Суурилуулах гарын авлага

Page 1

Вортексийг суурилуулах заавар Оршил Уг байгууламжийг төвийн шугам хоолойд холбогдоогүй байшин, барилгаас гарсан бохир усыг бүрэн цэвэршүүлэхэд ашиглах тул Вортекс нь байгаль орчинд ээлтэй, Европын Холбооны бохир ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн хийц, цэвэршүүлэлтийн чанарын EN 12566-3 стандартыг бүрэн хангасан, Евро CE стандартын гэрчилгээтэй эко-технологи юм. Цэвэршүүлсэн усыг гол мөрөн, нуур, цөөрөм гэх мэт усны аль ч эх үүсвэрт шууд цутгах эсвэл газрын хөрсөнд шингээх замаар байгалийн эргэлтэнд оруулна. Мөн зүлэг мод, хүнсний ногоо, жимс жимсгэнэ услах зэргээр хоёрдагч хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой. Хүнсний ногоо, жим жисмгэнийг услахдаа хөрсөн доогуурх услалтын систем ашиглана. Вортекс байгууламжийг төвийн бохирын шугаманд холбоогүй өрхийн орон сууц, оффисын байшин барилга, бар, ресторан, амралтын газар, аялал жуулчлал болон уул уурхайн кэмп зэргээс гарсан бохирын усыг тухайн газар дээр нь шууд цэвэршүүлэхэд нэн тохиромжтой. Вортексийн их биеийг өндөр нягтшилтай полиэтиленээр хийсэн ба дотроо гурван тасалгаатай. Үүнд: 1. Байшин, барилгаас ялгарсан бохир урсан эхний доргиох тасалгаанд ормогц дороос нь агаараар хүчтэй үлээж бохирын хүнд хатуу хэсгүүдийг буталж задална 2. Үүний дараа бохир ус аэрэйшны тасалгаанд орох ба бохир усанд агуулах хүнд хэсгүүдийг анаэробик бактерийн орчинд бүрэн задална. Ингэхийн тулд дороос нь диффузэрээр сулавтар үлээж бактериудыг хүчил төрөгчөөр байнга тэтгэнэ. 3. Улмаар бохирын шингэн цэвэршүүлэх тасалгаанд орж хүнд хэсэг нь тунаж, хөнгөн нь усны гадаргуйд хөвснөөр дээр доороо лаган давхарга үүснэ. Цэвэршүүлсэн ус голд нь хуримтлагдаж гарах хоолойгоор байнга гадагшилна. Савны ёроолд тунасан болон хөвөж ялгарсан лагийг эргээгээд аэрэйшн хэсэгт үлээн оруулж анаэроб орчинд дахин боловсруулна. Ийнхүү хуримтлагдсан лаг хүний оролцоогүйгээр байнга дахин боловсруулагдаж байх юм.

Суурилуулахын өмнөх үнэлгээ 

  

Тухайн байршил гүний усны хамгаалалтын бүсэд багтах эсэхийг тогтоох ба ингэсэн тохиолдолд цэвэршүүлсэн усыг хөрсөнд шингээж болох эсэхийг эрх бүхий байгууллагаас лавлаж, шаардлагатай бол зөвшөөрөл авна Өвлийн улиралд хөрсний хөлдөлт болон цасан хучмалын зузааныг тогтооно Дулааны улиралд гүний усны дээд түвшинг тогтооно Хөрсөнд шингээх шүүлтүүрийг тавихын өмнө хөрсний сийрэгжилт, нягтшил, шингээх чадварыг барилга угсралтын ажлын стандарын дагуу шалгаж тогтооно

Вортексийн байршил Найдвартай ажиллагааг хангахын тулд заасан хугацаанд нь засвар үйлчилгээ хийж хуримтлагдсан лагийг цэвэрлэх шаардлагатай. Ингэхийн тулд машин техник чөлөөтэй хүрч очих газар суурилуулна. Объект Байшин барилга, амины сууц Гол мөрөн бусад усны эх үүсвэр Гүний худаг, булаг Машин зам

