ВОРТЕКС бохирын цэвэршүүлэх байгууламжийн хэрэглэгчдэд өгөх зөвөлгөө, ашиглалтын заавар Вортексын байгууламжид нянгийн эсрэг үйлчилгээтэй аливаа ариутгалын бодис огт урсгаж хийж болохгүй. Эдгээр бодис нь Вортексийн хэвийн ажиллагааны горимыг алдагдуулж улмаар бохирын усыг цэвэршүүлэх процесс огт явахгүй тул хэрэглэгч энэ хүү ашиглалтын зааврыг зөрчсөн тул үр дагаварыг өөрөө хариуцна. Бохирын хоологоор хийж болохгүй зүйлийг жагсаавал:
Ариутгалын хлорамин, бактер устгах аливаа бодис, тухайлбал бактерийн эсрэг үйлчилгээтэй гар нүүрийн болон угаалгын саван, угаалгын нунтаг Нян, вирус устгах зориулалттай бүхий л гэр ахуйн бүтээгдэхүүн бактерийн эсрэг үйлчилгээтэйг анхаарна уу Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад өргөнөөр хэрэглэдэг гар ариутгах гель, бодисууд, мөн гар ариутгаж цэвэрлэдэг алчуур, цаас (жишээ нь онгоцоор зорчих үед хоолны тараадаг гар ариутгах нойтон цаас) Архи, пиво, спиртын төрлийн бүх ундаа бүгд бактерийн эсрэг үйлчилгээтэй Жорлон, бохирын шугам бөглөрөх үед хийж бөглөөсийг гаргадаг бүх төрлийн бодис Антибиотик, эм тангийн зүйл Хүүхдийн угж ариутгах бодис Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн бодисууд Галын өрөө, угаалгын өрөөний ванн, тосгуур, жорлон, суултуур зэргийг цэвэрлэхэд ашигладаг ихэнх цэвэрлэгээний бүтээгдэхүүн бактерийн эсрэг үйлчилгээтэй Ихэнх угаалгын нунтаг, аяга таваг угаадаг шингэнүүд мөн бактерийн үйлчилгээтэй тул аль болохоор ашиглахгйү байх эсвэл маш бага хэрэглэх Хувцас хунараа угаахдаа цайруулагч ашиглахгүй байх Долоо хоногт нэг удаа цайруулагчаар жорлонгоо угааж болох боловч байнга хэрэглэхгүй байвал зохино
Дээрх бактерийн эсрэг үйлчилгээтэй ариун цэвэр, угаалга, цэвэрлэгээнйи бодисуудаас гадна дараахь зүйлийг бохирын хоолойд хийж болохгүйг анхаарна уу. Үүнд:
Аливаа урвал үүсгэх химийн бодис Бүх төрлийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, тампон, нярай хүүхдийг арчиж угаадаг салфетка, гондом, зэрэг усанд өөрөө аяндаа уусч алга болдоггүй биет зүйлс Угаалгын нунтаг, цайруулагч их хэмжээгээр хийхгүй байх. Ашигласан бол тусгай зориулалтын муу усны нүх, саванд аваачиж асгах Амьтан, ургамлын гаралтай өөх тос хийж болохгүй Ус зөөлрүүлэх бодис Их хэмжээний давстай ус, давсны уусмал Аливаа амьтан, малын ялгадас, аргал Халаалтын пааранд ашигласан уур, ус
Цус, сүү зэрэг шингэн Будаг шунх, замаск, будаг шингэрүүлэгч, лаак зэрэг байрны засал, чимэглэлийн ажилд ашигладаг бүх төрлийн бодис Дээвэр, замын хажуугаар урсаж орж ирсэн борооны ус зэргийг Вортексд оруулж болохгүй. Ус зайлуулагч ашиглаж өөр газар луу урсгах хэрэгтэй
Вортексийг ажиллуулж мэдэхгүй, засвар үйлчилгээ хийх зөвшөөрөл гэрчилгээгүй этгээдээр Вортексийн гадна дотор тал, эд ангид хүргэж тохиргоог алдагдуулж болохгүй. Тэгсэн тохиолдолд дээрхтэй холбогдож гарсан бүх эвдрэлийг зас залруулахад гарах зардлыг хэрэглэгч өөрөө даана. Вортексийн засвар үйлчилгээг зөвхөн Мон Казе ХХК иар, эсвэл манай сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн, тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй сантехникчээр хийлгэх ба ээлжит засвар үйлчилгээний гэрээг бидэнтэй урьдчилан байгуулбал зохино. Аливаа бохирын системийг тодорхой хугацаанд засч, үйлчилгээ хийх хэрэгтэй, тэгж байж эвдрэл, сааталгүй, горимоороо ажиллаж бохирын усыг зохих