Төслийн хөндлөнгийн үнэлгээ

Page 1

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ

Гүйцэтгэсэн: “Байгаль Орчин, Хөдөө Аж Ахуйн Эдийн Засгийн Хүрээлэн” ТББ Г.Энх-Амгалан, Ц.Батнаран


Энэхүү судалгааг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Судалгаанд орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.


АГУУЛГА ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

6

ХҮСНЭГТ, ЗУРГИЙН ЖАГСААЛТ

6

ТАЛАРХАЛ

6

НЭГ. ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ

6

1.1 Үнэлгээний зорилго, зорилт

6

1.2 Үнэлгээний цар хүрээ, аргачлал

7

1.3

16

Түүврийн цар хүрээ, нэгж

ХОЁР. ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

6

2.1 Түүвэрт хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүдийн төсөлд хамрагдахын өмнө болон төсөлд хамрагдсаны дараах нөхцөл байдал

6

2.2 Зардал өгөөж болон зардал үр дүнгийн шинжилгээний үр дүн

7

ГУРАВ. ДҮГНЭЛТ ДӨРӨВ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ ТАВ. ХАВСРАЛТ

7 7 7


4

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР БНЧУ

Бүгд Найрамдах Чех Улс

ИНБ

Иргэний Нийгмийн Байгууллага

ЗӨШ

Зардал өгөөжийн шинжилгээ

ЗҮДШ

Зардал үр дүнгийн шинжилгээ

МХААХҮХ

Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо

ОУБ

Олон улсын байгууллага

ТББ

Төрийн бус байгууллага

C

Cost (Зардал)

CBA

Cost Benefit Analysis (Зардал өгөөжийн шинжилгээ)

CEA

Cost Effectiveness Analysis (Зардал үр дүнгийн шинжилгээ)

IRR

Internal Rate of Return (Дотоод өгөөжийн хувь)

GB

Gross Benefit (цэвэр гөөж)

NB

Net Benefit (Цэвэр өгөөж)

NPV

Net Present Value (Өнөөгийн цэвэр үнэ цэнэ)

ROI

Return on Investment (Хөрөнгө оруулалтын өгөөж)

WOP

Without Project (Төсөлд хамрагдахын өмнө)

WP

With Project (Төсөлд хамрагдсаны дараа)

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


ХҮСНЭГТ, ЗУРГИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1. Түүврийн оновчтой хэмжээ

8

Хүснэгт 2. Хураан авсан ургацын хэмжээ болон таримал ургамлын төрөлжилт

10

Хүснэгт 3. Бууруулалтын хувийн хөрвүүлэлт

13

Хүснэгт 4. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-1

13

Хүснэгт 5. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-2

14

Хүснэгт 6. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-1

14

Хүснэгт 7. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-2

15

Хүснэгт 8. Төслийн хүрээнд МХААХҮХ-ноос зохион байгуулсан сургалт

15

Хүснэгт 9. Зардал, үр дүнгийн шинжилгээний үр дүн

15

Зураг 1. Тогтмол ажлын байр

9

Зураг 2. Сарын дундаж цалин, мян.төг

10

Зураг 3. Судалгаанд хамрагдсан Батширээт сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

11

Зураг 4. Судалгаанд хамрагдсан Мөрөн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

11

Зураг 5. Судалгаанд хамрагдсан Хэрлэн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

11

Зураг 6. Судалгаанд хамрагдсан Цэнхэрмандал сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

12

Зураг 7. Судалгаанд хамрагдсан Баян-Адрага сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

12

Зураг 8. Судалгаанд хамрагдсан Баян-Овоо сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

12

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

5


ТАЛАРХАЛ Төслийн үнэлгээ хийх явцад биднийг хүлээн авч цаг заваа гарган судалгаанд хамрагдсан орон нутгийн иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын төлөөлөл болон орон нутаг дах төслийн нэгжийн хамт олон, мөн бусад хамтран ажиллаж, санал зөвлөгөө өгсөн байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Төслийн баг хамт олноос...


