ТОСНЫ ШҮҮР Тосны шүүр гэж юу вэ?
Автомашин асаалттай, огцом хурдлах зэрэг автомашины хөдөлгүүр ажиллаж байх үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсэж байдаг ба энэ үед хөдөлгүүрт халалт үүсч байдаг. Хөдөлгүүрийн тос нь энэ үед үрэлтээс үүссэн төмрийн үртэс, нагаар тортог зэргээс болж бохирддог. Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг тосны шүүр гүйцэтгэдэг
ТОСНЫ ШҮҮР Тосны шүүр хэрхэн ажилладаг вэ?
Орох хоолой
элемэнт
Гарах хоолой Орох хоолой
Тосны шүүрний ажиллах бүтэц нь орох сувгаар ажилласан тос орж цаасан шүүлтүүрээр шүүгдэж цэвэрлэгдээд гарах сувгаар хөдөлгүүр лүү шахагдаж ордог
ТОСНЫ ШҮҮР Тосны шүүрийн үндсэн үүрэг
Хөдөлгүүрийн тосны үндсэн 5 үүрэг:
Халуун Тослох
Хөргөх
Халуун Цэвэрлэх
Битүүмжлэх
Хүчилтөрөгч
Зэврэлтээс урьдчилан сэргийлэх
Автомашин асаалттай, огцом хурдлах зэрэг автомашины хөдөлгүүр ажиллаж байх үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсэж байдаг ба энэ үед хөдөлгүүрт халалт үүсч байдаг. Хөдөлгүүрийн тос нь энэ үед • Хөргөх • Тослох • Цэвэрлэх • Бүтээмжийг барих • Элэгдлээс хамгаалах гэсэн 5 үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг.
ТОСНЫ ШҮҮР
Шинэ болон ашигласан тосны шүүрийн ялгаа, үр нөлөө ШИНЭ
ХЭРЭГЛЭСЭН
Хэрвээ тосны бохирдол их бол тосны шүүрээр дамжин өнгөрөхөд бохирдлоос шалтгаалж тосны урсгал удаашрах бөгөөд хөдөлгүүрт ирэх тосон хангамж дутагдаж эхэлдэг. Хөдөлгүүрийг тосон хангамжаар дутаахгүйн тулд оригинал тосны шүүрэнд нэмэлтээр тосны клапан суурилуулсан байдаг бөгөөд тосны клапангын а ж и л л а га а га а р д а р а л т ы г тох и ру ул ж хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг хангадаг болсон. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийн тосны бохирдол ихсэж тосны шүүрээр дамжин өнгөрөх тосны урсгал муудсанаар хөдөлгүүр тосон хангамжаар дутаж хөдөлгүүр цохих аюулаас сэргийлэх боломжтой болж байгаа юм. Иймд оригинал тосны шүүр сонгох нь хөдөлгүүрийн эвдрэл, элэгдэл, тосны бохирдлоос сэргийлдэг ба нэмэлт тосны клапантай байдаг.
ТОСНЫ ШҮҮР
Шинэ болон ашигласан тосны шүүрийн ялгаа, үр нөлөө
Шүүр бөглөрөөд тос нь шүүгдэхгүй байна ...
Тос бохирдоод өтгөн болсон байна ...
Хөдөлгүүр ажиллахаа больсон!
ТОСНЫ ШҮҮР
Оригинал болон дуураймал тосны шүүрийн ялгаа
Оригинал
Дуураймал
Жолооч та бүхэн моторын тосоо солиулахдаа зөвхөн оригинал шүүр ашиглахыг зөвлөж байна. Учир нь дуураймал сэлбэг нь ·
Шүүрний шүүх чадвар муу
·
Тосны клапангийн ажиллагаа муу байдаг учраас тосны даралт багасаж халалт ихэсдэг
·
Тосны шүүрний гадаргуу төмөр нь өндөр даралтыг тэсвэрлэлгүй цоорох, сальникаараа тос шүүрэх зэргээс болж хөдөлгүүрт сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.
Сайн тосны шүүрний гадаргуу маш бат бэх зузаан ган төмрөөр хийгдсэн учир тосны өндөр даралтыг найдвартай тэсвэрлэж, клапангийн ажиллагаа жигд явагдах ба шүүрний цаас нь шинэ үеийн технологиор хийгдсэн байдаг тул халуун, хүйтэн ямар ч нөхцөлд хөдөлгүүрийн тосыг бүрэн шүүж найдвартай байдлыг хангаж чаддаг байна.
ТОСНЫ ШҮҮР
Тоёотагийн оригинал тосны шүүрийг хэрэглэхийг зөвлөж байна.
И й м д а л и в а а э р с д эл э э с у р ь д ч и л а н сэргийлж, автомашиныхаа найдвартай ажиллагааг хангах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол чанартай шүүрийг сонгож, норм хугацаанд нь сольж хэвших шаардлагатай юм. Хэрэв жолооч та өөрийн автомашин техник хэрэгслээ найдвартай урт удаан эдэлж, зардал багатай ашиглахыг хүсч байвал одооноос шүүлтүүрийн элементүүдийнхээ чанар, ашиглалтын хугацаанд анхаарах хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд үргэлж зөвлөж байдгийг та анхаарахад илүүдэхгүй болов уу. Баталгаат хугацаа: 6 сар