"БАРИЛГААС ҮҮСЭХ ХОГ ХАЯГДАЛ БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ НЬ" I ШАТ 2018

Page 1

“МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ


Энэхүү гарын авлагыг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Гарын авлагад орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.


БАРИЛГЫН САЛБАРЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “БАРИЛГААС ҮҮСЭХ ХОГ ХАЯГДАЛ БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ НЬ” СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА I ШАТ

2018 он Улаанбаатар хот


"Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих" төсөл

БАРИЛГЫН САЛБАРЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “БАРИЛГААС ҮҮСЭХ ХОГ ХАЯГДАЛ БА ТҮҮНИЙГ ДАХИН АШИГЛАХ НЬ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Сургалтын зорилго • Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох; • Барилгын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчид (ЖДҮ) барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэх; • Барилгын салбарын ЖДҮ-үүдийг нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих. Сургалтын үр дүн Сургалтанд оролцогчид барилга төлөвлөлтөөс эхлээд буулгалт, буулгалтын арга, буулгалтаас үүссэн хог хаягдлыг дахин боловсруулан хоёрдогч түүхий эдээр ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргатай танилцаж, практикт нэвтрүүлэн цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд суралцана. Зохион байгуулагч: Каритас Чех Репаблик-Монгол Сургагч багш нар: Д. Сүнжидмаа /ШУТИС-ийн Барилгын архитектур, инженерийн сургуулийн багш, PhD/ Д. Бадамрагчаа /Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Сургалтын албаны дарга/

1


СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Сургалт I (2018 оны 11-12 сар) Цаг Сэдэв 09:00-09:20 Сургалтын нээлт Төслийн танилцуулга 09:20-10:50 Барилгын хог хаягдал ба норм, дүрэм, стандарт 10:50-11:00 Цайны завсарлага 11:00-12:30 Барилгын амьдралын мөчлөг ба барилгыг буулгах шалтгаан, буулгалтын хог хаягдлын менежмент 12:30-13:30 Үдийн хоол 13:30-15:00 Барилга буулгалт ба барилга буулгалтын хог хаягдал 15:00-15:10 Цайны завсарлага 15:10-06:40 МООС-Massive Open Online Course 16:40-17:00 Хэлэлцүүлэг Сургалт II (2019 оны 1-3 сар) Цаг Сэдэв 09:00-10:30 Буулгалтын бетон ба түүнийг дахин ашиглах боломж 10:30-10:40 Цайны завсарлага 10:40-12:10 Буулгалтын бетоныг дахин ашиглаж буй гадаад орны технологи, Нидерландын Дельфтийн Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн боловсруулсан C2CA ба ADR технологи 12:10-12:30 Хэлэлцүүлэг 12:30-13:30 Үдийн хоол 13:30-15:00 Барилгын буулгалтаас үүссэн шил ба тоосгыг дахин ашиглах боломж, Асбест ба түүнийг зайлуулах ажилбар 15:00-15:10 Цайны завсарлага 15:10-16:40 Барилгын буулгалтаас үүссэн мод ба хуванцарыг дахин ашиглах боломж 16:40-17:00 Хэлэлцүүлэг Сургалт II (2019 оны 1-3 сар) Цаг Сэдэв 09:00-10:30 Материалын ялгалт, дээж авалт 10:30-10:40 Цайны завсарлага 10:40-12:10 Ирээдүйн бетон ба чанарын хяналтын орчин үеийн арга технологи 12:10-12:30 Хэлэлцүүлэг 12:30-13:30 Үдийн хоол 13:30-16:10 Барилгын материалын туршилт, судалгааны лабораторитой танилцах, бодит туршилт гүйцэтгэх 16:10-16:30 Хэлэлцүүлэг 16:30-17:00 Сургалтын хаалт/Сертификат гардуулах 2

Сургагч багш Яна Зилкова, Каритас Чех Репаблик ОУБ-ын Суурин төлөөлөгч, Э. Нинжгарав, ШУТИС., БАИС-ийн захирал, Доктор, PhD, Дэд профессор Д. Сүнжидмаа Д. Сүнжидмаа Д. Бадамрагчаа Д. Бадамрагчаа

Сургагч багш Д. Бадамрагчаа

Д. Бадамрагчаа

Д. Сүнжидмаа

Д. Сүнжидмаа

Сургагч багш Д. Сүнжидмаа Д. Бадамрагчаа

Төслийн сургагч багш нар Д. Сүнжидмаа


АГУУЛГА Лекц 1. Барилгын хог хаягдлын хууль эрх зүйн орчин • • • •

Хог хаягдлын тухай хууль Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”

Лекц 2. Барилгын амьдралын мөчлөг ба барилгыг буулгах шалтгаан • • • •

Барилгын амьдралын мөчлөг Барилгыг буулгах шалтгаан Буулгалтын хог хаягдлын менежмент Сонгомол буулгалт

Лекц 3. Барилгын буулгалт ба буулгалтаас үүсэх хог хаягдал • Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм • Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам • Барилга буулгах ажилтан • Барилга буулгалтын үндсэн аргууд • Барилгын буулгалтын ажилд ашиглагдах үндсэн технологи болон тоног төхөөрөмж • Барилгын хог хаягдал

3


ОРШИЛ “Каритас Чех Репаблик” байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар нь Монгол Улсад боловсрол, нийгэм, эрүүл мэнд салбар болон хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг Чех Улсын ашгийн бус, хүмүүнлэгийн байгууллага юм. Каритас Чех Репаблик байгууллага нь Нидерландын Дельфтийн Технологийн Их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монголын Хог Хаягдал Дахин Боловсруулах Үндэсний Холбоотой хамтран, Европын Холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих, чадавхи олгох сургалтыг 2018- 2019 онуудад үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү гарын авлагад сургалтын хөтөлбөрт багтсан лекцийн агуулгаас гадна нэмэлт мэдээлэл, зарим хууль, эрх зүйн заалтууд, барилга буулгалтын ажлын үед баримтлах онцлог шаардлагууд, олон улсын жишээ багтсан болно. Гарын авлагатай холбоотой асууж тодруулах зүйл, сайжруулах санал болон зөвлөгөөг de.badamragchaa@gmail.com, sunjidmaa_d@yahoo.com хаягуудаар хүлээн авах болно.