НЭГ. ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ Европын холбоо болон БНЧУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Каритас Чех Репаблик ОУБ, МХААХҮХ, “ЖЭРЭС МОНГОЛ” ТББ-тай хамтран 2016 оноос 2019 оны 3 сарыг хүртэл хугацаанд “Хэнтий аймаг дахь Газар тариалангийн салбарын Иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж дуусаад байна. Уг төслийг Хэнтий аймагт хөдөө аж ахуйн салбар дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн байна. Энэхүү төсөл хэрэгжиж дуусаад байгаа тул төслийн хөндлөнгийн үнэлгээг хийх шаардлага тулгарсан ба төслийн үр дүнг үнэлэх ажлыг дараах зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн. 1.1 Үнэлгээний зорилго, зорилт Төслийн гол зорилтот бүлэг болох Газар тариалангийн салбарын иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын төслөөс хүртэж буй өгөөж, үр дүнг үнэлж харуулахыг гол зорилгоо болгон ажилласан. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: • Төсөлд хамрагдсан Хэнтий аймгийн Газар тариалангийн салбарын ИНБ-уудын төсөлд хамрагдахын өмнө болон хамрагдсаны дараах үеийн нөхцөл байдлыг тодорхойлох, • Төслөөс хүртэж буй өгөөжийг (ЗӨШ)-нд тулгуурлан үнэлэх, дүгнэх,

Зардал

өгөөжийн

шинжилгээ

• Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үндсэн арга хэмжээнүүдийн үр дүнг Зардал үр дүнгийн шинжилгээ (ЗҮДШ)-нд тулгуурлан үнэлэх, дүгнэх зэрэг болно. Европын холбоо, БНЧУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Каритас Чех Репаблик ОУБаас хэрэгжүүлж буй “Хэнтий аймаг дахь Газар тариалангийн салбарын Иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийг Хэнтий аймагт 2016 оноос эхлэн 2019 оны 3 сар хүртэл хугацаанд 1.2 Үнэлгээний цар хүрээ, аргачлал Төслийн хөндлөнгийн үнэлгээг төслөөс хүртэж буй өгөөж болон төслийн үр дагаврыг тодорхойлох замаар гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, төсөлд хамрагдсан ИНБ-уудын ажиллах хүчний нөөц, үйл ажиллагааны цар хүрээ, санхүү, эдийн засаг зэрэг бүлэг үзүүлэлтүүд болон төслийн 3 жилийн тайлангийн мэдээллийг ашиглан төслөөс хүртэж буй өгөөж болон төслийн үр дүнг тодорхойлсон. Зардал Өгөөжийн Шинжилгээ (Cost Benefit Analysis – CBA ) ЗӨШ (CBA) нь төслийн гишүүдэд үзүүлэх үр дагаврыг мөнгөн хэмжүүрээр илэрхийлэх үнэлгээний арга бөгөөд ЗӨШ нь дараах хэлбэрүүдэд хуваагддаг. Үүнд: • Төсөл хэрэгжиж эхлэхийн өмнөх буюу Ex ante ЗӨШ • Төсөл хэрэгжиж дууссаны дараах буюу Ex post ЗӨШ • Завсрын буюу in medias res ЗӨШ • Жиших ЗӨШ гэсэн хэлбэрүүдтэй. Дээрх хэлбэрүүдээс төсөл хэрэгжиж дууссаны дараах буюу Ex post ЗӨШ-г төслийн хөндлөнгийн үнэлгээ хийхэд ашигласан

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

7


8

Цэвэр өгөөж (NB) нь: NB = GB - C Энд: GB Нийт өгөөж C Зардал

(томъёо 1)

Өнөөгийн үнэ цэнээр тооцсон цэвэр өгөөж (NPV): NPV = PV (B) - PV (C) (томъёо 2) Энд: PV (B) Өнөөгийн үнэ цэнээр тооцсон нийт өгөөж PV (С) Өнөөгийн үнэ цэнээр тооцсон зардал Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI): ROI = Энд:

Current value of investment - Cost of investment

(томъёо 3)

Cost of investment

Current value of investment Cost of investment

Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ Хөрөнгө оруулалтын зардал

Өгөөжийн дотоод хувь (IRR): NPV = CF0 + Энд:

CF1 (1+IRR)

+

CF2 (1+IRR)

2

+ .... +

CFn (1+IRR)n

=0

(томъёо 4)

CF0 Анхны хөрөнгө оруулалт CF1 , CF2 , . . . , CFn | Мөнгөн урсгал NPV Өнөөгийн үнэ цэнээр тооцсон цэвэр өгөөж n Үргэлжлэх хугацаа

