Tsengeg usnii gaikhamshig

Page 1


BOOK MNG

ЦЭНГЭГ УСНЫ ГАЙХАМШИГ

Улаанбаатар 2013


ЦЭНГЭГ УСНЫТанин ГАЙХАМШИГ мэдэхүйн ном Хялбаршуулж эмхэтгэсэн: Ембүүгийн Батчулуун Хянасан: М.Хулан Зураач: Г.Амàðñàíàà Фото зураг: Zeb Hogan Хэвлэлийн эхийг: Х.Балдандорж Хэвлэлийн хуудас: 3 ISBN: 978-9997343055


АГУУЛГА ѲМНѲХ YГ ЦЭНГЭГ УСНЫ ХААН ТУЛ ЗАГАС СИБИРЬ ТУЛ ЗАГАС ТУЛ ЗАГАСЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ? ТУЛ ЗАГАСНЫ НАСЛАЛТ YРТЭЙ БОЛ БАЯН ТУЛ ЭРХМИЙН ЗООГ ХУУЛИА САХИХ НЬ БИДНИЙ YYРЭГ

4 5 8 12 16 18 20 28

3


ѲМНѲХ YГ Үлгэр “Эрт урьдын цагт...” гэж эхэлдэг. Харин өнөөдөр “Хэдхэн жилийн өмнө Монголд тул загас байж билээ ...” гэсэн цоо шинэ “үлгэр” сонсох аюулын харанга дэлдэж байна. Учир нь, цэнгэг усанд амьдардаг энэ гайхалтай загас хүмүүн бидний байгаль руугаа дайрдаг сувдаг, шунахай сэтгэлээс болж жил ирэх тусам тоо толгой нь цөөрч устах аюулд ойртоод байгаа юм. Үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг бол “тулын үлгэр” айдас, түгшүүр дагуулж байна. Тул бол голын цэнгэг байдлыг илэрхийлэгч загас. Хаана тул байна, тэнд ус нь бохирдоогүй цэвэр байна гэсэн үг. Бас голын идэш тэжээлийн сүлжээний эзэн. Тиймдээ ч тулыг голын “чоно” гэж нэрлэх нь бий. Чоно байгальд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ, тул яг л түүнтэй адил. Урт насалдаг болохоор өсч үржих нь даанч удаан. Тийм болохоор бусад загас шиг агнуурын зорилгоор бариад байх боломжгүй, эмзэг юм. Монголчууд эртнээс загасыг лусын амьтан гэж дээдлэн хороодоггүй байлаа. Энэ нь нэг талаар буруу үйлдэлд тээг тавьж сануулж байгаа, нөгөө талаар өвөг дээдсийн маань байгаль, ан амьтнаа хамгаалах жинхэнэ холч, монгол ухаан байжээ. Алдагдаад байгаа энэ монгол ухаан, байгаль, дэлхийгээ гэсэн сэтгэлээ бид зүрхэндээ “уямаар” байна. Хэрвээ амьтдыг брэнд гэж ангилдаг байсан бол тул яах аргагүй Монголын брэнд. Гадаадын мундаг загасчид Монголд ирээд, хамгийн түрүүнд танайд тул бий юу гэж асуудаг нь үүний наад захын нотолгоо байх. Гэтэл бид тулаа хамгаалах нь байтугай харин ч устгаж байгаа нь даанч харамсалтай. Брэндийг хямд үнээр зардаггүй, үнэ цэнийг нь үргэлж өсгөж байдаг. Иймд хаан тул загасаа бүгдээрээ хамгаалъя. Тул загасаа хамгаалахад та биднээс ямар ч мөнгө шаардагдахгүй. Барьж хороолгүй зүгээр л зөнд нь орхичих. Тул загас хэний ч тусламжгүйгээр гол усандаа эрх дураараа амьдраад байж чадна. Энэ л тул загасаа хамгаалахад оруулах бидний хувь нэмэр юм. Харин хүүхэд залуучууд та бүхэн энэ номноос авсан мэдээллээ бусдад түгээж, хаан тул загасныхаа үнэ цэнийг бусдад ойлгуулж чадвал энэ та бүхэн тулыг хамгаалж буй хэрэг юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

4


ЦЭНГЭГ УСНЫ ХААН ТУЛ ЗАГАС Хүүхэд байхаасаа л бид амьтдын тухай үлгэр сонсож эхэлсэн. “Араатны хаан арслан амьдарч байж гэнээ...” гээд л. Тэгвэл цэнгэг усанд амьдрагчдын “Хаан” хэн гээч! Энэ бол тул загас юм. Тул нь цэнгэг усны Хулдын овгийн хамгийн том загас бөгөөд голын экосистем, байгалийн тэнцвэрт байдал, голын эрүүл цэвэр байдлыг илэрхийлэгч загас юм. Тулын өвөг нь далайд амьдарч байсан бөгөөд одоогоос 2.58 сая жилийн өмнө буюу мөстлөгийн (lower Pleistocene) эхэн үед тул загас бие даасан зүйл болж үүсэн гэж эрдэмтэд үздэг байна. Тул загас дэлхийн бөмбөрцгийн зүүн хойд хэсэг Евразийн эх газрын гол мөрөнд тархсан байдаг нь бас сонин.

