Korea sunlin 2014

Page 1


СОЛОНГОС УЛСЫН ТАНИЛЦУУЛГА БНСУ буюу Өмнөд Солонгос нь Сoлонгосын хойгийн өмнөд хэсгийг эзлэн оршдог бөгөөд 9 муж, 7 бие даасан хот, 1 нийслэлтэй. БНСУ-нь хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгостой хиллэнэ. Баруун талд нь Хятад, зүүн талд нь Япон улс байрлана.


Өмнөд Солонгос нь Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны нэг, мөн Азийн хамгийн баян улсуудын нэг гэж тооцогдож байна. Солонгос нь экспортын хэмжээгээрээ Дэлхийд эхний 10-т багтах ба НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэргийн гишүүн орон юм. Солонгосын цэрэг арми нь Дэлхийд эхний 6-д, цэргийн зардлын хэмжээгээрээ эхний 10-т багтана.


Солонгос хэл: Солонгос хэл нь Урал– Алтайн хэлний бүлэгт хамаарагддаг ба энэ бүлэгт мөн Монгол, Турк, Төвд, Унгар, Финн, Япон зэрэг хэлүүд багтдаг. Өгүүлбэр зүйн бүтцийн хувьд Монгол хэлтэй төстэй учир сурахад хялбар. Солонгос хэлний цагаан толгойг Хангыл гэж нэрлэх ба энэхүү Хангыл үсгийг 15–р зуунд Сэжун Их хааны заавраар анх зохиосон байна. Нийт 78 сая хүн Солонгос хэлийг ашигладаг бөгөөд Дэлхийд 13-т орно. Солонгос хэлний хэрэгцээ ихсэж Солонгос улсын их, дээд сургуулиас авахуулаад дэлхийн бусад 55 улс оронд жил болгон 6,000 орчим оюутан Солонгос хэл сурч байна. Эдийн засаг: Өмнөд Солонгосын эдийн засаг нь Дэлхийд 12-т, Азид 3-т ордог. Өмнөд Солонгос нь эдийн засгийн хурдтай өсөлтөөрөө “Азийн 4 бар”-ын нэг гэж нэрлэгддэг бөгөөд Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй ба шинжлэх ухаан, технологийн хувьд дэлхийд тэргүүлэх улсын нэг юм. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм. Дэлхийд ган хайлуулалтаараа эхний гуравт, усан онгоц үйлдвэрлэлээрээ нэгт, автомашины үйлдэрлэлээрээ эхний тавд багтана. Уур амьсгал: Солонгос улс нь хавар, зун, намар, өвлийн 4 улиралтай. Өвөлдөө Сөүл орчимд 1-р сард дунджаар -7°C -аас 1°C хүрч хүйтэрнэ. Зун 7 сард дунджаар 22°C -с 29°C байна. Уулархаг газраар өвөл илүү хүйтэн байх ба 6-9-р сарын хооронд бороо хамгийн ихээр орно. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий хар салхи зуны сүүл саруудад үзэгдэнэ.


ПУХАН ХОТЫН ТАНИЛЦУУЛГА Пухан хот нь Солонгосын хот Кёнсон аймгийн зүүн өмнөд хэсгийн далайн эрэг дээр оршдог хот юм. Япон далайгаар хүрээлэгдсэн болохоор дулаан, чийглэг далайн уур амьсгалтай. Солонгосын бизнесийн төв хот бөгөөд аж үйлдвэр өндөр хөгжсөн боомт хот бөгөөд POSCO дэлхийн томоохонд тооцогдох төмөрлөгийн үйлдвэртэй далайн эрэгт байдаг учир жуулчдыг татахуйц тохижуулж зассан үзэсгэлэнт газруутай.


SUNLIN КОЛЛЕЖИЙН ТАНИЛЦУУЛГА Sunlin коллеж нь анх 1969 онд Пуханы сувилагчийн ахлах сургууль хэмээн байгуулагдаж байсан Sunlin коллеж нь шинжлэх ухаан техник технологи мэдээ мэдээллийн эрин зуун болсон 21-р зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж өнөөгийн глобалчлагдсан нийгэмд хөрвөх чадвартай мэргэжлүүдийг онол прагтикт хослуулан эзэмшсэн дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гарахад гол анхаарлаа хандуулан ажилсаар байна. Sunlin коллежийг төгсөгчдийн 90% нь ажлын байр нь бэлэн байдаг бөгөөд нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр мэргэшүүлдэгээрээ давуу талтай

Sunlin коллеж нь 2011 оны судалгаагаар Солонгосын нийт коллежийн жагсаалтанд 20-рт жагссан. Sunlin коллежийн нийт багш оюутны тоо 3492 бөгөөд 18 улсын 58 гаруй сургуультай хамтын ажиллагаатай 2,3 курсээсээ солилцооны оюутнаар Америк, Австрали-д суралцах боломжтой.


