STYLE MONGOLIA

Page 1


STYLE

2012-2013 ОНЫ ШИНЭ ЖИЛД ЗОХИУЛСАН ДУГААР

8 ЗАГВАРЫН ЕРТӨНЦИЙН АМЬД БУРХАН STYLE/ MODEL 20 ЭРЧҮҮДИЙН ХУВЦАСЛАЛТ STYLE/ ЭРЧҮҮД

30 СҮРЧИГ - ДОРНЫН ЭМЧИЛГЭЭ STYLE/ BEAUTY 36 ТREND /ГАДУУР ХУВЦАС/ STYLE/ TREND

44 ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛ STYLE/ ДААШИНЗ

58 МОНГОЛООС ТӨРСӨН НОРВЕГИ БРЭНД

STYLE/ BRAND

62 НҮҮР БУДАЛТ

STYLE/ BEAUTY

66 3D ХАРЦ 70 ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ БЭ?

STYLE/ CHANGE

72 УЛС ОРНУУДЫН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН ЗООГ STYLE/ FOOD 78 78 ЖИНХЭНЭ ТЭСРЭЛТ STYLE/ TOUR STYLE.MN сайтаас эрхлэн гаргав. 2

WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

3


4

WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

5


6 WWW.STYLE.MN


Эмэгтэй хүн бүр нэгэн хэвийн амьдралаар амьдарч, амьсгалж, хувцаслаж байсан үе саяхан. Цаг үе өнгөрсөөр хүн бүр өөрийн дотоод зан төрхөө илүү зоригтой илэхрийлэх болсон ба үүнийгээ хувцаслалтаараа илэрхийлэхийг зорих нь түгээмэл болж ирж байна. Иймдээ ч ихэнх хүний дотор хадгалагддаг байсан антиконсерватив буюу чөлөөт шинж илүү ил гарч ирэх болсноор хувцасны антиконсерватив чиг хандлага ирж буй улиралд загварын тайзыг давамгайлан эзлэж байна. Эдгээр төрхүүд нь биднийг гайхуулж, соронз мэт татах шиг. Шинэлэг шийдлүүд нь сэтгэл хөдлөлийн коктейль болон хувирч, бидний энгийн нүдээр хардаг байсан зүйлсийг өөрөөр харах боломж олгоно. Мэдээж уг зохицолын салшгүй нэг хэсэг нь зоригтой шийдэл буюу стилийн мэдрэмж юм. Өөрийн чөлөөт сэтгэлгээгээрээ сонголтоо хийцгэе!

WWW.STYLE.MN

7


STYLE /STAR STYLE / STAR

ГРЕЙС КОДДИНГТОН. 8 WWW.STYLE.MN


STYLE STYLE/STAR / STAR

ЗАГВАРЫН ЕРТӨНЦИЙН АМЬД БУРХАН Энэхүү эмэгтэйн амьдралыг энгийн, тайван гэж хэлхийн аргагүй юм. Түүний түүх нисэлт ба уналт, зөрчилдөөн ба эвлэрэл, классик ба галзуу хиппигээр дүүрэн байж. Тэрээр бүр жаахан охин байхдаа гэлэнмаа нарын хийдийн орон доор нууцаар Vogue сэтгүүл эргүүлдэг байхаасаа эхлэн өөрийн амьдралын зорилгоо тодорхойлсон нэгэн.

WWW.STYLE.MN

9


STYLE STYLE / STAR /STAR

Энэхүү багын сонирхол нь түүний алдар нэрд хүрэх суурь болж өгсөн ба хожим нь Vogue сэтгүүлийн түүхэн дахь хамгийн зузаан дугаар болох 2009 оны 9-р сарын ээлжит дугаарыг гаргасан нь загварын ертөнцийг шуугиулсан хамгийн гайхалтай сэтгүүл болж чадсан ба түүнд нөр их нэр хүндийг авчирсан түүхтэй билээ. Өнөөдөр Грейс Киддингтон – fashion үйлдвэрлэлийн агуу алдартан болж чадсан бол, олон жилийн өмнө бага насандаа өөрийн хамгийн дуртай сэтгүүл болох Vogue-ийн салшгүй нэг хэсэг болно хэмээн мөрөөдөж ч байсангүй бизээ.

10 WWW.STYLE.MN


STYLE STYLE/STAR / STAR

БҮЛЭГ 1

АМЬДРАЛ – МӨРӨӨДӨХ ТОГЛООМ Буржгар, улаан шаргал үст эмзэгхэн охины хувьд ямар ч зугаа цэнгэлгүй хатуу ширүүн орчинд (гэлэнмаа нарын сургуульд) Vogue загварын сэтгүүлийг гарчиглах нь цорын ганц гэрэл гэгээ байжээ. Сэтгүүлийн дугаар бүр нь багаар бодоход 3-н сараар хоцорч шуудангаар ирдэг байжээ. Тэр үед түүнд “төрөлх хотод сэтгүүлийн шинэ дугаарыг цаг алдалгүй шууд зарагддаг болоосой” гэсэн ганц л мөрөөдөл байж. Маш нарийн мэдрэмжтэй, мөрөдөмтгий охин хэсэг хугацааны дараа Vogue сэтгүүлээс зарлагдсан загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтанд оролцохоор зоримог шийдэн, түүндээ ч тэр ялж чадсан! Буржгар үст сэргэлэн охины давтагдашгүй төрхийг энэ үед олж харахаас гадна маш өндрөөр үнэлжээ. Тэрээр нэрт фото зурагчидад болон бусад сэтгүүлийн редакторуудад шууд таалагдсан гэдэг. Ингээд загвар өмсөгчийн карьер хөөн тэрээр Лондонруу шилжин суурьшжээ. Энэ үед Грейс зураг авалтуудын дунд бараг амрах ч завгүй шургуй ажиллаж байв. Түүний аз жаргалд хязгаар гэж үгүй байлаа, Түүний ирээдүй урьдаас зурагдсан мэт дуртай урлагтай нь салшгүй санагдана! Гэвч энэхүү нисэлт нь хэтэрхий богинхон байв. 26 настай нэр алдрын оргилд гарсан топ модель нэгэн өдөр автын осолд орсноор түүний бүх амьдрал өөрчлөгдөнө. Түүний мөрөөдлийн тоглоом үүгээр

WWW.STYLE.MN

11


STYLE / STAR БҮЛЭГ 2 ЯМАР Ч БОРОО ОРОХГҮЙ. МӨРӨӨДӨЛ. ХУВИЛБАР 2. Ослын уршгаар түүний нүд болон нүүрний нэг хэсэг маш их гэмтжээ. Мэдээж хэн ч гэнэтийн ослоос зайлахын аргагүй. Гэхдээ нэрт загвар өмсөгчийн хувьд нүүр царайгаа сэндийчүүлнэ гэдэг ямар аймаар болохыг төсөөлөхөд ч бэрх. Эхэн үедээ тэрээр ийм сайхан явж байсан замаа төгсгөл болгох талаар бодож ч чадахгүй байснаар барахгүй түүний бүх чармайлт үр дүн өгөхгүй байлаа. Мэдээж мэс заслын ач тусаар тэрээр ослоос үүдэлтэй илт ул мөрөөс салж чадсан хэдий ч, бүрэн хэмжээгээр өөрийн мэргэжилдээ буцаж орж чадаагүй. Гэсэн ч түүнд өөрийн дуртай сэтгүүл болох Vogue-д туслах редакторын орон тоон дээр ажиллах аз завшаан олджээ. Хэсэг хугацааны дараа тэрээр фоторедактороор ажиллах болсон ба 19 жилийн турш уг ажлаа хийнгээ Vogue-ийн Британий хувилбарт өөрийн багагүй хувь нэмрээ оруулсан байна.

12 WWW.STYLE.MN


STYLE / STAR Энэхүү загварлаг эмэгтэй Fashion’s Night Out-ын үеэр Prada-ийн Нью-йорк дахь бутикт зогсонгоо кинонд тоглох урилгаас эрс татгалзсан гэдэг. Уг нь ийм сайхан боломжоос хэн ч татгалзаж зүрхэлдэггүй атал тэрээр чадсан юм. Энэ бол бүх л хүний хувьд сайхан боломж, харин түүнд тийм биш! Одоо хэрнээ Грэйс Vogue-д дурласан хэвээр, гэхдээ одоо тосгоны бяцхан охин биш, Харин сэтгүүлийн Америк хувилбарын (creative) захирал болжээ! Грейс, Calvin Klein-ээс хамтарч ажиллах урилга авснаар Нью-йорк руу шилжин стилийн зөвлөгчөөр нэг хэсэг ажилласан байна. 1988 онд алдарт Анна Винтур өөрийн биеэр түүнд Vogue сэтгүүлийн америк хувилбарын захирлаар ажиллах санал тавьжээ. Дашрамд дурьдахад Грейс Винтур хоёрын хооронд маш гайхалтай холбоо үүссэн гэдэг. Грейсын ойр дотныхны хэлснээр Грейс л ганц Анна Винтурын саналыг шүүмжлэн өөрчилж чаддаг байжээ. Харин Анна Винтур нь Грейс Коддингтонын мэргэжлийн ур чадварыг ямар ч хүний сайшаалыг хүртэхүйц өндөр хэмээн дүгнэдэг нэгэн. ‹‹Алдарт зурагчид ч, нэртэй ерөнхий редакторууд ч Грейсын адилаар стилийг нарийн мэдэрч чаддаггүй›› - хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.

Үнэхээр, Коддингтоны ажлыг Vogue-ийн классик гэж тодорхойлдог байна. Түүний энэхүү мэргэжлийн замналыг загварын түүх гэж үзэж судалдаг байна. Тэрээр Vogue сэтгүүлийн зураг авалтаас эхлээд хуудас бүрийн загвар, хавтасны нүүрийг хүртэл гаргадаг учраас маш олон жилийн туршид уг сэтгүүлийн стиль болон агуулгыг бүхэлд нь тодорхойлж ирсэн нэгэн юм.

WWW.STYLE.MN

13


STYLE //STAR STAR

Тэрээр өөрийн биеэр бүх зураг авалтын түүхийг бүтээн, костюм, нүүр будалт, үс засалт зэрэг деталь бүрийг зохицуулдаг байна. Түүний дүр зураг бүхий агуу бүтээлүүд харсан хүн бүр төвөггүйхэн санаж байгаа бизээ: Гайхамшгийн ертөнц дахь Алиса охин, Гоо үзэгсгэлэн ба Мангас, Зэрлэг Өрнөд эсвэл... Коддингтон өөрийн муужгайнуудын хамтаар авхуулсан зураг. 2002 онд тэрээр Жей Филдены хамтаар ‹‹Грейс: Vogue-ийн загварын 30 жил›› зургийн альбом гаргасан. Харин 2011 онд тэр 70 насны, ойгоо тэмдэглэн, өөрийн тухай дурсгал ном бичих ажлаа эхлүүлсэн байна. Тэрээр хэвлэлийнхэнтэй маш ховор уулзаж олон нийтийн анхааралд байх дургүй хэдий ч, түүний ажил бүтээлүүд нь бүхний анхааралд өртөхөөс гадна маш нарийн дотоод ертөнцийг нь бусдад толь мэт дэлгэнэ. Өнгөрсөн цагийн топ модель хүнд осолд орсон хэрнээ загварын ертөнцөд домог болж чаджээ. Грейс Коддингтон загварын ертөнцийн бурхан гэгдэх нэр цол хүртжээ.