Зай, м (ойролцоогоор) 7 10 50 4

Хөрсөнд шүүрүүлэх талбай Вортексийг суурилуулсан талбайд машин техник ойртуулахгүй байх. Шингээх нүхийг тойруулаад хамгаалах бүтэц босгоогүй тохиолдолд машин техник нүхний гүнээс илүү ойрхон зайд ойртож үл болно. Байр, амины сууц Гол мөрөн, бусад усны эх үүсвэр Гүний худаг, булаг Цэвэршүүлэх талбайн хил хязгаар

Байршил, м 15 10 50 2

Манай орны нөхцөл байдал, хөрсний онцлогоос хамаарч эдгээр зай хэмжээг өөрөөр тогтоосон байж болох. Ерөнхийдөө чийглэг, хөрсний сийрэгжилт ихтэй газар шүүрүүлэх талбайг худаг уснаас дор хаяж 200 м зайнд барьж байгуулна.

1


Вортексийн эд анги Вортекс дараахь эд ангиас бүрдэнэ: Үлээгчний гадна талын сав Агаар үлээгч цахилгаан машин 2 үлээгчтэй) Аналог цагийн механизм залгана) Элетрон цагийн механизм Боолт Бохир ус орох нүхний дааруулга бэхэлгээ . танкан дотор бгаа. Газардуулагчтай залгуур 3 амперын гал хамгаалагчийн хамт 3 голтой цахилгааны утас Электромеханик хаалт Т-маягийн холбоос хоолой Тохой хэлбэртэй хоолой 25mm- ын хоолой тогтоогч 18mm-ын хоолой тогтоогч

1ш 1ш (30 хүнийх нь 1ш (үлээгчинд 1ш 4ш 1ш 1ш 1ш 1ш 1ш 1ш 2ш 1ш

Ачиж өргөх, хадгалах Вортексыг дотроо устай өргөж болохгүй. Вортексыг өргөхийн өмнө заавал 2 хэсэг тагаар нь бүрэн бүтэн таглах ёстой. Эс тэгвэл Вортекс нь хэлбэрээ алдаж эвдрэх осолтой.

Хавтгай модон хөшүүрэг

Вортексыг өргөхдөө хоёр талаас нь зориулалтын нүхэнд трос оруулж аажим өргөнө. Өргөх явцад трос нь Вортексийн таганд хүрч гэмтээхгүйн тулд тросны хооронд хавтгай савх мод хийж жийргэлнэ. Вортексийг цэвэрхэн тэгш гадаргүй дээр нар салхи, борооноос халхалсан дулаан газар, болж өгвөл байшин саванд, хадгална (>15°C).

Суурилуулах заавар Вортексийг суурилуулахын өмнө жижиг агаарын бөмбөлөг үүсгэгч диффузерийг бэхэлсэн шурупнуудыг салгаж авч хадгална. Тэдгээр нь диффузерыг дараа нь авч засахад хэрэг болно. Том Вортекс т диффузер тус бүрийг тусад нь нэг нэг шурупаар тогтоосон байгаа.

