Их сургуулийн үндсэн сурах бичгүүд

Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр авсан ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2020 он


VHDL ТООН ХЭЛХЭЭНИЙ ЗАГВАРЧЛАЛ Зохиогч: Педрони В.А. Орчуулагч: Луубаатар Б., Сугир Ц. Редактор: Зоригтбаатар Б., Эрдэнэчимэг Д. Он: 2019 Хуудас: 227 ISBN: 978-99978-69-72-9 Уг тоон технологийн хөгжлийн хурдыг тодорхойлж байсан Мурын хуулийн эрчим саарч, ирээдүйд түүнийг орлох квант технологийн чимээ сонсогдсоор байгаа хэдий ч хэрэглээнд нэвтэрсэн байдал, суурь технологиудаа өргөжүүлэх шийдлүүд, дараа үеийн технологийн хөгжлийн хурд шаардсаар байна.


АЛГОРИТМ БА С++ Зохиогч: Ганчимэг Г. Редактор: Бадарч Д., Чулуунбанди Н., Ганчимэг Г., Батчимэг С. Он: 2019 Хуудас: 376 ISBN: 978-9919-22-111-9 Сурах бичигт С++ хэлний үндсэн нэр томъёо, функцүүд, удирдах бүтэц, зааврууд, массив заагчийн бүтэц, эрэмбэлэлт, хайлтын аргууд болон график горимын функцүүдтэй ажиллах боломжуудын талаар өгүүлжээ.


МЭДЭЭЛЭЛ ХАЙЛТЫН ҮНДЭС Зохиогч: Ганбат Ц., Сарангэрэл Д. Редактор: Бадарч Д., Чулуунбанди Н. Он: 2019 Хуудас: 206 ISBN: 978-99978-68-71-8

Уншигч та энэ номыг хичээнгүйлэн судалснаар бүтцийн бус их өгөгдлөөс мэдээлэл хайх, боловсруулах төрөл бүрийн программын зохиомждоо удирдлага болгох үнэтэй санаа, тодорхой шийдэл болон орчин үеийн хайлтын технологи machine learning-ийн талаар мэдлэг олж авах болно


ВЭБ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ҮНДЭС Зохиогч: Гүндсамбуу Б. Редактор: Сод-Од Б., Дамдинсүрэн Д., Батзолбоо Б. Он: 2019 Хуудас: 294 ISBN 978-9919-21-274-2

Энэхүү бүтээлд ил уурхайн технологийн автотээврийн хөгжлийн чиг хандлага, авто зам, хөдлөх бүрэлдэхүүн, удирдлага, шатахуун тосолгооны материалын зарцуулалт, хийнт дугуйн сонголт, байгаль орчин экологийн асуудал, хөдөлмөрийн болон экологийн аюулгүй ажиллагаа, автосамосвалын ашиглалт, найдвартай ажиллагааны талаар өгүүлэв.


ХҮН БА КОМПЬЮТЕРИЙН ХАРИЛЦАА Зохиогч: Ганбат Ц., Сарангэрэл Д. Редактор: Эрдэнэбаатар А. Он: 2018 Хуудас:243 ISBN 978-99929-64-15-4 Тус сурах бичигт хэрэглэгчийн хүчин чадварт зохицсон компьютерын програмын харилцааны зохиомжийг байгуулах, хэрэглэгчийн график интерфейс байгуулах түүнийг хэмжих, үнэлэх технологийн талаар бичсэн.


ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Зохиогч: Салливан У.Г., Викс Э.М., Коллинг С.П. Орчуулагч: Балдангомбо О., Чулуунбанди Н., Оюу Ч., Лхагвасүрэн Т. Ба бус. Он: 2019 Хуудас: 836 ISBN 978-9919-22-164-5 Сурах бичиг нь бүх төрлийн инженерийн мэргэжлээр сурч буй оюутнуудад зориулагдсан.


ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС Зохиогч: Лянхцэцэг С., Нацагдорж Ч., Чүлтэмдагва Т., Эрдэнэтуяа С. Редактор: Нацагдорж Ч. Он: 2018 Хуудас: 346 ISBN 978-99962-3-355-5 Тогтмол болон хувьсах гүйдлийн энгийн ба нийлмэл хэлхээний хуултуд, цахилгаан хэлхээний онолын үндсэн хэсгүүд, тооцоо хийх аргууд, гурван фазын хэлхээний онолын асуудлуудыг оруулсан байна. Мөн трансформатор, тогтмол болон хувьсах гүйдлийн цахилгаан машин, цахилгаан хэмжлэгийн онол, аппарат тоноглолын ажиллах зарчим тодорхойломжуудыг багтаасан байна.


ТЕХНИКИЙН ТЕРМОДИНАМИК Зохиогч: Цэен-Ойдов Ж. Редактор: Батмөнх С. Он: 2019 Хуудас: 332 ISBN 978-99962-63-72-7 Бодисын термодинамикийн шинж чанар, шингэнээс уур үүсэх явц, чийглэг агаар, хий ба шингэний урсац, хувьсах масстай биеийн термодинамикийн тухай ойлголт, дулаан цахилгааны эрчим хүч зэрэг асуудлуудыг багтаажээ.


