Мал тэжээх бордох- Малчидад зориулсан нарын авлага- Training handouts for herders- (FODDER)

Page 1

ХӨДӨӨ АЖ АХУЙН МАРКЕТИНГ ТӨСӨЛ

МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ МАЛЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар хот 2015 он



ГАРЧИГ I БҮЛЭГ. ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 1.8 1.9

Малын тэжээлийн тухай ойлголт .................................................................................. Малд тэжээлийн ач холбогдол ....................................................................................... Тэжээлийн ангилал ............................................................................................................. Тэжээлийн найрлага .......................................................................................................... Тэжээлийн шингэцийн тухай ойлголт ........................................................................... Тэжээлийн шингэцийг тооцох ........................................................................................ Тэжээлийн шимт чанар .................................................................................................... Малын тэжээлийн норм .................................................................................................... Орон нутгийн нөөц ашиглан нэмэгдэл тэжээл бэлтгэх ..........................................

6 7 8 10 11 12 12 13 14

II БҮЛЭГ. МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ 2.1 Нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага .................................................................... 2.2 Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцох ....................................................................... 2.3 Төрөл бүрийн малын усалгаа .......................................................................................... 2.3.1 Малд усны хэрэгцээ, ач холбогдол ............................................................................... 2.3.2 Уух усны хэм, хэмжээ, халуун хүйтэн ........................................................................... 2.3.3 Мал услах горим, норм ......................................................................................................

16 18 25 25 26 27

III БҮЛЭГ. МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ 3.1 ҮХРИЙН ТЭЖЭЭЛЛЭГ ........................................................................................................ 3.1.1 Үржлийн бухны тэжээллэг .............................................................................................. 3.1.2 Хээлтэй ширгэсэн үнээний тэжээллэг ....................................................................... 3.1.3 Саалийн үнээний тэжээллэг .......................................................................................... 3.1.4 Саалийн үнээний тэжээлийн хэв шинж, шимт бодисыг тооцох аргачлал ....... 3.1.5 Өсвөр үхрийн тэжээллэг ................................................................................................ 3.2 ХОНИНЫ ТЭЖЭЭЛЛЭГ ...................................................................................................... 3.2.1 Үржлийн хуцны тэжээллэг ............................................................................................. 3.2.2 Эм хонины тэжээллэг ...................................................................................................... 3.2.3 Хээлтэй хонины тэжээллэг ............................................................................................ 3.2.4 Хөхүүл хонины тэжээллэг ............................................................................................... 3.2.5 Жилбэгүй төллөсөн малыг тэжээх .............................................................................. 3.2.6 Нялх төлийн тэжээллэг ................................................................................................... 3.2.7 Төлд зориулсан тусгай тэжээл .......................................................................................

30 30 31 32 34 35 36 38 39 40 41 42 42 43

IV БҮЛЭГ. МАЛ БОРДОХ ТУХАЙ 4.1 4.1.1 4.2 4.2.1 4.2.2

Үхэр бордох тухай .............................................................................................................. Эдийн засгийн үр ашиг ..................................................................................................... Хонь бордох тухай .............................................................................................................. Хонийг бордох үеийн тэжээллэг ................................................................................... Хурга бордох тухай ............................................................................................................

47 51 52 52 54

АШИГЛАСАН МАТЕРИАЛ ........................................................................................................... 56


ӨМНӨХ ҮГ Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх нь чухал байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбар үүний дотор мал аж ахуй нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын ниит орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг. Монгол улсын статистикийн мэдээгээр 2014 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд малтай өрх 213.4 мянга, үүний 149.7 мянган малчин өрх бөгөөд нийт 293.6 мянган малчин байна. Малчдын 37.0 хувийг нь 16-34 насны залуучууд, 53.3 хувийг 35 - /55-60/ насны иргэд, 9.7 хувийг нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо тогтвортой өсөж 51.9 саяд хүрлээ. Уламжлалт таван хошуу малын сүргийн бүтцийг төрлөөр авч үзвэл нийт малын 0.7 хувь нь тэмээ, 5.8 хувь нь адуу, 6.6 хувь нь үхэр, 44.7 хувь нь хонь, 42.3 хувь нь ямаа байна. Энэ нь экологи, эдийн засаг, стратегийн хувьд тийм ч зохистой харьцаа биш юм. Улсын хэмжээний нийт малын 99 хувь хувийн өмчид байна. Монгол улсын Төр засгаас мал аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарч Улсын Их Хурлаас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Монгол орны бэлчээрийн багтаамж дунджаар хонин толгойд шилжүүлснээр 74.6 сая мал барих боломжтой бөгөөд тухайн жилийн ургац, улирлын байдлаас шалтгаалан 30 хүртэл хувиар хэлбэлзүүлэх боломжтой гэж үздэг. Жилийн эхэнд тоологдсон малын тоо хонин толгойд шилжүүлснээр 11.6 сая буюу дундаж хэмжээнээс 15.5 хувиар илүү байна. Хадлан бэлчээрийн 100 га талбайд хонин толгойд шилжүүлснээр 76 мал ноогдож байна. Малын тоо өсөж, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас бэлчээрийн даац багтаамж багасаж байгаа энэ үед арвин их тэжээл бэлтгэх, бэлтгэсэн тэжээлээ зөв зохистой ашиглах шаардлага тулгарч байна. Малчдад зориулан Хөдөө аж ахуйн маркетинг төсөл энэхүү гарын авлагыг бэлтгэлээ.


I БҮЛЭГ. ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Манай орны эрс ширүүн цаг уурын нөхцөлд мал сүрэг тэжээлийн хомсдлоос гадна тухайн жилийн арван сараас дараа оны тавдугаар сар хүртэл бэлчээрийн маллагаанд байж, дан хагд буюу борог өвсөөр хооллосноос хуримтлуулсан тарга хүчнийхээ 25-30 хувийг алдаж онд ордог. Мал, амьтны бие махбодид чухал шаардлагатай бүх төрлийн шимт бодисыг агуулсан биологийн төгс чанартай цорын ганц тэжээл бол бэлчээр, хадлангийн ногоон ургамал юм. Гэвч байгалийн ногоон ургамал бүхий бэлчээрийг жилийн дөрвөн улиралд ашиглах боломж хязгаарлагдмал гэдгийг бид бүхэн мэднэ. Энэ нь амьд байгалийн жамаар өсч, хөгжиж, хагдарч байдаг ургамлын зүй тогтолтой холбоотой. Иймээс тэжээлийн чухал ач холбогдолтой ургамлаар чанар сайтай төрөл бүрийн тэжээл бэлтгэж, малыг тэжээж бордох шаардлага гардаг. 1.1. МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Мал амьтанд шаардлагатай шимт бодисыг агуулсан ургамал, амьтан, эрдэс, микробиологийн гаралтай бүтээгдэхүүнийг тэжээл гэнэ. Малын идсэн тэжээл боловсрох явцдаа шимт бодисууд нь шимэгдэн амьдралын хэвийн үйл ажиллагааг тэтгэх, эд эрхтнийг нөхөх, бодис солилцоонд оролцон мах, сүү, ноос, ноолуур зэрэг ашиг шим бий болоход ашиглагдана. Тэжээл нь малын эрүүл мэнд, ашиг шимийн хэмжээ, чанарт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Тэжээлийн нэгж: Энэ нь дунд зэргийн чанартай нэг кг хошуу будааны шимт чанартай тэнцэх тэжээл юм. Нэг кг хошуу будаа нь малын биед 150 кг өөх хуримтлуулах буюу 0.6 кг цардуултай тэнцэнэ. Энэхүү аргыг ОХУ-д 1922 онд Е.А. Богданов боловсруулан мөрдүүлж эхэлсэн бөгөөд хуучнаар ЗХУ болон манай улс мөрдөж байжээ. Энэ нь өвсөнд 0.45-0.5, багсармал тэжээлд 0.6-0.7 шимт чанартай. Гэвч сүүлийн үед дэлхий дахинд тэжээлийн шимт чанарын солилцлын энерги гэдэг үзүүлэлтээр үнэлж байна. 6

