2019
БАГА ОВРЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ЕВРОСТАНДАРТ ӨРХ БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧНЫ БААЗ, АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗАР, ХҮҮХДИЙН ЗУСЛАН, РЕСТОРАН, СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГ, АЛБАН ГАЗАР, ТӨВИЙН ШУГАМАНД ХОЛБООГҮЙ ХОТХОН, СУМЫН ТӨВ,ЖИЖИГ СУУРИН ГАЗАР АШИГЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ ХЯМД ТӨСӨР, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГ
АЛТАН ОРД ХХК УЛААНБААТАР ХОТ 1/1/2019
АГААРЖУУЛАЛСАН ШҮҮЛТҮҮР БҮХИЙ АПЕКС ЗАГВАРЫН БАГА ОВРЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ
ДАВУУ ТАЛ маш энгийн зарчимтай тул найдвартай ажиллагаатай суурилуулахад хялбар, хямд төсөр сайн чанарын бат бөх хийцтэй дуу чимээ багатай цахилгаан эрчим хүч бага хэрэглэнэ бохир усыг чанартай сайн цэвэрлэнэ дотроо хөдлөх, холхих эд анги байхгүй овор хэмжээ багатай Евростандартын чанар хангасан EN 12566-3 гэрчилгээтэй бусад байгууламжийг бодвол маш хямд төсөр өөр газар шилжүүлэн зөөж ашиглаж болно
ininfo@altanord.com
1
АПЕКС систем нь маш энгийн зарчмаар ахуйн бохир ус цэвэрлэдэг Бохирын хоолойгоор урсаж ирсэн ус эхлээд анхдагч тунгаах секцинд орж хүнд хатуу бохир
нь
тунан
үлдэж,
шингэн
нь
дараагийн
аэрацийн
секцинд
орж
цэвэрлэгдэнэ. Цэвэрлээд гарсан ус дахин тунгаагдан, аэрацийн хэсэгт орж бүрэн цэвэрлэгдэнэ. Энэхүү системийг Англи улсад олон жил ашиглаж ирсэн. Дотроо хөдөлж холхих механик эд анги байхгүй тул хамгийн найдвартай ажиллагаатай бага оврын цэвэрлэх байгууламж юм.
ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ 95% цэвэрлэсэн ус
COD BOD5 Жинлэгдэх бодис Аммони (NH4-N)
20 мг/л 30 мг/л 20 мг/л
EN 12566-3 стандартын сорил 53.8 мг/л 9.9 мг/л 14.7 мг/л 6.8 мг/л
ininfo@altanord.com
Бохирдуулагч бодис
2
АХУЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ШАТ ДАМЖЛАГА, ТЕХНОЛОГИЙН ПРОЦЕСС
Биозонд бохир ус орж ирмэгц биологийн цэвэрлэх процесс эхэлнэ. Энд EDNA матриц дээр аэроб бактери болон бичил биетүүд байрлаж матрицаар дамжих бохироор тэжээгдэн бохир усыг цэвэрлэнэ. Энэ процесс хүчин төрөгчтэй буюу аэроб орчинд явагдах ёстой.
Бохир ус эцсийн тунгаах секцэнд ороход түүнд агуулах хатуу биетүүд ёроолд нь лаг болон тунаж үлдэнэ. Цэвэр ус гадагшилж гол мөрөнд цутгах, зориулалтын шингээх талбайн хөрсөнд шингэх замаар байгалийн эргэлтэд орно.
Тусгай агаарын систем дамжин тунасан лаг эргээд Биозонд орж бичил биет, аэроб бактерийг тэжээлээр хангана. Ингэснээр бохир, хаягдал усны хэмжээ бага буюу хүн цөөтэй, ачаалал багатай үед ч Биозоныг тэжээлээр ханган цэвэрлэх байгууламжийн тасралтгүй ажиллагааг хангадаг
EDNA матриц Бохир ус сайн цэвэрлэхийн тулд матрицын багтаамж болон түүний нийт гадаргуйн талбайн оптимал харьцааг нарийн тооцоолдог. Энэхүү хэрэгсэл дээр бактер, бичил биетүүд амьдрах ба тэдгээр нь дамжин өнгөрөх бохироор тэжээгдэнэ. Бактер, бичил биетийн тоо хэмжээг их байлгахын тулд гадаргүйн талбай нь их байхаар матрицыг зохион бүтээсэн. Ингэснээр биологийн фильтрацийн процесс үр дүнтэй явж, бага овор хэмжээтэй матрицын тусламжтайгаар их хэмжээний ус цэвэрлэх юм.
ininfo@altanord.com
Байшин барилгаас бохир ус гадагшилж анхдагч тунгаалтын хэсэгт ормогц хатуу хаягдал ёроолд тунан үлдэж, шингэн нь биологийн цэвэрлэгээний хэсэгт шилжинэ. Тунасан лагийг үе үе зайлуулж гаргана
3
СУУРИЛУУЛАХ АРГА АПЕКС байгууламж нь овор хэмжээ багатай, бат бөх хийцтэй тул түүнийг суурилуулахад хялбар бөгөөд маш түргэн, бага зардлаар суурилуулдаг давуу талтай. Энэхүү бага оврын цэвэрлэх байгууламжийг ил задгай, аль эсвэл газар булж суурилуулж болдог нь бас нэг авууштай тал нь юм. Мөн газрын гадаргүй, налуугаас хамааран цэвэрлэх байгууламжийн орох, гарах хоолойг өндөр, нам байрлалтай холбож болох тул газар булахдаа янз бүрийн гүнд суурилуулж болно. Захиалга өгөхдөө энэ бүх онцлог, шаардлагаа сайн тооцон бидэнд танилцуулна. Бид таны хүссэн овор хэмжээ, хүчин чадал, ил далд суурилуулахаас шалтгаалж хамгийн зөв зүйтэй шийдэл сонгоход зөвлөж тусална.
