Алс хязгаар баруун нутгаар

Page 1

ХУЯГИЙН АРИУНБОЛД

Цахим хувилбар

АЛС ХЯЗГААР БАРУУН НУТГААР АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

УЛААНБААТАР ХОТ


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ГАРЧИГ

Оршил

4

Нэг:

Аяллын бүртгэл болоод бэлтгэл

5

Хоѐр:

Аяллын эхний өдөр буюу Ховдоос Өлгий хот орсон нь

8

Гурав:

Аяллын 2 дахь өдөр буюу Цагаан гол орсон нь

11

Дөрөв:

Аяллын 3 дахь өдөр буюу Цагаан голоос Base camp орсон нь

14

Тав:

Аяллын 4 дэх өдөр буюу Base Camp-ээс Advanced Base Camp орсон нь

18

Зургаа:

Аяллын 5 дахь өдөр буюу шийдвэрлэх өдөр

21

Долоо:

Аяллын 6 дахь өдөр буюу уулнаас буусан нь

25

Найм:

Аяллын 7 дахь өдөр буюу ОХУ, Монголын хилийн №01 багана үзсэн нь

28

Ес:

Аяллын 8 дахь өдөр буюу Цагаан голын найр

31

Арав:

Аяллын 9 дэх өдөр буюу Хар Салаагийн гол орсон нь

34

Арван нэг:

Аяллын 10 дахь өдөр буюу Тахилтын даваагаар Алтайн уулсыг давсан нь

36

Арван хоѐр:

Аяллын 11 дахь өдөр буюу Арал толгойн застав орсон нь

40

Арван гурав:

Аяллын 12 дахь өдөр буюу Хилийн багана хайсан нь

43

Арван дөрөв:

Аяллын 13 дахь өдөр буюу Их, Бага Түргэний хүрхрээ үзсэн нь

46

Арван тав:

Аяллын 14 дэх өдөр буюу Даян нуур орсон нь

50

Арван зургаа: Аяллын 15 дахь өдөр буюу Сагсай сум руу явсан нь

54

Арван долоо: Аяллын 16-17 дахь өдөр буюу Өлгий хот, Ачит нуур орсон нь

57

Арван найм:

59

Аяллын 18-20 дахь өдөр буюу Үүрэг, Увс нуур орсон нь

3


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ОРШИЛ Цагаан цасан малгайтай. Ногоон модон хүрэмтэй... ... Яасан баян нутаг вэ... гэсэн сайхан мөртийг санагдуулам Мөнх цаст Алтайн уулсын тэргүүн өөд өгсөж, мөнх цасанд хоноглон, уулчдын багаж хэрэгслийг өөрсдөөн хэрэглэж, Алтайн уулсыг явганаар даван, сүү шиг урсах ширүүн урсгалт голыг гатлан, хэдэн арван хүч ихт хүрхрээг үзэн, гайхамшигт хосгүй нууруудад шумбан, нутгийн зон олны ахуй амьдрал, зочломтгой зан зэргийг мэдрэхийн дээр хэдэн сайхан хүмүүстэй танилцан цаашид найз нөхөд болох, өөрсдийгөө танин мэдсэн ТАВАН МЭДРЭХҮЙГЭЭРЭЭ МЭДЭРСЭН ГАЙХАМШИГТ АЯЛАЛ-р бидний 7 нөхөд Монгол орныхоо баруун хязгаар Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар 2011.07.29-08.17-ны хооронд 20 хоногийн хугацаатайгаар аялсан бөлгөө. Монгол жуулчдыг Алтайн хязгаар нутагт амжилттай жуулчлахад тусалсан С.Алдархишиг захиралтай “Монголия Экспедишн энд турс” компанийн хамт олонд, уулын хөтөч МУГТ, ОУХМ, Эвэрестэд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа эгчдээ, зорьсон газарт саадгүй хүргэн өгсөн хөгжилтэй таван тивийн хэлтэй н.Жупар жолоочдоо, аяллын туршид тусалж зочломтгой зангаараа угтаж байсан Тува, Казак айлууддаа багийн гишүүдийн өмнөөс таларсанаа илэрхийлж БАЯРЛАЛАА хэмээн хэлэх байна. Мөн түүнчлэн манай багийн гишүүдийн санхүүгийн зардалд хувь нэмэрлэсэн болон сэтгэл санааны дэм өгч дэмжсэн “Монгол даатгал” ХК /Т.Мөнхбат/, “ЭнхНэүрит” ХХК, “Cosydeko” дэлгүүр /Х.Ариунболд/, “Худалдаа Хөгжлийн Банк” /С.Батсайхан/, “НИК-Петровис” ХК /Б.Зинамэдэр/ гэсэн байгууллагуудад талархсанаа илэрхийлж байна. Тус аяллынхаа гайхамшигт агшинг чадах ядхаараа бичэн тэмдэглэж та бүхэнд гэрэл зургийн хамт хүргүүлж байна.

Боржигон Хөх Нуур овогт Хуягийн Ариунболд И-Мэйл хаяг: boldoo_k1@yahoo.com Веб сайт: http://monreve2008.bblog.mn Утас: 89550044

4


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

НЭГ: Аяллын бүртгэл болоод бэлтгэл 2010 оны 7 сард Хагийн хар нуур явсан багийн гишүүдийн зарим нэг маань ирэх жилийн аяллаа эртнээс ярилцаж төлөвлөцгөөе хэмээн санал сэтгэгдэл солилцон байсны дагуу 2011 оны 3 сараас онлайнаар харилцсаар бид АЛТАЙ ТАВАН БОГД чиглэлд ууланд авиралт хийе хэмээн сэтгэл шулуудан ярилцаж эхэлсэн болно. Юун түрүүнд багийн гишүүдээ бүрдүүлэх, хаагуур, хэд хоногийн хугацаагаар, ямар унаагаар, ямар үнэ хөлсөнд багтаж аялах вэ гэдгээ тодруулах асуудлууд гарч улмаар энэ асуудлуудаа шийдвэрлэж тохиролцож байлаа. Нэгэнт Алтайн уулсыг зорьж байгаа тул Монголынхоо хамгийн өндөр цэгт хөл тавьчих юмсан гэсэн битүүхэн горьдлого маань биднийг шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлсөн. Ингээд Хүйтэнд авирахаар шийдээд Г.Өнөржаргал маань уулчин ОУХМ Б.Гангаамаатай тохиролцож, уг аялалд биднээс шаардагдах юу юу байна гэдгийг асуун лавлаж бэлтгэлээ базаах менюг өглөө. Яг биднийг ярилцаж байх тэр цаг хугацаанд Б.Гангаамаа уулчин дэлхийн дээвэр Эверестэд хөл гишгэлээ /2011.05.21нд 06:30 цагт/ гэсэн сайхан мэдээ ирсэн нь бидний явах хүслийг улам дэвэргэв. Тавдугаар сарын нэг өдөр явах багийн гишүүд цугларцгаая хэмээгээд болзсон цагтаа очиход манай аяллын баг үндсэн 2 хэсгээс бүрдсэн юм. Эхний хэсэг нь бидний хэсэг нөхөд баруун аймаг хүртэл онгоцоор нисээд, онгоцоор ирэх, нөгөө хэсэг маань Увсаас Өлгий орж бидэнтэй зөвхөн уулын авиралтын хэсэгт нэгдэх гэсэн 4 хүнтэй баг байлаа. Манай багт хуучны анд Т.Мөнхбат /Батаа/, Г.Өнөржаргал /Өнөрөө/, С.Батсайхан нар байсан юм. Мөн хамт ажилладаг байсан М.Төмөр, мөн Х.Бямбажав /Бямбаа/ гээд залуу, би гээд 6 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй баг бүрдлээ.

Бидний аяллын маршрут

За ингээд бэлтгэл ажилаа хийцгээж эхлэв. Бидэнд уулын авиралтын тоног төхөөрөмж үгүй тул Б.Гангаамаагаар дамжуулан “Монголия Экспедишнс энд Турс” ХХК-ийн уулын майхан, цас мөсний кошка /муурын хумс ч гэдэг/, /crampon/, сүх /ice-axe/, түгжээ /carbin/, хударга /harness/ зэрэг болон унаа, жолооч, портер /ачаа зөөгч залуус/, ачаа хүргэж өгөх тэмээ, морь, хөтөчийг зохион 5


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

байгуулуулахаар тохиролцов. Манай баг дан Монгол жуулчдаас бүрдсэн, Монгол жуулчин хөтөлбөрийн хүрээнд тул компанийн зүгээс ашиг харалгүйгээр шахуу бидэнд үнэ хөлсөө хэлсэн юм. Аэро Монголия компанийн Улаанбаатар-Өлгий, Өлгий-Улаанбаатар чиглэлийн 2 талын тийз авсан байсан боловч аз таарч Изинис компани шинэ онгоц авсантай холбогдуулан 50 хувийн хямдрал зарлаж бид тэр л билетийг авахаар 2011.06.23-ны өдөр 06-14 цаг хүртэл оочерлон байж нэг юм Улаанбаатар – Ховд /2011.07.29/, Улаангом-Улаанбаатар /2011.08.17/ чиглэлийн билет авав. Цаг ойртсоор, бид бэлтгэлээ базаасаар. Наадмын өдрүүдэд манай багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оров. Өлгийд нийлэх ѐстой байсан 4 хүнтэй баг маань явахаа болив. Мөн манай багийн гишүүн Х.Бямбажав маань хүндэтгэх шалтгаанаар явж амжихааргүй болов. Ингээд Т.Мөнхбатын танил, найз Д.Өнөр гэх бүсгүй бидэнтэй нэгдлээ. Х.Бямбаагийн оронд санамсаргүй байдлаар богино хугацаанд шийдвэр гарган, бэлтгэлээ базаан явсан багийн отгон /багт орсон хугацааны хувьд/ 7 дахь гишүүн маань Б.Зинамэдэр байлаа. Х.Бямбажав маань явж амжихаа байлаа гээд бидэнд багийн бэлтгэлд тус болох гар GPS болон машины GPS, мөн 12-с 220 вольт гаргах инвертор өглөө. Хамаг л аяллын гэх тодотголтой дэлгүүрүүдээр явлаа. Яг уулын аялалд ашиглагддаг хэрэгсэл тун бага. Гутал сонголт ч тэр. Тиймээс бидний ихэнх гишүүд LOWA брэндийн гутал сонгон АНУ-аас захиалж Х.Бямбажаваар авчруулав. Гутал, түрий, бээлий, толгойн гар чийдэн, дулаан хадгалах, хөлс хурдан шингээх цамц, өмд, хийлдэг гудас, хүйтэнд дулаан хадгалах мешок гээд л бишгүй зүйлсийг базаав. Аяллын маршрутаа С.Алдархишиг ахаар нэг сайн тодруулж, 1:100000 масштабтай газрын зураг

Манай ашигласан газрын зураг

6


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

дээр сайн заалгаж авлаа. Улаанбаатар - Ховд хүртэл нисээд цааш Цамбагарав уул - Толбо нуур - Өлгий хот - Хөх хөтөл - Цагаан гол - Хүйтэн - Тахилтын даваа /Алтайн уулсыг давдаг мундаг даваа, зөвхөн явган, морь, тэмээтэй давах/ - Цагаан усны гол - Хурган, Хотон нуур - Их, Бага Түргэний хүрхрээ - Даян нуур - Өлгий хот - Ачит нуур - Үүрэг нуур - Увс нуур Улаангом - Улаанбаатар гэсэн маршрутаар 2011.07.29-08.17 хүртэл 20 хоногийн хугацаатайгаар аяллын олон төрлийг агуулсан, гол зорилго нь Хүйтэнд авирах, Алтайн нурууг давах, байгаль түүхийн үзэсгэлэнт газруудаар аялан зураг буулгах, нутгийн ястан үндэстний онцлогийг бодитоор харах агуулга байв.

7


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ХОЁР: Аяллын эхний өдөр буюу Ховдоос Өлгий хот орсон нь /2011.07.29/ За энэ өдрийг хоног тоолон байж хүлээсээр өглөө хар үүрээр эртлэн босож хүүгээн үнсэж аваад Улсын Төв Номын Санг чиглэв. Учир нь эндээс ИЗИНИС компанийн автобус үнэгүй Буянт-Ухаа хүргэж өгдөг тул манай багийнхан бүгд нийлээд суухаар шийдсэн нь тэр. Өглөөний цэнгэг сайхан агаарт нийслэлийнхээ төв талбай дундуур алхан Б.Ренчин гуайн хөшөөний дэргэд ирлээ. 08:30-аас автобус явна гэсэн боловч би аялалдаа яаран 07 цаг болоогүй байхад очлоо. Намайг очих үед манай багийн Зина биднийг үдэж өгөхөөр /учир нь Зина 07.30-

Чингис хаан ОУ-ын нисэх буудалд

ИЗИНИС-ийн үйлчлэгч бүсгүй

нд буюу маргааш өглөө Улаанбаатар – Өлгий чиглэлийн нислэгээр шууд очих байсан/ ирсэн байлаа. Зинагийн гэргий н.Навчаа бидэнд зориулж арьс чийгшүүлэгч болон нарны хамгаалалтын тос хангалттай ихээр бэлдэн явуулсныг бидэнд хуваарилав. Тун удалгүй Батсайхан, Өнөрөө, тэгээд Өнөр, Төмөр ар араасаа ирлээ. Батаа шууд буудал явахаар ярьсан тул бид унаандаа суун Чингис хаан олон улсын нисэх буудлыг чиглэн хөдлөв. Буудал дээр ирэн Батаатай нийлэн авч ИЗИНИС компанийн шинэхэн 93 хүний суудалтай онгоцоор Улаанбаатар – Ховд чиглэлийн нислэгт бүртгүүлэв. Бид 1 хүний 15кг /гар ачааны хамт/ ачаа авч явах байсан хэдий ч бидний илүү ачаа нийлбэр дүнгээр 29 кг гарч улмаар 1 кг илүү ачаандаа 3700 төгрөг нэмж төлөв. Энэ мөнгө мэдээж бидний тооцоолсон болзошгүй зардлаас гарлаа. Ийнхүү бидний 2 цаг гаран ниссэн нислэг Ховд аймгийн ховд хотын нисэх зурваст амжилттай газардлаа. 8


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Ачаагаа авч бидний аяллын жолооч, хөтөч н.Жупартай /Манай аяллын турш

ИЗИНИС-ийн хөнгөн зууш

Олон сар хүлээсэн аялалдаа ийн гарлаа

машинаараа үйлчилсэн Казак залуу. Сүүлд Жупарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулна/ Онгоцонд танилцсан жаахан хүүтэйгээ хамт яваа нэг бүсгүй /нөхөр нь Даянгийн заставт алба хаадаг тул гэр нь тэнд байдаг гэж танилцууллаа/ манай унаанд дайгдан Өлгий хот явахаар болов. Жупарын хамаатны гэх нэг эгч охинтойгоо мөн Хар Ус нуурт Ховд гол цутгаж байгаа нь хамт суулаа. Ингээд Ховд хотын төв талбайг үзэн зураг авхуулцгаагаад цааш Алтай ресторанд орж хооллов.

