МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН (2016-2020)
Энэхүү үнэлгээний тайланг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Энэхүү тайланд орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.
Гарчиг Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийн эцсийн үнэлгээний тайлан
04
Зорилт 1. Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх-д бэлдэх ажлын үр дүн ба түүний өгөөж.
04
Зорилт 2: Барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авах; ЖДҮ-г чадавхжуулах ажлын үр дүн ба түүний өгөөж.
08
Зорилт 3: ЖДҮ эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлын үр дүн ба түүний өгөөж.
10
Зорилт 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах ажлын үр дүн ба түүний өгөөж. Төслийн үр өгөөжийн талаарх чанарын судалгаа Ерөнхий дүгнэлт Төслийн ерөнхий гүйцэтгэл ба үнэлгээ Ашигласан ном зүй
13 15 17 19 21
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Каритас Чех Репаблик, Шинжлэх Ухаан Технлогийн Их Сургууль, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо болон Нидерландын Дельфтийн Технологийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2016 оны 03-р саараас 2020 оны 11-р сар хүртэл хэрэгжүүлсэн үр дүнд үнэлгээ өгөх зорилгоор энэ тайланг бичив.
1 Үнэлгээний зорилго, зорилт ба цар хүрээ Уг төсөл нь Монгол Улсын ядуурлыг болон цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн байна. Төсөл хэрэгжиж дуусан төслийн хөндлөнгийн үнэлгээг хийхдээ төслөөс барилгын салбарын хүртэж буй үр өгөөж, үр дүнг үнэлж, Монгол Улсын ядуурлыг болон цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад оруулах хувь нэмрийг нь үнэлэхийг зорилгоо болголоо. Төсөл нь зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд: Зорилт 1: Төслийн гол оролцогч талууд болон барилгын салбарынхан барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байх, Зорилт 2: Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн гарган, тестэлж, эдийн засгийн талаас судалгаа хийж, стандарт гаргаж батлуулан, зах зээлд гаргахад бэлтгэх, Зорилт 3: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн гаргахын ач холбогдлыг холбогдох ЖДҮ-д болон салбарын төрийн байгууллагуудад сурталчлан таниулж мэдлэг ойлголтыг сайжруулах, Зорилт 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрхзүйн тогтолцоог сайжруулах. Төслийн үр дүнд үнэлгээ өгөхдөө дээрх 4 зорилтын биелэлт, тэдгээрийн Монгол Улсын барилгын салбарын хог хаягдлын менежментэд үзүүлсэн болон цаашид үзүүлэх өгөөжийг харсан болно.
2 Үнэлгээ Төслийн үр дүнгийн үнэлгээг дээр дурдсан 4 зорилтын хүрээнд хийхдээ төслийн тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн мэдээлэл, хийсэн туршилт, судалгаа, сургалт, боловсруулсан стандарт, журмууд, судалгааны тайлангуудын мэдээлэлд тулгуурлан төрийн бодлогод тусгагдсан эсэх талыг харгалзлаа. Зорилт 1. Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх-д бэлдэх ажлын үр дүн ба түүний өгөөж. Энэ зорилтын хүрээнд дараах 4 ажлыг төлөвлөжээ. Үүнд: 1.1 Барилгын хог хаягдлын одоогийн нөхцөлд суурь судалгаа хийн хэвлэлтэд гаргах 1.2 Сургалтын материал, зааварчилгаа боловсруулан бэлдэх 1.3 Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн сургалтыг барилгын болон барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт зохион байгуулах 1.4 Барилгын хог хаягдлын менежментийн хичээлийн хөтөлбөр боловсруулан нэвтрүүлнэ. 4
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
1.1 Барилгын хог хаягдлын одоогийн нөхцөлд хийсэн суурь судалгаа Төсөл нь барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлдэх зорилгоор суурь судалгааг дараах 2 чиглэлээр хийсэн байна. Энэ 2 судалгааг төслийн эхний үе шатанд Дельфтийн Технологийн Их Сургуулийн (ДТИС) судлаачид гүйцэтгэжээ. Үүнд: Монгол Улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн судалгаа Уг суурь судалгааг хийхдээ 2016 онд хийгдсэн “Гэр амьдрах Орчин зураглалын төв “Улаанбаатар хотын барилгын хог хаягдлын менежментийн зураглал”, 2015 онд хийгдсэн “Хатуу хог хаягдлын менежментийн судалгаа”, Zhongrui Zhang, Haomiao Li, “Mонголын хатуу хог хаягдлын менежмент: Улаанбаатар хотын хатуу хог хаягдал боловсруулалтад хийсэн анализ”, Wu, Z., Ann, T.W., Yu, L.S., Liu, G., “Барилга угсралт ба барилга буулгалтын ажлын үед үүсэх хог хаягдлыг хэмжээ” зэрэг 31 ширхэг эх сурвалжийг ашиглан, Монголын