Гамшгийн үед танд туслах гарын авлага

Page 1

Гамшгийн үед танд туслах гарын авлага

WWW.REDCROSS.MN


Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний

ҮНДСЭН ДОЛООН ЗАРЧИМ ÝÍÝÐÝÍÃ¯É ÁÀÉÕ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм. Түүний зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүнийг хүн ёсоор хүндэтгэх явдлыг хангуулахад оршино. Хөдөлгөөн нь хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон урт хугацаанд энх тайван байдлыг хөхүүлэн дэмжинэ.

ØÓÄÀÐÃÀ ÁÀÉÕ Нийгэмлэг нь хүнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхарга, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй. Хувь хүний зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарал тавина.

ÒªÂÈÉà ÑÀÕÈÕ Олны итгэл найдварыг хүлээхийн тулд Хөдөлгөөн нь сөргөлдсөн талуудын аль нэг талыг баримтлахгүй байх бөгөөд ямар ч үед улс төр, арьс өнгө, шашин, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд орж болохгүй.

ÁÈÅ ÄÀÀÕ Хөдөлгөөн нь бие даасан байна. Үндэсний нийгэмлэг нь өөрийн улсын төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, улсын хууль тогтоомжид захирагдахын зэрэгцээ ямар ч үед Хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байхын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангаж байх ёстой.

ÑÀÉÍ ÄÓÐÛÍ ÁÀÉÕ Нийгэмлэг нь тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хөдөлгөөн бөгөөд ямар ч үед ашиг олохыг эрмэлзэх ёсгүй.

ÍÝÃÄÌÝË ÁÀÉÕ Аливаа улсад нэг л Улаан загалмай эсхүл Улаан хавирган сар нийгэмлэг байна. Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.

Ò¯ÃÝÝÌÝË ÁÀÉÕ Олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар хөдөлгөөнд аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.

2


Үндсэн зарчимын бүрэлдэхүүн хэсэг • Зовлон зүдгүүрийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлнэ. • Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална.

Хүмүүнлэгийн үнэ цэнэ

• Сайн санааны тусламж үзүүлнэ. • Хүний нэр төрийг дээдэлнэ.

• Хувь хүнийг хамгаална.

• Харилцан ойлголцол болон энхтайвныг бэхжүүлнэ.

• Ялгаврлан гадуурхахгүй байна.

• Тэгш эрхтэй байна.

• Хувь хүнийг зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхараарал тавина.

• Олон янз байдлыг хүндэтгэнэ.

• Сөргөлдсөн талуудын аль нэг талмыг баримтлахгүй • Ямар ч үед улс төр, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд оролцохгүй байна.

• Нээлттэй, ил тод байна.

• Бусдыг сонсох

• Өөртөө итгэлтэй байна.

• Шүүх биш шүүмжлэлтэй хандах

• Өөрийгөө хянах сахилга баттай байна. • Үйл ажиллагааны эрх чөлөөтэй байдлыг хангана

• Бүрэн эрхт байдал

• Үндэсний нийгэмлэг нь өөрийн улс төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж ажиллана.

• Үйл ажиллагааны эрх чөлөө

• Сайн дурын үндсэн дээр ажиллана. Хувиа хичээхгүй байна.

• Хамтын ажиллагаа

• Энэрэнгүй болон өгөөмөр байна. • Хариуцлагатай байна. • Үйлчилгээг бүрэн үзүүлнэ.

• Аливаа улсад нэг л Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сар нийгэмлэг байна.

• Эв нэгдэл

• Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.

• Олон ургалч үзэл

• Аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.

• Бусдыг ойлгох

• Харилцан итгэлцэж ойлголцоно.

• Ямар ч үед хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангана.

• Ашиг олохыг эрмэлзэх ёсгүй

Хувь хүний долоон ур чадвар

• Хамтрах

• Хүчирхийлэлгүй холбоо, харилцааг эрхэмлэх • Хамтран харилцан ажиллах чадвартай байх • Аливаа асуудлыг даван туулах чадвартай байх • Амар амгалан байдлыг эрхэмлэх

• Нээлттэй байдал • Хамтын ажиллагаа • Харилцан туслах

3


ГАЛ ТҮЙМЭР Зогс, хэвт, өнхөр!

