МИС-ийн 50 жилийн ойд зориулсан багш, ажилчдын спортын 4 төрөлтийн тэмцээний удирдамж Нэг. Зорилго МИС-ийн 50 жилийн ойн баярыг угтан багш, ажилтан, ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэхэд тэмцээний зорилго оршино. Хоёр. Тэмцээний хугацаа Спортын 4 төрөлт уламжлалт тэмцээн нь 2012 оны 3 дугаар сарын 16-наас 3 сарын 17ны хооронд МИС-ийн спорт зааланд доорх хуваарийн дагуу явагдана. д/д
Спортын төрөл
Хугацаа
1
Волейбол
2
Шатар
3 сарын 16-17
3
Ширээний теннис
3 сарын 16
3 сарын 17 3 сарын 17
3 сарын 16 4
Сагсан бөмбөг 3 сарын 16
Тайлбар Тойргийн тоглолтууд Хагас шигшээ, шигшээ тоглолтууд Хичээлийн байрны 302 тоот МИС-ийн төв байрны 1-р давхарт
Хариуцах багш Б.Баатардорж М.Цогтбаатар З.Баатар Д.Ганбат
Тойргийн тоглолтууд Хагас шигшээ, шигшээ тоглолтууд
Б.Баатардорж М.Цогтбаатар
Гурав.Оролцох бүрэлдэхүүн Спортын төрөл Волейбол Сагсан бөмбөг Шатар Ширээний теннис
Тамирчдын тоо Холимог баг 6-8 хүн Холимог баг 6-8 хүн 1 эр 1 эм 1 эр 1 эм
Хүний тоо 8 8 2 2
Дөрөв.Тавигдах шаардлага Тэмцээнд оролцож байгаа тамирчдын харьцаа нь волейболын тэмцээний талбайд 2оос цөөнгүй эмэгтэй ажилтан багш, сагсан бөмбөгийн тэмцээний талбайд 2 -оос цөөнгүй эмэгтэй ажилтан багш тоглох шаардлагатай. Тэмцээнд оролцохдоо ШУТИСийн электрон үнэмлэх, шинээр орсон бол 2011 оны 01 тоот тушаал зэргийг авч ирнэ. Багууд спорт заалны шаардлага хангасан, жигд хувцас хэрэгсэлтэй байна. Багуудын мэдүүлгийг 2012 оны 3 сарын 12-ны 17.00 цагаас өмнө МИС-ийн багш нарын зөвлөл хүлээн авна. Тэмцээнд оролцогч багийн бүрэлдэхүүнд гаднаас тамирчин орсон нь тогтоогдвол тухайн багийг тус тэмцээнээс хасна. Мөн тухайн баг тоглолтын хуваарийн дагуу цагтаа ирээгүй, мэдүүлгээ дээр дурдсан хугацаанаас хоцроосон тохиолдолд тухайн тоглолтыг хожигдсонд тооцно. Техникийн зөвлөгөөн 2012 оны 3 сарын 9-ны өдрийн 12 цаг 50 мин-аас спорт зааланд болно.