Shud №1| 2016.11
Dental Magazine
| Онцлох
Er:YAG & Nd:YAG долгионы харилцан ялгаатай хоёр утга бүхий лазерийн технологи Page |5
Тусламж
Та бүхэн манай сэтгүүлийг дараах арга замуудын аль алинаар нь унших боломжтой төдийгүй интернэтийн Online горимд эсвэл download хийж татаж аваад Offline горимд уншиж болно
Гар утас, таблет
PC компьютер
Принтерээр хэвлэх
Гар утас
{Adobe Reader}
PC&Mac компьютер
{Adobe Reader}
Дугаарын хөтөч
{PDF Reader-ын Bookmark цэсийг ашиглаж гарчигууд хооронд шилжинэ}
1.Эрхлэгчийн зурвас 2.#HealthScene 3.#Science 4.#Events A-dec Европ тивийг хариуцсан дистрибьютор төвөө Нидерланд улсад байгууллаа
5.#Textbook Нүүр амны дүрс оношилгоонд ашиглаж буй орчин үеийн Computed tomography ба Cone beam CT (CBCT)-ын тухай
5.#Practice Er:YAG & Nd:YAG долгионы харилцан ялгаатай хоёр утга бүхий лазерийн технологи
8.# Announcement
Эрхлэгчийн зурвас Мэдээлэл өдөр бүр цаг бүр шинэчилэгдэн баяжсаар....Өдөр бүр өөрчилөгдөн хувирч буй дэлхий ертөнцийн сонин хачинаас, шинжлэх ухаан технологийн мэдлэг мэдээллээс чадлынхаа хэрээр, савныхаа хэмжээгээр шүүрдэж авахсан гэж хэрэндээ хичээх юм. Олсон мэдлэгээ өөртөө хурааж үхүүлэх биш бусадтай хуваалцаж үржүүлэхсэн гэж бас чадлынхаа хэрээр зүтгэсээр, оролдсоор л явна. Шинжлэх ухаан технологийн өндөр эрэмбэд хүрсэн улс орнууд өнөөдөр мэдлэгийг зэвсэг болгон ашиглаж байна. Хэнд мэдлэг байна тэр хамгийн хүчирхэг болдог болсоныг өдөр бүр хөрөнгийн биржийн индексүүдээс, мэдлэгт, инновацид суурилсан компаниуд Apple, Google, Microsoft, Amazon дэлхийн хамгийн хүчирхэг компаниуд болж байгаагаас харж болж байна. Мэдлэг байж инноваци төрөн гардаг, инновацитай байж зах зээл дээр өрсөлдөх чадвартай болдог ойлгомжтой энгийн загвар өнөө үеийн бизнес эдийн засгийн хөдөлгөгч хүч нь болоод байна.
Бидний хувьд ч мэдлэг үнэд орох цаг дөхсөөр л байна. Тун саяхан хэн нэгэн эмч, хэн нэгнээс хараад сурсан жаахан техник аргачлалаараа бяцхаан PR хийгээд торолгүй амьдрах боломжтой байсан бол өнөөдөр өрсөлдөөн ширүүсч жинхэнэ мэдлэгт тулгуурлахгүйгээр таамгаараа ажиллаад хол явахгүй болсон нь хэн бүхэнд анзаарагддаг болж. Орчин үеийн даяршсан дэлхий ертөнцөд мэдлэг чадваргүйгээр яаж дээрэлхүүлдэгийг уул уурхай хөгжсөн хэдхэн жилийн дотор хамаг өрмийг нь Солонгос эмч нар чемодантай ирээд хамж аваад гарахыг бид нүдэээрээ харж биеэрээ мэдэрцгээлээ. Өдөр бүр даяаршиж буй дэлхий ертөнцөд бид тэдэнтэй мэдлэг чадвараараа өрсөлдөхөөс Монгол шиг жижиг улс хил хязгаараа тэдний эсрэг хааж чадахгүй бөгөөд хааж хязгаарлаад ч асуудлыг шийдэж чадахгүй нь нэгэнт тодорхой. Дотоод ба гадаадын өрсөлдөөн улам л ширүүсэх ойрын ирээдүйд хэн мэдлэг чадвартай, хэн нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй “жинхэнэ” эмчилгээ хийж чадаж байна, тэр л зах зээл дээр тэсч үлдэх нь баараггүй болж байх шиг. Дурдвал олон зүйл бий ч ингэсгээд өндөрлөе. Олон зүйлийг амлаж чадахгүй ч та бүхэн манай сэтгүүлийг уншсанаар мэдлэгээ хангалттай хэмжээнд тэлэх байх гэж найдаж байна. Авсан мэдлэгээ чухам яаж ашиглах эрхийг танд өөрт тань үлдээе! Сэтгүүлээ захиалцгаагаарай! Shud.mn сайтын Ерөнхий редактор, АШУҮИСийн ахлах багш, АУ докторант Ч.Гантөмөр
#HealthScene
#Сонгинохайрхан дүүргийн ЭМТ гемодиализ эмчилгээг хийж эхэллээ- ikon.mn #Dental Sealant хөтөлбөр нь шүд цооролд өртөмтгий бүлгийн хүүхдүүдэд үнэ өртөг хямд бөгөөд үр дүнтэй байдаг гэнэ- dentistrytoday.com #Аутизмын шинж тэмдэг охид ба хөвгүүдэд адилхан байдаггүй гэж George Washington University-н судлаач хэлж байна – japantoday.com #Эхийн хэвлийд байхдаа зүрхний хорт хавдраа авхуулах мэс заслыг дэлхийд анх удаа хийлгэж байсан хүү 3 нас хүрчээ -scienmag.com
#Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй архи их ууж байна гэж Wales Их сургуулийн профессор хэлжээ -nytimes.com #Л.Энх-Амгалан: Эрүүл мэнд, боловсролын салбарынхны урсгал зардлыг нэг ч төгрөгөөр хасахгүй – sonin.mn #ДЭМБ-ийн мэдээллээр шүдний цоорол ихтэй улс орнуудад хүн амын сахарын хэрэглээ өдөр тутмын энергийн хэрэглээний 10%-аас даваад байна – dentistrytoday.com #Шүд цоорол 2-р хэлбэрийн чихрийн шижин таргалалттай холбоотойгоор ДЭМБ сахарт татвар тогтоохыг уриалж байна - dentistrytoday.com #19-29 насны залуусын дунд цус харвалт өндөр байна -eagle.mn #Японы судлаачид лабораторийн нөхцөлд үүдэл эсээс хулганы өндгөн эс ургуулж түүндээ бүр үр тогтоосон байна -japantoday.com #Их Британи улсад жороор олгодог эмэнд донтолт бараг “үндэсний гамшиг”-ийн хэмжээнд хүрээд байна -newscientist.com