Малын тэжээлийг үнэлэх, нормлох шинэ системийг 1963 оноос боловсруулан, тэжээлийн ерөнхий шимт чанарыг солилцлын энергээр үнэлэхээр тогтож, түүнийг хэмжих нэгж болгон тэжээлийн эрчимлэг нэгжийг /ТЭН/ 2500 ккал буюу 10500 Кдж солилцлын энергээр малын төрөл харгалзахгүйгээр тогтоосон байна. Солилцлын энерги: Энэ нь гахай шувуу зэрэг энгийн ходоодтой амьтанд малын идсэн тэжээлийн нийт энергээс өтгөн шингэн ялгадсаар гарсан энергийг хассан ялгавараар илэрхийлэгдэх ба хивэгч малд өтгөн шингэн ялгадсны энергиэс гадна гэдэсний хийн /намгийн хийн/ энергийг хассантай тэнцүү байдаг. Төрөл бүрийн мал тэжээлийг харилцан адилгүй шингээж ашигладаг тул тэжээлийн ерөнхий шимт чанар ч өөр байдаг. Угтвар ходоод бүхий хивэгч малын гүзээнд тэжээл боловсрох явцад метан, нүүрсхүчлийн хий ялгаран энерги ихээр алдагддаг бол гахай, шувуу зэрэгт энергийн алдагдал бага байдаг.


I БҮЛЭГ | ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Солилцлын энергийг тооцох: Хивэгч малд тэжээлийн нийт энергээс баас, шээс, гэдэсний хийгээр гарсан энергийг хасаж тодорхойлдог бол хивдэггүй малд тэжээлийн нийт энергээс баас, шээсээр гарсан энергийн хэмжээг хасаж тодорхойлно. Төрөл бүрийн тэжээлийн солилцлын энергийн хэмжээг дараах томъёогоор тооцно. Үүнд: Хивэгч малд:

СоЭ=ТНЭ-(БЭ+ШЭ+МетЭ)

Гахай, шувуунд:

СоЭ=ТНЭ-(БЭ+ШЭ)

СоЭ - Солилцлын энерги, ккал буюу КДж ТНЭ - Тэжээлийн нийт энерги, ккал буюу КДж БЭ - Баасны энерги, ккал буюу КДж ШЭ - Шээсний энерги, ккал буюу КДж МетЭ - Метаны энерги, ккал буюу КДж Ингэж солилцлын энергийг тодорхойлохын тулд малд бодис-хийн, бодисэнергийн тэнцвэр судлах туршлага хийж тэжээл, баас, шээсний энергийг шууд тодорхойлохоос гадна метанаар алдагдах энергийг үндэс үртэн ба хүчит тэжээлд идсэн тэжээлийн нийт энергийн 5, шүүст тэжээлд 10, бүдүүн тэжээлд 15 хувь алдагдана гэж тооцно. 1.2. МАЛД ТЭЖЭЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ • Биемахбодийн хэвийн ажиллагааг хангах илч, энергийн эх үүсвэр болдог. • Биед явагдаж байгаа бодис солилцооны явцад задран зарцуулагдсан бодисуудыг нөхөж өгдөг. • Бие махбодийн дотоод тогтвортой байдлыг барихаас гадна ашиг шимийг бий болгодог. • Үр төлөө тэжээх өсгөх нөхцлийг бүрдүүлдэг. 7 Мах Ургамал Ус Давс, хужир

Сүү Ноос Ноолуур Арьс шир Үр, төл


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Тэжээлээс гадна байгалийн ба нийлэг аргаар гаргасан бүтээгдэхүүнүүдийг мал тэжээхэд өргөн ашигладаг ба эдгээрийг нийтэд нь тэжээлийн зүйлс гэнэ. Тэжээлийн зүйлсийг дангаар нь болон урьдчилан бэлтгэж тэжээлийн жорд оролцуулан хэрэглэдэг. Тэжээлийг гарал, шимт бодисын хэмжээ, харьцаа, ашиглагдах байдал, физик шинжийг нь харгалзан бүлэглэснийг тэжээлийн ангилал гэнэ. Тэжээлийг ангилах нь түүний нөөцийг бий болгож ашиглах, мал амьтныг зөв тэжээх зэрэгт чиг баримжаа өгдөгөөрөө ач холбогдолтой. 1.3. ТЭЖЭЭЛИЙН АНГИЛАЛ Төрөл бүрийн тэжээлийг сайтар бэлтгэж малыг зөв тэжээж чадвал ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах боломжтой. Малын тэжээлийг ерөнхийд нь дараах байдлаар ангилна.

ТЭЖЭЭЛИЙН АНГИЛАЛ • Өвс

БҮДҮҮН ТЭЖЭЭЛ

• Сүрэл • Лай • Бэлчээрийн ногоо

ШҮҮСТ ТЭЖЭЭЛ

• Дарш • Өвсөн дарш • Үндсэн ба булцуу үртэн • Үр тариа

8

ХҮЧИТ ТЭЖЭЭЛ

• Багсармал ба холимог • Хивэг • Давс

ЭРДЭС ТЭЖЭЭЛ

• Хужир • Шүү • Төрөл бүрийн эрдэс нэмэгдэл тэжээл


I БҮЛЭГ | ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

1. ТЭЖЭЭЛИЙН ТӨРЛҮҮД Д/д

Тэжээлийн төрлүүд

Хамрагдах төрлийн тэжээлүүд

1

Ногоон тэжээл

Байгалийн болон таримал бэлчээрийн ногоо, таримал буурцагт болон үетэн ургамлууд, үндэс үртний болон жимс ногооны навч, иш

2

Ердийн болон зориудын аргаар хатаасан бүдүүн тэжээл

Байгалийн болон таримал хадлан, өвсний гурил, зориудаар хатаасан өвсний хэрчдэс, өвсөн дарш, бүх төрлийн сүрэл, шилмүүсний гурил, мөчир г.м.

