2018 оны 2-р улиралд ирсэн шинэ ном, сурах бичиг

Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр авсан ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2018 оны 2-р улирал


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ ШАЛГАХ ТЕСТ Редактор: Ганчимэг Г. Он: 2018 Хуудас: 92 ISBN 978-99978-2-055-6

Номонд мэдээллийн технологийн мэдлэг шалгах 500 тестийг 12 сэдвийн хүрээнд боловсруулж оруулсан. Тестийн агуулга бүр a, b, c, d вариантуудын аль нэгнээс зөв хариултыг ашиглан сонгох даалгавартай. Тестээ ажиллаж дууссаны дараа тестийн зөв хариултыг ашиглан хариултаа шалгаж болно

1


ГЕОЛОГИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГЫН ГАРЫН АВЛАГА Зохиогч: Хишигсүрэн С., Ундаръяа Ж., Чимэдцэрэн А., Сэрсмаа Г., Гантулга Б. Он: 2018 Хуудас: 83 ISBN 978-99973-824-5-0

Гарын авлагад байгаль дээр явагдсан болон одоо явагдаж байгаа геологийн эндоген ба экзоген үйл ажиллагаа, тэдгээрийн үр дагавар бүтээгдэхүүнтэй хээрийн нөхцөлд танилцах газар нутаг, объектуудыг зураг дээр хүснэгтээр харуулав.

2


ГЕОМОРФОЛОГИ ДӨРӨВДӨГЧИЙН ГЕОЛОГИ Зохиогч: Хишигсүрэн С. Он: 2018 Хуудас: 63 Гарын авлагад ерөнхий морфологийн зургийн тухай, гадаргын хэв шинжийг тодорхойлох асуудлууд, геоморфологийн судалгааны аргуудаас морфометрийн ба морфоструктурын судалгаа хийх бүлэг арга, аргачлалуудыг Жанчивлангийн дүүрэгт хийсэн судалгаагаар төлөөлүүлэн сонгон оруулсан байна.

3


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ДЭЭД УИРДЛАГА БУЮУ СЕО Зохиогч: Болор Д. Он: 2018 Хуудас: 240 ISBN 978-99978-2-283-3

Зохиогч 20 гаруй жил мэдээлэл харилцаа холбоо үндэсний компаниудын удирдан ажилласан туршлагандаа тулгуурлан менежерээс компанийн гүйцэтгэх дэд удирдлага хүртэлх замыг туулан удирдах ажил хийж байгаа хийхээр өөрийгөө бэлтгэж байгаа бүх хүмүүс, түүний дотор шинэ залуу үеийнхэнд зориулан энэ номоо бичжээ.

4


СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА ЗҮЙ Зохиогч: Авдай Ч., Энхтуяа Д. Он: 2018 Хуудас: 314 ISBN 978-99929-844-1-4 Сурах бичигт судалгааны шинжилгээний ажлын тухай, түүнийг хэрэгжүүлэх арга, үр дүнгийн тайланг хэрхэн бичих тухай дэлгэрэнгүй оруулсан байна.

5


МОНГОЛЫН ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧ Зохиогч: Очирбат П., Золжаргал Ж. Он: 2018 Хуудас: 123 ISBN 978-99978-2-671-8

Түлш, эрчим хүчний судлаачид хамтарч Орос, Хятад, Монголын эрчмийн бодлого, нүүрс, газрын тос, уран, шатдаг занар, сэргээгдэх болон уламжлалт бус эх үүсвэрийн ашиглалт зэрэг олон хүрээг хамарсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгийн үр дүнг боловсруулан толилуулж байна.

6


УС БЭЛТГЭЛ Зохиогч: Цэнджав Ц. Редактор: Мандал Д. Он: 2018 Хуудас: 268 ISBN 978-99978-2-807-1 Сурах бичигт дулааны тоноглолын металлуудад уур ба усны талаас үүсэх зэврэлт ба бохирдлын онолын үндэс, түүнтэй тэмцэх аргууд, дулааны цахилгаан станцын ус бэлтгэх химийн ба физикийн аргуудын онолын үндэс, технологи, тоноглолуудын хийцийн талаар дэлгэрэнгүй оруулсан байна

7


УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН АНГЛИ-МОНГОЛ-ОРОС ТОЛЬ Зохиогч: Жанчивдорж Л. Он: 2018 Хуудас: 462 ISBN 978-99978-0-706-9