14 WWW.STYLE.MN


STYLE STYLE//STAR STAR

Тодорхой нэгэн гайхалтай газруудаар хийгдсэн зураг авалтууд, хамгийн жижигхэн хэсгүүдийг хүртэл маш нарийн бодож тусгасан чимэглэлүүд нь үзэгчид сонирхогчидыг алмайруулна. Бидэнд түүний бүтээлүүдийг олон цагаар ширтэж, гайхаж, бишрэхээс өөр зөм байхгүй билээ. Өмнө нь Грейсын туслах байсан, одоогоор Vogue-ийн Их британий хувилбарын ерөнхий редактор Лиз Тилберис түүнийг ‹‹Грейс – enigma(оньсого)›› хэмээн нэрлэдэг байна. Харин Грейсын хувийн стилийн талаар түүний зүүдний адилаар урьдчилан хэлшгүй гэхэд хилсдэхгүй. Ганцхан шөнийн дотор таахын аргагүй өөрчлөлт биднийг угтана: эмэгтэйлэг даашинзууд хошин брюкэн костюм болж хувирна, харин урт буржгар улбар шар үс гэнэт маш богино болж хувирахын зэрэгцээ панк маягийн өнгүүдээр будагдана гээч!

WWW.STYLE.MN

15


STYLE /STAR

Олон жилийн туршид Грейс бусдаас түрүүлж шинэ загварын чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн. Бүхэл бүтэн нэг жилээр шүү! Та Мадоннагийн дан хөхөвчин дээр нэвт харагдах торон цамц өмсөж олны өмнө гарч ирж шуугиулсныг санаж байгаа биз дээ? Тэгвэл Грейс хамгийн анх яг ингэж хувцаслаж байсан ба энэхүү хувцаслалт нь жинхэнэ загварын чиг хандлага болсон түүхтэй. Мөн Грейс анх ажилдаа ирэхдээ ажил хэрэгч жилетэн доор шорт өмсөж ирсэн нь мөн л шинэ чиг хандлага болж өгсөн байдаг.

70 насыг зооглосон Грейс одоог хүртэл Vogue сэтгүүлийн захирлаар ажиллаж байгаа ба гучин жил тус сэтгүүлд ажилласан туршлагаараа өдөр болгон загварын шинэ чиг хандлагыг гарган ирж, соронзон мэт татах нарийн мэдрэмжтэй, бидний өдөр тутмын амьдралыг гэрэлтүүлэх бүтээлүүдээ туурвсаар байна.

16 WWW.STYLE.MN


Photography Jeymatt Photography Website: http://www.jeymatt.com Facebook: http://www.facebook.com/JeyMattPhotography

Model: Katya Zol Website: www.katyazol.com Facebook: http://www.facebook.com/z.katya

WWW.STYLE.MN

17


18 WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

19


STYLE / ЭРЧҮҮД

Ð Å Ò ÑÂÈ

20 WWW.STYLE.MN

Свитер - эр хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх хувцасны нэг. Уг нь костюмын талаар мөн ингэж ярьдаг ч үнэн хэрэгтээ зөвхөн ажлын шаардлагаар эсвэл үнэхээр зорьж хүсэж байж түүнийг худалдан авдаг. Харин та хэл шинжлэлийн оюутан ч бай, банкны ажилтан ч бай бүр ерөнхийлөгчийн хүрээллийн албан хаагч ч бай, та өөрөө анзаараагүй байхад л таны хувцасны шүүгээнд свитер орчихсон байна. Свитерын төгс байдал нь няцаагдашгүй, харин түүний хэт энгийн байдал нь зөвхөн өнгөц төрх гэлтэй. Учир нь тухайн свитерийн дор зөвхөн түүнд тохирох, сайхан зохицох цамц өмсөх шаардлага гарах ба цамцны зах болон ханцуй чухал ач холбогдолтой болно. Мөн свитерийн шинэхэн төрхийг удаан хадгалах тусгай угаах нунтаг, мөн материалаас нь шалтгаалан угааж, цэвэрлэх тусгай арга хэрэглэх шаардлага гарна. Эрэгтэй болон эмэгтэй свитерүүдийн чухал ач холбогдлыг ХХ-р зууны туршид харуулсаар иржээ. Свитер нь далайчид (эхлээд скандинавын, дараа нь бусад бүх), тамирчид, нисэгчид болон Хемингуэй нарын хамгийн дуртай хувцас болсон байна. Учир нь дулааныг удаан хадгалдгаас гадна, аливаа хүний биеийн галбир, хувцас болон хэтэвчин дахь мөнгөтэй гайхалтай зохицох чадвартай юм. Ноолууран свитер нь хамгийн өндөр үнэтэй байдаг. Маш нарийн, хөнгөн, торгомсог, зөөлөн ноолуур нь маш үнэтэй. Иймд хэрэв та ноолууран свитер худалдан авахаар шийдсэн бол, сонголтоо маш зөв хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, размерээ зөв тодорхойлох, жилийн дараа гэхэд таныг уйдаахааргүй байх өнгө, загвар болон найдвартай үйлдвэрлэгч зэргийг анхааран үзэх хэрэгтэй. Свитерэн цамцнуудын хамгийн анхдагч гэгдэх ноосон свитерүүд нь маш дулаахан байдгаас гадна илүү хямд үнэтэй учраас хамгийн их эрэлттэй нь юм. Дан ноолууран эсвэл дан ноосон цамцнуудаас гадна, холимог материал бүхий цамцнууд үйлдвэрлэгддэг ба ноос, ноолуурын орцоос хамааран үнэ нь өөр өөр байна. Свитерийг мөн синтетик болон хөвөн даавуугаар хийдэг ба энэ нь харьцангуй хямд үнэтэй, хэрэглэхэд илүү арчилгаа багатай байдаг хэдий ч хангалттай дулаахан байж чаддаггүй байна. Свитерүүд захныхаа хэлбэрээс хамаарч өөр өөр тохиолдолд хэрэглэгдэнэ. Учир нь захны төрөл (өнгө болон материалын нягт зэрэг) нь ямар тохиолдолд , мөн ямар хувцастай өмсөхөд тохиромжтой байх зэргээс хамаарч өөр өөр байна.


STYLE / ЭРЧҮҮД

Холбоо барих утас:343395

“Говь” ХК хэрэглэгчиддээ зориулан 2012/2013 оны Намар Өвлийн шинэ загваруудаа худалдаанд гаргалаа. Их хотын өнгө төрхийг шингээсэн Метрополитан хэв маягийг бүрэн утгаар нь танилцуулж байгаа тус коллекци тоосгон улаан, үнсэн саарал, тоорын шаргал зэрэгт агуулагдах өвөрмөц өнгүүдийг гарган авч загваруудаа бүтээснээр орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Говийн загварын гол илэрхийлэл болсон гоо зүй, цэмцгэр, тансаг, эрч хүчтэй байдлыг орчин үеийн их хотын донжтой хослуулсан нь ихэмсэг хээнцэр дахин давтагдашгүй болж чадсан. Их хотын эрхэмсэг оршихуйг тодорхойлохыг хүссэн хэн бүхний сонголт GOBI FALL WINTER 2012/2013-ийн дэгжин загварууд байх болно. Намар өвлийн дэгжин, сонгодог хэрэглээг цогцлоосон шинэ коллекци Говийн бүх салбар дэлгүүрүүдэд худалдаалж эхэллээ.

WWW.STYLE.MN

21


STYLE / ЭРЧҮҮД

ÄÀÀÂÓÓ /ìàòåðèàë/

ÑÓÓÐÜ ÕÓÂÖÀÑ

ÊÎÑÒÞÌ

Хувцасны шүүгээг дүүргэхдээ ямагт суурь хувцсуудаас эхлэх хэрэгтэй. Костюмын ертөнцөд суурь өнгө нь саарал эсвэл хар-хөх өнгө юм. Костюмыг янз янзын материалаар хийдэг ч, аагим халуун улирлаас бусад бүх улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой нь worsted wool буюу шинэ технологиор боловсруулсан нарийн ноосон костюм юм. Сайн чанарын ноосон даавуу нь 80 – 180 ба түүнээс дээш үзүлэлт бүхий “Super” марктай байна. Тоон үзүүлэлт нь өндөр байх тусмаа материал нь илүү нарийн, хөнгөн байна. Гэвч костюмны материал хир нарийн, хөнгөн байна тэр хирээрээ “эмзэг” (мөр болон

тохойн) орчмоороо илүү амархан элэгдэж урагдах магадлалтай. Иймд маш нарийн материал бүхий костюмыг илүү баяр ёслол болон гоёлын зориулалтаар, эсвэл маш чухал албан хэргийн уулзалтуудаар сонгож хэрэглэх нь зүйтэй юм. Ноосон материалтай костюмын тоон үзүүлэлт нь өндөр байх тусам мэдээж илүү өндөр үнэтэй байна. Харин зузаан материал нь илүү хүнд болон хэт халуун байдаг байна.

22 WWW.STYLE.MN

Костюм худалдан авах гэж байгаа бол, юуны түрүүнд түүний материалын бүтцийг анхаарах хэрэгтэй. Ихэнх хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брендүүдийн костюмны материалын 50% нь полиэстер ба өөр нэгэн синтетик материал агуулсан байдаг байна. Ийм бүтэц бүхий материалтай хувцас, тэр дундаа бүр костюм худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь тэд цэвэр ноосон материал бүхий костюмын адилаар таны биен дээр сайхан сууж өгч, сайхан харагдахгүй болно. Алв болох 100%-ийн ноосон материалтайг сайн шалгаж сонгохыг хичээгээрэй. Харин костюмын дотор материал нь вискоз эсвэл bemberg (байгалийн цэвэр нарийн боловсруулсан хөвөн цуулт) зэрэг нь полиэстерийг бодоход илүү тохиромжтой боловч мөн л илүү үнэтэй байдгийн улмаас хямд пиджакуудад ашиглагддаггүй байна.


