МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР МАХНЫ, НООС, НООЛУУРЫН, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КЛАСТЕРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
Óëààíáààòàð õîò 2012 îí
Гарчиг Товчилсон үгийн тайлал.....……………………………………………….………… Өмнөх үг…………………………………………………………………………….…. НЭГ. КЛАСТЕРИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ҮНДЭС, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА........................................................................................................ 1.1. Кластерийн онол, аргазүйн үндэс 1.2. Олон улсын туршлагаас ХОЁР. МОНГОЛ УЛСАД УЛСЫН БОЛОН БҮС НУТГИЙН ТҮВШИНД ТӨРӨЛ БҮРИЙН КЛАСТЕРУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА 2.1. Монгол Улсад үндэсний хэмжээний кластеруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага 2.2. Монгол Улсад бүс нутгийн хэмжээний кластеруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага ГУРАВ. МОНГОЛ УЛСАД ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ МАХНЫ, НООС НООЛУУРЫН, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КЛАСТЕРИЙН ӨРСӨЛДӨХ ДАВУУ ТАЛЫН ҮНЭЛГЭЭ........ 3.1. М. Портерийн “Ромб загвар (Diamond model) ”-ын товч агуулга 3.2. Монгол Улсад хөгжүүлж болох махны, ноос ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерийн өрсөлдөх давуу талын үнэлгээ ДӨРӨВ. МОНГОЛ УЛСЫН МАХНЫ, НООС, НООЛУУРЫН, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭНИЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ БА КЛАСТЕРИЙН ЗУРАГЛАЛ.. 4.1 Монгол Улсын махны, ноос, ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын салбарын үнэ цэнийн сүлжээний дүн шинжилгээ 4.2 Монгол Улсад хөгжүүлж болох махны, ноос, ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерийн зураглал
4 5
7 7 15
20 20 24
31 31
32
55
55
74
ТАВ. МАХНЫ, НООС, НООЛУУРЫН, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КЛАСТЕРИЙН БҮС НУÒÃÈÉÍ ÝÄÈÉÍ ÇÀÑÀÃÒ ¯Ç¯¯ËÝÕ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ……………………......……
95
ЗУРГАА. МОНГОЛ УЛСАД ТӨРӨЛ БҮРИЙН КЛАСТЕРУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, БОДЛОГЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ АРГА ЗАМ….. 6.1 Өнөөгийн хууль эрх зүйн орчны үнэлгээ 6.2 Цаашид хууль эрх зүй, бодлогын таатай орчин бүрдүүлэх арга зам
99 99 101 2
ДОЛОО. ХУВИЙН ХЭВШЛИЙН ХҮРЭЭНД КЛАСТЕРУУДЫГ САНААЧЛАН ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ, АРГАЧИЛАЛ …………………………………………... 7.1 Кластерыг санаачилах үйл ажиллагаа 7.2 Кластерийн оношилгооны үйл ажиллагаа 7.3 Кластерийн хөгжлийн стратеги боловсруулах үйл ажиллагаа 7.4 Кластерийн бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэх үйл ажиллагаа 7.5 Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаа
102 102 102 104 104 105
НАЙМ. МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КЛАСТЕРУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН БОЛОН ДУНД ХУГАЦАА (2013-2016)-НЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ................…………… 106 8.1. Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээний кластеруудыг хөгжүүлэх үзэл баримтлалын төсөл 106 8.2 “Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээний кластеруудыг хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх дунд хугацаа (2013-2016)-ны төлөвлөгөөний төсөл 113 ЕС. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ....………………….........................………… 118 10.1 Ерөнхий дүгнэлт 118 10.2 Санал 120 Хавсралт 1 Хавсралт 2 Хавсралт 3
121 122 125
Ашигласан гол материал……………………………………………………………. 133
3
Товчилсон үгийн тайлал ААН АЖҮТ АХБ ГШХО ДНБ ЖДҮ МАА МУИС МСҮТ МХЕГ НӨАТ ҮНО ҮСХ ҮТП ССАЖЯ ТЕГ ҮХААЯ ХААИС ҮХШХ ШУТИС ЭЗХЯ KBE UNIDO
Аж ахуйн нэгж Аялал жуулчлалын үндэсний төв Азийн хөгжлийн банк Гадаадын шууд хөрөнгө оруулалт Дотоодын нийт бүтээгдэхүүн Жижиг, дунд үйлдвэр Мал аж ахуй Монгол Улсын их сургууль Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Нэмэгдсэн өртгийн албан татвар Үндэсний нийт орлого Үндэсний статистикийн хороо Үйлдвэрлэл, технологийн парк Соѐл, спорт, аялал жуулчлалын яам Татварын ерөнхий газар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Хөдөө аж ахуйн их сургууль Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (хуучин нэрээр) Шинжлэх ухаан, технологийн их сургууль Эдийн засгийн хөгжлийн яам Мэдлэгийн эдийн засаг Нэгдсэн Үндэстний байгууллагын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага
