Соёлын философи
С.Авдулла нас 1г
Хичээлийн сэдэв: Соёлын философи Шалгасан багш: Баттөр Сугар Гүйцэтгэсэн: НАС 1Г ангийн оюутан Сайлау овогтой Авдулла
Сонгодгийн дараах буюу орчин үеийн соёлын философи XIX зууны 3-р хагаст европын сонгодог философийн оронд шинэ, сонгодгийн дараах буюу орчин үеийн философи бүрэлдэн тогтжээ. Гэвч сонгодог ба сонгодог бус философийн хүрээнд цаг хугцааны хатуу зааг тогтоох боломжгүй бөгөөд энэ нь сонгодог философийн агуулгад орчин үеийн философийн урьдач нөхцөл, сонгодог бус философид сонгодог философийн зарим нэг элемент байснаар тайлбарлагдана. Сонгодог бус философи нь Ренессансын эсрэг “декаданс” /уналт/, “модернизм”, “постмодернизм” зэрэг ойлголтуудаар илэрхийлэгддэг. Чухамдаа философийн энэ үе шат нь өнөөдрйн, биднийг ХХ зуунд хөтлөн авчирсан билээ. Цаг хугацааны хувьд хоёр зууны зааг үед түүхэн ямар үйл явц болсон бэ? А.Тойнбигийн боловсруулсан нэр томъёог ашиглавал энэ үед “өгсөх чиглэлтэй хөгжлийн шугам ” нь уруудах чиглэлтэй болсон тул Европын иргэншлийн “доройтол”-ын үе эхэлсэн байна. Түүний үзлээр энэхүү доройтлын үе шат нь эрт, орой хэзээ нэгэн цагт аль ч иргэншилд тохиолдох үзэгдэл мөн ажээ. Энэ үед “эвдрэл, сүйрэл”-ийн мэдрэмж нь өөрчлөлт, хувьсалд мэдрэмтгий нийгмийн хэсгийнхний оюун сэтгэлийн шаналал болж хувирсан байна. XIX зууны сүүл үед үүссэн энэхүү мэдрэмжийг хэрхэн тайлбарлах вэ? Дэлхийн хэмжээний хоёр дайн, тоталитар дэглэм, үй олноор устган сөнөөх зэвсгийг
Соёлын философи
С.Авдулла нас 1г
бүтээж практикт хэрэглэсэн зэрэг үйл явдлаар дүүрэн ХХ зуунтай харьцуулахад XIX зуунд чухам юу, ямар үйл явдал сэтгэгчдийн үзэл санааг зовоож байсныг өнөөгийн өндөрлөгөөс ойлгоход хэцүү юм. Түүгээр ч барахгүй XIX зууны эхэн хагасын хувьсгал ба цуст дайн болсон үетэй XIX зууны 2-р хагас үеийг харьцуулахад харьцангуй тайван, амар амгалан, сайхан үе байсан. Энэ үед мэдээж дайн болж байсан боловч тэдгээр нь ихэнхдээ бүс нутгийн шинжтэй, нийгмийн эсэргүүцэл гарч байсан ч хурдан намжиж аажмаар эсэргүүцлийн тайван хэлбэрт шилжиж байсан. XIX зууны сүүл үе Европ бол бүхэлдээ хөгжил цэцэглэлтийн бүс нутаг байлаа. Хүн амын дийлэнх хэсгийн амьдралын түвшин дээшилж, газар сайгүй ардчилсан тогтолцоо түгэн дэлгэрч, байгалийн төдийгүй хүмүүнлэгийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, техник технологийн дэвшил бий болж байлаа. Энэ үе нь шинжлэх ухааны аугаа их нээлт, техникийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, зам тээвэр, холбоо харилцааны хурдтай хөгжлөөр тодорхойлогдоно. Харин европын нийгмийн соён гэгээрүүлэгч хэсгийнхний ертөнцийг үзэхүй нь нэлээд гутранги шинжтэй болсон байна. Тэд Европ хаашаа явж байна, ирээдүйд