МОНГОЛ УНШИГЧ НАРТ ЗОРИУЛСАН ОРШИЛ ҮГ
Ирээдүй хойч үеийн хүүхэд залуустаа итгэл хүндэтгэл төрүүлэн, урам зориг хайрлахын учир тэдэнд өнгөрсөн үеийн баатруудын тухай үеийн үед бид бүхэн хэлж өгөх учиртай билээ. Америкийн Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрийн номын сандаа Чингис хааны тухай ном хадгалж байсан ба АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон хувийн номын сандаа Чингис хааны тухай намтар түүхийг хадгалж, улмаар Конгрессийн номын сангийн анхны сан хөмрөгийг бүрдүүлсэн номуудын нэгэн болгож шилжүүлэн өгчээ. Домог түүхтэй эдгээр аугаа удирдагч нар яагаад Чингис хааны тухай уншиж мэдэх, түүнээс суралцахыг хичээж байсныг одоо бид бүхэн илүү сайн ойлгох болсон. Ерөнхийлөгч Барак Обама «Та нартаа би дуулъя» номондоо өөрийнхөө хүндэлдэг өнөө үеийн баатруудын тухай өөрийн охиддоо болон даян дэлхийн хүүхдүүдэд хэлж өгчээ. Эдгээр баатрууд түүхэн цаг үеийн хүчтэй зоригтой, алдар суутай хүмүүс төдийгүй баатарлаг үйл хэргийг бүтээсэн эгэл жирийн хүмүүс байсныг энэхүү ном өгүүлнэ. Аугаа их зүйлийг бүтээх авъяас билиг, хүч зориг хүүхэд бүхэнд бий. Хүүхэд бүхэн баатар болж чадах билээ.
ЖАК УЭТЕРФОРД 2013 оны 5 дугаар сарын 20 «Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингисхаан» «Монголын ИхХатдын Нууц Товчоон» номын зохиогч
БАРАК ОБАМА
ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ Охиддоо бичсэн Захиа НОМ Ы Н ЗУРААЧ
АЛФРЕД А. КНОФ У * ■5‘ ' J : I
'
JIОРЕН ЛОНГ
Нью-Йорк
Өдөр бүрийн сайхан мэдрэмж, хязгааргүй хайраараа хөөрхөн охидоо өсгөн хүмүүжуүлсэн гэргий Мишээлдээ - Б.О. Гриф, Грахам хоёр хүудээ -Л.Л. ЭН Э БОЛ АЛФРЕД А. КНОФ ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН ХЭВЛЭСЭН БО РЗО Й НОМ БОЛНО Н омын зохиогчийн эрхийг © 2010 Барак Обама Хавтасны болон дотоод чимэглэл зургийн эрхийг © 2010 Лорен Лонг Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Н ью -Йорк хот, Райндом Хауз хэвлэлийн газрын салбар, Хүүхдийн Н омын Райндом Хауз хэвлэлийн газрын тамга тэмдэгтэй Алфред А. К ноф хэвлэлийн газраас тус номыг эрхлэн АНУ-д хэвлүүлэв. Кноф, Борзой ном болон хэвлэлийн тамга нь Райндом Хауз хэвлэлийн газрын бүртгэлтэй худалдааны тэмдэг болно. Манай w ww.randomhouse.com/kids цахим хаягаар зочилно уу. Сурган хүмүүжүүлэгч, номын санч нар сургалтын зорилгоор ашиглах бол www.randomhouse.com/teachers цахим хаягаар зочилно уу. Конгрессийн Номын сангийн хэвлэлийн мэдээллийг авахаар хүсэлт гаргах боломжтой. ISBN: 978-0-375- 83527-8 (худалдааны) - ISBN: 978-0-375-93527-5 (номын сангийн) Н омын эхийг Кохин үсгийн фонтоор бичсэн. Н омын чимэглэл зургийг самбар дээр акрил будаг аш иглан зурсан. Америкийн Нэгдсэн Улсад хэвлэв. 2010 оны 11-р cap 10 9 8 7 6 5 4 3 2 1 АНХНЫ ХЭВЛЭЛ Хүүхдийн Номын Райндом Хауз хэвлэлийн газар эхний нэмэлт өөрчлөлт хийх болон унш их эрхийг дэмжинэ.
