Модель : 898G АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Та дохиолол хамгаалалтын системийг ашиглахын өмнө Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа Дохиололыг ажиллагаанд оруулах товчлуур Товчлуурыг нэг дарахад бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхижнэ . Товчлуурыг 2 секундын турш тасралтгүй дарахад ослын гэрэл анивчиж дуут дохио дуугарна (Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ ) Дохиололыг ажиллагаанаас гаргах товчлуур Товчлуурыг дарж дохоилолыг ажиллагаанаас гаргаж хаалганы түгжээг нээнэ . Товчлуурыг удаан дарахад удирдлага буюу гар унтарна . Дахин удаан дарахад асна . Дууг хаах товчлуур Товчлуурыг дарахад дохоилол дуугүй горимд шилжин хаалга түгжигдэнэ . Товчлуурыг 2 секундын турш дарахад автомашины зөвхөн дохионы гэрэл асна . ( Харанхуй үед машиныхаа байрлалыг тодорхойлоход хэрэглэнэ ) Удирдлагыг цэнэглэх Удирдлагын цэнэг дуусахад түүнээс анхааруулах дуут сигнал гарна . Удирдлагын батарейг 1,5-2 цаг тасралтгүй цэнэглэнэ . Дохиололыг дагалдаж тамхины асаагуурт цэнэглэх зориулалттай цэнэглэгч ирнэ . Алсаас хөдөлгүүрийг асаах функц Систем идэвхжсэн үед товчлуурыг 2 секундын турш дарахад машины хөдөлгүүр асна . Удирдлага буюу гар нэг удаа дуугарч дэлгэц дээр дүрс гарна . Хөдөлгүүрийг алсаас удирдан асаасаны дараа удирдлага буюу гар 2 минут тутамд бататгах сигнал хүлээн авдаг . Удирдлагын дэлгэц дээр дүрс гарч дүрс асна .Удирдлага буюу гар 3-н удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Энэ үйлдэл 1-л удаа давтагдана. Хөдөлгүүр асаалттай үед удирдлага гаран дээр ирэх салоны температурын мэдээлэл 30 сек тутамд шинэчлэгдэнэ . Хөдөлгүүр ассанаас хойш 12 минутын дараа автоматаар унтарч систем хэвийн ажиллагааны горимд шилжинэ. Товчлуурыг 2 сек-ийн турш дарсанаар удирдлагаар асаасан хөдөлгүүрийг унтраах боломжтой . Энэ үйлдлийг хийхэд удирдлагын гар нэг удаа дуугарч систем хэвийн ажиллагаанд шилжинэ . Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаах үйлдэл амжилтгүй болсон бол систем автоматаар хэвийн ажиллагааны горимд шилжинэ. Салон дахь температурыг удирдлагын гар дээрээс хянах функц Эсвэл товчлуурыг дарахад удирдлагын дэлгэц дээр эхлээд салон дахь температур дараа нь цаг гарна . Хөдөлгүүрийг алсаас удирдаж асаасан үед удирдлага дээр салоны температур болон хөдөлгүүр унтрах хугацаа 2 дэлгэц дээр ээлжлэн гарна. Халдлагын мэдрэгч Энэхүү дохиололын систем нь 2 үе шатлалаар таны автомашин халдлагад өртсөнийг мэдээлдэгээрээ онцлоготой : Нэгдүгээр шатлал нь автомашинд гадны биет хүрэхэд дуут дохио 5 удаа дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлага гар 5 удаа дуугарч нэг удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон ногоон болж хувирна .Үүнээс хойш 15 сек-ийн дотор дахин гадны биет халдвал систем 2 дугаар шатлалд шилждэг. Дуут дохио 30 сек-ийн турш дуугарч ослын гэрэл анивчина. Удирдлагын гар мөн 30 сек-ийн турш дуугарч 8 удаа чичиргээ өгнө. Болон дүрс дэлгэц дээр гарч дэлгэцний арын фон шар өнгөтэй болж хувирна. Үүний дараа систем хэвийн горимд орно.