НҮБ-ЫН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА
Õ¯ÍÑ, ժĪª ÀÆ ÀÕÓÉ, ÕªÍÃªÍ ¯ÉËÄÂÝÐÈÉÍ ßÀÌ
ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
Улаанбаатар хот 2016 он
ДАА 630 ННА 4 Ц-989
Энэхүү гарын авлагыг ХХААХҮЯ, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын техник хамтын ажиллагааны TCP/MON/3503 төслийн хүрээнд бэлтгэн хэвлүүлэв. Зохиогч:
Ц.Цэен, Доктор (Sc.) Б.Энхтуяа
Редактор:
Доктор (Ph.) Д.Ичинхорлоо
Цаасны хэмжээ:
84х108/16
Хэвлэлийн хуудас:
3.5 х.х
Хэвлэлийн эхийг “Бест Колор Интернэшнл” ХХК-д бэлтгэж, 500 хувь хэвлэв.
ISBN: 978-99973-51-39-5
ӨМНӨХ ҮГ Энэхүү гарын авлагад органик хүнсний тухай ойлголт, ангилал, органик үйлдвэрлэл эрхлэхэд баримтлах зарчим, үйлдвэрлэлийг зохион байгуулах ба үйл ажиллагаанд тавих шаардлага, мөн органик үйлдвэрлэлийн эрх авахад мөрдөх журам, хангах ёстой ерөнхий ба үндсэн нөхцөл шалгуур үзүүлэлтүүд, гэрчилгээ, тэмдэг авахын тулд хийж хэрэгжүүлэх ажил зэрэг асуудлыг хамруулав. Уг гарын авлага нь органик түүхий эдээ боловсруулан, нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэгч фермерүүд ба бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өсгөх, хуурамч бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалахыг зорьж байгаа боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд /цаашдаа үйлдвэрлэл эрхлэгч гэнэ/ зориулагдсан болно. Гарын авлагатай танилцсаны дараа таны аж ахуй, үйлдвэр “органик” шаардлага, нөхцөлд хир нийцэж байгааг мэдэхийн тулд хавсралтад өгөгдсөн асуултуудаар өөрийгөө үнэлэх боломжтой.
Танд амжилт хүсье.
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
АГУУЛГА ӨМНӨХ ҮГ ОРШИЛ I БҮЛЭГ. ОРГАНИК ХҮНСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ 1.1. “Органик” боловсруулалт 1.2 Органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.3 Органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд баримтлах зарчим
3 6 7 9 11 12
II БҮЛЭГ. ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛД МӨРДӨХ ЕРӨНХИЙ ЗАРЧМУУД, ШААРДЛАГА 2.1. Органик хүнс үйлдвэрлэлд мөрдөх ерөнхий зарчим 2.2. Ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх зөвлөмж
13
III БҮЛЭГ. ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
17
13 16
3.1. Шинээр үйлдвэр байгуулахад анхаарах асуудлууд, тавигдах 17 шаардлага А. Бүтээгдэхүүн /түүхий эд/-ээ боловсруулан зах зээлд гаргахыг зорьж буй фермерүүд Б. Органик хүнсний боловсруулах үйлдвэрийн зураг төсөлд тавиг дах шаардлага -Байршил -Дэд бүтэц -Барилга, өрөөнүүдийн зохион байгуулалт -Тоног төхөөрөмж -Ажиллагсдын хувийн эрүүл ахуйн техник хэрэгсэл, ариун цэврийн өрөө -Хаягдал 3.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэхэд тавих шаардлага -Түүхий эд, материал, найрлага
4
17 18
23 24
-Үйлдвэрлэлийн арга, ажиллагаа
26
-Технологийн байр, тоног төхөөрөмжийн ариутгал цэвэрлэгээ
29
-Сав боодол
29
-Шошгололт
30
-Хадгалах ба тээвэрлэх
31
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
-Бүртгэл хөтлөлт, баримтжуулалт
32
-Хортон шавьж болон өвчний хяналт
33
Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалт
34
Хяналт
34
ХАВСРАЛТ А. IFOAM /Органик ХАА-н Хөдөлгөөнүүдийн Олон Улсын 36 Холбоо/-ын Органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрдөг бодисын жагсаалт 49 Б. Органик хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх бусад хүнсний нэмэлт В. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх 50 туслах түүхий эд Г. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх 51 бодис Д. Хүнстэй шууд харьцдаг гадаргууг цэвэрлэж, халдваргүйжүүлэх 51 бодис Үнэлгээний асуултууд 53 Ашигласан хэвлэл
54
5
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
ОРШИЛ АНУ-ын Үндэсний Органик Хөтөлбөрт: “Органик хүнс нь ирээдүй, хойч үедээ зориулан хүрээлэн буй орчны унаган хэв шинжийг хадгалан үлдээхийн тулд хөрс, усаа зохистойгоор ашиглан, нөхөн сэргээгдэх эх үүсвэрүүдийг илүүтэй хэрэглэхийг чухалчилж авч үздэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн” гэж тодорхойлжээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр органик хүнсний хэрэгцээ жил бүр 15% - иар тогтвортой өсөж байна.
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СҮЛЖЭЭ Фермерүүд Боловсруулагчид Худалдаачид Хэрэглэгчид
2013 оны байдлаар олон улсын органик бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 72 тэрбум ам доллар хүрсэн бөгөөд • АНУ-24,3 • Герман-7,6 • Франц-4,4 тэрбум еврогийн борлуулалт хийж, уг салбартаа тэргүүлжээ. Нэг хүнд ноогдох органик хүнсний хэрэглээний өртөг дунджаар 10,05 ам доллар байгаа ба • Швейцарь- 210 • Дани-163 • Люксембургт-157 евро хүрсэн тухай судалгааны дүн байна. 6
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Органик хүнсний тухай ойлголт “Органик хүнс“ гэдэг нь генийн өөрчлөлттэй болон пестицид, химийн хорт бодис, хиймэл бордоо хэрэглээгүй түүхий эдээр, хиймэл нөөшлөгч, будаг, амт оруулах нэгдэл ашиглаагүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм. Монгол Улсын Хүнсний тухай хуулинд “Органик хүнс” гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай, Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байна. Органик хүнс нь “БАТАЛГААЖСАН”, таних тэмдэгтэй /лого/ байна.
Органик бүтээгдэхүүний нэр, ангилал Органик бүтээгдэхүүнийг олон улсад голлон гурван янзаар нэрлэж байна. Үүнд: - “Biological” Франц болон Латин хэлтэй орнуудад, - “Ecological” Умард (Нордикийн)-ын орнуудад нийтлэг ашигладаг, - “Organic“ гэж англи хэлтэй улсуудад нэрлэдэг байна. “Ногоон”, “Альтернатив”, “Тогтвортой” буюу “Байгальд ээлтэй” гэх мэт нэртэй бүтээгдэхүүнүүд органик гэсэн ангилалд ордоггүй.
Органик үйлдвэрлэл илүүтэй хөгжсөн орнуудад бүтээгдэхүүнийг дараахь байдлаар ангилдаг: • Хүнсний органик бүтээгдэхүүн /боловсруулсан/ • Натураль/боловсруулалтад ороогүй/органик бүтээгдэхүүн. Зэрлэг амьтны /ангийн/ болон загас агнуурын бүтээгдэхүүнийг ОРГАНИК гэж үздэггүй.
Хүнсний органик бүтээгдэхүүнийг хэрэглэж буй түүхий эдийн төрөл, органик орцын хэмжээнээс хамааруулан янз бүрээр нэрлэдэг. Үүнд: 7
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
•
•
• •
•
Боловсруулсан органик бүтээгдэхүүн - Энэ нь 90%-иас доошгүй /Монгол улсын Органик хүнсний тухай хуульд тусгаснаар/органик найрлагатай түүхий эд ашиглан, шалгуур ханган гэрчилгээ авсан органик үйлдвэрлэлд боловсруулсан, органик шошго бүхий бүтээгдэхүүн болно. Ургамлын гаралтай органик бүтээгдэхүүн - Шилжилтийн үеийг* дуусгасан ба байгалийн зэрлэг болон таримал ургамлын гаралтай түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм. Амьтны гаралтай органик бүтээгдэхүүн - органик мах, сүү ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Зөгийн аж ахуйн органик бүтээгдэхүүн - Нэг жилээс доошгүй хугацааны туршид органик үйлдвэрлэлийн стандарт, ариун цэврийн дүрмийг баримтлан, органик аргаар үйлдвэрлэсэн зөгийн аж ахуйн гаралтай хүнсний зориулалттай бүтээгдэхүүн. Органик орцтой бүтээгдэхүүн - Давс, усыг тооцолгүйгээр 70%-иас доошгүй органик түүхий эд агуулсан бүтээгдэхүүн /органик үйлдвэрлэл хөгжсөн орнуудад хэрэглэдэг ойлголт юм/.
Шилжилтийн үе* гэдэг нь: Анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч баталгаажуулалт хийх эрх бүхий этгээд тэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хугацаа
8
70%-иас доошгүй органик түүхий эд агуулсан бүтээгдэхүүнд органик гэсэн шошго олгодоггүй, харин органик орц ашиглан үйлдвэрлэсэн гэж тэмдэглэдэг.
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
I БҮЛЭГ. ОРГАНИК ХҮНСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Боловсруулсан органик хүнс- холбогдох хууль, журам, стандартын шаардлага хангаж, гэрчилгээ авсан “органик үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн.
1.1. “Органик” боловсруулалт “Органик боловсруулалт” гэдэг нь органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн өмнөх эхлэн боловсруулалтын үе шат юм. Өөрөөр хэлбэл түүхий эдийг боловсруулах бүхий л ажиллагаа, тухайлбал мал төхөөрөх, түүхий эдийг холих, халаах, нунтаглах, исгэх, нэрэх, ялгах, хадгалах, хатаах, хөргөх, хөлдөөх, ариутгах,савлах, хадгалах зэрэг тухайн бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааран гүйцэтгэх технологийн бүхий л ажиллагаа хамаарна. Хөдөө аж ахуйн (ХАА)-н органик түүхий эд /бүтээгдэхүүн/-ийг боловсруулж хэрэглэгчдэд хүргэх нь олон талын ач холбогдолтой гэж үздэг. Жишээ нь: •
Шинэлэг байдлаа амархан алддаг түүхий эдийг хөлдөөж, хатааж шинж чанарыг алдагдуулахгүй хадгална. • Өтгөрүүлсэн, хөргөсөн /эсвэл хөлдөөсөн/, хатаасан түүхий эдийг дахин боловсруулж олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. • Улирлын чанартай түүхий эдээр жилийн турш хангаж болно. • Улирлын ажилтай ХАА-н ажилчид бүтэн жил ажиллах боломж бүрдэж, орлого нь дээшилдэг. • Өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд нөөшилсөн органик түүхий эд ашиглан жигд, тогтвортой ажиллана. • Нэмүү өртөг шингэсэн, “баталгаат чанар”-тай бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэгчид органик үйлдвэрлэл болон худалдаанд хүргэх хүртэл бүхий л сүлжээний дагуу баталгааг хангах ёстой. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь органик бусаас тусгаарлагдсан байх ёстой.