Загас усанд амьдардаг сээр нуруутан амьтан бөгөөд амьдрах орчин нь далай тэнгисийн давстай ус болон гол мөрөн, нуур цөөрмийн цэнгэг ус юм. Жараахай мэт жижигхэн биетэйгээс эхлээд аварга загас хүртэл олон төрөл зүйл байдаг. Давстай усны хамгийн том загас нь цэнхэр аварга загас бол цэнгэг усны хамгийн том махчин загас бол тул юм.

5


Дэлхий дээр 5 зүйлийн тул загас байдгаас зөвхөн Монгол болон ОХУ-ын нутагт амьдардаг Сибирь тул загас л харьцангуй эрүүл популяцтай, арай өргөн тархацтай үлдээд байна. Сахалин болон Дунайн тул байгаль дээрээ байгаа хэдий ч маш хавчигдмал, эрсдэлтэй байгаа. Солонгос болон Сичуан тул бол устах аюулд өртжээ.

6


ТУЛ ЗАГАСНЫ 5 ЗYЙЛ Дунайн тул (Hucho hucho) Европын Дунай мөрний ай савын гол, нууруудад маш цөөн тоогоор ажиглагдсан. Сичуан тул (Hucho bleekeri) Хятадын Сичуан мужийн нэгхэн цэгт л тэмдэглэгдсэн. Солонгос тул (Hucho Ishikawae) Солонгост байдаг гэсэн мэдээ бий боловч тоо толгойн талаарх судалгаа хийгдээгүй байна. Сибирь тул (Hucho taimen) Монгол болон ОХУ-ын манайхтай залгаа нутгийн гол мөрөнд амьдарч байна. Сахалин тул (Hucho perryi) буюу тэнгисийн тул Японы хойд хэсгийн арлууд болон Сахалинд байдаг.

Сахалин болон Дунайн тул загас нь байгаль дээр маш хавчигдмал, эрсдэлтэй нөхцөлд байдаг бол Сичуан, Солонгос тул загас аль хэдийн устах аюулд оржээ. Сибирь тул загас харьцангүй эрүүл популяцтай, илүү өргөн тархацтай үлдээд байгаа нь. Эдгээр 5 зүйлийн тул загаснаас байгаль дээр унаган байдлаа хадгалан үлдэж чадсан цорын ганц зүйл болох Сибирь тулын талаар энэ номноос мэдэж авах болно.

7


СИБИРЬ ТУЛ ЗАГАС Монгол орны тул загас амьдардаг гол мөрөн, нуур

Манай оронд байдаг тул загасыг яагаад “Сибирь тул” гэж нэрлэсэн бэ? Анх Сибирь нутгаас олдсон болохоор Сибирийнх хэмээн нэрлэх болсон байна. ОХУ-ын Сибирь болон манай орны хойд ба зүүн хэсэг гэсэн өргөн уудам энэ нутаг чухамдаа тул загасны өлгий нутаг юм. Харамсалтай нь, Сибирь нутагтаа хүний хөлөөс зайдуу орших багавтар гол мөрөнд л цөөн тоотой байж магадгүй гэсэн таавар төдий л үлдэж, Обь, Енисей, Ангар зэрэг том гол мөрөнд устах дөхжээ.

8


Тул загас амьдардаг Монгол улсын гол мөрөн, нуур Харин манай оронд тул загас амьдардаг гол мөрөн, нуур элбэг. Тухайлбал, Хойд мөсөн далайн ай савын голууд болох Шишхэд, Эг, Үүр, Дэлгэр мөрөн, Идэр, Чулуут, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Туул голоос гадна Дархадын хотгорын Доод цагаан нуурт бий. Мөн нутгийн зүүн хэсэг дэх Номхон далайн ай савд багтдаг голууд болох Онон, Хэрлэн, Буйр нуур, Халх голд тул загас амьдарч байна.

Харамсалтай... Тул загас элбэг байсан Туул голд одоо цөөн хэдэн тул үлджээ. Тамир, Орхон голд тул загас байгаа хэдий ч суурин газар ихээр бий болж, гол усны бохирдол ихсэж байгаа нь тул загасны тоо толгой буурахад ихээхэн нөлөөлж байна. Тул загас цөөрөхөөс гадна бие нь ч жижгэрчээ. Урьд тул загасыг үүрээд явахад сүүл нь газар хүрдэг байсан гэлцэнэ. Одоо ийм том тул загас тааралдахаа больж, хамгийн том нь л 1.1 метр урттай байх болжээ.

