Тогтуун Хорвоо

Page 1

Тогтуун Хорвоо

1


2

Тогтуун Хорвоо


Бидний зурвас... Тогтуун Хорвоо сэтгүүлийнхээ урьхан хаврын шинэхэн дугаарт тавтай морилно уу! Хүндэт уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе Хоёрдугаар сард нэмэлт хоногтой өндөр жилийн дун цагаан урт өвөл ард үлдэж, хаврын урь нэгэнтээ оржээ. Хавар цаг хаалга тогшоод ороод ирлээ... Ирж буй цаг сэргэлт өгдөг төдийгүй өвлийн гүн ичээнээс толгой өндийн урин зундаа сэтгэл дүүрэн орох урам өгнө. Эрүүл бие саруул ухаанаар ажил амьдралаа хөтлөх зорилготой та бүхэндээ эрүүл мэндийн мэдээлэл болон зөвөлгөөгөөр дүүрэн шинэ дугаараа бид барьж байна. Завгүй бужигнадаг, эрс тэс цаг агаарын өөрчлөлтүүдтэй амьдралтай бидний дархлааны тогтолцоо сулран өвчлөлд өртөмтгий болох нь олонтаа. Дархлааныхаа тогтолцоог бэхжүүлэхийн тулд биеийнхээ хорыг хэрхэн тайлах талаар 28-р хуудаснаас БИЕ МАХБОДИЙН ХОР ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ. ХАВАР ЦАГИЙН “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ” АЧ ТУС мэдээллээс уншаарай. Эрүүл мэндээ бодож, хичээн зүтгэж илүүдэл жингээ хаявч хүссэн жингээ барих амаргүй байдаг. ЖИНГЭЭ ХАЯХ БОЛОН ЖИНГЭЭ БАРИХ НУУЦЫГ 38-р хуудсанд дэлгэсэн байгаа мэдээлэл танд тус болж магадгүй. Хаврын цэнгэг агаар шингэсэн бидний энэ удаагийн онцгой дугаараас та ер бусын гайхалтай мэдрэмжийг бүрэн дүүрэн мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. ТОГТУУН ХОРВОО сэтгүүл нь үргэлж эрүүл сайхан, тайван бүхнээр хэрхэн жигүүр хийх талаар зөвлөдөг таны дотны найз. Иймээс элдэв сөрөг бодол, таагүй түгшсэн мэдрэмждээ баяртай гэж хэлээд ЭЕРЭГ БОДОЛТОЙ БАЙХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЬЕ 15-р хуудас. Ерөнхий Эрхлэгч: С.Энхээ

Туслах Редактор: Б.Туул

Хэвлэлийн Редактор, Дизайнер: С.Гансүх

Мэдээлэл Боловсруулалтын Туслах: Б. Аригуун

Манай энэ удаагийн дугаарын онцлох нэгэн сэдэв нь ОЙ САНАМЖИЙН ӨӨРЧЛӨЛТ юм. Ой санамжийн өөрчлөлт нь дан ганц насжилтын явцтай холбоотой биш гэдгийг уншаад та бага ч гэсэн тайвширах болов уу. Өнөө цагийн хэт их ачаалалтай амьдралын хэв маягаас хамаарч хэн хүнд тохиолдох болсон асуудал гэдгийг та бидний бэлтгэсэн мэдээллээс уншаарай. ММАЗ Нийгэмлэгийн буландаа эмэгтэй хүн бүрийн мэдэж байвал зохих ЭНДОМЕТРИОЗ эмгэгийн талаар оруулсан байгаа. Даавар орлуулах эмчилгээний талаар эргэлзээтэй бол Энхээ эмчийн тайлбарыг уг булангаас олж авна уу. Харин эрчүүддээ зориулан ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДАВСАГ, ШЭЭС ЯЛГАРУУЛАХ ЗАМЫН ХУРЦ БУЮУ АРХАГ ХЭЛБЭРИЙН ҮРЭВСЭЛ-н талаар багтаасан бөгөөд танд бөөрний өвдөлт, нуруугаар хөндүүрлэх зовиур байгаа эсэхийг шинжээрэй. Уншихад сэтгэл дүүрэн өнгөлөг, толигор Тогтуун Хорвоо сэтгүүлээсээ дунд насны эрүүл мэнд болон мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үргэлж хүлээн авч, www.mmas.mn цахим хуудсаар зочилохоо бүү мартаарай. Асуух тодруулах зүйл болон санал бодлоо ний нуугүй бичих хүсэлтэй бол info@mmas. mn, enkhee@mmas.mn хаягаар илгээвэл бид хариу өгөх бололцоотой. Хавар цаг хаяанд иржээ. Цэцэгс дэлгэрч, шувууд жиргэх эерэг өөрчлөлтүүдийн хамт бидний бие махбодь, амьдралын үе шатын өөрчлөлтүүдийг хүлээж авахад та бэлэн үү? Хаврын ТОГТУУН ХОРВОО сэтгүүлээ хүлээн авна уу.

Сэтгүүлч: Б.Мягмардагва

Зөвлөхүүд: Д.Сүхээ: Тэргүүлэх Зэргийн Эмч, Анагаахын Шинжлэх Ухааны Мастер, ЭМШУИС-ийн Багш С.Хишгээ: Эх Барих, Эмэгтэйчүүдийн Зөвлөх Зэргийн Эмч, Клиникийн Профессор Н.Нарантуяа: Оношмед Лабароторын Эрхлэгч, Их эмч

Захиргаа: Администратор: Ю.Золжаргал

Маркетингийн Алба: Б.Нарандэлгэр

Хуулийн Зөвлөх: О.Цэвээндаваа

Туслахууд: М.Адъяасүрэн, Ч.Балжинням

Ц.Цэгмид: Уламжлалт Анагаах Ухааны Зөвлөх Зэргийн Эмч, Клиникийн Профессор Ж.Буянжаргал: Анагаах Ухааны Магистр, Эх Барих Эмэгтэйчүүдийн Тэргүүлэх Зэргийн Эмч, Клиникийн Профессор

Зөвхөн танд тохирсон эмчилгээний сонголтыг хийхэд бид мэдээллээр тусалъя Манай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та дараахи хаягаар бидэнтэй холбоо барина уу. Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг NCP Барилга 204 тоот Чингисийн өргөн чөлөө 15 Улаанбаатар хот 211213

Утас:/Факс 976-70101958 И-мэйл: info@mmas.mn Вэб хуудас: www.mmas.mn

Эхийг Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэгт бэлтгэж “Мөнхийн Үсэг” ХХК-д хэвлэв

Тогтуун Хорвоо

3


Гарчиг

Тогтуун

хорвоо

Хавар

ДУГААР: №8

34

2012 он

42 Бидний тухай 3

Бидний зурвас

Өнөөдөр 11 GO HELP ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА. Хөдөө, орон нутаг болон алслагдсан дүүргийн эмнэлгүүд түргэн тусламжийн машинтай боллоо.

Урлаг утга зохиол Сэтгэлийн их цэнгэл мэдрүүлсэн сайхан бүтээлээс...

12

“Настогтох сайхан”

13

“Чамдаа би хайргүй байхын аргагүй”

15

Тогтуун Хорвоо

ЭЕРГЭЭР БОДОХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Эрүүл бие 38

Эмч танилцуулж байна

ЖИНГЭЭ ХАЯХ БОЛОН ЖИНГЭЭ БАРИХ НУУЦ Эрүүл зөв аргаар жингээ хасах учир

18

НАСЖИЛТ ДАГАЖ ОЙ САНАМЖ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ЗАЙЛШГҮЙ ЮУ?

42

24

СУУХАД ТАВГҮЙ БАЙНА УУ? .

Хоолны зөвлөмж

28

БИЕ МАХБОДИЙН ХОР ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Цагаан мах эргэх эмгэгийн талаар.

Хавар цагийн “их цэвэрлэгээний” ач тус.

зохиолч З.Дорж

зохиолч Б.Лхагвасүрэн

4

Сэтгэл зүй

38

34

АМНЫ ТААГҮЙ ҮНЭР Олны дунд эвгүй байдалд оруулдаг энэ эмгэгийн шалтгааныг тайлбарлая.

47

ЦЕЛЛЮЛИТ. Бид яагаад целлюлитэд өртдөг вэ?

ТАНЫ ХООЛНЫ ТАВАГНЫ ХЭМЖЭЭ ТАНЫГ ТАРГАЛУУЛААД БАЙНА УУ?


Уламжлалт арга 50 ХАЛУУН ЧУЛУУН МАССАЖНЫ АШИГ ТУС 52 GINKGO BILOBA

60

Та даавар орлуулах эмчилгээнд эргэлзэж байна уу?

62

ЭНДОМЕТРИОЗ. Энэ эмгэг танд оношлогдоогүй байж магад.

65

Эрэгтэйчүүдийн шээсний замын халдвар

тархины цусны эргэлт болон ой санамжийг сэргээгч

54

ВИТАМИН К К амин дэм нь цус бүлэгнүүлэх уурагийн нийлэгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

56

ТӨМӨР Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн олонхи нь төмөр дутагдлын цус багадалтай байдаг.

УРАМШУУЛЛЫН ТАСАЛБАР 2012/ №8 3 тасалбар цуглуулаад 4 дэх сэтгүүлээ үнэгүй авах эрх

Тогтуун Хорвоо

5


ДАРААГИЙН дугаарт 2012 оны Намар Дугаар 9

Эмч танилцуулж байна

Уламжлалт арга

• Уушиг цээжний хөндийн эрхтэнүүдийн эрүүл мэнд

• Банк тавих эмчилгээний учир, аргачлал

• Сонсголын мэдрэхүй. Сонсгол насжилтын явцад өөрчлөгдөх нь зайлшгүй юу?

• Алое – Зуу наст ургамлын хэрэглээ • Milk Thistle ургамал нь элэгний эсийн хор тайлах ач холбогдолтой

• Гэдэс дүүрдэг шалтгаан

ММАЗН-ийн булан

Хоолны зөвлөмж • Та хоолноос хамааралтай болж байна уу

Эрүүл бие • Нөхрийнхөө илүүдэл жинг хасахад туслах дөхөм аргуудаас • Гэдэс чангалах энгийн арга хэмжээ

• Цэвэршилтийн үеийн халуу оргиж, хөөрөх зовиурыг багасгах арга хэмжээ, эмчилгээ • Цэвэршилтийн үед өндгөвчинд гарах хэвийн өөрчлөлт болон өвчлөлүүд • Эрчүүдийн цэвэршилт буюу андропаузын үеийн бодисын солилцоо

Сэтгэл зүй • ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ. Ганц бие хүмүүст зориулав

www.mmas.mn Дэлгэрэнгүй мэдээллийг 70101958 болон Info@mmas.mn- аас лавлана уу. 6

Тогтуун Хорвоо

Хаяг: 204 “Эн Си Пи”Барилга, Чингисийн Өргөн Чөлөө-15 Улаанбаатар, Монгол Улс


Хэрвээ та “Тогтуун Хорвоо” сэтгүүлийн өмнөх дугаарыг худалдан авахыг хүсвэл бид танд дараахи боломжуудыг олгож байна. • • •

2011 оны бүх дугаарыг 28,000 төгрөгөөр авах бололцоотой 2012 оны бүтэн жилийн захиалга 28.000 төгрөг ба 2011 оны сүүлийн 3 дугаар үнэгүй дагалдана. Мөн та манай ажлын байранд ирж, “Тогтуун Хорвоо”сэтгүүлээ хөнгөлөлттэй авах боломжтой. Тогтуун Хорвоо

7


МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ Манай ТОГТУУН ХОРВОО сэтгүүл та бүхэндээ эрүүл мэндийн мэдээллээ хүргээд 2 жилийн нүүр үзэж олон уншигчидтай болоод байна. Түрүүчиийн дугааруудад хэвлэгдсэн мэдээллийг олж авах хүсэлтэй уншигчдын хүсэлтээр бид хэвлэгдсэн мэдээллийн жагсаалт гаргаж байна. Та сонирхсон мэдээллээ авах хүсэлтэй бол бидэнтэй холбогдож түрүүчиин дугааруудыг хямдралтай үнээр худалдаж авна уу NCP Барилга 204 тоот Чингисийн өргөн чөлөө 15 Улаанбаатар хот 211213

Утас:/Факс 976-70101958 И-мэйл: info@mmas.mn Вэб хуудас: www.mmas.mn

Эрүүл бие 1.

Бодисын солилцоо: та илүүдэл жингээ буяны тарга хэмээн ярьсаар л явна уу? №3 (2011.01, 02, 03 сар)

5.

40 гараад биеийн жингээ зохицуулах нь № 6 (2011.10, 11, 12 сар)

2.

Баяр ёслолын хооллолт №3 (2011.01, 02, 03 сар)

6.

Иог дасгалын ид шид №2 (2010.10/11/12 сар)

3.

Завгүй үед дасгалын горимд орох ашигтай зөвлөгөө № 5 (2011.07, 08, 09 сар)

7.

Пилатес дасгалын онцлог №7 (2012.01/02/03 сар)

8.

Пилатесийн хамгийн үр дүнтэй дасгалууд №7 (2012.01/02/03 сар)

9.

Ямар төрлийн дасгал сонгох вэ? №4 (2011.04/05/06 сар)

4.

Зүрхний булчинг чангалах дасгалуудын үр шим № 6 (2011.10, 11, 12 сар)

Сэтгэл зүй 1.

Бишрүүлэн дагуулах увидас №4 (2011.04/05/06 сар)

6.

2.

Гэр бүлийн харилцаа ханьдаа дахин дурлах №7 (2012.01/02/03 сар)

Сэтгэл шархлуулсан нөхөрлөл №6 (2011.10/11/12 сар)

7.

Стресс юу дагуулдаг вэ? №4 (2011.04/05/06 сар)

3.

Ганцаардлаас хол бай. №3 (2011.01/02/03 сар)

8.

4.

Даавар таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар мэдмээр байна уу? №2- (2010.10/11/12 сар)

Хүссэн амьдралдаа хүрэх зам №2- (2010.10/11/12 сар)

9.

Хардалт №5 (2011.07/08/09 сар)

5.

Донтох эмгэгийн талаар та юу мэдэх шаардлагатай вэ? №5 (2011.07/08/09 сар)

Эмч танилцуулж байна 13. Тамхинаас гарах зөвлөмж №6 (2011.10/11/12 сар)

1.

Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих 10 арга №2 (2010.10/11/12 сар)

2.

Бамбай булчирхайн асуудал №5 (2011.07/08/09 сар)

14. Хараа болон нүдний өөрчлөлт №7 (2012.01/02/03 сар)

3.

Бясгалалын тухай №5 (2011.07/08/09 сар)

15. Харвалт №7 (2012.01/02/03 сар)

4.

Нарнаас хамгаалах №5- (2011.07/08/09 сар)

16. Үе мөчний үрэвсэл №3 (2011.01/02/03 сар)

5.

Нурууны өвдөлт №6- (2011.10/11/12 сар)

17. Үрэвсэл №6 (2011.10/11/12 сар )

6.

Нойргүйдлийн шалтгаан №5- (2011.07/08/09 сар)

18. Цусны даралт №2 (2010.10/11/12 сар )

7.

Өвдөлт №7 (2012.01/02/03 сар)

8.

Сэрүүн улирлын өвчлөл? Ханиад уу? Томуу юу? №3(2011.01/02/03 сар)

19. Цэвэршилтийн шилжилтийн үеийг эрүүл хэлбэрээр даван өнгөрүүлэх ашигтай зөвлөмжүүд №6 (2011.10/11/12 сар)

9.

Таны арьсыг дотроос эмчилье. -№3 (2011.01/02/03 сар)

10. Та цаг үргэлж ядраад байна уу? №2 (2010.10/11/12 сар) 11. Толгой өвддөгийн учир №4 (2011.04/05/06 сар) 12. Таны насанд хүүхэд гэжүү? №4 (2011.04/05/06 сар)

8

Тогтуун Хорвоо

20. Чихрийн шижинг тайлбарлах нь №4 (2011.04/05/06 сар) 21. Элэгний үрэвсэл №2 (2010.10/11/12 сар) 22. 40-50 насны үеийн өөрчлөлт №4 (2011.04/05/06 сар) 23. 40 гаруй насанд байх хяналт шинжилгээ №5 (2011.07/08/09 сар)


Хоолны зөвлөмж 1.

Дарсны ач холбогдол №5 (2011.07/08/09 сар)

6.

2.

Та өөрийн насанд тохирсон хоолыг зөв сонгож байгаа юу? №7 (2012.01/02/03 сар)

Цагаан хоолтон байхын ач холбогдол болон сөрөг талууд №6 (2011.10/11/12 сар)

7.

3.

Фитоэстроген №5 (2011.07/08/09 сар)

Чихрийн шижингийн үеийн хооллолт №4 (2011.04/05/06 сар)

4.

Хижээл насны хоолны дэглэм №2 (2010.10/11/12 сар)

8.

Шар буурцаг №2 (2010.10/11/12 сар)

9.

Шөлний ашиг тус №3 (2011.01/02/03 сар)

Цайны илбэ №4 (2011.04/05/06 сар)

10. Шөлний цэс №3 (2011.01/02/03 сар)

5.

Уламжлалт арга Ургамал Улаан хошингор №3 (2011.01/02/03 сар) Сармисны ид шид №7 (2012.01/02/03 сар) Чацарганы ач тус №3 (2011.01/02/03 сар) Black Cohosh №2 (2010.10/11/12 сар) Echinacea №3 (2011.01/02/03 сар) Dong Quai №4 (2011.04/05/06 сар)

1. 2. 3. 4. 5. 6.

Эрдэс бодис 1. 2. 3. 4.

St.John’s Wort эмийн ургамал №4 (2011.04/05/06 сар) 8. Siberian Ginseng №5 (2011.07/08/09 сар) 9. Sage №5 (2011.07/08/09 сар ) 10. Wild Yam №6 (2011.10/11/12 сар) 7.

Нэмэлт бүтээгдэхүүн

Кальци №2 (2010.10/11/12 сар) Хром №4 (2011.04/05/06 сар) Магни №5 (2011.07/08/09 сар) Цайр №6 (2011.10/11/12 сар)

1. 2.

Глюкозамин №3 (2011.01/02/03 сар) Омега 3-6-9 №7 (2012.01/02/03 сар)

Уламжлалт эмчилгээ 1.

Аромотерапи №5 (2011.07/08/09 сар)

2.

Хүрэхүйн гайхамшиг №2 (2010.10/11/12 сар)

3.

Халуун рашаан, ванны ач холбогдол №6 (2011.10/11/12 сар)

4.

Үнэт чулуун бариа №7 (2012.2/3/4 сар)

Витамин 1. 2. 3. 4. 5.

А амин дэм №7 (2012.01/02/03 сар ) Витамин Б комплекс №4 (2011.04/05/06 сар) Д витамин №6 (2011.10/11/12 сар) Е витамин №2 (2010.10/11/12 сар ) С витамин №3 (2011.01/02/03 сар)

ММАЗН -ний булан

40 ГАРУЙ НАСНЫХАНД ЗОРИУЛЖ эмч нараас олж чадаагүй мэдээлэл хүргэе 1.

Бэлгийн харьцаа дунд насанд. Гэр бүл төлөвлөлт. №4 2011.04/05/06 сар)

11. Хөхний өөрчлөлтөнд сонор сэрэмжтэй хандах. №6 (2011.10/11/12 сар)

2.

Дааврын тэнцвэрийн алдагдлын үүдэлтэй бэлгийн замын үрэвсэл. №4 (2011.04/05/06 сар)

12. Цэвэршилтийн үеийн тогтворгүй сарын тэмдэг. №5 (2011.07/08/09 сар)

3.

Поликистоз. №7 (- 2012.01/02/03 сар)

4.

Сар бүр таньд юу тохиолддог вэ? №2 (2010.10/11/12 сар)

13. Цэвэршилтийн талаархи гарын авлага. №6 (2011.10/11/12 сар)

5.

Түрүү булчирхай гэж юу вэ? №2 (2010.10/11/12 сар)

6.

Түрүү булчирхайн хорт хавдрын тухай таны мэдлэгийн санд. №5 (2011.07/08/09 сар)

7.

Умайн хүзүүний эсийн шинжилгээний хариуг тайлбарлах нь. №7 (2012.01/02/03 сар)

8.

Умайн хоргүй фибройд хавдар. Цэвэршилтийн үеийн онцлог. №5 (2011.07/08/09 сар)

9.

Үтрээний эрүүл мэнд. №3 (2011.01/02/03 сар)

10. Хижээл насны эрэгтэйчүүдийн дааврын буурлын шалтгаан. №3 (2011.01/02/03 сар)

14. Шээс задгайрах эмгэг. №3 (2011.01/02/03 сар) 15. Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд. №6 (2011.10/11/12 сар) 16. Эрчүүдийн бэлгийн сулралыг тайлбарлах нь. №4 (2011.04/05/06 сар) 17. Эр хүн уйлдаггүй юм. Эрчүүдийн сэтгэлзүй №7 (2012.01/02/03 сар) 18. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд эртдэнэ гэж байхгүй. №2 (2010.10/11/12 сар) 19. 40 гарсан эрчүүдийн анхаарвал зохих зүрх судасны өөрчлөлтүүд. №6 (2011.10/11/12 сар)

Тогтуун Хорвоо

9


Ой санамжийг сайжруулах ачхолбогдлын талаар 30-35-р хуудсанд оруулсан мэдээллийн дагуу судоку тархины дасгалтай жишээг та бүхэндээ хүргэе. СУДОКУ ХЭРХЭН ТОГЛОХ ВЭ? Судокуг тоглохдоо 9х9 нүдэнд бүх тоог давхардуулахгүйгээр байрлуулна. Байгаа тоог ашиглан байхгүй тоог олно. Таны байрлуулсан тоо босоогоор болон хөндлөнгөөр 1-9 хүртэл давхцахгүй байх ёстойг анхаарна уу.

Босоо ногоон эгнээнд 1-9 хүртлэх тооны аль нь дутуу байна вэ? 8 дутуу байгаа тул 8 бичнэ. Харин хөндлөн цэнхэр эгнээнээс хэдийн тоо дутуу байна. 6 дутуу тул 6 бичнэ. Харин доорх Улбар шар нүднээс 5 болон 7 дутуу байна. Дээр болох хажуу талын нүдийг харан аль нүдэнд хэдийн тоо байрлахыг бодож олно.

3 7 5 3 5 9 8 6 2 7 8 9 2 6 1 8 8 2 4 6 8 3 2 7 5 7 9 4

2

6 2 7

5 1 5

3 6

4 5

8 9 1 7 7

3 2 8 1 7 8

5 9 3 6

2

5

8

судоку: 1

7 1 3

8

7

судоку: 2

1 2

6 5 7

4 3 7 8

7 9 9

8 7 4 2

2 4 3 7 6

6 7 5 1 7 2

3 1 7 2 4 9 4 9 1 судоку: 3

8 5 2 8 7 3 1

4

7 1 3

1 5

судоку: 4 Хариуг 70-р хуудаснаас харна уу.

10

Тогтуун Хорвоо


ХӨДӨӨ ОРОН НУТАГ, АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНТАЙ БОЛЛОО. GO HELP Олон Улсын Хүмүүнлэгийн Байгууллага нь 2012 онд хүүхэд, залуусын хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Номын гэр, Номын байшин, Нүүдлийн номын сан, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна шинээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийн зорилго нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг тусгай тоноглолтой, түргэн тусламжийн тээврийн хэрэгслээр хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Төслийн хүрээнд 2012 оны 3 сарын 9-нөөс 3-р сарын 23-ны хооронд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Загвар төслийн сонгон шалгаруулалт” зохион байгуулж, сонгогдсон эмнэлгүүдтэй 1 жилийн хугацаанд хамтран ажиллаж, түргэн тусламжийн тээврийн хэрэгслээр хангана. Загвар төслийн саналаа ирүүлсэн эмнэлгүүдээс Булган аймгийн Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэг, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төв, Гачуурт Эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Өндөртолгой хүн эмнэлэг зэрэг 5 эмнэлгийн төслийн саналыг шалгаруулж 2012 онд хамтран ажиллахаар боллоо. Эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 1 жилийн хугацаанд

түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан үнэ төлбөргүй ашиглуулах бөгөөд төсөл амжилттай хэрэгжвэл тээврийн хэрэгслийг тус эмнэлэгт хандивлана. Уг төслийг хэрэгжүүлснээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, сумдын хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, малчдад тохиолдох өвчлөлүүдийг илрүүлж, эмчлэх, жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүдийг эргэх, дархлаажуулалтыг товлосон хугацаанд цаг алдалгүй хийх зэрэг ажлуудыг үр дүнтэй хийхээр төлөвлөж байна. Төсөлд хэрэглэгдэх тээврийн хэрэгслүүдийг Их Британи улсын Лондон хотын түргэн тусламжийн байгууллагаас манай байгууллагад хандивласан бөгөөд Монгол Сайн Үйлс Ралли Хүмүүнлэгийн аянд оролцсон багууд Монгол улсад авчирсан. Цаашид GO HELP ОУХБ-аас Эрүүл мэндийн төслийг жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд манай байгууллагаас зохион байгуулдаг Монгол Сайн Үйлс Ралли Хүмүүнлэгийн аянд оролцох түргэн тусламжийн тээврийн хэрэгслүүдийг төсөлдөө ашиглах юм.

