Амортизатор

Page 1

АМОРТИЗАТОР

Амортизатор гэж юу вэ?

Амортизатор гэдэг энэ эд анги нь автомашины тулгуурын системийн нэг чухал эд анги бөгөөд уян нум болон пүршин дээр савлах автомашины кузовын хэлбэлзлийг тогтворжуулж автомашины дугуйг газрын гадаргуутай барьцалдуулж байдаг үүрэгтэй. Амортизаторын энэ үүрэг зорилгыг манай Монголын зарим нэг автомашин эзэмшигч мэддэггүй ба амортизаторыг автомашиныг зөвхөн зөөлхөн, тухтай, дуу чимээгүй явуулах эд анги мэтээр буруу ойлголттой байдаг. Амортизатор нь автомашиныг өндөр хурдан дээр эргэх үед кузовыг найдвартай барьж хөмрөх, онхолдох аюулаас сэргийлж жолооч таны болон зорчигчдын амь насыг найдвартай хамгаалж байдаг. Мөн хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги юм.

АМОРТИЗАТОР


АМОРТИЗАТОР

Амортизатор хэрхэн ажилладаг вэ?

Амортизаторыг ажлын элементээр нь шингэнт ба хийн гэж хоёр ангилна. Шингэнт амортизатор нь зу ур а л д а х ч а н а р ө н д ө рт э й ө т г ө н то с ы г ашигладаг. Хийн амортизатор нь хий ба зууралдах чанар сайтай тосыг зэрэг ашигладаг. Хий нь тостой хамт нэг баллонд орж даралтын хүчний үйлчлэлд ороход тостой холилддоггүй ш и н ж ч а н а р ы г н ь а ш и гла ж азот ы н х и й г хэрэглэдэг. Ажиллах зарчим нь бүлүүрийн тусламжтайгаар шингэнийг нэг баллоноос нөгөө баллон руу нарийн сувгаар юүлэх зарчмаар ажилладаг. Ингэж нарийн сувгаар юүлэх нь их удаанаар аажим явагддаг. Энэ эсэргүүцлийг ашиглаж автомашины чичиргээ болон хэлбэлзлийг бууруулдаг байна.

Кабин Хүрээ тос

ГАЗ

ДУГУЙ


АМОРТИЗАТОР

Шинэ болон хуучин амортизаторын ялгаа, үр нөлөө ШИНЭ

ХУУЧИН

Амортизаторууд нь төрөл бүрийн донсолгооны нөлөөг зөөллөж жигд явалтыг хадгалдаг. Мөн эргэж байх үед автомашины жинг өөртөө шингээж жолоодлогын тэнцвэртэй байдлыг хадгалдаг. Амортизаторыг үйлдвэрлэхдээ тухайн амортизатор дээр ирэх бүх төрлийн ачаалал, даац, автомашины тэнцвэртэй байдал аюулгүй ажиллагаа гээд маш олон нарийн тооцоолол хийгдсэн байдаг бөгөөд эдгээр олон нарийн тооцоолол нь автомашины аюулгүй ажиллагаатай шууд холбоотой байдаг харин хуучин болон дуураймал амортизатор нь эдгээр үзүүлэлтийг хангаж чаддаггүй учраас аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.


АМОРТИЗАТОР

Оригинал болон дуураймал амортизаторын ялгаа

Дуураймал амортизатор нь хэлбэр дүрсний хувьд ижил байх боловч · Аюулгүй ажиллагаа · Дуу чимээ үүсэх · Донсолгоо чичиргээ ихсэх · Автомашины тэнцвэр муудах · Эдэлгээ · Чанар · Хийц · Даац ОРИГИНАЛ · Хэмжээ

ДУУРАЙМАЛ

зэрэг олон үзүүлэлтээрээ шаардлага хангадаггүй үүнээс үүдэж бусад явах эд ангийн сэлбэгт сөргөөр нөлөөлж автомашины аюулгүй ажиллагааг маш ихээр муутгадаг. Амортизатор бол авто сэлбэг дотроос хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг сэлбэг учраас зайлшгүй оригналийг хэрэглэхийг шаардаж байдаг


АМОРТИЗАТОР

Бид танд Тоёотагийн оригинал амортизаторыг санал болгож байна.

Оригинал амортизатор ашигласнаар та илүү тав тух, найдвартай аюулгүй ба й д а л , уд а а н х у га ц а а н д ха д га л а гд а х ү н э ц э н э , баталгаатай сэтгэл ханамжийг авах болно. Баталгаат хугацаа: 6 сар


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.