#Science
#Эрдэмтэд хорт хавдрыг 99 хувийн нарийвчлалтай илрүүлэх зөөврийн лаборатори бүтээжээ -ikon.mn #Stephen Hawking хиймэл оюун ухааны тухай Artificial Intelligence бол хүн төрөлхтнийг хөнөөнө гэж анхууруулсан байна -seeker.com #The Lancet дээр Histories of medical lobbying өгүүлэл гарчээ -lencet.com #Агаарын бохирдол хэмээх чимээгүй алуурчин чинь уушигны хавдарын 36% харвалтын 34% зүрхний өвчний нас баралтын 27%-г хөнөөж бна un.org #Судлаачид Шизофрения өвчний хамааралтай генүүдийг тогтоосон тухай өгүүлэл Nature сэтгүүлд хэвлэгджээ -edition.cnn.com
#Events
A-dec Европ тивийг хариуцсан дистрибьютор төвөө Нидерланд улсад байгууллаа
TILBURG, Netherlands: Баруун ба зүүн Европын шүдний тоног төхөөрөмжийн бизнесийн үйл ажиллагаа, өсөлтийг дэмжих үүднээс шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч A-dec компани Нидерландын Tilburg хотод өөрийн дистрибьютер төв салбарыг нээсэн тухайгаа мэдэгдлээ. Шүдний тоног төхөөрөмжийг тус төвд байнгын гар дээр бэлэн байдлаар Европын орнуудад худалдаалах тул энэ нь тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн хугацаа ба гааль тээврийн зардлыг хэмнэн урьд өмнө нь тулгардаг байсан импортын бусад хүндрэл бэрхшээлүүдийг багасгаж өгөх мөн бүтээгдэхүүний худалдааны дараах засвар
үйлчилгээг түргэн шуурхай гүйцтгэх боломжийг олгож байна.
“Энэхүү дистрьибютор төв нь Adec-ийн дилер комданиудад стратегийг томоохон тулгуур, түшиц болж өгөх тул тус тивийн шүдний салбарын мэргэжилтнүүдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна” гэж A-dec-н Европын бүсийг хариуцсан менежер Luciano Marchesi хэлж байна. Тус төвийн бүх Европ тивийг хамарсан ложистик үйлчилгээг ложистик үйлчилгээгээр төрөлжсөн Германы компани Rhenus Contract Logistics гүйцэтгэх юм байна. A-dec нь 50 жилийн түүхтэй шүдний салбарын тоног төхөөрөмжийн тэргүүлэгч компани бөгөөд төв оффис нь АНУ-ын Newberg хотод байрладаг. АНУ болон Их Британид байрлах борлуулалтын төвөөрөө дамжуулан дэлхийн 100 гаран оронд шүдний үзлэгийн сандал болон дагалдах төхөөрөмжүүдийг худалдаалдаг. 2010 онд тус компани нь БНХАУ-д Ази тивийг хамарсан салбар төвөө байгуулж байсан байна.
#Textbook
Нүүр амны дүрс оношилгоонд ашиглаж буй орчин үеийн Computed tomography ба Cone beam CT (CBCT)-ын тухай
Prosthodontics at a Glance номын Section 8 Computered tomography (CT) гэдэг нь биеийн араг яс, тулгуур эрхтнүүдийн бүтцийг шинжлэх зорилгоор рентген аргачилал дээр тулгуурлан бүтээгдсэн орчин үеийн дүрс оношлогооны төхөөрөмж юм. Биеийн бусад хэсгүүдийн нэгэн адил хүзүү толгойн гэмтэл, эмгэгүүдийн үед хамгийн өргөн ашиглагддаг дүрс оношлогооны нэгэн арга нь гарцаа байхгүй Computed tomography (CT) болжээ. Гэвч тухайн өвчний илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, эмчийн онош
баталгаажуулах тандалт шинжилгээний зорилгоор CT-г дижитал рентген зургийн оношлогоо, magnetic resonance imaging (MRI) ба ultrasonography (хэт авианы оношилгоо) оношогооны аргачилалуудтай хавсран ашиглах нь бий.
Ердийн Computed tomography Уламжилалт буюу ердийн Computed tomography нь эрүү нүүрний орчимын хэсгүүдэд дүрс оношлогоо хийхдээ helical fan beam рентген цацрагийн төхөөрөмж ба мэдрэгч ашигладаг. Рентген дүрсүүдийг ихэвчилэн босоо хавтгайн дагуу зүслэг хийн авах бөгөөд түүнийгээ 2 хэмжээст дүрс болгон буулгадаг. CT нь single-slice ба multiple detector CT (MDCT) гэсэн хоёр төрөл байна. CT scan төхөөрөмжүүүд нь ихэвчилэн томоохон эмнэлэг ба оношлогооны төвүүдэд голдуу байдаг нь түүний өндөр үнэ өртөг, овор хэмжээ, байнгын арчилгааны зардал, ба заавал тусгай мэргэжилтэн байх шаардлага болон цацрагийн өндөр тун ялгаруулдагтай холбоотой.
Cone beam CT (CBCT) Cone beam CT нь уламжлалт хальсны зүсэлтэт аргаар дүрсийг буулгадаг CT-ээс ялгаатай нь volumetric tomography аргачилал дээр үндэслэгдсэнд оршино. 3 хэмжээст Cone beam рентген цацрагийн эх үүсвэр нь өвчтөний гавал тархины хэсгийг 3600 -аар эргэлдэж дүрсийг буулгадаг. 3D эх үүүсвэрээс авсан тоон өгөгдөлийг voxels эсвэл volume pixels (дижитал
камертай ижил) нэгжид хувирган рентген цацрагийн шингээгдсэн эрчимийг цэг бүрээр тодорхойлж гаргадаг. Урьдчилан тодорхойлсон интервалд “үндсэн” зургаа аваад дараа нь компьютерийн программ хангамжийн удирдлагын дагуу алгоритмаа өөрчилж босоо, хэвтээ, тууш тэнхлэгийн дагуу зураг авч 3 хэмжээст дүрслэлийг үүсгэдэг. Энэхүү зураг авах процессийг multiplanar reformation (MPR) гэж нэрлэнэ.