Манай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Та дараахи хаягаар бидэнтэй холбоо барина уу. GO HELP ОУХБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар: NCP Барилга 204 тоот Чингисийн өргөн чөлөө -15 Улаанбаатар хот 211213

Шуудангийн хайрцаг 36-410 Утас/Факс: +976 98515070

И-мэйл: migah@gohelp.org.uk Вэб хуудас: www.mongolia.charityrallies.org www.mongolia.gohelp.org.uk

Тогтуун Хорвоо

11


З.Дорж Нас тогтох сайхан

Сайхан ээжийн минь хэлдэг үгнүүд Санах бүрийд орой уруу ороод Намайг зовоодог түргэн уур Намрын тэнгэрийн дуу шиг холдоод Нас тогтох сайхан Айлчин ирсэн ч нүүр улаймгүй Аж амьдралын бэл зузаараад Аливаа юманд хөл алдамгүй Ажил бүтээлийн бүл суугаад Нас тогтох сайхан Хажуу газар хальтарч унадаг Хазайж бүдрэхийн хий гараад Хялайсан нүднээс дальдарч айдаг Халирч шантрахын зовлон арилаад Нас тогтох сайхан Болчимгүй омголон зангийнхаа ширүүнд Боломжгүй үгийг хэлчихдэг минь цөөрөөд Болгоомжгүй гэнэхэн сэтгэлийнхээ хөнгөнд Боломжгүй юмыг мөрөөддөг минь багасаад Нас тогтох сайхан Ачаа татсан ч замдаа сулрамгүй Арван хурууны тамир гүйцээд Айлд уригдсан ч хожмоо гутрамгүй Айраг найрын хэмжээ тааруулаад Нас тогтох сайхан

Амьддаа ад үзэгдэхээс хулчийлгүй Ариун шудрагын төлөө тэмцээд Үхсэн хойноо үгүйлэгдэж дурсагдахаар Үйлс хэргийн мөнхөд шимтээд Нас тогтох сайхан

Аахар шаахар цэнгэл зугааг Анхаарч тоохоо бүр байгаад Төрөлхийн заяат ариун хөдөлмөрөө Төө зайгүй хүндлэн бишрээд Нас тогтох сайхан

Өндөр нам он жилүүдийн Өнцөг таарсан ч тэвдэлгүй даваад Өнжилгөн сувай ингэн тэшээнд Өгсүүр замын аясыг нийцүүлээд Нас тогтох сайхан Энүүхэн, тэрүүхэнд бачимдахаа байж Эр хүний түшиг суугаад Ээдрээ бартаанд бажигдахаа байж Эргэцүүлж бодохын ухаан заагаад Нас тогтох сайхан Гэнэн насныхаа алдаа оноог Гэмшин баясан шүүн тунгаагаад Алдаандаа ухаажиж, оноондоо урамшин Ашдынхаа тавиланд хоёрдолгүй шамдаад Нас тогтох сайхан Хэцүү үүрэг өгч гэмээнэ Хийж чаднаа гэж олондоо үнэлэгдээд Хэрэгтэй цаг тулж гэмээнэ Хэзээд бэлхэн гэж төрдөө итгэгдээд Нас тогтох сайхан

12

Тогтуун Хорвоо


Б.Лхагвасүрэн

ЧАМДАА БИ ХАЙРГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ Уул бууралтахад ухаарч хамт байлаа Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа Найр хайрын дунд уярч хамт байлаа Нас насны хөлд улирч хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа Үхэхгүй юм шиг хоёулаа ургаж хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа Од харваж унахад эрж хамт байлаа Дэргэд чинь байгаа мөртлөө зүүдэлж хамт байлаа Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа Чамдаа би хайргүй байхын аргагүй . 1989 он

Тогтуун Хорвоо

13


Тогтуун Сэтгэл зүй хорвоо

14

Тогтуун Хорвоо


Сэтгэл зүй

ЭЕРГЭЭР БОДОХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ “Гутранги үзэлтнүүд боломжоос бэрхшээлийг олж хардаг, өөдрөг үзэлтнүүд бэрхшээлээс боломжийг олж хардаг” Винстон Черчил Бидэнд бэрхшээл тохиолдож, сэтгэлээр унан гутарсан үед “эерэг бодолтой бай!” гэсэн зөвлөгөөг сонсох тохиолдол элбэг байдаг. Гэхдээ эерэг байх гэдгийг сайн ойлгохгүй байвал яахав? Эерэг байснаар зовлон, бэрхшээлээ огт үгүйсгэх гэж ойлгох уу? Эсвэл бүх зүйл сайхан мэт дүр эсгэх хэрэгтэй гэсэн үг үү? Магадгүй ихэнхдээ бид зөнд нь хаядаг ба энэ нь заримдаа давуу талтай байдаг. Үнэхээр “цаг хугацаа бүхнийг анагаадаг” ч, бид шаардлагатай үед өөрийгөө сэргээж, урагш тэмүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд бид үр ашиггүй, сөрөг хандлага болон сөрөг сэтгэлгээгээ өөрчилж, эрч хүчтэй өөдрөг бодлоор өөрийгөө цэнэглэн цаашаа дэвших хэрэгтэй. Гэхдээ мэдээж хэрэв бид бодит байдлыг үгүйсгэж, хорвоо ертөнцийг байгаагаас илүү сайхан болгож харж чаддаггүй. Сөрөг мэдрэмж, таагүй нөхцөл байдал үүсэх нь ямар нэг зүйл болохгүй байгаагийн үр дагавар байдаг тул уг байдалд заавал анхаарлаа хандуулах шаардлагатайг илэрхийлдэг. Харин энэ үед бид эерэг бодол сэтгэлгээгээ ашиглан, тэдгээр таагүй нөхцлийг зөв шийдвэрлэх, цаашид өөрийгөө зөв залах хэрэгсэл болгон ашиглах талаас нь тайлбарладаг арга барилыг эзэмших ёстой. Энэ хандлагаараа зовлон, бэрхшээлийг үгүйсгэх биш, харин тэдгээрийг ойлгож, шийдвэр гаргах болон уян хатан байх чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.

Тогтуун Хорвоо

15


СЭТГЭЛГЭЭГЭЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? •

Та амьдралын явцад туршлага сууж өсч хөгжихийн тулд хувьсан өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухамсарлах хэрэгтэй. Амьдралын зам үргэлж дардан байдаггүй. Амьдралыг өөрийнхөө тааваар өнгөрөөж хангалуун байх боломжгүй. Аливаа бэрхшээл, хүнд ачаалалтай нүүр тулгарахгүй, асуудлаас зайлсхийж, айдас болгоомжлолтой хандах юм бол амьдралын гашуун туршлага илүү хүндээр тусна. Харин тохиолдох бэрхшээлийг илүү хүчирхэг болох боломж хэмээн харж ухаалаг, уян хатан байж чадвал та эергээр сэтгэж зөв алхам хийх чадвартай байх болно.

Бэрхшээлийн цаана Бэлэг. Бэрхшээл бүрээс сургамж ав. Ажил үйлс санаснаар бүтэхгүй үед өөртөө гутарч, сэтгэлээр унахын оронд цаашид дахин алдахгүйн тулд өөрийнхөө хийж чадах бүхнийг хий. Ингэснээр дараа дахин ийм алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс сэргийлж чадна. •

“Aлдаа болгоны ард нээлт хүлээж байдаг”(Жэймс Жойс) •

16

Өөртөө итгэ. Амжилтанд хүрэхэд шаардлагатай бүх юм танд байгаа гэдгийг ойлго. Таны өөртөө тавьсан зорилго болон • мөрөөдөл болгон чинь таны авьяас чадвар, жинхэнэ чадавхи юунд хүрэх боломжтойг илэрхийлдэг. Танд гайхамшгийг бүтээх хосгүй хүч чадал бий гэдгийг ойлгож гагцхүү өөрийн дотоод нөөц, чадавхиа хөгжүүлэх ухамсарлах хэрэгтэй. Та бол нэгэн хосгүй бие хүн мөн.

Тогтуун Хорвоо

• Дэмжлэг, урамшууллыг эрж хай. Бусдын амжилтын түүхийг судалж, тэднээс суралц. Амжилтанд хүрсэн маш олон хүмүүс өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд бүхнийг тэгээс эхэлж, олон бэрхшээл саадыг даван туулсан байдаг. Тэдгээр хүмүүсийн • туршлага нь таныг хүссэн амжилтандаа хүрэх сэдлийг төрүүлж, таныг зоригжуулна. Амжилтандаа анхаарлаа хандуулж, эерэг • бодлоо хадгалахын тулд гэр бүл, найз нөхдөөсөө тусламж аваарай. Өөрийн хатуу шийдвэр гаргадаг чадалтай байж, орчин тойрондоо зөв дүгнэлт хийж сур. Энэ нь таныг тойрон хүрээлэх сөрөг нөлөөг үгүйсгэх, ялан • дийлэх шийдвэр гаргаж чаддаг байх гэсэн үг. Бусад хүмүүсийн харш нөлөө, амьдрал ажлын сөрөг орчин танд тушаах боломжийг олгохын оронд та өнөөдөр үүнд хэрхэн хандах, юу хийж чадах тал дээр сайтар бодож үзээрэй.

Таныг хөгжүүлэх, сайнаар нөлөөлөх хүмүүстэй харьц. Таны энергийг сорж, идэвхийг бууруулдаг хүмүүстэй харьцахаас зайлсхий. Хэрвээ та тэднээс зай барих боломжгүй, эсвэл хүсэхгүй байвал тэдгээр хүмүүсийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах аргад суралц. Өөрийнхөө талаар эерэг сайн талыг өөртөө хэлж итгүүл. Өөрийгөө үнэлж, өөртөө итгэснээс таны оюун бодол, сэтгэл санаа, өөрийгөө хүндлэх байдалд нөлөөлдөг Шинэлэг зүйлсийг турш. Амьдарлын олон өнгө аясыг эергээр мэдрэх нь гайхамшгийг бүтээнэ. Зоогийн газар урд нь амсаж үзээгүй шинэ хоол захиалах, очиж үзээгүй мэдэхгүй гудамжийг олж алхах нь энгийн мэт боловч, та үүнээс шинэ амт, шинэ мэдрэмжийг авч болох юм. Яг одоо биелэх боломжгүй мэт санагдавч, өмнөө том зорилго тавь. Зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчилж үз. Өмнөө тавьсан нэг зорилгодоо хүрэхэд танд урам орно. Улмаар том, жижиг нь ялгаагүй зорилгоо биелүүлэхэд та өөртөө итгэлтэй болж, өөрийгөө хүндлэх сэтгэл тань нэмэгдэнэ.


Сэтгэл зүй Та амьдралдаа тохиолдох үйл явдлуудыг бүгдийг нь хянаж чадахгүй нь мэдээж. Харин уг үйл явдлыг хэрхэн хүлээж авах,ойлгох нь таны гарт болон хяналтанд байж чадна. Үйл явдлыг эергээр боломж гэж харах уу, эсвэл сөргөөр харж шаналж явах уу гэдгийг та сонгоно. Шийдвэр таны гарт байна. САНАГТУН: эерэг хандлага эерэг байдлыг татдаг, сөрөг бодол нь сөрөг алхам хийлгэдэг. Хэрвээ та сайхан сэтгэлтэй, бусдад тусархуу бол бусдаас ижилхэн хайр, хүндлэлийг эргүүлэн авах болно. Харин та бүдүүлэг, хувиа хичээсэн нэгэн бол таны увайгүй зангаас болж бусад хүмүүс ч таныг хүндлэхгүй, нүүр буруулах болно. ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Таны бодол тэр чигээрээ энергийн хэлбэртэй байдаг. Энэхүү энергийн урсгал нь таны биеийг нэвчин үйл хөдлөл болон гадагшлахад хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу аураг бий болгодог. Таны биеийн гэрлэн бүрхүүл эерэг байж аз хийморь сэргэлэн байх уу, сөрөг байж зогсонгишилд орших уу гэдгийг зөвхөн таны бодол л шийднэ.

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЮУГ ХИЙЖ БОЛОХ ВЭ...

Өдөр бүр нийтдээ нэг цаг орчим ямар нэг дасгал хөдөлгөөн хийх. Өглөө оройд явган алхсан ч таны сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлж орчноо эергээр хүлээж авдаг болно

Зөвхөн өртөө зориулах цаг гаргаж сур. Ном унших, хөгжим сонсох, найз нөхөдтэйгөө уулзах зүгээр залхуурч хэвтэх зэрэг өөрийнхөө хийхийг хүссэн зүйлдээ өдөр бүр чаддаггүй юмаа гэхэд долоо хоногтоо цаг зарцуулаарай. Таны сэтгэл санаа сэргэг байвал энергийн эерэг урсгал бий болно.

Сөрөг муу бодлуудыг бодогдож эхлэхээс нь өмнө зогсоож өөрийгөө өөр зүйлд саатуул– Хэрэв та сөрөг муу бодлуудаасаа болж сэтгэл зүйн хямралд орж байгаа бол, сөрөг бодлоосоо даруйхан ангижирч, эерэг бодлоор солих хэрэгтэй.

Таныг хайрладаг, хүндэлдэг, таныг аз жаргалтай байлгадаг хүмүүстэй аль болох хамт цагийг өнгөрөө. Үнэнч харилцаа нь амьдралыг сайхнаар мэдрэхэд тусална.

Дааж давшгүй бэрхшээл тохиолдсон мэт санагдах үед таныг сайтар сонсох, мэдрэх найз нөхөддөө ярьж сөрөг бодлоо гадагшлуулаарай. Тэдгээр хүмүүс танд тусалж чадах эсэх нь чухал бус, харин тантай хамт байж, сэтгэл санаагаар дэмжих нь чухал.

Эцэст нь хэлэхэд, өөрийгөө өрөвдөж хүнд байгаагаа бодохоос өмнө эргэн тойрноо сайн хар... Энэ хорвоо дээр танаас хэдэн зуу дахин хэцүү асуудалтай тулгарч, түүнийгээ даван туулахын тулд өдөр тутам уйгагүй тэмцэж буй олон хүмүүс бий шүү.

Тиймээс танд тохиосон аз завшааныг үнэлж, хувь тавиландаа баярлан би сайхан амьдарч байна гэж өөртөө хэл. Амьдралд юу эс тохиолдохыг хэн мэдэхэв, гэсэн ч эерэг байдлаа хадгалж үлдээрэй. Эерэг бодолтой байна гэдэг нь танд аливаа бодит муу зүйлийг бүрэн үгүйсгэнэ гэсэн үг биш. Ямар нэгэн тааламжгүй зүйл тохиолдвол хэрхэн сайнаар шийдвэрлэх, эсвэл эерэг талаас нь харах нь чухал байдаг юм. Буддын сургаалд: Амьдрал амар биш. Амьдралыг бүхэлд нь өөрчилж болно гэсэн бодол үнэхээр ташаа.Харин амьдрал амаргүй гэдгийг энгийнээр хүлээн зөвшөөрч чаддаг болвол амьдралын бэрхшээл хялбар санагддаг. Хүмүүс амьдралыг бэрхшээл зовлонгоор дүүрэн гэдгийг ухамсарлан ойлгож зовлонгоо нимгэлэхийн тулд итгэдэг шашин, итгэл үнэмшил, эм эмчилгээ зэрэг аргаа зөв олж чадвал амьдрал урсгалаараа явах болно. Амьдрал амар биш, тэгэхдээ бэрхшээлийг давах аргын төлөө өөрөө тэмц. Тогтуун Хорвоо

17


НАСЖИЛТ ДАГАЖ ОЙ САНАМЖ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ЗАЙЛШГҮЙ ЮУ? Санах ой, тогтоох чадвараа хадгалан үлдэх нууцаас. Ой санамж хэрхэн бүрддэг, түүнийгээ хэрхэн хөгжүүлэх болон цаашид санах, тогтоох чадвараа хурц хэвээр хадгалах талаар тайлбарлъя. Хөргөгчөө нээгээд юу авах гэж байснаа санахгүй бодож зогсох, хүмүүсийн нэр, хэзээ хаана юу тохиолдсон гэсэн санамж бүдгэрч, алга болох зэрэг толгой эргэсэн мэт мэдрэмж хүн бүрт л танил байдаг байх. Эцэст нь энгийн зүйлийг санахаа больж байгааг ажиглангуут та сандарч түгшин өөртөө өвчин хайж эхэлнэ.

Гэвч иймэрхүү тогтоолт муудах, мартамтгай болох өөрчлөлтүүд нь тэр болгон ой санамжийн гүнзгий өөрчлөлттэй холбоотой байдаггүй тул тайван хандахыг зөвлөж байна. Учир нь таны бодол санаа өөр зүйл дээр илүүтэйгээр төвлөрөх үед тархинд хүргэгдэж буй бусад мэдээлэл болон бодлын урсгалыг тархи хүлээж авч зөв хуваарилж чадалгүй, мэдээлэл “гээгдэх” нөхцөл бүрддэг байна. Зарим хүмүүс олон мэдээллийг нэг дор боловсруулж чаддаг чадвартай байхад, нөгөө хэсэг нь зөвхөн нэг үйл явдал дээр илүүтэйгээр төвлөрч байж ажлаа гүйцэтгэдэг онцлогтой байдгийг анхаарна уу.

ТАРХИНЫ ТУХАЙ ТАЙЛБАРЛАХ НЬ Тархи бол таны мэдэлд байдаг хамгийн хүчирхэг хэрэгсэл. Тархи нь өндөр хурдтай ямар ч компьютероос илүү нарийн бүтэцтэй хүчирхэг эрхтэн юм. Таны толгой дотор тоймгүй олон тооны хуниас, нугалаас болон хөндийнүүдээс бүрдсэн гайхамшигтай бүтэцтэй эрхтэн байрлах бөгөөд, үүний 72-82% нь ус агуулсан байдаг.

18

Тогтуун Хорвоо


Эмч танилцуулж байна ТАРХИНЫ БАРУУН БОЛОН ЗҮҮН ТАЛУУДЫН ҮҮРЭГ

Таны тархи баруун болон зүүн хэсгээс бүрдэх бөмбөлөг хэлбэртэй. Баруун хэсэг нь ихэвчлэн хүний бүтээлч, шинээр сэтгэх чадварыг удирддаг байна. Энэ хэсэг нь өнгө, орон зайны баримжаа, хэмжээ, дүрслэн бодох, их хэмжээний мэдээлэл, мэдрэхүйн хэмнэлийг удирдах үүрэгтэй байдаг.

ТАРХИНЫ ЗҮҮН ТАЛЫН ҮҮРЭГ Дүгнэх, үнэлэх бодол

ТАРХИНЫ БАРУУН ТАЛЫН ҮҮРЭГ Нэгдмэл бодол

Логик сэтгэлгээ Хэлзүй

Зөн совин Бүтээлч чадамж

Шинжлэх ухаан,

Урлаг, хэгжим

Тоо

Тархины зүүн тал нь хүний сэтгэх чадвaрын дэс дараалал, нэр болон тоон баримт, шинжилгээ үнэлгээ өгөх, жагсаалт гаргах зэрэг логик ухагдахууныг удирддаг байна Тэрбум шахам өчүүхэн эсүүдээс бүрдэх уураг тархи нь маш эрчтэйгээр зохион байгуулалттай ажилладгийн хүчинд тархи болон биеийн үйл ажиллагааг харилцан зохицолтой жигд явуулж эрүүл байдлыг хангадаг байна. Харин тархины эсүүдийн дөнгөж 10 хувь нь хүний зөвхөн бодох сэтгэх үүргийг гүйцэтгэдэг.

Мэдрэлийн эс

Микроскопоор харахад мэдрэлийн эс буюу нейрон нь хоёр төгсгөлдөө үндэстэй жижиг ургамал шиг харагддаг. Мэдрэлийн эс бүр өөрийн 100 гаруй хүлээн авагч, дажуулагч дендрит гэж нэрлэгдэх антеннатай байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтай бусад нейронуудаас мэдээлэл хүлээж авдаг байна.

Мэдрэлийн эсүүд хоорондоо холбоогүй байдаг бөгөөд мэдээлэл нь эсүүдийн хоорондох синапсын орон зайгаар дохио дамжуулагч нейротрансмиттер бодисын оролцоотой дамждаг байна.

Дохио

Дохио дамжуулагч молекул

Мэдрэлийн эс

Мэдрэлийн эсүүд уг дохио дамжуулагч нейротрансмитерүүдийг ялгаруулан дамжуулахаа боливол та сэтгэх, мэдрэх, ердийн хөдөлгөөнөө удирдах зэрэг өдөр тутмын хэвийн үйл амьдралаа үргэлжлүүлж чадахаа болино. Дамжуулах дохионуудын хэлбэрээс хамаарч дохио дамжуулагч нейротрансмитеруудын төрөл мөн олон байдаг.

Эдгээрийн хоорондын тэнцвэрт байдал алдагдвал, жишээ нь нэг төрөл огт байхгүй болох, эсвэл бусад төрөл нь давамгайлах тохиолдолд, сэтгэлийн хямрал болон дарамтат байдал илүүтэй мэдрэгддэг болох зэрэг асуудлууд үүснэ. Эдгээр дохиолол дамжууллын тэнцвэр алдагдлаас тархины тогтоох, санах чадвар алдагддаг. Харин тархины мэдрэлийн эс гэмтсэн тохиолдолд Сэтгэцийн Олдмол Эмгэг үүсэн, үүний үр дүнд аливаа үйл явдлыг зөв хүлээж авах, бодлоо илэрхийлэх, ой санамж бүрэн алдагдах шинж тэмдэг илэрдэг байна. Сэтгэцийн Олдмол Эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр нь Алцгэймерийн өвчин байдаг.

Тогтуун Хорвоо

19


Ажил амьдралын олон хүчин зүйл бидний ой санамжийг сааруулдаг. Мэдээллийн хэт ачаалал, энгийнээр хэлэхэд нэг дор олон зүйл бодох, шийдэх, гүйцэтгэдэг хэмээр амьдардаг байх нь ой санамжинд харшаар нөлөөлдөг байна. Албан тушаал болон гэр орноо аль алиныг нь тэнцвэртэй авч явах гэж зүтгэж буй эмэгтэйчүүд нэг дор олон мэдээлэл боловсруулж давхар үүрэг гүйцэтгэж байдгаас болж хүүхдийнхээ эцэг эхийн хурлын өдрийг мартаж өнгөрөөх, төлөвлөсөн ажлаа мартах нь энүүхэнд. Эсвэл хосуудын хоорондын дотно харилцаа бүтэлгүйтэж шаналах, ойр дотны гэр бүлийнхэнд гарз хохирол учирснаас сэтгэл санаа хямран түгшихэд хаана юу тавьсанаа мартаж, тогтмол харьцдаг байсан хүмүүсийнхээ утасны дугаарыг ч санахаа больдог байна. Сэтгэлийн хямрал, дарамт гутрал нь ой санамжинд хамгийн ихээр нөлөөлнө. Сэтгэл гутрал нь хамгийн нийтлэг шалтгаануудын нэг бөгөөд цочрол хямралаас аливаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх, логикийн дагуу зөв сэтгэж чадахаа больдог байна. Бие махбодын зарим өвчин эмгэг мөн ой санамжинд нөлөөлнө. Эдгээрт зүрхний эмгэг, бамбайн үйл ажиллагааны дутагдал,

ДААВРЫН ТЭНЦВЭРГҮЙДЭЛ Аливаа архаг хэлбэрийн өвчлөлтэй эсвэл стрессийн хүнд ачаалал байгааг илтгэх шинжилгээний нэг үзүүлэлт нь цусан дахь кортизол дааврын түвшин нэмэгдсэн үзүүлэлт байдаг. Кортизол даавар нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулах үндсэн үүрэгтэй байдаг ч түүнийг мөн “стрессийн даавар” гэж нэрлэдэг. Кортизол нь адреналины хамтаар хүний бие болон сэтгэл санаанд нөлөөлөх олон төрлийн стрессийн хариу урвал болон бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Стрессийн нөлөө удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд кортизолын хэмжээ тогтмол

20

Тогтуун Хорвоо

хорт хавдар зэрэг удаан хугацаагаар үргэлжилсэн архаг өвчлөлүүд, эсвэл хурц халдвар, гэмтэл зэрэг гэнэтийн хурц өвчлөлүүд орно. Учир нь өвчлөлийн явцад тохиолдох өвдөлт болон зовиур нь хүний бүх анхаарлыг татсанаас, хүн ердийн сэтгэх, өдөр тутмын хэвийн үйлдлээ мартдаг болгох үр дагавартай. Хүндээр өвчилсөн хүмүүс өвчиндөө шаналснаас, эсвэл төрөлхийн бүрэг хувийн зан чанартай хүмүүс хамт олноос тасран нийгмээс тусгаарлагдах тусам тархинд хүргэгдэх мэдээлэл хязгаарлагдан тархины идэхжил сулран хүн мартамхай, хайнга болох нь элбэг. Унтахгүй байх нь мөн тур зуурын ой санамжыг устгадаг. Тиймээс ой санамжаа сайжруулья гэвэл оройдоо сайн унтаж амрах хэрэгтэй.

өндөрснөөр тархины ой санамж хариуцдаг талбайд харшаар нөлөөлөн ой санамжийн багтаамжийн талбайг багасгадаг хор уршигтай байдаг. Иймээс стрессийн нөлөөнөөс ангижирч чаддаггүй, өөрийгөө удирдаж чаддаггүй хүний ой тогтоолт яваандаа муудах хандлагатай байдаг. Судалгаагаар өндөр настай хүмүүсийн 30 хувьд нь кортизолын ялгаралт ихэссэн байдгийг тогтоосон бөгөөд үүний нөлөөгөөр ой санамж муудаж Сэтгэцийн Олдмол Эмгэгийн нэг хэлбэр болох Алцгэймерийн өвчний анхны шинж тэмдгүүд ажиглагдах нь элбэг тохиолддог байна. Бусад даавар мөн ой санамжинд нөлөөлж байдаг. Бамбай булчирхайн тироксин даавар нь хүний оюуны болон бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ба бамбай булчирхайн


Эмч танилцуулж байна даавар ялгаруулалт буурсанаар ой санамж муудах, сэтгэцийн өвчний эх үүсвэр болох шалтгаан болдог. Сарын тэмдгийн өмнөx эмгэг хам шинж хүндээр илэрдэг эмэгтэйчүүдийн ой санамж удаашрах хандлагатай байдаг. Эстроген дааврын түвшин буурсан цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ой санамж буурах нь элбэг тохиолддог. Учир нь эстроген тархины тодорхой хэсгийн цусан хангамжийг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байна.

АШИГЛАХГҮЙ БОЛ АЖИЛЛАХГҮЙ Ихэнхи хүмүүс нас ахихын хэрээр мартамхай болж ой санамж муудах нь хэвийн гэсэн ойлголттой байдаг. Тархи судлалын эхний шатанд тархины мэдрэлийн эсүүд болон тэдгээрийн хоорондоо холбогдох сувгууд нөхөн сэргэлгүй төрөлхийн тогтмол хэмжээтэй хэвээрээ байдаг гэсэн дүгнэлттэй байлаа. Үүнээс үүдэлтэй мэдрэлийн эсийн сувгууд олон мэдээллийг дамжуулсаар сул суваггүй болж тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг гэсэн онол зонхилж байсан. Гэвч тархи судлалын шинжлэх ухааны хөгжлийн явцад тархины мэдрэлийн эсүүд болон тэдгээрийн мэдээ дамжуулалтын сувагууд мэдээллээр баяжих тусам тогтмол шинэчлэгдэн нөхөгдөж, улам олон болон үрждэг нь тогтоогдсон байна. Иймээс та ой санамж, тогтоох чадвараа насжилтийн нөлөөнд автагдахыг хүсэхгүй байгаа бол мэдрэлийн эсийн мэдээ дамжууалтын сувагнуудыг маш идэвхтэй байлгаж тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Мэдээллийн зөв хэмтэй өдөөлтийн нөлөөгөөр тархины мэдрэлийн эсүүд нас харгалзахгүй идэвхтэй байж үр дүнтэй бөгөөд зөв мэдээлэл дамжуулах бололцоотой байдаг. Тогтмол цагаар ажилладаг байсан эмэгтэйчүүд гэртээ нярай асардаг болсны дараа эсвэл тэтгэвэрийн насны хүмүүс ажлаа орхисны дараа тогтоох чадвар нь эрс мууддаг нь тархиа бага “хэрэглэснээс” үүдэлтэй ба тархины чадварыг дутуу ашиглавал үйл ажиллагаа нь эрс буурдаг байна. Хэдийгээр удаан хугацаагаар оюуны хөдөлмөрөөс завсарласан ч тархийг дахин ачааллахад санамжийн чадвар нь эргэн сэргэж чаддаг.

Шинэ юм суралцаж, тархиа ажиллуулж хэрэглэх тусам мэдрэлийн эсүүд сэргэж, хоорондын мэдээ дамжуулалт илүү хүчтэй холбогддог. Шинэ юм суралцаж тархиа цэнэглэх тусам таны оюуны потенциал насаар хязгаарлагдахгүй өсөх болно. Шинэ хэл эсвэл хөгжим тоглож сурах, тогтмол ном уншиж мэдээлэл авах, үгийн таавар, Судоку мэт оюуныг сорих таавар тоглоомоор тархиа тогмол хөгжүүлж байх нь онцгой ач холбогдолтой. (10-р нүүрнээс харна уу) Та тархиа идэвхтэй байлгасанаар цусан хангамж сайжирч цусны урсгал нэмэгдэж, эсүүд хүчилтөрөгч, глюкозоор илүү хангагдах болно.