STYLE/ /ЭРЧҮҮД ЭРЧҮҮД STYLE

ÊÎÑÒÞÌ ªÌÑÃªË Хэрэв костюм таны биед яг яаж зохицож, таарах ёстойг сайн мэдэхгүй байвал, хамгийн том размераас нь шат шатаар багасган танд багдтал нь ээлжлэн өмсөж үз. Үүний дараа танд барьж багадсан размер бүхий костюмны яг дээд размерийг нь авах нь зүйтэй юм. Энэ нь костюм болон пиджак сонгох гол дүрэм биш хэдий ч танд зөв сонголт хийхэд тус болно. Пиджакыг товчилсон үед 2 гараа зөрүүлэн сугандаа хийх үед ямар

нэгэн эвгүй мэдрэмж төрөх ёсгүй. Пиджакны гол үзүүлэлтүүдийн нэг бол мөрний өргөн. Мөр нь таны хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх шаардлагатай хэдий ч, таны мөрнөөс илүү гарч унжихгүй байхыг анхаарах хэрэгтэй. Пиджакыг дурын цамцан дээр өмсөж үзээд худалдан авна гэдэг нь байж боломгүй зүйл юм. Гагцхүү товчилсон , зөв урт бүхий ханцуйтай, танд яг таардаг сороочкон цамцан дээр өмсөж үзэх шаардлагатай.

WWW.STYLE.MN

23


STYLE / ЭРЧҮҮД

ÊÎÑÒÞÌ Пиджакны ханцуйн доороос сороочикон цамцны ханцуй 1,5 см цухуйж харагдах ёстой. Пиджакыг дээд товчоор нь товчил, харин гурван товчтой пиджакийн хувьд – дунд товчийг товчил. Товчилсоны дараа товчны орчимд Х үсэг бүхий хэлбэр үүсэх ёсгүй. Энэ нь материал атиралдаж, харин пиджак таль (бүсэлхий) хавиараа хэт барьж байгааг илтгэнэ. Пиджакны зах сороочкон цамцны захтай нягт таарч өгөх ёстой. Захнуудын хооронд зай гарч байвал та өөр размерийг өмсөж үз, эсвэл бүр өөр загвараас сонгох хэрэгтэй. Пиджакны нуруу хэсэгт, 2 далны хоорондох зайнд материал таталдаж хэвтээ шугам үүсгэх ёсгүй . Энэ нь мөн таны биеийг барьж байгааг илтгэнэ. Хэрэв яг энэ хэсэгт босоо зураас харагдахуйц мэдэгдэж байвал, танд томдож байгааг илтгэнэ. Танд яг таарах размер нь аливаа эвгүй байдлыг үүсгээд байвал та өөр загварыг өмсөж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь сонголтоо яаруу бүү хий.

24 WWW.STYLE.MN


STYLE / ЭРЧҮҮД

ЭРЧҮҮД хэрхэн хувцаслалтаа зохицуулах вэ? Орчин цагт пальтог загварлаг эрчүүд ч, оффис-дресс кодыг баримтлагч ажил хэрэгч залуус ч өмсдөг байна. Нэг хэсэг нь аляск болон куртикнээс зайлсхийн илүү эрхэмсэг харагдахыг хүсдэг бол, нөгөө хэсэг нь ажил хэрэгч хэв маяг бүхий хувцас болон костюмэн дээр пальтооноос өөр юу өмсөж болох талаар мэдлэг бага байдаг байна. Үнэн хэрэгтээ, орчин үед пальто нь ажил хэрэгч хувцаслалтын гол шинж байхаа хэдийнээ больсон. Түүнийг хоёр товчтой классик хослол дээр ч, дөрвөлжин хээт цамцан дээр ч, жинс болон ажлын гутлан дээр ч өмсдөг болжээ. Дашрамд дурьдахад, костюмыг аляск болон нэхийн дор ч өмсөж болохнээ. Пиджакны үнэнч хэрэглэгчид байнга ажлын шаардлагаар пальто өмсөхийг хүсдэг бол, джинс болон чөлөөт хэв маягт дурлагсад өөрийн хувцаслалтандаа бага зэрэг өнгө төрх нэмснээр дэгжин харагдахыг хүсдэг байна.

ÊÎÑÒÞÌ

WWW.STYLE.MN

25


STYLE / ЭРЧҮҮД

КЛАССИК ПАЛЬТО

ÏÀËÜÒÎ

26 WWW.STYLE.MN

Ноосон болон ноолууран, шулуун, нэгэн хэвийн өнгөтэй, давхар болон дан энгэртэй, өвдөг хүртэл урттай пальто нь нэг улирлаас нөгөөрүү шилжин загварын чиг хандлагт байнга багттаг байна. Ийм пальтоны үнэнч хэрэглэгчдэд тулгарах гол асуудлуудын нэг нь уг пальтог зайлшгүй костюм пиджакан дээр өмсөх шаардлагатай болдогт оршино. Ингэснээр хэт олон давхар хувцас өмсөх болдогоос гадна пиджакны ханцуй нь пальтоны ханцуйд багтахгүй асуудал гарч ирнэ. Харин сүүлийн үед нэрт дизайнерууд энэ асуудлаас маш амархан салах аргыг санал болгож байна. Пиджак өмсөлгүйгээр шууд сорочкон цамцан дээр пальтогоо өмсөх ба энэ тохиолдолд нарийн ба шулуун зангиа зүүж өгснөөр дутагдаж буй акцентыг нөхөн тодосгож өгнө. Ийм хослолыг бид ����������������� Ermenegildo Zegna эсвэл Cavalli гэх мэт классик жанруудаас олж харах боломжтой. Зарим үед классик пальтог жинсэн дээр өмсөж болох ба энэ тохиолдолд пальтоны дотор нь содон тод өнгөтэй байвал илүү зохимжтой. Ингэснээр классик хэв маягийн хатуу баригдмал өнгө аясыг зөөллөн таны гадна үзэмжинд илүү залуу төрхийг бий болгох болно. Улаан хивсний ёслол гэх мэт томоохон баяр ёслолын гараанд смокингон дээр шагай хүртэл максимум урттай пальтог сонгох нь зүйтэй. Энэ тохиолдолд хар болон харын төрлийн өнгө бүхий өндөр түрийтэй цэргийн гутал, брюкэн өмд болон цүнхийг хослуулна. Эрэгтэй пальтоны захыг ангийн үсээр чимж өгснөөр ретро-уламжлалыг багасган зөөлрүүлдэг байна. Түүнийг эрхэмсэг ноёдод үлдээгээд альтернативыг хайж олъё, жишээ нь, Prada –гаас санал болгож буй өвөрмөц сүлжмэл даавуун зах.


STYLE / ЭРЧҮҮД Бүх төрлийн пальто, гадуур хувцас захиалгаар хийнэ Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 16 байр. 25-р суваг ТВ урд Утас: 99250926, 96007104

ÏÀËÜÒÎ

WWW.STYLE.MN

27


28 WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

29


STYLE / BEAUTY

СҮРЧИГ - ДОРНЫН ЭМЧИЛГЭЭ

Дэлхийн хэмжээний томоохон дизайнеруудын санал болгож буй цэцэгсийн үнэр нь намрын бүүдгэр, уйтгарт өдрүүдийг төвөггүй давж гарахад тань тусална. Үнэртэй ус, сүрчигний шилдгүүд бол флердоранжийн цэцэг, тиаре болон гүйцэд боловсорсон тоор жимс юм.

MADLY KENZO

Kenzo-ийн нэрийн хуудас болсон дуулгаваргүй, дураараа төрх байдлыг түүний аль ч загварын шоу, тайзан дээр харж болох ба, тэрээр уг эрх чөлөөт байдлаа үнэртэй усанд шингээн гаргажээ. Уг шинэхэн үнэртэн нь лийр жимс болон личи хэмээх цэцэгний тааламжтай үнэрийг шингээсэн байна. Харин сүрчигний савлагааг ‹‹Ямар ч дүрэм журам үгүй!›› - гэдэг уриатай оддын дизайнер Рон Арад бүтээсэн ба савлагаанд эрвээхийн далавчийг дүрсэлсэн байна.

DOT, MARC JACOBS

Алдарт дизайнер Марк Жейкобс нь ‹‹эрх дураараа хотын бүсгүй›› төрхийг илэрхийлсэн тансаг үнэртний коллекцио улирал бүр гаргадаг ба энэ удаа ч мөн өөрийн стильдээ үнэнч байж шинэ сүрчиг гаргасан байна. Шүрэн хорхойн хэлбэртэй савлагаа бүхий хачирхалтай хэрнээ хүчтэй үнэртэй энэхүү сүрчиг нь загвар хөөгч зоригтой эмэгтэйчүүдийг ухаан алдуулна. Учир нь түүнд нойтон мод, улаан өнгийн жимс жимсгэнүүд, флердоранж болон ваниль агуулсан наргил жимс зэргийн галзуу зохицол мэдрэгдэнэ.

30 WWW.STYLE.MN

ELIE SAAB, EAU DE TOILETTE

Берутагаас гаралтай дизайнер Эли Сааб болон үнэртэй усны мэргэжилтэн, армян үндэстэн Франсис Кюркджян нарыг шинэ үеийн “загварын суут ухаатнууд” -ын төлөөлөл гэж үздэг байна. Магадгүй тийм ч учраас тэдэнд гар нийлэн хамтарч ажиллахад дөхөм байдаг байх. Тэд дэлхийг байлдан дагуулж байгаа ба аль аль нь “даашинзыг эрхэмлэгч эрхэмсэг тачаангуй”- бүсгүйчүүдэд татагддаг. Тэдний бүтээл болох Elie Saab Le Parfum, Eau de Toilette сүрчиг нь флердоранж, зөгийн балны үнэрт сарнай болон ветивер цэцэгсийн холимог үнэртэн болно.


STYLE / BEAUTY

WWW.STYLE.MN

31


STYLE / BEAUTY

LOVE, CHLOE EAU FLORALE

ROBERTO CAVALLI, EAU DE PARFUM

Богемын стиль бүхий цэцэгсийн үнэрт сүрчиг нь үнэр бүр өөрөө шинэ нээлт болж өгөх дөрвөн орцны үндсэн дээр хийгдсэн байна. Үүнд озоны өнгө аяс, анхилуун буурцаг, мате цайны навчис болон пудр цэцгийн өнгө аяс.

Алдарт дизайнер Роберт Кавалли өөрийн шинэ сүрчигээ толилуулсан байна. Мэдээж тэрээр шинэхэн сүрчигнийхээ хайрцган дээр өөрийн стиль,нэрийн хуудас болсон анималистик принтүүдийг тусгажээ. Энэхүү сүрчигний савлагааны талаар гуравхан энгийн үгээр илэрхийлхэд л хангалттай: ‹‹дэндүү эмэгтэйлэг төрх››. Хуван - цэцгэн хослол бүхий энэхүү үнэртэнд мөн л флердоранжа багтсан байна, Учир нь жинхэнэ эмэгтэй хүн бүрийн дотор ванилийн ч наргил жимсний ч өнгө аяс байдаг билээ.