4
Өмнөх үг Кластеруудыг өнөөдөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх, улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна. Үүний зэрэгцээ бүс нутгуудыг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг гэж бас үзэж байгаа юм. Эдгээр орнууд ийм замаар үндэсний компаниудаа дэмжиж дэлхийн зах зээлд байр сууриа тэлсээр байна. Бүс нутгийн эдийн засгийг кластерийн хандлагаар хөгжүүлэх загвар нь эдийн засгийг интеграцичилах хамгийн тохиромжтой хэлбэрт тооцогдох болов. Бүс нутгууд дахь кластерууд нь өнөөдөр тухайн улсын эдийн засгийн хөгжлийг манлайлагчид болж байна. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ-д ч кластеруудыг хөгжүүлэх их ажил ид өрнөж байна. Мөн дэлхийн олон орны туршлагаас үзэхэд кластеруудыг байгуулан хөгжүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж ажлын байр олноор бий болж ядуурлыг бууруулах таатай орчин бүрддэг байна. Монгол Улсад эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар улсын болон бүс нутгуудын түвшинд үйлдвэрлэл, үйлчилгээг оновчтой хөгжүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэрэгцээ шаардлага их байна. Амин чухал энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өнөө үед үйлдвэрлэл, үйлчилгээний хамтын ажиллагааны үр дүнгийн үлгэр дууриал болж буй кластеруудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн бодлогыг эрс шинэчлэх нь онцгой ач холбогдолтой юм. Иймд “Монгол Улсад үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор махны, ноос, ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерыг хөгжүүлэх нөхцөл байдлын үнэлгээ” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгээд байна. Энэхүү судалгааны ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам (хуучин нэрээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо) -наас захиалж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн болон Кластерийн хөгжлийг дэмжих төвийн судлаачдын баг гүйцэтгэсэн болно. Энэ судалгааны дэлгэрэнгүй тайланг Та бүхэнд танилцуулж байна. Тайлангийн нэгдүгээр бүлэг буюу “Кластерийн онол, аргазүйн үндэс, олон улсын туршлага” бүлгийг Л.Цэдэндамба, хоёрдугаар бүлэг буюу “Монгол Улсад улсын болон бүс нутгийн түвшинд төрөл бүрийн кластеруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага” бүлгийг Л.Цэдэндамба, гуравдугаар бүлэг буюу “Монгол Улсад хөгжүүлж болох махны, ноос ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерийн өрсөлдөх давуу талын үнэлгээ” бүлгийг Л.Цэдэндамба, Л.Эрдэнэбаяр, Д.Батмөнх, Б.Одонтунгалаг нар, дөрөвдүгээр бүлэг буюу “Монгол Улсын махны, ноос, ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын салбарын үнэ цэнийн сүлжээний дүн шинжилгээ ба кластерийн зураглал” бүлгийг Л.Цэдэндамба, Л.Эрдэнэбаяр, Д.Батмөнх нар, тавдугаар бүлэг буюу “Махны, ноос, ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерийн бүс нутгийн эдийн засагт үзүүлэх эерэг 5
нөлөөлөл” бүлгийг Л.Цэдэндамба, Л.Эрдэнэбаяр, Д.Батмөнх, Б.Одонтунгалаг нар, зургаадугаар бүлэг буюу “Монгол Улсад төрөл бүрийн кластеруудыг хөгжүүлэх хууль эрх зүй, бодлогын таатай орчин бүрдүүлэх арга зам” бүлгийг Л.Цэдэндамба, долоодугаар бүлэг буюу “Хувийн хэвшлийн хүрээнд кластеруудыг санаачлан хөгжүүлэх арга зүй, аргачилал” бүлгийг Л.Цэдэндамба, наймдугаар бүлгийн “Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээний кластеруудыг хөгжүүлэх үзэл баримтлал”-ын төслийг Л.Цэдэндамба, дунд хугацаа (20132016)-ны төлөвлөгөө”-ний төслийг Л.Цэдэндамба, Л.Эрдэнэбаяр, есдүгээр бүлэг буюу “Ерөнхий дүгнэлт, санал” бүлгийг Л.Цэдэндамба тус тус бичив. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “...эдийн засгаа солонгоруулах бодлогыг...” хэрэгжүүлэхэд энэхүү судалгааны үр дүн тодорхой ач холбогдолтой гэж бид үзэж байгаа болно. Энэ судалгааны ажлыг гүйцэтгэх явцад туслан дэмжиж, ихээхэн үнэ цэнэтэй зөвлөлгөө өгч хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л. Дашдорж, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Ян Хансен, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С. Бэхбат нарт гүн талархал илэрхийлье. Судалгааны тайлангийн талаархи саналаа ltsedendamba@yahoo.com хаягаар ирүүлэхийг хүсье.