ДУЛААН НЭВТРҮҮЛЭЛТ Зохиогч: Батмөнх С. Редактор: Содномдорж Д., ЦэенОйдов Ж. Он: 2019 Хуудас: 305 ISBN 978-99929-50-53-6 Ном нь дулааны үзэгдлийг биеийн физикийн бүтцийн тухай молекул кинетикийн онол, статистикийн физикийн ойлголтуудад тулгуурлан олон жишээн дээр тайлбарласан байна.


ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ Зохиогч: Намхайням Б. Редактор: Мангалжалав Ч. Он: 2019 Хуудас: 435 ISBN 978-99973-77-34-0 Энэ сурах бичигт цахилгаан ба дулааны эрчим хүчийг нэг дор хослон үйлдвэрлэдэг дэвшилтэт технологи дулаанжуулалтын онолын үндэс, дулаан цахилгааны төвийн үйл ажиллагаа, үр ашгийн түвшинд нөлөөлөх хүчин зүйлс, хот, суурин газрын дулаан хангамжийг шийдвэрлэх арга замууд, түлш-эрчим хүчний эх үүсвэрийг зохистой ашиглах аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн байна.


РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН ЭЛЕМЕНТИЙН БААЗ Зохиогч: Цэвгээ Н., Арслан Ж., Редактор: Мандах Б., Доржбалдан Н. Он: 2019 Хуудас: 316 ISBN 978-99973-976-8-3 Сурах бичигт цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн салбарт хэрэглэж байгаа реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн элементийн бааз, тэдгээрийн ажиллах зарчим, хийц бүтэц, төхөөрөмжийн онцлогийн талаар толилуулав.


ЦАХИЛГААН ТЕХНИК БА ЭЛЕКТРОНИКИЙН МАТЕРИАЛ ОНОЛ ХЭРЭГЛЭЭ Зохиогч: Бэхбат Г., Эрдэнэтуяа Ц. Редактор: Цэрэндорж З. Он: 2018 Хуудас: 426 ISBN 978-99962-1-579-7

Цахилгаан эрчим хүч болон электроникийн салбарт өргөн хэрэглэгддэг дамжуулах, тусгаарлах, хагас дамжуулах болон соронзон материалуудын үзүүлэлтүүдэд нөлөөлөх хүчин зүйлс, цахилгаан тоноглолуудад хэрэглэгдэж байгаа материалуудын дотор явагдах цахилгааны, химийн, физикийн болон дулааны янз бүрийн үзэгдлүүдийн физик орчин ба нөлөөлөх механизмын онолын үндэслэлүүдийг авч үзсэн болно.


ШИНГЭН БА ХИЙН МЕХАНИК Зохиогч: Батмөнх С., Даваасамбуу Ч., Мангалжалав Ч. Редактор: Батмөнх С. Он: 2019 Хуудас: 560 ISBN 978-99962-3-307-4 Сурах бичигт дулааны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, механик, үйлдвэрлэлийн технологи, инженерийн байгууламж, экологийн мэргэжлийн чиглэлээр инженерийн боловсрол олгох суурь мэдлэгийг агуулсан байна.


ДУЛААН, МАСС СОЛИЛЦООНЫ ПРОЦЕСС БА ТӨХӨӨРӨМЖ Зохиогч: Энхжаргал Х., Цэрэндолгор Д. Редактор: Намхайням Б. Он: 2019 Хуудас: 408 ISBN 978-99929-803-70-0 Төрөл бүрийн дулаан солилцооны төхөөрөмж болон ширгээх, дистилляц ба ректификац, хатаалгын төхөөрөмжид явагдах дулаан масс солилцооны процессын онолын үндэс, эдгээр төхөөрөмжийн үндсэн ба туслах тоноглолын хийц, дулааны ба хийцийн, гидравлик ба механик тооцоонуудыг тодорхой тусгасан байна.


ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН СОРОНЗОН ШИЛЖИЛТИЙН ПРОЦЕСС Зохиогч: Содномдорж Д., Пүрэвсүрэн Б. Редактор: Мандах Б. Он: 2018 Хуудас: 436 ISBN 978-99929-6-299-2

Сурах бичигт цахилгаан систем дэх цахилгаан соронзон шилжилтийн процессын аналитик онолын үндэс болон физик мөн чанарыг авч үзэж нийлмэл цахилгаан системд бий болох тэгш ба тэгш бус хэмтэй богино залгааны гүйдлийн тооцооны үндсэн практик аргуудын тухай дэлгэрэнгүй авч үзсэн байна.


