Тайлангийн дугаар
МОНГОЛ УЛС Мал аж ахуйн салбарын судалгаа I БОТЬ – НЭГДСЭН ТАЙЛАН
Зүүн Ази, Номхон Далайн Бүс Нутаг Тогтвортой Хөгжлийн Хэлтэс
Дэлхийн Банкны Баримт Бичиг
ВАЛЮТИЙН ХАНШ (2008 оны 12-р сарын байдлаар) Валют
=
Төгрөг
U$1.00
=
MN₮ 1,248
САНХҮҮГИЙН ЖИЛ Нэгдүгээр сарын 1 – Арванхоёрдугаар сарын 31
ЖИН БА ХЭМЖИЛТ СИ систем
Дэд ерөнхийлөгч:
Жэймс В. Адамс (ЗАНДДЕГ)
Орон хариуцсан захирал:
Дэвид Р. Доллар (ЗАНДДЕГ)
Салбарын менежер:
Эди Ижиасз-Васкуез (ЗАНДДЕГ)/Раул Ратури (ЗАНДДЕГ)
ТОВЧИЛСОН ҮГ АХБ
Aзийн Хөгжлийн Банк
ЗХ
Зохиомол хээлтүүлэг
БМАА
Бэлчээрийн Мал Аж Ахуйн
ШӨ
Шүлхий Өвчин
ДНБ
Дотоодын Нийт Бүтээгдэхүүн
МУЗГ
Монгол Улсын Засгийн Газар
ӨОЗС
Өрхийн Орлого, Зарлагын Судалгаа
ЭМАА
Эрчимжсэн Мал Аж Ахуй
АБТС
Амьжиргааны Баталгаажих Түвшний Судалгаа
СЯ
Сангийн Яам
ХХААХҮЯ
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
ҮСГ
Статистикийн Газар
ШХА
Швейцарийн Хөгжлийн Агентлаг
НҮБХХ
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
АББ
Ажлын Баримт Бичиг
МОНГОЛ НЭР ТОМЬЁО
Аймаг
Орон нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж
Сум
Орон нутгийн засаг захиргааны дунд нэгж
Баг
Орон нутгийн засаг захиргааны хамгийн бага нэгж
Зуд
Цаг агаарын маш хүнд нөхцөл (ган; өвлийн цасан шуурга; хэт хүйтрэл) бөгөөд түүнээс шалтгаалан олон тооны мал сүрэг хорогддог үзэгдэл
Идэш
Өвөл хэрэглэхээр бэлтгэдэг малын гаралтай хүнс буюу мах
Нэгдэл
Үйлдвэрлэгчдийн хамтрал
ГАРЧИГ
ТАЛАРХАЛ.............................................................................................................................................................................i ХУРААНГУЙ ........................................................................................................................................................................ ii I.
ОРШИЛ ........................................................................................................................................................................ 1
II.
САЛБАРЫН ТОЙМ ................................................................................................................................................ 6
III.
САЛБАРЫН ЦААШДЫН ХАНДЛАГА .................................................................................................. 27
IV.
САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ............................................................................................................. 33
V.
АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ ........................................................................................................................ 44
ТАЛАРХАЛ
Энэхүү нэгдсэн тайланг Эндрью Гүүдланд (Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн ахлах эдийн засагч), др. Денис Шихий (бэлчээрийн экологич, зөвлөх), др. Тара Шайн (мал зүйн мэргэжилтэн, зөвлөх) нар бэлтгэсэн болно. Энэхүү тайлан Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны ажлын хэсгээс, ноён Даваадоржийн (Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан) удирдлагаар эрхлэн гаргасан 5 цогц судалгааны баримт бичигт голлон тулгуурласан болно. Ажлын баримт бичиг 1А: Малчдын Орлогын Судалгаа, Тааикэ фан Хоэкфлакэн, Н. Нямаа нар бэлтгэв. Ажлын баримт бичиг 1В: Малчдын Орлогын Судалгаа: Баянхонгор аймгийн малчдын тухайлсан судалгааг Мария Фернандез-Жименз (Колорадогийн их сургууль), Б. Батбуян (ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Нүүдэлчдийн бэлчээр судлалын төв), Ж. Оюунгэрэл (ШУА-ийн Газарзүйн хүрээлэн) нарын судаачдын оролцоотойгоор бэлтгэв. Ажлын баримт бичиг 2: Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижиглэн худалдааны хөдлөл зүйг Жон Марлоу (Австралийн ProAnd Ассоциаци) др. Бадарч Сундуйн туслалцаатайгаар бэлтгэв. Ажлын баримт бичиг 3: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний бэрхшээлт байдлыг Ралф фан Гэлдэр (хэд хэдэн газар ажилладаг, зөвлөх), др. Б. Батбаатар (Монголын Бодлогын судалгааны төв) нар бэлтгэв. Ажлын баримт бичиг 4: Төсвийн зардлын дүн шинжилгээг др. Улрих Коэстэр (ХБНГУ-ын Килийн их сургууль) Шаравжамцын Дэнсмаа (ХААИС) нарын туслалцаатайгаар бэлтгэв.
