Mongol ardiin ulger

Page 1


МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

ДОМОГ ҮЛГЭРИЙН ЗҮЙЛ


1. ЭРХИЙ МЭРГЭН Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад, адуу мал харангатаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харавснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж гэнэ. Эрийн эр төрсөн Эрхий мэргэн харваач Эрхийдээ эрчимтэй, Элгэндээ сөстэй, Залуу настай, Халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: «Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдрана» гэж ам алдаж андгай хийж гэнээ, Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар (татаж? дэлж?) шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ. Эрхий мэргэн харваач хараацай пгувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: «Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай: Би эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ. Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? гүйцэх үү? гэж дооглон бултан нисдэг нь тэр гэнэ. Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Бас эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн


нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах гэж хүн идэж болдогтүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.


2. ХҮН НҮЦГЭН, НОХОЙ ҮСТЭЙ БОЛСНЫ УЧИР Урьд эрт цагт Газрын өр сая тогтож Галын хүү сая улайж Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг довцог байхад Нар сая мандаж байхад Навч сая дэлгэрч байхад Сар сая мандаж байхад Сахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний дүрс хийгээд амь оруулах гэж мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр хорлох магадгүй гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юм байжээ. - Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай! Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн болж ивээх тулд хичээж сайн харж сахиж бай гэжээ. Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирч өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүнрүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч гэнэ. Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнийг амь оруулах гэтэл үс нь бузардсан байсанд бурхан хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв. Муураар зулба долоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс хүрсэнгүй тулд үлдээлгэж мөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузар үс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ. Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэл нь бузар, нохойн үс бузар гэж хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учир бурхан хүний аманд мөнхийн рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаар үхдэг болов гэнэ.


3. НАРС, ХУШ, АНЬС МӨНХ НОГООН БОЛСНЫ УЧИР Урьд нэг цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх үүрдийн залуу болгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт нь час хийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон гэнэ. Хамаг хэрэг нь талаар болсныг үзээд хараацай шувуу харуусан гапгуудахдаа хэдгэнийн хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ.


4. ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв. - Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ. Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав. Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хангарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув: - Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ: - Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв. Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад: - Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ: - Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай: - Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ. Тэгээд пгувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй. - Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцан уурсаад: - Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд: - Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд могой барьж иддэг болов гэнэ. Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.



5. МОНГОЛЧУУДЫН ДУНД ҮЛГЭР ХААНААС ҮҮССЭН ТУХАЙ Өгүүлэх нь... (олон) жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу, мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ. Арван таван настай залуу эр сохор Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан аддсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номон хаан энэ сүнсийг үзээд ихэд гайхан, «амь нь гараагүй биеэ орхиод юунд ирэв» гэж асуужээ. Тэр сүнс: «биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ гэжээ. Тэрхүү сүнсийн ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн: «Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун! Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!» гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг тансаг зол заяа жаргал цэнгэл, өег тав, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам дуу хөгжим, үлгэр домог, бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдрадд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ. Сүнс нь амигүй болсон биендээ эргэж ирвэл хэрээ нүдийг ухчихсан байв. Төрсөн бие ийм болсныг үзээд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшигтүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй байжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж түүгээр ард амьтныг сургамжиддаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болов гэнэ.


6. ТЭМЭЭ, БУГА ХОЁР Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөдөг байжээ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ: - Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ. Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултаж өгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайраддсанд буга хэнээс звэр авснаа хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэн нь: - Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз гэжээ. Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов уу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.


7. ТЭМЭЭ ҮНСЭНД ХӨРВӨӨХ БОЛСОН УЧИР Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн (буюу арван хоёр жилийн хамгийн эхний) жидд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жидц багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тудд өөрснөө шийд гэж айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ. Тэмээ мэлзээсээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жидд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ. Уг шинж нь: 1. Хулгана чихтэй 2. Үхэр гэдэстэй 3. Бар тавагтай 4. Туулай хамартай 5. Луу биетэй 6. Могой нүдтэй 7. Морин дэлтэй (Шилний зогдортой) 8. Хонин ноостой 9. Мичин бөхтэй 10. Тахиа өрвөлөгтэй 11. Нохой гуятай 12. Гахай сүүлтэй гэнэ



8. ҮХРИЙН БӨӨРНИЙ УЧИР Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр, алхах нь удаан, нэг хоёр гэж сажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь бөөр шилж авахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэрт чи нэгэнтээ хамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг нь хамаад өгчихсөн. Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юм болсон гэдэг.


9. ЕРТӨНЦИЙН ГУРВАН ИХ САНАЛТАН Тогоруу, намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхий рүү орж унах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэ билээ. Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэж өндөр дээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ. Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харж дүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ.


10. ТАГТАА ШУГ ШУГ ГАСАЛДАГ, БОГШИРГО ШУЛГАНАН ЖИРГЭДЭГ БОЛСОН УЧИР Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр нэг айлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг эмийн дуу тавин ёолох гаслах сонсдов. Тэгэхлээр тагтаа хэлэв. - Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв. - Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байна гэжээ. Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахиж асраад үлджээ. Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном уншиж, залбирал хийдгийг хардаг болов. Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг шуг ү-х-үү-үх-үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир» шулганаад байжээ. Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба богширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх болжээ. Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.


11. ХӨХӨӨ НАМЖИЛЫН ДОМОГ Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл Хөхөө Намжил цэргийн албанд явж монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг гурван жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байжээ. Тэгэхлээр нь тэр, - Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ. - Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног агтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар морь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд, - Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд. - Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд нь, - Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нүдээ анивал хэдийн хүүхний гэрт ирсэн байв. Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний эцэг эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд, - Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн: - Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ. Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ. Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ. - Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ. Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь, - Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр малласан ч тийм сайн болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж, ер нь чамайг цэргийн албанаас халахгүй гэхэд нь нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль гэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ. Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа


хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ. Хөхөө Намжил ийнхүү сайн сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав, ээж амраг гэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь Хөхөө Намжилд ийн хэлж гэнээ. - Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө. Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай гэж захиад сайхан хул морь өгч гэнээ.. Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч түүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө болгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо монголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт хоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь мориныхоо амьсгааг түр дарчихаад адуугаа туугаад очдог байжээ. Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэггүй байжээ. Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жаахан оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд нь нөгөө хардах байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд живэрээ (жигүүрээ) хумиж амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр морины гуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ. Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам нойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин толгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ.


ХОЁРДУГААР ХЭСЭГ

АДГУУСАН АМЬТНЫ ҮЛГЭР


1. ҮНЭГ, АРСЛАН ХОЁР Эрт урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Энэ барьсан юмаа ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг «Чи үүр!» гэж арслангийн хэлэхэд «Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи чадах уу?» гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан «Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг» гэж бодоод «Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахий нь чи янцагла!» гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.


2. ҮНЭГ, ЧОНО ХОЁР Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг: - Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье. Чи авч яв гэжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг: - Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно: - Хэн маань идэх вэ? гэхэд үнэг: - Хэн ах настай маань идвэл таарна. - Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд: - Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод: - Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг: - Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.


3. ҮНЭГ ЗАРАА, ЧОНО ГУРАВ Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж, түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно: - Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно: - Би амсаад согтдог гэв. Үнэг: - Би үнэрлээд согтдог гэв. Зараа: - Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг: - Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод: - Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ.


4. ТЭНЭГ ЧОНО Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нь нэгэн хонины зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас: -Чоно та намайг битгий ид. Энэ урд нэгэн адуу шаварт унаад хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж иднэ үү гэж гуйхад чоно тэр зайдсаны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт нь очиж үзвэл, үнэхээр нэгэн адуу шаварт унаад хэвтэж байхад түүнийг идэх гэтэл, адуу бас хэлж гэнэ: - Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиод ид гэж гэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас: - Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод ид гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор шавры нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл: - Миний хойд хөлийн тууранд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ үү гэж хэлж гэнэ. Чоно түүний тууран дахь бичгийг үзэх гээд очтол тэр адуу дагзы нь хага өшиглөж орхиод босоод давхиад явчиж гэнэ. Бас тэр чоно үхэх гэж байж ингэж хэлж хэвтэж гэнэ: - Замаар явсан зантгар толгой, зайдсанд хуурагдсан эргүү толгой, шавраас нь татаж гаргах ямар эзэн нь билээ. Шавры нь долоож арилгах ямар ээж нь билээ. Тууранд нь бичиг үзэх гэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ.


5. ЗААН, ОГОТНО ХОЁР Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготнын нүхийг усаар сүрчиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно, «Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч» гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно: «Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана» гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад: - «Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж ходдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ пгүү» гэж зарлажээ. Гэтэл баячууд оготнын үгийг бас л тоохгүй: «Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз» гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготнын үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж, улаан хоолой уушиг зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.


6. ДОЛООН ХУЛГАНА Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэгэн өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү нь долоосоор байгаад идчихжээ. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихжээ. Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ. «Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж. «Алгын чинээ газартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ. «Нэг өдөр атгын чинээ цас орлоо» гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ. «Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ: «Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ. «Хамгийн отгон дүүдээ хадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэж хэлжээ. «Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ» гээд огт хайхарч өгсөнгүй. Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдэцгээж гэндэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.