ЗӨШ хийхэд шаардлагатай тоон мэдээллийг төслийн гурван жилийн үйл ажиллагааны тайлан болон хавсралт 1-д харуулсан асуулгын дагуу төсөлд хамрагдсан ИНБ-уудаас биечлэн уулзах болон утсаар холбогдох замаар цуглуулж авсан. Зардал Үр Дүнгийн Шинжилгээ (Cost Effectiveness Analysis - CEA) ЗҮДШ нь төслийн үр дүн болон тухайн үр дүнг буй болгохын тулд гаргасан зардал гэсэн 2 үзүүлэлтийг харьцуулан үнэлэх арга юм. ЗҮДШ-ний гол арга зүй нь зардал үр дүнгийн харьцаа юм. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлыг мөнгөн дүнгээр, гарсан үр дүнг мөнгөн хэмжүүрээр илэрхийлээгүй байж болно. ЗҮДШ хийх үед зардал үр дүнгийн харьцааг дараах байдлаар тооцно. Зардал үр дүнгийн харьцаа (CEij): CEij = Энд:

i, j Ci , Cj Ei , Ej

Ci - Cj Ei - Ej

(томъёо 5)

Зэрэгцүүлэх хувилбар Хувилбар тус бүрт холбогдох зардал Хувилбар тус бүрт гарсан үр дүн

ЗӨШ хийхэд шаардлагатай тоон мэдээллийг төслийн гурван жилийн үйл ажиллагааны тайлан болон хавсралт 1-д харуулсан асуулгын дагуу төсөлд хамрагдсан ИНБ-уудаас биечлэн уулзах болон утсаар холбогдох замаар цуглуулж авсан. ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


1.3 Түүврийн цар хүрээ, нэгж Түүврийн зорилтот бүлэг нь уг төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан “ХЭННЭС” ГҮТББ-ын сүлжээний 10 ИНБ, 12 хоршоо, 18 бүлэг болон 1 компани, нийт 41 нэгж бөгөөд үүний 48.7 хувь буюу 20 нэгжийг төслийн өгөөж, үр дүнг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулах судалгаанд хамруулав. Энэ нь түүврийн төлөөлөх чадвар, статистик ач холбогдлын түвшин нь хангалттай байгааг илэрхийлэхүйц хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, түүврийн ач холбогдлын түвшинг 95% магадлалтай (confidence level), алдааны хязгаар (margin of error)-ыг 20 хувиас хэтрэхгүй байх нөхцлөөр авч үзэхэд бидэнд шаардлагатай түүврийн нэгж нь 16 ба 20 нэгжийг судалгаанд хамруулсан нь алдааны хязгаар (margin of error) нь 15.8 хувиас хэтрэхгүй байгааг илтгэж байна. Дээрх нөхцөл (confidence level, margin of error etc.) –үүдийг тусган харуулах замаар түүврийн хэмжээг тооцоход дараах томъёо 6-г ашигласан.

n= Энд: N r c Z

Nx ((N-1) E + x) 2

,

CF2 (1+IRR)

2

x=Z

(

c 100

)2 r(100-r)

(томъёо 6)

Эх олонлогийн хэмжээ1 Бидний урьдчилан таамагласан үр дүнгийн хувь2 Ач холбогдлын түвшин Нормчилогдсон хэлбэлзлийн таблицийн утга, Жишээ нь түүврийн төлөөлөх чадварыг 95 хувь гэж үзвэл Z –ийн таблицийн утга нь 1.96 болно

Дээрх томъёо ашиглан тооцсон үр дүнг дараах хүснэгтэд харуулав. Хүснэгт 1. Түүврийн оновчтой хэмжээ ҮЗҮҮЛЭЛТ Түүврийн алдааны хязгаар Ач холбогдлын түвшин Эх олонлогийн хэмжээ Түүврийн хэмжээ

ТООН УТГА

15.88% 95.0% 41 20

Эх сурвалж: Тооцсон үр дүн

1 Зорилтот бүлгийн нийт 41 нэгж болно. 2 Өөрөөр хэлбэл, асуултанд хариулж буй хариултын үнэмшлийн урьдчилан таамаглаж буй хувь юм. Энэхүү арга зүйгээр уг үзүүлэлтийг 50 хувь гэж үзсэн тохиолдолд хамгийн их түүврийн хэмжээг тодорхойлдог. Бидний гол зорилго аль болох олон сүлжээний гишүүдийг судалгаанд хамруулах бөгөөд тухайн үзүүлэлтийг 50 хувь гэж авч үзсэн. Учир нь r-ийг 50 хувиас дээш эсвэл доош авч үзэхэд хамгийн их түүврийн хэмжээ тодорхойлогддоггүй.