Хойд мөсөн далайн ай сав: 1. Сэлэнгэ 2. Орхон 3. Идэр 4. Чулуут 5. Тамир 6. Туул 7. Хараа 8. Ерөө 9. Шишхэд 10. Тэнгис 11. Шарга 12. Хөг 13. Эг 14. Үүр 15. Дэлгэрмөрөн 16. Доод цагаан нуур Номхон далайн ай сав: 1. Онон 2. Балж 3. Хёрхон 4. Агац 5. Хэрийн гол 6. Хэрлэн 7. Халх 8. Нөмрөгийн гол 9. Буйр нуур

9


Хэдийгээр эдгээр голууд бүгд л улсын хил даван урсдаг ч хилийн чанад дахь Орос улсын нутагт тул загас маш цөөн бий. Ялангуяа нутгийн гүн рүүгээ тул загас бараг л байхгүй болсон аж. Энэ нь голын дагууд алхам тутамд далан босгож, том усан цахилгаан станцууд барьснаас байгалийн унаган төрх өөрчлөгдөн тул загас амьдрах орчингүй болсонтой холбоотой юм. Учир нь тул загас бол хүчилтөрөгчийн хангамж маш сайтай, харгиа боргиотой, байгалиараа байгаа хамгийн цэнгэг усанд л амьдардаг. Иймд тул загасыг голын усны цэнгэг байдал ба байгалийн унаган төрхийг илэрхийлэгч индикатор гэж үздэг билээ.

Дэлхий дээр олон гол мөрөн байдаг ч тэдгээрийн дотроос цэнгэг усны хувьд хамгийн ач холбогдолтойд тооцогддог 20 том голын ай савыг хүн төрөлхтөн зайлшгүй хамгаалах ёстой эко-бүс нутаг хэмээн зарласан билээ. Үүний нэг нь Амар мөрөн юм. Учир нь Амар мөрөн эхнээсээ адгаа хүртэл хаалт далан, суваг үгүйгээр чөлөөтэй урсаж байгаа дэлхийн 5 том мөрний нэг. Дэлхийн хамгийн ус ихтэй гол болох Амазонк, Африкийн Конго, Хятадын Хөх мөрөн, Тайланд, Лаос улсын хилийн дагуу урсах Меконг мөрөнтэй эн зэрэгцэн энэ ангилалд багтсан Амар мөрний эх нь манай Онон гол бөгөөд тул загасны жинхэнэ өлгий нутаг юм. Эндээс үзэхэд Онон голын сав газрын байгалийн төрхийг хадгалан үлдэх нь дэлхий дахинд бидний оруулж буй хувь нэмэр бөгөөд тул загасыг ч хамгаалж байгаа хэрэг болно.

Тул ул загас бол хамгийн цэнгэг устай гол нууранд л амьдардаг. Давстай нуур болон бохир усанд амьдардаггүй. Дэлхий дээр цөөн тоогоор үлдсэн. Амар мөрний сав газрын азрын экосистем унаган төрхөөрөө байх эсэх нь Онон голоос, чухамдаа биднээс ихээхэн хамаарна. Голд олд тул загас байгаа бол цэнгэг устай гол гэж үзэж болохоос гадна голын унаган төрх алдагдаагүй гэсэн үг юм байна. 10


Гол дээр далан барихад хаагдсан усных нь температур нэмэгдэн, усны хүчилтөрөгчийн хангамж багасдаг. Түүнийг дагаж усны ургамал, экосистем ч өөрчлөлтөд ордог. Энэ нь угтаа тул загасны амьдрах орчинг сүйтгэж буй хэрэг юм.

11


ТУЛ ЗАГАСЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ? Тул загасыг хамгаалан авч үлдэхийн тулд сайн таньдаг байх хэрэгтэй. Хэрэв та туршлагатай загасчин биш бол хэрхэн таних вэ? Энэ нь тийм ч амаргүй. Таны ажиглах чадвар сайн байх нь их чухал шүү. Юуны өмнө тул бол Хулдын овгийн хамгийн том загас гэдгийг мэдэх хэрэгтэй. Биеийн урт нь 1 метрээс ч илүү гардаг болохыг дээр дурдсан. Гэвч бусад загаснуудын дотор жижиг биетэй ч юмуу эсвэл бие гүйцээгүй тул загас байж болох шүү дээ. Бие нь нэлээд урт бөгөөд бүдүүвтэр байдаг нь түүнийг ялгах эхний шинж юм. Тул загасыг ялган танихын тулд анхааран тогтоож авах нэг зүйл бол биеийн өнгө юм. Ерөнхийдээ их бие нь ногоовтор өнгөтэй, хар өнгийн дугуй толботой боловч сайн ажиглавал дотроо ялгаатай. Тухайлбал, нурууны хэсэг нь бараан хүрэндүү байхад хэвлийн хэсэг нь арай ногоовтор мөртлөө мөнгөлөг солонгорсон өнгөтэй, нуруу ба биеийн хажуугийнх шиг толбо нь бараг ажиглагдахгүй. Гэхдээ хэвлийн хэсгийнх нь өнгө үржлийн үедээ ягаардаг болохыг бас сайн тогтоож авах нь чухал. Эндээс үзэхэд тул загас нь олон өнгө солонгоруулсан сайхан загас юм.