7. БЭТГЭЛЖИН БОР ШУВУУ Эрт урьд цагт нар сая мандаж, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хурж байхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатууд харашна гэж хайртай бэтгэ гүзээндээ чимх будаа чихэж, атга будаа агуулсан юм байжээ. Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг нь хагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь «Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ» гэж харганыг занаад Бэтгэлжин бор шувуу ямаанд очиж: «Ямаа гуай, ямаа гуай, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг та идээд өгөөч» гэж гуйж гэнэ. Гэтэл ямаа: «Чиний хатсан харганыг идэх байтугай, шимтэй ногоогоо идэж барахгүй яая гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл чоноор идүүлнэ дээ гэж ямааг занаад чононд очиж. «Чоно гуай, чоно гуай! харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг та идээд өгөөч!» гэж гуйжээ. Тэгтэл чоно: «Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин шувуу «Чамайг тэгвэл анчингаар алуулна даа» гэж чоныг занаад анчин хар хүнд очиж «Анчин гуай, анчин гуай! «Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч»! гэж гуйжээ. Тэгтэл анчин: «Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай, гуу жалгын гөрөөсөө намнаж чадахгүй явна» гээд бас тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Хулганаар чиний хувцсыг чинь уруулж хорлоно доо» гэж занаад хулгананд очиж: «Хулгана гуай, хулгана гуай! Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж намнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч» гэж гуйжээ. Тэгтэл хулгана: «Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж ядаж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл хургачин хүүгээр алуулна даа» гэж хулганыг занаад хургачин хүүд очиж: «Хургачин хүү, хургачин хүү, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана ноохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч»! гэж гуйжээ. Гэтэл хургачин хүү: «Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай, хурга ишгээ хариулж гүйцэхгүй яая гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл аав ээжээр чинь зодуулна даа» гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ. Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь очоод: «Харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харгана сондуулыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг


хулгана ноохойлоод өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэг сайн зодоод өгөөч» гэж гуйжээ. Тэгтэл хүүгийн аав зэж хоёр: «Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай, тараасан унгасаа савж амжихгүй яая ийя гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо» гэж занаад салхи гаргахаар шийдэж, болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн жиргэж гарчээ. Тэгтэл салхи шуурга дэгдэж, савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёр Бэтгэлжин бор шувуунд очиж: «Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ зодоод өгье» гэж амлажээ. Хургачин хүүг хулгана алж өг гэж зодох болсонд хургачин хүү «Хулганыг алаад өгье» гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход хулгана «Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье» гэж амлажээ. Хулгана гөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр «Хөх чоныг хөөж намнаж өгье» гэж амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно: «Хар ямааг би хага татаад өгье» гэж амлажээ. Хар ямааг хага татахаар чоныг очиход хар ямаа нь «Харгана сондуулыг идээд өгье» гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул: «Бэтгэлжин бор пгувууны хайртай бэтгийг би хагалахаа байя» гэж ам тангаргаа өгчээ. Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалан чадаад амар сайхан жаргав гэнэ.


8. ДОЛООН НОГООН ӨНДӨГТЭЙ ДОГОЛОН ШААЗГАЙН ҮЛГЭР Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг өдөр нэг үнэг хүрч ирээд: - Долоон өндөгнөөсөө нэгий нь өгөөч: Би авч идье! гэжээ. Тэхэд нь шаазгай хэлжээ: - Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ. - Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсьш чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь хуга мөргөнө гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ. Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд: - Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ. - Би уул нь долоон өндөгтэй юмсан. Тэгтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй гэхэд би хичнээн өгөхгүй гэж хэлэхэд «Чамайг өгөхгүй бол би чиний алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэж аргагүй авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үддээлээ гэж оготнонд хэлэв. Оготно шаазгайд ингэж үг зааж өгөв. За чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдьш хэлдэг ёсоор «Алтан улиасы чинь хуга мөргөнө. Алсьш чинь тоосыг гаргана гэж хэлэх биз!» ингэхэд нь чи хэл. «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэж асуугаарай. Ингэхэд: «Чамд энэ үгийг хэн зааж өгөв? гэх биз. Тэхэд нь «Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров» гэж хэлээрэй гэж оготно зааж өгчээ. Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд «Надад үддсэн ганц өндгөө өгөөч!» гэсэнд шаазгай «Өгөхгүй» гэв. Үнэг: «Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэжээ. Шаазгай асуув: «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэжээ. Үнэг: - Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл, гэхэд нь шаазгай хэлсэнгүй, «Би өөрөө бодон бодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв» гэж хариулжээ. Үнэг хэлэв. «Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд бариад идлээ» гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа: «Тэр нүхэнд байдаг хулгана зааж өгсөн» гэжээ. Тэр үнэг өнөөх оготнын нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариу хэлжээ: «Одоо би хогоо цэвэрлэж байна» гэв. Гэтэл үнэг нь хүлээж байгаад бас дахин дууджээ. Оготно: «Би толио арчиж байна» гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд үнэг: «Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол?» гэхэд нь нөгөө


оготно чээжээ гаргажээ. Гэтэл үнэг: - Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд нь оготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг: - Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв: «Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэхэд оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ» Оготно ингэж хэлжээ. «Чи өмөр өмөр гэж идвэл, өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай байдаг юм пгүү» гэсэнд үнэг нь оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасаа оготноо гаргаад аддчихжээ.


9. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нь ах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ. Үүнд бичин хэлэв. «Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхаддаг байсан гэв. Туулай хэлэв: - Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв» гэжээ. Гэтэл тагтаа хэлэв: - Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв. Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндлэж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэлээ.


10. ХОЁР САЙН МОРЬ Эрт урьд цагт хол газар худаддагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо ингэж захив. - За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэх болжээ. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгий очоорой! Боолттой юмны амыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. Түүнийг очиж үзах юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ. Түүний дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаад сонирхон амыг задалтал дотроос нь нэг том өлссөн чоно гарч ирээд: - «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ» гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц: «Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн: «Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно: «Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүй байхад туулай, «За толгой чинь баттахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морь нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.


11. БУХ, ХУЦ, УХНА ГУРВЫН ҮЛГЭР Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож, чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал өвөлжөөндөө хаяад нүүжээ. Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх гурван мал цасан дороос арайхан амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ. - Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу: - Миний нэр: Гүзээ ихт - Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув: - Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух: - Миний энэ бол: Тэнгэр бурхны хайрласан Тэх хар жад юм. Тэрсэлж ирсэн дайсныг Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв. Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун: - Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв: - Миний энэ: Аав ээжийн хайрласан Асар гашуун сонгино Араатан чонын махыг Амталж иддэг юм гэв. Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув. - Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц: - Миний нэрийг: Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв. Чоно хуцын эврийг харж асуув: - Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц - Миний энэ: Тэнгэр бурхнаас хайрласан Том хар муна. Довтолж ирсэн чонын Толгойг хага цохидог юм гэв.


Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув: - Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв: - Миний нэр: Сэлмэн эвэрт. Сэнгэ баатар Сахал ихт Сэнс хаан гэдэг гэв. Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж: - Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв: - Миний энэ: Эзэн тэнгэрээс заяасан Ирт их мэс Эрсэлж ирсэн чонын Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ. Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж: - Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв: - Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг. Түнгэрцэг савтай давс сонгино хоёр Түрүүлж ирснээр нъ одоо чамайг идъе гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган зугтаажээ. Ухна улам айлгах гэж хойноос нь эдцэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа хагалчихжээ. Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар хашгиран: - Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ. Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ нийлээд амар сайхан жаргаж гэнэ.


12. БУХЫН ҮЛГЭР (Тааваргүй үлгэр) Нэг их бух байжээ. Толгойд нь нэг баян байжээ. Бөөрөнд нь нэг баян хүн байдаг байжээ. Бөгсөнд нь нэг баян хүн байдаг юм байж. Толгойн баян хүн өвөлжөө хаваржаатай юм байж. Бөөрний баян хүн мөн өвөлжөө хаваржаатай юм байжээ. Толгойн баян хүн хэлжээ. - Энэ ойрноос бух өвс энэ тэр идэхгүй байна гэж дундахдаа хэлжээ. Дундах баян хэлэхдээ, аа энэ хонхор цонхор гэдсэнд мөн сая хонхойж байна гэж бөгснийхөө хүнд хэлжээ. Бөгсний хүн: - Аа энд би олон он болсон. Энэ бух ер баагаагүй. Энэ юуны учир вэ? гэжээ. Тэр хүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэр бух үхэж хоцорчээ. Бух үхчихлээр нь нэг үнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухны далны яс хээр хэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж, далан майхан барьжээ. Тэр цэргүүдийг нүүгээд явчихлаар нэг пгувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад явчихжээ. Нэг ухны эвэр дээр очоод сууж, тэр шувуу. Тэр ухны сахал доор нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр далны ясыг зуусан пгувуу алдчихлаар өвгөний нүдэнд орчихжээ. Ойр хавийн улсыг цуглуулаад хүрз зээтүүгээр тэр далны ясыг авч чадсангүй байжээ. Тэхлээр эмгэн хэлээрээ долоогоод далны ясыг аваад хаячихжээ... Эдний аль нь их вэ? Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, Бүргэд нь гэвэл бүдүүлэг хүний бодлого, Өвгөн их гэвэл урт (өнийн) бодлоготын санаа, эмгэн их гэвэл богино бодлоготын санаа, ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа, Далан цэрэг их гэвэл олон санаатай хүний бодлого гэжээ.


