Enterprise solutions 2018 №1 (itzone)

Page 1

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СЭТГҮҮЛ

WWW.ITZONE.MN

ISSUE #01 2018 (071)

ЦАХИМ ХУВЬСГАЛ МОНГОЛД


ТАНЫ АМЖИЛТЫН

ХУРДАСГУУР ЦАХИМ ХУВЬСГАЛ ДАХЬ ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БҮТЭЭГЧ АЙ ТИ ЗОН КОМПАНИ.

2 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

www.itzone.mn


Эрхлэгчийн зурвас

С

удалгаанаас харахад тэрбум доллараас дээш үнэлгээтэй “Unicorn” компаниудын жагсаалт 2014 оноос эхлэн нэлээдгүй өөрчлөгдөж, жилд 4 компани нэмэгддэг байсан бол одоо жилд 30 орчим компаниар эгнээгээ тэлдэг болсон. Эдгээр компаниуд богино хугацаанд амжилттай ажилласны нэг хөшүүрэг нь нэгэнт бүтээгдсэн шилдэг технологиудыг өөрсдийн бизнесийн модель, ажиллах арга барилдаа нэгтгэж чадсанд оршдог байна.

Цахим хувьсгал гэдэг нь байгууллага технологийн хөрөнгө оруулалт хийхээс гадна, дэлхий даяар ашиглаж буй технологийг бизнесийн модель, удирдах арга барилдаа хамтатган шинэ арга барилаар ажиллахыг хэлдэг аж. Үүний жишгээр Монголд сүүлийн жилүүдэд технологийн ухаалаг шийдэлд тулгуурласан маш олон компаниуд зах зээлд гараад эхэлчихсэн. Магадгүй та болон таны байгууллага Монгол инженерүүдийн тусламжтайгаар технологийг компанийнхаа амжилтын хурдасгуур болгон, цахим хувьсгалд түүчээлнэ гэдэгт итгэж байна.

Эрхлэн гаргасан: © Ай Ти Зон ХХК Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай, Сити Тауэр 4 давхар. Утас: 976-7731-2424, И-Мэйл: crm@itzone.mn Вэб сайт: www.itzone.mn, Онлайн дэлгүүр: www.itzonestore.mn

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 3


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

2018 ОНД ГАРТНЕРААС ОНЦОЛЖ БУЙ ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ Хэрэглэгчдийн зүгээс шинээр гарч буй технологийн боломжийг өдөр тутмын хэрэглээгээ болгоход бүрэн бэлтгэгдсэнийг бид судалгаанаас харж болно. Нөгөө талаас мэдээллийн технологийг эзэмшигч компаниуд төдийгүй, энгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид цахим стратегийг үйл ажиллагаандаа хурдтайгаар нэвтрүүлснээр өрсөлдөөнийхөө дараагийн шатанд гарах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй. Цахим нээлтүүд ар араасаа гарч байгаа тохиолдолд технологийн боломж бололцоо, түүнийг хэрэг­жүү­лэх шаардлага хэзээ ч дуусахгүй. Мөн шинэ тренд хандлагууд хэзээ ч дуусах­гүй бөгөөд

Мэдээллийн техно­логийг эзэмшигч компаниуд цахим стра­тегийг маш хурдан өөртөө хэрэг­жүүлж, дараа дараагийн үе шатуудруу хур­дан ахих шаардлагатай болж байгаа юм.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ТЭВЭР Ирээдүй бартаа, даваагаар дүүрэн бай­даг ч нөгөө талдаа биднийг шинэ түв­­шинд гарах боломжоор дүүрэн бай­­ даг. Хүн болоод технологи хоорондын харилцаа нь илүү нягт уялдаатай болж, өөрчлөлтийг төсөөлөх хүлээлт ч мөн өөрчлөгдсөөр байна. Иймд өөрчлөлтийн тодорхойгүй байдлаас зайлсхийх бус, өөрчлөлтийг “тэвэрч”,

гүнд нь буй боломжийг нь бизнес загвартаа ашигласнаар бид шинэ түвшинд гарах түлхүүрээ олох аж. Ялангуяа өндөр өрсөлдөөнтэй байдаг эцсийн хэрэглэгчдийн зах зээлд ажилладаг байгууллагуудын хувьд трендийг цаг алдалгүй барьж, дагаж байхын тулд удирдлагын баг төдийгүй, үндсэн функц дэх менежерүүдтэй хамт “цахимлаг бизнес” сэтгэлгээний эрин үе рүү хувьсан орох шаардлагатай. Энэхүү шилжилтэд баримталж болохуйц дараах стратеги, бодлогуудыг “Гартнер” мэдээллийн технологи, судалгааны байгууллагаас санал болгож байна.

Daryl Plummer, vice president & Gartner Fellow, discusses the Top Strategic Predictions for 2018 and beyond at Gartner Symposium/ITxpo 2017 in Orlando.

4 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

ЦАХИМ ЭРИН РҮҮ ШИЛЖИХЭД БАРИМТЛАХ ТОП 10 СТРАТЕГИ

Search

Disruption

Blockchain

Trust

AI

30%

5 of 7

$1 Billion

50%+

Real or Fake?

Visual and voise Search Drive Commerce Revenue

Digital Giants Self-Distrupt

Cryptocurrency Value Created in Banking

Consuming More False information Than True

“Counterfied Reality”

2021

2020

2020

2022

2020

AI

Talent

AI

IoT

Security

50%

40%

2.3M

95%

Half

Bot development Over Mobile App Development

IT Versality with People-Centric Roles

Net-New Jobs Versus 1.8MEliminated

New Products Contain IoT

IoT Security Spend on Remediation

2021

2021

2020

2020

2022 Эх сурвалж: 2017 Gartener, Inc.

Хайлтын систем

2021 он гэхэд Визуал болон хоолой таньж хайлт хийх хандлага нэмэгдэж, орлогыг 30% нэмэгдүүлнэ. Үүнээс харахад байгууллагын бүхий л мэдээ мэдээ­ лэл, түлхүүр үгнүүд, маркетингийн сувгийн удирдлагыг энэ технологид тулгуурлан чиглүүлэх нь ашигтай болж байна.

Уналт

2020 он гэхэд 7 том компани болгоны 5 нь жам ёсны өөрчлөлтөд өртөж, уналтад орох нь тодорхой бол­сон байна. Энэ нь уламжлалт бодлого стратеги “ажиллахаа” больж байгаагийн илрэл юм.

Блокчэйн

2020 он гэхэд Банкинд 1 тэрбум

крипто валют үүсэх таамаг­лал байна.

гийн чадвартай хүн төвт ажил үүр­ гүүд бий болно.

Итгэл

AI

2022 он гэхэд үнэн мэдээл­лээс илүү худал мэдээлэл 50% өснө.

AI

2020 он гэхэд жинхэнэ эсвэл хуурамч нь мэдэхэд хэцүү олон тооны хиймэл оюун ухаан бий болно.

AI

2021 он гэхэд мобайл аппли­кейшны өсөлтөөс 50%-иар илүү “Бот” хөгжүүлэлт хийгдсэн байх болно.

Talent

2020 он гэхэд 1.8 сая ажлын байр байх­гүй болж оронд нь шинээр 2.3 сая ажлын байр нэмэгдэнэ.

IoT

2020 он гэхэд нийт шинээр гарч буй бүтээгдэхүүний 95% нь IoT буюу интернеттэй холбоотой төхөөрөмж, функцтэй болно.

Security

2020 он гэхэд нийт IoT хам­гаала­ лтын шийдлийн тал хувь нь зөвхөн IoT төхөө­рөмж, өгөгдлийг нөхөн сэргээ­­хэд зориулагдана.

Олон талын мэдээллийн техно­ло­

https://www.gartner.com/technology/research/predicts/

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 5


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Цахим хувьсгал руу

ХОЛИМОГ БАГААР ДАВШИХ НЬ

Цахим хувьсгалын эрин үе эхэлснээр компаниуд ямарваа шинэ зүйлд илүү нээлттэй уян хатан хандах, хурдан дасан зохицох, хөрвөх чадвар зэргээрээ өрсөлддөг болжээ. Өөрөөр хэлбэл бусдаас түрүүлж өөрчлөлтийг мэдэрч, шинэ санал санаачлагуудыг хүлээн авч, үйл ажиллагаандаа хурдан нэвтрүүлж, туршиж, үр дүнд нь алдаж онож, суралцаж, нүсэр процессуудаа аль болох багасгаж, харилцагчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийн төлөө компаниуд ажилладаг боллоо. Үүнийгээ дагаад менежментийн арга хэрэг­­сэл, ажиллах арга барил шинэч­лэг­дэж Cross-Functional Team, Design Thinking, Agile Approach, Lean Management, Growth Hacking зэрэг

олон шинэ ойлголтуудыг компаниуд үйл ажиллагаандаа өргөн ашигладаг болжээ. Байгууллагын бүхий л үйл ажиллагаа хүмүүс, тэдний хамтын ажиллагаа, чадварлаг баг дээр тогтдог. Нэгэнт “цахим хувьсгал” руу шилжих нь тодорхой болсон өнөө үед багийн хамтран ажиллах арга барилыг шинэчилсэн нь илүү бүтээмж өндөртэй байх болов уу. Cross-Func­ tional Team буюу Холимог багийн ажиллагаа нь аливаа асуудлыг богино хугацаанд шийдэж, бизнесийн хөгжлийг эрс хурдасгах үндсэн зорилготой гэж хэлэхэд болно.

УЛАМЖЛАЛТААС ХОЛИМОГ РУУ Уламжлалт бие даасан босоо бүтэц­ тэй, өдөр тутам хийдэг ажилдаа мэргэш­сэн хэлтэс нэгжүүд бүхий

6 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

зохион байгуулалтын хэлбэр нь олон сул талуудыг агуулдаг нь нэгэнт тодор­хой болсон. Жишээ нь ямар нэгэн ажлын даалгавар гүйцэтгэхэд нэгжүүд бие биенээ хүлээж цаг их алддаг, ажлын давхардал ихтэй, олон нэгжүүд дамждаг тул тухайн ажлыг эхнээс нь дуустал хэн ч эзний ёсоор хариуцлага хүлээдэггүй гэх зэрэг маш олон дутагдалтай тал бий. Энэ нь цахим хувьсгалын эрин үед амьд үлдэх гол шалгуур болсон “харилцагч-төвт” бодлого явуулах боломж тун хомс харагдаж байна. Холимог багийн зохион байгуулалт нь энгий­нээр тайлбарлавал өөр өөр хэлтэс, нэгжүүдийн (мар­кетинг, борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сан­хүү, худалдан авалт гэх мэт) хүмүүс нийлж нэг баг болж, тодорхой


ЦАХИМ ХУВЬСГАЛ

зорил­гын төлөө, тодорхой хуга­цаанд хамтдаа ажиллаж, үр дүн гаргах үндсэн зорилготой. Холимог Баг нь түр хугацаанд чухал асуудлын шийд­ лийг олох зорилгоор Agile хэлбэрээр зохион байгуулагдаж болно, эсвэл ямар нэгэн хүндрэлтэй асуудалд зөв шийдэл олтлоо олон туршилт хийх зорилгоор арай урт хугацаанд хамтран ажилладаг байж болно.

ХОЛИМОГ БАГИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ Холимог багт ажлын даалгаврыг маш дэлгэрэнгүй байдлаар нэг бүрчлэн чиглэл өгөх шаардлагагүй, учир нь баг өөрөө задгай сэтгэж, асуудлыг олон талаас нь харж, судалж, багаараа хамгийн зөв шийдлийг олохын төлөө ажиллах тул тэдэнд илүү их бодох судлах эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Төслийн ажил ихэвчлэн хийдэг компаниуд матриц бүтцээр ажилладгийг бид мэднэ. Холимог багийн зохион байгуулалт матриц бүтэцтэй зарим талаараа төстэй ч гол ялгаа нь матриц дээрх шиг өөр өөрсдийн менежерийн удирдлага чиглэлээр биш, баг өөрөө харьцангуй бие даасан шинжтэй нэгж шиг үүрэг, хариуцлага хүлээн ажилладаг. Төсөл эхлэхэд удирдлагын зүгээс гол хүлээлт, ерөнхий зорилгыг нь тайлбарлаж өгнө. Бусад даалгаврыг багт нь өөрт нь үлдээх зарчмаар явна. Баг өөрөө ажлын цар хүрээгээ тодорхойлж, гишүүд нэг ижил ойлголттой болохоос ажлаа эхэлнэ. Хүний тоо нэг багт 6-10 байхад хам­гийн тохиромжтой гэж үздэг. Дараах асууд­лууд дээр Холимог Баг ажиллахад тохиромжтой: •

Байгууллага өөрийнхөө сул цэгүүдийг (хэтэрхий төвөгтэй болсон дотоод процесс ч юм уу) гадарладаг ч түүнийгээ хэрхэн засах аргаа нэг л олдоггүй, хэтэрхий их фундаментал процессын өөрчлөлт хийхээс айдаг, зайлсхийдэг. “Архагшсан” тодорхой асуудлуудад шийдэл олох эзэн олддоггүй, асуудлыг түр

хугацаанд дараад л яваад байдаг. Мөн шинэ бүтээгдэхүүн, үйл­ чилгээ гаргахад уламжлалт байд­лаар ажиллахад судалгаа, шийдэл дээр туршлага дутах, маш их цаг алдах асуудлууд байнга гардаг. Сүүлийн үед технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчил­гээний дизайн, прототайп гаргахад хамгийн тохиромжтой зохион байгуулалтын арга хэлбэр болоод байна.

сайн ажилладаг байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусад гишүүдтэй мэтгэлцээн хийх, англи хэлний зохих мэдлэгтэй байж, судалгаа шинжилгээ хийх гэх мэт.

ТУРШИЛТ Саяхан манай компани сүүлийн хэдэн жил дотроо ярьдаг байсан ч тоймтой шийдэл олж чадахгүй байсан нэгэн асуудал дээр 8 гишүүнтэй Cross-Functional баг томилон, 21 хоногийн хугацаатай Agile хэлбэрээр ажиллуулж үзлээ. Бид гайхалтай үр дүнг харсан ба баг маань бидний өмнө нь олж хараагүй олон өнцгийг хөндөж, нэлээдгүй төгс гэж хэлж болохоор шийдэл боловсруулж чадсан байлаа. Эндээс Холимог багийн гаргаж буй үр дүн төгс төгөлдөр байх албагүй, харин гарсан шийдлийг яаралтай туршиж үзээд, бусад хүмүүсээс саналууд авч, шийдлээ сайжруулж явсаар 3-6 сарын дотор төгс байдалд нэлээд ойртсон шийдэлтэй болж авах нь гол зорилго юм гэдгийг харлаа. Мөн явцын дундах туршилтын бүтэлгүйтлүүд инновацийн гол үйл явц хэмээн хүлээн авах ёстой гэж үздэг болсон. Байгууллага талаас гол ач холбогдлыг нь харвал тулгамдсан асуудалдаа шийдэл олохоос гадна энэ арга хэрэгсэл нь хамтын сониуч, бүтээлч, санаачлагч байдлыг хөгжүүлж, ажилтнуудын компанидаа болон ажилдаа илүү дуртай, сэтгэлтэй болох (employee engage­ ment) нөхцөлийг бүрдүүлдэг байна.

ХОЛИМОГ БАГТ ХЭНИЙГ СОНГОХ ВЭ? Cross-Functional багийн гишүүнд тодорхой шаардлагууд тавигдана: тухайн асуудалд шийдэл олох чин хүсэл эрмэлзэлтэй байх, багаар

Багийн гишүүн болж буй ажилтанд дараах сайхан боломжууд нээгдэнэ: Ажлын­хаа тодорхой цагийг сонирхолтой төсөл хөгжүүлэхэд зориу­лах, шинэ боломжийг олж нээх, богино хугацаанд шинэ, гүнзгий мэдлэг олж авах, олон төрлийн онцлогтой бусад ажилтнуудаас суралцах, шинэ найз нөхөдтэй болох, өөрийгөө таньж мэдэх, тухайн бүтээгдэхүүн, үйл­чилгээ, шийдлийн зохиогчдын нэг болох, компани, удирдах ажилтны дэмж­лэгийг авах, өөрийгөө бусдад таниулах гэх мэт маш олон давуу талууд үүсдэг байна. Удирдах ажилтан Холимог багт ажилтнаа томилсноор залгамж халаагаа бэлдэх ажлын нэг хэсэг гэж үзэж болно. Мөн өөрийн нэгжээс орсон ажилтныхаа ажлын цаг, бусад үүрэг даалгаврыг нарийн зохицуулах, маш сайн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

ХОЛИМОГ БАГТ ГИШҮҮД СОНГОХДОО: Нэгдүгээрт тухайн шийдэлд ажилтан хувь нэмрээ үнэхээр оруулж чадах эсэхийг нь харна. Хоёрдугаарт тухайн сонгогдсон ажил­ танд дур сонирхол, чин хүсэл байгаа эсэхийг нь асуух хэрэгтэй. Тухайн хүн багийн гишүүн болж, хамгийн сайн үр дүн гаргахын төлөө чадах бүх­нээ зориулах чин хүсэл эрмэлзэл байхгүй бол тэр хүнийг багт оруулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл сайн дурын хэлбэрээр багийг бүрдүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн үр дүнд нь суурилсан урамшууллын тодорхой бодлого гаргавал гишүүд илүү идэвх санаачлагатай оролцоно. Та бүхэн өөрийн компани дотроо Холи­мог Багийн ажиллагаа зохион байгуулж, тодорхой даалгавар дээр ажил­луулж үзээрэй, үр дүн нь таны бодож байгаа хүлээлтээс ч илүү гарч магадгүй. У.НАРАНБААТАР

Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 7


ЦАХИМ ХУВЬСГАЛ

8 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Э

дүгээ дэлхий ертөн­цийн хөгжил хурдаар биш хурдатгалаар дав­шин урагшилж байна. Энэхүү хөгжлийн цөм нь хүний хөгжил, мэд­лэг боловсрол байгаа бол арга хэл­бэр нь технологи, инновациар тодор­хой­логдоно. Хөдөлмөрийн хуваарь, нийгмийн баялаг, эдийн засагт, тэр байтугай суурь онолд ч өөрчлөлт авчирахуйц давлагаанууд явагдаж байна. Эдгээр шинэ технологиудыг дэлхийн бүх улсуудад нэг гараанаас нэгэн зэрэг ашиглах, хэрэглэх, хүртэх боломж олгож байдаг ба гагцхүү түүнийг хэрхэн баялаг болгон хувиргах нь тэдгээр улсуудын нөөц боломж, хүсэл эрмэлзэл, хөдөлмөрч байдлаас хамаарна. Мэдээж амьдралын наад захын хэрэглээг хангах хоол унд, мал мах, хувцас хэрэгсэл, барилга байшин, үйлдвэрлэл үйлчилгээ явдгаараа л явна. Гэвч мөн л нөгөө технологи, мэдлэг шингэхгүйгээр эдгээр үйлдвэрлэл жинхэнэ баялаг болж чадахгүй байдалд хүрнэ. Хэн нэгэн гаднынхнаар хийлгэх үү, эсвэл өөрсдөө оролдсоор үндэсний ДНХ-ээ буй болгож дэлхийд өрсөлдөх үү? Япон, Сингапур, Солонгос улсуудын хөгжсөн ойрхны жишээ бидэнд хангалттай байна. Монгол залуус маань гадны орнууд руу явцгаа, дэлхийн түвшний боловсрол эзэмшиж байна, тэдэнд хүсэл эрмэлзэл байна, тэд дэлхийн эдийн засгийн интеграцад орохыг хүсэж байна. Гэхдээ бидэнд түүнээс ч илүү шавхагдашгүй нөөц буюу оюуны чадавхад суурилсан бизнесийн чиглэлд хүчээ сорих боломж байна, гагцхүү бид ашиглахгүй алгуурлан тойрсоор байна уу даа? Асуудал бэрхшээлгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй тул өмнөө тулгарах даваануудыг давахын төлөө тууштай ажиллах нь чухал. Мэдээж мэдлэг, инноваци шингэсэн л бол ямар ч салбарт өрсөлдөх боломжтой ч хамгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн салбарт манай залуус гадаад зах зээлд гарахаар оролдлогуудыг хийж эхлээд байна. Мэдээллийн технологийн ууган компани болохын хувьд бидний зорилго Монгол залуусын бүтээсэн програм хангамж, мэдээлэл технологийн инженерийн мэдлэг, ур чадварыг гадаад зах зээлд үнэлүүлж бизнес болгох бөгөөд улмаар

тодорхой байр суурийг олж гадаад улсад баялаг бүтээж эх орондоо оруулж ирэх юм. Мэдээж энэхүү ажлыг гүйцэтгэхэд олон талын судалгаа болон бизнесийн туршлага, хүний болон санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт шаардлагатай. Дээрээс нь бид өөрсдийн нөөц бололцоо, боломжийг сайтар үнэлж чухам ямар бүтээгдэхүүн үйлчилгээг голчлон хөгжүүлж гаргахаа сайтар тунгаах хэрэгтэй болно. Энэ бүхнийг ганц компани дангаар гүйцэтгэхэд бэрхшээлтэй бөгөөд хамтын хүчээр шийдвэрлэх гарцыг давхар эрэлхийлсээр байна. Мөн зорилтод зах зээлийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын түвшинд аваачих гэх мэт олон ажлууд шил даран хийгдэх шаардлагатай байна. Энэ хугацаанд зарим улсад хийсэн тандалт, судалгаагаар Монгол инженерүүдийн хийсэн бүтээгдэхүүн бүрнээ нийцэж байсан бөгөөд цаашид

Асуудал бэрхшээлгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй тул өмнөө тулгарах даваануудыг давахын төлөө тууштай ажиллах нь чухал. хэрхэн борлуулалт, маркетинг хийх, бүтээгдэхүүний чанарыг хэрхэн сайжруулах чиглэлд ажлууд хийгдэх хэрэгтэй. Анд Глобал, Ай Ти Зон гээд технологийн чиглэлээр гадаад зах зээлд гарахаар чармайн ажиллаж буй компаниуддаа амжилт хүсээд удахгүй Монгол улсын технологийн компаниуд бүс нутаг, цаашлаад олон улсын зах зээлд өөрсдийн байр суурийг олж Монгол мэдлэгийг дэлхийн зах зээлд үнэлүүлэх улмаар улсынхаа мэдлэг шингээсэн эдийн засгийн нэгээхэн хэсгийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна. Н.БАТТУЛГА

Ай Ти Зон компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 9


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Технологийн хурдацтай хөгжлийн үед хүний нөөцийн ажиллах зарчим урьд урьдныхаасаа өөр болох нь мэдээж хэрэг. Компанид тулгарч болох аливаа сорилтыг даван туулах, цахим эринд тохирсон хүний нөөцийн үйл ажиллагаа бүхэлдээ шинэчлэгдэж, хүн капитал, байгууллага, хэрэглэгч аль алинд нь үнэ цэнэ бүтээх шинэ хандлагууд гарсаар байгаа юм. Эндээс хүний нөөцийн мэргэжилтэн, ажилтнуудад эрс өөр сорилтууд тулгарч байна.