MPR-ын бусад хувилбарууд: Oblique planar reformation- Энэ нь 2 хэмжээст босоо тэнхлэгийн бус дүрслэл бөгөөд temporomandibular joint (TMJ) ба саатсан агт арааг үнэлэхэд ашигладаг Curved planar reformation – панорамный рентген зургийн аргачилалтай төстэй боловч дүрсний алдаа байхгүй Serial transplanar reformation – Олон удаа дараалан авсан рентген зураг (1 мм зузаантай, 1 мм заагтай) түүшин сэртэнгийн ясны зузаан, өргөн, өндөр, мэдрэлийн сувагтай харьцаж буй байдал, эрүүний салааны хэлбэр, толгойн хэмжээ, эрүү чамархайн үений эмгэгийг тодорхойлох зорилгоор ашиглана Multiplanar volume reformation – Voxel нэгжийн тоо хэмжээг өсгөн зузаан зүслэгтэйгээр авсан panoramic (25-30 мм) ба cephalometric (130-150 мм) зураг
Maximum intensity projection (MIP) – Гадаргуугийн дүрслэлийн pseudo-3-D бүтцээс Voxel-ийн өндөр агууламжтай хэсгийг тусгаарлаж авсан зураг. Энэ аргачлалын тусламжтайгаар тухайн зургийн горимд ажилладаг программ хангамжаар өнгийн эффект өгсөнөөр яг бодитой мэт 3 хэмжээст дүрслэл үүсгэх боломжтой. Түүнчилэн энэ аргачлалын программ хангамжийн user interface -ийг ашиглан яг зураг авч байх үедээ эдийн бүтцийг 3 хэмжээст дүрслэлээр бодитоор харах боломжтой.
CBCT-ын эмнэлзүйн хэрэглээ CBCT-ын эмнэлзүйн зориулалт өдөр тутам хүрээгээ тэлсээр байна. Энэ технологи нь шүдний эмчилгээний салбарт өргөн хүрээнд ашиглагдаж байгаа бөгөөд имплант эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, эрүү нүүрний мэс заслын ажилбар төлөвлөх, үнэлэх, TMJ эмгэгийн оношилгоо, тулгуур эдийн эмгэг, шүдний сувгийн эмчилгээ, хиймэл шүд, гажиг заслын практикт ашиглагдаж байна. Саяхан тус салбарт 12-inch -ийн аварга том FOV дүрс оношлуур нэвтэрсэнээр уламжилалт CT ба cephalometric radiograph-ыг бүрэн орлох хэмжээнд хүрээд байна.
CBCT-ийн давуу талууд CBCT technology нь рентген цацрагийн эх үүсвэрийн өртөг ба хэмжээг бгасгаж өгсөн, рентген мэдрэгч дижитал сенсорын чанарыг маш
сайн сайжруулсан, персональ компьютерийн хүчин чадал тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа зэрэгтэй холбооотойгоор эмнэлззйн практикт маш хурдтайгаар нэвтэрч байна. Дээрх үзүүлэлтүүдээс шалтгаалан олон олон эмч мэргэжилтнүүд CBCT төхөөрөмжид хөрөнгө оруулах нь найдвартай гэж үзсэнээс төхөөрөмжийн борлуулалт ч маш өндөр байгаа юм байна. Энэ төхөөрөмж нь дижитал гэрэл зураг ба рентген зургийн нэгэн адил дүрсийг боловсруулах ажилбар нь маш хялбархан бөгөөд дүрсийг томруулж харах, тасдаж авах, зургийн контрастыг өтгөрүүлэх шингэрүүлэх, визуаль орчинд өнгө өгч харах, курсороо ашиглан хэмжилт хийх, зурганд текст мэдээлэл оруулах гэх мэт маш олон давуу талтай. Бас нэг маш том давуу тал нь CBCT зургийн мэдээллийг интернэтээр дамжуулж алсын зайн оношилгоо хийх ба нүүр амны эрхтэн тогтолцооны дүрс оношилгоог лабораторилуу илгээж эмчилгээний төлөвөлгөө боловсруулах гэх мэт юм. CBCT нь уламжилалт CT болон дижитал рентген зургийн аргуудтай харьцуулахад дараах давуу талуудтай: Collimated X-ray beam adjustment – FOV-ыг өөрийн хүссэн хэсэгт тусган өөрчилөх. Тухайлбал сувгийн эмчилгээний үед сувгийн дотоод тодорхой хэсгүүдэд Image accuracy – рентген зургийн дүрсний гажилт ба хэмжээний өөрчилөлт байхгүй
Image quality - Isotropic voxels-ын тусламжтайгаар зургийг маш өндөр чанартай авна. Уламжлалт CT-ээс зураг авах хурд илүү хурдан – төхөөрөмжөөсөө хамаарч 10-70 секундэд зураг авна Цацрагийн тун бага – Уламжлалт CT-ээс цацрагийн тун бага боловч, дижитал рентген зураг авахаас илүү Зөөлөн эдийн дүрслэл – Зөөлөн эдийн дүрсийг гаргах чадвартай тул ялангуяа сувгийн эмчилгээний үед маш чухал Surgical stent бэлтгэх боломж – Оношлогооны мэдээллийг шүдний лабораторид илгээснээр surgical stents бэлтгэх боломжтой.