3

Шүүст тэжээл

Дарш, үндэс, булцуут үртэн, ургамлын үр жимс, хүнсний ногоо Нүүрс-усаар баялаг: үет ургамлын үр, будаа;

4

Үр тариа болон тэдгээрийг боловсруулах явцад гарах бүтээгдэхүүн

5

Үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн

6

7

8

Амьтны болон микробын гаралтай тэжээл

Багсармал тэжээл

Уургийн бус азотлог нэгдлүүд, эрдэс болон витаминт бэлдмэлүүд

Уургаар баялаг: буурцагт ургамлын үр, будаа; Тослогоор баялаг: тосны ургамлын үр; гурилын болон үр тариа боловсруулах үйлдвэрээс гарах завсрын болон эцсийн бүтээгдэхүүн Хүнсний, эсгэх, чихрийн, цардуулын, тос хандлах, спирт, мод боловсруулах, цаас үйлдвэрлэх үйлдвэрийн хаягдалууд Сүү, сүү бүтээгдэхүүн боловсруулах явцад гарах: шингэн сүү, шар сүү, пахт г.м.; мах боловсруулах үйлдвэрийн: махны, мах-ясны, цусны гурилууд; загасны гурил, тос Үйлдвэрийн нөхцөлд тодорхой төрөл, нас, хүйс, ашиг шим зэргийг тооцон тэжээлийн жорыг балансжуулахын тулд үйлдвэрлэсэн уураг-витаминт нэмэгдэл, сүү орлуулах тэжээл г.м. Тэжээлийн жор дахь шимт бодисын хомсдолыг арилгахын тулд үйлдвэрлэсэн нэмэгдлүүд

Одоогоор дэлхий дээр мэдэгдээд байгаа химийн элементийн ихэнх нь амьд амьтны бие организм, ургамлын болон амьтны гаралтай тэжээлийн найрлагад оролцсон байдаг. Эдгээрээс ялангуяа нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азот, кальци, фосфор гэсэн 6 химийн элемент амьд амьтны бие махбод болон ургамлын химийн найрлагын 98.5%-ийг эзэлдэг. Малчид зориулалтын жин байхгүй тохиолдолд малын тэжээлийн хэмжээг дараах байдлаар барагцаалан тооцож болно.

9


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

2. ЗАРИМ ХҮЧИТ БОЛОН ЭРДЭС ТЭЖЭЭЛИЙН БАРАГЦААЛСАН ХЭМЖЭЭ (ГРАММААР) Тэжээлийн хэмжээ

Дунд шаазан

Нэг литрийн шанагаар

Улаан буудай

218

780

Хошуу будаа

153

535

Шар будаа

268

1040

Багсармал

73

210

Давс

418

1415

Шүү

248

905

3. ӨВС, СҮРЛИЙН ТЭЖЭЭЛИЙН БАРАГЦААЛСАН ХЭМЖЭЭ (КИЛОГРАММААР) Тэжээлийн хэмжээ

Өвс

Сүрэл

Шуудай

5.9

6.6

Нэг хормой

2.4

2.9

Нэг тэвэр

4.0

5.0

18-25

25

80-120

140

Нэг боодол Нэг бухал

1.4. ТЭЖЭЭЛИЙН НАЙРЛАГА Тэжээл нь ус, хуурай бодис гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Ус нь тэжээлд дангаар агуулагдахаас гадна уураг, нүүрс-устай нэгдмэл байдлаар оршино. Төрөл бүрийн тэжээлд байх усны хэмжээ 5-90% хүртэл хэлбэлздэг.

Уураг Органик бодис

10

Хуурай бодис

Амин дэм

Эрдэс бодис

ТЭЖЭЭЛ

Ус

Нүүрс - ус

Үлэмж язгуур мах бод Ca, P, Na, K, S, CE, Бичил язгуур мах бод Fe, Zn, I, Co, Cu, Mn,


I БҮЛЭГ | ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

4. ТӨРӨЛ БҮРИЙН ТЭЖЭЭЛД АГУУЛАГДАХ УСНЫ ХЭМЖЭЭ Тэжээлийн төрөл

Усны хэмжээ, %

Тосны ургамлын шахдас, шимэлдэг

10% хүртэл

Улаан буудайн хивэг

10%

Өвс сүрэл

15-20%

Бэлчээрийн ногоо, дарш

50-85%

Тэжээлийн үндэс үртэн

80-92%

Пивоны шаар

90-95%

Тэжээлийн найрлаганд байгаа хуурай бодисыг эрдэс ба органик бодис гэж хувааж үзнэ. Органик бодист протейн, эслэг, азотгүй хандлаг бодис, витамин, фермент орно. Ургамал болон амьтны биеийн химийн найрлага хоорондоо нилээд ойролцоо боловч гол төрлийн шимт бодис тоо, чанарын хувьд ялгаатай байдаг. Ургамлын найрлагад нилээд хэмжээний нүүрс-ус байдаг бөгөөд энэ нь цардуул, эслэг мэтийн хэлбэрээр байна. Гэтэл амьтны биед нүүрс-ус маш бага бөгөөд дээрх цардуул, эслэгийн зүйл огт байдаггүй. Түүнчлэн ургамлын найрлагад байгаа тос, уураг амьтны бие махбодийн найрлагад байгаа тос, уургаас физик-химийн чанараар эрс ялгаатай. 1.5. ТЭЖЭЭЛИЙН ШИНГЭЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Малын тэжээлд байгаа шимт бодисууд амьтны хоол боловруулах эрхтэнд өөрчлөгдөн боловсрогддог. Ургамалд байгаа шим тэжээлийн бодисуудыг боловсруулан амархан шингэх шимт бодис болгон хувиргахад малын шүлс, ходоод гэдэсний замд ялгарах шүүрлүүд, гүзээнд амьдрах бичил биетнүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал малын гүзээний нэг мл шингэнд дунджаар 1-2 тэрбум нян, 1 сая орчим эгэл биетэн байдаг бөгөөд тэдгээр нь малын идсэн тэжээлийн доторх уураг, нүүрс-ус гэх мэт шимт бодисыг задлан өөрийн болгох, тэжээлийн бодисуудыг бутлан жижиглэх, зөөлрүүлэх үүрэгтэй байдаг.

11

Сархинаг

Жинхэнэ ходоод

Хэрхнэг

Гүзээ

Жинхэнэ ходоод

Хоол боловруулах эрхтний зохион байгуулалт


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Тэдгээр бичил биетний биед үүссэн уураг, тос, нүүрс-ус зэрэг бодисууд амархан шингэх хэлбэрт орсон байдаг тул малын ходоод, гэдсэнд хялбар задарч, шимэгдэн ашиглагддаг. Тэжээлийн дотор агуулагдах хялбар шингэх нүүрс-ус, уураг, тос зэрэг нь малын ходоод, нарийн гэдэсний шүүрлийн нөлөөгөөр задран малын биед амархан шимэгдэн шингэх бодисууд болон хувирдаг. Уургийн гол боловсрох газар нь ходоод юм. Хивэгч малын ходоодонд уураг боловсрох явц нилээн нарийн байдаг. Гүзээнд байгаа бичил биетнүүдийн нөлөөгөөр тэжээлийн найрлаганд буй уураг задран шүвтэн хүчил, шүвтрийн хий (аммиак) үүсгэх бөгөөд эдгээрийн заримыг нь гүзээнд байх бичил биетэн өөрсдийн биеийнхээ уураг болгоход ашигладаг. 1.6. ТЭЖЭЭЛИЙН ШИНГЭЦИЙГ ТООЦОХ Тэжээлийн шингэцийг малын идсэн тэжээлд буй шимт бодисын хэмжээ ба ялгадсаар гарсан бодисын хоорондын зөрүүгээр тодорхойлно. Тэжээлийн найрлаганд байгаа шимт бодисын шингэцийг хувиар илэрхийлнэ. Малын биед шингэж боловсорсон бодисыг үндсэн тэжээлд байгаа бодистой харьцуулж хувиар үзүүлснийг тэр бодисын шингэцийн коэффициент гэдэг.