Зохион байгуулагчид

4


ЛЕКЦ 1. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН Барилга угсралт болон буулгалтын хог хаягдлыг (Б&Б хог хаягдал) ихэвчлэн “C&D Waste” гэж товчилдог. Барилгын ажилд дэлхийн нөөц баялагийн 32%, түүний дотор 12% ус, 40% хүртэлх эрчим хүчийг зарцуулагддаг. Ойролцоогоор бүх түүхий эдийн 40 орчим хувийг байгалиас олборлодог бөгөөд ой модны 25% нь барилгын ажилд ашиглагддаг. Б&Бхог хаягдал нь хүрээлэн буй орчинд (агаар ба хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ургамал, амьтны аймагт), эдийн засаг (үндсэн нөөц баялаг, олон улсын нэр хүндээ алдах, аялал жуулчлал, тээврийн хэрэгслийн шатахууны хэрэглээнд нөлөөлөх), нийтийн эрүүл мэнд, нийгмийн амьдралд (эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, олон нийтийн газар ашиглах, хортон шавьж үржих, хөдөлмөрийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх) сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол Улсын барилгын хог хаягдлын талаарх статистик тоо баримт ховор бөгөөд ОХУ-ын Москва хотын орон сууцны барилгын хаягдлын бүтцээс харахад орон сууцны барилгыг задалж буулгах үед үүссэн нийт барилгын хаягдлын 81%ийг бетоны хаягдал, 7%-ийг дулаалгын материал, 3%-ийг арматур, 1%-ийг тоосго, 1%-ийг нягтруулсан жийргэвчтэй материал, 7%-ийг дээврийн ба битумэн хаягдал бүхий материалууд эзэлж байна (Хүснэгт 1 ба Зураг 1). Барилгын хаягдлын төрөл Бетон Дулаалгын материал Арматур Тоосго Нягтруулсан жийргэвчтэй материал Бусад (Дээврийн ба битумэн хаягдал г.м)

Эзлэх хэмжээ, % 81% 7% 3% 1% 1% 7%

Хүснэгт 1 Хуучин барилгын хаягдлын бүтэц

Зураг 1 Хуучин барилгын хаягдлын бүтэц 5


Судалгаанаас харахад хуучин барилгын хаягдлын 80 орчим хувийг хаягдал бетон эзэлж байна. Харин энэ хаягдал бетон нь элс, хайрга, бэхжүүлсэн цементээс тогтох бөгөөд элс хайргыг бетонд дүүргэгчээр, харин бэхжүүлсэн цементийг цементийн үйлдвэрт төдийгүй бетондоо жижиг дүүргэгчээр ашиглах талаар гадаадын олон эрдэмтэд судалгаа хийж тодорхой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, Нидерланд, Япон, АНУ зэрэг улсад барилгын хог хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулан ашигладаг байна. Монгол Улсад одоогоор энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах дагнасан үйлдвэрлэл бий болоогүй байна. Мөн энэ чиглэлийн техникийн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсрогдоогүй байна. Өнөө үед мөрдөгдөж буй байгалийн эрдэс түүхий эдээс гаргаж авсан бетоны дүүргэгчийн стандарт нь хуучин бетоныг боловсруулан гаргаж авсан дүүргэгчид хамаардаггүй байна. Харин бусад оронд энэ төрлийн дүүргэгчийн стандартыг тусад нь гаргасан байдаг. Жишээ нь: Солонгост KS F 2526 Aggregates for concrete /бетонд хэрэглэх дүүргэгч/, KS F 2573 Recycled aggregates for concrete /бетонд хэрэглэх дахин боловсруулсан дүүргэгч/, Японд JIS A 5021, 5022 ба 5023 / Recycled aggregate for concrete, Recycled Concrete- Бетонд хэрэглэх дахин боловсруулсан дүүргэгч, дахин боловсруулсан бетон/, харин Нидерландад NEN-EN 12620:2002+A1 Aggregates for concrete /бетонд хэрэглэх дүүргэгч/ гэсэн Европын холбооны стандартыг үндэсний болгож хэрэглэх бөгөөд энэ стандартын хамрах хүрээнд дахин боловсруулсан дүүргэгч гэж оруулж өгсөн байдаг байна. Иймд бид энэ чиглэлийн стандартыг боловсруулах эсвэл олон улсын стандартыг үндэсний болгох шаардлагатай. Хог хаягдлын тухай хууль Хог хаягдлын тухай хуулийн зорилтыг “Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж томьёолсон байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг дараах байдлаар тусгасан байдаг. Үүнд: »» “хог хаягдал дахин ашиглах” гэж ашиглагдаж байсан зорилгоор нь хог хаягдлыг эргүүлэн хэрэглээнд оруулахыг; »» “хог хаягдал сэргээн ашиглах” гэж хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх, эсхүл нэрэх, цэвэрлэх, сэргээх зэрэг аргаар анхны хэлбэрт оруулж, ашиглахыг; »» “хог хаягдал дахин боловсруулах” гэж хог хаягдлаас шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг; 6