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

9


10

ХОЁР. ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН Судалгаанд хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүдийн ажлын байр, ажиллах хүчний ур чадвар, орлого, зарлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төрөлжилт, газар ашиглалт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг үндсэн үзүүлэлтүүд болон төслийн гурван жилийн хугацааны үйл ажиллагааны тайланг ашиглан сүлжээний гишүүдийн төсөлд хамрагдахын өмнө болон төсөлд хамрагдсаны дараах нөхцөл байдал, мөн төслийн үр дагавар, төслөөс хүртэж буй өгөөжийн шинжилгээг хийж гүйцэтгэж, энэхүү бүлэгт харуулав. 2.1 Түүвэрт хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүдийн төсөлд хамрагдахын өмнө болон төсөлд хамрагдсаны дараах нөхцөл байдал Тогтмол ажлын байр болон цалин хөлс: Зураг 1-ээс харахад судалгаанд хамрагдсан ИНБын сүлжээний нэг гишүүн байгууллага дунджаар 1.5-1.8 дахин их ажлын байрыг төсөлд хамрагдсаны дараагаар буй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Мөрөн сумын хувьд 1.8, Цэнхэрмандал 1.7, бусад сумдын хувьд 1.5 дахин ажлын байрыг буй болгосон байна. Энэ нь төслөөс хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг илрэл гэж хэлж болно.

Зураг 1. Тогтмол ажлын байр Харин судалгаанд хамрагдсан ИНБ-ын сүлжээний нэг гишүүн байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалин 264.3 мянган төгрөгөөс 321.4 мянган төгрөг 21.6 хувиар өссөн байна. Сум тус бүрээр ажиллагсдын сарын дундаж цалинд гарсан өөрчлөлтийг Зураг 2–т харуулав.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


Зураг 2. Сарын дундаж цалин, мян.төг Үйл ажиллагааны цар хүрээ, орлого, зарлага: Судалгаанд оролцсон газар тариалангийн салбарын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын таримал ургамлын төрөл ихэнх сумдын хувьд харилцан адилгүй байгаа ба дийлэнх хувь нь таримлын нэр төрөл өссөн үзүүлэлттэй байна. Мөн хураан авсан ургацын хэмжээ ч өссөн байна (Хүснэгт 2). Хүснэгт 2. Хураан авсан ургацын хэмжээ болон таримал ургамлын төрөлжилт Таримал ургамлын тоо

Хураан авсан ургац, тн

Сум

Төсөлд хамрагдахын өмнө

Төсөлд хамрагдсаны дараа

Төсөлд хамрагдахын өмнө

Төсөлд хамрагдсаны дараа

Батширээт Мөрөн Хэрлэн Цэнхэрмандал Баян-Адрага Баян-Овоо

8 9 10 3 9 6

8 11 11 3 9 8

16.5 6.7 31.2 21.0 1.2 0.4

23.2 13.8 54.2 41.6 3.6 0.6

Эх сурвалж: Судалгаанаас тооцсон үр дүн

Мөн дээрх зургаас харахад судалгаанд хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын хураан авсан ургацын хэмжээ бүх сумдын хувьд дунджаар 1.4-3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин судалгаанд хамрагдсан гишүүнчлэл бүхий нэг байгууллагын орлого дунджаар 2.4 хувиас 2 дахин өссөн үзүүлэлттэй, зардлын хувьд 19.1 хувиас 2.4 дахин өссөн, Батширээт сумын хувьд 2.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. Сум тус бүрээр гарсан үр дүнг дараах зургуудаар харуулав.

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

11


12

Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

9.6

9.8 сая.төг

сая.төг

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

5.4

5.3 сая.төг

сая.төг

Зураг 3. Судалгаанд хамрагдсан Батширээт сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

9

11.3 сая.төг

сая.төг

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

4.62

4.67 сая.төг

сая.төг

Зураг 4. Судалгаанд хамрагдсан Мөрөн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

6.4 сая.төг

17.4 сая.төг

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

4.1

7.7 сая.төг

сая.төг

Зураг 5. Судалгаанд хамрагдсан Хэрлэн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

4.2

5.5

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

сая.төг

1.2

сая.төг

3

сая.төг

сая.төг

Зураг 6. Судалгаанд хамрагдсан Цэнхэрмандал сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

0.6

1.5

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

сая.төг

0.3

сая.төг

0.8 сая.төг

сая.төг

Зураг 7. Судалгаанд хамрагдсан Баян-Адрага сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр

Төсөлд хамрагдсаны дараах орлого Төсөлд хамрагдахын өмнөх орлого

0.2 сая.төг

0.24 сая.төг

Төсөлд хамрагдсаны дараах зардал Төсөлд хамрагдахын өмнөх зардал

0.11

0.13 сая.төг

сая.төг

Зураг 8. Судалгаанд хамрагдсан Баян-Овоо сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагын орлого, зарлага, дундаж үзүүлэлтээр “БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

13


14

2.2 Зардал өгөөж болон зардал үр дүнгийн шинжилгээний үр дүн Судалгаанд хамрагдсан (мөн төсөлд хамрагдсан) ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын зардал өгөөжийн шинжилгээг хийхэд зарим сум (Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Цэнхэрмандал)-дын хувьд бэрхшээлтэй зүйлс тулгарсан. Өөрөөр хэлбэл, тухайн сумдын судалгаанд хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл дутагдалтай байсан. Иймд Мөрөн болон Хэрлэн сумдын түвшинд энэхүү шинжилгээг хийж гүйцэтгэсэн. ЗАРДАЛ ӨГӨӨЖИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН (Судалгаанд хамрагдсан Мөрөн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын хувьд) ЗӨШ хийхэд дараах суурь үзүүлэлтүүдийг ашигласан. Үүнд: • Бууруулалтын хувь (discount rate)-ийг бодлогын хүүгийн төвшингээр авсан. Монгол банкнаас хамгийн сүүлд шинэчилсэн бодлогын хүүгийн төвшин 11% (2018 он) • Шинжилгээ хийх хугацаа 4 жил болно. Мөн ЗӨШ-г хийхэд бууруулалтын хувь буюу дискаунтын хувийг төсөлд хамрагдахын өмнө болон төсөлд хамрагдсаны дараа гэсэн 2 хувилбараар хөрвүүлж, үр дүнг Хүснэгт 3-д харуулав. Хүснэгт 3. Бууруулалтын хувийн хөрвүүлэлт Үзүүлэлт Төсөлд хамрагдахын өмнө Discount factor (mid-year) 0.95 Discount factor (start of year) 1.00

Төсөлд хамрагдсаны дараа 0.86 0.90 Эх сурвалж: Тооцсон үр дүн

Дээрх суурь үзүүлэлтүүдийг ашиглан ЗӨШ-гээр гарсан үр дүнгийн нэгтгэл 1-ийг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 4. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-1 Үзүүлэлт Өгөөж, мян.төг ( B ) Зардал, мян.төг ( C ) Өгөөж зардлын харьцаа (BCR) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, мян.төг (NPV)

Үр дүн 11333.3 6672.2 1.70 4661.1 Эх сурвалж: Тооцсон үр дүн

Дээрх хүснэгтээс харахад уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи Мөрөн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын дундаж орлогын дүнд үндэслэн өгөөжийг тооцож, хөрөнгө оруулалтын зардал болон үйл ажиллагааны зардлуудын нийлбэрээр нийт зардлыг тодорхойлсон ба тус сумын хувьд төслийн өгөөж, зардлын харьцаа (BRC) 1.7, төслийн өгөөжийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV) 4.6 сая төгрөг байгаа нь уг төсөл өгөөжтэй, цаашид тогтвортой үргэжлэх болохыг илтгэж байна. Мөн тус шинжилгээгээр өгөөжийн дотоод хувь хувь болон хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тооцож харуулав (Хүснэгт 5).

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


Хүснэгт 4. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-1 Үзүүлэлт Цэвэр мөнгөн урсгал (NCF) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV) Хуримтлагдсан өнөөгийн үнэ цэнэ (CNPV) Өгөөжийн дотоод хувь хувь (IRR) Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)

Төсөлд Төсөлд хамрагдсаны хамрагдахын өмнө дараа 4 375.0 4 661.1 4 153.5 3 985.7 4 153.5 8 138.2 15.2% 80.6% Эх сурвалж: Тооцсон үр дүн

Дээрх хүснэгтээс харахад өгөөжийн дотоод хувь (IRR) 15.2 хувь, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) 80.6 хувь буюу хангалттай төвшинд байгаа нь төслийн үр дүн сайн байгааг харуулж байна. ЗАРДАЛ ӨГӨӨЖИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН (Судалгаанд хамрагдсан Хэрлэн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын хувьд) ЗӨШ-гээр гарсан үр дүнгийн нэгтгэл 1-ийг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 6. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-1 Үзүүлэлт Өгөөж, мян.төг ( B ) Зардал, мян.төг ( C ) Өгөөж зардлын харьцаа (BCR) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, мян.төг (NPV)