DDC 808.899,282 0-10 Р ай ндо м Х ауз х эв л эл и й н газр ы н албан ёсны тусгай зө в ш ө ө р ө л тэй гө ө р М о н го л Улсад х эвл эв. Н о м ы н зо х и о гч и й н э р х и й г © 2010 Б арак О бам а
Х эвл эл и й н э р х и й г © 2013
М о н го л ы н 4 -Н (ф о о р э й ч ) хүүхди йн байгууллага
Ж а к У этер ф о р д сан э зэ м ш и н э . T ext copyright @ 2010 Barack O bam a Publishing co p y rig h t @ 2013 M ongolian 4 -H a n d Jack W ea th e rfo rd F oundation
Орчуулсан: Ц эн д -А ю у ш и й н Б атм ө н х В анганж алы н С эр гэл эн Д ар ам базар ы н Ө лзи йхутаг
Хянасан: Ц эн д -А ю у ш и й н Б атм ө н х С үхбаатары н Э р дэн эбо л д
Х эвлэлийн эхийг: Ц э р эн д а ш и й н Г анган ц эц эг «М өнхи йн Үсэг» Х Х К -д эх и й г б эл тгэж х эвл эв.
Хамтран ажилласан: А ю у ш и й н Гантулга (Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэт гэх захирал) F ord ко м п а н и й н М о н го л дахь албан ёсны ди стри бью тор
---------------------------------------------------------------------------------------------------
Ш
U aG N E R
Вагнер А зи А втом оти в ХХ К ТЖ Ж ASIAAUTOMOTIVE LLC
© Э нэх ү ү н о м ы г М о н го л ы н 4 -Н (ф о о р э й ч ) хүүхди йн байгууллага болон Ж а к У этерф орд сан ги йн зө в ш ө ө р ө л гү й гээр б ү тн ээр н ь болон х эсэгч л эн ф о т о зургаар, ко м п ью тер , эл ек тр о н бую у бусад х эв л эн н и й т л э х аргаар х эв л эн ол ш руул ахы г хори глоно. М анай w w w .bayanm ongol.com ц ах и м хаягаар б и д эн тэй х ол боо б ари н а уу.
ISBN 978-99973-2-024-7
Та нар минь хичнээн хөөрхөн гэж Аав нь та нартаа хэлдэг дээ? Холоос тосон гүйх Хөлийн жаахан чимээ чинь Хөгжөөнт бүжгийн хэмнэлийг Хоног өдрийн амьдралд минь Хичнээн ихээр төрүүлдэг гээч!
Хайрын сэтгэл төрүүлсэн Хөөрөн баясах инээд чинь Хоймор гэрээр дүүрэн Ханашгүй аз жаргалыг Хичнээн ихээр цацруулдаг гээч
Та нар минь уран бүтээлч гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Зураач Жоржиа 0 ’Кийф Зэлүүд хөдөө амьдарч Цэцгийн зөөлөн дэлбээ Амьтны хатуу яс Модны ур холтосыг Өнгөөр амилуулж зурсан.
Хамгийн жаахан зүйлсийн Хосгүй гоо үзэсгэлэнг Хад шиг хатуу болоод Өд шиг зөөлхөн байдлыг Хийсвэрлэн төсөөлж мэдрэхэд Хамгаас бидэнд тусалсан.
Та нар минь хичнээн ухаантай гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Оюун санаандаа төсөөлсөн Онцгой мэргэн санаагаа Ончруулж зангидсаар байна уу? Эрдэмтэн Альберт Эйнштэйн Эгэлгүй оюуны төсөөллөөрөө Шинжлэх ухааны хөгжлийг Шинэчлэн өөрчилж чадсан.
