"БАРИЛГААС ҮҮСЭХ ХОГ ХАЯГДАЛ БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ НЬ” II ШАТ 2019

Page 1

“МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ


Энэхүү гарын авлагыг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Гарын авлагад орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.


БАРИЛГЫН САЛБАРЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “БАРИЛГААС ҮҮСЭХ ХОГ ХАЯГДАЛ БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ НЬ” СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА II ШАТ

2019 он Улаанбаатар хот


Улс: Монгол Төслийн нэр: “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төсөл Боловсруулсан: Д. Сүнжидмаа /ШУТИС-ийн БАС-ийн багш, PhD/ Д. Бадамрагчаа /МБНХ-ны Сургалтын албаны дарга/ П. Цэндмаа /МХХДБҮХ-ны Гүйцэтгэх захирал/ Д. Батжаргал / МХХДБҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/ 2019он


СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР II шат Өдөр 1 Цаг

Сэдэв

Сургагч багш

09:00-10:30

Буулгалтын бетон ба түүнийг дахин ашиглах боломж, Буулгалтын бетоныг дахин ашиглаж буй Нидерланд улсын туршлага Цайны завсарлага Монгол улсын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал ба хог хаягдал дахин боловсруулалт Хэлэлцүүлэг Үдийн хоол Барилгын буулгалтаас үүссэн хаягдлыг /шил, тоосго ба асбест/ дахин ашиглах боломж Цайны завсарлага Барилгын буулгалтаас үүссэн мод ба хуванцрыг дахин ашиглах боломж Хэлэлцүүлэг

Д. Бадамрагчаа

Цаг

Сэдэв

Сургагч багш

09:00-10:30

Бетоны технологийн шинэ хандлага ба түүний хөгжил Цайны завсарлага Барилгын материалын сорилтын лабораторийн танилцуулга Лаборатори болон шинжилгээний явцтай танилцах Материалын ялгалт, дээж авалт Үдийн хоол Хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдтэй танилцах Сургалтын үнэлгээ/Хэлэлцүүлэг Сургалтын хаалт/Сертификат гардуулах

Д. Бадамрагчаа

10:30-10:40 10:40-12:10

12:10-12:30 12:30-13:30 13:30-15:00

15:00-15:10 15:10-16:40 16:40-17:00

П. Цэндмаа Д. Батжаргал

Д.Сүнжидмаа

Д.Сүнжидмаа

Өдөр 2

10:30-10:40 10:40-12:30

12:30-13:30 13:30-16:00 16:10-16:30 16:30-17:00

Ж. Энхтуяа, БМСШ-ний лабораторийн эрхлэгч

Д.Сүнжидмаа Сургагч багш нар Төслийн баг


АГУУЛГА Сэдэв 1. Буулгалтын бетон ба түүнийг дахин ашиглах боломж, буулгалтын бетоныг дахин ашиглаж буй Нидерланд улсын туршлага • Барилгын хатуу хог хаягдлыг дахин ашиглах боломж • Дахин боловсруулах технологи буюу C2CA • Бетоны хаягдлыг дахин боловсруулах төхөөрөмж буюу Advanced Dry Recovery ADR) • Халаалтын агаарын ангиллын систем буюу HAS (Heating Air classification System Сэдэв 2. Монгол улсын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал ба хог хаягдал дахин боловсруулалт • Хог хаягдлын менежментийн эрх зүйн орчин • Хог хаягдлын салбарын Монгол улсын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал • Хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд • Хог хаягдлын менежментийн чиг хандлага, олон улсын туршлага Сэдэв 3. Барилгын буулгалтаас үүссэн хаягдлыг дахин ашиглах боломж • Барилга буулгалтаас үүссэн тоосгыг дахин ашиглах • Барилга буулгалтаас үүссэн шилийг дахин ашиглах • Асбест ба түүнийг зайлуулах ажилбар Сэдэв 4. Барилгын буулгалтаас үүссэн мод ба хуванцрыг дахин ашиглах боломж • Барилга буулгалтаас үүссэн модыг дахин ашиглах • Барилга буулгалтаас үүсэн хуванцрыг дахин ашиглах Сэдэв 5. Бетоны технологийн шинэ хандлага ба түүний хөгжил • 3D принтерийн технологи • Өөрийгөө эрүүлжүүлэгч бетон • Ус нэвчдэг бетон Сэдэв 6. Материалын ялгалт, дээж авалт Хавсралт 1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалт


ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ ADR Advanced Dry Recovery (Бетоны хаягдлыг бутлан төрөл бүрийн хэмжээгээр ялгаж ашиглах) HAS Heating Air classification System (Халаалтын агаарын ангиллын систем) C2CA Concrete to Cement and Aggregates (Бетон цемент ба дүүргэгчид) ACI American Concrete Institute (Америкийн Бетоны Хүрээлэн) ПХФ Пентахлорфенол CCA Chromated Copper Arsenate (Хромжсон арсенат зэсэн) MFA Material Flow Analysis (Материалын урсгалын дүн шинжилгээ) ШУТИС Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль МХХДБҮХ Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо БМСШ Барилгын Материалын сорилт шинжилгээний лаборатори


СЭДЭВ 1. БУУЛГАЛТЫН БЕТОН БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖ, БУУЛГАЛТЫН БЕТОНЫГ ДАХИН АШИГЛАЖ БУЙ НИДЕРЛАНД УЛСЫН ТУРШЛАГА /Нидерландын Дельфтийн Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн боловсруулсан C2CA технологи/ 1.1 Барилгын хог хаягдлыг дахин ашиглах боломж Барилгын хог хаягдал нь барилга угсралт болон засварын ажлаас мөн ашиглалтын хугацаа нь дуусч буулгасан барилга зэргээс үүсдэг. Буулгасан барилгын хаягдлын төрөл, хэмжээ нь тухайн барилгын насжилт, загвар хийц, зориулалт зэргээс хамаарч өөр байдаг. Харин орон сууцны угсармал барилгад бетоны хаягдал ойролцоогоор 70-80 хувийг эзэлдэг. Жил бүр Улаанбаатар хотод болон аймаг орон нутгийн барилга байгууламжийн тооллого явагддаг. Энэ үеэр ашиглахыг хориглосон барилга, байгууламжийн тоог гаргадаг ба 2018 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 орон сууцны барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Дээрхи барилгуудыг буулгахаар болвол ихээхэн хэмжээний барилгын хог хаягдал үүсэх нь тодорхой тул барилгын хатуу хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Манай улсад одоогоор барилгын хог хаягдлыг дахин боловсруулан дараах төрлийн үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна.Үүнд: • • • •

Явган хүний замын хавтан хийх; Авто замын ажилд хэрэглэх; Блок, тоосго хийх; ба Хөнгөн гулдмай үйлдвэрлэх эдгээр болно.

Цаашид барилгын хог хаягдлыг тусгай цэгт цуглуулах, түүнийг ангилан дахин боловсруулан ашиглах үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, ялангуяа ашиглалтын хугацаа нь дуусч, буулгах барилгаас үүсэх хаягдлыг дахин ашигласан компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, экологийн хохирол тооцдог системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Орчин үед барилгын салбарт хаягдалгүй технологи нэвтрүүлэх, барилгын хаягдлыг дахин ашиглах асуудалд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ихээхэн туршлага хуримтлуулсан байна. Тухайлбал Нидерланд, Дани, Бельги, Япон, АНУ зэрэг улсууд буулгасан барилгын хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулан ашиглаж байна. Эдгээр улсууд нь бетоны дайргыг буталж ангилан дараах зориулалтаар ашиглаж байна. Үүнд: • • • •

8

Төмөр бетон эдлэлд дүүргэгчээр ашиглах; Жижиг ширхэглэлийн дүүргэгчийг ханын хөөсөн бетон гулдмай, зам талбай; Гоёлын зориулалттай хавтан үйлдвэрлэх; Хоёрдогч түүхий эд болох буталсан бетон, тоосго, асфальт бетоныг явган хүний замд ашиглах;


2019 • • • • •

Түр зуурын авто замын суурь хийх; Цэцэрлэгт хүрээлэнгийн талбай тэгшлэх; Хөрсний ус шүүрүүлэх ажилд; Барилгын суурь, шалны доор хийх; болон Бага даацын бетонон эдлэлд дүүргэгчээр ашиглах эдгээр болно.