Органик ба органик бус бүтээгдэхүүнийг нэг байгууламжид үйлдвэрлэж болно. Үүнийг “зэрэгцээ үйлдвэрлэл” гэж нэрлэдэг. 9
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Органик хүнсний тухай хуулийн 7. 2.2-д органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхэлж болно гэсэн бий.
Гэхдээ хэрэв үйлдвэрлэл бүхэлдээ органик аргад шилжээгүй бол органик бүтээгдэхүүнийг боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл явц нь тодорхой бөгөөд ердийн болон уламжлалт бүтээгдэхүүнтэй холилдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор органик ба органик бус хэсгийг салгаж тусгаарлана. Мөн дараахь арга хэмжээг авсан байвал зохино. Үүнд: • Түүхий эд, үндсэн болон туслах материал, бүтээгдэхүүнийг хадгалахдаа органик үйлдвэрлэлд зориулагдсан бөгөөд тэднийг хэрэглэхээс өмнө бохирдоогүй цэвэр гэдгийг нотлох ёстой. • Хэрэглэхийг хориглосон материалыг органик үйлдвэрлэл явуулж буй байрнаас тусгай газар хадгална. •
Нийлэг фунгицид, фумигант хийж байсан сав хайрцгийг хэрэглэж үл болно. Органик түүхий эд, бүтээгдэхүүний агуулахад дээрх бодистой савыг хадгалж болохгүй.
•
Органик бус бүтээгдэхүүн, органик үйлдвэрлэлд зөвшөөрдөггүй бодис нь органик бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдэлтэй тул хадгалах савыг урьдчилан сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Органик үйлдвэрлэлийн хамгийн энгийн ойлголт: “химийн бодис хэрэглээгүй+баталгаажсан=дээд зэрэглэлийн үнэ” гэж тодорхойлсон байдаг
10
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
1.2. “Органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл “Органик үйлдвэрлэл гэж “Органик хүнсний тухай хууль” -ийн шаардлагад нийцүүлэн органик хөдөө аж ахуйн анхан шатны болон хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг хэлнэ.
Органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь дараах шаардлагад нийцсэн байх ёстой. Үүнд: Үйлдвэрлэлийн бүхий л үе шат, дамжлага ньзураг төсөл, түүхий эд, материал, технологийн урсгал, ажиллагаа, савлалт, хадгалалт, тээвэрлэлт зэрэг Органик хүнсний тухай хууль, холбогдох стандарт, журмын шаардлагыг бүрэн хангасан, үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-г нэвтрүүлсэн, Органик хүнсний тухай хуульд заасны дагуу тохирлын үнэлгээ хийх, эрх бүхий үндэсний итгэмжлэгдсэн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, гэрчилгээ авсан эсвэл харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулж /PGS*/, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн байна. Органик үйлдвэрлэлийн эрх авахын тулд эцсийн бүтээгдэхүүн нь жинхэнэ органик бөгөөд аюулгүй болохыг батлахад чиглэгдсэн тодорхой үе шаттай хяналтад хамрагдсан байна. Органик үйлдвэрлэл нь байгалийн, биологийн, сэргээгдэх нөөц ашиглалтанд тулгуурладаг.
Байгалийн цэвэр түүхий эд ашиглаж, ардын уламжлалт аргуудыг хэрэглэхийг зөвлөдөг.
Органик бүтээгдэхүүнийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд нь дараах үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд: • Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага • Түүхий эдийн гарал, үүсэл, сонголт, үйлдвэрлэлийн үйл явц • Найрлага, чанар • Байгаль орчинд үзүүлэх нөлөө • Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө • Нийгэм, эдийн засаг, ёс зүйн хэм хэмжээ зэрэг болно.
11
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
1.3. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд баримтлах зарчим Органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл /боловсруулах/ -д баримтлах ерөнхий ба үндсэн зарчмууд /зураг 1. / Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчийг байгалийн унаган чанараа хадгалсан, тэжээллэг, найдвартай органик хүнсээр хангана
ЕРӨНХИЙ ЗАРЧИМ Хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах
Энэрэнгүй, ёс, шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
ҮНДСЭН ЗАРЧИМ-1 Шимт чанарыг хадгалсан бүтээгдэхүүн
Зохистой дадал, нямбай ажиллагаа
Шударга Нийгмийн хариуцлагатай байх
ҮНДСЭН ЗАРЧИМ-2
Органик шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн
Органик түүхий эд
Зөвшөөрөгдсөн нэмэлт, материал, бодис
Баталгаат арга, технологи
Манай улсын хувьд үйлдвэрлэлийн бүхий л үе шат /амьтны болон ургамлын гаралтай органик түүхий эдийг боловсруулах технологийн үйл явц, шошголох, баталгаажуулах, хадгалах, борлуулах, хянах/ тэдгээрийн зохицуулалтыг Органик хүнсний тухай хууль, холбогдох журам, стандартаар тогтоодог. Боловсруулах үйлдвэрлэлд “Шилжилтийн үе” байхгүй байж болно. 12
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
II БҮЛЭГ. ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛД МӨРДӨХ ЕРӨНХИЙ ЗАРЧМУУД, ШААРДЛАГА 2.1. Органик үйлдвэрлэлд мөрдөх ерөнхий зарчим Органик хүнсний үйлдвэрт баримтлах “Ерөнхий зарчим”-ыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн тодорхой шаардлагыг хангах ёстой болно. Тавигдах гол шаардлагыг Монгол Улсын Органик хүнсний тухай хууль, холбогдох журам, Органик хөдөө аж ахуйн олон улсын хөдөлгөөний холбоо (IFOAM)-ноос гаргасан стандарт, САС 32-2007 стандартад тодорхой тусгасан байна. Зарчим 1 • Хүрээлэн байгаа орчинд халгүй үйлдвэрлэл явуулж, хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах зэргээр эх дэлхийн эрүүл байдлыг эрхэмлэж хамгаалах, нөхөн сэргээх •
Сэргээгдэх нөөц, эрчим хүчийг ашиглах, ногоон хөгжлийг дэмжих
Дээрх бичиг баримтуудад тусгасны дагуу ерөнхий зарчим тус бүрийн заалтуудыг товчлон үзүүлэв. Үүнд: Энэхүү зарчмыг мөрдөхөд нэн түрүүнд доорхи асуудалд анхаарч, хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүнд: •
Мал амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хүнсний түүхий эдийн органик- байгалийн шинж чанарыг хадгалахад чиглэсэн үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөнө.
• Үйлдвэрлэгч нь өөрсдийн үйл ажиллагааны үр дүнд үүсч болох бохирдлыг хамгийн бага түвшинд байхаар зохион байгуулж, байгаль орчны эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлнэ. • Үйлдвэрлэл, боловсруулалтын үйл ажиллагаанд ашиглах материал, бодисын нэр төрөл, хэмжээ, хог хаягдлын мэдээллийг бүрэн агуулсан технологийн журнал хөтөлнө. • Хүрээлэн буй орчныг бохирдуулах хортой дайвар бүтээгдэхүүн, хог хаягдлыг дахин боловсруулах шаардлагатай. Ийм бүтээгдэхүүн, хаягдал нь байгаль орчны байнгын доройтлыг дагуулдаг. 13
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Хүнсний сүлжээний бүх шатанд хэрэглэж буй бодисуудын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоосон байна. Тухайлбал: ▪ Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бодисын дагалдах чанарын гэрчилгээн /бичиг баримт/-д тусгана. Ялангуяа цочмог болон архаг хоруу чанар, харшил үүсгэх байдал, бодисын солилцоонд үзүүлэх нөлөө зэргийг заавал тусгах шаардлагатай. Сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бодисуудыг ашиглахыг хориглох эсвэл тэдний хэрэглээ нь хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулсан байхаар орцын хэмжээг хязгаарлаж болно. Үйлдвэрлэлийн үе шат бүрд тухайн бодистой харьцдаг хүмүүсийн жагсаалтыг гаргана, жишээ нь: үйлдвэрлэлийн ажилчид, нярав, зөөгч, тээвэрлэгч, хэрэглэгч г.м. Тэдэнд бодистой хэрхэн харьцах сургалт явуулж, зөвлөмж өгсөн байна. ▪
Органик үйлдвэрлэлд ашиглах бодисын нэр төрөл, хэрэглэх нөхцөл, хэмжээг олон улсын түвшинд ОУОХААХХ /IFOAM/-ны стандарт, НҮБ-ын ХХААБ/ДЭМБ-ын шинжээчдийн Хүнсний нэмэлтийн хороо (JECFA)-ны зөвлөмж, Хүнсний хууль эрх зүйн хороо /САС/ны стандарт, Монгол улсад ХХАА-н сайдын тушаалаар баталдаг. Бүээгдэхүүний найрлаганд орж буй бодисын, хүний өдөр тутмын практик хэрэглээний тухай мэдээллийг харгалзан үзэх нь зүйтэй. Зарчим 2 • Энэрэнгүй ёс, зах зээлийн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
Органик үйлдвэрлэл нь энэрэнгүй, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлана. Уг зарчмыг хэрэгжүүлэхэд доор бичсэн гол зөвлөмжийг анхааран ажиллах нь хэрэгжилтэнд илүү үр дүнтэй байдаг байна: • Үйлдвэрлэлд хэрэглэж буй материал, нэмэлтүүд болон боловсруу лалтын аргын талаар хэрэглэгчдэд тодорхой ойлголт өгөх нь зүйтэй. • Нэмэлт материал, бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар гаргасан шинжлэх ухааны үндэстэй тайлбар, дүгнэлт байхгүй бол органик үйлдвэрлэлд нийцэхгүй гэдгийг анхаарна. 14
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Бүтээгдэхүүний орцыг /байгалийн эсвэл хэрэглэгчдийн саналыг харгалзан үзнэ. •
органик/
сонгохдоо
Үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний бүх шатны оролцогч талуудад шударга байдлыг хангахад чиглэсэн харилцааг зохицуулна. Зарчим 3 Нийгмийн шударга ёс, нийгмийн хариуцлага бол органик үйлдвэрлэлийн салшгүй хэсэг юм.