»» “ландфилл” гэж хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг; »» “хог хаягдлын төвлөрсөн цэг” гэж хог хаягдал төвлөрүүлж, булшлах зөвшөөрөгдсөн газрыг; »» “хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах” гэж хог хаягдал бага үүсгэдэг, үр ашигтай, удаан хугацаанд ашиглах боломжтой бүтээгдэхүүн импортлох, хэрэглэх болон хог хаягдалгүй эсхүл хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг; »» “хог хаягдлын талаархи боловсрол” гэж хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын менежментийн арга, технологи болон хог хаягдалтай зохистой харьцах мэдлэг, дадал олгох, албан болон албан бус сургалтын агуулгын түвшинг хэлнэ гэж хуульчилан зааж өгсөн байна. Энэ хуулийн 4.1.37-д “барилгын хог хаягдал” гэж барилгын суурь бэлтгэх, барилга барих, засварлах, буулгах болон авто зам барих, засварлахад үүсэх хог хаягдал, явган хүний зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, инженерийн шугам сүлжээ тавих, засварлах, солих үед үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг хэлнэ гэжээ. Хуулийн 6-р бүлэгт хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтын талаар дараах байдлаар заасан байна. Үүнд: »» Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэнэ. »» Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дахивар нөөц сонгож, хаягдалгүй болон хамгийн бага хог хаягдал гаргах технологи ашиглана. »» Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахин боловсруулсан, сэргээн ашигласан бүтээгдэхүүн худалдан авах замаар ногоон худалдан авалтыг дэмжинэ. »» Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгоно. »» Энэ хуулийн 8.1.14-т заасан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүрэгтэй 2012 онд барилгын хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэх журам батлагдаж, хэрэгжүүлж эхэлснээс хойш барилгын хог хаягдал төвлөрсөн хогийн цэг дээр төвлөрч байна.

7


Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.3.4-т барилгын хатуу хог хаягдал, yул уурхайн үйлдвэрийн олборлолт, ашиглалтын болон эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад гарах үнс зэрэг хог хаягдлыг боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах хэмээн тусгагдсан байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн 3-р бүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим гэсэн хэсэгт: »» хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг хөхиүлэн дэмжих; »» гадаад орны хог хаягдлын менежментийн тэргүүн туршлагыг өөрийн онцлогт тохируулан бүтээлчээр нэвтрүүлэх; »» хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтэд хог хаягдлыг дахин боловсруулах талаар дараах байдлаар тогтоосон байна. Шалгуур үзүүлэлт

Дахин боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хог хаягдлын хэмжээ Хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө

Нэгж

Хүрэх түвшин

хувь

Суурь үзүүлэлт 2013 он 4.4

2018 он 10

2022 он 22

тоо

12

22

336

Хүснэгт 2 Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”-ын шалгуур үзүүлэлтэнд хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна.

8


ЛЕКЦ 2. БАРИЛГЫН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ БА БАРИЛГЫГ БУУЛГАХ ШАЛТГААН, БУУЛГАЛТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ Барилгын амьдралын мөчлөг Барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагддаг төрөл бүрийн барилгын материалыг байгалийн эрдэс түүхий эдийг олборлон технологийн боловсруулалтанд оруулах замаар үйлдвэрлэдэг ба эдгээр нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөөг үзүүлнэ. Иймд барилгын материалыг сонгохдоо аль болох “Ногоон” буюу эрчим хүч, байгалийн эрдэс түүхий эдийн зарцуулалт багатай материалыг сонгох хэрэгтэй. Барилгын амьдралын мөчлөгийг энгийн байдлаар 2-р зурагт харуулав.

Зураг 2 Барилгын амьдралын мөчлөг

Ашиглалтын үед эдгээр материал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, удаан эдэлгээтэй байх хэрэгтэй. Харин уг барилгыг буулгах үед дахин ашиглах боломжтой байна. Энэ бүхэн тухайн барилгын амьдралын мөчлөгийг тодорхойлж өгнө. Барилгыг яагаад буулгах болдог вэ? Манай орны хувьд энэ асуудлыг “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм”-ээр зохицуулах ба дүрэмд дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд: • Барилга байгууламжийг буулгах үндэслэл: Байгалийн болон бусад хүчин зүйлийн улмаас ашиглах боломжгүй болсон, осол гарах нөхцөл байдал үүссэнийг мэргэжлийн байгууллага тогтоосон, бэхэлгээ, хүчитгэл хийхэд эдийн засгийн үр ашиггүй болохыг тогтоож, техникийн дүгнэлт гарсан, мөн эзэмшигч нь буулгахаар шийдвэрлэсэн, холбогдох хууль тогтоомж зөрчин баригдсан, дахин төлөвлөлтөд орох шийдвэр гарсан барилга байгууламжийг буулгах үндэслэлтэй гэж үзнэ (мөн ослын нөхцөлд аврах үйл 9


ажиллагаатай холбоотой буулгах ажил орно). • Хариуцах эзэн: Захиалагч буюу өмчлөгч, эзэмшигч буулгалтын ажлыг хариуцна. Нийтийн орон сууцыг буулгахад “Орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох аргачлал”-ыг баримтална (ЗТБХБ Сайдын 2011 оны 322 тоот тушаал). • Буулгах ажлыг хэн хийх: Барилга байгууламжийг буулгах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ (шийдвэр, зөвшөөрөл, буулгах барилгын зураг, зардлын тооцоо, гэрээ, ажил гүйцэтгэх төсөл, акт). Харин гадаад орнуудад барилгын ашиглалтанд ялангуяа бетонон бүтээц бүхий барилгын бетоны дотоод бүтцэд хяналт тавьж аюултай ан цав үүсэх үед, мөн буруу төлөвлөгдсөнөөс ашиглалтын зардал хэт өндөр барилгыг буулгадаг байна. Буулгалтын хог хаягдлын менежмент Барилга угсралт болон буулгалтын хог хаягдал нь хоорондоо ялгаатай үйл ажиллагааны үр дүнд бий болдог учраас түүний тоо хэмжээ, бүтэц, дахин боловсруулах боломж зэрэг олон шинж чанараараа огт адилгүй байдаг. Барилга угсралтын хог хаягдал нь (шинэ барилга барих явцад үүсдэг) ихэнхдээ харьцангуй бага холилдсон, бохирдол багатай байдаг учир буулгалтын хог хаягдалтай харьцуулахад дахин боловсруулах боломж өндөртэй байна. Нөгөө талаас, Б&Б хог хаягдлын ихэнх хувийг эзэлдэг буулгалтын хог хаягдал нь илүү их холилдсон, бохирдол ихтэй байдаг нь дахин боловсруулахад хүндрэлтэй байдлыг үүсгэдэг байна. Б&Б хог хаягдлын хэмжээ нь олон хүчин зүйлээс хамаардаг ба хүн амын өсөлт, хот ба бүс нутгийн төлөвлөлт, барилга үйлдвэрлэлийн нөхцөл, хог булах ажлын төлбөр зэрэг шалтгаанууд голлодог. 1990-ээд оны эхээр Европын Холбоо нь гишүүн орнуудын Б&Б менежментийн бодлогыг чиглүүлэх, зохицуулах стратеги төлөвлөгөө гаргасан ба дараах зарчмуудыг тусгасан байдаг. Үүнд: • Урьдчилсан арга хэмжээ: Сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаанаас гадна байгаль орчинд ээлтэй материал үйлдвэрлэхтэй холбоотойгоор дахин ашиглах боломжтой материалын хөгжлийн загварыг боловсруулах, хог хаягдлыг багасгах тухай асуудлыг хамруулах; • Хог хаягдлыг ялгах: Материалыг нөхөн сэргээхэд чиглэсэн сонгомол буулгалтыг нэвтрүүлэх, дахин боловсруулалтыг дэмжих, хог хаягдлыг булахыг хориглох зэрэг ажлыг хамруулах; • Боловсруулалт: Б&Боловсруулдаг компаний зөвшөөрөл буюу эрх олгох асуудлыг шийдвэрлэдэг системийг танилцуулах зорилготой. Жил бүр хуримтлагдаж буй их хэмжээний хаягдал материал нь дахин боловсруулагдах, дахин ашиглагдах өндөр чадамжийг агуулсан байдаг тул дахин боловсруулах, дахин ашиглах боломжийг бий болгодог байна. 10