Дүрсний хуурмаг байдал арилсан – Гайхамшигтай өндөр нарийвчилалтай программ хангамж ашиглах тул
CBCT-ийн дутагдалтай талууд Цацрагийн тун их – Энэ нь ердийн дижитал рентген зургийн агачилалтай харьцуулахад Буруу ашиглах боломж – Туршлагагүй мэргэжилтэн ашиглавал илүү их цацраг ялгаруулах боломжтой Цацрагийн дарамт – Шүдний гажиг заслын олон удаагийн хяналтын үед ялангуяа хүүхдүүдэд
Эрхтэнүүдийг цацрагаар хордуулах – Өнчин тархи, шүлсний булчирхай, нүд, арьс, ясны чөмөг, хөх, нөхөн үржихүйн эрхтнүүд Сургалт – Өндөр чанартай оношлогоо хийхийн тулд заавал тусгай зориулалтын мэргэжилтэн, сургалтанд хамрагдсан байх шаардлагатай Шүдний цоорлын оношилгоо хийх боломжгүй Металл, амальгам, цутгамал металл шүдэлбэр ба гутта-перчээс шалтгаалан дүрс сарних боломжтой Программ хангамж ба төхөөрөмжийн технологийн хоцрогдолд өртөх боломжтой
#Practice
Er:YAG & Nd:YAG долгионы харилцан ялгаатай хоёр утга бүхий лазерийн технологи Dr.Lawrence Kotlow, Dr.Enrico DiVito
Өдөр тутмын хэрэглээнээс ахисан дээд түвшний photoacoustic endodontic applications (PIPS) хүртэл
Өмнөтгөл Лазерийн технологи нь шүдний салбарт ашиглагддаг уламжлалт технологиудтай харьцуулахад айх аюулгүйгээр хэрэглэж болох орчин үеийн хамгийн дэшилтэт технологи юм. Лазерийн гэрлийн физик шинж чанарын тухай хангалттай ойлголттой бөгөөд зааврын дагуу зөв хэрэглэх юм бол лазер нь хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй технологи болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Лазерийг шүдний үхжсэн хатуу эдийг авах, тулгуур эдийн эмчилгээ, сувгийн эмчилгээ, ясны эдийн мэс ажилбар, хатуу эдийг тасдах ба хэлбэржүүлэх, зөөлөн эдийн мэс ажилбар зэрэгт өргөн хүрээнд ашиглах бөгөөд лазерийг ашигласнаар мэс ажилбарын дараах таагүй байдал багасах, халдвараас сэргийлэх зэрэг олон давуу тал бий болдог. Түүнчилэн лазер нь өөрөө
шүдний эмнэлгийн нөхцөлд ашиглахад хялбар энгийн технологи юм. Эдгээрийн үр дүнд шүдний эмчилгээ мэс ажилбарын үр дүн сайжирч, шүдний эмнэлгийн хийгдэх ажилбарын нэр төрөл олширч, ажилбарын хүчин чадал дээшилнэ. Лазерийн технологи нь бид бүхний өдөр тутмын практикт үсрэнгүй дэвшлийг авчирдаг болохыг олон хэрэглэгчид санал нэгтэйгээр батлаж байна. АНУ-ын Хоол хүнс ба Эмийн хяналтын алба (US Food and Drug Administration-FDA) Er: YAG төрлийн лазерийг хатуу ба зөөлөн эдийн ажилбарт ашиглаж болох зөвшөөрлийг 1997 онд олгосон байдаг. Yttrium-Aluminum-Garnet-ын erbium doped (YAG талстуудын дунд erbium-ын жижиг хэсгүүдийг байршуулсан) лазерийг Er: YAG лазер гэж нэрлэх бөгөөд хүүхдийн шүдний эмчилгээний салбарт аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь батлагдсан. Лазерийн тухай энгийнээр тайлбарлахад энэ нь нүдэнд харагдах болон үл харагдах хэт ягаан туяаны монохроматик, концентраци бүхий цацраг бөгөөд тусгай зорилгын дагуу ямар нэг зүйлийн гадаргууд шингээж авах боломжтой туяа юм. Яг энэ төлөв байдлаараа лазер технологи нь шүдний салбарт өндөр үр дүнтэй бөгөөд шүдний хатуу эдийг өөлж засах, эрүү хоншоорын яс ба зөөлөн эдийн эмгэгийн үед ашиглах өргөн боломж олгож байна. Энэ нь шүдний нийт салбарын хэмжээнд эмчилгээ үйлчилгээний шинэ төрлийн стандартыг бодит болгох боломжийг олгож байгаа юм. Лазерийн технологи нь хүүхдийн шүдний эмчилгээний салбарт маш сайн зохицдог. Хатуу
болон зөөлөн эдийн томоохон хэмжээний мэс ажилбарын үед уламжлалт шүдний эмчилгээний багаж зэмсгийн оронд лазерийн технологийг бүрэн ашиглах боломжтой. Түүхэн уламжилал талаасаа авч үзвэл шүдний хатуу болон зөөлөн эдийг лазер ашиглаж бэлтгэх энэхүү эмчилгээний ажилбар нь тусгай зориулалтын лазерийн мэргэжилтэнд хамаарч байсан бол өнөөдөр хэн бүхэн лазер технологийг хэрхэн ашиглах талаарх шаардлагатай хэмжээний заавар зөвлөгөө авсанаар түүнийг үр дүнтэй ашиглах боломжтой болсон. Лазерийн технологи нь шүдний эмчилгээний салбарын бүхий л хүрээнд үндсээр нь өөрчлөлт хийх боломж олгож байгаа тул бид өнөө үед G.V. Black-ын ангилалаар цоорлын хөндий хэлбэржүүлэх аргачилалын талаар дахин бодож үзэх шаардлага тулгарч байна. Учир нь лазерийг ашигласнаар minimally invasive micro-dentistry буюу эдэд бага гэмтэл учруулах бичил түвшний ажилбарын салбарлуу нэвтрэх боломжтой болоод байна. Бид бүхэн лазер эмчилгээний салбар бол уламжлалт шүдний эмчилгээний аргачилалыг өөрчилөх шинэ арга зам төдийгүй pain-free dentistry буюу өвдөлт учруулалгүйгээр эмчлэх боломж олгож байгааг уламжлалт аргачилалтай харьцуулан сайтар тунгаан үзэх нь зүйтэй. “All-purpose” лазер буюу бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох лазерт АНУ-ын Fotona фирмийн үйлдвэрлэсэн Lightwalker Er:YAG & Nd:YAG laser-ийг хамааруулж болно. Er:YAG лазер нь 2940 нм долгионы урттай лазерийн гэрэл гаргах бөгөөд үндсэн зориулалт нь ус ба