13. ХУДГИЙН СОХОР МЭЛХИЙН ТУХАЙ ҮЛГЭР Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ. Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан, цэл хөхөрч ийнхүү асуусан нь: - Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ. Далайн мэлхий: - Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй салхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай энд хүрч ирэв гэхэд: Сохор мэлхий: - Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий: - Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн хэсгийг зааж: Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий үүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж, - Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий, - Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий галзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь: - Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж. Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн юм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж: - За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан юмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.


ГУРАВДУГААР ХЭСЭГ

АЖ БАЙДЛЫН ҮЛГЭР


1. АРСЛАНТАЙ МЭРГЭН ХААН Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. Ямар учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ: - Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо: - Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориороо хөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тудд гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуунд байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл: - Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ. За тэгвэл Алтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруун дээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёр чонондоо хэлжээ. Гэтэл маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохож гэртээ ирж гэнэ. Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн уулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар далан дээр нэг, ингээд гурван удаа уулзсан нь энэ ажээ.


2. ТААВАРЧИН ГУРАВ Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний гурван хөхийг гурван хүүхэд, нэгэн хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ. Гурван хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ. Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэж хэлжээ. Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь: Манай «мах болоод үнээний бол манай үнээний дал байна гэжээ. Ноён: Энэ далыг өөрийн үнээний дал гэж та нар яаж мэдэв гэхэд тэд: «Тааварлаж мэдэв гэв. Ноён: та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд: Бид таахдаа л таадаг гэв. Ноён хэлрүүн: Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад: Одоо орж ир! гэжээ. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүн хэлэв: Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү: Шав шар юм байна гэжээ. Бага хөвгүүн: Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ. Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ. - За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэжээ. Дунд хүү: Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн: Ув улаан болоод ав амттайхан юм бол чавга (алим) бизээ гэсэн чинь бас таачихжээ. - Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн: Дүгрэг хэлбэртэй юм байна гэжээ. Дунд хөвгүүн:: Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн: Дүгрэг дүрстэй болоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурван аяганы доторхийг гурвуулаа таачихжээ. Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найр хурим хийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ Зарц очоод чагнатал: хөвгүүд хэлэлцрүүн: Айраг нь ч айраг юм. Хүний цустай айраг юм. Мах нь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ. Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав. Ноён уурлаж хоньчиндоо очиж: Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин: Үгүй үгүй, тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа очоод: Чи надад айргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин: Би морь уургалж байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь: Жинхэнэ эцэг чинь хятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг хулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахьгг ноён болгож, хоёр дүүгий нь түшмэл болгож, өөрөө сул хүн болоод амар сайхан жаргажээ.



3. МЭРГЭН ШҮҮГЧ Эрт урьд цагт их баян мөртөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100 янчаантай мөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл үүний нь хоёр ядуу хүн зам дээрээс олоод, яг тэр хэвээр нь хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэдд өгчээ. Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан хоол ундаа ч идэж уулгүй даруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол түрийвч нь түүний дэргэд байхыг үзээд баярласандаа аргагүй пгүүрэн авчээ. Гэтэл түшмэл, - Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав гэсэнд, нөгөө баян, - Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхлаар авсан юм гэжээ. - Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамжий нь өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэл лавлан асуухад баяны царай гэнэт барсхийн хувирч, энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү гэсэн харамсах сэтгэл эгшин зуур төрж, - Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь олсон хүн нь авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё гэжээ. Хууль цаазын түшмэл түрийвчтэй мөнгөө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж байгаа юм шив дээ гэж нотлон асуувал, харамч баян манайхан хэдэн үедээ хэзээний буян хишигтэй явсан улс. Арвин цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийг олсон хүнд 100 янчаанаа өгөлгүй яахав дээ гэж ажигтүйхэн өгүүлжээ. Гэтэл түшмэл энэ түрийвч таных биш байх нээ. Яагаад гэвэл үүнд 200 янчаан байгаагүй, харин 100 янчаан байсан юм. Үүнийг бас нэг хүн ч олоогүй хоёр хүн олсон зэрэг гэрч баримт бий. Иймд түрийвчтэй мөнгийг танд өгөх үндэсгүй байна. Харин та түрийвчээ шамдан эрвэл олох ч юуны магад гэжээ. Үүнийг сонссон харамч баян учиргүй сандарч, - Эрхэм түпгмэлд үнэнийг өчихөд энэ түрийвчтэй мөнгө минийх лавтай мөн билээ. Харин олсон хүнд нь мөнгө өгөхгүй гэж ов мэх хэрэглэх гэснээс ийнхүү ташаа болов хэмээн үнэн байдлаа учирлан хэлж, өршөөл уучлалт гуйсан тул 100 янчааныг олсон хоёр хүнд нь өгөөд, өнөө түрийвчийг эзэнд нь эгүүлэн өгчээ. Үүнээс хойш тэр түшмэлийг төрийн мэргэн шүүгч хэмээн нэрлэсэн ажээ.


4. ХААН ТОЛГОЙТОЙ БАЙСАН УУ? Эрт урьд цагт нэг ноён байж гэнэ. Ууртай догшин гэдэг нь учиргүй. Албат амьтан нь ноёныхоо өөдөөс харахаас ч айдаг тийм догшин ноён байж гэнэ дээ. Алсын аянд мордох нэгэн хэрэг гарчээ. Тэр ноёнд, манай сайд вангийн өнөөдөр их ёслолоор морилсон шиг олон хиа дагалттай, урьд нь зам удирдах хүн хойно ч дагах хүнтэй морилж гэнэ дээ. Явж явж нэг ганц саглагар модны дор бууж амрах болжээ. Дагалт хиа нар нь ноёндоо газар олбог дэвсэж суудал засаж гэнээ. Тэгэхэд тэр олбог суудлаа голж, би ноён хүн та нартай адил нохой шиг тэгж газар суухгүй, намайг дээр өргөж суулга гэж гэнэ. Зарц нар нь тэр тал газар ноёндоо яаж өндөр суудал засах билээ гэж сандран, арга барагдахдаа тэр саглагар модыг бөхийлгөж ноёноо өргөж суулгая гэж, модны үзүүрийг татаж бөхийлгөөд ноёноо суулгаж тавимагц, модны орой тэнийгээд ноёныг тээр хол пид хийтэл савж орхив гэнэ дээ. Зарц хиа нар нь сандан мэндэн гүйж, ноёноо түшүүлэн босгож өргөтөл, ноёны толгой алга байжээ. Хиа нар айж сандран, ноёны толгойг модны гишүү тас савж орхив уу? гэж ийш тийшээ гүйж эрэл хийж гэнэ. Тэгээд тэр рүү хол л нэг толгой хэвтэж байсныг олж гэнэ дээ. Гагцхүү ноёны өөдөөс харж үзсэн хүн нэг ч алга. Тэр толгойг ноёны толгой юм уу биш юм уу гэдгийг мэдэх таних хүн эс одджээ. За, одоо яадаг ийдэг билээ? гэж бодоод захирагч авгайгаас очиж асууя. Манай ноёны толгойтой толгойгүйг захирагч авгай лав мэдсэн байх гэж хэлэлцэж, өвгөн захирагч авгайд очиж асууж гэнэ дээ. Тэгэхэд нь захирагч буурал толгойгоо сэгсэрч бүү мэдээ хүүхээд толгойтой байсан юмуу ноён маань, толгойгүй ч байсан юмуу. Би ноёны сэрүүн тунгалаг байхад өмнө нь сөгдөж мөргөсөөр ер царай өөд нь харж үзсэнгүй билээ. Малгай дээрээ хааны хайрласан ноёны жинс отготой байсныг л би сайн мэднэ. Толгойтой үгүйгий нь мэдэхгүй, хүүхээд. Харин хатнаас нь очиж асуу. Тэд мэдэх байх гэхэд нь хатнаас нь очиж асууж гэнэ дээ. Тэгэхэд хатан нь: - За бүү мэд, хиа нар минь би нэг насаараа догшин ноёны хүсэл таалалд нь нийлүүлсээр, догшин царай, хурц нүд өөд нь харах зүрх ухаан олдсонгүй билээ. Намайг үнсэхэд нь ширвээ ширүүн сахал нь л намайг хатгаад байдаг сан. Чухам толгойтой толгойгүйг нь бүү мэдээ, хиа нар минь гэжээ. Тэгээд ноёны зарц дагалт нар нь ноёноо чухам толгойтой байсан уу толгойгүй байсан уу, гэдгийг мэдэж чадсангүй гэнээ.


ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

ШИДЭТ ҮЛГЭР


1. НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонх олоод тугалын хүзүүнд зүүж - Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар ирж чамайг хамгаалж байя гэжээ. Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал нь зүгээр л өвс идэж байв. - Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал: - Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд явчлаа, гэжээ. - Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа. Тэгтэл удалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл тугал аанай л зүгээр өвс идэж байжээ. - Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал - Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ. Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул суугаад үргээж байгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй. Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн байжээ. Бамбар «Надаас болж нөхөр минь амь эрсдэв» гэж ихэд харамсан гашуудаад тугалын ясан дээр хэвтсээр байгаад гуниглаж үхэв. Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр сайхан саглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баясгалантайяа бууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын модны навчинд шингэж алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчин үзээд гэргийдээ ярив. Гэргий нь айлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү нь ноёндоо хэлэв. Ноён хаандаа айлтгав. Хаан баг цэрэг гаргаж, тэр хүүг барьж ир гэж түшмэлээ явуулав. Тэд ургахын нарнаа отож байгаад нэг хүүг бууж ирмэгц барьж автал түшмэд: - Нөгөө жаалын бууж ирэхийг хүлээх хэрэгтэй байсан юм. Одоо тэр нь бууж ирэхгүй биз гэж сандартал эндүүрчээ. Нөгөө жаал нөхрөө салгаж авах гэж бууж ирээд бас баригджээ. Хаан: Төр улсы минь хамгаалах баатар цэрэг ч болох юуны магад. Одоо юутай ч болов адуу мал маллуулъя гэв.


Тэр хоёрт Алтан хүү, Мөнгөн хүү гэж нэр өгөв. Арван жил мал хариулаад идэрхэг хүчирхэг хоёр сайхан эр болж өсөв. Нэг өдөр цэргийн хүн ирж тэр хоёрт: - Алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг болов гэж хэлжээ. Дайны хэрэг давчуу яаруу тулд Алтанхүү нөхөртэйгээ салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөө их санах болжээ. Нэг өдөр түүний гэрт нэг хөгшин түшмэл ирж: - Хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хааныд очоод аравдугаар охиныг нь хулгайлж авчир гэж зарлиг буулгав. Хаан хатнаа болгох гэнэ. Энэ гурван хүүдийтэй мөнгийг замдаа хэрэглэ гэсэн. Хааны зарлигийг зөрчвөл амьдаар чинь чанаж ал! гэж тушаав гэжээ. - Би аравдугаар охиныг яаж таних юм билээ? гэж Мөнгөнхүү асуувал түшмэл: - Тэр амархан. Хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй. Аравдугаар охины нь гэзгэнд гурван ширхэг алтан үс гялалзаж байдаг юм гэжээ. Мөнгөн хүү охиныг олж ирэхээр мордлоо. Хэц дэрлэж, хээр хонож удтал явсаар нэт ядуу малчин өвгөнтэй дайралдав. - Өвгөн ах хаа хүрнэ гэж сурвал: - Би харгис хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь цойлуулчаад эрж явна. Олохгүй бол толгойгүй болно гэжээ. - За тэгвэл та санаа зоволтгүй. Энэ хүүдий мөнгөөр сүрэг хонь авч өгсөн ч болно гэж хүү хавтагатай мөнгөө өгсөнд өвгөн мх баярлаж: - Баатар чамд баярлав. Шилбүүрийг минь ав. Чамд хэрэг болох юуны магад! гэв. Шилбүүрийг бүсэндээ хавчуулаад цаашаа явж байтал бас нэг өвгөн харгалдсанд: - Та хаачиж явна? гэвэл өвгөн хэлэв: - Би хүүгийндээ очъё гэсэн чадахгүй нь шиг байна. Замдаа мориноосоо унаж явгарлаа. Явган хүрэх чадал барагдлаа гэжээ. Зовлонгоос гэтлэхэд тань тус болох юм байна. Энэ хавтагатай мөнгийг ав! Азрага адуу авсан ч хүрнэ гэсэнд өвгөн баярлаж: - Баатар чамд баярлалаа. Энэ хонины яс ав! Замд чинь хэрэг болох ч магадгүй гэв. Хонины ясыг богцондоо хийгээд Мөнгөнхүү мөрөө хөөж явав. Орой болоход бас нэг хөгшинтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дөлийг гунихралтайяа гөлрөн байжээ. - Хөгшин ах та юунд дулаан гэрт галын дэргэд суулгүй, хөдөө талын жаварт бээрч суугаа билээ? гэж Мөнгөнхүү асуутал өвгөн:


- Би орон гэргүй оочих аягагүй ядуу хүн. Үзтэл бутны дэргэд буруу харах тавилантай шиг байна гэв. - Бэлэгтүй үг чинь салхинд хийсэх болтугай! Энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэж сүүлчийн хавтага мөнгөө өгөв. Өвгөн босон харайж, цог нь унтарсан галаасаа нүүрс авч Мөлгөнхүүд өгөөд: - Та энийг ав! Хэрэг болох ч магадгүй гэв. Мөнгөнхүү нүүрсийг өвөртлөөд зүүн зүг мөрөө хөөж явав. Тийнхүү мориноос буулгүй олон хоног явж хар гэрт хааны ордонд хүрэв. Шөнө болохыг хүлээж байгаад хааны ордонд сэм оров. Орох гэтэл нэг том хоточ нохой хуцсанд Мөнгөнхуү өнөөх хонины ясыг гэнэт санаж, гаргаж нохойд хаясанд нохой яс мэрээд хуцахаа болив. Ороод тас хар гэзгэндээ гурван ширхэг алтан үстэй цэвэр сайхан Оюун авхайг олж үзэв. - Би таныг эрж ирлээ. Манай хөгшин хаан таныг хатан болгож авна гэж байна гэж Мөнгөнхүү хэлбэл охин: - Би хөгшин хаанд очих дургүй. Чи хөгшин хаандаа намайг аваачиж өгөхөөс аварвал би насан туршид чамтай амьдрахад бэлэн гэж Оюун авхай хашгирав. - Тэгвэл тийм болог. Би чамайг яавч газардуулахгүй гэсэнд Оюун: - Эндээс түргэн зугтаая! Хаан эцэг минь энд таны байхыг үзвэл бид хоёуланг цаазлуулна гэв. Мөнгөнхүү хүүхнийг мориндоо дүүрээд нисэх мэт хурдлав. Салхин хурдан мориороо өдөр шөнө хоёр давхиад сая бууж амсхийв. Мөнгөнхүү Оюун хоёр бөх гээчийн унтаж орхижээ. Үүр цүүрээр сэрээд үзвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэн байжээ. Мөнгөнхүү нум сумаа авч дайсны зүг зай завсаргүй харавсанд хааны цэргүүд халх бамбай барьж ард нь хоргодоод улам ойртов. Мөнгөнхүү мориноосоо үсрэн буугаад сэлмээрээ дайсныг цавчилсаар хорин цэрэг цавчтал хорин нэгдэхийг цавчиж чадалгүй сэлэм нь хугарчээ. Нэг булиа цэрэг түүнийг уургалж авах гэсэнд Мөнгөнхүү бүснээсээ шилбүүрээ суга татан авч ширвэсэнд хааны бүх цэрэг мэнэрэн хөсөр унацгаав. Мөнгөнхүү энэ шилбүүрийн ид шидтэйг мэдээд бүсэндээ хавчуулж, морио унан, Оюуныгаа дүүрээд цаашаа давхижээ. Бас давхиж давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан сан, хааны хүч нэмсэн цэргүүд бүслээд байжээ. Хар гэрт хаан охиноо буцааж Мөнгөнхүүг барихаар шүд зууж байгаа бололтой. Мөнгөнхүү нумаа шүүртэл өчигдөр сумаа дуусч, сэлмээ хугалснаа санаж, бүснээ шилбүүрээ авах гэтэл бас алга: Морины явдалд хаягдсан бололтой. - Би үхэхээс айхгүй таныг алдахаас айна гэж Мөнгөнхүү хааны охинд хэлэв. Ингэж хэлтэл