Тайланд санал шүүмж, зөвлөгөө өгсөн Натан Бэлэт, Робин Меарис, Гаиане Минасян (Дэлхийн Банк), Маркус Дубарх (Швейцарийн Хөгжил ба Хамтын Ажиллагааны Агентлаг, Монгол улс), А. Энх-Амгалан (Бодлогын Судалганы Төв, Монгол Улс) нарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Түүнчлэн бүх ажлын баримт бичиг болон тайланг нэгдсэн хэлбэрт оруулсан Юнкинг Тиан, Шуйчен Чен нарт болон орчуулж, бүх нийтийн хүртээлд хүргэх ажлыг зохион байгуулсан Бадарчийн Эрдэнэ-Очир нарт талархал илэрхийлж байна.
i
ХУРААНГУЙ
1. Монголын мал аж ахуйн салбарын талаар олон янзын ойлголт, хүлээлт бий болоод байна. Хамгийн түгээмэл нэг ойлголт бол нүүдэлчид эх нутагтаа нүүдэлчдийн амьдралын соёл, ёс заншлыг мөнхөд хадгална хэмээн үздэг дэврэнгүй сэтгэгдэл юм. Үүний эсрэгээр бэлчээрийн мал аж ахуйг хоцрогдсон, орчин үеийн эдийн засгийн тогтолцооноос шоовдорлогдсон, тогтвортой биш үйл ажиллагаа явуулдаг, орлогын эмзэг байдалтай учраас энэ нь малчдыг ядууралд хүргэдэг гэсэн ойлголттой хүмүүс ч байдаг. Энэ салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, түүний борлуулалтын хэмжээ, малчдын орлогыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэх бас нэг хэсэг нь байна. 2. Эдгээр үзэл бодлын дунд үнэн зөв зүйл ч бий, бас буруу ойлголт ч бий бөгөөд мал аж ахуйн (МАА) салбарыг бодитойгоор ойлгох нь тийм ч амар хялбар биш байдаг. Зарим нэг баримт мэдээ дурьдвал Нэгдүгээрт: МАА-н салбар бол өнөөдрийнх шиг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 орчим хувийг бүрдүүлдэг хэмжээнд хүртэл буурч, улс орны эдийн засагт эзлэх харьцааны хувьд ач холбогдол багатай салбар байгаагүй юм. Ялангуяа уул уурхайгаас олох орлого ойрын жилүүдэд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдийн засагт оруулах МАА-н салбарын тотолцоо улам бүр буурах төлөвтэй байна; Хоёрдугаарт: нийт ажиллах хүчний 40 орчим хувь нь МАА-н салбараас шууд хамааралтай бөгөөд ДНБ-д эзлэх хувь хэмжээний бууралтыг эс тооцвол энэ салбар нь ажил эрхлэлтийн хувьд улс орны эдийн засагт хамгийн чухал салбарын нэг байсаар байх болно; Гуравдугаарт: МАА-н салбар нь бэлчээрийн нөхцөл, түүний хүртээмжээс хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чухал салбар бөгөөд байгаль цаг уурын эрсдэлтэй байдлаас байнга хамаарч байдаг эмзэг салбар. Дөрөвдүгээрт: 1990-ээд оны эхээр улсын өмчийн сангийн аж ахуй болон нэгдэл хоршоолол тарснаар энэ салбар эрс өөрчлөгдөж, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон юм. 3. Энэ тайлангийн зорилго нь МАА-н салбарыг эдүгээ удирдаж буй байдал, салбарын хөгжлийн чиг хандлага, түүнд нөлөөлөх зүйлс, цаашид ямар сонголт хийх тухай дэлгэрэнгүй авч үзэхэд оршиж байгаа болно. Тус тайлан МАА-н салбарын бодлогын баримт бичиг биш бөгөөд, харин тус салбарын цаашдын хөгжлийн талаар тодорхой ойлголт өгч, бодлого боловсруулах, ялангуяа энэ салбарын төсвийн зардал болон засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өдөөхөд чиглэгдсэн болно. Уг тайланг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны ажлын хэсгээс эрхлэн 2006, 2007 онд гаргасан ажлын 5 баримт бичигт тулгууран бичсэн болно1. Эдгээр баримт бичгүүд нь МАА-н салбарын удирдлагад дутагдаж буй мэдлэгийг олж харах,
1
Япон улсын Хүний нөөцийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хийгдсэн эдгээр ажлын баримт бичгүүдийг Дэлхийн Банкны захиалгаар хэвлүүлсэн бөгөөд, тэдгээрээс Улс орны эдийн засгийн меморандум: өсөлтийн эх сурвалж (2007), хэвлэлтэнд явж буй Монголын хүн амын амжиргааны зардал ба санхүүгийн удирдлагын хяналт зэрэг нь ихээхэн чухалд тооцогддог.