юу болох тухайг эргэцүүлж эхэлсэн. Улмаар энэ нь сонгодгийн дараах үеийг философид нээсэн. Европт сонгодог эрин үейн төгсгөл, дуусгаврыг бүх зүйл дээр мэдэрч байв. Сонгодог үед хамгийн чухал нь түүх бол хөгжил дэвшлийн замаар явагддаг гээгт итгэх итгэл, өөрөөр хэлбэл, түүх нь илүү хүмүүнлэг, оюун ухаант, эрх чөлөөт, аз жаргалтйа амьдралын чиглэлд хөгждөг гэдэгт итгэх явдал байлаа. “Гэгээлэг ирээдүй” бол коммунистуудын зохиосон зүйл биш харин үнэндээ Шинэ үеийн сонгодог сэтгэлгээнд бүрэлдэн бий болсон санаа юм. Сонгодог сэтгэлгээнд бүрэлдэн бий болсон түүхийн өөдрөг мэдрэмж нь тийм ирээдүйд итгэх итгэлийг бий болгожээ. Сайн сайхан цаг, ирээдүйн итгэл найдвар сонгодог үеийн философи, урлаг, уран зохиолд бүхэлд нь нэвт шингэсэн байлаа. XIX зууны эцсээс энэхүү итгэл найдвар нуран унасан. Түүхийн өөдрөг үзлийн оронд түүхийн гутранги үзэл бүрэлдэв. Европын ирээдүйн талаарх зовнил Гёте, романтикууд, Гегель нарын зохиол бүтээлд илрэлээ олсон байдаг. Европын сэтгэлгээний хамгийн анхны гутранги үзэлтэн бол XIX зууны эхэн үеийн Германы философич А.Шопенгауэр байв. Түүний дараа Ф.Ницше гутранги үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Чухамдаа Ф.Ницшегийн үеэс европыг соёлын хувь заяаг ойлгох шинэ үе эхэлсэн байна. Германы философич К.Ясперсийн үзлээр, чухамдаа Ницше л орчин үеийн түгшүүрт дүр зургийг тодорхой дүрсэлсэн бөгөөд үүнийг өнөөгийн сэтгэгчид ч эцэс төгсгөлгүй давтан ярьсаар байна. “Соёлын уналт нь болосврол хоосон мэдлэг болж, уйтгар нь бүх төрлийн мансуурал, эрсдэлт мэдрэмжээр орлуулагдаж, аливаа оюун санааны амьд өсөлт нь хийсвэр оюуны шиуугианаар солигдож, хэн ч хэнийг ч сонсдоггүй, бүх зүйл үгийн урсгалд задран бутарч, бүх зүйл хоосон чалчаа яриа болж, худалдагдах байдлаар тодорхойлогдоно. Ашиг хонжооны төлөөхгалзуурсан уралдаан бүхий хоосрол, хөдлөмөрийн механикжилт, машины утга, үй олны өсөлт зэргийг тухайн үед Ницшегээс өөр хэн ч хэлж чадаагүй” хэмээн К.Ясперс дүгнэжээ.
Соёлын философи
С.Авдулла нас 1г
Энэ үед хэвлэгдсэн философийн чухал зохиолуудын нэрэнд анхаарлаа хандуулахад сонгодгоос өөр болох нь илэрхий байдаг. Үүнд: Ф.Ницшегийн “Шүтээний замхрал” /Сумерки богов/, “Буян ба нүглийн нөгөө талд” /По ту сторону добра и зла/, Г.Зиммелийн “Соёлн эмгэнэл ба ойлголт” /Понятие и трагедия культуры/, “Орчин үеийн соёлын зөрчил” /Конфликт современной культуры/, О.Шпенглерийн “Европын уруудалт” /Закат Европы/, Т.Лессингийн “Хараагдсан соёл /Проклятая культура/, М.Веберийн “Герман ба Европын соёлын хямрал” /Кризис культуры................./, Х.Ортега-и-Гассетийн “Түмний түрэлт” /Восстание масс/, Й.