1.2 Буулгалтын бетоныг дахин ашиглаж буй гадаад орны технологи Дэлхий дахинд бетоныг дахин боловсруулах нь барилгын материалын салбар, байгалийн нөөцийн зөв ашиглалт мөн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахад нэн чухал гэж үздэг. Барилга буулгалтаас гарч байгаа бетоны хог хаягдал нь Европ дахь хатуу хог хаягдлын гуравны нэг орчим хувийг эзэлж байна. Тиймээс энэхүү хатуу хог хаягдлын хэмжээг багасгах, байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологийг нэвтрүүлэхээр 2011 оны 1 дүгээр сард Нидерландын Дельфтийн Технологийн Их Сургуулийн эрдэмтэд олон улсын 13 түнш байгууллагуудтай хамтран “C2CA Recycling Technology” буюу “Дахин боловсруулах технологи” (Зураг 1) төслийг эхлүүлсэн байдаг. Материалын Урсгалын Анализ хийх бас нэгэн шалтгаан нь хаягдал материалыг хаана дахин хэрэглэж болох вэ гэдгийг тодорхойлох явдал юм. Эдийн засгийн эргэлт нь бага үед хаягдал материал нэг салбарт дахин ашиглагдаж, дахин боловсруулагддаг. Энэ нь материал ашиглалтын үр ашгийг дээшлүүлж улмаар байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, түүхий эдийн ашиглалт, эрчим хүч ашиглалт, СО2 ялгаралтын хэмжээг бууруулдаг. Нэмж хэлэхэд материалыг дахин ашиглаж, дахин боловсруулахын тулд ханган нийлүүлэлтийг хамтран явуулах давуу талыг бий болгодог. Зураг 1-т Нидерланд улсад хог хаягдлыг дахин боловсруулж гаргаж авсан барилга бусад салбарт ашиглаж болох материалуудын төрлийг харуулав.

Зураг 1. C2CA Дахин боловсруулах технологи

Энэхүү төслийн зорилго нь барилга, байгууламжийг ухаалаг буулгах, буулгалтаас гарсан бетоноос дүүргэгч материал, цементийг ангилан ялгах, дахин ашиглах, байгаль орчинд ээлтэй, өртөг хэмнэсэн технологийн процессыг хөгжүүлэх явдал юм. Дахин боловсруулах технологийн процессд (Зураг 2) хэд хэдэн шинэ дэвшилтэт технологийг ашиглахаар зохион бүтээж, танилцуулсан юм.

9


Зураг 2. Дахин боловсруулах технологийн процесс

C2CA Recycling Technology- Дахин боловсруулах технологийн давуу талууд: • Дахин боловсруулсан бүтээгдэхүүнд чанарын гэрчилгээ олгох ажлууд хийгдэж ямар ажилд хэрэглэж болох, болохгүйг тодорхойлж хэрэглээнд нэвтрүүлэх боломж; • Хог хаягдлаас гаргаж авсан чанартай материалуудыг дэмжих бодлого; • Эрчим хүчний хэмнэлт; • Байгаль орчинд ээлтэй технологи; • Хаягдлын хэмнэлт; • Тээвэрлэлтийн зардал багатай; • Шинэ бизнес эрхлэх боломж эдгээр болно. 1.3 Бетоны хаягдлыг дахин боловсруулах төхөөрөмж: Advanced Dry Recovery (ADR) Дахин боловсруулах технологиудын нэг бол Advanced Dry Recovery (ADR) буюу “Бетоны хаягдлыг бутлан төрөл бүрийн хэмжээгээр ялгаж ангилах” төхөөрөмж юм. Тус төхөөрөмжийг С2CA төслийг хэрэгжүүлэгч нар 10 гаруй жилийн судалгаа, туршилтын үр дүнд бетон, хатуу хог хаягдлыг ялган ангилах зориулалтаар (Зураг 3) бүтээжээ.

Зураг 3. ADR төхөөрөмжийн зураг 10


2019 ADR төхөөрөмжийн онцлогуудаас дурдвал: • Цагт 50-60 тн дүүргэгч материалыг ангилан ялгах хүчин чадалтай; • 13590м урттай, 4086м өндөр, 2460м өргөн зөөж тээвэрлэх зориулалт бүхий дугуйтай; • Барилга буулгаж байгаа талбайд байршуулан ажиллуулах боломжтой ба Роттердамын “Инноваци Экспо 2018” үзэсгэлэн дээр 200 мянган еврогийн үнэтэйгээр танилцуулагдсан. ADR төхөөрөмжийн ажиллах зарчим нь 0-16мм хэмжээтэй буталсан бетон, хатуу хог хаягдлууд эргэлдэх хүрдний тусламжтайгаар тодорхой зайнд шидэгдэж, конвероор зөөгдөж гурван төрлийн хэмжээгээр ангилан ялгах юм. ADR төхөөрөмжийн ажиллах зарчмыг Зураг 4-д харуулав.

Зураг 4. ADR төхөөрөмжийн ажиллах зарчим

ADR төхөөрөмжөөр дараах гурван төрлийн (a. 4-16мм, б. 1-4мм, 3. 0-1мм) диаметрээрээ ялгаатай дүүргэгч материалуудыг ангилан ялгах ба үүнийг Зураг 5-д үзүүлэв.

Зураг 5. Дүүргэгч материалууд 11


1.4 Халаалтын агаарын ангиллын систем - Heating Air classification System (HAS) ADR төхөөрөмжөөр ангилан ялгаж авсан гурван төрлийн дүүргэгч материалуудаас 0–4 мм хэмжээтэйг нь уг төхөөрөмжийн тусламжтайгаар элс болон цементийг халуун агаар ашиглан ангилан ялгаж авдаг. Heating Air classification System (HAS) төхөөрөмжийн ажиллах зарчим (Зураг 6) нь цооногийг 300–4000C хүртэл халуун агаараар үлээлгэж цемент болон элсийг халааснаар цемент нь хүчтэй халуун агаараар үлээгдэж, тусгай хоолойгоор дамжин өөр нэг цооногт хуримтлагдан, харин элс болон арай том ширхэглэгтэй дүүргэгч материалууд нь хөргөлтийн бүсээр дамжин доош хүндийн жингээр унаж мөн доош унасан дүүргэгчээс нарийн ширхэгтэй тоосонцорууд нь цемент хуримтлагдсан цооногруу мөн адил хоолойгоор дамжин орох байдлаар ажилладаг. Энэ төхөөрөмжөөр элс болон цементийг ялгадаг.

Зураг 6 HAS төхөөрөмжийн ажиллах зарчим

12


2019 ТЭМДЭГЛЭЛ:

13


ТЭМДЭГЛЭЛ:

14


2019 ТЭМДЭГЛЭЛ:

15


ТЭМДЭГЛЭЛ:

16


2019 СЭДЭВ 2. МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ 2.1 Хог хаягдлын менежментийн эрх зүйн орчин Хүн амын суурьшил, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн төвлөрлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг томоохон хүчин зүйл нь хатуу болон шингэн хог хаягдал юм. Манай оронд хог хаягдал 1940 оныг хүртэл хүн амын ахуйн болон мал аж ахуйгаас гаралтай байсан бол 1940 оноос аж үйлдвэрлэл хөгжиж, 1950-иад оны сүүлээс газар тариалан эрхлэх, хотжих, үйлдвэржих явц хүчтэй болж, 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хог хаягдлын хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж, нарийн төвөгтэй болж ирсэн. Монгол улс Хог хаягдлын тухай анхны хуулийг 2000 онд баталсан бөгөөд хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг 1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох, экспортлох тухай /2000/, 2. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай /2003/, 3. Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай /2009/ хуулиудаар зохицуулж байсан. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль нь 2004 оны 07 сарын 01 ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба Хог хаягдлын тухай хуулийн /2003/ нэг хэсэг, Монгол улсын хог хаягдлын менежментийг зохицуулах анхны хууль болсон. Энэ хуулийн хүрээнд хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, түр байршуулах, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг ландфилл хийх, хаягдлыг хоёрдогч түүхий эд материал болгон ашиглах, хог хаягдлын хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөллөөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авах зэрэг үйл ажиллагааг зохицуулж байсан. Байгаль орчны багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2012 онд дээр дурьдсан 3 хуулийг нэгтгэн, шинэчлэн найруулж, хог хаягдлын тухай хуулийг баталсан. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монголын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, эрүүл цэвэр орчныг бүрдүүлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд үндэсний бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, сайжруулан боловсруулсан бөгөөд “Хог хаягдлын тухай” шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын Нэгдсэн хуралдаанаар 2017 оны 05 сарын 12 ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Монгол улс хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ногоон 17


хөгжлийн холбоотой бодлого, зохицуулалтыг баримталж ажиллаж байгаа бөгөөд хүн амын эрүүл мэнд, байгаль орчны хамгааллын тухай голлох олон улсын хүрээлэн байгаа орчны гэрээ, конвенциудад нэгдсэн байдаг. Тухайлбал: • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц /1993/ • Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, устгахад хяналт тавих тухай Базелийн конвенц /1996/ • Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц /1996/ • Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын конвенц /1996/ • Зарим аюултай химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээллэж, зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц /1999/ • Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц /2003/ • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ /2015/ Засгийн газар нь одоогийн хатуу хог хаягдлын менежменттэй холбоотой асуудал, бэрхшээлүүдийг даван туулж шийдвэрлэх арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлж байгаа ба удирдлага, бүтэц, зохион байгуулалтын сул байдал, санхүүгийн хязгаарлагдмал байдал, мэргэжилтэн ажилагсдын нөөц, ур чадвар, технологийн дутагдалтай байдлыг сайжруулснаар Монгол улс дах хог хаягдлын менежментийг хөгжүүлэх асар их нөөц бололцоо бий. 2.2 Хог хаягдлын дахин боловсруулах салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 3 том төвлөрсөн хогийн цэг байх ба /Цагаан Даваа, Нарангийн энгэр, Морингийн Даваа/ тус хогийн цэгүүдэд очиж буй хог хаягдлыг тээвэрлэх ажлыг ТҮК-ууд гэрээгээр гүйцэтгэж байна. ТҮК-ууд нь хог хаягдлыг тээвэрлэхдээ хүн ам нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдлаар ачилт тээвэрлэлт хийж байгаа нь хамгийн аюул эрсдэлтэй бөгөөд нэн яаралтай шийдвэрлэх асуудал юм. Тэдгээр компаниуд нь тээвэрлэлт хийсэн машинуудад ариутгал хийдэггүйгээс гадна тээвэрлэлт хийх явцдаа битүүмжлэлгүй ачилттай сууршилын бүсүүдээр дайран өнгөрч байна.