Ой, хээрийн түймрийн үед нэн яаралтай авах 10 алхам Ой, хээрийн бүсэд хүмүүсийн хараа хяналтаас гадуур байгаль, экологи, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулан шатаж байгаа галыг ой, хээрийн түймэр гэнэ.

1

Дуудлага өгөх - Онцгой байдлын албаны 101 дугаарын утас болон орон нутгийн захиргаанд яаралтай мэдэгдэх.

2

Хэл хүргэх - Ойр орчмын айл, өрх иргэдэд яаралтай хэл хүргэх, гал унтраах багийг бүрдүүлэх

3 Өөрсдийгөө аврах- Галын голомт ойртсон, цаг хугацаа бага тохиолдолд гэр орноо орхиж өөрсдийгөө аврах 4 Байгалийн саад ашиглах- Аюул тулгарсан үед хоргодох байр, ухсан нүх, байгалийн саадыг ашиглан амиа хамгаалах арга хэмжээ авах 5 Галд тэсвэртэй материал ашиглах – Эсгий, брезент зэрэг удаан шатдаг материалыг норгон нөмөрч хэвтэх 6 Унтраах арга хэмжээ авахТа гарын доорх багаж, хүрз, сүх, хөрөө, цохиур, савтай ус ашиглан түймрийг унтраах арга хэмжээ авах

4

7 Хамгаалалтын зурвас татахГэр, байшин, сууцаа түймрээс хамгаалах уламжлалт арга хэмжээг авах /ойролцоох шатах зүйл, өвсийг цэвэрлэж, хамгаалалтын зурвасын бий болгох/ 8 Нүүлгэн шилжүүлэх-Түймрийн хамрах хүрээ томорч ойролцоох хот айл, суурин газарт аюул учруулах магадлалтай тохиолдолд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг анхааралдаа авах, гэр сууц, мал сүргийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах 9 Аюулгүй байдлыг хангаж ажиллах- Түймэр унтраах үедээ хөдөлгөөнд саад болохооргүй, дулаан галд тэсвэртэй, хөвөн даавуун хувцасыг сонгож, аюулгүй байдлаа хангаж ажиллах 10 Бусдыгаа аюулгүй байдалд санаа тавих - Түймэр унтраахдаа хүн бүр 3 метрээс багагүй буюу хоорондооо биеэ харж байхаар зайг баримтлан ажиллах, зэргэлдээ ажиллах, зэргэлдээ ажиллаж байгаа хүнээ ажиглаж харагдахгүй тохиолдолд бусдадаа мэдэгдэх


ҮЕР

Хүлээ, бүү гатал, өндөрлөг газар оч, нөхцөл байдлыг үнэл!

Үерийн үед нэн яаралтай авах 10 алхам Гол мөрний усны түвшин хэвийн хэмжээнээс дээшлэн, савнаасаа хальж, урсгал нь хэт түргэсгэх, хуурай сайр, жалга даган усны хүчтэй түрэлт, урсгал бий болохыг үер гэнэ. Гүехэн ус байсан ч хурдтай урсаж байгаа ус таны бодсоноос илүү аюултай байдаг учир автомашинаар болон явган туулах, сэлэхэд амь нас эрсдэх аюултайг анхаар. 1 Цаг агаарын мэдээ. Цаг агаарын болон

байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас авч, бусдад дамжжжлах бэлэн байдлыг хангах

2

3

4

Аюулгүй газар сонгох. Аюул учирч

болзошгүй мэдээлэл авмагцаа хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй хүмүүсийг аюулгүй газарт байлгах, дээвэр, ургаа мод зэрэг амь ойрхон өндөрлөг газарт гарч үерийн усны төвшин бууртал хүлээх.