Органик үйлдвэрлэл эрхлэгч нь шударга, зарчимч байна. Хүний эрх, нийгмийн шударга ёсны шаардлагыг зөрчсөн үйлдвэрлэл нь органик байх боломжгүй. Органик үйлдвэрлэл эрхлэгч нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллах шаардлагатай. Уг зарчмыг мөрдөхийн тулд дараах шаардлагыг биелүүлэх ёстой: •
Ажиллагсадтай хүний эрх, хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулан ажиллана.
•
Ажилчдыг эрүүл, аюулгүй ажиллах нөхцлөөр хангана, тухайлбал o үйлдвэрийн байранд ажилчдын цайны болон амралтын, ариун цэврийн өрөөг гаргаж өгсөн байх; o ундны ус, ажлын болон хөдөлмөр хамгаалал, ариун цэврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой дүрэм, заавар, гарын авлагаар хангасан байх; o эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх жижиг эмийн сантай байх зэрэг байна.
15
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
2.2. Ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх зөвлөмж Органик үйлдвэрлэлд баримтлах ерөнхий зарчмыг мөрдөхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүнд: Үйлдвэрийн ажиллагсад болон сүлжээний бусад оролцогчид /түүхий эд, материал нийлүүлэгч, тээвэрлэгч, борлуулагч г.м/-тай хамтран бие биеэ дэмжин ажиллана. •
Байнгын ажилтан, ажиллагсад болон үр хүүхдэд нь боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд, тээврийн үйлчилгээгээр хангах ёстой.
•
Хэрэглэгчийн эрхийг хүндэтгэнэ.
•
Орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран, бие биеэ дэмжин ажиллана.
• Органик үйлдвэрлэл нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, соёлын хөгжилд эерэг хувь нэмэр оруулна. Энэ нь дараахь чиглэлүүдээр хэрэгжинэ: •
Боловсрол ба сургалтыг дэмжинэ.
•
Судалгаа шинжилгээ, инновацид хөрөнгө оруулалт хийнэ.
•
Орон нутгийн хөгжлийг сайжруулахад оролцоно.
16
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
III БҮЛЭГ. ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА Үндсэн зарчмыг амжилттай хэрэгжүүлэх нь үйлдвэрлэлийг эхнээс нь зөв зохион байгуулах ба бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу зөв удирдан явуулахаас хамаардаг. Иймээс уг гарын авлагад боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн тулд жижиг фермерүүдийн анхаарах асуудлууд болон органик хүнсний үйлдвэрийн зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлагыг оруулав. 3.1. Шинээр үйлдвэр байгуулахад анхаарах асуудал, тавигдах шаардлага А. Бүтээгдэхүүн /түүхий эд/-ээ боловсруулан зах зээлд гаргахыг зорьж буй фермерүүд Хэрэв фермер өөрийн бүтээгдэхүүнээ боловсруулан худалдаалахыг зорьж байгаа бол эхлээд тухайн бүтээгдэхүүн нь холбогдох хуулинд заасан органик бүтээгдэхүүнд тавигддаг шаарлагыг хангаж буй эсэхийг тодруулах ба Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд заасны дагуу үйлдвэрлэл эрхлэх, борлуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл авах, органик үйлдвэрлэл эрхлэх баталгаажуулахад шаардлагатай дүрэм, журмыг судалсан байна. Боловсруулах үйлдвэрлэл эхлэхийн өмнө бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээ, боловсруулах арга- технологи, жор, шаардлагатай багаж, төхөөрөмж, сав боодол, борлуулахаар төлөвлөж буй зах зээл, борлуулалтын суваг, үе шат бүрд гарах зардал, санхүүжилтээр хангах боломж зэргийг сайтар судлах шаардлагатай Фермерүүд боловсруулах, савлах, түгээх ажиллагааг дангаараа буюу бусад фермер, аж ахуй, байгууллагатай хамтран хийж болно. Өөрөөр хэлбэл бусдад байгаа боломжийг хамтран ашиглана гэсэн үг юм. Жишээ нь: тусгай зөвшөөрөл бүхий ажлын байртай аж ахуйтай хамтран боловсруулалт хийх эсвэл зөвхөн савлалтыг хамтран хийх зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж болно. Хэрэв өөрийн аж ахуйд түшиглэн үйлдвэрлэл бий болгохоор төлөвлөж байгаа бол дараахь асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай. Үүнд: 17
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
•
Чанарын шаардлага хангасан ундны усны хангамжтай байна.
•
Хортон мэрэгч, шавьжаас урьдчилан сэргийлэх асуудлыг шийднэ.
•
Шал, хана, таазыг угааж, цэвэрлэхэд хялбар материалаар хийнэ /сүвэрхэг материалаар хийсэн гадаргуу цэвэрлэх, ариутгахад хүндрэлтэй байдаг/. Гар угаах нөхцөл боломж бүрдүүлнэ.
•
• Хангалттай гэрэлтүүлэгтэй, бүтээгдэхүүнд хагархай шил орохоос сэргийлсэн бүрхүүлтэй байна. • Түүхий эдийг гэмтээлгүй хадгалах /хөргөх, хөлдөөх/, боловсруулах тоног төхөөрөмж хангалттай байна. •
Агааржуулах систем /үйлдвэрлэлийн явцад чийг их ялгардаг, эсвэл хэт халуун бол тохиромжгүй/-тэй байна. Органик үйлдвэрлэлд тавих шаардлагыг хангасан гэж үзэж байгаа бол Органик хүнсний тухай хууль, холбогдох журмын дагуу органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтээ гаргана.
Б. Органик хүнсний боловсруулах үйлдвэрийн зураг төсөлд тавих шаардлага Органик хүнсний шинж чанарыг алдагдуулахгүй, эрүүл ахуйн тохиромжтой нөхцөлд үйлдвэрлэх шаардлагыг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг төлөвлөсөн байна. Байршил сонгох: Байгууллагын үйл ажиллагааны туршид хамгийн цөөхөн /магадгүй ганц удаа/ гаргадаг шийдвэр бол байршил сонгох ба тухайн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага энэ сонголтоос ихээхэн хамаарна. Иймээс байршлын сонголтыг зөв хийх нь дараагийн ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Үйлдвэрийн байршлын шийдлийг гаргахдаа бохирдлын болзошгүй эх үүсвэрийг харгалзаж, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Барилгыг ялангуяа дараах зүйлүүдээс хол байрлуулбал зохино. Үүнд: • 18
Байгаль орчны бохирдолттой талбай болон хүнс бохирдоход ноцтой
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
аюул үзүүлэх тухайлбал тоос их үүсгэдэг, химийн хорт бодис их хэмжээгээр ашигладаг, хадгалдаг байгууламж, хогийн цэг г.м; •
Үерт автаж болох талбай;
• Хатуу болон шингэн хог хаягдлыг үр нөлөөтэй зайлуулах боломжгүй талбай орно. Үйлдвэр борлуулах зах зээлд аль болох ойр байх нь хүргэлтийн явцад бохирдох, гэмтэхээс хамгаалах ач холбогдолтой. Үүнд: •
Тээвэрлэх зай богино байхаар төлөвлөнө.
•
Боломжтой бол түүхий эдийнхээ ойр үйлдвэрээ байгуулна.
•
Нэн ялангуяа цагаан идээ, жимс, жимсгэнэ зэрэг амархан муудах түүхий эд ашиглах бол түүхий эдээ түшиглэн үйлдвэрээ байгуулах нь оновчтой.
• Бүтээгдэхүүн нь шинээрээ хэрэглэгчид хүрч байх шаардлагатай үйлдвэрүүд / талх, сүү/ зах зээлдээ ойр байрлах нь зүйтэй. •
Орон нутгийн засаг захиргааны бодлогод зохицох болон
•
Хууль эрх зүйн актууд, татварын бодлогод нийцэх шаардлагатай.
• Түүхий эдийн олдоц, чанар, үнэ зохих шаардлагын түвшинд байвал зохино. •
Дэд бүтцийн хөгжил нь үйлдвэрийн шаардлага хангахуйц байх ёстой.
Байршлын ерөнхий бүсчлэлийг тогтоож, талбайг оновчтой ашиглах хувилбарыг тооцно. Дэд бүтэц: Цэвэр усны хангамж: Органик хүнсний чанарыг хангахын тулд ус хадгалах, түгээх, температурын хяналт тавихад тохиромжтой техник хэрэгсэл бүхий хангамжийн сүлжээтэй байна. • Ундны ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан Ундны усны чанарын заавар болон үндэсний стандартын шаардлагыг бүрэн хангаж байх хэрэгтэй. 19
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
•
Ундны биш ус (жишээ нь: галын гидрант, уур үйлдвэрлэл, хөргөлт болон бусад төстэй зорилгоор хэрэглэх), хүнсийг бохирдуулахгүй байхаар тусдаа системтэй байх ба таних тэмдэгтэй байна.
Бохир ус, хаягдлыг зайлуулах: • Усны хангамжийг бохирдуулах эрсдэлээс хамгаалахын тулд бохир ус, хаягдлыг зайлуулах систем, техник хэрэгслийг ашиглана. Гэрэлтүүлэг: • Үйлдвэрлэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу явуулах нөхцлийг хангах үүднээс бүх дамжлага, өрөөг байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр хангана /зохих нормоор тооцсон байх шаардлагатай./ •
Шаардлагатай цэгт өнгө буруу харагдахааргүй байхаар гэрэлтүүл гийг хийнэ.
Гэрлийн хүч нь түүхий эдийн боловсруулалтын /технологийн ажиллагааны/ мөн чанарт тохирсон байна.