Эрчим хүчний хуулийг Гэрлийн хурдтай хослуулан Хорвоо ертөнцийг өөрчилсөн Харьцангуй онолоо нээсэн.
Та нар минь хичнээн зоригтой гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
■V
Бейсболч Жаки Робинсон Битүү айдсыг хүндлэлээр, Хүндлэл бишрэлийг хайраар Хэрхэн өөрчилж болохыг Харуулж бидэнд үлгэрлэсэн.
Уран гоё хөдөлгөөн Арслангийн эр чадлаар Хүчит цохиураа далайж Зүүдлэн мөрөөдөгч хүмүүст Зоригтой мөрөөдлийг бэлэглэсэн.
Та нар минь анагаах увидастай гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Уугуул Индиан бөө Удирдагч Ситтинг Булл Ухарч буцсан амлалтыг Уймарч шаналсан зүрхийг Уучлан анагаадаг байсан. Хүмүүс хоорондоо өөр байх нь Хэвийн нэгэн зүйл юм «Хүчит бүргэд энхийн төлөө
Хэрээ болох албагүй» гэж Хэвтээ бух өгүүлсэн. Хэдийгээр шоронд хоригдсон ч Хувирашгүй оюун санаа нь Хээр талаар дураараа нисч Холч мэргэн ухаанаа Хойч үедээ уламжилсан.
Та нар минь аялгуут дуучин гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Дуучин бүсгүй Билли Хоолидэй Дэлбээт цагаан сарнайг Дурлам хархан үсэндээ зүүж Дуулалт хөгжмийн аялгууг Дуулим хорвоод уянгалуулсан.
Хөөр баяр, уйтгар гуниг дүүрэн Хөглөн дуулах дуу хоолой нь Хүмүүсийн сэтгэлд гүнзгий нэвтэрч Хөг нийлэн хамтаар дуулцгаасан.
Та нар минь хичнээн тэвчээртэй гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Хараагүй сонсголгүй Хелен Келлер Хав харанхуй, чив чимээгүй Хамгаас хэцүү уйтгарт амьдралыг Хатан зоригоороо тэмцэн туулсан. Харахгүй сонсохгүй тэр эмэгтэй Хүн хүнээ хүндэлж сонсохыг
Хайрлаж бусдыг харж хандахыг Хатуу ухаанаараа бидэнд сургасан Амьдрал бэрхшээлгүй болно гэж Алжааж хэзээ ч зүгээр суулгүй Алив бэрхшээлийг даван туулах Асар зоригийг бусдад хайрласан.
Бусдын төлөө амьдралаа зориулагчдыг Бишрэн дээдлэх нь хичнээн чухал гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Дайнд үрэгдсэн хүмүүсийг дурсан Вьетнамын дайчдын гэрэлт самбарыг, Тэгш эрхийн төлөө тэмцэгчдэд талархан Иргэний эрхийн дурсгалт хөшөөг Уран барилгач Маяа Лин бүтээсэн.
Олны цуглах нийтийн газарт Урлагийн бүтээл дүүрэн байвал Өнгөрсөн үеэ санан дурсаж Ирээдүйг өөрчлөх урам төрөөд Иргэд хамтдаа алхана гэж сэтгэсэн.
Та нар минь сайхан сэтгэлтэй гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Өгөөмөр сэтгэлт Жейн Аддамс Өлсгөлөн ядуусыг хоолоор дайлж Өөрсдийн ажилтай болоход тусалсан. Нийтийн асрамжийн газар байгуулж Нийт олонд итгэл найдвар төрүүлж Насанд хүрэгчдэд хичээл заасан.
Хүүхэд багачуудын хүслийг бадрааж Хөгжөөн тоглуулж, хөөргөн инээлгэж Харамгүй сэтгэлээр хайрлан асарсан.