Дэлхийн II дайны дараа хөгжингүй орнуудад мөрдөгдөж буй ихэнх журам нь барилга угсралт ба буулгалтын хог хаягдлын менежментийг дэмжсэн түүхтэй. Эдгээр журмын дийлэнх нь байгаль орчны нөлөөллийг буруулах тухай зарлан тунхагласан байна. Өндөр татвар, торгууль оногдуулснаар байгалийн гаралтай түүхий эдийг ашиглахаас зайлсхийх, барилга угсралт, буулгалтын хог хаягдлыг шатаах, булах ажлыг хориглох зэргийг дэмжсэн урамшууллын ажлыг удаа дараа нэвтрүүлсэн. Барилга угсралт, буулгалтын хог хаягдлын менежментийн анхдагч систем нь хог хаягдлаас зайлсхийх, дахин боловсруулах/дахин ашиглах замаар багасгах, аль болох хог хаягдлыг эрчим хүчний хувилбарт оруулах, хамгийн сүүлчийн арга болох аюулгүй байдлаар зайлуулах зэргийг багтаасан байдаг. Дэлхийн хэмжээнд засгийн газрууд хог хаягдлыг багасгах хэрэгцээ шаардлагад хариу болгон барилга угсралт, буулгалтын хог хаягдлаас үүсэх бүтээгдэхүүн, барилгын материалын зах зээлтэй холбоотой хууль тогтоомж, журам гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар барилга угсралт, буулгалтын хог хаягдлаас ашигтай нөөц гаргах замаар бизнес, аж үйлдвэрийн салбарын ашиг орлогыг бий болгож, байгаль орчны үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх боломж тодорхой харагдаж байна. Засгийн газар цаашид экологийн шинэ эрин үед бий болсон ирээдүйн бүтээн байгуулалтыг барьж байгуулахын тулд байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөх, аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах, нөөцийн хомсдолыг даван туулах ёстой. Ашигтай, өсөн дэвжиж буй бизнес нь эдгээр шинэ сорилтод дасан зохицсоны дүнд хэвшмэл арга барилыг өөрчилж хог хаягдлыг барилгын салбарын хэрэгцээг хангах үр ашигтай нөөц болгон хувиргах шинэ нээлтийг бий болгожээ. Сонгомол буулгалтын ерөнхий үйл явц Сонгомол буулгалт /selective demolition/-ын аргын тусламжтайгаар барилгын бүрдэл тус бүрийг дахин ашиглах буюу дахин боловсруулах боломжтой болно. Сонгомол буулгалтын ажил нь үндсэн дөрвөн үе шатад хуваагдана. Үүнд: 1. Тендер шалгаруулалтын шат 2. Задлах шат 3. Буулгах шат 4. Буулгалтын дараах шат