АЯНГА ХАМГААЛАЛТ ГАЗАРДУУЛГА Зохиогч: Цэрэндорж З., Эрдэнэтөгс Ц. Редактор: Г. Бэхбат Он: 2018 Хуудас: 307 ISBN 978-99929-1-971-2 Сурах бичгийг аянга хамгаалалтын талаар сүүлийн үед олон улсын практикт нэвтэрсэн онол баримтлал, заавар стандартууд тэдгээрийг хэрэглэсэн жишээ бодлогуудаар нэмж баяжуулан 2 дахь удаагаа хэвлүүлэн гаргасан байна.


ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН МЕХАНИК ШИЛЖИЛТИЙН ПРОЦЕСС Зохиогч: Содномдорж Д., Ууганбаяр С. Редактор: Цэен-Ойдов Ж., Пүрэвсүрэн Б. Он: 2019 Хуудас: 382 ISBN 978-99929-0-265-5 Энэ сурах бичигт цахилгаан системийн цахилгаан механик шилжилтийн процессын онолын үндэс, мөн чанар, математик аргачлал, алгоритмыг индуктив аргаар авч үзсэн байна.


ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙ Зохиогч: Энхтуяа Б. Редактор: Энхтуяа Д., Сайжаа Н. Он: 2019 Хуудас: 435 ISBN 978-99973-46-06-3 Сурах бичигт хүнсний зохистой хэрэглээний физиологи, биохимийн үндэс, хүн өдөр тутам хүнсээр дамжуулан авах үлэмж болон бичил шимт бодисын хэмжээ, түүний физиологи эрүүл ахуйн шаардлагын онолын үндсийг тусгаснаас гадна хүн амын хүнсний хэрэглээний чиг хандлага, хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн үзэл баримтлал, шинжлэх ухааны үндэслэлийг багтаасан болно.


ХЭВЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС Зохиогч: Дамдинсүрэн Д. Редактор: Авдай Ч. Он: 2019 Хуудас: 367 ISBN 978-99929-51-06-0

Сурах бичиг нь нийт 10 бүлгээс тогтох ба бүлгүүдийг хэвлэлийн технологийн дарааллын дагуу байрлуулсан болно. Ном нь мэдээллийн хэрэгсэл, эх материал ба үсгээс эхэлж багйаа нь хэвлэлийн эх бэлтгэгч нарттухайн номныхоо агуулга, зориулалтанд нийцүүлэн шрифтээ сонгох, номынхоо форматыг шийдэх, нүүр боолтоо хувиарлахад ач холбогдолтой.


СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА ЗҮЙ Зохиогч: Авдай Ч., Энхтуяа Д. Редактор: Ч.Авдай Он: 2019 Хуудас: 331 ISBN 978-99929-844-1-4 Сурах бичигт судалгаа шинжилгээний ажил гэж юу болох, түүнийг хэрэгжүүлэх арга, дэс дараалал, үр дүнг боловсруулан үнэлэлт, дүгнэлт өгөх, үр дүнгийн тайлангш хэрхэн бичих тухай дэлгэрэнгүй оруулсан байна.


ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС БА АППАРАТ Зохиогч: Балжинням Ж., Найгалмаа Б., Норов Ч., Сайнбуян Ч. ба бус. Редактор: Хөхөө Д., ЭнхАмгалан Ш. Он: 2019 Хуудас: 504 ISBN 978-99929-3-067-5 Хүнс үйлдвэрлэлийн үндсэн процесс ба аппаратын онол, анализ, тооцоо хийх, загварчлах үндсэн ойлголтуудыг энэхүү сурах бичигт тусгав.


ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Зохиогч: Алтанцэцэг Я., Энхцэцэг Э., Редактор: Батмэнд Р., Батсүх Ц. Он: 2018 Хуудас: 241 ISBN 978-99978-2-814-9 Энэ сурах бичигт жимс, хүнсний ногооны ангилал, найрлага, чанарын шаардлага, тэдгээрийг хадгалах, үйлдвэрлэлд бэлтгэх, боловсруулах, нөөшлөх технологийн үндэс, практикийн асуудлуудыг тусгасан.


COMMUNICATIVE ENGLISH Зохиогч: Soyolsuren B., Enkhbaatar Ts., Dugarmaa S., Zolzaya Ch. Редактор: Soyolsuren B., Enkhbaatar Ts., Dugarmaa S., Zolzaya Ch., Narantsetseg R. Он: 2018 Хуудас: 204 ISBN 978-99978-57-42-2

Each unit has grammar tasks, small texts and vocabulary relevant to practical work situations. The book contains short, interactive speaking tasks to enable learners to use new language expressions in hands on contexts such us explaining purpose and giving instructions.


ХЭЛ ЯРИАНЫ СОЁЛ Зохиогч: Томтогтох Г., Дуламсүрэн Д., Энхчимэг Д., Даваажав Г., Энхбаатар Г_., Оюунгэрэл Ч., Баасанжаргал С., Мөнхжаргал Н., Сонинцэцэг Б., Оюунгэрэл С., Цэцэгмаа Р. Редактор: Болд Л. Он: 2019 Хуудас: 279 ISBN 978-99962-1-332-8 Энэхүү сурах бичиг нь хэл ярианы соёл, хэлний боловсрол, мэндлэх хүндлэх ёс, ярианы найруулга, илтгэх урлаг, бичгийн найруулга, найруулан бичих ур чадвар, баримт бичгийн хэл найруулга, шинжлэх ухааны хэл найруулга гэсэн зургаан бүлэг, хавсралтуудаас бүрдэж байна.


