Модель : 838E new АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа
PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг түгжих
Та машинаасаа буугаад 3 метр холдоход бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхжинэ . ( Энэ функц нь заавал удирдлагаа гаргаж дарах шаардлагагүй цүнхэнд чинь юмуу өмдний карманд байгаа тохиолдолд ч автоматаар идэвхиждэгээрээ онцлог юм )
PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг нээх
Таныг автомашиндаа 2 метр ойртоход хаалганууд автоматаар нээгдэж сигнал 2 удаа дуугарч Led гэрэл унтаран систем ажиллагаанаас гарна .
PKE-функийг асаах унтраах
Түлхүүрээ ACC дээр тавиад товчлуурийг 5 секунд дарна .Ингэсний дараа Сигнал дуугарна.Дараа нь багааж онгойлгодог товчлуурыг нэг удаа дарсанаар PKE ( Зайнаас автоматаар мэдэрч хаалга онгойж хаагддаг ) функцийг унтраана .Энэ үйлдлээ хадгалахын тулд товчлуурийг нэг удаа дарна . Буцаад функцийг идэвхжүүлэхдээ дээрхи үйлдлийг давтаж хийхэд систем ажиллагаанд орно . ( PKE-функцийг ажиллагаатай эсэхийг шалгахдаа автомашиндаа ойртоход автоматаар түгжигдэхгүй бол функц идэвхжээгүйг илэрхийлнэ ) Энгийн ажиллагааны горим
товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугаран ослын гэрэл анивчина )
товчлуурыг 1 секунд тасралтгүй дарахад бүх хаалга түгжигдсэн байдалтайгаар дуугүй горимд орно. ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугарахгүйгээр ослын гэрэл анивчина )
товчлуурыг 2 секунд удаан дарахад дохиололын дуут дохио дуугарна ( Үзэгдэх орчин муу нөхцөлд машинаа энэ функцээр хайж болно )
Автомашинаасаа буугаад бүх хаалгаа бүрэн хаагаад орхиж явсанаас хойш 5 секундын дараа систем идэвхжээгүй бол дуут дохио 3 удаа дуугарч ослын гэрэл анивчина (Дохиолол идэвхжээгүйг сануулна) Та машинаасаа буугаад жолооч талын хаалгаа дутуу хаагаад явсан нөхцөлд хэсэг хугацааны дараа дуут сигнал дуугарна . ( Хаалга дутуу хаагдсаныг сануулаж буй )
Хөдөлгүүр ассанаас хойш тормоз гишгэхэд бүх хаалга автоматаар цоожлогдож , машинаа унтраан түлхүүрээ хариулахад бүх хаалга автоматаар онгойно
Батарей дуусаж буйг анхааруулах Жирийн цэнэгтэй үед удирдлаган дээрх LED гэрэл ногоон байна .Харин батарей багассан үед LED гэрэл улаан болно . ( Энэ нь таныг яаралтай батарэйгаа солихийг сануулаж буй )