Үр дүн 21 005.5 18 173.1 1.15 2 832.4 Эх сурвалж: Тооцсон үр дүн

Дээрх хүснэгтээс харахад уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи Мөрөн сумын ИНБ-ын сүлжээний гишүүнчлэл бүхий байгууллагуудын дундаж орлогын дүнд үндэслэн өгөөжийг тооцож, хөрөнгө оруулалтын зардал болон үйл ажиллагааны зардлуудын нийлбэрээр нийт зардлыг тодорхойлсон ба тус сумын хувьд төслийн өгөөж, зардлын харьцаа (BRC) 1.15, төслийн өгөөжийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV) 2.8 сая төгрөг байгаа нь уг төсөл өгөөжтэй, цаашид тогтвртой үргэжлэх болохыг илтгэж байна. Мөн тус шинжилгээгээр өгөөжийн дотоод хувь хувь болон хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тооцож харуулав (Хүснэгт 7). Хүснэгт 7. Шинжилгээний үр дүнгийн нэгтгэл-2 Үзүүлэлт Цэвэр мөнгөн урсгал (NCF) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV) Хуримтлагдсан өнөөгийн үнэ цэнэ (CNPV) Өгөөжийн дотоод хувь хувь (IRR) Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)

Төсөлд Төсөлд хамрагдсаны хамрагдахын өмнө дараа 8 454.0 2 336.7 2 217.9 614.6 2 217.9 2 832.4 21.4% 57.5% Эх сурвалж: Тооцсон үр дүн

Хүснэгт 7-с харахад өгөөжийн дотоод хувь (IRR) 21.4 хувь, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) 57.5 хувь гарсан нь төслийн үр дүнг маш сайн гэж үнэлж болохоор байна. “БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

15


16

ЗАРДАЛ ҮР ДҮНГИЙН ШИНЖИЛГЭЭ (Cost Effectiveness Analysis) Төслийн хүрээнд зорилтот бүлгийн ИНБ-ын сүлжээний гишүүдэд зориулсан сургалтын мэдээлэлд үндэслэн ЗҮДШ-г хийв. Хүснэгт 8. Төслийн хүрээнд МХААХҮХ-ноос зохион байгуулсан сургалт Он

Сургалтын тоо

2018 2019

50 7

Нийт оролцогчдын тоо 998 350

Нэг удаагийн сургалтад ногдох оролцогчдын тоо

Нийт сургалтын зардал, кроноор

20 50

33 029.8 4 624.2 Эх сурвалж: МХААХҮХ-ны сургалтын тайлан

Дээрх сургалтын ерөнхий мэдээлэлд үндэслэн төслийн арга хэмжээ (сургалт)-ний хүрээнд гарсан зардал болон төслийн үр дүнгийн мэдээлэл үндэслэн дараах тооцооллыг хийв. Хүснэгт 9. Зардал, үр дүнгийн шинжилгээний үр дүн Үзүүлэлт Сургалтын зардал, мян.төг Сургалтад хамрагдсан оролцогчдын тоо Нэг оролцогчид ногдох зардал, мян.төг (CE ratio) Сургалтын зардлын нэг сая төгрөгт ногдох оролцогчийн тоо (EC ratio)

2018 84 301.2 998 100.1

2019 28 889.9 350 39.0

11.8

12.1 Эх сурвалж: Тооцоолсон үр дүн

Зардал, үр дүнгийн шинжилгээний үр дүнгээс нэг оролцогчид ногдох зардал (CE ratio) 100,1 мянган төгрөгөөс 39,0 мянган төгрөг болж бууран , сургалтын зардлын нэг сая төгрөгт ногдох оролцогчийн тоо (EC ratio) 11-с 12 болж өссөн нь төслийн сургалтын үр дүн эдийн засгийн хувьд ахиц дэвшилтэй байгааг харуулж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


ГУРАВ. ДҮГНЭЛТ Энэхүү ажлын хүрээнд хийсэн зардал өгөөж болон зардал үр дүнгийн шинжилгээний үр дүнд үндэслэн дараах дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд: • Төсөлд хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүдийн үйл ажиллагаа өргөжихийн зэрэгцээ санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн нь төсөл амжилттай хэрэгжсэнийг илтгэж байна. • Төслийн өгөөж, зардлын харьцаа болон төслийн өгөөжийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ эдийн засгийн хувьд ач холбогдолтой гарсан. • Мөн өгөөжийн дотоод хувь болон хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийн тооцсон утгууд нь төслийн санхүүжилт үр ашигтай байгааг илтгэж байна. • Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн нэг гол арга хэмжээ болох сургалтын хувьд зардал үр дүнгийн харьцааны үзүүлэлтүүд ахиц дэвшилттэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, нэгж сургалтад зарцуулах зардлыг бууруулж, нэгж зардалд ногдох оролцогчдын тоог нэмэгдүүлсэн байна.