Хог Хаягдлыг Дахин боловсруулах Үндэсний Холбоотой хамтран Монголын Барилгачдын Холбоо, засгийн газрын агентлагууд болох Мэргэжлийн Хяналтын газар, Барилгын Хөгжлийн Төв, Мэргэжлийн байгууллага болох ШУТИС, Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо болон барилгын компани, байгууллага, хувь хүмүүстэй уулзалт зохион байгуулах, мөн хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдтэй биечлэн танилцах зэргээр суурь судалгааг ажилттай явуулсан байна. Судалгаа нь Монгол дахь барилгын хог хаягдлын урсгал, барилгын материалын нөөц, Монгол Улсын хог хаягдлын дахин боловсруулах салбар, Европын Холбооны сайн туршлагад үндэслэн гаргасан зөвлөмжүүд зэрэг бүлгүүдээс бүрдэж байна. Энэ судалгаа нь Монгол Улсын барилгын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй бөгөөд судалгаагаар барилга угсралт болон буулгалтын хог хаягдлын тоо хэмжээг тогтоодог Европын Холбооны аргыг хэрэглэн УБ хотын ерөнхий архиваас төрөл бүрийн барилгын зургийг авч нарийвчлан судалсны үндсэн дээр тоосго болон угсармал бүтээцийн буулгалтаас болон барилга угсралтын үед үүсэх хог хаягдлын хэмжээг Материалын Урсгалын Анализ хийх аргачлалаар тооцсон байна. Цаашид энэ аргыг Монгол Улсын барилгын салбарт барилга буулгалтын болон угсралтанд үед үүсэх хог хаягдлыг тооцоход хэрэглэх суурь арга болох боломжтой байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас буулгахаар шийдвэрлэсэн 32 угсармал, 275 тоосгон барилгын буулгалтаас үүсэх хог хаягдлын хэмжээг Материалын Урсгалын Анализын аргаар ДТИС-ийн судалгааны багынхны тооцсон үр дүнг 1-р зурагт харуулав. Мөн УБ хотод баригдаж байгаа барилгуудын угсралтын үед үүсэх хог хаягдлын тоо хэмжээг тогтоосон байна. Судлаачдын үр дүнг 1-3 -р зурагт харуулав.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
5
Бетон Тоосго Холимог бетон Металл Хуванцар Шил Мод Нийт
Буулгалтын хог Буулгалтын хог хаягдал [Тонн] хаягдал % 130,373.95 9% 937,099.62 64% 136,815.87
9%
30,101.51 14,564.08 43,692.23 43,692.23
2% 1% 3% 3%
1,456,407.71
100%
Барилгын хог хаягдлын бүтэц
Бетон 9%
Тоосго 64%
Холимог бетон 9%
Бусад
Металл 2% Хуванцар 1%
Шил 3% Мод 3%
1-р зураг. Барилга буулгалтаас үүсэх хог хаягдлын тоо хэмжээ, материал бүрээр
16 14 12 10 8 6 4 2 0
15 13 10
9
8 5
2-р зураг. Барилгажилтын талбай, дүүрэг тус бүрээр
Бетон Тоосго Холимог бетон Mетал Хуванцар Шил Мод Нийт 6
Буулгалтын хог Буулгалтын хаягдал [Тонн] хог хаягдал % 1,092 20% 709.8 13% 436.8
8%
109.2 273 0 2,839.2 5,460
2% 5% 0% 52% 100%
Барилгын хог хаягдлын бүтэц
Холимог бетон 8%
Мод 52%
Бусад Тоосго 13%
Бетон 20%
Металл 2% Хуванцар 5%
Шил 0%
3-р зураг. Барилга угсралтаас гарах хаягдлын тоо хэмжээ, материал тус бүрээр ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Төслийн багийнхан Монгол Улсын барилгын салбарын хог хаягдлын төлөв байдал, холбогдох дүрэм журам, хууль эрх зүйн орчинд дүгнэлт хийн Европын Холбооны сайн туршлагад үндэслэн Монголын барилгын хог хаягдлын асуудлыг шийдэх зөвлөмжүүдийг өгсөн байна. Эдгээр үр дүн нь цаашид Монгол Улсын барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн суурь судалгааны үндсэн материал болох түвшинд гүйцэтгэсэн байна. Барилгын хог хаягдлын менежментийн суурь судалгаа ДТИС-ийн судлаачид төслийн хүрээнд Монгол Улсын барилгын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах, барилга, барилга буулгалтын хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглалтын технологийн болон технологийн бус асуудлыг тодруулах, зах зээлийн болон бусад боломжуудыг олж тогтоох зорилгоор энэ судалгааг явуулж дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: • Нийслэлийн захирагчийн алба зэрэг төрийн байгууллагууд барилгын хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалт, дүрэм журмыг боловсруулах шаардлагатай, • Барилгын хог хаягдалтай холбоотой албан ёсны бичиг баримт байхгүй, • Төрийн байгууллагуудын хог хаягдлын менежментийн талаарх ойлголт хангалтгүй, • Мэргэжлийн хяналтын газар нь хүний нөөцийн дутагдалтай, • Барилгын эрх бүхий байгууллагаас өгөх мөнгөн дэмжлэг бага, хогийн цэгт хүлээн авах хогийн үнэ хэт бага, • Барилгын хог хаягдлын менежментэд тавих олон нийтийн анхаарал сул гэх мэт. Энэ гарын авлага нь Монгол Улсын барилгын хог хаягдлын менежментийг боловсруулах, хөгжүүлэхэд суурь судалгааны материал болох түвшинд хийгдсэн байна.