ii
цаашид анхаарахад чиглэгдсэн бөгөөд салбарыг бүхэлд нь судлахад чиглэгдээгүй тул салбарын бусад ажлын мэдээ, мэдээллийг нэмэлт болгон оруулсан болно. Ажлын таван цогц баримт бичигт: ББ1A: Малчдын Орлогын Судалгаа: Малчдын типологийн судалгаа ББ1B: Малчдын Орлогын Судалгаа: Баянхонгорын малчдын тухайлсан судалгаа ББ2: Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижиглэн худалдааны хөдлөлзүй ББ3: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний бэрхшээлт байдал АББ4: Төсвийн зардлын дүн шинжилгээ 4. Эдгээр ажлын баримт бичгүүдэд МАА-н салбарын хөгжлийн чиг хандлагад нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдийг, тухайлбал: мал тоо 42 сая толгойд хүрсэнийг авч үзвэл хамгийн олон тоотой болж, эрчимтэй өссөн, (ҮСГ, 2008 оны 12-р сар); мал сүргийн бүтцэд өөрчлөлт гарч, ямааны тоо толгой урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн, түүнчлэн хөдөө орон нутгаас суурин газар, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн хүн амын нүүдэл шилжилт хөдөлгөөн зэргийг гаргаж харуулсан. Үүнийг байгаль орчны эрсдэл, зах зээлийн эдийн засгийн нөлөөлөл, зохицуулалтын тогтолцооны сул байдал зэрэгтэй холбож ойлгох нь зүйтэй. Түүнчлэн эдгээр ажлын баримт бичгүүдэд МАА-н салбарын ирээдүйн асуудал, мөн салбарыг эрчимжүүлж, хөгжүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтийн нэг эх үүсвэр болоход маш чухал ач холбогдолтой ба ядуу айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх нийгмийн халамжийн салбарын нэг болгох, улмаар байгалийн нөөцийг зохистой ашиглахад тус болох асуудлуудыг тусгасан болно. 5. МАА-н салбар нь олон айл өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болон хөгжиж буй өнөө үед 500-аас дээш тооны малтай, их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг айл өрх ба цөөн тооны малтай малчид хоёрын хооронд ихээхэн ялгаа бий болж байна. Үүнийг ББ1А ба 1В-д тодорхой тусган, малчин айл өрхийн дэд бүлгүүдийг дараах байдлаар нэгтгэн харуулсан. Үүнд: (i) 500-аас дээш тооны малтай, чинээлэг өрх (өргөн хүрээний үйл ажиллагаа эрхэлдэг), эсвэл цөөн тооны сүүний үнээ, малтай бөгөөд эрчимтэй ажиллаж ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өрхийн бүх гишүүд нь ажлаар хангагдах боломжтой айл өрхүүд энэ бүлэгт багтаж байгаа ба тэд орлого сайтай, бэлчээр нутаг хангалттай, өвөл хадлан тэжээлээ бэлтгэн авч чаддаг, шаардлагатай үед алс хол газар ч нүүдэл хийх чадвартай байдаг. Ийм 500-аас дээш толгой малтай малчин өрх нийт малчдын зөвхөн 6%-ийг бүрдүүлдэг. (ii) Нийт малчдын 25%-ийг бүрдүүлдэг 200-500 толгой малтай тогтвор сууршилтай малчин өрх. Тэдний амьдралын түвшинг дунд ба доогуур гэж үзэж болно. Энэ бүлэгт хамрагдах малчид малаа маллаж гэр бүлийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой боловч тэд зуданд нэрвэгдэх нь их, бэлчээр нутаг ба хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас шалтгаалан мал сүргээ өсгөх боломж нь хязгаарлагдмал байдаг. (iii) Энэ бүлэгт 200-аас доош тооны малтай (ихэвчлэн 100-аас доош тооны малтай), ядуу амьдралтай, зуданд байнга нэрвэгддэг, төр засгийн тусламжинд iii