• Холбогдох газарт, гэрэлтүүлгийн хэрэгслийн эвдрэлээс хүнс бохирдохгүй байх хамгаалалт хийсэн байвал зохино. Барилга, байгууламж дамжлага, өрөөнүүдийн зохион байгуулалт: Үйлдвэрлэл нь тодорхой шаардлага хангасан орчин, байранд /үйлд вэрлэлийн, лабораторийн, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах г.м / явагдана. • Үйлдвэрийн дотоод зохион байгуулалт /дамжлагууд/, тоног төхөөрөмжийн байршил нь технологийн урсгалын шаардлагыг баримталсан, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх боломжтой байна. • Хүнсний үйлдвэрийн барилгын бүтээц нь бат бөх материалаар, батлагдсан зураг төслийн дагуу баригдсан, засвар үйлчилгээ цэвэрлэгээ, ариутгал хийх боломжтой байвал зохино. Ялангуяа, органик хүнсний аюулгүй болон тохиромжтой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай дараах тусгай нөхцлийг хангасан байна. Үүнд: ○ Үндсэн болон тусгаарлагч хана нь тэгш гадаргуутай, шалны гадаргууг ус үл нэвтрэх, хэрэглээнд хор нөлөөгүй, зориулалтын материалаар хийнэ. 20
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
○ Шалыг бохир ус зайлуулах, цэвэрлэхэд тохиромжтой байхаар зохион бүтээнэ. ○ Тааз болон дээд талын арматурыг тоос шороо, усан дусал хуримтлагдах, дээрээс урсахгүй байхаар хийнэ. ○ Цонхнууд нь цэвэрлэхэд хялбар, тоос шороо оруулахгүйгээр хийцтэй, шаардлагатай цэгт шавьж үл нэвтрүүлэх зөөх, цэвэрлэх боломжтой хамгаалагчийг байрлуулна. Шаардлагатай бол цонхыг хөдөлгөөнгүй бэхэлнэ. ○ Хаалга нь тэгш, ус үл шингээх гадаргуутай, цэвэрлэх болон шаардлагатай хэсэгт ариутгал хийхэд хялбар байна. ○ Түр хугацаагаар ажиллах болон хөдөлгөөнт цогцолбор, бэлэн бүтээгдэхүүн борлуулах төхөөрөмжийг /худалдааны иж бүрдлүүд, явуулын худалдааны болон бэлэн бүтээгдэхүүн борлуулах төхөөрөмж, майхан, асар зэрэг дотор нь хүнстэй харьцах түр хугацаагаар ажиллах цогцолбор орно/ хүнс бохирдох, хортон шавьж үүрлэхээс сэргийлсэн байхаар байрлуулж, зохион бүтээж, угсарна. Тоног төхөөрөмж • Тоног төхөөрөмжийг сонгож, байрлуулахдаа дараах шаардлагыг баримтална. Үүнд: ○ Хүнстэй хүрэлцэх гадаргуу болон материал нь органик хүнсний зориулалтын, хоргүй, түүхий эд, бүтээгдэхүүний найрлагын бодистой урвалд орж шинж чанарыг өөрчлөхгүй, зохих түвшинд бат бөх /удаан хадгалахад тохиромжтой/, засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ хийхэд хялбар байна. ○ Хэрэглээний зориулалтын дагуу технологийн үйл ажиллагаа явуулах, горимыг баримтлах, хянах, дээж авах, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, ариутгалыг зохих ёсоор хийх, агаарын бохирдлыг хамгийн доод хэмжээнд байлгах боломжтой зэрэг технологийн бүхий л шаардлагыг хангахуйцаар зохион бүтээсэн байна. ○ Температур, чийг болон бусад үзүүлэлтүүдийн хэрэгслийг зохих цэгт байрлуулах боломжтой байна.
хяналтын
○ Хортон шавьж нэвтрэх, үүрлэхээс найдвартай хамгаалагдсан байна. 21
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
○ Дээрх ерөнхий шаардлагаас гадна хортой буюу чанар муудуулах бичил биетэн, тэдгээрээс учруулах хор нөлөөг устгах буюу аюулгүй түвшинд хүртэл бууруулах эсвэл тэдгээрийн амьдрал, өсөлтийг үр дүнтэй хянах шаардлагаас үүдэлтэй халуун боловсруулалт хийх, хөргөх, хадгалах ба хөлдөөх зориулалтын тоног төхөөрөмж нь тогтоосон температурт хурдан хүрдэг, засвар үйлчилгээг үр нөлөө тэй хийхэд тохиромжтой байна. Технологийн урсгал нь батлагдсан, бүтээгдэхүүн бохирдохоос урьдчилан сэргийлсэн байна. Ажиллагсдын хувийн эрүүл ахуйн байгууламж, хэрэгсэл, ариун цэврийн өрөө Ажиллагсдын хувийн ариун цэврийг хангах, хүнсийг бохирдуулахаас зайлсхийх зорилгоор мөрдөж буй нормыг үндэслэн тооцсон ариун цэврийн хэрэгсэл, өрөөг тусгана. Үүнд: ○ Эрүүл ахуйн нөхцөлд тохирсон халуун, хүйтэн (эсвэл температурын тохиромжтой) усны хангамж бүхий гар угаах угаалтуур, хатаах хэрэгсэл /ариутгалын уусмал/-тэй байна. ○ Эрүүл ахуйн нөхцөлд тохирсон байдлаар зохион бүтээсэн ариун цэврийн өрөөнүүдтэй байна. ○ Ажиллагсдын хувцас солих зориулалтын өрөө гаргаж өгнө. ○ Эдгээр байгууламж хэрэгслийг тохиромжтой байршуулж, тэмдэг жүүлсэн байх хэрэгтэй. Хаягдлын асуудал ○ Хаягдлыг зайлуулах, хадгалахад тохиромжтой арга хэмжээг авах боломжтойгоор төлөвлөгдсөн байна. ○ Хаягдлын агуулахыг чанар, технологийн шаардлага хангахуйцаар төлөвлөсөн байна.
22
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
3.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага Үйлдвэрлэгч нь мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрмийг чанд баримталана. Органик үйлдвэрлэл явуулах оновчтой менежментийг хэрэгжүүлнэ. Үүний тулд: • Амжилтанд хүрэх боломжийг тодорхойлох “Бизнес төлөвлөгөө”-г боловсруулна. • Бизнес төлөвлөгөөнд тухайн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага байгаа эсэхийг судалж, тогтоосны дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, жор, шаардлагатай түүхий эд, туслах материал, бодисын хэрэгцээ, хангах эх үүсвэр, үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа, арга, горим чанарыг хянах үйл явц, хадгалах, тээвэрлэх ажиллагаа, үйлдвэрлэлтийн хэмжээ, борлуулах суваг /орга ник хүнсний дэлгүүр, интернет худалдаа, хувийн дэлгүүр, супермаркет, борлуулалтын сүлжээ дэлгүүр г.м/, зах зээл, нэмүү өртөг шингэсэн шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах зардал зэрэг бүхий л арга хэмжээг дэлгэрэнгүй тусгасан байна. • Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд дараахь асуудлыг нягталсан байвал зохино. Үүнд: • Органик боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийн болон хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шаардлага бий эсэх; • Органик үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг судалж, үйлдвэрлэл явуулах туршлага байгаа болох; •
Бүтээгдэхүүний органик стандарт батлагдсан эсэх;
• Үйлдвэрлэлийн арга, технологи нь органик хүнс үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, стандартад нийцсэн байдал; •
Хэрэглэж буй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, үндсэн материалыг органик стандартын дагуу бэлтгэсэн, үйлдвэрлэсэн байдал;
• Хөдөө аж ахуйн бус гаралтай түүхий эд нь цэвэршүүлсэн эсэх (жишээ нь: ус, давс зэрэг)-ийг шалгана. Дээр дурьдсан шаардлагуудыг хэрэгжүүлэх техникийн чадамжтай болон үйлдвэрлэл бүхэлдээ органик шаардлагад нийцэх боломжтой эсэхийг магадлана. 23
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Органик хүнсний түүхий эд, найрлага: Органик түүхий эд - пестицид болон ургамал хамгаалах, өсөлт дэмжих бодис, химийн бордоо, цэвэрлэх байгууламжийн лаг ашиглаагүй, антибиотик, гормоны ба мал эмнэлгийн зөвшөөрөгдөөгүй эм бэлдмэл хэрэглээгүй, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ионжуулагч цацраг ашиглаагүй, хориотой, хортой нэгдэл агуулаагүй, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн ашиглаагүй, ургамлын болон амьтны гаралтай байна. Нэг нэрийн бүтээгдэхүүнд органик ба органик бус орц, түүхий эд байх ёсгүй. Түүхий эд, хэрэглэсэн бодисын гарал үүсэл тодорхой, шаардлага хангасан тухай баримтжуулсан байна. Нэмэлтээр зөвхөн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис ашиглана /Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасан/. Байгалийн бус – сэргээгдэх нөөц /жишээ нь давс гэх мэт/ ашиглаж болох ба тэдгээрийг физикийн болон механик аргаар гарган авсан байх шаардлагатайгаас гадна эдгээрийн хэмжээг органик бүтээгдэхүүний найрлагыг заасан хэмжээнд оруулахгүй. Органик түүхий эд - пестицид болон ургамал хамгаалах, өсөлт дэмжих бодис, химийн бордоо, цэвэрлэх байгууламжийн лаг ашиглаагүй, антибиотик, гормоны ба мал эмнэлгийн зөвшөөрөгдөөгүй эм бэлдмэл хэрэглээгүй, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ионжуулагч цацраг ашиглаагүй, хориотой, хортой нэгдэл агуулаагүй, ургамлын болон амьтны гаралтай байна.
24
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Эрдэс бодис, амин дэм зэргийг нэмэхийг зөвшөөрдөггүй, хэрэв эдгээрийг тодорхой зориулалтын органик хүнсэнд нэмсэн бол хэрэглэгчид мэдээлэл өгөх зорилгоор шошгон дээр тусгай тэмдэглэгээ тавих шаардлагатай. • Исгэлтийн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд генийн инженерийн арга ашиглаагүй, биологийн эх үүсвэрээс гарган авсан өсгөврийн хөрөнгө, ферментийн бэлдмэл, тэдгээрийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Эсвэл ардын уламжлалт аргаар бэлтгэсэн, зохих шаардлага хангасан түүхий эд ашиглаж болно. Ашигласан хөрөнгийн /жишээ нь дрожжийн/ химийн найрлага органик найрлагын хувь хэмжээнд тусгана. Ойн дагалдах баялаг болон байгалийн ургамал ашиглах тохиолдолд Органик хүнсний тухай хуулинд зааснаар сүүлийн 3 жилийн туршид энэ хуульд зааснаас өөр бодисоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй талаар байгаль орчин болон хүнс, хөдөө ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон талбайгаас түүж хэрэглэнэ. Боловсруулсан органик бүтээгдэхүүн нь органик орц, найрлагатай байна. • Батлагдсан заавар, жорд заасан түүхий эд, материал, бодисыг хямд төсөр материал, бодисоор сольж, хэрэглэгчийг мэхлэхгүй байх ёстой. •
Түүхий эд тус бүрийг тусад нь хадгална. Хэрэв үйлдвэрлэлийн байранд органик үйлдвэрлэлд хэрэглэхээс бусад бодис, материал байгаа бол тусгаарлана. Мөн хадгалах материалын хэмжээ, хугацааг урьдчилан мэдэгдэх ёстой. Хооронд нь холихгүйн тулд ангилан ялгаж тэмдэг тавина.
•
Боловсруулах, хадгалах явцад шинж чанараа алдсан бодис, материалыг эргүүлэн ашиглаж болохгүй.