PLAY FOR HER, ARTY COLOR EDITION, GIVENCHI

LADY MILLION ABSOLUTELY GOLD, PACO RABANNE

Энэхүү сүрчигний нарийн, ханхийсэн үнэр нь өөрийн шүтэн бишрэгчдээ Парижын Street art-ын тэргүүн Андре Сарайвын ертөнцрүү хөтлөн аваачдаг байна. Сүрчигний савлагаа бүрт түүний бүтээлүүдийн жижигхэн наалт бүхий дээжүүдээс оруулсан байгаа.

Уг нь логикоор бодоход ‹‹Саяд нэг олдох эмэгтэй›› цувралын дараа ‹‹Тэр бумд нэг олдох эмэгтэй›› гэж гарах байтал ‹‹цэвэр алт›› нэрээр шинэ сүрчиг гарсан байна. Савлагаа нь урьдны сүрчигний загвараараа үлджээ – Regent Diamond (400 карат жинтэй) домогт алмас эрдний талст хэлбэртэй хэдий ч, түүний зааг талууд нь тунгалаг биш ба шилэн дотор нь “шингэн алт” байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

32 WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

33


Model: KatyaZol, Uka http://www.facebook.com/uka.davaa.3

34 WWW.STYLE.MN


WWW.STYLE.MN

35


36 WWW.STYLE.MN


STYLE / TREND

ҮСЛЭГ ЖИГҮҮРҮҮД Энэ улиралд үслэг ханцуй маш их алдартай болж байгаа. Маш хөнгөн, энгийн бус хэв маягийг гаргах зорилготой энэ загвар нь дурын өнгө, хэлбэр бүхий жинхэнэ ангийн үс болон жинхэнэ мэт харагдах хиймэл үслэг эдлэлээр хийгдэж болохнээ. Тод бөгөөд тэсрэлттэй эсвэл зөөлөн ба даруу байж болох тэрээр нислэгийн тухай бодлыг төрүүлэх мэт. Ийм деталийн тусламжтайгаар далавчтай болох амархан. Хүний уран сэтгэмж болон урам зориг нь дэлхийн таталтын хуульд захирагдашгүй билээ!

WWW.STYLE.MN

37


38 WWW.STYLE.MN


STYLE / TREND

MULTI COLOR Хурц тод, гялалзсан “look” буюу өнгө төрхийг хүсэж байна уу? Яагаад болохгүй гэж! Таны өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд “MULTI COLOR” буюу өнгө өнгөөр алгалсан үслэг эдлэл болох шинэ улирлын загварын чиг хандлага сэтгэл сэргээх өнгө нэмж өгч танд тус болно. Энэ нь New age (шинэ үе) стилийн нууцлагдмал болон бусдыг өөртөө хүчтэй татах төрх ба үдшийн гэрэлд тодрон ялгарах өнгүүдийн холимог юм. Шидийн мэт, загварлаг, хүчирхэг мөн амьд уг чиг хандлага нь том хотын хэв маяг ба хэмнэлтэй нэгэн зэрэг оршино. New age гэдэг нь гадаад ертөнцөд хандах хувь хүний өөрийн чиг хандлага ба нандин дотоод сэтгэлийг таниулахад орших загварын чиглэл.

WWW.STYLE.MN

39


40 WWW.STYLE.MN


STYLE / TREND

ДУНДАД ЗУУНЫ ГҮНЖ Өнгөрсөн цагийн гайхамшигтай баялаг төрхүүд алдарт дизайнеруудыг огт тайван орхихгүй байна! Биширсэн “хипстерүүд” шинэ эрин зууны загваруудыг тайзнаас нь буулгаж, өнгөрсөн үеийн гайхалтай загваруудыг орчин үетэй хөл нийлүүлэн гарган ирж байна. Эсвэл ирээдүй юм болов уу? Дундад зууны эстетик хэв маяг бүхий готик өнгө аястай зоримог авангард шийдлүүдийг агуулсан элементүүд нь биелэх цар хүрээгээрээ биднийг гайхшруулна! Та яагаад нэгдэж болохгүй гэж!

WWW.STYLE.MN

41


42 WWW.STYLE.MN


STYLE / TREND ОЮУН УХААНЫ ТОГЛООМУУД Аутентик хээ буюу жинхэнэ дөрвөлжин хээ дахин загварын шинэ чиг хандлага болж байна. Тэрээр өөрийн эзэн бүсгүйн хараат бус хэв маягийг илүү тодосгож өгдөг хэдий ч, өнөөдөр хэт чанга харгис биш байх болжээ. “Квадрат хэв” нь шотландын улсын үндэсний гоо зүйг илэрхийлэхээс гадна, намарөвөл 2012-2013 улирлын загварын чиг хандлагыг “Урбанистик Look” буюу орчин үеийн том хотын амьдралын график деталь нь юм. Дөрвөлжин хээ нь гаднаасаа хатуу чанга мэт боловч, шулуун фактууруудын тусламжтайгаар дулаан ба эв тухыг авчирдаг байна. Оюун ухаант хээ нь итгэмээргүй тод бөгөөд бидний сэтгэлд тодхон хүрэх дүрүүдийг төрүүлнэ. Хэрэглэх зааварчилгаа: өөртөө зохицуулж ашиглаж сур.

WWW.STYLE.MN

43


STYLE / ДААШИНЗ

ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛ Шинэ жилийн үеэр үлгэрийн мэт мэдрэмж төрдөг ба хамгийн зарчимч том хүмүүс ч ид шидэд итгэж эхэлнэ. Энэ баярыг хүн бүр хамгийн их тэсэн ядан угтдаг ба мэдээж эртнээс баярын бэлтгэлээ хийж эхэлдлэг байна. Айл бүр гэрээ гацуур модоор чимж, шинэ жилийн үдшийн зоогоор юу хийхээ төлөвлөн, ойр дотныхондоо бэлэг бэлдэнэ. Мэдээж баярын үдэшлэг дээр таныг жинхэнэ үлгэрийн гүнж мэт харагдуулах онцгой дүр төрх бүхий хувцас бэлдэх хэрэгтэй ба энэ нь шинэ он гарахаас өмнө хийж амжуулах зүйлсийн зөвхөн нэгээхэн л хэсэг гээч. Ихэнх бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэг дээр даашинз өмсөхийг хүсдэг байна. Аргагүй ч биз, учир нь даашинз бусад төрлийн хувцаснуудаас хамгийн эмэгтэйлэг, сэтгэл татам хувцас юм. Даашинзны өнгө дурын байж болно. Харин та зурхайд итгэдэг бол зурхай дээр зааснаар өнгөө сонгох, эсвэл хайртай залуугаа өөрийн болгохыг хүсэж байвал түүнийхээ хамгийн дуртай өнгө бүхий даашинзыг сонго. Харин даашинзны загвар болон материал нь ямар ч байж болох ба хамгийн гол нь зөвхөн танд л тохирох, өвөрмөц, илүү эмэгтэйлэг байх хэрэгтэй. Мэдээж хэт энгийн даруу биш, харин ч маш баялаг, баярын өнгө төрхийг шингээсэн байх хэрэгтэй. Харин аксессуарын хувьд од мэт гялалзах, том, чамин байх хэрэгтэй. Баярын үдэшлэгийн цорын ганц гол дүрийн үлгэрийн гүнж нь бүсгүй та байг. Одод танд ирж буй шинэ жилийн гоёлоор хар-алтлаг өнгүүдийн хослолоор хувцаслахыг зөвлөж байна.

44 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

WWW.STYLE.MN

45


STYLE / ДААШИНЗ

46 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ Хэрэв та өөртөө маш итгэлтэй зоригтой нэгэн бол маш тод, баялаг өнгүүдэд анхаарлаа хандуулаарай. Үдэшлэгийн жинхэнэ гол баатар байж эр хүн бүрийн анхаарлыг татахыг хүсэгч зоригтой бүсгүй таныг улаан, шаргал-ногоон, тод цэнхэр өнгөнүүдээс сонголтоо хийхийг санал болгож байна.

WWW.STYLE.MN

47


STYLE / ДААШИНЗ

48 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

Олны жишгийг дагахгүй, аливаа хэв маягт баригдах дургүй нэгэн нь яагаад бага насаа санагдуулахаар хувцаслаж болохгүй гэж. Бид чинь бага байхдаа цасан охин, зальт шар үнэг эсвэл үлгэрийн гүнж болж шинэ жилийн гацуур модоо сэтгэлийн хөөрөл болон баяраар дүүрэн тойрон гүйдэг байсан шүү дээ. Багын дурсамжаа давтах хамгийн тохиромжтой цаг биш гэж үү? Та хүссэн дүрдээ хувирч болно, харин энэ үдэшлэг таны дурсамжинд тодхон мөнхлөн үлдэх болно. WWW.STYLE.MN

49


STYLE / ДААШИНЗ

50 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

WWW.STYLE.MN

51


STYLE / ДААШИНЗ

ÎÍÖÃÎÉ ÓÄÝØ 2012 – 2013 Шинэ жилийн өмнөх үдшийг онцгой даашинз өмсөн, онцгой газар, өөрийн хамгийн хайртай хүмүүсийн хамтаар, онцгой орчинд, хэзээд ч дурсамжинд мөнхлөн үлдэхээр өнгөрөөвөл илүү сайхан билээ.

Энэ л үдэш та өөрийн хүссэнээр байж болохнээ. Шинэ жилийн гацуур мэт гялтагнах, эсвэл дээдсийн хүрээлэнгийн авхай мэт гялалзах... Сонголт таны л гарт...