ХҮНИЙ НӨӨЦ БА ЦАХИМ ШИЛЖИЛТ

АЖИЛТАН БҮР БИЗНЕС ХАМТРАГЧ Хувь хүн, ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр өмчлөх сэтгэлгээ орчин үеийн энэ цаг үед тохирохгүй нь мэдээж болоод байна. Оюуны бүтээл үйлдвэрлэгч, Мэдээллийн технологийн компанийн хувьд Ай Ти Зоны ажилтнууд, инженерүүд компанийн бизнесийн хамтрагч болж, уян хатан цагийн системийг нэвтрүүлсэн. Ажлын цагийг өөрийн онцлогт тохируулан зохицуулах, хувийн ажлаа амжуулах, залуу гэр бүлүүдэд хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авах боломжоор хангаж, илүү бүтээмжтэй цагтаа ажиллах боломжийг олгож байгаа юм. Ингэснээрээ ажилдаа сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хоцролтоос үүдэх стрессийг байхгүй болгосон үр дүнг өгсөн. Ай Ти Зонд уян хатан цагийн бодлого хэрэгжүүлсний дараа гадны ихэнх компаниудад аль хэдийн нэвтэрсэн гэрээсээ ажиллах бодлогыг судалж, байгууллагын нэгжүүдэд туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүллээ. Ялангуяа гадуур ажиллах шаардлагатай байдаг ажилтнуудын хувьд алсын зайнаас ажиллах хамгийн өндөр бүтээмжтэй хэмээн харсан. Гэрээсээ буюу алсын зайнаас ажиллах энэхүү бодлого нь ажилтнуудад ажлын газраас өөр орчинд илүү өндөр бүтээмжтэй ажиллах, харилцагч байгууллагатай илүү ойр харилцаа холбоо тогтоох, замын түгжрэлээс сэргийлэх, хамгийн чухал нь ажилтнуудын цаг бүртгэл, ажлаа хийж байгаа эсэхийг нь оффис дээр 8 цаг сууснаар нь биш тухайн ажилтны ажлын гүйцэтгэл 8 цаг зарцуулсантай адил бүтээмжтэй байсан уу? үгүй юу? гэдгээр хэмжигдэж буйгаараа онцлогтой.

Алсын зайнаас ажиллах нь ажилтан, байгууллага хоёрын итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж, ажилтнууддаа бие даан ажиллах, ажлын цагаа өөрийн онцлогт тааруулан зохицуулах боломжийг олгож буйгаараа маш том давуу талыг бий болгож байгаа юм. Алсын зайнаас ажиллах энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ Green HRM хүний нөөцийн менежментийн системээр дижитал орчинд тайлангаа хийх, 7 хоног бүр байгууллага нэгжийн хурал хийх, байгууллагын бусад хурал уулзалтуудад оролцох, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах зэрэг олон чухал шаардлагуудыг бүрэн шийдэж хэрэгжих хамгийн гол үндэс суурь нь болсон.

Ай Ти Зонд уян хатан цагийн бодлого хэрэгжүүлсний дараа гадны ихэнх компаниудад аль хэдийн нэвтэрсэн гэрээсээ ажиллах бодлогыг судалж, байгууллагын нэгжүүдэд туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүллээ.

10 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

ТЕХНОЛОГИ БУС “ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭМШСЭН ХҮН” ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХИЙНЭ Компанийн үндсэн хөрөнгө болсон хүн капиталын Оюун ухаан, Дижитал ур чадварыг бүтээн бий болгохын төлөө цахим шилжилтэд шаардлагатай ур чадваруудыг байнгын сургалт, хөгжүүлэлтээр бий болгох нь Цахим шилжилтэд орох зайлшгүй эхний алхам. Цахим шилжилтийн гол хөдөлгүүр нь технологи бус Технологийг эзэмшсэн, бүтээх чадвар бүхий технологийн хүн, оюун ухаан байдаг. Энэхүү зорилгод хүрэх нь зөвхөн ур чадварыг хөгжүүлэх бус тухайн хүн технологийг хэрхэн бизнес болгон ашиглаж сурах, үнэ цэнийг бүтээх дадлыг олгохоор Ай Ти Зон Академи төслийн дор Entrepreneurship, Big project, Төслийн менежмент зэрэг


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Өөрчлөлтийн хувь

Технологи Хувь хүн

ХН-ийн боломж нь технологи, хувь хүн, бизнес, нийгэм, засгийн газрын хоорондын зөрүүг багасгахад нөлөөлдөг.

Бизнес

Олон нийтийн бодлого

1970s

1980s

1990s

хөтөлбөрүүдийг туршсан нь маш өндөр үр дүн үзүүлсэн. Deloitte-с гаргасан 2017 оны трендийн хүрээнд маш олон сонирхолтой шинэ санаануудыг олж авахын хэрэгцээ, тодорхой ойлголттой байдаг ч сайтар хэрэгжүүлэхгүй байгаа чухал чиг үүргүүдийн талаар ч маш дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжийг олгожээ. Инженер хүнд бизнесийн хосолсон мэдлэг, Бизнесийн хүнд инженерч­ лэлийн мэдлэг хэрэгтэй юу? Мэдээж хэрэгтэй. Аливаа компани, ажил гэдэг тэр чигтээ багийн тоглолт байдаг. Багт өөр өөр ур чадвартай, өөр өөр мэргэжлийн хүмүүс хамтран ажиллаж байж эцсийн зорилгоо хамгийн шилдэг хувилбараар нь гаргаж чаддаг. Үүнийг олон улсын хэллэгт Cross Functional баг гэж нэрлэгддэг бөгөөд байгууллагын түвшин, хэлтэс бүрээс нэг нэг хүн багт орж хамтран ажилласнаар хосолсон оюунаар бүтсэн алт шиг шийдэл гаргадаг байна. Ай Ти Зон технологийн компанийн хувьд цэвэр оюуны бүтээл болсон програм хангамж, системүүдээ Cross Function төслийн жижиг багуудаар хөгжүүлдэг. Нэг үгээр хүн болгон бүтээгдэхүүн хөгжүүлэгч, бизнесийн үнэ цэнэ бүтээгч болж байгаа гэсэн үг. GreenERP, NetEMC, Green Contract, Mogul Box гэх мэт дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой олон бүтээгдэхүүнийг дээрх трендүүдийг бодлогодоо тусгаснаар хөгжүүлсэн. Энэ нь ажиллагсад, мэргэжилтнүүд бие биенийгээ ойлгох, практикаар суралцах, нийгэмших маш олон гайхалтай боломжуудыг хүргэж

2000s

2010s

Өнөөдөр

байдаг. Эцсийн дүнд Цахим шилжилттэй хөл нийлүүлэн алхдаг, байнга суралцдаг, хөгждөг, түүнийгээ бусдадаа хуваалцдаг Ай Ти Зоны хүн капиталууд, бизнес хамтрагчид бий болсон.

АВТОМАТЖУУЛАЛТ Хүний нөөцийн баг хамт олон төдийгүй шууд удирдлагууд болон байгууллагын бүхий л түвшинд бид талентуудыг татах, тэднийг ажилд авахын төлөө маш хүчтэй өрсөлдөөн дунд ажиллаж байна. Гэсэн хэдий ч шинэ ажилтнуудаа хурдан хугацаанд компанийн нэгэн гишүүн болгох, компанийн соёлд уусгах, богино

хугацаанд өндөр бүтээмжтэй, энгейжэд ажилтан болгоход дан ганц сонгон шалгаруулалтын процесс хангалтгүй. Харин байгууллага ажилтан хоёрыг холбох бодлого чухал байдаг. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Хүний нөөцийн ямар бодлогын үед ажилтнуудын бүтээмж, үр ашиг, сэтгэл ханамж өсч байгааг хянах нь өгөгдөлд тулгуурласан Дасан зохицох хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийн өгөгдөлд тулгуурлан ажилтан болгоны зан төлөв, бодлогуудын үр дүнг шинжилснээр дараа дараагийн Дасан зохицуулах бодлогуудыг хамгийн тохиромжтойгоор гаргаж ирдэг. Green HRM системээр автоматжуулалт хийн, ажиллагсдын өгөгдлийг гаргаж авсан Дасан зохицох бодлогыг туршиж үзэхэд: Ажилтан 3-аас дээш жил компанидаа ажиллах, бүтээмжийг 50-200 хүртэл хувиар нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөнийг 40-55 хувиар бууруулах үр өгөөжийг аль хэдийн өгөөд эхэлсэн. Та ч гэсэн өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай ERP систем, BI tool-ыг нэвтрүүлж, хамтын ажиллагаа, бүтээмжийг дэмжих Trello, Slack, Mic­ rosoft Office 365-ын Teams зэрэг олон системүүдийг туршиж өөрийн төдийгүй баг хамт олныхоо, компанийнхаа амжилтын хурдасгуур нь болон явна гэдэгт итгэлтэй байна. Н.ЭРДЭНЭ-ЖАРГАЛ

Ай Ти Зон компанийн Хүний нөөцийн албаны дарга

2017 ОНЫ ДИЖИТАЛ ТРЕНДҮҮД Percentage of total responses

Ирээдүйн байгууллага Карьер ба суралцсан байдал Талентын эзэмших байдал Ажилтны туршлага Гүйцэтгэлийн менежмент Манлайлал Дижитал Хүний нөөц Хүний Анализ шинжилгээ Өөрчлөлт Хөгжил Жинхэнэ Ажиллах хүчин Роботчлол, Хиймэл Оюун ухаан Not/ Somewhat important

Important/ very important

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 11


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ЦАХИМ БИЗНЕСИЙН МОДЕЛЬ БҮТЭЭХ НЬ “Өөрчлөлт бол цорын ганц тогтмол утга” гэсэн үг байдаг. Хэрэглэгчид өдөр ирэх тусам илүү ухаалаг болж, олон танигдаагүй хэрэгцээг байгууллагуудаас асууж эхлэх нь магадгүй компани өөрчлөгдөх шаардлагатайг харуулдаг. Хэрэглэгчид өөрт нь ямар нэгэн үнэ цэнэ өгөх зүйлд мөнгө төлөх нь мэдээж. Цахим шилжилт өрнөж, бизнесийн салбар хурдтай хувирч буй үед аливаа байгууллага бизнесийн моделио өөрчлөх нь өрсөлдөөнд ялах нэг хөшүүрэг юм.

Түлхүүр үгс: Digital transformation, Digital business model, Business model

ЦАХИМ ШИЛЖИЛТ ТҮРЭН ОРЖ ИРСЭН НЬ “Цахимчлал” буюу Digitalization нь бизнесийн маш олон төрлийн шугам, салбаруудад сүлбэн орж ирж буй маш өргөн цар хүрээний үнэ цэнэ, шинэ бүтээлийг бий болгох хувьсал. Нэг үгээр хэлбэл бүх салбар, бүтээгдэхүүн үйлчилгээ хоорондоо холбогдож, нэгтгэгдэж, шинэ төрлийн “зүйлүүд” бий болж байна.Ганц бизнест бус хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хэрэглэгчдийн хүлээлт, соёлын өөрчлөлт, хувь хүний чадвар, чадамжийг мөн тэр чигт нь өөрчилсөн. “Цахимчлал” нь бидний ирээдүйг тодорхойлох, нийгмийн чиг хандлагыг өөрчлөх ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН үндсэн суурь болж

12 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

байна. (World Economic Forum, 2016) Цахим эринд AI, Sensors, VR, AR, Drone, 3D printing, IoT, Blockchain & Cryptocurrencies, Robotics зэрэг технологиуд ирээдүйн шинэ бизнес моделиудыг бүтээлцэж байна. Технологийн судалгаа, хөгжлийг тодорхойлогч Гартнер компани 51 оронд CEO болон IT хэлтсийн удирдлагуудын дунд явуулсан судалгаанаас харахад 45% нь цахим орчноос орох орлогыг хамгийн чухалд үзэж байна. Түүнчлэн Цахим орчноос хамгийн их орлогоо олдог компаниудад шинжилгээ хийхэд тэдгээр компаниуд салбарынхаа дундаж өсөлтөөс 1.5%-р хурдацтай, маш бага зардлаар илүү бүтээмжтэй ажилладаг байна. (World Econom­


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ic Forum, 2016) Тоглоомын дүрэм өөрчлөгдсөн болохоос тоглоом дуусах болоогүй гэдэг шиг цахим хувьсалд түүчээлсэн цахим байгууллага болно гэдэг нь зөвхөн шинэ техник технологийг ашигласнаар бий болдог зүйл биш. Үүний тулд байгууллагын бизнес модель, менежмент, стратегидаа өөрчлөлт оруулж, байгууллагын соёл, хэрэглэгчиддээ хүртэл түүнийг шингээх шаардлага гарч байна.

тулд суурь зарчмаасаа солигдож байж цаашид хөгжих боломжтой. Уламжлалт бизнес модельд нэг бол өөрсдөө бүтээх, нөгөө бол бусдаас бэлэн зүйл худалдан авах шаардлагатай байсан. Харин цахим бизнес моделийг хэрэгжүүлэхийн тулд уламжлалтаас нэг өөр зүйл нь өөрсдөө бүтээж, худалдаж авч, хамтарч, хөрөнгө оруулалт хийж, хурдасгаж, шинэчлэх зэргээр хослуулан удирдах шаардлагатай байна.

Цахим байгууллага болохын тулд өөрчлөх ёстой 3 гол бүрэлдэхүүн:

ӨГӨГДӨЛ БОЛОН ТЕХНОЛОГИ ДЭЭР СУУРИЛСАН ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ БҮТЭЭХ НЬ

• • •

ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ ЦАХИМ УР ЧАДВАР ХЭМЖИГДЭХҮҮН

ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ Бизнес модель гэдэг нь бизнес болон түүнийг хэрэгжүүлэх процессыг харуулдаг тухайн компанийн гол логик, концепц, зорилго зорилтын харилцаа хамаарал нэгдлийг харуулах хэрэгсэл юм. Энэ нь хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг, хэрхэн хүргэж, ямар санхүүгийн үр дагаварт хүрэхийг нь нарийн харж болдог зураглал. (Osterwalder, Pigneur, & Tucci, 2005) Компаниуд цахим бизнесийн модель, хамтын ажиллагаа руу орохын

Producer Segments

Pricing

Уламжлалт бизнес моделийн гол бүрэлдэхүүн: Орлого= Үнэ* Хэмжээ гэсэн үзүүлэлтийг анхаардаг байсан.

Зах зээл болон машин, системээс ирж буй өгөгдөл бүр маш үнэ цэнэтэй байдаг. Тэдгээр өгөгдөл дээр тулгуурлан Real Time буюу бодит, ирээдүйн ухаалаг шийдвэр гаргалтуудыг хийж болно. Deloitte болон OpenMat­ ters-ийн судалгаанаас харахад хөрөнгө оруулагчид өнөөгийн технологийг эзэмшдэг бизнесийн модельтой компаниудыг илүү үнэ цэнэтэй болгож, биет бус хөрөнгө (оюуны өмч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд борлуулах боломжийг олгодог болсон байна.

Value proposition

Pricing

Value proposition

Өгөгдөл болон технологи дээр суурилсан бизнес моделийн гол бүрэлдэхүүн: Сүлжээнд холбогдсон (ихэвчлэн Интернет зүйлсээр дамждаг), олон нийтээс санхүүжилт авдаг, үйлчилгээ, цахим худалдаа гэх мэт хосолмол үйлчилгээнд тулгуурласан байдаг. Нэг жилийн дотор 1 тэрбум долларын орлоготой болтлоо огцом өссөн компаниудын бизнес моделийг харвал тэд ихэвчлэн платформ дээр суурилсан E-commerce тулгуурласан бизнес эрхэлж байна. Уламжлалтаас ялгарах давуу тал: Урт хугацааны үнэ цэнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх тал дээр анхаардаг. Байгууллагын манлайлагч, удирдагчид стратегийн цар хүрээг илүү өргөнөөр харж, ямар сүлжээ, суваг, ямар төрлийн холбоо хамаарал бидний бизнесийн үнэ цэнийг бүтээж чадахыг тодорхойлж түүнийхээ хүрээнд ажилладаг. (World Economic Forum, 2016)

Customer Segments

Partners

Producer Journeys

Tools & services

Core Interactions

Attract

Attract

Direct, Websites

Engage Convert

Funnel Cost Structure Website, IT, Personeel en Marketing

Filter Direct, Websites

Rules

Engage Convert

Funnel Revenues % per transactie van producenten

Customer Journeys

САНАЛ БОЛГОХ НЬ: 1. Нэг жилийн хугацаанд суурилсан илүү үр ашигтай цахим стратеги хэрэгжүүлэх. 2. Удирдах албан тушаалтнаасаа эхлэн Цахим Хувьсалд орж ажиллах шинэ соёлыг бий болгох. 3. Өгөгдлөөс гаргах үр өгөөжийг нэмэгдүүлж, түүнийг ухаалаг шийдвэр гаргалтад ашиглах. 4. Давхар хурдаар IT үйл ажиллагааг хөдөлгөх. 5. Хамтран түншлэгчиддээ цахим бизнес моделио таниулж, хамтран ажиллах. (World Eco­ nomic Forum, 2016)

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 13


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ЦАХИМ ТАЛЕНТ БУЮУ ШИНЭ УР ЧАДВАРУУД

• Дотоодын хамгийн боломжит ажилтнуудыг цахим ур чадвар эзэмшүүлж, өөрсдийн дотоод хүсэл зоригийг нь компанийн цахим бизнес модель, түүний зорилготой уялдуулах. • Нөгөө талаас өөрийн байгууллагаа ажилтнуудын цахим ур чадвараа бүрэн гаргах зөв талбар гэсэн сэтгэлгээг түгээх. • Удирдлага бус ажилтнуудын дотоод зарчим, үнэт зүйлтэй нь ярилцаж, тэдний цахим ур чадвартай, шинэ эринийг бүтээгчид гэж итгүүлэх. • Тэдний суралцах, турших, хариуцлага хүлээх, бүтээх гэсэн сэдлийг дэмжих. • Ажиллах орчин нь цахим ур чадвартай ажилтнуудад яг тохирсон байх. • Бодлогоороо мэдлэгээ хуваалцах, хамтран ажиллах хэрэгслүүдийг дэмждэг байх.