18


2019

Зураг 7. Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцийн судалгаа

МХХДБҮХ холбоонд албан ёсны бүртгэлтэй 66 ААН, байгууллага байдгаас хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус байгууллагуудаас үйл ажиллагаа явуулж буй 22 компаний талаар товч дурьдвал: Дээрх компаниуд нь хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаль орчны салбарт хувь нэмэр оруулж буй боловч төрөөс үзүүлэх татварын дарамт, төрийн байгууллагын хүнд суртал, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг, хог хаягдал үйлдвэрлэгч ААН-үүдийн хог хаягдлын менежмент хангалтгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. 2018 оны байдлаар МХХДБҮХ-нд хог хаягдал хүлээн авч ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж буй 206 дахивар нөөцийн цэг бүртгэлтэй байна (Зураг 8). Нийслэлийн хэмжээнд жилд 1.4 сая орчим тонн хог хаягдал бий болж байгаагаас 206 цэг дээр 17,8 % орчим хог хаягдал дээрхи бүлэг иргэдийн оролцоотойгоор ангилан ялгагдаж ирдэг.

Зураг 8. Улаанбаатар байрлах дахивар нөөц цуглуулах цэгүүд

19


Дээрх цэгүүд дээр цаас, картоны хаягдал, шилэн лонх, хуванцар хаягдал, гялгар уут, өнгөт ба хар төмөрлөгийн хаягдал, аккумлятор ба хөнгөнцагаан лааз зэрэг дахин боловсруулагдах боломжтой хоёрдогч түүхий эдүүд буюу дахивар нөөцүүдийг худалдан авч байна. Цэгүүдээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид нь : • • • • •

ТҮК-ийн ажилтнууд СӨХ-ийн ажилтнууд, Орцны жижүүрүүд Орон гэргүй түүгч иргэд Албан байгууллага худалдааны төвийн үйлчлэгчид Нэн ядуу өрхөд тооцогдох өрхүүд зэрэг хүрээний хүмүүс байдаг ба Монгол улсын хэмжээнд манай холбооны гишүүн нийт 20.000 орчим иргэд байна. Тус иргэдийн түүсэн дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу дахивар нөөцийн цэгүүд худалдан авч дахин боловсруулах үйлдвэрүүд болон төвлөрсөн том цэгт тушаадаг.

2.3 Монгол улсын хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэгдсэн хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд Монгол улсын Засгийн газраас хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний стратегийн хүрээнд болон дараах үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж буй бөгөөд жишээгээр оруулсан төсөл, хөтөлбөрүүд нь эдгээр баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжиж байна. Үүнд: • Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /20162030/ ЗГ-ын 2016 оны 35 дугаар тогтоол • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /ЗГын 2016 оны 121дүгээр тогтоол/ • Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /ЗГын 2017 оны 98 дугаар тогтоол/ Жишээ 1. Улаанбаатар хотын төлөвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн “Эко парк” Улаанбаатар хотоос жилдээ 1,458,882.5 тонн хог хаягдал үүсч байгаагаас 2015 оны байдлаар 20,6% буюу 300 мян.тн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, түүхий эдийн цэгээр дамжуулан авч, 7% буюу 102 мян.тн байгаль орчинд хаягдаж, үлдсэн 75% буюу 1,1сая тн хог хаягдал нь дээрхи 3 төвлөрсөн хогийн цэгт ирж нийлүүлэгдэж байгаагаас 2.7 % буюу 40,0 мян.тн хог хаягдал дахин ашиглах болон боловсруулах үйлдвэрүүдэд эргэн нийлүүлэгддэг бөгөөд нийт хог хаягдлын 72.6% буюу 1,1сая тн хог нь ландфиллийн булалтанд орж байна. Нийт хог хаягдлын 50%-ийг дахин боловсруулах үйлдвэрлэлд оруулах харин 10%-ийг нь уламжлалт аргаар шууд булж, 25%-ийг нь шатааж боловсруулах бөгөөд 15%ийг нь харин тус Эко паркаас экспортлох болон эсвэл аюултай хог хаягдал булах 20


2019 ландфилл рүү шилжүүлэх юм.

Зураг 9. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2016-2030 он хүртэлх төлөвлөгөөний загвар

Жишээ 2. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан. Хан-уул дүүрэгт байрлах Морингийн давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудал 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн гэрээ болон төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдийг байгуулан ажиллаж байна. МХХДБҮХ-ны хог хаягдал боловсруулах үйлдвэр технологийн паркийн хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

21


2.4 Хог хаягдлын менежментийн олон улсын туршлага, чиг хандлага АНУ энэ тал дээр тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд 1997 оноос эхлэн АНУ-ын Үндэсний дахин боловсруулалтын холбооноос жил бүрийн 11 сарын 15-ны өдрийг хог хаягдал дахин боловсруулаллтын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. Мөн хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулдагаараа алдартай Япон улсыг ч энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тус улсын иргэдийн хувьд хогны асуудлыг нэн тэргүүнд тавьж иргэн бүрийн оролцоотойгоор асуудлаас гарсан байна. Хог хаягдлаас дахин ашиглах боломжтой хоёрдогч түүхий эдийг ангилан авч боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дээрх асуудлуудыг шийдвэрлэх алхамуудын нэг юм. Түүнчлэн европын улс орнуудад хог хаягдалд тавигдах төрийн байгууллагуудын хяналт, оролцоо маш өндөр байдаг. Жишээ нь: Шведэд хог хаягдлын 99 хувийг дахин боловсруулдаг ба хог хаягдлын хадгалалтын хэмжээ болон хугацааг тооцон татвар ноогдуулдаг байна. Хог хаягдлаа зориулалтын хүлээн авах цэгт хүлээлгэн өгдөг байх хариуцлага тогтсон байдаг. Төрийн байгууллагаас иргэд, ААН-үүдэд тавих шаардлага өндөр төдийгүй, урамшууллын систем сайтай. Олон улсад жишиг болгон мөрддөг хог хаягдлын менежментийн схемийг Монгол улсын өнөөгийн байдалтай харьцуулсныг Зураг 10-т үзүүлэв.

Зураг 10. Олон улсын болон Монгол улсын хог хаягдлын менежментийн схем

Жишээ 1. Япон улсын туршлага: Китакюшю (Кitakyushu) Эко Хот Китакюшю хот нь ойролцоогоор 485 км2 бөгөөд энэхүү хот нь Япон улсын Кюшю хэсэгт оршдог. Китакюшю хотод төмрийн үйлдвэр зэрэг Японы маш том хүнд үйлдвэрүүд оршдог байсан учраас Байгаль орчны хувьд хамгийн их бохирдолтой 22


2019 хотуудын нэг байсан юм. 1950-1970 оны эдийн засгийн огцом өсөлтийн үед Олон улсын төмрийн үйлдвэрийн зах зээлийн хүчтэй өрсөлдөөний улмаас энэхүү үйлдвэр нь хаагдсан хэдий ч уг газар нутгийн ус, агаар маш хүчтэйгээр бохирдсон. Dokai Bay далайн эрэг нь үйлдвэрлэлийн болон ахуйн хаягдал бохир уснаас үүдэн маш их бохирдсон төдийгүй энэхүү хэсгийг “Үхсэн тэнгис” гэж хүртэл нэрлэж байжээ.