5

Шуурхай мэдээлэх. Хүний эрүүл

6

Бэхэлгээ хийх. Гэрийг хүнд зүйлээр даруулж, даруулга, татлага хийх, байшин орон сууцны хаалга цонхыг сайтар хаах, усанд хөвж болзошгүй зүйлсийг хөдөлгөөнгүй бэхлэх

7

Аян замд гарахгүй байх. Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах

8

Тайван байх. Аль болох айж сандралгүй

9

Дохио өгөх. Үерирйн аюулд өртсөн тухайгаа мэдэгдэн дохио өгөх. Жишээ нь ил харагдах газарт тод өнгийн даавуу уяж даллах, шөнийн харанхуйд гэрлээр дохио өгөх, дуу чимээ гаргах

Гал гарахаас болгоомжлох.

Үерийн аюулын үеэр гэр орныхоо цахилгаан хэрэгслийг салгаж, гал гарах аюулаас болгоомжлох, цахилгаан зуух, ус буцалгагчийг усанд автахааргүй өндөр газарт байрлуулах

Шаардлагатай эд зүйлс.

Чухал баримт бичиг, үнэт зүйлсээ хамгаалах. Хоёроос дээш хоног хадгалж болох илчлэг хоол, хүнс, анхны тусламж болон ариун цэврийн хэрэгсэл, лаа шүдэнз, гар чийдэн, холбооны хэрэгсэлээ авч гарах

мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагад яаралтай цал алдалгүй шуурхай мэдэгдэх.

тайван байж гэр бүл, ойр дотны хүмүүс ялангуяа хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах

10 Хүлээх. Үерийн усны түвшин бууртал аль болохоор байшингийн дээвэр, мод болон бусад өндөрлөг газарт гарах

5


Зуд

Өвлийн бэлтгэлээ ханга, өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаал!

Цас их орох үед нэн яаралтай авах 10 алхам Зуд бол мал сүрэг өвөл, хаврын улиралд бэлчээр, усаар гачигдаж эцэж туран үй олноор хорогдох уур амьсгал, цаг уурын нөхцөл юм. Бэлчээрийн мал аж ахуйн хувьд өвөл, хаврын улиралд цас, хүйтнээс болж, мал сүрэг өлгүйдэж, олноор хорогдон малчдын амьдралд үлэмж хохирол учруулдаг үзэгдлийг зуд гэж нэрлэж заншсан байна.

1 Дулаан өвөлжөө. Өвөлжөө, бууц, малын хэвтрийг дулаан, хуурай байлгах 2 Нүүхгүй байх. Дулаан өвөлжөөг ид хүйтэнд орхиж нүүхгүй байх 3 Хаалт хийх. Хашаа хороог хунгар цасанд дарагдуулахгүйн тулд саравчны ар талд давхар хаалт хийх, салхины зонхилох чиглэлийн дагуу хоорондоо 10 метр зайтай цасан хороог 2-3 давхарлан барих. 4 Утаа май тавих. Жавартай үед утаа май тавьж, хашаа пүнзний цан хүүргийг арилгах 5 Зүг чиг олох. Хэрвээ хээр талд эсвэл ойд байхад цас орвол намдахыг нь хүлээх, ойролцоох тодорхой шинж тэмдэг бүхий зүйлээр баримжаалан зүг чигээ олох 6 Түр хорогдох. Аюулгүй газар очих боломжгүй тохиолдолд цас ухаж түр хорогдох байр нүх, хонгил, агуй овоохой зэргийг хийж хорогдох. Энэ нь салхи, хүйтэн, цасны хунгараас хамгаална.

6

7 Нарны шил зүүх. Цасанд гадаа удаан хугацаагаар байхад хүний нүд гэмтэж болзошгүй учраас нарны шил зүүх 8 Анхаарал хандуулах. Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхааралдаа авч, дулаан хувцаслаж, ичлэг ихтэй хоол хүнс хэрэглэх 9 Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хямралд орохоос сэргийлж, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. 10 Халдвар авахаас сэргийлэх. Зуданд олноор хорогдсон малын сэг зэмийг устгахдаа халдвар авахаас сэргийлэх


хүчтэй цасан болон шороон ушурга

Цаг агаарын мэдээ сонс, дулаан хувцасла, нөмөр нөөлөг газарт бай!

