БАРИЛГЫН ТУХАЙ

Page 1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1998 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ү 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж 2.1. Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль 1 , Иргэний хууль 2 энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1. ”зураг төсөл” гэж барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичгийг; 3.1.2. ”барилгын үйлдвэрлэл” гэж барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг; 3.1.3. ”барилгын материалын үйлдвэрлэл” гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, уурхай ашиглах, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг; 3.1.4. ”инженерийн хийцтэй барилга байгууламж” гэж зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг; 1

Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн. Иргэний хууль "Ардын эрх" сонины 1994 оны № 257, № 258, "Төрийн мэдээлэл сэтгүүлийн 1995 оны 1 дүгээрт тус тус нийтлэгдсэн.

2

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
БАРИЛГЫН ТУХАЙ by Janchivdorj Baatarsuren - Issuu