52 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

WWW.STYLE.MN

53


STYLE / ДААШИНЗ

54 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

WWW.STYLE.MN

55


STYLE / ДААШИНЗ

56 WWW.STYLE.MN


STYLE / ДААШИНЗ

WWW.STYLE.MN

57


STYLE / БРЭНД

ÌÎÍÃÎËÎÎÑ ÒªÐÑªÍ ÍÎÐÂÅÃÈ ÁÐÝÍÄ 2002 онд Ингар Эйде гэр бүлийн хамтаар Монголд анх шилжин ирж орон нутгийн иргэдийн өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор эсгий гар эдлэл хийх сургалт явуулсан байна. Арван жилийн дараа тэдний үүсгэн байгуулсан компани Tova нь багагүй амжилт олхын зэрэгцээ зуун зуун монголчуудад шинэ амьдрал бэлэглэжээ. Norad (The Norwegian Agency for Development Cooperation) Норвеги улсын баруун хэсэгт орших Sunnmøre хотоос нэгэн гэр бүл архидалт болон ажилгүйдэл давтагдсан дэлхийн ядуу орнуудын нэг болох Монгол улсын Дархан хотод 2002 онд шилжин суурьшихаар шийдсэн нь тэндий амьдралдаа хийж байсан хамгийн ухаалаг шийдвэрүүдийн нэг байлаа. Тэр үед монгол улс маш хүнд үед байсан учир Норвегийн Norad (The Norwegian Agency for Development Cooperation) байгууллага

58 WWW.STYLE.MN

Made in Norway 2012/10 Сэтгүүлээс Орчуулагч: Урангоо

монгол улсын хөгжилд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байсан ба Ингар Эйдегийн гэр бүл тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд туслан Дарханд сууршижээ. Дарханд тэд эсгийгээр гар урлал хийх сургалт явуулж, гар урлалаар хэрхэн мөнгө олж, өрхийн амжиргаагаа дээшлүүлэх сургалт явуулж байжээ. 2004 онд Ингар Эйде гэр бүлийн хамтаар нутагтаа эргэн очиж Тоvа AS (www. tova.no) компани байгуулж дэлгүүрээ нээн Норвегийн зах зээлд TOVA брэндийн гэрийн эсгий шаахайнуудаа нийлүүлж эхэлжээ. 2012 оны байдлаар Дархан хот дахь бичил үйлдвэрт нь 100 орчим иргэдийн цалинтай байнгын ажлын байраар ханган ажиллаж гэрийн эсгий шаахайг гар аргаар үйлдвэрлэж байгаа бол, бүтээгдэхүүнүүдээ тэд Норвеги улсдаа нийлүүлж маш их амжилтанд хүрч байгаа юм.


“Амьдралын гутал»

STYLE / БРЭНД

Тоvа брэндийн шаахайнуудын гол түүхий эд нь эсгий ба Норвегийн эрт дээр үеэс ирсэн улалмжлалт технологийг ашиглан 100 % гараар хийдэг байна. Жил ирэх тусам загвар нь шинэчлэгдэж, хийц нь илүү нарийсч байна. Ингар Эйде өөрийн ажилчдаа өөрсдөө сургаж, дадлагжуулан ажиллуулдаг байна. Тоvа брэнд “Амьдралын гутал» гэсэн уриатайгаар хямд үнээр маш сайн чанарын дулаахан шаахайг айл бүрт хүргэхийг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Дархан дахь үйлдвэрт нь өдөр тутам зуу гаруй хүн ажилладгаас 60 нь гэрээт ажилчин. Бүх гэрээт ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдахын сацуу, ажлын маш таатай орчинд ажилладаг юм. Цалингийн хамгийн доод хэмжээ 200 мян төгрөг ба өдөрт 2 удаа үнэгүй хоолтой байна. Ингар Эйде өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ Норвэги даяар нийлүүлэн борлуулж байгаа бол бусад орнуудруу ч гаргах боломжтой ч яарахгүй байгаа юм. Тэд хэдийнээ Норвеги улсдаа бизнесээ эрхлээд удаагүй байгаа ч аль хэдийнээ нэр хүндээ олж чаджээ. Саяхнаас Tova бренд нь норвегийн дизайнер Торе Håvold-той хамтран ажиллах болсон ба Торе Håvold нь эсгий таавчгуудыг илүү шинэлэг, сонирхолтой загваруудтай болно. WWW.TOVA.NO сайтаас дэлгэрэнгүй үзээрэй

WWW.STYLE.MN

59


STYLE / БРЭНД ялгаран дэлхийн хэмжээнд яригдах болсон тухай товч өгүүлэхэд 1962 онд Радо анхны хатуу төмрөөр урласан цагийг зохион бүтээжээ. Энэ материал нь зураасны хамгаалалттай гэж батлагдан, үйлдвэрлэж буй цагнуудын хувьд хүнд хөнгөн даралт ,температур зэрэг гадны хүчин зүыл даах чадвар нь илүү болжээ Дараа нь 1986 онд анх удаагаа өндөр технологиор бүтсэн керамик Radoг цаг хугацаатай уралдаж явдаг бизнесмэн хүмүүс илүү сонгон хэрэглэдэг. Ийнгэснээрээ тэд цаг үеэсээ үргэлж түрүүлж яваагаа мэдрэх болно. Хэрэв бид төсөөлж чадвал, бүтээж чадна, хэрэв бид бүтээж чадвал, ирээдүйг бодитой мэт төсөөлөн харж чадна. Төсөөллөөс өөр хүчтэй, бас эрх чөлөөтэй зүйл гэж энэ ертөнцөд үгүй билээ. Ийм ч учраас Радог төсөөллийн бодит биелэл гэж хэлж болно. Мэдээж хүн бүхэн мөрөөдснөө бодит амьдрал дээр ямар байх вэ? Гээд төсөөлдөг шүү дээ. Радогийн төсөөллийг үүсгэгч мөрөөдлийг бодит амьдрал дээр биеллээ олох гол хаалгыг нээж өгөгч хүчин зүйл нь гэж хэлж болно. Тэдний гол зорилго нь цагны жинхэнэ хувьсгал болсон бүтээл хийх, хамгийн тольгор гадаргуутай цаг бүтээх, өнгө үзэмж нь энгийн, зүүж тайлахад амар мөртөө тэсвэртэй байх, цаг хугацааны элэгдэл болон дизайны хоцрогдлоос бүрэн ангид байх шилмэл цагийг бүтээх явдал байлаа. Радогийн цагнууд бусдаас юугаараа

материалыг гарган авсан байна. Кремик материал: сүүлийн жилүүдэд нилээдгүй шуугиан тариад байгаа энэхүү Кремик материал нь маш өндөр технологийг ашиглаж үйлдвэрлэсэн материал юм. Анагаах ухааны хамгийн орчин үеийн дээд салбаруудад ашиглагдахаас гадна сансарт ашигладдагаараа илүү алдартай. Кремик нь металлтай харьцуулахад хөнгөн, шатдаггүй, зурагддаггүйгээс гадна хүний арьсанд маш тааламжтай бөгөөд харшил үүсгэдэггүйгээрээ хэрэглэгчид радог сонгох нэг түлхүүр нь болжээ . Зураас гардаггүй сапфир нүүр: Үйлдвэрийн аргаар сапфирын шилийг гаргаж авах үндсэн материал нь мөн л нунтаг байдаг. Энэ нунтгийг цельсийн 2050 градусд кристалжуулдаг. Өндөр зориулалтын алмазын фрезийн тусламжтайгаар хальс гаргаж аваад, хальс болгоныг тус тусад нь нимгэлж өнгөлдөг. Эцсийн үр дүнд дээд

60 WWW.STYLE.MN

зэрэглэлийн тунгалаг, гадны үйлчлэлд маш тэсвэртэй “Бамбай ” гэж нэрлэдэг материал гарч ирдэг ба энэ нь радо фирмийн цагны нүүрийг зурааснаас хамгаалдаг. Радо фирм өөрийн зөн билгийг тууштай дагаж түүндээ хүрэн уг салбартаа бусад зохион бүтээгчдээ тэргүүлж байна. Тухайлбал 2004 онд Радо өөрийн нэрийн цагныхаа нэр төрлийг өндөр техналогийн алмаазан чулуу буюу High Tech Diamond загвараар нэмсэн. Энэ нь цаг 10000 Vicker /вайкэ/ хатуулагтай. Энэ хэмжээнээс дэлхийн хамгийн хатуу цагыг Радо бүтээж чадсан гэж ойлгож болно. Алмаз: олон жилийн эрчимтэй судалгааны үр дүнд Радо фирм нь нүүрс төрөгчийг нанокристаллын алмазын эх үүсвэр болгон хувиргаж чадсан юм. Энэ үйл явдалыг төгс болгосоноор нэгэн төрлийн алмаз гаргаж авсан бөгөөд энэхүү хиймэл алмаз нь үнэ цэнэ хатуулаг чанар, өнгө үзэмжээрээ байгалийн алмазтай адил болсон байна.

Наран плаза худалдааны төв, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Утас: (+976) 319535, 328841 Вэб: http://www.nds.mn


STYLE / БРЭНД

WWW.STYLE.MN

59


STYLE / BEAUTY

ØÈÍÝ ÆÈËÝÝÐ ÀËÒËÀà ØÀÐ ªÍêªÐ ÃÀÍÃÀÐÖÃÀÀß: НҮҮР БУДАЛТЫН БАЯРЫН КОЛЛЕКЦИУД Жил бүр шинэ он гарахаас хэдэн сарын өмнө гоо сайхны бүтээгдэхүүний брэнд бүр шинэ жилийн үдэшлэгтээ эмэгтэйчүүдэд мартагдхааргүй өвөрмөц төрх бэлэглэх зорилгоор маш өнгөлөг, баялаг шийдэл бүхий коллекцуудыг цөөн тоогоор бүтээдэг байна. Намрын бараан болон хэт энгийн өнгөнүүдийн оронд гацуур модны өнгө өнгийн чимэглэл мэт нүд гялбам мөнгөлөг, тод улаан, алтлаг зэрэг өвөрмөц баярын өнгөнүүд зонхилно. Таныг шинэ жилийн баяраа эртнээс бүрэн бэлтгэлтэйгээр угтуулах зорилгоор ирэх баярын хамгийн шинэлэг нүүр будалтын чиг хандлагыг толилуулж байна.

Дорнын экспресс Guerlain гоо сайхны брэнд Liu нэртэй өөрийн шинэхэн коллекцид багтсан шинэ жилийн баярт зориулсан нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд дэлгэлээ. Энэ удаад уг коллекцийг Лю гэдэг нэгэн Хятад бүсгүйн түүхээс (Лю хэмээх шивэгчин бүсгүй шоронд хоригдож байхдаа үхэлтэй учрахаа мэдсээр байж өөрийн дурлалт залууг илчлэлгүй байсаар амиа хорложээ) сэдэвлэжээ. Дэлхийн топ модель Наталья Водянова уг коллекцийн гол нүүр царай болсон ба тэрээр сүүлийн хэдэн жил Guerlain брэндтэй хамтран ажиллаж байгаа юм. Цөөн тоогоор гарсан гоёмсог алтлаг-хар өвөрмөц сонирхолтой савлагаа бүхий нүүр ба биеийн Liu энгэсэг нь гол дуулиант бүтээгдэхүүн болж байна. Алтлаг гялалзсан арьсыг өөрийн эзэмшигч бүсгүйд бэлэглэхээс гадна, тэрээр ирис болон сарнай цэцэгсийн нарийн давтагдашгүй үнэрийг өгнө. Түүнчлэн коллекцид баярын давтагдашгүй өнгө төрхийг гаргахад тохиромжтой шоколадан, ягаан, улаан-хүрэн өнгө бүхий Liu Palette Calligraphie нүүр будалтын иж бүрдэл, хумсны лак, уруулын будаг болон нүдний тениуд багтсан байна

62 WWW.STYLE.MN


STYLE / BEAUTY Одиссейн аялал Clarins брэндээс гаргасан шинэ жилийн тусгай коллекци болох The Odyssey Collection нь таны анхаарлыг шууд татна. Түүний гол бүтээгдэхүүнүүд нь чамин хээ угалзуудаар чимэглэгдсэн алтлаг металл савалгаануудад агуулагдана. Хөнгөн энгэсэгний хэв шинжийг агуулсан нүүр ба хүзүү орчмыг гялалзуулагч Odyssey Face Palette нь зөөлөн алтлаг-ягаан өнгөний тусламжтайгаар бүсгүй таны нүүр царайг амилуулна, харин шаргал-шоколадан өнгө бүхий Odyssey Eye Quartet Mineral нүдний тениуд нь оньсого мэт утаан нүд будалтыг бүтээнэ. Коллекцид мөн классик хар өнгийн сормуусны будаг болон гялалзсан бор уруул өнгөлөгч багтана.