Жижиг агаарын бөмбөлөг үүсгэгч диффузэр Тээвэрлэх үеийн бэхэлгээний шуруп

Нүхний хэмжээ Вортексийн диаметрээс 200 мм илүү өргөн байхаар ухна. Мөн Вортекс руу бохир ус орох нүх нь байшингаас татсан бохирын хоолойтой нэг түвшинд байх ёстой. Танкийг тэгш, цэвэр, хөдөлгөөнгүй суурин дээр тавьж суурилуулах ба уг суурь нь тухайн газар, хөрсний бүтцэд тохирсон эсэхийг магадлах. Суурийг Вортексын хүндийн жинг жигд тархсан, даацтай байхаар сонгоно. Мөн ёроолыг нь цоолж гэмтээх элдвийн үзүүртэй, ирмэгтэй чулуу бусад зүйлсийг авч цэвэрлэнэ. Ихэнхдээ 200-300 мм ийн зузаан С28/35-ын бэхжүүлсэн цементэн суурь хийх нь тохиромжтой. Хэрэв хөрсөнд хүхэр эсвэл хлорын агуулга их бол дээрх зуурмаг тохиромжгүй ба ийм тохиолдолд мэргэжлийн зөвлөлгөө авах нь зүйтэй. Танкийг тросоор бэхэлж аажмаар доошлуулж нүхэнд суулгасны дараа бохир болон цэвэр усны орох гарах хоолойнуудыг залгана. Бохирын хоолойг залгахдаа орох нүхэнд резинэн жийргэвч/даруулга хийнэ. Нүхэнд суулгасан Вортексийг тойроод 200 мм-ийн зай завсар гарна. Түүнийг шавар, чулуу, үзүүртэй зүйлээс ангид цэвэр элсээр хэдэн үе болгон битүү чигжинэ (ингэхдээ дотор нь элс чулуу орохоос сэргийлж танкийг сайтар таглах). Элсээр чигжихийн өмнө Вортексийг элстэйгээ ижил төвшинд байнга цэвэр ус хийгээд явна. Жишээ нь гаднаас нь 200 мм-ийн зузаан элсээр чигжихийн өмнө дотор нь мөн л 200 мм гүетэй ус хийнэ. Вортексийн дотор талын амсрыг дагуулж цахилгаан утас татах зай үлдээнэ гэдгийн санаарай. Гадна талын чигжээсний сүүлийн үеийг элсээр биш газрын өнгөн хөрсөөр хийнэ. Ингэхдээ мөн л хад чулуу, хатсан шавар, үзүүртэй зүйлийг шигжиж цэвэрлэх ба сайтар чигжиж нягтаршуулна. Ингэж танкийг хөдөлгөөнгүй, бат бөх суурилуулна. Газрын түвшнөөс танкны таглаа хүртэл 50 мм-ийн зай үлдээж борооны ус урсаж орохоос сэргийлнэ.

2


50 мм Газрын түвшин

Вортекс 15 Вортекс 20 Вортекс 30

203 703 203 503 203 503

1.76 1.76 2.05 2.05 2.3 2.3

2.25 2.55 2.25 2.75 2.25 2.55

2.4 2.7 2.4 2.9 2.4 2.7

2.6 2.6 3 3 3.3 3.3

2.15 2.15 2.15 2.15 2.15 2.15

Хүснэгтийн дагуу (L) өргөнтэй, (E) гүнтэй дөрвөлжин нүх ухна. Нүхний хана нурж унахаас сэрэмжилж тохирох бэхэлгээ барьсан байх шаардлагатай. Мөн нүхийг хуурай байлгахын тулд хөрснөөс нүхэнд шүүрсэн усыг байнга насосоор соруулна. Нойтон намагтай газар Шаардлагатай гэж үзвэл нүхэнд шүүрсэн усыг насосоор соруулж нүхээ хатааж хуурайшуулна. Их нойтон газар нүхэнд нуранги үүсэхээс сэргийлж модон хана барьж болно.

C28/35 –ын хагас чийглэг цементээр 150 мм зузаантай суурь бэлдэнэ. Хүхэр ихтэй эсвэл хлор ихтэй хөрсөнд мэргэжлийн байгууллагатай зөвлөж цементээ зуурна. Бэлдсэн зуурмагаа нягтаршуулж тэгшлээд дээрээс нь Вортекс танкийг тэгшхэн хийж суурилуулна. Үүний дараа бохир, цэвэр ус орох гарах хоолойнуудыг холбоно. Бохирын хоолойтой холбохдоо орох цооногт резинэн жийргэвч хийнэ. Вортекс руу 300 мм гүнзгий цэвэр ус хийнэ.

Усны төвшин 700 мм гүн чийгтэй

Элсэн чигжээс

Вортекс танк

Танк хөдөлгөөнгүй суусан эсэхийг шалгаад стандартын дагуу зуурсан хагас чийглэг C28/35 цементээр тойруулан гаднаас нь 200 мм-ийн зузаантай үе үеэр чигжиж дор дор нь гараараа нягтшуулж дарна. Чигжээс хийх болгондоо түрүүлээд танкандаа 300 мм-ийн гүетэй цэвэр ус хийж явах юм. Чигжээсний нийт зузааныг Хүснэгт А-гийн( C) үсэгтэй баганаас олж үзнэ үү. Чигжиж дуусаад гараар сайтар дарж тэгшилнэ.