Зураг 11. Китакюшю хот өмнө ба одоо

Энэхүү гамшигаас салж хөгжингүй цэвэр хот болохын тулд энэхүү хот нь хүнд үйлдвэрийн хотоос хүрээлэн Эко үйлдвэрийн хот болон хөгжих зорилго зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хотын захиргаа нь хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх замаар Китакюшю Эко Хот байгуулах зорилтыг тавьсан байна. Уг төсөл хөтөлбөрүүд нь үндсэн 2 шаттай байсан. Үүнд: I шат: Дахин боловсруулах (1997 – 2002) болон II шат: Дахин хэрэглэх(2002 – 2010). Китакюшю Эко Хот байгуулах төслийг хэрэгжүүлснээр нэг үйлдвэрийн хог хаягдлыг дараах үйлдвэрийн үндсэн түүхий эд болгох замаар ямар нэгэн төрлийн хаягдалгүй цэвэр технологи дээр суурилсан аж үйлдвэрийн хотыг байгуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дараах байгууллагууд илүү ач холбогдол өгч ажилласан. Үүнд: _ Хотын захиргаа: Дэд бүтцийг бий болгох, PR, бусад хотын улсын туршлага судлах, уулзалтуудыг зохион байгуулах болон энэхүү Эко хотыг барьж байгуулахад шаардлагатай бүх төрлийн зөвшөөрлийг түргэн шуурхай гаргах ажлыг гүйцэтгэсэн. _ Бизнесийн байгууллагууд нь өөрсдийн үйлдвэрлэлийн чиглэлийг хүнд үйлдвэрээс комплекс үйлдвэрт чиглүүлэн, хэрэглэхгүй газар болон илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрдлэлээс татгалзсан. _ Судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь өөрсдийн судалгаа шинжилгээний чиг хандлагыг хог хаягдлын дахин боловсруулах шинэ технологи бий болгох замруу чиглүүлэн үйлдвэрүүд, хотын захиргаа болон судалгааны байгууллагуудтай хамтран хаягдлыг хянах технологийг боловсруулсан _ Хотын оршин суугчид нь Эко хотыг сурталчлан таниулах төвийг тус хотод үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран байгуулсан төдийгүй энэхүү хотын оршин суугчид нь хог хаягдлыг дахин ашиглах сургалт, сурталчилгаанд маш 23


идэвхитэй оролцдог байна. Жишээ 2. ХБНГУлсын туршлага, хог хаягдлын менежмент: Барилгын хог хаягдал дахинхогоо боловсруулах SCHMITT компани Барилгын буулгаад барилгад хэрэглэж болох бусад төрлийн материалыг буцааж ачиж явах боломжийг бүрдүүлэн өгсөн. Ачааны машинаар барилгын хогийг авчирхад хог хаягдлыг заавал хянадаг бөгөөд пүүн дээр хэмжин, үндсэн 5 ангилалаар хаана хаяхыг тогтооно. Дахин боловсруулах барилгын хогонд хуванцар болон өөр хог байж болохгүй бөгөөд нэмэлт төрөл бүрийн төхөөрөмж ашиглан ангилан ялгадаг. Хоногт 60 тн барилгын хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулалт хийгддэг.

Зураг 12. Барилгын хог хаягдал дахин боловсруулах Schmit компани

Жишээ 3. ХБНГУлсын туршлага, хог ангилан ялгах төв: Веолиа компани Тус компани нь хогийн контейнер савнуудыг өрхүүдэд байрлуулан түүндээ ангилсан хогийг цуглуулан авдаг. Ирсэн ангилсан хаягдлыг дахин нарийн ангилж, тус бүрээр нь пресслэн хурааж, дахин боловсруулах үйлдвэрт явуулж байна. Харин ангилаагүй бусад хогноос тодорхой хольцуудыг жижиглэн бэлтгэх аргаар түлш гарган авдаг. Энэхүү шатаах зориулалт бүхий түүхий эдийг цаас, цемент, хог шатаах үйлдвэрүүдэд эрчим хүч гаргах зориулалтаар илгээдэг. Бүх хогны 95 хувийг ямар нэг хэмжээгээр ашигладаг. Шатаах материалын оронд нүүрс г.м шатах материал хэрэглэх нь хамаагүй өндөр өртөгтэй тул хогноос гарган авсан шатах түүхий эд хэрэглэхийг илүүд үздэг байна. Аюултай хог /машины тос, өрхөөс гарч байгаа химийн бүтээгдэхүүн, чийдэн, будаг г.м/ хаягдлыг хүлээн авч, ялган шинжилж, цааш нь холбогдох газарлуу явуулдаг. Аюултай хаягдал хүлээн авах байгууламжийн хувьд гал гарах, химийн бодис асгарах зэрэг эрсдэлүүдээс сэргийлсэн нарийн төлөвлөлттэй. 24


2019

Зураг 13. Веолиа компанийн хог ангилан ялгах төв

Жишээ 4. ХБНГУлсын туршлага, Хог шатаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр /MVA/ Инголштат хотод байрлах энэхүү үйлдвэр нь 5 аймгийн хог буюу 1,2 сая хүмүүсээс хэрэглээнээс үүсэх 240 мянган тонн /жилд/ хогийг боловсруулдаг. Үйлдвэрт хэрэглэгдэх түүхий эд нь дахин боловсруулагдахаас бусад бүх хог байдаг бөгөөд аймаг болгон өөр өөрсдийн хогийг ялган авах тогтсон системтэй. Үйлдвэрийн ажиллах зарчим нь нүүрсний оронд хогийг шатаана. Агаарын бохирдол үүсгэхгүйн тулд олон давхар шүүлтүүр хэрэглэдэг. Энэ нь тухайн үйлдвэрийн гол технологи юм. Шаталт бүрэн явагддаг тул хөрсөнд бохирдол үүсгэхгүй үнс гардаг. Шатаах хаягдал нь аюулгүй хог байх ба хэрэв аюултай хог илэрсэн тохиолдолд ялгах үйл ажиллагаа хийгддэг. Эцсийн үр дүнд (a)170,000 мегаватт дулаан үйлдвэрлэдэг бөгөөд дулааныг 130 градусын халуун ус хэлбэрээр гарган авдаг ба (б) 80,000 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд 20,000 вольтын эрчим хүчийг гүйлтээр өгдөг байна. Үйлдвэрийн өртөг нь 250,000-450,000 евро бөгөөд Монгол улсад хямд өртгөөр байгуулах боломжтой юм.

Зураг 15. MVA хог хаягдал шатаан эрчим хүч үйлдвэрийн схем

25


ТЭМДЭГЛЭЛ:

26


2019 ТЭМДЭГЛЭЛ:

27


ТЭМДЭГЛЭЛ:

28


2019 ТЭМДЭГЛЭЛ:

29


СЭДЭВ 3. БАРИЛГА БУУЛГАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДАЛ МАТЕРИАЛЫГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖ 3.1 Барилга буулгалтаас үүсэх тоосгыг дахин ашиглах боломж Хуучин барилгын буулгалтаас үүссэн хаягдал тоосгыг дахин ашиглах нь хүрээлэн буй орчныг бохирдолтоос хамгаалахаас гадна нүүрсхүчлийн хийг бууруулах ач холбогдолтой. Нэг тонн тоосго үйлдвэрлэхэд 258 кг нүүрсхүчлийн хий агаарт хаягдах ба харин 1 тонн хуучин тоосгыг дахин боловсруулахад энэ хэмжээ 2,7 кг болох ба энэ нь шинэ тоосгоноос 95 дахин бага нүүрсхүчлийн хий ялгаруулж байна. Тоосго үйлдвэрлэх процесс нь түүхий эдийг олзворлох, худалдан авах, тээвэрлэх, эрчим хүчний зарцуулалт өндөртэй технологиор үйлдвэрлэх, савлах, дотоод тээвэрлэлт, хаягдлыг зайлуулах ажилбаруудаас бүрддэг бол буулгалтаас үүссэн хаягдал тоосгыг буулгасан барилгаас цуглуулах, дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх, цэвэрлэх, хаягдлыг хаях гэсэн цөөн ажилбараас бүрдэнэ.

Зураг 14. Барилгаас угсралтын болон хуучин барилгын буулгалтын үед үүсэх хаягдал тоосго

Тоосгоны ачилт болон буулгалтыг буруу хийснээс, мөн чанарын шаардлага хангаагүй тоосго худалдан авсан зэргээс шалтгаалан барилга угсралтын үед хагархай, бохирдолгүй хаягдал тоосгонууд гардаг. Харин хуучин барилгын буулгалтын үед үүссэн хаягдал тоосго нь зуурмагаар бохирдсон байх ба, эдэлгээний нөхцлөөс шалтгаалан чанарын хувьд буурсан байна. Энэ төрлийн тоосгыг дахин ашиглах болон дахин боловсруулан ашиглах боломжтой боловч дараах шалтгаануудын улмаас эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг. Үүнд: • Тоосгыг зуурмагаас цэвэрлэн чанарын үзүүлэлтээр нь ангилах нь хөдөлмөр зарцуулалт өндөр; • Буулгахдаа болгоомжтой, зөв, ухаалгаар буулгах шаардлагатай боловч энэ үйл ажиллагаа нь хөдөлмөр зарцуулалт өндөртэй; • Үйлдвэрээс гарсан шинэ тоосгоны үнэ хуучин тоосгыг дахин ашиглах зардлаас хямд эдгээр болно.

30


2019 Улаанбаатар хотод одоогийн байдлаар 32 бетонон, 275 тоосгон хуучин барилгыг буулгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эдгээр барилгаас 1.3 сая тонн хаягдал тоосго үүснэ гэж тооцоолжээ. Барилгын хог хаягдлын менежментийн үндсэн зарчмыг 16 дугаар зурагт харуулав.

Зураг 16. Барилгын хог хаягдлын менежментийн үндсэн зарчим

Хаягдал тоосгоны хувьд түүнийг дахин ашиглах, дахин боловсруулах, ландфилдах буюу хогийн цэгт хаях гэсэн 3 аргаар зайлуулна. Үүнээс эхний хоёр аргыг доор тайлбарлав. 1. Хаягдал тоосгыг дахин ашиглах: Тоосгыг зуурмагаас нь хусах байдлаар гараар эсвэл механик багажаар салган зориулалтаар нь дахин ашиглаж болно. Гэхдээ бат бэх, ус шингээлт зэрэг чанарын үзүүлэлтүүдийг нь стандартын дагуу тодорхойлж, чанарт нь баталгаа өгсний дараа ашиглах боломжтой. 2. Дахин боловсруулан ашиглах: Хаягдал тоосгыг зуурмагаас цэвэрлэсний дараа зүсэх, бутлах, нунтаглах зэрэг боловсруулалт хийн замын суурь, намагархаг хөрсөнд зам тавихад, явган хүний зам, архитектурын тохижилт зэрэгт ашиглах боломжтой. Хаягдал тоосгыг дахин ашиглах жишээнүүдийг Зураг 17-д харуулав.