12


Тул загасны зургийг сайтар ажиглая. Тул бусад загасыг бодвол том амтай. Ялангуяа дээд эрүү нь нэлээд урт, харьцуулахад нүднээсээ ч өнгөрөхүйц урт үзэгдэнэ. Амны жавьж нь бусад загаснаас том. Эрүү болон тагнай нь маш бөх шүдтэй байдаг нь түүний хэр зэрэг “мундаг” махчин болохыг илтгэнэ. Байгалийн зохилдлогоо бол том, хурц, бөх шүдтэй байдаг шүү дээ. Гэхдээ загасны шүд нь зажлах үүрэгтэй бус, аманд орсон идэш тэжээлийг алдахгүй тогтоох зориулалттай, шөвөг мэт хурц үзүүртэй дотогшоо налуу байдаг.

13


ТУЛ ЗАГАС ХЭДЭН СЭЛYYРТЭЙ ВЭ? Зарим загас нуруундаа сэлүүргүй байхад зарим нь хоёр сэлүүртэй ч байдаг. Зүйрлэвээс тэмээ хоёр бөхтэй (манай орон болон дундад Азийн орнуудад) болон ганц бөхтэй (Арабын цөлийн орнуудад) байдагтай ижил юм. Тэгвэл тул загас том жижиг нийлсэн 6 (үүнээс 2 нь хос) сэлүүртэй: 1. ЦЭЭЖНИЙ ХОС СЭЛYYР 2. НУРУУНЫ 3. ѲѲХѲН СЭЛYYР 4. ХЭВЛИЙН ХОС СЭЛYYР 5. АРЫН СЭЛYYР 6. СYYЛНИЙ СЭЛYYР Сэлүүрийн өнгө ба хэлбэр, хэмжээ нь бас өвөрмөц. Заламгайны ард байрлах цээжний хос сэлүүр нь хэмжээгээр жижиг, хөхөвтөр ногоон өнгөтэй бол хэвлийн хос сэлүүр нь түүнээс ялимгүй томхон боловч улбардуу шар өнгөтэйгөөрөө ялгагдана. Харин нурууны сэлүүр нь цээжний сэлүүрээс арай цайвар цэнхэр өнгөтэй боловч нэлээд том. Түүний ард төдийлөн томгүй өөхөн сэлүүр зайтайхан байрлана. Нурууны сэлүүрээс хойш сүүл хүртэл хүрэн улаавтар өнгөтэй. Өөхөн, арын болон сүүлний сэлүүрийн өнгө нь ижилхэн тод улаан хүрэндүү болохыг зургаас харагдаж байна.

14


Нурууны сэлүүр Заламгай

Өөхөн сэлүүр

Сүүлний сэлүүр

Цээжний хос сэлүүр

Хэвлийн хос сэлүүр

Арын сэлүүр

Тул загас ерөнхийдээ урт гонзгой хэлбэртэй, бүдүүвтэр, том биетэй. Том амтай, эрүү нь нэлээд урт. Том жижиг нийлсэн 6 сэлүүртэй бөгөөд үүнээс өөхөн, арын болон сүүлний сэлүүр нь улаан өнгөтэй. Их бие нь хар ногоовтор өнгөтэй, хар өнгийн дугуй толботой. Нурууны хэсэг нь бараан хүрэндүү байдаг. 15


ТУЛ ЗАГАСНЫ НАСЛАЛТ Энд хэдэн энгийн харьцуулалт хийе. Тул загас урт насалдаг бөгөөд 50-60 жил амьдарна. Энэ нь хүний дундаж наснаас багагүй юм. Биеийн урт нь 2 метр хүрдэг гээд бодохоор хүний дундаж өндрөөс нэлээд урт болж таарч байна. Нас гүйцсэн тулын жин 45 кг хүрдэг нь жишиж үзэхэд эр хонь л гэсэн үг. Ингээд бодохоор нэлээн том амьтан гэдэгтэй та санал нэгдэнэ биз дээ. Гэхдээ өсөлт нь тогтмол биш. Та ч гэсэн хэрхэн өссөнөө эрэгцүүлээд үз дээ! Бага насандаа хүүхэд жилээс жилд л өссөөр 18-20 насанд өсөлт нь тодорхой хэмжээгээр нэмэгдсээр тогтдог. 18-аас цааш хүний өндөр тэгтлээ их нэмэгддэггүй.