Хүчтэй цасан болон шороон шуурганы үед нэн яаралтай авах 10 алхам Салхины хурд 16м/с ба түүнээс их, 3 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх агаарын урсгалыг хүчтэй салхи гэнэ. Хүчтэй салхийг бид улирлын байдлаас хамааран хүчтэй шороон шуурга, хүчтэй цасан шуурга гэж ангилдаг. Шороон болон цасан шуурганы эрсдэлээс хамгаалах энгийн арга нь цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг радио, телевиз болон бусад мэдээллээс тогтмол хүлээн авч амьдрал ахуйгаа зохицуулж сурах, хэвшид болгох явдал юм.

1

Цаг агаарын мэдээ. Цаг агаарын болон байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог мэдээллийн хэрэгсэл бусад эх сурвалжаас авч, бусдад дамжуулах бэлэн байдлыг хангах

2

Гал гарахаас болгоомжлох. Хүчтэй салхи, шуурганы үеэр гэр орныхоо цахилгаан хэрэгсэлийг салгаж, гал гарах аюулаас болгоомжлох

3

Аян замд гарахгүй байх. Хүчтэй цасан болон шороон шуурганаар өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалж аян замд гарахаас зайлсхийх. Зайлшгүй гадагш гарах тохиолдолд дулаан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, замын нөхцөл байдлыг үнэлэх, мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газар оруулах.

4

Дулаан хувцаслах. Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх. Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй юүдэнтэй байвал тохиромжтой. Хүний биеийн дулаан толгой хэсгээр их алдагддаг тул малгай өмсөх. Мөн хэт хүйтэнд уушиг, амьсгалын замын эрхтнээ хамгаалахын тулд амаа хааж ороолт зүүх

5

Шаардлагатай зүйлс. Зайлшгүй тохиолдолд чухал бичиг баримт, хоёроос дээш хоног хадгалж болох илчлэг хоол, хүнс, ус, түлш, анхны тусламжийн болон ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, гар чийдэн, холбооны хэрэгсэл авч гарах

7


Анхаарал хандуулах. Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх, тэдэнд туслах

6

Шуурхай мэдээлэх. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагад яаралтай цал алдалгүй шуурхай мэдэгдэх.

9

7

Дохио өгөх. Автомашинтай явж байгаа тохиолдолд тусламж иртэл машинаасаа гарахгүй байх. Машин эвдэрч саатсан тохиолдолд антенндаа тод өнгийн даавуу уях, дуут дохио дуугарах, гэрэл асаах зэргээр дохио тэмдэг өгөх.

10 Илчлэг хоол хүнс хэрэглэх. Халуун, илчлэг хоол хүнс хэрэглэх. Кофе болон архины төрлийн ундаа нь цусны эргэлтийг удаашируулж, хүйтний нөлөөллийг мэдрэгдэхгүй болгож, улмаар осгох, хөлдөх аюулд хүргэх учраас хэрэглэхээс зайлсхийх.

8

Норохоос сэргийлэх. Нойтон хувцас нь дулаан хадгалах шинж чанараа алдаж, биеийн дулааныг алдагдуулдаг. Осголт хөлдөлтийн шинж тэмдэг илэрч буй эхийг анхааралтай ажиглаж, норсон хувцасыг сольж, биеийн дулаан алдагдахаас сэргийлэх

Õàÿã: 14210 Óëààíáààòàð õîò, Ñ¿õáààòàð ä¿¿ðýã Ýíõòàéâíû ãóäàìæ, Óòàñ: 32-33-34, Ôàêñ: 32-33-34 И-мэйл: info@redcross.mn Вэб: www.redcross.mn www.facebook.com/redcrossmn

Монголын улаан загалмай нийгэмлэг

“Энэхүү хэвлэл нь Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хүрээнд бүтээгдсэн болно. Хэвлэл дэх мэдээлэл болон зургийг бусад хэлбэрээр хэрэглэхийг хориглоно. Энэхүү мэдээллийг агуулсан бусад төрлийн хэвлэлд Европын Холбоо, Европын Холбооны Комисс хариуцлага хүлээхгүй болно.”


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.