Хейзингийн “Маргаашийн сүүдэрт. Манай эрин үеийн оюун санааны эмгэгийн онош” /В тени завтрашнего дня. Диагноз духовного недуга нашей эпохи/, Э.Гуссерлийн “Европын хүн төрөлхтний хямрал ба философи” /Кризис европейского человечества и философия/, З.Фрейд “Соёлд сэтгэл гонсойх нь” /Неудовлетворенность культурой/, Р.Гвардини “Шинэ үеийн төгсгөл” /Конец Нового времени/ зэрэг зохиол бүтээлийг нэрлэж болно. Дээрхээс үзэхэд соёлын хямралын тухай асуудал голлох сэдэв болсон байна. Сонгодог үеийн философид “дэвшил” хэмээх ойлголт чухал байсантай адил сонгодог бус философид “хямрал” хэмээх ойлголт чухал болжээ. Энэ үеийн философичдын ихэнхийнх нь үзлээс харахад европын соёл хүнд ба найдваргүй өвдсөн байна. Өвчний шалтгааныг бүх чиглэлд ялангуяа тухайн үеийн өрнөдийн нийгэмд хайх болно. Энэ нийгмийн ихэвчлэн хөрөнгтөний эсвэл капиталист гэж нэрлэдэг боловч соёлын хямрал нь капитализмын хямралаас үүдсэн биш харин ч эсрэгээрээ капитализмын цэцэглэлт, аж үйлдвэрийн хөгжлөөр нөхцөлдөн бий болсон. Оюун санааны үйлдвэрлэлийн зарим салбарт тухайлбал, урла, яруу нйарагт капитализм дайсагнадаг, эдийн засгийн хөгжил дэвшил оюуны дэвшлийг байнга дагуулдаггүй хэмээн К.Маркс тэмдэглэжээ. Түүхийн тавцанд капитализмд үндэслэгдсэн аж үйлдвэржилт, хотжилтын үр дүнд “олон нийт” хэмээх шинэ дүр төрх бий болсноор сонгодог философи дахь соёлын тухай ойлголт нь орчин үеийн баруун иргэншилтэй тохирохгүй байгаа нь илэрхий болсон. Филсофичид чухамдаа “соёлын дайсан”, “соёлын оюун санаанд харш үнэт зүйлийг тээгч” “олон нийт” хүмүүс гэж үзсэн байдаг. Ингэж үзсэн анхны хүн бол Ф.Ницше бөгөөд түүний хувьд “олон нийт” гэдэг үг “сүрэг” гэсэн утгаар хэрэглэгдэн хамгийн үзэн ядах зүйл байжээ. Үүнээс арай хожуу Германы социологич К.Манхеймын үзлээр “манай эрин үеийн онош” буюу “үндсэн өөрчлөлт” бол эцсийн дүндээ бид олон нийтийн нийгэмд амьдарч байгаа явдал юм. Энэ нь нэг талаас, нийгэм нь дээд зэргийн зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлагатай, нөгөө талаас бодит эрх мэдэл нь хоёрхогч цөөнхийн гарт төвлөрсөн байдаг. Олон нийтийн нийгмийн социаль суурь нь шийдвэр үйл ажиллагаандаа эрх чөлөөт иргэн биш харин бие биедээ ямар ч ялгаагүй, хэлбэрийн шинжээр хамтдаа байх хүмүүсийн бөөгнөрөл байдаг ажээ. Олон нийт нь автономит байдлын биш хаин хувь хүмүүсийн атомжилтын үр дүн, тэдний хувийн шинж чанар хэнд ч чухалд тооцогдохгүй. Тэдний ухамсар, хүсэл зоригоос
Соёлын философи
С.Авдулла нас 1г