Тогтуун Хорвоо

21


Сэтгэл хөдлөл тогтоох чадварыг сайжруулдаг. Аливаа сэтгэл хөдөлгөсөн үйл явдлыг хэн ч мартдаггүй. Хүүхдийнхээ төрсөн он сар өдөр, эсвэл гамшиг тохиолдсон өдрийг сайн санадаг. Эмэгтэйчүүдийн тархины сэтгэл хөдлөлийн болон ой тогтоолтын төвүүд хоорондоо илүү хүчтэй холбогдсон байдаг тул сэтгэл хөдөлгөсөн үйл явдлыг санах нь эрчүүдээс илүү байдаг. Тиймээс таны нөхөр хэрвээ хуримын ойгоо мартвал түүний буруу биш ч байж магадгүй. Зохион байгуулалттай байх нь туслана. Ой санамж нь та юу хүлээж авахаас гадна мэдээллээ хэр зохион байгуулахаас мөн хамаарна. Хэрвээ таны амьдрал замбраагүй бол та гол зорилгоо олж харж чадахгүй. Ажлын дарааллын өдрийн тэмдэглэл хөтлөх, юу хийх жагсаалтаа гаргадаг байвал чухал уулзалт, утсаар шийдвэрлэх ажлаа марталгүй гүйцэтгэж чадах болно. Стресс бол дайсан. Стрессийн нөлөөгөөр тархины үйл ажиллагааг бууруулж ой санамжинд харшаар нөлөөлдөг кортизол даавар ялгардаг. Стресс “би тэсэхгүй нь” гэх мэт сөрөг мэдрэмжийг үүсгэдэг. Стрессийн нөлөөгөөр анхаарлаа төвлөрүүлэх бэрхшээлтэй болдог. Урам зориг муутай, сэтгэл гутралын байдал нь тархины химийн солилцоог өөрчилж ой санамж, анхаарал төвлөрөлтөнд нөлөөлдөг. “Чадахгүй” гэж хэлж сурах, өөртөө хэт их ачаа үүрэлгүй ажлаа бусдад хуваарилах арга барилд суралцвал стрессээс холдож ой санамжаа дээшлүүлж чадна. Хөгшрөлтийн эсрэг тэмц. Энгийн нүдний дасгал таны ой санамжийг дээшлүүлнэ. Өглөө бүр нүдээ нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү 30сек хөдөлгөх дасгал хийвэл ой санамжийг 10 хувиар нэмэгдүүлдэг.

СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ЮУГААР ЯЛГАГДАХ ВЭ Хэрэв та харааны шилээ хаана тавьснаа мэдэхгүй байх эсвэл гар утсаа цэнэглэхээ тогтмол мартдаг бол цухалдах хэрэггүй. Харин та өнөө өглөө юу хийснээ огт санахгүй, гутлын үдээс яаж зангиддагийг санахаа больж, гол зүйлээ мартдаг болсноос таны өдөр тутмын амьдралд саад учирч эхэлвэл та заавал үүндээ арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь бамбай булчирхайн дааврын дутагдал, сэтгэл гутрал зэргээс үүдэлтэй байвал үүнийг эмчилж болно. Харин сэтгэцийн эмгэг илэрвэл хугацаа алдалгүй явцыг удаашруулж болно. Сэтгэх чадварыг буруулдаг уг эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэрт Алцгэймерын өвчин болон судасны

22

Тогтуун Хорвоо

гаралтай сэтгэцийн эмгэг зэрэг орно. Сэтгэцийн эмгэг 65 хүртэлх настай 20 хүн тутмын нэгд, 80 хүртэлх настай 5 хүн тутмын нэгд тохиолддог. Алцгеймерийн өвчний шалтгаан тодорхойгүй ч тархины эдэд хатуу тунадас хуримтлагдсанаас тархины үйл ажиллагааг бууруулдаг. Судасны гаралтай сэтгэцийн өвчний үед тархины цусны судас бөглөрсөнөөс тархины эс үхжих буюу бичил харвалт болно. Ой санамж муудах нь гол шинж тэмдэг юм. Мөн сахлаа хусах, хувцаслах гэх мэт энгийн чадвар алдагдах, хувийн зан чанар, сэтгэл санаа өөрчлөгдөх, зүг чигээ алдах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.


Эмч танилцуулж байна ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АЛХМУУД •

Хөдөлгөөнтэй байх: дасгал хөдөлгөөн нь тархинаас үүсдэг тархины холбоос, эс үүсэлтийг сайжруулдаг мэдрэлийн эсийн тэжээлийн факторыг (BDNFs) үүсгэдэг. Тогтмол • дасгал хийдэг хүмүүст оюуны чадвар буурах, Алцгэймер зэрэг сэтгэцийн эмгэг үүсэх нь бага байдаг. Омега хэрэглэх: таны тархи бол химийн үйлдвэр мэт ба хоол хүнснээс шаардлагатай элементээ байнга авч байх хэрэгтэй. Таны тархины эсэнд өөхний хүчил хэрэгтэй учраас та загасны тос, самар, үр тарианаас гаргаж авдаг эссэнциал омега-3-aaр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Омега-3 мэдрэлийн мембраны томоохон хэсгийг бүрдүүлдэг ба эсийн бүтээгдэхүүн ба холбоосуудыг нэмэгдүүлдэг. Энэ бол загасны тос таны тархинд сайнаар нөлөөлдөгийн нууц юм.

Өөх тос бага ид: их хэмжээний ханасан өөх тос артер нарийсгаж сэтгэцийн хурц өвчин сэдрээх эрсдэлтэй. Оронд нь загасны тос, оливын тос гэх мэт ханаагүй өөх тосыг хэрэглэ. В амин дэмийг хэрэглэ: В амин дэм таны мэдрэлийн системийг тэжээдэг ба тархины мэдээллийн системийг хурдасгадаг. Тиймээс та хурдан бодож хурдан хариу үйлдлүүд үзүүлж чадна. В витамин багасвал Алцгеймер гэх мэт сэтгэцийн өвчин тусна. В витамин үр тариагаар хийсэн хоол хүнс, жимс, хүнсний ногоо, тахиа гэх мэт өөхгүй маханд агуулагдана.

Хүнсний ногоо ид: эмэгтэйчүүдийн • дунд явуулсан 10 жилийн судалгаагаар ой санамж муудах процесс нь ногоо их иддэг эмэгтэйчүүдэд ногоо бага иддэг эмэгтэйчүүдээс илүү бага тохиолддог нь тогтоогдсон.

Архины хэрэглээг багасгах: их хэмжээний архины хэрэглээ нь сэтгэцийн өвчинг үүсгэдэг. Гэвч бага хэмжээний улаан дарс таны тархийг хамгаална.

Тамхиа зогсоо: тамхи татах нь тархинд очих • цусны урсгалыг хязгаарладаг. Тиймээс тархинд хүчилтөрөгч, шим тэжээлийн бодис бага очно.

Чихэрлэг бүтээгдхүүнийг тохируулан хэрэглэ: удаан хугацаанд хэрэглэсэн их хэмжээний сахар таны тархины үйл ажиллагааг буруулна.

ТАРХИНЫ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн таны тархины үйл ажиллагааг дэмжинэ. Gingko Biloba: сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ой санамжийг дээшлүүлнэ. Ногоон цай: чөлөөт радикалаас хамгаалж Алцгэймер холбоот уургийн бүтээгдэхүүн болох антиоксидантыг бууруулна. Цайр: Мэдрэлийн эс, тархи, нуруу нугасны холбоос хооронд дохио дамжуулдаг. Тиймээс таны тархийг хэвийн ажиллахад туслана. N-ацетил-L-карнитин: энэ нь таны ой санамжийг дээшлүүлнэ. Амин хүчил нь шинэ юмсыг сурахад тархины үйл ажиллагааг дэмждэг зөв мэдрэлийн эс дамжууллагчыг (neurotransmitter) тархинд үүсгэхэд туслана. Хэрэв энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлбэл та аль ч насандаа оюуны чадамжаа дээшлүүлэх боломжтой. Шинэ хэл, хөгжмийн зэмсэг сурах, үгийн сүлжээ, судоку гэх мэт тоо, үгэн наадгайгаар тоглох мөн өөрийн дуртай зүйлийг хийж оюун ухаанаа идэвхитэй байлгаарай

Тогтуун Хорвоо

23


СУУХАД ТАВГҮЙ БАЙНА УУ? ЦАГААН МАХ ЭРГЭХ ЭМГЭГИЙН ТАЛААР.

Шулуун гэдэсний амсарын салст эргэн гарахад тэвчихэд бэрхшээлтэй зовиурыг олон хүн мэдэрсэн байдаг. Энэ зовиурыг тэвчээд яваад байлгүй, зөв эмчлэх, дахин сэдрэхээс хамгаалах арга хэмжээнээс танилцуулья. Өөрт илэрсэн геморрой буюу бидний хэллэгээр шамбарам гэж нэрлэгддэг эмгэгийн талаар хүмүүс тэр болгон яриад явдаггүй. Судалгаанаас үзэхэд бидний 50-75 хувь нь амьдралынхаа туршид ямар нэг хэмжээгээр шулуун гэдэсний амсрын эмзэглэлийг мэдэрч үзсэн, 5 хувь нь шулуун гэдэсний эдийн үрэвсэлт байдал буюу геморрой архаг өвчлөлтэй болсон байдаг нь тогтоогдсон. Цагаан мах эргэх гэдэг нь шулуун гэдэсний хананы цусны судас нь өргөсөн үрэвсэхийг хэлнэ. Ихэвчлэн шулуун гэдэсний амсар болон түүний ойролцоо венийн судаснуудын зогсонгишил буюу гэмтлээс үүсдэг. Венийн судаснууд нь өргөсч тэлэн, хана нь нимгэрэн гэмтэхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр ялгарах ялгадаст халдварлагдан үрэвсэж хүндээр бие засахад маш ихээр зовиурлан хөндүүрлэдэг болно. Хөлөнд ачаалал өгөхөд хөлний судасны хананд учруулах даралт ихэссэнээс нимгэрсэн судасны хана нь бүдүүрэн зузаардагийн адилаар өтгөн хатах, удаан дүлэх, хөдөлгөөнгүй суугаа ажил хийдэг хүмүүсийн шулуун гэдэсний хананд даралт өгсөнөөр судаснууд нь өргөсч үрэвсэж хавагнан шулуун гэдэсний амсраар түрж гарч ирдэг болно. Цагаан мах эргэх зовиур эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ялгаагүй адилхан өртдөг.

24

Тогтуун Хорвоо

Дотор геморрой

гадна амсарын геморрой

Геморрой эмгэг 3 төрлөөр илэрдэг. Дотор геморрой. Шулуун гэдэсний хөндийн салстад үүсэх ба ихэнхи тохиолдолд зовиурлах шинж тэмдэг өгдөггүй. Том талбай хамрахаас нааш тухайн хүндээ мэдэгдэхгүй байдаг. Гадна амсарын геморрой. Ихэвчлэн шулуун гэдэсний амсар орчмын эдийн судсанд бий болно. Гадна байрлалтай геморрой хөндүүрлэх, үрэвсэж хорсох, гадны биет орсон мэт мэдрэмж төрүүлэх, цус шүүрэх зэрэг тавгүй мэдрэмж төрүүлдэг. Түрж гарсан геморрой. Дотор геморрой том талбай эзлэн хавагнан гэдэсний амсар луу түрэн гарч ирэх үед илэрдэг. Ихэнхдээ дүлэлт өгч хүндээр бие зассаны дараа түрж гарч ирэх ба цус гарах, их хэмжээний салс ялгарах шинж тэмдэг хамт илэрдэг. Түрж гарч ирсэн цагаан мах их хэмжээгээр хавагнаж, хурц өвдөлт өгөн суудал дээр суух боломжгүй эмзэглэдэг болно.


Эмч танилцуулж байна ГЕМОРРОЙН ШИНЖ ТЭМДГҮҮД •

• • • •

Тод улаан шингэн цус шулуун гэдэсний амсраас гарах. Ялгарсан өтгөн болон хэрэглэсэн ариун цэврийн цаасан дээр цусан судлууд үзэгдэж болно Хүндээр бие засахад хөндүүрлэн өвдөнө Шулуун гэдэсний амсар орчмын хэсэг хавагнах, улайх, зангиран овойх шинж илэрнэ Амсар загатнаж хорсоно Амсараар салс их хэмжээгээр ялгарна

өтгөн хатах нь цагаан мах эргэдэг эмгэгийн нийтлэг шалтгаан болдог

хатсан өтгөн

Цагаан мах гардаг байх нь удам дамждаг эмгэгийн тоонд ордог шулуун гэдэс ч амьдралын хэв маягийн дараахь нөхцлүүд шулуун гэдэсний хананд даралт үзүүлэн геморрой өвчний эх үүсвэр болдог: • •

Өтгөн гарах үед хэт хүчтэй дүлдэг • байх Өтгөн хатах. Дасгал хөдөлгөөн хийдэггүй, хангалттай хэмжээний • шингэн уудаггүй, ширхэглэг ихтэй буудай хоолондоо хэрэглэдэггүй байхад өтгөн хатах үр дагавартай байдаг Жирэмслэлт. Жирэмсний үеийн • дааврын өндөр түвшин болон тээж буй хүүхдийн жин зэргээс шалтгаалан шулуун гэдэсний хананы судсанд даралт ихээр нэмэгдэж цагаан мах эргэх нөхцөл үүсдэг

Шамбарам

Хүнд жинтэй зүйлсийг байнга өргөдөг байхад гэдэсний судсанд хэтэрсэн хэмжээний дарал өгч гэмтээх Таргалалт. Жин хэтэрсэн хүмүүсийн хоолны буруу дэглэм, хөдөлгөөний хомсдол болон бие махбодь нь үрэвсэлийн түвшин өндөр байдгаас шалтгаалан геморрой өвчлөлийн эрсдэл нэмэгддэг Шулуун гэдэсний амсар орчмын зохих эрүүл ахуй сахидаггүй байх. Бохир орчин нь үрэвсэл болон цочролыг нэмэгдүүлдэг.

Хэрвээ та эмчид үзүүлэхээс санаа зовох болон бололцоогүй бол дээрхи шинж тэмдгүүд илэрч байвал гэрийн нөхцөлд өөрөө зөв арга хэмжээ авч чадвал ихэнхи тохиолдолд 2-3 хоногийн дотор шулуун гэдэсний амсар орчмын эмзэглэл багасах ёстой. Харин зовиур багасахгүй, өтгөний хамт ялгарах цус судал хэлбэрээр биш өтгөндөө шингэж ялгарах, хэвлийн доогуур өвдөх, гүйлгэж суулгалт өгөх эсвэл шалтгаангүй жин багасч байвал заавал эмчид үзүүлэн нарийн шинжилгээ өгөх шаардлагатай. Учир нь шулуун гэдэсний хорт хавдар геморрой төст шинж тэмдэгтэй байж андуурагдаж болох талтай. Эмч нар ихэнхдээ ректоскоп шулуун гэдэсний дуран ашиглан геморройг оношлодог. Шаардлага гарвал уг үзлэгийн явцад онош тодруулах зорилгоор эсийн шинжилгээ авч тодруулдаг байна.

ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? Шулуун гэдэсний амсарын зовиурд ихэнхи тохиолдолд зориулалтын эмчилгээ хийх шаардлагагүй байдаг ба богино хугацааны дараа шинж тэмдэг багасах нь элбэг байх. Хамгийн чухал нь энэ үед өөрөө өөртөө туслах зөв аргыг хэрэглэн эдгэх явцыг хурдасгаж болдог.

Геморрой эмгэгийн эмчилгээний зорилго нь өвдөлт болон загатнааг багасгах, хаван бууруулахад чиглэгддэг. Бүлээн устай ваннанд (халуун бус) суух нь уламжлал болон дамжиж ирсэн шилдэг арга юм. Хүндээр бие засах тоогоор эсвэл өдөрт аль болох олон удаа 15 минутаар, 8см орчим усны түвшинтэй хүйтэн бүлээн ваннанд суудаг байх хэрэгтэй. Тогтуун Хорвоо

25


Мэдээ алдуулагчтай өвчин намдаагч тос болон тосон түрхлэг нь геморройн тав тухгүй байдлыг намдаахад туслах бөгөөд хаван багасгаж шулуун гэдэсний амсарыг зөөллөн нээж өгөхөд тустай байдаг. Эргэсэн цагаан мах хавдан хөөж, судасных нь цус бүлэгнэн томорч эхэлвэл хүйтэн жин тавьж, хүчтэй өвчин намдаагч хэрэглэх шаардлагатай. Уламжлалт ургамалын аргаас - усан үзмийн үрийн болон нэрс жимсний хандаар шавшиж жин тавихад загатнах, улайсалтыг багасгана. Мөн өндөр тунатай мултьвитамин болон эрдэс бодис, 1-2 халбага маалингийн ханд ууж хэрэглэвэл үрэвслийн явцыг бууруулах, эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой. Их хэмжээний хаванд мөсөн жин тавьж болно. Суудлын өвдөлтийг багасгахын тулд голдоо нүхтэй зөөлөн дэрийг хэрэглэвэл шүлуун гэдсэнд үзүүлэх даралтыг багасгадаг тустай. Мөн оливийн тос, Зуу Наст болон календула ургамалын гелийг геморройд өртсөн хэсгийг эмчлэхэд өвдөлт болон загатнахыг бууруулдаг. Геморрой буюу цагаан мах эргэх өвчлөлтэй болно гэдэг нь таны амьдралын хэв маяг ямар нэг байдлаар зөв биш болсон байгааг илэрхийлэх бөгөөд зохицуулалт хийх хэрэгтэй байгааг сануулж байгаа хэрэг юм. Эргэсэн цагаан махны зовиурыг багасгахаар өөрөөс хамаарах зохих арга хэмжээ авсан хирнээ шинж тэмдэг багасахгүй, зовиур багасахгүй удвал мэргэжлийн эмчид хандаарай. Эмнэлгий зориулалтын эмчилгээ хийх заалт гарвал дараахь эмчилгээ хийгддэг байна: •

Тарилга. Дотор геморройд тарилга хийж багасган хатааж сорви болгон хувиргах эмчилгээ. Уг тарилга жирийн тарианы ижил зөвхөн жижиг хатгалтын мэдрэмж л төрүүлнэ. Боох. Геморройн голомтыг сунадаг утас хэрэглэн оёдол тавихад цус хуримтлагдан бөөгнөрсөн хэсгийн цусан хангамжийг таслахад геморрой хатаж, мэдэгдэхүйц багасдаг.

Өтгөн гаргахад туслах зөв байрлал

Хөлнийхөө өсгийг дээш нь татаж суултуурын 2 талаас татаж аажмаар сууж өгөн дүлэхэд өтгөнийг доошлуулахад туслах даралт болж өгнө.

26

Тогтуун Хорвоо

Цагаан мах эргэхээс урьдчилан сэргийлэх дасгал

Түлэх. Цахилгаан төөнүүр, лазер цацраг болон жижиг төөнүүр ашиглан геморройн төгсгөл хэсгийг түлэх арга бас бий. Энэ нь түрж гарсан геморройд хамгийн түгээмэл арга байдаг.

Мэс заслын арга. Том хэмжээний дотор геморрой эсвэл хавагнаж томорсон түрж гарсан геморройг яаралтай эмчлэхийн тулд эргэсэн цагаан махыг тайрч авдаг мэс засал өргөн хэрэглэгддэг байна.

Геморройн шинж тэмдэг хурц шатанд байсан ч эмчилгээний 95 хувьд нь эмчлэгддэг. Харин амьдралын зөв хэв маяг, хооллолтоо өөрчлөхгүй бол энэ нь дахих хандлагатай байдаг.


Эмч танилцуулж байна ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН УРЬЧДИЛАН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?

Ширхэглэг ихтэй овьёос, сэвэг зарам, үр тариа, шош, жимс жимсгэнэ болон түүхий юм уу дөнгөж болгосон хүнсний ногоо нь хамгийн сайн эх сурвалж болж чаддаг.

Байгальд ургасан нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг өндөр шим тэжээлтэй жимсийг хөлдөөж хадгалсан эсвэл хатаасан байдлаар хэрэглэж байвал үрэвслийн эрсдлийг бууруулж чаддаг. Өтгөнөө гаргах гэж яаралгүй зөөлөн дүлж бие засаж байгаарай. Хүчтэй дүлэлт цагаан мах эргэдэг болох үр дагавартай. Өтгөнөө гаргахын тулд амьсгаагаа гүнзгий авч, зөөлөн бөгөөд аажим дүлж гаргадаг зуршилтай болоорой.

Өтгөн хатдаг тохиолдолд өглөөд бага арвайн гурил эсвэл хар чавга иддэг байх, ногооны салад, болгосон хүнсний ногоон дээр хатааж нунтагласан маалингийн ургамлаас нэг халбага нэмж хэрэглэж байгаарай.

Шингэнийг хангалттай хэмжээгээр ууж байх. Өдөрт 1-3 литр ус уу. Шаардагдах хэмжээний ус уудаг байхад өтгөн зөөлөрч зовиургүйгээр гадагшлуулах боломжтой болно.

Спирт, каффеин, сахар, шарж бэлдсэн хоол, олон дахин боловсруулсан цагаан гурилан бүтээгдэхүүний (бялуу, жигнэмэг) хэрэглээг хязгаарлавал хүний бие махбодийг үрэвслээс хамгаалах ач холбогдолтой.

Хүнсний тодорхой төрөлд харшилтай, боловсруулж чаддагүй байхад геморрой үүсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Хөх тарианы талх, цитрусын жимс болон улаан лооль, самар зэргийг шүтэн хоол хүнснийхээ хэрэглээнд багтаагаарай.

Идэвхитэй хөдөлгөөн. Насанд хүрсэн хүмүүс 7 хоногийн 5 өдөр хамгийн багадаа 30минут эрчимтэйгээр идэвхитэй дасгал хийх шаардлагатай.

Витамин С болон эрдэс бодис, олон төрлийн нэмэлт витаминууд хэрэглэж, загасны тосыг 1000-3000 мг-аар өдөр бүр хэрэглэж байвал үрэвсэл дарах үр дүнтэй. Өөрөө өөртөө зориулж жижиг хөлийн тавиур худалдан ав. Өтгөн гаргахдаа тавиураа хөлийнхөө доор тавих нь шулуун гэдсэнд үзүүлэх ачааллыг багасгана

Тогтуун Хорвоо

27


БИЕ МАХБОДИЙН ХОР ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ. Хавар цагийн “их цэвэрлэгээний” ач тус. Ирэх цагийн урь орж сэтгэл сэргэх боловч бие чинь өвлийнхөө хүнд нозоорсон,залхуутай байдлаас бүрэн салж чадахгүй байна уу? Энэ бүгд өвөл цагаар бодисын солилцоо удаашран, хуримтлагдсан хортой бодисыг биеээсээ гадагшлуулах бололцоогүй болсон байгааг илэрхийлсэн шинж тэмдэг юм. Иймээс хавар биеийн хор тайлах арга хэмжээ авах нь нэн чухал байдаг. Хаврын цэвэрлэгээ хийхэд таны бодисын солилцоо идэвхжихийн хамт сэтгэл санаа ч өөдрөг болох ач холбогдолтой юм.

28

Тогтуун Хорвоо

Шинэ Жил, Цагаан Сарын баярын ачаалалд ядрах, нэмээд утаатай, хүйтэн өвлийн харанхуй өдрүүдэд дасгал хөдөлгөөн тогтмол хийх боломжгүй байх эсвэл зүгээр л хүсэлгүй байснаас бие махбодид хуримтлагдсан хорыг хаврын цэвэрлэгээгээр гадагшлуулж байхад сэргэлэн цоглог мэдрэмжийг тань эргүүлж авчирч чадна. Гэхдээ хор тайлна гэдэг нь хоолны хатуу дэглэм барьж долоо хоногийн турш луувангийн шүүсээр амьдар гэсэн үг биш ердөө л зарим эрхтэний үйл ажиллагааг дэмжинэ гэсэн үг.


Эмч танилцуулж байна ТАРХИ

АРЬС

Тархи бол бидний юу бодох, юу мэдрэх, юу хийхийг удирдаж байдаг удирдлагын том төв юм. Тархины удирдлагаар цусны даралт, зүрхний хэм, биеийн халуун зэрэг нь тогтмол хэмтэй байхаар зохицуулагддаг бөгөөд гадны орчны мэдээлэл болон нөлөөгөөр үүсэх сэтгэл хөдлөлийн серотонин ба допамин даавруудын нийлэгжлийн хэмжээг идэвхжүүлэн бидний зан байдлыг удирддаг.

Арьс нь хэмжээний хувьд хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд дотоод эрхтнүүд болон арьсан доорхи булчингуудыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалдаг хаалт болон тусгаарлаж өгдөг чухал үүрэгтэй. Арьс дохио хүлээн авах мэдрэлийн төгсгөлүүдийг агуулдаг ба биеийн дулааныг хадгалан зохицуулахаас гадна зүрхний эмгэг болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой Д амин дэмийг нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгжүүлж байдаг. Эрүүл мэндийн байдлыг арьс илэрхийлж байдаг. Арьс нь гоо сайхныг илэрхийлдэг тул олон нийтэд өөрсдийгээ таниулах болон мэдрүүлэх хэрэгсэл болдог байна.

ӨВЛИЙН ХОР УРШИГ. Хүйтэн цаг агаар, нарны илч буурсан, баярын үед тохиолдох санхүүгийн асуудлууд бүгд нэмэгдээд бидний энергийн түвшинг бууруулж, сэтгэлийн эрч хүчийг мөхөөдөг. ХОР ТАЙЛАХ Хаврын нарны илч нэмэгдэхэд гадагш гарахыг хичээ. Нарны элчийг шингээн авч цэвэр агаарт өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнөө эрчимжүүлэхэд сэтгэл санааны өөдрөг байдлыг авчирна. Банана, самар зэрэг тамир тэнхээг сайжруулах шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж В витамины комплекс, коэнзим Q10-н найрлагатай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл эрч хүч нэмэгдэнэ. Ажлын өндөр ачаалалтай бол нэг цаг тутамд таван минут завсарлаж түр амарч сурах хэрэгтэй. Нам тайван газар юу ч хийлгүй суух эсвэл цонхоор харж завсарладаг болвол танд өөрчлөлт мэдрэгдэнэ. Ингэж завсарладаг байх нь таны тархины сэтгэх чадварыг эрчимжүүлж, ой санамжийг хурц болгох маш өндөр ач холбогдолтой.