ШК=

a-b . 100 a

ШК – шингэцийн коэффициент, % a – идсэн шимт бодис, г b – баасны шимт бодис, г Төрөл бүрийн тэжээлийн шингэц харилцан адилгүй бөгөөд олон төрлийн тэжээлийг хольж идэх тусам түүнд байгаа шимт бодисыг шингээж боловсруулах нь янз бүр болно. 12

Тэжээлийн найрлагад байгаа шимт бодисын шингэц хичнээн сайн байна тэр тэжээлийн шимт чанар төдий чинээ өндрөөр үнэлэгдэнэ. Гэвч тэжээлийн шингэц малын нас, хүйс, төрөл, үүлдэр, тэжээж буй орчны нөхцлүүдээс хамаарч нилээн хэлбэлзэлтэй байдаг. 1.7. ТЭЖЭЭЛИЙН ШИМТ ЧАНАР Тэжээлийн шимт чанар гэдэг нь түүний малын бие махбодын хэрэгцээг хангах чадвар юм. Иймээс тэжээл уг амьтны хэрэгцээг хэдий чинээ сайн хангаж байна төдий чинээ шимт чанар сайтайд тооцогдоно. Төрөл бүрийн тэжээл мал, амьтны бие махбодын хэрэгцээг харилцан адилгүй хангах тул шимт чанарынхаа хувьд ижил байдаггүй. Үүнээс гадна нэг төрлийн тэжээл ч төрөл бүрийн малд түүний үүлдэрлэг чанар, ашиг шимийн чиглэл, хувийн ба нас хүйсний онцлог, тарга хүчнээс шалтгаалан харилцан адилгүй нөлөөлнө.


I БҮЛЭГ | ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

1.8. МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН НОРМ Мал тарга хүчээ хадгалах болон ашиг шим бий болгохдоо тодорхой хэмжээний энерги, шимт бодисыг зарж эдгээр алдсан зүйлээ тэжээлээр дамжуулан нөхөж авдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд малын төрөл, нас, хүйс, амьдын жин, ашиг шимийн чиглэл болон физиологийн байдал зэрэгт тохируулан тэжээлийг нормчилдог. 5. ЗАРИМ ТӨРЛИЙН МАЛД ШААРДАГДАХ ТЭЖЭЭЛИЙН НОРМ Тэжээлийн норм Малын төрөл

Амьдын жин, кг

Протейн

Солилцлын энерги, МДж

Хуурай бодис, кг

Нийт, г

Шингэх, г

400

95

10.7

1170

760

70-140

20-33

1.9-4.5

390-560

325-390

Үнээ

3.8-4.0 хувийн тослогтой өдөрт дунджаар 8 литр сүү өгдөг

Тугал

3-8 сартай

Бух

Үржлийн

600

77

7.8

995

627

Хээлтэй хонь

60

18.9

2.0

170

105

Хургатай хонь

50

19.0

1.8

215

130

Хуц

Хосолмол ашиг шимтэй

70

17.85

1.7

225

145

Төлөг

8-14 сартай

36-40

12.9

1.3

170

110

12-13 долоо хоногийн хээлтэй

45

11.43

1.6

150

90

7-8 долоо хоногийн хээлтэй

45

12.6

1.7

165

110

Саалийн

45

18.38

1.9

275

165

8-14 сар

26-27

8.93

0.95

130

90

Эм хонь

Эм ямаа

Борлон

13


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

1.9. ОРОН НУТГИЙН НӨӨЦ АШИГЛАН НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ • Хус, улиас, хайлаас, бургас, буйлс зэрэг модны гүвэгдсэн навчийг түүж дангаар болон өөр тэжээлтэй хольж, чийглэж, дэвтээж мал тэжээнэ. Нарс, хар модны шилмүүс С, Е амин дэм, протейноор харьцангуй баялаг. Нэг кг шилмүүсэнд 9 л халуун ус хийж 4-5 цагийн дараа шүүж, төлд аажим дасгах байдлаар өгнө. • Модны үртсийг няцалсан үр тариа, багсармал, холимог тэжээл, халтар хомоолтой бага зэрэг хольж малд өгч хивлэг авахуулж болно. • Хивэгч малын сэвс нь бүх төрлийн малд маш сайн тэжээл болдог. Сайн хатааж бэлтгэсэн сэвс сайн чанарын өвснөөс илүү шимт чанартай. Протеины агууламжаар өвснөөс илүү. Сэвсний шингэн хэсгийг аль болохоор алдагдуулахгүй шингээж авахын тулд няцалсан будаа, үнс, давс хужир хийх нь нэн тохиромжтой. Адууны халтар хомоолыг 8, 9, 10 дугаар сард бэлтгэн хивэг, няцалсан үр тариатай хольж уураг-аминдэмээр баяжуулан малд өгдөг. • Нэг кг шар будааг 3 л сүүнд зөөлөн галаар агшааж төлд зориулсан тэжээл бэлтгэнэ. Шар будааны агшаамлыг сайтар хатааж нунтаглан савлана. • Хүнсэнд хэрэглэсэн малын ясаа шатааж, үнсийг нь малын тэжээлд хэрэглэнэ. Хонь, ямаанаас дунджаар 3.0 кг, адуу, үхрээс 15 кг, тэмээнээс 25 кг яс гардаг гэж үзэхэд эрдэс тэжээл бэлтгэх асар их нөөц бий. • Аргалын үнс бол малын биед зайлшгүй хэрэгтэй олон төрлийн эрдсүүдийг агуулсан байдаг. Аргал түлж буй үед бага зэрэг яс хамт шатааж үнсийг нь кальци, фосфороор баяжуулдаг сайн талтай. Аргалын үнсийг хужир, давс, шүүтэй хольж эрдсийн зоодой бэлтгэхээс гадна таана, хөмөл, мангир, халгай, лууль, шарилжтай багсарч зоодой бэлтгэж ашигладаг. • Халгайгаар тэжээл бэлтгэх: Халгай нь хавар эрт 5 сарын дунд үеэс ургаж намар 8 сарын эцсээр хагдардаг. Халгайн 1.0 кг үнэмлэхүй хуурай бодист 103.2-166.3 мг, навчинд 259.6 мг каротин агуулагдахаас гадна 400 мг хүртэл витамин К, В -ийн төрлийн витамин 1.7-32 мг хүртэл түүнчлэн Д, Е, С витаминуудаар баялаг байна. Халгайг хадаад сүүдэрт хатаах, хэрчиж жижиглэх, мушгиа хийх зэргээр боловсруулахад витаминт чанараа сайн хадгалсан тэжээл болдог. 14

• Говь цөлийн бүсийн бэлчээрт нилээд хэмжээгээр тархсан витаминаар баялаг ургамал нь таана, хөмүүл юм. Таана, хөмүүлийг ургаж жигдрэх үед нь түүж хэрчээд давс, хужиртай хольж багсран зоодойлон хатааж витаминт тэжээл бэлтгэнэ. Зоодойг 1.5-2.0 см зузаан, 5-7 см хэмжээтэй хийх тохиромжтой.


