steelmate S 888mo tailbar

Page 1

Модель : 888MO АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа Дохиололыг ажиллагаанд оруулах мөн унтраах товчлуур  товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугаран ослын гэрэл анивчина )  Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна ( Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ )  товчлуурыг дарахад бүх хаалга онгойж дохиолол унтарна Гар удирдлагыг асаах унтраах  Товчлуурыг удаан дарахад удирдлага буюу гар унтарна . Дахин удаан дарахад асна . Дууг хаах товчлуур  Товчлуурыг дарахад дохиолол дуугүй горимд шилжин хаалга түгжигдэнэ . Удирдлагыг цэнэглэх  Удирдлагын цэнэг дуусахад түүнээс анхааруулах дуут сигнал гарна .  Удирдлагын батарейг 1,5-2 цаг тасралтгүй цэнэглэнэ .  Дохиололыг дагалдаж тамхины асаагуурт цэнэглэх зориулалттай цэнэглэгч ирнэ .  Дохиололд дагалдаж ирдэг энгийн гаранд 3 волтын жижиг батарэй хийнэ. Халдлагын мэдрэгч  Энэхүү дохиололын систем нь 2 үе шатлалаар таны автомашин халдлагад өртсөнийг мэдээлдэгээрээ онцлоготой : Нэгдүгээр шатлал нь автомашинд гадны биет хүрэхэд дуут дохио 5 удаа дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлага гар 5 удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон ногоон болж хувирна .Үүнээс хойш 15 сек-ийн дотор дахин гадны биет халдвал систем 2 дугаар шатлалд шилждэг. Дуут дохио 30 сек-ийн турш дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлагын гар мөн 30 сек-ийн турш дуугарч 8 удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон шар өнгөтэй болж хувирна. Үүний дараа систем хэвийн горимд орно. Дохиолол салгах функц  Таны удирдлага ажиллахгүй, удирдлагын батарей дууссан, удирдлагаа гээгдүүлсэн зэрэг онцгой үед түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход дуут дохио ажиллана. Энэ үед хаалгаа онгорхой орхин кондакторыг ON байрлал дээр тавиад, тормоз дээр гишгэн дохиололын унтраах нууц товчийг 3 удаа дарна. ( нууц товч гэж улаан өнгөтэй хөл пидалын хөндийгөөр байрлах нууц унтраагуур ) Гурав дахь даралтыг 4 секунд орчим удаан дарах шаардлагатай. Ингэснээр дуут дохио зогсч дохиолол ажиллагаанаас түр гарна. Дохиололыг буцаад ажиллагаанд оруулахдаа удирдлагын товчлуурыг нэг удаа дарна. Ажиллагаанд оруулхад хүндрэл гарах болон удирдлагаа бүр гээгдүүлсэн, эвдэрсэн бол манай компанид хандана уу . Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц ) Та дохиололоо зөвхөн онгойж цоожлох функцээр ашиглахыг хүсвэл түлхүүрийг ACC дээр тавиад товчлуурыг 3 сек-ийн турш дарахад LED анхааруулах гэрэл асна. ( Салон дээр байдаг )Дараа нь товчлуурыг 5сек-ын дотор нэг удаа дарахад дуут дохио нэг удаа дуугарна.Энэ систем нь Valet mode горимд шилжсэнийг илэрхийлнэ. Энэ үед дохиололын систем ажиллахгүй. Түлхүүр ACC дээр байхад товчлуурыг нэг удаа дарахад LED гэрэл унтарч систем хэвийн ажиллагааны горимд орно . Хаалганы цоож автоматаар нээгдэх\ түгжигдэх функц  Хөдөлгүүр ассанаас хойш 15 сек-ын дараахи эхний тормозны гишгэлтээр хаалганууд автоматаар түгжигдэнэ. Хөдөлгүүр унтрахад хаалгануудын цоож автоматаар нээгдэнэ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.