Барилгын талбайтай танилцах

Дахин боловсруулах, дахин ашиглах элементийн тооллого

Гарсан хог хаягдлын тооцоо

Хортой материалыг зайлуулах

Хөнгөн хуулалт

Барилга нураалт

Барилгын талбайн цэвэрлэгээ

Зураг 3 Буулгалтын дараах үйл ажиллагааны дараалал

11


Тендерийн шалгаруулалтын шат

Задлах шат

Буулгах шат

Буулгалтын дараах шат

Зураг 4 Сонгомол буулгалтын үйл явцын тухай ерөнхий ойлголт

1. Тендер шалгаруулалтын шат Буулгалтын ажил нь захиалагч барилгыг буулгахаар шийдвэр гаргаснаар эхэлнэ. Нураан буулгах гэрээт гүйцэтгэгчийг ажилд авна. Гэрээт гүйцэтгэгч барилгын талбайд очиж судалгаа хийсний дүнд барилгыг буулгах хамгийн шилдэг техник болон аргыг сонгоно. 2. Задлах шат Дараагийн шат бол ашиглалтыг зогсоох шат юм. Үүнд: Бүх асбест болон химийн бодисыг (зайн хүчил, тос) зайлуулна. Үүний дараа хөнгөн хуулалтын /soft stripping/ шат эхлэх ба энэ үед даацын бус элементүүд болох бэхэлгээ, арматур, цонх, хаалга, яс мод, дүүжин тааз, дотор хана зэргийг зайлуулна. Хөнгөн хуулалтын үед гарсан зарим хэсгүүдийг дахин ашиглах боломжтой. 3. Буулгах шат Барилгын буулгалтын үндсэн төрлүүдэд: (1)дээрээс доош буулгах, (2)их хэмжээгээр нураах, (3)дэлбэрэлтийн аргаар нураах төрлүүд багтана. Тендер шалгаруулалтын явцад гүйцэтгэгч эдгээр арга техникээс сонгон хэрэглэх боломжтой. Бетоныг дахин боловсруулж дахин ашиглах ажиллагаа нь хийцийг буулгасны дараа эсвэл буулгалтын ажилтай нэгэн зэрэг хийгдэж болно. 4. Буулгалтын дараах үе Сүүлчийн шат бол барилгын талбайн цэвэрлэгээ бөгөөд талбайг аюулгүй, найдвартай байдалд орхих ёстой. Аливаа нүх, ус шавхуурга, суваг шуудуу, хоосон зайг дүүргэж найдвартай хучилт хийх ёстой ба барилгын талбайн ус зайлуулах системийг бүрэн цэвэрлэж ажиллагааг шалгасан байх шаардлагатай.

12


ЛЕКЦ 3. БАРИЛГА БУУЛГАЛТ БА БАРИЛГА БУУЛГАЛТЫН ХОГ ХАЯГДАЛ 3.1 Барилга буулгалтын тухай ойлголт Барилгын тухай хуульд “буулгалтын ажил” гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм Монгол Улсын хэмжээнд гадны хүчтэй нөлөөллийн улмаас эвдрэл гэмтэлд орж нурах аюултай болсон, хагас нурсан /газар хөдлөлт, тэсрэлт, цохилтын долгион, галын үйлчлэл, бусад хүчин зүйл г.м/, мөн олон жилийн ашиглалтын явцад барилгын үндсэн хийц бүтээц нь физик элэгдэлд орж осол гарах нөхцөл байдал үүссэн, дахин төлөвлөлтөнд орохоор шийдвэрлэгдсэн, холбогдох хууль тогтоомж зөрчин барьсан барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааг “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм” БД20-101-12 гэсэн хууль эрх зүйн энэхүү баримтаар зохицуулдаг. Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам Монгол улсын Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 82; 141; 123 дугаар хамтарсан тушаалаар “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг баталсан. Барилгыг буулгах үед энэ журмыг баримтална. Энэ журамд барилга буулгах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дараах зүйлийг тусгасан байдаг. Үүнд: Нэг. Ерөнхий зүйл 1.1 Энэ журмын зорилго нь барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2 Энэ журам Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акттай нийцсэн байна. 1.3 Энэ журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг барилгын үйл ажиллагаанд оролцогчид дагаж мөрдөнө. 13


Тав. Барилга байгууламжийг буулгахад тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага 5.1 Барилга байгууламжийг буулгахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөл, эрсдэлийн үнэлгээнд суурилсан аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зурагт тус тус тодорхой тусгана. 5.2 Барилга байгууламжийг буулгах ажил /цаашид “буулгах ажил” гэх/-ын явцад чичиргээ, доргилт, түүний нөлөөллөөс болж бусад барилга, байгууламжид эвдрэл, гэмтэл учруулахгүй байхад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. 5.3 Буулгах ажил эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө харьяалах мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ. 5.4 Барилгад асбест, галын болон тэсэрч, дэлбэрэх аюултай бодис, эд зүйл байгаа эсэхийг зохих мэргэжлийн байгууллагаар урьдчилан тогтоолгож дүгнэлт гаргуулна. 5.5 Буулгах ажлын үед барилгын ажлын талбайд гал унтраах хэрэгслийг бэлэн байлгаж, ажилтнуудад түүнийг хэрхэн ашиглах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. 5.6 Хог хаягдлын бүсийг тогтоож, зориулалтын хаалт, хашлагаар хамгаалан овоолго үүсэхээс өмнө зайлуулсан байна. 5.7 Керамзит, уурын зуухны үнс, элс, хайрга зэрэг нарийн ширхэглэлтэй материалын хаягдлыг бат бэх, дуу чимээ бага гаргадаг материалаар хийгдсэн хоолойгоор зөөвөрлөж буулгана. 5.8 Энэ журмын 5.7-д заасан хоолой нь барилга байгууламжид зохих журмын дагуу бэхлэгдсэн, хүн унахаас урьдчилан сэргийлсэн зориулалтын тагтай байна. 5.9 Гэнэтийн нуралтаас урьдчилан сэргийлж барилгын дээвэр, хана, хучилт, шалны төлөв байдалд хөндлөнгийн мэргэжлийн зөвлөх инженерээр дүгнэлт гаргуулсан байна. 5.10 Буулгах ажлыг удирдан зохион байгуулах зөвлөх мэргэжилтнийг гүйцэтгэгч томилон ажиллуулах бөгөөд уг ажилтны хяналтад буулгах ажлыг төлөвлөж, гүйцэтгэнэ. 5.11 Зөвлөх мэргэжилтэн буулгах ажлыг гүйцэтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, барилгын ажлын туршлагатай байна. 5.12 Буулгах барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн шугам сүлжээний эх үүсвэр бүрэн салгагдсан эсэхийг захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шалгаж, акт үйлдэнэ.