Ховдын нисэх буудалд газардлаа

Ж.Чулууны нэрэмжит Ховдын театр

Энэ ресторанд Батаа /Монгол даатгал/ Ховд дахь салбарын захиралдаа /Энэ үеэр аймгийн баярын өдрүүд байсан тул бусад ажилчид бүгд морин уралдаан руу хүүхдийн даатгал хийхээр явсан байлаа гэв/ үйл ажиллагааныхаа одоогийн байдал болон цаашдын чиг хандлага зэргийг танилцуулав. Ховд хотын “Номин”-н салбар дэлгүүрээс аяллын зарим

9


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хүнсний зүйлсээн худалдан аваад Сангийн хэрэм үзэж сонирхоод цааш Өлгий хотыг чиглэв. Ховд хотноо буй манжийн дарангуйллын үед холбогдох хэрэм бэхлэлтийн үлдэгдэл Сангийн хэрэм /Сангийн хот/ гэнэ. Нилээн явсны дараа Цамбагарав уулын барааг харав. /ХӨ 48030’17.6’’, ЗУ 90038’09’’, ДТД 2383м/ Энэ өдөр сэрүүхэн, салхитай, зарим газраа бороотой байсан тул уулын оргил үүл, манан дунд л дүнхийн хааяахан уулсын тэргүүн хэсгээ харуулж байв. Зуны ид халуунд мөнх цаст уулыг энэ аяллын хувьд анх удаа харж эхэллээ. Ховд – Өлгий чиглэлийн зам дагуу сайхан газруудыг бишрэн явсаар бүрэнхий болж байх үед Толбо нуурын зүүн эргийг өгсөн явлаа. Толбо нуурыг харж аваад түүхэн тулалдаанд зориулсан хөшөөг сонирхоод цааш Өлгий хот руу шулуудлаа. Явсаар Өлгий хотод 22 цагийн үед ирлээ. Энд ALTAI PEAKS хэмээх баазад /ХӨ 48058’24.6’’, ЗУ 89054’10.9’’, ДТД 1735м/ буухаар захиалгаа өгсөн тул баазыг зорив. Биднийг баазад ирэхэд дөнгөж ирээд амраад буй манай уулын хөтөч ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эгч угтан авлаа. Баазын ресторанд сайхан хооллож аваад гэрт орон амарлаа.

Цамбагарав уулын өмнөдөд

10


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ГУРАВ: Аяллын 2 дахь өдөр буюу Цагаан гол орсон нь /2011.07.30/ Баазын сайхан гэрт унтаж амарсан бид өглөөний цайгаа уусны дараа Зинагаа хүлээлээ. Онгоц бух цагаасаа бараг 1 цаг хожигдон буув. Жупар буудлаас Зинаг авч ирснээр бид унаандаа суун Өлгий хотын төв орж үлдэгдэл хоол хүнсний зүйлсээ худалдан авах, бас аймгийн хилийн цэргийн ангиас /ХӨ 48058’14.6’’, ЗУ 89057’35.5’’, ДТД 1717м/ Алтайн уулсын баруун урдуур хил дагуу явах зөвшөөрлөө авлаа. Өлгий хотын дундуур Ховд гол урсах хийгээд уулсын голуудын цутгалаас шалтгаалан сүүн цагаан өнгөтэй /мөнх цаст уулсаас эх авах голын усны найрлагад чулуулгын хурдасуудаас үүссэн цагаан нунтаг/ аж. Манай аяллыг зохион байгуулж буй Монголиа экспедишнс энд турс компанийн Өлгий дэх төлөөлөгч Бекийн гэрт очин тогоо, усны сав, тэмээнд ачаа ачих уут зэргийг авч аймгийн захаар орж хүнсээ /нийт аяллын маань хугацаа 20 хоног, махаа орон нутгийн айлуудаас авах тул бусад гурил, будаа, гоймон, ногоо, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргээ нөөцлөв. Эл 20 хоногт сүүлийн 4 хоногоос бусдад нь төв газар бараадахгүй тул 16 хоногийн хүнс/ цуглуулав. За ингээд 2 цаг гаран хүнсээ цуглуулсан хүмүүс аялалдаа яаран гарлаа. Бидний хөтөч Б.Гангаамаа эгч урд суун бидэнд аяллын сонин хачин болоод уулчдын сонирхолтой түүхээс ярьж өгсөн нь ихээхэн сонирхол татан хурдхан ууландаа очих юмсан гэсэн яарсан сэтгэл бодогдсоор. Бид Хөх Хөтөл орохын өмнөхөн замд 3 тооны хойд зүгийн ах нарын бүтээсэн алдарт машинтай Бразил жуулчдыг авч яваа Болдоо ахтай /МУГТ, уулчин н.Болдбаатар бол анх Эверестийн Чоюу /8201м/ оргилд Монголоос гарсан мундаг ахмад уулчин билээ. Би өмнө нь Болдоо ахтай хамтран Цэцээ гүн оргилд гарч байсан төдийгүй, Чингис хаан дээд сургуулийн

11


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

2005 оны төгсөгч н.Янжиндуламын “Нохой чарганы аяллыг Монголд хөгжүүлэх асуудал” хэмээх дипломын ажлыг хамтран удирдаж байсан болно. Тэрээр 1999 оны үед өвөл Тэрэлжид нохой чаргаар аялал зохион байгуулж буй Францын иргэн Жоелын хамт Хагийн хар нуур руу нохой чаргаар аялаж байсан билээ/ уулзалдав. Тэдний баг ганц гарсан сиймхийг ашиглан оргил дээр гарлаа гэв. Биднийг амжилттай сайхан гараад ирээрэй хэмээн үдэж бид ч цааш хөдлөв. Манайхан Хөх Хөтөл суурингийн ойролцоо голын эрэгт түр амарлаа. Яг энэ мөчид зүүн талд байх уулын энгэрт нэгэн шар өнгөтэй амьтан явах нь тэр. Бид ч янз бүрийн таамаг дэвшүүлж би аппаратаа шүүрэн угтан гүйлээ. Намайг ойртоход нөгөөх амьтан ер айсан шинж алгаа. Ойртох тусам муур гэдэг нь улам тодорхой болов. Бид амьдралдаа ийм том муур харж байгаагүй билээ. Барагцаалбал нуруу нь миний өвдгөөр татахаар. /Цоохондой- Улаан номд орсон их ховор амьтан болно. Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсэгт цөөн тоогоор амьдардаг бөгөөд муурнаас арай том 80 см орчим урт, 8 кг жинтэй, өндөр нь 30-35 см. Хар судалтай, хүрэн эсхүл шаргал зүстэй зүйлүүд байдаг. Муурнаас ялгарах зүйл нь хот суурин газраас хол ганц нэгээрээ амьдардаг юм байна. Энэ талаар Монголын улаан номноос дэлгэрүүлж уншиж болно./ За цааш хөдөлж Цэнгэл сумын нутгаар явж байх зуур замын 2 талаар Алтайн сортой хар тарвага дугуйн доогуур орохоос наагуур юм болов. Бид ч 2 талын тарваганыхаа тоогоор бяцхан уралдаж хөгжилдөв. Хэсэг явсны дараа нэгэн даваа давахад Алтайн мөнх цаст уулс хагадлаа. Гангаа эгч энэ нь тэр уул, хажуудах нь тэр гээд л бидэнд уулсын нэрс байрлалыг заалаа. Харин Хүйтэн маань эндээс харагддаггүй юм байна.

12


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Ингээд эхний Казак айлаар зочлон цай ууж гадаа тоглох “муухай” жаалуудын зургийг авч бүрэнхи й болхоос өмнө зорьсон газраа хүрэхээр хөдлөв. Бүрэнхий ч боллоо. Харанхуйд өнөө шөнө хоноглох газар ус нь зайтай гэсэн тул замдаа Шивээт хайрхан уулын ард Цагаан гол руу цутгах нэгэн жижиг голоос ундны усаа нөөцлөн авлаа. Эндээс холгүй хэдэн гэрүүдийн гадаа ирж Алтай Таван Богд ТХГН руу нэвтрэх постны байгаль хамгаалагч н.Гантулга ахын гадаа нэг гэр хөлслөн хоноглов.

13


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ДӨРӨВ: Аяллын 3 дахь өдөр буюу Цагаан голоос Base camp орсон нь /2011.07.31/ За энэ өдөр өглөө эртлэн босож хоносон газрынхаа эргэн тойрныг ажихаар гарлаа. Хажуухнаар маань Монголын хамгийн өндөрлөгөөс эх аван урсах Цагаан гол /өнгөний талаар өмнө тайлбарласан/ сүүн цагаан өнгөөр долгиолон урсахыг харж хэсэг зогсов. Цагаан гол дээгүүр тавигдсан шинэхэн гүүрээр /эл гүүрийг нутгийн иргэдийн хүч хөдөлмөрөөр боссон гэж дуулав. Өмнө нь Цагаан голыг гарах гэж машин унаа үсчин байж гардаг байжээ/ гарч голын цаад талд

Цагаан гол руу цутгах цэнгэг уулын голын усанд Мөнхбат бид 2 булхав. Уулын ширүүн урсгалт, шүд ташим хүйтэн усанд булхаад авахад бие чангараад сайхан сэргэв. За тэгээд Батаа, Батсайхан 2 Гантулга ахын хамт Жупартай аяллын хүнсэнд хэрэглэгдэх хонинд явав. Тэр хойгуур бид ууланд авираад буухдаа хэрэглэх зарим хүнс, хувцас гэх мэт ачаанаасаа үлдээх зүйлсээ баглав. /ХӨ 49005’21.8’’, ЗУ 88006’45.8’’, ДТД 2415м/ Голын эрэгт 3 хүүхэн, 1 ахмад настай Герман жуулчидтай тааралдаж Өнөр тэдгээртэй аян замын мэнд ирлээ. Би ч тэдний хөтөч Герман Батжаа 14


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хэмээн дуудуулдаг Батжаргал ах, мөн нэг залуутай жаал яриа өрнүүлэв. 2009 оны зун Батсайхан, Өнөржаргал 2 маань энд ирэхдээ Батжаргал ахтай уулзалдаж, бүр гэрт нь хонож байсан тухайгаа ярьж байсан нь санаанд буулаа. Батжаргал ах социализмын үед Герман гэх барууны ертөнцөд том машины тоног төхөөрөмжийн инженерээр суралцаж олон жил /10 гаран/ болсон тухайгаа ярилаа. Одоо харин нутагтаа, зундаа Герман жуулчдад үйлчилдэг хөтөч болжээ. Хонинд явсан хэд маань ирж хонио ч “муулав” /Монгол хэлний олон салаа утгын нэг: хонь гаргах гэсэн утгатай/. Ганаа ахын гэргий, охин Зулаа 2 манай бүсгүйчүүдтэй хамт гэдэс арилган цэвэрлэв. Махаа шуузлан савлаж аваад Base Camp /BC- уулчдын тухайн уул руу гарахад отоглох хамгийн сүүлийн хуурай газар. Эндээс л цас, мөсөөр явж эхэлнэ гэсэн үг./ руу 2 тэмээнд ачаагаа ачаалаад өөрсдөө явганаар авиралтын өмнөх бэлтгэл маягаар 20 орчим км алхах аялалдаа мордлоо. Эхлээд бид Цагаан голоо өгсөж яваад түүнд хойд талаас цутгах нэгэн сайхан цэнгэг уст голын 3 метр орчим өндрөөс унах хүрхрээг /ХӨ 49005’09.3’’, ЗУ 88005’18.8’’, ДТД 2460м/ үзэн зургаан буулгаж аваад хойш огцом давлаа. Тэндээс цааш бол зам гайгүй ч өндрийн өөрчлөлтөөс толгой өвдөх, хамраас бага зэрэг цус гарах гэх мэт үзэгдэл гарч эхэллээ. Хэт хурдан явбал амьсгаадаад нэг хэсэгтээ зүрхний цохилт асар хурдсаж байх жишээний. /нам дор олон жил амьдарсан хүнд улам хүчтэй мэдрэгдэж магад. Бид 1350м орчимд Улаанбаатар хотод байж байгаад энд 3100м-ээс дээш өндөрт шууд ирэхэд иймэрхүү нөлөөлөл ажиглагдав./ Явган хүний жимтэй тул уг нь алхахад амар ч бас ч үгүй намагтай газар хэсэг тааралдаж гутлуудын чансааг шалгачихна. Бороо орж, нар гарч, солонго татаад л 15


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

байгалийн өнгө үзэмж ч сайхан, бяцхан байгалийн шалгуур ч биднийг ямагт бэлхэн байхыг анхааруулж буй мэт. Ингээд тун удалгүй Хүйтний оргилоо харж авлаа. Гангаамаа эгч ч 5 оргилын байршил, нэршлийг хэлж дахин зааж өглөө. Мөнх цаст уулын оргилыг ороолт мөт манан ороогоод л, эгц цавчим өндөр хадан хясаануудын сүүдэр, мөсөн голын урсгалын чиглэл гээд л энд үзэх зүйлс байнаа байна. За ингээд олон тооны майхан сав харлаа. Бодвол basecamp л байж таараа. Таамаг ч зөв байлаа. Түүнээс цааш мөсөн гол л харагдав. Ам ч цангаж байна гэж чигтэйхэн, бас их сульдаж ядарснаа маш ихээр мэдрэв. Очоод шууд л цэнхэр монгол асар руу орлоо. Ширээ дүүрэн амттан зассан энэ гал тогооны асарт МУИС-ийн ГГФ-ийн 2 багш, хэдэн Солонгос судлаач нарын хамт байлаа. Тэдэнтэй Бек /Монголия экспедишнс энд турс ХХК-ны Өлгий дэх төлөөлөгч, өмнө нь Батсайхан, Өнөрөө 2-т үйлчилж байсан найз нь/ хамт байлаа. Ингэж Бектэй танил болсон түүхтэй. Мөнх цас, мөсөн гол, цэвдэгийн судалгааг Потанины мөсөн голд хийжээ. Угаас манай энэ хавь Хойд туйлын судалгаанд чухал нөлөөлөх судалгааны нэг индикатор обьект тул Япон, Солонгос гээд л олон орны судлаачид ирдэг тухай ярьлаа. Асарт орж хүйтэн жүүс уухад сэргээд явах нь тэр. Энд удаад асарт суугаад байвал сайхан ч хурдан майхан саваа барьж авахгүй бол бүрэнхий болж байв. Ингээд майхан саваа барьж, гал тогооныхоо майхныг ч барьж авлаа. Энэ орой одтой цэлмэг сайхан орой байлаа. Бүрэнхий болж байх тэр мөчид урд моренны улмаас үүссэн чулуун далан дээр байх овоог үзэж сонирхов. Энд үнэхээр өндөрт гарсан, бас мөнх цас, мөсөн голын дэргэд байгаа нь мэдрэгдснийх тэрүү өвлийн курткатай байхад халууцахгүй байв. Овоон дээр уясан хадагнуудаас бичигтэй

16


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

цагаан хадаг онцгой байсан тул түүнийг авч уншихад дэлхийн дээвэр Эверестэд 16 удаа хөл гишгэсэн алдарт Шерпа /уулын хөтөч хийдэг эртний овог. Өдгөө уулын хөтөчөө ийн нэрийддэг/ Гомбо 2011.06.22-нд буюу хамгийн урт өдөр, богино шөнө тохиох тэр өдөр Хүйтэнд авирсны баталгаа болгон өлгөжээ. Хоолоо идэцгээсний дараа эртхэн унтаж амрахаар майхнууд руугаа шургалаа. Бидэнд үйлчилж буй компанийн нэг бүр нь 700$ USD үнэтэй TOREAD фирмийн майханд 5 шөнө хонохын эхний шөнө байлаа. Майхныхаа зургийг ч буулгалаа.