SCIENTIFIC AND TECHNICAL TRANSLATION Зохиогч: Tsetsegmaa Ts., Enkhtsetseg T., Baigalmaa Ts., Oyuntsetseg Y. Редактор: Soyolsuren B., Daisuke Mizutani, Connor L., Sterk G., Baigalmaa B. Он: 2018 Хуудас: 398 ISBN 978-99973-46-61-2 It is divided into four chapters and each part includes a number of texts and exercises covering topics in information and communication technology. The textbook aims to develop translation skills through tasks and exercises that encourage to combine their knowledge of english with their technical knowledge.


ENGLISH FOR ENGINEERING Редактор: Soyolsuren B., Enkhbaatar Ts., Dugarmaa S., Zolzaya Ch., Narantsetseg R. Он: 2018 Хуудас: 222 ISBN 978-99978-57-54-5 Incorporating career specific vocabulary, terms and contexts, each unit offers step-by-step instruction that immerses students in the four key language components: reading, listening, speaking and writing. A grammar reference section contains the particular grammatical points the students intend to practice.


ХӨРСНИЙ МЕХАНИК Зохиогч: Дашжамц Д. Редактор: Биндэръяа З. Он: 2019 Хуудас: 370 ISBN 978-99929-3-084-5 Шүүрлийн онолын зарим асуудал, гидротехникийн байгууламжийн доор болон биетэд явагдах шүүрлийн сүлжээ, хүчийг тодорхойлох, хөрсний усны шүүрэлтийн коэффициентыг талбайн туршилтаар тодорхойлох аргачлал, тооцох арга зэрэг асуудлуудыг нэмж оруулсан.


ДҮРСЛЭХ ГЕОМЕТР Зохиогч: Баттогтох Д., Дамчаасүрэн Х., Жигжид Б. Редактор: Отгонбаяр П., Азжаргал Ж., Доржбалдан Н. Он: 2019 Хуудас: 255 ISBN 978-99978-4-477-4

Энэ сурах бичигт огторгуй дахь геометр дүрсийг хавтгай дээр дүрлэх төвийн болон параллел проекцлолын арга дээр суурилдаг ортограф, аксонометр, перспектив тоон тэмдэгт проекцыг хамруулсан байна.


ХАРИМХАЙН БА НАЛАРХАЙН ОНОЛ Зохиогч: Отгонбаяр П., Оюунчимэг М., Уламбаяр Х., Пүрэвдорж С., Даваахүү Э. Редактор: Ганзориг Э. Он: 2019 Хуудас: 152 ISBN 978-9919-21-114-1 Харимхайн онолын үндсэн тэгшитгэлүүд, харимхайн онолын энгийн бодлогууд, хавтгайн бодлогууд, нимгэн хавтанцарын онол, налархайн ба гулсалтын онол, бие дааж бодох бодлогууд зэрэг найман бүлэгт хуваан бичигдсэн болно.


ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭС Зохиогч: Дашжамц Д., Алтанцэцэг Ж. Редактор: Очирбат Б., Удвал Л., Авдай Ч., Дашжамц Д. ба бус. Он: 2018 Хуудас: 245 ISBN 978-99978-2-531-5 Геотехникийн судалгааны ажил нь олон талтай, мэргэжилтнээс онолын мэдлэгээс гадна геотехникийн судалгааны ажил явуулах, багаж төхөөрөмжтэй ажиллах практик туршлага, чадвар их шаарддаг.


ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ 1 Зохиогч: Базар Г., Сугар М. Редактор: Очирбат Б., Удвал Л., Авдай Ч., Батмөнх С. Ба бус. Он: 2018 Хуудас: 623 ISBN 978-99929-4-698-9

Сурах бичгийн 1-р хэсэгт бетон, ган арматур ба төмөрбетоны физикмеханик чанарууд, мөн түүнчлэн төмөрбетоны эсэргүүцлийн онол, туршилтын асуудлууд, 2-р хэсэгт бүтээцлэлийн талаар, 3-р хэсэгт төмөрбетон бүтээцийг төсөллөх зарчим, давхар хоорондын хучилт, суурийн талаар тус тус бичиж, зарим түгээмэл хэрэглэгддэг элемент болон бүтээцийн тооцооны жишээ бодож оруулсан.


ГИДРАВЛИК АЭРОДИНАМИК Зохиогч: Болд П., Даваажамц Ш., Жамбалдорж Б., Пүрэвдорж Ч. Ба бус. Редактор: Отгонбаяр П., Чулуунхуяг С., Болд Б. Он: 2020 Хуудас: 383 ISBN 978-99978-57-74-3 Энэ сурах бичгийг гидравлик, хий шингэний механик, гидравлик, гидромашин, гидравлик хий ба шингэний хөтлүүр хичээлийг судалж буй оюутнуудад зориулсан байна.


