Мал нядлах үйлдвэрт мах бэлтгэх ажлын технологийн дараалал ба өртгийн сүлжээний тухай 1. Үйлдвэрүүд банкнаас зээл авна. 2. Үйлдвэрүүд мал бэлтгэж авахаар хөдөө аймаг сумдад брокер буюу мал бэлтгэгчдээ явуулна. /1200-600км-ийн зайд/ 3. Хөдөө аймаг сумдад малаа цуглуулана. /малаа үзэж, гарал үүслийн бичиг авах , малаа жинлэх ээмэглэх, бүртгэх тууварчин олж, авсан малаа суурилах, оторлон туух ажлыг эхлүүлнэ./ 4. Бэлдсэн малаа суурилан бэлчээрээр оторлон тууж гарфикт хугацаанд махны үйлдвэрт хүргэж ирнэ. 5. Махны үйлдвэр малаа пүүлж, тоолж хүлээж авч мал эмнэлэгийн үзлэгт оруулж, зарим хөнгөн шинжилгээнүүдийг хийнэ. 6. Худалдан авсан малаа тусгай зориулалтын хашаанд соольтонд оруулана. /шаардлагатай үед услана./ 7. Малыг нядалгааны байрлуу тусгай хоолойгоор хэсэг хэсгээр оруулах ажлыг 2-3 ажилчин тогтмол гүйцэтгэнэ. 8. Малыг тусгай амийг нь таслах тасалгаа, тавцанд оруулж муужруулж амийг таслана. /цахилгаанаар, хийн буугаар, халал аргаар гэх мэт/ 9. Муужирсан малаа цуслана 10. Амийг нь тасалсан малын шийр толгойг авч дэгээнд өлгөж өвчих ажил явагдана. /өвчих ажил 6-8 хүн дэмжинэ./ 11. Өвчиж дууссаны дараа гэдэс гаргаж, тусгай замаар зөөж авна. 12. Өвчсөн малын гулууз, гэдэс доторт эмчийн үзлэг явуулж шалгана. 13. Өвчөөд гарсан арьс ширийг тусгай тэргэнцэрээр зөөж авна. 14. Толгой шийрийг нь гулууз махтай нэг дугаараар дугаарлаж үзлэгт орлуулна. 15. Өвчтэй сэжигтэй гарсан мах, толгой гэдэс зэргийг тусгай замаар явуулан өөр байранд шилжүүлнэ. 16. Сэврээх байранд 24 цаг болгоод махаа гүн хөлдөөх зооринд оруулж дүүжлэнэ. 17. Хөлдсөн махаа жинлэж хүйтэн зооринд тэргэнцэрээр зөөж оруулж хураана. 18. Угааж цэвэрлэсэн гэдэс дотор дайвар бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн ангилж савлаж хөлдөөж зооринд хураана. 19. Арьс ширийг халимлаж давсалж тусгай байранд дэлгэж тавина. 20. Арьс ширээ тоолж машинд ачиж үйлдвэрт тушаана. 21. Бодын толгойг өвчиж арьч махыг ангилж хөлдөөнө. 22. Богийн толгойг хуйхалж угаагаад хөлдөөнө. 23. Малын өөхөө машиндаж шарлуулж тос болгоно. Хөлдөөнө 24. Гэдэс дотороо машиндаж таташ хийж савлаж хөлдөөнө. 25. Хөлдсөн мах, гэдэс дотор зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч болон гэрээт түншүүддээ борлуулана. /зөөнө, ачина, тээвэрлэнэ/ 26. Малаас гарах хаягдал, ялгадас, цус зэргийг тусгай машинаар нядалгаа хийж өдөр бүр зөөж асгана.
Ийм маягаар үйл ажиллагаа дуусна. Гэхдээ хүйтэн зооринд хадгалж буй бүх хугацаанд цахилгаан эрчим хүч зарцуулна.
МАХНЫ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
Малчин
2500 Сумын ченж
Хувь хүн
Хоршоо
Махны үйлдвэр
2950 Аймгийн ченж
Өөрөө бэлтгэн худалдаала х
3300 Аймгийн зах, дэлгүүр
3650
УБ ченж
Махны үйлдвэр
худалдаанд
экспортод