1.2 Сургалтын материал, зааварчилгаа боловсруулан бэлдэх Монгол Улсын ядуурлын түвшинг бууруулж ажилтай, орлоготой иргэн, ЖДҮ-ийг бэлдэх сургалтын бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд: • Сургагч 3 багшийг ДТИС-д бэлдэж сертификат олгосон. • Онлайн нээлттэй хичээлийн платформыг ДТИС-д бэлтгэн ШУТИС-д хүлээлгэн өгсөн. Энэ онлайн нээлттэй хичээлийг төслийн сургагч багш нар сургалтдаа ашигласан байна. • Сургалтын гарын авлагыг боловсруулж хэвлэн барилга, барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт явуулах нөхцөлийг бүрэн хангасан байна.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
7
1.3 Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн сургалтыг барилгын болон барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт зохион байгуулах ажлын хүрээнд барилгын болон барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт зохион байгуулж, 459 иргэн, 395 ААНБ-ыг хамруулжээ. Сургалтад хамрагдагсдын дунд хийсэн сургалтын өмнөх болон дараах үнэлгээгээр, тэдний БХХ-н тогтвортой менежментийн талаарх ойлголт 71%-аар өссөн байна. Сургалтад хамрагдсан хүмүүст Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой хамтран 1 кредит цагийн сертификат олгосон байна. Энэ нь барилгын салбарын зөвлөх инженер мөн мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын сонгон хичээлийн 1 кредиттэй дүйцэх бөгөөд ингэснээр салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд барилгын салбарын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин ашиглах боломж, энэ чиглэлээр салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болохоос гадна кредит цаг олгож байгаа нь сургалтад хамрагдах хүний тоог нэмэгдүүлнэ. Мөн салбарын тэргүүлэх зэргийн инженерүүд энэ чиглэлийн мэдлэгтэй болсноор цаашид БХХ-д суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зөвлөгөө өгч ажиллах бүрэн боломжтой болно. 1.4 Барилгын хог хаягдлын менежментийн хичээлийн хөтөлбөр боловсруулан нэвтрүүлэх ажлын хүрээнд барилгын хаягдал боловсруулах технологи хичээлийг ШУТИС-ийн Барилга Архитектурын Cургуулийн (БАС) хичээлийн программд оруулж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулан, 2020-2021 оны хичээлийн жилээс оюутнууд тухайн хичээлийг судалж эхлэн энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байна. Зорилт 1: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлдэх ажлын биелэлтийн үнэлгээ Энэ зорилтынхоо хүрээнд төсөл нь сургалтын программ, сурах бичгийг боловсруулж хэвлүүлэн багшлах боловсон хүчнийг бэлтгэн ШУТИС-д болон барилгын ба барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт зохион байгуулах нөхцөлийг бүрэн бүрдүүлж, Монгол Улсын барилгын хог хаягдлын менежментийн суурь судалгаа, Монгол Улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн судалгааг Европын Холбооны сайн туршлагад тулгуурлан гүйцэтгэж зөвлөмж, дүгнэлт, аргачлалыг боловсруулсан нь барилгын хог хаягдлын тогтвортой менежмент хэрэгжүүлэх нөхцөлийг Монгол Улсын барилгын салбарт бүрдүүлжээ. Зорилт 2: Барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авах; ЖДҮ-г чадавхжуулах ажлын үр дүн ба түүний өгөөж Төсөл энэ зорилтынхоо хүрээнд ДТИС-д ШУТИС-ийн БАС-ийн судлаач 2 багшийг бэлдэж, тэдгээр судлаач багш нар Монголдоо ирээд барилгын хог хаягдлаас үүссэн хаягдал бетоныг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн буюу дахин боловсруулсан дүүргэгч гарган авах туршилт, судалгааг гүйцэтгэн бүтээгдэхүүний орц, стандартыг боловсруулж, ЖДҮ-ийг чадавхжуулах сургалт зохион байгуулан 90 иргэн, ЖДҮ-ийн төлөөллийг хамруулсан байна. Мөн ШУТИС-ийн БАС-ийн лабораторийг тохижуулан Итали Улсын туршилт, судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. 8
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Төслийн хүрээнд барилгын хог хаягдалд суурилсан (БХХ-д суурилсан) бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгаа хийж хэвлүүлсэн байна. Эдгээр судалгааны үр дүнг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд: 2.1 Барилгын хог хаягдалд суурилсан (БХХ-д суурилсан) бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгаа. Судалгааг Мирим Консалтант ХХК төслийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна. БХХ-д суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн ашигт байдлыг судлан, баталгаажуулахад уг судалгааны зорилго оршсон байна. Судалгаагаар барилга буулгалтын хаягдал бетоноос гарган авсан дүүргэгчийн: • Зах зээлийн бэлэн байдал, • Бүтээгдэхүүний талаарх олон нийтийн мэдлэг, • Зардал, ашгийн шинжилгээ хийж тухайн бүтээгдэхүүний зах зээлд ашигтай байх нөхцөлийг судлан, дүгнэлт гаргажээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 54 бетон, зуурмагийн үйлдвэр, 87 барилгын компани болон Улаанбаатар хотын ойролцоо хайрга, дайрга олборлож буй 26 карьер, барилгын салбарт ажиллаж буй нийт 177 компанийн 92 нь энэхүү судалгааны түүвэрт хамрагдсан байна. Судалгаа нь Монгол орны өнөөгийн нөхцөл, ялангуяа Улаанбаатар хотын нөхцөл байдалд БХХ-д суурилсан бүтээгдэхүүний экологийн олон эдийн засгийн ач холбогдлыг тооцоо, судалгаагаар гаргаж дүгнэлт хийн тайлан бичиж хэвлүүлсэн нь энэ чиглэлийн цаашдын судалгаа, ЖДҮ-д гарын авлага болохуйц материал болжээ. 2.2 Төслийн хүрээнд лабораторийн туршилт, судалгааны үр дүнг үндэслэн дараах стандартуудыг батлуулсан байна. Үүнд: 1. MNS 6830:2020 Дахин боловсруулалтаас гарган авсан бетонон дайрга. Техникийн шаардлага 2. MNS EN 933-11:2020 Дүүргэгчийн геометр шинж чанарыг тодорхойлох арга. 11-р хэсэг: Дахин боловсруулалтаас гарган авсан бетон дайрганы бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох арга 3. MNS EN 1744-6:2020 Дүүргэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох арга. 6-р хэсэг: Цементийн барьцалдаж эхлэх хугацаанд дахин боловсруулалтаас гарган авсан дүүргэгчийн хандалсан уусмалын үзүүлэх нөлөөг тогтоох шинжилгээний арга ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН 9