нь ангид үйлдэгч, тодорхой зан байдал, үйлдлийг нь гаднаас тулган хүлээлгэх замаар хүмүүсийг нийгмийн бүтцэд оруулснаар олон нийт бий болдог. Олон нийтийн нийгмийн гол үнэт зүйл нь хувь хүний эрх чөлөө биш, харин хүмүүсийн ухамсар хүсэл зоригийг манипуляци хийх чадвартай эрх мэдэл байдаг. Эрх мэдлийн хүмүүс буюу жинхэнэ баатрууд нь хувийн эрх чөлөөт байдлын төлөө тэмцэгч, өөрөөр сэтгэгчид болох өнгөрсөн үеийн баатруудын байр суурийг эзлэх болов. Олон нийтийн нийгэмд эрх мэдэл нь нийгэмтэйгээ адил эзэн биегүй. Эрх мэдлийн гол зэвсэг нь уламжлалт нийгмийн “шийтгэл, хяналт” биш харин мэдээллийн урсгал, санхүүгийн удирдлагын эзэн биегүй механизм болжээ. Олон нийтийн нийгэмд санхүүгийн баялаг, ОНМХ-ийг эзэмшиж байгаа хүн амьдралын жинхэнэ эзэн байдаг. Эцэстээ иргэний нийгэм гэж нэрлэгдээд байгаа нийгэм урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хувь хүний эрх чөлөөт бус байдал болж хувирсан. Гегель түүхийг “эрх чөлөөгөөр хүрэх дэвшил” гэж тодорхойлсон бол олон нийтийн нийгэмд түүх нь “эрх мэдлээр хүрэх дэвшил” ба энэ нь хүний ухамсар зан байдалд нөлөөлөхдөө маш нарийн, үр дүнтэй аргыг хэрэглэх болсон. Олон нийтийн нийгэм дэх хувь хүний эрх чөлөөний хязгаар нарийссан нь философичдын хувьд ирж буй соёлын хямралын шалтгаан, шинж мөн. Сонгодгуудын хувьд соёл бол хүний эрх чөлөөний салбар, түүний оршихуйн бодит хэлбэр байсан. Хүн юуны өмнө оюун ухаант амьтан, түүний эрх чөлөө нь оюун ухааны чадвар нөөцөөр тодорхойлогдоно. Эрх чөлөө нь хүний үйл ажиллагаан дахь оюун ухаант байдлаар, өөрөөр хэлбэл, бусдын биш өөрийн оюун ухааны дагуу сэтгэж үйлдэнэ гэсэн үг. Зөвхөн оюун ухаан л хүнийг бүх хүлээснээс ангижруулж эрх чөлөөнд хүргэх хэрэгсэл мөн. Оюун ухаанаас гадуурх эрх чөлөө нь зоргоороо зан, хүчирхийлэл, дур зорго болж хувирна. Оюун ухаан нь соёлын хэлбэрүүд болох шинжлэх ухаан, ёс суртахуун, урлагт гол хууль тогтоогч байх үед л соёл оршин байх боломжтой. Сонгодог бус философид эрх чөлөө ба оюун ухааны харилцан холбооны асуудал эргэлзээнд орсон. “Эрх чөлөөгөөр хрэх дэвшил” нь оюун ухааны хөгжил, төгөлдөржилтийн баталгаа гэж үзэж байсан бол аж үйлдвэрийн эрин үед энэ эрх чөлөөнд заналхийлэгч мэтээр ойлгогдох болов. Хэдийгээр ШУДТ-ийн нөлөөгөөр нийгэм оюун ухаант, зохон байгуулагдсан систем болж хүмүүс нь хуучин уламжлал, зан заншлаар биш харин дүрэм журмаар амьдрах болсон ч сонгодгуудын мөрөөдж байсан шиг хувийн эрх чөлөө байгаагүй. Энэхүү нийгэм нь өөрийн бодит оршихуйдаа хүмүүст тодорхой функц, үүргийг тулган, тэдний оршихуйг эзэн биегүй, “нэг хэмжүүрт” дундаж түвшинд байлгадаг хатуу зохион байгуулалттай систем болсон байна. Эрх чөлөөг бий болгох оюун ухааны үүрэг үндсээрээ үгүй болов. Тэгвэл оюун ухаан, ялангуяа шинжлэх ухааны оюун ухаан хүний жинхэнэ амьдралтай нийцэх үү? Гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Амьдрах сэтгэх хоёр адил гэж хэн хэлсэн бэ? Хүн сэтгэж байгаагийн хувьд амьдардаггүй харин амьдарч байгаагийн хувьд сэтгэдэг байна.