Цахим ур чадвартай гэж тодорхойлогдож буй ажилтнууд болон энгийн ажилтнуудын хоорондын зөрүү жил ирэх тусам улам их болж байна. Цахим ур чадварыг бүтээхийн тулд гадны болон дотоод эх сурвалжаас байнга эрэлхийлж байх нь зүйтэй.

EXEMPLARY NEW JOB ROLES OF THE FUTURE COMMERCIAL

TECHNOLOGY

WEB

MARKETING

FACILITATION

HUMAN RESOURCES

• E-Business manager • Digital account manager • Digital product manager • Digital business • Developer • Fraud manager

• Scrum master • CDO (Chief Data officer) • Data scientist • Data protection officer • Traffic manager

• Web project manager • Webmaster • Web Designer • Web Integrator • Developer • SEO manager

• Digital marketing • Propessional/ Micro Marketing • Digital Communications manager/ Digital planner • SEM/PPC manager • Digital copywriters • Media acquisition Manager • User experience designer

• Service design thinker • Crowd innovation facilitator/ Fabmanager • Community manager social media manager • Editorila manager • Content curator • Chief listeninf officer

• Design learning manager • Digital work experience expert • Employer brand director (including social media strategist)

Эх сурвалж: Accenture digital job competency dictionary

ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛИЙН АМЖИЛТЫГ ХЭМЖИХ НЬ

байдлаар хэмждэг байна.

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Хамгийн энгийнээр цахим бизнесийн моделиор бүтэж буй танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хүсдэг гэдгийг батлах баталгаа нь хэмжигдэхүүн юм. General Atlantic, DFJ, Monashees Horowitz гэх мэт салбартаа тэргүүлэгч байгууллагууд дараах цахим бизнесийн моделио дараах

Компанийн нэг хэрэглэгчээс орж ирэх үнэ цэнэ, тэдэнд гаргасан зардлаас их байх үед Цахим бизнесийн модель тань зөв ажиллаж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр хэрэглэгч тус бүрийнхээ зардал, үнэ цэнийг байнга хэмжиж байх нь байгууллагыг чигээ алдалгүй урагшлах чиглүүлэгч болдог. Unit economics буюу Нэг хэрэглэгчийн үнэ цэнийг хэмжих:

Нэг үйлчлүүлэгчийг олох зардал (CAC)=(Маркетинг зардал + Борлуулалтын зардал)/Шинэ хэрэглэгчийн тоо Нэг хэрэглэгчийн нийт үнэ цэнэ (LTV)= Тухайн хэрэглэгчийн нэг сард оруулах дундаж орлого * Нийт манай хэрэглэгч байх хугацаа Нэг хэрэглэгчийн зардал, үнэ цэнийн харьцаа= LTV/CAC

DIGITAL TRACTION METRIC

DIGITAL TRACTION

=

SCALE

X

ACTIVE USAGE

X

ENGAGEMENT

Эх сурвалж: World Economic Forum / Acenture 14 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


TOTAL GUARANTEE УХААЛАГ ХЭВЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

TOTAL GUARANTEE- Ухаалаг хэвлэлтийн үйлчилгээ нь хэвлэлийн олон тусдаа төхөөрөмж, гэмтэл, сул зогсолт гэх мэт үргүй зардлуудыг бууруулах зорилготой цогц шийдэл юм. TOTAL GUARANTEE үйлчилгээг авч, гэрээт байгууллага болсноор хэвлэлтийн зардлаа 40% бууруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, нэгдсэн хэвлэлийн Uniflow платформоор хэвлэлтээ нэг дороос удирдах үнэ цэнийг олж авна.

• Байгууллагад тохирсон хэвлэлтийн ухаалаг орчин бий болгох • Зайнаас оношлох системийн тусламжтайгаар гэмтлийг урьдчилан тогтоох • Өөрийн хэрэгцээнд тохирох хувилах төхөөрөмжийг сонгож урт хугацаагаар түрээсээр ашиглах (Түрээсийн үнэнд хүүгийн зардал ороогүй болно) Хугацаа 36-60 сар • Мэргэжлийн инженерүүд сар бүр тогтмол үзлэг хийнэ • Засвар үйлчилгээ, хор, бул, сэлбэг хэрэгсэл үнэгүй • Дуудлагын үйлчилгээ үнэгүй, хязгааргүй • Асуудал шийдвэрлэх хугацаа ажлын 4 цаг

ОФФИСЫН ХЭВЛЭЛТИЙН УХААЛАГ МЕНЕЖМЕНТ

ХЭВЛЭЛТИЙН НУУЦЛАЛТ

УХААЛАГ ТАЙЛАН

НЭГДСЭН ПЛАТФОРМ

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

7731-2424

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 15


FINTECH МОНГОЛД

“KKTT” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Чулуунсүх (Гэрэл Зургийг MPA)

БА БАНК САНХҮҮГИЙН САЛБАР ДАХЬ ШИНЭ МАНЛАЙЛАЛ

16 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Цахим бизнес, Үүл, Мобайл, өгөгдөл зэрэг нь бидний өнөөгийн амьдарч буй дижитал эриний тоглоомын гол дүрэм өөрчлөхүйц хүчтэй зэвсгүүд. Эдийн засгийг амьд байлгадаг, бизнесийн гол экосистемийг бүрдүүлэгч нэгэн зүйл бол Санхүүгийн хэрэгсэл, дижиталд суурилсан төлбөр тооцооны систем болсон FinTech. Монголд FinTech салбарын олон шинэ компани, үйлчилгээ гарч ирсээр байна. Тэдгээр компаниудын нэг бол QPAY төлбөрийн системийн үйлчилгээг хүргэгч “KKTT” компани. Жинхэнэ утгаараа гарааны бизнес болсон “KKTT” компанийн үүсгэн байгуулагч Д.Даваа болон Б.Чулуунсүх нар хэдийн Монголын МТ салбар болоод FinTech-ийн нэгэн төлөөлөл болсон байна.


FINTECH МОНГОЛД

АМТТАЙ УНАЛТ

ЖОНТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

ES: Та бүхэн анх хэрхэн энэхүү QPAY үйлчилгээг нэвтрүүлэхээр FinTech бизнес рүү хөл тавьсан бэ? Эхлэлийн мөчөө хуваалцаач? Анх бидний зорилго Sharing Economy буюу “AVZAR”, TABI.MN гэх мэт E-commerce чиглэлийн бизнес байлаа. Эхний бизнес маань TABI.MN байсан. Энэхүү сайт нь онлайнаар Японоос бараа захиалж өгдөг үйлчилгээ үзүүлэгч сайт юм л даа. Хүмүүс зун цагт нэг их бараа захиалдаггүй тул алдагдалд орсоор байсан. Нэг удаа бид Японоос загас тээвэрлээд “шатсан” тохиолдол ч бий. Зун ямарваа бизнес эхлүүлэх гэж байгаа бол хамгийн буруу сонголт байна лээ шүү. (Инээв)

Банк санхүүгийн салбарт аливаа хөрөнгө оруу­ лалтыг хийх­дээ ирээдүйд ирэх бизнесийн үр өгөөж болон эрсдэлийн үнэлгээ хийдэг. Тэд QPAY үйлчилгээг нэвтрүүлэхэд эрсдэлийг юу гэж харж байсан бэ? FinTech-ийн Монгол дахь анхны хэлбэр нь MOST MONEY үйлчилгээ юм. Анхдагч мөртлөө зах зээлд өдий хүртэл “өрөм хамах” хэмжээнд хүртэл өсөлтөд хүрээгүй байгаа. Асуудал юундаа байсан гэхлээр “Банк Дундын” гэдэг зарчмыг технологийн болон, бизнесийн хувьд ч хэрэгжүүлж чадаагүйд оршиж байгаа билээ.

Д: Харин AVZARA сайт нь интернетээр худалдаа эрхлэгчид манай агуулахад бүтээгдэхүүнээ төвлөрүүлээд интернет худалдааны захиалга орж ирэх үед нэг цэгээс хүргэлт хийх концепцтой байсан юм. Ер нь тэрхүү бизнес нэгдүгээрт ажиллагаа ихтэй, хоёрт хэрэглэгчид маань интернетээр төлбөр хийх E-Pin кодоо байнга мартдаг, ашиглаж хэвшээгүй байсан тул уналтад орсон л доо. Эндээс л бид ер нь хэрэглэгчдийн төлбөр тооцооны асуудлыг хөнгөвчлөөд банкнуудтай хамтран ажиллавал ямар вэ? гэсэн сэдэл төрсөн. Хятад болон Японы цахим төлбөрийг судлаад үзэхэд QR код ашиглан өдөр тутмынхаа гүйлгээг гүйцэтгэдэг байсан. Түүнийг Монголдоо хэрэгжүүлбэл яг энэ асуудлыг шийдэж болох юм байна гэсэн ойлголтод хүрсэн. ES: QPAY үйлчилгээ нь ямар зарчмаар ажилладаг вэ? Хэзээнээс эхэлсэн бэ? Ч: Энэхүү үйлчилгээ нь үйлчилгээний болон олон нийтийн байгууллагуудыг QR кодоор бүртгээд банкнуудтай холбосон төлбөрийн системийн үйлчилгээ юм. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудтай хамтран хэрэглэгч болон банк хоорондын гүйлгээг QR код болгон дамжуулах үйлчилгээ гэж ойлгож болно. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлээд хэдхэн хоногийн дотор бүтээгдэхүүний загвар хувилбараа хийж Худалдаа Хөгжлийн Банк, Хаан банк, Төрийн байгууллагуудад төслөө танилцуулсан. Тэр уулзалтуудын үеэр л бид яг хийх гэж буй зүйлээ бүрэн ойлгосон л доо. \Инээв\ Банкны салбарынхан мэдээж хэрэг дэлхий нийтийн төлбөрийн чиг хандлага нь ирээдүйд FinTech тэр дундаа QR кодоор хэрэгжинэ гэдгийг мэдэрсэн байсан. Анх QPAY үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байхдаа Ай Ти Зон компанитай хамтран хөгжүүлэлт хийж, системийн сайжруулалт, хамтын ажиллагаа эрхэлье гэдэг саналыг тавьсан. Тэд бидний төслийн санааг эерэгээр хүлээн авч, хөгжүүлэлт төдийгүй олон зүйл дээр хамтран ажиллаж байна.

Харин QPAY банк дундын хэмээх зарчмыг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийн ямар нэг мэдээлэл, өгөгдлийг авалгүйгээр зөвхөн банкнуудтай нь хамтран ажилладаг тул эрсдэлийн хувьд ч гэсэн бага болсон. Хэрэглэгчдийн аюулгүй байдалд аюул учруулахгүй, бидний зүгээс эрсдэлд нөлөөлөх нөлөөлөл байхгүй тул хэрэглэгчдийн аюулгүй байдлын эрсдэлийг хааж байгаа. Анх Хаан банктай гэрээ байгуулахын өмнө Хаан банкны Жон Белл захиралтай уулзаж байсан. Биднээс тэр үед Жон захирал : • “Та хэд юу хийдэг залуучууд вэ? ” гэж асуусан гэтэл би • “Өмнө нь барилгын салбарт ажиллаж байсан” гэж хариулсан. • “Тэгээд юу хийж банк санхүүгийн салбарт ирэв” • “Энд бизнесийн боломж байгаа тул бид энд байна ” гэлээ. Тэр уулзалт дулаан уур амьсгалтай уулзалт болж билээ. Энэхүү уулзалтын дараагаар Хаан Банкнаас бидэнтэй илүү нухацтай хандаж, гэрээ хийх хэмжээнд хүрч нэг сарын дотор QPAY-г Хаан банкинд нэвтрүүлэхээр болсон. Энэ нь бидний хувьд маш том сорилт, даалгавар болж хурдан хөдлөх шаардлагатайг харуулж билээ. QPAY үйлчилгээ бол банкны үйл ажиллагаа орло­ гоос булаах бус тэдний үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах, харилцагчид нь бусад банктай адилхан үйлчилгээг нэг дороос авах, төрийн байгууллагуудын үйлчилгээг хэрэглэгчиддээ шууд хүргэдэг болсон. Нөгөө талаас хэрэглэгчид QPAY хэрэглэснээр гүйлгээндээ итгэх, дансаа андуурахгүй байх, хялбархан төлбөр шилжүүлэх гэх мэт үнэ цэнүүдийг хүртэж байдаг. FinTech нь бусад салбарын өрсөлдөөнийг хөшүүрэгдэж байдаг. Бидний өнөөгийн зах зээлд өрсөлдөөн маш чухал, өрсөлдөөнд бид хоорондоо мэдээллийг маш сайн дамжуулж, бие биетэйгээ хамт хөгжиж байх хэрэгтэй болов уу.

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 17


FINTECH МОНГОЛД

ХАМТДАА ТУРШЛАГЫГ БҮТЭЭХ НЬ Монголын банк санхүүгийн салбарт оруулж ирсэн цоо шинэ ойлголтыг ажил хэрэг болгоход ямар ямар сорилтууд тулгарч байсан бэ? Түүнийгээ хэрхэн даван туулсан бэ? Хаан банкны аппликейшнд нэвтрээд дараах 6 сарын турш теллерийн нэг өдөрт үйлддэг дундаж гүйлгээнээс 3 дахин бага гүйцэтгэлтэй байсан. Гэвч QPAY үйлчилгээний зах зээл цаашид өсөх нь тодорхой байлаа. Эхэн үед бидний зорилго төлбөрийн гүйлгээг нэмэхдээ бус аль болох олон банкнуудыг нэгтгэж үйл ажиллагааны цар хүрээг тэлж, найдвартай холболт хийх сонирхолтой байсан. QPAY үйлчилгээг нэвтрүүлэхдээ Ай Ти Зон компанид хамтран хөгжүүлэлт хийж, системийн сайжруулалт, хамтын ажиллагаа эрхэлье гэдэг саналыг тавьсан. Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар маш сайхан хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын

QPAY ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХДЭЭ АЙ ТИ ЗОН КОМПАНИД ХАМТРАН ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙЖ, СИСТЕМИЙН САЙЖРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРХЭЛЬЕ ГЭДЭГ САНАЛЫГ ТАВЬСАН. АЙ ТИ ЗОН КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ У.НАРАНБААТАР МАШ САЙХАН ХАМТРАН АЖИЛЛАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛ ДЭЭР ДЭМЖИХЭЭР БОЛСОН.

тал дээр дэмжихээр болсон. Одоог хүртэл бид Ай Ти Зон компанитай хамтран хөгжүүлэлт хийж, аюулгүй байдалд хөрөнгө оруулалт хийгдсээр байгаа. Одоогийн байдлаар бид хөгжүүлэлтээ хийж, нийт 9 банк, 4 төрийн байгууллагыг нэгтгэж QPAY төлбөрийн үйлчилгээгээр хангаж байна. Нөгөө талаар тулгарсан нэг сорилт нь Монголд банк хоорондын гүйлгээний шимтгэл өндөр үнэтэй байдаг тул хэрэглэгчид төдийлөн банк хооронд гүйлгээ хийх нь бага байна. Энэхүү асуудлыг мэдээж хэрэг банк санхүүгийн талаарх бодлогоор дамжуулан засварлах хэрэгтэй болов уу. QPAY Төлбөрийн шинэ системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд болон банкны хувьд ямар үр дүнд хүрсэн бэ? QPAY үндсэн систем нь яг гүйлгээнд оролцдоггүй.

18 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Тэгэхээр эрсдэл нь бага, ашигтай үйлчилгээ юм. Бид яг хаана үнэ цэнээ өгдөг вэ гэхлээр Монголын үйлчилгээний газрууд хэрэглэгчидтэйгээ тооцоогоо хийхдээ банкны дансаа ашиглан QPAY буюу бидэнд QR код үүсгэснээр төлбөрийг илүү хурдан шуурхай хийх боломжийг л бүрдүүлж өгч байгаа. Давуу тал нь банк байгууллагуудтай, байгууллагууд банктай холбогдоход гардаг их зардлыг бууруулж, түүний оронд QPAY холболт хийж, төлбөрийн үйлчилгээг нь зохицуулж өгдөгт оршино. Энэ бүхнээс суралцсан нэг зүйл? Бидний туршлагаас харахад “Нэг зорилго тавиад юу ч болж байсан түүндээ хүрэхийн тулд давшаад л байх хэрэгтэй” юм. Нөгөө талаас “Инноваци” гэж бид ярьдаг. Гэвч инноваци бол цоо шинэ зүйлийг хийх бус байгаа зүйлийг үргэлжлүүлэн өөрчилсөөр яг тохирсон эрсдэл багатай “ашигтай” зүйлийг бүтээх юм. Өрсөлдөөн байхгүй бол Цахим төлбөрийн систем болоод FinTech гэх мэт бусад шинэлэг хэрэглээнүүд нэвтрэхгүй байх байсан. Банкнуудын хувьд төлбөр тооцооны өсөлт, дэвшил нь нэг хүнд ногдох зээл болон бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэглэгчид улам илүү их банкны үйлчилгээг авах хэрэгцээг нь өдөөж өгдөг. Жишээ нь: Сингапур улс Монголтой адилхан 3 сая хүн оршин суудаг жижигхэн улс. Гэвч тэдний FinTech буюу төлбөр тооцооны систем нь маш сайн тул хотын төвийн болон захын үйлчилгээний байгууллагууд зах зээл дээр өрсөлдөх боломж нь ижилхэн байдаг. Үүнийгээ дагаад эцсийн хэрэглэгчдийн хэрэглээ өсөж, нэг хүнд ногдох ДНБ нь хэрэглээгээ дагаад нэмэгдээд байдаг. Энэ нь хөгжлийн тулгуур болсон банкнуудад зээлийн хэмжээг өсгөх, эргэн төлөлт, бусад үйлчилгээг авах суурь нөхцөл нь болдог тул төлбөрийн систем хялбар байснаар банкнуудад санхүүгийн үйлчилгээний эргэлт өндөр, маш үр өгөөжтэй юм. Цаашид юу хийхийг зорин ажиллаж байна вэ? Бидний дараагийн бүтээгдэхүүн бол QPAY аппликейшн байна гэж харж байгаа. Хэрэглэгч бүрийг QPAY аппликейшнийг хэрэглүүлснээр тухайн хэрэглэгчтэй холбоотой бүх байгууллагууд эргээд хэрэглэгчидрүүгээ хандаж, төлбөр гарахаас нь өмнө мэдээлэх, Feedback авах мэдээллийн урсгалыг нээж өгөх юм. Олон урсгалын өргөн зам тавих тусам улс орны хөгжил өсдөгтэй адилхан QPAY үйлчилгээ нь банкнууд, байгууллага, үйлчилгээний байгууллага, хэрэглэгчдийг холбосон мэдээллийн урсгалын зам болж бизнесийн салбар болоод эцсийн хэрэглэгчид аль алинд нь үр өгөөжтэй мэдээллийн технологи байх болно. Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

ОРЧНЫ ХЯНАЛТЫН СИСТЕМ NetEMS орчны хяналтын систем нь агааржуулалт, чийгшил, дулааны хэм зэрэг “орчны төлөв”, тэжээл, тог баригч, агааржуулагч зэрэг орчныг бүрдүүлж буй “төхөөрөмжийн ажиллагааны төлөв”-ийн үзүүлэлтийг цуглуулах, стандарт параметрийн түвшний дагуу боловсруулан тайлагнах, техник доголдох нөхцөл үүсэх даруйд түгшүүрийн мэдэгдлийг зарлах боломж бүхий иж бүрэн систем юм.