17


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ТАВ: Аяллын 4 дэх өдөр буюу Base Camp-ээс Advanced Base Camp орсон нь /2011.08.01/ Өглөөн нартай уралдан босч уулсынхаа зургийг авахаар хойд уулын энгэрт /ХӨ 49008’56.2’’, ЗУ 87057’09.3’’, ДТД 3138м/ гарч байгалийн сайхныг бишрэн хэсэг суусны дараа буухад бидний ачааг ABC буюу Хоног толгой /advanced base camp буюу өндрийн отоглох газар/ хүргэж өгөх портер /ачаа зөөгч залуусыг ийн нэрийддэг, ууланд/ залуус болох Улаанаа, Бамбар, Мондоок гурав ирлээ. Ингээд манайхан ч босож хоол цайгаа хийсний дараа дээш өгсөхөд шаардлагатай ачаагаа бэлдэцгээв. Зарим зүйлсээ өөрсдийн майхнууддаа үлдээх тул зөвхөн ууланд хэрэглэгдэх шаардлагатай зүйлсээ авав. Гангаамаа эгч ч бидэнд ууланд явахад шаардлагатай муурын хумс /crampon/, хударга /harness/, бэхлэгч төмөр /carbin/, цас, мөсний сүх /ice-axe/ зэргийг өндөр намд нь тааруулан хуваарилав. Ингээд миний бие Гангаамаа эгчийн хүүхэд наснаас өдгөө хүртэл хэрэглэж ирсэн 20 гаруй жилийн настай муурын хүмс углах болов. Эндээс портерууддаа уулын майхан, хоол хүнсээ өгч өөрсдөө бусад ачаагаа үүрэн алхлаа. Эхний алхалт тун дажгүй 1 цаг байсан авч тун удалгүй чулуун далангийн цаад талд гаран хэрэгслүүдээ хэрэглэх, олсон цуваанд нэг эгнээгээр алхах цаг ирлээ. /ХӨ 49009’26.3’’, ЗУ 87054’31’’, ДТД 3235м/ Муурын хумсыг гутланд бэхлэхэд бас учиртай гэдгийг тухайн үед ойлгов. Гутал уяанд хүчтэй дарагдахад хөл дарж өвтгөхгүй байх, урд болон арын хэсэг төмөрт нухлагдахааргүй хатуулагтай байх зэрэг шаардлагуудтай юмсанж. Бидний гутал өндөр зэрэглэлийнх нь биш ч гэсэн энэ удаад гайгүй шаардлага хангачихаар юм шиг санагдаад авснаа

18


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

нуух юун. Харнесс буюу хударгандаа карбинаа бэхэлж түүнээсээ олс болон сүхээ холбоод авлаа. Төд удалгүй босоод гэсэн командын дагуу Потанины мөсөн гол дээгүүр алхаж эхлэх нь тэр. Хэдий мөс нь хатуу явахад амар хэдий мэт боловч хайлсан цас мөсний ус хөл доогуур урсаж мөн ихээхэн цуцаж эхэллээ. Явахад халууцаж хөлс гарах хирнээ зогсож амрахад хүйтэн мөс цасны дээгүүр салхилах салхи чичрүүлж байв. Амарсан ч гэсэн суухын аргагүй устай газар байлаа. Хэцүүг нь гайхаж хурдан цасандаа орж алхаасай гэсэн битүүхэн горьдлого тэр үед ихээхэн төрж байлаа. Хэсэг яваад л Гангаамаа эгчээ жаал амарч авъя гэх миний хүсэлтийг манайхан бас мөн ч их хүлээж байснаа хожим инээдэм болж ярьж билээ. Өөрөөр хэлбэл намайг зогсоѐ гэж хэлээсэй хэмээн манайхан хүлээдэг болчихсон байж. Мөснөөс гарахын өмнөхөн урд явсан портер залуус өөдөөс гүйгээд ирэх нь тэр. Бидний отогдох газар ойрхон бололтой. Тэдэнтэйгээ мэнд ирээд цааш мөснөөс гаран хунгарласан цас руу орлоо. За энэ үеэс цасан дээгүүр ганц хүн явсан мэт өмнөх хүнийхээ мөрөн дээр гишгэх даалгавар сонслоо. Хөтөч маань энэ үеэс таягаараа цас зоон замаа гарган явлаа. Учир нь ангалаа хайн хэрхэн даван гарах замаа олж байгаа нь тэр. Ангал бий газрын дээрх цасан дээр Х гэсэн хэрээс татан бид ч түүн дээгүүр харайн гарч явлаа. Зарим өргөн ангалуудаар бол хэвтэж, мөлхөж, бүр болохгүй бол ард буй хүнээ олсоороо харайхтаа нь зэрэгцэн хүч нэмэн угзарч явсаар Хоног толгойн урд дээр гарч ирлээ. Майхан харагддаггүй. Дахиад нэг жижиг гүвээ давах юм бодож явтал тээр хол бараантаад майхнууд маань харагдах нь тэр. Майхнаа харсан нөхдүүд бол ядарснаа үл анзааран шуурах нь тэр. Ирээд муурын хумсаа эхний ээлжинд тайлж майхны гадаа үлдээх ѐстой гэсний дагуу майхнаа урчихгүйн тулд ѐсоор болгов. Хөлөрсөн цамцаан тайлан хуурайгаар сольж аваад майхнуудынхаа хаяаг цасаар сайн гэгч нь манаж авав. За тэгээд Гангаамаа 19


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

эгч майхнуудаа тойруулаад шугам татаад авлаа. Эндээс цааш гарч болохгүй гээд. Учир нь бидний 2 майхны дундуур хүртэл нарийн ангал байгаа тул. Гангаа эгч цас хайлуулан буцалган өгч байлаа. Хоолоо идэсний дараа эртхэн 18 цаг гээд унтацгаахаар хэвтлээ. ABC /ХӨ 49009’25.9’’, ЗУ 87051’02.2’’/ бол 3676 м-ийн өндөрт, маргааш оргил руу дайрах тул биесээн бэлдэхээр амарцгаалаа. Энэ өдөр манай Зинагийн төрсөн өдөр байлаа. Батаа сюрприз барин компот бэлэглэв.

20


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ЗУРГАА: Аяллын 5 дахь өдөр буюу шийдвэрлэх өдөр /2011.08.02/ Өнөөдөр 2011.08.02-ны өдөр. Энэ өдөр бол миний хувьд эцэг эхийн 2 дахь хүүхэд болон хорвоод мэндэлсний 29 жилийн ойн өдөр төдийгүй манай аяллын шийдвэрлэх Хүйтэн руу дайралт хийх боломжит цаг хугацаа байлаа. Миний бие цаг агаар гайгүй бол шөнө алхаж магад гэсэн хүлээлтийн дагуу урд шөнө сэргэг унтлаа. Гангаамаа эгчийг дуудах дуунаар год харайн босно доо гэж бодсоор үүр цайв. Учир нь шөнөжин цасаар шуурсан, мөн салхи ихтэй байсан тул авиралтыг аз үзэн шөнө хийгээгүй бизээ. 06 цаг гэхэд босцгоон хөнгөн ундалж аваад дайралт хийх бэлтгэлээ базаан бэлэн болохын алдад тэнгэр дахин бүрхэж уулсын оргилоор цас шуураасай байсан тул хөтөч маань хэсэг хүлээе гэсэн шийдвэр гаргалаа. Энэ хооронд бид отогийнхоо гадаа олон янзын зураг буулгалтууд хийв. За тэгээд цаг агаарын байдал янз бүр болж байсан төдийгүй хэсэг уулсын бэлээр онгойх аядахтай зэрэг бид ABC-ээс Хүйтэн руу авирах дайралтаа эхлэв. Юун түрүүн бид хэд хэдэн ангалуудтай газраар гарах байлаа. Гангаа эгч өчигдрийн адилаар урд орон замаа гарган явлаа. Энэ өдөр би Гангаа эгчийн ард олсонд орж явлаа. Ангал ихтэй тул бид аль болох олсоо хоорондоо татаастай буюу сул хаяхгүй явах ѐстойг хэллээ. Ангалтай хэсгийг гарах гэж нилээдгүй тойрч явлаа. Харайх газар нь харайж, мөлхөх газар нь мөлхөж явсаар огцом дайралт хийх налуу руу орж ирлээ. Хүйтэн руу дайралт хийхэд 4 step /4 шат/ байх ба бид эхний 21


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

шат хүртэл өндрийн налууд дасахаар хүнд байлаа. Зарим газар нь ногоон мөс байхад, заримд нь мөсөн дээр тогтсон хунгар цас байв. Муурын хумсаа сайн шигтгэж, сүхээрээ сайн түшин, зоож явахгүй бол гулсаад л унах тийм л налуу. Зураг авна гэдэг асуудал бас хажууд маш хүнд байсан тул тэр болгон аппаратаа гаргаад зураг буулгаж чадахгүй явсаар. Ашгүй нэг юм Step 1 дээр /ХӨ 49009’17.7’’, ЗУ 87050’15.6’’/ 2 цаг гарангын дараа ирлээ. Хэсэг хадтай газар байна. Хадан дээр сууж аваад хүч тамираа нөхөх сникерс идэж, өглөө гарахдаа авч гарсан цайгаа өөрөөсөө харамлан ганц хоѐр балгав. Гангаамаа эгч бид 2-н хоорондын олсны зай 10 гаран метр, надаас хойших манай багийнхны олсны зай 56 метр байсан тул эхний ээлжинд Гангаамаа эгч хэсэг явж зогсоод 2 сүхээ зоон өөрөө бат гэсэн байрлалд очиход араас нь бид хөдөлсөөр би Гангаамаа эгчийн хажууд очиход тэр цаашаа өгсөнө. Иймэрхүү л явалтаар бид өгссөн юм. Цас, мөс руу өндөр руу өгсөхөд нэг жигд алхахгүй бол зүрх хурдан дэлсэж амархаан сульдан ядардаг учир бид аажимдаа тэр алхалтанд орж чадсан байх гэж бодлоо. Эхэндээ миний бие хурдан газар хороохоор хурдан хурдан алхалт хийсэн нь арын хүнээ илүү ядрааж байсан тохиолдол хэсэг газар гарсан юм. Цаг агаар муудахаас өмнө гээд удаан амралгүйгээр авиралтаа үргэлжлүүлэв. Энэ удаад уулсын налуу 60-70 градус

22


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хүртэл налуутай болж, биднээс улам их хянамгай байдал, тэвчээр шаардагдаж эхлэв. Хөтөч ч Step 2, 3 –г алхсан 4 руу авирав. Энэ үед цаг агаар улам муудаж бүрхэн цасаар шуурч эхлэв. Step 4 дээр /ХӨ 49008’58.4’’, ЗУ 87050’15.6’’, ДТД 4206м/ 13:05-д бага хугацаанд амарсны дараа хурдан оргил руу өгслөө. Нилээн явсны дараа Гангаамаа эгч 1 сүхээ, миний цүнхний гадаргын /улаан өнгөтэй/ хамт замын тэмдэг болгон зоолоо. Эндээс цааш нилээн явсны дараа уулын налуу харьцангуй гайгүй болоод ирэх нь тэр. Удахгүй оргил дээр гарлаа гээд хэсэг явсны дараа оргил дээр ирсэн хэмээн бидэнд баярт мэдээг дуулгав. Цаг 13:50 болж байлаа. Монгол Алтайн уулсын ноѐн оргил, Монгол орны хамгийн өндөр цэгт ийн хөл тавьлаа. Энэ бол ДТД 4374м өндөр. 10 гаран жилийн өмнө Цэцээ гүний оргил дээр гарчихаад хэзээ нэг бусад уулсын системийн оргилд хөл тавих болоо гэж дотроо бодож явсан бодол минь ийн алхмаа урагшлуулж чадлаа. Оргил дээр төрийнхөө далбааг мандуулж аваад хэсэг зургаан авцгаасны дараа буух команд сонслоо. Нүүр нүдгүй цасаар шуураад өмнөх 3 дахь хүн харагдахгүй шахам ширүүслээ. Буухад эсрэгээр Гангаамаа эгч ард сүхээ зоон биднийг доош буусны дараа өөрөө доошилж байлаа. Гавч тун удалгүй өөрөө урд гарахаар шийдэн авиралтын олсон цуваагаараа эргэн буув. Цас ихээр шуурч байсан тул үлдээсэн тэмдэг, Step 4 зэргээ олоход хүндрэлтэй байсан авч туршлагатай хөтөчийн ачаар баримжаатай буулаа. Step 4 орохын өмнөхөн ѐроолгүй ангал руу цөмрөөд орох нь тэр. Доош харахад 2 талын ногоон мөсөн хананаас доош харанхуй нүх л харагдав. Олстой байсан тулдаа дээш татагдан гарч авлаа. Тэгээд цааш явах гэтэл Гангаа эгч урдаас нэг юм хэлээд байгаа бололтой орилж байх

23


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

нь тэр. Урдаас цасан шуурга нүдэж байсан тул тэр ярьж байгааг сонсохгүй байлаа. Шил битүү цантаж мөстмөн тул шилээ аваад хартал урд байх том ангалын дундуур ногоон мөсөн зам харагдах нь тэр. Тэрүүгээр л яв гэж хэлсэн юм байж. Ингэж нэг тэрүүгээр гарч цааш явсаар үлдээсэн таних тэмдэг, step 4 зэргээ дайран доошлоход цэлмэж тэнгэр сайхан онгойлоо. Бидний өмнөх дээш өгссөн зам бараг л байхгүй болсон байлаа. Явсаар отог дээрээ ирлээ. Энэ үед нэг хүний хэлсэн үг бодогдлоо. Аз жаргал гэж юу вэ хэмээн асуухад зовлон дууссаны дараа л аз жаргал байдаг гэдэг үг. Үнэхээр ууланд авирахад зовлого л зовно уу гэхээс сэтгэл санаа сайхан байдаг юм билээ. Амжилттай авирсан бид хувцсаан сольж аваад хоол цайгаа хийн идсэний дараа Б.Гангаамаа эгч Хүйтэнд амжилттай гарсныг гэрчлэх гэрчилгээг компанийнхаа нэрийн өмнөөс бидэнд гардууллаа. Монгол жуулчин хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэ аяллыг амжилттай болгоход хүн хүч, уулын тоног хэрэгслээрээ туслалцаа үзүүлсэн Монголия Экспедишнс энд Турс ХХК-ны хамт олонд талархснаа илэрхийлэх байна. Орой 20 цагт портер залуустайгаа холбоо барьсны дараа унтацгаалаа.

24


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ДОЛОО: Аяллын 6 дахь өдөр буюу уулнаас буусан нь /2011.08.03/ Өглөө эрт яаран босох шаардлаггүй байсан тул бөх гэгч нь унтсан авч өглөөн нартай уралдан бослоо. Майхнаасаа цухуйхтаа зэрэгцэн портер залуус маань ч ирлээ. Мөн шуурхай хүүхдүүд шүү. Бүрэнхийд гарсан гэв. Хөнгөн гэгч нь ундалж аваад ачаа саваа баглан аваад сэтгэл хангалуун ABC-ээс BC руу уруудах нь тэр. За тэгээд шуурсан даа бид. Портер залуусын цасан дээр үлдсэн мөр тод тул бид ч ангал зэргээ сайн харж хурдан гэгч нь явсаар мөснийхээ захад ирлээ. Хэсэг мөсөөр явсны дараа өгсөхөд харагдаж байсан саарал төмрийг хөтөч маань заан “тэр бол 1970, 1980-аад онд осолдсон нисдэг тэрэгний үлдсэн хэсэг нь....” гэлээ. Удалгүй нэгэн томоохон ангалын дэргэд ирэх нь тэр ангалын дээд хэсэгт бид гарч харин доод буюу нөгөө хэсэгт нь Гангаа эгч очин бүгдээр зураг буулгацгаав. Ангал руу хэт ойртон тонгойн харахгүй байх осолтой тул баримжаагаар гараа урагшлуулан л зураг авав. Ангалын ирмэгт бид ХҮЙТЭН гэсэн үгийг өөрсдөөрөө, боломжоороо л бүтээлээ. Цаг ч байгаа тул бид зураг буулгалтуудыг хэсэг огцом мөсөн хадны дэргэд хийцгээв. Энд мөснөөс харайлт хийх, мөсөн хана өөд мацах, зохиомжит зураг буулгах зэргээр ажиллав. Батаа маань мөсөн уруу олсондоо татагдан унаж хөл гараа гэмтээж, миний крампон /муурын хумс/-ны доод размер ихэсгэж багасгах төмөр хугарах нь тэр.

