Түгээмэл асуулт, хариулт

Page 1

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

1.

Вортекс нь септик танкнаас ямар ялгаатай вэ? Септик танк нь ахуйн бохирын усыг цэвэршүүлэлгүйгээр түр зуур хуримтлуулах зориулалттай. Септик танк ашигладаг иргэд дүүрэхээр нь үе үе соруулж хээр аваачиж замбараагүй асгуулдаг. Асгасан газраа бохир нь тэр чигээрээ хөрсөнд шингэж хөрс, гүний усыг бохиртуулдаг тул байгаль орчинд асар сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна септик танк нь үнэр танар ихтэй, орчин тойрныг өвчин эмгэг үүсгэгч нянгаар бохирдуулдаг. Мөн ялаа батгана цуглуулж орчны эрүүл ахуйд сөрөг нөлөөлдөг. Дүүрч халих нь элбэг. Вортекс нь ахуйн бохирыг газар дээр нь 98.8% хүртэл цэвэршүүлдэг бага оврын цэвэрлэх байгууламж юм. Олон оронд ийм бага оврын цэвэрлэх байгууламж нэвтэрч эхэлсэн тул тэдгээрт септик танк ашиглахыг бүр мөсөн хориглож эхэлсэн.

2.

Вортексийг септик танкинд залгаж болох уу? Септик танканд залгаж болдог арай өөр цэвэрлэх байгууламж бид нийлүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барьж авч болно. Ер нь бол септик танкаа авч оронд нь Вортексыг суурилуулах ёстой.

3.

Вортекс ямар үнэтэй вэ? Вортекс байгууламжийн үнэ нь хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй. Вортекс нь олон саланги эд анги, хэсгээс бүрдээгүй, авсаархан, овор хэмжээ багатай, маш хялбар, энгийн зарчмаар найдвартай ажилладаг тул манай улсад ашиглаж байгаа ижил төрлийн байгууламжтай харьцуулбал хамгийн хямд төсөр бөгөөд хамгийн сайн цэвэршүүлдэг нь юм.

4.

Хэдэн жилийн баталгаа олгох вэ? Вортексийн их биеийг Герман улсад нягтруулж бэхжүүлсэн полиэтилэнээр хийдэг. Энэ нь хамгийн бат бэх, хүйтэн дулааны хэлбэлзэл мөн аливаа шингэн, хатуу бодист тэсвэртэй, зэвэрч цоордоггүй материал юм. Тиймээс үйлдвэрээсээ 10 жилийн баталгаа олгодог.

5.

Цэвэрлэсэн усаа хааш нь хийх вэ?

1


Вортекс нь бохирыг маш сайн цэвэрлэдэг тул цэвэршүүлсэн усаа шууд гол мөрөн, нуур, горхи зэрэг аль ч усны эх үүсвэрт нийлүүлж болно. Ингэхдээ 80:20 ийн харьцаанаас хэтрэхгүй байх ёстой. Ойр хавьд усны эх үүсвэр байхгүй бол байшин барилгаас 10 м ийн зайд тусгай хоолой татаж хөрсөнд шингээнэ. Аль эсвэл гарсан саарал усаар зүлэг мод бут услах, хөрсөн доогуурх жимс ногооны усалгааны системд ашиглах зэргээр дахин ашиглаж болдог тул цэвэр усны хомсдолтой манай орны хувьд маш хэмнэлттэй, байгальд ээлтэй технологи юм. 6.

Угсарч суурилуулахад хэцүү юу? Хэдий хугацаанд угсарч өгөх вэ?

Вортекс нь ганцхан хэсгээс бүрддэг, нэг өрхийн байгууламж нь ердөө 1.5 м ийн өндөр овор багатай тул угсарч суурилуулахад маш хялбар, газар шорооны нүсэр ажиллагаа шаардахгүй, ил суурилуулж ч болдог. Тэгш налуу газар, хуурай, намагтай ямар ч газар тохиромжтой. Бид зохих тооцоо хийн, зураг төсөл гаргаж тухайн газар, хөрсний онцлогт тохируулан Вортексийг өдөрт нь суурилуулж, шингээж шүүрүүлэх талбай хийж өгнө. 7.

Вортекс хир зэрэг найдвартай ажиллагаатай вэ?

Вортекс нь дотроо хөдөлж холхидог, зэвэрч цоордог механик эд ангигүй, энгийн бүтэцтэй, бат бөх хийцтэй, хялбар энгийн зарчмаар ажилладаг тул маш найдвартай ажиллагаатай. Бид шаардлагатай тохиргоог хийж өгнө. Түүний дараа хэрэглэгч нь ашиглалтын зааврын дагуу зөв хэрэглэж, горимоор нь жигд ажиллуулж, жилд нэг удаа үзлэг үйлчилгээ хийлгэж байвал найдвартай ажиллана. 8.