NetEMS СИСТЕМЭЭР ХЯНАХ БОЛОМЖТОЙ ТӨЛӨВҮҮД:

ТЕМПЕРАТУР

ЧИЙГШИЛ

УТАА

ТОГ БАРИГЧ

ШУЛУУТГАГЧ

ШИЛ ХАГАРАХ

ХААЛГА ОНГОЙХ/ХААХ

ГАЛ ГАРАХ

ГЕНЕРАТОР

ХӨРГҮҮРИЙН ТӨХӨӨРӨМЖ

УС АЛДАХ

ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨН

ТҮГШҮҮРИЙГ ХЭРХЭН МЭДЭЭЛДЭГ ВЭ? NetEMS сервер програм стандарт параметрийн дагуу төлөвийн үзүүлэлтийг хянах бөгөөд заагдсан хэмжээнээс их эсвэл бага буюу хэвийн бус үзүүлэлт илрэх даруйд Түгшүүрийн мэдэгдлийг дараах арга замаар хүргэдэг. • Хяналтын програмын түгшүүрийн диаграм/alarm diagram/ дээр харуулах • Серверийн өрөөнд түгшүүрийн дохио/siren/ дуугаргах • Нэгдсэн хяналтын дэлгэц дээр улаанаар анивчиж харуулах • Хариуцсан IT инженерт SMS болон e-mail илгээнэ

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

7731-2424 2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 19


МОНГОЛ ИНЖЕНЕР

МУИС-ИЙН ЛАБОРАТОРИОС ТӨРСӨН “NETEMS” СИСТЕМ ХЭРХЭН БҮТЭВ? NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээгч, электроникийн инженер О.Золжаргал: Электроны инженерчлэлийн чиглэлээр Нано Транзистор Chip Designing, NetEMS орчны хяналтын системийн судалгаанууд дээр тус тус ажиллаж байсан. Нано Транзистор чипний (chip) дотоод технологийн судалгаа, харин Chip Designing нь электрон төхөөрөмжүүдийн зориулалтаас хамааран тухайн чипний загварыг зохион бүтээх асуудал юм. Харин NetEMS нь МУИС-ын лаборатори дахь судалгааны ажлаас бодит биеллээ олсон бүтээгдэхүүн бөгөөд дата центерийн тусгай орчин, хэвийн ажиллагааг хянагч систем юм. Одоогоор ажиллаж буй төсөл: NetEMS орчны хяналтын системийн хөгжүүлэгч, ахлах инженер Судалгааны ажлууд: Нано транзистор, Орчны хяналтын систем, Chip De­ signing, Автоматжуулалт

Инженер бол “бүтээгч” хүн. Харин дижитал эриний давлагаа эхэлсэн өнөөдрийн нийгэмд инженерүүд зөвхөн бүтээдэг гэх ойлголт үгүй болж, хэдийн бүтээгч болоод бизнесийн чадваруудыг эзэмшин гарааны бизнес, Монгол улсын хөгжлийн суурийг бэлдэж эхэлсэн байна. Үүний жишгээр 2012 оноос эхлэн Монгол Улсын Их сургуулийн багш нар болон инженерийн ангийн оюутнуудтайгаа хамтран судалгаа хийж, Монголдоо NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээж, зах зээлд нийлүүлж эхлээд байна.

Шинжлэх ухаан, менежмент, технологи хослуулан МУИС-ийн лабораториос гарсан гарааны бизнесийнхээ эхлэлийн талаар яривал? Дээр дурдсан судалгаа хийхээс гадна одоо бидэнд буй бодит нөөц бололцоогоороо бодит бүтээгдэхүүн хийх хүсэл их байсан. Хүн юуг мэдэхгүй байгаагаа мэдэж, яг бодит практик дээр ажиллаж үзээд өөрийн явах ёстой чиглэлээ олох юм байна гэж ойлгосон хэрэг л дээ. Станц болоод бусад сайтууд дээрх том брэндийн өндөр үзүүлэлттэй мундаг төхөөрөмжүүдийг харах болгондоо Монголчуудын, бидний бүтээсэн бүтээгдэхүүн хэзээ үүн шиг хаа сайгүй ашигладаг болох бол, бид уул нь хийж бүтээж чадах юмсан гэсэн бодол их төрдөг байсан. Яг тухайн үед Их сургуулийн багш Баярпүрэв болоод хэсэг багш нар, нөхөд маань “Хайрхан Семикондакторс” гарааны компани байгуулсан. Анхандаа гарааны бизнесийн маань зорилго нь бодит электрон систем бүтээх биш Chip Design­ ing хийж, түүнийгээ гаднын компаниудад борлуулах зорилготой байлаа. Гэвч явцын дунд Дата центерийг алсын зайнаас хянах NetEMS систем болон өөрчлөгдсөн. Ай Ти Зон компаниас бидэнд технологийн гарааны бизнес гэдэг утгаар нь хөрөнгө оруулалт хийж байсан нь их талархууштай. Компаниа байгуулчихаад бидний авч ажиллаж байсан томоохон төслийн нэг МОБИКОМ ХХК-ийн уулын орой дээрх 20 бааз станцын нэгдсэн хяналтыг

20 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

хангах байлаа. Уулын орой дээр байгаа станцууд гаднын нөлөөлөл, дотоод гэмтэл, температурын доголдол гэх мэт маш олон шалтгааны улмаас саатал гардаг. Энэ нь маш их зардал дагуулна гэсэн үг шүү дээ. Бид энэхүү асуудлыг шийдэхийн тулд алсын зайнаас тухайн станцын хэвийн ажиллагааг хянах зориулалттай электрон систем, төхөөрөмжийн хамт зохион бүтээсэн нь NetEMS юм. Энгийнээр бол бидний бүтээсэн NetEMS хяналтын систем нь тусгай орчин бүрдүүлэгч (Air­ conditioner, UPS, Diesel generator, Rec­ tifier г.м) төхөөрөмжүүдээр дамжуулан Улаанбаатараас станцууд дотор болж буй доголдол, гарч болзошгүй гэмтлүүдийг урьдчилан мэдэх боломжтой ухаалаг систем юм. NetEMS хяналтын систем, электрон төхөөрөмжийг хэрхэн бүтээв? Үүнийг зах зээлд гаргахад техникийн болон менежментийн тал дээр ямар ямар сорилтууд тулгарч байсан бэ? Системийн хөгжүүлэлтийн явцад маш их асуудал тулгарч байсан систем маань суурилуулалтын хувьд ч тэр, ажиллагааны хувьд ч тэр нэг л тогтворгүй байлаа. Төхөөрөмж бүр дээр ялгаатай хөгжүүлэлт, код бичигдэж байсан учир маш их ажил болж байлаа. Энэ үед гаднын төхөөрөмж шатах, мөн манай төхөөрөмж шатахаас эхлээд олон асуудлууд дагуулдаг байсан. Манай улсад электрон систем бүтээхийн сул тал нь үйлдвэрлэл байхгүй учир бүхий л эд анги, сэлбэгийг захиалж, PCB хавтангийн угсралт хийх үйлдвэр гээд


МОНГОЛ ИНЖЕНЕР

төхөөрөмж болсон байна. Энэ үед л тогтвортой ажиллаж буй системээ хараад хамгийн их урам зориг авч байна даа. Бусад орчны хяналтын системүүдээс ялгарах давуу тал нь бид орчны хяналт хийхээс гадна SCADA системтэй адилаар төхөөрөмжүүдийн хяналтыг хийдгээрээ давуу талтай болж байгаа юм. Artificial Intelligence, Ma­ chine Learning, Video analyt­ ics гэх мэт маш олон тренд технологиуд гарч байна. Энэ үед NetEMS цаашид хэрхэн хөгжүүлэлт хийхээр харж байна вэ?

О.Золжаргал (NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээгч, электроникийн инженер.)

бүгд л байхгүй учир гадагшаа л хандахаас өөр аргагүй болдог. Гэвч бид энэ бүгдийг үл харгалзан NetEMS электрон систем зохион бүтээх ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Учир нь бид электрон системийн өөрийнх нь биет өртөг дээр өөрсдийн оюуны өртгийг нэмж, нэмэн өртөг шингэсэн, ашгийн түвшин өндөртэй бүтээгдэхүүн хийж байгаа учир уг системээ улам сайжруулж илүү тогтвортой, найдвартай ажиллах систем болгохоор зорьж байгаа. Бусад системтэй харьцуулахад хэрэглэгчийн зах зээлд бус үйлдвэрийн зах зээлд өрсөлдөх учир үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болоод байгаа юм.Одоо бодоход анхны загварууд маань гадна өнгө үзэмж муутай, ажиллагааны хувьд тогтворгүй байсан бол бидний эцсийн хувилбар болгон гаргаад байгаа NetEMS V1.3 маань илүү тогтвортой ажиллагаатай

Сүүлийн үед гараад буй технологиудыг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Одоо бидний харж байгаагаар NetEMS-ийн бүх төхөөрөмжөөс ирж буй өгөгдөл дээр ирээдүйг таамаглах алгоритмыг ажиллуулж төхөөрөмжийн насжилтыг ойролцоолох, их засвар, урсгал засвар хийх шаардлагатай хугацааг урьдчилан тооцож анализ хийх боломжтой. Үүний тулд цэгцтэй өгөгдөл цуглуулж IoT буюу Юмсын интернетийн салбарлуу илүүтэй хөгжүүлэлт хийх шаардлага тулгарч байна. Ирээдүйд IoT, Machine Learn­ ing буюу (өөрөө суралцах) алгоритм суулгаснаар тоног төхөөрөмж бүр интернетээр хоорондоо холбогдоно. Ийнхүү ухаалаг NetEMS системийг бий болгосноор орчны үзүүлэлтүүдийг шууд хянаад зогсохгүй, хянаж буй өгөгдөл дээрээ тулгуурлан инженерүүдийн авах арга хэмжээг урьдчилан мэдэгдэж, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Эдгээр нэмэлт өөрчлөлтийг хийхээр судалгааны шатандаа явж байгаа бөгөөд NetEMS бүтээгдэхүүнийг цаашид гадны зах зээл рүү гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ бүхний ард гарсны дараах таны ойлгосон нэг зүйл? Нэг төхөөрөмж, системтэй нь

хөрсөн дээр буулган бүтээж, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон гаргана гэдэг санасан шиг амар зүйл биш. Бүтээгч нүд, хэрэглэгч нүд гэж 2 янзын өнцөг байна. Одоо харахад гарааны бизнес эхлүүлэн ажиллаж байхад захирлаас эхлээд бүгд инженер хүмүүс байсан тул бүгдийг хэрэглэгч биш бүтээгч нүдээр харж байсан. Тэр бол гарааны бизнесийн хувьд буруу алхам юм. Олон янзын ур чадвартай хүмүүстэй хамтран хүн бүр өөр өөрийн гэсэн чаддаг зүйлээ хийж нэг баг болон тууштай явах нь ажил амьдралын гол зарчим болдог юм болов уу. Гэхдээ бидэнд одоог хүртэл өндөр технологийн Ноу-Хау, мэдлэгтэй инженер, талентууд хэрэгтэй хэвээр байна. Одоо аль болох гадаад оронд суралцан, ажиллаж буй инженер, бүтээгч залуус маань Монголдоо ирж гар бие оролцож, мэдлэгээ түгээх хэрэгцээтэй байна. МУИС-ийн 6 багш 7 төгсөгчид нийлээд NetEMS хяналтын систем, электрон төхөөрөмж бүтээж байгаа бол түүнээс илүү орчин үеийн шилдэг технологийг бид ирээдүйд бүтээх боломжтой гэж харж байна.

Одоо бидний харж байгаагаар NetEMS-ийн бүх төхөөрөмжөөс ирж буй өгөгдөл дээр ирээдүйг таамаглах алгоритмыг ажиллуулж төхөөрөмжийн насжилтыг ойролцоолох, их засвар, урсгал засвар хийх шаардлагатай хугацааг урьдчилан тооцож анализ хийх боломжтой.

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 21


МОНГОЛ ИНЖЕНЕР

МОНГОЛДОО ХИЙЖ БҮТЭЭХЭЭР ИРСЭН АЛГОРИТМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА Бидний бүтээж чадах хамгийн том үнэ цэнэ бол оюуны бүтээл юм. Оюуны бүтээл нь яг л “алт” шиг үнэ цэнэ нь буурахгүйгээр олон улс, дэлхий даяар орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр бүгдэд үнэлэгдэж чаддаг. Энэхүү оюуны бүтээлийг бүтээгчдийн нэг бол компьютерийн шинжлэх ухааны хүн, инженерүүд билээ. Эдгээр оюуны бүтээлчдийн нэг П.Баасанбат GPS төхөөрөмжөөр дамжуулан алсын зайнаас хөдөлгөөнт объектыг хянах боломжтой CompassMate хяналтын системийг хөгжүүлж байна.

Компьютерийн шинжлэх ухаан, технологи­ той хэрхэн анх холбогдож байсан бэ? Гадагшаа явж суралцахаар шийдсэн байхдаа, гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж гараад хичээлдээ суулгүй өдөржин номын санд англи хэлээ давтаж эхэлсэн. Бараг хоёр сар гаруй хичээлээ хаяж гадуур номын санд суусны дараагаар гэрийнхэнтэйгээ “1 жилийн дотор гаднын сургуулийн тэтгэлэгтээ элсэж чадахгүй бол эргээд МУИС-ын сургуульдаа буцаж сурна” гэсэн тохироо хийснээр бие дааж суралцаж эхэлсэн дээ. Засгийн газрын тэтгэлэг авахын тулд нийт 5 удаа шал­галт өгсөн бөгөөд эхний үедээ зөвхөн унших дасгал дээрээ бүтэн оноогоо авч байсан бол, дараа дараагийн шалгалтандаа бусад чадваруудаа хөгжүүлснээр 120 онооноос 116 оноо авч чадсан. Мэдээж хэрэг маш олон их сургуулиудруу материалаа явуулж Berkeley, UWMadison хэмээх шилдэг 10-т багтдаг Их сургуулиудаас урилга

22 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

авснаар UWMadison сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр сурахаар болсон. Хувь хүн гэхээсээ илүү багаасаа дадаж сурсан зангаараа компьютерийн шинжлэх ухааны тэр шийдэхэд хэцүү асуудлуудтай ноцолдож, үр дүнд хүрэх нь надад илүү сэтгэл ханамжтай санагдсан тул энэ мэргэжлийг сонгосон. Америкт компьютерийн шинжлэх ухаанаар суралцаж байхдаа ойлгож авсан нэг том зүйл юу байсан бэ? Сурч байхад төрж байсан нэг гүн мэдрэмж байдаг юм. Америк бол дэлхийн мундаг хөг­жилтэй орнуудын нэг, тэдний түүх 300-д жилийн л настай байтал хэр­хэн яаж ийм өндөр хэмжээнд хүртлээ хөгжиж чадав? гэсэн асуулт суралцах явцад яах аргагүй төрсөн. Олон хүчин зүйл бий л дээ, гэвч нэг том гаргалгаа нь Америк орон дэлхийн томоохон улс орнуудын шилдэг хүмүүсийг өндөр цалингаар урьж ажиллуулдаг, тэднээс маш олон


МОНГОЛ ИНЖЕНЕР

автоматжуулалтруу шуурах нь зөв эсэхийг бодох хэрэгтэй. Тэдгээр технологийн өндөр хөгжилтэй, дижиталчлалд бүрэн орсон орнуудын хөгжил туйлдаа хүрээд ирэхэд юу болох бол гэж төсөөлье. Тэр үед нэгт хүмүүсийн бүтээмж буурч, хоёрт ажилгүйдлийн асуудлууд хөндөгдөж, тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг хэрхэх талаар бид бодох хэрэгтэй болно. Монгол орны хувьд цөөн хүн амтай орон бид өөрсдийн хийж чадах зүйлээ илүү үнэ цэнэтэйгээр бүтээж, хүн болгон ажилтай, хүн болгон өөрсдийн гэсэн хийж чаддаг зүйлтэй, оюуны их хөрөнгөтэй, тайван орон байх нь чухал байж магадгүй. Миний хувьд сургуулиа төгсөхдөө Компьютерийн шинжлэх ухааны доод түвшний буюу илүү онол суурьтай мэргэшиж төгссөн. Компьютерийн шинжлэх ухааны ажил Дээд түвшний болоод Доод түвшний гэж 2 хуваагддаг. Дээд түвшний ажил нь илүүтэй бизнес талдаа, яаж харагдах вэ? Хэрхэн хялбар үйлдлээр ажиллах вэ гэх мэт гадна талын хэсгийн ажил байдаг. П.БААСАНБАТ (CompassMate төслийн инженер)

оюуны бүтээл, шилдэг туршлагуудыг өөртөө авч үлддэг орон юм. Надад тохиолдсон нэг жишээ нь: Хоёрдугаар курсэд байхдаа Дэлхийн хамгийн том алгоритмын оюутны аварга шалгаруулах ACM-ICPC оролцож, Америк улсаас шалгарч, Америк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах үе шатанд нь оролцож байсан. Тухайн үедээ компьютерийн шинжлэх ухаанаар суралцдаг оюутнуудаас шилдэгтээ орсон надад технологийн гэлтгүй бараг л бүх шилдэг компаниудаас ажлын санал, хамтран ажиллах хүсэлт ирсэн. Харин миний хувьд Монгол улс зөвхөн надад зориулж чамгүй их хөрөнгө, хүчин чармайлт гарган тэтгэлгээр сургаж байхад би Америк оронд өөрийн хүчээ өгч, тэнд аль нэг компанид ажиллах нь утгагүй асуудал байсан. Энэ үйл явдал, сургамжаас “Би заавал буцах хэрэгтэй юм байна” гэсэн бодол их хүчтэй төрж билээ. Одоо хаа сайгүй цахим эрин, цахим хувьсгал хэмээн ярьж байна. Энэхүү эринд бидний эхний алхам юу байх бол? Дэлхийн томоохон хөгжилтэй орнууд бүгд аль хэдийн дижиталчлагдаж, бүх зүйл автоматажсан, технологийн хөгжил маш өндөр болсон. Яг энэ нөхцөлд бид тэдний араас заавал дагаж,

Доод түвшний гэдэг нь илүүтэй Hardware талдаа, цэвэр онол дээр суурилсан, програм бүтээх зорилготой байдаг. Доод түвшний ажлуудыг маш сайн хийвэл, маш сайн програм бүтээгдэхүүн бий болдог.Онолын суурь судалгааны ажил, доод түвшний Компьютерийн шинжлэх ухааны туршилт, дадлага олон хийж байсан ч COMPASS­ MATE бүтээгдэхүүн бол миний хамгийн анхны бүтээл бөгөөд надад ч их үр өгөөжтэй төсөл байсан. COMPASSMATE-ийг хамгийн энгийнээр тайлбар­ лахад GPS-р дамжуулан бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн дохиолол, байршил зэргийг нэг зэрэг хүлээн авч, түлшний зарцуулалт, явсан зам, зарцуулсан хугацаа зэргийг өгөгдөл болгон цуглуулж, тайлагнадаг систем юм. Төсөл эхлээд аль хэдийн 4 жил болсон, өмнөх загвар нь дажгүй тогтвортой ажилладаг байсан ч бүртгэлтэй 1000 гаруй тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг өгөгдөл шидэхэд зарим өгөгдлийг барьж авч чадалгүй алдаа гаргах тохиолдол байсан. Түүнийг засварлан нэг ч өгөгдөл алдалгүй хүлээн авах тал дээр судалж, ажилласаар байна. Artificial Intelligence, Business Intelligence, Video analytics гэх мэт маш олон тренд технологиуд гарч байна. Энэ үед COMPASS­ MATE системийг цаашид хэрхэн хөгжүүлэлт хийхээр харж байна вэ? Одоог хүртэл энэхүү бүтээгдэхүүн дээр ажиллаж байхдаа нэг чухал зүйлийг ойлгож авсан. Инженерүүд бид оюуны бүтээлээ хамгийн

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 23


МОНГОЛ ИНЖЕНЕР

сайнаараа бүтээгээд борлуулагч нарт л хүлээлгэж өгдөг. Гэтэл хэрэглэгчид болон, үйлчилгээний ажилтнууд маань маш олон санал, сэтгэгдэл, өөр нэмэлт зүйлүүдийг хүсдэг. Үүнийг нь бид харгалзан үзэж, бүтээгдэхүүнээ улам илүү сайжруулан, хэрэглэгчдийн хүсэж буй үнэ цэнийг хүргэх ёстой юм билээ.