14


5.13 Буулгах ажил эхлэхийн өмнө шилэн хийц бүхий эд зүйл болон цонх, хаалганы шилийг бүрэн авсан байна. 5.14 Буулгаж дуусаагүй барилгын их биеийн хэсгийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын тусламжтайгаар бэхэлгээ, тулгуур, ивээс хийж, аюулгүй байдлыг бүрэн хангана. 5.15 Буулгах ажлыг зөвхөн өдрийн цагаар /байгалийн гэрэлтүүлэгтэй үед/ гүйцэтгэнэ. Барилга буулгах ажилтан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажил мэргэжлийн тодорхойлолтуудыг гаргасан байдаг ба барилга буулгах ажилтны ажил мэргэжлийн тодорхойлолт дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд: • Хийж гүйцэтгэдэг ажил: Барилга буулгах ажилтан нь хуучирсан болон эзэнгүй орхигдсон байшин барилгыг буулгах ажил хийнэ. • Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Ажлын туршид алх, өрөм, хийн гагнуур, суурин машин болон тэсэлгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн цутгамал ханыг буулгахдаа төмөр бөмбөлөгтэй гинжин кран ашиглаж буулгах ажил хийнэ. • Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл: Барилгын салбарт ажиллаж туршлагатай бол давуу тал болох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх. • Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл: –– Аман болон бичгийн заавраар аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах –– Хашаа, хашлаганы аюулгүйн хамгаалалтуудыг хийх –– Эд зүйлсийг тоос шорооноос хамгаалах, бүтээх –– Барилгыг буулгахаас өмнө дахин хэрэглэх эд зүйлсийг гаргах –– Тоноглолуудыг тайлж, хаалга, цонх, дээврийг салгаж буулгах –– Өндөрт байгаа төмөр эд зүйлс болон дээврийг салгах, буулгах • Мэргэжлийн ур чадвар: Барилгын материал таних, техникийн шийдэл гаргах, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах чадвартай байх • Бие хүний онцлог шинж чанар, чадварууд: Орон зайн мэдрэмжтэй, анхаарал төвлөрөлт сайтай, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шуурхай, хөдөлгөөний эвсэлтэй байх • Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл: Хэвийн бус • Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм: Ердийн • Ажлын явцад гарч болох эрсдэл: Барилга буулгах ажилтан нь байнгын шилэн хөвөн, хортой бодистой ажилладаг учир эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эрсдэл өндөр байдаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэлд орох • Ирээдүйд ахих дэвших боломж: Барилгын салбарт ахиц дэвшил гарган ажиллах боломжтой, хувиараа аж ахуй эрхлэх. 15


Барилга буулгалтын үндсэн аргууд Барилга буулгалтын аргуудад дараах гурван төрлийн үндсэн арга ордог. Үүнд: 1. Дээрээс доош чиглэлтэй буулгалт Дээрээс доош чиглэлтэй буулгалтын арга нь ашиглагдаж буй машин техник хэрэгслээс хамаараад бусад аргуудтай харьцуулахад буулгалтын ажлыг хянаж зохицуулах боломжтой. Буулгах ажлын дарааллыг талбайн бодит нөхцөл байдал, хязгаарлалт, барилгын байршил, бүтцийн зураг төсөл дээр суурилан тогтооно. Үүнд: • Нийтийн үйлчилгээнээс тусгаарлах: цахилгаан, цэвэр ба бохир усны шугам гэх мэт. • Тухайн барилга болон түүний дотор давхар бүрийн эд ангийг буулгахаас өмнө барилгын хаалган дээрх нарын хаалт, нэг давхрын тагт, хананд суурилуулсан засал чимэглэл зэргийг эхэлж буулгана. • Дээврийн хэсгийг буулгахдаа цахилгаан шатны хэсэг, усны нөөцлүүр зэргийг хамгийн дээд түвшингээс үндсэн дээврийн түвшин хүртэл дээрээс доош дарааллаар буулгана. • Шалны дамнуургыг буулгахдаа тавцангийн дамнуурга, туслах дамнуурга, үндсэн дамнуурга гэсэн дарааллаар хийгдэнэ. • Даацын бус ханыг даацийн хана буулгахаас өмнө нураана. Энэ аргыг ашиглах үед гэрээт гүйцэтгэгч нь арматур, бэхэлгээний хэрэгсэл болон бусад материалын дахин ашиглах боломжтой. 2. Барилгыг их хэмжээгээр нураах Энэ арга нь дэлхийн хэмжээнд барилга буулгалтын хамгийн түгээмэл аргын нэг юм.Үндсэн хэрэглэгддэг машин (экскаватор, танк, машин механизм г.м.) мөн бутлагч, таслагч, алх зэрэг энгийн багаж суурилуулсан машин хэрэглэнэ бас бөөрөнцгийн аргыг ашиглаж болно. Барилга буулгах машин техник нь буулгалтын ажлын гүйцэтгэлээс хамаараад төрөл бүрийн багажаар тоноглогдож болно. Энэ аргыг төмөр бетон, өрлөг, ган, холимог материалаар хийгдсэн бүтээцийг буулгахад ашигладаг. 3. Тэсэлгээний буулгалт /Дэлбэрэлтийн/ Энэ аргыг салангид, тусгаарлагдсан, тэгш гадаргууд байрлалтай барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ. Тэсрэх бодис байрлуулж, цагийн тохиргоо хийсний үндсэн дээр барилга хэдхэн секундын дотор өөрөө нуран унахыг хэлэх ба энэ нь хүрээлэн буй 16