хэнхдэг дээр нь нэг юм халж төөнөсөнд үзвэл өвгөний бэлэглэсэн нүүрс улайж цог болсон байв. Мөнгөнхүү цогт хайрагдаж сандрахдаа өвсөн дээр түүнийг авч хаясанд талын и: түймэр дэгдээд салхи түймрийн галыг цэр гийн зүг хөгжөөсөнд цэргийн олонхи шатаж хагас нь зугатааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов. Мөнгөнхүү нүүрсээ өвөртлөөд шилбүүрээ эрэхээр явж бас олж аваад цаашаа явжээ. Явж явж ойн захад ханхай гэр эзгүй байсныг тэр хоёр олж тэнд амьдрах болов. Мөнгөнхүү өдөр бүр анд явж, Оюун хоол хөц төхөөрөн найртай сайхан амьдарч байжээ. Нэг удаа Мөнгөнхүү эмдээ: - Чи надад нэг ширхэг алтан үсээ бэлэглэ! Би үүрд өвөртөлж явъя гэв. Оюун хэлсэн ёсоор нь бэлэглэсэнд Мөнгөнхүү нандигнан өвөртөлж баясгалантайгаар андаа явжээ. Хоёр өдөр олз омогтой агнаад гурав дахь өдөр харьж явахдаа нэг чулуун дээр амарч эмийгээ санагалзан алтан үсий нь өврөөсөө гарган үзэж бахархаж байтал сал хи үсийг хийсгэж аваачив. Мөнгөнхүү алтан үсийг салхинд алдсандаа удтал гашуудан уйлж байтал Оюуны толгойд дахиад хоёр ширхэг тийм үс бийг гэнэт санаад дахин нэгийг нь гуйж авъя гэж тайтгараад харьжээ. Тэр салхи алтан үсийг хааны цэцэрлэгт хийсгэн авчирсныг хаан олж үзээд ихэд хилэгнэн түшмэлээ дуудуулж түшмэл үхтэл айж санд мэнд ирсэнд: - Мөнгөнхүү хатан болох хүний минь хулгайлж, аваачсан байхад чи түүнийг олж чадахгүй байна. Хаврын сар дүүрэхээс өмнө хайртай Оюуны минь барааг надад харуулахгүй бол чамайг амьдаар чинь булна! гэж загнажээ. Түшмэл зуун цэрэг аваад сүйт хүүхнийг эрж газар бүхнээр хэсээд олсонгүй. Тэгтэл харин хаврын сарын сүүлчээр гэнэт Мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаад алтан үсний ширхэг чимхээд бахархан үзэж суужээ. Муу зальт түшмэл цэргүүдээ өндөр өвсөн дотор бүгүүлээд өөрөө тонхил өвчтөний дүр үзүүлж: - Зоригт баатар минь урт наслахыг ерөөе! Хөл минь ер явж болох биш, гэртээ намайг түр амраан соёрх! гэж газар тултал мэхийн ёсолж гуйжээ. - Ядсан амьтныг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв даа! гэж Мөнгөнхүү хэлээд гэртээ аваачив. Гэртээ ортол ч араас нь сэм мөрдөж явсан зуун цэрэг дайран орж иржээ. Мөнгөнхүү илдээрээ олныг унагаасан тулд гэр нь хүний хүүрээр дүүрсэнд түшмэл Мөнгөнхүүг амьдаар олзолж чадахгүйгээ мэдээд: Тэртэй тэргүй хаан цаазална. Түүнийг харва! гэж хашгирав. Хар хүнээ амь гарахад бэрх болов гэж мэдээд Оюун сэлмий нь булааж аваад тулган дотор чулуудсанд Мөнгөнхүү үхэтхийн унав. Түшмэл Оюунд:


- Надтай хааныд очигтун. Өршөөлт эзэн минь чамайг хатнаа болгох гэж байна гэв. Оюуныг морь унуулаад хөтөлж одов. Хаанд хүргэж ирэх яг тэр үед эрэлхэг зоригт Алтанхүү дайнаас буцаж ирсэн ажээ. Алтанхүү нөхрийгөө сурагтүй болсныг дуулаад мориндоо үсрэн мордож. Мөнгөнхүүг эрэхээр гарчээ. Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулзсан бүхнээс Мөнгөнхүүг асуувч сураг чимээгүй байжээ. Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад - Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу билээ? гэж урам хугаран шивнэж, хичнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гэнэт унасан морь нь яг зогсоод аяархан үүрсэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэд зогсож байжээ. Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийн хүүрийг олов. Алтанхүү өвчүү чээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулган дотор Мөнгөнхүүгийн сэлэм байв. - Нөхрий минь алсан хүнийг энэ сэлмээр чинь заавал өшөө авч өгье гэж шүд зуун тангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү нойрноос сэрсэн мэт ухасхийн босоод: Оюуны минь хааных аваачсан. Оюуныг минь авралцапун! гэж хашгирав. - За хоёулаа түүнийг аваръя, эсвэл хоёул хамт ясаа тавья! гэж Алтанхүү хэлэв. Хоёул мордож ташуур эргүүлэн давхисаар өдөр шөнө цурамгүй давхиж гурав хоногийн биен дээр хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх, өмнүүр нь ямар ч морь гаталшгүй мөрөн урсдаг юм байжээ. Сал холбож гурав хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос аварга загас гарч ирээд салыг залгичихжээ. Хоёр баатар нум сумаар харвавал тусгүй хайрсанд нь хад чулуунд туссан мэт хальтарч байв. Аварга загас мөрөнд хөндөлсөөд тэднийг гол гатлах гэвэл морьтой хүнтэй нь залгих гэж хүлээж байжээ. Алтанхүү ойрын нэг уулын оройг тас харваж хоёул мөрлөн өргөж авчраад загасны аманд хаясанд хоолойг хахаажээ. «Нүгэлт загас үүнээс хойш хүн залгих чадалгүй болов» гэж баярлаад хоёул дахин модон сал хийж тавиад голын эргээс дөнгөж хөндийртэл аварга загас сүүлээ шарван мөрний усыг дэлдсэнд уулын чинээ өндөр долгио дэгдэв. Мөрнийг гатлах арга мухардан хоёр баатар зовж байтал Мөнгөнхүүгийн өвөрт хэнхдэгийг шатаамаар нэг юм төөнөв. Өврөөс тэмтрэн гаргаж ирвэл улайссан нүүрсний цог байсанд гар халхай түлхий болж усанд алджээ. Мөрний ус дороо буцалж, аварга загас хичнээн уймавч удалгүй шалз булз түлэгдэж үхэв.


Загасыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирээд үзвэл есөн толгойтой атигар хар мангас үүдийг сахин ажээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг тас чавчин хаятал үлдсэн долоон толгойноос гал утаагаар тургиж гарав. Баатруудын морь бөмбөгнөтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж бас нэг нэг толгой чавчсанд мангас аймшигтай хүрхрэв. Газар дэлхий донслов. Баатрууд бас мятарсангүй дахин урагш довтолж бас хос толгой тас цавчив. Өнөөх мангас гуравхан толгойтой үлдсэн боловч Мөнгөнхүүгийн сэлэм хугарсан тудд байлдах аргагүй, иймд Алтанхүү хэлэв: - Би мангастай тулъя. Чи түргэн хааны ордонд орж Оюуныг аварч гарга гэв. Тэгээд Алтанхүү мангасыг хашгиран довтолж дайрсанд Мөнгөнхүү давхин орж Оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Тэгтэл баярласан нь эртэджээ. Юу гэвэл энэ үед Алтанхүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын хоёр толгойг хяргаад гуравдахий нь цавчиж завдалгүй мангаст цохигдон унасанд мангас хөлөөрөө баатрыг дарж аваад алахаар завдаж байжээ. Мөнгөнхүү үүнийг үзээд амин хэргээ цөм мартаад бүснээсээ хоньчны шилбүүрийг суга татан авч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөн унав. Алтанхүү, Мөнгөнхүү, Оюун авхай гурвуул ойн дэргэдэх гэртээ ялгуусан баяр хөөртэй эргэж ирээд гаслан зовлонгоос айхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав. Үнэнч сайн анд нөхөдтэй хүнээс гамшиг зовлон зугатаан явдаг гэдэг ажээ.