Био хэсэг Аливаа цэвэрлэх байгууламж технологийн горимоор ажиллахын тулд дор хаяж хүчин чадлынхаа 50% ийг ашиглах ёстой байдаг. Ихэнхдээ хэрэглэгчид цэвэрлэх байгуламжийнхаа хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй тул бактер, бичил биетүүд тэжээл дутан устаж цөөрдөг. Ингэснээр цэвэрлэх байгууламж горимын дагуу ажиллаж бохир усаа бүрэн гүйцэт цэвэрлэж чаддаггүй.
Жишээ нь 4 унтлагын өрөөтэй хаусанд 6РЕ буюу 6 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ийм байгууламж суурилуулахын тулд дор хаяж 3 ам бүлтэй айл байх ёстой. Хэрэв тухайн хауст зөвхөн 2 хүн амьдарч байгаа бол аливаа цэвэрлэх байгууламж горимын дагуу зөв ажиллаж чаддаггүй. Харин дээр хэлсэнчлэн АПЕКСнь уян хаятан хийцтэй, био хэсэг өөрөө тохиргоотой тул түүнийг хүчийн чадлынх нь 20% -д ажиллуулж ашигласан ч технологийн горимоо алддаггүй давуу талтай. Олон хүнд зориулсан АПЕКС-ын томхон загваруудад биологийн цэвэрлэгээ явагддаг Био хэсэг өөрөө хэд хэдэн хэсэг, дамжлагатай. Бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа үед хэсэг болгон дахь EDNA матриц бактер, бичил биетээр дүүрэн байдаг. Харин хүний тоо цөөрч, бохир усны хэмжээ багасангуут тухайн хэмжээнд таарсан тооны матрицыг л бактер,бичил биет эзлэн оршдог. Өөрөөр хэлбэл, ачаалал багасах тохиолдолд энэхүү цэвэрлэх байгууламж нь зарим био хэсгүүдээ хаан ажиллагаагүй болгосноор технологийн горимоо алдалгүй бохирын хэмжээнд нийцүүлэн тохиргоогоо өөрөө хийж уян хатан ажиллаж чаддаг.
ininfo@altanord.com
Тэгвэл АПЕКС цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний хэсэг нь бохир усны хэмжээнээс хамаарч өөрөө горимын тохиргоогоо хийдэг.
4
ДОХИОЛЛЫН СИСТЕМ EN 12566-3 стандарт хангахын тулд цэвэрлэх байгуламж бүр гэмтэл, саатлын дохиололтой байх ёстой. Энэхүү цэвэрлэх байгууламж нэг бүрчлэн дуутай болон дүрст дохиоллын системтэй хэрэглэгч тан дээр очино. Хүсвэл алсын удирдлагатай, мөн телеметр дохиоллын систем захиалгаар нэмж суурилуулж өгнө.
АРИУТГАЛ
Цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэр усаа дахин ашиглах хэрэгтэй бол бид усан дахь бичил биетүүдийг 99% устгаж халдваргүйжүүлэх зориултын тусгай хэт ягаан туяагаар шарах төхөөрөмж нэмж угсарч өгнө.
ӨРХИЙН БУС ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ Энэхүү бага оврын цэвэрлэх байгууламжийг өрх айлын ахуйн бохир ус цэвэрлэхэд ашиглахаас гадна илүү бохирдолтой бизнесийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэхэд нэн тохиромжтой. Бизнест хэрэглэсэн бохир ус цэвэрлэхэд дараахь хүндрэл гардаг: Бохир усны хэмжээ нь бага эсвэл бохир усан дахь бохирдуулагч бодисын агууламж маш өндөр Усанд задарч, уусч алга болдоггүй эд зүйлс агуулах Бохир усны хэмжээ өдөр, долоо хоног, сар, өвөл зуны улирлаар харилцан адилгүй гарч, хэлбэлзэх Бусад цэвэрлэх байгууламжийг бодвол бидний санал болгож буй уг байгууламж нь өрх айлын болон бизнесийн бохир, хаягдал усыг ялгаагүй сайн цэвэрлэдэг. Ресторан, нийтийн хоолны газар Зочид буудал Жуулчны бааз Уул уурхайн ажилчдын бааз Албан байгууллага Сургууль цэцэрлэг Хүүхдийн зуслан Хөдөлмөр зуслан Айл өрхийн зуслан Амралт сувиллын газар Орон сууцны хороолол Хотхон Сумын төв
зэрэг төвийн шугаманд холбох боломжгүй, эсвэл төвлөрсөн бус шийдэл илүү үр дүнтэй, хямд төсөр гэж үзсэн газар ашиглахад нэн тохиромжтой.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ Ба
ТӨРӨЛ АНГИ
Овор хэмжээ нь хүчин чадлаас хамааран харилцан адилгүй байх ба бага хүчин чадалтай
байгууламж нь ачааны нэг контейнерт төвөггүй багтах тул тээж зөөвөрлөхөд нэн хялбар. Хамгийн том нь 5000 хүртэлх хүн амтай суурин газрын зориулалттай бөгөөд зарим хэсгийг нь дагалдах зураг төслийн дагуу Монголд хямд төсрөөр барьж байгуулах боломжтой. ininfo@altanord.com
Бидний санал болгож буй бага оврын цэвэрлэх байгууламжийг янз бүрийн зориулалтаар ашиглаж болно. Тухайлбал, нэг газраас нөгөө газар тээвэрлэн зөөж хэрэглэх бол байгууламжийг зөөврийн зориулалтаар хийж өгч болно.
1