Зураг 17. Хаягдал тоосгыг дахин боловсруулан ашиглаж буй жишээ

3.2 Барилга буулгалтаас үүссэн шилийг дахин ашиглах боломж Хаягдал шил хөрсөнд бүрэн задрахад 1000 жил шаардагддаг байна. Манай улс өнөөдрийн байдлаар шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортолж, ихээхэн хэмжээний шил хаягдаж байна. Шилний онцлог нь түүний шинж чанар өөрчлөгддөггүйд оршино. Мөн шилийг дахин боловсруулан хаягдалгүйгээр ашиглах боломжтой. Хаягдал шилийг шилний үйлдвэрийн түүхий эдээр ашиглахаас гадна 31


боловсруулалтанд оруулан төрөл бүрийн барилгын болон бусад зориулалтын материал хийх боломжтой. Жишээ нь: • • • • •

Хөөсөн шил Жижиг дүүргэгчтэй бетон Барьцалдуулагч Шилэн хөвөн Өнгөлгөөний материал гэх мэт

Шил үйлдвэрлэхэд хаягдал шилийг 10% ашиглахад нүүрсхүчлийн хийн ялгарал 5 хүртэл хувиар буурах ба шил үйлдвэрлэх эрчим хүчний зарцуулалт багасдаг. Хаягдал шил ашиглан төрөл бүрийн шилэн мозайк хийх боломжтой. Энэ төрлийн материалын шахалтын бат бэх 70-80 МПа, гулзайлтын бат бэх 14-16 МПа хүртэл байна.

Зураг 18 Хаягдал шилээр хийсэн шилэн мозайк

Хаягдал шил ашиглан дулаан тусгаарлах материал болох хөөсөн шил болон шилэн хөвөн үйлдвэрлэх боломжтой ба энэ технологи нь байгалийн эрдэс түүхий эд ашиглан үйлдвэрлэхээс эрчим хүчний зарцуулалтаар 30-40% бага байна. ШУТИС-ийн оюутнууд хаягдал шил ашиглан хөөсөн шил үйлдвэрлэх технологийг боловсруулсан байна (Зураг ). Хөөсөн шилний давуу талыг 18-р зурагт харуулав.

Зураг 19 Хаягдал шил ашиглан хийсэн хөөсөн шил ба хөнгөн дүүргэгч

32


2019

Зураг 20 Хөөсөн шилэн бүтээгдэхүүний давуу тал

3.3 Асбест ба түүнийг зайлуулах ажилбар Асбестийн тухай: Асбест гэдэг нь эрдэс чулуулгийн нэр бөгөөд маш тэсвэртэй мяндсан ширхэгүүд юм (Зураг 20).

Зураг 21 Асбестийн чулуу

Асбестийн төрлийн 6 эрдэс байна. Тэдгээрийн нэр болон найрлагыг 1-р хүснэгтэнд харуулав Химийн нэр Монгол Крокидолит Актинолит Антрофиллит Амозит Тремолит Хризотил

Англи Crocidolite Actinolite Anthophyllite Amosite Tremolite Chrysolite

Химийн томьёо (Mg3Si2O5(OH)4) Ca2(MgFe)5Si8O22(OH)2 (Mg7Si8O22(OH)2) ((FeMg)7 (Si8O22) (OH)2) Ca2Mg5 (Si8O22)(OH)2 Mg3 (Si2O5)(OH)

CAS № 12001-28-4 77536-66-4 77536-67-5 12172-73-5 77536-68-6

Хүснэгт 1. Асбестын төрөл 33


Энэ төрлийн чулуугаар хийсэн материал нь дулаан ба химийн урвалд тэсвэртэй, бат бэх, цахилгаан бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлж, шингэж, элэгдэж алга болохгүй, гэрэлд хувирдаггүй, удаан эдэлгээтэй байдаг. Асбестэн материалыг XYIII зуунаас хэрэглэж ирсэн бөгөөд тэдгээрийн барилга байгууламжид, цахилгаан хэрэгсэл /үсний сэнсэнд 1980 он хүртэл/, авто машинд, гэр ахуйн бараа гэх мэтэд хэрэглэдэг байсан. Асбестэн эдлэлүүдийн зарим жишээг 21-р зурагт харуулав.

Зураг 22 Асбестэн эдлэлүүд

Асбестийн тоосоор хэр их амьсгална эрүүл мэнд төдий чинээ их эрсдэлд ордог. Саяхныг хүртэл зөвхөн их хэмжээний асбест үхлийн аюулд хүргэдэг гэж үздэг байв. Харин одоо бага хэмжээгээр давтамжтай өртөх эсвэл хааяа их хэмжээгээр өртөх нь асбестоос хамааралтай хавдрыг үүсгэдэг гэж үзэж байгаа боловч өртөх эрсдлийн доод түвшинг заах хэмжүүр хараахан тодорхой болоогүй байна. Иймээс асбестийн нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байх ёстой бөгөөд хэрвээ энэ нь боломжгүй бол асбестийн агууламжийг тогтмол хамгийн бага хэмжээнд байлгах ёстой. Асбестаас хамааран үүсэх өвчин нь ажил мэргэжлээс шалтгаалсан бусад өвчинтэй харьцуулахад илүү олон хүний амийг хөнөөж байна. Хэрэв тархвал асбестийн бүх төрлүүд нь аюултай. Асбестийн ширхэгүүд агаарт хөөрөн нүдэнд үл үзэгдэх нарийн тоос үүсгэх ба ийм тоосоор амьсгалах нь уушгийг хүндээр өвчлүүлэн хавдар үүсэх шалтгаан болдог. Одоогоор асбестээс хамааралтай өвчнийг анагаах эмчилгээ хараахан гараагүй байна. Өнөөгийн байдлаар 60 улс бүхэлд нь болон тодорхой бүтээгдэхүүнд асбестийг хэрэглэхийг хориглосон ба эдгээр улсуудад Европын Холбооноос гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Чили, Хроват, Монгол, Хятад, Тайланд зэрэг улсууд орсон байна. Швейцарийн Базель хотод 1989 онд Базелийн конвенц болж аюултай хог хаягдлын ангилалд асбестыг (Y36. Асбест /нунтаг, ширхэглэг/) оруулсан байна. 1998 оны 9-р сард баталсан Роттердамын Конвенцээр: Зарим аюултай химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх “Урьдчилан мэдээлж зөвшилцөх журам”–д 39 төрлийн химийн бодис орсноос хризотел асбест орсон байна. 2003 онд Германы Дрезденд Европын 34


2019 Холбооны улсын хэмжээнд асбестын асуудлыг тусгайлан хэлэлцэж асбестыг дэлхий нийтээр хориглохыг тунхаглан “Дрездений тунхаг бичиг”-ийг гаргасан. 2009 оны 6-р сард Европын комисс, REACH-Regulation “Химийн бодисын бүртгэл, үнэлгээ, хяналтын журам”–ын 17-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж асбест бүхий бүтээгдэхүүнийг нэг орноос нөгөө оронд худалдаалахдаа зохих хяналтын дор явуулж байхаар заасан байна. Европын Холбоо 1999 оны 77-р удирдамжаар тус холбооны бүрэлдэхүүн улсууд асбест бүхий бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна. 2003 оны 18-р удирдамжаар асбестыг үйлдвэрлэх, олборлох ажиллагааг хязгаарлах, ажилчдыг асбестын хордлогоос хамгаалах үүднээс тэдгээрийг ажиллуулахыг хориглох заалтыг 2006 оноос хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Монгол Улс 2010 оны 7-р сарын 14-ний өдрийн 192 тоот тогтоолоор Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газар болон Гаалийн Ерөнхий газарт импортоор орж ирж буй асбест болон асбестан бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах талаар үүрэг болгосон байна. Асбестийг буулгах ажилбар: Буулгаж буй барилгаас хамгийн түрүүнд асбестийг мэргэжлийн байгууллага буулган, журмын дагуу зайлуулна. Ихэвчлэн барилга дотор асбест байгаа нь тодорхойгүй байдаг бөгөөд харагдах байдлаар нь асбестыг тодорхойлох нь хялбар биш юм. Байрны эзэмшигч ажил гүйцэтгэх талбайн асбестын тухай тодорхой мэдээ баримт өгөөгүй тохиолдолд 1990-ээд оноос өмнө баригдсан барилга нь асбестад суурилсан материал агуулсан байх өндөр магадлалтай гэдгийг тооцоолох нь чухал юм. Европын барилга буулгалтын компаниуд асбестийг зайлуулахын тулд маш олон дүрэм журам дагаж мөрддөг. Тэдгээрийг Европын Холбооны “2009/148 Удирдамж”-д тодорхой зааж багцлан оруулсан байдаг байна. Асбесттай хамааралтай засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ зохих ёсны удирдах газарт мэдэгдэх ёстой. Хэрвээ ажилчин тохиолдлоор өртсөн, хурцадмал биш, эрсдлийн үнэлгээгээр ажлын байрны агаарын найрлага дахь асбестийн илэрцийн хэмжээ хэтрээгүй гэдгийг тодорхой заасан байвал мэдээлэх шаардлагагүй ажлуудыг дор дурдвал: • Богино хугацааны, хөвсгөр болон үйрмэг бус материал ашиглах засварын ажил; • Асбестын ширхэгүүд нь матриц байдлаар нягт холбогдсон байвал түүнийг задралд оруулалгүйгээр гэмтээлгүйгээр зайлуулах; • Асбест агуулсан, битүүмжлэл чанар алдагдаагүй материалыг хайрцаглах буюу битүүмжлэх; • Онцлог шинжтэй материал асбест агуулсан эсэхийг тогтоохын тулд агаараас дээж авч хяналт шалгалт хийх эдгээр болно.