Төслийн энэ хэсэгт судлаач багш нар барилга буулгалтын хаягдалд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, туршилт, судалгааны практик семинарыг явуулж 90 иргэн, ЖДҮийн төлөөллийг хамруулсан байна. Энэ нь төслийн үр дүнг цаашид барилгын салбарт хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх болно. Зорилт 2: Барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авах; ЖДҮ-г чадавхжуулах ажлын үнэлгээ 1. ББХ суурилсан бүтээгдэхүүний жор, технологийг боловсруулж, стандартыг батлуулсан нь тухайн бүтээгдэхүүнийг практикт хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 2. БХХ суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашгийн судалгаанаас харахад, барилга угсралтын компаниудын 59% [1], бетон зуурмагийн үйлдвэрүүдийн 52% нь БХХ-д суурилсан бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна [2]. 3. Төслийн хүрээнд ШУТИС-ийн ба сургуулийн лабораторийг тохижуулан орчин үеийн туршилт, судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглосон нь цаашид энэ чиглэлийн судалгааг явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Төслийн хүрээнд ШУТИС-ийн ба сургуулийн лабораторийг тохижуулан орчин үеийн туршилт, судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглосон нь цаашид энэ чиглэлийн судалгааг явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Зорилт 3: ЖДҮ эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлын үр дүн ба түүний өгөөж 3.1 Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа Судалгааг төслийн хэрэгжилтийн 2-р шатанд төслийн санхүүжилтээр ЭМ ЭМ СИ ЖИ ХХК гүйцэтгэсэн байна. Судалгааны ажлын зорилго нь барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголт, мэдэгдэхүүнийг хэмжих, уг бүтээгдэхүүний давуу тал болон тус бүтээгдэхүүнийг сонирхож буй хэрэглэгчдийг илрүүлэхэд чиглэсэн байна. Судалгаагаар дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд: 10
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
• Сүүлийн жилүүдэд барилгын салбар өргөжин тэлж үүнийг дагаад барилгын хог хаягдал нэмэгдэж байна гэдэгтэй иргэд болон ААН байгууллагууд бүрэн санал нэгдэж байна [3]. • Барилгаас гарч буй хог хаягдлыг дахин ашиглах боломж өндөр байдаг гэдэгтэй барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагуудын 72 хувь нь, барилгын материал үйлдвэрлэгч ААН байгууллагын 82 хувь нь санал нэгдэж байна [3]. • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R аргачлалын талаар барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагуудын 28 хувь нь сонсож байсан байна [3]. • Барилгын дахин ашиглах боломжтой хог хаягдлыг булахыг хориглох хэрэгтэй гэдэгтэй иргэдийн 91 хувь, барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагуудын 94 хувь, барилгын материал үйлдвэрлэгч байгууллагуудын 80 хувь нь санал нийлж байна, бүрэн нийлж байна гэжээ [4]. • Иргэн болон барилгын салбарын ААН байгууллага болон барилгын материал үйлдвэрлэгчдийн хувьд барилгын хог хаягдалтай холбогдох хууль, журмын талаар хангалттай мэдээлэлгүй байгаа бөгөөд холбогдох хууль журмын хэрэгжилт бодит байдал дээр маш тааруу байна гэж үзжээ. • Барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагын 46 хувь нь барилгын хог хаягдлын менежментийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг бөгөөд барилгын хог хаягдлыг ангилан ялгахад 40 хувьд нь санхүүгийн асуудал тулгардаг байна[5]. Харин барилгын материал үйлдвэрлэгч ААН байгууллагуудын 50 хувь нь барилгын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлдэг бөгөөд 68 хувьд нь барилгын хог хаягдлаа ангилан ялгахад санхүүгийн асуудал голдуу болон үргэлж тулгардаг байна [6]. • Барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагуудын хувьд барилгын хог хаягдлаа ангилан ялгах нь зардал өндөртэй, ажиллагаа ихтэй, ангилж ялгалаа гэхэд хаана хандахаа мэдэхгүй байдаг тул хогийн цэг дээр аваачиж хаях, хатуу хог хаягдлыг барилгын суурь дүүргэлтэд хийх, ачааны машинтай жолооч нартай тохиролцон хогоо зайлуулах зэрэг аргаар устгаж байна. Тиймээс барилгын салбарын жижиг дунд ААН байгууллага, барилгын материал үйлдвэрлэгч ААН байгууллагуудад барилгын материал дахин боловсруулдаг үйлдвэр ААН байгууллагыг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн, уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. • Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн болон барилгын хог хаягдлын менежментийн талаарх мэдээлэл барилгын салбарын жижиг дунд ААН байгууллагуудын 90 хувьд нь, барилгын материал үйлдвэрлэгч ААН байгууллагын 88 хувьд нь хэрэгцээтэй байна гэжээ[7]. 3.2 Олон нийтийн ойлголт, мэдээллийг сайжруулах чиглэлд хийгдсэн үйл ажиллагаанууд Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, олон нийт БХХ-д суурилсан бүтээгдэхүүний талаар ойлголттой болж, түүнийг ангилан дахин ашиглах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гээд энэ талын үйлдвэр байгуулах сонирхолтой болсон байна. Мөн энэ чиглэлийн мэдээлэл, сургалт шаардлагатай байгаа талаар дүгнэсэн нь БХХ-д суурилсан бүтээгдэхүүнийг нийгэм, олон нийт сонирхож эхэлсэн байгаа нь энэ төлийн нэг чухал үр дүн болно. Жижиг дунд үйлдвэрлэгчид мөн төрийн болон мэргэжлийн, сургалтын байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төслийн хугацаанд: 1. Улаанбаатар хотын 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Архангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв 21 аймгаар сургалт зохион байгуулан 1374 иргэн, төрийн албан хаагч, ААНБ-ыг хамруулан сертификат олгосон ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
11
2. 14 улсын үзэсгэлэнд оролцож, “Барилга Экспо-2020”-ийн “Шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч”-ээр шалгаран, 3. Олон нийтэд таниулах медиа кампанит ажил 2 удаа зохион байгуулсан байна.
