Хэнтий нутгаар

Page 1

ХЭНТИЙ НУТГААР Гэрэл зургийн аялал Аяллын код: ФА01501

Утас: 89550044


Хэнтий нутгаар Түрэгийн үеийн VIII-XIX зуун, Чингис хааны үетэй холбоотой XIII зуун, Монгол нутагт Бурханы шашин дэлгэрч ирсэн үе буюу XVIII зуун, Дэлхийн II дайны үе буюу XX зууны ТёёХЭН 4 ЦАГ МӨЧЛӨГӨӨР аялуулах болно. Тус цаг хугацаа бүрд үлдэн хоцорсон түүхэн газар ус, нутаг, түүх соѐлын дурсгалуудыг үзэж сонирхон гэрэл зураг буулгах бүрэн боломжыг бүрдүүлэх болно.


АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР 1 дэх өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Багануур хотоор дайран Хэрлэн голын эрэгт түр амраад цааш явсаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар Зүрхний Хөх нуурт ирнэ. Орой майханд байрлан хоноглоно. Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, ургамал,

шувуу, амьтан, шөнийн одод

2 дахь өдөр: Өглөө эртлэн босож нуурыг Хар Зүрх уулан дээрээс алтан агшинд буулгаж авна. Цааш явж Түрэгийн үеийн дурсгал болох бунханы хөшөөн дурсгалтай танилцана. Нутгийнхан "Чингисийн тулга" хэмээн нэрлэдэг. Түүний дараа Хангал нуурыг үзэж сонирхоод Балдан Бэрээвэн хийдэд очино. Тэр хавийн үзмэрүүдтэй танилцаж майханд хоноглоно. Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, ургамал,

шувуу, амьтан, шөнийн одод, түүхийн дурсгал, архитектор гэх мэт

3 дахь өдөр: Өглөөн нартай уралдан босож хийдийн ойр орчмын гэрэл зураг буулгасны дараа хөдөлж Цэнхэрмандал сумын төвд очино. Энд та бүхэн "505-ийнхан" гэх тодотголтой Дэлхийн II дайны түүхэн ул мөр болон үлдсэн шоронгийн үлдэгдэлтэй танилцана. Сумын төвийн барилга болоод бусад газруудтай танилцаж аваад Улаанбаатарын зүг хөдөлнө. Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, түүхийн

дурсгал, архитектор, хүмүүсийн хөрөг


ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоѐр нуур юм. Нуурын хойно өврөөрөө араараа ойтой шовх Харзүрх уул байдаг. Хөх уулаар хүрээлэгдсэн олон амьтан, өвс ургамлаар байгалийн үзэсгэлэнт газар

модгүй, оройтой нуур нь зүйл ан баялаг юм.

Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар Зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг.


ХАНГАЛ НУУР Хангал нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэгт орших бөгөөд ойт хээрийн бүсэнд Хурхын гол, түүний цутгал Жаргалант гол хоѐрын хооронд оршдог байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ нуур нь ойт хээрийн бүсэд орших томоохон нуур төдийгүй бусад нууруудыг бодвол усны горимын хувьд нилээд тогтвортой гэж үзэж болно. Эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдэн 1326 м үнэмлэхүйн өндөрт орших энэхүү нуур тектоникийн хонхорт тогтож, хамгийн урт нь хоѐр км, өргөн нь 5001200 м, талбай нь 1.5 хавтгай дөрвөлжин километрт хүрдэг.


БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД

Өмнөдэлгэр сумын нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соѐлын төв болтлоо хөгжсөн байна.



http://www.facebook.com/monrevetour


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.