намагтай

Танкны дотор талын ирмэгийг дагуулаад сүүлд нь цахилгаан утас татахыг санах. Цементэн суурь

Хүснэгт А. Танк

Вортекс 4 Вортекс 6 Вортекс 8 Вортекс 10

Вротексийн амсраас бохир ус орох цооног хүртэлх зай, мм 150 650 900 150 650 900 150 650 900 150 650 900

(D), м

(B), м

(E),м

1.34 1.34 1.34 1.44 1.44 1.44 1.66 1.66 1.66 1.76 1.76 1.76

1.5 2.0 2.25 1.51 2.01 2.26 1.51 2.01 2.26 1.51 2.01 2.26

1.65 2.15 2.4 1.66 2.16 2.41 1.66 2.16 2.41 1.66 2.16 2.41

(L),м

1.8 1.8 1.9 2 2 2 2.1 2.4 2.4 2.3 2.5 2.6

(C), м

1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43 1.43

Суурилуулсны дараа 3 хоног, халуун дулааны улиралд 1 хоног цементээ хатаахдаа нүхэнд ус нэмж шүүрүүлэхгүй байлгахыг анхарах. Мөн цементэн чигжээс гүйцэт хаттал танкнаас усаа юулэхгүй. Дараа нь үлдсэн зайг шороогоор чигжиж танкийг гүйцэт булна. Ингэхдээ мөн л 200 мм-ийн зузаан шороогоор тойруулж чигжинэ. Гэхдээ урьдаар танкин дотор 300 мм гүехэн ус хийгээд явна. Сүүлчийн давхаргыг өнгөн хөрсөөр чигжих ба танкны амсар буюу таглаа хүртэл 50 мм-ийн зай үлдээж бороо, цас урсаж орохоос сэргийлнэ. Чийглэг газар Чийглэг газрын хувьд дээрх заавраар ижилхэн суурилуулна гэхдээ хэмжээг Хүснэгт В-д зааснаар авна.

3


Хүснэгт Б

Вортекс 4

Үлээгчний хайрцаг Амсраасор ох цооног хүртэлх зай, мм 150

(D), м

(B), м

(E), м

(L), м

(C ) ,м

1.5

1.65

1.9

1.5

2.0

2.15

2

1.8

Лаг боловсруулах систем

2

2

1.66

2.1

1.5

2.16

2.1

2

2.41

2.1

2.2

503

2.3

2.2 5 1.5 1 2.0 1 2.2 6 1.5 1 2.0 1 2.2 6 1.5 1 2.0 1 2.2 6 2.2 5 2.5 5 2.2 5 2.7 5 2.2 5 2.5 5

2.4

203

1.3 4 1.3 4 1.3 4 1.4 4 1.4 4 1.4 4 1.6 6 1.6 6 1.6 6 1.7 6 1.7 6 1.7 6 1.7 6 1.7 6 2.0 5 2.0 5 2.3

Зарим Вортекст үлээгчний хайрцагийг тусад нь хийсэн байх ба энэ тохиолдолд шурупаар уг савыг танкны таганд эрэг шургаар бэхэлнэ. Ер нь энэ хайрцагны нүх сүвээр агаар чөлөөтэй орж гарч байгааг шалгаарай.

650 900 Вортекс 6

150 650 900

Вортекс 8

150 650 900

Вортекс 10

150 650 900

Вортекс 15

203 703

Вортекс 20

203 503

Вортекс 30

1.66

2.4

1.5

2.16

2.4

2

2.41

2.4

2.2

1.66

2.5

1.5

2.16

2.6

1.8

2.41

2.6

2.2

2.4

2.6

2.0

2.7

2.6

2.5

2.4

3

2.2

2.9

3

2.5

2.4

3.3

2.2

2.7

3.3

2.5

Доргиох экран Агаарын том бөмбөлөг үүсгэгч диффузер

Цэвэршүүлэгч тасалгаа Агааржуулагч тасалгаа

Нарийн бөмбөлөг үүсгэгч диффузер

Хөвсөн лагийг агааржуулах тасагт оруулах хоолой Тунасан лагийг агааржуулагч тасагт оруулах хоолой

Усанд хөвсөн лаг

Тунаж үлдсэн лаг

Хөвсөн лагийг танкны голын агааржуулах хэсэгт шилжүүлэх (ногоон ) хоолойн амсрыг устай нэг ижил түвшинд байлгахын тулд уг хоолойг бага зэрэг ташуу тайрч богиносгоно. Эхлээд Вортксийг усаар дүүргэсний дараа уг ажилбарыг гүйцэтгэнэ. Хөвсөн лаг уг хоолойд өөрөө аяндаа урсаж орно.