гипроксиапатитэд зориулагдсан. Энэ лазер нь аюулгүй байдлын дээд зэргийн шаардлагыг хангасан бөгөөд уламжилалт аргаар шүд өрөмдөхөд гардаг өрмийн дуу, доргилт, шүдний хатуу эдийн өрөмдөх үеийн үнэр зэргийг байхгүй болгосон тул өвчтөнд маш таатай байдлыг мэдрүүлэх төдийгүй хэсгийн мэдээ алдуулалтын эрэлт хэрэгцээг хангалттай түвшинд бууруулж өгдөг сайн талтай. Erbium lasers-ын сүүлийн үеийн технологи нь шүдний эмч нарт шүдний хатуу эдтэй ажиллахад minimally invasive аргачлалаар бараг ямарч хэсгийн мэдээ алдуулалт хийлгүйгээр stress-free ажиллах боломжийг олгож байна. Erbium laser-ыг хэсгийн мэдээ алдуулалтыг бага зэрэг эсвэл огт хэрэглэлгүйгээр сүүн ба байнгын шүдний практикт ашиглах боломжтой. Class 1, 2 (зарим үед), 3, 4, 5, 6 нөхөн сэргээх ажилбарын үед bonded restorative material ашиглан ямарч мэдээ алдуулалтгүйгээр шүдийг эмчилэх боломжтой. Er:YAG лазер нь шүдний эмч нарт халдварлагдсан хатуу эдийг тайрч авах боломж олгох төдийгүй шүдний халдваргүй эрүүл хатуу эдийг уламжилалт аргаас илүү хэмжээгээр хадгалан авч үлдэх боломж олгоно. Erbium laser-ын яагаад аюулгүй байдаг шалтгаан нь лазерийн туяа нь зөвхөн өөрийн target бай болсон усанд л зөвхөн үйлчилдэгт оршино. Лазерийн туяа эдэд агуулагдах усанд үйлчилж түүнийг халааж өгсөнөөр тухайн орчинд усны халалтаас үүсэх бичил дэлбэрэлтүүд (photothermal effects ба photoacustical effects) үүснэ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас хатуу эдүүд
зөөлөн усанд уусах адил бага багаар ховхрон унадаг.
Er:YAG laser 2,940 nm: Зөөлөн эдийн ажилбар Энэхүү All-purpose ангилалын лазерийг хоншоор ба эрүүний уруулын хөвч таслах, хэлний хөвч тайрах, шүдний цөгцний өвдөлт ба халдваруудын үед эмийн буруу хэрэглээ ба амны хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдлын улмаас хэт ургасан зөөлөн эд, афтоз ургацаг ба уруулын герпес, шүд авах насанд хүрэгчдийн шүдний сурвалжийн орой тайрах эмчилгээ (apicoectomy) ясны эдийн нөхөн сэргээх мэс засал зэрэг олон мэс ажилбарын үед өргөн хүрээнд ашиглана. Pulpotomies Эцэг эхчүүд шүдний эмчилгээний үед ихэнхдээ рентген зураг хүүхдийн эрүүл мэндэд хортой байж болзошгүй гэдэг үүднээс илүү их анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн эмчилгээнд хэрэглэж буй эмийн бодисуудын тухай асуух нь ч бий. Шүдний салбарт хэрэглэж буй эмийн бодисуудын дийлэнх нь хор хөнөөлгүй боловч зөөлцийг тасдах pulpotomy мэс ажилбарын үед хэрэглэгддэг зарим нэг эмийн бодисууд тухайлбал formocreosol бодисын тухай зарим нэг шүүмжилэл дагалдах нь бий. Тэгвэл лазерийн технологийг уламжилалт технологийн оронд хэрэглэснээр зөөлц тасдах pulpotomy мэс ажилбарыг ямар ч химийн бодсын нөлөөлөлгүйгээр гүйцэтгэх боломж олгоно. 8 жилийн хугацаанд erbium (2,940 nm) laser ашиглан хүүхдийн шүдэнд хийгдсэн 4000 гаран
pulpotomy мэс ажилбарын дараах шүдний нөхцөл байдлыг үнэлж үзэхэд энэ аргачилал нь үр дүнтэй ба аюулгүй төдийгүй ямар нэгэн химийн бодис ба electrosurgery methods ашиглах шаардлагагүй болох нь нотлогдсон байна. Үүдэн шүдэнд хийгдсэн гажиг заслын эмчилгээний шилжүүлэлтийн улмаас үүссэн буйлны эдийн хэт томролтонд лазер ашиглан зүслэг хийх нь шүдний цөгцний уртыг нэмэгдүүлж өвчтөний шүдэнд илүү гоо сайхныг бүрдүүлж өгдөг эмчилгээ юм. Энэ ажилбарыг хийхэд хэсгийн мэдээ алдуулалт бараг шаардлагагүй. Эмийн бодисын улмаас үүссэн эдийн хэт ургалтыг мөн erbium лазерийн технологи ашиглан буцаан хэлбэржүүлж болно. Нэмж хэлэхэд энэхүү өгүүлэл дээр жишээ авсан ихэнх тохиолдлуудаас харахад лазер нь хүүхдийн шүдний эмчилгээний салбарт зайлшгүй хэрэглэгддэг зүйл биш бөгөөд харин дараах ажилбаруудад нэмэлт байдлаар ашиглаж болохыг дурдсан байна. Үүнд: эрүү хоншоорын хөвч тасдах, soft-tissue grafts-аас сэргийлэх зорилгоор, эмнэлзүйн цөгц уртасгах ажилбарын үед ясны эдийг дахин хэлбэржүүлэх зорилгоор, аpicoectomy хийхэд, ясан ургацаг авахад, зөөлөн эдийн халдварын голомтонд цорго гаргахад, шүдний тулгуур эдийн дээд түвшний мэс ажилбарын үед, photoninduced photoacoustic streaming технологи ашиглан хийгдэх сувгийн эмчилгээний дээд түвшний ажилбаруудын үед