2. ТҮГ ТҮГ Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр аж төрөн суужээ. Хөл дүүжлэх унаагий нь хааны адуучин хөөж одоод, хонь ямаагий нь хааны түшмэд, тэмээгий нь хятадын наймаачин зарц нар хурааж аваад найман ханатай бор гэр, арван үнээнээс өөр юмгүй унах морь ачих тэмээ, хотлох хоньгүй болсон тул өвгөн эмгэн хоёр буудал сэлэн нүүж чадахаа болиод нэгэн уулын аманд суусаар л байлаа. Ингээд хааны албатууд тэднийхээр шагайхаа байж санаа амар байх болов. Нэгэн өдөр хаан харцага шонхроо аваад анд явав. Уулын аманд нэгэн том бор гэрийн тооноор утаа уугиж байхыг хараад хаан тэдний гадаа хүрч очвол өвгөн эмгэн хоёр угтан гарч иржээ. Тэгээд хаанд цай чанаж, өрөм бяслаг таваглаж гэнэ. Гэтэл хаанд мах идмээр санагджээ. Өвгөн үнээ алж махы нь чанаад, хаан Шазгалдайг хамт яваа албаттай нь хооллож гэнэ. Хаанд үхрийн мах их л таашаагдсанд - Анд явах бүрдээ би танайд ирж байна. Танай үнээний мах тун ч их амттай юм гэжээ. Эмгэн нь хааны ирэх болгонд үнээ алах болох нь гэж бодоод харамсан гашуудсанд өвгөн нь - Эмгээн, бүү гуньхар. Манайх арван үнээтэй байлаа. Одоо ес болжээ. Ялгаа юу байна вэ? «Өвгөн эмгэн хоёр ес, арван үнээтэй» гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээ хорогдох нэмэгдэхэд гарз, олз нь бараг гэж тайтгаруулж гэнэ. Шазгалдай хаан өвгөнийд дахиад л ирж гэнэ. Өвгөн ч бас нэг үнээ гарздав. Эмгэн нь мөн л харамсан гашуудсанд өвгөн - Эмгээн, бүү ганьхар. Манайх есөн үнээтэй байлаа. Одоо найм болжээ. Ялгаа юу байна вэ? «Өвгөн эмгэн хоёр найм есөн үнээтэй гэж» хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээ хорогдох, нэмэгдэхэд гарз олз нь юу вэ гэж тайтгаруулжээ. Шазгалдай хаан гуравдахь удаагаа иржээ. Өвгөн ахиад л бас нэг үнээгээ нядлаж зочноо дайлах болжээ. Эмгэн нь харамсан гашуудсанд өвгөн нь ер сэтгэлээр унасан шинжгүй. - Эмгээн, бүү ганьхар. Манайх найман үнээтэй байлаа. Одоо долоо боллоо. Өвгөн эмгэн хоёр долоо найман үнээтэй гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээний гарз юу байхав гэжээ. Ингээд л хаан өвгөнийд ир ирсээр өвгөнийд ганц үнээ үлджээ. Эмгэн урьд өмнийн юмгүй харамсан гашуудсанд өвгөн ер сэтгэл зовсон шинжгүй, - Эмгээн, бүү ганьхар. Манайх хоёр үнээтэй байлаа. Одоо ганцхан үлджээ. Ганц үнээтэй, хоёр үнээтэй байна гэдэг чинь ер ямар ялгаа байна вэ? гэжээ. Шазгалдай хаан өвгөнийд арав дахь удаагаа ирж гэнэ. Тэгээд дагуулуудынхаа хамт үлдсэн ганц үнээг нь идээд,


- Өвгөний үнээний мах тун ч сайхан байсансан! Би урьд өмнө ийм амттай мах ер идэж явсангүй гэжээ. Түүнээс хойш хаан тэднийд ер үзэгдсэнгүй. Эмгэн өвгөн хоёр ч ядуугийн туйлд хүрчээ. Сүү, тос, бяслаг нь ч барагджээ. Найман ханатай гэр нь ханхайрч, өвгөн эмгэн хоёр өлсгөлөн суух болжээ. Өвгөн хэрхэх билээ гэж сэтгэ сэтгэсээр эцэст нь үнээнийхээ адсагаар цавуу буцалгаад гадаа тавивал шувуу суугаад баригдах бизээ гэж боджээ. Чингээд эмгэн нь тогоо дүүрэн цавуу буцалгаад гэрийнхээ хавьд тавьж гэнэ. Өвгөн эмгэн хоёр хүлээсээр л. Тэгтэл нэг том хар хэрээ нисэж ирээд цавуун дээр суумагц наалдчихжээ. Өвгөн баярласандаа хутгаа шүүрч аваад гэрээсээ гүйн гарах зуур - Эмгээн галаа түлж ус халаа. Хэрээгээ чаная! гэж хашгирчээ. Өвгөн хэрээний зүг гүйн очоод хоолой хүзүүг нь огтлохыг завдтал цаадахь нь - Өвгөн минь, намайг бүү огтло, бүү ал. Миний мах чамд юуны тус болох билээ. Өвгөрч өтөлсөн миний мах хатуу, бас шим шөлт үгүй бусуу. Харин намайг тавьж явуул. Тэгвэл би чамд гурван ач хүргэе гэж хүний хэлээр хэлжээ. Өвгөн хэрээг өрөвдөөд тавьчихжээ. Хэрээ ч нисээд л явчихаж гэнэ. Өвгөн харьж ирвэл эмгэн нь ус буцалгачихаад хэрээний мах хүлээн суужээ. Өвгөн, хэрээ түүнд гурван ач хүргэнэ гэж амлалаа гэвэл - Мах нь хаана байна вэ? гэв. - Би тавиад явуулчихлаа. Алъя гэвч өрөвдөөд. Тэгээд ч мах нь юу шалих билээ. Ядаж хөгшин» туранхай юм. Эмгэн уурлан загнаж хэрээнд очиж эхнийхээ ачийг хүргэ, хөгшин биднийг цадтал хоолло гэж хэл гэжээ. Өвгөн ч хэрээний ниссэн зүг явж гэнэ. Удаан ч явсан юмуу хурдан ч явсан юмуу бүү мэд алсад өндөг шиг цагаан гэрийн бараа харагджээ. Явж, явж тэр гэрийн гадаа очоод орвол гэрийн дотор нэгэн улаан буланд нөгөө хөгшин хэрээ заларч сууна гэнэ. Түүний баруун зүүн талаар арай бага шиг найман хэрээ сууж байжээ. - За, өвгөн ямар хэргээр ирснээ хэл гэж хэрээ хэлсэнд өвгөн, - Бидэнд идэж уух юм юу ч алга. Эмгэн маань намайг танд очиж эхнийхээ ачийг хүргэ, биднийг цадтал хоолло гэж хэл гэж явууллаа, гэвэл хэрээ - Хүүхдүүдээ, өвгөнд миний чулууг аваад өг гэж гэнэ. Хүүхдүүд нь ширэн даалингаас нэгэн


бөөрөнхий чулуу гаргаж ирсэнд хэрээ түүнийг аваад - Миний эхний ач энэ болог. Бүх л насаараа гэдэс цатгалан байх болно гэж хэлээд өгчээ. Өвгөн чулууг хараад урам нь хугарч, - Өвгөн надаар тохуурхах ичгэвтэр бусуу. Энэ мэт чулууг би зам дээрээс түүгээд авч чадна шүү дээ. Энэ чинь надад юуны тус байхав гэсэнд хэрээ инээн байж: - Өвгөн, чи гэнэн хүн юм. Энэ бол ид шидтэй чандмань гэгч чулуу. Үүнийг аваад чандмань эрдэнэтэй болсноо хэнд ч бүү хэл. Эмгэндээ ч хэлэх хэрэгтүй. Гэртээ хариад шөнө болмогц үүнийгээ дэрэн доороо хийгээд санасан бүхнээ хүс. Өглөө болоход хүссэн бүхэн чинь хурсан байх вий гэв. Өвгөн гэртээ хариад хэрээ эхнийхээ ачийг хүргэнэ гэсэн гэв. Чулууны талаар юу ч дурссангүй. Чингээд өлөн чигээрээ унтахаар хэвтэцгээжээ. Өвгөн чандмань эрдэнэ дэрэн дороо хийгээд эмгэн бид хоёр тал дүүрсэн таван хушуу малтай, харгис хатуу, Шазгалдай хаанаас илүү баян тансаг гэр оронтой болох болтугай гэж аливаа сайн сайхан бүхнийг хүсжээ. Өглөө сэрээд эмгэн өөрийнхөө нүдэнд итгэсэнгүй. Хөндий ханхай, нооронхой найман ханатай гэртээ унтахаар хэвтсэн байжээ. Гэтэл гэр нь далан таван ханатай далай цагаан өргөө болоод алт, мөнгө, эрдэнийн чулуун хэрэглэл дүүрэн байна гэнэ. Шалан дээр хээтэй хивс, орон дээр нь лаврин байх бөгөөд өвгөн нь булган хөнжилд унтаж байжээ. Эмгэний өөрийнх нь навтас болсон нооронхой хувцас ул мөргүй алга болоод өмсөж зүүх бүхэн нь өнгийн торго байна гэнэ. Тийнхүү өвгөн, эмгэн хоёр амар жарган суух болжээ. Бас өдөр бүхэн зочин гийчин ирнэ. Хааны сайд өвгөнд учирсан аз жаргальш тухай дуулж мэджээ. Тэр сайд их зальтай хүн байсан тул өвгөний аз жаргалыг өөрөө эзэмдэхээр шийдээд үнэт бэлэг бэлэгдэн өвгөнийд айлчилж иржээ. Тэгээд өвгөнийд хүүгээ ирүүлнэ, төрсөн үрийн тань оронд түшиг тулгуур болог гэж гэнэ. Өвгөн, «Би одоо хүүтэй болох нь тэгээд бас хааны сайдын төрөл садан болох нь» гэж учиргүй баярлажээ. Өргөж авсан хүүдээ бүх л хогпшл хөрөнгөө үзүүлж айл хөршийнхөөрөө хамт айлчлан очих болжээ. Тэгээд энэ бүх эд хогшил гэрт нь аз жаргалын даалинд байгаа чандмань эрдэнээс үүссэн юм гээд л өвгөн түүнд хамаг байдгаа хэлчихжээ. Орой нь өвгөн унтахаар хэвтжээ. Өглөө сэрвэл далан таван ханатай далай цагаан өргөө нь ч эд баялаг элдэв дээд нь ч үгүй болсон байжээ. Өвгөн эмгэн хоёр өнөөх муу найман ханатай навсгар хар гэртээ үлдээд далан нөхөөс болсон хуучин хувцас нь хөглөрсөн байна гэнэ. Эмгэн нь сэрээд дуу алдан гаслаж учир явддыг өвгөнөөсөө шалгааж гарчээ. Өвгөн ч хэрээ ид шидэт чандмань эрдэнэ өгөөд хэнд ч битгий хэл гэж захисан болон өөрөө өргөмөл хүүдээ