ӨВЛИЙН ХОР УРШИГ Хүйтэн улирлаар хэрэглэгддэг байрны халаалт нүүр биений арьсыг хуурайшуулж эмзэг болгон улайж загатнуулдаг. Хүнд хоол хэрэглэх, шаардах шим тэжээлийн дутагдал, амин дэмийн хомсдлоос арьс гэмтэх хандлагатай болдог. Жишээ нь: С амин дэм дутагдахад гэмтэж хөхөрсөн шархны эдгэрэлт удааширдаг нь ажиглагдана. Арьсны экземтэй, архаг үрэвсэлтэй хүмүүс өвлийн улирлаар хүйтэн цаг уур, вирусын халдвар, өвлийн саруудын стресс зэргийн нөлөөгөөр үрэвсэл нь сэдрэх нь илүү элбэг тохиолдоно. ХОР ТАЙЛАХ Чийгшүүлэх тос тогтмол хэрэглэж, нарны хурц гэрэлтэй өдрүүдэд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай тос хэрэглэх хэрэгтэй. Шингэн хангалттай хэмжээгээр уух нь хамгийн чухал бөгөөд өдөртөө хоёроос багагүй литр ус уугаарай. Жимс, хүнсний ногоо, загасны тос зэргийг хоолондоо хангалттай хэмжээгээр хэрэглэвэл арьсны бүтэц, чийгшэлд хэрэгцээтэй тэжээлийг өгөх тустай. Витамин С, Е, цайр, омега-3 зэрэг арьсанд нэн чухал нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Таны стрессийн хэмжээ арьсны байдлаар чинь тодорхойлогддог тул толигор арьсаа хамгаалахын тулд иог, бясалгал зэрэг тайвшруулах дасгалыг хийх хэрэгтэй.

Тогтуун Хорвоо

29


ЗҮРХ

УУШИГ

Зүрх бол эд эрхтнүүдэд нэн чухал хүчилтөрөгч болон шим тэжээлээр баялаг цусыг хүргэж өгдөг булчинлаг шахуурга юм.

Энэ нь агаараас хүчилтөрөгчийг авч цусанд шингээж түгээгээд, амьсгалын эцсийн бүтээгдэхүүн нүүрстөрөгчийг гадагшлуулж өгдөг чухал эрхтэн юм.

ӨВЛИЙН ХОР УРШИГ Хүйтэн цаг агаарт дулаацахын тулд хэтрүүлсэн хэмжээний хүнд хоол хэргэлэхийн хамт биеийн идэвхигүй байдлаас жин нэмэгдэж зүрхэнд ачаалал өгч, цусны эргэлтийг саатуулж, даралт ихэсгэх уршигтай байдаг. ХОР ТАЙЛАХ Ойрын хугацаанд цусан дахь холестерол, сахарын хэмжээ, цусны даралтаа үзүүлээгүй бол одоо заавал үзлэгээр ороорой. Өөрт мэдрэгдээгүй далд хэлбэрийн эмгэгийг шинжилгээгээр эрт хугацаанд илрүүлж болдог. Та өөрийнхөө биеийн жингийн индексийг тоооцоолж бай. биеийн жин КГ БЖИ= (өндөр CM) 2 БЖИ 25-с доош байх ёстой ба бүслэхийн тойрог эмэгтэй хүнд 80 см, эрэгтэйд 94 см-с ихсэхэд өвчин тусах эрсдэл эрс нэмэгддэг. Өдөрт хамгийн багадаа жимс хүнсний ногооны 5 нэгжээс багагүй хэмжээг хэрэглэж, их хэмжээний хөдөлгөөнтэй, идэвхтэй байх хэрэгтэй. Омега-3 өөхний хүчил, сармис, улаан лооль зэрэг нь зүрхэнд өндөр ач тустай.

30

Тогтуун Хорвоо

ӨВЛИЙН ХОР УРШИГ Насанд хүрсэн хүн жилдээ доод зах нь 5-н удаа ханиад хүрдэг. Ихэвчлэн өвлийн сард ханиадны халдвар маш ойрхон хүрэх хандлагатай байдаг. Ханиадны вирусны халдвар авсан байхад амьсгалын тогтолцоо, уушиг нилэнхүйд нь тархаж хямралд ордог. Гэрээсээ гарахгүй, халаалттай бүгчим орон сууцанд удаан хугацаагаар байвал амьсгалын замын салст хуурайшин хамар ихээр битүүрдэг болно. Өвлийн турш гэртээ агаарын солилцоо явуулж чадаагүйгээс болж архаг хэлбэрийн астматай хүмүүс гэртээ хуримтлагдсан тоосонцорын нөлөөгөөр астма нь хурцдан бачуурах тохиолдол их болдог. ХОР ТАЙЛАХ Уушиг амьгалын замыг цэвэрлэхэд цэвэр агаар болон дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай. Цэвэр агаарт гарч уушиг дүүрэн амьсгал. Амарч, тайвшир. Сармис, витамин С, цайр зэрэг нь дархлааны тогтолцоог дэмжинэ. Хэрэв та тамхи татдаг бол хавар цагийн сэтгэл хөдлөлийг ашиглан тамхинаас гарах гэж оролдоод үз.


Эмч танилцуулж байна ГЭДЭС, ХООЛ ШИНГЭЭЛТ Хүн амьдрах насандаа нийтдээ 65 тонн орчим хүнс хэрэглэж боловсруулдагийг та мэдэх үү? Тэгвэл үүнийг гэдэс бидний хэрэглэдэг ундааг боловсруулдаг гэдэс идсэн хоол тэжээлийг задлан шим тэжээл, амин дэм, эрдэс бодисыг биед шимэгдүүлж үлдэгдлийг биеэс зайлуулж ялгаруулах үүрэгтэй байдаг. Гэдэс нь мөн дархлааны тогтолцооны нэг хэсэг болдог. Өвлийн улиралд илчлэг ихтэй хоол, баяр тохиолдуулан архи их хэмжээгээр хэрэглэснээс нарийн болон бүдүүн гэдэс нилэнхүйдээ хямран ходоод хорсох, өтгөн хатах, гэдэсний хана үрэвсэх зэрэг олон хүнд үр дагавартай байдаг. ХОР ТАЙЛАХ Гэдэс цэвэрлэхэд их хэмжээний шингэн, ширхэглэг хүнс, гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхтэй байлгах бүх нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Үүний тулд ус уух, дасгал хөдөлгөөний идэвхитэй байх болон эслэг ихтэй жимс хүнсний ногоо, бор будаа хангалттай их хэмжээгэр хэрэглэн стресст өртөхгүй байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд хэрэгтэй байдаг.

БИЕД ХУРИМТЛАГДСАН ХОРЫГ ЗӨВ ЦЭВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ Хавар цагт биед шаардлагагүй болсон илүүдэл бодисыг цэвэрлэн зайлуулах нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Хор тайлах арга хэмжээ авч эхлэх шалгарсан найдвартай арга нь 24 цагийн турш хоол хорих явдал байдаг. Эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг хүмүүст тохирохгүй байж магадгүй. Хоол хорих өдрөөр ажлын болон хөдөлгөөний ачаалал авдаггүй өдрийг сонгож байгаарай. Амралтын өдрийг сонгож болно. Хамгийн чухал нь энэ өдөр хангалттай хэмжээний цэвэр ус уух хэрэгтэй байдаг. Лимонтой бүлээн усыг өглөө оройд уухад хамгийн тохиромжтой. Ингэхэд элэг, бөөрийг илүүтэйгээр цэвэрлэж цаашлаад хоол боловсруулах тогтолцоог бүхэлд нь амраана.

Хоол хоридог өдрөөс бусад өдрүүдэд аль болох шинэ ургацын болон зөв хадгалсан бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байвал илүү өндөр шим тэжээлтэй байдаг тул бага хэмжээний хоолонд удаан хугацаагаар энергитэй байх бололцоотой байдаг.

Шинээр ургуулсан навчит ургамалуудыг харамгүй хэмжээгээр хэрэглэж болно. Өөрийн гараар ургуулсан хүнсний ногоо хамгийн найдвартай байдаг ч ногоо ургуулах бололцоо хүн болгонд байдаггүй. Хүнсний ногоог бэлдэж хэрэглэхдээ зөөлөн галаар богино хугацаанд хуурах эсвэл жигнэж болгож байвал амин дэм, эрдэс бодисыг задлахгүйгээр хадгалж үлдээнэ. Мөн өдөр тутамд аль болох олон төрлийн жимс хүнсний ногоог цуглуулан хэрэглэвэл илүү тэжээллэг байх бололцоотой байдаг.

Тогтуун Хорвоо

31


ХОР ТАЙЛАХ ДОЛОО ХОНОГИЙН ДЭГЛЭМ •

Завтай байх үедээ эсвэл амралтын өдрүүдэд эмчилгээгээ эхэл.

Өдөр бүр дор хаяж 15 минут алхах боломж гарга

Долоо хоногийн турш өдөр бүр хамгийн багадаа хоёр литр цэвэршүүлсэн эсвэл шүүсэн ус уу. Багваахай цэцэгийн үрийг хандалсан кофе, ургамлын цай ууж болно.

Өдөрт 0,5 литр аль нэг жимсний эсвэл ногооны шүүс хэрэглэж бай. Луувангийн эсвэл алимны шүүс тохиромжтой. Шүүсний гуравны нэгийг \ гуравны хоёрт нь усаар шингэлж нэмж цагаан гаа үрж өдрийн турш уугаарай.

Дараахь хүнсийг хязгааргүй хэмжээгээр хэрэглэж болно. Жимснээс: чангаанз, тарвас, цитрус, киви, тоор, манго, улаан усан үзэм г.м

Ногооноос: сармис, чинжүү, улаан манжин, брокли, улаан байцаа нь эрүүл мэндэд илүү ашигтай.

Дараахь хүнсийг бага хэмжээгээр тогтмол хэрэглэж болно: бор будаа болон эрдэнэ шишийг өдөрт 2 порцоос хэтрүүлэлгүй хэрэглэж болно. Загаснаас: салмон загас, хар амар загас (туна), сардин загасыг өдөрт 1 удаагаас илүү хэрэглэхгүй байх. Хоол бэлдэхэд зөвхөн оливийн тос хэрэглэдэг байхыг эрхэмлэ. Самар болон үрийг өдөрт нэг атгаас хэтрүүлэхгүй байх. Эдгээрт буйлс (алмонд), ойн самар, хулуу болон наранцэцгийн үрэл орно.

Хэрэглэхээс зайлсхийх хоолны төрөл: гурилан бүтээгэдэхүүн, махан төрөл, сүүн бүтээгдэхүүн. Хоолныхоо давсыг багасгаж, ханасан өөх тосыг бүр мөсөн хэрэглэхээ зогсоож, хоол амтлагч, халуун ногоо, сахар орлуулагч нарыг огт хэрэглэдэггүй байх хэрэгтэй байна. Төмс болон банан зэрэг крахмал ихтэй хүнсний төрлийг өдөрт 1удаа багаар эсвэл алгасч хэрэглэдэг болох нь чухал.

Хоолны дэглэм барьж эхлэхэд эхний 2 хоногт хэцүү байдаг ба хэрэглээд дасал болсон хоолыг хориход улам хүндрэлтэй байдаг.

Өдөр бүр хэрэглэдэг олон төрөлт амин дэмийн \мультивитамин\ы хэмжээг – 2 дахин хэрэглэж болно.

Өвлийн дараахь зогсонгишсон байдлыг идэвхжүүлэн, хоолоо тохируулж “хаврын цэвэрлэгээ” хийж чаддаг байвал та биеийн олон эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн бололцоотой байдаг.

32

Тогтуун Хорвоо


ОНОШМЕД Эмнэлзүйн Лаборатори Оношмед лабораторид: • • • • • •

Биохими Гематологи Клиникийн хими Дархлаа судлал Даавар судлал Молекул-биологийн оношлогооны хэсгүүдтэй

Клиникийн болон хувийн 30 гаруй эмнэлэгүүдтэй хамтран ажилладаг. Герман, Япон, Франц, ОХУ-н хамгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмжтэй. -2005 оны 08 сараас Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийн чанарын гадаад хяналтын сүлжээнд хамрагдан ажиллаж байгаа. -2008 оны 06 сараас “Sysmex” компаний олон улсын чанарын хяналтын сүлжээнд хамрагдсан.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-17:00, Бямба 09:00-15:00, Нямд -амарна Хаяг: : Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Академич Содномын гудамж-32, “Хатагтай” эмнэлэг, 1 давхарт Утас: 354396, 99115172, 99172021 E-mail: onoshmed_lab@yahoo.com

Тогтуун Хорвоо

33


Амны таагүй үнэр Олны дунд эвгүй байдалд оруулдаг энэ эмгэгийн шалтгааныг тайлбарлая. Хараа булаам гоёмсог хувцас, өвөрмөц зохисон үсний засалт, хичээсээр байж турсан бие галбир… Гэвч энэ бүх төгс байдлыг амны таагүй үнэр үгүй хийж, ид шидийн агшинг шууд л үгүй хийн хийсгэдэг. Бид нарт бүгдэд нь ямар нэг шалтгаанаар таагүй амьсгалтай болох үе тохиолддог нь үнэн. Гэхдээ дөрвөн хүн тутмын нэг нь байнгын амны эвгүй үнэртэй явж байдаг нь асуумж судалгаагаар илэрсэн байдаг.

Амны эвгүй үнэртэй хүнтэй яриа өрнүүлэх аргагүй усанд шумбах мэт амьсгаагаа түгжин, яриагаа бушуухан дуусган агаарт гарахын хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Амнаас архаг хэлбэрээр эвгүй үнэр гарахыг эмнэлгийн нэршлээр халитоз (halitosis) хэмээн нэрэлдэг. Сонгино, сармис, халуун ногоогоор амталсан хоол идэх, их хэмжээгээр архи ууж, тамхи хэрэглэсний дараа амнаас эвгүй үнэр үнэртэх нь элбэг тохиолддог тул амьсгалаа эвгүй үнэртэй болсон эсэхийг дараах аргаар шалгаж байгаарай. Бугуйныхаа ар хэсгийг долоож үзээд, хатсаны дараа үнэрлэж үзэхэд таагүй үнэртэж байвал таны амны хөндийд үнэр ялгаруулах голомт байгааг илэрхийлэх бөгөөд та ямар нэгэн арга хэмжээ авах болсныг анхааруулж байна гэсэн үг. Халитоз нь голчлон шүд, буйл, хэлний гадаргуу дээр бактери хуримтлагдан үржиж, тэдгээр нь ялзралын хий ялгаруулсны улмаас үүсдэг. Амны хөндийд бактери үржих олон шалтгаан байдгаас ариун цэвэр муу сахих нь хамгийн нийтлэг шалтгаан байдаг. Шүдний завсар, буйл завжны нугалаас, хэлний булчирхай хоорондох зайнд үлдсэн хоолны үлдэгдэл дээр бактери үржин задрахад амнаас эвгүй үнэртдэг байна. Иймээс үлдэгдэл хоолны хэсгүүдээс амаа сайн цэвэрлэж занших нь буйлны үрэвсэл үүсэхээс хамгаалах чухал ач холбогдолтой юм. Шүдний хөгц Шүдний чулуу үрэвссэж хавагнасан буйл шүд тойрсон буйлны эдийн халаас үүсгэнэ үрэвсэлд эрүүний яс сийрэгжинэ

Перидонтит

34

Тогтуун Хорвоо


Эмч танилцуулж байна Шүдээ өдөр бүр доод зах нь 2 удаа 2 минутын турш фтор агуулсан шүдний оогоор сайн угааж, өдөр бүр шүдний утсаар цэвэрлэж байвал бактери үржих орчныг устгаж үгүй хийнэ. Шүдээ угаасны дараа хэлнийхээ өнгөр хэсгийг өнгөр хусагч эсвэл тусгай багсаар цэвэрлэдэг байхад эвгүй үнэр амнаас ялгарахгүй байх магадлалтай. Харин нэгэнт бактери үржиж буйлны эдийг үрэвсүүлсэн байхад амнаас ялгарах үнэр байнгын хэлбэртэй болно. Шүд тойрсон буйлны эдэд бактери үржин үрэвсэхэд буйлны эд хавагнан хөөж шүд тойрсон халаас хэлбэрийн хуниас үүсгэн хоолны үлдэгдэл хэсгүүдийн улам ихээр хуримтлуулан үрэвсүүлэх таатай орчин болдог. Иймээс буйл үрэвсэж эхэлсэн тэр дор шүдний эмчид шалгуулж байвал амны хөндийн салстын

хэлний гадаргуу дээр үржсэн бактери

хэл

үрэвсэл гүн хэлбэрт орохоос өмнө эмчлүүлэх боломжтой. Буйлнаас цус гарах нь буйлны үрэвслийн анхны шинж тэмдэг байдгийг мөн анхаарна уу. Тамхи татах нь буйлны үрэвсэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэх тул амны таагүй үнэрээс ангижрахын тулд тамхи татахгүй байхыг хичээгээрэй. Чихэрлэг ихтэй хоолны үлдэгдэл дээр бактери илүү эрчтэй үрждэг тул чихэр, гурилан амттан идсэний дараа сахар агуулаагүй бохь, гаа зажилж байгаарай.

ДАЛД ЭХ ҮҮСВЭР Хэрвээ амны хөндийн эрүүл ахуйг сайтар мөрддөг бөгөөд шүдний эмчид тогтмол үзүүлдэг хирнээ амнаас эвгүй үнэр үнэртсэн хэвээр байгаад байвал бусад эд эрхтэний эмгэг өөрчлөлт байж болзошгүй тул шалтгааныг тодруулах шаардлагатай. Хоолой өвдөх, хамар болон залгиур хоолойн салстын үрэвсэл, синусит, чихрийн шижин, бөөрний эмгэг, ходоодны сөрөгөө зэрэг өвчлөлтэй хүмүүсийн амны үнэр өвөрмөц таагүй үнэртэй болдог байна. Эмчилгээний зориулалтаар уудаг зарим төрлийн эмнүүд ам хуурайшуулах гаж нөлөөтэй байдгийн улмаас шүлс ялгаруулалтын дутмаг байдлаас аманд бактери үржих хандлагатай байдаг. Сэтгэл гутралын, нойргүйдлийн эмчилгээний эмнүүд, морфин содеин зэрэг өвчин намдаагч нар, хаван хөөлгөдөг эмнүүдийн ихэнхи ам ихээр хуурайшуулна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэх эсвэл бусад шалтгаанаар биед шингэн дутагдахад ам хуурайшин амьсгалын үнэр эвгүй үнэртэй болж эхэлдэг. Тамхи татсан ямар ч тохиолдолд амны таагүй үнэр үнсэхийн ид шидийг устгадаг байна.

Хоол муу шингээдэг зарим хүмүүсийн хоол нь ходоод гэдсэнд шингэхгүй удсанаас ялзран үнэр нь хөөрч амьсгалын замаар үнэртэх тохиолдол элбэг байдаг. Үүний адилаар сүүний төрлийн бүтээгдэхүүн боловсруулж чаддаггүй хүмүүс байдаг. Иймээс гэдэс ходоодонд удаан хугацаагаар хуримтлагдаж ялзарсан хоолны үлдэгдлийг цэвэрлэж байх зорилгоор гэдэс ходоодоо ойрхон угааж цэвэрлэдэг байхад хоол шингээлт сайжран амьсгалаар ялгарах үнэрийг цэвэр болгож чаддаг. Мөн үр тарианы төрлийн бор будаа, хөх тариа, арвай, жимс, хүнсний ногоонууд гэдэс цэвэрлэх ач холбогдолтой байдаг тул хоол хүнсэндээ ихээр хэрэглэж байх хэрэгтэй. Амны салстын шархлаа амны үнэрийг мөн таагүй болгодог байна. Амны шархлаа ихэвчлэн төмөр болон В витамины хомсдлоос үүсдэг. Стресс, бүдүүн гэдэсний үрэвсэл дааврын тэнцвэргүйдлээс болж ам шархлах хандлагатай байдаг ба хэт ширүүн шүдний сойз ч ам шархлуулж болно. Хүнд хэлбэрийн халитоз нь ходоодны хүчил сөрж хөөрснөөс үүсэх нь элбэг. Ингэж сөрөх нь ходоодны шархлааны улмаас хүчил гэдэсний ихэдсэнтэй холбоотой байдаг. савханцар Ходоодны хүчил сөрдөг хүмүүсийн амьсгал өглөөд маш хүнд үнэртэй байх нь элбэг байдаг.

Ходоод Боловсрогдож буй хоол стафилокок, бактери

Тогтуун Хорвоо

35


ШҮДНИЙ УТАС ХЭРЭГЛЭХ ЗААВАРЧЛАГА Шүдний утасны ач холбогдол Амны эвгүй үнэргүй байхад шүдний утас маш чухал. Хичнээн шүдний сойзоор сайтар цэвэрлэсэн ч сойзны ширхэгүүд хүрэлгүй цэвэрлэгдэхгүй үлддэг завсар хэсгийг зөвхөн шүдний утас цэвэрлэх бололцоотой. Шүдний утсаар хоолны үлдэгдэл болон шүдэн дээр хуримтлагдсан ялтсыг цэвэрлэж авч болно. Хоолны үлдэгдэл ихэвчлэн шүдний завсар үлддэг ба цэвэрлэхгүй үлдвэл ялзарч эвгүй үнэр ялгаруулдаг байна. Хоолны үлдэгдэл үнэр ялгаруулахаас гадна буйлны үрэвсэл болон шүдний цооролд хүргэдэг.

Шүдний утас хэрэглэх давтамж Өдөрт нэг удаа шүдний утсаар тогтмол цэвэрлэх шаардлагатай. Шүдний сойзоор цэвэрлэхээс өмнө утсаар цэвэрлэвэл зохино. Унтахаасаа өмнө шүдний завсрыг цэвэрлээд унтаж байвал бактери үржих нөхцөлгүй болно.

Шүдний утсаар хэрхэн цэвэрлэх вэ? 1. Нэг удаа цэвэрлэхэд 40-50 см урт утас тасалж авна 2. Шүдний утсыг нэг гарын долоовор хуруундаа 3 удаа, нөгөө гарын долоовор хуруундаа мөн адил 3 болон түүнээс дээш орооно. 3. Долоовор хуруундаа ороосон утсаа эрхий хуруугаараа чимхэн, шүд бүрийн завсар дээш доош зөөлөн гулсуулна. 4. Хэрэглэсэн утсаа долоовор хуруундаа ороож цэвэр хэсгээр дараагийн шүдний завсарыг цэвэрлэнэ. 5. Бүх шүдээ утсаар цэвэрлэсний дараа амаа цэвэр усаар зайлан суларсан илүүдэл хоолны үлдэгдлийг амнаасаа гаргаарай.

ЦЭВЭР АМЬСГАЛ ГАРГАДАГ БАЙХ ЗӨВЛӨМЖ •

Буйлны үрэвслийн шинж тэмдэг илэрсэн тэр дор шүдний эмчээр цэвэрлэгээ хийлгэхийг хойшлуулж болохгүй. Шүдний цэвэрлэгээ хийхээс гадна хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээ хийх шаардлага гардаг • Гэдэс ходоодны урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх • Амны хуурайшилтаас хамгаалж шингэн ихээр хэрэглэдэг байх • Ксилитол (xylitol) агуулсан сахаргүй бохь зажлах нь бактери үржихийг сааруулна • Шүдээ өдөрт 3 удаа угааж, өдөр бүр шүдний утсаар цэвэрлэж шүд, болон буйлны хоорондох хоолны үлдэгдэл хэсгүүдийг цэвэрлэж байх нь нэн чухал. • Шүднийхээ сойзыг хамгийн багадаа 2 сард нэг удаа сольж занших нь чухал. Хоол идсэний дараа амаа усаар зайлж байвал нэн сайн. Спирт нь ам хуурайшуулах хандлагтай байдаг тул спирт агуулаагүй ам зайлагч сонгоорой. Хоолны шингэцийг сайжруулан, эвгүй үнэр гарахаас хамгаалахын тулд хаан боргоцой, чидун жимс хэрэглэх ба хоол шингээлтийн нэмэгдэл ферменттэй нэмэлт тэжээлийг зөв тунгаар хэрэглэж байгаарай. Зуун Настын (Алое Вера) тэжээл бүдүүн гэдсийг цэвэрлэж хоолны үлдэгдэл зогсонгишихоос хамгаална. Тараг, амьд бактери агуулсан Пробиотик бэлдмэлүүд хэрэглэж байвал хоолны шингэц сайжруулна.

36

Тогтуун Хорвоо

ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ ТАНЫГ АНХИЛУУН БАЙЛГАНА


Эрүүл бие

Тогтуун

Эрүүл Бие хорвоо

Тогтуун Хорвоо

37


Илүүдэл жингээ хаяад эргэж таргалахгүй байх нууцаас Бидний ихэнхи нь жингээ хасахыг хичнээн хичээгээд ч бүтэлгүйтэж аргаа барсан үетэй тулгарч үзсэн байдаг. Турах гэж оролдоод бүтэлгүйтсэн хүмүүс ихэвчлэн жин хаяж чадна гэдэгт итгэхээ больж, хоолны дэглэм барьсан ч ямар ч үр дүнгүй гэж шантрах нь элбэг тохиолдоно. Гэвч удаан хугацаанд оролдоод хүрч чадаагүй амжилтандаа хүрэхэд туслах жижиг боловч үр дүнтэй аргууд байдаг гэдгийг та мэдэх үү? Үүний нууц нь өөрт тааламжтай аргуудыг сонгож, төлөвлөгөө Илүүдэл өөх биеийн аль хэсэгт илүүтэй гарган, тураах хуримтлагдах нь мөн эрүүл мэндэд нөлөөлнө. дэглэмтэй холбоотой Гуя, өгзөгний хэсгээрээ бус хэвлийгээрээ төөрөгдлүүдээс таргалах нь эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй сэргийлж, эрүүл байдаг. Бэлхүүсний таргалалт нь хэвлийн бөгөөд илүү хөндийн эрхтнүүд болон элгийг өөхөн эд тааламжтайгаар бүрхэснийг илэрхийлэх таргалалт бөгөөд, жингээ хасахад энэ хэлбэрийн таргалалттай хүмүүст чихрийн шижин, зүрх судасны суралцах явдал юм. эмгэгтэй болох эрсдэл өндөр байдаг. ЭРҮҮЛ, ЗӨВ АРГААР ЖИНГЭЭ ХАСАХ ГОЛ УЧИР Хүний биеийн жин зарцуулсан энерги болон хооллолтоор авч буй энергийн (илчлэгийн) хоорондын тэнцвэрээр тодорхойлогдоно.Хэрвээ таны эрхтэнүүдйин үйл ажиллагаа болон булчингийн идэвхит байдлаар зарцуулах энергийн хэмжээ хоолноосоо авах илчлэгээс бага байвал таны жин нэмэгдэнэ. Хоолны илчлэг зарцуулсан энергийн хэмжээнээс бага байвал таны жин хасагдана. 3500 ккал илчлэг нь ойролцоогоор 450 гр өөхтэй тэнцдэг. Тиймээс өдөр бүр хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээгээ 500 ккал-оор бууруулахад, таны жин 7 хоногт дунджаар 450 гр хасагдах болно. (500 ккал х 7 хоног = 3500 ккал) Үүн дээр үндэслэн дараахь удирдамжийг хэрэгжүүлээрэй: •

38

• Түр хугацааны хоолны хатуу дэглэм барихын оронд амьдралын хэвшлээ өөрчлөөрэй. Дахин таргалахгүйгээр, жингээ зөв хасахад дан ганц хоолны дэглэм хангалтгүй. Үүний оронд амьдралын хэв маягаа өөрчлөх нь эрүүл мэндэд илүү ач холбогдолтой байдгийг ухамсарлаарай. Олон төрлийн богино хугацааны хоолны хатуу дэглэмийн оронд насан туршийн амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолтыг сонгох нь илүү үр дүнд хүргэнэ.