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

17


18

ДӨРӨВ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Техникийн гарын авлага • Peter Landau (2018). “Cost Benefir Analysis for Projects” гарын авлага. • European Commission (2014). “Guide to Cost-Benefit Analysis of Investment Projects” гарын авлага. • Asian Development Bank (2013). “Cost-Benefit Analysis for Development” гарын авлага. Судалгааны тайлан • Вадель Кабрера (2017). “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”ийн үнэлгээний тайлан. • Г.Энх-Амгалан, Ө.Ганбаатар (2016). “Төмс, хүнсний ногооны зах зээлийн судалгаа”-ны тайлан. • Монголын Эмэгтэйчүүдийн Сан (2016). “Хэнтий аймгийн ИНБ-ын зураглал, үнэлгээ, сургалтын хэрэгцээ шаардлага” суурь судалгааны тайлан. • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл. (2013). “Төслийн эцсийн үнэлгээ”-ний тайлан. Бусад • Каритас Чех Репаблик ОУБ (2018). “Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн тайлан. • Каритас Чех Репаблик ОУБ (2017). “Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн тайлан. • Каритас Чех Репаблик ОУБ (2016). “Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн тайлан.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ


ТАВ. ХАВСРАЛТ Хавсралт 1. Судалгааны асуулгын хуудас НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1 Судалгаа өгсөн хүний мэдээлэл: 1.1.1 Овог, нэр: ................................................

1.1.2 Хүйс: 1.Эрэгтэй

1.1.3 Нас:

3. 36-45

1. 25 хүртэлх 2. 26-35

4. 46-54

2. Эмэгтэй 5. 55 болон түүнээс дээш

1.1.4 Боловсрол: 1. Боловсролгүй 2. Бага боловсрол 3. Бүрэн бус дунд боловсрол 4. Бүрэн дунд боловсрол 5. Техникийн болон тусгай мэргэжлийн дунд боловсрол 1.1.5 Албан тушаал: 1. Эзэн (Захирал, дарга) Нярав 5. Бусад.. 1.4.6 Холбоо барих хаяг:

6. Дээд боловсрол

2. Менежер

Утас1: ........... Утас1: ..............

3. Нягтлан бодогч

4.

Цахим хаяг: ...........................

1.2 Аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршооны мэдээлэл (Хэрэв өрхийн түвшинд үйлдвэрлэл явуулдаг бол 1.3 дах асуултыг бөглөх):

1.2.1 Хуулийн этгээдийн хэлбэр: 1.2.2 Нэр: 1.2.3 Регистрийн дугаар:

А. Компани Б. Хоршоо В. Нөхөрлөл Г. Бусад ...................

Хаягийн хэсэг 1.2.4 Аймаг/Хот: 1.2.5 Сум/Дүүрэг*: 1.2.6 Баг/Хороо: 1.3 Өрхийн аж ахуйн мэдээлэл (Хэрэв 1.2 дах асуултыг бөглөсөн бол хоосон орхих): 1.3.1 Өрхийн тэргүүлэгчийн нэр: 1.3.2 Регистрийн дугаар: Хаягийн хэсэг 1.3.3 Аймаг/Хот: 1.3.4 Сум/Дүүрэг*: 1.3.5 Баг/Хороо:

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

19


20

ХОЁР. АЖИЛЛАХ ХҮЧ 2.1 Байнгын ажиллагсдын мэдээлэл Үзүүлэлт

Төсөл эхлэхийн өмнө, 2015 оны мэдээлэл

Төсөлд хамрагдсаны дараа, 2018 оны мэдээлэл

Төсөл эхлэхийн өмнө, 2015 оны мэдээлэл

Төсөлд хамрагдсаны дараа, 2018 оны мэдээлэл

Байнгын ажиллагсдын тоо, жилийн эцсээр Нэг хүний дунджаар ажилласан сар Нэг хүний сарын дундаж цалин, мян.төг 2.2 Түр ажиллагсдын мэдээлэл Үзүүлэлт Түр ажиллагсдын тоо, жилийн эцсээр, давтагдсан тоогоор Нэг хүний дунджаар ажилласан өдөр Нэг хүний өдрийн дундаж цалин, мян.төг ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН 3.1 Орлого, зарлагын үзүүлэлт Үзүүлэлт I. Нийт орлогын дүн II. Нийт үрийн зардал III. Нийт бордооны зардал IV. Химийн бодисын зардал V. Хөдөлмөрийн зардал VI. Машин, тоног төхөөрөмж түрээсийн зардал VII. Бусад хувьсах зардал VIII. Бусад зардал