12
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Зорилт 3: ЖДҮ эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлын үнэлгээ 1. Судлаачдыг бэлдэж, ЖДҮ эрхлэгчдийг практик сургалтаар чадавхжуулан. Туршилт, судалгааны лабораторитой болж, БХХ-д суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаанаас харахад барилгаас гарч буй хог хаягдлыг дахин ашиглах боломж өндөр гэж нийт судалгаанд хамрагдсан иргэд, барилгын жижиг, дунд ААНБ, барилгын материал үйлдвэрлэгчдийн 72-82% нь дүгнэсэн байгаа нь [2] эдгээр оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд БХХ-д суурилсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах сонирхолтой байгаа нь ажлын байрыг нэмэгдүүлэн Монгол Улсын ядуурлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоо төсөл биелүүлсэн гэж үзэж байна. 2. Сургалтад 400 оролцогч хамруулахаар төлөвлөсөн байсан бөгөөд зургаас харахад төсөл нь. Зорилтоо давуулан биелүүлж, 577 ЖДҮ төлөөлөл, 1244 төрийн байгууллагын төлөөллийг сургалтад хамруулсан байна. Зорилт 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах ажлын үр дүн ба түүний өгөөж. Энэ зорилтын хүрээнд: • Барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, • Европын барилгын хог хаягдлын менежментийн шилдэг туршлагыг судлах аяллыг зохион байгуулан, • Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах журмыг боловсруулан Барилга Хот Байгуулалтын Сайдын тушаалаар баталгаажуулсан байна. 4.1 Барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгааг 2019 онд Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо төслийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна. Судалгаа нь: • Барилгын салбарын хог хаягдлын менежмент болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, тогтоол, шийдвэр, журам, тушаал, норм, стандарт, холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх судалгаа, • Барилгын хог хаягдлын чиглэлийн хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан, • Монгол Улсын хэмжээнд болон барилгын салбарт мөрдөх хууль эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэгдсэн байдал зэргийг судлан дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргасан байна. 4.2 Барилгын хог хаягдлын менежментийн журам боловсруулсан Дээрх судалгааг үндэс болгон төслийн баг ажлын хэсэг байгуулан “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах” журмыг боловсруулж бхбайгуулалтын Сайдын 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн 48 тоот тушаалаар баталгаажуулсан байна. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
13
Төслийн хүрээнд төр, олон нийт, сургалт, аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцсон багийг Чех Улсын барилгын хог хаягдлыг менежмент, хаягдал боловсруулах үйлдвэр зэрэгтэй танилцуулжээ. 4.3 Цаашдын тогтвортой байдал, төрийн бодлогод төслийн үр дүнгийн хэрэгжсэн байдал Төслийн багийнхан төсөл хэрэгжүүлэх хугацаандаа төр, олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд төслийнхөө үр дүнг барилгын салбарын бодлогод тусгаж чадсан нь энэ төслийн үр дүн амьдралд биеллээ олж, салбарт хэрэгжих нөхцөлөө бүрдүүлсэн байна. Жишээ нь: Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2020 оны 10-р сарын 5-нд болсон Барилгын материалын үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөнд БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгын тавьсан илтгэлд: • 2019-2029 онд төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд БМҮ-ийн чиглэлээр 5 үндсэн зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж байгаагийн 3-р зорилт болох “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, барилгын хог хаягдлын менежментийг сайжруулах” хэсэгт БМ үйлдвэрлэлд 3R системийг нэвтрүүлэх замаар хог хаягдлын хэмжээг бууруулж, менежментийг сайжруулна гэж төслийн үр дүн тусгагдсан. • Мөн ойрын хугацаанд буюу 2020-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үр дүн гэсэн хэсэгт “Хог хаягдлыг бм үйлдвэрлэлд ашиглах, барилгын хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана” гэж орсон байна. • Барилгын материалын үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн – 2020” арга хэмжээнээс гаргасан зөвлөмжийн “Түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцийг бүрдүүлэх” чиглэлийн 2-рт “Барилгын хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, барилгын материалын үйлдвэрлэлд үнс, буталсан бетон, тоосго, хаягдал шилийг дахин ашиглах боломжийг бүрдүүлэх” гэж орсон байна. Дээрх 3 заалтаас харахад төслийн үр дүн салбарын яамны ойрын болон хэтийн бодлогонд тусгагдан хэрэгжих боломж бүрдсэн байна.
14
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Зорилт 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах ажлын үнэлгээ Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, төр, олон нийт, сургалт, аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцсон багийг Чех Улсын барилгын хог хаягдлыг менежмент, хаягдал боловсруулах үйлдвэртэй бодитоор танилцуулан, “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах” журмыг боловсруулан баталгаажуулж, салбарын бодлогын баримт бичигт төслийн үр дүнгээ тусгуулсан зэргээс харахад төсөл энэ зорилтоо бүрэн биелүүлжээ.
ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙН ТАЛААРХ ЧАНАРЫН СУДАЛГАА Төслийг хэрэгжүүлэх хугацаанд ЖДҮ эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдлэг ойлголт хэрхэн өөрчлөгдсөн, тэдний санаа бодлыг судлах зорилгоор төслийн сургалтад хамрагдсан, үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгүүд, зөвлөгөөн, B2B эвэнтэд оролцсон ЖДҮ эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөл тус бүрээс 3-5 хүнийг санамсаргүй байдлаар сонгон асуулгыг цахимаар бөглүүлэн авч дүгнэхэд: 1. Барилгын хог хаягдал, түүнийг дахин ашиглах боломжийн талаар санал асуулгад оролцсон хүмүүс бүгд мэдлэгтэй болсон гээд энэ талаар судлах, төсөл хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаа явуулах, хог хаягдалгүй хэвшил, ангилан ялгалтыг өөртөө бүрдүүлж эхэлсэн зэрэг хувь хүмүүст дэвшил гарсан байна. 2. Төслийн үр өгөөжийг цаашид тогтвортой хадгалж, нэмэгдүүлэхэд төрийн үйл ажиллагаанд нэн түрүүн хийх шаардагтай ажилд давхардсан тоогоор: a. 60 % нь төрийн бодлогоор дэмжих, журмын хэрэгжилтийг хангах, татварын хөнгөлөлт урамшуулал олгох, b. 30% нь мэдээллийг сайн хүргэх, БХХ дахин боловсруулах талаар бусад их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах, c. 10% барилгын хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай гэсэн байна. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
15
0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
Төрийн бодлогоор дэмжих, журмын хэрэгжилтийг хангах, татварын хөнгөлөлт урамшуулал олгох Мэдээлийг сайн хүргэх, бусад их сургуулийн хөтөлбөрт оруулах Барилгын хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай
3. Төслийн үр өгөөжийг цаашид тогтвортой хадгалж, нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн хувьд: a. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах, b. Хог хаягдлын мэргэжилтэнтэй болох, c. ААНБ өөрийн үйл ажиллагаандаа хог хаягдлын менежментийг зайлшгүй нэвтрүүлэх, барилгын талбайд хог хаягдлыг ангилах, тээвэрлэх асуудлыг талбайн зохион байгуулалтын зураг төсөлд тусгуулах шаардлагатай, d. Энэ чиглэлээр цаашид зохион байгуулагдах сургалт, дадлагад сайн хамрагдах гэсэн оновчтой санаануудыг хэлсэн байна. 4. Төслийн үр өгөөжийг цаашид тогтвортой хадгалж, нэмэгдүүлэхэд сургалтын байгууллагын хувьд: a. Барилгын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан төслийн хүрээнд боловсрогдсон “Барилгаас үүсэх хог хаягдал ба түүнийг дахин ашиглах нь” гарын авлагын дагуу МСҮТ, “Барилгын хаягдал боловсруулах технологи” сурах бичиг болон онлайн хичээлийн программын дагуу их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчнийг БХХ-ийн менежмент болон БХХ-ийг дахин боловсруулах технологид сургах, b. Боловсруулсан журам, стандарт, норм дүрмийг сурталчлан мөрдүүлж, зааж сургах ажлыг барилгын салбарын чиглэл бүрээр хийх хэрэгтэй гэсэн байна. 5. Мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд: a. Шинэ мэдээллээр хангах олон нийт рүү хандсан хандлага сурталчилгааг нэмэгдүүлэх, b. Жижиг аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих, c. Төрийн болон хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр бүрдээ хог хаягдлын талаар бага гэлтгүй тусгаж байх гэсэн олон сайхан саналыг дэвшүүлсэн нь төсөл олон нийтийн хандлагыг эрс өөрчилснийг харуулж байна. Мөн энэ санал асуулгад оролцогчдын 80% нь төсөлд оролцохоос өмнө БХХ-н менежментийн талаар ямар нэгэн ойлголтгүй байсан ба нийт судалгаанд оролцогчид төслийн үр өгөөжийг дараах байдлаар үнэлсэн байна:
Төсөлд оролцохоос өмнө барилгын хог хаягдлын менежентийн талаар мэдээлэлтэй байсан уу? Үгүй Тийм 0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
1. Нийт оролцсон хүмүүсийн 50% нь маш сайн, 2. 40% нь сайн, 3. 10% нь дунд зэрэг гэсэн байна. 16
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
0%
10%
20%
30%
40%
50%
Маш сайн
Сайн
60%
70%
80%
90%
100%
Дунд
Өөрөөр хэлбэл нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90% нь төслийн үр өгөөжийг маш сайн, сайн гэж үнэлсэн байна. Төслийн өгөөжийн талаарх чанарын судалгааны дүгнэлт 1. Барилгын хог хаягдал, түүнийг дахин ашиглах боломжийн талаар олон нийт мэдлэгтэй болж энэ талаар судлах, төсөл хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаа явуулах, хог хаягдалгүй хэвшил, ангилан ялгалтыг өөртөө бүрдүүлж эхэлсэн зэрэг хувь хүмүүст дэвшил гарсан байна. 2. Төслийн үр өгөөжийг цаашид тогтвортой хадгалж, нэмэгдүүлэхэд төрийн бодлогоор дэмжих, эрх зүйн орчинг сайжруулж, тэдгээрийн биелэлт, хэрэгжилтийг хянах, татварын хөнгөлөлт урамшуулал олгох, БХХ-д суурилсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах шаардлагатай. 3. ААНБ өөрийн үйл ажиллагаандаа хог хаягдлын менежментийг зайлшгүй нэвтрүүлэх, барилгын талбайд хог хаядлыг ангилах, тээвэрлэх асуудлыг талбайн зохион байгуулалтын зураг төсөлд тусгуулах. 4. Мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаандаа барилгын хог хаягдлын менежмент болон БХХ-д суурилсан бүтээгдэхүүний талаарх шинэ мэдээллийн олон нийт рүү хандсан сурталчилгааг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, төрийн болон хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх. 5. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 90% нь төслийн үр өгөөжийг маш сайн, сайн гэж үнэлсэн байна. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 1. “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” нь барилгын хог хаягдлын менежментийн сургалтын программ, сурах бичгийг боловсруулж хэвлүүлэн багшлах боловсон хүчнийг бэлтгэн ШУТИС-д болон барилгын ба барилгын материал үйлдвэрлэгч ЖДҮ-д сургалт зохион байгуулах нөхцлийг бүрэн бүрдүүлж, Монгол Улсын барилгын хог хаягдлын менежментийн суурь судалгаа, Монгол Улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн судалгааг Европын Холбооны сайн туршлагад тулгуурлан гүйцэтгэж зөвлөмж, дүгнэлт, аргачлалыг боловсруулсан нь барилгын хог хаягдлын тогтвортой менежмент хэрэгжүүлэх нөхцлийг Монгол Улсын барилгын салбарт бүрдүүлжээ 2. БХХ-д суурилсан бүтээгдэхүүний жор, технологийг боловсруулж, стандартыг батлуулсан нь тухайн бүтээгдэхүүнийг практикт хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Судлаачдыг бэлдэж, туршилт, судалгааны лабораторитой болсноор БХХ-д суурилсан бүтээгдэхүүний туршилт, судалгаа явуулах боломжоор хангасан байна.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
17
3. Барилгын хог хаягдлын менежмент, хог хаягдлыг дахин боловсруулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг 71%-иар нэмэгдүүлсэн нь энэ чиглэлийн үйлдвэр байгуулах сонирхолтой ААН байгууллага, хувь хүн их болж, ажлын байр шинээр нэмэгдэн Монгол Улсын ядуурлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоо төсөл биелүүлсэн гэж үзэж байна. Барилгын хог хаягдлын менежмент, хог хаягдлыг дахин боловсруулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг 71%иар нэмэгдүүлсэн. Сургалт бүрийн дараа сургагч багш нараас БХХ-д суурилсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах талаар зөвлөгөө авч зарим ЖДҮ эрхлэгчид болон хувь хүн үйлдвэр явуулах боломжтой ажлын байрандаа урьж зөвлөгөө авч байсан зэрэг нь цаашид энэ чиглэлийн үйлдвэр байгуулах сонирхолтой ААН байгууллага, хувь хүн бий болсныг гэрчилж байна. Иймд барилгын зах зээлд БХХ-д суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүд бий болох нөхцөл бүрдснээр ажлын байр шинээр нэмэгдэн цаашид Монгол Улсын ядуурлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоо төсөл биелүүлсэн гэж үзэж байна. 4. 6 төрлийн судалгааг барилгын салбарт анх удаа явуулж, дүгнэлт, зөвлөмж гарган гарын авлага хэвлүүлсэн нь Монгол Улсад барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хөгжүүлэх суурь материал болно. 5. Барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгааг явуулсны үндсэн дээр “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах” журмыг боловсруулж бхбайгуулалтын Сайдын 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн 48 тоот тушаалаар баталгаажуулж хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулсан байна. 6. Олон нийтийн санал асуулгаар нийт санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 90% нь төслийн үр өгөөжөд маш сайн, сайн гэсэн үнэлээгээг өгсөн байна. 7. Эдийн засгийн үр ашгийн судалгааны зураг-31-ийг ашиглан хууль бусаар хаях байдал хэрхэн буурсан талаар тооцож оруулах Улаанбаатар хотод барилгын компаниудын дийлэнх нь хууль бусаар барилга буулгалтаас үүссэн хог хаягдлыг зайлуулдаг [5] байсан бол 2019 оны судалгаагаар хууль бусаар хаях явдал 14% болж бууран компаниудын дийлэнх нь буюу 78% нь ББХХ-ийг албан ёсоор хогийн цэг рүү зайлуулан харин 8% нь ангилж ялган худалдан борлуулдаг болсон дэвшил гарсан байна [6]. 8. БХХ-д суурилсан бүтээгдэхүүний стандартыг батлуулан, хууль эрх зүйн орчныг сайжруулсанаар тэдгээрийг дахин ашиглах боломжийг бүрдүүлэн энэ төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчим хүчийг хэмнэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулснаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад төсөл хувь нэмэр оруулжээ. 9. Төслийн анх тавьсан зорилго, зорилтыг хүрсэн үр дүн, тоо баримтад болон төслийн оролцогч талуудаас авсан судалгаанд үндэслэн тоон болон чанарын хувьд дүгнэхэд төсөл нь тавьсан зорилгодоо бүрэн хүрсэн хэмээн дүгнэж байна. 10. БХБЯ-ны урт болон богино хугацааны бодлогын баримт бичигт төслийн үр дүн тусгагдан хэрэгжих боломжийг бүрдүүлсэн нь төслийн багийнхны нөр их хөдөлмөр, оновчтой менежменттэй салшгүй холбоотой.