Тогтуун Хорвоо

Аажим багаар хирнээ тогтмол турах нь эргэж таргалахгүйн баталгаа болно. 7 хоногт 450-900 гр жин хасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Эсрэгээрээ богино хугацаанд их жин хассанаар таны бие болон оюун ухаан ядарч сульдан өвчилнө. Үүнээс гадна богино хугацаанд их жин хасахад хүний бие дэх өөх тосноос илүүтэйгээр булчингийн эд болон ус алдагддаг.


Эрүүл бие •

Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө өдөөж идэвхжүүлэх хэрэгтэй. Зун болохоос өмнө хүссэн хувцсандаа таардаг болтол яаралтай турах гэсэн зорилго ихэнхдээ биелдэггүй. Харин түүний оронд турснаар би өөртөө итгэлтэй болно, ажлын амжилт гаргана, эрүүл байж хүүхдүүддээ түшиг болно гэсэн том зорилгууд таныг илүү зоримог байлгаж чадна. Илүүдэл жингээ хаяж чадахгүй шантрах үед эрүүл мэндийнхээ төлөө амьдралын хэв маягаа өөрчлөх зорилгоо хадгалах нь чухал.

Тэмдэглэл хөтлө. Хоолны тэмдэглэл хөтөлж, биеийн жингээ тогтмол хэмжиж, хассан жин болон бэлхүүсний тойргийн хэмжээгээ тэмдэглэн дүгнэлт хийж заншаарай. Энэхүү тэмдэглэл нь таны хичээл зүтгэлийг илтгэх бөгөөд танд урам өгнө.

Хувь хүн бүрийн биеийн онцлог болон сонирхдог хоолны сонголтонд тохирох хоолны дэглэм ялгаатай байдаг тул өөрт таатай хирнээ илчлэг багатай хоолны сонголт хийхийн тулд олон төрлийн хоол амсаж нэлээдгүй туршилт хийх хэрэгтэй гэдгийг санаарай. Хамгийн чухал нь та сэтгэл хангалуун байж, дэглэмээ урт хугацаанд хадгалах явдал юм. Хэрвээ таны сонгосон хоолны дэглэм үр дүнгүй байвал дахин өөрийг оролдоод үзээрэй. Жин хасах маш олон аргууд бий. Гэхдээ зөвхөн өөрт тохирох зөв аргаа олох нь амжилтын нууц юм. ЖИН ХАСАХ ЗӨВЛӨМЖҮҮД 1. Хурдан тураадаг хоолны хатуу дэглэм барих, тураах эм уух зэрэг яаралтай арга хэмжээ нь дараах шалтгаануудын улмаас ихэнхдээ бүтэлгүйтдэг: •

Ядарч сульдах. Бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг нүүрс ус, өөх тосыг бүр мөсөн хэрэглээнээсээ хасах нь шим тэжээлийн тэнцвэргүй байдалд хүргэдэг. Хамгийн гол нь тэдгээрийг тохирсон хэмжээгээр, зөв харьцаатай хэрэглэдэг байх нь чухал.

Хоол хорьсны дараа эргэж жин илүүтэйгээр нэмэгддэг. Хэрвээ хоолоо огцом сойвол бодисын солилцоо удааширдаг. Улмаар хоолны хэвийн дэглэмдээ эргэн ороход бодисын солилцоо хэвийн хэмжээнд хүрэх хүртэл жин нэмсээр байдаг.

2. Сэтгэл хөдлөлөөр идэхээ зогсоо. •

Урт өдрийн төгсгөлд хоол идэхийн • оронд, өөрийгөө сэргээж, стресс тайлах зөв аргыг олоорой. Дуртай номоо унших, аагтай ургамлын цай ууж, халуун ваннад орох эсвэл сайхан зүйлсийг харж сэтгэлээ сэргээ. • Үдээс хойш эрч хүч бууран, залхуу хүрсэн үедээ хоолноос өөр сэргээш хэрэглээрэй. Гадуур алхах, цоглог хэмнэлтэй хөгжим сонсох, сунгалтын болон үсрэлтийн хялбар дасгал хийх гэх мэт олон сонголт бий. Мөн 30 минут орчим дуг хийх нь өөрийн ач холбогдолтой байдаг.

Ганцаардсан, сэтгэл санаа тавгүйтсэн үедээ хөргөгч рүү алхахын оронд өөр зүйл хий. Таныг инээлгэдэг найз руугаа утасдах, салхинд гараад ирэх, кино үзэх, дэлгүүр явах зэрэг олон нийтийн газар очиж болно. Стрессд орсон үедээ хоол идэлгүй өөрийгөө тайвшруулах эрүүл арга хэрэглээрэй. Дасгал хөдөлгөөн, иог, бясалгал, амьсгалын дасгал хийж болно. Стресстэй асуудлыг шийдвэрлэхийн тулд стрессийн эх үүсвэрийг өөрчлөх эсвэл уг асуудалд хэрхэн хандах үйлдлээ өөрчил.

Тогтуун Хорвоо

39


3. Хоолондоо анхаарлаа төвлөрүүлж сур. • Идэж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, орчноо мэдэр. Удаан бөгөөд идэж буй зүйлийнхээ амт, үнэрийг мэдэрч, таашаал ав.

• Хоолоо сайтар зажлах. Хоолоо залгихаасаа өмнө 30 удаа зажлах хэрэгтэй. Энэ нь хоол идэх хугацааг уртасгаж, идэж буй хоолныхоо хазалт бүрээс таашаал авах боломжийг олгоно.

• Идэж байхдаа анхаараа төвлөрүүлэхэд дөхөм болох • Идэж байхдаа өөр зүйлд сатаарахаас зүйлсийг ашигла. Сэрээний оронд савхаар хоол идэх, зайлсхий. Ажлаа үргэлжлүүлэх, зурагт эсвэл буруу гартаа халбага, сэрээгээ барин хооллож үзэх, ном унших, компьютерийн ард болно. суух, жолоо барьж байхдаа идэхгүй байх нь зүйтэй. Учир нь энэ тохиолдолд • Цадатлаа бүү ид. Бидний тархинд хангалттай идсэн гэх дохио очтол хугацаа шаардлагатай. Тавгаа хоосортол хэтрүүлж идэх эрсдэл өндөр байдаг. идэхээс зайлсхийгээрэй.

4. Жимс, хүнсний ногоо, үр тариа түлхүү хэрэглэ. •

Бүдүүн ширхэгтэй үр тариа, хүнсний зүйлүүд хэмжээгээр том байдаг учраас хурдан цатгадаг. Мөн удаан зажлагддаг тул цадсан гэсэн дохиоллыг хурдан хүргэдэг. Ширхэглэг ихтэй хоол шингэхдээ илүү уддаг тул өлсөхгүй удаан байж чаддаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүссэн үедээ, хүссэн хэмжээгээр идэхэд хорих зүйл байдаггүй бөгөөд илчлэгийн хэмжээг нь тооцох шаардлагагүй.

5. Бага хэмжээгээр хирнээ таашаал авдаг хоол иддэг байх •

Хоолны цэсээ эрүүл хүнсээр баяжуул. Та өөрийн идэх дуртай мөхөөлдөс, чипс, бялуу, шоколад зэрэг илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүдээ хэрэглэсээр байж болно. Хамгийн гол нь бага хэмжээгээр, бусад илчлэг багатай хоол хүнстэй хамт хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, мөхөөлдсөндөө гүзээлзгэнэ хийж, чипсээ лууван, эсвэл өргөст хэмхтэй хамт идээрэй.

Дуртай амттанаасаа татгалзалгүй гэхдээ тодорхой хэмжээгээр идэх хуваарь зохио. Жишээ нь, оройн хоол болгоны дараа шоколадны жижиг дөрвөлжин иддэг байх, эсвэл баасан гараг бүрийн орой зүсэм бялуу идэх гэх мэт. Хэрвээ та тогтмол цагт, хуваарийн дагуу дуртай амттанаа идэж заншвал, бусад үед нь амттанд хорхойтхоо зогсооно.

Хүссэн хоолоо илчлэг багатай болгож иддэг байх. Дуртай хоол, зуушандаа тос болон сахарын хэмжээг нь багасгаж хэрэглэ. Гэрийн нөхцөлд өөрөө нарийн боов, хоол хийдэг бол цөцгийн тосны орцыг 2 дахин багасгаж, элсэн чихрийг бага хийж, оронд нь ваниллын охь, шанцай түлхүү хэрэглээрэй.

Амтлах мэдрэхүйн хамтаар бусад мэдрэхүйгээ хамт ажиллуул. Ямар ч утга учиргүй идэхийн оронд удаан идэж, таашаал ав. Сайхан зассан ширээн дээр лаа асаан, хөнгөн хөгжмийн аялгуунд зоог барих нь таны зоогийг илүү онцгой болгоно.

6. Хооллох зарчмаа зөв зохицуул. •

40

Өглөөний цайгаа заавал уугаарай. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс уудаггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл бөгөөд бага жинтэй байдаг. Эрүүл өглөөний цайгаар шинэ өдрийг угтсанаар таны бодисын солилцоог эрчимжүүлж, өдрийн үлдсэн хугацаанд хэтрүүлж идэхээс сэргийлэх болно. Хоолоо өдрийн турш бага хэмжээгээр ойр ойрхон идэх нь оройд хоолоо хэтрүүлэн идэхээс хамгаална.

Тогтуун Хорвоо

Хоолны порцоо багасгаж жижиг хэмжээтэй аяга, таваг хэрэглэдэг болох. Жижиг аяга дүүрэн хоол танд цадсан мэдрэмжийг илүү өгнө.

Ямар хоол хийж идэхийг урьдчилан төлөвлөж төлөвлөгөөндөө тохирсон хүнсээ дэлгүүрээс ав. Төлөвлөөд бэлдсэн хоол зууш байхад өөр төрлийн хоолонд татагдахаа болино.


Эрүүл бие •

Өлссөн үедээ хүнсний дэлгүүр бүү яв. Худалдаж авах ёстой зүйлсээ жагсаагаад, түүнийгээ хатуу баримтал.

7. Амьдралын хэв маягаа өөрчлөх

Хараанд тусахгүй бол, сэтгэл үгүйлэхгүй. Хорхой хүргэсэн идэх зүйл гэрт чинь байхгүй байхад тэвчилгүй идээд суухгүй. Хэрвээ та хоолны дэглэм барьдаггүй хүмүүстээ хамт амьдардаг бол илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг нүднээсээ далд хадгал.

Хангалттай унтаж амар. Нойрны дутагдал нь өлсөх, хэтрүүлэн идэх, жин нэмэхэд нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон. Мөн ядарч, сульдах нь таны хоолны сонголтонд сөргөөр нөлөөлдөг. Шөнө бүр ойролцоогоор 8 цаг сайхан амрахыг хичээгээрэй.

Зурагтаа унтраа. Та унтаж байхдаа зурагт үзсэнээсээ илүү илчлэг шатааж байдгаа мэдэх үү? Хэрвээ та дуртай нэвтгүүлгээ үзэхгүй байж тэвчихгүй бол хажуугаар нь хөнгөн дасгал хийгээрэй. Суулт, алхалт, резинэн татуурга, гантелтай дасгал хийх нь тохиромжтой.

Олон төрлийн дасгал хий. Дасгал хөдөлгөөн бол жингээ хасахыг хүсэгчдийн хамгийн сайн найз юм. Дан ганц илчлэгийг шатаахаас гадна хүний биеийн бодисын солилцоог эрчимжүүлдэг. Өдөрт 3 удаа 10 минутын турш дасгал хийх нь нэг удаа 30 минутаар дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй. Хэрвээ энэ нь үр дүнгүй мэт санагдвал хоолоо хийхдээ идэвхтэй байж, утсаар босоогоороо ярьж, цахилгаан шатны оронд энгийн шат ашиглаарай.

Шингэн их хэрэглэ. Кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундааг цэвэр усаар орлуулснаар өдөр тутмын илчлэгийн хэмжээг хялбархан багасгаж болно. Мөн цангах мэдрэмж нь өлсөхтэй адил мэдрэмж төрүүлдэг. Тиймээс илүү их ус ууснаар илүүдэл илчлэг авахаас зайлсхийж, идсэн хоолыг задлахад тусална.

ХЭЗЭЭ ЖИН ХАСЧ ЭХЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ?. Биеийн жингээ өөрийн хүссэн хэмжээнд амжилттай хүргэж чадсан хүмүүсийн ихэнхи нь зөвхөн идэх хоол, дасгал хийх арга барилаа өөрчилснөөр зорьсон жиндээ хүрч чадсан байдаг. Хэрвээ та үнэн сэтгэлээсээ жингээ хасахаар шийдсэн л бол тулааныхаа хагаст ялалт байгуулсантай адил амжилт гэж үзэж болох юм.Учир нь илүүдэл жингээ хасах шийдвэр гаргасан л бол сэтгэлзүйн асар хүчтэй даваа туулж чадсан байна гэсэн үг юм. Сонирхолтой нь жилийн зарим улиралын үед илүүдэл жингээ хасахад илүү хялбар байдаг байна. Өвлийн улиралд нүүрс усны хэрэгцээ оргил үедээ хүрдэг. Өвөл нарны гэрэлд байх хугацаа богино байдаг нь серотонины хэмжээ ихсэхэд нөлөөлнө. Энэ нь хоол идэх дуршлыг өдөөдөг. Мөн түүнчлэн Д амин дэм болон мелатонины хэмжээ багасч, кортизолын хэмжээ ихэссэнээр өвлийн улиралд жингээ хасахад илүү хүндрэлтэй болдог. Өвлийн улирал нь тэс хүйтэн байдгийн улмаас дасгал хөдөлгөөн хийх боломж хомс орны хүмүүс өвлийн улиралд ихэнхдээ идэвхгүй болдог. Ихэнх хүмүүс цасаар бүрхсэн гудамжинд хэдэн тойрог гүйхийн оронд дулаан газар ном уншихыг илүүд үзнэ. Тиймээс та шинэ жил гарангуут бус, хавар эхлэхийн өмнөхөн жингээ хасч эхэлбэл илүү үр дүнд хүрэх магадлалтай. Яагаад гэж үү? Учир нь 4,5-р саруудад өдөр уртасч, нарны гэрэлд байх хугацаа нэмэгдэж, нүүрс ус болон бусад эрүүл бус хоол хүнсний хэрэглээг бууруулахад тусалдаг. Үүнээс гадна ихэнх хүмүүс өдөр уртасч, цаг агаар дулаарахад илүү их эрч хүчтэй болдог. Дулааны улиралд гадуур гарах, аяллаар явах, агаарт гарах боломж илүү их байх болно. Ялангуяа өвөл нь хүйтэрдэг орны хүмүүс хавар, зуны улиралд илүү их идэвхтэй байдаг.

ХАВАР ИРЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ! Тогтуун Хорвоо

41


Целлюлит Бид яагаад целлюлитэд өртдөг вэ?

Хүний биеийн арьсан доорхи өөхлөг давхрага жигд бус, товгор болж хувирснаас арьсан гадаргуу бэржгэр харагддаг болох өөрчлөлтийг целлюлит гэж нэрлэдэг. Ихэнхдээ гуя, өгзөг, гар болон гэдэсний доод хэсгээр тархалттай байдаг. Целлюлит нь гадаад үзэмжиндээ их анхаардаг өнөөгийн мянга мянган эмэгтэйчүүдийн санааг зовоох асуудлуудын нэг болсоор байгаа. Целлюлит нь маш түгээмэл тохиолддог зүйл. Нөхөн үржихүйн нас давсан эмэгтэйчүүдийн бараг 90 хувьд целлюлит ажиглагдах ба уг биений арьсны гадаргуун өөрчлөлт нас ахих тусам улам гүнзгийрч харагддаг болно. Целлюлит үүсэхэд илүүдэл жин тэр болгон гол шалтгаан болдоггүй. Целлюлит нь эрчүүдэд ч мөн адил тулгарах бөгөөд энэ нь маш ховор, ихэвчлэн их хэмжээгээр бэлгийн дааврын тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна.

42

Тогтуун Хорвоо

Целлюлит үүссэнийг гэрчлэх өвөрмөц шинж тэмдэг бол арьс бэржгэр болж хонхойх явдал юм. Цэх зогсож байхад арьсны гаднах төрх жигд бус бэржгэр харагдахад целлюлит байгааг гэрчилнэ. Целлюлитыг оношлох өөр нэг шинж нь цусан хангамж удааширсан байдагаас целлюлиттэй хэсгийн арьсны дулаан харьцангүй хүйтэн тэмтрэгддэг бөгөөд илүү цайвар харагдана, энэ хэсэг нь наранд шарахад бараг борлодоггүй байна. Целлюлитэд өртсөн хэсгийн арьсыг гараараа чимхэж үзэхэд ус хэт их нэвчсэнээс илүү удаан тэнийдэг нь ажиглагдана. Усархаг шингэний нэвчилт нэмэгдэх тусам өөхөн давхарга улам хатуурч бэржгэр болж эхэлдэг. Целлюлит хатуурах тусам түүнийг эмчлэх илүү бэрхшээлтэй болдог. Иймээс аль болох эрт хугацаанд целлюлитээс ангижрах арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Целлюлит байгаа гэдэг нь таны бие хор хуримтлуулж байгааг баталж байгаа бөгөөд таны биед “цэвэрлэгээ” хийж, хорыг гадагшлуулах цаг болсныг илтгэх нэгэн дохио болдог байна.Целлюлит үүсэх эх үүсвэрт буруу хооллолт, стресс, хортой эмийн зүйлс, байнгын суугаа ажил болон маш их хэмжээний цай, кофе, архи тамхи хэрэглэх, цусны эргэлтийн удаашрал, тунгалгын тогтолцооны зогсонгишил зэрэг багтана.


Эрүүл бие Целлюлитын ховил

Целлюлитын анатомийн бүтэц Өөхөн эд өөртөө их хэмжээний ус шингээснээс болж целлюлит үүсдэг гэж ойлгож болно. Улмаар их хэмжээний ус шингээсэн өөхөн эд нь хавагнан ойролцоох холбоос эдүүдээ дарж эхэлдэг. Холбоос эд үүний хариуд өөхний бөөгнөрөлийг томролтыг хязгаарлахын тулд нягт эд ялгаруулдаг нь цусны эргэлтэнд саад болж эхэлдэг. Ингэх үед арьсан доор овгор товгорууд бий болно. Заримдаа цусны эргэлт саатсаны улмаас овгорууд нь үрэвсэн хөндүүртэй болдог. Насанд хүрсэн хүний өөхөн эсийн хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг гэж үздэг. Иймд өөх хуримтлагдах буюу таргалах нь өөхөн эсийн тоон хэмжээ нэмэгдэх бус, харин

Арьсны өнгөн давхарга

эсүүдийн хэмжээ томорсонтой холбоотой юм. Таргалалтын хэмжээ болон өөрийн онцлогоос шалтгаалаад өөхөн эс нь 30-40 дахин томорч чаддаг.Целлюлит бий болох явц тодорхой үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд целлюлит нь нүдэнд бараг харагддаггүй. Хүний биеийн илүүдэл хор шүүдэг тунгалагийн тогтолцооны урсгал удааширснаас хаван хуримтлагдан жин нэмсэн төдий харагддаг ч арьсны гадаргуу хэвийн жигд, гөлгөр байна. Хоёр дахь шатанд цусны хураагуур (венийн) судасны тогтолцоо нь биед хэт их хэмжээгээр хуримтлуулсан ус, хаванг гадагшлуулах ачааллаа даахаа больж биед шингэн хуримтлагдсаар хураагуур судсыг боож, шингэний гадагшлах цорын ганц боломжийг хаадаг. Ингэснээр өөхөн хуримтлал

Өөхний эс

Холбогч эд

Булчин

нь илүү нягт болж ирнэ. Судас боогдсоны улмаас хүчилтөрөгч орж ирэхээ байхаар холбогч эд сорвижилтийн эд төст торлог үүсгэн тархаж эхэлнэ. Энэ шатанд арьс гөлгөр мэт харагддаг ч чимхээд татаж үзвэл жүржийн хальс шиг бэржгэр болсон нь харагдана. Холбогч эд нэг талаараа арьсанд, нөгөө талаараа булчинд бэхлэгддэг болохоор целлюлитийг эмчлэхэд түвэгтэй болсон байдаг. Өөхний эсүүд нь усжин, хор тээдэг бөгөөд тус хортой хэрэггүй зүйлсийг энгийнээр арилгах амаргүй болдог байна.

Целлюлит үүсэх шалтгаанууд Целлюлит үүсэх шалтгааныг яг нарийн тодорхойлоогүй ч, үүнийг тайлбарлах хэд хэдэн онол байдаг. Үүнээс заримыг нь тайлбарлавал: •

Даавраас шалтгаалах хүчин зүйлс: • Дааврын өөрчлөлт нь целлюлитэд өртөхөд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Эстроген, инсулин болон норадреналин даавар, бамбай булчирхай зэрэг нь целлюлит үүсгэх явцын нэг байж болзошгүй. • Генетикийн нөлөөлөл: Зарим ген целлюлит үүсгэх явцын мэдээлэл агуулдаг байж болзошгүй. Цусан хангамжийн дутагдал, арьсны доорх өөхлөлтийн тархалт, • бодисын солилцооны удаашрал, бэлгийн даавар зэрэг целлюлиттэй холбоотой онцгой шинж чанарт генүүд нь нөлөөлөх магадлалтай.

Хооллолт: Өөх тос болон нүүрс ус, давс их хэрэглэдэг бөгөөд хоолныхоо орцонд жимс ногоо, арвай, буудай зэрэг ширхэглэг ихтэй хүнс хэрэглэдэггүй хүмүүс целлюлитэд ихээр өртдөг байна. Амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлс: Тамхи татдаг, дасгал хийдэггүй, идэвхигүй, суугаа байдалд удаан хугацаагаар ажилладаг хүмүүст ихээр зонхилдог байна. Хувцаслалт: Өгзөг гуяны цусан хангамж хязгаарладаг бариу резинэн дотуур хувцас нь мөн целлюлит үүсгэх хандлагатай байдаг.

Целлюлит нь гол төлөв эмэгтэйчүүдийн санааг зовоосон асуудал байдаг. Эмэгтэй хүний бие махбодид эстроген дааврын нийлэгжил ихсэх тусам биедээ шингэн илүүтэйгээр хуримтлуулдаг тул целлюлитид өртөх хандлага нэмэгдэж байдаг. Целлюлитын өөрчлөлт эмэгтэй хүний дааврын түвшингий хамгийн тогтворгүй байдаг насанд хамгийн ихээр үүсэх эрсдэлтэй байдаг. Эмэгтэйчүүд дааврын хэлбэлзэл хамгийн тогтворгүй байдаг үе болох бэлгийн бойжил эхлэх, Тогтуун Хорвоо

43


жирэмслэх болон цэвэршилтийн насанд эрүүл амьдралын хэв маяг сахих нь хамгийн чухал юм. Өнөө цагийн эмэгтэйчүүдийн биеийн тогтолцоо хувьсан өөрчлөгдөж байгааг дагаж эстроген дааврын түвшин дундаж хэмжээнээс арай өндөр байдаг нь тогтоогдсон. Үүнд зохицохын тулд бие организм нь илүүдэл эстроген дааврыг чухал эрхтнээс холдуулан хязгаарын эд болох өөхөн давхрагад хадгалснаас өөхөн эсийн бүтэцийг өөрчлөн целлюлит болон хувирдаг байх магадлалтай. Целлюлит нь эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч нь байдаг. Целлюлиттэй байна гэдэг нь маш их стресстэй, буруу хооллолтой, дасгал хөдөлгөөний дутагдалтай, бие махбододоо маш их хордлоготой, түүнийгээ гадагшлуулж чадахгүй байгаагийн илрэл юм. Целлюлиттэй хүн ямарваа зовиургүй байдаг нь бие махбодь өөрөө хордлогын шингэнийг амин чухал эрхтэнүүдээс холдуулан хязгаарт хадгалж чаддагтай холбоотой. Харин эрчүүд хордлогын шингэнийг биеийнхээ төв хэсэг болох хэвлийн эргэн тойронд хадгалснаас элэг, зүрх, гол судсанд илүү их ачаалал өгөх аюултай байдаг. Дүгнэн хэлэхэд, целлюлит байна гэдэг таны биед цусны эргэлтийн зогсонгишил байгаагийн илрэл бөгөөд таны тунгалагийн систем болон цэвэрлэх систем өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл юм.

Целлюлитээс хэрхэн гүйцэт ангижрах вэ? Эмэгтэйчүүдийн 70 хувиас илүү нь целлюлиттэй байдаг бөгөөд энэ нь тэдний гадаад үзэмжинд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн ойлгож явцгаадаг байна. Энэ байдлаасаа болж тэд өөрийн биенээсээ санаа зовж, өөртөө итгэх итгэлээр дутуу, жүржийн хальс шиг болсон арьсныхаа эмчилгээнд маш их цаг болон мөнгө зарцуулдаг байна. Харин яг үнэндээ целлюлитийн эмчилгээ харьцангуй хялбар бөгөөд эмчилгээний аргын талаархи зөв бөгөөд үндэслэлтэй мэдээлэл ховор байдаг. Юуны түрүүнд, нэгэнт целлюлиттэй болсон бол энэ нь огт арилдаггүй, тийм болохоор үүнтэйгээ эвлэрэн амьдрахаас өөр аргагүй гэсэн ташаа мэдээлэл бол үндэслэлгүй юм. Целлюлит нь зөвхөн арьс өөхөн давхаргын эргэшгүй өөрчлөлт хэмээн ойлголгүй, бие махбодийн олон нөхцөл байдал нийлж үүсгэсэн бөгөөд биеийг бүхэлд нь - сэтгэл санаа

44

Тогтуун Хорвоо

болон амьдралын хэв маягийг зөв тэнцвэржүүлж чадсан байхад целлюлитийн үр дагаварыг бүрэн гүйцэт эмчлэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл целлюлит бий болсон шалтгааныг сайн ойлгож, түүнийгээ үгүй хийх зөв арга хэмжээ авах нь чухал. Жишээ нь, та жингээ хасаж целлюлитээс ангижрахын тулд зөвхөн жин хаях биш харин ямар аргаар жин хаях нь илүү чухал. Богино хугацаанд тураах эм, хоол хорих, мэс заслын арга хэрэглэх нь арьсны үзэмжийг улам хүндрүүлнэ. Үүний оронд өвчлөл эмгэгийг тодруулан амьдралын дараахь тохиромжтой хэвшлийг бий болговол целлюлитээс бүрэн гүйцэт ангижирч чадна. •

Дасгал хөдөлгөөн: целлюлит үүссэн суурь эд эс болох өөхөн давхрагын хэмжээ болон үүссэн холбогч эдийн хэмжээг багасгахын тулд зүрх болон цусан хангамжийг идэвхжүүлдэг дасгалын төрлийг сонгон идэвхтэй хийдэг болох. Зүрх судасны дасгалыг өгзөг хөлний дасгалтай хавсарч бага жинтэй гантельтэй олон давтамжаар өргөх, гүйх, алхах зэрэг дасгалуудыг хослуулан хийх нь нэн үр дүнтэй.