Ирж буй шинэ өвөл Yves Saint Laurent брэнд нүүр будалтанд зориулсан хөх-цэнгэр өнгүүдийн хослол бүхий Northern Lights нэртэй коллекцоо гаргасан байна. YSL брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг хариуцсан захирал Ллойд Симмондс энэ удаагийн баярын коллекцийг түүнийг бага байхад нь мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн өнгө өнгүүдээр маш тод гялалзах хойд туйлын туяанаас санаа авч гаргасан гэнэ. Pure Chromatics Collector’s Palette зовхины тень нь дөрвөн өнгө бүхий хослолоос (чирнийлэн ягаан - оюун) бүрддэг бол Pure Chromatics Palette зовхины тень-нүдэнд нэмэлт онцгой хэв маягийг бэлгэлэх харсаарал уусан шилжих өнгө бүхий дөрвөн өнгүүдээс тогтдог байна. Классик ягаан хацарны энгэсэг, зовхины алтлаг харандаа болон цайвар-шаргал нүүрний энгэсэгээс гадна тунгалаг ногоон болон мөсөн -ягаан өнгө бүхий Golden Gloss уруул өнгөлөгч уг коллекцид багтжээ.

WWW.STYLE.MN

63


STYLE / BEAUTY Үнэт эдлэлийн гялбаа Chanel брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг хариуцсан захирал Питер Филипсын бүтээсэн Eclats du Soir de Chanel баярын коллекци нь гялтагнан гялалзах эрдэнэсийн чулуу болон металлуудын ертөнцөд биднийг аваачна. Уг коллекцийн онцлох бүтээгдэхүүн нь цайварягаан, бор, алтлаг болон хүрлэн-улаан зэрэг дөрвөн өнгө бүхий Regard Signe de Chanel Quadra Eyeshadow нүдний зовхины тениүд юм. Тениүдийн гадаргыг уг брендийн товойлгон гаргасан логогоор чимэглэжээ. Ирж буй улиралд нүүр будалтын бүтээгдэхүүнд хүрэн-улаан өнгийг өргөн ашиглаж байгаа бөгөөд Rouge Allure Velvet уруулын будаг болон Le Vernis уруул өнгөлөгчиндөө энэ өнгийг тусгаж өгсөн байна. Харин Joues Contraste хацрын зөөлөн энгэсэг болон Levres Scintillantes Glossimer уруул өнгөлөгчүүдэд гол суурь өнгөөр ягаан өнгийг сонгожээ. Учир нь ягаан өнгө бол ирж буй улирлын нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийн өнгөний чиг хандлагыг тодорхойлогч бас нэгэн өнгө юмаа. Таатай нь нэмэлт болгон чамин косметикийн цүнх бүхий бэлгийн цуглуулгыг гаргана гэж Chanel амлаж байна.

Шинэ жилийн үдэшлэг Dior брэнд шинэ жилийн баярт зориулан Grand Bal нэртэй шинэ коллекци гаргажээ. Чамин, тансаг, алтлаг хайрцгууд нь шууд баярын мэдрэмж бүхий уур амьсгалын төрүүлнэ. Торгомсог, хүрэнулаан, мөнгөлөг болон гал-улаан өнгүүд нь хэзээд ч моодноос гардаггүй билээ. Шинэ коллекцийн онцлох бүтээгдэхүүн нь Dior Grand Bal Palette буюу нүд болон уруулын будгийн иж бүрдэл юм. Үүнд, хүйтэн улаан ба зөөлөн бор-шаргал хоёр өнгийн уруулын будаг, алтлаг болон мөнгөлөг өнгүүдийн хослол болсон зовхины тениуд мөн нэг тений багц , нэг уруулын будгын багц зэрэг багтана. Түүнчлэн, коллекцид гялалзах хараас сувдан цагаан хүртэл дөрвөн өнгөөс бүрдэх хумсны лакууд, зэсэн-бор өнгө бүхий 5 Couleurs нэртэй хоёр тень, цайвар-тоорон шаргал энгэсэг, хоёр уруул өнгөлөгч, улаан төрлийн өнгө бүхий дөрвө уруулын будаг, алтлаг шаргал зовхины харандаа болон маш урт наадаг сормуус зэрэг багтана.

64 WWW.STYLE.MN


STYLE / BEAUTY

WWW.STYLE.MN

65


STYLE / BEAUTY

3D-харц: ХЭРЭГЛЭХ АРГАЧЛАЛ

Ихэнх эмэгтэйчүүд загварын тайзан дээрхи загвар өмсөгчдийн нэгэн адилаар маш урт, өтгөн сормуустай болохыг хүсдэг гэдэгт бид итгэлтэй байна. Эдгээр сайхан сормуусны гол нууц нь хиймэл сормууст оршдогийг мэддэггүй хүн бараг үгүй бизээ. Өнөөдөр STYLE танд хэрхэн хялбархан, зөв зүйтэй хиймэл сормуусыг суулгах болон хиймэл сормуусны тусламжтайгаар хэрхэн сонирхолтой дүр төрхийг бий болгох талаар зарим нэгэн зөвлөгөө өгье.

Шаардагдах зүйлс: • хиймэл сормуус; • багс; • сормуусны цавуу; • хүрээлэх харандаа; • тушь буюу сормуусны будаг.

66 WWW.STYLE.MN


STYLE / BEAUTY Сормуус наах арга: 1. 2.

3.

4.

5.

6.

7.

Муурны харц Нүүр будалтандаа бага зэрэг содон төрхийг оруулахын тулд бага зэрэг хиймэл сормуусыг нүдний гадна өнцөгт нааж өгнө.

Юуны өмнө, эхлээд өөрийн сормуусаа зориулалтын сормуус эргүүлэгчээр эргүүлээд тушээр будаж өгнө. Хиймэл сормуусыг савлагаанаас нь гарга, тэгэхдээ савлагааг нь хаяхгүй: хэрэглэснийхээ дараа буцаагаад саванд нь хадгалах боломжтой. Хиймэл сормуусаа дээд зовхин дээрээ тавьж үзээд зовхиноос илүү гарсан хэсгийг нь хайчилна. Илүү гарсан хэсгийг дараа нь нүдний дээд захад нааж өгснөөр өөртөө нууцлаг төрхийг бүтээж өгч болно, эсвэл зүгээр л нүдээ тодосгох зорилгоор хэрэглэж болно шүү. Зориулалтын цавууг тусгай саванд багахан хэмжээгээр шахан хийж өгнө. Цавууг хаттал нь 20 минут хүлээ. Зориулалтын багсаар зүүх гэж буй сормуусны угыг дагуулан цавуугаа нямбай болон жигд түрхэнэ. Хиймэл сормуусны зураасан суурийг нүдний дээд сормуусныхаа угт аль болох ойр тавьж байрлуулан цавуу нь хаттал 20 сек орчим хуруугаараа барьж өгнө. Яг энэ зарчмаар нөгөө талынхыг наана. Цавууг бүрэн хаттал нь болж өгвөл нүдээ цавчих хэрэггүй. Энэ нь дээд, доод зовхинуудыг наалдахаас сэргийлэх болно. Хүсэж буй төрхөө бүрэн дүрэн гаргах зорилгоор хар зовхины харандаагаар хоёр нүдний дотоод өнцгүүдээс гадна тийш чиглүүлэн зөөлөн зурж өгнө. Үүний дараа та үндсэн нүүр будалтаа хийж эхлэж болно. Хиймэл сормуус тань тогтвортой наалдсан эсэхийг шүдний чигчлүүрээр хөдөлгөх аргаар шалгаж үз: хөдлөхгүй байвал уг сормуус нь хэдэн хоног салахгүй тогтох болно. Наалт муу байвал шүдний чигчлүүрээрээ наалт салж буй хэсгүүдэд цавуу нэмж түрхэн наах ба уг хэсгийн цавуу бүрэн хаттал сайтар хуруугаараа тогтоож өгнө. Хиймэл сормуусыг салгахын тулд нарийн косметик хөвөнд нүүрний будаг арилгах шингэнийг шингээн сормуусны суурь дээр нь тавьж 5 сек байлгаж цавууг дэвтээнэ. Үүний дараа хиймэл сормуусыг цэвэрхэн зөөлөн доош татна.

Леди Гага Энд та дурын гаж гэмээр содон хачин сормуусыг сонгох боломжтой. Гялалзах чимэглэл бүхий урт, шигүү сормууснаас эхлээд гал улаан өнгийн карнавалын өдөнсормуус хүртэл байж болно.

Хүүхэлдэйн царай Хүүхдийн гэнэн төрхийг гаргахын тулд, эсвэл нүдээ харагдахуйц томсгохын тулд зовхиныхоо яг дунд хэсэгхэн сормуус нааж өгнө

WWW.STYLE.MN

67


STYLE / BEAUTY

“ÒÓßÀÐÀÕ” ¯Ñ×ÈÍ ÃÎÎ ÑÀÉÕÍÛ ÑÀËÎÍ

Сормуус хийхэд ямар нэгэн гэмтэл, сормуус унах, хараа муудах, харшлах муу нөлөө байхгүй. Сормуус нь бүх насны хүмүүст нүдийг гоё сэргээж, бага зэрэг унжсан зовхийг өргөж өгдөг. Сормуус хийлгэсэний дараа ус, саун, бассейн массажинд орж болно.

Усан массаж нь арвсыг хүчилтөрөгчөөр хангаж эд эсийг нөхөн сэргээхээс гадна арьсыг чийгшүүлж цайруулах, өнгөц үрчлээс ариллах, сэвх, толбо, батга эмчлэх, бодисын солилцоог идэвхжүүлж суларсан арьсыг өргөх, булчинг чанглах онцгой үйлчилгээтэй.

68 WWW.STYLE.MN

Педикюр хийлгэсэнээр таны хөлний эвэр арилж, хумсны буруу ургалт шигдээс зогсоно. Мөн хөлний арьс хүүхдийн арьс мэт булбарай зөөлөн болно.


