Очлуур

Page 1

Очлуур Очлуур гэж юу вэ?

Бензинээр ажилладаг дотоод шаталтад хөдөлгүүрийг ажиллуулахын тулд очлуур ашиглах шаардлагатай байдаг. Цилиндрт үүссэн ажлын холимогыг очлуурын тусламжтайгаар


Очлуур Очлуур нь ямар үүрэгтэй вэ?

Бензин хөдөлгүүрийн цилиндрт орсон агаар бензиний холимгийг очлуурын тусламжтайгаар оч өгөхөд тухайн цилиндрт байгаа холимог тэсрэн хөдөлгүүрийг ажиллуулдаг. Тэгэхлээр очлуур нь катушканаас ирсэн өндөр хүчдэлийг цилиндр дотор оч болгон хувиргадаг эд анги юм.


Очлуур Шинэ болон хуучин очлуурын ялгаа, үр нөлөө ШИНЭ

ХУУЧИН

Шинэ очлуур нь үйлдвэрийн олон шат дамжлага туршилтад баталгаажсан байдаг бол хуучин очлуур нь хэзээ хаана, ямар нөхцөлд ашиглаж байснаас шалтгаалж очлуурын үндсэн үүргийг гүйцэтгэх боломжгүй байх магадлалтай бөгөөд элэгдэл хорогдолд орсон байдаг учраас үйлдвэрлэгчээс заасан стандарт норм хүрч ажилладаггүй.


Очлуур Оригинал болон дуураймал очлуур

Дуураймал сэлбэгээс болгоомжил! Тэд ижилхэн харагдаж болох ч ижилхэн ажиллагаа үзүүлэхгүй.

ЖИНХЭНЭ

ДУУРАЙМАЛ

Оригинал болон дуураймал очлуурын хамгийн том ялгаа бол тэдгээрийн ажиллагаа юм. Дуураймал очлуурын оригинал очлуурын ажиллагаанд хүрдэггүй бөгөөд оч хаялт муу, эдэлгээ муу, хэмжээ болон хийц алдаатай зэрэг олон сөрөг болон дутагдалтай талтай байдаг бол оригинал очлуур нь эсрэгээрээ ажиллагаа жигд эдэлгээ удаан байдаг.


Очлуур Очлуурын төрөл Тоёотагийн модель болгонд таардаг тусгайлан загварчилсан Тоёотагийн очлуурын төрлүүд байдаг.

Платинум хошуу

Иридиум хошуу Платинум хошуу

Никел хайлш очлуур

Платинум хошуутай очлуур

Иридиум хошуутай очлуур

Нийтлэг төрлийн очлуур

Удаан хэрэглэдэг очлуур

Оч хаялт сайн, удаан хэрэглэдэг очлуур


Очлуур Бид танд Тоёотагийн оригинал очлуурыг хэрэглэхийг зөвлөж байна.

Тоёота компанид үйлдвэрлэгдсэн автомашинуудын хувьд Японы NGK болон Denso брендийн очлууруудыг шинээр үйлдвэрлэгдсэн автомашинд суурилуулагдсан байдаг ба албан ёсны дилер дээр засвар үйлчилгээнд ороход мөн тус брендийн оригинал очлуурыг санал болгодог. Баталгаат хугацаа: 6 сар


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.