16


Тул загасны өсөлт үүнтэй бас ижил, 10-аад нас хүртлээ нэлээд хурдан өссөөр 10-12 насандаа биеийн урт нь 1 метр хүрдэг. Харин үүнээс цааш бол өсөлт нь алгуурлаж, жилд ердөө л 2-3 см-ээр аажим ахисаар 40-50 насандаа л 2 метр болдог байна. Эндээс үзвэл хэдий чинээ том тул загас байна, төдий чинээ “өндөр” настай гэж ойлгож бас болох нь байна. Хэрвээ та 1 метр урттай тул загас барьж хороовол цааш нь 30-40 жил амьдарч, жил болгон үр төлөө өгч өсөж үржих байсан тэр сайхан амьтныг үр удамтай нь устгаж байгаа хэрэг гэдгийг сайтар ухаараарай! Хоол унд сайтай, эрүүл сайхан орчинд торнисон хүүхэд өсгөлүүн сайхан биетэй байдгийн адилаар тул загасын амьдарч буй орчин ч бас өсөлт, биеийн жинд нөлөөлдөг. Òýãâýë түүний хувьд àìüäðàëûí “таатай îð÷èí” нь ãîëûí óñ öýíãýã, èäýø òýæýýë ýëáýã áàéõ явдал юм. Тул амьдардаг голыг бохирдлоос хамгаалах нь та тул үржүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Тул загас 50-60 жил амьдардаг. Бие жижигтэй тул загастай тааралдах нь түүнийг нас гүйцээгүй болохыг гэрчилнэ. Жижиг биетэй тул загасыг барьж хороох нь олон жил амьдарч өсөж үржих замыг нь хааж байгаа хэрэг. Гол нуурын ус ариун тунгалаг, унаган төрхөөрөө байх нь тул загасны өсөлтөд сайнаар нөлөөлнө.

17


YРТЭЙ БОЛ БАЯН Дээр дурдсанаар тул загас өндөр насалдаг тул тэр хэмжээгээр үржилд орох хугацаа нь нэлээд хожуу байдаг аж. Судлаачдын тогтоосноор тул загасны үржилд орох хугацаа нь 6-7 наснаас эхэлдэг байна. Энэ нь бидний сайн мэдэх гэрийн тэжээмэл амьтадтай харьцуулбал нэлээд хожуу гэсэн үг юм. Харин түрсээ шахах хугацаа нь бусад загастай ойролцоо, голдуу V сарын 1-нээс VI сарын 15-ны хооронд тохионо. Энэ нь ойролцоогоор 45 хоногийн хэлбэлзэлтэй байгаа нь тухайн жилийн усны температур ба урсгал зэргээс хамаардаг байна. Ямар ч хүн орон байрныхаа тав тухыг аль болох чадлын хэрээр хангадаг, ялангуяа үр хүүхдээ төрүүлж өсгөх орчноо чухалчилдаг билээ. Бид л анзаардаггүй болохоос бусад амьтдад ч ийм араншин бий. Үүний нэгэн адил тул загас ч үржлийн үедээ голоо өгсөж нүүдэллэдэг. Энэ нь өөртөө таатай орчинг эрж байгаа хэрэг юм. Ингэсээр ёроолдоо хайрга чулуу багатай, дундажаар 1 м орчим гүнтэй харгиа боргиотой хэсэгт ирж байрлана. Ингэж байрлаж үржилд орох үеийг нутгийн хүмүүс тул загас тоглож байна гэж ярьдаг. Яагаад гэвэл хосоороо байрласан хоёр тулын эм нь түрсээ шахах үүрээ бэлдэхийн тулд сүүлээрээ голын ёроолын хайргыг цохин ухаж хонхорхой ховил бэлддэг. Ингэж ухах үед загасны цагаан өехий дээш харан гялалздаг учир холоос хүмүүс ажиглаж болдог байна. Үр төлөө гаргаж байгаа энэ эгзэгтэй үед нь тул загасыг үргээж цочоохгүй байх нь хамгийн чухал юм. Тул загасны үр төлийн хөгжил

18


Голын гүехэн хэсэгт хүчилтөрөгчийн хангамж илүү сайн байдгийг тул загас бас мэдэрсэн хэрэг. Түүгээр ч зогсохгүй түрс шахах газрынхаа элс хайргыг сүүлнийхээ сэлүүрээр шавхуурдаж тэгшилж, хэсэгхэн газрыг хонхойлгон бэлддэгийг нь харахад чамгүй ухаантай амьтан. Нэг жилд нэг л удаа түрс шахна. Нас гүйцсэн эм тул загас нэг удаа дунджаар 30000 ширхэг түрс гаргадаг хэмээн судлаачид үзсэн байдаг. Гадаад орчинд үржил нь явагддаг бусад амьтны адилаар эр тул нь эмийнхээ шахсан түрсэн дээр сүн (эр бэлгийн эс)-гээ асгаснаар үр тогтолт явагдана. Гэвч харамсалтай нь эм тулын гаргасан олон мянган түрснээс “азтай” ганц хоёрхон нь л нас гүйцсэн тул загас болдог байна. Яагаад гэвэл, бусад олон мянган үр хөврөл нь байгалийн шалгарлыг давж чадалгүй бусад амьтны идэш болох, үхэж үрэгдэх, дэгээнд өртөх зэргээр эрсдэлд ордог. Гучаад мянган түрснээс зөвхөн ганцхан нь загас болдог гээд бодохоор тул загасыг бараг өсдөггүй амьтан гэж ч нэрлэж болохоор. Бидний харах “шунал”-ыг хөдөлгөх солонгорсон сайхан өнгийн том загас болох хүртлээ тул мөн ч их бэрхшээл шалгарлыг давдаг юм байна шүү дээ!

