Linse

Page 1

Ленз буюу дуран.. Ленз гэж ер нь юу юм бэ? Маш энгийнээр хэлэхэд ленз буюу дуран нь камерын НҮД юм. Тийм ч учраас авсан зураг тань тод байхад камерын тань нүд буюу дуран хамгийн чухал гэсэн үг юм. Хийсэн шил болон үйлдвэрлэсэн чанараасаа шалтгаалаад чанар дагаж үнэ гэдэг энэ үг бас үйлчлэх болно.. 35 мм-ийн хальсний аппарат дээр жишиг авч дурангуудыг нэрлэдэг. 50 мм-ийн дуранг стандарт дуран гэж нэрлэдэг бөгөөд 35 мм-ийн хальсны аппаратаар 50мм-ийн дурангаар авсан зураг нь хүний нүдээр харах хэсэгтэй хамгийн ойр тусдаг учраас ийнхүү нэрлэсэн байдаг юм. Дурангууд ойрын байх тусмаа харах өнцөг нь өргөн байдаг бол эсрэгээрээ холын дуран байх тусам харах өнцөг маш нарийн(narrow) болдог байна. Ингээд доор дурангуудын харах өнцгүүдийг ... 8мм 180хэм 14мм 106хэм 21мм 92хэм 24мм 84хэм 28мм 74хэм 35мм 62хэм 50мм 46хэм 80мм 28хэм 105мм 23хэм 135мм 18хэм 200мм 12хэм 300мм 8хэм 400мм 6хэм 600мм 4хэм 1200мм 2 хэмийн өнцгийг тус тус хардаг байна. Дуранг ерөнхийд нь: - Стандарт - Өргөн өнцгийн (Wide-angle lens) - Татах дуран бую Telephoto lens - Хурдтай дуран буюу Fast lens - Загасны нүд буюу Fisheye lens - Macro lens гэж ангилдаг..Дотор нь хэд ч салгаад ангилах боломжтой..Ерөнхийд нь ангилчлаа..ккк 1. Стандард дуран (50мм дуран) Яг хүний нүдээр харж буй мэт сэтгэгдэл төрдөг учраас байгалийн, өдөр тутмын гэх мэт маш олон төрлөөр зураг авахад тохиромжтой.. Хамгийн чухал хэсэг болох бүтэн биеийн портрайт зураг авахад 50мм 1.4 болон 1.8 бол хамгийн классик дуа=рангууд юм. 2. Өргөн өнцгийн дуран (24мм - 35мм дуран) Өргөн өнцгийн дуранг ихэвчлэн маш олноор авхуулж буй хөрөг зураг болон интерьор дизайны зураг авахад өргөнөөр ашигладаг. Мөн байгалийн зурагт ч ашиглах боломжтой дуран юм.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.