25


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Ингээд мөснөөс цааш уруудахад миний бие олсноосоо гаран бусадынхаа хажуу талаас хэсэг зураг буулгасаар мөсөн гол, далан хоѐрын уулзварт ирэх нь тэр. Энд бид сүх, олс, харнесс, муурын хумс зэргээ үүргэвчиндээ бэхлэн хад чулуу, хуурай жимээр BC руугаа уруудлаа. Цэлмэг байсан болоод ч тэр үү байгалийн үзэсгэлэнт тогтоцыг биширсээр сульдсан хэдэн нөхөд кемп дээрээ ирэх нь тэр. Ирэхэд өмнөх байрлаж байсан групп явж оронд нь 2 цагаан казак гэр бариастай, 1 фургон, 1 жийп ирсэн харагдана. Жуулчид нь хойноос нь алхаж яваа гэнэ. Гурван өдрийн цас мөсөнд хоносон чийгээ хатаахаар хамаг л хувцас, аяны хөнжил, гудас зэргээн дэлгэн, хувцсаан нимгэлээд сайхан байлаа. Энэ үед хөтөчөөс бидэнд нэгэн surprise барьсан нь яг л энэ мөчид гэдэг шиг сайхан байв. За ингээд толгой хүзүүгээ угааж аваад далангийн дээрх овоон дээр гаран сууж бүхийд хэсэг морь тэмээтэй хүмүүс ирлээ. Нөгөө гал тогооны гэр бүхий группын үйлчилгээний баг, ачаанууд ирж байгаа нь тэр. Харин кемпийн хойд талаас жуулчид ч бууж ирлээ. Монголоос анхлан Эверестийн оргилд хөл тавьсан ОУХМ, МУГТ Г.Өсөхбаяраар ахлуулсан Хархорум Экспедишн тур операторын жуулчид Бага Ойгороос ирж байгаа нь тэр юмсанж. Бууж Өсөхөөтэй уулзлаа.

26


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Хуучин уулзаж байснаа ч хэллээ. Үдээс хойш тэнгэр бүрхэж манан бууж эхлэв. Жаал цас ч хялмаалав. Өсөхөө гавъяатыг гал тогооныхоо майханд урин бид түүний аяллуудын сонирхолтой яриаг шимтэн сонслоо. Тэрнээс өмнө Гангаа эгчийн ууланд олон сар өдөр ганцаардахдаа сонсдог байсан шүлгүүдийг сонслоо. Энэ үдэш Эверестийн оргилд гарсан анхны, хоѐрдогч /эмэгтэй анхдагч/ 2 гавъяатын хамт уулын спортын сайхныг, бартаа саад болоод түүнийг хэрхэн давж гарсан түүхүүд, уулын спортын амтанд орсон тухай зэрэг зүйлсийг сонссон төдийгүй дараа ямар оргилд гарах, хамтран гарах /Горный Алтайн Белуха, эсвэл Европ тивийн ноѐн оргил Эльбрус/ тухай ярьцгаалаа. Орой ч боллоо. Маргааш өглөө эртлэн босож хилийн багана явах тул эртлэн унтацгаалаа.

27


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

НАЙМ: Аяллын 7 дахь өдөр буюу ОХУ, Монголын хилийн №01 багана үзсэн нь /2011.08.04/ Энэ өдрийн бидний зорилго бол хилийн №01 багана үзэж сонирхох, тэгээд буцан Цагаан голдоо хүрэх байлаа. Өглөө эртлэн босож цай ундаа ууцгаагаад Зина, Гангаамаа 2-оос /Энэ багана явах зам маршрутыг өмнө үзэж байсан багийн Батсайхан, Өнөрөө 2 маань мэдэх тул Гангаамаа эгч амарч үлдэхээр, харин Зинагийн маань хөл холгосон тул улам нэмэгдүүлчихгүй хурдан эдгээн авах үүднээс үлдсэн/ бусад нь үдийн 12 гээд бууж ирэх төлөвлөгөөтэйгээр алхлаа. Бидэнтэй зэрэгцэн шахуу Өсөхөөгийн баг хойноос хөдөлсөн юм. Бид жимээр явангаа уулсаас эх аван унах хүрхрээнүүдийг сонирхохын сацуу замдаа зураг буулгасаар нэг мэдэхнээ Малчингийн зүүн доор шахуу ирэн дээш өгслөө. 31003500 орчим метрийн өндөртэй энэ уулсын энгэрээр, байгалийн хүнд хатуу нөхцөлд тэсэн ургасан ургамлуудыг сонирхон явсаар элсэрхэг хөрстэй болж ирлээ. Нилээн хэсэг өгсүүр явж байгаад орой дээр гараад ирэхэд сайхан том тавцан болж ойр орчмын юмс илхэн үзэгдэж харагдахаар байлаа. Энэ тавцан дээр багана маань холоос сайн харвал танигдахаар байсан тул багана чиглэн алхлаа. Хэдий нартай сайхан цэлмэг байсан хэдий ч өөдөөс салхилаад /ОХУын нутгаас салхилах салхи/ дааруулж байв. Ингээд Монгол улс, ОХУ-ын хилийн №01 багана дээр /ХӨ 49010’26.4’’, ЗУ 87054’55.6’’, ДТД 3565м/ 11:20 минутын үед ирэх нь тэр. Манай талын баганыг саяхан /газар чулуун дээр 2011.07.23 гэж будгаар 28


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

буулгасан байв/ будаж өнгө оруулжээ. Харин ОХУ-ын талын багана нар салхи, цас бороонд элэгдсээр нилээн өнгө зүсээ алдсан байлаа. 2 баганы хоорондын зай 5м орчим. ДТД 3565м өндөрт. /Сүүлд бодохнээ 2002 онд Монгол улс, БНХАУ-ын хилийн багануудыг шинэчилж сайхан баганууд босгож байсан бол одоо Монгол, Оросын хилийн дагуух багануудыг шинэчилэх цаг болсон баймаар/ Бид энд хэд хэдэн янзаар зургаан авхуулж бас Орос нутгийн хязгаар газрыг ажиглав. Сайхан ойтой уулс алсад харагдана. Харин цастай уулс бараг харгдсангүй. Үнэхээр л Алтайн уулс, Сийлхэмийн нурууны хоорондох манай нутгаас цааш ОХУ, БНХАУ-ын нутаг битүү модтой газар үргэлжилдэг гэсэн мэдээ үнэн болохыг гэрчилж байв. Монгол улсын дархан хил дээр зогсож байх тэр үед МУГЖ н.Баясгалангийн дуулсан “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” хэмээх сайхан дуу санаанд орлоо. ... Далай орон минь дархан хилтэй Дархан хилдээ дайчин харуултай Харуулын цэрэг хонгор чамтайгаа Хамт л байдаг шүү сэтгэл минь Дах:Хилийн байгаасай

тэнгэр

цэлмэг

Холын дуу минь чамд минь хүрээсэй.. Хилийн тэнгэр цэлмэг, Монголын маань баруун хил амгалан тайван байгааг бие сэтгэлээрээ мэдрэх үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж, огшуулмаар юм билээ. Эндээс бид буцахдаа уулынхаа хяраар явж өөр газраар буухаар алхлаа. Биднийг хилийн баганаас хөдөлсний хойхно Өсөхөөгийн баг

29


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

багана дээр очиж харагдана. Потанины мөсөн голыг энэ өндөрлөг дээрээс харахад бас сайхан дүр зураг харагдана. Бидний зүүн хойхно торон хашаанд цаг агаарын зориулалтаар болов уу гэмээр судалгааны багаж байсныг очиж сонирхов. Тэндээс цааш буухаар уруудлаа. Хэсэг хадтай газраар явж байгаад нарийн ширхэгтэй ялтасан шахуу чулуулгатай сонирхолтой газраар гулган шахуу уруудсаар бууж буй амнаас эх аван урсах уулын жижиг голын хүрхрээнүүдийг сонирхов. Голын эрэг дагуу чийгтэй газраар өнгө өнгийн цэцэгс ургасан байх нь эл газрын чимэг гэлтэй. Ийн явсаар BC дээрээ ирлээ. Ирээд их ядарснаа мэдрэв. Ундалж аваад ачаа бараагаа баглаад байх зуур Гантулга ах ч 2 тэмээгээ хөтөлсөөр ирэх нь тэр. Ачаагаан ачаад тэмээнийхээ араас явган явлаа. Энэ удаад газрын уруу тул гайгүй хурдаар явлаа. Замд таарах хэсэг намагтай газрыг тойрохоор манай 6 уулын энгэрийн жимээр явж, харин Төмөр бид 2 замдаа гээсэн юмаа харж явахаар ирсэн жимээрээ буцлаа. Өмнө нь ийшээ өгсөхдөө ихэд ядарч сульдсан тул ойр орчмоо сайн харж аваагүй байсан бол энэ удаад нилээдгүй ажигласаар Цагаан голдоо ирлээ. Гантулга ахын гадаа барьсан гэрийг хөлслан авч хоол цайгаа хийн унтацгаав.

30


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ЕС: Аяллын 8 дахь өдөр буюу Цагаан голын найр /2011.08.05/ Өглөөний сэрүүн агаар гэрийн хаяавчаар шургалж аяны хөнжилд унтаж буй биднийг эртлэн сэрээлээ. Энэ өдөр бид Цагаан голд өнжиж Б.Гангаамаа эгчийн Цагаан голынхныг цайлах цайллаганд оролцон туслалцах төлөвлөгөөтэйгээр дор бүрнээ ажлууд хийлээ. 3 тооны хонь ч гаргав. 2-ыг нь уулчинд тусалдаг ард иргэдэд, нэг хонины мах нь бид нарын цаашдын аяллын хоолны мах тул гэдэс дотор цэвэрлэж, махаа шуузлав. Өчигдөр орой сайн танилцаж авч амжилгүй нэр усаа мэдэлцсэн Нурханат хэмээх залуутай сайн танилцаж авлаа. Оюу дээд сургуулийг Аялал жуулчлалын мэргэжилээр төгсөөд өдгөө Алтай Таван Богд ТХГН-ын Аялал жуулчлалын мэргэжилтэн хийж байгаа, англи, хятад хэлтэй сүрхий залуу байлаа. Би ч Оюуд багшилж байсан найз хэдийгээ хэлж танимхаарлаа. Үдийн алдад тэнгэр бүрхэж бороо цас орох шинжтэй байсан ч гайгүй байсаар. Тува, Казак хүмүүс тэр болгон хорхог боодог хийгээд байдаггүй тул хорхог хийх ажил манай залууст ноогдож бид ч 2 бидон хорхогоо буудуулчихгүй манасаар болгов. Хорхог хийж байх зуур өчигдөр ирж байхдаа таарсан 3 франц нөхөр хүрээд ирэх нь тэр. Мань хэд энэ өдөр бид нарын явах замаар Алтайн нурууг Тахилтын даваагаар давах юм гэнэ. Тахилтыг даваад хүргэж өгөх хөтөчийн үнэ нөгөө хэдэд үнэтэй 31


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

санагдсан уу, бас тэгээд газар мэдэхгүй өөрсдөө явахаас жаахан болгоомжлоод бидний газрын зургаас сайн харж, утсан дээрээ зургийг нь буулгаж хүртэл авав. Харин Нурханат бид нарыг дагаад явсан нь өлзийтэй хэмээн ятгасаар маргааш манай багтаа хамт явахаар тохиров бололтой. За хорхог гарах ч дөхөж байна. Энэ үеэр Сэлэнгээс ирсэн гэх нэгэн зайран /эрэгтэй бөө/ гэрт гадаагүй бөөлж гарах нь тэр. Шүтлэгтэй нэг нь айхтар сайн үгийг нь сонсож өөрсдөө юм асууж байнаа. Нөгөө гадаад нөхдүүд ч бас ороод суучихаж. Бөө бөөлөөд дуусахаар цайллагаа эхэлье хэмээсэн боловч дуусах шинж алгаа. За ингэхээр нь хурдасгах санаатай гэр руу ортол бөө гар гэдэг байгаа. Овоо муу гарын бөө. Тэгэж байгаад овоо нэг гадаа гарч бөөлөхөөр нь зөрөөд гэрт орон

ширээ тавгаа манай бүсгүйчүүд засаж амжлаа. Өглөө цайгаа уугаагүй ч хэлэх үү, хорхогны бидоны завсраар үнэртэх махны үнэр ч ходоодны ажиллагааг хурдасгаж өгч байв. Гэрт ч орууллаа. Хүмүүс ч цугларлаа. Гэрийн хойморь хэсгээр нутгийн ахмадууд, баруун хойд болон баруутаагаар дундаж насныхан, за тэгээд доошоо хүүхдүүд гээд суучихлаа. Зүүн хойгуур ахмад эмэгтэйчүүд, баруун баруун доогуур тэгээд насны эрэмбээрээ догь гэгч нь гэртээ 60 гаран хүн суучихлаа. Хүүхдүүд орж гараад яг л таарлаа. За тэгээд энэ цайллагын эзэн Гангаамаа эгч хайрхан ууландаа гарахад үргэлж унаа, хүн хүчээр тусалж байдагт нутгийн иргэдэд талархсанаа илэрхийллээ. Нутгийн ахмадууд ч ээлжлэн босож ерөөлийн үг хэллээ. Голдуу Тува ястнууд байсныг ч хэлэх үү “Би Тува хүн” дуугаа зохиогч нь 32


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

өөрөө дуулж сонирхууллаа. Дараа нь манай багийн Өнөрөө ч дуулж ямар дууичн ирснээ харин ч нэг Цагаан голынхонд үзүүлээд авсан шүү. Цайллагын өөр нэг хэсэг нь бол бөх барилдаан байлаа. Гадаа ч гарцгаан бөхийн оноолт оноов. За ямарч байсан манай багаас нэг залуу нь гарах ѐстой гээд намайг /Батаа, Батсайхан, Зина 3-ын хөл гэмтсэн тул/ гаргачихав. Манай Батсайхан ч гайгүй оноосоон л гэв. Дэвлээ, гарлаа, уналаа гэгчийг харин ч нэг сонгодог аргаар үзүүлсэндээ. Ингээд барилдаанд 16 бөх барилдаж үзүүр түрүүгээ ч Тува залуус маань авлаа. Үзүүрлэсэн манай портер залуу Бамбар нэгийн даваанд хаясан нь тэр. Гангаамаа эгч өөрийн зүгээс шагналууд гардууллаа. Түрүүлсэн бөхөд өөрийн нэг уулын сүхээ /Батаагийн Хүйтэнд барьж гарсан ice-axe/ мөнгөн шагналын хамт дурсгалаа. Үзүүр бөхөд мөнгөн шагнал. Гэрт ороод цайллага эрэгтэй эмэгтэй талаараа талцан дуулалдацгаав. Үдээс хойш оройхон нөгөө зайран гуай гэрт дахин орж ирэн нөгөө ажиллагаагаа эхлэв. Тэгсэн мань зайран харин “....миний нутгийн уул усанд гарсан та хэдийн амийг авна..” гээд урсгаж гарав. Оюутан байхдаа бөөгийн шашины талаар номыг О.Пүрэв /Монгол бөөгийн шашин номын зохиогч, XX зууны түүхээр мэрэгшсэн олон чиглэлийн судалгаа хийдэг хүн байсан/ багшаасаа чамгүй зүйл сонсож байсан миний бүр дургүй хүрээд явчихлаа. Нөгөө л нэг айл болгон гарч ирдэг үзэгдлийн /сүүлийн жилүүдэд айл болгонд бараг 1, 1 бөө хүн бий болж улмаар өрхийн зарлага 30 хувиар нэмэгдэж буй, мөн түүнчлэн түлэнхийн төвөөр түлэнхий бөө нар ирж үйлчлүүлэх болсон гэх мэдээллүүд бий/ нэг үр дүн энэ залуу яах аргагүй мөн гэж үзээд нэг их хайхарсан ч үгүй. Бөөгийн энэ тэнэглэлтээс олон хүн дүрвэн гарсаар цайллага ч өндөрлөх шатандаа орлоо. Бөөг намдсаны хойно үдэш гадаа олон нийтийн чөлөөт бүжиг явагдлаа. Машины гэрэлд, хөгжим тавиад бүжиглэх ч оюутан, багш байсан сайхан цагийг /дадлагаар явахдаа голчлон/ санагдуулна. Ингээд энэ оройн үйл ажиллагаа дуусаж миний бие хамгийн сүүлд унтлаа.