Photoacoustic endodontics using PIPS Сувгийн эмчилгээний үндсэн зорилго нь шүдний сурвалжийн сувгийн дотор ханыг нян бактери ба түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүдээс бүрэн цэвэрлэж ариутгах явдал юм. Эмнэлзүйн ажилбарын үүднээс авч үзвэл уламжилалт сувгийн эмчилгээний аргачлалын үед энэ зорилгоор механик үйлдэлтэй зэмсэгүүд ба хэт авиан багаж химийн бодисоор угаах зэрэг аргачлалуудыг ашигладаг боловч сувгийн дотор байх нян бактери, халдварлагдсан эдүүдийг бүрэн цэвэрлэх нь бэрхшээлтэй хэвээр байна. Энэ нь сурвалжийн сувгийн анатомийн хэлбэр болон химийн бодисын нэмэлт сувгууд болон сувгийн оройн салаануудруу хангалттай нэвтэрч чаддаггүйтэй холбоотой. Иймд химийн бодис хүрэхэд бэрхшээлтэй эдгээр хэсгүүдэд хүрч үйлчилэхэд туслах шинэ материал, техник, технологиудыг хайсаар л туршиж үзсээр л байна. Эдгээр шинэ технологиудын нэг нь сувгийн эмчилгээнд лазерийг ашиглах явдал бөгөөд 1970-аад оны эхнээс судалж эхэлсэнээр 90-ээд оны үеээс өргөн хүрээнд ашиглах болсон. In vitro орчинд хийгдсэн судалгаагаар өөр хоорондоо ялгаатай долгионы урт бүхий лазерууд нь сурвалжийн суваг дахь нян бактерийг хангалттай хэмжээнд багасгаж өгдөг болох нь батлагдсан. Энэхүү судалгаанд хэт ягаан туяатай ойролцоо долгионы урттай лазер нь сурвалжийн сувгийн хана болон тугалмайн сувагт байгаа нян бактерийг дээд зэргийн үр дүнтэйгээр
халдваргүйжүүлдэг болохыг батлан харуулсан. Энэ нь 750 микрон хүртэл хэсэгт 810 нм долгионы урттай лазер, 1мм хүртэл өргөнтэй хэсэгт 1064 нм урттай Nd:YAG лазер үр дүнтэй үйлчилдэг гэсэн үг юм. Гэвч in vivo орчинд дээрх долгионы урттай лазерууд нь тугалмайн сургуудын анатомийн бүтцийн улмаас тийм ч сайн үр дүн үзүүлээгүй байна. Бас нэг өөр судалгаан дээр дунд зэргийн урттай хэт ягаан туяаны лазер нь сурвалжийн сувгийн ханыг цэвэрлэж ариутгадаг тухай баримтыг дурдсан байна. Erbium laser-ын туяа хэрэглэсний дараа нян бактерийн хуримтлал үүсэх нь багасах бөгөөд энэ үзүүлэлт нь тугалмайн сувагт дээд зэргээр илрэх боловч тугалмайн сувгийн гүнрүү үр дүн нь муудаж байгаа нь тугалмайн гадаргуу лазер энергийг их хэмжээгээр шингээж авдагтай холбоотой байна. Түүнчилэн лазерийн технологийг уламжилалт химийн бодисоор угаах аргачлалтай хослуулан ашиглах (LAI) нь уламжилалт аргачлал (CI) ба хэт авианы аргачлалтай харьцуулахад сувгийн ханан дахь нян бактерийн хуримтлалыг илүү сайн авдаг болох нь батлагдсан. Лазерийн технолгиор суваг угаах химийн бодисыг идэвхжүүлэх аргачлал нь NaOCl бодисын хувьд өндөр үр дүнтэй бөгөөд хэт авианы аргачлалтай харьцуулахад NaOCl -ын үйлчилгээний үр дүн маш өндөр хувьтай байдаг болох нь тогтоогдсон. Саяхан хийгдсэн судалгаагаар Er:YAG laser-ийг 17%-ын EDTA уусмалтай хослуулан хэрэглэхэд маш богино хугацаанд (50 microseconds) маш бага энерги зарцуулан (20 mJ) photon induced photoacoustic streaming буюу “PIPS” үйлчилэлээр
тугалмайн органик бүтцүүдэд дулааны шалтгаантай гэмтэл бараг учруулахгүйгээр нян бактерийг үр дүнтэй цэвэрлэж халдваргүйжүүлж байгаа нь тогтоогдсон. Түүнчилэн энэхүү photoacoustic streaming аргачлалыг 5,25%-ын sodium hypochlorite уусмалтай мөн хавсран хэрэглэхэд үр дүнтэй болох нь батлагдсан байна. Бусад төрлийн судалгаагаар ч лазерийн технологи ашиглан ариутгах laseractivated decontamination (LAD) аргачлал нь гурван хэмжээст орчинд бүхий л чиглэлд үр дүнтэй үйлчилдэг болох нь тогтоогдсон.
Шинжлэх ухааны нотолгоонууд Laser Activated Irrigants (LAI) буюу лазераар идэвхжүүлсэн суваг угаагч бодисын судалгаанд бичил зургийн аргачилал ашиглан бүх үйл явцын бичлэг хийж үзэхэд erbium lasers нь шингэний урсгалыг түргэсгэн хоосон орон зай буюу хөөсөн бөмбөлөг үүсгэж байгаа нь харагдаж байна. Түүнчилэн лазерийн туяаны дулааны үйлчилэл нь суваг угаагчидад агуулагдах усны молекулд нөлөөлсөнөөр хоёрдогч байдлаар хөөсөн бөмбөлөг буюу хоосон орон зай үүсэж байна. Үүнийг гүйцэтгэхийн тулд лазерийн үйлчилэлтэй fiber-ыг зөвхөн сурвалжийн сувгийн дунд гуравны нэгд буюу сувгийн оройгоос 5 мм зайтай байрлуулахад л хангалттай. Иймээс энэхүү концепц аргачилал нь уламжлалт аргачилалтай харьцуулахад харьцангуй хялбар бөгөөд заавал сурвалжийн сувгийн орой хүртэл багажийг явуулах шаардлагагүй болох нь харагдаж байна.