үүнийг ярьснаа хүртэл тоочжээ. Эмгэн аз жаргалын даалинг хичнээн эрэвч олдсонгүй. Хааны сайд хүүгээ туршуулаар явуулж аз жаргалыг булааж авсныг тэд гадарлажээ. Эмгэн нь үглэн загнаж, хэрээнд очиж удаахь ачаа хариул гэж хэл гэж өвгөнөө явуулж гэнэ. Өвгөн ч хэрээний байдаг зүг рүү гэлдэрчээ. Гэтэл хэрээ цагаан өргөөндөө үүл мэт барайн сууна гэнэ. Тэгээд. - Өвгөн чи өдий болтол наслачихаад ухаан суусангүй. Шидэт чандмань эрдэнэтэй болсноо хэнд ч бүү хэл гэж захисан бусуу би. Одоо би чамайг хэрхэх билээ. Нэгэнт ийм болсон бол хэлсэндээ хүрч удаахь ачийг хүргэхээс биш. «Хүүхдүүдээ, өвгөнд миний илжгийг авчраад өг. Унаж гэртээ хариг!» гэж гэнэ. Хүүхдүүд нь илжгийг аваад иржээ. Гэтэл өвгөн - Би энэ илжгээр яах юм бэ? Энэнийг унаж явснаас явган явсан минь хавыүй дээр гэж гөжжээ. Хэрээ инээн: - Өвгөн, чи гэнэн хүн юм. Энэ чинь ид шидтэй илжиг байхгүй юу. «Алт, мөнгө асга!» гэж хэлээд л ташуурдахад чинь алт мөнгө асгана. «Идэх юм гарга!» гээд ташуурдвал элдэв амттан шимттэнгээр ширээг чинь дүүргэнэ. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ гэжээ. Өвгөн илжгийг авч унаад гэрийн зүг явжээ. Чингээд ташуурдан - Илжиг чи алт мөнгө асга! гээд эргээд хартал зам тэр аяараа алт мөнгөөр гялалзан байна гэнэ. Өвгөн эмгэн хоёр ч элбэг дэлбэг байх болжээ. Алт мөнгө, ядсан зүдсэн улсад өгөх амттан шимттэн хичнээн л бол хичнээн байх болжээ. Шазгалдай хаан өвгөн ид шидтэй илжигтэй болсныг мэдээд өвгөнийг айлчлан ир гэж гэнэ. Өвгөн өнгөтэй өөдтэйгээ өмсөөд л явжээ. Тэгээд хэн болохыг минь мэдэг! гээд явсан замаараа алт мөнгө асгаруулсаар хүрч очоод хааны гэрээс илжгээ уяад гэрт орвол хаан түүнийг хүндтэй суудалд суулгаж архи дарсаар дайлжээ. Хааш өөрийг нь ийнхүү хүндэтгэн зочилсонд баярласандаа өвгөн төдөлгүй халамцаж гэнэ. Гэтэл хаан илжгийг нь сэмхэн соль гэж зарц нартаа тушаажээ. Тэгээд өвгөнд бэлэг сэлэг өгөөд буцаажээ. Өвгөн төдөлгүй архи чь гарсан тул юм идмээр санагдаж гэнэ. Илжгээ тагггуурдсанд юу ч гарсангүй. «Алт мөнгө. асга!» гэж хэлээд ахиад ташуурджээ. Алт, мөнгөний аль нь ч гарсангүй. Хаан илжгийг нь сольчихсоныг өвгөн сая л ухаарчээ. Эмгэн нь өвгөнийг тэнэглэв гэж үглэн загнаад гуравдахь удаагаа ач тусаа хүргэ гэж хэрээнд очиж хэл гээд явуулжээ. Өвгөн ч хэрээний байгаа зүг рүү гэлдэрч гэнэ. Гэтэл хэрээ цагаан гэртээ аянгьгн үүл шиг барайн сууна гэнэ.


- Өдий болтол наслахдаа чи өчүүхэн ч ухаан суусангүй. Чамайг би хэрхэх билээ. Нэгэнт амласан учир сүүлчийн буюу гуравдахь ач тусаа хүргэе. Хүүхдүүдээ, өвгөнд миний хуучин сүхийг өг гэжээ. Хүүхдүүд нь өвгөнд нэг муу хуучин сүх өгч гэнэ. Өвгөн түүнийг хараад - Надад үүнээс дээр сүх бий! гэсэнд хэрээ инээн - Ай, тэнэг энэ чинь ерийн сүх биш, ид шидтэй юм шүү дээ! Далайгаад л «Түг түг» гэхэд л дайсан чинь үхэдхийн унана. Энэ сүхээр ан ч хийж болно гэжээ. Өвгөн сүхээ аваад гэрийн зүг явж гэнэ. Нэг зээр давхиж явахыг хараад сүхээ далайн «Зээр түг» гэтэл зээр нь нэг харайснаа үхэдхийн унажээ. Өвгөн алсан зээрээ аваад харьж иржээ. Тэгээд л ахин аятай тавтай аж төрөх болжээ. Өвгөн анд яваад ямагт олзтой ирнэ. Нэгэн удаа тэмээг нь булааж авсан худалдаачин тааралдаж гэнэ. Өвгөн түүнээс тэмээг нэхсэнд тэр нь зуудаг нохойгоо турхиран тавьжээ. Өвгөн сүхээ далайн «Зуудаг нохой түг, түг!» гэсэнд нохой өвгөний хөлд годройтон унажээ. Тэгээд сүхээ худаддаачин руу далайтал худалдаачин айсандаа тэмээнээсээ өнхрөн унаад, өвдөг сөхрөн - Тэмээгээ ачаа хөсөг юутай хийтэй нь ав. Гагц миний амийг өршөө гэж гуйжээ. Өвгөн тэмээгээ унаад алт, сувд үнэт торго ачсан тэмээн хөсөг хөтлөн харьжээ. Худаддаачин хаанд очиж гомдол мэдүүлжээ. Эмгэн өглөө гэрээсээ гармагц хааны цэргүүд ирж явааг хараад мэл гайхаж цэл хөхөрчээ. Гүйн орж өвгөндөө хэлбэл өвгөн үүдээрээ шагайгаад сүхээ далайн «хааны цэрэг түг, түг» гэсэнд хааны цэргээс нэг нь ч амьд үлдсэнгүй. Өвгөн допггин тэмээ унан хааных руу тэшүүлэн оджээ. Хааны гэрийн хаяанаас хүн барьж иддэг Асар Басар гэдэг хоёр их том нохой дүүлэн ирсэнд өвгөн сүхээ далайн «махчин ноход түг, түг» гэвэл тэд нь үхэдхийн унажээ. Гэтэл хааны баатрууд өвгөн рүү дайрч гэнэ. Өвгөн сүхээ далайн «хэрцгий баатрууд түг, түг!» гэсэнд баатрууд нь хааньгхаа хөлд үхэдхийн унажээ. Хаан ухаангүй айгаад худалдаачны хамт өвгөний хөлд өвдөг сөхрөн газар мөлхөж амь өршөө гэж гуйж мөргөж гарчээ. Чингэхэд нь өвгөн хааны сайд чандмань эрдэнийг минь, хаан өөрөө илжгийг минь, эргүүлж өг. Бас хаан төрийн тэмдэг алтан тамгаа өг гэжээ. Сайд чандмань эрдэнийг нь хааны зардас шидтэй илжгийг нь авчирч өвгөнд өгчээ. Хаан өөрөө алтан тамгаа барин өвдөг сөхрөн мөлхсөөр авчирч өгчээ. Нэгэнт алтан тамгаа алдсан хаан улсыг захирч ял шийтгэх эрхгүй болжээ. Ийнхүү харгис хатуу Шазгалдайд хаан цолоос өөр юм үлдсэнгүй. Тэгээд өвгөн ард олонд найр зарлаж жаран жилийн жаргал наян жилийн найр хийж дээрээ хаангүй амар сайхан жаргажээ.