Л.Цэдэндамба (Судлаачдын багийн ахлагч, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Кластерийн хөгжлийг дэмжих төвийн тэргүүн, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор)
6
НЭГ. КЛАСТЕРИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ҮНДЭС, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА1 1.1 Кластерийн онол, аргазүйн үндэс Олонхи судлаачдын үзэж байгаагаар кластерийн хандлага анх профессор Маршал, Шумпетер нарын бүтээл [Marshal, A. (1920), Industry and Trade, Macmillan, London, Schumpeter, J.A. (1934, 1996), The Theory of Economic Development, Transaction Books, London]-д хөндөгджээ. Тухайлбал, Кластерийн бодлогын цагаан номонд2 Маршалын “аж үйлдвэрийн район”, Шумпетерын инноваци, технологийн хөгжил, өөрчлөлтийн үүргийн тухай санааг кластерийн хандлагатай холбон авч үзсэн байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг кластерийн хандлагаар дээшлүүлэх цэгцтэй үзэл баримтлалыг анх АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Майкл Портер дэвшүүлсэн юм. Майкл Портер 1990 онд хэвлүүлсэн Улс орнуудын өрсөлдөөний давуу байдал (The Competitive Advantage of Nations ) 3 номондоо улсын болон бүс нутгийн өрсөлдөх чадварыг дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулан авч үзэж кластерийн онолын үндэс суурийг тавьсан юм. Профессор Майкл Портер 1998 онд хэвлүүлсэн Өрсөлдөөн (On Competition) 4 номондоо “ Кластер нь газарзүйн байршилдаа тулгуурлан хэлхээ холбоо тогтоон бөөгнөрч нэгдсэн компаниуд, тэдгээрт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгч тухайн салбарын бусад компаниуд, түүнчлэн тэдгээр компаний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тодорхой салбарт өрсөлдөж байдгийн зэрэгцээ мөн хамтран ажиллаж байдаг байгууллагуудаас5 бүрддэг” (Clusters are geographic concentrations of interconnected companies, specialized suppliers, service providers, firms in related industries, and associated institutions in particular fields that compete but also cooperate) гэсэн тодорхойлолтыг өгсөн байна. Системийн хандлагын үүднээс авч үзвэл кластер нь нэгдсэн зохион байгуулалтад орсон бөгөөд тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулж байдаг харилцан хамааралтай янз бүрийн салбарын субьектүүдын цогц нэгдэл юм. Үүнийг энгийн хэллэгээр товчхон тодорхойлбол кластер нь байршлын хувьд ойролцоо оршдог толгой компаниуд болон тэдгээрийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төрөлжсөн нийлүүлэгч компаниуд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, агентлагуудын тодорхой зорилготой нэгдэл гэж хэлж болно. Кластерыг пирамидаар төсөөлж дараах байдлаар схемчлэн тодорхойлж болох юм (Зураг 1.1).
1 Л. Цэдэндамба. Кластерийн онол, аргазүйн үндэс, олон улсын туршлага. “Монгол Улсын õºãæëèéí ñóäàëãаа”. УБ, 2011 (1). хуудас: 7-18 2 Thomas A, Sylvia S.S, Jens S, Emily W, The Cluster Policies Whitebook, Holmbergs, 2004,p.28, 29 3 Porter, M.E.(1990). The Competitive Advantage of Nations. London, Macmillan. 4 Porter, M.E.(1998). On Competition. Boston: Harvard Business School Press. 5 Байгууллагууд-д их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, агентлагууд, худалдааны нэгдлүүд зэргийг хамруулсан.