Үржлийн үедээ голоо өгсөн нүүдэллэж, ёроолын хайрга чулуутай, харгиа боргиотой, урсгалтай хэсэгт байрлана. 3,2-4,5 мм диаметртэй бяцхан бөөрөнхий түрснүүд дээр эр бэлгийн эсүүд очиж тул загасын хамгийн анхны үр хөврөлүүд үүснэ. Үр хөврөлөөс 1,5 см урт болох үеийг жарамгайн үе гэнэ. 1,5 см-ээс 10 см урттай болох үеийг тулын жараахайн үе гэнэ. Энэ нь 1 нас хүртлэх үе юм. 10 нас хүртлээ тулын биеийн хэмжээ жилд дундажаар 10 см-ээр нэмэгддэг ба 30 см хүртлэх үеийг тулбага гэнэ. Хэдэн арван мянган түрснээс зөвхөн ганц хоёр нь л загас болдог, өсөлт удаан. Иймд тулыг агнах нь үнэхээр харгис үйлдэл юм. 19


ТУЛ ЭРХМИЙН ЗООГ

Тул загас бие томтой махчин загас бөгөөд их ховдог амьтан. Тулын жарамгай нь түрсэнд байх эхийн уургаараа хооллодог. Бид хүүхдээ нялх үед нь сүү, зутан, нухаш зэргээр тэжээдэгтэй адилхан, тулын жараахай ч эхний сардаа аль болох зөөлөн хоол зооглоно. Энэ нь усны цох, өт хорхой, усан дахь төрөл бүрийн шавж, шавжийн авгалдай болон зөөлөн биетэн болох дун хясаа зэрэг сээр нуруугүй амьтад орно. Усанд маш олноороо байдаг ийм амьтдыг нийтэд нь “хөвөгч амьтад” гэж нэрлэдэг тухай биологийн хичээл дээр үзсэнээ санаарай. Эдгээрийн зарим нь усны цэвэр тунгалаг байдал, бохирдол зэргийг илтгэгч үзүүлэлт болдгийг ч та мэдэх байх. Тулбага 1 жилийн дараагаар л “махан хоол”-нд ордог гэнэ. Мэдээж өөрөө хүчирхүйц жижиг загаснаас л ангаа эхэлдэг. Нялх тулын идэш болох тавиланд унадаг эдгээр жижиг загаснууд нь 5 см хүртэл урттай, янз бүрийн жижиг загас болон бусад загасны жараахайнууд юм. Тул загасны бие өсөхийн хэрээр “зоог”-ын хэмжээ нь ч бас томорсоор хоёр нас хүрэхийн алдад биеийнхээ уртын 10-30 хувьтай тэнцэх хэмжээний загасаар хооллож эхэлнэ.

20


Тэгсээр 4 нас хүрэхийнхээ алдад “махчин” нэрэндээ тохирсон хоолтой болж, улаан нүдэн, сугас, нүцгэн жараахай, хадран, зантаахай зэрэг жижиг загас мөн хөхтөн амьтад, шувууны ангаахай, дэгдээхэй барьж иднэ. Эндээс үзэхэд дээр дурдсан “идэш хоол” элбэг байгаа газар тул загас байж болох талтай. Учир нь аливаа амьд бие хамгийн анхны хэрэгцээ болох хоол хүнсээ л бараадаж амьдардаг шүү дээ.

21


Сибирь тул

Хар гүрц

Монхор гүрц

Манай орны гол мөрөнд амьдрагч загасны төрлөөс хамаараад тул загасны үндсэн хоол тэжээл бас ялгаатай. Тухайлбал, Хэрлэн, Онон, Халх гол зэрэг дорнод хэсгийн голуудад тул загасын үндсэн хоол тэжээл нь нүцгэн жараа, гүрцүүд, халбаган, зэвэг загас зэрэг болно. Харин нутгийн зүүн хил орчимд орших Буйр нуурт агнуурын бус жараахай загаснаас гадна улаан далбаат, улаанживэрт зэрэг загасыг тул загасны үндсэн тэжээл гэж үзнэ. Гэтэл нутгийн хойд зүгт орших Дархадын хотгор дахь бүлэг нуурт амьдрагч тул загасын гол идэш нь бидний хэлж заншсанаар Хөвсгөлийн цагаан загас, хадран зэрэг агнуурын загас байдаг. Хөвсгөлийн цагаан загасны дундаж хэмжээг та барагцаалаад бод доо. Бараг л нэг тохой урттай гэж бодохоор бас л томд орох загас шүү дээ! Тул загас хэдийгээр олон төрлийн загасаар хооллогч боловч энэ нь байгалийн зохицуулалт төдийгүй голын экосистемийн зохистой байдалд хамгийн чухал үүрэгтэй юм.