Эрүүл бие •

Хооллолт: Өөх тосгүй, хор тайлж, гэдэс цэвэрлэдэг хирнээ өөртөө тааламжтай хоолны төрлийг сонгон, ус шингэний хэмжээг ихээр хэрэглэдэг хоолны дэглэмд орох хэрэгтэй. Хоол хүнс нь загас,тахиа, буурцаг, жимс, хүнсний ногоогоор баялаг байвал сайн. Илүүдэл хэмжээний архи, кофе, халуун ногоотой амтлагчууд өөхний эд эсэнд хуримтлал үүсгэхэд хүргэнэ.

Арьс, өөхөн давхрагын цусан хангамж сайжруулах эмчилгээ: иллэг массаж болон гэрийн нөхцөлд тогтмол арьсны багсаар (щёткаар) иллэг хийдэг байхад хэсгийн цусан хангамж идэвхжин целлюлитийг багасгахад тусална. Хуурай багс хэрэглэж байгаарай. Гэрийн нөхцөлд багсан массажийг 7 хоногт 3 удаа тогтмол хэрэглэхийг заншил болгоорой. Хуурай багсан массажийг хөлний төгсгөлөөс эхлээд бүх биеийг хамруулж тойрсон хөдөлгөөнөөр зүрхэн өөд чиглэсэн байдлаар хийж байх нь зүйтэй. Иллэг нь стрессийн түвшинг бууруулахаас гадна тунгалагийн суваг, цусны эргэлтийг нэмэгдүүлэн, холбогч эдийн судлуудыг задлах тустай байдаг.

Нэмэлт тэжээл: эрүүл мэнд, цусан хангамжийг идэвхжүүлдэг байгалийн гаралтай аливаа нэмэлт тэжээл, амин дэм нь целлюлитээс ангижрахад туслаад зогсохгүй бүх л биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх тул нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй. В витамин нь бодисын солилцоог нэмэгдүүлэх, глюкозамин нь арьсны давхрага бүрийг нөхөн сэргээх, лецитин нь эсүүдийг бэхжүүлэх бөгөөд анти-оксидант бүхий витамин С болон усан үзмийн үр зэрэг нь чөлөөт радикалаас шалтгаалсан хор хөнөөлийг бууруулах чадалтай байдаг.

Гоо сайхан: гоо үзэсгэлэнгээ спа эмчилгээ, гоо сайхны тосон түрхлэг, бүтээгдэхүүн болон бусад ашигтай эмчилгээгээр гүйцэтгэх боломжтой байдаг. PCA-натри болон гиалурон зэргийг агуулсан тосон бүтээгдхүүн нь арьсны өнгөн хэсгээр нэвчин целлюлитээс хамгаалахад тустай. Мөн түүнчлэн чийгшүүлэгч тосыг 7 хоногт 2 удаа хэрэглэх нь таны арьсыг чийгшүүлэн амраана.

Эмчилгээний зориулалттай эмийн хэрэглээг анхаарах. зарим тохиолдолд нойрны эм, хаван хөөх эмчилгээ нь целлюлитийг ихэсгэх талтай байдаг. Эстроген даавар агуулсан жирэмслэлтээс хамгаалах эмийн шаардлага болон тунгийн хэмжээг эмчтэйгээ ярилцаж өөрчлөхийг бодоорой.

Архи, тамхи, каффеин хэрэглэдэггүй, зөв хооллодог эмэгтэйчүүд целлюлитэд өртөх нь ховор байдаг. Илбийн аргаар арилгах мэт өндөр үнэтэй гоо сайхны тос үйлдвэрлэгч нарын амлалтанд бүү өртөөрэй. Хичээл зүтгэл гарган, төлөвлөгөөтэй эмчлэхэд целлюлит нь хялбархан арилдаг зүйл юм. Та үнэтэй тос болон үйлчилгээнд мөнгөө үрэхээсээ илүү стрессгүй зөв амьдралын хэв маягтай байж чадвал эрүүл чийрэг сайхан байхын үр шимийг хүртэх болно.

Тогтуун Хорвоо

45


Хоолны зөвлөмж

Тогтуун

Хоолны

хорвоо

Зөвлөмж

46

Тогтуун Хорвоо


Хоолны зөвлөмж Ихэнхи хоолны газар, ресторануудын хоолны порц үүнээс 2, бүр заримдаа 3 дахин хэтэрсэн хэмжээтэй байдаг. Мөн буфет хэлбэрээр өөрөө өөртөө үйлчилдэг газар хоолловол ходоодны хэмжэээнээс бараг 6 дахин илүү хоол идэхэд хүргэдэг. Хэрвээ та жингээ хасахыг зорьж байгаа бол нэг удаа идэх хоолны хэмжээ болон төрлийг зөв зохицуулвал маш хурдан зорьсондоо хүрч чадна.

Таны хоолны тавагны хэмжээ

таныг таргалуулаад байна уу? Жингээ хасах болон жингээ барихын тулд идэх хоолны хэмжээг тохируулах нь чухал байдаг хэдий ч хэт нарийн жигнэх, илчлэгийг тоолох зэргээр өөрийгөө албадлагын байдалд байлгах шаардлагагүй юм. Жин нэмэхгүйн тулд дургүй хоол хүчээр идэхээс илүү хүссэн хоолоо гэхдээ бага хэмжээгээр иддэг байвал гэмшилгүй, хоол идсэн таашаал илүү авах болно. Хэрэглэх хоолны төрөл болон өөрт тохирох хэрэгцээг зөв тооцож хардаг л байхад хангалттай.Зарим өдрүүдийг бид хөдөлгөөн ихтэй өнгөрүүлдэг учраас илчлэг ихтэй хүнс тэжээл биднийг эрч хүчээ сэлбэхэд тусалдаг. Харин хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг амралтын өдрүүдэд та хоолныхоо илчлэгийг багасгаарай. Хамгийн чухал нь өөрийнхээ хэзээ өлсөж байгаагаа, цадсан эсэхээ, юу идэхийг хүсэж байгаагаа мөн хэзээ идэхээ зогсоох зэргээ бидэнд өгч буй биенийхээ дохиогоор сонсож, мэдэрч сурах хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглэвэл зохих хоолны хэмжээг тодорхойлохдоо таны ходоодны хэмжээ, таны өөрийн атгасан гарын хэмжээтэй байдгийг ойлгох хэрэгэтэй.

Хоолныхоо хэмжээг зөв тохируулая гэвэл дараахь гаран баримжааг ашиглаж болно: •

• •

Атгасан гар бол нэг аяга (стакан) хоолны эзлэхүүнтэй тэнцэхүйц хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг атга гарны хэмжээтэй болгосон гоймон, будаа, жигнэсэн ногоо, жимс нь байвал зохих порцын нэг байдаг. Нэг удаа хэрэглэх махны хэмжээ таны дан алганы хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Хоол амтлах зориулалтаар хэрэглэх майонез, масло, салатны тосон амтлагчууд нэг порцонд эрхий хуруунаас хэтрэхгүй хэмжээтэй байвал зохистой.

Харин хүссэн хоолоо иддэг хирнээ жингээ яаж хасаж болох вэ? Өөх тос багатай загас шувууны мах нь таны тавганы дөрөвний нэгийг, нөгөө дөрөвний нэг хэсгийг дан үр тариа болох хар талх, хөц будаа, ширхэглэг гурилан гоймон эзлэх ёстой. Харин тавганыхаа үлдсэн хагасыг та хүнсний ногоогоор бүрдүүлээрэй. Өдөртөө хамгийн багадаа 220 грам жимсийг өдөр бүр хэрэглэвэл таны жин мэдэгдэхүйц багасч эхэлнэ. Дараагийн удаа танд том таваг дүүрэн хоол таарвал доорхи хэдэн хялбар дүрмийг санаж хэрэгжүүлвэл таны бэлхүүсний хэмжээг мэдэгдэхүйц багасгаж байгааг мэдрэх болно. Тогтуун Хорвоо

47


ХООЛНЫХОО ХЭМЖЭЭГ ХЯНАХ 10 АРГА: 1. Хооллолтоо онцгой үйл явдал болго, ширээнийхээ ард суугаад зөөлөн хөгжим тавих, лаа асаах зэрэг таатай орчин бүрдүүлж, яаралгүй хоолныхоо амтыг таашаалж хооллож суу.

2. Тавгаар бүх хоолоо нэг дор аягалж идэж байснаас олон төрлийн багаар бэлдсэн бүх хоолоо олуулаа дундаа тавьж жижиг тавган дээр бага багаар өөрөө аягалж идэж байх. Тавган дээр тасалж авч идэх хоолны хэмжээг бага хэмжээгээр аягалан, шаардлага гарвал нэмж авч байх.

3. Удаан зажилж идэх ба зажилж дуустал хутга сэрээгээ ширээн дээр буцааж тавьдаг байх. Хоол идэж байхдаа түр завсарладаг байх. Цадаж бугаа мэдэрч эхэлсэн тэр дороо идэхээ зогсоох.

4. Хооллох үер болголгүй шууд идэж болдог ногоо жимсийг ширээн дээрээ харамгүй бэлдэж тавьж байх. Хоолны порцны хэмжээ багасгасан тохиолдолд тархин дахь цадаагүй мэдээллийг унтартал хэрчсэн лууван, огурцы, улаан лооль зэрэг ногоог үргэлжлүүлэн идсээр байж болно.

5. Жижиг аяга, таваг хэрэглэвэл тархи бага идэх хэмжээнд дасан бэлтгэгдэнэ 6. Хоол үлдээж болохгүй гэдэг ээжийнхээ хэлдгийг март! Тавгандаа хоол үлдээхээс бүү ай. Үлдэгдэл хоолоо дараагийн хоол бэлдэхэд оролцуулан хооллох эсвэл хөргөгчиндөө зөв хадгалаад маргаашийн зуушинд хэрэглэж болно.

7. Хоолны дараа шокалад амттанаас татгалзаж чадахгүй байна уу? Тэгвэл найзтайгаа хуваачих. Амттан болгоноос зөвхөн амтыг нь авч таашаал аваад найздаа өгвөл шаардлагагүй калорийн зөвхөн талыг нь хэрэглээд өнгөрнө.

8. Том савлагаатай хоолнуудаас татгалз, эсвэл өөртөө шаардагдах хэмжээг тасалж авч идээд ногоо жимсний төрлийн хоолыг нэмж хэрэглэж болно.

9. Хоолоо болвол гэрийн нөхцөлд шинээр өөрөө бэлдэж хэрэглэж байхыг зорих хэрэгтэй. Олон удаа дахин боловсруулсан бэлэн хоолнууд ихэвчлэн хэтэрсэн хэмжээний өөх тос, давс, элсэн чихэр орсон байх бөгөөд илчлэг өндөр хүнсийг хэрэглэн бэлтгэгдэх нь элбэг. Та гэртээ өөрөө хоол хийж идэх нь хамгийн чухал . Мөн нэг цагийн турш хоол бэлтгэх явцад та 100 -аас илүү калор шатаах болно!

10.Гэртээ зочид урьсан үедээ, эсвэл гадуур хооллож байхдаа зууш, үндсэн хоол, амттануудын хооронд түр завсарлаж, яриа өрнүүлэн, хоол шингэх боломж гаргаж өгөөрэй.

48

Тогтуун Хорвоо


Хоолны зөвлөмж ХООЛНЫХОО ПОРЦЫГ ЗӨВ ТОХИРУУЛЖ БАЙГААГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? Байвал зохих жижиг порцоор хооллож чадаж байгааг тодорхойлох хэд хэдэн арга бий. Юуны түрүүнд таны жин хасагдаж байгаа эсэхээр мэдрэгдэнэ. Хоолны хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байхад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байвал та аль нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг юм. Зөв хооллож байгааг илтгэх дараагийн нэг шинж тэмдэг бол та идэж буй хоолондоо сэтгэл хангалуун, хоолноосоо таашаал авч байгаа эсэх мэдрэмж. Бага порцтой хирнээ хоолныхоо хэсэг болгоны амтыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Таарвал зохих хоолны бага порцонд хангалуун байх, хоолны амтыг бүрэн мэдэрдэг байх нь таны сайн зуршил болж үлдэх ёстой. Хоолноос таашаал авах нь. Та бага порцоор зөв хооллож байна гэдэг нь хоолныхоо жинхэнэ амтыг мэдрэх боломжийг өөрөө өөртөө гаргаж өгч байна гэсэн үг. Их хэмжээний хоол урьд тань байхад та их л идэхийг бодно уу гэхээс хоолныхоо амтыг мэдрэх бололцоогүй байдаг. Хоол их хэмжээгээр иддэг зуршил нь хоолны амтыг мэдрэх бололцоогүй болгодог. Та жижиг порцоор салат, үндсэн хоолнууд болон амттанаа идэхдээ дунд нь завсарлага авснаар хоолныхоо жинхэнэ амтыг илүүтэйгээр мэдэрч тархинд тань цадаж байна гэсэн дохио хурдан очих блно. Үлдэгдэл хоол. Таныг бага порцоор зөв хоолож буйг илтгэх хамгийн сүүлчийн зүйл бол тавган дээр тань үлдсэн үлдэгдэл хоол. Тавгандаа хоол үлдээх нь муу зүйл биш, үлдсэн хоолыг дуусгах гэж өөрийгээ хүчлэх хэрэггүй юм. Үлдэгдэл хоолоо хөргөгчиндөө хийж үлдээгээд дараагийн хоолондоо хэрэглэ. Ингэснээр та мөнгөө ч хэмнэж чадна шүүдээ.

Тогтуун Хорвоо

49


ХАЛУУН ЧУЛУУН МАССАЖНЫ АШИГ ТУС Халуун чулуун массаж нь гөлгөр гадаргуутай, хавтгай хэлбэртэй чулуунуудыг хүний биеийн энергийн голч шугамуудын дагуу байрлуулан хийдгээрээ онцлогтой. Уг массажинд ихэвчлэн базальт төрлийн чулуу хэрэглэх ба тэдгээрийг зориулалтын усан ууртай халаагчинд дунджаар 50-53оС хэмийн халуунд халааж хэрэглэнэ. Халаасан чулуунуудыг нуруу, гар зэрэг биеийн тодорхой цэгүүд дээр тавьж, бусад чулуунуудыг массажист гартаа барьж булчинг суллах, зогсонгишил үүссэн энергийн урсгалыг чөлөөлж өгөх зорилгоор массаж хийнэ. Халуун чулууны нөлөөгөөр булчин гүйцэт суларсны дараа массаж хийхэд гүний эдүүдэд цусан хангамж идэвхжих нь илүү болдог. Хүйтэн чулуугаар массаж хийх нь мөн өөрийн ач холбогдолтой байдаг ба хүйтэн чулууг, халуун чулуутай хослуулан хэрэглэх эмчилгээний арга байдаг. Чулуу хэрэглэсэн массажинд ихэвчлэн массажны тос ашиглана.

50

Тогтуун Хорвоо

Массажны аль ч төрөл эрүүл мэндийн ач холбогдолтойн адилаар халуун чулуун массаж нь өөрийн гэсэн ашиг тустай. Үүнд: булчинг суллан амрааж стрессээс ангижрахад тусална, биед хуримтлагдсан хорыг гадагшлуулна, өвчний мэдрэмжийг багасгаж, оюун санааг тайвшруулна. Хүний биеийн ерөнхий цусны эргэлтийг идэвхжүүлснээр эрүүл мэндийн ерөнхий байдал сайжирна.

Халуун чулуун массажыг дараахь заалтаар хийдэг: • • •

Булчин өвдөх, хөндүүрлэх Нурууны өвчин Зөөлөн эдийн нийлмэл хатуурал (зөөлөн эдийн склероз) • Үе мөчний өвчин • Фибромиалги (булчингийн эдийн өөрчлөлт) • Стресс, сэтгэлийн хямрал • Цусан хангамжийн дутагдал • Нойргүйдэл • Сэтгэл гутрал Иймээс халуун чулуун массажийг үе мөчний өвчин, сэтгэл санааны хямрал, стресс, зүрх судасны өөрчлөлт, нуруу үе мөчний эмгэгүүдэд эмчилгээний зориулалтаар хэрэглэх уламжлалт арга болсон байна. Чулуун массажийг МЭӨ 1500 жилийн тэртээгээс уугуул Америкчууд болон Европчууд өвчин намдаах болон стресс тайлах зориулалтаар хэрэглэдэг байжээ.


Уламжлалт арга тайлах зориулалтаар хэрэглэдэг байжээ. Халуун чулуун массаж хийхэд базальт болон өнгөлж, хатаасан галт уулын чулууг ашигладаг. Чулуугаа усанд хийж цахилгаан халаагуураар халаадаг. Бэлэн болсон чулууг биеийн тодорхой цэгүүд өөрийнх нь жингээр даралт өгч тавьж өгнө . Энэхүү эмчилгээний чухал онцлог нь маш богино хугацаанд стресс тайлах болон тайвшруулан суллах үр дүн өгдөг явдал юм.

Халуун чулуун массажны хамгийн чухал ашиг тус нь оюун ухааныг тайвшруулж, илүү гүн бясалгахад тусалдаг. Бясалгал таны биеийг эрч хүчээр ханган сэргээж, аливаа асуудлыг даван туулах чадал өгнө. Маш өндөр хариуцлага хүлээсэн чухал ажил гүйцэтгэхийн урд өдөр халуун чулуун массаж хийлгэвэл таны оюун ухаан сэргэж, амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлж өгдөг. Удаан хугацаагаар хийлгэсэн хирнээ үр дүн үзүүлэхгүй байгаа үе мөчний эмчилгээ хийлгэсэн хүмүүс халуун чулуун массажаар энэхүү асуудлыг хялбархан шийдвэрлэж болно. Чулуун массаж нь үе мөч булчингийн эмзэглэлийг багасгах хурдан үр дүн өгдөг тул үе мөчний зовиургүй хэвийн амьдралдаа эргэн ороход тусална. Мөн зүрх судасны эмгэгийн эмчилгээнд чухал ач холбогдол үзүүлнэ. Халуун чулуун массажны биеийн цусны эргэлтийг сайжруулж, хоргүйжүүлдэг ач тусаар зүрхний ачаалал жигдрэх бололцоотой болдог.

Халуун чулуун массажны эрүүл мэндэд үзүүлдэг олон талын ашиг тусаас хүний оюун ухааныг гүн бясалгаж чаддаг болох нөхцлийг бүрдүүлж өгдөг нь хамгийн чухал юм. Бидний амьдарч буй одоо үеийн өдөр тутмын стресстэй амьдралд энэхүү эмчилгээний шаардлага маш их юм. Бид ажлын ачаалал, стресс, агаарын бохирдол болон бусад эрүүл мэндийн эрсдэлүүдтэй нүүр тулж, тэдгээрийг даван туулахад бэлэн байх ёстой бөгөөд үүнд халуун чулуун массаж нь зайлшгүй тусалж чадна.

Таны оюун ухаан, бие махбодийг эрч хүчээр тэтгэж, эрүүл саруул байхад тустай байгалийн өвчин намдаагч шиг үйлчилгээ үзүүлэх массажинд орох цаг өөртөө заавал гаргаарай.

Тогтуун Хорвоо

51


өндөр хэрэгцээтэй хэвээр байна. Ихэнхи судалгаагаар Ginkgo Biloba ургамалын бэлдмэлүүд Сэтгэгцийн Олдмол Эмгэгийн (түүний нэг хэлбэр болохАлцгэймерийн өвчин), хөлний цусны хангамжийн эмгэгийн эмчилгээ болон ахимаг насныхны ой санамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэхэд үр дүнтэй болох нь ажиглагдсан байна. Лабораторийн судалгаануудаас харахад Ginkgo Biloba нь цусны судсыг өргөсгөх болон цусны ялтасын наалдамхай чанарыг буруулснаар цусны эргэлтийг сайжруулдаг байна.

GINKGO BILOBA тархины цусны эргэлт болон ой санамжийг сэргээгч Ginkgo Biloba (Гинкго Билоба) Эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэгддэг Ginkgo Biloba ургамал нь өнө эртний гаралтай модны нэг төрөл ба түүний үйлчлэх хүрээг эрдэмтэд одоог хүртэл сонирхон судалсаар байна. Ginkgo Biloba -ийн нэмэлт бүтээгдхүүнүүд Европ болон Америкд хамгийн их хэрэгцээтэй, өндөр борлогддог бүтээгдхүүний тоонд ордог ба Франц болон Герман Улсуудад эмчилгээний заалтаар түүнийг эмнэлэгт өргөн хэрэглэж байна. Эрт дээр үеэс Ginkgo Biloba-г цусан хангамж идэвхжүүлэх, ой тогтоолт сайжруулах зорилгоор хэрэглэдэг байсан уламжлалтай байсан ба шинжлэх ухааны олон судалгаагаар эдгээр эмчилгээний ач холбогдол нь батлагдсан тул

Ginkgo Biloba -ийн навчинд 2 төрлийн химийн (фланойд ба терпенойд) хүчтэй үл исэлдүүлэгч (антиоксидант) агуулагддаг. Үл исэлдүүлэгч нь бие махбод дахь чөлөөт радикалуудыг цэвэрлэдэг бодис юм. Чөлөөт радикалууд нь эсийн мембраныг гэмтээдэг ба эсийн гэмтлийн улмаас хэт эрт насжих, хорт хавдар, зүрхний эмгэг, Алцгэймерийн өвчин болон бусад Сэтгэгцийн Олдмол Эмгэгүүд үүсэх суурь тавигддаг. Ginkgo-д агуулагдах антиоксидантууд чөлөөт радикалуудыг саармагжуулах чадвартай байдаг тул дээрхи өвчнүүдийг эрт шатанд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх заалттай байдаг. Ginkgo Biloba нь маш эртний модны төрөлд багтдаг. Энэхүү мод нь 120 тохой өндөр болтлоо ургадаг, 1000-аад жилийн настай мод юм. Уг модны жимс нь үр агуулна. Хятадын анагаахад Ginkgo-ийн навч болон үр хоёрын хатаамал хэлбэрийг мянгаад жил ууж хэрэглэж ирсэн уламжлал болон туршлагатай хэдий ч орчин цагийн уламжлалт эмчилгээнд Ginkgo Biloba –ийн зөвхөн хатаасан навчийг хандалж стандарт нэгж хэлбэрээр хэрэглэх заалттай болсон байна.

ДАРААХЬ ЭМГЭГҮҮДИЙН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГДЭНЭ: Дараахь эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэгдэнэ: Ginkgo-г Сэтгэгцийн Олдмол Эмгэгийн эмчилгээнд Европ даяар хэрэглэдэг. Ginkgo нь тархины эдэд хүргэгдэх цусны урсгалыг нэмэгдүүлнэ. Алцгэймерийн эмгэгийн үед тархины эсүүд гэмтэж эхлэх шатанд цаашид олон мэдрэлийн эс гэмтэхээс хамгаалдаг. Алцгэймер Эмгэг болон судасны гэмтлийн гаралтай Сэтгэцийн Олдмол Эмгэгийн үед Ginkgo ургамал нь сэтгэх, тогтоох, ой санамжинд чадавхийг хадгалах, хөгжүүлэх үйлчлэл үзүүлж чаддаг нь судалгаагаар тогтоогдсон.

52

Тогтуун Хорвоо

Алцгэймер эмгэгийн өөрчлөлт

Мэдрэлийн эс

Хэвийн тархи

Алцгэймер эмгэгтэй тархи


Уламжлалт арга Алцгэймерийн өвчтэй хүмүүс Ginkgo хэрэглэсэнээр доорхи зүйлүүд сайжирдаг болохыг клиникийн судалгаа харуулдаг. •

Сэтгэх, шинээр юм суралцах чадвар, тогтоох ба ой санамжийг нэмэгдүүлнэ (танин мэдэхүйн үйл ажиллагаа) Өдөр тутам гүйцэтгэх амьдралын үүргээ гүйцэтгэх чадамж сайжрах

Нүдний угийн даралт Нүдний даралттай хүмүүст өдөр болгон 120мг Ginkgo 8 долоо хоногийн турш хэрэглэхэд хараа сайжирч зовиур багасдаг болохыг судалгаагаар нотолсон. Нүдний торлог бүрхэвчийн өөрчлөлтөнд Ginkgo дахь флавонойд нь нүдний торлог бүрхэвчний харааны товгорт гарах бүтэцийн өөрчлөлтийг сааруулж өгдөг.

• •

Олны дунд биеэ авч явах, хамт олон доторхи харьцааг дээшлүүлнэ Сэтгэлийн хямралд бага автагдана

Ой тогтоолт ба санамж нэмэгдүүлэгч Ginkgo-г “тархины ургамал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь Сэтгэгцийн Олдмол Эмгэгтэй хүмүүсийн ой санамжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Зохистой өдрийн тун 240мг. Чих шуугих Мэдрэлийн судлын гэмтэл, тархины цусны судасны өөрчлөлтүүдээс чих шуугих (тиннит) зовиур үүсэх тохиолдол байдаг ба уг эмгэгийн эмчилгээнд Ginkgo элбэг хэрэглэгддэг.

Рейнолдын өвчин Рейнолдын өвчтэй хүмүүсийн үе гар хөлийн захын судасны нарийсал үүсдэг эмгэгтэй байдаг энэ өвчтэй хүмүүс 10 долоо хоногийн турш Ginkgo хэрэглэхэд шинж тэмдгүүд буурдаг болохыг зарим судалгаанууд үзүүлсэн байна. Үйлдвэрлэгддэг хэлбэрүүд: • • •

24-32%-ийн флавонойд агуулсан стандарт хэлбэрээр бэлтгэгдсэн өтгөрүүлсэн ханд Капсулаар савлагдсан шахмал

• •

Шингэн хандууд Хатаасан навчийг цайны ханд хэлбэрээр

Тун: Тогтмол 4-6 долоо хоног хэрэглэсний дараа анхны үр дүн мэдэгдэнэ. Ой санамж муудах болон зүрх судасны үйл ажиллагаанд: өдрийн нийт тун 120мг, нийт тунг өдөрт 2-3 удаа хувааж хэрэглэнэ. Өвчлөл гүнзгийрсэн шатанд, жишээ нь Алцгэймерийн Эмгэг илэрхий шатанд орсон үед: нийт өдрийн тун 240мг, өдрийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.

