Наклад

Page 1

НАКЛАД Наклад гэж юу вэ?

Тоормосны системийн эд ангиудын нэг болох тоормосны наклад нь анх өөрөө явагч тээврийн хэрэгсэл үүссэн цаг үеэс эхлэлтэй бөгөөд автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байдаг хамгийн чухал эд анги юм. Таны амь нас, автомашины тань бүрэн бүтэн байдлыг найдвартай хамгаалж аюул осол тохиолдсон үед автомашиныг найдвартайгаар зогсоох үүрэгтэй юм

Тоормос


НАКЛАД

Наклад хэрхэн ажилладаг вэ? Пиланз диск

Тормосны аппарат

Тормосны наклад

Тоормосны дөрөөн дээр гишгэснээр тоормосны шингэнээр аппарат руу даралт өгөх бөгөөд энэ үед тоормосны аппаратны тэлэгчийн тусламжтайгаар накладыг пиланз диск рүү шахсанаар автомашиныг зогсоох процесс явагдана. Та тормосны педаль дээр гишгэснээр автомашиныг хөдөлгөөнд оруулж буй хүчнээс даруй 10 дахин их хүчийг удирдаж эхэлж байна гэсэн үг.


НАКЛАД

Шинэ болон хуучин накладын ялгаа, үр нөлөө

ШИНЭ

ХУУЧИН

Тоормосны наклад нь автомашины хөдөлгөөний үед онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд автомашины үйлдвэрээс тогтоосон тоормосны зайг уртасгахгүй тогтоосон хэмжээнд автомашиныг зогсоох үүрэгтэй. Иймээс энэ сэлбэгийг авахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Шинээр борлуулж буй автомашинууд нь оригинал накладтай ирдэг бөгөөд таны автомашины обуд дугуйнд тортог үүсгэж бохирдуулахгүй ба эдэлгээний хувьд харьцангуй удаан байдаг.


НАКЛАД

Оригинал болон дуураймал накладны ялгаа

ОРИГИНАЛ

ХУУРАМЧ

Дуураймал техникийн шаардлага хангахгүй тоормосны накладууд зах зээл дээр худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр нь ашиглалтын явцад үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй хурдан элэгдэх, янз бүрийн дуу чимээ гаргах зэрэг сөрөг талууд ихтэй байдаг. Наклад нь тормослох явцад нарийн ширхэгтэй үртэс, тортог зэргийг ялгаруулж байдаг ба энэ нь эрүүл мэндэд хоргүй байх ёстой гэж үздэг. Чанар муутай, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хуурамч тоормосны наклад нь онцгой тохиолдол буюу аюул осол тохиолдсон үед огцом тоормослох үед үүсэх их халууны нөлөөгөөр физик химийн чанар нь өөрчлөлтөд орж тоормос огт барихгүй эсвэл шууд хагарч цууран тоормосны дискийг гацаан осол гарах нөхцөл үүсгэдэг.


НАКЛАД

Бид танд Тоёотагийн оригинал накладыг хэрэглэхийг зөвлөж байна.

Тиймээс оригинал наклад ба тухайн наклад үйлдвэрлэгчийн лицензээр бүх шаардлагыг хангасан OEM (original equipment manufacturer) накладыг худалдан авч хэрэглэхийг зөвлөж байна. Иймд та өөрийгөө болон өрөөл бусдыг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс оригинал накладыг хэрэглэж занших шаардлагатай. Хуурамч наклад нь үнийн хувьд хямд боловч ашиглалтын хугацаа богино байдаг бөгөөд үйлдвэрийн оригинал наклад 1 удаа солигдоход дуураймал наклад 4 удаа солигдож байдаг судалгаа бий. Оригинал накладны баталгаат хугацаа: 6 сар


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.