II БҮЛЭГ. МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

2.1. Нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага

МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ 2.1. НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР Зуны улиралд хонь бэлчээрээсТЭЖЭЭХ хэрэгцээтШААРДЛАГА шимт бодисыг нормоос илүү авах боловч өвөл, хавар 7.26-8.03 солилцлын энерги, МДж, 0.66-0.73 тэжээлийн нэгж, 56.78-72.94 Зуны улиралд хонь бэлчээрээс хэрэгцээт шимт бодисыг нормоос илүү авах г шингэх протейн дутуу авдаг байна. Иймээс малыг нэмэгдэл тэжээлээр зайлшгүй тэжээх боловч өвөл, хавар 7.26-8.03 солилцлын энерги, МДж, 0.66-0.73 тэжээлийн нэгж, шаардлагатай 56.78-72.94 г шингэх протейн дутуу авдаг байна. Иймээс малыг нэмэгдэл тэжээлээр зайлшгүй тэжээх шаардлагатай Манай орны мал сүрэг өвөл, хаврын улиралд дараах 5 үндсэн шалтгаанаас үүдэн Манай орны мал сүрэг өвөл, хаврын улиралд дараах 5 үндсэн шалтгаанаас үүдэн намрын амьдын жингийн 25-30 хувийг алдан турж, эцэж, ядарч доройтон онд орж байна. намрын амьдын жингийн 25-30 хувийг алдан турж, эцэж, ядарч доройтон онд орж Үүнд: байна. Үүнд: 1. БЭЛЧЭЭРИЙН УРГАЦ БУУРДАГ. 1. Бэлчээрийн ургац буурдаг. 100 % 70-80%

50-60 % 30-40 %

зун

намар

өвөл

хавар

Байгалийн бэлчээр бэлчээр нь нь малын малын тэжээлийн тэжээлийн гол гол эх эх үүсвэр үүсвэр мөн. мөн.Гэвч Гэвчзуны зуныулирлын улирлын Байгалийн бэлчээрийн 100 хувь гэж үзвэл намар 70-80 %, өвөл 50-60 %, хавар 30-40 % нь бэлчээрийнургацыг ургацыг 100 хувь гэж үзвэл намар 70-80 %, өвөл 50-60 %, хавар 30-40 % нь хадгалагдан үлдэх учир мал бэлчээрээс нэг өдөр идэх тэжээлийн хэмжээ эрс хадгалагдан үлдэх учир мал бэлчээрээс нэг өдөр идэх тэжээлийн хэмжээ эрс буурч намрын буурч намрын тарга хүчээ ихээхэн алддаг. тарга хүчээ ихээхэн алддаг. 2. БЭЛЧЭЭРТ МАЛмал ИДЭЭШЛЭХ БОГИНОСДОГ. 2. Бэлчээрт идээшлэхХУГАЦАА хугацаа богиносдог. 16

Зун, Намар Өвөл, Хавар Өвөл, Хавар

14-16 14-16цаг цаг 6-7 цаг цаг 6-7

Мөн түүнчлэн зуны улиралд мал сүрэг өдөрт 14-16 цаг бэлчээрлэдэг бол өвөл 6-7 цаг болдог нь бэлчээрээс идэх тэжээлийн хэмжээ багасах нэг шалтгаан болдог. 3. БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ШИМТ ЧАНАР БУУРДАГ.

Зун, Намар

1 кг хуурай бодис 9,9-11 СоЭ, МДж

Өвөр, Хавар

1 кг хуурай бодис 3.3-4.4 СоЭ, МДж

15


II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ

Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл, хаврын улиралд зуны ногоон ургамлынхаас 2-3 дахин бага болохоос гадна витамин, эрдсийн зүйлээр эрс хомсдож ургамлын иш моджин хатуурч, зөөлөн навч мөчир нь гүвэгдэн унадгаас малын идсэн тэжээл чанар мууддаг. 6. ЗАРИМ ТЭЖЭЭЛИЙН ШИМТ ЧАНАР Шилжүүлэх нэгж Тэжээлийн төрөл

Тэжээлийн нэгж

Солилцлын энерги, МДж

Өвс

0.45

4.95

Сүрэл

0.3

3.3

Ногоон тэжээл

0.5

5.5

Хомоол, сэвс

0.3

3.3

Хошуу будаа

1.0

11

Хөх тариа

1.1

12.1

Багсармал

0.65

7.15

Хивэг

0.75

8.25

Дарш

0.2

2.2

Амьтны гаралтай тэжээл

1.0

11.0

Ургамлын гаралтай гар тэжээл, зоодой гэх мэт

0.5

5.5

4. БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ШИНГЭЦ МУУДДАГ.

Зун, Намар

60-70 %

Өвөр, Хавар

50-60 %

5. ХЭЭЛТЭЙ БА ХӨХҮҮЛ МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ ЭРС НЭМЭГДДЭГ. Дан бэлчээрийн маллагаанд байгаа мал сүрэг өвөл хаврын улиралд бэлчээрийн ургац, хагд, өнжсөн борогны шингэц, шимт чанар буурч, мал идээшлэх хугацаа богиноссоноос хоногийн хэрэгцээт тэжээлийхээ дөнгөж 40-50 орчим хувийг л бэлчээрээс олж иддэг. Нөгөө талаас өвөл, хаврын улиралд хээлтэй ба хөхүүл малын тэжээлийн хэрэгцээ (шимт, эрдэс биологийн идэвхит бодис) эрс нэмэгддэг онцлогтой. Хээлтэй ба хөхүүл малын шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хэрэгцээ нь эр сувай болон хээлийн эхний хагаст байгаа малынхаас 30-40 хувиар илүү байдаг.

17


хэрэгцээ (шимт, эрдэс талаас биологийн идэвхит бодис) эрс нэмэгддэг Хээлтэй ба тэжээли олж иддэг. Нөгөө өвөл, хаврын улиралд хээлтэйонцлогтой. ба хөхүүл малын хөхүүл малын шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хэрэгцээ нь эр сувай болон хэрэгцээ (шимт, эрдэс биологийн идэвхит бодис) эрс нэмэгддэг онцлогтой. Хээлтэй хээлийн эхний хагаст байгаа малынхаас 30-40 хувиар илүү байдаг. хөхүүл малын шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хэрэгцээ нь эр сувай бол хээлийн эхний хагаст байгаа 30-40 хувиар илүү Эммалынхаас хонь, ямаа хээлийн үе байдаг.

МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Эм хонь, ямаа хээлийн үе

Хээлтэй үе ЭМ ХОНЬ, ЯМАА ХЭЭЛИЙН ҮЕ

Хээлтэй үе

Хуанлийн сар

Хээлийн II хагас Хээлийн I хагас

Хээлийн II хагас Хээлийн I хагас

1

2

1

3 4 сар5 Хуанлийн

2

3

Үнээний хээлийн үе

4

5

ҮНЭЭНИЙ ХЭЭЛИЙН ҮЕ

Үнээний хээлийн үе

2.2. НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТООЦОХ Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцохдоо малын тарга хүчийг аль болох 2.2. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцох бууруулахгүй байх, турж доройтсон мал, нэг настай төлийг онд бүрэн оруулах зорилтыг гол болгоно.

18

АшигНэмэгдэл шимийн дор дурьдсанхэрэгцээг чиглэлийн малыг онцлон зүйтэй. тэжээлийн тооцохдоо малынанхаарч тарга тэжээх хүчийг ньаль болох Үүнд: бууруулахгүй байх, турж доройтсон мал, нэг настай төлийг онд бүрэн оруулах зорилтыг гол болгоно. малыг маллагааны ямар нөхцөлд байгааг харгалзан ялгавартай • Үржлийн 2.2. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцох тэжээх шаардлагатай. • Бэлчээрийн маллагаатай нөхцөлд өвөл, хаврын улиралд нэмэгдэл тэжээлээр тэжээх нь чухал. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцохдоо малынхагас тарга • Хээлтэгч малыг хээлийн II-р хагасаас хөхүүл үеийн эхний буюухүчийг ногоо17 аль бол бууруулахгүй байх, турж доройтсон мал, нэг настай төлийг онд бүрэн оруулах зорилт ургах хүртэл өвс, хүчит тэжээлээр, боломжтой бол шүүст тэжээл, үндэс тэжээх нь зүйтэй. голүртнээр болгоно. • Төл малыг тэжээхдээ тухайн малын ашиг шимийн чиглэл үүлдэрлэг байдлыг харгалзан зөв тэжээхэд анхаарах хэрэгтэй. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ нь бүс нутгийн онцлог, байгаль цаг уурын байдал, бэлчээрийн ургац, малын ашиг шимийн чиглэл, тарга хүч зэргээс хамаарч газар бүр харилцан адилгүй байдаг. Тохиолдож болзошгүй цаг зуурын бэрхшээлийг хохирол багатай даван туулах, мал сүргээ хэт турж эцэх, ашиг шим нь буурахаас хамгаалах зорилгоор XII сараас дараа оны V сар хүртэл (говийн бүсэд 60, тал хээрт 90, ойт хээрт 120 хоног) тодорхой хэмжээний нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлагатай болдог. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ хангамжийг тодорхойлохдоо юуны өмнө тэжээх малын тоог зөв тогтооно. Хонь, ямаа, үхрийн 50 хувь, тэмээний 10 хувь, адууны 4


II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ

хувийг нэмэгдэл тэжээлд хамруулах нь зүйтэй. Тэжээлийн хэрэгцээг тооцохдоо төрөл бүрийн малыг хонин толгойд дараах байдлаар шилжүүлдэг. Бодын төлийг 1.4, богийн төлийг 0.2 гэсэн илтгэлцүүрээр хонин толгойд шилжүүлнэ. Төрөл бүрийн малыг нэмэгдэл тэжээлээр тэжээхэд эрдэс, усны хангамж чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд мал идсэн тэжээлийнхээ нэг кг хуурай бодисыг боловсруулахад 2-4 л ус хэрэглэхээр тооцоолж усаар хангах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Шаардлагатай тэжээлийн тооцоог гаргахдаа малын сүргийн эргэлтийн үндсэн дээр тэжээх малын тоог гаргаж төрөл, нас, хүйсээр бүлэглэн тогтооно. Тухайлбал хээрийн бүсэд нутагладаг нутгийн үүлдрийн 300 хонь, 200 ямаа, 30 үхэр, 25 адуу, 30 тэмээтэй малчин өрхийн малын нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцъё: Юуны өмнө бүх малаа хонин толгойд шилжүүлнэ. 300 хонь х 1 = 300 хонь 200 ямаа х 0.9 = 180 хонь 30 үхэр х 6 = 180 хонь 25 адуу х 7 = 175 хонь 30 тэмээ х 5 = 150 хонь

7 6 5 1 0.9 Бүх малаа хонин нэгжид шилжүүлэхэд 985 хонь байна.

19


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Суурийн нийт малдаа намар 25 адуу ∗ 5 тарга хувь хүчний үзлэг хийж, дундаас доош тарга хүчтэй = = 1.25тэжээлээр буюу 1 адуу байран тэжээж,хүлдсэн малыг нь нэмэгдэл оруулахаар тооцно.

100 хувь

Бидний жишээ болгон авч буй өрхийн үхэр, адуу, тэмээ 100 хувь, хонь, ямааны 90 дунд ба 5дундаас гэж үзье. Тэгвэл нэмэгдэл 30 тэмээг 100хувь хувьнь гэж үзвэл хувь нь дээш хэдэнтарга тэмээ хүчтэй байхыгбайна тооцъё. адуу ∗ 5 хувь тэжээлд орох малын25 тоог дараах байдлаар тооцно.

