ЛЕКЦ 1. ВИЗУАЛ ПРОГРАМЧЛАЛЫН ҮНДЭС. ВИЗУАЛ БЕЙСИК НЬ ҮЗЭГДЭЛТ ПРОГРАМЧЛАЛ БОЛОХ НЬ Боловсруулах асуудал: 1. Визуал програмчлалын үндэс 2. Визуал бейсик нь үзэгдэлт програмчлал болох нь 3. Визуал бейсикийг эхлүүлэх 4. Цонхны хэрэглүүр 5. Програмд үүсэх алдаа 6. Debug-ийн тухай 7. Error Handling 1.1. Визуал програмчлалын үндэс Windows нь графикжсан үйлдлийн систем учраас түүний орчин дахь програмчлал нь график, multimedia, интернэт болон олон процесс явуулах зэрэг давуу талтай програмчлалын орчин юм. Windows програмчлал нь ерөнхий хэрэглэгддэг тодорхой тооны файлуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь прожект, формтой холбогдон ажилладаг. Windows програмчлалд прожект нь windows application болж ажилладаг онцлогтой. Нэг болон хэд хэдэн хөрвүүлэгдсэн буюу биелэх болсон програмын файлуудын цуглуулгыг application гэж нэрлэнэ. Визуал програмчлалын систем нь Visual Studio нэртэй бөгөөд Visual Basic, Visual C++, Visual Delphi, Visual FoxPro гэх мэт програмчлалын хэлийг агуулдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Visual Basic юм. Визуал бейсик (Visual Basic) нь Windows системийн орчны бейсик хэл дээр кодчилогдох програмчлалын хэл юм. Визуал бейсик нь анх 1960 оны эхээр үүссэн бөгөөд B (eginner's) A (All-Purpose) S (Symbolic) I (Instruction) C (Code) үгийн товчлолоос бүрдэнэ. Визуал бейсик хэлний анхны хувилбарууд нь 1991 оноос эхлэн гарч ирсэн. Визуал бейсик нь өөрөө Windows application тул түүнийг өөр өөр програмууд зохиоход хэрэглэдэг. Microsoft компани нь визуал бейсикийг Standart Edition, Professiond Edition ба Enterprise Edition гэж гурван төрлөөр боловсруулан гаргасан. Standart Edition нь ерөнхий удирдах элемент зэргийг агуулдаг сургалтын зориулалттай. Professional Edition нь нэмэлт удирдах элемент Аctive X, нэмэлт багажууд, интернэт болон өгөгдлийн санд хандах боломжоор хангагддаг мэргэжлийн програмистууд өргөн ашигладаг. Enterprise Edition нь client/server буюу сүлжээний орчинд ажиллах боломжоор хангадаг. 1.2. Визуал бейсик нь үзэгдэлт програмчлал болох нь
Windows application-д хэрэглэгчийн гараар, хулганаар хийгдэх үйлдэл бүхэнд үзэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч тухайн товчин дээр дарснаар ямар нэгэн команд биелэхийг товчин дээр үзэгдэл хийгдэж байна гэж нэрлэдэг. Програмын үйлдлийн турш хэрэглэгчийн хийх үйлдлийг үзэгдэл гэнэ. Удирдах элемент бүхэн өөртөө нэг буюу хэд хэдэн үзэгдлийг агуулдаг. Форм дээрх удирдах элементүүдийн кодыг үзэгдэлт процедур хэлбэрээр тодорхойлдог. Ихэнх үзэгдэлт процедур нь Private Sub командаар эхэлж End Sub командаар төгсөнө. Бүх процедур нь ганц нэртэй. Бичигдэх ерөнхий хэлбэр: Control Name_Event name() Үзэгдэлт процедур нь процедуруудын үзэгдлийн нэр, удирдах элементүүдийн нэрийг агуулна. Жишээ нь: Command1_Click() - үзэгдэлт процедур нь Сlick буюу хулганы зүүн товчин дээр дарах үзэгдлийн нэр. Тухайн програмд хэрэглэгдэж байгаа удирдах элементүүдийн нэр ба үзэгдлийн нэр нь кодын цонхны дээд хэсэгт Drop_down жагсаалтын зүүн ба баруун хайрцгуудад агуулагддаг. Шинж чанарын цонх нь форм дээр тавигдсан удирдах элементүүдийн шинж чанарыг тодорхойлно. Мөн форм дээр командын товчийг байрлуулж шинж чанарын цонхноос Caption шинжийг Click here болговол үзэгдэлт процедурыг Сlick гэж тодорхойлно. 1.3. Визуал бейсикийг эхлүүлэх Визуал бейсик програмыг ажиллуулахдаа Desktop дээрх визуал бейсикийн Icon буюу шигтгээ зургийг дарж эсвэл Start => Programs => Microsoft Visual Studio 6.0 => Visual Basic 6.0 дарааллаар ачаална (1 дүгээр зураг).