35


Тогтоосон хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд мэргэшсэн ажилтан агаарын найрлага дахь асбестийн хэмжээг зохих журмын дагуу байнга хэмжих ёстой. Агаарт агуулагдах асбестийн агууламжийн хамгийн дээд хэмжээ нь ажлын 8 цагт дунджаар 1 см3 тутамд 0.1ширхэг байдаг. Хэрвээ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байвал шалтгааныг тодруулж, нөхцөл байдлыг зохицуулах, зохих ёсны арга хэмжээ авах ёстой.

36


2019 ТЭМДЭГЛЭЛ:

37


ТЭМДЭГЛЭЛ:

38


2019 ТЭМДЭГЛЭЛ:

39


ТЭМДЭГЛЭЛ:

40


2019 СЭДЭВ 4. БАРИЛГА БУУЛГАЛТААС ҮҮССЭН МОД БА ХУВАНЦАРЫГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖ 4.1 Барилгын буулгалтаас үүссэн модыг дахин ашиглах боломж Модыг иргэний ба үйлдвэрийн барилгын бүх бүтээцэд туслах материалаар тухайлбал, барилгын дээвэр, хаалга, цонхны хүрээ болон зарим тохиолдолд гадна өнгөлгөөнд хэрэглэнэ. Барилгын буулгалтаас үүссэн хаягдал модыг дахин ашиглах нь хадаас, будаг зэрэг бохирдол, тэдгээрийн хэмжээнээс хамаарна. 1980 оноос эхлэн модон эдлэлийн эдэлгээний хугацааг уртасгах зорилгоор төрөл бүрийн тосон болон усан суурьтай химийн бодисоор нэвчүүлэх аргыг хэрэглэж ирсэн. Жишээ нь төмөр замын дэр модонд тосон суурьтай бодис креозот ба пентахлорфенол (ПХФ)–ыг өргөн хэрэглэдэг. Креозот нь чулуун нүүрсний давирхай бөгөөд эртнээс хэрэглэж ирсэн хамгаалалтын бодис юм (Schultz et al., 2008). Одоо ч үүнийг Өмнөд Америкт төмөр замын дэр модонд хэрэглэж байна. Европод энэ бодисын хэрэглээнд хязгаарлалт тавьдаг (OJEU, 2001). ПХФ–аар боловсруулсан мод нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул энэхүү бодисын ахуйн болон үйлдвэрийн хэрэглээг хязгаарладаг. Хромжсон арсенат зэсэн (CCA) усан түрхлэгийг үйлдвэрлэлийн гадна хэрэглээний модон эдлэлд сүүлийн 60 жилд, харин ахуйн хэрэглээнд сүүлийн 40 жилд өргөн хэрэглэж ирсэн байна. Зарим судлаачид ССА бодисын хор нөлөөг судалсан байна (Hasan et al., 2010; Hingston et al., 2001; Stirling and Morris, 2010). Судалгааны үр дүнгээр мышьяк, хром ба зэс нь боловсруулсан модтойгоо харилцан үйлчлэлд орж усанд орчинд ялгардаг байна. Мышьяк ба хром нь улаан хоолой, элгэнд нөлөөлж хавдар үүсгэдэгийг тогтоожээ (Cheng et al. , 2009; Kotas and Stasicka, 2000). Орчин үед хаягдал модыг олон улсад өөр өөрийн стандартаар ангилдаг байна. Боловсруулалтанд оруулсан модыг Европод “Аюултай хаягдал”-д оруулдаг байна (Заавар № 2002/540 2002 оны 4-р сарын 18). Гэтэл ССА–аар боловсруулсан модыг АНУ ба Канадад “Аюулгүй хаягдалд” тооцдог байна. Недерланд улсад хаягдал модыг А, В, С гэж гурав ангилдаг байна (Зураг 22). Үүнд: • А ангийн модонд байгалийн хаягдал мод, химийн боловсруулалтанд ороогүй болон будаггүй мод; • В ангид химийн боловсруулалтанд орсон, будаг, лак, цавууны бохирдолттой хаалга, рам, хавтангийн гэх мэт хаягдал мод ордог; • С ангийн мод нь химийн бодисоор нэвчүүлсэн мод бөгөөд хөгц, ялзралд автахаас хамгаалан метал, химийн бодисоор боловсруулалтанд орсон тул (нүүрсний давирхай, креозот болон хромжсон арсенат зэс (CCA) гэх мэт) дахин ашиглахад тохиромжгүй. Энэ төрлийн модыг цементийн үйлдвэрт болон цахилгаан станцад түлш болгон ашигладаг. Гэхдээ аюултай хогийг шатаахад 41


утаа шүүх үнэтэй төхөөрөмж хэрэглэхээс гадна үүссэн үнс нь бохирдол ихтэй байна. Иймд олон улсад С ангийн модыг боловсруулалтанд оруулж цэвэрлэн дахин ашигладаг байна.

Зураг 23 Хаягдал модыг ангилах Нидерланд улсын жишээ

Хуучин барилгаас буулгасан С ангиллын модыг физикийн, биологийн, химийн аргаар боловсруулан цэвэрлэж бордоо, биоэтанол болон дулаан зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргадаг. Европын холбооны улсуудад хуучин барилгын буулгалтаас үүсэх хог хаягдлын хэмжээг Material Flow Analysis (MFA) буюу материалын урсгалын дүн шинжилгээний аргаар тооцдог байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захиргаанаас ашиглалтын хугацаа нь дуусаж нураах шаардлагатай 32 бетонон, 275 тоосгон барилга байна гэжээ. Энэ аргаар эдгээр барилгаас үүсэх хаягдлыг тооцон дараах үр дүнг гаргажээ (Хүснэгт 2 ба зураг 23). Хаягдлын төрөл Бетон Тоосго Бетон бэхжсэн цемент Метал Хуванцар Шил Мод Нийт

Хэмжээ тн 130373,95 937099,62 136815,87 30101,51 14564,08 43692,23 46692,23 1456407,71

% 9 64 9 2 1 3 3 100

Хүснэгт 2. Хаягдлын хэмжээ

Судалгааны үр дүнгээс харахад барилга буулгалтаас үүсэх хаягдал мод бага байгаа боловч энэхүү судалгаанд ахуйн болон үйлдвэрийн модон хаягдал, түүнчлэн ойн модны хаягдлын тухай дурдаагүй болно.

42


2019

Зураг 24. Хуучин барилгын буулгалтаас үүсэх хаягдлын төрөл ба хэмжээ

4.2 Барилгаас үүсэх хуванцрыг дахин ашиглах боломж Хуванцар эдлэл нь хөрсөнд шингэж, устаж алга бололгүй 200 орчим жил байдаг байна. Хуванцар нь олон төрөл байна. Энэ нь өндөр молекулт нэгдэл бөгөөд олон тооны бага молекултай нэгдэл мономерээс гаргаж авна. Хуванцар материалыг бэлтгэхэд этилен, винилхлорид, винилденхлорид, винилацетат, пропилен, метилметакрилат, тетрафторэтилен, стирол, мочевин, меламин, формальдегид, фенол зэрэг мономерыг хэрэглэнэ. Хуванцарыг дарах үндсэн 2 төрөлд хуваана. Үүнд: • Термопластик полимерууд: Энэ төрөлд полиэтилен, полистрол, поливинилхлоридын хуванцарууд хамаарах бөгөөд органик уусгагчид сайн уусна. Халаах болон хөргөхөд зөөлөрч буцаад хатуурна. • Термореактив полимерууд: Фенолформальдегид, эпоксидын полимерууд хамаарах бөгөөд өмнөхөөс ялгаатай нь хатуураад буцаж зөөлөрдөггүй. Мөн илүү хатуулаг, бат бэх, ямарч уусгагчид буцаж уусдаггүй байна. Орчны температурыг өсгөхөд тодорхой температурт хүрээд задарна. Хуванцар материалыг дараах төрөлд ангилдаг. Үүнд: _ Полиэтилен (ПЭ) _ Полипропилен (ПП) _ Поливинилхлорид (ПВХ) _ Полистирол (ПС – АБС-хуванцар) _ Полиамид (ПА) _ Полиэтилентерефталат (ПЭТ)

43


Хамгийн өргөн хэрэглэгддэг нь поливинилхлорид (PVC) термопластик хуванцар бөгөөд түүнийг винил гэж мөн нэрлэдэг. Төрөл бүрийн хоолой, машины эд анги хийхэд ашиглах бөгөөд хөдөө аж ахуй, барилгаас энэ төрлийн хаягдал их гарна. Хаягдал хуванцарыг боловсруулахдаа дараах үндсэн дамжлагуудын дагуу боловсруулна (Зураг 24). Технологийн эхний хэсэгт хаягдлыг гадаад байдлаар нь ялган хуванцар биш хэсгээс салгаж жижиглэнэ. Угаахдаа угаагч бодис ашиглана. Хайлуулахдаа шаардлагатай хэмжээний тогтворжуулагч, будагч бодис, дүүргэгч болон бусад нэмэлтийг хэрэглэнэ. Хайлуулсан хаягдлаа ширхэгжүүлэн хэрэглэгчид нийлүүлж болох ба мөн эдлэл хэвлэж болно.

