Usa wesli

Page 1


ВИСКОНСИН МУЖИЙН ТУХАЙ Тус сургууль нь оюутнуудаа чөлөөт цагаа зөв боловсон сонирхолтой өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж олон төрлийн бүлгэмүүдийг байгуулсан. Нийт 13 төрлийн бүлгэмд сонирхол үзэл санаа нэгтээ оюутнууд нэгдэж үйл ажиллагаа явуулж өөрийгөө хөгжүүлж байна.

Висконсин муж нь АНУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ тэргүүлэгч муж бөгөөд Ялангуяа энэ бүс нутаг нь бяслагаараа алдартай. Тиймдээ ч Висконсин мужийг “Аmerican Dairyland” гэж нэрлэдэг. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал нь тухайн муж улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг байна.


МЭДИСОН ХОТЫН ТУХАЙ Муж:

Висконсин

Хүн ам:

240,323

Газар нутаг:

243.54 km2

Мөнгөн дэвсгэрт:

US Dollar ($)

Цагийн бүс:

UTC−6)


WISCONSIN ENGLISH AS A SECOND LANGUAGE INSTITUTE (WESLI)

Wisconsin English as a Second Language Institute (WESLI) нь 1981 онд байгуулагдсан хувийн хэлний сургууль юм. Wisconsin мужын Madison хотын төвд байрладаг. Англи хэлний оноо болон чадвараа сайжруулах зорилгоор гадаадын 30 гаруй орны оюутнууд ирж суралцаж байна. WESLI хэлний сургууль нь ерөнхий англи хэлний бэлтгэлээс гадна бизнес англи хэл, их сургуульд элсэх англи хэлний бэлтгэлийг хичээллүүлдэг. Олон төрлийн үйлчилгээнүүдийг оюутнууддаа үзүүлж англи хэлээ сайн сурах орчин нөхцөлөөр бүрэн хангадаг. Гадаадаас ирж буй оюутнаа онгоцны буудлаас үнэгүй тосч хүргэж өгдөг. Мөн туслах оюутан шинэ суралцагчдад тусламж үзүүлэх бөгөөд үнэгүй интернэт кафегаар зочлон англи хэлний сонсох дасгал хийх боломжтой.


WESLI ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР


Хэлний бэлтгэл

Элсэлтийн хуваарь 2014 Хавар Зун Намар

Хавар Зун Намар

Хавар 1 Хавар 2 Зун 1 Зун 2 Намар 1 Намар 2 Хавар 1 Хавар 2 Зун 1 Зун 2 Намар 1 Намар 2

2015

01 сарын 02 – 02 сарын 25 03 сарын 03 – 04 сарын 24 04 сарын 28 – 06 сарын 20 06 сарын 30 – 08 сарын 22 09 сарын 02 – 10 сарын 24 10 сарын 27 – 12 сарын 19 01 сарын 05 – 02 сарын 26 03 сарын 02 – 04 сарын 23 04 сарын 30 – 06 сарын 24 06 сарын 30 – 08 сарын 21 08 сарын 31 – 10 сарын 23 10 сарын 27 – 12 сарын 22


ДОТУУР БАЙР

ALCI хэлний бэлтгэлд суралцаж буй оюутан сургуулийн дотуур байр, кампусын гаднах түрээсийн байр мөн айлд байрлах боломжтой. Сургуулийн дотуур байр нь хичээлийн байртай ойрхон байрладаг тул сургуулиас зохион байгуулсан олон төрлийн арга хэмжээнд оролцох боломжтой. Биеэ дааж илүү орчинтойгоо дасан зохицохыг хүссэн оюутнууд хэлээ сайжруулан Америк айлд амьдрах эсвэл гаднах хөлсний байранд амьдарч болно. Байраа нэгэнт захиалсан тохиолдолд нүүхийг хүсвэл багадаа 2 сар тэндээ амьдрах ёстой. Мөн гэрийнхэндээ 1 сарын өмнө мэдэгдэх хэрэгтэй. Айл нь ихэвчлэн WESLI-ээс 5-10 км байх ба автобусаар 25-40 мин явдаг. 31 өдөр тасралтгүй явах автобусны өртөг 58 доллар байна. 200 долларын үнэтэй аюулгүй байдлын хөлсийг очсон өдөртөө шууд төлнө.



ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА - Bowling - Canoeing - Cave of the Mounds - Chicago Bulls Basketball Game - Christmas Caroling - Christmas Cookie Decorating Party - Circus - Devil’s Lake Hiking Day - Game Night - Halloween Costume Contest - Halloween Pumpkin Carving Contest - Horseback Riding - House on the Rock - Ice Cream Social - Ice Skating - Laser Tag - Potluck Dinner and Movie Night - Professional Basketball Game - Professional Baseball Game - Professional Hockey Game - Pumpkin Farm - Nature Walk - Rock Wall Climbing - Roller Skating - Skiing - Sledding and Pizza Party - Teacher’s VS Students Softball Game - Thanksgiving Dinner - University Football Game - University Hockey Game - Wisconsin Dells Overnight Trip - Wisconsin State Fair


АМЬДРАЛЫН ӨРТӨГ Сүү (1 литр) Цагаан талх (500g) Цагаан будаа (1kг) Өндөг (12 ширхэг) Бяслаг (1kг) Тахианы цээж (1kг) Алим (1kг) Жүрж (1kг) Улаан лооль (1kг) Төмс (1kg) Ногоон сонгино Ус (1.5 литр) Тамхи (Marlboro) Taxi (1km)