Тольд усны нөөцийн судалгаа, усны барилга байгууламжийн хайгуул төсөл, барилга угсралт, ашиглалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд 20000 орчим нэр томъёо багтаасан бөгөөд усны аж ахуйн арга хэмжээг хэрэгжүү-лэх явцад инженерийн ус судлал, гидрогеологи, гидротехник, зам барилга, урсацын тохируулга, усны аж ахуйн тооцоо, усны нөөцийг нэгдмэл байдлаар ашиглах, хамгаалах ажлын төлөвлөлт, услалт хатаалтын систем, усан цахилгаан станц, үер, бохир ус цэвэрлэх зэрэг ус хэрэглэх, ашиглахтай холбоотой мэргэжлийн гол үгсийг багтаасан болно. 8


ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ Зохиогч: Ангар Ш., Батчимэг Ц., Эрдэнэцэцэг Б., Сандагдорж Г. ба бус. Он: 2018 Хуудас: 184 ISBN 978-99978-2-750-0 Тестийн эмхэтгэлд үйлдвэрийн цахилгаан хангамжийн сэдвүүдтэй холбоотой тест асуулт, бодлогыг өргөн хүрээтэй тусгасан болно

9


ҮЙЛДВЭРИЙН АВТОМАТЖИЛТАНД ХЭРЭГЛЭГДЭХ ПРАКТИК ТООЦОО Зохиогч: Емельянов А.И., Емельянов В.А., Калинина С.А. Орчуулагч: Орги Д. Редактор: Дэмчигсүрэн П. Он: 2017 Хуудас: 226 ISBN 978-99978-0-220-0

Уг номонд үйлдвэрийн технологийн процессыг хянаж шалгах, тохируулах багажуудыг зохион бүтээх мөн тэдгээрийг ашиглахад хэрэглэгдэх тооцоо хэрхэн хийх, шаардлагатай өгөгдлуудийг лавлахаас түүвэрлэн оруулсан болно.

10


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ГАРЫН АВЛАГА Зохиогч: Жаргалан С., Сарантуяа С., Энхжаргал Б., Оюунгэрэл С., Кундыз С. Он: 2014 Хуудас: 42 ISBN 978-99973-72-89-5 Энэ ном эь оюутныг геологийн

үйлдвэрлэлийн ажилтай танилцуулахаас гадна үйлдвэрлэлийн ажил хийж сурахад дадлагажуулах зорилготой.

11


ФИЗИКИЙН ХЯЛБАРШУУЛСАН ТУЛГУУР ЛАВЛАХ Зохиогч: Доржсүрэн Б. Редактор: Алтангэрэл Н., Цоохүү Х. Он: 2018 Хуудас: 195 Лавлахад физикийн механик, молекул физик, термодинамик, цахилгаан, цахилгаан соронзон, хэлбэлзэл, долгион, оптик, цацралын квант шинж чанар, молекул ба квант физикийн элементүүд зэрэг хэсгүүдийг багтаан оновчтой хялбар тулгуур байдлаар бичив.

12


ЖАВАСКРИПТ ФРЕЙМВОРК Зохиогч: Сод-Од Б., Гүндсамбуу Б., Удвалцэцэг Б., Цэнд-Аюуш Г. Редактор: Гүндсамбуу Б., Удвалцэцэг Б., Цэнд-Аюуш Г. Он: 2018 Хуудас: 150 ISBN 978-99978-2-655-8

Жаваскрипт дээр суурилсан чансаа өндөр фреймворкууд болон ашиглах болсон шалтггаан, хэрхэн хөгжүүлэлт хийх талаарх болон номны сэдвүүд Жаваскриптийн суурь мэдэгдэхүүнийг агуулаагүй учир вэб дизайны анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүст зориулагдсан.

13


МОНГОЛЧУУДЫН НОМЫН ӨВ Зохиогч: Сэржээ Б. Редактор: Мөнхсайхан С. Он: 2014 Хуудас: 126 ISBN 978-99978-2-682-4 Энэ бүтээлд номын тайлбарыг нилээд дэлгэрэнгүй, эрдэм шинжилгээний тайлбар болгон бичсэн байна. Номонд 26 судар номыг шинээр оруулж тайлбарласан ба 30 шахам номын тайлбарыг шинэ мэдээ баримтаар баяжуулав.

