Catalog (MN)

Page 1

ТУЛГУУР ОЙЛГОЛТ

БИОЛОГИЙН ИДЭВХИТ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ (БИБ) ТАЛААР ОЛОНТОО ТОХИОЛДДОГ АСУУЛТУУД ӨНӨӨДӨР БИОЛОГИЙН ИДЭВХИТ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ХООЛ ХҮНСЭНД АГУУЛАГДАХ ЁСТОЙ АМИН ЧУХАЛ ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫН ДУТАГДЛЫГ НӨХӨХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ, ЦОРЫН ГАНЦ ЗӨВ АРГА ЗАМД ТООЦОГДОХ БОЛЖЭЭ.

4

БИОЛОГИЙН ИДЭВХИТ БҮТЭЭГДЭХҮҮНД ДАСАЛ БОЛНО ГЭЖ БАЙХ УУ? БИБ-ий найрлагад ордог биологийн идэвхит бодисууд нь бидний бие организмд нийлэгжиж бий болдоггүй. Чухам энэ шалтгааны улмаас бид тэдгээрийг хоол хүнстэй цуг гаднаас байнга авах ёстой. Тиймээс БИБ-д хэн ч хэзээ ч дасал болохгүй. НЭГЭН ЗЭРЭГ ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ? Бидэнд байнга шаардагдаж байдаг биологийн идэвхит бодисын тоо асар олон байдаг. Хоол хүнсний нэр төрөл цөөн байх тусам бидний гаднаас авдаг биологийн идэвхит бодисын нэр төрөл цөөрч, хэмжээ нь багасах тул тэдгээрийн хэрэгцээг БИБ-ээр дамжуулж хангах шаардлагатай болдог. Гэвч тийм олон төрлийн бодисыг бүгдийг нь ганц хоёрхон капсулд багтаах боломжгүй тул аль болох олон БИБ-ийг нэгэн зэрэг уувал илүү ашигтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУН ХЭМЖЭЭ ИЛҮҮДНЭ ГЭЖ БАЙХ УУ? БИБ-ий найрлагад ордог бараг бүх бодисууд нь амьд байгалиас үүсэн бий болдог тул хүний организмын эд эсийн найрлагад гойд сайн зохицдог. Тиймээс ч хүний үүсэл хөгжлийн асар урт хугацааны туршид организм өөрөө биологийн идэвхит бодисуудыг дээд зэргээр шингээн зарцуулж, мөн илүүдлийг нь биеэсээ гадагшлуулж сурсан аж. Тиймээс тун хэмжээ илүүднэ гэж хэзээ ч байдаггүй.

5

ХООЛ ХҮНС НЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОРЛОЖ ЧАДАХ УУ? Биологийн идэвхит бодис гэдэг нь хоол хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс биологийн идэвхит бодисуудыг хоол хүнсээр нөхөж болно. Гэвч орчин үед нийтлэг хэрэглэдэг хөлдөөсөн, өндөр температурт боловсруулсан, шигшиж цэвэрлэсэн, зохиомлоор үржүүлсэн, эсвэл генийн өөрчлөлт хийсэн хоол хүнс нь байгалийн гаралтай биологийн идэвхит бодисуудыг улам бүр бага хэмжээгээр агуулдаг болсон. ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ БИБ-ИЙГ, ЭСВЭЛ БИБ НЬ ЭМИЙГ ОРЛОЖ ЧАДАХ УУ? Эмийн бүтээгдэхүүн нь зохиомлоор гаргаж авсан синтетик химийн бодисууд юм. Харин БИБ нь бидний организмд явагдах амин чухал урвалуудын хэвийн явагдах нөхцлийг хангаж байдаг байгалийн гаралтай бодисууд юм. Тиймээс эмийн бүтээгдэхүүн, БИБ хоёулаа хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн хэдий ч, шинж чанар гарал үүслээрээ эрс тэс ялгаатай гэдгийг мэдэх хэрэгтэй.

Эрүүл мэнд ба идэвхитэй амьдрал. «Сибирское здоровье» Корпорацийн бүтээгдэхүүн. 2014 он


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.