SUNLIN КОЛЛЕЖИЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА Sunlin коллежийн Солонгос хэлний бэлтгэл нь жил бүрийн 3, 6, 9, 12 саруудад эхэлдэг бөгөөд 1 жил буюу 4 семестрийн хугацаатайгаар үргэлжилдэг. Яриа, сонсох, бичих, унших зэргийг голчлон заах бөгөөд өдөрт 4 цаг, 7 хоногийн 5 өдөр нийт 10 долоо хоног хичээллэнэ. Түвшний хувьд анхан шат 1-2, Дунд шат 3-4, Дээд шат 5-6 гэсэн 6 түвшний ангилалтайгаар хичээллэх ба анги дүүргэлт нэг ангид 15-аас доош оюутан хичээллэнэ. Семестр

Бүртгэл дуусах хугацаа

Хичээл эхлэх хугацаа

Хавар Зун Намар Өвөл

2014.01.16 2014.04.16 2014.07.15 2014.10.15

2014.03.16 2014.06.16 2014.09.15 2014.12.15

Солонгос хэлний бэлтгэлийн төлбөр Сургалтын төлбөр 1 семестр 2 семестр 3 семестр 4 семестр /1 жил/

900.000 W 900.000 W 900.000 W 900.000 W 3.600.000 W

ЭМД /1 жил/

Солонгос дахь батлан даалт

Нийт төлбөр

150.000 W

500.000 W

4.250.000 W

Мэргэжлийн ангийн төлбөр Элсэлтийн хураамж

ЭМД / 1 жил/

Сургалтын тэнхим /бүх тэнхим/

Нийт төлбөр

500.000 W

150.000 W

1.800.000 W

2.450.000 W

Дотуур байр Өрөөний зохион байгуулалт 2 хүний өрөө

Төлбөр 1 сар= 100.000W

Дотуур байр Ор, угаалгын машин, агааржуулагч, гал тогоо WiFi


МЭРГЭЖЛИЙН АНГИУД Sunlin college нь 5 тэнхим 29 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд нийт 3492 гаруй багш, оюутантай. 2-4 жилийн тогтолцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг коллеж юм. Тэнхим

Сувилахуйн ухаан

Нийгмийн шинжлэх ухаан

Техник инженер

Биеийн тамир, урлаг Урлан бүтээх, засвар

Мэргэжлийн анги Сувилагч Түргэн тусламж Физик эмчилгээ Хараа оношлогоо Эрүүл мэндийн удирдлага Арьс гоо сайхан Рентген туяа Нийгмийн халамж Бага насны хүүхдийн боловсрол Санхүү нягтлан бодох бүртгэл Зочид буудал зоогийн газрын менежмент Цагдаагийн удирдлага Хүүхдийн хүмүүжил Олон Улсын менежмент мэдээлэл Компьютерийн хэрэглээ Төмрийн үйлдвэрийн менежмент Барилгын архитектор Ургамлын төсөл Хувцасны загвар зохион бүтээгч Цэцгийн загвар тасалгааны тохижуулалт Усан спорт, чөлөөт биеийн тамир Дизайн Гольфийн дасгалжуулагч Зэр зэвсэгийн систем Цэргийн систем

Суралцах жил 4 жил 3 жил 3 жил 3 жил 3 жил 4 жил 3 жил 2 жил 3 жил 2 жил 4 жил 2 жил 3 жил 4 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил


ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Сургуулийн хүрээнд сонирхлоороо нэгдэж үйл ажиллагаа явуулдаг бүлгэмүүд байдаг. Sunlin сургуулийн хувьд 16 бүлгэмтэй. C.C.C D.F.C S.F.C Эрэгтэй сувилагч нар Sangrughuei SLPT Blue Bird Beauty Art ATLAS Skin Love Dance O’clock RBT E.T.C WAPINO Sunlin Nongshim Nurse Love

Сургуулийн эв найрамдал, Үндэстний эв найрамдал, Дэлхийн эв найрамдлын төлөөх бүлгэм Дүүргийн өндөр настны асрамжийн газар болон өндөр настны эрүүл мэндийн төвтэй хамтардаг сайн дурын бүлгэм Сонлин сургуулийн оюутнуудын соён гэгээрүүлэх бүлгэм Эрэгтэй сувилагч нарын сайн дурын буяны ажил болон сургалт явуулдаг бүлгэм. Сувилахуйн ангийн оюутнуудын нэгдсэн бүлгэм Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулж олж авах дадал Бага насны хүүхдийн боловсролын туршлага солилцох бүлгэм Нүүр будалт болон арьс арчилгаа судлах бүлгэм Эмэгтэйчүүдийн эмгэгийг анагаах ухаан судлах бүлгэм Арьс арчилгааны тэмцээн уралдаанд бэлтгэх бүлгэм Бүжиглэх сонирхолтой оюутнуудын бүжгийн бүлгэм Хөл бөмбөг болон сагсанд дуртай оюутнуудын бүлгэм Глобалчлагдсан зуунд тохирсон англи хэлний бүлгэм Сургуулийн цэвэр орчин бүрдүүлэх бүлгэм Аж үйлдвэрийн зах зээл судлах бүлгэм Сувилахуйн мэргэжлийн дадлага туршлага хуваалцах бүлгэм


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.