14


BUSINESS ENGLISH Зохиогч: Золзаяа Ч., Оюунцэцэг Л. Он: 2018 Хуудас: 127 ISBN 978-99978-2-107-6

Сурах бичиг нь бизнесийн харилцааны аман болон бичгийн үндсэн загварыг багтаасан бөгөөд эдгээрийг эзэмшихэд шаардлагатай үг хэллэг, өгүүлбэр бичвэрийг англи болон монгол хэлээр тайлбарласан ба бизнесийн харилцааны англи хэлийг зэмшихэд шаардлагатай дасгал ажилбаруудыг агуулсан 14 хичээл болон CD-нээс бүрдэнэ.

15


АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Зохиогч: Жавзансүрэн М. Он: 2018 Хуудас: 140

Энэ аян замын тэмдэглэл бол хойч үед түүх бичлэгийн улбаа болох бөгөөд ялангуяа археологийн судалгааны тайланг шинэ асуудал, өнгө төрхөөрөө баяжуулах учиртай.

16


ТҮҮХИЙН ЖИМЭЭР Зохиогч: Жавзансүрэн М. Редактор: Болдбаатар Ж., Төрбат Ц. Он: 2017 Хуудас: 344 ISBN 978-99978-0-618-5

Зохиогч цуврал нэвтрүүлгийг хийхийн тулд Монгол улсынхаа 10 аймаг, 20 сумын нутгаар 16800 км аялж, археологийн малтлага хийж буй газруудаар очиж, ярилцлага, нэвтрүүлгээ бэлтгэсэн байна.

17


ФИЗИКИЙН ҮНДСЭН СУРАХ БИЧИГ Зохиогч: Намсрай Х. Он: 2017 Хуудас: 1344 ISBN 978-99978-1-471-5 Сурах бичгийг математикийн бэлтгэл, Ньютоны механик, ажил ба кинетик энерги, эргэлт, хүчний момент, импульсийн момент, хэлбэлзэл, таталцал, долгионууд, дулаан ба термодинамикийн хуулиуд, хийн кинетик онол, термодинамикийн хууль, цахилгаан цэнэг, цахилгаан орон ба цахилгаан потенциал, соронзон сургаал, Амперийн хууль, хувьсах гүйдэл зэрэг олон ойлголтуудыг агуулсан 1000 гаруй жишээ бодлогуудтай орчин үеийн лаборатори сургалтанд зориулсан байна.

18


БАРИЛГЫН ГЕОТЕХНИКИЙН ТОЛЬ БИЧИГ Зохиогч: Нямдорж С. Редактор: Дашжамц Д. Он: 2017 Хуудас: 741 ISBN 978-99978-920-9-6 Тус толь бичгийг 25000 орчим үг, үг хэллэгийн сан бүрдүүлж Англи, Орос, Монгол, Хятад хэлний мэргэжлийн орчуулгатайгаар барилга инженерийн ул хөрсний инженер геологийн лаборатори ба хээрийн судалгаа, зураглал, буурь суурийн механик, хөрсний ус тусгаарлалт, гидротехникийн барилга байгууламжийн геотехник, геоэкологи, геомониторинг зэрэг чиглэлүүдийг хамруулан бүтээсэн байна. 19


БАРИЛГЫН БҮТЭЭЦИЙН ТОЛЬ БИЧИГ

Зохиогч: Нямдорж С. Редактор: Дашжамц Д. Он: 2017 Хуудас: 645 ISBN 978-99978-920-5-8 Толь бичгийг 42000 орчим үг, үг хэллэгийн сан бүрдүүлж Англи, Орос, Монгол, Хятад хэлний мэргэжлийн орчуулгатайгаар барилгын механик, байгууламжийн шинжилгээ, ачаа ба үйлчлэл тэдгээрийн хослол, өндөр барилгад салхины үйлчлэл ба салхины ачааллын нөлөөлөл, барилга байгууламжийн бетон, төмөр бетон бүтээц, барилгын бүтээцийн угсралт, үйлдвэрлэх арга зэрэг чиглэлүүдийг хамруулан бүтээсэн байна.