Хоёрдугаар курсэд байхдаа Дэлхийн хамгийн том алгоритмын оюутны аварга шалгаруулах ACM-ICPC оролцож, Америк улсаас шалгарч, Америк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах үе шатанд нь оролцож байсан.

CompassMate Байгууллагын тээврийн хэрэгслийг хянах систем Mogul Service & Support компани энэхүү системийг мэргэжлийн инженерүүдийн хамт танд хүргэнэ. Холбогдох утас:

77243131

24 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Тиймээс одоо хэрэглэгчдэд илүү үнэ цэнэ өгч чадахуйц шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай COMPASSMATE системийн хамгийн гол давуу тал нь тээврийн хэрэгслүүдийн түлшний зарцуулалт, тайлангийн үзүүлэлтийн тайлан юм. Гэтэл одоогийн бидний ашиглаж байгаа төхөөрөмжийн хөгжил нь өөрөө сул байгаа тул 10 секунд тутамд нэг удаа өгөгдлөө цэгцэлж татдаг. Яг зөв өгөгдлийг цуглуулж, түүн дээр 1%ийн ч алдаагүй тайлан гаргадаг болж хөгжүүлэх нь өөрөө их төвөгтэй асуудал. Асуудлыг шийдвэрлэхийн тулд MACHINE LEARNING буюу систем өгөгдлийн сангаас систем өөрөө зөвийг нь танин ялгаж, алдаагүй тайлан гаргадаг болгож өөрчлөхөөр сүүлийн 3 сар ажиллаж байна. COMPASSMATE системийн өгөгдлийн сангаас MA­ CHINE LEARNING зөв өгөгдлөө танихыг нь жаахан хүүхдэд зааж сургадаг зарчмаар хөгжүүлдэг. Жишээ нь: Энержи Ресурс сайтын Ухаа худаг дээр тээвэрлэлт хийдэг том оврын машин зарим нь 100 км-т 120 литр бензин хэрэглэдэг машинууд байна хэмээн заадаг гэж төсөөлье. Магадгүй тухайн жолооч нь хэр ёс зүйтэйгээр ажлаа хийж, тээврийн хэрэгслээ эдэлж байгааг нь MACHINE LEARNING-ээр тогтоох боломжтой. Нэг ижил хэмжээгээр хэрэглэдэг тээврийн хэрэгслийг олон жолооч зэрэг ашиглалаа гэхэд хэн ашиглах үед түлшний зарцуулалт их, хэн хэрэглэх үед хэвийн хэмжээндээ зарцуулж байгааг ажиглан тогтоож болох юм. Монголд яг одоо бий болоосой гэж хүсэж байгаа, цаашид бүтээхийг зорьж буй зүйл юу вэ? Хүн өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөвтгөх мянга мянган шалтгаан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх боломж ч хаа сайгүй байна. Сайхан амьдаръя гэвэл сайн орлоготой, сайн орлоготой байхын тулд аль болох цөөн хүн хийж чаддаг, үнэ цэнтэй ажилтай байх хэрэгтэй. Мэдээллийн технологийн салбарт ажилладгийн хувьд би үргэлж л хийж бүтээх, шинэ технологийн шийдлүүдийг эрэлхийлж, хайж байдаг. Мэдээллийн технологийн компани, тэр дундаа Ай Ти Зон компанийн хувьд ямар ч шинэ зүйлийг бүтээж чадахуйц итгэл үнэмшилтэй залуучуудаар дүүрэн байдаг, байнгын шинэ технологи, бүтээл үйлдвэрлэх чөлөөт урлан шиг газар. Инженер гэлтгүй аливаа зүйлд мэргэшнэ гэдэг их үнэ цэнэтэй зүйл юм. Одоогийн нийгмийн нэг сайхан зүйл нь интернетээр бүх зүйлийг сурч, мэдэх бүрэн боломжтой байна. Үзэл бодол, ойлголт гэдэг зүйл бидний уншиж, үзэж харсан зүйлийн хүрээнд л эргэлддэг. Тиймээс аль болох өөрийгөө хүндэлж, дотоод өөрийн зарчимдаа үнэнч байх нь зөв болов уу.


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

7731-2424

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 25


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Г.ГАНТӨГС:

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА Саяхан гарсан Гартнерийн судалгаанаас технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөхийн хэрээр компаниудын менежментийн арга барил, хүний нөөцийн үнэ цэнэ, ур чадвар зэрэг нь шинэ түвшинд гарч байна. Нэг үгээр хэлэхэд олон төрлийн менежментийн арга хэрэгслээр хүний нөөцийг удирдахаас илүүтэй байгууллагын үнэт, стратеги чиг баримжаагаар хамтран ажиллах шаардлага үүсдэг болжээ. Энэ үед хүний нөөцийн мэргэжилтнүүд, байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж, хамгийн бүтээмжит, үр ашигтай үйл ажиллагааг хүний нөөцийн бодлогоороо дамжуулан хүргэх талаар Бизнесийн удирдлагын ухааны доктор, ШУТИС-БУХС-ийн Хүний нөөцийн Менежментийн хөтөлбөр хариуцсан профессор Г.Гантөгсийн ярилцлагаар танд хүрэх болно. ES: Хүний нөөцийн менежментийн хэм­жих үзүүлэлт, арга зүйн талаар нэлээд дорвитой судалгаа сая­хан хийсэн байсан. Урьд өмнө нь байгаа­гүй хурдтай өөрчлөлт явагдаж буй бизнесийн орчинд компанийн удирдлагууд хүний нөөцийн алба хэлтэс­тээ ямар чиглэл өгч, ямар үр дүнг хүлээх талаар ярилцлагаа эхэлье. Хэдхэн жилийн өмнө бид байгууллагыг харьцангуй тогтвортой, нэг зорилгын төлөө ажиллаж буй хүмүүс гэж ойлгон, маш сайн зохион байгуулалтын бүтцийг бий болгохын тулд хамгийн шилдэг гэсэн менежментийн аргыг хайж байлаа. Өрсөлдөөнд ялж үлдэхийн тулд шилдгүүдээс суралцах, зарим тохиолдолд даган дуурайх сэтгэхүй ч удирдлагад байсаар байна. Гэтэл бүх л орчинд зохицдог байгууллагын бүтэц зохион байгуулалт, менежментийн

арга хэрэгсэл гэж үгүй болохыг технологийн хөгжил, даяаршлын нөлөө бидэнд харууллаа. Харин Цахим шилжилтийн хурдтай бизнесийн орчинд асуудлыг Re­ active байдлаар бус Proactive байдлаар шийддэг байхыг компанийн удирдлагуудаас шаардаж байна. Pro­ active гэдэг нь юу болохыг хүлээж суух бус орчны нөлөөллийг урьдчилан таамаглах, тооцоолох, түүнд бэлдэж, өөрчилж, байгууллагын бүхий л нөөцүүдийг (хүний нөөц ч мөн орно) компанийнхаа эцсийн үр дүнд чиглүүлэх асуудал чухал юм. Компанийн эзэд үр дүн харахыг хүсдэг. Энэ нөхцөлд компанийн удирдлагууд хүний нөөцийнхөө мэргэжилтнүүдээс “Та бүхэн надад юу өгч чадах вэ?” гэсэн ганцхан асуулт л асууна. Энэ асуултын хариултыг Хүний нөөцийн мэргэжилтнүүд бэлэн өгч чадах уу? Хэрхэн хариулах вэ? гэдэг нь их сонин. Судалгаагаар хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нийт ажлын цагийнхаа 76%-ийг өдөр тутмын шинжтэй ажилд зарцуулж, зөвхөн 5 хүртэлх хувийг байгууллагын эцсийн үр дүнд чиглэсэн стратегийн шинжтэй ажилд зориулж байна. Хүний нөөцийн менежментийн үр дүнд байгууллага дахь хүмүүн капиталын үнэ цэнэ өсөж, түүнд оруулсан хөрөнгийн өгөөж нэмэгдэж байх ёстой. Иймд удирдлагууд хүний нөөцийн мэргэжилтнээс байгууллагын хүний нөөцийн үнэ цэнэ ямар байгааг, хүний нөөцөд оруулсан хөрөнгө оруулалт эргээд ямар өгөөжийг оруулж ирж байгааг тоон үзүүлэлтээр хянах шаардлагатай байна. ES: Та тоон үзүүлэлтээр хянах шаард­лагатай гэж байна.

26 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Эндээс хүний нөөцийн үр дүн, үйл ажиллагааг хэр­хэн тоон үзүүлэлтээр хэмжих вэ? Мөн таны дурдсан хүн-капиталын үнэ цэнийг хэрхэн хэмжвэл зохилтой вэ? “Байгууллагын биет бус нөөц болсон хүний нөөцийн өгөөж нь хэд вэ?”, “Нэг ажилтныг халахад хэдий хэмжээний хөрөнгө алдаж байгаагаа мэдэж байна уу? ” гэсэн асуултуудыг удирдлагууд асуудаг байх нь чухал. Хэмжиж чадахгүй бол та удирдаж буй зүйлийнхээ талаар мэдээлэлгүй байна гэсэн үг. Харин хянаж чадахгүй удирдлага үр дүнтэй ажиллана гэж байхгүй шүү дээ. Хүний нөөцийн менежерүүд нь байгууллагынхаа “бизнесийн хамтрагч” болж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ юм. Нөгөө талаас удирдлагууд хүний нөөцийг “ажилтнууд” гэж л хардаг. Хүмүүн капиталын үнэ цэнэ буюу биет бус хөрөнгийн үнэ цэнийг байгууллагын ямар ч тайланд тусгахгүй байгаатай холбоотойгоор бид өнөөдөр хэмжих асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай болж байгаа юм. Хэмжихийн тулд нэгдүгээрт хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тодорхой зорилгоор бий болгосон Хүний нөөцийн бүртгэл тооцоо (HR Account­ ing) хэрэгтэй. Бид тодорхой дата буюу өгөгдлийг энэхүү бүртгэлийн аргаар эхнээс нь эмх цэгцтэй бий болгох, бүртгэлийн HRM системийг ашиглах нь зайлшгүй юм. Ялангуяа зөвхөн бүтээгдэхүүний өртөг тооцох бус удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой бүртгэл хийж, хүний нөөцийн хэмжих үзүүлэлтийг тусгах нь их чухал юм. Цаашлаад уг бүртгэлийн системийг хөгжүүлж, стандартад оруулснаар нийтлэг


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Хэрсүү овогт Гонгоржавын Гантөгс, Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D), Төрийн удирдлагын магистр, ШУТИС-ийн харьяа БУХС-ийн Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр хариуцсан дэд профессор. Боловсролын салбарт Хүний нөөцийн менежментийн зөвлөх, сургагч багшаар мэргэшсэн тэрээр боловсролын салбарт 15 жил ажиллаж байгаагаас сүүлийн 10 жил хүний нөөцийн салбарт мэргэжилтэн бэлтгэж байна. Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна Бүсийн хөгжлийн санаачлага ТББ-ийн судлаач, НҮБХХийн Засаглалыг дэмжих хөтөлбөр төсөлд судлаач-зөвлөх, Монголын хүний нөөцийн академийн сургагч багш, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Сүүлийн жилүүдэд хүний нөөцийн шинжилгээ хийх, хэмжих үзүүлэлтүүд, Хүний нөөцийн мэдээллийн системийг хөгжүүлэх чиглэлд судалгааны ажил хийж байна.

бизнесийн хэл болж хэлбэржинэ шүү дээ. Ийнхүү HRM системээр өгөгдлийг цуглуулж хэсэг хугацааны дараа бид байгууллагынхаа хүний нөөцийн талаар тодорхой өгөгдөлтэй болж эхэлнэ. Нэгэнт өгөгдлийн сантай болсон бол хүний нөөцийн үр өгөөжийн шинжилгээ хийх боломж бүрдэх юм. Энэ тал дээр Монголын IT компаниудын хөгжүүлж буй Green HRM гэх мэт програм хангамжуудын үүрэг, ач холбогдол өндөр гэдэг нь дамжиггүй.

Дараа нь хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвхөн тайлангийн зорилгоор Active Based мэдээлэл гаргахаас илүүтэй байгууллагын эцсийн үр ашигт төвлөрсөн байдлаар хийсэн ажлынхаа үр дүнг (Result Based) хэмжиж байж үр өгөөжийг тооцох боломж бүрдэнэ. Цаашлаад хүний нөөцийн менежментийн орчныг урьдчилан таамаглах (Predictive Analy­ sis) хийдэг байх нь чухал юм. Эдгээр анализ, дүгнэлтүүдээс байгууллагадаа Хүмүүн капиталын үнэ цэнэ, Хүн капиталын хөрөнгө оруулалтын

өгөөж, Бүтээмж, Байгууллагын ажил эрхлэлтийн брэндийн хүч, Engage­ ment Index (Байгууллага, ажилтан хоорондын холбоос үзүүлэлт), Com­ mitment Index (Ажилтны хариуцлага болоод үр дүнгийн биелэлтийн үзүүлэлт) зэрэг байгууллагын соёлын үзүүлэлтүүдийг хэлж өгч чадна. Эдгээр үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд нөгөө бий болсон өгөгдлөөсөө шинжилгээ хийж, тохирсон функцүүд ажиллуулах хэрэгтэй. Жишээ нь: Цалингийн өсөлтийн хурд Хүмүүн капиталд хөрөнгө оруулсан өгөөжийн

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 27


ЦАХИМ ХУВЬСГАЛ

өсөлтөөс их байвал цалингийн бүтэц буруу байна гэх мэт шинжилгээ хийж болох юм. ES: Хүний нөөцийн нэг төрлийн арга хэрэгсэл болох Talent Man­ agement нь технологийн хөгжил, шинэ залуу үетэй холбоотойгоор их яригдах болжээ. Энэхүү арга хэрэгслийг товчоор дурдвал ямар ойлголт зонхилж байна вэ? Talent Management бол үндсэн концепц нь өөрчлөгдсөн, харьцангуй стратегийн чиг баримжаа бүхий, хүний нөөцийн менежментийн хөгжлийн дараагийн давлагаа болж ирж байна. 1980 оноос хойш хатуу цагийн хуваарь, цалин хөлсний систем ашиглахаас илүүтэй асуудалд хүмүүнлэг талаас нь хандсан хүний нөөцийн менежмент (Human Resource Management) яригдах болсон. Харин өнөөдөр Talent Management (Авьяас чадварын менежмент), Human Cap­ ital Management (Хүн капиталын менежмент) яригдаж байгаа бөгөөд эдгээр ойлголтууд нь зүгээр ч нэг нэршлээс илүүтэй онолын сэтгэлгээний өөрчлөлт, хөгжил болоод байгаа юм. Talent Management-ийг хоёр үндсэн агуулгаар хэрэглэж эхлээд байна. Нэгдүгээрт одоо байгаа ажилтнуудынхаа авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх асуудал гэсэн нэг өнцөг байна. Хоёрдугаарт нийт ажилтнууд дундаа байгаа гол түлхүүр ажилтнууддаа төвлөрсөн менежмент гэж бас ойлгоод байх шиг байна. Минийхээр бол дээрх хоёр тодорхойлолт нь байгууллага чадварлаг, авьяаслаг ажилтнаа хөдөлмөрийн гэрээгээр уяж байгаатай адил уламжлалт хүний нөөцийн сэтгэлгээ болно. Питер Друкерийн хэлснээр 21-р зууны ажилтнууд мэдлэгтэй ажилтан (Knowledge Worker) буюу мэдлэгийг бүтээн бий болгогчид, компанийн хөгжлийг түүчээлэгчид байгаа хэдий ч нөгөө талаас байгууллага эдгээр ажилтнуудаа өмчлөх ямар ч боломжгүй болж байгаа юм. Ялангуяа IT салбар болоод боловсролын салбарт энэ хандлага тод илэрч байна. Жишээ нь: Харвардын мундаг профессор хүнийг Монголын аль нэг сургуульд багшаар

ажиллахыг уривал ирэхгүй л болов уу. Түүний оронд тухайн хүнийг өндөр төлбөртэй лекц уншуулахаар урьж, түүгээрээ дамжуулан хөтөлбөрөө сурталчлах, онлайн курсууд бий болгох зэрэг боломжууд бидэнд байна. Talent Management ойлголтын цаана мэдлэгтэй ажилтны өмчилж буй тэдгээр чадвар (Talent)-ыг байгууллага өөртөө хэрхэн хэзээ ашиглах вэ? Бизнесийн өрсөлдөөнд түүнийг нь ашиглан хэрхэн давуу тал олох вэ? гэсэн харьцангуй стратегийн түвшний менежментийн ойлголтыг ойлгох нь зөв болов уу. ES:Хүний нөөцийн уламжлалт чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ өөрчлөлтийн явцад хүний нөөцийн мэргэжилтнүүд ямар арга барилаар ажиллах шаардлага тулгарч байна вэ? Хүний нөөцийн үндсэн зарчим өөрчлөгдөж байна. Өмнө нь хүний нөөцийн бодлогод бүтээмжийг өсгөх хөшүүрэг нь цалин, урамшууллын бодлого гэх мэт зүйлүүд байлаа. Харин одоо “Морио гол дээр авчирч чадах ч, ус уух эсэхийг нь та шийдэж чадахгүй” гэсэн ойлголт буюу хүний хүсээгүй зүйлийг хийлгэх нь бүтээмжийг өсгөх боломжгүй гэдэг хандлага давамгайлах болж байна. Ялангуяа байгууллагын Talent-ууд буюу гол түлхүүр ажиллагсдад тэдгээр бодлого, зарчим нь нөлөөлөхгүй байна шүү дээ. Харин эсрэгээрээ хүн дуртай зүйлээ хийсэн үед л бүтээмж өндөр өсөлттэй байх боломжтой гэдэг нь батлагдсаар байна. Жишээ нь: Гарааны бизнес эрхэлдэг залуус ажил дээрээ очоод цагаа бүртгүүлэх шаардлагагүй. Тэд үнэхээр дуртай, хийхийг хүсэж буй зүйлээ хийж байгаа тул ажилдаа өдөр шөнөгүй зүтгэж байна. Энэ үед нөгөө менежментийн янз бүрийн арга хэрэгслүүд ямар ч нөлөөлөлгүй болж байгаа юм. Эндээс харахад тэрхүү гол түлхүүр ажиллагсад, талентууд, хүн капиталыг хэрхэн ямар аргачлалаар удирдах хэрэгтэй болов? мөн үүнийг дагаад хүний нөөцийн мэргэжилтнүүд нь үүн дээр ямар зарчмаар ажиллах вэ? гэдэг асуудал тулгарч байна. Үүнийгээ дагаад 2000-д оноос технологийн хөгжилтэй хамт хүнийн

28 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

нөөцийн мэргэжилтнүүдийн үүрэг, ажиллах зарчимд өөрчлөлт орсон. Тэд Policy Police буюу бодлого баримтлуулагч байхаас илүүтэй “Бизнесийн хамтрагч” байх арай өөр төрлийн арга барилд шилжээд байна. Бизнесийн хамтрагч болсноороо хүний нөөцийн мэргэжилтнүүд хэтийн бодлого, стратеги чиг баримжаат ажилдаа төвлөрөн ажиллах, бодит хөрөнгө оруулагч болдог байна. Үүний тулд ажлын цагийнхаа өөрсдийн ажлын цагийнхаа 76%-ийг зарцуулаад байгаа цалин, бүртгэл, гүйцэтгэл гэх мэт Policy Police (Бодлого баримтлуулагч) ажлуудыг програм хангамж, системд даатгаж, тодорхой хэмжээний автоматжуулалтыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зөв юм. Зарим томоохон байгууллагууд “Бизнес хамтрагч” болсон хүний нөөцийн хэлтсийг Internal Consulting Firm буюу тусдаа аутсорсинг болгон шинэ бүтэц зохион байгуулалтад оруулан шийдэж байна. Шинэ төрлийн зохион байгуулалт нь компанид өсгөж өгсөн хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө хувь хүртэж, яавал хөрөнгө оруулалтын өгөөжөө өсгөх вэ? Хүн капиталынхаа үнэ цэнийг хэрхэн өсгөх вэ? гэх мэт асуудлыг эрэлхийлэн бизнесийн ухаалаг шийдвэр гаргалтыг дэмждэг байна. Бизнесийн ухаалаг шийдвэр гэдэг нь эргээд Big Data буюу их өгөгдөл болоод орчин нөхөцлөө шинжилж байгууллага руу ирж буй давлагааг урьдчилан таамаглал хийхийг хэлнэ. Тухайн таамаглалаас үндэслэн дараа дараагийн бизнесийн сорилтуудыг амжилттай давах талентуудыг олох, урьдчилан бэлдэх, зөв чиглүүлэх бодлогууд гарч ирнэ шүү дээ. Өгөгдөлд суурилсан анализ хийх ч тэр, өөрчлөлтөд тохирсон ур чадварыг олох асуудал ч тэр аль аль нь стратегийн чиг баримжаа бүхий хүний нөөцийн менежментийн жинхэнэ хийх ёстой ажил болж байгаа юм. ES: Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, мэдлэг мэдээллийг түгээсэн танд баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье.


ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХ ШИЙДЭЛ

GREEN CONTRACT ГЭРЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ Green Contract нь байгууллагын хэмжээнд хийгдэж буй гэрээний харилцаатай холбоотой үүсгэх, бэлтгэх, батлах, нэмэлт өөрчлөлт оруулах процессыг бүрэн автоматжуулж, нэгдсэн санд төвлөрүүлэх, удирдах, хянах боломжийг бүрдүүлсэн гэрээний менежментийн иж бүрэн систем юм.

ГЭРЭЭНИЙ НЭГДСЭН САН СТАНДАРТ ГЭРЭЭНИЙ ЗАГВАРУУД ХЯНАХ САМБАР САНАМЖ МЭДЭГДЭЛ МОБАЙЛ ХУВИЛБАР ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ИНТЕГРАЦИ ТАЙЛАН

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

7731-2424

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 29


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ӨГӨГДЛӨӨС ҮНЭ ЦЭНЭ БОЛОВСРУУЛАХ НЬ Dell Компанийн үүсгэн байгуулагч Майкел Дэллийн бичсэн номонд “Хэрэв та ямар нэгэн өгөгдөл ашиглахгүй, өөрийн бодлоор шийдвэр гаргаж байгаа бол өөрийн компаниа маш аюултай замруу оруулж буй хэрэг юм, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед бол хамгийн аюултай” гэж дурдсан байдаг. Эндээс л Dell компани Бизнес Интелиженс системийг зөв менежмент хийж, TABLEAU BI өгөгдөл дүрслэх програм хангамжийг ашиглаж эхэлсэн юм. Tableau бол аналитик шинжилгээний програм бөгөөд үүнийг ашигласнаар ямар боломжууд нээгдэж байгааг Dell компанийн ажиллагсад бүгд ойлгож, тодорхой үр дүнг хүртэж эхэлсэн. Энгийн нэг жишээ нь Dell компанийн ажиллагсад асуудлыг үндсээс нь харж өгөгдлийн шинжилгээг хийхэд хамтран ажиллах болсон бөгөөд аливаа өгөгдлөөс шинэ боломжуудыг нээн илрүүлэх болсон. Dell компанийн ажилтан Роберт Аяала энд өгөгдлийг менежмент болоод BI системийн талаар ярилцсаныг танд хүргэж байна.

Tableau: Tableau ашигласнаар ямар асуудлуудыг шийдвэрлэж байгаа вэ? Роберт: Манай санхүүгийн алба өгөгдлөө хаана байрлуулахаас эхлээд маш олон төвөгтэй зүйлсийг шийдэх хэрэгтэй болдог. Түүнчлэн саяхнаас компанийн нэгдэн нийлэх том процесс болсноос (Dell компани EMC компанитай нэгдсэн) үүдэн бэрхшээлтэй зүйлс их гарч байна. Энэ үед Tableau бидэнд тэрхүү олон янзын өгөгдлийг нэгтгэж, бизнесийн зөв шийдвэр гаргахад тусалж байна. Компани нэгдэх процессын эхний шатанд бид P&L(profit and loss state­ ment) тооцооллыг хийх шаардлагатай болдог. Tableau-ийн өгөгдлийг нэгтгэж өндөр түвшинд дүрслэх (advanced visu­ alizations) нь бидэнд өгөгдлийг ойлгох, шаардлагагүй өгөгдлөөс цэвэрлэхэд хялбар болгож өгч байгаа юм. Tableau: Tableau ашиглах болсноор хүмүүсийн ажиллах байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Роберт: Манай багийнхан нийт ажлын цагийнхаа 75%-ийг өгөгдлөө цуглуулах, цэвэрлэхэд зарцуулж, шинжилгээ хийхдээ ажлын цагийн ердөө 25%-ийг зориулдаг байсан.

Харин энэ байдал өөрчлөгдөж ажлын цагийн зарцуулалтын хувийн байр солигдсон. Нэг үгээр Tableau-г ашигласнаар ажилчдаасаа илүү их үнэ цэнийг авах болсон. Tableau: Ажиллагсдын энэ байдлыг хэрхэн хүлээн авч байна? Роберт: Ажилтнууд маань үндсэн чадварт нь тохирсон багажийг гарт нь атгуулбал ямар их боломж нээгдэж болохыг харж байна. Өөрсдийнх нь хүссэн байдлаар өгөгдлөөрөө “тоглох” боломжийг Tableau олгох болсноос хойш янз янзын өгөгдлийг холбон шинэ хэрэгцээтэй, сонирхолтой тайлан гаргаж эхэлсэн. Энэ нь компанид төдийгүй өөрсдийн хувийн карьертаа том боломжийг нээж байгаа хэрэг. Манай олон шинжээчид өгөгдөл нэгдсэн санд цуглуулах гэж л ажилласаар цаг нь дуусдаг байсан нь одоо өөрчлөгдсөн. Tableau: BI аналитик (self-service) ашигласнаар Dell-д ямар үр ашиг авчирч байна? Роберт: Dell өнгөрсөн хугацаанд тун сонирхолтой замаар явж ирлээ. Өөрсдийн өгөгдлийн warehouse, менежмент, өгөгдлийн дэд бүтэц зэрэгт маш их хөрөнгө оруулалт

хийсэн байдаг. Мөн Tableau шиг програм бидэнд олон ашиг тус хүргэж байна. Одоо бид датаг хэрхэн зохион байгуулж тэндээс үнэ цэнийг болгох чадвартай, бизнесийг хэрхэн явагддаг ойлгодог, өндөр мэдлэгтэй бүтээлч хүмүүстээ тохирсон багажтай болсон. Tableau: Та бидэнд танай шинжээчид Tableau-г хэрхэн ашиглаж байгаа талаар жишээ хэлж өгөөч? Роберт: Бодит тодорхойлогдох жишээний хувьд гэвэл, өнгөрсөн удаагийн эргэлтээр бидэнд мэргэжлийн өндөр түвшний асуулт хөрөнгө оруулагчдаас “ Ямар бизнесийн нэгж дээр өсөлт харагдсан” талаар асуулт ирсэн. Бид энэхүү өсөлтөд үндсэн ямар бүтээгдэхүүнүүд голлон хөдөлгөх хүч болсон талаар мэдээллийг Tab­ leau-г ашиглан харж, хөрөнгийн менежментийг зөв хийж чадсан. Бид ажиллах хүчний датаг харахад бараа бүтээгдэхүүний түгээлтэд хариуцсан газрууд хэрхэн ажиллаж байна мөн борлуулалтын сураг хэр байна хэрхэн өсөж буурч байна, ирэх улирлуудад ямар хандлагатай байх зэргийг мөн харах болсон.

Эх сурвалж: https://www.tableau.com/solutions/customer/dell-inspires-workforce-visual-data

30 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


МОНГОЛ ИНЖЕНЕР

NORTON™ SECURITY PREMIUM Таны компьютер болоод гар утас, электрон төхөөрөмжийн нэгдсэн хамгаалалт Norton Security Premium нь компьютер, гар утас гэх мэт 10 хүртэлх тооны ухаалаг төхөөрөмжийн мэдээлэл, хадгалагдсан данс болон нууц код зэрэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн хүүхдийн тань цахим орчны зохисгүй агуулга бүхий мэдээллээс хамгаалахаар бүтээгдсэн.

ЯАГААД НОРТОНГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ? ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР ҮЙЛЧИЛГЭЭ Нэг шийдлээр хурдан суулгаж бүх төхөөрөмжүүдээ нэг дороос хянана.

ХАРЬЦУУЛШГҮЙ ХҮЧИН ЧАДАЛ Хамгийн хурдан, ачаалал багатай, хамгийн оновчтой орчин цагийн технологийн хамгаалалт

ХАМГИЙН САЙН ТЕХНОЛОГИ Та болон таны нэр хүндийг хамгаалах дэлхийн хамгийн хүчирхэг хамгаалалтын технологи

БАТАЛГААТ ХАМГААЛАЛТ Нортон хамгаалалтын систем нь танд вирусгүй цахим орчинг бүрдүүлнэ

ДАРААХ 3 СОНГОЛТУУДААС ХЭРЭГЦЭЭНДЭЭ ТОХИРУУЛАН АВАХ БОЛОМЖТОЙ

STANDARD

PREMIUM

PREMIUM

PC or MAC

5 PCs, MACs or Mobiles

10 PCs, MACs or Mobiles

DEFENDS against viruses, spyware, malware and other online threats PROTECTS better and faster than the competition – free or paid SAFEGUARDS your identity and online transactions WARNS you about risky Android apps before you download them SECURES multiple PCs, Macs, tablets and smartphones with a single subscription HELPS you manage protection for all your devices with an easy-to-use web portal PROTECTS your kids from unsafe content and guards against oversharing online HELPS you manage and balance your kids’ time online and offline BACKS UP your photos, financial files and other personal information on a PC INCLUDES 25GB of secure online PC storage, with the ability to add more

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

7731-2424 2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 31


ЦАХИМ ХУВЬСГАЛ

НӨХӨН СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

ХИЙХ ҮҮ? ЭС ХИЙХ ҮҮ? Танай бизнест дата буюу өгөгдөл хэр чухал вэ? Танай байгууллагын өгөгдөлд аюул учрахад хэр их хохиролтой байх вэ? эсвэл Танай байгууллагын өгөгдөл эргээд үйлчлүүлэгчид тань аюул учруулах боломжтой юу? Хэрэв байгууллага болон хэрэглэгчид аль алинд нь өгөгдөл маш чухал, алдагдвал бидэнд учрах хохирол нь өндөр байвал ӨГӨГДӨЛ НӨХӨН СЭРГЭЭХ төлөвлөгөө заавал байх ёстой байдаг байна. Гэвч яг ямар төрлийн өгөгдлөө илүүтэй хамгаалж, нөхөн сэргээх (Backup) нэмэлт төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг ялгах нь өгөгдлийн менежментийн нэг хэсэг юм. Технологийн болон технологийн бус аль аль компаниуд өмнөх өгөгдлөө цуглуулан анализ хийж, үйл ажиллагааны сайжруулалт, ирээдүйн төлөвлөлтдөө анхаарч эхлээд байна. Гэвч анализ хийх боломжтой өгөгдлийг Back­ up хийнэ гэдэг нь компаниуд стратегиа дахин эргэж харна гэсэн үг.

32 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

“ӨГӨГДӨЛ” ҮНЭТ ХӨРӨНГӨ БОЛОХ НЬ Гартнераас гаргасан “2017 CEO Survey: CIOs Must Scale Up Digital Business,” судалгаан дээр өгөгдөл нь уламжлалт санхүүгийн хөрөнгө шиг үнэ цэнэтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Нэг үгээр энэ нь байгууллагын үндсэн Капитал болж байгаа хэрэг. Ямар төрлийн өгөгдөлд нөхөн сэргээх төлөвлөгөө (Backup) хийхээ сонгохын тулд компанийн гол гүйцэтгэлийг хэмжих KPI тооцох түлхүүр өгөгдлийг эхлээд тодорхойлдог. Үүний тулд өгөгдөл тус бүрээс компани болон хэрэглэгчид ямар үнэ цэнэтэй гэдгийг маш сайн ойлгож, ажлын процессоо илүү тодорхой болгож, мэдээллийг хялбархнаар дамжуулах талаар илүүтэй суралцах хэрэгтэй. Нэгэнтээ байгууллагад ямар төрлийн KPI хэмжигдэхүүн, өгөгдөл чухал болохыг тодорхой болгосны дараа дараагийн алхам руу орох боломжтой. Зөв хэмжигдэхүүнийг тооцох KPI-тэй холбоогүй өгөгдөл, нөөцийг хадгалах нь үргүй зардал болдог. Тиймээс Нөхөн сэргээх стратегийг хэрэгжүүлэхийн тулд ямар төрлийн өгөгдөлдөө backup хийхээ өгөгдлийн ангиллаас харж сонгох нь зохимжтой юм.


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ӨГӨГДЛИЙН АНГИЛЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ Компанийнхаа бүтэц, үйл ажиллагаатай уялдуулан ямар өгөгдлийг хадгалан хамгаалах ёстойгоо ангилах хэрэгтэй. Харин эдгээр өгөгдлийг үнэ цэнээс хамааруулан ангилах дараах “Пирамид” аргыг хэрэглэдэг байна.

Mission critical application

Business critical application

100% Data backup

Continues Availability Data loss exposure: 0 Recovery time: Near 0

Continues Data Protection Data loss exposure: 0 secs to hours Recovery time: Mins to hours Backup & Archiving and DR Data loss exposure: 24 hours maximum Recovery time: Hours to days

Таны өгөгдөл пирамидын аль хэсэгт хамрагдахаас шалтгаалан шийдлээ сонгох хэрэгтэй болно. Жишээ нь байгууллага өгөгдлийн бааз дээрх мэдээллийн дагуу дотоод системээрээ хандан хэрэглэгчид үйлчилдэг процесстой гэж төсөөлье. Тэгтэл өгөгдлийн бааз дээрх мэдээлэл нь дахин ашиглах аргагүй болтлоо гэмтлээ гэж үзье. Энэ үед үйлчилгээний салбарууд дээрх ажилчид дотоод системдээ нэвтэрч чадахаа байж, хэрэглэгчиддээ сүлжээ холбогдохгүй байна түр хүлээхийг хүсч, санхүүгийн болон үйлчилгээний стандартын алдагдал үүснэ. Чухам энэ үед л CIO (Мэдээллийн технологийн хэлтсийн удирдлага, менежер) өгөгдлийн баазын мэдээллийг “Пирамид”-ын аль хэсэгт ангилан хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдгээс л тухайн байгууллагын хэрэглэгчид хэдхэн секундын дотор үйлчилгээгээ авч эхлэх үү эсвэл 24 цагын дараа юу эсвэл хэзээ ч авахгүй юу? Гэдгийг тодорхойлох юм. Мэдээж хэрэг Нөхөн сэргээх төлөвлөгөө хийгдсэн өгөгдөл хэдхэн секундын дотор сэргээгдэж дээрх бизнесийн алдагдлаас сэргийлж чадна.

DATA DOMAIN ӨГӨГДЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨНӨӨДРӨӨС БАТАТГА ӨГӨГДӨЛ НӨӨЦЛӨЛТ, НӨХӨН СЭРГЭЭХ САНГИЙН САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ СТОРЕЙЖ

ХУУДАС 50

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 33


Adaptive end-to-end network security

34 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE â„–1


МОНГОЛД АНХ УДАА

Schneider Electric нь дэд бүтэц, үйлдвэрлэл тоног төхөөрөмж, орон сууцны бус барилга байгууламж, мэдээллийн төвүүд, цахилгаан сүлжээ, орон сууцны зах зээлээр дамжуулж эрчим хүчний зохицуулалтын нэгдсэн шийдлийг хүргэдэг олон улсын томоохон брэнд юм. 2018 оноос Schneider Electric болон Ай Ти Зон хамтын ажиллагаагаа өргөжүүлж цахилгааны салбарт үнэ цэнийг хүргэж байгаа бөгөөд, бага хүчдэлийн цахилгаан хангамжийн DEKraft брэнд юм.

DEKraft брэнд болон бүтээгдэхүүний худалдан авалтын талаар дэлгэрэнгүй 2018 ISSUE №1 ENTERPRISE8811-3153 SOLUTIONS TODAY ANDхолбогдоорой. TOMORROW 35 мэдээллийг Ай Ти Зон лавлах 7731-2424, утсаар


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ТЕХНОЛОГИЙН ТРЕНДҮҮД 2018 ОНД Цахим бизнес модель болон эко системийн дараагийн үеийг AI буюу Хиймэл оюун ухаан, хэрэглэгчийн туршлага, цахим хамгаалалтууд тодорхойлдог болжээ. “Цахим бизнесийн хувьсал энэхүү хурдаараа өөрчлөгдсөөр байвал цахим бизнес моделиуд улам илүү боловсруулагдаж байгууллагын ажилтан, түншлэгч, хэрэглэгчдэд цахим болон бодит ертөнцийг зэрэгцүүлэхэд нөлөөлж байна” гэж Гартнер судалгааны байгууллагын дэд захирал Дэвид Серли цохон тэмдэглэжээ.

УХААЛАГ ЦАХИМ СҮЛЖЭЭ Орчин үед хүн, төхөөрөмж, контент, үйлчилгээний нийцлийг ухаалаг цахим сүлжээ буюу The Intelligent Digital Mesh гэж нэрших болсон.

Intelligent

AI foundations

Ухаалаг / Intelligent

AI буюу хиймэл оюун ухаан нь технологи бүрт тохиромжтойгоор илүү өргөн хүрээнд виртуал орчинд ажиллах боломжтой нэвтэрснээр илүү динамик, уян хатан, бүрэн автоматажсан системийг бий болгоно.

Сүлжээ / Mesh

Intelligent thinks

Digital

Цахим / Digital

Илүү сайн холбогдсон цахим орчныг бүтээхийн тулд бодит болон виртуал ертөнцийн холимог.

Intelligent Apps and Analytics

Digital twins

Cloud to the edge

Conversation Platform

Immersive Experience

Mesh

Цахим бүтээгдэхүүнийг бий болгохын тулд нэгдсэн хүн, бизнес, төхөөрөмж, контент, үйлчилгээний өргөтгөсөн холбоо хамаарал. Blockchain

36 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Event Drive

Continuous adaptive risks and trust


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Ухаалаг тренд Intelligent AI БҮТЭЭХ НЬ 2025 он гэхэд AI буюу хиймэл оюун ухаан нь бизнес модель, бизнесийн экосистемийг шинэчилж, хэрэглэгчийн туршлагыг шинэчлэх гол хэрэгсэл болохоор харагдаж байна. Технологийн чиг хандлага тодорхойлогч Гартнераас гаргасан саяхны судалгаанд нийт байгууллагын 59% нь AI буюу хиймэл оюун ухаан хэрэгжүүлэх өгөгдлөө цуглуулж эхэлсэн бөгөөд эхний туршилт, AI шийдлүүдээ аль хэдийн гаргачихсан байна гэсэн үр дүн гарсан байна. AI зөв ашиглах нь цахим бизнесийн хувьд томоохон үр дүн үзүүлж болох ч зөвхөн хүний хийж чадах бүх зүйлийг хийх чадалтай, хүний суралцах боломжтой бүгдийг маш сайн сурч чаддаг өндөр үзүүлэлттэй систем дээр суурилсан тохиолдолд үр өгөөжөө өгөх юм.

УХААЛАГ АППЛИКЕЙШН БА АНАЛИТИК Дараагийн хэдэн жилд бараг бүх аппликейшн, үйлчилгээнүүд ямар нэг байдлаар AI-н аль нэг түвшинтэй холбогдон ажилладаг болох нь гарцаагүй байна. AI нь маш олон төрөл категорийн аппликейшнууд дунд цоо шинэ төрөл болон гарч ирнэ. Гартнераас гаргаж буй нэг шалгуур бол одоогийн зах зээл дээрх програм хангамж, үйлчилгээ хүргэгчид AI-г хэрхэн нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ болоод хэрэглэгчдийн туршлагыг нэмж байгааг харж байгаа юм. Ингэснээрээ тэд ухаалаг ажиллагааг нь дэмжин шинэ, шинэ хувилбарууд гаргаж, илүү аналитик шинжтэй болгодог байна. Ухаалаг аппликейшнууд хүн болоод систем хоорондын шинэ төрлийн гүүр холбогч болж, уламжлалт ажиллах орчин, ажлын процессыг өөрчилж, виртуал орчин дахь үйлчилгээний туслах, байгууллагын

зөвлөх болох бүрэн боломжтой болжээ.Ухаалаг аппликейшнүүд нь хүмүүсийг орлох бус хүний үйл ажиллагааг дахин сайжруулах түлхүүр болдог.