орчинд учруулах бодит аюулыг багасгадаг. Энэ аргын үндсэн зарчим нь гол тулгуур баганыг дэлбэлж нураасны дүнд хүндийн хүчний нөлөөгөөр барилга тогтох боломжгүй болж өөрөө нурахад хүргэдэг арга юм. Барилгыг буулгах энэ аргын гол зүйл нь барилга унах чиглэлийг хянах нь маш чухал юм. Хамгийн зөв нь тэсэлгээний баг тухайн барилгыг, машины зогсоол буюу бусад нээлттэй талбайруу чиглүүлэн нэг талдаа унагах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Барилгын буулгалтын ажилд ашиглагдах үндсэн технологи болон тоног төхөөрөмж - Бутлагч бөөрөнцөг: Энэ арга нь өрлөгөн ба бетон барилгыг буулгахад маш үр дүнтэй боловч нарийвчлалын хувьд дэлбэлэх, таслах, дотогшоо чиглэсэн тэсэлгээ хийх зэрэг аргуудаас дутагдалтай байдаг. Бөөрөнцөг ашиглах үеийн аюулгүй ажиллагаа нь нарийн нягт хяналтанд тулгуурладаг тул бөөрөнцгийн үүсгэх нуман хөдөлгөөнийг маш анхааралтай хянах шаардлагатай. Мөн өргөгч цамхагийг үр дүнтэй ашиглахын тулд ур чадвартай ажилчин шаардлагатай. Эдгээр шалтгааны улмаас ихэнх буулгалтын баг эрсдэл багатай хувилбар ашиглахыг илүүд үздэг. Бөөрөнцөг өргөгч цамхагаас тасарсан үед барилгыг бүхэлд сүйтгээд зогсохгүй хүний амь нас хохирох аюултай. Зааварчилгаа буруу хийгдсэн тохиолдолд бутлагч бөөрөнцөг өргөгч цамхагийн ачааллыг хэтрүүлэх нөхцөл үүсдэг. Эцэст нь, бутлах бөөрөнцөг ашиглах нь зэргэлдээ орших хөршүүдэд их хэмжээний дуу чимээ, тоос, чичиргээ зэрэг хүндрэл учруулах муу үр дагавартай байна. - Буулгалтын таслагч /хайч/: Өнөө үед ихэнх буулгалтын ажил таслагч ашиглан эд ангийг цуулах/цав гаргах аргаар хийгдэж байна. Буулгалтын ажил нь барилга угсралтын ажлын эсрэг дарааллаар хийгддэг. Барилгын хавтанг нэгдүгээрт буулгадаг байхад багана болон бусад тулгуур хэсгийг хамгийн сүүлд буулгадаг байна. Буулгалтын таслагч гэдэг нь дээд доод хоёр тал нь иртэй хөдлөх эрүү бүхий хатуу гангаар хийгдсэн багаж юм. Техникийн хувьд таслагч нь бетон болон өрлөгөн бүтцийг зөвхөн ир бүхий хөдлөх эрүүний

17


тусламжтайгаар нураах боломжтой. Энэ багажны давуу тал нь хянаж удирдах өндөр боломжтой. Машины операторын хувьд буулгалт хийхэд таслагчийг хэрхэн үр дүнтэй ашиглах ерөнхий мэдлэгтэй байхад хангалттай. Таслагч ашиглан буулгалт хийхэд бага зай хэрэглэдэг мөн чичиргээ бага үүсгэдэг учраас - Барилгын хана түлхэх буюу татах: Барилгыг бүхэлд нь буулгахад бутлах бөөрөнцөг болон таслагчийг өргөнөөр хэрэглэдэг боловч онцлог шинжтэй хэсгийг буулгахад нэмэлт арга хэмжээ болох түлхэх буюу татах аргыг ашиглана. Таслагч зохион бүтээгдэхээс өмнө, барилга голдуу өрлөгөөр хийгддэг байхад ханыг түлхэх, татах арга нь экскаватор ашиглан буулгалт хийх ганц арга байсан. Энэ арга нь тун хялбар. Тоосгон хана экскаваторын хүчийг эсэргүүцэх хүч багатай учир шанаганы тусламжтайгаар ханыг дотогш түлхэх эсвэл шанагыг хананы дээд хэсэгт байрлуулаад гадагш чиглэлтэйгээр татаж буулгах боломжтой. Буулгалтын баг хана хэрхэн хөдлөхийг нарийвчлан тодорхойлох ёстой. - Хавчаар/Grabbing: Барилгын бүрдэл хэсгийг хавчиж авах арга нь зөвхөн хөнгөн жинтэй буюу эсэргүүцэл багатай байгууламжийг буулгахад тохиромжтой ба бетон болон өрлөгөн барилгад тохиромжгүй. Энэ аргын давуу тал нь чулуулгийн хаягдлыг хөнгөн жинтэй материал болох модтой холилдохоос сэргийлэх боломж олгодог. Энэ төхөөрөмжийг орон зайн хязгаарлалт өндөр орчинд буулгалтын ажилд үзүүлэх эсэргүүцэл багатай өрлөгийн зарим хэсгийг буулгахад ашиглах боломжтой. Гидравлик бутлагч/Hydraulic breaker: Зузаан эд ангийг нураахад гидравлик бутлагчийг ашиглах нь хамгийн шилдэг арга юм. Таслагчийг тухайн барилгын газар дээрх ил хэсгийг буулгахад ашигладаг бол гидравлик бутлагчийг газар доорх хэсгийг буулгахад ашигладаг. Маш их хэмжээний дуу чимээ гаргадаг нь энэ төхөөрөмжийн гол дутагдалтай тал болдог. Бутлагчийг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд түүнийг экскаваторын жингээс илүү хэмжээтэй ачаалах шаардлагатай. Ийм учраас энэ төхөөрөмжийг газрын гадаргуу дээр ашиглах нь үр дүн багатай байдаг.

18


Буулгалтын ажлын дараах шат Эцсийн шат бол барилгын талбайн цэвэрлэгээ бөгөөд талбайн аливаа нүх, ус шавхуурга, суваг шуудуу, хоосон зайг дүүргэж найдвартай хучилт хийх ёстой ба гүйцэтгэгч нь ажил дууссаны дараа эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай бичиг баримтыг эмхэтгэж захиалагчид хүлээлгэн өгдөг. Барилгын хог хаягдал Улаанбаатар хотын хог хаягдлын талаар: Жилд 1.4 сая тн хогийг Улаанбаатар хотын төвлөрсөн гурав, алслагдсан гурван дүүрэг тус бүрийн гурван цэг буюу нийт зургаан цэг дээр төвлөрүүлэн дарж булан, эцсийн устгалын үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаандаваа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3,000 тонн хог гардгаас 100 тонн нь Цагаандаваагийн хогийн цэгт ирдэг бөгөөд үүнийг ландфилл буюу дарж булах технологиор устгадаг юм байна. Энэ технологийг 2020 он хүртэл ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэж албаныхан хэлж байна. Материалын Урсгалын Анализ нь төрөл бүрийн дүрслэлийн болон тоон аргачлалаар хог хаягдлын хэмжээг нарийн тогтоох бөгөөд түүнчлэн хүний үйл ажиллагаа ба байгаль орчны харилцан үйлчлэлийг ойлгохын тулд шаардагдах нийгмийн физик үндэс, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, материал ба эрчим хүч, материал ба байгаль орчны хамаарлыг харахад хэрэглэдэг хэрэгсэл юм. Төвлөрсөн хогийн цэг: Улаанбаатар хотод хогийг хүлээн авдаг 3 том нэгдсэн цэгүүд байна. Эдгээр нь ХУД-ийн “Морин даваа”, БЗД-ийн “Цагаан даваа” болон СХД-ийн “Улаан чулуут” эдгээр болно.