20


БАРИЛГА ЗАМЫН МАШИН Зохиогч: Нарангэрэл Г. Редактор: Лханаг Д. Он: 2018 Хуудас: 420 ISBN 978-99929-944-2-8 Энэхүү сурах бичигт барилга угсралтын үед барилгын хийц эдлэлийг ачиж буулгах, өргөж тээвэрлэх, барилгын материал, түүхий эдийг олзворлох, боловсруулах, бутлах, ангилан ялгах, шигших, тэжээх, туналах, бетон эдлэл, төмөр бетон бүтээцийг үйлдвэрлэх, машин тоног төхөөрөмжүүдийн ангилал, зориулалт, хийц, бүтэц, ажиллагаа, технологийн болон зохион бүтээлтийн тооцооны үндсийг тодорхой дэс дараалал, стандартын дагуу гадаад орны техникийн сурах бичгийн агуулгын хүрээнд тайлбарлан бичлээ. 21


ИНЖЕНЕРИЙН ЗАГВАРЧЛАЛ Зохиогч: Сэр-Од Б. Редактор: Энхбат Р. Он: 2017 Хуудас: 174 Динамик системийг удирдах оновчтой замыг олоход чиглэгдсэн математикийн шинжлэх ухааны нэгэн салбар нь оновчтой удирдлагын онол билээ. Оновчтой удирдлагын бодлогууд ба тэдгээрийн техник-технологи, эдийн засаг, менежментийн олон талын хэрэглээний бодлогууд нь нэг зорилгын функц эсвэл нэг шийдвэр гаргагч болон төлөв байдлын тэгшитгэлүүд гэж нэрлэгдэх ердийн дифференциал тэгшитгэлүүдээр дүрслэгддэг юм.

22


ШУГАМАН АЛГЕБР Зохиогч: Өлзийбаяр В., Гэрэлтуяа Т., Отгондорж Х., Бурмаа Л. Редактор: Очирбат Б., Нямсүрэн До., Жаргалсайхан Ц. Он: 2018 Хуудас: 340 ISBN 978-99978-2-430-1

Сурах бичигт шугаман алгебр, аналитик геометрийн ухагдахуунуудыг агуулсан үндсэн 5, нэмэлт 2 бүлэг, бүлэг тус бүрд дасгал бодлого болон бие даан гүйцэтгэх даалгаврыг нэмэлт бүлэгт оруулав.

23


СУДАЛГААНЫ ТӨГӨЛДӨРШИЛД ХҮРЭХ ЗАМ Зохиогч: Алтбах Ф.Г., Салми Ж. Орчуулагч: Очирбат Б., Индра О., Намнан Т., Соёлсүрэн Б. ба бус. Редактор: Очирбат Б., Намнан Т., Соёлсүрэн Б. Он: 2018 Хуудас: 371 ISBN 978-0-8213-8805-1 Уг бүтээлд 4 тивийн янз бүрийн бүс нутагт байрлах 11 их, дээд сургууль сургалт, судалгааны оргилд хүрэхдээ "шинэчлэгдэн өөрчлөгдөх"," шинээр үүсэн бий болох" гэсэн хоёр арга замын алийг нь сонгосон эсэхээс үл хамааран, дэлхийн түвшний судалгааны их сургууль болсон шилжилтийн хүнд хэцүү үеийг туулсан үнэ цэнэтэй туршлага, сургамжаас өгүүлсэн болно. 24


ЯВНА АА Зохиогч: Кристенсен Х.Х. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2013 Хуудас: 366 ISBN 978-99962-1-892-7

Энэхүү номд 1920-оод оны эхээр Даничууд өнөөгийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд фермерийн аж ахуйг хөгжүүлж, хожим даничууд суурьших эхлэлийг тавих зорилго агуулан зүтгэж байсан сонирхолтой түүхийг өгүүлнэ.

25


МОНГОЛЫН ТҮҮХТ ЖИНГИЙН ИХ ЗАМААР Зохиогч: Хартман Эдгар Фон Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2013 Хуудас: 153 ISBN 978-99962-1-893-4

Энэхүү ном нь - 49-н түүхэн ховор гэрэл зургуудтай. - Аян замын газрын зурагтай. - ....Би Копалаас Алатау нурууг дамжин Ховд хүрч, тэндээсээ Улиастай руу, цаашаа Сэлэнгэ мөрөнг дагаж Хиагт /Маймаачин - Алтанбулаг/ очих бодолтой байв. Копал нь Монголын хилээс холгүй, Алатау уулын хормойд өртөө жингийн их зам дээр оршдог, зүүн талаас хойд зүгийн нутаг руу аялах гол цэг нь болдог..