ХАР БА УРАН ЗУРАГ Зохиогч: Нямжав Н. Редактор: Гончигбат И., Очирбат Б., Удвал Л., Авдай Ч. ба бус. Он: 2018 Хуудас: 327 ISBN 978-99962-869-5-7

Энэхүү сурах бичигт архитектурын сонгодог болон чимэглэлийн хийц элементүүдийг зурах дараалал, арга технологийг жишээ зургаар тайлбарласан нь эзэмших мэргэжилд ойртуулсан, хар ба уран зургийн таталбар татах арга, оюутан бие дааж экстерер, интерьер дизайны загвар зураг зайлшгүй гүйцэтгэх дадлагын 90 гаруй ажлуудыг зурах арга технологийн хамт зураглал, тайлбартай хавсаргаж оруулсан байна.


ХОТЖИХУЙН ОНОЛ БА АМЬДРАХ ОРЧИН Зохиогч: Гомбо Ж. Редактор: Гончигбат И. Он: 2018 Хуудас: 518 ISBN 978-99973-67-56-3 Сурах бичгийн 1-р хэсэгт хотжилт ба түүний мөн чанар, хөгжлийн төлөвийн талаар, 2-р хэсэгт хүн амын суурьшлийн хот, хотхон төлөвлөлтийн судлагдахууныг 10 бүлэг болгон тусгасан болно.


БАРИЛГЫН МЕХАНИК Зохиогч: Базар Г. Редактор: Нинжгарав Э. Он: 2019 Хуудас: 642 ISBN 978-9919-21-278-0

Барилгын механик номонд систем, бүтээцийн тооцооны онол, туршлагын асуудлыг дэлгэрэнгүй бичсэнээс гадна зарим тогээмэл хэрэглэгддэг бүтээцийн тооцооны жишээ бодож оруулсан болно.


ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН МАШИН Зохиогч: Чулуунбаатар Х., Рэнчинванжил Я. Редактор: Чулуунбаатар Х. Он: 2020 Хуудас: 431 ISBN 978-9919-22-583-4

Номонд газар шорооны ажлын машины зүтгэх хүч болон ажлын процессын онолын үндэс ба тооцооны талаар өгүүлж, иргэний ба үйлдвэрийн барилга, зам байгууламжид ашиглагддаг машины хийцийн онцлогийг тусгаж өгсөн. Мөн эдгээр машины хөгжлийн ирээдүйг заасан..


ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ Зохиогч: Ганболд Д., Энхбаатар А., Батцэрэн Ц., Лодой Г., Отгонбаяр М., Наранбаатар Б. Эмхэтгэгч: Наранбаатар Б., Батцэрэн Ц. Редактор: Чулуунбаатар Г., Пүрэвсүрэн Б. Он: 2019 Хуудас: 352 ISBN 978-99978-57-87-3

Энэ ном нь шинжлэх ухаан судлалын түүхэн тойм, шинжлэх ухааны философийн үүсэл, хөгжил, үе шат, судлах асуудлын үе шат, судлах асуудлын цар хүрээ, судалгааны арга зүй, аргачилал хүртэл эмх цэгцтэй хандаж, нэгтгэн системчилсэн судалгаа, сургалтын нэн чухал хэрэглэгдэхүүн болох томоохон суурь бүтээл юм


СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС Зохиогч: Цогзолмаа Д., Нарангэрэл А., Сүнжидмаа А., Буянхишиг Ж. Ба бус. Редактор: Цогзолмаа Д., Нарангэрэл А., Энхбаатар А. Он: 2019 Хуудас: 233 ISBN 978-99962-3-430-9 Номонд сэтгэл судлалын онолын үндэс, сэтгэл судлалын онолын түүх, бие хүн, ухамсар, психоанализ, сэтгэл зүйн талаар бичсэн байна.


МОНГОЛЫН ТҮҮХ Зохиогч: Лувсандорж Ш., Галиймаа Н., Ганболд Д., Энхбат А., Болдбаатар Ю., ба бус. Редактор: Галиймаа Н., Энхбат А., Энхбаатар А. Он: 2019 Хуудас: 798 ISBN: 978-99978-57-73-6

Тус сурах бичигт Монгол, Орос, Хятад, Солонгос, Түрэг, Араб, Перс хэлээр бичигдсэн Монголын түүхийн олон эх сурвалжийг эх хэлнээс нь шууд болон дам орчуулан оруулж, түүх, соёлын дурсгалуудын зураг, түүхэн их хүмүүсийн хөргийг тайлбарын хамт шигтгэж, бүлэг бүрийн ард түүхэн он дараалал, ярилцах сэдэв, дэлгэрүүлж унших номын жагсаалтыг хавсаргав.