Нийт /1 сард/

0.99 $ 2.38 $ 2.71 $ 2.25 $ 9.50 $ 7.60 $ 3.70 $ 3.58 $ 3.63 $ 2.36 $ 1.58 $ 1.76 $ 6.00 $ 1.55 $ 300-350$

EDI-LINЕ ДАВУУ ТАЛ Бүртгүүлсэн оюутнууддаа үнэ төлбөргүй элчингийн ярилцлаганд бэлддэг ба ярилцлагыг мэргэжлийн багш удирдан явуулна. Хамгийн найрсаг, үнэнч щударга, итгэлтэй. /Онгоцны билет, сургалтын төлбөр зэрэг дээр илүү төлбөр нэмж ашиг гаргадаггүй/ Оюутнууд болон тэдний эцэг эхтэй байнга холбоотой ажиллаж тэдэнд тулгарсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэн өгч төгсөөд Монголдоо эргэж ирэх хүртэл нь байнга эргэх холбоотой ажилладаг. Оюутныг бакалавр, магистрын ангид ороход нь хэрэгтэй материалыг заан өгч үнэ төлбөргүй орчуулж өгдөг. Удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас ямар хүн дээр яаж материал бүрдүүлэх, яаж ажиллахаа маш сайн мэддэг, туршлагатай хамт олон. Бусад зуучлагч компаниудтай харьцуулаха дбайж болох хамгийн хямд үйлчилгээний хөлстэй. Сургалтын төлбөр, үйлчилгээний хөлс зэргийг зөвхөн виз гарсны дараа авдаг тул үйлчлүүлэгч бидэнд итгэхгүй байх үндэс байхгүй болно. Оффис нь хотын төвд байрлалтай учир хүмүүс үйлчлүүлэхэд амар. Манай компани АНУ-ын шилдэг их сургууль, коллежуудтай албан ёсны төлөөлөгчийн гэрээ байгуулж хамтран ажилладаг тул Монгол оюутнуудад зориулсан илүү найдвартай, цагаа олсон, шуурхай үйлчилгээ үзүүлдэг.



WESLI-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ИХ, СУРГУУЛИУД


UNIVERSITY OF WISCONSIN

Байгуулагдсан он: Байршил: Зэрэглэл: Оюутны тоо: Элсэлтийн шалгуур:

1848 Висконсин муж, Мэдисон хот Дэлхийд 19, Улсдаа17 –д ордог 42,595 TOEFL IBT- 92, PBT- 580 IELTS - 7.0


ТҮҮХ

1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Тэндхийн Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ. 1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.

УУР АМЬСГАЛ АНУ-ын уур амьсгал цагийн бүсээрээ ялгаатай байдаг. Аляск нь хойт зүгийн арктикийн хүйтэнд нэрвэгдэж байхад зарим нь Үхлийн хөндийгөөс үлээх халуун салхины нөлөөнд оршино. АНУ-ын 48 мужийн хойт хэсэг өвөлдөө хүйтэн, цасархаг бол өмнүүрээ урт хугацаатай үргэлжлэх дулаан, чийглэг уур амьсгалтай. Хур тунадасны ихэнх нь зүүн хойноо унадаг бол баруун өмнөд хэсгээрээ хур тунадас харьцангуй бага байдаг.


АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БОЛОВСРОЛ

Америкийн нэгдсэн улс нь дээд боловсролын олон тооны өрсөлдөхүйц улсын болон хувийн сургуулиудтай. АНУ-ын 13-15 их дээд сургууль болон коллеж дэлхийн шилдэг 20 их дээд сургуулийн жагсаалтанд багтдаг байна. Америкчуудын 25 буюу түүнээс дээш насныхны 84.6% нь ахлах сургууль төгсөж, 52.6% нь коллежид хамрагдаж, 27.2% нь бакалаврын зэрэгтэй, 9.6% нь дипломын зэрэгтэй төгсдөг бөгөөд бичиг үсэг тайлагдалтын зэрэг 99%-тай байдаг. АНУ-ийн дээд сургуулиудыг ерөнхийд нь гурав ангилдаг: 1. Сommunity college 2. Сollege 3. University Сommunity college нь дээд боловсролыг харьцангуй хямд, арай хялбар аргаар эзэмшиж болох газар. Энэ төрлийн коллежиуд 2 жилийн сургалтын програмыг санал болгох бөгөөд оюутнууд төгсөхдөө ассосиэт зэрэгтэй төгсдөг. Сommunity college-оос зэрэг авсан төгсөгчид их сургууль юм уу, коллежийн 3-р курсээс элсэн суралцах боломжтой болно. Сommunity college гэсэн нэр нь нэлээд логик агуулгатай. Сommunity гэдэг нь олон нийт, нийгэмлэг, хүн амын хэсэг гэх мэт утгуудыг илэрхийлнэ. Тиймээс энэ төрлийн сургуулиудад дотуур байр байхгүй учир оюутнууд нь сургуулиасаа гадуур, нийгэмдээ амьдардаг гэсэн үг юм. Харин, зөвхөн бакалаврын зэрэг олгодог сургуулийг коллеж гэж нэрлэнэ. Хэдийгээр албан ёсоор ингэж ангилдаг боловч АНУ-д бүх л дээд боловсролын байгууллагуудыг ерөнхийд нь коллеж гэж нэрлэнэ. Бакалавраас эхлээд магистр, доктор, пост доктор гэсэн зэргүүдийг авч болох газрыг “Их Сургууль” гэж нэрлэнэ. Их сургуулиуд нь дотроо улсын болон хувийн гэж ангилагддаг. Улсын сургууль нь сайн, хувийх нь муу гэсэн ялгаа байхгүй. Тухайн сургуулиасаа л хамаарна.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.