Та нар минь тууштай тэмцэгч гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Тууштай тэмцэгч Мартин Лютер Кинг Түмнийг түгшээсэн үймээн дэгдэхэд Өрөвч сэтгэл, энэрэнгүй үзлийг Өөрийн биеэр бидэнд сургасан. Гарал үүсэл, сүсэг бишрэлээр Гадуурхах явдалгүй хүмүүс хамтаар
Гар гараасаа барин алхах Гэгээн мөрөөдлийг бидэнд өгсөн. Зон олны сайн сайхны төлөө Жагсан тэмцэж, залбиран хүсч Зүрх сэтгэлээ бусдад нээн Зөнч мөрөөдлөө биелэхийг мэдэрсэн.
Та нар минь сониучхан аялагч гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Сансрын нисгэгч Нейл Армстронг Саран дээр мөрөө анхлан гаргаж Сансар огторгуйн уудам мандлаас Сайхан дэлхийгээ шохоорхон харсан.
Саран дээр түүний үсрэн явааг Сонирхон гайхаж бид бас харсан. Санаанд тодхон амьдралын алхмыг Санаачлан бүтээх зоригийг өгсөн.
Та нар минь урам хайрладаг гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Тариаланч залуу Цезар Чавез Тэмцэл итгэлгүй олныг уриалж Тариачин ажилчдад урам хайрласан. Тэдгээр хүмүүс ядуу хоосон ч Талбай газраа хайрлан дээдэлж Тэвчээртэй шаргуу ажиллаж байсан.
Тэмцэлд хөдөлгөөнд уриалан ухуулж Түмэн олон сэтгэлээсээ сонсож Тэгш эрхийн төлөө нэгдэн жагссан. Тиймээ бид чаднаа гэж «Иси зе пюде» хэмээн Түмэн олныг уриалан дуудсан.
Та нар минь түмэн олныхоо нэг гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Авраам Линкольн Ерөнхийлөгч Америк түмэн нэгдэн нягтарч Ажиллаж амьдрах ёстой гэдгийг Аугаа ухаандаа зөгнөн мэдэрсэн. Эрхт улсаа хураан нэгтгэж Эрх чөлөөгүй ахан дүүстээ Эрх чөлөөг амлан өгсөн.
Эгэлгүй ухаантай энэ хүү Элгэмсэг шударга ард түмнээ Элгэн садан шиг дотно байхыг Эх орноосоо залбиран хүссэн.
Та нар минь эх орноороо бахархдаг гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон Ардчилал эрх чөлөө шударга ёсыг Андгайлж өөртөө итгэн тэмцсэн. Хөл нүцгэн цэрэг дайчид нь Хүйтэн өвлийн мөстэй голыг
Хошуучлан гаталж тэмцэж байсан. Хуулиа сахисан шударга иргэнтэй Хатуу болоод ёс зүйт хуультай Холбоот улсаа байгуулж чадсан.
Олон олон ард түмнээс Америк орон бүрддэг гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Шашин шүтлэг, арьс өнгө Итгэл бишрэл өөр өөр Далай тэнгис уул тал Дорно өрнийн хүмүүс бид. Өөр өөрсдийн үнэт зүйлсээ Өгөөмөр сэтгэлээр хуваан солилцож Өөр бусдадаа урам зориг хайрлах Өнгөт ирээдүйг бүтээгч хүмүүс бид. Эх орныхоо сайн сайхны төлөө Энх тайван, эе эвийг хичээн Эвлэлдэн нэгдэж эрэмгий ажиллах
Түмэн олон энэ хүмүүс Та нарын нэгэн гэр бүл гэж, Түмэн олон энэ хүмүүсийн Та нар бас гэр бүл нь гэж Аав нь та нартаа хэлдэг дээ? Та нар минь бидний ирээдүй гэж Аав нь та нартаа хэлдэг дээ? Та нартаа 6и хайртай шүү гэж Аав нь та нартаа хэлдэг дээ?