хугацаандаа Цахим маркетерүүд, хот төлөвлөгчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд гэх мэт хүмүүст цахим ихрүүд маш их үр өгөөж өгнө.

IOT БҮТЭЭХ НЬ

ҮҮЛЭН ТЕХНОЛОГИОС ХЯЗГААР ХҮРТЭЛ

Ухаалаг эд зүйлс буюу IoT нь эргэн тойрныхоо хүмүүс болон эд юмстай илүү ухаалаг байдлаар холбогддог. Ухаалаг эд юмс хоорондоо хамтран ажилладаг болох нь тодорхой болсон бөгөөд энэхүү загвар нь хүний оролцоотой эсвэл бие даасан ч бай хамаагүй хэд хэдэн төхөөрөмжүүд хамтран ажиллана.

Цахим орчин Digital

ЦАХИМ ИХРҮҮД Цахим ихрүүд бол бодит амьдралын бүтээгдэхүүний виртуал дахь хувилбар юм. IoT-аар дамжуулан цахим ихрүүдийг хэрэглэгчдэд тарааснаар бүтээгдэхүүнд үнэ цэнэ нэмэх, сайжруулах, өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх гэх мэт байдлаараа өрсөлддөг байна. 2020 он гэхэд 21 тэрбум ширхэг хоорондоо холбогдсон сенсорууд бий болно гэсэн судалгаа байна. Тэр болгонд цахим ихрүүд хэдэн тэрбумаараа бий болно. Үүнийг дагаад сая сая долларууд IoT хэрэгслүүд, түүний засвар, үйл ажиллагаанд зарцуулагдана гэж үзэж байна. IoT-ээс гадна биет бус цахим ихрүүд бие биетэйгээ холбогдох холбоосууд улам нэмэгдсээр байна. Цаг хугацаа явахын хэрээр бүх бодит зүйлсэд цахим ихэр бий болж, хоорондоо холбогдон AI-д суурилан хоорондоо харилцаа холбоог үүсгэж, түүнээс дахин анализ хийх боломжтой болно. Цахим ихрийг ашиглахын гол үнэ цэнэ нь бүтээгдэхүүнийг ашиглах болон хөгжүүлэх боломж, үйл ажиллагааны үр ашигтай байдлыг тогтооход оршино. Ингэснээрээ урт

Edge computing буюу хязгаарын тооцоолол нь тухайн мэдээллийн эх үүсвэрээс ямар процессоор, ямар зайд, хэрхэн хүргэгдэж байгааг тодорхойлдог. Энэ нь тухайн мэдээллийн бусадтай холбогдох холбоо хамаарал, функц, сувгуудыг харуулсан загвар юм. Байгууллагууд сүлжээний дэд бүтцийн архитектураа хийх явцдаа энэхүү хязгаарын тооцооллоо ашиглан IoT элементүүдээ оруулан хийх хэрэгтэй. Үүлэн технологи болон хязгаарын талаар тооцоолол нь бизнесийн алдааг ойлгох арга зам болж өгдөг. Хязгаар бол контент байрлах газар бөгөөд сүлжээ дууссан газар дуусч байдаг, харин Үүлэн технологи бол интернет болон төхөөрөмжөөр дамждаг технологийн үйлчилгээ. Хамтад нь хэрэгжүүлж байгаа тохиолдолд үүлэн технологи нь үйлчилгээнд суурилсан загвар болж, хязгаар нь Үүлэн үйлчилгээнээс тусдаа хэсгүүдэд үйлчилгээг хүргэх нэгэн загвар болдог.

ХАРИЛЦДАГ ПЛАТФОРМ Энэ нь хэрэглэгчийг компьютертэй харилцан ярихад орчуулагч байдлаар ажиллах технологи юм. Эдгээр систем нь “Цаг агаар ямар байна вэ?” гэх мэт энгийн асуултад шууд хариулдаг. Яваандаа улам төвөгтэй харилцан яриаг гүйцэтгэж, гэрчүүдийн ярианаас анализ хийж гэмт хэрэгтний царайг дүрслэн гаргах мэт даалгаврыг гүйцэтгэнэ. Гэвч энэхүү технологид тулгараад байгаа нэг асуудал бол хэрэглэгч нь маш сайн бүтэцлэгдсэн асуулт, хариултаар харилцах шаардлагатай болж байгаа юм. Хэрэглэгч энгийн бүтэцлэгдээгүй байдлаар харилцаж байхад даалгавраа гүйцэтгэхийн тулд AI-тай хамтран ажиллаж болно.

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 37


ЦАХИМ ХУВЬСГАЛ

Сүлжээ

УХААЛАГ ТУРШЛАГА Augmented reality (AR), virtual reality (VR) болон холимог реалити нь хүмүүсийг цахим орчныг хүлээн авах ойлголтыг тэр чигт нь өөрчилж байна. Эдгээр нь харилцдаг платформтой хамтран ажиллаж, виртуал орчинд яг бодит мэдрэмж авах, туршлага үүсгэх технологи юм. Төхөөрөмж болон ухаалаг гар утсанд суурилсан AR, VR-д маш олноороо хөгжиж зах зээлд аль хэдийн нэвтэрч эхлээд байна. Жишээ нь Apple-ийн ARkit болон iPhone X, Goo­ gle-ийн Tango болон ARCore гэх мэт платформууд аль хэдийн гарчихсан.

Mesh

БЛОКЧЕЙН Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай нууцлалтайгаар, бүгдэд нээлттэй, тараан байршуулж хадгалах технологи юм. Блокчейн технологи нь өмнө байсан 3 төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлснээр үүссэн. • Хувийн түлхүүр криптограф (Private key cryptography) • Дундын хөтлөлттэй тархмал сүлжээ (Distributed network with a shared ledger) • Сүлжээний гүйлгээ, аюулгүй байдал, болон хөтлөлтийг хийж буй хүмүүст зориулсан урамшууллын систем. Блокчейн нь биткойн гэх мэт виртуал мөнгөн тэмдэгтийн үнэн байдал, интернет худалдааны найдвартай байдлыг шалгах, бүртгэл үүсгэх, эрсдэлээс хамгаалах технологи юм.

David Cearley, vice president and Gartner Fellow, discusses the Top Strategic Technology Trends 2018 at Gartner 2017 Symposium/ITxpo in Orlando, Florida.

38 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

ЭВЕНТЭД СУУРИЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА Бизнесийн ямар нэгэн арга хэмжээнүүд нь худалдан авалтын шийдвэр гаргах, түүний шийдвэрүүдэд нөлөөлөх магадлал нь хамгийн өндөр байдаг. Зарим тусгай зорилгоор, бусад компаниудтай хамтарсан арга хэмжээ нь яг зорилтот хэрэглэгчдэдээ туссан зөв моментыг бүрдүүлдэг. IoT болон AI технологийг оролцуулсан арга хэмжээ нь маш өндөр ач холбогдолтой болж, үр дүнг нь нарийн тооцох боломжтой болдог. Байгууллагууд цахим бизнесийн стратегиа арга хэмжээнд суурилсан байхаар тооцох хэрэгтэй. 2020 он гэхэд цахим бизнесийн шийдлийг танилцуулах, хэрэглэгчдэд хүргэхэд 80%-д нь арга хэмжээнд суурилсан, бодит үйл явдлаар дамжуулан брэндийн танигдалтыг хэрэгжүүлдэг болж, түүнийг дагаад бизнесийн эко систем өөрчлөгдөж, ажлын процессын 80% нь шинэчлэгдэнэ гэж үзэж байна.

ЭРСДЭЛ БОЛОН ИТГЭЛЦЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ НЬ Цахим бизнес нь аюулгүй, комплекс орчныг бий болгож байдаг. Бидний бизнестээ ашиглах хэрэгсэл илүү боловсронгуй болох тусам бизнесийн орчны аюул нэмэгдэж байдаг. Continuous adaptive risk and trust assessment буюу (CARTA) нь Цахим бизнесийг эрсдэл ба итгэлцэлд суурилсан шийдвэр гаргалт хийхийг дэмждэг. Уламжлалт хамгаалалтын техник нь цахим орчинд итгэл үзүүлэхгүйгээр шууд удирдах, хатуу хяналт тавих байдлаар хэрэгждэг байсан. Сүлжээний дэд бүтэц нь танай байгууллагын өмчийг цахим орчинд хангалттай хамгаалж чаддаггүй. Үүний оронд DevOps буюу програм хангамжийн үйл ажиллагаа хөгжүүлэхдээ төрөл бүрийн хуурах технологи, аюулуудыг үзэж туулснаар дараа дараачийн хөгжүүлэлтийг хамгаалах алгоритм өөрөө бичигдэж, дархлаа тогтдог.


МОНГОЛ ИНЖЕНЕР

THE PERFECT FIT FOR EVERY WORKSPACE Simple • Fast • Productive • Cost Saving

Google Cloud Print

Scan here to discover more about Canon Mobile Solutions.

ImageCLASS серийн загвар нь ямар ч бизнесийн орчин, оффист зохицохуйц загвартай, хэрэглэхэд хялбар хэвлэгч төхөөрөмж юм. Энэхүү загвар нь хамгийн бага зардал болоод өндөр бүтээмжит минималист агуулгын хүрээнд 5.2 секундэд, өндөр чанартайгаар хэвлэх боломжтой. Мөн гар утаснаас Wireless сүлжээгээр хэвлэх, Auto Duplex горимоор цаасны хэмнэлттэй хийх гэх мэт үнэ цэнийг хүргэдэг.

“Компакт + Сүлжээ

Мобайл холбоос

Ажлын байр, оффист тохиромжтой нэг шийдэл нь утасгүй сүлжээгээр хэд хэдэн төхөөрөмжөөс зэрэг хэвлэлт өгөх боломжтой.

CanonPRINT Business аппликейшн, Apple Airprint, Google Cloud Print, Mopria гэх мэт аппликейшнүүдыг суулгаснаар гар утаснаасаа шууд хэвлэх боломжийг олгодог. “

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 39


ӨГӨГДЛИЙН САНГ ХАМГААЛАХ 6 АРГАЧЛАЛ

А

юултай кибер халдлагууд нь ихэвчлэн компаниудын мэдээллийн сангуудын зардлыг өсгөж, санхүүгийн томоохон алдагдал, нууц мэдээллийг хулгайлахаар зорьдог. Өнгөрсөн жил буюу 2017 онд байгууллагуудын 83% нь мэдээллийн аюулгүй байдлын асуудалтай тулгарч энэ нь байгууллагуудыг өгөгдлийн сан болон аюулгүй байдалдаа яагаад анхаарах ёстойг сануул­сан билээ. Энэ аюулууд нь дотоод болон гадаад хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг бөгөөд бид эхлээд өөр­сдийн мэдээллийн дэд бүтэц, дотоод мэдээл­лийн санг хамгаалснаар аюулгүй байдлаа хангах алхам эхэлдэг.

40 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

ДОТООД ХАЛДЛАГА:

Мэдээллийн аюулгүй байдлын форум (ISF) -ын захирал Стив Дурбины хэлснээр, “Хортой, харгис, санамсаргүй байдлаар” гэсэн гурван төрлийн дотоод халдлага байдаг хэмээн тодорхойлсон. Дотоод аюулгүй байдлын халдлага нь байгууллагын орчинд ажилчид аюулгүй байдлын асуудлуудыг ойлгох чадваргүй байдаг тул зарим тохиолдолд санаатай байж болзошгүй.

ГАДААД ХАЛДЛАГА:

Гаднаас ирж буй халдлага нөгөө талаас компанийн гаднах эх үүсвэрээс гаралтай бөгөөд гэмт хэргийн синдикатууд, төрийн ивээн тэтгэгчид (state-sponsored), хакеристуудаас (hacktivists) ихэвчлэн ирдэг.


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ХЭРХЭН ДОТООД БОЛОН ГАДААД ХАЛДЛАГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? 1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛ

2

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТООЦОХ

3

АЖИЛЛАХ ХҮЧЭЭ СУРГА

4

ХАНДАХ ЭРХҮҮД ДЭЭР ЭРЭМБЭ ТОГТОО

5

ӨГӨГДЛИЙГ ШИФРЛЭХ

6

ҮҮЛИЙГ АШИГЛА

Програм хангамжийн систем дэх сул тал буюу сул талуудыг шалгахын тулд Penetration шинжилгээний хэрэгслийг ашиглаж болно. IDS (Intrusion Detec­ tion System) суурилуулах нь таны сүлжээнд сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг мэдээлж өгнө. Өгөгдлийн алдагдлыг илрүүлэх, зөвшөөрөлгүй SQL болон том өгөгдлийн гүйлгээг илрүүлэхийн тулд бүх өгөгдлийн сангийн хандалтын үйл ажиллагаа, хэрэглээний хэв мониторуудыг цаг хугацаанд нь хянаж байх. Эмзэг өгөгдлийг тодорхойлон ангилах. Өгөгдөлрүү нэвтрэх эрхийг илүү сайжруулан нууцлалтай болгох хэрэгтэй. Common Vulnerability Scoring System (CVSS) нь эмзэг байдлуудыг илрүүлэх, хүндийн зэргийг харуулсан тоон оноо гаргах боломжийг олгодог. Тоон үнэлгээ нь дараах зэрэгт хуваан бага, дунд, өндөр эсвэл онц чухал гэж ангилан чанарын хэмжилт хийдэг . Энэ нь байгууллагуудын мэдээллийн эмзэг байдлыг илүү томоор харуулж өгдөг.

Нийтлэг кибер халдлагыг (жишээлбэл, спэйр-фишинг, и-мэйл фишинг халдлагыг) хэрхэн таних талаар өөрийн ажиллах хүчнийг сургах. Нууцлагдмал илгээгчээс ирсэн имэйлийг бүү нээ. Аюулгүй байдлын талаар дотоод сургалт хийн ажилчдаа сайн сурга, тэдэнд гарч болох эрсдэлтэй алхмуудын талаар мэдээллийг сайн өг Ж/нь: Хор хөнөөл агуулсан файл болон өгөгдөл дээр бодлогогүй дарах, сэжиг бүхий и-мэйлийг хамаагүй нээхгүй байх. Хортой Вебүүдийн хандалтыг хаах.

Өгөгдлийн сангийн давуу эрх нь ажлын чиг үүргийн шаардлагаас хэт­рэхгүй байх ёстой. Ямар хүн ямар эр­хээр хаашаа хандаж болохыг сайн эрэмбэл. Зарим ажилчид давуу хандах эрхийг, өөрийн зорилтот эрх ашгийн төлөө компанид хохирол учруулах үүднээс ашиглахыг үгүйсгэхгүй. Тиймээс ажилчдын хандах эрхийг анх үүсгэхдээ анхаарал болгоомжтой дүрэм журмын дагуу нээх. Шифрлэлт нь өгөгдлийг өгөгдөлд шилжүүлэхийн өмнө scrambled код руу хувиргах тусгай математикийн тусгай алгоритм ашиглан өгөгдлийг найдвартай болгодог. Эрх бүхий хэрэглэгч хандах үед өгөгдөл декодлогддог. Одоогоор шифрлэлт нь байгууллагын хэрэглэдэг хамгийн түгээмэл, үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын аргуудын нэг юм. Cloud дээр суурилсан архитектур нь өгөгдлийг гамшиг болон халдлагаас хамгаалахад илүү тэсвэртэй байдаг. Өгөгдлийг хэрхэн найдвартай хадгалдаг талаар Иан Массейнхэм хэлэхдээ хамгийн иж бүрэн арга бол шифрлэлтээр дамжуулан өгөгдөл дамжин өнгөрөх бөгөөд үүл сервер дээр таны мэдээлэл аюулгүй “Амарч” байх болно гэж байсан. Марк Кросби, Dropbox-оос өгөгдөл шифрлэгдэх арга зам нь аюулгүй байдлыг нь нэмэгдүүлдэг гэсэн байна. Тэд файл бүрийг тусад нь шифрлэж хувааж, өөр өөр газруудад хадгалдаг. Тиймээс, хэн нэг нь ямар нэгэн аргаар эвдлэн эсвэл шифрлэлтээс буцаан нээхийг оролдсон тохиолдолд тухайн хүн зөвхөн санамсаргүй байдлаар заасан нэг хэсэг файл руу л л нэвтрэх боломжтой болдог.

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 41


ЦАХИМ ХУВЬСГАЛ

ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМЭЭР БИЗНЕСИЙН ҮР ӨГӨӨЖӨӨ ӨСГӨХ НЬ Технологийн хөгж­лийг дагаад хянал­тын камерын техно­логи бизнест бодит үнэ цэнэ өгдөг, орлого олох хэрэгсэл болдог болсон байна. Зөвхөн хянах, харах хэрэгцээгээ хэдийн давж, дүрсэнд тулгуурласан төсөөлшгүй олон боломжуудыг өөртөө шингээн тасралтгүй хөгжсөөр. Гэсэн хэдий ч бид хяналтын камер гэлтгүй бусад технологиудаа бүрэн гүйцэд ашиглахгүй байсаар байна. Хяналтын камер нь зөвхөн дүрсийг харж буулгах бус тэд­ гээр дүрсэн дээр анализ хийж, таамаглал дэвшүүлэх, царай таних, дулаан мэдрэх, хүн тоолох гэх мэт чадамжтай болжээ. Жишээ нь: Та хувийн жижиг дэлгүүр­тэй байлаа гэж бодъё. Дулаан мэдэрдэг хяналтын камер дэлгүүр­тээ суулгасан тохиолдолд - Үйлчлүүлэгчид аль хэсгээр нь илүү их, илүү бага явж байна? Яагаад зөвхөн тэр хэсгээр бага яваад байна? гэдгийг дулааны зураглалаас гарах анализаас харж

болно. Тухайн хөл хөдөлгөөн багатай хэсэгт ямар бүтээгдэхүүн байрлуулбал хэрэглэгчид илүү их худалдан авалт хийх вэ? гэдэг анализ, таамаглал эндээс гарч болох юм. Үүнийг видео аналитик гэж нэрлэдэг бөгөөд хяналтын камер дээр суурилсан аналитик хийдэг програм хангамжууд 2 төрлөөр хөгжүүлэлт хийгдэж байна. Нэгдүгээрт төвлөрсөн буюу сервер клиент бүтэцтэй зөвхөн дүрсэн дээр анализ хийгч программ хангамжууд бий. Үүнд Milestone брэнд дэлхийд тэргүүлдэг. Хоёрдугаарт хяналтын камер үйлдвэрлэгч нар камер дээр нь өөр дээрээ анализ хийх болом­ жийг бий болгосон. Энэ нь өөр дээрээ хүн тоолох, дугаар таних, дараалал тоолох, хүний нас тодорхойлох гэх мэт өгөгдлийг шууд боловсруулж байна.

Хяналтын камерын үйлдвэрлэлд Dahua Technology нь 2014 оноос дэлхийн видео тандалтын тоног төхөөрөмжийн зах зээлд хоёрдугаарт бичигдсэн ба 2017 онд Олон Улсын аюулгүй байдлын топ 50 компаниас 3-рт орсон хамгийн өсөлттэй технологи бүтээгч болж хувираад байна. Монголд 2017 оноос эхлэн “Dahua-Showroom” нь албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Тус газраас шинэ технологийн шийдлүүдийг бодитоор мэдрэх боломжтойгоос гадна мэргэшсэн инженер тухайн харилцагчдын нөхцөл байдал онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх бүхий л зөвлөгөө шийдлүүдийг гаргадаг. Та “Dahua Showroom” холбогдохыг хүсвэл 77312424, 99006008, 95952303 дугаарт холбогдоно уу.