33


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРАВ: Аяллын 9 дэх өдөр буюу Хар Салаагийн гол орсон нь /2011.08.06/ Өглөөн нарнаас мөн миний бие эртлэн босон гол орж толгойгоон дүрэн сэргэж аваад ирэхэд багийнхан маань ч гэсэн эртлэн босоцгоож явах бэлтгэлээ базаалаа. Эл өдөр бид уулын хөтөчтэйгээ зам нийлэхгүйгээр Алтайн уулсыг давах уртын явган аялалдаа гарсан юм. Явахаасаа өмнө зургаан авхуулж аваад нөгөө гурван франц жуулчдаан дагуулаад эргэн эргэн уулзахын ерөөлийг нутгийнхандаа хэлж хөдөллөө. Биднийг Алтайн уулсаар даваад Арал толгой хүргэж өгөх ахыг Энхтөгс /Тува/ гэх бөгөөд өөрийн 7 настай хүү Бүжинхүүг дагуулан бидэнтэй 2 тэмээ, 3 морины хамт явсан. Тэмээддээ ачаагаан ачаалаад Зина, Батсайхан 2-ын хөл бэртсэн тул морь унаж, Бүжинхүү өөрийн морио унаад явцгаав. Цагаан голоо гүүрээр гарч урд уулын энгэрээр явлаа. Замд өндөр уулсаас эх аван цутгах ширүүн урсгалт жижиг голууд 2, 3 таарч тэдгээрээр гарах гэж бас чамгүй ур чадвар, хурд шаардан барин гарцгаалаа. Шивээт хайрхан хэмээх нэртэй эртний хадны сүг зургууд элбэгтэй нэгэн уулын баруугаар мацан гарахад нэгэн сайхан ногоон нуур харагдах нь тэр. Алтайн уулсаар мөнх цас, мөснөөс тэжээгдэх ийм нуурууд олон байдаг ажгуу. Явж байхад чулуугаар барьсан өвөлжөө харагдах нь тэр. Тэндээс цааш буугаад Хар Салаагийн голын хөндий руу орох нь тэр. Үнэхээр байгалийн үзэсгэлэнт газар зуншдаг, амьдардаг ард түмэн гэвэл эдгээр айлыг л хэлэх байна. Өндөр уулсаас эх авсан жижиг гол горхиуд хөндийгөөр нэг зам татуулан мяралзан урсах нь гайхамшигтай. Алсад харагдах мөнх цаст уулс, бэлчих 34


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

мал сүрэг, хөгжилдөн тоглох хүүхдүүд гээд л... энд хаашаа л харан нүд баясна. Замдаа нөгөө гурван жуулчинтайгаа танилцаж авлаа. Эмэгтэй нь эмч, халзан залуу нь газрын теннисний клубт багш хийдэг гэнэ. Эдгээр жуулчид өмсөж яваа хувцаснаасаа өөр хувцасгүй юм байх. Бүр углан яваа сандаалнаас өөр гуталгүй гэхээр л манайд аялах мэдээлэл тун дутмаг байдаг, эсвэл мөнгөндөө харам гэхэд дэндүү харам нөхөд л байж таарах нь тэр. Ийнхүү явсаар Хар Салаагийн голын Тува айл болох н.Шагдар гуайнд /ХӨ 49001’13.4’’, ЗУ 88011’58.8’’, ДТД 2572м/ орон цайлж аваад Алтайн уулсыг давах Тахилтын даваа руугаа дөхлөө. Дээшлэх тусам салхи ширүүсч хүйтний эрч мэдрэгдэнэ. Ийн явсаар мөнх цасны дэргэд /ХӨ 48059’54.8’’, ЗУ 88009’31.5’’/ ДТД 2904мийн өндөрт буудаллаа. Цасны ѐроолоос урсан гарах жижиг горхиор хоол цайгаан хийж авлаа. Хоолоо хийж байх үед нөгөө гурван харийн нөхөр маань 5, 6 ширхэг лууван барин ирээд хоолоо ханьсах уу гэдэг байгаа. Тэд голын хүйтэн ус залгилж, түүхий лууван идэж аялан яваа нь бидэнд ихэд инээдтэй санагдахын хажуугаар өрөвдөлтэй ч юм шиг, бүр дургүй хүрмээр санагдав. Бидний базаасан хүнс аяллын хоногууддаа таарсан тул тэдэнд халуун усаар үйлчлэхээс /давааг даваад цаанаа модтой залгах тул газаа хүрэлцээтэй гэж тооцоолов/ өөр боломжгүй гэдгээ хэллээ. Ийнхүү манайхан гурван гадаад нөхдийг хөлдөөчихгүй хонуулахын тулд халуун усаар үйлчилгээ үзүүлчихэв. Маргаашийн даваа давах аяллаа дотроо төсөөлсөөр давсанд явлаа.

35


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН НЭГ: Аяллын 10 дахь өдөр буюу Тахилтын даваа /2011.08.07/ Санасныг бодоход эл шөнө даарсангүй хонов. Гэсэн хэдий ч жижиг голын эргийн өвс ногоо усандаа бөнжийтөлөө хөлдсөн байсан нь бас ч үгүй хүйтэн шөнө өнгөрснийг гэрчилнэ. Биднийг сэрцгээж байх зуур морь тэмээтэй хүн явж байгаа бололтой адуу янцгаах, явж буй хөлийн хадан дээрх чимээ, хоолойгоон засах эрэгтэй хүний хоолой дуугарах нь тэр. Гараад хартал хоѐр ачаагүй тэмээ туусан нэг морьтой хүн нурууг давахаар даваа өөд өгсөж байлаа. Манайхан майхнаасаа дулаан хувцаслацгаан гараад хоол цайгаан хийв. Монгол хүний тусархаг зан бас л хөдөлж нөгөө гурван “золбин жуулчид”-даа /үүргэвчтэй аялагчдыг зарим тохиолдолд ийн дууддаг/ шөлтэй хоолноосоо илүүчлэв. Хэсэг байзнасаад тэмээгээн туух хүний дуу хоолой сонсдоно. Тэмээ нь бодвол урагшилж өгөхгүй байгаа бололтой. Хүнд ачаа тэгнэсэн манай тэмээд яана даа гэсэн түгшүүр бас толгойд хэдэнтээ эргэлдэв. Ингээд бид ачаагаан ачаалж аваад даваа өөд өгсөж эхэллээ. Миний бие ZIG ZAG /өндөр уул руу өгсөхөд ердийн хөсгөөр явахад хамгийн дөхөм хялбар арга бол Z үсгийн хэлбэрээр буюу шат өөд өгсөж байгаа маягаар явахыг хэлнэ/ жимээс гаран шууд өгслөө. Манай хоѐр морьтон морьдоосоо буун хөтөлж, тэмээгээн ар өврөөс нь татан чангааж, туусаар даваан дээрээ гарлаа. Энэ зуур тэмээд маань хэдэнтээ хөл алдан сөхрөх шахан явсан

36


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

болно. Манай хоѐр тэмээний ахмад нь шийр туршлага заан байхад залуу тэмээ маань хаяа хөл алдана. /Эл хоѐр тэмээ маань энэ жилийн хувьд давааг гурав дахь удаагаан давж байгаа гэнэ./ Даваан дээр /ХӨ 48059’19’’, ЗУ 88008’50’’, ДТД 3159м/ гарахад салхи хүчтэй илбэж байсан нь хөлс асгаруулсан биднийг богино хугацаанд чичрүүлэв. Яг энэ үед амьдралдаан амсаж үзээгүй сайхан амтыг эл даваан дээр амслаа. Юу гэвэл хөтөч Төгсөө ах маань бидэнд жижиг ундааны саванд савласан айраг амсуулах нь тэр. Ёстой уруул чимчигнүүлсэн, чихэр амтагдсан хамгийн сайхан амт гэвэл тэрийг л хэлнэ. Бүгд л ммм.... мммм... мм хэмээн дуу алдсаар ууцгаалаа. Азгүй нэг франц залуу сүүний харшилтай тул тэр сайхан амтыг ганцаар мэдрээгүй бөлгөө. Даваанаас цааш нэг хэсэгтээ тэгш талбайгаар чулуун дээгүүр алхангаа Төгсөө ахтай жаал ярилцлаа. Төгсөө ах маань 40 гаран настай бөгөөд Цагаан голоосоо төдий холдож үзээгүй гэнэ. 3 хүүхдийн хамгийн бага нь анх удаа бидэнтэй яваа Бүжинхүү маань. Энэ хоѐр тэмээгээ нэг бүрийг нь 500 гаран мянган төгрөгөөр худалдан авч зундаа хэдэн жуулчдын ачааг нааш цааш нь зөөж орлого олдогоо ч хэллээ. Нийслэл орж үзээгүй гэнэ. /Хожим Төгсөө ахыгаа хот үзүүлнээ хэмээн өөртөө амлав/ Мөн намартаа анд явдаг энэ уулсын хаагуур ямар ан байдаг тухай ч бас дурдлаа. Ингээд төд удалгүй огцом уруудах нь тэр. Харин ч нэг уруу гэж тэрийг л хэлнэ дээ. Хоѐр өвдөгөөр хүндүүрлэж байхыг бодоход овоо огцомыг харин ч нэг мэдэрсэн. Жаахан сул явах гэхээр уруудаад гүйчих гээд.. гүйхээрээ зогсоно гэдэг чанга асуудал болоод явсаар 37


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

ашгүй нэг давааны цаад доор буулаа. Байгалийн сайхан гэж тэнд л байна даа. Хоѐр талаар өндөр уулс хүрээлээд л, уулын ширүүн урсгалт голын шуугих чимээ чихэнд сонсогдоод л ѐстой сайхаан. Батаа бид 2 түрүүлж алхаад замдаа ирэх жилүүдийн аяллуудын хувилбаруудыг ярилцсаар нэг мэдэхэд нөгөө хэдээсээ нилээн тасарчихлаа. Нэгэн сайхан их уст хэд хэдэн хүрхрээнүүдийн дэргэд хүлээнгээ зураг авцгаалаа. Манай хэд ч цувсаар хойноосоо ирлээ. Нэг тэмээний маань ачаа уруудаж байхад сулран унасан гэнэ. Тэгээд эргүүлэн ачаалаад удсан гэнэ. Алтайн нурууны зүүн хойноос баруун урагш даваад ийн буухад орчны уур амьсгал, ургамлын бүрдэл бүтэц тэс өөр гэдэг нь илэрхий мэдэгдэнэ. Зөөлөн дулаан салхи илбэнэ. Цааш хэсэг яваад гарсан тодоос тод Хагийн хар нуур руу санагдсан гэж. Ойд Өнөөдөр л гадаа ил хувцас юугаан гэсэн сэтгэлдээ

бус сөөг, бургасан дундуур жимээр явж эхэллээ. Яг л жимээр явж байгаа мэт мод ч харагдаж эхлэх нь тэр. задгай гал түлэн чийгтэй хатааж аваад сайхан сууя яаран яаран алхлав.

Амаараа явсаар гаран Цагаан усны голын хөндий руу орж ирлээ. Урьд өмнө үзээгүй байгалийн төгс төгөлдөр бүхнийг эндээс л харна даа. Хаашаа л харна алсад цагааран харагдах мөнх цаст уулс, шилмүүст ой бүхий өндөр уулс, уулсын амнуудаас гарах ширүүн урсгалт голууд, тэдгээрээс бий болсон хүрхрээнүүд гээд л.. хачин сайхан даа. Батаа бид 2 мөн л урдаа гаран хурдан алхсаар 2 хүн сууж байгаатай таарлаа. Мөн адил хойшоо давахаар алхан яваа Герман жуулчид гэнэ. Тэдний цаахна голын эрэгт бараан юм хөдлөх нь тэр. Бид 2 ч зэрлэг амьтан мөн гээд л сэмээрхэн алхаж зургийг нь буулгаад татаад хартал Алтайн хар сорт ямаа зонхилсон бага мал байх нь тэр. Мөн мундаг харав аа. 38


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Нөгөө харсан малын цаахна модон оромжны гадна 2 хүн байлаа. Бид 2 ч нөгөө хэдээ энд хүлээе хэмээгээд чиглэв. Ойртоод очтол цагаан өнгөтэй дундад ази гэмээр том банхар урдаас барих нээ. Эзэнд нь хэлж уяулж аваад тайван суулаа. /ХӨ 48055’07’’, ЗУ 88005’53’’/ Мэнд ирээд ярих гэтэл Монгол хэл байдаггүй. Казак юм гэнэ. Нөгөө хэд маань ирлээ. Төгсөө ах ярилцаж бидэнд цай боорцог гарган дайлав. Төгсөө ах Баавгайн салаа гэж тэр гээд нэгэн сайхан жижиг гэмээр амыг заалаа. Төсөөлснөөс тэс ондоо байжээ. Эл газрын ойрхон Цагаан усны голд цутгаж буй уулын цэнгэг голын цутгалыг харж гайхан бишрэв. 2 өөр өнгөтэй гол гэсэн үг. Бид ч цааш хонох газартаа эртхэн бууя гээд алхав. Замд 10-аад тооны залуу жуулчид хөтөчгүй явж зөрлөө. Бүгд явган, ачаалсан морьд хөтлөөд явж байх нь тэр. Мөн ч их туршлагатай, зоригтой шүү бас. Мэнд ирээд хаанаас явааг нь асуутал Щвейцарь залуус гэнэ. Цааш явах тусам байгаль улам л сайхан болж байлаа. Хэд хэдэн толгодыг давсаар нэгэн хэсэг мөстэй уулын голын дэргэд хонохоор буудаллаа. Хамаг хувцас, аяны хөнжил зэргээ дэлгэн хатааж авангаа толгой хүзүүгээ угааж авлаа. Энэ зуур манай гурван гадаад болзсон цагтаа амжихын тулд цааш явах шаардлагатай хэмээгээд биднээс салан алхлаа. Батаа маань гурил зууран сайхан цуйван хийлээ. Мөн ч сайхан амттай хоол /үе үе час хийсэн хоол хийнэ/ хийдэг шүү. Бодсон ѐсоор залуусаараа түлээ түүж бас хэдэн боргоцой түүн авчирч галаан тойрон сууцгаав. Булсан самарны амтыг ээ. Бас сайхан шүү. Хатуухан юмнаасаа тойруулж, аяллынхаа сайхныг ам уралдан ярьсаар унтацгаалаа.