Тогтуун Хорвоо

53


ВИТАМИН К амин дэмийн ач холбогдлыг өргөн танилцуулдаггүй ч уг амин дэмийн хомсдол эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. К амин дэм нь А болон Е-гийн төрлийн амин дэмийг бодвол танил бус боловч бие махбодод багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг. 1920 онд Дани улсын эрдэмтэн Хэнрик Дам К амин дэмйиг анх илрүүлсэн бөгөөд “коагуляци” (бүлэгнэл) хэмээх химийн нэршлээс нь үүдэн витамин К гэж нэрлэсэн нь цус бүлэгнэхэд чухал үүрэгтэйг нь онцолж нэрлэсэн байна. 1934 онд Х.Дам болон түүний хамтран ажиллагч Эдвард Дойси нар нь Анагаах ухааны Нобелийн шагналыг К амин дэмийн нээлтээрээ хүртсэн. К амин дэм нь олон нэгдлээс бүрддэг ба эдгээр нэгдлүүдээс голлох үүрэгтэй К1(phylloquinone) нь хэрэглэдэг хоол хүнснээс, К2 (menaquinone) нь нарийн гэдэсний хананд буй эрүүл бичил биетэн буюу амьд бактерийн тусламжтайгаар нийлэгждэг байна. К амин дэм нь тосонд уусамтгай тул хоолоор хэрэглэдэг өөх тосны хамт биеийн эд, эсэд хангалттай хүргэгддэг тул түүний хомсдолд орох нь ховор. К амин дэмийн илүүдэл хэмжээ элгэнд хуримтлагддаг (усанд уусдаг амин дэмүүд элгэнд хуримтлагддаггүй). Иймээс ямар нэг шалтгаанаар гэдэсний салст гэмтэх (Кроны өвчин, гэдэсний үрэвсэл), цөсний хүүдий битүүрэх, элэгний үрэвсэл зэргээс өөх тосыг боловсруулж шингээж чадахгүй болсон тохиолдолд К амин дэмийн хомсдолд хүргэх өндөр эрсдэлтэй болно.

54

Тогтуун Хорвоо

К амин дэмийн нөлөөгөөр цус бүлэгнэлт хурдасдаг

К амин дэм нь протомбин хэмээх цус бүлэгнүүлэх уурагийн нийлэгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд протромбин нийлэгжих нь цус тогтоох амин чухал урвалын эхний шат болдог

байна. Энэ урвалын эхний шатгүйгээр дотуур цус алдах эсвэл шарх хугацаандаа эдгэрэхгүй байх аюултай. Нярай хүүхдүүдийн төрөлтийн хүндрэлээс 10’000 төрөлт тутмын 1-д нь дотуур цус алдах хүндрэл ажиглалддаг тул Англи Улсад эхийг төрсөн тэр даруйд К амин дэмийг тарьж урьдчилан сэргийлэх удирдамжтай бөгөөд ингэснээр их хэмжээний цус алдалтаас сэргийлдэг байна. Нөгөө талаас, цусны өтгөрөлттэй хүмүүст цусыг шингэлэх зорилгоор Варфарин (Warfarin) эмчилгээ хийх үед эмч нар К амин дэм ихээр агуулдаг бууцай, ногоон навчит салат агуулсан хоол хүнсний хэрэглээг хасахыг зөвлөдөг байна.


Уламжлалт арга Витамин К болон цэвэршилт

Хэвийн яс

Сийрэгжилттэй яс

Насжилттай уялдан цусан дахь К амин дэмийн хэмжээ багассанаар ясны сийрэгжилт явагдан яс хугарах эрсдэл өндөр болдог. Цэвэршилтийн насанд дааврын тэнцвэр алдагдсанаас ясны эд эс сийрэгжин, ясны масс багасдаг тул К амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг, ялангуяа ногоон навчит ургамал, цэцэгт байцааг өдөр тутмын хоолны хэрэглээнд түлхүү хэрэглэх нь чухал юм. К амин дэмийг мөн мах, сүү, өндөг, авокодо, киви болон банан ихээр агуулдаг.

Хамгийн сүүлийн шинэ судалгаагаар яс сийрэгжилтээс хамгаалах эмчилгээнд К амин дэмийг хэрэглэх нь зайлшгүй чухал болохыг тодорхойлсон байна. Уг судалгаагаар К амин дэм нь яс бэхжих урвалыг холбоход оролцдог нэг хэсэг болдогийг тогтоогоод яс сийрэгжих явц хурдсах нь бусад эрдэс бодисоос илүүтэйгээр К амин дэмийн хомсдлоос үүсдэг хэмээн үзсэн. К амин дэм нь остеокальцин хэмээх ясны уураг нийлэгжихэд оролцох ба уг уураг нь кальцийн эрдсийг ясны эдэд бэхэлж өгөх “цавууны” үүрэг

Тохиромжтой тун хэмжээ Илүүдэл жингүй эмэгтэйчүүд өдөрт 65 мкг, хэвийн жинтэй эрэгтэйчүүд 75 мкг тунгаар хэрэглэхэд хангалттай юм. Мөн К амин дэм агуулсан олон төрөлтэй амин дэмийн бэлдмэл тогтмол хэрэглэдэг байхад хангалттай байдаг. Анхааруулга: жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, мөн эмчийн хяналтанд байдаг болон цус шингэрүүлэх эм хэрэглэдэг бол эмчээсээ зөвөлгөө аван хэрэглэхийг анхаарна уу.

гүйцэтгэдэг. Цэвэршилтийн нас ойртох тусам эстроген дааврын хэмжээ буурснаас К амин дэмийн гүйцэтгэх үүрэг алдагдан яс сийрэгжилтийн нэг шалтгаан нь болдог байна. Үр тариагаар баялаг, бүдүүн ширхэгтэй хүнс, жимс ногоо тогтмол хэрэглэж чадвал гэдэсний бичил орчны балансыг тэнцвэржүүлэхээс гадна тараг эсвэл амьд бичилтэй нэмэлт тэжээлийг хэрэглэвэл бие организм өөрийн К амин дэмийг хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж чадна. Хэрвээ та бие организмын тулгуур болох ясны эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсвэл К витамин агуулсан нэмэлт бүдээгдэхүүн хэрэглэж байх нь зүйтэй. Хэрвээ та варфарин зэрэг цус шингэлэх эмчилгээ хийлгэдэг бол эмчээс зөвлөлгөө авч К амин дэмийн хэрэглээг сайн тохиролцоорой.

К витамины өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүд:

Болгосон навчин байцаа, 35г Элэг, 100г Помидор,80г Шар буурцаг 50г Болгосон шар буурцгийн шош, 50г Яншуй, 2 цайны халбага Броколли байцаа,35г Болгосон байцаа,35г Бусад төрлийн мах, дундаж хэмжээ100г

3600 мкг 600 мкг 400 мкг 290 мкг 190 мкг 180 мкг 75 мкг 125 мкг 50 мкг

Тогтуун Хорвоо

55


ТӨМӨР

Байнгын ядраад сульдаад байдаг нь өвлийн улирлын хүйтнээс ядарсных эсвэл шуураад эхэлсэн хаврын жиндүү өдрүүдээс болж байна гэж бодож байна уу? Тэгвэл та эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзэн мах идэхээ больсноос эсвэл шинэ ногооны салатыг өдөр тутам хангалттай хэрэглэж чадаагүйгээс таны бие махбодь төмрийн дутагдалд орсоноор ядраад байхилүү магадлалтай. гемоглобин Төмөр (Fe) нь цусны улаан бөөм болон булчингийн эсийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эд эсүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөхөд оролцдог элемент юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их төмрийн дутагдалд ордог ба ихэвчлэн нөхөн үржихүйн насандаа гемоглобин хүчилтөрөгчийг эд төмөр дутагдлын цус багадалттай байдаг. эсүүдэд хүргэж өгнө хүчилтөрөгчийн молекул

цусний улаан бөөм

Төмрийн дутагдал нь хүний бие махбодид хүнд үр дагавартай байдаг. Учир нь төмрийн элемент нь цусны улаан бөөмийн хүчилтөрөгч зөөвөрлөдөг уураг болох гемоглобины нийлэгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Төмөр дутагдахад эд эсүүдээ хүчилтөрөгчийн хүргэлт хангалтгүй болж эсийн солилцоо саатдаг байна. Бидний идэж буй хоол хүнснээс энерги ялгаруулж авахад хүчилтөрөгч оролцдог ба түүнийг хүргэж өгдөг төмөр дутагдахад бие махбодийн хэрэгцээт урвал болгон энергиийн дутагдалд орох эрсдэлтэй болдог байна.

Төмөр бие махбодийн дараахь үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай: • •

Гемоглобин уураг болон ферментүүдийн нийлэгжил Эд эсүүдийн бүтэцийн суурь болох олон төрлийн уураг болон ферментүүдийн бүрэлдэхүүн болно

• • • •

Бодисын солилцоо болон эсийн өсөлт, хуваагдлын явцыг тогтвортой байлгах Дархлаа бэхжүүлэх Элэгний үйл ажиллагааг тогтвортой явуулах Чөлөөт радикалуудын хорт нөлөөллөөс хамгаалах

Төмөр дутагдахад илрэх шинж тэмдгүүд: Төмөр дутагдахад цус багадалт үүснэ. Төмөр дутагдсанаас гемоглобин уургийн нийлэгжил саатаж эд эсүүдэд хүчилтөрөгчийн хүргэлт сааталд орж эхэлдэг байна. Цус багадалтын үед доорхи шинж тэмдгүүд илэрдэг: • • • •

56

бие махбодь амархан сульдах болон ядрах эрч хүчээ алдах, ажлын болон хичээл гүйцэтгэх чадвар буурах хүүхдийн сэтгэн бодох чадвар удаашрах биеийн дундач халуун тогтворгүй болон үргэлжид даардаг байх

Тогтуун Хорвоо

• • • • • •

халдварын эсрэг дархлаа сулрах амьсгаа давхцах толгой өвдөх нойргүйдэх хоолны дуршил буурах цонхигор байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.


Уламжлалт арга Дээрхи шинж тэмдгүүд нь эд, эрхтэн болон эсэд хүчилтөрөгчийн хангамж буурсантай холбоотойгоор илэрдэг. Төмөр нь дархлааны тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Төмөр багатай хүмүүс ямар нэгэн халдварыг эсэргүүцэх чадвар нь муу байдаг. Төмөр дутагдалд хүргэдэг шалтгаанд: • төмрийн элементээр баялаг хоол хүнс хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй байх • тогтмол хэлбэрээр цус шүүрч цус багадалтанд хүргэдэг өвчлөлүүд. Жишээ нь: цагаан мах эргэх, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, ходоодны шархлаа, бүдүүн гэдэсний хорт хавдар гэх мэт Ийм учраас цус багадалтын шалтгааныг тогтоож зохих эмчилгээ хийх нь зайлшгүй чухал. Төмөр дутагдлын цус багадалт нь хооллолт хангалтгүй хэрэглэх, ходоод гэдэсний эмгэгээс болж төмрийг шингээж чадахгүй болох эсвэл ямар нэг шалтгаанаар цус алддаг эмгэг зэргээс ихэвчлэн үүснэ. Төмөр дутагдлыг нөхөх Бидний бие махбодь махны төрлийн хоолноос төмрийг илүү шингээх чадвартай байдаг. Хонины өөхгүй хар мах, загасны мах нь төмрөөр баялаг. Махны бус төрлийн төмөр ихээр агуулдаг хүнсэнд өндөг, спинач зэрэг навчит ногоо, самар болон хатаасан жимс орно. Ургамалын гаралтай төмөр агуулсан хоол хүнснээс төмрийг шингээж боловсруулахад С амин дэм тусалдаг тул ногоон салатны зууш идэх зуураа нэг стакан жүржийн шүүс уух, эсвэл зуушиндаа чинжүү, улаан лоолийг их хэмжээгээр хамт хэрэглээрэй. Сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд төмөр дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлж мультвитамин, дан төмрийн бэлдмэлийн тэжээл хэрэглэх нь чухал байдаг. Хэрэглэх зохистой тун Цэвэршилтийн нас хүртэлх эмэгтэйчүүд өдөрт 14,8 мг, эрэгтэйчүүд 8,7 мг төмөр агуулсан тэжээл хэрэглэхэд тохирно. Цэвэршилтийн дараахь эмэгтэйчүүд өдөрт 17 мг-аас хэтрүүлж хэрэглэхгүй бол эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. Хэрвээ таньд цус багадалтын шинж тэмдэг илэрбэл эмчид хандан шинжилгээ өгч оношлуулах хэрэгтэй. Төмрийн бэлдмэлүүд олон хэлбэрээр үйлдвэрлэгддэг бөгөөд шингэн хэлбэр нь ходоод гэдсэнд харш нөлөөгүй хамгийн тохиромжтой хэлбэр юм. Махан хоол хэрэглэдэггүй цагаан хоолтонгууд төмрийг амуу будаа, улаан буудайн гурил, хүнсний ногоо, нишингийн бал бурам, буурцагт ургамал, самар, шош болон бусад хатаасан жимс зэргийг тогтмол хэрэглэж байхгүй бол төмрийн дутагдалд хурдан орж бие махбодь амархан ядарч сульддаг болно. Бууцайны төрлийн навчит ногоо төмрөөр баялаг хэдий ч маханд агуулагдах төмрийн хэмжээг гүйцдэггүй байна.

Тогтуун Хорвоо

57


WWW.MMAS.MN ЦЭВЭРШИЛТ БОЛОН ДУНД НАСНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ШИНЭ WWW.MMAS.MN САЙТ ХУУДСАА ДЭЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Цэвэршилтийн буюу дунд насны эрүүл мэндийн онцлог, эмчилгээний аргачлал, амьдралын хэв маягийн талаархи мэдээллийг тусгасан ММАЗ Нийгэмлэгийн www. mmas.mn сайт олон нийт та бүхэнд хүргэгдэхээр боллоо. Манай вэбсайт нь байнгын ажиллагаатай байх бөгөөд орчин цагийн эрүүл мэндийн мэдээллийг та сайтын МЭДЭЛЛИЙН САН-аас олж уншаарай. Эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлж амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулья гэвэл манай сайтын МЭДЭЭ болон ХЭВЛЭЛ буланг ашиглаарай. Нэмэлт тэжээл бүтээгдэхүүн хэрэглэх саналыг ХУДАЛДАА буланд багтаасан байгаа. Өөрийнхөө эрүүл мэндэд санаа тависан хүн бүрт бид мэдээллээ дэлгэж байна.

58

Тогтуун Хорвоо

ТА ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭНИЙ СОНГОЛТ ХИЙХЭД БИД МЭДЭЭЛЛЭЭР ТУСАЛЬЯ. Клиникийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалт болон клиникийн судалгааны мэргэжлийн мэдээлэл, даавар зохицуулалтын орчин цагийн эмчилгээний аргачлалыг КЛИНИКИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД буланг эмнэлгийн ажилтнуудад зориулан ММАЗ Нийгэмлэг ажиллуулж байгаа. ММАЗ Нийгэмлэгийн гишүүнчлэлд хамрагдсан эмч, сувилагч, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнууд манай вэбсайтаас мэдээллээ авах болно. Анагаах Ухааны онлайн MEDICAL ENGLISH сургалт КЛИНИКИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД буланд хичээлээ эхэлсэн байгаа тул ММАЗ Нийгэмлэгийн

Гишүүнчлэлд элссэн хүмүүс болон бусад эмнэлгийн ажилтнууд хамрагдаж шинжлэх ухааны шинэ мэдээллийг англи хэл дээр хүлээж авах бололцоогоо дэлгээрэй. Вэбсайт ашиглах зааварчлага, Medical English онлайн сургалт болон ММАЗ Нийгэмлэгийн Гишүүнчлэлийн талаархи мэдээллийг • www.mmas.mn Бидний Тухай булангаас • ММАЗ Нийгэмлэгийн оффис руу 70101958, 91911958 утсаар болон info@mmas.mn захиа бичин лавлаарай. Вэбсайтын байнгын хэрэглэгч нарт бид хоёр долоо хоног тутамд шинэ мэдээллийн захидал хүргэх болно.


ММАЗН -ний булан

40 ГАРУЙ НАСНЫХАНД ЗОРИУЛЖ эмч нараас олж чадаагүй мэдээлэл хүргэе

Тогтуун Хорвоо

59


ТА ДААВАР ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭНД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА УУ? Даавар орлуулах эмчилгээний талаар таньд зөвлөж байна.

Та даавар нөхөх эмчилгээний талаар эргэлзэж байна уу? Ихэнхи эмэгтэйчүүд эргэлздэг учир нь даавар хавдар үүсгэдэг гэсэн айдас олны дунд байдгаас бололтой. Дааврын аюулгүй эсэх дээр эргэлздэг болохоос биш үзүүлэх эмчилгээний ач холбогдол, зовиур хөнгөлж өдөр тутмын амьдралыг хичнээн хөнгөлж чаддаг талаар мэдээлэл багатай байдагтай ч холбоотой байдаг. Хичнээн цэвэршилтийн үеийн шинж тэмдэг болон дааж давашгүй зовиуртай байсан ч даавар эмчилгээнээс гарах эрсдэлд нь илүү эргэлздэг учир дааврын эмийг ууж хэрэглэх, туйлбартай үргэлжлүүлэн хэрэглэхээс татгалздаг байна. Харин нарийн сайн үзлэг болон шинжилгээг үндэслэн тухайн хүндээ тохирсон дааврын төрөл болон тун, хэрэглэх аргыг эмэгтэй болгоны биеийн байдлын онцлог, бусад өвчлөлийн явцыг харгалзан зөв тохируулж чадсан байхад ихэнхи эмэгэтэйчүүд аюулгүйгээр хэрэглэх боломжтой юм.

60

Тогтуун Хорвоо

Эмч: С.Энхээ

Хорт хавдрын гэр бүлийн түүхтэй, шинжилгээгээр хөхний хавдарт өртөх эрсдэл өндөртэй бол даавар эмчилгээнд болгоомжтой хандаж, нийлэгжсэн даавар хэрэглэхгүй байх, байгалийн гаралтай даавар төст үйлчлэлтэй эмчилгээний аргыг эмчээс зөвлөлгөө авч байж хэрэгэлэхийг зөвлөе. Эмэгтэйчүүдийн 75 хувьд нь халуу оргих болон шөнөдөө хөлрөх шинж илэрдэг. Эстроген даавар нөхөх эмчилгээ бол эдгээр илэрч буй шинж тэмдгийн гол эмчилгээ нь юм. Үүнийг уудаг үрлэн хэлбэрээр, арьсанд тосон түрхлэг болон наалтаар, эсвэл үтрээний үрэл хэлбэрээр хэрэглэх боломжтой. Эстроген эмчилгээг хамгийн бага тунгаар хэрэглэснээр халуу оргихгүй, шөнөдөө хөлрөхгүй болж сайжрахаас гадна сайн унтаж, сэтгэл санааг ч өөдрөг байлгаж амьдралын чанар, мэдрэмж эрс сайжирдаг байна. Хамгийн бага тунгаар, зөв сонгож хэрэглэснээр цэвэршиж буй эмэгтэйд зориулсан аюулгүй мөн үр дүнтэй


ММАЗН ний булан эмчилгээний арга болдог байна. Бид зөвлөлгөө өгч буй хүмүүстээ даавар орлуулах эмчилгээг байгалийн гаралтай хэлбэрээр цэвэршилтийн өмнөх эсвэл цэвэршилийн эрт үед хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ өвчтөн цэвэршилтийн өмнөх жилүүддээ даавраа тэнцвэртэй байлгаж чадвал, ясны нягтрал нь хэвийн бол сийрэгжихгүйгээр бөх байдлыг хадгалах, зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгөхөд ач холбогдолтой байдаг. Дааврыг тэнцвэртэй байлгаснаар аливаа өвчлөлийн хүндрэлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чаддаг байна. Эмчилгээний талаар зөвлөлгөө авахаар хандсан хүмүүстэйгээ ярилцахдаа хэрэглэх хугацаа, тунгийн талаар тохирдог ба богино хугацаанд бага тунгаар хэрэглүүлэхийг хичээдэг. Ихэвчлэн эмэгтэйчүүд даавар эмчилгээг 5 жилийн турш хэрэглэхэд тохиромжтой. Гэсэн ч энэ хугацаа өвчтөн бүрийн хувийн онцлогоос хамаарч байдаг. Зарим эмэгтэйчүүдэд нэг жил хэрэглэхэд хангалттай байж дааврын эмчилгээгээ зогсоодог бол зарим нь 5 жилээс илүү удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай байдаг. Цэвэршилтийн дараа дааврын дутагдлаас үтрээний хуурайшил, хатингаршлыг үүсэх үр дагавартай байдаг тул би цэвэршилтийн нас дөхөж буй дийлэнхи эмэгтэйчүүдэд үтрээний эстроген урьдчилан сэргийлэх маягаар бага тунгаар хэрэглүүлэхийг ихэд дэмждэг. Цэвэршилтийн дараах бүхий л эмэгтэйчүүдэд үтрээний хатингаршил, үтрээний болон давсагны хананы давхарга нимгэрэл үүсдэг ба энэ асуудлуудаас үтрээний эстроген хамгаалж чадна. Хуурайших, загатнах, бэлгийн харьцаа боломжгүй болох, үтрээ, давсагт үрэвсэл үүссэн мэт санагдах зэрэг зовиурт эстроген онцгой сайн туслаж чадна. Даавар тэнцвэржүүлэх зорилгоор эстроген даавар хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд заавал прогестерон дааврыг хавсаргах хэрэгтэй. Прогестерон нь умайн эндометрийн салстын бүтэцийн өөрчлөлт, цаашдаа хорт хавдраас хамгаалж өгнө. Умайг тайрч авах мэс засалд орсон эмэгтэй эстрогенийг дангаар нь хэрэглэж болно. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн насандаа нийлэгжүүлдэг бэлгийн даавруудтай химийн бүтцээр төстэй, биологийн төст байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд тэнцвржүүлэлтийн өндөр үр дүнтэй байдаг. Байгалийн гаралтай эстрадиол, прогестерон, тестостерон зэрэг нь тос, шахмал, гель зэргээр үйлдвэрлэгддэг нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бага тунгаар, хавсархан хүндрэлгүйгээр даавар тэнцвэржүүлж зовиур арилган, архаг өвчлөлүүдийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдгаараа онцлог юм.

Цэвэршилтийн өмнөх үед болон цэвэршилтийн эрт үед илрэх халууцах, шөнө хөлрөх, нойргүйдэх, сэтгэл санаа өөрчлөгдөх, бэлгийн дур хүсэл буурах, үтрээ хуурайших зэрэг шинжүүдэд даавар орлуулах эмчилгээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг байна. Өөрийнхөө эмэгтэйчүүдийн эмчтэй уулзаад даавар эмчилгээний талаар ойлголт аваарай. Цэвэршилт болон даавар эмчилгээний талаар манай ТОГТУУН ХОРВОО сэтгүүлийн бух дугааруудын ММАЗН-ийн булангуудаас олж уншаарай. Та бүхэнд асууж, ярилцах зүйл байвал манай веб хуудас www.mmas.mn –ийн сайтын ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ булангаас ДААВАР ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭ нийтлэлээс мэдээлэл авч, шаардалагатай бол info@mmas.mn хаяг руу холбогдоорой. Бид таны асуултанд хариу өгөх болно. Тогтуун Хорвоо

61


ЭНДОМЕТРИОЗ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ ЭНЭ ЭМГЭГ ТАНД ОНОШЛОГДООГҮЙ БАЙЖ МАГАД. Эндометриозын улмаас хэвлийн доогуур тогтмол өвдөх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, жирэмслэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд илэрдэг. Эндометриоз гэдэг нь умайн хөндийн салстын эд умайн хөндийгөөс өөр эрхтэнд шилжиж байрласнаас хэвийн үед сарын тэмдгийн мөчлөгийн явцад умайн салст зузааран ховхордогийн ижил процесс явагдан тухайн эрхтэнд эмгэг нөлөө үзүүлдэг өвчин юм.

Эндометриозын эд байрлах боломжтой эрхтнүүд •

Өндгөвч. Өндгөвчний эдэд цус хуримтлагдан шоколад төст өнгөтэй уйланхай үүснэ. Умайн арын хана болон шулуун гэдэсний урд хананы завсарт. Энэ зайг Дугласын хөндий гэх ба энд эндометриоз байрлавал хэвлийн гүнд хүчтэй өвдөлт өгөх, бэлгийн харьцаа их эмзэглэлтэй байдаг онцлогтой. Ховор тохиолдолд гэдэсний гадаргуу, давсагны хананд, мөн бага аарцгийн хөндийгээс гадагшлан хүйсний нүх, хагалгааны сорви гэх мэт ер бусын газар байрлах тохиолдолд ч байдаг.

Хүй Бүдүүн гэдэс Олгой

Өндгөвч Умайн өргөн холбоос

Умайн холбоос Давсаг

Умай ууц ясны холбоос

Умайн хүзүү

Шулуун гэдэс Умайн холбоос Шулуун гэдэс үтрээний хуниас

Хэвийн бус байрлал Хэвийн байрлал (Умай)

Сарын мөчлөгийн үед умайн эндометрийн давхарга дааврын нөлөөгөөр зузаарч ховхордогийн төст хувьсал эндометриозын эдэд явагдаж гадагшлах гарцгүй сарын тэмдгийн үед өвдөлт үүсэх шалтгаан болдог. Хэвийн үед сарын тэмдэг ирэхээс өмнө эндометр зузаарч түүн дээр үр тогтсон өндгөн эс ирж бэхлэгдэн үр хөврөл хөгжих нөхцөл бүрдүүлж өгдөг. Өндгөн эс ялгарсан ч үр тогтоогүй тохиолдолд умайн зузаарсан салст хууран унаж гадагшаа цус гардаг. Үүнийг сарын тэмдгийн ялгарал гэдэг. Хэрэв эндометриозын эд таны биеийн аль нэг хэсэгт байрлавал тэнд мөн ижилхэн зузаарч, ховхрон цус алдах процесс явагдана. Энэ үйл явц мөчлөгтэйгээр давтагдана. Энэ үйл явц өвдөлт үүсгэн умайн гуурсан хоолой эсвэл өндгөвчийг гэмтээн шархлуулж, үргүйдэл үүсгэх шалтгаан болдог. Эндометриоз нь удаан явцтай архаг хэлбэрийн эмгэгийн тоонд орно. Ихэвчлэн хэвлийн доод хэсэг, нуруугаар өвдөнө. Мөн үргэлжид ядрах, сэтгэл санаагаар хямрах шинж тэмдэг илрэх ба үр тогтохгүй байх нөхцөлд хүргэнэ.

62

Тогтуун Хорвоо


ММАЗН ний булан Эндометриозын шалтгаан юу вэ? Эндометриоз эмгэг үүсэх үндсэн шалтгаан бүрэн тогтоогдоогүй ба хэд хэдэн онолоор тайлбарладаг. Хамгийн түгээмэл онол нь сарын тэмдгийн мөчлөгийн явцад зузаарсан умайн салстын зарим хэсэг нь умайн амсраар гадагшлалгүй сөрөх урсгалаар умайн гуурсаар хэвлийн хөндий руу шилжин аарцгийн эрхтэнд бэхлэгдэн шигддэг гэсэн онол юм. Эмч нар уг шалтгааныг мөн урвуу урсгалтай сарын тэмдэг гэж нэрлэдэг. Эндометриозын эд умайн салстын ижил шинж чанартай байдаг тул сарын тэмдгийн мөчлөгийн явцад бүтэц нь хөвсийж ялгардаг байна. Энометриозын тохиолдол ихэвчлэн 25-35 насны эмэгтэйчүүдэд илүү элбэг ажиглагддаг байна.