42 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


ЦАХИМ ХУВЬСГАЛ

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 43


ЦАХИМ ХУВЬСГАЛ

АМАР ВИШН БУЮУ 911 СУВАГ ХЭРХЭН БИЙ БОЛОВ? Амар Вишн буюу 911 дүгээр суваг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 24/7 цагийн турш 4К нягтралтайгаар харуулах Traffic Channel юм. Ухаалаг бөгөөд бүтээмжтэй байна гэдэг нь магадгүй та түгжрэлгүй замаар, амар тайван, хяналттай аюулгүй орчноор зорчихоос эхлэх болов уу.

Анх ямар зорилгоор замын хяналтын 911 дүгээр сувгийг бий болгосон бэ? Бид анх видео интеграцчлалийн үйл ажил­лагааныхаа хүрээнд 911 дүгээр сув­ гаар дам­жуулан замын хөдөлгөөнийг хянах төслийг боловсруулсан. Энэхүү хяналтын системийг ямар ч хүн дуртай үедээ дуртай цагтаа, ямар ч замыг гэрээсээ хянах боломжийг олгож байгаа юм. Дүрсний хувьд Full HD 4K нягтралаар харах, шөнийн цагт 2 километрийн радиуст өнгөтөөр харах хүчин чадалтай камеруудаар 24 цаг замын хөдөлгөөний хянах боломжтой байдаг. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэхэд хамгийн түрүүнд тулгарсан сорилт юу байв? Улаанбаатар хот одоо сая гаруй хүн амтай. Тэдгээ­рийн дор хаяж тал хувь нь интернет, сүлжээнд холбогдсон байдаг. Маш олон хүмүүс рүү ийм өндөр чанар­ тай видеог байнгын шууд цацна гэдэг их том сорилт болсон. Энэ асуудал ер нь аль ч технологийн хувьд хүндхэн сорилт, харин бид энэхүү асуудлыг Ай Ти Зон

• Байгууллагын нэр: Амар Вишн • Үүсгэн байгуулагчид: Д.Гансүх, С.Мөнхбат • Төслийн нэр: Traffic Channel 911 • Хэрэглэгч: 600000 гаруй хэрэглэгчид

компанийн албан ёсоор нийлүүлж буй Axis Communication гэж дэлхийд техно­ логиор тэргүүлж буй Шведийн брэндийг сонгон маш ухаалгаар шийдэж чадсан гэж үзэж байна. Тухайн технологийн сорилтыг дав­ сан тул бидэнд одоо хүрч байгаа бай­х. Ямар шийдлийг та бүхэн хэрэг­жүүлэв? Амар Вишн энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ камерыг жинхэнэ утгаар нь нэгдсэн платформ болгон хөгжүүлж, хүн болгонд үр өгөөжөө өгөөсэй гэсэн итгэлээр хийсэн. Камерыг бид камер биш цогц платформ гэж үзэх ёстой. Ер нь олон төрлийн технологиудтай маш сайн интеграци хийх чадвартай байх нь хамгийн чухал л даа. Бид бусад технологитой нэгдэж, интеграци хийх боломжтой, чанартай дүрс дамжуулах хүчин чадалтай AXIS брэндийг ашигласнаар тэрхүү сорилтыг давсан. Монголын нөхцөлд цаг уурын хүнд нөхцөлтэй, эрс тэс уур амьсгал, цас бороо гээд хүнд­рэлтэй нөхцөлд найдвартай бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Энэ дээр бидний сонгосон Axis PTZ загварын давуу талууд илүү гарч ирж байгаа юм. Үүнд зөвхөн Axis брэндийн Lightfind­ er технологи нь шөнийн нөхцөлд маш бага гэрэлд дүрсийг тод харагдуулахын зэрэгцээ өдөр шөнийг харгалзахгүй өнгөтөөр дүрс дамжуулж байгаа. Мөн бидний ашиглаж буй камер нь лазер ашиглаж фокус хийдэг бөгөөд хөдөлгөөнтэй нөхцөлд маш хурдан фокусаа тохируулдаг давуу талтай. Мэдээж камераас гадна, Юнивишний үндсэн сүлжээ (backbone), Stream тоног төхөөрөмж, тэдгээрийг удирдах програм хангамж гэх мэт маш олон технологийг нэгтгэснээрээ өнөөдөр энэхүү бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, үр өгөөжөө хүртээж байна. Сүүлийн үед Видео, дүрсээр дам­ жуулан анализ хийх шийдлүүд их болсон. 911 сувгийн тухайд замын хөдөлгөөний дүрсний өгөгдлөөс

44 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1


Хөдөлгөөн бүрийн агшинг 4К дүрсний нарийвчлалтайгаар. AXIS Q6128-E PTZ Dome сүлжээний камер Хөдөлгөөн бүрийг алдалгүй барьж авах хэрэгцээ танд байна уу? AXIS Q6128-E PTZ камер нь хурдтай эргэх хөдөлгөөн, хүчирхэг татах чадварын тусламжтай хором бүрийг алдахгүй бичиж, 4К өндөр нягтралаар цэг бүрийг нарийвчлан харж чадна. AXIS серийн камерын талаарталаар илүү дэлгэрэнгүй AXISQ61 Q61 серийн камерийн илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээр орж харна уу? мэдээллийг доорхи линкээр орж харна уу? www.axis.com/products/axis-q6128-e

www.axis.com/products/axis-q6128-e

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 45


ЦАХИМ ХУВЬСГАЛ

B.Munkhbat, Co-founder of Amar Vision company.

анализ хийх боломжтой болов уу? Техникийн хувьд боломжтой. Гэвч видео аналитик хийхийн тулд нэг агшинд нэг цэг дээр дүрс фокуслаж байж урт хугацаанд дүрсний өгөгдөл үүсгэдэг. Харин 911 сувгийн камерууд 360 градуст байнга хөдөлж, дүрсийг буулгадаг, өөр өөр агшинд өөр цэгүүд дээр фокусладаг тул шууд видео анализ хийхэд төвөгтэй болж ирдэг. Бид энэхүү нөхцөлд хэрхэн видео аналитик хийх тал дээр судалгаа хийж байгаа. Амар Вишн 911 суваг их хандалттай байгаа харагдсан. Хэрэглэгчдэд ямар давуу талуудыг өгч байна вэ? Камерын хувьд 4К чанартай, маш их дүрсийг гацахгүй, зогсохгүйгээр 24 цагийн турш стрим цацаж байгаа нь хүмүүст илүү таалагдсан байх. Дээрээс нь түрүүн дурьдсан зурагтны удирдлагаараа хүссэн замаа хүссэн үедээ сольж харна гэдэг их дэвшилтэт технологи болж байгаа юм. Дэлхийн бусад улс орнуудад үзүүлдэг замын хөдөлгөөний дүрс нь зөвхөн нэг хэсэг газрыг тогтмол нэг цагт л үзүүлдэг. Тэгэхээр 911 сувгийн AmarVision шийдэл маань дэлхийд анх удаа хийгдэж байгаа сонголттойгоор хянах замын хяналт юм. AXIS брэнд маань Арктикийн -50 градус хүртэлх хүйтэнд тэсвэртэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж унтарсан тохиолдолд өөрийгөө засаж асах чадвартай тул маш найдвартай ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 11 камерыг байрлуулсан байгаа.

911 сувгийн 24 цаг шууд дамжуулж байгаа дүрс нь нэг талаасаа нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн үр өгөөж өндөртэй юм болов уу гэж харж байна. Та энэ талаар дурдвал? Хүмүүс ихэвчлэн манай сувгийг ашиглахдаа тухайн хэсэг газрынхаа ойр хавьд осол гарсан эсэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ямар нэгэн хальтиргаа гулгаатай байгаа эсэхийг нь хүртэл ажиглалт хийж болно. Яг л ийм төрлийн саад тотгороос болоод тэрхүү хэсэг замаас наана хэдэн км замд маш урт хугацааны түгжрэл, зогсолт үүсдэг. Тэгэхээр энэ төрлийн сааднаас зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотын замууд өдрийн аль цагт ямар байдаг талаар илүү мэдээлэлтэй болдог. Нийгэм болоод хүн өөртөө хэрхэн үр өгөөжийг бий болгох нь хүний өөрийнх нь хэрэглээнээс их хамаардаг. Бид энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ гээд замын түгжрэлийг бууруулах боломж­гүй. Харин хэрхэн ухаалгаар ажиллаж амьдрах нэг хэрэгсэл нь болж өгдөг. Цаашдаа ямар хөг­жүүлэлт хийхээр төлөвлөж байна вэ? Хэрэв бид үүнийг гар утасны апп­ликейшн болговол хэрэглэгчдийн замын хөдөл­ гөөний зорчих нь улам хялбарчлагдаж, яг тухайн цаг мөчид аль замаар явахаа шийдэж болно. Жишээ нь: Энхтайвны гүүр аппликейшн дээр түгжрэлтэй харагдвал нарны гүүрээр давар боломжтой шүү дээ.

46 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Цаашдаа энэхүү төслөө Дархан, Эрдэнэт хотоо аймгийн төвүүдтэйгээ холбосон байдалтайгаар сүлжээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Хөдөө орон нутгийн зам хаанаа цасан шуургатай, хаанаа тайван байгаа зэргийг хянаснаар эргээд хүмүүст аюулгүй зорчих боломжийг олгоно шүү дээ. Мөн замын камеруудынхаа тоог нэмж, хотын захын хорооллын замууд дээр байрлуулах хэрэгцээ байгаа. Одоо хараад байхад замын түгжрэл хорооллын замуудад хүртэл их болсон байна. Өөр бас нэмэлт янз янзын юм байж болно л доо. Жишээ нь Онгоцны нислэгийн Plan Spot гээд дүрслэл байдаг. Энэ нь Монголоос болон аль нэгэн нисэх онгоцны буудлаас ниссэн онгоцыг хаана явж байгааг нь хянах боломжтой стрим юм. Зөвхөн зам гэлтгүй онгоцны нислэг, Хөвсгөл далайн дүрсийг харуулах гэх мэт илүү сонирхолтой, энтертаймэнт талаас нь хөгжүүлж болно. Компанийн хувьд үүнээс илүү олон стрим, видео интеграгцчиллын янз бүрийн технологийн дэвшлүүдийг бид бүтээхээр судалгаа хийгээд, төлөвлөөд явж байна. Компанийнхаа харилцагчиддаа хүр­­гэ­­дэг гол үнэ цэнэ, үйлчилгээг би­дэнд энгийн үгээр тайлбарлаж өгөөч? Бидний хувьд сүүлийн үеийн техно­ логиу­дыг давуу талуудыг нь ашиглаад бусад­тай интеграц хийж, хамгийн бага зардлаар бизнесийн үр өгөөжийг өсгөх, ухаалаг шийдлийг гаргах нь Амар Вишн компанийн үндсэн зарчим юм. Үүнээс тулгуурлаад аюулгүй байдлын хяналтыг нэгдсэн хотын нэгдсэн нэг системд холбон аюулгүй байдлын дэд бүтцийг бий болгох вэ? гэдэг асуудал байна. Улс болон хотын хэмжээнд энэ төрлийн дэд бүтцийг хийсэн ч гэсэн найдвартай нэгдсэн удирдлага байхгүй, хэт их зардалтай байгаа нь харагддаг. Харин бидний санал болгож байгаа шийдэл нь заавал нэг нэгдсэн биет төв байх шаардлагагүй зүгээр л нэг платформ, нэг системд бүгдийг нь холбох юм. Бид энэхүү ажил дээрээ ч нэлээдгүй туршлагатай болж, дараа дараагийн хийж болох шийдлүүдийн судалгаануудаа хийгээд явж байна. Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

БЛОКЧЭЙН, КРИПТО МӨНГӨН ТЭМДЭГТ

ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ УУ? Блокчэйн технологи нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найд­ вартай нууцлалтайгаар, бүгдэд нээлттэй, тараан байр­шуулж хадгалах технологи юм. Харин энэхүү технологийг ашиглан, крип­ тографийн аргаар шифрлэж, нууц­ лал болон найдвартай байдлыг нь хангасан, хийсвэр мөнгөн

тэмдэгтийг Cryptocurrency буюу “Крипто мөнгө” гэж нэрлэж байна. Анхны крипто мөнгө “Биткойн”ыг 2008 онд хэсэг программист боловсруулан, 2009 онд Сатоши Накомото гэх нэрийн дор олон нийтэд тараасан байна. Тэд танилцуулах захидалдаа аливаа Засгийн Газраас хараат бус, бүх хүн

Крипто мөнгө Цахим орчинд солилцоно Кодууд Нийлүүлэлт нь тодорхой хязгаартай Компьютеруудаас үүсдэг Төвлөрсөн бус: Хараат бус Үнэ нь хэрэгцээнээс хамаарна

хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч этгээдийг хамруулах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй мөнгөн тэмдэгт хэмээн тайлбарлаад хямрал, инфляцад амархан нэрвэгдэхгүй доллар, евро зэргийг орлох валют хэмээжээ.

Уламжлалт мөнгө Бодит орчинд солилцоно Цаасан, зоосон... Хэрэгцээний хэрээр нийлүүлэгддэг Засгийн газруудаас олгогддог Төвлөрсөн: Банк болон хуулийн хяналттай Үнэ нь зах зээл, зохицуулалт зэргээс хамаарна

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 47


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

Крипто мөнгөний төрлүүд

ALTCOINS: Анхны крипто мөнгө болох Биткойны дараа үүссэн бусад крипто мөнгө.

CRYPTOCURRENCY

TOKENS: AltCoins

Bitcoin-Derived Blockchain

Бие даасан блокчэйн сүлжээ. Токенууд нь тухайн платформын ажиллах протоколыг тодорхойлохоос гадна уг сүлжээний ажиллагааг үйлчилгээ хэлбэрээр санхүүжүүлдэг (Жишээлбэл: олборлолт). Түүнчлэн токенууд нь компьютеруудын хамтарсан нөөцийг тархмал хэлбэрээр ашиглах боломж олгодог (тооцоолох болон өгөгдөл хадгалах).

Tokens

Native Blockchain

Peercoin

Etherium

Litecoin

ripple

Auroracoin

NXT

Namecoin

Omni

Dogecoin

Counterparty

Блокчэйн технологийн үнэ цэнэ

Б

идний амьдрал мөнгө, мэдээлэл, бүртгэл, баримт бичигтэй салшгүй холбоотой. Иймд бид мөнгө, бичиг баримт, мэдээллийг өгөх, солилцох, бүртгэх, шалгах, магадлах зэрэг янз бүрийн зорилгоор ямар нэг зуучлагчаар найдвартай байдлаа хангуулдаг. Гүйлгээ наймаа хийх, гэрээ гүйцэтгэх, аливаа эрх, үйл явдлыг бүртгэлжүүлэх үед найдвартай байдлыг бүрэн хангадаг өөр арга зам нь блокчэйн технологийг ашиглах явдал болоод байна. Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчэйн дотор бичиж болох бөгөөд блокчэйн сүлжээнд байгаа ямар ч бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх боломж одоогоор байхгүй байгаа юм. Гаднын зарим улсууд уул уурхайн лицензүүд, иргэний бүртгэлийн систем, гэрлэлтийн асуудал, нотариатын үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг блокчэйн руу шилжүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэж эхлэв. Жишээ нь Англичууд гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд блокчэйн технологийг ашиглан бүртгэлжилт болон салалтыг гуравдагч этгээд оролцуулахгүйгээр шийдэх боломж бүрдүүлсэн гэх мэтээр хялбар арга замаар асуудлаа шийдэж байна.

48 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Блокчэйн сүлжээг одоогийн байдлаар ямар нэг мэдээллийг бүртгэх, шилжүүлэх, баталгаажуулах, хадгалах чиглэлээр өргөн ашиглаж байгаа бөгөөд дараах бодит хэрэглээнүүд түгээмэл байна: • • • • • • • • • • • • •

Төлбөр тооцоо Шинэ хэрэглээ хөгжүүлэх Хандах эрхийг бүртгэх, баталгаажуулах Гишүүнчлэл Санхүүгийн үйлчилгээ Зээл, Даатгал, Хувьцаа, Мөнгөн гүйлгээ, Валют арилжаа Үйлчилгээний бүртгэл, тооцоолол Мэдээлэл хадгалах, ашиглах Өгөгдөл хадгалах, хуваалцах Зүйлсийн интернет, логистик Баталгаажуулалт Зөвшөөрөл, гэрчилгээ, зохиогчийн эрх ICO буюу Крипто мөнгө шинээр гаргаж, бизнесээ санхүүжүүлэх


ТЕХНОЛОГИЙН ТРЕНД

Улс орнууд крипто мөнгө, Блокчэйн рүү Цахим валютын гүйлгээг хянаж, зогсоож чадахгүйгээ төв банкууд, засгийн газрууд хэдийн ухаарсан. Тухайлбал Крипто мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн их хэрэглээнд нэвтрээд буй Биткоины гүйлгээ нь блокчэйн технологиор дамжин “peer-to-peer” буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд, ямар нэгэн дундын оролцоогүй явагддаг. Ингэхдээ холбогдох мэдээллийг “hashcash” алгоритм ашиглан нууцлаад, “distributed ledger” буюу төвлөрсөн бус, тархсан бүртгэлийн технологи ашиглан хадгалдаг. Үүнийг

ашиглан гүйлгээ хийхэд ямар нэгэн хөндлөнгийн зуучлагч хэрэггүй учраас үйлчилгээний зардлыг гайхамшигтай ихээр бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс ч зарим улс блокчэйнийг судлаад, өөрийн гэсэн цахим валют, эсвэл мөнгөн тэмдэгтийнхээ цахим хувилбарыг гаргахаар зэхэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Етереум” сангийн үүсгэн байгуулагч Виталик Бутеринтэй уулзаж, цахим валютын технологийг ашиглах боломжуудыг судалж, Оросын Төв банк рублийн цахим хувилбар гаргахаар судалж

байгаагаа мэдэгджээ. Хятадын Ардын банк өөрийн гэсэн цахим валютын загвар гаргасан бөгөөд ийм валют зах зээлд нэвтрүүлэх анхны томоохон төв банк болохоор ажиллаж байна. Тэгвэл Японы төв банк болон Европын төв банк хамтран цахим валютын технологи болох “distributed led­ ger”-ийг зах зээлийн дэд бүтэц болгон ашиглах судалгаа хамтран хийж буй аж. Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ байгааг ойлгосон банкирууд биткоины технологиос сурах зүйл их байгааг олж харсныг дээрх жишээнүүд баталсаар байгаа билээ.

2018 ISSUE №1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 49


DELL EMC DATA DOMAIN

ӨГӨГДЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨНӨӨДРӨӨС БАТАТГА ӨГӨГДӨЛ НӨӨЦЛӨЛТ, НӨХӨН СЭРГЭЭХ САНГИЙН САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ СТОРЕЙЖ

Жижиг дунд байгууллагад зориулсан Data Domain систем

Байгууллагад зориулсан Data Domain систем

ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛ

68

BACKUP

TB/hr

554

Виртуал орчинд ашиглах програм хангамжид суурилсан Data Domain Virtual Edition сторейж

Data Domain системийн програм хангамж

ЭНЭ ТӨРЛИЙН БУСАД ӨРСӨЛДӨГЧИДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД TB

in an 8-hour window

7x 1.5x

дахин өргөтгөсөн

дахин хурдан гүйцэтгэл

ӨГӨГДӨЛ ХАМГААЛАЛТЫН СТОРЕЙЖИЙГ ҮҮЛЭН САНД ДАВХАР ХАДГАЛЖ, ОЛОН НИЙТИЙН, ХОСОЛМОЛ, ХУВИЙН ӨГӨГДӨЛ БАЙРШУУЛАХ ЭРХТЭЙ

Intel Inside ®. New posibilities Outside

50 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

Ай Ти Зон компани нь DellEMC компанийн Тэргүүн Түнш (Premium Partner)-ээр 18 дахь жилдээ албан ёсны сервис, үйлчилгээгээр ханган ажиллаж байна. Хэрэв та DellEMC Data Domain бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл Ай Ти Зон компанийн лавлах төвтэй холбогдоно уу. 7731-2424


T1K

HD THERMAL IMAGING CAMERA

BUILT FOR THE EXPERT. BY THE EXPERTS.

2018 ISSUE â„–1 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 51


Канон брэндийн Албан ёсны дистрибьютер

Хаяг: Канон төв

70110544

52 ENTERPRISE SOLUTIONS TODAY AND TOMORROW 2018 ISSUE №1

CanonMGL

CanonMongolia


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.