7
Зураг 1.1 Кластерийн тойм схем
Пирамидын дээд хэсэгт толгой компани, эсвэл хамтарч нэгдсэн компаниудын хүлээн зөвшөөрсөн оператор компани, түүний доор буюу хоѐр дахь түвшинд тухайн салбарын төрөлжсөн нийлүүлэгч компаниуд, суурь хэсэгт нь эхний хоѐр түвшний компаниудад санхүүгийн, хүний нөөцийн, дэд бүтцийн, маркетингийн, технологийн г.м. үйлчилгээ үзүүлж байдаг төрөл бүрийн бусад компаниуд, судалгаа шинжилгээний болон бусад байгууллагууд байх бөгөөд эдгээр бүх түвшний компаниуд, байгууллагын харилцан ашигтай хамтын үйл ажиллагааны дүнд кластерийн ашиг орлого нэмэгдэж, дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшилдэг байна. Судлаачдын үзэж байгаагаар кластерт олон болон цөөн компаниуд, түүнчлэн том болон жижиг компаниуд янз бүрийн харьцаагаар хамрагдаж болдог байна. Профессор Майкл Портерын үзэж байгаагаар кластерууд нь том болон жижиг эдийн засагт, хотын болон хөдөөгийн эдийн засагт, түүнчлэн өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудад аль алинд нь хөгжих боломжтой аж. Кластеруудыг өнөөдөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх, улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна. Үүний зэрэгцээ бүс нутгуудыг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг гэж бас үзэж байгаа юм. Бүс нутгийн эдийн засгийг кластерийн хандлагаар хөгжүүлэх загвар нь эдийн засгийг интеграцичилах хамгийн тохиромжтой хэлбэрт тооцогдох болов. Бүс нутгууд дахь кластерууд нь өнөөдөр тухайн улсын эдийн засгийн хөгжлийг манлайлагчид болж байна. 8
Кластерууд нь үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын аль алинд нь амжилттай хөгжиж байгаа юм. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулахад кластерийн хандлага ихээхэн үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд үзэж байна.6 Кластерт хамрагдаж байгаа компани, байгууллагууд нь эдийн засгийн үр ашгийн төлөө шударга, нээлттэй мөн харилцан ашигтай хамтарч ажиллаж болдог гэсэн сэтгэл зүйг бий болгох нь бас ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Кластерууд нь янз бүрийн салбарын компаниуд, байгууллагуудыг хамарч байдаг тул тэдгээр салбаруудын өвөрмөц онцлогыг бас ямар нэгэн хэмжээгээр агуулж байдаг. Үүнтэй холбоотойгоор судлаачид кластеруудын хэв шинжийн хэд хэдэн ангилалыг санал болгоод байна. Олонхи судлаачид өнөөдөр кластеруудыг эдийн засаг, нийгмийн салбаруудын өвөрмөц онцлогтой нь уялдуулан дискретний буюу үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой хэсгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бий болгоход суурилсан кластер, процессын буюу үйлдвэрлэлийн тасралтгүй үйл явцад суурилсан кластер, инновацийн кластер, аялал жуулчлалын кластер, тээвэр логистикийн кластер гэсэн хэд хэдэн хэв шинжид ангилж байна. Үүнд: 1) Дискрет (discrete)-ний буюу үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой хэсгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бий болгоход суурилсан кластерт авто машины үйлдвэрлэлийн, усан онгоцны үйлдвэрлэлийн, нисэх онгоцны үйлдвэрлэлийн болон барилгын материалын үйлдвэрлэлийн компаниуд голлон хамрагдаж байна. Дискретний кластерт хамрагдаж байгаа компаниуд нь тухайн кластерийн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг, жишээлбэл, авто машины тодорхой эд ангийг үйлдвэрлэдэг байна. 2) Процесст буюу үйлдвэрлэлийн үйл явцад суурилсан кластерт химийн, цаасны, металлургийн, хөдөө аж ахуйн, хүнсний үйлдвэрлэлийн зэрэг салбарын компаниуд ихэвчлэн хамрагддаг байна. 