Prb 2013 2014 mongolija

Page 1

32

ХУРДАН

ГАРАА

ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД

5-Р ТҮВШНИЙ ЗӨВЛӨХИЙН НӨХЦӨЛҮҮД Эхний бонусыг авахын тулд Компанид бүртгүүлсэн сараас хойшхи нийт багийн нийлбэр борлуулалтын хэмжээ нь бүртгүүлсэн сарыг оруулаад 5000 оноо байх ёстой. Энд сүүлчийн сарын өмнөх сарын борлуулалтын хэмжээ – 1 500 оноо, сүүлчийн сарын борлуулалтын хэмжээ – 2 500 оноо байх ёстой. Хэрвээ таны өөрийн багийн Зөвлөх энэ нөхцөлийг тантай нэгэн зэрэг биелүүлж байгаа бол таний хувьд танилцуулах цуглуулга бүхий цүнхийг авахын тулд энэ хөтөлбөрийн нөхцөлийг таны зөвлөхийн бүлгийн борлуулалтын хэмжээг оруулахгүйгээр тооцож биелүүлэх шаардлагатай. Танилцуулах цуглуулга бүхий цүнхийг Бизнес чуулганууд дээр гардуулна. Үүнээс гадна ялагч нь олон улсын Бизнес чуулгануудыг дуусах үеэр Бизнес төвөөрөө дамжуулан цүнхийг захиалж авч болно.

АХЛАХ ЗӨВЛӨХ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮВШНИЙ ХАМТРАГЧДЫН НӨХЦӨЛҮҮД Дурдагдсан саруудын тоонд цолыг хаах хоёр сар байх ба цолыг илүү бага хугацаанд нээх хэрэгтэй (жишээ нь Дэд Зөвлөх цолыг хамгийн оройтоход бүртгүүлснээс хойшхи 5-р сард нээж, харин 6-р сардаа хаагаад, 7-р сардаа баталсан байх ёстой). Бараа эргэлтийн шаардлагатай хэмжээ болон түүний 40%-д харьцуулсан 60 % харьцааг (хамгийн хүчтэй салааг оруулаагүй тооцсон бараа эргэлт нь цолны нормын 40 %-иас багагүй харьцаатай байх) мөрдөж байх ёстой.

Бонусыг авахын тулд ялагч нь бонусынг гардуулах Арга хэмжээнээс өмнөх сар бүр цолоо баталж байх шаардлагатай. Ийм арга хэмжээнүүд бол Бизнесийн Амжилтын Баяр, Бизнес-конгресс, намрын болон хаврын олон улсын Бизнес чуулганууд юм. Мөнгөн бонусууд нь (№ 2-оос № 4 хүртэл) нэмэгдэхгүй. Их бонус нь бага бонусаа шингээнэ. Хэрвээ цолуудаа дараалан баталгаажуулсан бол (5-р түвшний Зөвлөх, дараа нь ахлах зөвлөх, дараа нь дэд Зөвлөх ба Мэргэжилтэн) доор дурдсан шагналуудыг авна. Энэ бол танилцуулах цуглуулгатай цүнх (5-р түвшний Зөвлөх зэрэг цол), 500 $ (ахлах Зөвлөхийн зэрэг цол), дахин 500 $ (Дэд зөвлөхийн зэрэг цолноос ахлах Зөвлөхийн бонусаас гадна) болон мөн 1 000 $ (Мэргэжилтний зэрэг цолын бонусаас Дэд Зөвлөх ба ахлах Зөвлөхийн бонусаас гадна) зэрэг шангналууд болно. Ийнхүү энэ амжилтад ирэх НИЙТ бонус нь 2 000 $, Компанийн танилцуулах бүтээгдэхүүнүүд бүхий 200$ үнэтэй фирмийн чамин цүнх байна. Жил бүрийн Альманах болон Баярын Гол тайзан дээр Бизнесийн Амжилтын Баяраас өмнө сар бүр цолоо баталгаажуулж ирсэн тэр ялагчид шагнуулна.

ЯАЖ ЗӨВ СТРАТЕГИ СОНГОХ ВЭ Та өөртөө аль болох өндөр, гэхдээ бодитоор хүрч болох шатыг сонгон авч, түүндээ хүрэхийн тулд зорилготой ажиллах хэрэгтэй. Ингэхдээ та энэ цолонд хүрмэгц урьдын бүх шатны бонусыг ч мөн автоматаар авах болно. Жишээ нь та өөртөө Дэд Зөвлөх болох үе шатыг сонголоо гэж бодъё. Та долоон сарын турш яг энэ болзлыг биелүүлэхийн тулд доорхи шатнуудад анхаарал хандуулахгүйгээр зорилготой ажиллана. Энэ цол зэрэгт хүрмэгцээ та Дэд Зөвлөх хэмээн тооцогдож ахлах зөвлөхийн 500 $-г багтаасан 1 000 $-ын мөнгөн бонус болон чамин дэгжин цүнхтэй Компанийн танилцуулах бүтээгдэхүүнийг авах болно.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙЖ ХАМГИЙН ДЭЭД ЗЭРЭГ ЦОЛЫГ СОНГООРОЙ! КОМПАНИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ДЭЭР ШАГНАЛ БОНУСАА ӨРГӨМЖЛҮҮЛЖ АВАХЫГ ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА!


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.