Дижитал эрин бидэнд хэмжээлшгүй боломжийг авчрахын зэрэгцээ өмнө байгаагүй таашгүй олон эрсдэлийг дагуулсаар байна. Аюул, эрсдэл нь улам нарийн, хөнөөлтэй, хурдтай хөгжиж байгаа энэ цагт дараа үеийн цогц хамгаалалтын шийдлийг зөв сонгосноор Та эрсдэлээ хянах боломж бүрдэнэ.Олон төрлийн өвчнөөс өөрийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн шилдэг арга бол дархлаагаа сайжруулах. Эсвэл өвдсөн тохиолдолд цаг алдалгүй зөв оношлоод хурдан сайн эмчилгээг хийн түргэн эдгэрэх нь юм.
Үүнтэй адил болзошгүй эрсдэлээ үнэлэн түүн дээр суурилсан дархлааны хүчирхэг системийг бий болгож, халдлагад өртсөн тохиолдолд цаг алдалгүй илрүүлэн, онош тавьж чаддаг, эргүүлээд түргэн хариу арга хэмжээг авч харилцан уялдаатай ажиллах хамгаалалтын цогц системийг бий болгох дээр дараа үеийн кибер аюулгүй байдлын технологиуд төвлөрөн ажиллаж байна. Иймд бид энэ удаагийн “Enterprise Solutions” сэтгүүлийн дугаарт шинэ үеийн аюулгүй байдал, тэр дундаа клауд, дата хамгаалалт, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийн талаар онцлон бэлтгэлээ. Уншигч т