Уран зураг мэт харууц..... тайвшрал, бахдал
МАНАЙ ОНЦЛОГУУД: -
- - - - - -
Монголын хөдөө нутгийн үзэсгэлэнг илэрхийлэх таван хошуу мал тааваараа бэлчсэн үзэмж ногоон хөндийг бүхэлд нь дээрээс харах харууц бүхий өвөрмөц байрлалтай. Аймгийн төвөөс хагас цагийн зайд байдаг ч олны хөлөөс буйдхан, байгаль түүхийн өвөрмөц тогтоцтой Жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Үзэсгэлэнт хөндий цайдам руу харсан задгай усан бассейн, жакузи Уналга, хурд, Дархад омог зэрэг олон чиглэлээр үржүүлж буй 100 гаруй адуутай Жуулчдад зориулсан уналгын морьдыг сонгож сургадаг
БИД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ Нарны энергээр халаалтыг бүрэн шийдвэрлэсэн Solar Dome загварын 2 давхар байгууламж нь доод давхартаа ариун цэвэр, душ, саун, массажны өрөөтэй, дээд давхартаа иог, бясалгал, дуу чимээгүй орчинд амрах боломжтой цэлгэр уужим танхимтай. Энэхүү байгууламжийн агаарын эргэлт монгол гэрийн адил дээрээс доош чиглэсэн, нөгөөтэйгүүр байшингийн ханыг дулаан шингээгч байгалийн чулуу ашиглан хийсэн тул өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд ч нэг ижил хэмийн дулаантай, агаарын солилцоо жигд байдаг онцлогтой. Бид гал тогоо болон шүршүүр, ахуйн хэрэглээнээс гарсан саарал усыг 95 хувь хүртэл цэвэршүүлж, буцаан ОО-д ашигладаг бие даасан ус цэвэрлэгээний байгууламжтай
ДЭНЖ РЕСТОРАН Өглөө бүр өндөр Дэнж дээр байрлах ресторанд тухлангаа уудам хөндийд нарны анхны туяа тусахыг харан, шинэхэн шахсан халуун кофе амтлан суух мөч манай зочдын мартагдашгүй дурсамж болон үлддэг юм. Уламжлалт монгол болон европ зоогийг хөдөө нутгийн өвсний шим, салхины үнэрээр боловсорсон шинэхэн ногоо, өндөг, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бэлтгэж байна.
ТАНИН МЭДЭХҮЙН СОНСГОЛ CУРГАЛТ Бид аялал жуулчлалыг фермерийн аж ахуйтай хослуулан хөгжүүлж, хүнсний ногоо болон өндөгний хэрэгцээгээ өөрийн аж ахуйгаас бүрэн хангадаг тул ирсэн зочдын сэтгэлийг эрхгүй татдаг.
МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ Бид явган, дугуй болон усан аялал, шувуу ажиглах, түүх, архелогийн гэх мэт газар орны онцлог, түүхэн өвүүдэд тулгуурлан урт болон богино зайны аялалуудыг зохион байгууллахаас гадна өөрсдийн 100 гаруй адуунаас сонгож тусгайлан сургасан морьд дээрээ монгол морь унах үйлчилгээг мэргэжлийн түвшинд мөн , байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлд тулгуурлан сонгодог загасчлалыг олон улсын стандартын дагуу зохион байгуулдаг онцлогтой. Хүлэгчийн хийморь Бид жил бүрийн 2 болон 7 дугаар саруудад нутгийн адуучин залуустай хамтран ”Хүлэгчийн хийморь”-ыг зохион байгуулсаар ирсэн ба хэдэн зуун Монгол морьдын сүр хүч, адуучдын ур чадварыг сорьсон гайхалтай үзүүлбэр бүхий эвент юм.
МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ Нутгийн уугуул загас тэдгээрийн идэш тэжээлийн хэлхээ, голын эко системийн талаар сонирхолтой мэдээлэл сонсож fly fishing буюу сонгодог загасчлалаар хичээллэх, загасчилах боломжтой. Сонгодог загасчлал нь зориулалтын уурга, утас, өгөөш ашиглан загасыг нэг дэгээгээр барьж буцаан энэрэнгүй төрөл юм.
тусгай хиймэл салаат тавьдаг
ХАРГАНАТ РИВЭР ЛОДЖИ
”ХАРГАНАТ” НЭРИЙН ЭВЕНТҮҮД ХҮЛЭГЧИЙН ХИЙМОРЬ
97 км
Бид жил бүрийн 2 болон 7 дугаар саруудад нутгийн адуучин залуустай хамтран ”Хүлэгчийн хийморь”-ыг зохион байгуулсаар ирсэн ба хэдэн зуун Монгол морьдын сүр хүч, адуучдын ур чадварыг сорьсон гайхалтай үзүүлбэр бүхий эвент юм. УНАГА ТАМГАЛАХ НАЙР
Буган чулуун хөшөө
23 км
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Уушгийн өвөрийн баруун хормойд Харилцах утас: 9595-6504 Улаанбаатар 9719-1897 Харганат Facebook: harganat river lodge E-mail: info@harganat.com Web: www.harganat.com
Намрын адаг сард бар өдрийг сонгон зохион байгуулагддаг ”Унага тамгалах найр” зохион байгуулдаг ба энэ үеэр унага тамгалахад оролцсон бүх хүмүүсийг урин их найр хийж, хүн бүрт унага зүслэн тавьж уралдуулдаг уламжлалтай. LANDSCAPE ART MEETING Олон улсын байгалийн уран зураг сонирхогчдын уулзалтыг жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулдаг ба газар газраас ирсэн зураачид Монгол нутгийн байгалийн үзэмжийг өөр өөрийн тавилаар нар, сар ододтой нь хамт бүтээдэг