Steelmate S 838 tailbar

Page 1

Модель : 838 T АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай .Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугаран ослын гэрэл анивчина ) товчлуурыг дарахад бүх хаалга онгойж дохиолол унтарна товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдсэн байдалтайгаар дуугүй горимд орно. ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугарахгүйгээр ослын гэрэл анивчина ) товчлуурыг 2 секунд удаан дарахад дохиололын дуут дохио дуугарна ( Үзэгдэх орчин муу нөхцөлд машинаа энэ функцээр хайж болно ) Хөдөлгүүр ассанаас хойш тормоз гишгэхэд бүх хаалга автоматаар цоожлогдож , машинаа унтраан түлхүүрээ хариулахад бүх хаалга автоматаар онгойно

Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц ) Та дохиололоо ажиллагаанаас гарган зөвхөн онгойх цоожлох функцийг ашиглахыг хүсвэл түлхүүрээ ACC дээр тавиад

товчлуурыг 3 секундын турш дархад Led анхааруулах гэрэл асна ( Салон дээр

байдаг жижиг диодон гэрэл ) дараа нь товчлуурыг 5 секундын дотор нэг удаа дарахад дуут дохио нэг удаа дуугаран Valet mode буюу төв түлхүүрээр ашиглаж болох командад шилжсэнийг илэрхийлнэ .Буцаан дохиололыг идэвхжүүлэхдээ түлхүүрээ Acc дээр тавиад дарахад Led гэрэл унтарч хэвийн ажиллагаанд орно .

товчлуурыг нэг удаа

Онцгой үед дохиололоо салгах функц : Таны удирдлага ажиллахгүй, удирдлагын батарей дууссан, удирдлагаа гээгдүүлсэн зэрэг онцгой үед түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход дуут дохио ажиллана. Энэ үед хаалгаа онгорхой орхин кондакторыг ON байрлал дээр тавиад, тормоз дээр гишгэн дохиололын унтраах нууц товчийг 3 удаа дарна. ( нууц товч гэж улаан өнгөтэй хөл пидалын хөндийгөөр байрлах нууц унтраагуур ) Гурав дахь даралтыг 4 секунд орчим удаан дарах шаардлагатай. Ингэснээр дуут дохио зогсч дохиолол ажиллагаанаас түр гарна. Дохиололыг буцаад ажиллагаанд оруулахдаа удирдлагын товчлуурыг нэг удаа дарна. Ажиллагаанд оруулахад хүндрэл гарах болон удирдлагаа бүр гээгдүүлсэн, эвдэрсэн бол манай компанид хандана уу .


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Steelmate S 838 tailbar by cardoctormn - Issuu