х= = 1.25 буюу 1 адуу 100 хувь 25 адуу ∗ 5 хувь А. Дунд бахдундаас дээш тарга=хүчтэй адуу,1 тэмээний 5 хувийг өвөл, хавар = 1.25 буюу адуу 100 хувь нэмэгдэл тэжээлд оруулахаар тооцно. Иймд: 30 тэмээг 100 хувь гэж үзвэл30 5 хувь тэмээнь∗ хэдэн 5 хувьтэмээ байхыг тооцъё. = 1.5 буюу 2 тэмээ х= 100 хувь 30 тэмээг 100 25 хувь гэж үзвэл 5 хувь нь хэдэн тэмээ байхыгадуу тооцъё. адууг 100 хувь гэж үзвэл 5 хувь нь хэдэн байхыг тооцъё. 25 адуу ∗ 5 хувь х = адуу, тэмээг хонин = 1.25 буюу 1 адуу Одоо нэмэгдэл тэжээлд оруулах нэгжид шилжүүлье. 100 30 25 тэмээ ∗ ∗хувь 55хувь адуу хувь ==1.5 буюу 2 тэмээ х =х = 1.25 буюу 1 адуу 100 хувь 100 хувь ∗ 5ньхувь 30 тэмээг 100 хувь 5 хувь хэдэн тэмээ байхыг тооцъё. Адуу 1.0гэж * 7 үзвэл =307 тэмээ хонь = 1.5 буюу 2 тэмээ х= 100 хувь Тэмээ 2гэж * 5оруулах = 10 хонь Одоо нэмэгдэл тэжээлд адуу, тэмээг хонин нэгжид шилжүүлье. 30 тэмээг 100 хувь үзвэл 5 хувь нь хэдэн байхыг тооцъё. 30 тэмээг 100 хувь гэж үзвэл 5 хувьтэмээ нь хэдэн тэмээ байхыг тооцъё. Нийт дүн = 17 хонь Одоо нэмэгдэл тэжээлд оруулах адуу, тэмээг хонин нэгжид шилжүүлье. Адуу 1.0 * 7 = 7 хонь 30 тэмээ ∗ 5 хувь х= = 1.5 буюу 2 тэмээ Тэмээ 2 * 5 = 10 хонь 100 хувь 30 тэмээ ∗ 5 хувь Б. Дунд ба Адуу дундаас тарга хүчтэй үхэр, хонь, ямааны 50 хувийг нэмэгдэл 1.0 *дээш 7 = 7 хонь = 1.5 буюу 2 тэмээ = хонь Нийт дүн =х17 тэжээлд хамруулахаар Иймд: хувь Тэмээтэжээлд 2 * 5 = тооцно. 10 хонь 100 Одоо нэмэгдэл оруулах тэмээг хонин нэгжид Одоо нэмэгдэл тэжээлдадуу, оруулах адуу, тэмээг хониншилжүүлье. нэгжид шилжүүлье. Нийт дүн = 17 хонь Одоо нэмэгдэл тэжээлд оруулах адуу, тэмээг хонин нэгжид шилжүүлье. Адуу **77== 7 7хонь Б. Дунд ба дундаас дээш тарга Адуу1.0 1.0 хоньхүчтэй үхэр, хонь, ямааны 50 хувийг нэмэгдэл 30 үхэр 100 хувь гэж үзвэл 50= хувь нь хэдэн үхэр байхыг тооцъё. Тэмээ 2 * 5 10 хонь тэжээлд хамруулахаар тооцно. Иймд: Тэмээ 2 * 5 = 10 хонь Б. Дунд ба дундаас дээш тарга хүчтэй үхэр, хонь, ямааны 50 хувийг нэмэгдэл Адуу 1.0 *=717 = 7хонь хонь Нийт дүн Нийт дүн = 17 хонь тэжээлд хамруулахаар тооцно. Иймд: Тэмээ 2 * 5 = 10 хонь 30 үхэр ∗ 50 хувь үхэр, хонь, ямааны 50 хувийг нэмэгдэл Нийт дүн = 17 хонь Б. Дунд дундаас дээш тарга хүчтэй 30 үхэр 100 хувь гэжба үзвэл 50 хувь нь хэдэн үхэр байхыг тооцъё. = 15 үхэр х= тэжээлд хамруулахаар тооцно. 100 Иймд: хувь Б. Дунд ба дундаас дээш тарга хүчтэй үхэр, хонь, ямааны 50 хувийг нэмэгдэл 30 үхэр 100 хувь гэж үзвэл 50 хувь нь хэдэн үхэр байхыг тооцъё. тэжээлд30 хамруулахаар тооцно. үхэр 100 хувь гэжтарга үзвэлИймд: 50 хувь нь хэдэн үхэр ямааны байхыг тооцъё. Б. Дунд ба дундаас дээш хүчтэй үхэр, хонь, 50 хувийг нэмэгдэл 30 үхэр ∗ 50 хувь = 15 үхэр х= тэжээлд хамруулахаар тооцно. Иймд: 100 хувь хонь байхыг тооцъё. 27020хонийг 100 хувь гэж үзвэл 50 30хувь үхэрнь∗ хэдэн 50 хувь х =50 хувь нь хэдэн үхэр=байхыг 15 үхэртооцъё. 30 үхэр 100 хувь гэж үзвэл 100 хувь 270 хонь ∗ 50 хувь = 135 хонь х =50 хувь нь хэдэн үхэр байхыг 30 үхэр 100 хувь гэж үзвэл тооцъё. 100 хувь 270 хонийг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь хэдэн байхыг тооцъё. 270 хонийг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь хэдэн хонь байхыгхонь тооцъё. 30 үхэр ∗ 50 хувь = 15 үхэр х= 100 хувь 270 хонийг 100 хувь гэж үзвэл 50270 хувь нь хэдэн хонь байхыг тооцъё. хонь ∗ ∗50 хувь 30 үхэр 50 хувь х =х = == 135 15хонь үхэр 100 хувь 100 хувь 180 ямааг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь хэдэн ямаа байхыг тооцъё. 270 хонь ∗ 50 хувь = 135 хонь х= хувь 180 ямааг 100 хувь гэж100 үзвэл 50 хувь нь хэдэн ямаа байхыг тооцъё. 270 хонийг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь хэдэн хонь байхыг тооцъё. 180 ямааг 100 100 хувьхувь гэжгэж үзвэл 50180 хувь нь хэдэн ямаа байхыг тооцъё. ∗ 50 хувь 270 хонийг үзвэл 50 ямаа хувь нь хэдэн хонь байхыг тооцъё. х =х = 270 хонь ∗ 50 хувь = 90 ямаа = 135 хонь 100 хувь 100 180 ямааг 100 хувь гэж үзвэл 50 хувь хэдэн ямаа байхыг тооцъё. 270ньхонь ∗хувь 50 хувь = 135 хонь х= 100 хувь 180 ямаа ∗ 50 хувь = 90 ямаа х= 100 хувь


Хонь 135 * 1 = 135 хонь Хонь 135 * 1 = 135 хонь Ямаа 90 * 0.9 = 81 хонь Ямаа 90 * 0.9 = 81 хонь В. Ирэх ондҮхэр бойжуулах тугал, Нийт хоньхурга ишигний 30 хувийг нэмэгдэл тэжээлд 15.0дүн * 6 ===306 90 хонь Нийт дүн 306 хонь В. Ирэх Хонь онд бойжуулах 30 үнээнээс хувийг нэмэгдэл оруулахаар тооцдог. оны хурга эхэнд ишигний тоологдсон 70 хувь, тэжээлд хонь 135 * 1Тэгвэл = 135 тугал, хонь II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ оруулахаар тооцдог. Тэгвэл оны эхэнд тоологдсон үнээнээс 70 хувь, хонь ямаанаас 80Ямаа хувиар төл бойжуулна гэж тооцъё. 90 * 0.9 = 81 хонь ямаанаасНийт 80 хувиар гэж тооцъё. дүн = төл 306 бойжуулна хонь В. Ирэх онд бойжуулах тугал, хурга ишигний 30 хувийг нэмэгдэл тэжээлд В. Ирэх Нэмэгдэл онд бойжуулах ишигний 30 хувийг нэмэгдэл тэжээлд тэжээлээртугал, тэжээх хурга нийт малыг хонин толгойд шилжүүлье. оруулахаар тооцдог. Тэгвэл оны эхэнд тоологдсон үнээнээс 70 хувь, хонь оруулахаар тооцдог. Тэгвэл оны эхэнд тоологдсон үнээнээс 70 хувь, хонь 15.0 * 6 = 90 20ямаанаас үнээ 100 Үхэр хувь гэж үзвэл 70хонь хувиар төл бойжуулбал 80 хувиар төл бойжуулна гэж тооцъё.хэдэн тугал авахыг тооцъё. ямаанаасХонь 80 хувиар төл бойжуулна гэж тооцъё. 135гэж * 1 =үзвэл 135 хонь 20 үнээ 100 хувь 70 хувиар төл бойжуулбал30 хэдэн тугал нэмэгдэл авахыг тооцъё. В. Ирэх онд бойжуулах тугал, хурга ишигний хувийг тэжээлд Ямаа 90 * 0.9 = 81 хонь оруулахаар тооцдог. Тэгвэл оны эхэнд тоологдсон үнээнээс 70 хувь, хонь Нийт дүн = 306 хонь ямаанаас 80 хувиар бойжуулна гэж тооцъё. 20 үнээтөл ∗ 70 хувь 20 үнээ 100 хувь гэжтөл үзвэл 70 бойжуулбал авахыг тооцъё. = 14хэдэн тугалтугал = хувиар 20 үнээ 100 хувь гэж үзвэлх 70 хувиар төл бойжуулбал хэдэн тугал авахыг тооцъё. үнээ ∗ 70 хувь 100 хувь В. Ирэх онд бойжуулах20 тугал, хурга ишигний 30 хувийг нэмэгдэл тэжээлд = 14 тугал 70 хувь, хонь ямаанаас х = оны эхэнд тоологдсон оруулахаар тооцдог. Тэгвэл үнээнээс 100 хувь 80 хувиар төл бойжуулна гэж тооцъё.