19


Зураг 5 Улаанбаатар хотод хогийг хүлээн авдаг 3 том цэгийн байршлын зураг

Гарч буй хог хаягдлын бүтэц: Хог хаягдлын бүтэцээс авч үзвэл барилгын хог хаягдал хамгийн их буюу 28%-ийг эзлэж байна.

Барилгын Органик Ангилах боломжгүй жижиг хаягдал Шатах Бусад Үнс Картон цаас Хэрэглээний гялгар уут Бусад цаас Шил Төмөр Хуванцар бусад Хуванцар pet Пакет

Зураг 6 Улаанбаатар хотын хог хаягдлын бүтэц

Хог хаягдлын эх үүсвэрийг дараах зурагт харуулав.

20


Зураг 7 Улаанбаатар хотын хог хаягдлын эх үүсвэрүүд

Барилгын хог хаягдлын талаар: Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр хаягдаж байгаа хатуу хог, хаягдлын 40 орчим хувийг барилгын хог, хаягдал эзэлдэг талаар Монголын Хог, хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо мэдээлсэн байдаг. Барилгаас гарах хог хаягдлыг эргээд ашиглахад маш тохиромжтой байдаг ба 80 орчим хувийг дахин боловвсруулж болно. Барилгын хог хаягдал гэж тодорхойлсон материалууд болох мод, тоосго, асфальт, шил, төмөр барилга угсралт, барилга засвар, барилга буулгалтын ажлаас үүсдэг. - Чулуун материал: Барилгын хог хаягдлын дийлэнх хэсэг нь чулуун материал байдаг. Барилгад төрөл бүрийн чулуун материалыг ашигладаг. Чулуун материалд бетон, тоосго, хайрга, элс шохойн зуурмагтай тоосго, дээврийн өнгөлгөөний хавтан, дээврийн асфальт гипсэн суурьтай материал, чулуу орно. Буулгалтын ажлын үед үүсэх чулуурхаг материалууд ихэвчлэн холилдсон байдаг. - Бетон: Бетон бол хотын хүрээлэн буй орчин хөгжлийн суурь болсон барилгын материал юм. Бетон нь биет байдал, мөн өнгө үзэмж, агуулгаараа дэлхий дахинд ямар ч төрлийн барилга дэд бүтцэд ашиглагддаг барилгын материал болно. Орон сууцны барилгууд ихэнхдээ бетон бүтээцтэй байдаг. Бетон нь элс, хайрга, ус, цемент нэмэлт хольцоос бүтдэг. - Цемент: Цемент нь ус хийхэд хатуурдаг гидравлик холбогч юм. Үйлдвэрлэсэн арга, нэмэлт материал хэрэглэсэн эсэхээсээ хамаарч төрөл бүрийн бетон байдаг. Жишээ нь: бетон чулуу, хүчитгэсэн бетон, хийжүүлсэн бетон гэх мэт.

21


- Тоосго: Тоосго нь уламжлалт ердийн шавар бетон материал эсвэл шавар,элс шохойн чулууны хольцоос бүрдэнэ. Тоосго үйлдвэрлэсэн орон нутаг, хугацаанаас хамаарч янз бүрийн төрөл, хэмжээ, ангилалтай байдаг. Монголд тоосгыг өрлөгт их хэмжээгээр хэрэглэдэг ба ихэнх нь цемент, шохой, хайргаар хийсэн тоосго, элс шохойн тоосго, өрлөгийн тоосго байна. - Мод: Модыг түлш ба барилгын материалын аль алинд нь хэрэглэдэг. Боловсруулсан модон бүтээгдэхүүн барилгын салбарт чухал болж эхэлж байгаа. Боловсруулсан модон бүтээгдэхүүнийг орон сууц олон нийтийн барилгад бүтээцийн ба заслын материал болгон хэрэглэж болно. Модыг ихэнхдээ дээвэр, дотор хаалга, хаалганы хүрээ, гадна фасаданд ашигладаг. - Металл: Металл нь хоорондоо ялгаатай маш олон төрөл байдаг. Металлыг хар төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, цайр, тугалга, хайлш, кабел гэж ангилж болно. Металлын хэрэглээнээс дурдвал зэс, цайр, хар тугалгыг барилгын фасад ба дээврийн материалд хэрэглэдэг. Зэсийг мөн шугам хоолой хийхэд хэрэглэдэг бол ганг барилгыг илүү тогтвортой байлгах үүднээс бетоныг хүчитгэхэд хэрэглэж байна. - Хуванцар: Хуванцар хэд хэдэн төрөл байна. Барилгын салбарт хамгийн өргөн ашиглагддаг хуванцар нь PVC, EPS, PUR юм. PVC –г цонхны хүрээ, шал, ханын өнгөлгөө, шугам хоолой хийхэд хэрэглэдэг. - Шил: Шилийг цонх, хаалга хийхэд ашигладаг. Хэсэгчлэн буулгалтын үед шилийг бусад материалаас ялгаж болно. Шилийг талбай дээр ялгаагүй тохиолдолд ихэнх шил бутарч хагардаг.

22


Хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн талаар: Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 23 аж ахуйн нэгж хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Монголд яг барилгын хог хаягдлыг дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, ААНэгж байхгүй байгаа доорхи мэдээллээс харагдаж байна.

Зураг 8 Хаягдал боловсруулах үйлдвэрүүд

23


ТЭМДЭГЛЭЛ:

24


ТЭМДЭГЛЭЛ:


ТЭМДЭГЛЭЛ:


ТЭМДЭГЛЭЛ:




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.