Улаандалбаат

Улаанживэрт

Цагаан загас

Чоно байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад “цэвэрлэх” үүрэг гүйцэтгэдэг шиг тул загас голыг цэвэр, эрүүл байхад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Иймд түүнийг “голын чоно” хэмээн нэрийдэх нь бий. Энэ ч учраас тул загасыг ‫״‬голын экосистемийн эрүүл, хэвийн байдлыг илэрхийлэгч‫ ״‬гэж үздэг. Зэвэг

22

Монгол хадран


Өлссөн үедээ усан дотор болон усны мандал дээр хөдөлж буй ямар ч зүйл рүү довтолдог. Амар мөрний сав газар үхсэн тул загасны ходоодноос 14 хэрэм гарч байсан, мөн 40 гаруй хөвхөлжин гэж жижиг оготно залгисан тохиолдол ч бий гэнэ. Тул загас цэнгэг усны хамгийн том махчин учраас голын усны идэш тэжээлийн хэлхээнд хамгийн дээр байрладаг. Гэхдээ цурхай идэш тэжээлийн хувьд хамгийн том өрсөлдөгч нь байдаг. Хэрвээ тул загасны идэш тэжээл болсон загас устаж алга болох, хэт цөөрвөл голын идэш тэжээлийн хэлхээний тэнцвэр алдагдан тул загасны тоо толгой буурна. Тул загас устаж алга болвол түүний идэш тэжээл болж байсан загаснууд хэт үржиж өснө. Үүний нөлөө нь голын экологийн тэнцвэр алдагдахад хүргэнэ.

23


ТУЛ ЗАГАСНЫ ТОО ТОЛГОЙ Эрдэмтдийн судалгаагаар Онон голын дайтай их устай том голд тул загас хэвийн тархацтай үедээ нэг километрт 10-15 орчим толгой байж болдог ажээ. Гэтэл манай бодит байдал үүнээс хавьгүй зөрөөтэй. Үүний нэг жишээ нь Монгол ба АНУ-ын эрдэмтэд 2007 онд Онон голын дагуух Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адрага, Баян-Уул сумдын иргэдтэй хамтарсан судалгаанаас гарсан дүгнэлт юм. Энэ судалгаагаар “Онон голын нэг километрт ойролцоогоор нэг л тул загас байна“ гэж үзсэн байна. Онон голын Монгол улсын нутаг дэвсгэр дэх урт нь 500-гаад км. Эндээс тооцоолж үзвэл Онон хатан ижийд ердөө 500 орчим тул загас үлдсэн гэж үзэж болохоор байна. Гэтэл Онон голоос жилд хэдэн хүн загасчилдаг бол? Манай орон тул загасаар тийм их баян гэж үү?

Харамсалтай... Онон голд тул загас нэг километрт 10-15 орчим толгой байх ёстой боловч одоо 1 километрт 1 л тул загас байна. Тул загас нь цэнгэг усны индикатор амьтан. Гэтэл Туул гол бохирдон, хэт дулаан болсноор тул загас бараг үгүй болж харин бохир усны загас болох сугас, булуу цагаан, цулбуурт загас ихссэн байна.

24


Шунахай сэтгэл, хар амиа бодсоноос л тул загас Монгол нутагт маань улам бүр ховордож цөөрсөөр байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Тул загасыг хамгаалах, өсгөх хамгийн шилдэг арга бол барьсан загасаа усанд нь буцааж тавих явдал юм. Жинхэнэ загасчин хүний хамгийн их таашаал авдаг мөч бол сэртэнгүй дэгээгээр тул загасыг барьж, хамт зургаа авахуулах үе юм.

Тул загасыг нэг салаатай сэртэнгүй дэгээ ашиглан барьж болно, гэхдээ заавал усанд нь эргүүлэн тавих ёстой. Тул загасаа гэмтээлгүй барьж зургаа авахуулаад буцааж усанд тавих нь загасчин хүний хамгийн бахархалтай үйлдэл юм. Нутгийн иргэд тул загасыг хамгаалах үйлсэд оролцох хэрэгтэй юм байна. САЙН ЗАГАСЧИН ХЭЗЭЭ Ч ТУЛ ЗАГАСЫГ ХОРООДОГГҮЙ.

25


ЗАГАСЧИД ЮУ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ? Тухайн нутагт байгаа тул загасны шилжилт хөдөлгөөн болон тоо толгойн хэмжээг мэдэх, амьдрах орчин, байрлал нутгийг зөв тогтоох нь тул загасыг хамгаалах зөв алхам юм. Үүнд иргэн таны оролцоо юунаас ч илүү чухал. Та юу хийж чадах вэ? Энэ асуултад та өөрөө л хариулж чадна. Хэрвээ та загасчлах дуртай бол сайн загасчин эсэхээ мэдэхийн тулд дараах шаардлагыг хэрхэн хангадаг талаараа эргэцүүлэн бодоорой. Ямар нөхцөлд таныг сайн загасчин гэж үзэх вэ? • Та загасчлахыг чөлөөт цагаа өнгөрүүлэх, байгалийн гоо сайхныг мэдэрч таашаал авах, байгаль эхийн өгөөжийг хайрлан хамгаалахыг сайн үйлс бүтээж байна гэж үздэг бол сайн загасчин. • Харин ашиг олох зорилгоор юмуу хулгайгаар загасчилдаг, барьсан загасаа зарах, мөнгө олохыг чухалчилдаг бол та загасчин биш харин байгаль эхийг сүйтгэгч мөн. ТУЛ ЗАГАСЫГ ХАМГААЛАХ ТАЛААР ЯМАР ХУУЛЬ ДҮРЭМ БАЙДАГ ВЭ? БИ ЭНЭ ТАЛААР ЮУ МЭДВЭЛ ЗОХИХ ВЭ? Асуултын хариуг дараагийн сэдвийг уншин мэдэж аваарай.