Зураг 25. Хуванцар дахин боловсруулах дамжлага

44


2019 ТЭМДЭГЛЭЛ:

45


ТЭМДЭГЛЭЛ:

46


2019 ТЭМДЭГЛЭЛ:

47


ТЭМДЭГЛЭЛ:

48


2019 СЭДЭВ 5. БЕТОНЫ ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ХАНДЛАГА БАТҮҮНИЙ ХӨГЖИЛ Судалгаанаас үзвэл ойрын ирээдүйд барилгын материалын дотроос бетон тэргүүлэх байраа алдахгүй нь тодорхой байна. Гэвч бетон хольцын үндсэн бүрэлдэхүүн болох цементийн үйлдвэрлэл агаарт жилд ойролцоогоор 2.4 тэрбум тн нүүрсхүчлийн хий ялгаруулж хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байдаг. Орчин үед бетоны экологийн шинж чанар, үүний дотроос маш бага барьцалдуулагчтай “эко-өөрөө нягтардаг” бетоны шинэ төрөл судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Уламжлалт доргиуртай бетоны үйлдвэрлэлд нүүрсхүчлийн хийн хаягдал 360 кг/м3 байдаг бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад өөрөө нягтардаг бетон үйлдвэрлэснээр 190 кг/м3 болтол багасгаж чадсан байна. Бетон нь зөвхөн газар дээр, усан доор биш, ойрын ирээдүйд сансарт баригдах барилгад ч ашиглагдах нь тодорхой болоод байна. Жишээ нь: Америкийн Бетоны Хүрээлэн (American Concrete Institute ACI)–ын дэргэд Сарны бетоны хороо байгуулагдан ажиллаж байна. Иймд бетоны шинэ технологи, түүний шинэ хандлага цаашид ч үргэлжилсээр байх төлөвтэй байна. Дэлхийн улс орнуудын лабораториудад барилгын шинэ төрлийн материал гарган авах судалгааны ажлыг идэвхийлэн гүйцэтгэж байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнгийн цөөнх хэсгийг жижиг үйлдвэрлэлийн туршилтад оруулдаг бол маш бага хэсгийг зах зээлийн эргэлтэд оруулах хэмжээнд боловсруулан гаргасан байдаг. Эдгээрийн нэг болох 3D принтерийн технологийг дэлхий нийтэд түгээмэл ашиглаж байна. 5.1 3D принтерийн технологи 2016 онд Google компанийн удирдлагууд 3D принтерийн технологи барилгын салбарт албан ёсоор нэвтэрч байгааг зарласан. 2017 оноос ОХУ-ын нийслэл Москва хоттой ойрхон тосгонуудад амьдарч байгаа бага, дунд орлоготой иргэд, оюутнуудад зориулж 3D принтерээр байшин барьж эхэлсэн байдаг. Төмөр бетон хийц эдлэлийг хэв хашмал бэлтгэн цутгадаг ба ийм тохиолдолд бетоны дизайныг олон төрлөөр хийх боломж хязгаарлагддаг. Харин 3D технологиор хэвлэснээр төрөл бүрийн дизайнтай бетон эдлэл гарган авах боломжтой болдог. Энэхүү технологийн ачаар урьд нь хэдэн долоо хоног шаарддаг байсан энгийн хялбар байшинг хэдхэн цагийн дотор бүтээх боломж бүрдэж байгаа юм. Хятада улсад энэ технологийг ашиглан өдөрт 1 давхар арван байшин барьж буй бол Францад “Иннова” хэмээх нэг давхар, 5 өрөөтэй нийт 95м2 байшинг 54 цагийн дотор барьж байгаа мэтчилэн энэхүү технологи амьдралд нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Арабын Нэгдсэн Эмират улс 3D технологийг ашиглан хамгийн өндөр цамхагаа барихаар төлөвлөж буй бөгөөд Дубай хотноо байрладаг “Cazza” компани энэхүү 49


шинэ технологид тохируулан шинэ барилгын зураг төсөл, төлөвлөлтийг гарган ажиллаж байна. Монгол улсад энэхүү 3D технологийг “Мон Базальт” ХХК анх нэвтрүүлэн оруулж ирээд байна. Тус компани нь 38-120 мкв хүртэл хэмжээтэй 2 өрөө байшинг 32 сая төгрөгөөр барих боломжтой болж гэж үзэж байгаа юм. Байшингийн өртөг бага учир иргэдийн газрыг барьцаалан урьдчилгаагүйгээр оруулах, түүнчлэн иргэд хувиараа бариулах боломж бүрдэх юм. Байшинг хана хоорондын орон зайнд тус байгууллагын үйлдвэрлэж буй дулаалгын материалуудыг ашиглан барих юм байна.

Зураг 26. 3D принтерийн технологи

3D принтерийн технологид гол нөлөөлдөг хүчин зүйлсэд үеийн зузаан, элсний ширхэглэг, хэвлэгчийн толгойн хурд, бетоныг шүрших цорго зэрэг ордог. Уг технологийн зарим давуу талуудаас дурдвал: • • • •

Модны үртэс, хөөсөнцөр нэмж дулаан тусгаарлах чадварыг сайжруулах; Барилгын хог хаягдлыг хэрэглэх боломж; Янз бүрийн загвар хийцийн дагуу барих боломж; Агаар сэлгэлтийг сайжруулж өрөөний чийглэг, мөөгөнцөр үүсэхээс сэргийлэх; • Өргөгч цамхаг ашиглах шаардлагагүй; • Зардлын хэмнэлт; болон • Байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талуудтай. 5.2 Өөрийгөө эрүүлжүүлэгч бетон Зам, барилгын ажлын тодорхой хувийг засварын ажил эзэлдэг бөгөөд эдгээр нь ихэнхдээ бетонд ан цав үүссэнтэй холбоотойгоор их хэмжээний зардал дагуулдаг. Тэгвэл Нидерландын Дельфтийн их сургуулийн эрдэмтэн, микробиологич Хенк Жонкерс “Биобетон” гарган авсан байна. Тэрбээр бетон зуурмагт тусгай бактериудыг нэмж өгснөөр өөрөө өөрийгөө засдаг бетон гарган авчээ. 50


2019 Эдгээр бактериуд нь 200 хүртэл жил бетонд амьдрах чадвартай бөгөөд харин бетонд ан цав үүсэн ус нэвтэрч орсноор идэвхижиж, шохойн чулуу ялгаруулснаар бетонд үүссэн ан цавыг дүүргэдэг юм байна. Бетоны хольцонд натрийн силикатын жижиг капсул агуулагдсан байдаг ба гол давуу тал нь бетоны ан цавыг арилгаж, засварын зардлыг хэмнэж байгаад оршино. 5.3 Ус нэвчдэг бетон Бетоны энэхүү шинэ төрөл нь борооны усыг шингээх чадвартай, засмал замын онгорхой хэсэгт 15-35 хүртэл хувиар хаягддаг үр тариа шиг ширхэгтэй чулуу ба элснээс бүтдэг. Дулааны улиралд хотын хатуу хучилттай хэсгүүдэд ирэх үерийн усны урсац нь усны бохирдлын гол эх үүсвэр болдог. Тэгвэл ус нэвчдэг бетон нь тэрхүү урсацыг эрс багасгадаг төдийгүй гэгээлэг өнгөтэй учраас нарны гэрлийг шууд тусган авч, зуны улиралд сэрүүн чанараа хадгалдаг онцлог, давуу талтай.

51


ТЭМДЭГЛЭЛ:

52


2019 ТЭМДЭГЛЭЛ:

53


ТЭМДЭГЛЭЛ:

54


2019 ТЭМДЭГЛЭЛ:

55


СЭДЭВ 6. НУРААСАН БЕТОНООС ГАРГАЖ АВСАН ДҮҮРГЭГЧИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ДЭЭЖ АВАЛТ Барилгын буулгалтаас үүссэн материалд чанарын хяналт хийж дахин ашиглах боломжтой эсэх эсвэл устгах дүгнэлтийг гаргана. Бетонон барилгын буулгалтын дийлэнх хувийг эзэлдэг хаягдал бетоны боловсруулалтаар гаргаж авсан дүүргэгчийн шинж чанарт үнэлгээ өгөхдөө холбогдох стандартыг баримтална. Манай орны хувьд дахин боловсруулсан дүүргэгчийн техникийн шаардлага болон турших аргын стандарт байхгүй тул энэ төрлийн материалыг турших аргын стандартыг боловсруулж, техникийн шаардлагыг тогтоох шаардлага тулгарч байна. Барилгын буулгалтаас үүссэн бетоны хаягдлыг боловсруулах замаар гаргаж авсан дүүргэгч нь төрөл бүрийн бохирдолтой байдаг (Зураг 26).

