Дэлхийн №1 GPS GARMIN брэндийг сонгосон эрхэм хэрэглэгч танд баярлалаа.
Энэхүү GPS нь таны одоогийн байршлыг тодорхойлох, очих газраа хайх, түүнд хүрэх
замын маршрутыг тооцоолж замчлах гол үүрэгтэй.
Мөн GPS-ийн нэмэлт функцуудын тусламжтайгаар
Аяллын төлөвлөгөө зохиох
Явсан замын тэмдэглэл харах
Аялалын явц дахь үлдсэн зай, цаг хугацаа гэх мэт нэмэлт мэдээллийн
аппликейшнуудыг ашиглах боломжтой.
Санамж: GPS төхөөрөмж нь сансрын хиймэл дагуултай шууд холбогдож ажилладаг тул
байшин барилга, агуй дотор ажилладаггүй. Тиймээс та ил задгай газар ашиглана уу.
Таны байршил болон газрын зургийг харуулахдаа 5-10 метрийн зөрүү гарах магадлалтайг
анхаарна уу. Хөдөө орон нутгийн замууд нь байгалийн болон бусад шалтгааны улмаас
эвдэрсэн, ухагдсан байх тохиолдолууд олон бий. Төхөөрөмж дээр харагдах чиг заагч
зураг нь таны явах ерөнхий чиглэлийг заах зориулалттай байдаг учир та замын нөхцөл
байдлаа зөв дүгнэж явахыг хүсье
Та төхөөрөмжийг бүрэн зөв хэрэглэхийн тулд гарын авлагыг эхнээс нь
дуустал бүрэн