STYLE / BEAUTY Маниюр хийхэд хумсны хэлбэр засалтыг буруу хуурайдсанаас хумс гэмтэнэ. Хумсны илүүдэл үхжмэл арьсыг буруу арзайж ургана. Ийм учраас мэргэжлийн хүнд хандаж зөв засуулсанаар эрүүл гоё цэвэрхэн хумстай болно.

Бүтэн биений массаж хийлгэсэнээрээ шар ус, хуян тарж цусны эргэлт сайжирч алжаал ядаргаа тайлагдаж целлеют багасна.

WAX ийг хийлгэсний дараа зориулалтын тос гель түрхсэнээр үсний ургалтыг багасгана, үсний ширхэг нарийсаж шингэн болно. Эмнэлэгийн багаж ариутгадаг тоног төхөөрөмж ашиглаж ариутгалаа явуулдаг. Ариутгасан багажаа нэг удаагийн савалгаатайгаар бүтүүмжилж гаргадаг.

Цагийн хуваарь Салбар №1 Маршал таун Ажиллах цаг: 8:00-24:00 Утас: 70110666, 99130666 Салбар №2 3-р хороолол 18-р байр (6-р бичил хорооллын урд) Ажиллах цаг: 10:00-20:00 Утас: 362641, 99490666 Салбар №3 Эрэлийн 35-р байр замын цагдаагийн зүүн хойно Ажиллах цаг: 10:00-20:00 Утас: 95320666 WWW.STYLE.MN

69


STYLE/CHANE

Өөрчлөлт гэж юу вэ? Д.Наранцэцэг «Comm&Coach» агентлагийг үүсгэн байгуулагч:

ӨМНӨ

ДАРАА

Өөрчлөлтийн хичээл эхлэхэд хамгийн түрүүнд таныг улам аятайхан харагдуулах, царайг тань гэрэлтүүлэх өнгийг тодорхойлно. Үүний тулд олон өнгийн давууг таны арьсны өнгөтэй харьцуулна. Энэ тестээр бараан, цайвар зэрэг хүйтэн эсвэл халуун өнгөний аль нь танд зохимжтойг тодорхойлж болох юм. Таны өнгийг ийнхүү тодорхойлсны дараа биеийн харьцааг тань тодорхойлно. Ингээд ямар өнгийн ямар хувцсыг биеийнхээ аль хэсэгт зохицуулж өмсөх талаар зөвлөгөө өгөх боломжтой болно. Мөн өнгөний тодорхойлолт нь таны нүүр будалтдаа ямар өнгийг сонгохыг ч тодорхойлж өгнө. Өөрөөр хэлбэл нүүр будалтын сургалтанд та хамрагдах юм.

Дээрх бүх өөрчлөлтөнд тань бид монгол, францын хамтарсан багийг санал болгож байна. Хамтарсан баг нь таны имижийг тодорхойлохоос гадна хувь хүнийг хөгжүүлэх, таныг зорилгодоо хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай агентлагт хандаж, имиж зөвлөхийн зөвлөгөөг сонсч, өөрийнхөө мэдрэмжээр хэрэгжүүлснээр дараах үр дүн таны өмнө харагдах болно. Биеийн онцлогтоо тохирсон хувцаснаас та өөртөө тааруулан сонголт хийхдээ огтхон ч алдаа гаргахгүй. Таны сонголт бүхэн таны имижийг үргэлж шинэлэг байлгах болно. Та хэний ч өмнө өөртөө итгэлтэй байж, хэний ч нүдэнд өөгүй харагдах тэр мэдлэгийг өөртөө бий болгох болно.

70 WWW.STYLE.MN

Өөрчлөлтийг та зоригтой хийх ёстой. Учир нь таны дотоод ертөнцөд асаагүй асар олон гэрэл байгаа гэдэгт бид итгэж байна. Бидэнтэй уулзах цаг өөртөө гаргах юм бол бид таныг хэзээд таатай хүлээж авах болно. Таны зөвлөх Comm&Coach агентлаг нь: Таны мэдрэмж, дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэлд тулгуурлан амьдралдаа ганцхан удаа хийх зөв өөрчлөлтийг бид хамтдаа амжилттай хийх болно.


STYLE/CHANE

Бид франц, монгол мэрэгжилтнүүдийн мэдлэг, туршлаган дээр тулгуурлан, өөрт тань байгаа гайхамшигт дотоод ертөнцийн хаалгыг нээх түлхүүрийг гарт тань атгуулах болно. «Comm&Coach» агентлаг нь Францын Парис хотноо оршдог Имижийн Зөвлөх агентлагтай хамтран ажилладаг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотод буй цорын ганц агентлаг юм. Бидний давуу тал: Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай, орчин үеийн тохилог сайхан орчинд тантай ярилцаж, хамтран ажиллана. Энэ зөвлөгөөг хүн амьдралдаа ганц удаа л авахад хангалттай.

Имижийн талаар мэргэшсэн Франц експертүүд таны имижийн талаар дүгнэлт үгийг хэлэх болно. Франц, Монгол багууд нь хамтдаа ганцхан зорилготой таны төлөө ажиллах болно. Энэ нь таны хүслийг сонсон, таны имижийг хэрхэн төгс болгох тал дээр хамтран ажиллана гэсэн үг. Бидний энэ салбарын мэдээллийг ашиглан хамтдаа цагийг сайхан өнгөрөөх болно. Манай агентлагт хандсанаар та бидэнтэй хамт загвар, тансгийн илэрхийлэл болсон Дэлхийн нийслэл Парис хотноо хамтдаа аялж, шинэ дүр төрхөө өлгийдөн авах болно.

Манай хаяг Улаанбаатар Диорийн барилга, 3-р давхар Сөүлийн гудамж 20/2 Шуудангийн хайрцаг 48/209 Гар утас : (976) 99 18 53 02 (976) 88 11 61 21 Э-шуудан : commandcoach@gmail.com Вэб сайт: http://www.commandcoach.net

WWW.STYLE.MN

71


STYLE / FOOD

УЛС ОРНУУДЫН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН ЗООГ Монгол хүнээс “Танайх шинэ оноо угтаж баярын ширээгээ юугаар чимдэг вэ вэ?” гэж асуувал “бялуу, жимс жимсгэнэ, оргилуун дарс, хамгийн гол нь бууз шүү дээ!” гэж хэлнэ дээ. Харин бусад улс орны гэр бүлүүд баярын ширээгээ ямар зоог амтатнаар чимдэг заншилтай юм болоо.

П

ольшид айл бүрийн ширээн дээр 12 нэр төрлийн хоол тавьдаг ба энэ нь жилийн 12 сарыг илтгэнэ. Тэдгээр хоолнуудын орцонд мах оруулахыг хориглодог байна. Харин загас, тэр дундаа карп загас нь шинэ жилийн ширээн дээрх үндсэн чимэг болдог байна. Карп бол баярын ширээний хаан юм. Түүнийг маш олон янзаар бэлтгэж хүнсэнд хэрэглэнэ. Хамгийн сонирхолтой нь уг загасны толгойг зөвхөн гэрийн эзэн л хөндөж идэх заншилтай ба энэ нь гэрийн эзнээ хүндлэн дээдэлж байгаа явдал юм.

Б

олгарчууд ч мөн карп загасанд маш дуртай. Шинэ жилийг угтах баярын ширээн дээр түүнийг жигнэн шарсан сонгино, ц а г а а н будаагаар чимэглэж тавьдаг байна. Т ү ү н и й з э р э г ц э э баярын ширээн дээр маш том “Баница” буюу сюрпризтэй бялууг тавьдаг заншилтай ба түүний дотор “кизил” ургамлын бөөр болон салаануудыг, мөн азын зоосон мөнгийг хийж өгсөн байдаг байна. 1ш ургамлын бөөр оногдсон хүн тэр жилдээ эрүүл явах бол, 2 ш ургамлын бөөр нь аз жаргалыг авчирдаг гэж үздэг байна. Харин 3 ш бөөр нь шинэ гэр бүл бий болохыг билэгшээдэг бол, мөнгөн зоос олсон хүн баяждаг гэж үздэг байна.

72 WWW.STYLE.MN

И

спанид шинэ жилийн үдэш хүн бүр цацагт хяруул болон хонины махан хоолыг идэж гэдсээ дүүргэдэг заншилтай. Харин яг он шилжих үед хүн бүр ирж буй 12 сарыг төлөөлж буй 12 ш усан үзмийг иддэг байна. Францад, шинэ жилийг угтаж эртнээс цацагт хяруулын дэгдээхий болон гахайн тооройг тэжээж өсгөөд баярын ширээн дээр тавих хиам хийдэг байна. Түүнийхээ хажуугаар шарсан нугас, шош зэрэг идээний дээжис баярын ширээн дээр тавьдаг заншилтай.

И

талид, баярын ширээн дээр сэвэг ба зармын шөл, том том чанасан өндөг, зөгийн бал болон самартай амттан заавал тавих ёстой. Мөн далайн бүтээгдэхүүнүүд болон загастай хоолнуудаас тавьж болдог байна. Түүнийг баярын ширээн дээр тавьж өгснөөр зочин бүрт жинхэнэ баярын уур амьсгалыг төрүүлнэ.

Г

олландчуудын шинэ оныг угтах баярын ширээн дээр тавих үндэсний хоол нь давсалсан шош юм байна.


STYLE / FOOD

А

мерикт шинэ жилийн баярын ширээг цацагт хяруулгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Айл бүр дурын ногоо болон амтлагчаар сайтар амтлан шарах шүүгээнд бүтнээр нь жигнэдэг байна. Иймд айл бүрийн цацагт хяруул өөр өөр амттай байдаг байна. Шинэ жилийг угтаж аз жаргал сайн сайхныг авчирдаг хүнсний бүтээгдэхүүнүүдээр баярын зоогуудаа бэлтгэнэ!

А

встри болон Вени улсад баярын ширээний цэсэнд шувууны махыг оруулах их дургүй. Шувууны махыг идвэл таны аз жаргал нисэн одно гэж үздэг. Германд баярын ширээний хоолны цэсэнд самар, үзэм, алим зэргийг заавал оруулсан ямар нэгэн хоол ордог байна. Алим нь сайн мууг таниулдаг жимс, харин самар нь амьдралын хэцүү бэрхийг илэрхийлдэг гэж үздэг. “Бүрхан хүнд самар өгсөн, харин хүн түүнийг хага цохих ёстой”-гэж германчууд ярьдаг.

Я

пон улсад сайн сайхныг билэгддэг бүтээгдэхүүнүүдээр хоол хийж шинэ оноо угтана. Далайн байцаа-баяр ёслолын бэлэгдэл, шарсан туулайн бөөр-ажлын амжилт, вандуй, эрдэн шиш-эрүүл мэнд, чанасан загас-тайвширал болон сэтгэлийн эерэг байдлыг авчирдаг. Манай хөрш Орос улсад шинэ оныг угтах баярын ширээг “Оливье” гэдэг хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Оливье нь шинэ оны төрхийг бүрыыыыыдүүлдэг маш өнгөлөг үзэмжтэй хоол юм.

