Steelmate S 858 tailbar

Page 1

Модель : 858 АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа Дохиололыг ажиллагаанд оруулах товчлуур  Товчлуурыг нэг дарахад бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхижнэ .  Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна ( Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ ) Дохиололыг ажиллагаанаас гаргах товчлуур  Товчлуурыг дарж дохоилолыг ажиллагаанаас гаргаж хаалганы түгжээг нээнэ . Дуугүй ажиллагааны горим  Товчлуурыг дарахад хаалганууд цоожлогдож системийн дуугүй горим идэвхжинэ. Энэ горимийн үед гадны биет автомашинд хүрэхэд ослын гэрэл анивчина.Дуут дохио дуугарахгүй . Зайнаас хөдөлгүүр асаах функц Хөдөлгүүрийг алсаас асаахын тулд товчлуурыг 2 секундын зайтай 2 удаа дарахад хөдөлгүүр асна. Машин ассаны дараа ослын гэрэл 3 сек тутамд нэг удаа анивчина. Хөдөлгүүр ассанаас хойш 9 минутын дараа автоматаар унтарч дохиолол хэвийн ажиллагаандаа орно. Эсвэл товчлуурыг дарахад хөдөлгүүр унтарна. Хэрвээ асаах команд өгөөд машин асаагүй тохиолдолд систем автоматаар дахин 8 удаа асах оролдлого хийнэ . Автомашинд халдлага орсон эсэхийг мэдэх функц  Та автомашиныхаа хаалгыг онгойлгоход дуут сигнал дуугарч байвал машинд чинь халдлага орсныг илэрхийлнэ Систем автоматаар буцаж идэвхжих функц  Хэрэв та санамсаргүй онгойх товчийг дарж дохиололыг ажиллагаанаас гаргавал, 25 секундын дараа хаалга автоматаар цоожлогдож систем буцаад хэвийн ажиллагаандаа орно. Дохиолол идэвхжээгүйг анхааруулах функц  Автомашинаа зогсоолд байрлуулаад бүх хаалгаа бүрэн хаагаад орхиж явсанаас хойш 10 секундын дараа систем идэвхжээгүй бол дуут дохио 3 удаа дуугарч ослын гэрэл анивчиж анхааруулна. Хаалга бүрэн хаагдаагүйг анхааруулах функц  Дохиолол идэвхжсэн үед зөвхөн жолооч талын хаалга хаагдаагүй бол 3 удаа дуугарч ослын гэрэл анивчина.Системийг ажиллагаанаас гаргаж хаалгануудаа шалгаж дараа нь системийг дахин идэвхжүүлнэ.Хаалга дахин бүрэн хаагдаагүй бол дуут дохио 10 секундын турш дуугарч ослын гэрэл анивчина. товчлуурыг дарж дохиололыг зогсооно. Хаалганы цоож автоматаар нээгдэх\ түгжигдэх функц  Хөдөлгүүр ассанаас хойш 15 сек-ын дараахи эхний тормозны гишгэлтээр хаалганууд автоматаар түгжигдэнэ. Хөдөлгүүр унтрахад хаалгануудын цоож автоматаар нээгдэнэ. Онцгой үед  Хөдөлгүүр асаалттай үед жолооч машинаа унтрааж буугаад удирдлагаар биш түлхүүрээр хаалгаа түгжвэл дохиолол ажиллахгүй .


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.