Зураг 27 Барилгын дүүргэгч

Буулгалтын бетоноос гаргаж авсан дүүргэгчид агуулагдах хөнгөн хэсгийн хэмжээг Европын Холбооны стандарт EN 933-11 стандартын дагуу хөвүүлэх аргаар, харин нарийн тоосорхог бохирдлыг угаах аргаар тодорхойлно. Туршилтыг явуулахдаа дундаж дээжийг устай саванд хийж сайн хутгана. Энэ үед мод, хуванцар гэх мэт хөнгөн хэсгүүд усны гадаргуу дээр хөвөн гарч ирнэ. Хөвсөн гадны хольцыг түүн авч эзлэхүүний хэмжээ тодорхойлон см3-ээр илэрхийлнэ. Эзлэхүүнийг нь тодорхойлохдоо тодорхой хэмжээтэй ус агуулсан, хэмжээс бүхий цилиндрийг ашиглана. Уснаас гаргаж авсан хольцыг хуурай, ус шингээлт сайтай алчуурт шингээн устай цилиндрт хийж эзлэхүүнийг нь олно. Туршилтын явцыг Зураг 27–д харуулав. 56

Зураг 28. Туршилтын явц


2019 Материалыг туршин, чанарын дүгнэлт гаргахад төлөөлөх дээжийг зөв авах нь хамгийн чухал байдаг. Ялангуяа овоолго материал унахдаа ширхэглэлээрээ ялгагдсан байдаг тул дундаж дээж авахад хүндрэлтэй байдаг. Дараах зурагт овоолго материалаас дээж авах аргыг харуулав.

Зураг 29. Овоолго материалаас дээж авах аргачлал

Туузан зөөгүүрээс дээж авахдаа тодорхой зайтайгаар унах үед нь эсвэл туузан зөөгүүрээс нэг ижил хэсэг газраас хугацааны давтамжтайгаар дээж авна. Үүнийг Зураг 29-д үзүүлэв.

Зураг 30 Туузан зөөгүүрээр дээж авах аргачлал

Ширхэгийн материалын хувьд стандарт шигшүүрээр шигшин, ширхэглэл тус бүрийн бохирдлыг тодорхойлно. Төлөөлөх дээжийг авсны дараа түүнийг дахин сайн хольж туршилтанд хэрэглэх дундаж дээжийг зориулалтын багаж ашиглан багасгаж авна. Дээжийг багасган дундажлах багажийг дараах зурагт харуулав.

Зураг 31. Дундаж дээж бэлтгэх төхөөрөмж 57


ТЭМДЭГЛЭЛ:

58


2019 ТЭМДЭГЛЭЛ:

59


ТЭМДЭГЛЭЛ:

60


2019 ТЭМДЭГЛЭЛ:

61


Ашигласан материалын жагсаалт »» “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд Нидерландын Дельфтийн Технологийн их сургууль дээр 2018 оны 10 сард суралцсан хичээлийн материалууд »» http://www.c2ca.eu/ The project Advanced Technologies for the Production of Cement and Clean Aggregates from Construction and Demolition Waste »» http://ub.inspection.gov.mn/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сайт »» Hassan, S. M. ; Haq, A. U. ; Byrd, J. A. ; Berhow, M. A. ; Cartwright, A. L. ; Bailey, C. A., 2010. Haemolytic and antimicrobial activities of saponin-rich extracts from guar meal. Food Chem., 119: 600–605 »» Hingston JA, Coolins CD, Murphy RJ, Lester JN Leaching of Chromated Copper Arsenate Wood Preservatives: A Review   Environmental Pollution 111(1):53-66 · February 2001  »» Kotas, J. and Stasicka, Z. (2000) Chromium Occurrence in the Environment and Methods of Its Speciation. Environmental Pollution, 107, 263-283.

62


Хавсралт 1. УБ хотод үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүд Хаягдлын төрөл ШИЛ

ААН нэр “Маргад-Эрхи” ХХК

ХӨНГӨН ЦАГААН "Амарсанаа степ" ХХК

АККУМУЛЯТОР

"Заламт гол" ХХК

ХӨДӨЛГҮҮРИЙН “Хай би ойл” ХК АЖИЛЛАСАН ТОС "Алтан-Оршихуй Групп" ХХК Монпити ойл ХХК ЦААС

Сайн цаас ХХК Экопак ХХК

ДУГУЙ "Инахис" ХХК ХАЯГДАЛ ГЯЛГАР "Сан-Оргиу" ХХК УУТ, ПАКЕТ Пластик центр ХХК

Захирлын нэр Д. Батжаргал

Үйл ажиллагааны чиглэл Хаягдал шил дахин боловсруулж хөөсөн шил (суперсол) үйлдвэрлэх үйлдвэр А.Нэргүй Хаягдал хөнгөнцагааны хайлшийг ангилж, ялган дахин боловсруулах үйлдвэр Б.Даваасүрэн Хаягдал аккумляторын хар тугалгыг дахин боловсруулах Ө.Хүдрээ Автомашины ажилласан тос, масло дахин боловсруулах үйлдвэр Р.Баярбат Хөдөлгүүрийн ажилласан тосыг дахин боловсруулах Б.Наранхүү Хөдөлгүүрийн ажилласан тосыг дахин боловсруулах Б.Билгүүндарь Хаягдал картон цаас дахин боловсруулах

Хаяг СХД 10-р хороо ЗБУ-15-05 тоот

Мөнхбаяр

Дахин боловсруулсан цаасаар хайрцаг үйлдвэрлэгч

Н.Мөнхбаяр Г.Олонбаяр

Резинэн хавтан Хаягдал гялгар дахин боловсруулах Хаягдал гялгар дахин боловсруулах Хаягдал гялгар дахин боловсруулах Хаягдал хүнсний тос дахин боловсруулах Хаягдал хуванцар хагас боловсруулах үйлдвэрлэл Х уванцар сав хог хаягдлыг дахин боловсруулан үрлэн болон дэрсэн хэлбэрээр экспортлох

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо, Ажилчны гудамж, "Эко Пак Монгол” ХХК Барилга мега сторе 2 давхар 18 тоот СХД 26-р хороо Улаанчулуут

С.Цэвэлсүрэн

ЖБС ХХК

Ж. Содбаяр

ХҮНСНИЙ ТОС

Монхими ХХК

Д. Мөнхбаяр

УС, УНДААНЫ САВ /PET/

Жин ХУн РУй ХХК

Ван Ру Бин туслах (Маяа) Б.Аригуун

Ти Жэй Эн Ресайклинг ХХК Өндөр ахын Өргөө ХХК

ХУВАНЦАР САВ HDPE, LDPE

Т. Батзул

Кю Ти Эйч Жэй Би ХХК Идэр ивээлт ХХК

Б. Батбаяр н.Энхбат

"Од-Пластик" ХХК

О.Хаш-Оргил

"Мог Пластик" ХХК

Д. Ган-Эрдэнэ

ХАТУУ ХУВАНЦАР Хэв хашмал хуванцар HDPE, PP ХХК ХАТУУ ХУВАНЦАР “Тэр Их Нуур” ХХК /PVC/

Р. Дүгэрсүрэн Р. Хүдэрбат Р. Чулуунхүү

Хаягдал зөөлөн хуванцар дахин боловсруулах Хаягдал зөөлөн хуванцар дахин боловсруулах Хаягдал зөөлөн хуванцар дахин боловсруулах Хаягдал хатуу хуванцар дахин боловсруулах Хаягдал цонхны материалаар хуванцар хоолой үйлдвэрлэл

Багахангай дүүрэг, 1-р хороо, Хими 1-28 тоот БЗД 11-р хороо СХД 20-р хороо 18135/115

Багахангай дүүрэг, 1 хороо, химийн гудамж үйлдвэрийн 47 тоот Орхон аймаг Эрдэнэт хот СХД 20-р хороо, Хера Индустриал парк

БЗД 10-р хороо, Цагдаагийн академи 50 УБ хот, СХД 20-р хороо, сонсголонгийн зам 37 тоот ХУД БЗД 3-р хороо, 12-р хороолол, 8-29 тоот СБД 3-р хороо 5 хороолол хд39, 176 тоот СХД 32-р хороо шинэ хотын төв /18270/ товчооны зам гудамж СХД 13-р хороо өнөр хороолол 9-286 БЗД 26-р хороо Хүннүгийн гудамж Их Монгол хороолол 905-р байрны 1 тоот СХД 18-р хороо 5 шар Номин холдингийн байр СБД 39-р байр 1 тоот Улаанбаатар хот БЗД 10-р хороо амгалан, Гачууртын зам 102 тоот СХД 26-р хороо



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.