Соёлын философи
С.Авдулла нас 1г
Амьдрал бол оюун ухаанаас анхдагч, бүхэлдээ оюун ухаан биш үндсээрээ иррациональ буюу оюун ухаант бусшинжтэй ихэнхдээ ухамсаргүй зориг хүсэл, сэдэлд /А.Шопенгуэрын зориг хүсэл, Ф.Ницшегийн эра хэмээх ойлголт/ хөтлөгддөг. “Шинэ философи” хөгжлийнхөө эхэн үед амьдралд, ухамсарлагдсан гэхээсээ мэдрэгддэг амьдралд анхаарлаа хандуулсан. Энэ нь “амьдралын философи” хэмээх сонгодгийн дараах философийн нөлөө бүхий чиглэлийн үндэс болжээ. “Амьдрал” хэмээх ухагдахууныг тухайн үед эрчимтэй хөгжиж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн биологийн шинжлэх ухаанаас зээлдэн авсан. Философи нь оюун ухаант систем бүхий ертөнцийг танин мэдэхээс амьдрал, түүний түүхэн тодорхой хэлбэрт анхаарлаа хандуулж эхэлснийг “амьдрал” хэмээх ухагдахуун илэрхийлдэг. Амьдралын философийн төлөөлөгчид: Ф.Ницше, В.Дильтей, Г.Зиммель, О.Шпенглер, А.Бергсон зэрэг философичид болно. Г.Риккертийн үзлээр, амьдралын философийн өмнөх үеийн философичид бол Гомана, Гердер, Якоб, Гёте, Фихте, Шеллинг, Шлегель, Новалис нар юм. Амьдралын философид соёлын үндсийг оюун ухаанд биш харин соёлыг оюун санааны эрч хүч, бүтээлч идэвхээр дүүргэгч “амьдрал”-д эрэлхийлэх болжээ. Амьдрал нь санаалаг мөн чанартай, харин санаа нь амьдралын хүчээр бүтээгдэнэ. Соёл бол “санааны амьдрал” цутгаж байдаг хэлбэр бөгөөд хэлбэр бүр нь дахин давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхтэй. Амьдралын философочид соёлын тухай гэхээсээ түүхэн, тодорхой амьдралын хэлбэрүүд болох соёлуудын тухай ярихыг илүүд үзэж байлаа. Амьдрал бол үргэлж хөдөлгөөн байдаг, амьдрал цутган ордог соёл нь өөрийн төгсгөл, хөшингө байдалд очтолоо амьдардаг. Соёлууд амьд организмын адил амьдарна, бас үхнэ. Соёлын хямрал бол түүний боломж, амьдралын үч дуусч, үгүй болсонтой холбоотой. Хямрал нь соёл амьдралаас, анхдагч үндсээсээ тасарсныг илэрхийлнэ. Соёл хямрах үедээ хагдарч, үр үндэсгүй, амьдрал биш хэллбэр болж хувирна. Ийм маягаар соёлыг үзэх сонгодог хандлага үгүй болсон. Сонгодог гуманизм, историзм, рационализмын зарчим дээр үндэслэгдэж байсан соёл нь хөгжил, цэцэглэлт биш харин соёллын төгсгөл гэж тайлбарлагдсан. Б.Л.Губманы үзлээр сонгодгийн дараах гэхээсээ постмодернист гэж нэрлэх нь зүйтэй ажээ. Тэрээр “постмодернист соёлын философийн гол сэдэв нь гуманизмын хямрал, сонгодог историзм, рационализмыг сөргөх байдал мөн” гэж үзжээ. Орчин үеийн ямар ч нийгэмд гуманизмын орон зай байхгүй, аливаа нийгэм бол үнэн хэрэгтээ хүмүүнлэг биш, хүний мөн чанартай нийцэхгүй. Энэ мөн чанар нь хүн Бурхантай холбоотойгоо мэдрэх үед эсвэл өөрийн оршихуйн гүн гүнзгий мэдрэмжийн туршлага дээр /экзистенциаль гуманизм/ бий болно. Гуманизмыг нийгмийн хөтөлбөр, түүхийн төсөл гэж ойлгох алиаа оролдлого нь утопизм, тоталиттаризм болж хувирна. Сонгодог бус философи бол шүммжлэлийн эрин үеийг илэрхийлдэг. Сонгодог үе /И.Кант/ -тэй адил звөхөн оюун ухаанд суурилсан ертөнцийн дүрийг бүтээхэд биш харин ч эсрэгээрээ оюун ухаан нь танин мээх чадваргүй гэдгийг батлахад энэхүү шүүмжлэлийн гол зорилго оршино. Хэрэв сонгодог үед оюун ухааныг оюун ухаанаар шүммжлэх байсан бол