39


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ХОЁР: Аяллын 11 дахь өдөр буюу Арал толгой /2011.08.08/ Урд шөнөжин орсон бороо өглөөгүүр ганц хоѐр хаялсаар, бид ч бослоо. Ойр орчмын уулсаар манан ороогоод хачин сайхан харагдаж байна гэж. Хамаг юмаа чийгтэй хэвээр нь хам хум ачаалж аваад хурдхан шиг Арал толгой /Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Монголын хамгийн баруун захын хил хязгаарыг хамгаалдаг застав/ орж жолоочтойгоо уулзахаар хөдөллөө. Эхний хэсэг явалтаар хамаг хувцас норох нь тэр. Мөнхбат бид 2 ч мөн урд ороод алхсан авч би нэг мэдэхнээ ганцаараа нилээдгүй тасараад явснаа нэгэн сайхан нуурын дэргэд ирээд мэдлээ. Бундан хэлбэртэй тус нуурыг бид хожим Зүрхэн нуур /ХӨ 48051’31.5’’, ЗУ 88007’02.5’’, ДТД 2227м/ хэмээдлээ. Залуу хайртай хосуудын заавал очих газруудын нэгдээ хэмээн PR хийчихье. Хэсэг зураг буулгаж аваад цааш ойн дундуур жаал алхаж явсаар хэсэг мал харлаа. Ямаа голдуу тэр малыг хариулж яваа морьтой 2 залуу ирэн мэнд ирснээ цааш явлаа. Учир нь тэд Казак залуус тул хэл тааруухан байж таарч. Тэгээд ч цүнх үүрч яваа надтай мэнд ирэхээс өөр юугаан ч ярих билээ. Яг тэр хоѐртой таардаг газар нэгэн Түрэгийн үеийн гэмээр дурсгал /ХӨ 48051’01.6’’, ЗУ 88007’10.2’’, ДТД 2167м/ үзэж сонирхов. Чулуун дээр хүн дүрстэй тэр оршуулга эсвэл бунханаас зүүн урд зүг 6

40


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

илүү гаран балбаал /зэл/ чулуу бүхий дурсгал байв. Зургийг нь буулгачихаад хойно үлдсэн хэдээ хүлээхээр нэгэн хадан дээр суунгаа жаал дуг хийгээд авлаа. Тэнд мөн зэрэгцээ дов сондуултай 2 жижиг нуурын ширгэсэн ѐроол байв. Манай хэд ч гараад ирлээ. Багийнхантайгаа нийлж аваад цааш явав. Төгсөө ах ч энэ нуурыг 8 нуур гэдэг гэв. Бид ч анх Цагаан голынхон 8 нуур гэж яриад байхаар нь жижиг 8 нуур байдаг байх гэсэн таамаг тооны бус хэлбэрийн хувьд хэлснийх байжээ. Замдаа 2 Израйль залуухан хостой таарлаа. Энэ газраар ч барууны үүргэвчтэй аялагчид чамгүй явдаг бололтой. Цагаан усны голын хөндий өргөссөөр бид замдаа нилээдгүй дурсгалуудтай таарсаар Цагаан усны голоо гатлах эрэгт ирлээ. За тэгээд Төгсөө ах морьдоороо ээлжлэн биднийг гаргалаа. Голын урсгал ширүүний дээр усны өнгө нь цагаан тул доторх чулуу нь харагдахгүй морьтой гарахдаа доош харахад толгой эргээд тун чиг эвгүй гэж. Ийн голоо гараад хамгийн эхний Казак айлаар орж цай уулаа. Кензел хэмээх ахынх гэнэ. Кензел гуайн хүүхэд болоод гэрийнхний зургийг буулгалаа. Хүү нь хотод сурдаг юм гэнэ. Зургаа авна гээд утасны дугаар бичиж үлдлээ. Кензел гуайнд байсан нэгэн аяган дээр уулын наана хилийн №01 багана бүхий зураг харагдах нь тэр. Асуувал ойрхон гэлээ. Явсаар Арал толгой хэмээн таамагласан толгодоороо даван цааш явлаа. Хагаас буцахдаа хатуу газраар яваад хөл сульдаж улдана гэгч нь болох гээд л байгаа бололтой хөл ч цуцаж байнаа. Замд нэг морьтой залуу тааралдан хэсэг юм ярьж явлаа. Ийн явсаар Арал толгойн заставын барааг холоос харах нь тэр. За энд л манай жолооч Жупар ирсэн байх ѐстой. Хэсэг чулуун дурсгалын дэргэд ирээд заставын зургийг авч томруулан харахад бөөрөн дээрээ 41


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Монгол Даатгал компанийн сурталчилгаа бүхий манай фургон мөн байлаа. Баярласан гэж жигтэйхэн. Үнэхээр найдвартай жолооч гэдгийг улам ойлгож авсаар. Жупартай уулзсан бидний уулзалт яг кинон дээрх шиг байсан болов уу. Хүйтэн кола уулаа. Амт гэж байнаа. Ард хоцорсон Мөнхбатыгаа тосуулахаар Жупарыгаа мордууллаа. Өөрсдөө заставын /ХӨ ...0.....’.....’’, ЗУ ....0....’.....’’, ДТД 2096м-Улсын онцгой чухал обьект тул заставын солицолыг оруулсангүй/ харуулд бичиг баримт, зөвшөөрлийн хуудас зэргээ үзүүлэнгээ жаал ярилцав. Хилийн №01 багана үзэх сонирхолтойгоо хэлэхэд ойрхон л гэнэ. За маргааш явъя хэмээн шийдэцгээв. Мөнхбат ч алхсаар ирлээ. Жупартай зөрчихсөн нь тэр. Бид ч Жупарыг ирээгүй хэмээн цаашлуулж инээлдсээр нилээдгүй оройтлоо. Голд дөхөж буухаар болж голын эрэгт буулаа. Застав руу ч богино хугацаанд алхаад очихоор газар. Төвхнөж аваад ойрхноос түлээний мод түүн хоолоо задгай гал дээр хийв. Энэ хоорондоо заставын даргатай уулзаж тог гаргах боломжтой эсэх, бид зайнуудаа цэнэглэх боломжын талаар асуув. Маргааш өглөөгүүр хүрээд ир. Мотор хариуцсан хүн маргааш ирнэ гэсэн гэгээлэг мэдээ сонсоод бөөн баяр. Маргааш БНХАУ, Монгол улсын хилийн №01 багана үзчих болов уу.

42


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ГУРАВ: Аяллын 12 дахь өдөр буюу Хилийн багана хайсан нь /2011.08.09/ Шөнө хугаслан бороо орох нь тэр. Өглөө ярьсан ѐсоор эрт босоцгоон хилийн баганаа үзэхээр, тооцоо ѐсоор 09 цагт яваад 11 цагт ирэн застав орж баттерейнуудаа цэнэглэж авцгаахаар шийдэн Бүжинхүү, Төгсөө ах хоѐрыг мордуулчихаад хөдөллөө. Өглөөний цайгаа хөнгөхөн шахуу ууцгааж аваад ганц нэг цув цүнхэндээ хийн Зинадаа үүрүүлчихнэ тэр. Хэсэг намагтааа газраар явсаар ойн зах руу орлоо. Бороо орсон байсан тул нил ус. Төмөр, зина бид гурав түрүүлж алхаж байтал Зина алга болох нь тэр. За ямар ч байсан хойноос яваад ирэх байх гээд цааш зүтгэлээ. Бүсэлхийнээс доош, хоѐр ханцуй гээд нэвт ус нэвчиж дээшлэх тутам бяцхан дааруулж байлаа. Бас үе үе бороо шивэрэх нь улам хүндрүүлж байлаа. Өгссөөр өгссөөр... За ингээд доороос харагдаж байсан хүрхрээний дээд талын цоорхойд гарч ирлээ. Чийгтэй чулуун дээгүүр алхахад хальтирах нь олонтаа тул тун хянамгай аажуу явлаа. Нилээн эгц энгэрээр явж байхдаа Төмөр бид 2 үхрийн нүд түүн амандаа хийн хурдаа удаашруулж хойд нөхдөө хүлээзнэлээ. Манай хэд ч хүрхрээний зүүн тал дээгүүр гараад ирлээ. Зина харагдсангүй, бодвол буусан байх. За энэ хавьд нөгөө хайсан багана маань байх ѐстой тул эрлийн ажил эхэллээ. Чулуун далан дээр гараад цааш харахад байдаггүй. Салхитай, хүйтэн бороо үе үе шиврэх тул даарч байна гэж жигтэйхэн. Тиймээс нэгэнт ирснийх гээд цааш нилээн явлаа. Төмөр, Батаа 2 түрүүлэн нилээн хол явчихсан бололтой бараа нь харагдсангүй.

43


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Бид ч юу ч гэсэн урд явсан 2-оос мэдээ хүлээхээр шийдэн хүлээзнэлээ. Улаан курткатай Төмөр л харагдаад гараараа дохио өгөөд байгаа бололтой. Дохионы учрыг сайн ойлгоогүй тул бид буцахаар боллоо. Учир нь нөгөө шивэрч байсан бороо чинь уулан дээрээ цас болон хуйлрах нь тэр. Төмөр, Батаа 2 ч бас хойноос гараад ирлээ. Буухын хувьд даарсан, норсон хүмүүс бол шулуухан л шийдэмгүий алхсаар 13 цагийн үед майхан дээрээ ирлээ. Зина ч ирчихсэн байж. Хачин их өлссөн хүмүүс хоол ундаа хийн идэцгээв. Хоол хийх зуур застав орж баттерейнуудаа цэнэглэлээ. Дизель мотор асаан 220w гарган 1 цаг гаран тогоор тусалсанд заставын захирагчид хачин их баярлах нь зүйтэй болов уу. Захирагчийн өрөөнд цэнэглэж байх зуур солонгосын жуулчид хэлмэрчгүй явж байна. Нэвтрүүлэх эсэхийг асууж лавлахаар жижүүрийн цэрэг орж ирлээ. Дарга ч бичиг баримтыг шалгаад зөрчилгүй бол нэвтрүүлэх зөвшөөрөл олгов. Цэнэглэж авсны дараа заставын нэг гэр бүлд орж цай ууж, боорцог идэж авлаа. Ах эгч хоѐр амьдардаг юм байна. Ах толгойгоо угаах зуураа бидний аяллын сонинг сонсож, мөн өөрийн нутгийн хилийн тухай зааварчилгаа бидэнд өглөө. Баруун захын цэг Мааньт уул очих хүсэлтэйгээ, мөн БНХАУ, Монголын хилийн №01 багана үзэхээр яваад олж чадаагүйгээ хэлэхэд тэрээр бидэнд “Мааньт уул руу машин 25, 26 км л ойртоно, цаашаа явган, морьтой л явах боломжтой, мөн түүнчлэн тэр газар бол их аюултай, учир нь хэн түрүүлж нэгнээ харсан нь буудчихдаг газар” гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын талаас, Монголын талаас хэн түрүүлж харсан нь нэгнийгээ буудчихдаг хилийн торгүй хэсэг бололтой. Бид ч үнэмшээд яваагүй нь болж хэмээн бодлоо. Цааш нь тэрээр “хилийн багана үзэхээр Монголын үндэсний телевизийн баг ирсэн, дагуулж очсон, өвөл цанаар багана ороод ирэхэд 3-4 цаг болдог, хилчин авч явахгүй бол олохгүй“ гэлээ. Заставын захирагч болон цайгаар дайлсан гэр бүлд баярласнаа илэрхийлээд отогтоо

44


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

буцан ирлээ. Хэсэг хугацаанд тэнгэрийн байдлыг харан байн норсон хувцас, нойтон аяны хөнжил зэргээ хатаан авч түргэн авсан хүмүүс шиг хормын зуур отогоо буулган машиндаа сууж аваад Хотон нуурын баруунтайгаар уруудлаа. Явсаар үдийн хойхно Жупар жолоочын хамаатан эгчийнд ирлээ. Цайлж аваад цааш яваад тухтай хоноглох газар холдчих тул энэ айлдаа хонохоор боллоо. Энэ айлд Казак уран үйлийн бодит жишээг харж авлаа. Спорт заал шиг сайхан том казак гэрт анх удаа ийн хонохоор боллоо.

45


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ДӨРӨВ: Аяллын 13 дахь өдөр буюу Их, Бага Түргэний хүрхрээ үзсэн нь /2011.08.10/ Айлын 2 муур хөл толгой дээгүүр хэдэнтээ харайсан богино шөнө дуусаж өглөө боллоо. Өнөөдөр сайхан өдөр болох бололтойдог. Учир юунд гэвэл гадаа цэлмэг тэнгэр дүнсийж уулсын оройг хэсэг манан ороосон байдалтай байх нь үзэсгэлэнтэй. Өглөөн цайгаа хоносон айлдаа ууж аваад гэрийнхний зургийг авч өгөөд цааш хөдөллөө. Айлын эзэгтэй ч зурагчин хүүд гээд 3, 4 том ааруул /хожим зургийг нь явуулах даалгавар гэлтэй. Гэхдээ сайхан сэтгэлтэй/ атгуулах нь тэр. Ингээд бид айлын гаднаас баруун тийш яван нэгэн жижиг нуурын дэргэд очиж цөөхөн хэдэн зураг авч цааш Их, Бага Түргэний хүрхрээ байдаг ам руу явлаа. Зам гэж замаа. Харин ч нэг сэгсчүүлж өгнө. Уулсын ам болгоноос Хотон нуурт цутгах жижиг гол горхи бишгүй урсана. Заримыг нь нутгийн модон гүүрээр гарч байхад ихэнхийг нь туулж гарна. Ингэж явсаар ам руугаа ороод эхний айлын шахуу гадаа буун машинаа орхин цааш алхах болов. Өмнө явж байсан Өнөрөө, Батсайхан 2 замчилж бид дагалаа. Түргэн урсгалт голын хажууд буусан айлд атаархмаар. Учир нь яг л Щвейцарь гээд бадаг нутаг чинь энд л байна. Айлын гаднаас ойр зуур идэх хуурай хүнс аваад цааш алхав. Байгаль ч гэж байнаа. Хараад хараад ханашгүй гэж энэ газрыг л хэлэхээр. Замдаа хашаалсан хадлан хадаж буй хүмүүс тааралдлаа. Цааш хонь, ямаа хариулсан хүүхдүүдтэй ч зэрэгцээд жирийлээ. Аажим аажимаар модон дундуур өгссөөр модгүй уулын урд энгэрт нилээдгүй өндөрт гараад ирлээ. Энэ хавьд үзэх ѐстой хүрхрээ маань байдаг гэнэ. Алсад харагдах мөнх цаст уулсын чиг доод талд их устай багавтар өндрөөс унах хүрхрээнүүд ч чамгүй харагдана. Зөөлөн салхинаас өөр чимээгүй болон чагнавал 46


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хүрхрээний дуу бага зэрэг сонсогдоно. Энэ дуу улам бүр ойртон ирснийг гэрчилнэ. Ингээд хүрхрээн /ХӨ 48030’16.7’’, ЗУ 88022’11.7’’, ДТД 2364м/ дээрээ ирлээ. Урд өмнө Орхоны Улаанцутгалангаас өөр томоохон хүрхрээ үзээгүй миний хувьд энэ хүрхрээ ихэд таалагдав. Айхтар их устай унах хирнээ хэд хэдэн замаар унах нь бүр ч илүү сүрлэг харагдуулна. Бид дээд хэсэгт нь зогсон хэсэг зураг буулгаад аажмаар доошилж хүрхрээний уналтаас үүсэх усан дуслуудад сэрүүсэн сайхан байлаа. Манай зарим нөхдүүд хүрхрээн нөгөө талд гаран зураг буулгана. Зарим маань ойролцоох ургасан тошлой жимсний болсноос нь ганц хоѐрыг амандаа хийнэ. Хүрхрээг даган 30 гаран метр доошлоход Бага хүрхрээ нь харагдана. Эгц мөртлөө тийм өндөр бус, гэхдээ нарийхан хавцлаар унах нь бас л сүртэй. Бидний талаас тонгойн харахад бас осолтой. Ойр орчимд ургасан хонин арцны үнэртэй нийлээд энэ хавь үлгэрийн оронд ирсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Дараа гэр бүлээ, найз нөхдөө дахин дахин аваачих газрын нэг яах аргагүй мөн. Эргээд айлын зүг уруудав. Энэ хавиас доош ой модгүй тул түлээний хэдэн мод замдаа түүцгээлээ. Явсаар айлдаа ирж цай чанах зуур хөвгүүдийг даган арын хэсэг хадтай уул руу өгслөө. Ойрхон мөртлөө нилээн цуцаасан энэ авиралтын дараа хэсэг хадны сүг зурагтай газар

