Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд

Page 1

Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд Хиймэл оргилуур, тойрог зам дахь толь, модыг генийн аргачлалаар өөрчлөх зэрэг шинжлэх ухааны салбарт үсрэлт хийсэн эрдэмтдийн бүтээл даяаршиж буй дэлхийн дулаарлыг сөрөн зогсоход чиглэжээ. Нэг хэсэг нь цаг уурын дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг санал болгосон бол ийм алхмууд нь тулгамдсан асуудлаасаа ч илүү асуудал үүсгэж болзошгүйг сануулдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх дэлхийг аварч мэдэх эрдэмтдийн нээлтүүдийг танилцуулж байна. Тэнгэр баганадсан хүлэмж Ойрын 40 жилд дэлхийн хүн ам 9.2 тэрбумд хүрч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин өсөх төлөв бий. Дэлхийн гадаргын 37 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эзлэгдэж уур амьсгалын өөрчлөлт эрчээ авч байгаа үед хүлэмжийн хийг багасгахад зориулагдсан жилийн 365 хоногт цаг наргүй ажиллах тэнгэр баганадсан экологийн хүлэмж бүтээх нь муугүй санаа юм. Ийм хүлэмжийн анхдагч дээжийг Колумбын их сургуулийн профессор Диксон Деспомьер бүтээж, Чикагогийн шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн музейд тавьжээ. Аварга сойз Колумбын их сургуулийн физикч, профессор Клаус Лакнер 15 мянган машины агаар мандалд хаядаг утаа болон нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай 100 метр өндөртэй аварга сойзыг санал болгож байна. Аризона мужийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй ийм төхөөрөмж бүхий ой хүн төрөлхтний ялгаруулах бүхий л хорт хаягдлыг юу ч үгүй болтол нь сорж авна. Харин цугларсан хийг яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна. Экологийн цэвэр үхэр Яагаад экологийн цэвэр үхэр гэж нэрлэсэн юм бэ гэж гайхаж магадгүй. Үнээг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ангилалд оруулж болох уу? Жил бүр үхэр сүрэг нүүрсхүчлээс ч аюултай 80 сая тонн метан буюу хүлэмжийн хийг ялгаруулдаг. Үхрийн баас гэсэн үг л дээ. Тиймээс британийн эрдэмтэд метан ялгаруулагч бактерийн үйлчилгээг сулруулдаг, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг сармисыг үхэрт нэмэлт тэжээл болгон өгөхөөр шийджээ. Ингэснээр малын ялгадас метан ялгаруулах нь багасдаг аж. Харамсалтай нь ийм сармис идсэн малын махыг хэрэглэгчид таашаадаггүй гэнэ. Гэхдээ дулаарлыг сааруулахын тулд энэ зэрэг ч том асуудал биш шүү дээ. Модны генийн өөрчлөлт Америкийн эрдэмтэд модны генетикийг өөрчилснөөр тэдгээрийг био түлш болгон хувиргахад саад учруулагч химийн нэгдлийг багасдаг болохыг тогтоожээ. Ийм байдлаар модны үндэс нүүрстөрөгчийг улам ихээр шингээж, харин модны үлдсэн хэсгийг био түлш болгон хэрэглэх боломж бүрддэг аж. Түүнчлэн физикч Даниэль Розенфельдийн үзэж буйгаар хиймэл дагуулаас авах зураглалыг сайжруулснаар хар салхи, торнадогийн хүч, хурдыг хялбархан хянах боломжтой болно. Мөн далайн усанд төмөр мэтийн элементийг хийхэд нүүрстөрөгчийн давхар ислийн эзлэхүүнийг шингээдэг планктоны тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр ургамлын аймаг устаж энэ нь далайн ёроолд нүүрстөрөгчийг авч одох гээд дулаарлын эсрэг тэмцэх олон арга бий. Хиймэл оргилуур Пуужин, онгоцны тусламжтайгаар агаар мандалд хүхэр цацах аргыг хэрэглэхээс гадна 1991 онд Филиппинд Пинатубо галт уул оргилсон шиг нарны туяаг халхавчлах зорилгоор хиймэл галт уулыг оргилуулах санааг Нобелийн шагналт Пол Крутцений дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга нь ойрын 10 жилийн дотор дэлхийн температурыг 1990-ээд оны төвшинд хүртэл бууруулах боломжтой гэнэ. Хэрвээ дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол агаар мандлын тэнцвэртэй байдлыг эргүүлэн бий болгохын тулд хэчнээн ч жил шаардагдаж мэднэ хэмээн тэрбээр үзэж байна. Сансрын толь 16 триллион толиноос бүрдэх, 1.5 сая кв метр талбайг эзлэх нарны хаалтыг их бууны тусламжтайгаар тойрог замд аваачихад таван триллион ам.доллар зарцуулагдана. Аризонагийн их сургуулийн одон орон судлаач Рожер Энжелийн энэхүү шинэ нээлтийг хэрэгжүүлбэл манай гараг сэрүүцэх боломжтой гэнэ. Эрдэмтний эрхэм дээд чанар хийгээд чадвар Бидний босгыг алхан орж байгаа XXI зууныг дэлхийн нэрт улс төрчид, эрдэмтэн мэргэд хүн төрөлхтний хөгжлийн онцгой шат шинжлэх ухаан технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн эрин гэж тодорхойлох боллоо. Өнгөрсөн зуунд онолын физик, математик, хими, биологи зэрэг шинжлэх ухааны салбарт томоохон нээлт, хувьсгал хийжээ. Тухайлбал, ертөнцийн харьцангуй онол, физикт квантын онол, атомын бүтцийн тухай онол халуун цөмийн урвалын нууц цацраг идэвхийн элементийн судалгаа агаарын цахилгаан дамжуулах чанар, нийлэг материалын технологи... Удамшлын хромсомын онол, нөхцөлт, нөхцөлт бус рефлексийн онол, кибернетик электроник, телескоп антибиотик, томограф, телевиз, лазерийн техник, компьютер, интернетийн сүлжээ, молекулан биологи, биотехнологи зэрэг шинжлэх ухааны шинэ салбар буй болон хөгжсөн ба нано технологийн үндэс тавигджээ. XX зуунд физик, хими, физиологи, анагаах ухааны салбарт шинжлэх ухааны нээлт хийсний учир 70-аад эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв. Энэ бол эрдэмтэд чухам л шинжлэх ухааныг бүтээгчид, үйлдвэрлэгчид болохын нэгэн баримт юм. Эрдэмтэн гэж хэнийг хэлэх вэ: Эрдэм номын бартаатай замаар замнаж хал үзэж хат суусан шинжлэх ухааны аль нэг салбарт нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар жинтэй судалгаа явуулж, эрдмийн зэрэг хамгаалж шинжлэх ухааны онол судалгааны арга зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн оюуны өндөр чадавхи, өргөн мэдлэг боловсрол эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, эгэл даруу, эрдмийн бүтээл, номын шавь нараараа нийгэм хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд by Janchivdorj Baatarsuren - Issuu