• Бүтээгдэхүүний чанарт найрлагыг бүрдүүлэгч бодисын үзүүлэх нөлөөлөл /жишээ нь шимт чанар, амт, хадгалах хугацаа, гадаад байдал г.м /-ийг урьдчилан тогтоох шаардлагатай. Эдгээр бодис нь боловсруулалтын явцад шинж чанараа өөрчилж байгаа бол хэрэглэхийг хориглоно. 25
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Нэмэлтүүд болон боловсруулах ажиллагаа бүтээгдэхүүний органик чанарт нөлөөлөхгүй байх шаардлагатай. •
Хандлалтад ус, этанол, ургамал, амьтны гаралтай тос, цууны хүчил, нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглаж болно /IFOAM ын 2014 онд шинэчлэн гаргасан стандарт Хавсралт 4/.
• Боловсруулах, хадгалах явцад органик шинж чанараа алддаг болон боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж органик шинж чанараа алдсан түүхий эд, материалыг ашиглахыг зөвшөөрдөггүй. • Органик үйлдвэрлэлд өмнө нь ашигласан бодисыг сэргээн хэрэглэх, мөн хэрэглэсэн усыг дахин ашиглахыг хориглоно. Ийм бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Сэргээгдэхгүй эх үүсвэрээс гарган авсан төрөл бүрийн нэмэлт бодис хэрэглэхийг хориглоно.
Нийлэг бүтээгдэхүүний бүх үзүүлэлт нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнийхтэй тоо хэмжээ болон чанараар ижил байсан ч хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Жорд /найрлагад/ орсон түүхий эдийн хэмжээг тооцохдоо: Ус, давсны хэмжээг оруулахгүй. Бусад бүрэлдэхүүний тусгагдана.
хэмжээ
бүтээгдэхүүний
найрлагад
Бүрэлдэхүүн хэсгүүдийг жингийн хувиар дараалуулан шошгонд бичнэ. Бүх нэмэлт /органик бүтээгдэхүүний жорд орохыг зөвшөөрсөн/ийн бүтэн нэрийг жагсаалтад бичнэ.
26
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
“Органик бүтээгдэхүүний найрлага”-ын хэмжээг тооцох Органик бүтээгдэхүүний найрлагын хэмжээг тооцох /хувиар/ А. ХАА-н гаралтай органик бүтээгдэхүүний найрлагыг хаяган дээр бичиж “100 хувь органик”, “органик” буюу “органик найрлагатай” гэж бичихийн тулд урьдчилан тооцсон байх ёстой • Органик бүрэлдэхүүний цэвэр жинг боловсруулалтанд орсон органик ба органик бус түүхий эдийн жинд (ус, давс оруулахгүй) хувааж, хувиар илэрхийлэн эцсийн бүтээгдэхүүний органик жинг тодорхойлно. •
Орж буй түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн аль аль нь шингэн хэлбэртэй байх тохиолдолд органик түүхий эдийн эзлэхүүнийг (ус, давс оруулахгүй) эцсийн бүтээгдэхүүний эзэлхүүнд (ус, давс оруулахгүй) хуваана. Хэрэв шингэн бүтээгдэхүүнийг баяжуул сан бол эзэлхүүний болон жингийн аль нэг хэлбэрт шилжүүлэн тооцно.
• Хуурай болон шингэн хэлбэрийн органик түүхий эдийг хэрэглэсэн бол аль алийг нь жинд оруулан тооцно. (Б) Органик бүтээгдэхүүний найрлагын хэмжээ /%/-г бүхэл тоогоор илэрхийлнэ. Найрлагыг тооцохын шаардлагатай. Үүнд:
тулд
дараахь
хоёр
хүснэгтийг
бөглөх
Органик бүтээгдэхүүний найрлагыг жингээр тооцох хүснэгт Хүснэгт 1 Түүхий эд / Бүрэлдэхүүн тус Органик? бүрэлдэхүүний/ нэр бүрийн жин (тийм Үгүй) 1 2 3
Дүн Нийт жин
Органик бүрэлдэхүүний жин 4
Дүн органик жин 27
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Тайлбар: Бүрэлдэхүүн тус бүрийн хэмжих нэгж ижил байна. Жишээ нь: тонн эсвэл кг г. м Бүтээгдэхүүний органик найрлагыг эзэлхүүнээр тооцох хүснэгт Хүснэгт 2 Түүхий эд / бүрэлдэхүүний/ эзлэхүүн 1
Бүрэлдэхүүн тус Органик? бүрийн эзлэхүүн (тийм Үгүй) 2
Дүн Нийт эзлэхүүн
3
Органик бүрэлдэхүүний эзлэхүүн 4
Дүн органик эзлэхүүн
Тайлбар: Бүрэлдэхүүн тус бүрийн хэмжих нэгж ижил байна. Жишээ нь: гкл эсвэл л г. м Үйлдвэрлэлийн арга, ажиллагаа, түүнд тавих шаардлага • Технологийн ажиллагааны бүрэн сүлжээнд шаардлагатай бүх дамжлагатай байна. • Зөвхөн хэрэглээний шаардлагыг хангахаас гадна хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байна. Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэхийг зөвлөдөг /техно логийн бүх ажиллагаа, горимыг тодорхой заавартай байх/. • Органик үйлдвэрлэлийн үйл ажиллагаа байгаль орчин бохирдуулах эрсдлийг багасгахад чиглэсэн байна. Иймд органик түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн ажиллагаа биологийн, механик, физик аргуудын үндсэн дээр явагддаг. Өөрөөр хэлбэл боловсруулах явцад органик түүхий эд, бүтээгдэхүүн химийн урвалд орж, шинж чанараа өөрчлөхгүй байх шаардлагатай. • Органик хүнсийг цацрагаар боловсруулах, боловсруулалтанд наноматериал, асбест ашиглахыг хориглоно. • Бүтээгдэхүүнтэй харьцах гадаргуу нь наноматериалаар хийсэн сав, шүүлтийн материал, асбест эсвэл бүтээгдэхүүн бохирдуулах бусад бодистой шүүгч зэргийг хэрэглэж болохгүй. 28
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Бүтээгдэхүүнийг өтгөрүүлэх, хатаах болон хадгалах байр, саванд агааржуулалт, чийг, температурыг хянах, тохируулахад зөвхөн зөвшөөрөгдсөн бодис хэрэглэнэ. Органик бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжихээр бол холбогдох хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Технологийн байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал • Органик үйлдвэрлэлд хэрэглэж буй тоног төхөөрөмж, шугам хоолой норматив техникийн бичиг баримтын шаардлага хангаж үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байна. • Бүтээгдэхүүн бохирдохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авна. Тухайлбал байгууламж, тоног төхөөрөмж зэргийг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх г.м. •
Цэвэрлэгээ үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол хийх шаардлагатай /заавал ариутгалын бодис хэрэглэхгүй/.
•
Шаардлагатай бол механик, физикийн аргаас гадна зөвшөөрөгдсөн бодис хэрэглэнэ /Хавсралт 1-Д/.
•
Технологийн тоног төхөөрөмжийг цэвэрлэж, ариутган бохирдолгүй гэдгийг нотолсны дараа ажиллагааг явуулна.
Сав боодол •
Сав, баглаа боодлын зохион бүтээлт, материал нь бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөгүй, бохирдлыг багасгах, хамгаалалт болох, гэмтлээс сэргийлэх, зөв шошгололтод нийцсэн байвал зохино.
• Савны материал нь поливинилхлорид (ПВХ) ба хөнгөн цагаан байж болохгүй. • Үйлдвэрлэгч, органик бүтээгдэхүүнийг бохирдуулах сав боодол ашиглахгүй, органик шинж чанарыг алдагдуулах бодис агуулсан материал бүхий сав боодол хэрэглэхээс зайлсхийнэ. • Органик бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүйн тулд уут, контейнер зэрэг хэрэгслийг дахин ашиглаж болохгүй. • Нийлэг фунгицид агуулж байсан болон наноматериалаар хийсэн сав хайрцгийг ашиглахыг хориглоно. 29
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Хэрэглэсэн сав боодол нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх шаардлагатай. Шошгололт Нийтлэг зарчим Органик бүтээгдэхүүний “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг шошгонд хэрэглэнэ. Уг тэмдэг нь зохих байгууллагаар батлагдсан байх ёстой. • Стандартын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд бүтээгдэхүүнийг “органик бүтээгдэхүүн” эсвэл үүнтэй ижил төстэй тодорхойлолт ашиглан шошголно. • Хуулийн дагуу тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, боловсруулалтын талаар хариуцлага хүлээж байгаа этгээд эсвэл компанийн нэр, хаягийг шошгонд зааж өгнө. Органик ХАА, үйлдвэрлэл хөгжсөн орнуудад бүтээгдэхүүний найрлагаас хамааруулан дөрвөн янзын шошгыг олгодог а. Бүтээгдэхүүний органик орцын хэмжээ 100%, 95% (жингээр) байвал “органик” гэсэн шошготой байна: ▪
“100% органик”: •
Ус, давснаас бусад нь бүгд органк түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.
•
Сав боодол дээр нь гэрчилгээ олгосон байгууллагын нэр, “Органик” гэсэн тамга заавал байна.
▪ “Органик”:
30
•
Бүтээгдэхүүний найрлагад наад зах нь 95% органик түүхий эд орсон байна / Манай улсын ”Органик хүнсний тухай” хуулинд 90%-иас дээш гэж заасан/.
•
Шошгон дээр органик нэгдлийн эзлэх хувийг тэмдэглэнэ.
•
Сав боодол дээр нь гэрчилгээ олгосон байгууллагын нэр, “Органик” гэсэн тамга заавал байна.
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Жишээ нь: АНУ-д 2002 оноос үндэсний хэмжээнд
Европын Холбооны Улсуудад /2008 оноос/
Японд /2001 оноос/
БНХАУ-д 2005 оноос
тэмдгүүдийг хэрэглэж байна. • “Органик найрлагатай…” • Бүтээгдэхүүний найрлагад наад зах нь 70% органик түүхий эд эд орсон байна. Органик биш /30%/ түүхий эдэд генийн өөрчлөлттэй болон цацрагаар боловсруулсан түүхий эд, материал ашиглаагүй байх ёстой. •
Шошгон дээр органик нэгдлийн эзлэх хувийг тэмдэглэнэ.
•
Сав боодол дээр нь гэрчилгээ олгосон байгууллагын нэр, “Органик найрлагатай ” гэсэн тамга тэмдэг байна.