найдсан, мал маллаж амьдрах нь тэдний хувьд амьжиргааны зөв арга биш боловч өөр сонголт байхгүй, орлогогүй айл өрх эсвэл ганц бие малчид багтана. (iv) Энэ бүлэгт эдийн засгийн болон амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан малчин болсон, ерөнхийдөө 200-аас доош тооны малтай байнгын бус малчин өрхүүд багтана. Энэ бүлэгт сурин газар руу түр хугацаагаар ирж нүүж очсон хүмүүс ч орно. (v) Өөрийн өмч болох малтай (200-аас илүүгүй толгой), эсвэл малгүй, МАА-г өөрийн өрхийн орлогод нэмэртэй гэж үзэж, түр хугацаагаар эрхэлдэг, уурхайд гар аргаар алт ухагчид, тариаланч, улирлын байдалтайгаар хот суурин руу шилжиж ажил эрхэлдэг “цагийн малчид” энэ бүлэгт багтана. 6. Мал сүргийн хэмжээнээс хамаарч арилжааны баримжаа, зохион байгуулалтын ур чадвар, орлого ба зах зээлд оролцох чадвар зэргээрээ ялгаатай олон янзын малчин өрх бий болсныг дээрх баримт харуулж байна. Нэгж өрхийн малын тоо өссөөр байгаа боловч МАА-н салбар бүхэлдээ орлого багатай, эрсдэлд өртөмтгий салбар хэвээр байсаар байгаа өнөө үед малчдын санаа бодол зөвхөн малын тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарахаас бус эрчимжсэн эсвэл чанарт анхаарал төдийлэн тавихгүй байна. ХААХҮЯ-ны мэдээгээр энэ салбарын үйлдвэрлэлийн бүтээмж 1886-1990 оныхоос 2001-2007 онуудад 26 хувиар буурсан байна. Өссөөр байгаа малын тоо байгалийн нөөцийн дээд хязгаарт хүрсэн бөгөөд, ихэнх малчид тэрхүү хязгаарын аль хэдийн даван гарч, улмаар маш их хэмжээний бэлчээр нутгийг доройтуулж байна гэж үзэж байна. Ихэнхи нутагт мал маллагааны уламжлалт арга ажиллагаа алдагдаж, бусдын бэлчээр нутагт нэвтрэх, зөрчил маргаан, малын хулгай гарах үзэгдэл элбэгшсэн байна. 7. МАА-н салбар хамгийн хямралтай үед тулж ирээд байна. Малын тоо толгой, нягтшилтыг бууруулах бодлого байхгүй, малын тоог цөөрүүлэх эсвэл тогтвортой байлгах зах зээлийн урамшуулалт систем нэвтрэхгүй байгаагаас шалтгаалан малчин өрх орлогоо нэмэгдүүлэх, эрсдлийг даван туулах зорилгоор малын тоог нэмэгдүүлсээр байгаа ийм нөхцөлд малын өсөлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр өмнө гарч байсан үзэгдэл (тухайлбал 2000-2002 оны зудтай жилүүдэд малын тоо 25%-иар буурч, олон айл өрх хэт ядууралд орж, хот суурин руу олноор шилжин нүүж, ДНБ-ний өсөлт зогсонги байдалд орсон) давтагдах магадлалтай. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бүрэн тодорхой биш байгаа боловч ирээдүйд улам хуурай, дулаан болох ба түүний үр дагавар нь эмзэг тогтоцтой тал хээрийн бэлчээр нутагт дарамт болж нөлөөлөх нь дамжиггүй (Батимаа, 2005). 8. Малчдын явуулж буй үйл ажиллагааг тус салбарт тулгардаг эрсдэл болон урамшуулалтай холбон тайлбарлаж болох боловч энэ салбарын одоогийн хөгжил нь засгийн газраас орчин үеийн МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл баримтлалттай зөрчилдөж байна. Салбарын урт хугацааны зорилт бол малын гаралтай түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний чанар, өртгийг дээшлүүлэх, улмаар гадаад зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх явдал юм. Ийм зорилтыг ажил хэрэг болгохын тулд өнөөгийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд экологийн хязгаарлалт байгаа учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломж байна. Түүний тулд, одоогийн үйлдвэрлэл, боловсруулалт болон борлуулалтыг чадавхийн хувьд ихээхэн өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх янз бүрийн iv