1 дүгээр зураг. Визуал бейсикийг ачаалах 1.4. Цонхны бүтэц
Цонх нь дараах хэсгүүдээс бүрдэнэ (2 дугаар зураг):
Дэлгэцийн дээд талд Title Bar - гарчгийн мөр. Гарчигийн мөрөнд Project1 - Microsoft Visual Basic (design) бичигдсэн;
Гарчгийн мөрний доор Menu Bar - цэсний мөр: File, Edit, View, Project, Format, Debug, Run, Query, Diagram, Tools, Add-Ins, Window, Help;
Toolbar - командын хэрэглүүрийн мөр нь Menu Bar-ийн дор байрлана;
Toolbar-ийн баруун талд координатын цонх байрлана;
Координатын цонхны баруун талд элементийн хэмжээг заах цонх;
Дэлгэцний төв хэсэгт Form байна;
Формын дээд толгойд Caption bar - формын гарчгийн мөр: Caption-д Form1;
Формын зүүн талд Toolbox;
Формын баруун талд Project Window (Төслийн цонх);.
2 дугаар зураг. Визуал бейсик програмын цонхны бүтэц
Визуал бейсик програмыг хаахдаа дараах аргуудаар гүйцэтгэнэ:
Гарчгийн мөрний баруун булан дахь чагт хэлбэрийн
File => Exit
Гараас Alt+F4 дарна.
icon-ийг хулганаар дарна.
Цонхны хэрэглүүрүүдийг алга болгох болон гаргах File => Remove (Remove File) - төсөл дэх файлыг арилгах зөөх. Формын цонхыг (Properties Window доторх дүрс тэмдэглэгээ харахгүй) нээхдээ Project Window цонхноос
дээр хос даралт хийнэ (3 дугаар зураг).
3 дугаар зураг. Формын цонхыг гаргах Properties Window-ийг нээхдээ дэлгэцний хэрэглүүрийн
дүрсэнд хулганы заагчаар
дарна. Визуал бейсикт обьектыг хэмжихдээ Twips гэдэг нэгж хэрэглэнэ. 1 inch=1440 twips. 567 twips=1 centimeter тэнцэнэ.
Project Window-г хаасан үед Toolbar дотроос
Project хэрэглүүрийг дарна.
Toolbox-ийг хаасан тохиолдолд View => Toolbox командыг сонгоно. Visual Basic-ийн цонхнуудын байрлал болон хэмжээг өөрчлөх Form1-ийн байрлалыг өөрчлөхдөө гарчгийн мөрөн дээр хулганы заалтуураар дарж чирэн дуртай газраа тавина. Хэмжээг өөрчлөхдөө хулганы заагчийг хэлбэр 4 дүгээр зурагт харуулсан шиг болсон үед өөрчлөнө.
4 дүгээр зураг. Формын хэмжээг өөрчлөх 1.5. Програмд үүсэх алдаа Програмчлалд гурван төрлийн алдаа гардаг: o
бичлэгийн буюу синтакс (syntax) алдаа – кодын бичлэгт форматыг буруу сонгох, илэрхийллийг буруу бичсэн тохиолдолд үүсдэг;
o
ажиллах
горимын
алдаа – програмыг ажиллуулахад гарч програмын
ажиллагааг зогсоодог; o
логик алдаа – кодын бичлэг болон програмын ажиллагаанд алдаа гарахгүй боловч хүссэн үр дүн өгөгдөхгүй.