МАКРО ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Алтанцэцэг Д., Энхтуул Ц.,Баттувшин Г., Эрдэнэсүрэн Д., Сүмжидмаа Т. ба бус. Редактор: Нарантуяа Т., Энхтуул Ц., Алтанцэцэг Д. Он: 2019 Хуудас: 314 ISBN 978-99978-2-469-1 Сурах бичигт эдийн засгийн онол, практикийн асуудлуудыг өөрийн улсын эдийн засаг, хууль эрх зүйн орчны жишээгээр тодорхой тайлбарласан болно.


МИКРО ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Алтанцэцэг Д., Баттүвшин Г., Энхтуул Ц., Золзаяа С. ба бус. Редактор: Нарантуяа Т., Энхтуул Ц., Алтанцэцэг Д. Он: 2019 Хуудас: 382 ISBN 978-99978-1-180-6 Эдийн засгийн онол, практикийн асуудлуудыг өөрийн улсын эдийн засаг, хууль эрх зүйн орчны жишээгээр тодорхой тайлбарласан.


ТӨРИЙН УДИРДЛАГА Зохиогч: Долгор Б., Одмаа Д., Төгөлдөр Я., Болормаа А. Ба бус. Редактор: Долгор Б., Болормаа А. Он: 2019 Хуудас: 459 ISBN 978-99978-57-72-9 Сурах бичиг нь төрийн удирдлага мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн хүрээнд бидний боловсруулан олны хүртээл болгож буй тухайн сурах бичиг оюутан суралцагчдад шинэ мэдлэг өгөх, сургалтын онол-практикийн уялдааг хангах, ажлын байран дээр хөгжих, мэдлэгээ хэрэглээ болгоход чиглэгдсэн хамтын бүтээл юм.


МЕНЕЖМЕНТ Зохиогч: Цэнд Н., Батхүрэл Г., Шуурав Я., Пүрэвдагва Х. Ба бус. Редактор: Батхүрэл Г., Пүрэвдагва Х. Он: 2019 Хуудас: 527 ISBN 978-99978-57-61-3 Дэлхийн олон улс оронд өргөн хэрэглэгдэж байгаа сурах бичиг бусад эх сурвалжийг үндэс болгон энэхүү сурах бичгийг туурвихдаа монгол менежментийн асуудал, монгол оронд менежментийн сургууль байгуулагдсан, тэдгээрийн сургалт судалгаанд оруулсан болон оруулж байгаа хувь нэмрийг тусгасан.


МАТЕМАТИК Зохиогч: Нямсүрэн Д., Базарсад Я., Өлзийбаяр В., Ууганбаяр Б., Гэрэлтуяа Т., Тайгынтуяа Б. Редактор: Очирбат Б., Ганхуяг Д., Цэдэнбаяр Д., Нямсүрэн До., СэрОд Б., Жаргалсайхан Ц Он: 2019 Хуудас: 520 ISBN 978-9919-21-060-1 Сурах бичигт шугаман алгебр, аналитик геометр, математик анализ, ердийн дифференциал тэгшитгэл, магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголт, онолын талаарх асуудлуудыг оруулсан.


ЕРӨНХИЙ ФИЗИК Зохиогч: Зоригт Г., Байгальмаа Ц., Сүх О., Насанбат Н. Ба бус. Редактор: Хэнмэдэх Л., Батдэмбэрэл Г., Насанбат Н. Он: 2018 Хуудас: 540 ISBN 978-99978-57-56-9 Номонд механик инженер, мэдээлэл холбоо, геологи, уул уурхай, дулаан цахилгаан, үйлдвэрлэлийн технологийн процессын онолын үндэс болох ерөнхий физикийн тулгуур ойлголтуудыг агуулсан болно.


НҮҮРСУСТӨРӨГЧИД ТЭДГЭЭРИЙН УЛАМЖЛАЛЫН ХИМИ Зохиогч: Бямбагар Б., Илчгэрэл Д., Наранцэцэг М.,Хандмаа Д., Энхцэцэг Э. Редактор: Авид Б., Мөнхбаатар П. Он: 2019 Хуудас: 584 ISBN 978-5-7264-0758-6 Сурах бичигт органик химийн үндсэн ойлголт, онолын үзэл баримтлалууд, органик бодисын байгалийн эх үүсвэрүүд, тэдгээрээс органик бодисыг ялгах, цэвэрлэх, шинжлэх аргууд, органик нэгдлийн физикийн ба химийн шинж чанар гаргаж авах болон хэрэглэх аргын тухай бичсэн.


ЕРӨНХИЙ БА ОРГАНИК БУС ХИМИ Зохиогч: Мөнхбаатар П., Бямбагар Б., Бүдсүрэн Ж., Пүрэв Ж. Ба бус. Орчуулагч: Мөнхбаатар П., Баатархүү Б. Он: 2019 Хуудас: 502 ISBN: 978-9919-22-034-1

Сурах бичиг нь химийн технологи болон химийн инженерчлэлийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа оюутнуудад үндсэн сурах бичиг болж байгаа юм.


ХИМИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИ Зохиогч: Сүхбаатар И. Редактор: Баатарсүх Б., Сарнай А. Он: 2018 Хуудас: 205 ISBN 978-99978-2-871-2 Химийн технологийн үндсийг шинжлэх ухааны болоод түүний судалгааны обьект болох химийн үйлдвэрлэлийн үүднээс авч үзсэн бөгөөд химийн процессын онолын зүй тогтлууд болон химийн реакторын онолын үндэс, системийн хандлагад суурилан химитехнологийн процессыг боловсруулах ерөнхий зарчмууд, химийн аж үйлдвэрийн түүхий эдийн ба энергийн баазын талаар оруулсан болно.


ГИДРОГЕОЛОГИ Зохиогч: Батсүх Н. Редактор: Оюун Д. Он: 2018 Хуудас: 271 ISBN 978-99962-4-602-9 Номонд газар доорхи усыг чулуулаг бүрхүүлд оршиж байгаа нөхцөлөөр нь ангилсан ангиллыг үндэс болгон, газар доорхи усны гарал үүсэл, ион давсны бүрэлдэхүүн, газрын гадаргад илрэх зүй тогтол, горим, баланс, нөөц баялаг зэрэг гидрогеологийн шинжлэх ухааны тулгуур ойлголтуудад анхаарлаа хандуулсан байна.


УУРХАЙН СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ Орчуулагч: Эрдэнэцэцэг Б. Батсүх Н. Редактор: Дондог Ё. Он: 2017 Хуудас: 220 ISBN 978-99978-57-25-5 Сурах бичигт цахилгаан тоног төхөөрөмж ба шугамын хамгаалалттай холбоотой асуудлуудыг авч үзсэн болно. Реле хамгаалалт түүний элемент, шуурхайн гүйдлийн үүсгүүр, гүйдэлийн трансформатор тавигдах үндсэн шаардлагыг мөн тусгасан.


ГЕОДЕЗИ Зохиогч: Дамдинсүрэн А., Алтанцэцэг Ж., Рагчаа Б., Оюунцэцэг Д. Редактор: Лайхансүрэн Б. Он: 2019 Хуудас: 208 ISBN: 978-99978-57-86-6

Номонд геодезийн шинжлэх ухаан, солбицол өндрийн тогтолцоо, зай, өнцөг, өндөр хэмжилтийн зарчмууд, хэрэглэгдэх багажууд, ажиллах зарчим, геодезийн сүлжээ ба зураглалын аргуудын талаар тайлбарлан бичсэн байна.


ЕРӨНХИЙ ГЕОЛОГИ Зохиогч: Хишигсүрэн С., Манчук Ч. Редактор: Лхамсүрэн Ч. Он: 2018 Хуудас: 367 ISBN 978-9919-21-619-1

Дэлхийн геологийн хөгжлийн тухай бүрэн хэмжээний үндсэн ойлголтууд, бодисын бүрэлдэхүүн, дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр явагдах метаморфизм, гадаргын хүчин зүйлс, ялангуяа нарны энергийн нөлөөгөөр явагдах өгөршил, салхи, урсгал ус, далай тэнгис, нуур, намаг, цэвдэг, мөстлөгийн үйл ажиллагаа, үүсэх бүтээгдэхүүний талаар шинжлэх ухааны цогц ойлголтуудыг бичлэг зураг, бүдүүвчтэйгээр тусган үзүүлжээ.


ЧУЛУУЛГИЙН ФИЗИК БУТЛАЛТ Зохиогч: Лайхансүрэн Б. Редактор: Пүрэв Л. Он: 2018 Хуудас: 466 ISBN 978-99962-551-0-6

Эл номонд дэлхийн чулуулаг бүрхүүл, химийн найрлага, физик шинж, чулуулгийн ангилал, уул технологийн гэх өрөмдөгдөх, бутлагдах, элээх, тэслэгдэх шинж ба физик техникийн шинж чанар болох структур, текстур, нягт, нүх сүвшил, ан цавшил, чулуулгийн ба хийн динамик, термодинамик, цахилгаан соронзон, цацраг идвэхт шинж чанар зэргийн талаар гол үндсэн ойлголтыг өгөв.


УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС Зохиогч: Цэдэндорж С., Пүрэв Л. Редактор: Батболд Б. Он: 2019 Хуудас: 259 ISBN 978-99973-877-6-9 Сурах бичигт эрдсийн баялгийн төрөл зүйл, тэдгээрийн үйлдвэрлэл, хэрэглээ олборлох ба анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн технологийн үндсийг товч хэлбэрээр тусгав.


УУЛ УУРХАЙН МАШИНЫ АШИГЛАЛТ ЗАСВАР Зохиогч: Нанзад Ц. Редактор: Лайхансүрэн Б. Он: 2019 Хуудас: 287 ISBN 978-99929-3-066-7 Уул уурхайн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын үндсэн шинжүүд, тэдгээрийг хүлээн авах, тээвэрлэх, ашиглалтанд бэлтгэх улмаар засвар техникийн үйлчилгээний системийн агуулга мөн чанарыг тусгасан.