Бусад бага оврын цэвэрлэх байгууламжаас ямар ялгаатай вэ? Онцгойрох давуу талууд нь юу вэ?

Дээд зэргийн буюу 98.8% хүртэл цэвэршүүлнэ. Яялангуяа аммонийн хэмжээг ётандартын шаардлагаас даруй 30 дахин илүү багасгана. Ихэнх бага оврын ахуйн бохирын цэвэрлэх байгууламжууд нэлээд нарийн хийц бүтэцтэй, зарим нь автомат хяналтын системтэй, хэд хэдэн тустаа танкнаас бүрддэг. Иймээс яльгүй тохиргоо алдах, бохирын хэмжээ аль эсвэл найрлага өөрчлөгдөх, ачаалал хэлбэлзэх, ашиглалтын зөрчил гарахад амархан доголдож эхэлдэг. Технологи нарийн байх тусмаа найдвартай ажиллах магадлал багасдаг хуультай. Вортекс нь дээр хэлсэнчлэн хамгийн энгийн зарчмаар ажилладаг энгийн хялбар хийцтэй. Үүнээс гадна хүйтэн сэрүүний улиралд, эсвэл ачаалал багасахад ихэнх байгууламжид бактери нэмж хийх хэрэгтэй болдог. Вортексийг зохион бүтээгчид энэ бүгдийг харгалзан үзэж технологио боловсруулсан учир ямар ч бактери нэмж хийхгүйгээр ажилладгаараа бусдаас онцлог. Мөн хэрэглэгчийн тоо цөөрч, ачаалал буурахад агаар, хүчил төрөгчийн урсгалыг багасгаж тохиргоо хийж болдог уян хатан ажиллагаатай.

2


Ихэнх бохирын байгууламж ус цэвэршүүлэхэд элдвийн химийн бодис ашиглаж орчныг хордуулдаг. Вортекс ямар ч нэмэлт, химийн бодиc ашиглахгүй.

9.

Засвар үйлчилгээг хэн хариуцаж хийлгэх вэ?

Найдвартай сайн ажиллаж 98.8% хүртэл бохирыг цэвэршүүлэхийн тулд хэрэглэгч өөрийн байгууламжинд эзний ёсоор хариуцлагатай хандахаас гадна жилд нэг удаа үзлэг , үйлчилгээ хийлгэнэ. Манай компани хэд хэдэн сантехникийн мэргэжлийн баг сургаж бэлтгэж гэрчилгээжүүлсэн. Тэдгээрийн хаяг, дугаарыг бидэнтэй холблгдож авч болно.

10. Өвөл зунгүй ажиллах уу? Өвлийн нөхцөлд хөлдөхгүй найдьартай ажиллах уу? Ашиглах горимоор нь ашиглалтын зааврын дагуу тогтмол ажиллуулж, анхнаасаа зөв суурилуулсан бол хөлдөхгүй. 11. Вортексийг ашиглахад юуг анхаарах ёстой вэ? Бохирын хоолойд хийж болохгүй зүйл бий юу? Ашиглалтын зааврыг сайн уншиж танилцах хэрэгтэй. Түүнд аль ч бохирын хоолойд хийж болохгүй нийтлэг зүлийг анхааруулсан. Тухайлбал, бүх төрлийн химийн бодис, бактерийн эсрэг үйлчилгээтэй цайруулагч, хлорамин зэрэг ариутгах бодис, хор, тосон будаг, шохой хийж болохгүй зэрэг түгээмэл шаардлагууд Вортекст мөн адил хамаатай. Вортексийн ачааллыг аль болох жигд байлгах нь зүйтэй. Тухайлбал, угаалгын машинаар нэг өдөр олон хувцас угаахын оронд долоо хоногт хоёр хувааж угаавал нэг дор их хэмжээний угаалгын нунтаг, бусад хиймийн бодис, хөөс Вортекст орж горим алдагдахаас сэргийлнэ. Мөн өөх тосоо шүүж бохирын хоолойгоор бус хогийн савандаа хийж хаях хэрэгтэй. Ресторан, хоолны газар тусгай тос шүүгчийн хамт суурилуулж өгнө. Хэрэглэгч өөрөө ашиглалтын зааврын дагуу долоо хоногт нэг удаа шалгаж , тогтмол хяналт тавьж байвал аливаа төхөөрөмж найдвартай ажилладаг

3


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.