Газар дээр ил суурилуулах Вортексийг газар дээр ил суурилуулахдаа хүндийн жинг ёроолынх нь дагуу жигд хуваарилахуйц тэгшхэн, хатуу, хөдөлгөөнгүй, бат бэх суурин дээр тавьж угсарна. Суурь нь мөн тухайн газрын хөрсний онцлогт тохирсон байхаас гадна Вортексийн ёроолыг хатгаж гэмтээх, цоолох бүхий л зүйлийг авч цэвэрлэнэ. Ихэнх хөрсөнд 200-300 мм-ийн зузаан бэхжүүлсэн цементэн суурь тохирдог. Хүйтний улиралд ил суурилуулахдаа Вортексыг гаднаас нь боож дулаална. Жишээлбэл, Вортексыг тойруулж өөрөөс нь 50 мм нам модон хана босгож дор хаяж 300 мм-ийн хөндий зай завсар үлдээж элс, дуулаалганы материалаар дулаална.

Хоолойг хөрөөгөөр биш тусгай хайчаар тайрвал цэвэрхэн болно. Үүний дараа лаг боловсруулах системийг доорх зааврын дагуу угсарч суурилуулна.

4


Лаг боловсруулах системийг угсрах нь

А

С

Б

Элекромеханик хаалтанд дагалдан ирсэн хоёр сэлбэгийг зурагт харуулснаар холбож угсарна. Хаалт нээгдсэн үед ус сумаар заасан чиглэлд урсана. Уг хаалт нь жирийн

үед хаалттай байдаг. А цоргыг агаар үлээгчид холбоно Б цоргыг агаарын бүдүүн хоологоор дамжуулж агаар тохируулагч буюу крантнуудад холбоно В цоргыг агаарын нарийн хоологоор дамжуулж хөвсөн лагийг агааржуулах тасагт шилжүүлэх (ногоон )хоолойд холбоно Б цоргоор дамжин ирсэн агаар Вортекс танкны дотор талд байрлах тохируулагч руу очдог. Тохируулагч буюу крант нь дөрвөн кранттай ба тэдгээр нь Вортексын 4 хэсэг тус бүрийн агааржуулалтын горимыг тохируулна.

Харин 2-р крантыг хаах хэрэгтэй. Учир нь электромеханик хаалт таймераар нээгдэж хаагдаж тодорхой цагт хөвсөн лагийг аерэйшн буюу голын тасалгаанд буцаах хоолойг ажиллуулна. Агаараар үлээх процесс хэрхэн явах ёстойг энд дарж бичлэгээс үзнэ үү. Агаарын урсгалын тохиргоог зөв хийхгүй бол бохир ус цэвэршүүлэх явц доголдож Вортекс зөв ажиллахгүйг анхаар. Цахилгаан холболт Цахилгаан монтажийг мэргэжлийн хүн зохих материал, багаж хэрэгслэл ашиглан хөдөлмөр хамгаалаллын горим, журмын дагуу хийж гүйцэтгэнэ. Үлээгчний саван дотор бэхэлсэн хоёр ширхэг розеткийг ган төмөр бүрхүүлтэй кабель утсаар тогонд холбоно. Үүний тулд кабель утсыг Вортекс дотор оруулж (уснаас дээгүүр), тагны нүхээр оруулж улээгчний хайрцаган доторхи 2 розетканд залгана. Усанд норж нэвтэрдэггүй, зэвэрдэггүй материал, хэрэгсэл ашиглах ёстой.

Ямар ч үед Вортексоос үлээгчний хайрцагруу агаар орж болохгүйг анхаар. Зүүн гар талаасаа дугаарлавал: Эхний крант – агаарын нарийн бөмбөлөг үүсгэгч диффузерийг тохируулах крант 2 дахь крант – бид электромеханик хаалт суурилуулсан тул үүнийг ашиглахгүй 3 дахь крант – Тунасан лагийг хурааж агааржуулах тасагт шилжүүлэх хоолойн крант 4дэх крант – агаарын том бөмбөлөг үүсгэгч диффузерийн крант Нарийн бөмбөлөг үүсгэгч диффузер буюу 1-р крантыг илүү их онгойлгоно.