1.6. Debug Програмд цикл тасралтгүй үргэлжлэхэд ажиллагааг зогсоохыдоо Ctrl+Break ашиглана.
Break Point-г програмын хянах мөрөндөө байрлуулдаг. Харин хувьсагч зарлаж байгаа эсвэл хоосон мөрөнд тавихгүй. Break Point-г тавихдаа F9 товч дарна. Програмыг ажиллуулахад Break Point тавьсан газар програм очоод зогсоно. Break Point байрлуулах дөрвөн арга бий: o Debug => Toggle => BreakPoint o F9 товчоор o тухайн кодын мөрөн дээр очоод хулганыхаа баруун товчийг дарж Toggle => BreakPoint o тухайн
кодын
мөрний
эхэнд
очоод
кодын
цонхны
зүүн
хэсэгт
хулганыхаа товчийг дарахад тухайн мөрний урд улаан бөөрөнхий дүрс бүхий BreakPoint-н таних тэмдэг үүснэ. Эдгээр аргаас хамгийн хялбар нь сүүлийн арга юм. Stop - тухайн бичлэг дээр Break Point хийсэнтэй адилхан. Step Into - програмыг мөр мөрөөр ажиллуулан шалгана. Гараас F8 товч дарна. Step Over - тухайн хэсгийг алгасаж ажиллуулахад хэрэглэгддэг. Гараас Shift+F8 эсвэл Debug => Step Over. Run to Cursor - өөр нэг програмын ажиллагааг тасалдаг онцлог бол курсорын байгаа газар хүртэл ажиллуулна. Ажиллуулахдаа Ctrl+F8. Step Out - програмын тухайн хэсгийг биелүүлээд Break Mode руу буцах боломжтойгоор програмыг ажиллуулна. Энэ нь програмыг таслах нэг арга юм. Set Next - програмыг түр зогсоосон газраас цааш үргэлжлүүлэн ажиллуулахад хэрэглэгддэг. Энэ командыг ажиллуулахдаа эхлээд тухайн кодын хэсэгт таслах тэмдэглэгээ тавих шаардлагатай. Дараа нь Debug => Set Next Statement командыг сонгоно. Програмыг ажиллуулахад тухайн таслах мөрийн дараагийн командууд биелнэ. Locals Window - тухайн прожектийн бүх шинж чанар, хувьсагчийн төлөвийг харуулна. View => Locals Window командыг сонгоно. Local цонх хувьсагч бүрийн утга, өгөгдлийн төрөл ба тухайн идэвхтэй байгаа формын бүх шинж чанарын утгуудыг агуулдаг. Эдгээр мэдээллийг харахдаа Local цонхны Me гэсэн утган дээр дарна. Энэ цонх Break mode үед тухайн шинж чанар ба хувьсагчийн утгыг өөрчлөх боломжтой. Add Watch – програмын хувьсагч
болон илэрхийллийн төлөвийг хянана. Түүнчлэн
програмын ямар нэг хувьсагчийн утгыг програмыг түр зогсоон өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, програмын ажиллагааг түр зогсооход Watch цонхон дотор Add Watch хийсэн хувьсагчийн тухайн эгшин дэх утга харагддаг. Энэхүү утгыг Local цонхонд байгаа хувьсагчийн утгыг өөрчлөх замаар сольж болно. Quick Watch – таслах горимд илэрхийлэл эсвэл хувьсагчийн утгыг сайтар хянах боломжтой. Ажиллуулахдаа Debug => Quick Watch эсвэл Shift+F9 ашиглана. Хийгдэж байгаа хяналт програмыг кодонд хадгалагдаж үлдэхгүй. Өөрөөр хэлбэл, програмыг дуусгаад дахин ачаалахад тэдгээр хяналтууд байхгүй болно.
1.7. Error Handling
Error Handling нь програмын удирдах элементийн чухал хэсэг. Үүнийг заримдаа алдаа баригч гэж нэрлэх явдал бий. Error Handling нь програм ажиллах явцад гарах гэнэтийн асуудлыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, процедурын код нь Error Handling-г агуулбал програм ажиллах явцад гарч болох алдаанаас сэргийлэх боломжтой гэсэн үг. Үүний тулд өөрийн процедур дотор on error гэж бичнэ. On error гурван хэлбэртэй: o
On Error Goto Line – програмд алдаа илэрсэн тохиолдолд тухайн мөрөнд удирдлага шилжинэ;
o
On Error Resume Next – процедурт ямар нэгэн алдаа илэрвэл уг мөрийг алгасаж дараагийн команд руу удирдлагыг шилжүүлнэ;
o
On Error GoTo 0 – процедурыг ажиллах явцад алдаа гарвал хүчингүй болгодог. Энэ нь төгсгөлгүй давталт гэх маш ховор ашиглана.
Error Handling–ний тохиргоо хийхдээ Tools => Option => General Tab сонгоно: o
Break on All Errors – прожектыг ажиллуулахад ямар нэгэн алдаа гарвал програм тасарна. Үүнийг шинэ програм бичихэд ашиглавал илүү тохиромжтой;
o
Break in Class Module – прожектын анги (class) модулд мэдэгдээгүй алдаа гарсан тохиолдолд програм тасарна. Үүнийг .ехе програмд алдааны удирдлага оруулахад ашиглана;
o
Break
on
unhandled
Errors – мэдэгдэж байгаа алдаануудын тухай
мэдээллийг өөрийнхөө прожектод тавиагүй тохиолдолд сонгоно.