Манай орны хувьд орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнсийг “Органик”гэж тооцдог. Хүнсэн дэх органик орцын нэр, хувь хэмжээг шошгонд тусгахаар хуулинд заасан байна. Хадгалах ба тээвэрлэх Хүнсний сүлжээний эхний шатуудад чанар, эрүүл ахуйн хяналтын арга хэмжээг авч органик түүхий эд, бүтээгдэхүүнийг хамгаалж байгаа боловч түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалалт, тээвэрлэлтийн явцад хяналтын үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй бол бохирдох буюу органик хүнсний шинж чанар алдагдаж, хэрэглээнд тохирохгүй болдог. Иймээс органик түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах тээвэрлэхэд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих шаардлагын нэгэн адил онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Органик бүтээгдэхүүний цэвэр байдлыг алдагдуулахгүй байхын тулд түүнийг хадгалах тээвэрлэх бүх шатанд дараахь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг: • Органик бүтээгдэхүүнийг органик бустай холилдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ. •
Органик бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлд зөвшөөрдөггүй бодис, материалтай хүрэлцэхээс хамгаална. 31
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
• Органик үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд, материал, бодис, бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах ба тохирсон техник хэрэгслээр хангана. •
Хадгалах техник хэрэгслийг дараах байдлаар зохион бүтээж, угсарна: •
Засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийх боломжтой,
•
Хортон шавьж нэвтрэх, олноор үүрлэхээс сэргийлсэн
• Хадгалалтын явцад хүнс бохирдохоос хамгаалах үр дүнтэй аргыг нэвтрүүлсэн байна. Хэрэв үйлдвэрлэл болон агуулахын аль нэг хэсэг нь органик гэрчилгээ авсан бол гэрчилгээ авсан ба гэрчилгээгүй үйлдвэрлэл, агуулахад тодорхой ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээг хийж өгнө. Савлаагүй нөөц бүтээгдэхүүний агуулах органик бус бүтээгдэхүүнийхээс тусдаа байх ба тодорхой, ойлгомжтой хаягтай байх шаардлагатай. Органик бүтээгдэхүүний агуулах, тээврийн хэрэгслийг /контейнер/ цэвэрлэхдээ органик үйлдвэрлэлд зөвшөөрөгддөг арга, материалыг ашиглана. Органик бүтээгдэхүүнийг заавал савлаж байж тээвэрлэн, борлуулна. Органик бүтээгдэхүүн зөөвөрлөх тээврийн бүх хэрэгсэл нь ашиглалтын шаардлага бүрэн хангасан, цэвэр болохыг тодорхойлсон баримттай байна. Тээвэрлэх явцад бохирдох, бусад бүтээгдэхүүнтэй холигдохоос урьдчилан сэргийлнэ. Органик бус бүтээгдэхүүний зориулалтаар ашиглаж байсан агуулах, контейнерийг органик бүтээгдэхүүн хадгалах зөөвөрлөхөд ашиглахдаа урьдчилан цэвэрлэж, ариутган. пестицид болон бусад бодисоор бохирдуулахгүй байх арга хэмжээг авсан байна. Чанар алдагдахаас сэргийлэхийн тулд температур, агааржуулалт болон бусад шаардлагатай горимыг хангахуйц тээврийн хэрэгслийг ашиглахаар төлөвлөнө. Бүртгэл хөтлөлт, баримтжуулалт Үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааны мөчлөг бүрт нарийн дүн шинжилгээ, сорилт хийх, баримтжуулах, бүртгэл хөтлөх нь “Органик” бүтээгдэхүүний баталгаажуулалт явуулах үндсэн нөхцөл нь болдог. Иймээс үйлдвэрлэлийн үе шат бүрт тусгайлан боловсруулсан маягтаар бүртгэл хөтөлнө. 32
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Органик хүнсний тухай хууль, холбогдох журмуудаар зохицуулагддаг нийлэг болон хориглосон материал хэрэглэхгүй, хэрэглэж буй түүхий эд, материал, бодисын гарал үүсэл, нэр төрөл, найрлага, нийлүүлэгчийн талаар тусгасан бүртгэл хөтөлнө. Технологийн үйл явц, горимын мөрдөлтийг харуулсан технологийн бүртгэлтэй байна. Органик бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахдаа хэсэг бүр, органик гарал үүсэл, чанарыг баталсан баримт дагуулна. Хортон шавьж болон өвчний хяналт Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримталснаар хортон шавьж үржихээс урьдчилан сэргийлэх ёстой. • Хортон шавьжийг устгах, үржлийг хянахад химийн бодис, цацраг хэрэглэдэг багаж төхөөрөмж ашиглахгүй. Дараахь аргуудыг ашиглаж болно: а. урьдчилан сэргийлэх арга хэмжээ; б. харааны илрүүлэлт, механик, физик, биологийн арга, хэт дуу авиа, гэрэл, хэт ягаан туяа, температур, микроорчныг хянах удирдлага; в. Стандартын хавсралтад заасан зөвшөөрөгдсөн бодисууд ашиглах; г. Хавх тавих /хавханд тавих өгөш нь органик байх/; Хортон шавьжийг илрүүлэх, устгахад дараах бодис, аргыг хэрэглэхийг хориглодог. Үүнд: а. Эрх бүхий байгууллагаас гаргадаг жагсаалтад ороогүй бодисууд; б. Этилийн исэл, метил бромид, хөнгөн цагаан, зөвшөөрөгдөөгүй фосфатууд; в. Цацраг;
33
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт Үйлдвэрлэгч өөрийн үйлдвэрлэл нь органик үйлдвэрлэл, хүнсэнд тавигддаг үндэсний болон олон улсын байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмын шаардлагыг хангасан гэж үзвэл Органик хүнсний тухай хуулинд заасны дагуу баталгаажуулах эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргана. Органик стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахад хоёр асуудал гол нөлөөтэй тул үүнд ихээхэн ач холбогдол өгч ажиллах шаардлагатай: 1) Стандарт, журмын шаардлагын дагуу хөтөлсөн анхан шатны бүртгэл, 2) Эцсийн бүтээгдэхүүний хаяган дээр бичсэн найрлага, Үүнд: Жорд бичсэн бүх орц стандартын шаардлага хангасан байх ёстой. Дээрх орцоос ямар нь органик болохыг хаяган дээр бичдэг. Үйлдвэрлэгч, боловсруулалтад хэрэглэсэн түүхий эд, материал, гарал үүсэл, хүлээн авсан хэмжээ, жорын дагуу ордог бүх орц, нэмэлтүүд, технологийн бодисуудын шинж чанар, хэмжээ, боловсруулсан бүтээгдэхүүний найрлага, техникийн хэрэгсэл, савлалт, хадгалалт зэрэг шаардлагыг хангахад чиглэсэн арга хэмжээг бүрэн тусгасан үйлдвэрлэлийн танилцуулга тайланг гаргана. Өөрөөр хэлбэл баталгаажуулах байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгнө. Тайланг боловсруулахад гардан гүйцэтгэгчийг заавал оролцуулна. Хяналт Органик хүнсний тухай хуулинд зааснаар: органик үйлдвэрлэлийн сүлжээнд болон органик хүнсний хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт, шалгалтын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулиар зохицуулдаг. Хэрэв анх удаа хяналтанд орж байгаа бол үйлдвэрлэгч ба эрх бүхий баталгаажуулалтын байгууллага, байгууллагын төлөөлөл нь дараахь агуулга бүхий баримт бүрдүүлж гарын үсэг зурна: 34
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
a) Үйлдвэрлэлийн обьектын мэдээллийн бүрэн танилцуулга /эзэмшил газар, үйлдвэрлэлийн байр, агуулах г.м/ b) Зэрлэг ургамал ашиглан үйлдвэрлэл явуулах зайлшгүй тохиолдолд холбогдох хуулинд заасан баталгааг хангах c) Холбогдох шаардлагыг биелүүлэх бүх практик арга хэмжээг үйлдвэрлэлийн обьект хангасан байна. d) Түүхий эдийн агуулахыг өмнөх түүхий эдийг хэрэглэж дууссаны дараа цэвэрлэж бэлтгэнэ Баталгаажуулалтын байгууллага жилд нэгээс доошгүй удаа хяналт тавина. Сэжигтэй тохиолдолд бүтээгдэхүүнээс дээж авч шинжилнэ.
35
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
ХАВСРАЛТ 1 Олон Улсын Органик ХАА-н Хөдөлгөөнүүдийн Холбоо /IFOAM/оос 2014 онд гаргасан органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрдөг хүнсний нэмэлт, бодисууд А. Органик хүнсний үйлдвэрлэлд зөвшөөрөгдөх хүнсний нэмэлт
№
ХНТС №
Хүснэгт 3 Хүнсний нэмэлтүүд
Хүнсний ангилал Ургамлын гаралтай хүнс
Амьтны гаралтай хүнс
1 170i Нүүсхүчлийн Зөвшөөрөгдөнө. ХНЕС кальцийн ыг дагаж мөрдөнө. давс, карбонат кальци
01.0 сүүн бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн
2 220 Хүхрийн давхар исэл, хүхэрлэг хүчлийн ангидрид
14.2.2. Алим, лийрийн шүүс 14.2.3 Усан үзмийн дарс 14.2.4 Дарс /Усан үзмийнхээс бусад/
14.2.5 Зөгийн балын дарс
3 270 Сүүний хүчил (L-D ба DL)
04.2.2.7 Ферментжүүлсэн хүнсний ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад), далайн ургамлын бүтээгдэхүүнүүд, хүнсний ангилалын 12.10ийн ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүнээс бусад
01.0 сүүн бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 08.4 Хүнсний бүрхэвч (хиамны бүрхэвч)
1
1 ХНЕС-Хүнсний нэмэлт ерөнхий стандарт 36
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
4 290 Нүүрстөрөгчийн хоёрч исэл
Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг Зөвшөөрөгдөнө. дагаж мөрдөнө.