WWW.STYLE.MN WWW.STYLE.MN

73 71


VICTORIA’S SECRET

VICTORIA’S SECRET FASHION SHOW 2012

74 WWW.STYLE.MN


VICTORIA’S SECRET FASHION SHOW 2012

WWW.STYLE.MN

73


VICTORIA’S SECRET FASHION SHOW 2012

76 WWW.STYLE.MN


VICTORIA’S SECRET FASHION SHOW 2012

WWW.STYLE.MN

75


STYLE/TOUR

Жинхэнэ тэсрэлт

Шинэ оныг угтах дэлхийн хамгийн гайхалтай үйл явдлууд.

ЛОНДОН ДАХЬ САНТА КЛАУСУУДЫН ЖАГСААЛ

Жил бүр шинэ оны өмнө сонирхолтой Флейшмоб явагддаг заншилтай юм байна. 12 сарын аль нэг хагассайн өдөр зуун зуун Санта Клаусын хувцас өмссөн иргэд хотын төвд гарч ирнэ. Үйл ажиллагаанд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцдог (багш, инженер, оюутан, компаний захирал г.м) ба тэд бүх Лондончуудын сэтгэлийг хөгжөөж, шинэ он дөхөж байгааг сануулах зорилготой юм. Дараа нь хөгжилтэй жагсаал аажим аажмаар хотын пабуудаар тардаг ба өглөө болтол тэндээ хөгжилддөг байна.

ЖЕНЕВТ БОЛДОГ ШИНЭ ЖИЛИЙН МОДОДЫН БАЯР НААДАМ

Женев хот нь яливаа баяр наадмын чимэглэл болон тэмдэглэлтээрээ нэг ч Европын нийслэлүүдийн ард ордоггүй гэнэ. Шинэ жил ойртохоор дэлхийн өнцөг бүрээс Швейцарын нийслэлрүү зураачид хүрэлцэн ирдэг байна. Тэд модуудыг өөр өөрсдийн төсөөлөл стиль, гэрлээр чимж жинхэнэ урлагийн бүтээл үүсгэнэ. Харин хотын иргэд үдэш болмогц тусгай галт тэргээр үлгэрийн мэт гудамжаар зугаалж, сэтгэлийн баяр хөөр амсдаг байна.

78 WWW.STYLE.MN

ФРАНЦТ БОЛДОГ ЦАЦАГТ ХЯРУУЛЫН БАЯР

Францын хойд хэсэгт Лик гэдэг багахан хот байдаг байна. Уг хот нь улстаа хамгийн их цацагт хяруул үржүүлдэг гэдгээрээ алдартай. Шинэ он гарахаас нэг 7 хоногийн өмнө уг хотын оршин суугчид маш өвөрмөц наадам зохион байгуулдаг ба энэ үеэр хотын төв гудамжаар маш олон цацагт хяруулууд алхаж гарна. Уг үйл йжиллагааны төгсгөлд маш том найр болдог ба энэ үеэр маш олон төрлийн цацагт хяруулын хоолноос амталж болно.


STYLE/TOUR МААСТРИХ ДАХЬ “ӨВЛИЙН ГОО САЙХАН” НААДАМ

ВЕНИЙ ЭЗЭН ХААНЫ ШИНЭ ЖИЛИЙН ВАЛЬС

Голландын Маастрих хотод шинэ жилийн өмнө “Өвлийн гоо сайхан” гэдэг гэр бүлийн баяр наадам болдог байна. Энд чаргаар гулгах, бүх төрлийн цасан болон мөсөн тоглоомуудаар тоглох, циркийн үзүүлбэр болон гудамжны уран бүтээлчдийн тоглолт үзэж болно. Харин орой нь өнгө өнгийн солютын наадам болон перитехник шоугаар үргэлжилнэ.

12 сарын 31-нд Вени хотноо маш олон шинэ жилийн вальс бүжигийг наадам зохиогдно. Хамгийн эхний бөгөөд хамгийн тансаг бүжиг нь Хофбургийн ордонд болдог. Уг бүжигт оролцож буй хүн бүр ордны ёс заншлыг дагах болдог. Энэ заншил нь өвөрмөц тусгай заавал өмсөж оролцох дресс-кодтой байдаг: хатагтай нар дэгжин дэрэвгэр хормойтой урт даашинз өмсөнө, харин ноёд фраки. Ордонд нийт дөрвөн том бүжгийн танхим байдаг ба хосууд нэг танхимаас нөгөөрүү шилжин бүжиглэх эсвэл зүгээр л хөгжим сонсож болдог байна. Харин шөнө нь маш том баярын цайллага болно.

WWW.STYLE.MN

79


STYLE/TOUR Хувилбар 1

Тансаг Дубай: Бусад үед бодоход ч аймаар байдаг бүхнээ биелүүлэхэд хамгийн тохиромжтой үлгэрийн мэт үе билээ. Өөрийгөө бүх насаараа нууцхан Арабын шейх болгон төсөөлж байсан хүмүүст зориулж, Дубайд Burj al Arab гэдэг дэлхийн анхны 7-н одтой зачил буудал нээгдсэн байна. Уг зочид буудал нь дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог ба шейхын ордон ч үүнтэй тансаг байдлаараа дүйцэхгүй билээ. 2 хүн тэнд шинэ жилийн 7 хоногийн амралтаа өнгөрүүлэхийн тулд 1сая доллар шаардагдах гэнэ.

Хэрвээ танд гадагш гарах хэрэг гарвал үүдэнд зөвхөн танд зориулж жолоочтой тасаг Маybach (машин) бэлэн байх юм байна. Харин Маybach нь хэтэрхий удаан санагдаж байвал, онгоцонд суугаад ойрхон орших дурын аралруу нисэж очиж болох юм байна. Түүнчлэн хэрвээ та сайн шубдаг бол далайд шумбаж сувд шүүрч авбал уг сувдаар танд эрднийн чулууны дархан тэр даруй таны хүссэн хэлбэрээр гоёл чимэглэл хийж өгөх юм байна.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ТАНСАГ ӨВӨРМӨЦ АЯЛАЛУУДААС

ШИНЭ ЖИЛИЙН МАРТАГДАШГҮЙ АЯЛАЛ

80 WWW.STYLE.MN


STYLE/TOUR Харин өдөрт хэд л бол хэдэн удаа хийгдэх spaүйлчилгээ болон массажуудын тухай ярихын ч хэрэг байхгүй. Ер нь л та диваажинд л байна гэж бод.

Тэд хүнээс огтхон ч айхгүй!

Харин баяраа та тод хүлэгт завин дээр бусад экстрэмалуудын хамтаар гайхалтай тэмдэглээрэй. Ийм аялал нь нэг хүний 12 мянган еврогийн өртөгтэй юм байна. Хувилбар 2.

Экстремал антактид

Хэрвээ та төрөлхийн экстремал байгаад бусдын зүүдэл ч үзээгүйгээр шинэ жилээ өнгөрөөхийг хүсэж байвал Антарктидруу аялахыг санал болгож байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн экстремал тиврүү хийх аялал маш их амжилт олж байгаа ба дэлхийн хамгийн зоригтой аялагчдын цуглардаг газар Антрарктид болжээ. Шинэ жилээ цасан уулсын дунд оцон шувуудын хүрээлэлд ширээ засан оргилуун дарсаа буудуулж угтах. Сонирхолтой нь тэндэхийн оцон шувуунууд хүнээс огтхон ч айхгүй байна гэнэ шүү.

Та тэнд үлгэрийн бүх гол дүрүүдийг олж харах боломжтой!

WWW.STYLE.MN

81


STYLE / INTERIOR

Канадын Hotel de Glace зочид буудал

Канадын хамгийн үзэгсгэлэнтэй газруудын нэг бол нэгдүгээр сараас тав дугаар сар хүртэл зочдыг хүлээн авдаг 40 өрөө, цэнгээний газар, мөсөн тоглоомын танхимууд бүхий гайхамшигтай мөсөн зочид буудал юм. Үлгэрийн мөсөн ордон нь Квебек хлтоос 10 мин зайд оршино. Түүнийг 11 дахь жилдээ барьж байгаа ба барих болгонд 15000 тонн цас, 500 тонн мөс мөн 750 мян доллар шаардагддаг гэнэ. Одоогоор нийт 500 мян гаруй хүн энэхүү буудалд зочилсон гэдэг.

Түүний бас нэгэн онцлог тал нь жил бүр огт өөр хэлбрээр баригддагт оршино. Мөсөн буудлын ажилчид болох Канадын архитектурын оюутнууд сар бүр өрөөнүүдийг өөрчилдөг байна. Мөсөн өрөө бүр өөр өөрийн давтагдашгүй хэв маягтай байдаг.

82 WWW.STYLE.MN


STYLE / INTERIOR Мөсөн зочид буудал нь жинхэнэ агуу урлагийн бүтээл юм. Түүний хана бүр 1,2 м өргөн. Мөсийг барьж үзвэр барах хуурай. Бүх мөсөн ордноор энд тэндгүй мөсөн амьтад байрлана. Мөсөн буудлыг хананд проекцлэгдэж буй өнгө өнгийн гэрлүүд үлгэрийн мэт харагдуулна.

Мөсөн баранд мөсөн стаканд хийсэн коктейлүүдийг өгнө. Таны захиалсан хоолыг мөсөн тавган дээр өгөх болно. Зочдыг хөгжөөх зорилгоор бугын цуваатай тэргийг удирдах сургалт тэнд явагдана. Харин хүүхдүүдэд зориулсан тусгай мөсөн тоглоомын талбай бий.

Үйлчилгээний багцаас хамааран хоногийн 400 – 500 $ үнэтэй байдаг ба үнэд хоноглох өрөө, хоол унд, барны үйлчилгээ зэрэг багтана. Зочид буудлын эргэн тойронд үнэгүй Wi-Fi бий. Илүү үнэтэй багцанд бугын цуваатай гулгах болон хувийн тайлбарлагч нэмэлтээр ордог байна.

Үлгэрийн мэт хурим хийх, төрсөн өдөр болон шинэ жилийн баяраа тэмдэглэх, эсвэл зүгээр ч сайхан амрах зорилгоор зочин тогтмол ирнэ. Өрөөнүүд нь өнгөөрөө ялгарах ба -25-аас +5 хэмийн дулаантай гэнэ. Иймд дулаан хувцаслаж ирхийг санал болгодог байна. Харин хонохоор шийдсэн зочдод унтахын өмнө ил спа болон саунд орохыг зөвлөдөг байна.

WWW.STYLE.MN

83


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.