Хэмжих нэгж

Төсөл эхлэхийн өмнө 2014 он 2015 он

Мян.төг Мян.төг Мян.төг Мян.төг Мян.төг Мян.төг Мян.төг Мян.төг

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Төсөлд хамрагдсаны дараа 2016 он 2017 он 2018 он


3.2 Үйл ажиллагааны төрөлжилт Хэмжих нэгж

Үзүүлэлт 1. Нийт тариалалт хийсэн талбай 2. Хураан авсан ургацын хэмжээ Төмс Лууван Шар манжин Хүрэн манжин Байцаа Сармис Сонгино Өргөст хэмх Улаан лооль Тарвас Чацаргана Үхрийн нүд Арвай Овьёос .............. .............. ..............

Төсөл эхлэхийн өмнө, 2015 он

Төсөлд хамрагдсаны дараа, 2018 он

га кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг кг

ДӨРӨВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, СУРГАЛТЫН ҮР ДҮН 4.1 Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл Төсөл эхлэхийн өмнө, 2015 он Төсөлд хамрагдсаны дараа, 2018 он Техник, тоног Нэгжийн Нэгжийн төхөөрөмжийн Тоо Хүчин Авсан Тоо Хүчин Авсан үнэ, мян. үнэ, мян. нэр хэмжээ чадал он хэмжээ чадал он төг төг .............. .............. .............. 4.2 Ажиллах хүчний мэдлэг, ур чадварын чадавхижуулалт Төсөл эхлэхийн өмнө, 2014-2015 он Сургалтын нэр

Сургалтад хамрагдсан хүний тоо

Сургалт үргэлжилсэн өдөр

Он

Төсөлд хамрагдсаны дараа, 2016-2018 он Сургалтад Сургалт хамрагдсан үргэлжилсэн Он хүний тоо өдөр

.............. .............. .............. “БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТББ

21


22

ТАВ. ОРОН НУТАГТ ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН 5.1 Нийгэмд чиглэсэн арга хэмжээ Төсөлд хамрагдсаны дараа, Төсөл эхлэхийн өмнө, 2014-2015 он Зохион 2016-2018 он байгуулсан арга Төсөв, мян. Төсөв, мян. хэмжээний нэр Тоо хэмжээ Он Тоо хэмжээ Он төг төг .............. .............. .............. 5.2 Орон нутгийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр Хандив, тусламж

Төсөл эхлэхийн өмнө, 2014-2015 он Тоо хэмжээ

Дүн, мян.төг

Он

Төсөлд хамрагдсаны дараа, 2016-2018 он Тоо хэмжээ Дүн, мян.төг Он

.............. .............. .............. Судалгаанд идэвхтэй хамрагдсан танд баярлалаа. Хавсралт 2. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт Он 2018 2019

Сургалтын тоо 50 7

Нийт оролцогч 998 350

Нэг сургалтад ногдох оролцогч 20 50 Эх сурвалж: МХААХҮХ

Хавсралт 3. Судалгаанд хамрагдсан ИНБ-ын сүлжээний гишүүдийн нийт хураан авсан ургац, кг Таримлын төрөл Төмс Лууван Шар манжин Хүрэн манжин Байцаа Сармис Сонгино Өргөст хэмх Улаан лооль Тарвас Чацаргана Үхрийн нүд

Он 2015 2015 2015 2015 2015 2015 2015 2015 2015 2015 2015 2015

Нийт ургац 10500.0 685.3 724.5 346.5 1 265.0 15.0 496.3 1 327.5 657.5 255.0 100.0 -

Он 2018 2018 2018 2018 2018 2018 2018 2018 2018 2018 2018 2018

Нийт ургац 15 238.9 1 078.6 1 136.7 661.7 2 260.0 375.6 956.7 1 268.0 887.0 302.5 200.0 5.0

Эх сурвалж: Судалгаанаас гарсан үр дүн

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ



2019 ОН


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.