5 296 Алимны хүчил (DL-) 6 300 Аскорбины хүчил
Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг Зөвшөөрөгдөхгүй. дагаж мөрдөнө. Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг 08.2 Боловсруулсан дагаж мөрдөнө. мах, шувууны болон ангийн мах, бүхэл болон жижиглэсэн хэлбэрээр 08.3 Боловсруулсан татсан мах, шувууны болон ангийн бүтээгдэхүүн 08.3.4 Хүнсний бүрхэвч (хиамны бүрхэвч) Зөвшөөрөгдөнө. ХНЕС- САС-ийн ХНЕС-аар ыг дагаж мөрдөнө. зөвшөөрөгдсөн бүх холимог бүтээгдэхүүн
7 306 Токоферол, (байгалийн концентраттай хольсон)
37
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг 8 322 Лецитин / Цайруулагч дагаж мөрдөнө. ба органик уусгагч ашиглаагүй гаргаж авсан/
01.0 сүүн бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 02.0 өөх тос ба ургамлын тос, тосны эмульс 12.6.1. Эмульсжүүлсэн /цийдмэгжүүлсэн/ сүмс /жишээ:майонез, салат амтлагч/ 13.1 нялхсын болон хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл, нярай хүүхдийн э.мчилгээний тусгай зориулалтын хоол тэжээл 13.2 Нярай болон өсвөр насны хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл
9 327 Сүүн хүчлийн кальцийн давс
Зөвшөөрөхгүй
01.0 сүүн бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн
10 330 Нимбэгний хүчил
04.0 Жимс, ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал, самар, үр
Зарим төрлийн бяслаг, болгосон өндгийг ээдүүлэгч бодис 01.6 Бяслаг болон ижил төстэй бүтээгдэхүүн 02.1 Усгүйжүүлсэн ургамлын тос, өөх тос 10.0 өндөг, өндгөн бүтээгдэхүүн
38
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
11 331 Нимбэгний Зөвшөөрөгдөхгүй i хүчлийн халагдсан натрийн давс
01.1.1.2 Пахт / ердийн/ /зөвхөн тогтворжуулагч/ 01.1.2 Сүүнд суурилсан ундаа, амт оруулсан болон исэг сүүн бүтээгдэхүүн / жишээ:шоколадтай сүү, какао, өндөгөнд суурилсан сүү эсвэл цөцгийтэй спиртлэг ундаа, йогуртын ундаа, шар сүүний ундаа/ 01.2.1.2 Исэг сүү / ердийн/ исгэсний дараа дулаанаар боловсруулсан /зөвхөн тогтворжуулагч/
39
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
12 332 Нимбэгний Зөвшөөрөгдөхгүй. i хүчлийн халагдсан натрийн давс 40
01.3 Өтгөрүүлсэн сүү болон ижил нэрийн бүтээгдэхүүн /ердийн/ /зөвхөн тогтворжуулагч/ 01.4 Цөцгий /ердийн/ болон ижил нэрийн бүтээгдэхүүн /зөвхөн тогтворжуулагч/ 01.5.1 Хатаамал сүү, хатаамал цөцгий / ердийн/ /зөвхөн тогтворжуулагч/ 01.6.1 Бүрэн бойжоогүй бяслаг /зөвхөн тогтворжуулагч/ 01.6.4 Хайлмал бяслаг /зөвхөн тогтворжуулагч/ 01.8.2 Хатаамал шар сүү ба шар сүүний бяслагаас бусад шар сүүн бүтээгдэхүүн 08.3 Боловсруулсан татсан мах, шувууны болон ангийн бүтээгдэхүүн. Гэвч хиамны зүйлд хориглоно. Өндөгний цагааныг пастеризаци хийхэд дараах тохиолдолд ашиглана. 10.2 Өндгөн бүтээгдэхүүн Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
01.0 сүүн 13 333 Нимбэгний Зөвшөөрөгдөнө. Гэвч хүчлийн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын халагдсан бүтээгдэхүүнээс натрийн давс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн Зөвшөөрөгдөнө. Гэвч Зөвшөөрөгдөхгүй 14 334 Дарсны хүчил ХНЕС-ыг дагаж мөрдөнө. 05.0 Чихэр, чихэрлэг Зөвшөөрөгдөхгүй 15 335i Дарсны бүтээгдэхүүн 335 хүчлийн 07.2.1 Бялуу, кекс, пирог, ii халагдсан натрийн давс Дарсны жигнэмэг /жишээ: жимс болон цөцгийн төрлийн хүчлийн шанзтай халагдсан натрийн давс Зөвшөөрөгдөхгүй 05.0 Чихэр, чихэрлэг 16 336i Дарсны бүтээгдэхүүн 336 хүчлийн 06.2 Гурил, цардуул / ii халагдсан шар буурцгийн нунтгийг калийн давс оролцуулаад/ Дарсны 07.2.1 Бялуу, кекс, пирог, хүчлийн жигнэмэг /жишээ: жимс болон цөцгийн төрлийн халагдсан калийн давс шанзтай/ 06.2.1 Гурил Зөвшөөрөгдөхгүй 17 341i Ортофосфорхүчлийн халагдсан калийн давс Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн 18 400 Альгиний хүчил ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн 19 401 Альгиний хүчлийн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын натрийн давс, бүтээгдэхүүнээс альгинат бусад ижил төрлийн натри бүтээгдэхүүн САС-ийн ХНЕС-аар зөвшөөррөгдсөн бүх холимог бүтээгдэхүүнүүд 41
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн 20 402 Альгиний хүчлийн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон калийн давс, 02.0 хүнсний ангиллын альгинат кали бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 21 406 Агар
Зөвшөөрөгдөнө. Гэвч Зөвшөөрөгдөнө. ХНЕС-ыг дагаж мөрдөнө. Гэвч ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
22 407 Каррагинан
Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн
23 410 Шошны давирхайн бохь
Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.1 Сүү болон сүүнд ХНЕС-ыг дагаж мөрдөнө. суурилсан ундаа 01.2 Ферментжүүлсэн болон исэг сүүн бүтээгдэхүүн / ердийн/ 01.1.2 /сүүнд суурилсан ундаа/-аас бусад 01.3 Өтгөрүүлсэн сүү болон ижил нэрийн бүтээгдэхүүн /ердийн/ 01.4 Цөцгий /ердийн/ болон ижил нэрийн бүтээгдэхүүн 01.5 Хатаамал сүү, хатаамал цөцгий болон ижил төст бүтээгдэхүүн /ердийн/ 01.6 Бяслаг, болон ижил төст бүтээгдэхүүн
42
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
24 412 Гуарын давирхай
01.7 Сүүнд суурилсан амттан /жишээ: пудинг, жимс болон бусад амт оруулагч бүхий йогурт/ 01.8.1 Шингэн шар сүү ба шар сүүний бяслагаас бусад шар сүүн бүтээгдэхүүн 08.1.2. Шинэ мах, шувууны болон ангийн махыг оруулаад, хэсэглэсэн 08.2 Боловсруулсан мах, шувууны болон ангийн мах, бүхэл болон жижиглэсэн хэлбэрээр 08.3 Боловсруулсан татсан мах, шувууны болон ангийн бүтээгдэхүүн 08.3.4 Хүнсний бүрхэвч /ж нь: хиамны бүрхэвч/ Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 8.2.2 Дулаанаар ариутгаж боловсруулсан мах, шувууны болон ангийн, бүхэл ба жижиглэсэн хэлбэрээр 8.3.2. Дулаанаар ариутган боловсруулсан татсан мах, шувуу, ангийн шувуун бүтээгдэхүүн 10.2 Өндгөн бүтээгдэхүүн 43
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Зөвшөөрөгдөнө. 25 413 Тракагантын Зөвшөөрөгдөнө. Гэвч давирхай ХНЕС-ыг дагаж мөрдөнө. Гэвч ХНЕС-ыг дагаж мөрдөнө. 414 Араб 02.0 Өөх тос ба ургамлын 01.0 сүүн 26 бүтээгдэхүүн болон давирхай тос, тосны эмульс 02.0 хүнсний ангиллын 05.0 Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнээс бүтээгдэхүүн бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 02.0 Өөх тос ба ургамлын тос, тосны эмульс 05.0 Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн 02.0 Өөх тос ба ургамлын Зөвшөөрөгдөхгүй 27 415 Ксантины давирхай тос, тосны эмульс Зөвшөөрөгдөнө. Гэвч Зөвшөөрөгдөхгүй 28 416 Карайн давирхай ХНЕС-ыг дагаж мөрдөнө. Ургамлаас гаргаж авсан, 29 422 Глицерин ургамлын хандыг хийхэд зөөвөрлөгчөөр ашигладаг. 04.1.1.1 Боловсруулаагүй шинэ жимс 04.1.1.2 Гадаргууг боловсруулсан шинэ жимс 04.1.2 Боловсруулсан жимс 04.2.1.2 Гадаргууг боловсруулсан шинэ ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал болон самар, үр 04.2.2.2 Хатаасан ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал болон самар, үр 44
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
04.2.2.3 Цуу, тос, давстай ус болон шар буурцгийн сүмсэнд дарсан ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал 04.2.2.4 Нөөшилсөн, шилэнд /пастерчилсан/ эсвэл уутанд савласан ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) ба далайн ургамал 04.2.2.5 Хүнсний ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал, самар болон үрийн нухаш, бусад бүтээглэхүүн / жишээ: газрын самрын тос/ 04.2.2.6 Хүнсний ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамал, үрийн зөөлөн эд ба бэлдмэлүүд /жишээ: ногооны амттан, сүмс, чихэржүүлсэн ногоо/, хүнсний ангиллын 04.2.2.5-аас бусад бүтээгдэхүүн 45
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
30 440 Пектин
31 500ii Нүүрс500 хүчлийн iii хүчиллэг
04.2.2.7 Ферментжүүлсэн хүнсний ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад) далайн ургамлын бүтээгдэхүүнүүд, хүнсний ангилалын 12.10ын ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүнээс бусад 12.2 Амтлагч ургамал, халуун ногоо /ааг амттан/, амтлагч ба амт үнэрийг нэмэгдүүлэгчид / жишээ:бэлэн гоймонгийн амтлагч/ Зөвшөөрөгдөнө. Гэвч 01.0 сүүн ХНЕС-ыг дагаж мөрдөнө. бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 05.0 Чихэр, чихэрлэг 01.0 сүүн бүтээгдэхүүн бүтээгдэхүүн болон 07.0 Талх, нарийн боов 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн
натрийн давс, нүүрсхүчлийн натрийн давс, нүүрсхүчлийн хүчиллэг натрийн давсны холимог 05.0 Чихэр, чихэрлэг 32 501i Нүүрсхүчлийн бүтээгдэхүүн калийн давс 06.0 Үр тариа, тариан
бүтээгдэхүүн, залаат, булцуут, буурцагт тариа, үндэснээс гарган авсан бүтээгдэхүүн, хүнсний ангиллын 07.0-д дурьдсанаас бусад 07.2 Амтлаг нарийн боов / чихэрлэг, давстай, халуун ногоотой/ болон зуурмаг / холимог/
46
Зөвшөөрөгдөхгүй
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
33 503 i 503 ii
Нүүрсхүчлийн аммонийн давс, нүүрсхүчлийн хүчиллэг аммонийн давс 34 504i Нүүрс504 хүчлийн ii магнийн давс, нүүрсхүчлийн хүчиллэг магнийн давс
Зөвшөөрөгдөнө. Гэвч Зөвшөөрөгдөхгүй ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
Зөвшөөрөгдөнө. Гэвч Зөвшөөрөгдөхгүй ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
35 508 Хлорт калийн 04.0 Жимс, ногоо (мөөг ба мөөгөн бүтээгдэхүүн, давс үндэс, булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад/, далайн ургамал, самар, үр 12.4 Гич 12.6.2. Эмульсжүүлээгүй / цийдмэгжүүлээгүй/ сүмс / жишээ: кетчуп, бяслагны сүмс, цөцгийн сүмс, хүрэн сүмс/ 04.0 Жимс, ногооны 36 509 Хлорт бүтээгдэхүүн (мөөг ба кальцийн мөөгөн бүтээгдэхүүн, үндэс, давс
булцуу, залаат буурцагт тариа, зуун настыг оруулаад далайн замаг, самар, үр 06.8 Шар буурцгийн бүтээгдэхүүн /Хүнсний ангилалын 12.9 шар буурцгийн бүтээгдэхүүн, 12.10 даршилсан шар буурцгийн бүтээгдэхүүнийг үүнд хамруулахгүй/ 12.9.1 Шар буурцгийн уурагт бүтээгдэхүүн 12.10 Ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүн
Зөвшөөрөгдөхгүй
01.0 сүүн бүтээгдэхүүн болон 02.0 хүнсний ангиллын бүтээгдэхүүнээс бусад ижил төрлийн бүтээгдэхүүн 08.2 Боловсруулсан мах, шувууны болон ангийн мах, бүхэл ба жижиглэсэн хэлбэрээр 08.3 Боловсруулсан, татсан мах, шувууны болон ангийн бүтээгдэхүүн 08.3.4 Хүнсний бүрхэвч (ж нь:хиамны бүрхэвч) 47
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
37 511 Хлорт магнийн давс
38 516 Нүүрсхүчлийн кальцийн давс, сулфат кальци
48
06.8 Шар буурцгийн бүтээгдэхүүн /Хүнсний ангилалын 12.9 шар буурцгийн бүтээгдэхүүн, 12.10 ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүнээс бусад/ 12.9.1 Шар буурцгийн уурагт бүтээгдэхүүн 12.10 Ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүн 06.8 Шар буурцгийн бүтээгдэхүүн /Хүнсний ангилалын 12.9 шар буурцгийн бүтээгдэхүүн, ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүнээс бусад/ 07.2.1 Бялуу, кекс, пирог, жигнэмэг /жишээ: жимс болон цөцгийн төрлийн шанзтай/ 12.8 Дрожжи, түүний төрлийн бүтээгдэхүүн 12.9.1 Шар буурцгийн уурагт бүтээгдэхүүн 12.10 Ферментжүүлсэн шар буурцгийн бүтээгдэхүүн
Зөвшөөрөгдөхгүй.