47


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

/ХӨ 48031’10.7’’, ЗУ 88023’52.6’’, ДТД 2202м/ биднийг хүргэж ирэв. Аргаль, янгир, буга, хандгай голдуу нохой, хүн дүрсэлсэн тус газрын ойр орчимд бид өөр зураг эрэлхийлэв. Бас ч үгүй олзтой. /Өмнө нь яг энэ сүг зургууд бүртгэгдсэн эсэхийг мэдэхгүй. Ирсэн хойноо нэтээс болон номноос газрын нэршилээр хайгаад олсонгүй/ Эргэн айлдаа ирэн түлээгээн хагалж, дараа нь өдрийн цайгаа ууж авлаа. Ингээд нэгэн мартагдашгүй сайхан хүрхрээ үзсэн нөхөд цааш Хотон нуурыг чиглэн хөдөллөө. Замдаа дахин нэг казак айлаар зочлоод гарав. Энэ айлд чамгүй удлаа. Учир нь энэ айлын өвөөтэй ярилцахын дээр хүүхдүүдийн концерт үзэн баяслаа. Томоос том нүд нь эргэлдсэн, нүүрэмгий гэгч нь сэтгэлээсээ бүжиглэх бандийн тоглолт хамгийн оргил нь байлаа. Эгч нь, ээж нь бидэнд казак бүжгийн хэсгээс толилуулав. Гайхалтай. Харин айлын өвгөн Казакстанаас ирээд удаагүй гэнэ. Энд нэг сар болоод буцна. Залуудаа Монголдоо монголчуудтайгаа ажиллаж байсан тул монгол хэлийг сайн мэднэ, мөн нутагтаа дассан тул тэр хол байгаа ч гэсэн үе үе ирэх хүсэл нь байнга төрдөг гээд нулимс дусгав. Үр хүүхдээ дагаад Казакстанд очин амьдарч байгаа гэнэ. Өвөөгийнхөөс гаран Хотон нуурыг урд эрэгт буудаллаа. Бүгд машинаар орох тоос шороонд дарагдсан тул нуур руу гүйгээд орцгоолоо. Жупар, Мөнхбат 2 харин Сыргал орж бензин авахаар хөдлөв. Бид ч энэ хооронд хэдэнтээ булхаж авцгаалаа. Нуурын ѐроол элсэрхэг тул явахад амар, дээр нь нуурын зах гүн биш аажуу налуу тул 20-30м хэртэй явж байж хүзүүгээр татаж байлаа. Үе үе нууранд том хар чулуунууд харагдана. Манай 2 ч ирлээ. Нар нилээн доошилсон тул бид хоол цайгаан хийж авцгаалаа. Төд удалгү Батаа, Зина 2 нуурыг эргээс юм оллоо гээд биднийг дуудах нь тэр. Гүйгээд очтол БОРГИО байлаа. /Батаа Жупар 2 дэлгүүрээс аваад хүйтэн усанд хийнэ, хөргөж байсан нь тэр/ Хүйтэн сайхан

48


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

боргио хэдэнтээ залгиж аваад нуурын мандалд наран жаргахыг харж удалгүй унтацгаалаа. Энэ өдөр бид маш сайхан газарт очсон, харсан, бас казак айлын зочломтгой зан, тэдгээрийн урлагын авъяасын зах цухаас нь мэдэрч сүүлд нь сайхан нууранд булхаж аваад түүний эрэгт хоол хийн хөгжилдсээр унтацгаасан билээ.

49


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ТАВ: Аяллын 14 дэх өдөр буюу Даян нуур орсон нь /2011.08.11/ Алтайн нурууны цаад доор Хотон нуурын эрэгт сайхан хоноглож аваад өглөө эртээн гэгч нуурын зүүн урдуур жаал ахлхаа. Хотон, Хурган нууруудыг холбох хоолойн цаад талд хэдэн машинтай нөхөд буусан байлаа. Зина бид 2 жаал алхаж байгаад отог дээрээ ирэв. Хөнгөхөн гэгч нь цайлж аваад цааш аяллаа үргэлжлүүлэв. Өнөөдөр бид урагшаа Даян нуурын эрэгт очих байсан тул аажуу тайвуу түүхийн дурсгалууд үзэж сонирхохын далимд мөн казак айлуудаар орж ахуй соѐлтой нь танилцсан юм. Далимд нь тостой өтгөн улаан цай ойчилж, амтат сайхан боорцог идсэнээ нуух юун. Хотон нуурын эргээс урагш замдаа хэд хэдэн голоор гарахаар явах замдаа олон хөвгүүдтэй нэгэн казак өвгөнийд буув. 80 гарсан тэрбээр ануухан гэгч нь моринд мордохын сацуу, настай хүний буйр байнаа байна. Өвгөний гэрт түүний хүүгийн уянгат сайхан намуухан казак дууг тэдний хөгжмийн зэмсэг домборын /Домбор бол Казах vндэстний эртний цавхадаст хөгжим, зарим Казах айлд настан нялха гэсэнгvй бvгдээр домбороор хэд хэдэн хөгжим хөгжимдэж чаддаг байна. Модон бvтэцтэй домбор яг л том модон шанага шиг төрхтөй. Хамаг анх нь домборыг маш хялбархан vйлдэж байжээ. Ардын урлагчид хэсэг модыг жоргож, шанаган хэлбэртэй болгоод, дээр нь хавтан мод нааж, ямаан гэдэсээр хоѐр утас татаж, дахин шанаган эшин дээрээ дууны есөн хөг тохиож тавьбал даруй домбор болчхоно.

50


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Домбор бол Казах vндэстний хайртай хөгжмийн зэмсэг юм. Казахчууд домбороо адуу малдаа явсан ч биеэсээ салгахгvй, орой vдэш гэр орондоо харьж ирсэн ч хvмvvс домбороо хөгжимдэн, дуулан бvжиглэж, айл хотлоороо наргин хөөрнө. Домборыг гоцлол хөгжим, найрал хөгжим болон хавсраа хөгжим хөгжимдэхэд бvр хэрэглэж болох бөгөөд илтгэх чадавх ихтэй байдаг. Домборын хөгжимдэх арга нь олонх товшуур хөгжимтэй төсөөтөй. Домбороор адил бус урь чадавхыг илтгэж, тал нутгийн ариун тунгалаг гол горхи, жигvvртэн шувуудын жиргин донгодох, хонь ямаан сvрэг майлалдан хотлох болон тvмэн агтын төвргөөн зэргийг бvр домбороор илтгэж байдаг./ аялгуунд сонсоход цаст өндөр сүрлэг уулс, түүнийгээ шүтэн амьдрах ард түмний ахуй амьдрал харагдах шиг боллоо. Ингээд айлынхан бүгд гарч өвгөн өвлийн хувцсаан өмсөж хүүхдүүд, ач зээтэйгээ бүгдээр зургаан авхуулцгаав. Анх орсон айлын эзэгтэй ч гэрээ цэвэрлэж дуусаад гэр доторхынхоо зургийг буулгуулав. Тэдний гэрт LV хүртэл явж байлаа. Хэрэглээ гэж.. Айлаас цааш явж хэсэг бүлэг Түрэгийн үеийн дурсгалуудтай тааралдав. Хачин сайхан сийлбэртэй хүн хөшөөн чулуунууд бүхий дурсгалууд /ХӨ 0 ’ ’’ 0 ’ ’’ 48 31 42.9 , ЗУ 88 29 27.5 , ДТД 2091м/ ганц нэгээр байхаас гадна бүлгээрээ зэрэгцээд байгаатай нь ч тааралдана. Удалгүй Жупар маань казак айлын модон байшинд оруулж үзүүлэхээр болж нэгэн айлыг зорив. Дүнхийсэн сайхан том өрөөнүүдтэй уужим байшинд орж үзэн зургаан авхуулаад айлын урдхан орших оршуулгын газрыг үзэхээр хөдлөв. Казак гэр бүлийн оршуулгын үе үеийн түүхэн

51


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

зан үйл эндээс /ХӨ 48031’29.3’’, ЗУ 88030’01.7’’, ДТД 2085м/ л тод харагдана. Хамгийн анхных нь 2 давхар байшингийн хэмжээтэй чулуун овоолгоотой байхад түүний дараа үеийнх нь намссаар, мөн түүнчлэн модоор өрж тавьсан байхад орчин үеийн цементлсэн нь ч байх юм. Жупар жолооч ч тайлбарлан өглөө. Эхэнд нь нөхөр нь насан эцэслэхэд том чулуун овоолгоотой булшилсан бол түүний эхнэрийг дэргэд нь арай намхан чулуун овоолгоотойгоор оршуулсан зан үйл хэмээнэ. Эндээс цааш нилээдгүй явсаар нэгэн сайхан хадлангийн томоохон талбайтай газар хадлангаа хийж буй айлуудтай тааралдлаа. Гүү ч барисан айл мэр сэр харагдана. Айраг ууцгаая хэмээн шийдээд нэгэ айлыг чиглээд орлоо. Айлын эзэн өвгөн нилээн халамцуу дуу шуу байнаа байна. Гэхдээ их хөгжилтэй өвгөн санагдлаа. Цэргийн албанд байхдаа Дэлгэр гэдэг хал цэрэгт л дээрэлхүүлж байсан бололтой түүнийг биднээс таних уу хэмээн үнэмшилтэй нь аргагүй асууна. Мөн гэрийнхний зургийг буулган авсны дараа цааш Даян нуурыг зорив. Даян нуурын /Баян-Өлгий аймгийн нутагт Өндөрхайрхан уулаас зүүн хойш 2232 м өндөрт оршдог. 18км урт , 9км өргөн , 67ам.дөр.км талбайтай. Гүн нь 40 метр, усны эзэлхүүн нь 0,157 шоо км юм. Мөнхцаст уулаас эх авсан жижиг гол горхиуудаар тэжээгдэж байдаг.Усаа цуглуулах талбай нь 870 ам.дөр.км эртний мөстлөгөөс үүсэн тогтсон нуур юм. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газарт багтана. Нуурын эрэг дэх Ху-Үй гэдэг газарт орших хүн чулууг 1998 онд улсын хамгаалалтад авчээ./ зүүн эрэгт ирээд отоглох газраа сонгон буудаллаад нуурын усанд шумбацгаав. Харин энэ нуурын ойр орчимд олон төрлийн ус даган амьдрах шувууд элбэг харагдах нь бас сайхаан. Эхэндээ ч амьсгалахын аргагүй жижиг дэлэнч ялаатай байсан бол удалгүй салхилан хүйтэрч алга боллоо. Хоолоон

52


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хийж идсэний дараа нуурын усанд хэдэнтээ дэгээ шидсэн боловч загас байдаггүй. Нуурын мандалд наран жаргах, түүн дээгүүр сүүдэр татуулан нисэлдэх шувуудын цуваа гээд л үзүүштэй сайхан нуураа. Төд удалгүй бид унтаж амарцгаалаа.

53


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ЗУРГАА: Аяллын 15 дахь өдөр буюу Сагсай сум руу явсан нь /2011.08.12/ Даян нуурын эрэгт нэгэн сайхан үдшийг өнгөрөөсний дараа өглөө эртлэн босож нуурыг эргээр жаал шувуудын зураг буулгах гэж алхлаа. Гэсэн хэдий ч бас зайтай тул олигтой буулгаж амжсангүй. Нуурын эргээр алхаж байхад манайхан ч босож хоол цайгаа хийж эхэллээ. Төмөр миний хойноос ирж мөн шувуудын зураг буулган, дүрсжүүлэв. Буцан отогтоо ирэхэд Батаа өглөө эрт гүйхээр гараад ирээгүй байлаа. Нилээн хол гүйж байгаа бололтой. Ингээд цайгаа чанаж цайлцгаасны дараа буцан Алтайн уулсаа даван Өлгий хотыг чиглэн хөдөллөө. Нуурын эргээс зүн хойш чиглэн давхилаа. Замдаа Даян голыг гүүрээр гаран гүүрийн дэргэд хэсэг зогсон хорхойгоо даран уурга дэгээгээ шидлэв. Бас ч үгүй хоосон бишээ. Батаа маань эхний загасаа ч гарган, бид ч ээлж ээлжээр ганц уургаараа чулуудлаа. Би ч сатурка, дэгээ авч дэвхрэг өлгөөд шидэллээ. Хайруус голдуу тул томоохон өгөөшөнд орох нь ховор бололтой. Гүүрэн дээрээс ч үзлээ байдаггүй. Гүүрэн дээрээс доош харахад загасны нуруу бараантаад харагдах нь улам барих хүслийг төрүүлнэ. Энэ зуур хэсэг адууг мотоциклоор туусан хүмүүс гүүрээр гарлаа. Сайхан дэл, сүүлтэй азаргатай адуу байлаа. Адуу явж өнгөрсний дараа нутгийн 2 банди ирэн бас гүүрэн дээрээс дэгээ унжууллаа. Энэ зуур Төмөр эхний шидэлтээрээ ус цалгитал пал пал хийлгэн томоохон загас гогдов. Бөөн баяр бид. Зургаан ч авхуулав. Манай хэд ээлж ээлжээр шидсээр 7, 8 ширхэг хайруус барин загасны шөл хийн уухаар болж гэдэс дотрыг

54


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

нь цэвэрлээд цааш хөдөллөө. Замдаа казак айлаар мөн зочиллоо. Гэрийн эзэн хадландаа явсан тул мөн л хүүхэд бүсгүйчүүд голчлон байх агаад тэд гэрийнхээ эсгийг сэлбэж байлаа. Хүүхдүүдийнх нь зургийг голчлон буулгаад цааш мордлоо. Хар нуурын урдуур гарч зүүн хойд талаар нь өгсөж явлаа. Замд зуур нэгэн бүргэдтэй айлаар зочлуулахаар болж айлын гадаа буув. Жижиг горхины дэргэд хөлөөс нь тушсан бүргэд байх агаад эмгэн хэт их ойртож болохгүйг үе үе сануулна. Залуу бүргэдийг сургаж дасгаж байгаа нь энэ гэнэ. Айлын өвгөн бүргэдийн баяраар түрүүлж байсан туршлагатай бүргэдийн анчин гэж Жупар тайлбарлав. Бид ч энд тэнд нь гарч зураг аваад явлаа. Хэд хоног дан казак гэр харсаар монгол гэр харсан сонин санагдав. Монгол гэртэй 2 айлаар орж панз үсэргэх гэсэн боловч сонголт тааруу, бараа ховор байлаа. Энэ нь сувинер хийн худалдаалдаг казак бус айл байлаа. Ингээд үдийн алдад Алтайн нуруугаа сүрлэг сайхан Модон хөшөөгийн даваагаар /ХӨ 48050’31.4’’, ЗУ 89021’45’’, ДТД 2667м/ давж явсаар Сагсай сумын нутагт ирлээ. Барисан хэдэн загасаараа шөл, хоол хийхээр болж Сагсай сумын төвийн ойрхон Сагсай голын гүүрийн хажуугаар зусах айлуудаас төмс солилцон авч оройн хоолоо хийх газраа сонгон буудаллав. /ХӨ 0 ’ ’’ 0 ’ ’’ 48 49 46.3 , ЗУ 89 32 27.8 , ДТД 1807м/ Бидний эсрэг талд голын цаана хэдэн орос жуулчид мөн отоглосон байлаа. Манайхан майхан саваа барин, хоол цайгаа хийж байх үед 2 орос нөхөр голын эрэгт ирэн нэг нөхөр нь гол руу морь харж байгааг хараад бид шээхгүй байхыг сануулж хэллээ. Согтуу байгаа бололтой, чаддаг юм бол хүрээд ир гэнэ. Жупар ч машиндаа үсрэн орж манай залуус бид мөн суун тэднийг чиглэв. 4-5км 55


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

орчим тойруу явж гүүрээр гаран тэдэн дээр очиход авч яваа 2 залуу, мөн 3 согтуу орос, эхнэрүүдийн хамт биднийг угтлаа. Монголчууд гол ус руугаа шээх нь байтугай цагаа, цус ч оруулахгүй уламжлалтай байхад даварсан оросууд шээдэг гээд л тайлбарлаж хэллээ, Жупар. Олон залуус харсан орос эхнэрүүд нөхрүүдээн барин дахин голд шээхгүй хэмээн учирлаж уучлалт гуйж байхад, авч яваа Өлгийн жолооч нар хэлэх үггүй зогсож байгаа нь мөнгөн захирагдсан аялал жуулчлал хөдөөд байгааг тод харуулж өгсөн үйл явдал болсон юм. Ингээд арай ч гар зөрүүлсэнгүй, саллаа. Бид ирэн хоолоо үргэлжлүүлэн хийж Батаа маань сайхан загасны гуляш гээчийг хийн энэ аяллын мартагдашгүй нэг оройн зоог барив. Отоглосон газраас дээхнэ алхаад сүлжээ ч орж гаран бид ч гэр орон руугаа сайн яваагаа дуулгалаа. Сагсай голын эрэгт ийн нэг үдшийг өнгөрүүллээ.