Түүнчилэн PIPS аргачилалыг ашиглаж байх үедээ бичил дурангийн аргачлалаар бичлэг хийж үзэхэд сурвалжийн суваг доторх суваг угаах шингэн маш өндөр хурдаар эргэлдэн бүлэлт үүсгэж байгаа нь харагдаж байна. PIPS аргачилалын үед маш бага энерги (50 microsecond pulse, 20 mJ at 15 Hz, 0.3 W average power, or less) ашиглах нь маш бага дулааны харилцан үйлчилэл үзүүлдэг байна. Судалгаагаар лазерийн туяагаар 20 секунд үйлчилэхэд 1,20-ын халалт нэмэгдсэн бол 40 секунд үйлчилэхэд 1,50-ын халалт үүссэн байна. Erbium laser -ыг тусгай зориулалтын 400 микроны (Fotona LightWalker, Technology4Medicine) хошуу ашиглан зөвхөн 50 microsecond үйлчилэхэд 400 ватт хэмжээний их хэмжээний энерги үүсдэг байна. Лазерийн туяаны импульс бүр усны молекулд шингэж их хэмжээний “тэсрэлтийн долгион” үүсгэснээр сувгийн доторх шингэний урсгал идэвхжиж бусад төрлийн аргачлалуудаас илүү үр дүнтэйгээр сурвалжийн сувгийн нэвтрэхэд хэцүү хэсгүүдлүү нэвчиж илүү сайн цэвэрлэдэг байна.
Сурвалжийн сувгийн ханыг лазерийн туяагаар идэвхжүүлсэн 17%-ийн EDTA-аар 20 секунд үйлчилэхэд коллаген матрикс ил гарч, тугалмайн сувгууд онгойж халдварлагдсан хучуур давхрага (smear layer) хог новш алга болсон байгааг (Зураг 1-3)-т үзүүлсэн байна. 5.25%-ын sodium hypochlorite -г лазераар 20 секундын хугацаанд идэвхжүүлэх замаар маш хүчтэй халдваргүйжүүлэх уусмал гаргаж авч болохыг Macedo хэмээх судлаач дурдсан байдаг. Дээр дурдсан photon induced photoacoustic streaming буюу PIPS аргачлал нь сурвалжийн суваг, хажуугийн салаалсан сувгууд, тугалмайн сувгуудыг халдваргүйжүүлэхэд маш үр дүнтэй болохыг Scanning Electron Microscope (SEM) аргачлал батлан харуулж байна. (Зураг 4)
PIPS аргачилал ашигласнаар уламжилалт лазерийн технологи ашиглан суваг угаахад шаардлагатай үзүүлэлт болох багажны үзүүрийг сувгийн оройгоос 1 мм зайтай байлгах гэсэн тавигдах шаардлага хэрэгцээгүй болсон. LAI18 хошууг сурвалжийн сувгийн оройгоос 5 мм зайтай байршуулсан ч photoacoustic effect-ийн үйлчилэлээр суваг бүрийг онгойлгох чадвартай. Энэхүү шинэ хошуу нь 12 мм-ын урттай 400 микрон диаметртэй үзүүрлүүгээ нарийссан шовх хошуутай. (Зураг 5) Үзүүр хэсгийн 3 мм хэсэг нь гадуураа бүрхүүлгүй тул туяа сайн цацруулах зорилготой.
Хэлцэмж Лазерийн технологи нь сувгийн эмчилгээний салбарт суваг цэвэрлэх ба халдваргүйжүүлэх зорилгоор өргөн ашиглагддаг технологи юм. Маш олон төрлийн долгионы урттай ба өөр хоорондоо харилцан адилгүй аргачлалууд бүхий лазеруудыг ашиглаж байна. Хэт ягаан туяаны урттай ойролцоо долгионы урт бүхий лазерийг сурвалжийн сувгийг гурван хэмжээс орон зайд халдваргүйжүүлэх зорилгоор ашигладаг. Nd:YAG ба диод лазерийг дулааны энерги ашиглан нян бактери устгахад ашигладаг. Ажиглалтаар тодорхой түвшинээс давсан дулааны хор хөнөөл нь сурвалжийн сувагт бүтцийн эвдрэл дагуулдаг. Түүнчилэн дулаанаар үйлчилж байгаа ч халдварлагдсан smear layer-ыг бүрэн авч чаддаггүй. Erbium laser-ын нэг сөрөг тал нь түүний smear layer-ыг арилгах, нян бактерийг устгах үйлчилэл нь сурвалжийн сувгийн гадаргууд хязгаарлагдмал үйлчилэлтэй. Лазерийн хошууг сувгийн оройд хэт ойрхон байршуулах, суваг угаах шингэнийг идэвхжүүлэх явцад арагшаа ухарч шилжиж хөдлөх зэрэг нь сурвалжийн сувгийн оройг цоолох, сувгийн хананд дулааны улмаас үүсэх гэмтэл учруулж болзошгүй. Twinlight endodontic treatment (TET) аргачлалын үед эхний ээлжинд erbium laser-ыг ашигладаг бол Neodimium:YAG laser-ыг дараагийн ээлжинд хуурай хэлбэр дээр нь тавьж төгсгөлийн халдваргүйжүүлэх үе шатыг гүйцэтгэдэг. Эдгээр
аргачлалууд нь бүгд уламжлалт лазерийн аргачлал буюу хошууг сурвалжийн оройгоос 1 мм-т байршуулах аргыг ашигладаг нь урт, нарийн, тахир сувгуудад дулааны таагүй үйлчилэл үзүүлэх шалтгаан болно. Erbium laser-ыг мөн өргөн хүрээнд ашиглагддаг суваг угаах шингэн (LAI)-үүдийн идэвхжүүлэлтэнд ашигладаг бөгөөд энэ нь тухайн шингэний цэвэрлэх ба халдваргүйжүүлэх үйл ажилагаа эрчимжих үед дулааны шалтгаантай гэмтэл сувгийн ханад үүсэхээс сэргийлэх зорилготой. Эцсийн дүндээ photon induced photoacoustic streaming буюу PIPS аргачлал ашиглах нь дээр өгүүлсэн Erbium laser-ын бүх дутагдалтай талуудыг нөхөж өгөх бөгөөд энэ нь маш бага буюу 20 mJ энерги зарцуулдаг ба лазерийн хошууг сувгийн дунд гуравны нэгд байршуулдаг зэрэгтэй холбоотой. Бидний судалгаанаас харахад PIPS аргачилал нь сурвалжийн сувгийг үр дүнтэй бөгөөд аюулгүйгээр халдваргүйжүүлдэг болох нь батлагдаж байна. Бидний эмнэлзүйн судалгаанаас PIPS аргачлалыг эмнэлзүйн нөхцөлд ашиглахад маш хялбар болохыг харж болно. PIPS аргачлалын үр ашиг нь лазерийн хошууны үзүүрийг 25/04 хүртэл багасгахыг шаардаж байгаа бөгөөд ингэснээрээ сувгийн эмчилгээ илүү minimally invasive болж өгч байна.