ТАВДУГААР ХЭСЭГ

ХӨГТЭЙ АДАЛ ЯВДЛЫН ТУХАЙ ҮЛГЭР


1. ЦАРЦАА НАМЖИЛ Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд «Нутагтаа буц» гэж хэлжээ. Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маань ч уншиж суралгүй буцах даанч ичгэвтэр байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Би замдаа уншсаар яваад харьтлаа заавал суръя гэжээ. Тэгээд багш нь: Чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чинь чамд сайнаас сайн эрдэм болно биз гэжээ. Тэгээд Царцаа Намжил ч хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөөд амандаа унших ганц ч мааньгүй алсын замд гараад явжээ. Яваад л байж» яваад л байж. Явсаар байтал замд нь нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад «увааг-увааг» гэж дуугарч байжээ. Түүнийг хараад багшийн нь захисан үг санаанд нь ороод мань хүү бараан шувуу вааг вааг вааг гээд уншаад явжээ. Тэгж явтал урдуур нь хоёр зээр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад «Хоёр зээр жоорон жоорон» гээд л уншаад явжээ. Тэгж явтал замд :нь хоёр хулгана нүхнийхээ аманд суучаад шороо малтаж байжээ. «Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л уншаад явжээ. Тэгж явтал нэг гахайн мах ачсан хятад худалдаачин дайралджээ. Царцаа Намжил ихээхэн өлсөж явсан учир гахайн тарган мах үзээд арааны нь шүлс асгарч авахьгг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмий л дохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь: Хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь аддалж, дараа нь эрхий хуруугаа гозойлгоод эцэст нь чигчий хуруугаа гозойлгожээ. Энэ нь бүдүүнээрээ хүний тэвэрт баттмааргүй тарган, уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловч Царцаа Намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дууриаж, дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад байж, яваад л байж. Явсаар байтал нэг баян хааньгх байжээ. Тэднийд Царцаа Намжил очиж гэнэ. Хааньгд очиж нутаг ус хэрэг зоригоо ярилцаж суутал Царцаа Намжильгг хүрээнд гурван жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэргэн түргэн хүн байх гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэрэглэж өгөхийг гуйжээ. Царцаа Намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад үхье гэж бодоод мэрэглэхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь: - Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан, таван тансаг идээ зоог бэлтгэ. Би тэнд гурван хоног сууж мэрэглэнэ. Дөрөвдэх өдрийн өглөө л та тэнд орж бөгжөө асуугаарай гэжээ. Хаан ч ёсоор болгож гэнэ. Царцаа Намжил ч тусгай бэлдүүлсэн гэрт орж, хоол унд идэж ууж


гэдэс гарч авсан гэнэ. Тэгээд «За одоо яадаг билээ» гэж бодож байгаад нөгөө багшийн захисан үг санагдаж, улмаар үзсэн юмаа бодоод бараан пгувуу вааг вааг гээд л уншаад хэвтэж байжээ. Тэр орой нь хаан зүүн гарын түшмэлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадаа очиж чагнаад тагнаад түүний юу хийж байгаагий нь мэдээд ир гэж тушаал өгөөд явуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж, гэр даруулсан чулуун дээр нь суунгуут чагнасан чинь «Бараан гггувуу вааг вааг» гээд л юм яриад байх шиг болж гэнэ. Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг, өөрийнхөө бодсоныг хэлжээ. Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж ир гээд хатан охин хоёроо явуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гэтэж ирээд чагнахад лам (Царцаа Намжил) «Хоёр зээр жоорон жоорон» гээд л юм ярьж байсан тулд тэр хоёр өөрсдийгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлэв. Тэхэд хаан баруун гарын түшмэлээ дагуулаад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг суужээ. Лам чимээгүй л байж гэнэ. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэргэн юм бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амьтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй нь гэж газар дээр хуруугаараа бичиг бичилцэн ярьж байтал гэнэт ламын дуу огцом чанга сонсдож: «Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л ярьж эхэлж гэнэ дээ. Хаан ч түшмэлээ дагуулаад санд мэнд л буцжээ. Маргааш нь гуравдахь үдэш нь болж. Царцаа Намжил ч сандарч эхэлж гэнэ. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсан тул хонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь гурван шанага давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гэдсээ хөөлгөж үхэхээр шийдэж гэнэ. Тэгээд нэг тогоо шорвог зутан уугаад хэвтсэн чинь гэдэс нь тээрээд тогоон чинээ том болжээ. Амь тэмцээд, гэдсээ маажаад л: - Цүдийсэн муу хог минь ээ! Чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэж байна уу? гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үед хааны хатны бөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн нь гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж, түүнд хамаг үнэнээ тоочин өршөөхийг гуйжээ. Царцаа Намжил тэр хүүхнээс хатны алтан бөгжийг аваад хэлжээ. - Би өөрөө ядуу доод хүн болохоороо ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй» гэжээ. Маргааш өглөө нь хаан бөгжөө асуухаар ламын гэрт орж ирэхэд Царцаа Намжил бөгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэргэлдээ хушууныхаа хорин жил ном


бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Лам (Царцаа Намжил) ч нэгэнт итгэгдсэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гэнэ. Ном хаялцахаар хаанаа дагуулаад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааных алдарт эрдэмтэй номтой лам ирнэ гээд тусгай гэр бариулан бэлтгэчихсэн байжээ. Мань тэнэг тэр гэрт ороод идэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой гурван лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа Намжил хэлэх ч үг олдсонгүй дэмий л нөгөө хятадаас сурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэр гурван лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь: За та гурав цаадахыгаа дарав уу? Хир номтой лам байна даа? гэсэнд тэр гурав хэлсэн нь: «Хаантан минь тэр чинь бид мэтийн банди нартай ном хаялцахаар хүн биш юм (байна). Биднийг оронгуут л дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараа дугуйлаад алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу даа та нар гэж алддаад л мэдвэл сайн гэж эрхийгээ, мэдэхгүй бол муу гэж чигчийгээ гозойлголоо гэжээ. Тэгээд Царцаа Намлжилтай ном хаялцахыг хэн ч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ. Тэгээд удалгүй Царцаа Намжил орон нутагтаа буцах болж, хаан ч бэлэг сэлэг элбэг дэлбэг өгчээ. Өөрий нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хаан шийджээ. Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үлдэсхийж шээж суужээ. Намар цаг юм санж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгасан тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаас асуужээ: «За ламтан минь миний гарт юу байгааг та мэрэглэж айлд» гэжээ. Царцаа Намжил яах ч аргагүй болоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж: Царцаа Намжил нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёрдох удаагаа бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Үхээ биз гэхэд Хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр Намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тулд: - Нээрэн л тийм дээ ламтан минь. Би яг л гуравдахь удаагаа арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ. Тэгээд Царцаа Намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.


2. ГЭНЭН ТЭНЭГИЙН ҮЛГЭР Урьд цагт өвгөн. эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэнээ «Чи хүүхэд гаргасангүй» гэж зодож жанчдаг байжээ. Нэгэн өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эмгэн нэгэн хулганыг нэхийд боож орон дээрээ тавиад байжээ. Гэтэл өвгөн нь ирээд «Энэ чинь юу вэ?» гэж асуухад эмгэн нь «Энэ өдөр надаас нэг хүүхэд гарав» гэж хэлсэнд өвгөн нь «Сайн байна» гэж маш их баярлаж хүүхдээ үзэж байтлаа «Чи юунд үстэй хүүхэд гаргаа вэ?» гэж асуухад эмгэн нь «Адуу манахад дах нь бэлхэн байгаа юм» гэжээ. «Мөн юунд сүүлтэй хүүхэд гаргасан юм бэ?» гаж асуухад нь эмгэн: «Адуунд явахад уурга нь бэлхэн» гэжээ. «Юунд сахалтай хүүхэд гаргасан юм бэ?» гэж асуухад нь «Мээрэн суухад нь сахал нь бэлхэн» гэжээ. «Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ» гэж асуухад «Бөөр идэхэд шүд нь бэлхэн» гэжээ. Гэтэл өвгөн маш их баярлаж, хүүхдээ угаахаар өвгөн эмгэн хоёр хоорондоо ярилцаж, өвгөн нь усанд угаахаар авч явжээ. Гэтэл удалгүй өвгөн нь «Хүүхдээ усанд алдав» гэж уйлсаар ирсэнд эмгэн нь «За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүүхийлж чадаагүй хойно хохь чинь дээ, одоо намайг зодох явдалгүй» гэжээ. Өвгөн нь эмгэнээ түүнээс хойш зодохоо байж гэнэ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.