Шинж тэмдэг Эндометриоз нь олон хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг. Магадгүй шинж тэмдэг огт илэрдэггүй байж болно. Хамгийн сонгодог бөгөөд түгээмэл шинж тэмдэгт сарын тэмдэг ирэх үеийн хэвлийн доод хэсгээр хүчтэй өвддөг шинж орно. Сарын тэмдгээс үл хамааран архаг хэлбэрээр өвддөг бол уг зовиур удаан хугацаагаар үргэлжилдэг байна. Онцлог илрэх шинж тэмдгүүд: • •

Бэлгийн харьцааны үед өвдөх • Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх. жишээ нь: сарын тэмдэг ирэхээс өмнө толбо төдий ялгарал олон хоног гарах, сарын тэмдэг тогтворгүй ирэх • эсвэл цус алдалттай төстэй ихээр ирэх г.м

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, өтгөн ялгарах эмзэглэлтэй байх Шалтгаангүйгээр хэт их ядардаг байх

Эндометриозын эд гэдэсний хананд байрласан тохиолдолд өтгөн гарах үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжихэд өвдөлт өгөх, сарын тэмдгийн үед өтгөнд цус үзэгдэнэ. Давсганд эндометриоз байвал шээх үед өвдөлт өгч, сарын тэмдгийн үед цустай шээнэ. Нэгэнт эндометриозын эд аливаа эрхтэнд шилжсэн байхад сарын мөчлөгийн дааврын үйлчлэлээр хөвсийж цус ялгаруулан хувьссан хэвээр байх болно. Эндометриозын эдийн ялгаралаас умайн гуурс болон өндгөвчийн наалданги үүсэн үр тогтохгүй байх нэг шалтгаан болдог. Эндометриозын зовиур болон шинж тэмдгүүд цэвэршилтийн дараа багасч алга болдог. Эндометриозтой эмэгтэйчүүд жирэмсэлсэн тохиолдолд, жирэмсний явцад өвдөлт болон бусад шинж тэмдгүүд багасдаг ба төрсний дараа зовиур эргээд өвддөг болно. Харин эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнтэй байж дааврын хэлбэлзлийг зөв түвшинд хадгалж чадвал эндометриозын шинж тэмдгийг багасгах боломжтой байдаг. Эндометриозын улмаас үүсэх хүндрэлүүд: • •

Хэвлий, бага аарцгийн хөндийн эрхтнүүд хооронд наалданги, сорвижилт үүсэх Умайн гуурсан хоолой, өндгөвчний ойролцоох наалданги, шингэн хуримтлалаас үр тогтох чадвар буурна Зулбах болон дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ

Эндометриозын эд өндгөвчний уйланхай үүсгэн улмаар уйланхай хагарах, цус шүүрэх өндөр эрсдэлтэй болно Гэдэсний хананы эндометриозын үед гэдэс мушгиран түгжрэх хүндрэл ихэсдэг Хорт хавдрын (ялангуяа өндгөвчний) эрсдэл нэмэгдэнэ

Тогтуун Хорвоо

63


Эндометриозын эмчилгээ Эндометриозыг гүйцэт эмчлэх эмчилгээ байдаггүй ба шинж тэмдгийг дарахад хүндрэлтэй байдаг. Эндометриозын эмгэгтэй байхад эмчилгээний гол чиглэл нь өдөр тутмын амьдралыг хэвийн байлгах зорилгоор зөвхөн шинж тэмдгийг багасгахад оршино. Өвчин намдаах эмчилгээ. Өвчин Даавар эмчилгээ. Даавар эмчилгээний гол зорилго нь намдаах зорилгоор стероид эстроген дааврын нийлэгжлийг хязгаарлахад оршино. бус төрлийн үрэвслийн эсрэг Учир нь эстроген эндометриозын эд хөвсийж ховхрох ибупрофен зэрэг өвчин намдаах процессыг нөхцөлдүүлдэг. Эстрогены түвшин бага байх эм хэрэглэнэ. Энэ төрлийн эм тусам эндометриозын өсөлт бууран зовиур арилна нь өвчин намдаахын зэрэгцээ Даавар эмчилгээ хэрэглэхэд эстроген дааврын үрэвсэл дарах үйлчилгээтэй ялгарал саатаж сарын тэмдэг ирэхгүй болж хиймлээр байдаг. Өвчин намдаалтыг сарын жирэмслэлтийн эсвэл цэвэршилтийн байдалд хүргэн тэмдэг ирдэг өдрөөс 1-2 хоногийн сарын тэмдгийн хүчтэй зовиурыг багасгана. Харин өмнөөс ууж хэрэглэвэл илүү үр даавар эмчилгээ жирэмснээс хамгаалах бололцоогүй дүнтэй байдаг. байдгийг анхаарна уу. Эндметриозыг эмчлэх 4 төрлийн даавар эмчилгээ байдаг: • •

Прогестаген Прогестагены эсрэг үйлчлэлтэй

• •

Хавсарсан даавартай жирэмснээс хамгаалах эм Даавар ялгаралтыг сэдээгч тархин дахь гонадотропин даавар төст эмчилгээ

Мэс засал. Мэс заслаар эндометрозын эдийн голомтыг тайрч авах, талбайг арилгах буюу устгаснаар үр тогтох чадварыг нэмэгдүүлж болно. Жирэмсэн болоход эндометриозын шинж тэмдэг буурдаг ч, жирэмслэсний дараа сарын тэмдгийн мөчлөг хэвийн болоход эргээд шинж тэмдэг илэрнэ. Эндометриозтой эмэгтэйд эрүүл тэнцвэртэй хооллолт ашиг тустай. Ингэснээр: • • •

Эмийн эмчилгээг даах чадварыг нэмэгдүүлнэ. Эмийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлнэ. Эрч, хүч нэмнэ.

• •

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулна. Нойрны зөв дэг журамтай болно.

Өдөр бүр алгасалгүй хагас цаг дасгал хийж, эрүүл хооллосноор биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, даавруудыг тэнцвэртэй хэмжээнд хадгалж чадна. Өндөр стресстэй тулгарсан тохиололд тайвширдаг, зөв амарч чаддаг байх хэрэгтэй. Хооллолтондоо анхаар. Хоолоо зөв зохицуулснаар үрэвслийг намдааж, дааврыг тэнцвэржүүлж өгнө. Эндометриозын шинж тэмдэг, зовиурыг багасгахад бетта каротин, B,C,E амин дэмүүд, магни, цайр, селен, омега-3 тосны хүчил зэрэг нь өндөр ач холбогдолтой байдаг.

64

Тогтуун Хорвоо


ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАР 50-с доош настай эрэгтэйчүүдэд шээсний замын халдвар тохиолдох нь ховор байдаг ч халдварын тохиолдол гурван сарын дотор хоёр ба түүнээс олон удаа илэрвэл, мөн халдварын явц өгсөж бөөрний эдийг хамарч тархаж эхэлвэл давсаг, түрүү булчирхай болон бөөрний нарийн оношолгоо явуулж шээсний замын халдварын уламжлалт эмчилгээ болох антибиотик эмчилгээ хийх нь зайлшгүй шаардлагатай болдог байна.

Шээсний суваг

Давсаг Шээс Түрүү булчирхай Сүв Эр бэлэг эрхтэн

ШЭЭСНИЙ ЗАМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ Бөөр нь хос эрхтэн бөгөөд хэвлийн арын хоёр талд байрлана. Бөөр нь цуснаас шүүсэн шээсийг шээсний сувгаар давсаг руу дамжуулна. Шээс давсганд хуримтлагдаж, суллах шаардлага гарсан үед шээсний сүвээр шээж гадагшилдаг байна.

Тогтуун Хорвоо

65


Шээсний замын халдвар, үүний шалтгаан? Ихэнхи тохиолдолд өөрийн бүдүүн гэдсэнд оршдог нян (E.coli) шээсний замд нэвтрэн үржсэнээс шээсний замын үрэвсэл үүсдэг байна. Гэдэсний нян буюу бактери нь гэдсэндээ байхад аюулгүй хирнээ биеийн өөр хэсэгт нэвтэрсэн байхад халдварын үрэвсэл үүсгэдэг байна. Гэдэсний нян ихэвчлэн өтгөн ялгаруулсны дараа шулуун гэдэсний амсарын эргэн тойрон гадаргууд үлдэснээс ойролцоо байрлах шээсний сүв рүү дамжин давсаг руу нэвтрэн халдвар үржих нөхцөлтэй болно. Шээсний замын халдварыг эмнэлгийн нэршлээр ШЗХ хэмээн товчилж хэрэглэх нь элбэг байдгийг анхаарна уу. Халдвар зөвхөн давсаг, шээсний сувгаар хязгаарлагдаж байвал шээсний доод замын халдвар (ШДоодЗХ) гэнэ. Халдвар тархаж бөөрийг хамарч эхэлвэл шээсний дээд замын халдвар(ШДээдЗХ) гэнэ. Шээсний дээд замын халдвар буюу бөөрний эдийн үрэвслийн улмаас (пиелонефрит) бөөрний эд гэмтэн цус шүүх үйл ажиллагаа нь саатах эрсдэлтэй болдгоороо илүү аюултай байдаг. Шээсний замын халдвар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү элбэг тохиолддог.

Шээсний замын дээд хэсэг

Бөөр Шээсний

Учир нь эмэгтэйчүүдийн суваг давсагнаас гарах шээсний Давсаг Түрүү сүв богинохон бөгөөд булчирхай шулуун гэдэсний амсартай Шээсний сүв Шээсний сүвний ойрхон байрладагаас үрэвсэл гэдэсний нян шээсний сүв рүү нэвтрэх болон давсаг руу өгсөхөд илүү хялбар болдог байна. Харин эрчүүдэд түрүү булчирхай томорсноос, давсагнаас гарах шээсний

Бөөрний үрэвсэл Цистит

Түрүү булчирхйн үрэвсэл Шээсний замын доод хэсэг

Хэвийн хэмжээтэй түрүү булчирхай Давсаг

Шээс

Түрүү булчирхай Шээсний сүв Томорсон түрүү булчирхай Давсаг

Шээс

Түрүү булчирхай Шээсний сүв

урсгал хаагдан шээс давсаганд хэт удаан хадгалагдсанаас нян үржих нөхцлийг бүрдүүлэн давсагны ханыг үрэвсүүлдэг байна. Иймээс нас нэмэх явцад түрүү булчирхай томорсноос эрчүүдэд давсагны үрэвсэл буюу цистит үүсэх тохиолдол ихсэх хандлагатай болдог. Мөн урд нь ямар нэг шалтгаанаар катетер тавиулж гэмтэл авч байсан, хүнд хэлбэрээр халдварлагдаж сорви үүссэн зэрэг олон шалтгаануудаас шээсний сувгийн нарийсал буюу хагас бөглөрөл үүссэн байхад шээсний замын халдвар тусах эрсдэл болон давтамж эрс нэмэгддэг байна.

Эрчүүдийн шээсний замын халдварын шалтгаан Зарим тохиолдолд ямар нэг шалтгаангүйгээр шээсний замын үрэвсэл үүсдэг нь ажиглагддаг. Давсаг, бөөр, түрүү булчирхай, болон дархлааны тогтолцоо хэвийн байсан ч орчин тойрны нян шээсний замын эдэд бэхлэгдэн үржсэнээс үрэвслийн зовиур үүсэж болно. Гэвч ихэнхи тохиололдолд дараахь үндсэн өвчлөлөөс болж шээсний замын халдвар идэвхжих эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Үүнд: •

66

Түрүү булчирхайн томорлоос болж давсаганд шээс удаан хуримтлагдан, үүнд нь бактери үржиж, шээсэнд халдвар үүсэх тааламжтай нөхцлийг бүрдүүлнэ. Давсаг бөөрний өвчин - бөөр давсагны чулуунаас шээс түгжрэх эсвэл шээсийг гадагшлуулахын тулд катетер хэрэглэсэн зэрэг шалтгаанаас халдвар үүсэх нөхцөл бүрддэг.

Тогтуун Хорвоо

Дархлаа буурснаас аливаа халдварт өртөх эрсдлийг ихэсгэнэ

Бусад эрхтэн тогтолцооны эмгэгт өвчин: чихрийн шижин, эсвэл ямар нэг шалтгаанаар эмчилгээний зориулалтын эм хэрэглэсний гаж нөлөөнөөс, жишээ нь: стероид дааврын эм г.м


ММАЗН ний булан Шээсний замын үрэвслийн шинж тэмдэг Давсагны халдвар (цистит): Шээхэд хурцаар өвдөх, ойр ойрхон шээс хүрэх, хэвлийн доод хэсгээр өвдөж, шээс булингартай болох бөгөөд хамгийн онцлог шинж тэмдэг нь шээсний үнэр маш хурц эвгүй үнэртэй болох явдал юм. Халдвар хүндээр явагдаж байгаа тохиолдолд шээс цустай гарч халуурдаг байна. Бөөрнйи үрэвсэл: ууц нуруугаар өвдөнө, өндөр халуурна, дотор муухайрна, бөөлжинө, биеийн ерөнхий байдал тавгүйрхэнэ. Зарим тохиололд ахимаг насны эрчүүдэд шэс ялгаралын зовиур илрээгүй боловч ямар нэг шалтгаангүйгээр биеийн ерөнхий байдал муудах, тавгүйтэх шинж тэмдэг илэрч байвал шээсний замын үрэвслийг оношлох шинжилгээ өгч тодруулж шалгаж байх нь онц шаардлагатай байдгийг анхаарна уу. Оношилгоо Шээсний ерөнхий шинжилгээгээр халдварын эх үүсвэр болон нянг тодорхойлж, оношийг баталгаажуулах бололцоотой байдаг. Түрүү булчирхайн томрол, бөөрний өвчин зэрэг эрхтэнүүдийн эмгэгтэй бол бөөр, давсаг, түрүү булчирхайн нарийн шинжилгээ, оношилгоо шаардлагатай болно. Шээсний замын халдварын үндсэн эмчилгээ болох антибиотик эмчилгээнд үрэвслийн шинж тэмдэг дарагдахгүй тохиолдолдолд дараахь эмгэг байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй: • •

Халдвар давсагнаас тархаж бөөр халдварлагдсан байх магадлалтай • Шээсний замын халдвар эргэн сэдэрдэг архаг хэлбэрт шилжсэн. Ихэнхи тохиолдолд • гурван сарын хугацаанд хоёр ба түүнээс олон удаа халдвар идэвхиждэг болно

Бөөрний чулуу болон бөөрний өвчлөлөөс бөөрний эдийн өөрчлөлтэй Ямар нэг шалтгаанаар шээс ялгаруулалт саатах, хаалт үүссэн байх

Эдгээр шалтгаануудыг тодруулахын тулд бөөр, давсагны бүтцийг шинжилж, эхо болон давсагны дурангийн шинжилгээ шаардлагатай болно. ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭ Шээсний замын халдварын эмчилгээнд олон төрлийн бөгөөд өргөн хүрээний антибиотик эмчилгээ хэрэглэгддэг. Шээсэнд илрүүлсэн нянгийн хэлбэрээс шалтгаалж тухайн халдварт тохирсон антибиотик эмчилгээ сонгож хийх нь нэн чухал. Шээсний доод замын халдварын антибиотик эмчилгээ зөв сонгож гүйцэт хийсэн тохиолдолд 7-10

хоногт халдвар бүрэн эмчлэгдэнэ. Эмчилгээ гүйцсэний дараа дахин хянах зорилгоор шээсний шинжилгээг давтан өгч байх нь чухал байдаг. Хэрэв халдвар шээсний замын дээд хэсэг буюу бөөр, түрүү булчирхайг хамарсан байхад антибиотик эмчилгээг гурван долоо хоног болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдаг.

Тогтуун Хорвоо

67


Эрэгтэйчүүдийн бөөрний үрэвсэл хүнд хэлбэрт шилжвэл антибиотик эмчилгээг эмнэлгийн нөхцөлд судсаар тарьж эмчлэх шаардалагатай болно. Ялангуяа дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурснаас бие махбодь хордлогын байдалд орон антибиотик эмийг амаар хэрэглэх боломжгүй болоход шингэн нөхөх зорилгоор дуслын шингэний хамт тарих нь хамгийн тохиромжтой арга байдаг. Антибиотик эмчилгээний хамтаар парацетамол, ибупрофеныг өвчин намдаах, халуурах, тавгүйтэх зовиурыг багасгах зорилгоор хэрэглэнэ. Мөн хордлого тайлахад шингэн их хэмжээгээр ууж байх хэрэгтэй. Хэрэв зохих антбиотик эмчилгээ хийсэн ч үрэвслийн шинж тэмдэг дарагдахгүй байвал антибиотикийн төрлийг солих шаардлагатай болно. Учир нь, зарим бактери тухайн антбиотикт тэсвэртэй болдог тул шээсний шинжилгээгээр антибиотикт мэдрэг чанарыг судалсны дараа тохирсон төрлөөр нь сольж байх нь чухал байдаг. Урьдчилан сэргийлэх Ихэнхи тохиолдолд эрэгтэй хүний шээсний замын халдварыг урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлж чадна. Хоргүй түрүү булчирхайн томрол байгаа тохиолдолд томролоос хамгаалах зориулалтын эм, нэмэгдэл тэжээл хэрэглэж, кафеин, архины хэрэглээг хязгарлаж чаддаг байвал шээсний гарцыг нэмэгдүүлэн,

давсаганд шээс хуримтлагддаггүй болоход халдвар үржих боломжгүй болох ач холбогдолтой. Давсаг дүүрэн шээсийг аль болох удаан хадгалахгүй шээж байх нь нян үржихээс өмнө гадагшлуулж байх сайн талтай. Түрүү булчирхайн томорлоос болж шээсний гарц саатдаг бол давсагны үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд түрүү булчирхайн томролын зориулалтын эмчилгээ болон мэс засал эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй ярилцах хэрэгтэй. Бөөрний үрэвсэл

Пиелонефрит Шээсний замын үрэвсэл ихэвчлэн зөвхөн давсаг шээсний сувгаар хязгаарлагдсан хэлбэрээр тохиолддог. Харин халдвар давсаг болон шээсний сувгаар дээш тархаж бөөр лүү нэвтрэхэд бөөрний эдийн үрэвсэл буюу пиелонефрит үрэвсэл үүснэ. Пиелонефрит үрэвсэл цусаар дамжин тархаж хүндрэл өгөх өндөр эрсдэлтэй байдгаараа аюултай байдаг. Аз болоход пиелонефрит нь зөв антибиотик эмчилгээгээр бүрэн гүйцэт эмчлэгддэг үрэвсэл юм.

Бөөр

Шээсний суваг Давсаг Шээсний сүв

Пиелонефритын үед илрэх шинж тэмдэг Шээсний замын халдвар нь өвдөлттэй ойр ойрхон, хурц үнэртэй шээх шинж тэмдгээр илэрдгийн хамт халдвар бөөр лүү дамжин тархсан байхад дараахь зовиураар тодорхойлогдоно:

68

Хөндлөн зүсэлт

Гадна байдал

Нуруу, бөөр орчмоор өвдөх

Дотор муухайрах, бөөлжих

Халуурах

Бие тавгүйрхэх (тайван биш болох)

Ухаан балартах (ялангуяа хөгшин хүнд тохиолдоно)

Тогтуун Хорвоо


ММАЗН ний булан Пиелонефритын үед шээсэнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Жишээ нь: •

Цустай шээх

Шээхэд өвдөх

Шээс тунгалаг биш эвгүй хурц үнэртэй байх

Шээс ойр ойрхон хүрэх, шээх давтамж ихсэх

Бөөрний чулуу нян өсөх таатай орчин бий болгон үрэвслийг улам даамжруулна. Бөөр ба нурууны өвдөлт

Чихрийн шижин болон, дархлаа суларсан хүмүүс илүүтэйгээр бөөрний үрэвсэлтэй болох хандлагатай байдаг

Бөөр ба нурууны өвдөлтүүдийг хооронд нь андуурах явдал ихээр тохиолдоно. Бөөрний үрэвслийн ба нурууны өвдөлтийн хооронд хэд хэдэн ялгаа байдаг. Нурууны өвдөлт ихэвчлэн битүү маягийн, огцом гэнэт хэлбэрээр эхлэн удаан үргэлжлэх ба дундаа хаяа түр намжих ихсэх хэлбэрээр өвддөг. Бөөрний өвдөлт нь тодорхой цикл буюу давтамжаар лугшиж өвдөхийн хамт халуурах, чичрэх, өвдөлттэй шээх зэрэг бусад шинж тэмдэгтэй хавсарна. Бөөр нурууны өвдөлт нь ууц нуруугаар өвддөг шинж тэмдэгтэй ижил боловч өвдөлтийн эх үүсвэр нь шинжилгээгээр илэрнэ.

Бөөрний чулуу

Бөөрний чулууны гаралтай өвдөлтийг зурагт өнгөөр тодруулж үзүүлэв

Нурууны өвдөлт нь анатомийн байрлалаараа хүзүүний, нурууны доод хэсгийн, нурууны дээд хэсгийн, ахар сүүлний өвдөлтөөр ялгагдана. Өвдөлт эхлээд эхний 4 долоо хоногт нурууны өвдөлт хурц хэлбэртэй байгаад, түүнээс урт болон 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн бол архаг хэлбэрийн өвдөлтөнд шилжинэ.

Бөөрний өвдөлт нь маш хурц, базлах хэлбэрээр илэрвэл бөөрний чулууны гаралтай байж болно. Халдварын улмаас үүссэн бөөрний архаг үрэвслийн өвдөлт нь ууц болон хажуу тал руугаа тархсан хэлбэрээр өвдөнө. Бүх төрлийн бөөрний өвдөлт нь халуурах, дотор муухайрах,бөөлжих шинж тэмдэгтэй хавсардаг.

Нурууны өвдөлтийг дулаан эмчилгээ, массаж, хүйтэн жин тавих, физик эмчилгээ, дасгал, зүү эмчилгээгээр анагааж болно. Харин бөөрний өвчинг шалтгаанаас нь хамаарч эмчилнэ. Антибиотик эмчилгээ хийж, удаан хугацаанд сувилуулан нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай байдаг тул яаралтай эмнэлгийн тусламж авч байх хэрэгтэй. ШЭЭСНИЙ ЗАМЫН ҮРЭВСЛИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АНАГААХ НЬ Хэрэв гэнэтийн байдлаар ойр ойрхон яаралтай шээс хүрэх, шээсэн ч дусал төдий хэмжээтэй давсгаар шатах мэт хорсож шээж эхэлвэл давсагны үрэвслийн эхний үед дараахь арга хэмжээг гэрийн нөхцөлд авч чадвал эмчид үзүүлэх гэж цаг алдалгүй, халдварыг тархахаас нь өмнө эмчлэх бололцоотой байдаг. Иймд эдгээрээс аль нэгийг хэрэглээд үзээрэй: 1.

Шээсний замын халдварыг усаар “угааж хөөж гаргах”. Энгийнээр, 3. маш их хэмжээний ус уухад шээс шингэрэн, хэмжээ ихэссэнээр давсаг “угаагдан” үржсэн нян зайлагдан гардаг. Өдөрт 6-8 том аяга ус уухыг зөвлөдөг

2.

Cranberry, аньс болон цангис жимс нь шээсний халдварыг эмчлэх байгалийн гаралтай сонгодог эмчилгээ юм. Цангис жимсэнд агуулагдах С амин дэм болон хинолины хүчил нь халдварын нянг давсагны хананд шигдэн сууж үржихээс хамгаалдаг үйлчлэлтэй байдаг. Шээсний замын халдварын шинж илэрч эхэлсэн тохиолдолд цангис жимсний шүүс 300-700г уухад эмчилгээний өндөр үр дүн үзүүлж чаддаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 80г шүүс уудаг байх хэрэгтэй.

Хүнсний сода хэрэглэх. 1 цайны халбага содыг 1стакан усанд уусгаж уухад үрэвслийн улмаас хүчиллэг болсон шээсний чанарыг саармагжуулан эдгэрэлтийн явцыг хурдасгах ач холбогдолтой байдаг.

Тогтуун Хорвоо

69


Тогтуун Хорвоо ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХ ҮНИЙН САНАЛ БЭЛЭН ЭХ БЭЛТГЭЛ БАЙРЛУУЛАХ Б хэсэг буюу нэг нүүр Агуулгын хажуу нүүр ( В5 хэмжээтэй )

300.000 төг

А, Б хэсэг буюу хоёр нүүр Дотор тал хоёр нүүр ( В5 хэмжээтэй )

500.000 төг

Б хэсэг

А хэсэг

Б хэсэг

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИАС ЭХ БЭЛТГЭЛ БЭЛДЭЖ БАЙРЛУУЛАХ

Б хэсэг буюу нэг нүүр

500.000 төг

Агуулгын хажуу нүүр ( В5 хэмжээтэй ) А, Б хэсэг буюу хоёр нүүр

700.000 төг

Дотор тал хоёр нүүр ( В5 хэмжээтэй ) Жич: Эх бэлтгэл бэлдэж өгөхөд фото зураг авалт, хуудасны график дизайн, оруулах мэдээллийг англи хэлэнд орчуулах үйлчилгээ багтана.

WWW.MMAS.MN ВЭБ САЙТАД БАННЕР, РЕКЛАМ БАЙРЛУУЛАХ ҮНИЙ САНАЛ Баннер 178х450px хэмжээтэй

30.000 төг / сард

Нүүр хуудсанд зүүн талд байрлалтай Мэдээлэл

100.000 төг / сард

Бүрэн мэдээлэл бүхий хуудас

Судоку хариу 9 2 5 1 4 8 6 3 7

1 4 7 3 2 6 5 8 9

8 3 6 7 5 9 1 2 4

2 1 3 8 6 7 4 9 5

6 5 8 4 9 3 2 7 1

4 7 9 5 1 2 3 6 8

3 9 1 6 7 4 8 5 2

7 6 4 2 8 5 9 1 3

5 8 2 9 3 1 7 4 6

судоку: 1

2 3 7 6 4 5 1 8 9

4 1 8 9 2 3 7 5 6

6 5 9 1 7 8 4 2 3

судоку: 2

3 2 4 5 1 6 9 7 8

1 7 6 8 9 2 5 3 4

8 9 5 7 3 4 2 6 1

7 4 2 3 8 1 6 9 5

9 6 3 4 5 7 8 1 2

5 8 1 2 6 9 3 4 7

9 2 5 1 3 8 4 6 7

7 3 8 5 4 6 9 1 2

1 4 6 9 2 7 8 5 3

8 1 4 2 7 5 3 9 6

судоку: 3

3 5 7 6 8 9 1 2 4

2 6 9 3 1 4 7 8 5

4 8 1 7 5 2 6 3 9

6 7 2 8 9 3 5 4 1

5 9 3 4 6 1 2 7 8

2 1 8 4 3 9 7 5 6

6 4 7 5 1 8 2 9 3

3 5 9 2 7 6 8 4 1

1 2 3 9 4 5 6 7 8

4 7 5 8 6 1 9 3 2

8 9 6 7 2 3 4 1 5

7 3 2 1 8 4 5 6 9

9 6 4 3 5 2 1 8 7

5 8 1 6 9 7 3 2 4

судоку: 4

Зар сурталчилгаа байрлуулах талаар дараахи хаягаар бидэнтэй холбоо барина уу. ММАЗ Нийгэмлэг, Дунд насны эрүүл мэнд зохицуулалт, ТОГТУУН ХОРВОО сэтгүүлийн редакци NCP Барилга 204 тоот Чингисийн өргөн чөлөө 15 Улаанбаатар хот 211213

70

Тогтуун Хорвоо

Утас:/Факс 976-70101958 И-мэйл: info@mmas.mn Вэб хуудас: www.mmas.mn

Манай дизайнертай холбогдох И-мэйл: gansukh@mmas.mn Утас: 99966918


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.