Дүгнэлт Лазерийн технологи нь олон талын ашиг тустай тул хэдийгээр шүдний мэргэжилтнүүдийн дийлэнх нь уламжилалт аргаа ашигласаар байгаа ч аажим аажимаар хэрэглээ нь тэлсээр байна. Шүдний салбарт лазерийн технологийг ашиглахын тулд юуны урьдаар зардал гэхээсээ илүү хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах нь зүйтэй. Хэрэв лазерийн технологийн суурь зарчмын талаар өөрийн гэсэн ойлголттой болоод түүнийг эмнэлзүйн практиктаа нэвтрүүлсэн үед энэ технологи нь өөрөө таны өвчтөнүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээний хамгийн орчин үеийн шинэ стандартыг бодитоор мэдрүүлэх болно.
Ном зүй [1] Weichman JA, Johnson FM. Laser use in endodontics. A preliminary investigation. Oral Surg Oral Med Oral Pathol. 1971 Mar;31(3):416–20. [2] Pini R, Salimbeni R, Vannini M, Barone R, Clauser C. Laser dentistry: a new application of excimer laser in root canal therapy. Lasers Surg Med. 1989;9(4):352–357. [3] Shirasuka T, Wakabayashi H, Debari K, Kodaka T, Ahmed S, Matsumoto K. Morphologic changes in human tooth enamel by continuous-wave Nd-YAG laser irradiation. Showa Shigakkai Zasshi. 1990 Jun;10(2):206–215.
[4] Myers TD. Lasers in dentistry. CDS Rev. 1991 Sep;84(8):26–29. [5] Gutknecht N, Behrens VG. Instrumentation of root canal walls with Nd-YAG laser. ZWR. 1991 Oct;100(10):748–750, 752, 755. [6] Stabholz A, Moshonov J, Rotstein I. Lasers in endodontics. Rev Belge Med Dent. 1992;47(4):9–15. Review. [7] Schoop U, Kluger W, Moritz A, Nedjelik N, Georgopoulos A, Sperr W. Bactericidal effect of different laser systems in the deep layers of dentin. Lasers Surg Med. 2004;35(2):111–116. [8] Kaitsas V, Signore A, Fonzi L, Benedicenti S, Barone M. Effects of Nd: YAG laser irradiation on the root canal wall dentin of human teeth: a SEM study. Bull Group Int Rech Sci Stomatol Odontol. 2001 Sep-Dec;43(3):87–92. [9] Takeda FH, Harashima T, Kimura Y, Matsumoto K. Efficacy of Er:YAG laser irradiation in removing debris and smear layer on root canal walls. J Endod. 1998 Aug;24(8):548–551. [10] Varella CH, Pileggi R. Obturation of root canal system treated by Cr, Er: YSGG laser irradiation. J Endod. 2007 Sep;33(9): 1091–1093. Epub 2007 Jul 5. [11] George R, Meyers IA, Walsh LJ. Laser activation of endodontic irrigants with improved conical laser fiber tips for removing smear layer in the apical third of the root canal. J Endod. 2008 Dec;34(12):1524–1527. Epub 2008 Oct 2. [12] De Moor RJ, Meire M, Goharkhay K, Moritz A, Vanobbergen J. Efficacy of ultrasonic versus laser-
activated irrigation to remove artificially placed dentin debris plugs. J Endod. 2010 Sep;36(9):1580– 3. Macedo R.G., Wesselink1 P. R., Zaccheo F., Fanali D., van der Sluis L.W.M. Reaction rate of NaOCl in contact with bovine dentine: effect of activation, exposure time, concentration and pH. International Endodontic Journal, 43, 1108–1115, 2010. [13] DiVito E, Peters OA, Olivi G. Effectiveness of the Erbium:YAG laser and new design radial and stripped tips in removing the smear layer after root canal instrumentation. Lasers Med Sci. 2010 Dec 1. [Epub ahead of print] [14] DiVito E., Colonna M., Olivi G. The Photoacoustic Efficacy of an Er:YAG Laser with Radial and Stripped Tips on Root Canal Dentin Walls: An SEM Evaluation. J Laser Dent 2011;19(1): 156–161. [15] Peters OA, Bardsley S, Fong J, Pandher G, Divito E. Disinfection of Root Canals with Photon-initiated Photoacoustic Streaming. J Endod. 2011 Jul;37(7):1008–12. Epub 2011 May 7. [16] Blanken J, De Moor RJ, Meire M, Verdaasdonk R. Laser induced explosive vapor and cavitation resulting in effective irrigation of the root canal. Part 1: a visualization study. Lasers Surg Med. 2009 Sep;41(7):514–519.
#Announcement #1|Ажлын дадлага туршлага сайн, багаар ажиллах чадвартай эмч ажилд авна Form name: Ажлын зар ======================================== Эмнэлгийн нэр: Энх-Смайл Эмнэлгийн байршил: Баянгол Холбоо барих утас: 76118008, 99121783 Мэргэшлийн төрөл: Эмчилгээний эмч Хүйс: Аль нь ч болно Мэргэжлийн ур чадвар: 1-2 жил Дагалдах үзүүлэлт: Резидент төгсөөгүй байж болно Ажлын байрны нөхцөл: Хагас цагаар ажиллаж болно Цалин: Дундаж Урамшуулал: Орлогын хувь Бусад нөхцөл: Гэрээний дагуу
#2|2-3 жил ажилласан шүдний эмч ажилд авна Form name: Ажлын зар ======================================== Эмнэлгийн нэр: ТБИ шүдний эмнэлэг Эмнэлгийн байршил: Сонгино-Хайрхан Холбоо барих утас: 96967677 Мэргэшлийн төрөл: Эмчилгээний эмч Хүйс: Эрэгтэй Мэргэжлийн ур чадвар: 2-5 жил Дагалдах үзүүлэлт: Резидент төгсөөгүй байж болно Ажлын байрны нөхцөл: Бүтэн цагаар Цалин: Дундаж Урамшуулал: Орлогын хувь