ОНОЛЫН МЕХАНИК Зохиогч: Пүрэвжав Л., Должинсүрэн Б., Батбаяр Ж., Оюунгэрэл Ц. Ба бус. Редактор: Должинсүрэн Б., Пүрэвжав Л. Он: 2019 Хуудас: 434 ISBN 978-99978-4-535-1

Сурах бичигт онолын механикийн динамикийн агуулгыг дэлгэрэнгүй оруулж, уг курс болон техникийн ухааны бусад курсийг судлан эзэмшихэд нэн шаардлагатай жишээ бодлогуудыг оруулав.


МАШИНЫ ЭД АНГИ Зохиогч: Чимэд-Очир Г., Намнан Т., Өлзийсайхан П., Ганбат Д., Гангэрэл Х. Редактор: Чимэд-Очир Г., Намнан Т. Он: 2019 Хуудас: 364 ISBN 978-99929-4-437-4

Энэхүү номонд машин байгууламжийн механикийн онолын бүрэлдэхүүн хэсэг болох машины эд ангийн хичээлийн үндсэн агуулгыг хамран оруулав. Эдгээрт механик дамжуулга, гол, тэнхлэг, холхивч, холбовч, холбоосны хэрэглээний түүх, хийц, материал, бат бэхийн тооцооны онолын үндэс, инженерийн тооцооны програм хангамжийг хэрхэн ашиглах талаар оруулсан болно.


АГААРЫН ХӨЛГИЙН АЭРОДИНАМИК Зохиогч: Энхболд Т., Эрдэнэбат Б. Редактор: Бямбаа Ш., Лханаг Д. Он: 2019 Хуудас: 313 ISBN 978-99978-2-531-5 Далавчит онгоцны аэродинамик, түүний хүчний төхөөрөмж, сэнсний талаарх үндсэн ойлголтуудыг агуулсан болно. Агаарын хөлгийн дусал хэлбэртэй өргөх хүчний гадаргуу болон далавч, хэвтээ босоо тэнцвэржүүлэгчид, канард зэрэгт агаарны урсгалын харилцан үйлчлэлийн шинж чанарын ойлголтууд, далавчны геометр хэлбэржилт, хуйлралууд, өргөх хүч, хурд саагч, спойлерийн талаар оруулсан байна.

3


КЕРАМИК МАТЕРИАЛЫН ТЕХНОЛОГИ Зохиогч: Жадамбаа Ц., Амгалан Ж. Редактор: Жадамбаа Ц., Амгалан Ж. Он: 2019 Хуудас: 431 ISBN 978-99978-2-896-5

Керамик материалын химийн технологи хичээлийн хөтөлбөрт тулгуурлан барилгатехникийн зориулалттай керамик үйлдвэрлэхэд хэрэглэгддэг үндсэн ба нэмэлт байгалийн эрдэс түүхий эд материал түүний керамик технологийн шинж чанар, түүнийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи ажиллагаа, эцсийн бүтээгдэхүүний шинж чанарт тавигдах шаардлага зэргийг багтаасан.


БЕТОНЫ ТЕХНОЛОГИ Зохиогч: Дэндэвдорж Ч. Редактор: Оюунбилэг Д. Он: 2019 Хуудас: 294 ISBN 978-99962-51-37-5

Барилгын үндсэн материал болох бетоны үйлдвэрлэлд хэрэглэдэг үндсэн түүхий эдийн материалын чанарт тавигдах стандартын шаардлага, бетоны физик механикийн болон технологийн шинж чанарт үнэлгээ өгөх түүнийг жолоодох орчин үеийн онолын үндэстэй гүнзгий танилцуулахад оршино.


ЦУТГУУРЫН ТЕХНОЛОГИ Зохиогч: Мөнхцэцэг Ц., Ганзориг Ч. Редактор: Мөнхцэцэг Ц. Он: 2019 Хуудас: 319 ISBN 978-99973-908-06 Цутгах процессын онолын үндэс, цутгуурын үйлдвэрлэлийн технологи, хэвний материалууд, хэв ба чөмөг бэлтгэх, цутгуур тэжээгүүрийн систем, ширмэн цутгамал, ган цутгамал, өнгөт металлын хайлшийн цутгамал, цутгах тусгай аргууд зэрэг агуулгыг багтаасан их сургуулийн үндсэн сурах бичиг юм.


ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН РЕЛЕ ХАМГААЛАЛТ Зохиогч: Бат-Эрдэнэ Ж. Редактор: Содномдорж Д., Мандах Б., Дондог Ё. Он: 2019 Хуудас: 542 ISBN 978-99929-859-3

Цахилгаан системийн реле хамгаалалт, автоматжуулалт, цахилгаан хангамж, цахилгаан системийн мэргэжлээр их дээд сургуульд суралцагчдын мэргэжлийн сурах бичиг.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.