26


Хэрэв та өөртөө эргэлзэж байгаа бол сайн загасчдын эгнээнд ороход тийм ч хэцүү биш. Барьсан загасаа гэмтээлгүйгээр буцааж тавих дадал хэвшилд суралцахад л хангалттай. Үүний тулд: • Загасыг барьж уснаас гаргаж ирсэн даруй дэгээгээ хурдан салгана. • Загасны заламгайг оролдож болохгүй. • Загасаа хуурай газарт хүргэж болохгүй. • Гараа усаар норгосон байна. • Загасны толгойг усны урсгал сөргүүлэн тавьж тайван сэлж одох боломж олгоно. Спорт загасчлал гэж юу вэ? Энэ нь нэг салаатай дэгээгээр загасаа барьж, зургаа татуулаад, гэмтээж бэртээлгүйгээр буцааж усанд нь тавихыг хэлнэ. Зэрлэг онгон байгальд усны урсгал ширтэн дэгээ барьж суух, тавьсан дэгээнд нь загас орсон байхыг мэдрэн сэтгэлийн таашаал авах нь спорт загасчлалын гол зорилго юм.

27


ХУУЛИА САХИХ НЬ БИДНИЙ YYРЭГ Тул загас усны цэнгэг байдал, экосистемийн хэвийн байдлыг илтгэгч учраас түүнийг олон оронд хамгаалдаг. Манай орны хувьд Сибирь тул загасыг 1997 онд Монгол улсын Улаан номонд “ховор амьтан”-ы ангилалд анх бүртгэжээ. Одоогоор Монгол улсын Улаан номонд нийт 6 зүйлийн загас байдгийн дотор хамгийн том биетэй, хамгийн урт насалдаг нь тул загас юм. Монгол орны загасны ховордолтын зэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, хамгаалах арга хэмжээг олон улсын жишгээр боловсруулсан Улаан дансанд “устаж болзошгүй” гэсэн ангилалд 2006 онд бүртгэжээ. Мөн Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны үнэлгээгээр тул загасыг “эмзэг” гэсэн ангилалд бүртгэжээ”

28


Амьтны тухай хуулийн 9.8.6-д тул загасыг 6 сарын 15-аас 10 сарын 30-ыг хүртэлх хугацаанд зөвхөн спорт загасчлалын зорилготой тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Энэ хуулийн 21.1.6-д агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртэй сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж усанд нь буцааж тавина гэж заасан.

29


Загас барих тусгай зөвшөөрөл

Долоо хоногт олгодог нэг удаагийн зөвшөөрлийн дагуу зөвхөн 2 ширхэг тул загас барьж болох ба гэмтээж бэртээлгүй усанд нь эргүүлэн тавих ёстой байдаг. Үүнийг нутгийн иргэд, монгол хүн болгон мэдэж байх нь зүйтэй юм. Гэхдээ олон удаа барьж, эргүүлэн тавих нь ч гэсэн тухайн загасандаа хор хөнөөлтэй. Тул загасны тоо эрс цөөрч байгаа нь олон зүйлээс шалтгаалж байна. Үүний заримаас дурдвал: • байршил газарт цүнхээл, нүхийг нь тэсэлж дэлбэлж, тор тавих • үржлийн үед нь гэрэлтүүлж сэрээдэх, олноор нь хядах • барьсан загасаа буцааж тавихгүйгээр алах • уул уурхай, усан цахилгаан станц • хулгайн загасчлал • загасны наймаа • загас барих зугаа цэнгэл зэрэг хүний шууд үйлдлүүд.

30


Тул загасыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар барьж болох ба энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн дагуу журам зааврыг дагаж мөрдөх ёстой. Ингээгүй бол та хууль зөрчсөнд тооцогдож шийтгэл хүлээнэ. Иргэн хүн хуулийн хүрээнд амьдрах ёстой бөгөөд үр хүүхдээ багаас нь тул загасыг хамгаалах, хайрлах үзэл бодолтой хүн болгон төлөвшүүлэх нь хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, энэ загасыг хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын хэрэг биш, иргэн бүрт хамаатай юм.

Ямар тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх вэ? • Заасан хугацааг зөрчиж ан агнасан, загас барьсан • Эрхийн бичигт зааснаас хэтрүүлэн агнасан, барьсан • Дууссан зөвшөөрлөөр ан агнасан, загас барьсан. Хууль, журам зөрчсөн бол ямар арга хэмжээ авах вэ? • Эрүүгийн хэрэг үүсгэх • Торгох • Ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан барьсан агнуурын амьтан, тэдгээрийн арьс үс, мах, эвэр, заар бусад түүхий эд болон орлогыг хураах. 31


ТУЛ ЗАГАСЫГ ХАМГААЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

32



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.