56


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН ДОЛОО: Аяллын 16-17 дахь өдөр буюу Өлгий хот, Ачит нуур орсон нь /2011.08.13-14/ 2011.08.13 Өлгийн төвд ойртон буусан тул /30 орчим км/ аажуухан бослоо. Адал явдалтай оройн эзэд болох хэдэн орос нөхдүүд маань томоотой гэгч нь ачаагаан ачаалж аваад бидэнтэй зэрэгцэн шахуу нутгийн зүг хөдөллөө. Манай багийнхан хөнгөн цайлж аваад Өлгий орохоор явлаа. Замдаа Сагсай сумын төвөөр дайран Ислам шашинтнуудын мөргөлийн газар болох Мешт гэгчийг үзэн сонирхоод Өлгийн зүг мордлоо. Өлгийн төвд 12 гэхэд ирээд аймгийн музейг сонирхов. Гадаад, дотоодын гэлтгүй жуулчин гийчид аймгийн орон нутгийн музейгээс тус нутгийн талаарх газарзүйн болоод түүхийн олон талын мэдээллийг ол авч чадна. Музейн талаарх бичлэгийг Алдараа ахын блогоос сонирхоно уу. Цамбагарав хэмээх буудалд 1 хоногийн 30000 төгрөгөөр 4 өрөө авч буудаллаа. Өдрийн хоолоо тус буудлын ресторанд идэж аваад усанд орж амарцгаалаа. Өдөр унтаж чадахгүй тул гарч аймгийн интернэт кафег хайсан ч зарим нь сул суудалгүй байхад нөгөө нь засварт орчихсон байх жишээний. Бидний буусан буудлын рестораны менежерээр миний дааж авсан ангийн овутан байсан Мөнхбаяр гэгч залуу ажиллаж байлаа. Түүнтэй хэсэг хуучилж аваад өрөөндөө орон хэвтлээ. Ингээд оройн хоолны үеэр Монголия Экспедишн компанийн Өлгийн аяллыг хариуцсан Бек гэргийн хамт, мөн уулчин Г.Өсөхбаяр ирэн бид

57


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

хэсэг суулаа. унтацгаалаа.

Аяллын,

уулын

тухай

ярилцан

инээж

хөгжилдсөөр

2011.08.14 Энэ өдөр төлөвлөсөн ѐсоор Ачит нуур орох тул аль болох эрт хөдөллөө. Бидэнтэй хамт биднийг гарган өгөхөөр гавъяат хамт явлаа. Замдаа Ховд голын сайхан хавцалаар явсаар томоохон хөндий руу орж ирлээ. Эндээс замын чиглэлийг заасан самбарыг өнгөрөн Дэвэлийн арал хэмээх шувуудын цуглаан болдог тус газраар дайран цааш явсаар Ачит нуурын урд эрэгт /ХӨ 49024’37.5’’, ЗУ 90039’18.1’’, ДТД 1435м/ ирэн буудаллаа. Ачит нуурын усанд шумбан аваад тэндээс хойд чигт Асгат Түргэний уулсыг гавъяатаар заалган авав. Нууранд ойрхон орших дөрвөд айлаар орж жаал сууцгаав. Хотгорын уурхайгаас нүүрс зөөх байнгын явах чиргүүлтэй машины тоос татсан зам мөн л энэ газар байнаа. Учир нь үдэш оройгүй нааш цааш хөлхөлдөх машины дуу чимээгүй нам гүмийг үе үе эвдэнэ.

58


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

АРВАН НАЙМ: Аяллын 18-20 дахь өдөр буюу Үүрэг, Увс нуур орсон нь /2011.08.15-17/ 2011.08.15 Адал явдлаар дүүрэн шөнийн дараа Ачит нуурын эрэгт нэгэн өглөө боллоо. Хөнгөхөн гэгч нь цайлж аваад цааш Үүрэг нуурыг зорин хөдөллөө. Замдаа баруун аймгийн томоохон нүүрсний орд болох Хотгорын уурхайн /Баян-Өлгий, Ховдынхны гол хэрэглээний нүүрс/ бичил тосгоноор /ХӨ 49051’08.2’’, ЗУ 90053’50.9’’, ДТД 2037м/ дайрч цааш Хархираа Түргэний уулсын Хархираан уулсыг давах ДТД 2600 орчим метр өндөр Байрамын даваагаар /ХӨ 49058’15.6’’, ЗУ 90056’33.7’’/ давлаа. Тус давааг давахаас өмнө наана зунших аяллынхаа сүүлийн Казак айлаар орлоо. Эндээс цааш зүүн, хойд чиглэлд Увс аймгийн нутагт казак айл байхгүй гэнэ. Айлын эзэн хадландаа явсан бололтой хэдэн жаахан хүүхэдтэй эгч байлаа. Бид тэднийд цай ууж аваад даваагаа өгсөхөөр явлаа. Хуучин үед зам нь их чулуурхаг их хэцүү даваа байсан бол өдгөө засаж янзлаад харьцангуй гайгүй болсон тул энэ чиглэлийн замаар жуулчид бишгүй холхидог болсон бололтой. Явдал дунд Жупар жолооч маань казак дуу орчуулж бүсгүйчүүд орчуулснаар нь дуулна. Инээлдэн хөгжилдөж явсаар даваагаан даваад уруудлаа. Замдаа түрэгийн үеийн хүн чулуу, булш /ХӨ 50000’02.6’’, ЗУ 91003’16.5’’, ДТД 1723м/ зэргийг сонирхоод Байрамын уулсаас эх авах жижиг голоос ундны усаан нөөцөлж аваад Үүрэг 0 ’ ’’ 0 ’ ’’ нуурынхаа зүүн урд эрэгт /ХӨ 50 05 22.6 , ЗУ 91 07 19 , ДТД 1429м/ буудаллаа.

59


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Бидний буудалласан газраас зүүн урд зүгт О.Т буюу “Онцын тасархай” жуулчны баазын гэрүүд модтой уулын хойд энгэрт ярайгаад харагдаж байлаа. Нуурын зүүн эргийн уулын энгэрт хэдэн мянгаараа бэлчих айлын мал харагдана. Үнэхээр бас ажилсаг улс юмаа. Нэг хот айлын мал гэхэд л уулын энгэрийг бараг л дүүргэх шахам харагдаж байхыг бодоход. За майхан саваа барьж базаагаад өдөржингөө нуурын эрэгт усанд орж, унтаж сайхан амарлаа. Нуурын эрэг болоод усанд орох боломж зэрэг нь жигтэйхэн сайхан бүрдсэн нуур байсан бөгөөд дахин дахин ороод байхаар хэн хүнд санагдуулсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Сайн гэгч нь шумбаж аваад үддийн хоолоон хийж идээд оройн нар нуурын мандалд уулсын цаагуур орохыг харж баясаж баахан зураг буулгав. За тэгээд бас болоогүй цаг байгаа хойно нуурын эргээр алхангаа хог түүлээ. Бага багаар энд тэндгүй хаясан хог нилээдгүй болсон бололтойдог. Бас түүгээд байвал гараад ирээд байлаа. Ингээд Үүрэг нуурын эрэгт хоноглов.

60


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

2011.08.16 Өглөө яаралгүй босож цайгаан уугаад нуурын хүйтэн усанд шуналтай гэгч нь хэд булхаад дахин эргийнхээ хогийг бултаараа түүгээд 2 том уут дүүрэн хогоон ачаалаад Увс аймгийн төв Улаангом хотыг зорьлоо. Нэгэн давааг даваад цааш Улаан зуухын давааг давахаар өгсж явахдаа Хархираа Түргэний мөнх цаст уулсын оргилуудыг холоос харж зураг буулган улмаар даваан дээрээ /ХӨ 50010’28.1’’, ЗУ 91028’05.6’’, ДТД 1975м/ гарч ирлээ. Баруун талаасаа аажим өгсүүр хэрнээ Улаангом тал руугаа эгч хажуу налуутай юм. Овоон дээр хэд хэдэн мэдээллийн самбар байх агаад бишгүй хог хаягдал ч байсныг нуух юун. Овоон дээр очсон хүн бүр ганц шил архи задалдаг, идэж уудаг, хадаг яндар, за тэгээд ашиглахаа больсон гэсэн шиг таягаан хүртэл тавьдаг мухар сүсэгийн бодит үр дүнг эндээс ч харж болно. Даваан дээрээс зүүн зүгт тэнгэрийн хаяатай нийлэн харагдах манай орны хамгийн том талбайтай Увс нуур цэлийн харагдах нь тэр. Давааг даван цааш уруудахад яагаад ингэж Улаан даваа гэж нэрлэсний учрыг асуултгүй ойлгоно. Учир нь давааны зүүн талын хөндийн өнгөн хөрс тэр чигээрээ улаан шороон хөрстэй тул ийн өгсөн болно. Биднийг уруудаж байхад урд мал туусан хүмүүс харагдана. Замаар уруудах малын хөлийн тоос жигтэйхэн сайхан дүрс бий болгоно. Ийн уруудсаар төд удалгүй Улаангом хотод /ХӨ 49058’36.5’’, ЗУ 92004’43.8’’, ДТД 944м/ ирлээ. Аймгийн төвийн гудамж талбайн тохижолт тун дажгүй санагдав. Мөн хаа сайгү UFC-ийн нэрийн барааны дэлгүүр байх нь аргагүй чацарганы /”Шингэн шар алт” ч хэмээдэг. Учир нь хүний биед амин дэмтэй асар олон витамин агуулсан байх бөгөөд биеийн цацраг 61


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

идэвхит хорыг маш хурдан гадагшлуудаг гайхамшигт ид шидтэй./ эх орон гэлтэй. /дэлхийн байгалийн зэрлэг чацарганы 80 гаран хувь нь Монголд ургадаг/ Аймгийн төв талбайн зүүн талд зогсон холбогдох хүмүүстэйгээн ярьж аваад Батаа маань сургалт руугаа явав. Бид ч өдрийн хоолоо “Улаан сарнай” гэх багавтар ресторанд идээд захаар нь орж багавтар панз үсэргээд Увс нуурын зүг мордлоо. Аймгийн төвөөс зүүн урагш замаар явсаар нэгэн нам уулыг ороон аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгт хогоон хаяад цааш нуур руугаа жирийлээ. Хэсэг явж байгаад нууранд цутгах жижиг голыг гатлан ундны усаан базааж аваад ТХГН руу нэвтрэх постонд /ХӨ 50006’20.8’’, ЗУ 92022’15.5’’, ДТД 768м/ ирэв. Ажлаан аваад удаагүй гэсээр нэг ах угтлаа. Зөвшөөрлөөн авч постны байр орж увс нуурын ай савын талаарх мэдээллийг бүрэн олгохоор жижигхэн боловч үзэх юмтай байрыг нь сонирхоод нуурын эргийн зүг явлаа. Нуурын эрэгт /ХӨ 50006’58.8’’, ЗУ 92023’47’’, ДТД 771м/ ирэхэд энд тэндгүй амрагчид майхан сав барьсан, машин унаатай дотоодынхон бишгүй олон. За тэгээд анх очсон бидний хувьд гайгүй буудаллачих газар олчих санаатай нуурын эргээр хэдэнтэй явсан боловч буухын аргагүй хөрс, үнэртэй тул буцахаар шийдлээ. Нуурын эрэгт хэдэн зураг буулгаж аваад орой болохоос өмнө аймгийн төв орж хонох газраан шийдэхээр яаравчлан хөдлөв. Эргэн аймгийн төвд ирээд Батаагаан аваад аймгийн баруунтай орших уулсын аманд байрлах хуучны одоо хэр нь ажилладаг байгаль сайхантай “Хархираа” /ХӨ 49055’18.9’’, ЗУ 91049’00.2’’, ДТД 1598м/

62


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

амралтын газрыг чиглэв. Аймгийн төвд халуун устай зочид будаал байхгүй гэж хүнээс сонслоо. Нилээдгүй явсаар амралтын газраан ирлээ. Байрлах байраан тохироод уулын энгэрт ойд байрлах их 5 ханатын хэмжээтэй шавар гэрт буудаллахаар боллоо. Хоол цайгаан хийгээд гадаа сагсны талбайд очиж зарим маань жаал тоглов. Маргааш өглөө эртлэн босож Улаангомын нисэх буудал явах тул эрхтэн унтаж амарцгаалаа. 21 цагийн алдад хэвтэцгээлээ. 5 ортой тул Жупар бид 2 газраар зулав. Ядарсан хүмүүс дороо унтах нь тэр. Зүүрмэглээд унтаж байхад гэр дотор амьтан яваад байгаа бололтой хөлийн чимээ дуугарч байнаа. Жаал хэвтээд сонсоод байлаа. Огтоно бололтой хэд хөлөө газар дэвсэж үзлээ. Бүр сүүлдээ хөнжил дээгүүр, нуруу дагаад гүйж байх юм. Олго харайн босож гэрлээн асаахад 2-3 том жижиг нийлсэн огтоно, харх бололтой зуухны доод шалны нүх руу алга болох нь тэр. Жупар бид 2 ч гадаа гарч машиндаа унтахаар явлаа. Төд удалгүй манайхан ч ар араасаа майхан, ачаагаан барьсаар гарч ирлээ. Ийн шөнө дунд гадаа майхнаа барьж майхнууддаа хоноглов. Аяллын хамгийн сүүлийн шөнө ийн адал явдлаар дүүрэн Увсын “Хархираа” амралтын харх, огтонуудад дээрэлхүүлсэн бөлгөө. Аяллын сүүлчийн өдөр буюу 2011.08.17 Өглөө эрт босоод явахаар бэлдэв. Нэг дугуй хагарсан бололтой хий нь юу ч үгүй гарсан байлаа. Запас дугуй ч гэсэн хагархай гэнэ. За ингээд халамцуухан алхах жийптэй ахаас сураглатал байгаа ч юм шиг үгүй ч юм үиг юм ярьсаар арайхийн насосыг нь гуйн аваад хийлж үзлээ.

63


“БАРУУН ХЯЗГААР АЛТАЙН УУЛСААР” Аян замын тэмдэглэл

Санасныг бодоход гайгүй шүү. Аймгийн төв орчих шинжтэй. Амралтын газрын өвгөнд болсон явдлаан хэлэхэд бид ч хулгануудаа бардаггүй юм. Мөнгийг буцаах аргагүй гэдэг байгаа. Ийм сайхан газрын амралтын газрыг хувьд шилжүүлээд сэргээн засмаар юм. Тэгээд хонуулах болхоороо дуртай хүлээж аваад дараа нь хулганаараа хөөж гаргачихаад ийм үг хэлж суудаг амралтын газрын хурган дарга байх ч гэж. Увсынхаан нэг юм бодмоор юм. Ийн бид “Дэглий цагаан” /ХӨ 50003’45.2’’, ЗУ 91056’34.3’’, ДТД 927м/ нэртэй Увсын будаг нь ханхалсан шинэхэн нисэх буудалд ирж Жупар, Батаа, Төмөр 3 аймгийн төв орж дугуйгаан янзлуулахаар мордлоо. Бид хамгийн түрүүнд очин 12 цагийн нислэгээн хүлээж ачаагаан тэнцүүлж аваад илүү гарсан зарим том ачаагаа газраар явуулахаар Жупарт үлдээлээ. Ингээд жолоочтойгоон эргэн уулзахын ерөөл тавин онгоцондоо суугаад аяллаа өндөрлөв. Ховдод түр буудаллаад Улаанбаатар хот руу нислээ.

Таамаг төдийхнөөр төсөөлж байсан зүйлсээн ийн үзсэндээ өнөө хэр нь мартамгүй амттай. Монгол жуулчин хөтөлбөрийн хүрээнд өөрсдөөн эхлээд жуулчилж дараа дараачийн жуулчдыг урин дуудах зорилгоор бичсэн энэ тэмдэглэл маань өндөрлөж байна.

64


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.