түвшинд цэвэршүүлдэг. Угаалгын нунтаг, бусад ариутгагч, цэвэрлэгээний бодисын оронд аль болохоор энгийн саван хэрэглэж зурших. Аль болохоор байгальд ээлтэй, химийн бодис бага орсон, ЭКО тэмдэгтэй угаалга, цэвэрлэгээний бодис ашиглах нь зүйтэй. Эдгээр нь байгалийн гаралтай өвс ургамал зэрэг натурал зүйлээр хийгдсэн тул аливаа цэвэршүүлэх байгууламийн горимыг алдагдуулах нь бага байдаг. Ерөнхийдөө нэг төрлийн буюу нэг брэндийн ариун цэвэр, угаалга, цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж заншвал таны бохирын байгууламж яваандаа эдгээр бодисын найрлагад дасан зохицож горимоо бага алдана. Мөн угаалга, цэвэрлэгээний нунтаг биш шингэн бодисыг ашиглаж байх хэрэгтэй. Вортексийн байгууламж нь нэг хүн өдөрт ойролцоогоор 150 литр ус хэрэглэх зориулалттай бөгөөд, жишээ нь дөрвөн ам бүлтэй өрх өдөрт 600 литрээс их ус бохирын байгууламжиндаа оруулахгүй байх. Иймээс нэг өдөр их хэмжээний угаалга, цэвэрлэгээ хийхээс зайлсхийж долоо хоногтоо тарааж цэвэршүүлэх байгуламжиндаа нэг өдөр хэт их ачаалал өгөхгүй байх хэрэгтэй. Нэг өдөр бүх юмаа угаавал бохирын хоолойгоор хүчин чадлаас хэтэрсэн хэмжээний бохир ус Вортексд орж байгууламжийн горимыг алдагдуулах, халих зэрэг ачааллын хүндрэл үүсгэнэ. Арчиж цэвэрлэхдээ даавуугаар хийсэн алчуурын оронд нэг удаагийн цаасан алчуур ашиглаж бохирын байгууламжиндаа биш хогийн саванд хийж хаяж байвал угаалга, цэвэрлэгээний химийн бодис таны бохирын байгууламжид орж горим алдагдуулахгүй. Гаднаас хэрэв зочин ирэх бол тэд нарт аливаа хими, цэвэрлэгээний материал ашиглахгүй байхыг сануулж мөн антибиотик, бусад бактерийн эсрэг үйлчилгээтэй эм тан ууж буйг эвтэйхэн асууж лавлахад илүүдэхгүй. Хэрэглээгч өөрөө эдгээр зааврыг сайн мэдэж болгоомжтой байлаа ч гадны хүмүүс, найз нөхөд, хамаатан сайдан ирж өрхийн бохирын байгууламжийг сайн мэдэхгүйгээс эвдэж, горим алдагдуулах явдал нэлээд тохиолддог.
Хэрэглэгчийн зүгээс шалгаж нягталж байх зүйлс Зөв, горимоор ажиллаж байгаа эсэхэд хэрэглэгч өөрөө тогтмол хяналт тавьж шалгаж байх хэрэгтэй. Үүнд:
Цахилгаанаар ажилладаг үлээгч ажиллаж байгаа эсэх Цэвэршүүлсэн ус , мөн дээж авдаг камер дах ус эвгүй үнэр танаргүй, тунгалаг эсэх Вортекс дотор хайлж уусдаггүй гондом, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн хонго арчиж цэвэрлэдэг цаас, алчуур орсон эсэхийг үе үе шалгаж, хэрэв байвал гаргаж авах Цэвэршүүлэх хэсэгт хэт их лаг хөвж байгаа эсэхийг шалгаж байх. Бидний суурилуулсан Вортекс байгууламж нь тэр хэсэгт тунасан, мөн усны гадаргүйд хөвсөн лагийг цагийн механизмаар өдөрт 2 удаа автоматаар сорж дахин агааржуулагч хэсэгт автоматаар аваачдаг. Хэрэв ашиглалтын заавар зөрчсөнөөс хэт зузаан лаг хөвж харагдвал үлээгчний хайрцагийг онгойлгож дотор нь байгаа цагийн механизмыг асааж ажиллуулах хэрэгтэй болно.
Хэрэв та бохирын байгууламжаа зөв горимоор ажиллаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа бол анх суурилуулж тохиргоо хийсэн сантехникч, эсвэл Мон Казе ХХК компанид яаралтай хандаж дуудлага өгөх. Вортекс байгууламжийг заавар, журмын дагуу зөв суурилуулж, зөв ажиллуулбал та бохирын усаа 98% хүртэл цэвэршүүлж, хэрэглэсэн гүний усаа газар дээр нь байгальд эргүүлэн шингээдэг ЭКО технологийг бүрэн эзэмших юм. Анхаарал тавьсанд баярлалаа
Мон Казе ХХК Хаяг: Нарлаг хотхон Утас: 98464361, 96162786