Соёлын философи
С.Авдулла нас 1г
сонгодог бус үед шүүмжлэл нь оюун ухаанаас өөр хүсэл, ухамсаргүй, амьдралын ертөнц, бүтээлч эрчим, хүний оршихуй зэрэг ойлголтын үүднээс хийгдэж байсан. Үүнтэй уялдаад соёлын мөн чанарыг үндэслэх уламжлалт арга зам эргэлзээнд орсон байна. сонгодог үеийн аргыг нэг бол үндсээр нь дахин харах эсвэл соёлыг танин мэдэхэд уламжлалт арга нь бүр шаардлагад нийцэхгүй болж эхэлжээ. “Соёлын тухай шинжлэх ухаан” нь сонгодгийн дараах философид анхаарлын төвд байх болов. Анагаах ухаан эрүүл мэндээр биш харин өвчин эмгэгээр өдөөдгөдн хөгждөгийн адил XIX зууны түүх-хүмүүнлэгийн ухаан мэдлэгийн эрчимтэй хөгжил нь европпын соёлын уналт, замхралын мэдрэмжээр өдөөгдөн хөгжжээ. Хэн, юу өвдөж байгаагаа ярьдаг. Соёлын тухай шинжлэх ухааны цэцэглэлт нь европын соёлын хямралтай холбоотой. Философи нь метафизикийн шинж агуулгаас ангижирч, тухайн үеийн үйл явцад мэдрэмтгий болохын тулд соёлын философи болж хөгжсөн. Сонгодог үед философи нь нийгмийн оюун санааны амьдралын төвд байж, түүний удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан бол түүний оронд ухамсрын өөр хэлбэр буюу шинжлэх ухаан гарч ирсэн байна. К.Маркс, О.Конт нарын үзлээр Гегелээс хойш философи байх боломжгүй, түүний оронд түүхийн шинжлэх ухаан, нийгмийн шинжэлх ухаан хөгжиж эхэлсэн. XIX, ХХ зуунд философи “орчин үеийн” биш байгааг олон сэтгэгчид анзаарч хэлсэн байдаг. Тухайлбал, Ф.Ницшегийн үзлээр “философи хэн нэгэнд хэрэгтэй бол зөвхөн Грекчүүдэд л хэрэгтэй байх” хэмээн тэмдэглэсэн байдаг. /Орчуулгын эх сурвалж: В.М.Межуев Идеи о культуре М.
Монголчуудын соёлын философийн түүх.
Соёлын философи
С.Авдулла нас 1г
Монголчуудын бид тэртээ Хүннү гүрнээс эхлэн нүүдлийн соёл иргэншлийн замаар замнаж өнөөгийн 21-р зуунтай золгох хүртлээ өөрийн гэсэн соёлын өвөрмөц философийн хөгжлийн замаар замнаж ирсэн баялаг түүхтэй улс билээ. Соёл бидний амьдралын үнэт зүйл итгэл үнэмшлээр тогтдог бол философи нь соёлтой нягт холбоотойгоор уялдан гардаг зүйл юм. Олон ном зохиолууд дээр нүүдлийн иргэншилтэй нягт уялдан монголчуудын амьдралыг харах өнцөг, хандлага, итгэл үнэмшил өрнийн орнуудаас ихээхэн ялгаатай соёл уламжлалтай байдаг талаар дурдсан байдаг. Их эзэн хааны байлдан дагуулалтын үеийн байлдааны арга барил, ард түмний ертөнцийг үзэх үзэл нь мифологи, тэнгэр шүтлэгт үзэл, бөө мөргөл, байгаль эх дэлхийдээ дулдуйдан оршдог амьдралын арга барил зэрэг нь монголчууд биднийг амьдралын мөн чанарын талаар өөрсдийн гэсэн үзэл бодол нэгэнт тогтсон мэт харагдуулж Монголчуудын гэж нэрлэж болохуйц философийн сэтгэлгээний урсгалтай мэт харагдуулж болох боловч нотлох зохиол бүтээл, баримт бидэнд дутагдаж байгаа юм. Өрнийн их сэтгэгчид философийг тодорхойлохдоо философи бол зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болохоос хол хөндий байж үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байдаг. Тухайлбал Пифагор “философи” гэдэг нэр томъёог анх хэрэглээд, философичид гагцхүү үнэнийг танин мэдэхийг эрмэлздэг гэж дүгнэсэн байдаг (гомбосүрэн, 2008). Их богд Чингис хааны дэлхийг байлдан дагуулах болсон шалтгааныг хэн ч тодорхойлж чадаагүй байгаа боловч амьдралын мөн чанар үнэнгийг өөрийн өнцгөөс ухаж ойлгоод түүнийг түгээн дэлгэрүүлэх гэсэн нэрийн дор байлдан дагуулалтыг эхлүүлсэн гэж үзвэл Их эзэн чингис хааныг философич хүн мөн гэж үзэж болно. Гэвч тэр зүйл мөн ч нотолгоо байхгүй тул зөвхөн таамаг төдийн зүйл юм. Ийнхүү бидний соёл уламжлал гээд олон зүйлээас шалтгаалан философийн сэтгэлгээ монголчуудын дунд хэдий үед үүссэн эсэх тал дээр эргэлзээтэй боловч монгол улсад арван зургаа арван долдуугаар зууны үед Бурханы шашин дэлгэрсэн цагаас эхлэн философи үүссэн гэж үздэг (гомбосүрэн, 2008). Нүүдлийн хэв шинжээр бидэнд тодорхой хэм хэмжээ соёл тогтсон боловч 17 зуунаас хойш монголчуудын соёлын философи хөгжин цэцэглэж эхэлсэн. Өрнийн философийн нэрт төлөөлөгчид болох Эзоп, Диагон (цагаан нохой хочит), Сократ гэх мэт олон сэтгэгчид байдаг. Эдгээр хүмүүсийн амьдралын түүний мөн чанарын талаар хийсэн гаргалгаа нь ялгаатай боловч сэтгэлгээний хувьд амьдралыг бусдаас өөрөөр харж чадсан тул нэр алдар нь өдгөө дэлхий дахинд цуурайтаж байгаа билээ. Монголчуудын хувьд шарын шашин орж ирснээс хойш монгол түмний амьдралын хэв маяг ертөнцийг үзэх үзэл томоохон реформд орсныг бид түүхийн ном зохиолоос тод харж болно. Тухайлбал: Их Хаадын үед шарын шашны их хөлгөний урсгал дэлгэрснээр дайн байлдаан гээд сэтгэл нь их догширсон хатуу чанга хүмүүст нигүүлсэл түүний мөн чанарын талаар номлосноороо сэтгэлийг нь их зөөлрүүлсэн тухай буддын ном зохиол дээр цухас дурдсан байдаг. Харин 16-р зууны үе бол Монголчуудын соёлын философийн оргил үе гэж нэрлэгдэж болохуйц цаг хугацаа байсан юм. Өндөр гэгээн Занабазар, Намхайжамц, Нэйч Тойн хутагт тэргүүтэй шашны төлөөлөгчид Буддын шашны философид нэвтрэн суралцаж монголчуудын ахуй амьдралд тохирсон монголын гэж нэрлэгдэж болохуйц бурханы шашныг хөгжүүлсэн байдаг. Тухайлбал Хятад болон Түвдийн сүм хийдээс Монголын сүм хийдийн хийц ихээхэн ялгаатай байдаг. Бурханы дүрийг бүтээхдээ Энэтхэг, Түвдүүд дүрийг нь гуталгүй бүтээдэг бол Монголчууд бидний бүтээсэн Улаан Жамсран бурхан монгол гуталтай байдлаар бүтээгдсэн байдаг жишээтэй. Хувцас хэрэглэлийн хувьд ч Монгол хуврагын хувцас ихээхэн өөр байдаг билээ. Ийн философийн сэтгэлгээ ном ёсоор хөгжиж Монголчуудын
Соёлын философи
С.Авдулла нас 1г