Ж ОРЖ ИА 0 ’КИЙФ (1887-1986) Америкийн алдартай уран зураачдын нэг. Тэрээр Висконсин мужид төрсөн бөгөөд Нью-Йорк хот, Нью-Мексико муж, НьюЙорк мужийн Лэйк Ж орж нуурын ойролцоо амьдарч байжээ. Америкийн баруун урд нутагт үзэж харсан цэцэгс болон амьтдын ясыг хачин чамин байдлаар зурсан том хэмжээтэй зургуудаараа алдар хүндийг олсон. АЛЬБЕРТ ЭЙНШТЭЙН (1897-1955) Герман улсад төрж, 1933 онд АНУ-д цагаачлан, 1940 онд Америкийн иргэн болсон. Нобелийн шагналт, алдарт физикч, Принстоны И х Сургуулийн профессор тэрээр Е = т с 2 алдарт тэгшитгэлийг зохион харьцангуйн тусгай онолоороо алдаршсан. ЖАКИ РОБИНСОН (1919-1972) Ж оржиа мужид хамтралын тариачны гэр бүлд төрсөн. Тэрээр бага наснаасаа биеийн тамирт илүү авъяастай байж, XIX зуунд спортын бие даасан төрөлд бейсбол багтах болсноос хойш, 1947 онд бейсболын мэргэжлийн лигт орж тоглосон анхны Африк гаралтай Америк тоглогч болжээ. 1949 онд Үндэсний Лигийн хамгийн шилдэг тамирчнаар тодорч байв. СИТТИНГ БУЛЛ (1831 оны орчим-1890) Нэгдсэн Улсын Засгийн газрын бодлогын эсрэг өөрийн ард түмнээ удирдан тэмцсэн Сүю (Sioux) индиан омгийн удирдагч. Тэрээр 1847 онд Литтл Бигхоорнийн тулалдаанд дэд хурандаа Ж орж Армстронг Кастерийг ялан дийлсэн гайхамшигт ялалтаараа нэр алдрыг олжээ. БИЛЛИ ХООЛИДЭЙ (1915-1959) бага насандаа хэцүү бэрх амьдралыг туулсан ч, Америкийн алдартай жааз хөгжмийн нэрт дуучдын нэгэн болж чадсан. Тэрээр сэтгэл хөдөлгөм хүчирхэг хоолойн өнгө аясаараа алдаршжээ. Түүний хамгийн алдартай дуунд «What a Little Moonlight Can Do», «God Bless the Child», «Sum mertime», «Stormy Weather» дуунууд ордог. ХЕЛЕН КЕЛЛЕР (1880-1968) балчир насандаа хараагүй, дүлий болсон ч дэлхийд алдартай зохиолч, тэмцэгч болж чадсан. Тэрээр Радклифийн коллежийн бакалаврын зэрэг горилж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад олон түмэнд сохөрч няцахгүй байхын дуу хоолой, үлгэр жиш ээ болон мөнхөрсөн. 1964 онд Ерөнхийлөгчийн Эрх Чолөөний одон хүртжээ. МАЯА ЛИН (1959- ) Вашингтон ДиСи хотод Вьетнамын дайчдын гэрэлт хөш өег бүтээснээрээ алдаршсан уран бүтээлч, уран барилгач эмэгтэй юм. Тэрээр 21 насандаа Йелийн их сургуулийн бакалаврын ангийн оюутан байхдаа гэрэлт хөшөө бүтээх үндэсний уралдаанд түрүүлжээ. Сая сая хүмүүс жил бүр зочлон үздэг энэхүү гэрэлт хөшөөний гантиг чулуун ханан дээр амь үрэгдсэн болон сураггүй алга болсон дайчдын нэрс бий.