Үлээгчний хайрцаганд бэхэлсэн хоёр розетканы нэгийг нь агаар үлээгч буюу блоуэрт, нөгөөг нь электромеханик хаалтанд холбоно.

Доргиох экран дахь агаарын том бөмбөлөг үүсгэгчний крант (4) байнга нээлттэй байна. Энэ хэсгийг дээрээс нь харахад буцалж байгаа ус шиг боргилох ёстой. 3- р крант бас байнга нээлттэй ажиллах ёстой.

5


Кабель утсыг өндөр хүчдэлээс хамгаалахын тулд 6 амперын бага оврын гал хамгаалагчид холбоно. Гал хамгаалалагч нь 230V-ын илүүдэл хүчдэлийн детектор, мөн 0.03 амперын гүйдэл байна. Жишээ болгож зураг тавив

Элекромеханик хаалт, блоуэр хоёрт таймер тавина механик таймерыг блоуэрт, электрон таймерыг элетромеханик хаалтад залгана. 2 таймерыг зэрэгцүүлж тавихын тулд 2 розеткийг 50 мм-ийн зайтай бэхэлнэ.

Нэгэнт тогонд холбосон блоуэрийг хэзээ ч тогноос тасалж болохгүй. Электромеханик хаалт (solenoid) -ыг залгахдаа дагалдаж ирсэн залгууртай нь ашиглах ёстой. Доорхи зураг дээр электромеханик хаалтны терминалуудыг

+ve

-ve

газардуулагч

Олон хүний том Вортекс нь хоёр үлээгч/блоуэртэй байх тул нэмэлт дахиад нэг розетка хэрэгтэй болно. Том блоуэр нь электромеханик хаалтаар дамжуулан нарийн бөмбөлөгний диффузер болон хөвсөн лагийг буцаах хоолойг агаараар хангана. Жижиг блоуэр нь агаар тохируулагч крант/тохируулагчаар дамжин тунасан лаг хураах хоолой болон том бөмбөлөгний диффузерыг агаараар хангана. Үлээгч буюу блоуэрийн хайрцагны ёроолыг цоолж гаргасан аливаа нүхээр агаар алдахгүй сайн жийргэвчтэй байх ёстойг анхаар.

харууллаа.

Таймерт тохируулга хийх нь Блоуэр/үлээгчийг механик таймерт залгаж тодорхой цагийн хуваариар ажиллуулна. Механик таймерт тохиргоог үлээгч/блоуэр 30 мин ажлаад 15 минут унтарч байхаар хийнэ. Таймер дээрх нэг зураас нь 15 минуттай тэнцэнэ. Электромеханик хаалтыг ажиллуулдаг электрон таймерыг дараахь хуваариар тохируулж тавина: Хаалт нээгдэх 00:00 цаг 12:00 цаг

Хаалт хаагдах 00:05 цаг 12:05 цаг

Электромеханик хаалтыг нээгдэх үед блоуэр/үлээгч ажиллаж байх ёстой тул түүнд холбосон механик таймерыг зөв тавих хэрэгтэй. Энэ таймерыг 23:30 – аас 00:30 ийн хооронд , мөн 11:30 – аас 12:30 –ийн хооронд ажиллаж байхаар тохируулга хийхийг зөвлөж байна.

6


Агааржуулалт Бүх төрлийн цэвэрлэх байгууламж , септик танкнаас метан, бусад хий ялгарах ба тэдгээрийн гадагшлуулж байх ёстой. Вортексийн блоуэроор дотогшоо үлээсэн агаар эргээд танкны тагны завсраар чөлөөтэй гарч байх ёстой. Өөрөөр хэлбэл агаарын солилцоо чөлөөтэй явагдах юм. Цэвэршүүлсэн усаа асгах Вортексын цэвэршүүлсэн усыг 

Гол мөрөн, нуур гм тогтмол усны аль ч эх үүсвэрт 8:1 ний харьцаатайгаар шууд цутгаж байгалийн эргэлтэд оруулна. Газар доогуур газрын хөрсөнд шингээнэ. Шингээж шүүрүүлэх талбайг холбогдох стандарт, журмын дагуу барьж байгуулна. Газрын гадаргүй дээр хөрсөнд шингээнэ.

7


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.