арга зам бий. Үүнд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэйгээс гадна Засгийн газрын бодлогод туссанчлан малчдын “санаа бодол”-ыг өөрчлөх нь чухал болоод байна (МУЗГ, 2009). 9. Одоогийн байдлаар малчдад хуучин арга барилаа өөрчлөхөд үзүүлэх урамшуулал маш бага байна. Хэдийгээр ярьсаар, хэлэлцсээр байгаа боловч одоогоор малчдад бэлчээр нутгаа эзэмших эрх зүйн баталгаа байхгүй учир тэдний хувьд мал маллагааны арга ажиллагаагаа сайжруулах боломж хомс юм. Одоогийн мөрдөж буй Газрын тухай хууль нь малчдын эрхийн талаар хоёрдмол утгатай тодорхойгүй байдлыг үүсгэсэн бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулах хууль тогтоомж хангалтгүй хэвээр үлдсэн. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд шаардагдах орлогын эх үүсвэр, ялангуяа малын өвс тэжээл бэлтгэн нийлүүлэх систем сайн хөгжөөгүй, малчдын өөрөө өөрийгөө эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн зах зээлийн систем бий болоогүй байна. Малын индексжүүлсэн даатгалын системийг туршиж эхлээд байгаа бөгөөд малчдыг малаа олноор өсгөхөөс өөр сонголт хийхийг санал болгож байгаа. Үйлдвэрлэгч талаас нь авч үзвэл, малчид бүтээгдэхүүний чанараа дээшлүүлснээр гарах ашигийг олж харахгүй байна. Одоогийн байдлаар зарим бүтээгдэхүүнийг эс тооцвол, тус салбарын голлох бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход хязгаарлагдмал байна. Үүнд мах, сүү зэрэг нь чанарын шаардлага хангахгүй, мөн малын халдварт өвчин болох шүлхий өвчин гарсантай шууд холбоотой. 10. МАА-н үйдвэрлэлийг дэмжих нэгдсэн сүлжээ бий болоогүй байна. Дотоодын зах зээл энэ салбарын хөгжлийг залж жолоодоход тус дэм үзүүлэх боломжтой. Эрчимтэй хөгжиж буй хотжих үйл явц, өсөн нэмэгдэж буй чинээлэг, тансаг хэрэглээтэй худалдан авагч хэрэглэгчид, тэдний өндөр түвшний хэрэглээ шаардлага зэрэг нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нөлөөлөх боломжтой. АББ2-т Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд албан ёсны супермаркет, жижиглэн худалдаалах төвүүд бий болсон бөгөөд тэдгээр төвүүд борлуулалтын асуудалд (бүтээгдэхүүний чанар, баглаа боодол, боловсронгуй байдал зэрэг) ихээхэн анхаарч байна. Гэвч МАА-н салбарын зүгээс дээрх шаардлагыг хангасан янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болох болоогүй байна. 11. Одоогийн байдлаар МАА-н орчин үеийн үйлдвэрлэлийг дэмжих засгийн газрын санаачлага бага, идэвхи санаачлаггүй байна. Өнөөг хүртэл төрийн оролцоо МАА-н салбарт чухал үүрэгтэй хэвээр байна. 1990-ээд оны үед малыг хувьчилсан нь түүний бүтээгдэхүүнийг төдийгүй мал эмнэлгийн үйлчилгээнд оролцох төрийн оролцоог ихээхэн холдуулсан билээ. Зарим нэг үйлчилгээ, тухайлбал мал эмнэлгийн үйлчилгээ, үнэгүй үйлчилгээ зогссоноос хойш малчид ийм төрлийн үйлчилгээнд мөнгө зарж хөрөнгө оруулах хүсэлгүй болсон юм. МАА-н салбарт зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт бусад улс орныхтой харьцуулбал багассан бөгөөд засгийн газрын зүгээс импортоор оруулж ирж буй хүнсний гол бүтээгдэхүүнээс, ялангуяа үр тарианаас хамааралтай байдлыг бууруулахын тулд газар тариалангийн үйлдвэрлэл дээр төвлөрсөн юм. Сүүлийн жилүүдэд МАА, газар тариалан зэрэг ХАА-н салбарт зарцуулж буй төсвийн хэмжээ нэмэгдсэн боловч энэ нь зах зээлд шууд нөлөөлөхөд чиглэгдэхээс бус, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний нөөцийн тэгш бус байдлыг арилгах, түүний бэрхшээлт байдлыг