соёл уламжлалд ч мөн нэвт шингэж эхэлсэн юм байдаг. Монголчууд бид Манж гүрний дарлалд байсан цаг үед ч шашин номын төлөөлөгчдийн бүтээсэн соёл хадгалагдаж байсан. Гэвч энэ цаг хугацаанд бидний амьдрал нэн хүнд байсан тул философийн сэтгэлгээ зогсонги байдалд байсан. 20-р зууны үед ЗХУ Марксизм, Ленинизмийн үзэл суртал нэвтэрч хүмүүсийн нийтлэг хандлага коммунизмд хүрэх гэсэн нэг зүгт чиглэсэн. Энэ цаг үе бол шашин номыг мунхруулагч хэмээн үзэж шашны буюу оюун санааны хандлагаас илүү материаллаг зүйлийг эрхэмлэсэн цаг үе байдаг. Энэ үеийн Монголчууд хөдөлмөр бол амьдралын хамгийн мөн чанар гэж үзэх хэмжээнд Лениний номлолд автсан байсан бөгөөд магадгүй энэ үзэл суртал бараг шашны хэмжээнд хүртлээ хүчтэй хөгжсөн үе байсан юм шиг сэтгэгдэл ном зохиолууд дээрээс харагддаг. 21-р зуун гарч нийгмийн шинжлэх ухааны хүрээнд даяаршлыг авч үзвэл улс гүрэн бүрийн соёл нэг нэгдээ уусах үзэгдэл ихээхэн ажиглагдаж байгаа. монголчуудын хувьд ч соёл болон философийн хэв шинж нь полуралист шинжтэй болж байна. Жишээ нь амьдралын мөн чанар үнэнийг Бурханы шашнаас олно хэмээн Буддын сургаалыг судлах нэг хэсэг байхад, Есүсийн номлолыг дагадаг хэсэг хүмүүс ч байна. Өрнийн философийн сэтгэлгээг сонирхон судлах сургалтын програмууд хичээлийн төлөвлөгөөнд орж байхад, дорнын сэтгэлгээний хэв шинжийг судлан сонирхох оюутан залуусын тоо ч нэмэгдэж байна. Монголчууд бидний философийн сэтгэлгээ түүхийн явцад өөрчлөгдөж хувьсаж байна. Хувьсал өөрчлөлт бүхэн өөрийн гэсэн эерэг болон сөрөг талтай байдаг боловч сэтгэлгээний эрх чөлөөгөөр дамжуулан амьдралын мөн чанарыг нэг л өдөр ойлгоход Монголын уламжлал, соёл, философи түүний тэргүүн эгнээнд байх болно гэдэгт итгэлтэй байна.
Соёлын философи, I (Философи-түүхийн анализ)
С.Авдулла нас 1г
Соёлын философи
Дэлхий ертөнц даяарчлагдаж, түүнийг дагаад хүний нийгмийн болон оюун санааны амьдралд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед соёл болон хүн төрөлхтний оюун санааны их өв уламжлал хаашаа хөгжих чиг хандлагатай байгаа, тэр нь өнөөдөр бидний тулан ирээд байгаа нийгэм-үзэл санааны шинэ орчинд хэрхэн дасан зохицох тухай асуудал тулгамдсан зүйлүүдийн нэг болоод байна. Үүнд хариулт өгөх шинжлэх ухааны нэг чухал салбар нь соёлыг авч үзэх тухай асуудал мөн. Орчуулгын энэхүү цуврал бүтээл нь Соёлын мөн чанар, Философи ба соёл судлал, Соёлын философи ба социологи, Соёлын гарал үүсэл, Шүтлэг ба соёл, Соёлын үнэт чанар гэсэн бүлгүүдэд хуваагдана.
Зохиолч: П.Гуревич
ДҮГНЭЛТ
Соёлын философи
С.Авдулла нас 1г
Дэлхий ертөнц даяарчлагдаж, түүнийг дагаад хүний нийгмийн болон оюун санааны амьдралд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед соел болон хүн төрөлхтний оюун санааны их өв уламжлал хаашаа хөгжих чиг хандлагатай байгаа, тэр нь өнөөдөр бидний тулан ирээд байгаа нийгэм-үзэл санааны шинэ орчинд хэрхэн дасан зохицох тухай асуудал тулгамдсан зүйлүүдийн нэг болоод байна. Үүнд хариулт өгөх шинжлэх ухааны нэг чухал салбар нь соёлыг авч үзэх тухай асуудал мөн. Соёл судлал, соёлын философи, соёл ба соёл иргэншлийн тухай асуудал өнөөдер дэлхийн олон эрдэмтдийн анхаарлыг татсан асуудал болоод байгаа билээ. Энэ талын судалгаа ч ихээр хийгдэх болов. Иймд энэ удаа бид түүний "Соёлын философи" хэмээх нэгэн суурь бүтээлийг нь орчуулах зориг хүсэл төрж үүнийгээ оюутан, залуус, уншигч, судлаач та бүхэндээ өргөн барьж байна.