Зөвшөөрөгдөхгүй
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
39 524 Натрийн суурь, буюу усан исэл
40 551 Цахиурын хоерч исэл /Аморф хэлбэрт/ 41 941 Азот
06.0 Үр тариа, тариан бүтээгдэхүүн, залаат, булцуут, буурцагт тариа, үндэснээс гарган авсан бүтээгдэхүүн, хүнсний ангиллын 07.0-д дурдсанаас бусад 07.1.1.1 Биологийн хөөлгөгчтэй /дрожжоор исгэсэн/ болон зориулалтын талх 12.2 Амтлагч ургамал, халуун ногоо /ааг амттан/, амтлагч ба амт үнэрийг нэмэгдүүлэгчид / жишээ:бэлэн гоймонгийн амтлагч/ Зөвшөөрөгдөнө. Гэвч ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
Зөвшөөрөгдөхгүй
Зөвшөөрөгдөхгүй
Зөвшөөрөгдөнө. Гэвч ХНЕС-ыг дагаж мөрдөнө.
Б. Органик хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх бусад хүнсний нэмэлт Хүснэгт 4 Үнэр, амт оруулагч Байгалийн амт үнэр оруулагч гэсэн шошготой бодис ба бүтээгдэхүүн эсвэл “Байгалийн үнэр амт оруулагчид тавих шаардлага” (CAC/GL 29)-д тодоройлсон байгалийн амт үнэр оруулагч бэлдмэл Ус ба давс Ундны ус Давс (хүнсний боловсруулалтад ихэвчлэн үндсэн бүрэлдэхүүн болгон хэрэглэдэг хлорт натрийн ба хлорт калийн давс) Бичил биетэн ба Хувиргасан амьд организмаас гаралтай энзим бэлтгэх бүтээгдэхүүнээс бусад хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг бичил биетний ба ферментийн бэлдмэл Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тухайн Эрдэс, амин бүтээгдэхүүний стандартад заасны дагуу хэрэглэхийг дэм, зайлшгүй зөвшөөрнө. шаардлагатай амин болон тосны хүчлүүд, бусад азотот нэгдлүүд 49
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
В.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх туслах түүхий эд Хүснэгт 5 Бодисууд Тусгай нөхцөл Ургамлын гаралтай бүтээгдэхүүн Ус Хлорт кальци Тунадасжуулагч Нүүрсхүчлийн кальцийн давс Кальцийн суурь Хүхэрхүчлийн кальцийн давс Тунадасжуулагч Хлорт магнийн давс (эсвэл нигар) Тунадасжуулагч Нүүрсхүчлийн калийн давс усан үзмийг хатаах Нүүрстөрөгчийн хоёрч исэл Азот Этилийн спирт Уусгагч Танины хүчил Шүүгч Өндөгний цагааны альбумин Казейн Желатин Гялтгануур Тослох эсвэл наалдалт бөөгнөрлийн эсрэг Ургамлын тос бодис Цахиурын давхар исэл Гель эсвэл коллойд уусмал байдлаар Идэвхжүүлсэн нүүрс Тальк Бентонит Каолин диатомит Перлит Самрын яс Зөгийн лав Тунадасжуулагч Карнаубын лав Тунадасжуулагч Хүхрийн хүчил Сахарын үйлдвэрлэлд хандлах усны pHн тохиргоонд Натрийн шүлт Сахарын үйлдвэрлэлд хандлах усны pHн тохиргоонд Дарсны хүчил, давс Нүүрсхүчлийн натрийн давс Сахарын үйлдвэрлэл 50
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Модны холтосны найрлагатай бэлдмэл Калийн шүлт Нимбэгний хүчил Бичил биетэн ба энзим бэлтгэх
Сахарын боловсруулатын pH-н тохиргоо pH-н тохиргоо Хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнээс бусад хүнсний үйлдвэрлэлд туслах түүхий эдээр ашигладаг бичил биетний болон ферментийн бэлдмэлүүд
Г.Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх бодис
Хүснэгт 6 Нэр Тусгай нөхцөл Нүүрс хүчлийн кальцийн давс Хлорт кальцийн давс Бяслагны үйлдвэрлэлд тунадасжуулагч, нягтруулагч Каолин Прополисийн ханд Сүүний хүчил Сүүн бүтээгдэхүүн: тунадасжуулагч, бяслагны давсны буусмалын рH-н тохиргоонд Нүүрс хүчлийн натрийн давс Сүүн бүтээгдэхүүн: саармагжуулагч бодис Ус Д.Хүнстэй шууд харьцдаг гадаргууг цэвэрлэж, халдваргүйжүүлэх бодис Нэр
Цууны хүчил Спирт, этил (этанол) Спирт, изопропил (изопропанол) Кальцийн шүлт Хипо хлорт кальци Каустик сод-Кальцийн исэл
Хүснэгт 7 Тусгай нөхцөл
51
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
Хлорт кальци, кальцийн гидроксид, хлорт хүчилтөрөгчийн кальцийн холимог Хлорын давхар исэл Нимбэгийн хүчил Хөөсний хүчил, өнгөгүй каустик шингэн Устөрөгчийн давхар исэл Сүүний хүчил Ургамлын гаралтай байгалийн эссенци Охалик органик хүчил Озон Перасетик хүчил Фосфорын хүчил Зөвхөн сүү боловсруулах тоног төхөөрөмж Ургамлын экстракт Калийн саван Содын үнс Каустик сод Хипохлорид сод Шингэн цайруулагч Содын давс
52
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
ХАВСРАЛТ 2 ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛТУУД д/д
Асуулт
1
Та байгаль дэлхий, эх нутагтаа хайртай юу
2
Та газар тариалан, мал аж ахуй эрхэлж, бүтээгдэхүүн боловсруулж, хүн амынхаа хүнсний хэрэгцээнд нийлүүлэх чин зорилготой юу
3
Байгалийн жамаараа бүрэлдэж бий болсон, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзэлтэй юу
4
Органик аж ахуй, бүтээгдэхүүний талаарх олон улсын болон үндэсний хууль, журмыг мэдэх үү
5
Та органик үйлдвэрлэл, боловсруулалтын ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг үү
6
Органик хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж болох арга хэрэгсэл, бодис, бэлдмэлийг сайн мэдэх үү
7
Органик аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх нь таны бизнесийн нэр хүндийг өсгөнө гэдэгт та итгэдэг үү
8
Органик түүхий эдийг боловсруулж өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа танд төрж байсан уу
9
Та өөрийн бүтээгдэхүүнийг “органик” гэсэн шошготойгоор худалдах нь таны өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэдэгт итгэдэг үү
хариулт тийм үгүй
10 Үүний тулд Та эрхэлж буй аж ахуй, үйлдвэрлэлээ “органик” хэмээн баталгаажуулах шаардлагатай гэдгийг мэдэх үү 11 Органик аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулахад хөдөлмөр зарцуулалт, нэмэлт зардал шаардлагатай гэдгийг мэдэх үү 12 Органик аж ахуй эрхлэх, баталгаажуулахад учрах бэрхшээлтэй асуудлыг даван туулж, нэмэлт зардал гаргахад бэлэн үү 13 Органик аж ахуй эрхлэх, баталгаажуулах талаар зөвлөлгөө, мэдээлэл хаанаас авч болохыг мэдэх үү 14 Та аж ахуй, үйлдвэрлэлдээ ундны усны чанарын стандартын шаардлагад нийцсэн ус хэрэглэдэг үү 53
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
15 Таны аж ахуй, үйлдвэрлэлийн барилга байгууламж “Хөдөө аж ахуйн зохистой дадал”, “Үйлдвэрлэлийн зохистой дадал”, “Эрүүл ахуйн зохистой дадал”-ын шаардлагын дагуу төлөвлөгдсөн, зохион байгуулалт, хийц, материалтай юу 16 Та өөрөө болон таны аж ахуй, үйлдвэрлэлийн ажиллагсад холбогдох сургалтад тогтмол хамрагддаг уу
Та эдгээр асуултын талаас илүү хувьд нь “ТИЙМ” хэмээн хариулсан бол Таны аж ахуй, үйлдвэрлэл “органик” байх нөхцөлд төдий чинээ тохирч байна.
54
Органик хүнс үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд
АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Органик хүнсний тухай хууль 2. “Органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамж ”MNS CAC GL 32:2007 3. “Органик бүтээгдэхүүнүүдэд олгодог шошго олгох менежментийн арга хэмжээ, шалгуур 2014 / МҮХАҮТ/
журам,
4. ГОСТ Р 56508-2015 Продукция органического производства. Правила производства, хранения, транспортирования 5. IFOAM-ын органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн норм -2014 6. Organic word-2014 7. Guide for Organic Processors 8. Developing sustainable value chains with smallholders
55
ТЭМДЭГЛЭЛ
56