18
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭЛ БА ҮНЭЛГЭЭ ТӨСЛИЙН ЗОРИЛТ
ГҮЙЦЭТГЭЛ БА ҮНЭЛГЭЭ
Төслийн нэр: Монгол Улсын барилгын салбарын цэвэр үйлдвэрлэл болон нөөцийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх төсөл Санхүүжилтийн эх үүсвэр: Европын Холбоо SWITCH Asia Хэрэгжүүлэгч байгууллага: КАРИТАС ЧЕХ РЕПАБЛИК Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: 1. Дельфтийн Технологийн Их Сургууль, Недерланд улс, 2. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, 3. ШУТИС, Барилга Архитектурын Сургууль Төслийн зорилго: Монгол Улсын ядуурлыг болон цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах Төслийн зорилт: Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-үүдэд нөөцийн үр ашигтай байдлыг болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхийг дэмжих Төслийн зорилт 1: Төслийн гол оролцогч талууд болон барилгын салбарынхан барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байх
� Барилгын хог хаягдлын менежментийн суурь судалгааны тайлан � Барилгын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Барилгаас үүсэх хог хаягдал ба түүнийг дахин ашиглах нь” сургалтын гарын авлага � Нидерландад бэлтгэсэн судлаач багш: Б.Нарантуяа /ШУТИС. БАС-ийн ахлах багш/ П.Сэргэлэн /ШУТИС. БАС-ийн ахлах багш/ � Нидерландад бэлтгэсэн сургагч багш Д.Сүнжидмаа /ШУТИС. БАС-ийн дэд проф/ Д.Бадамрагчаа /МБНХ-ны мэрэгжилтэн/ Золцэцэг /Төслийн ажилтан/ � Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зайн сургалтын хичээл / ШУТИС. БАС-д/ � Барилгын хог хаягдлын менежмент хичээлийн хөтөлбөрийг боловсруулан ШУТИС-ийн БАС-ийн сургалтын хөтөлбөрт оруулж, сурах бичгийг хэвлүүлэн 2020-2021 оны хичээлийн жилд 30 оюутан тухайн хичээлийг судалж байна. ҮНЭЛГЭЭ: Монгол улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах болон хог хаягдлын менежментийн суурь судалгааны, европын холбооны сайн туршлагад үндэслэн гаргасан зөвлөмж бүхий гарын авлага, энэ чиглэлийн сургалтыг их дээд сургуулийн түвшин хүртэл төрөл бүрийн түвшинд явуулах сургалтын программ, гарын авлага, сургагч багш нартай болсноор Монгол улсад барилгын хог хаягдлын тогтвортой менежмент хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
19
Төслийн зорилт 2: Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн гарган, тестэлж, эдийн засгийн талаас судалгаа хийж, стандарт гаргаж батлуулан, зах зээлд гаргахад бэлтгэх
Төслийн зорилт 3: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн гаргахын ач холбогдлыг холбогдох ЖДҮ-д болон салбарын төрийн байгууллагуудад сурталчлан таниулж мэдлэг ойлголтыг сайжруулах Төслийн зорилт 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрхзүйн тогтолцоог сайжруулах
20
� Монгол Улсад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн судалгааны тайлан � Хаягдал бетоноос дахин боловсруулсан дүүргэгч гарган авах технологи, дүүргэгчээр хийсэн бетоны орц найрлага � Бүтээгдэхүүний туршилтын болон техникийн шаардлагын 3 стандарт � Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгааны тайлан � Хаягдал бетоноос дүүргэгч гарган авах, хэрэглэх практик сургалт ҮНЭЛГЭЭ: БХХ-д суурилсан бүтээгдэхүүний жор, технологийг боловсруулж, стандартыг батлуулсан нь тухайн бүтээгдэхүүнийг практикт хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Судлаачдыг бэлдэж, ЖДҮ эрхлэгчдийг практик сургалтаар чадавхжуулан, туршилт, судалгааны лабораторитой болж, хог хаягдлын менежмент, хог хаягдлыг дахин боловсруулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг 71%-иар нэмэгдэж, энэ чиглэлийн үйлдвэрийг байгуулах сонирхолтой ААН байгууллага их болсон дүгнэлт санал асуулгаар гарсан нь Монгол Улсын ядуурлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоо төсөл биелүүлсэн гэж үзэж байна. � Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа � Жижиг дунд үйлдвэрлэгчид мөн төрийн болон төрийн бус, мэргэжлийн болон сургалтын байгууллагуудын хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төслийн сургалт, үйл ажиллагааны арга хэмжээнд 4154 хүнийг хамруулсан байна. Эдгээрээс сургалтад 2833 хүн, олон нийтийн үйл ажиллагаанд 1321 хүн хамрагдсан байна. ҮНЭЛГЭЭ: Төсөл энэ зорилтоо давуулан биелүүлснээр мэдлэг, ойлголтыг олонд идэвхтэй, Монгол Улс даяар түгээн цаашид төслийн үр дүн өргөн хүрээнд хэрэгжих суурийг тавьсан байна.
� Барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны тайлан � Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, углуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах журам ҮНЭЛГЭЭ: Европын барилгын хог хаягдлын шилдэг туршлагыг судлах аялал зохион байгуулж, “Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргэн ашиглах, устгах, булшлах” журмыг боловсруулж БХБ-ын сайдын тушаалаар баталгаажуулж хууль эрх зүйн орчинг сайжруулсан байна. БХБЯ-ны урт болон богино хугацааны бодлогын баримт бичигт төслийн үр дүн тусгагдан Монгол улсад хэрэгжих боломжийг бүрдүүлжээ.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 1. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгаа, Хуудас 48, Зураг 46. 2. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгаа, Хуудас 51, Зураг 54. 3. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа, Хуудас 20, График 6. 4. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа, Хуудас 25, График 9. 5. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа, Хуудас 30, График 20. 6. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа, Хуудас 31, 7. Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгаа, Хуудас 32, График 23.
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
21
2020 ОН