ЖЕЙН АДДАМС (1860-1935) хүүхэд багачуудад туслах, хоосрол ядуурлыг бууруулах, энх тайвныг дэмжих үйлсэд амьдралаа зориулсан нийгмийг ш инэчлэгч зүтгэлтэн байв. Түүний Чикаго хотод үүсгэн байгуулсан Халл Хауз нийтийн орон байр нь тухайн үедээ ядуусыг орон гэржүүлэх ажлаараа дэлхий нийтэд танигдсан ажээ. Ж ейн Адамс 1931 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй болсон. Доктор МАРТИН ЛЮТЕР КИНГ (1929-1968) Атланта хотын Баптист сүмийн тэргүүн, нийгмийн тэгш эрхийн төлөөх тэмцлийн билиг тэмдэг болсон алдартан. 1955-1956 онд Монтгомери хот дахь Автобусны эрхийн эсэргүүцэл (Bus Boycott), 1963 онд Вашингтон ДиСи хотод хийсэн тэмцлийн жагсаал зэрэг энхтайвны аргаар нийгмийн өөрчлөлтийг хийж, олныг зоригжуулсан манлайлал нь Америкийн арьс өнгөөр үл ялгаварлах үзлийн үндсийг тарьсан. Тэрээр 1964 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртжээ. НЕЙЛ АРМСТРОНГ (1950-2012) сансрын нисгэгч, Аполло 11 багийн гишүүн, 1969 оны 7-р сарын 20-нд саран дээр мөроо гаргасан анхны хүн. Сарны гадаргуу дээр анх хөл тавихдаа «Энэ бол хувь хүний хувьд нэг жижигхэн алхам, харин хүн төрөлхтөний хувьд нэгэн том дэвшил юм» гэсэн алдартай үгээ хэлжээ. Тухайн жилдээ багийн гишүүн, журмын нөхөр Баз Алдриний хамт Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медалийг хүртсэн. ЦЕЗАР ЧАВЕЗ (1927-1993) хүүхэд ахуй цагаасаа тариаланч байсан ба нийгмийн өөрчлөлтийг хийхийн тулд ажил хаялт, эсэргүүцэл, өлсгөлөн зэрэг арга хэрэглэн энхтайвны замаар тэмцэн фирмийн ажилчдын эрх ашгийн төлөөх хөдөлгөөний гол удирдагч болсон. Тэрээр хожим Фирмийн ажилчдын Нэгдсэн Нийгэмлэг нэртэй болсон Фирмийн ажилчдын Үндэсний нийгэмлэгийг хамтран байгуулж, хөдөлмөрлех эрхийн олон чухал өөрчлөлт ш инэчлэлтийг хийсэн ажээ. Түүнийг 1994 онд Ерөнхийлогчийн Эрх чөлоөний одонгоор нэхэн шагнасан. АВРААМ ЛИНКОЛЬН (1809-1865) АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч. Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнөхөн хямарч эхэлсэн Иргэний дайны үеэр улс орноо удирдаж, 1865 онд ард түмнээ нэгдэн нягтрахыг харж амжсан. 1863 онд Эрх чөлөөний тунхаглалд гарын үсэг зурж, Холбооны улсуудад боолчуудыг чөлөөлөн, АНУ-д боолчлолыг халсан хуулийн 13-р нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг шаардаж байв. Гайхамшигтай уран илтгэгч байсныг нь И ргэний дайнд амиа алдсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн 1863 онд Геттисбургт хэлсэн үг зэрэг алдартай илтгэлүүд нь гэрчилдэг. Иргэний дайн дууссанаас тавхан хоногийн дараа Ж он Вилкес Вүүт гэгч этгээд Линколыгай амь насанд халджээ. Ж ОРЖ ВАШИНГТОН (1732-1799) хөдөө аж ахуй эрхэлж, Америкийн хувьсгалын үеэр Хуурай газрын армийн командлагч байж, Үндсэн хуулийг батлах хурлын төлөөлөгч, хурлын ерөнхийлөгч, улмаар ш инээр бүрэлдэн тогтсон АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр санал нэгтэйгээр сонгогджээ.
■
. -
' ■ ■
. . , r . ;4 W
: S ; . v : : : ^ v ; - .
; ■ .v
V
. r . : ' , ;
л
■/
; V Ь
.
•
л
V.
, . . .V -
,
■
.