v
шийдвэрлэх, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн үед туслалцаа үзүүлэхэд зарцуулагдахгүй байна. 12. Дээр дурьдсан асуудлууд, хандлагын хариу болгон энэхүү тайланд МАА-н салбарыг амжилттай урагшлуулаж, зах зээлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг тусгаж байна. Зах зээлийн эдийн засгийн үед төр маш чухал үүрэг гүйцэтгэдэг: хүн амын хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүний зах зээлийн уналтыг (market failure) бууруулахад чухал үүрэгтэй. Монголын ХАА-н салбарын хувьд зах зээлийн уналт нь анхаарах ёстой асуудал юм. ХАА-н салбар нь шинэ нөхцөлд шилжин зохицож чадсан ямар ч улсад шилжилт амжилттай болдог. Монгол улс газрыг төрийн өмчид үлдээхээр шийдвэрлэсэн нь газар түүнтэй холбоотой зах зээлийн харилцааны хөгжлийг хязгаарласан бөгөөд үүний зэрэгцээ бэлчээрийн менежментийг сайжруулахад баримтлах бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, дагаж мөрдүүлэх талаар ямар нэг хувилбар ч гаргаагүй байна. ХАА-н үйлдвэрлэлийн үр ашгийг өсгье гэвэл, аливаа бодлого нь төрийн бий болгосон зах зээлийн уналтыг бууруулахад чиглэгдсэн байх ёстой юм. Хүн амын хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн уналтыг бууруулахад ХАА-н төсвийг чиглүүлсэн нөхцөлд илүү үр ашигтай бас үр дүнтэй зарцуулах болно. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардалгтай. 13. Газар ба усыг ашиглах боломж: МАА-ын салбарын хөгжлийг хурдасгахад засгийн газраас шийдвэрлэх хуулийн болон бодлогын хамгийн чухал хоёр асуудал бол малчдад газар ба усыг эзэмшүүлэх асуудлыг тодорхой болгон шийдвэрлэж дэмжих явдал юм. ХАА-н үйлдвэрлэлийн хамгийн суурь нөөц бол газар мөн. Газар нь зах зээлийн эргэлтэнд оруулж болох таваар болж, ХАА-н үйлдвэрлэлийн суурь бүрэлдэхүүн болохын хувьд үнэ цэнэтэй байдаг. Үүний адил ус бол МАА-н салбарт үр ашигтай үйлдвэрлэл явуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг сайжруулах, түүнд нөлөөлдөг байгалийн гаралтай эрсдэлийг бууруулахад ихээхэн чухал нөөц болж өгдөг. Газар ба усны нөөцийг ашиглах явцад энэхүү хоёр чухал нөөцийг ашигладаг бусад салбар ХАА-н үйлдвэрлэгчтэй өрсөлдөгч болдог. 14. Малчдын зохион байгуулалт: Малчдыг албан ба албан бус хэлбэрээр бүлэг болгож2 улмаар бэлчээрийг удаан хугацаагаар эзэмших нөхцөлөөр хангаснаар тэдний орлогыг нэмэгдүүлэх, маркетингийн зардлыг бууруулж, менежментийг сайжруулах боломжийг бий болгоно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба зах зээл хариуцсан нөхөрлөлүүд гишүүддээ зориулж, махны үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ба малчдын хооронд зах зээлийн холбоо сүлжээ байгуулах нөхцлийг хангаж өгөх боломжтой. Жишээлбэл, махны үйлдвэрэл явуулдаг хувийн компаниуд мал худалдаж авах, нядлах, боловсруулах, махаа суурин газрын ресторан, супермаркет, махны худалдааны төвүүдэд нийлүүлэх сүлжээг аль хэдийн бий болгосон байна.
“Хамтрал” хэмээх энэ үг нь өнгөрсөн нийгмийн үеийн хамтралжуулалтын бодлогын улмаас Монголд олонтой сөрөг утгаар ойлгогддог. Малчдын дунд нөхөрлөл, хамтрал, төрийн бус байгууллага, албан ёсны бус бүлгүүд зэрэг бий болсон бөгөөд тэдгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба зах зээлжилтийг нэмэгдүүлэх боломжтой. 2
vi