26


АЗИЙН ИХ ЦӨЛ ДУНДУУР Зохиогч: Хедин С. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2013 Хуудас: 161 ISBN 978-99973-2-182-4 Шведийн алдарт аялагч -судлаач Свен Хединий Такламаканы их цөлийг гатлах оролдлого бүтэлгүйтэж, жингийн хөсөг, хөтөч нараа алдаж, өөрөө харангатаж үхэхийн даваан дээр амь гарсан бодит түүхийн тухай өгүүлнэ.

27


МОНГОЛЧУУДТАЙ ЦУГ ХОРИОТОЙ ЛХАС РУУ АЯЛСАН НЬ Зохиогч: Хедин С. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2014 Хуудас: 174 ISBN 978-99973-2-508-2

Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин 1899 онд тухайн үед харийнханд, тэр тусмаа Европынхонд хаалттай байсан Түвэд орон, ариун дагшин Лхас руу очихын тулд нүүр царай, дүр төрхөө хувирган монгол мөргөлчидтэй хамт хэрхэн аялж, ямар адал явдалтай учирч байсан талаар энэ номонд өгүүлнэ.

28


МОНГОЛ, ТҮВЭДЭЭР ХИЙСЭН ХАЧИРХАЛТАЙ АМЬ ДҮЙСЭН АЯЛАЛ Зохиогч: Хюк Р.Э. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2016 Хуудас: 341 ISBN 978-99973-2-928-8

Энэ номонд монголчууд одоогоос 170-иад жилийн тэртээ хэрхэн аж төрж байсан, монголчуудын зан заншил, зан үйл, ааш араншин, ахуй амьдралын талаар маш сонирхолтой, үнэ цэнтэй мэдээллийг олж авахаас гадна монголчууд, хятадууд, түвэдүүд хоорондын харилцаа, шашин шүтлэгийн тухай мөн дэлгэрэнгүй өгүүлнэ.

29


МОНГОЛД СЭТГЭЛ ХОРГОДСОН ЕСӨН ЖИЛ Зохиогч: Фурбат Л. Орчуулагч: Баярсайхан Б. Редактор: Бат Ц., Баярсайхан Б. Он: 2015 Хуудас: 372 ISBN 978-99973-2-927-1 Гелета Иосеф, Монголд орж ирж

чадсан ч зорьсон замаа цааш хөөж чадалгүй, бас богино хугацаанд идээшин дассан хүний газарт сэтгэл хоргодсоор Монгол оронд үлдэж, 1929 оны зун хүртэл бүтэн есөн жилийг Монгол оронд өнгөрөөсөн түүхтэй.

30


СЭТГЭЛ БУЛААМ МОНГОЛ ОРОН МИНУ Зохиогч: Боссхард В. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2014 Хуудас: 350 ISBN 978-99973-2-242-5 Энэхүү номд - 113-н түүхэн ховор гэрэл зургуудтай. - Зохиогч Вальтер Боссхард 1930-аад оны эхээр Өвөр монголоор олон удаа аялж, монголчуудтай уулзаж учирч явсан тухай өгүүлнэ. - Зохиогч монгол гүн Ларсон, Дилав хутагт, Дэ ван зэрэг түүхэн хүмүүстэй уулзсан тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.

31


ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ИХ ЗАМААР Зохиогч: Хедин С. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2015 Хуудас: 200 ISBN 978-99973-2-928-7 Бээжин Хиагтыг холбох цайны их замаар ил задгай тэргэн дээр сууж, өвлийн тачигнасан хүйтэнд хунгар цасан дундуур хэрхэн зовж зүдэрч явсан тухайгаа дүрслэн бичсэн нь тухайн цаг үед эл зам дагуу жин хөсгийн тээвэр, хөл хөдөлгөөн ямаршуу байсныг мэдэж авахад туйлын ач холбогдолтой.

32


ЯВНА АА АХИАД ЖИН ХӨСӨГТЭЙ Зохиогч: Кристенсен Х.Х. Орчуулагч: Баярсайхан Б. Он: 2016 Хуудас: 436 ISBN 978-99929-73-58-5 Шведийн алдарт аялагч Свен Хединий хамт Төв Азийн экспедицтэй цуг Өвөр Монгол, Шинжаан хязгаар нутгаар аялсан бөгөөд энэ тухайгаа энэхүү номонд гайхалтай сайхнаар дүрслэн бичсэн болно.

33


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

34


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

35


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

36


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

37


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

38


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

39


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

40


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

41


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

42


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

43


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

44


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

45


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.