3) Инновацийн кластерт мэдээллийн технологийн, биотехнологийн, шинэ материалын, түүнчлэн үйлчилгээний салбарын компаниуд голлон хамрагддаг байна. Инновацийн кластер нь шинэ мэдлэг, шинэ технологи боловсруулж байдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай илүү нягт хамтран ажилладаг байна. 4) Аялал жуулчлалын кластерт тур оператор, зочид буудал болон нийтийн хоолны, бэлэг дурсгалын зүйлсийн үйлдвэрлэлийн компани, аж ахуйн нэгж, жуулчдын зориулалтай тээврийн компаниуд голлон хамрагддаг байна. 5) Тээвэр логистикийн кластерт ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний компаниуд хамрагддаг байна. Үүний зэрэгцээ зарим судлаачид кластеруудын газарзүйн байршил, зохион байгуулалт, ерөнхий онцлог зэрэгт нь түлхүү тулгуурлан кластеруудын дараах 6 хэв шинж байна гэсэн дүгнэлтэд бас хүрээд байгаа юм. Үүнд:
6
Cluster development for pro-poor growth: the UNIDO approach. Vienna, 2010
9
1) Газарзүйн буюу бүс нутгийн кластерууд. Энэ хэв шинжийн кластеруудад орон нутгийн жижиг кластеруудаас эхлээд үндэсний хэмжээний томоохон кластеруудыг хамруулж байна. Жишээлбэл, Голландад орон нутгийн цэцгийн аж ахуйн жижиг кластерийн зэрэгцээ үндэсний хэмжээний агаарсансарын томоохон кластер амжилттай хөгжиж байгаа юм. 2) Салбарын буюу босоо (вертикаль) зохион байгуулалтаар байгуулагдсан кластерууд. Энэ хэв шинжийн кластерууд нь хэд хэдэн салбарын компаниуд нэг томоохон кластерт нэгдэх байдлаар байгуулагддаг гэж байна. Жишээлбэл өндөр хөгжсөн орнуудад амжилттай хөгжиж байгаа мегакластерийн тогтолцоог дурьдаж байгаа юм. 3) Үйлдвэрлэл, үйлчилгээний ижил төстэй үйл явц (процесс)-д тулгуурлан байгуулагдсан кластерууд. Энэ хэв шинжийн кластерууд үйлдвэрлэлийн болон үйлчилгээний тодорхой үе шатыг хариуцан хэрэгжүүлдэг компаниудад тулгуурлан байгууллагддаг гэж үзэж байна. Ийм сүлжээг санаачлагч бөгөөд эцсийн бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгч компани нь тухайн кластерт тэргүүлэх үүрэгтэй байдаг гэж үздэг. 4) Хэмжээ-масштабт тулгуурлан байгуулагдсан кластерууд. Энэ хэв шинжийн кластеруудад янз бүрийн салбарууд нэгдэж хэмжээ-масштабаас хамаарсан хэмнэлтийн үр ашгийг бий болгодог гэж үзэж байна. Ийм хэв шинжийн кластеруудыг латераль (lateral) кластер гэж нэрлэх саналыг дэвшүүлж байгаа юм. 5) Технологийн кластерууд. Энэ хэв шинжийн кластерууд аль нэг тодорхой технологийг хэрэглэдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудаас голлон бүрддэг гэж үзэж байна. Жишээлбэл, биотехнологийн кластеруудыг нэрлэж байгаа юм. 6) Голомтот кластерууд. Энэ хэв шинжийн кластерууд нэг тодорхой төвийг, өөрөөр хэлбэл, тодорхой үйлдвэрийн газар, эсвэл эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийг түшиглэн байгууллагддаг гэж үзсэн байна. Судлаачдын дэвшүүлж байгаа кластерийн хэв шинжийн эдгээр ангилалууд нь өөр хоорондоо ихээхэн төстэй байгаа юм. Эл байдал нь кластеруудыг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлох, мөн энэ талын тодорхой арга хэмжээг оновчтой боловсруулан хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байна. Кластерийн давуу талыг дараах байдлаар товчхон тодорхойлж болох юм. Үүнд: 1) Үйлдвэрлэл, үйлчилгээний зардал буурч ашигт ажиллагааны түвшин ихээхэн дээшилдэг байна. Юуны өмнө кластерийн бүрэлдэхүүнд орсон компаниуд, санхүү-зээлийн, худалдааны болон их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь урт хугацааны гэрээний дагуу ажил үүргийг оновчтой хуваарилан хамтран ажилласны дүнд зардал буурах нөхцөл бүрддэг байна. Түүнчлэн зарим нийтлэг үйл ажиллагааг төвлөрүүлэн гүйцэтгэх нь бас зардал буурах нөхцлийг бүрдүүлдэг байна. Жишээлбэл, кластерт нэгдсэн компаниуд зэрэгцээ тээвэрлэлтийг бууруулах г.м. замаар тээврийн системийг оновчтой ашиглаж тээврийн 10