20 үнээ 100 хувь гэж үзвэл 70 хувиар 20 төл үнээбойжуулбал ∗ 70 хувь хэдэн тугал авахыг тооцъё. 20 үнээ ∗ 70 хувь= 14 тугал х = 200 эм хонь 100 хувь гэж үзвэлх80 төл бойжуулбал = 14хэдэн тугалхурга авахыг тооцъё. = хувиар 100 хувь 20 үнээ 100 хувь гэж үзвэл 70 хувиар 100 хувьтөл бойжуулбал хэдэн тугал авахыг тооцъё. 200 эм хонь 100 хувь гэж үзвэл 80 хувиар төл бойжуулбал хэдэн хурга авахыг тооцъё. 20 үнээ ∗ 70 хувь х= = 14 тугал 100 200 эм хоньхувь ∗ төл 80 хувь 200 эм хонь 100 хувь гэж үзвэл 80 хувиар бойжуулбал хэдэн хурга авахыг тооцъё. = 160 хурга х =үзвэл 80 хувиар төл бойжуулбал 200 эм хонь 100 хувь гэж хэдэн хурга авахыг тооцъё. 200100 эм хонь хувь ∗ 80 хувь = 160 хурга хэдэн хурга авахыг х = 200 эм хонь 100 хувь гэж үзвэл 80 хувиар төл бойжуулбал 100 хувь тооцъё.

200 эм хонь 100 хувь гэж үзвэл 200 80 хувиар төл∗бойжуулбал хэдэн хурга авахыг тооцъё. эм хонь 80 хувь 150 эм ямаа 100 хувь гэж үзвэл 80 хувиар төл∗бойжуулбал хэдэн ишиг авахыг тооцъё. эм хонь 80 хувь= 160 хурга х = 200 х = = 160 хурга 100 хувь 150 эм ямаа 100 хувь гэж үзвэл 80 хувиар төл бойжуулбал хэдэн ишиг авахыг тооцъё. 100 хувь 150 эм ямаа ∗ 80 хувь = 120 ишиг х= эм ямаа 80 хувь 100 хувь 200 150 эм хонь ∗ 80∗хувь = бойжуулбал 120 ишиг ххувь = гэж үзвэл 80 хувиар 150 эм ямаа х100 ишиг авахыг = төл 160 хурга 150 эм ямаа 100 хувь гэж=үзвэл 80 хувиар бойжуулбал хэдэн ишигхэдэн авахыг тооцъё. 100 хувь хувьтөл 150 эмтооцъё. ямаа 100 хувь гэж үзвэл 80100 хувиар төл бойжуулбал хэдэн ишиг авахыг тооцъё. 150 эм ямаа ∗ 80 хувь 150 эм ямаа ∗ 80 хувь= 120 ишиг х = Нэмэгдэл тэжээлд оруулах төлийн тоо100 хувь = 120 ишиг х= 150 эм ямаа 100 хувь гэж үзвэл 80 хувиар төл бойжуулбал хэдэн ишиг авахыг тооцъё. 100 хувь Нэмэгдэл тэжээлд оруулах төлийн тоо 150 эм ямаа ∗ 80 хувь = 120 ишиг хувь 14төлийн тугал100 ∗ 30 хувь Нэмэгдэл тэжээлд оруулах тоо = 4.2 буюу 4 тугал х = төлийн тоо Нэмэгдэл тэжээлд оруулах 14100 тугал хувь∗ 30 хувь х= = 4.2 буюу 4 тугал 100 хувь Нэмэгдэл тэжээлд х = оруулах төлийн тоо

Нэмэгдэл тэжээлд оруулах төлийн тоо ∗ 30 хувь 14 тугал тугал ∗ 30 хувь= 4.2 буюу 4 тугал х = 14 хурга ∗ 30 хувь = 4.2 буюу 4 тугал х = 160100 хувь х= = 48 хурга 100 хувь 160 хурга 100 хувь∗ 30 хувь = 48 хурга х= 100 хувь 14 тугал ∗ 30 хувь = 4.2 буюу 4 тугал х= 120 эм ямаа ∗∗ 30 30 хувь хувь 100 хувь 160 хурга х= = 48 36 хурга ишиг ∗ 30 хувь= х = 160 хурга 100 = 48 хурга х= 100хувь хувь 100 хувь 160 хурга ∗ 30 хувь = 48 хурга х= 100 хувь Нэмэгдэл тэжээлд оруулах төлийг хонин толгойд шилжүүлбэл:

21

21 21

21 21


Тугал 4.0 * 1.4 = 5.6 буюу 6 хонь Хурга 48 * 0.2 = 9.6 буюу 10 хонь Ишиг 36 * 0.2 = 7.2 буюу 7 хонь Нийт дүн = 23 хонь МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

төлийг хонин толгойд шилжүүлбэл: Г. НэмэгдэлНэмэгдэл тэжээлд тэжээлд оруулахоруулах хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоог олъё: Тугал 4.0 * 1.4 = 5.6 буюу 6 хонь Хурга 48 * 0.2 = 9.6 буюу 10 хонь Ишиг 36 * 0.2 = 7.2 буюу 7 хонь Адуу, тэмээ 17 хонь Нийт дүн = 23 хонь

Үхэр 90 хонь Хонь 135 хонь Г. Нэмэгдэл тэжээлд оруулах хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоог олъё: Ямаа 81 хонь Бойжуулах Адуу, тэмээ 17 хонь төл 23 хонь

Үхэр 90 хонь Бүгд Хонь 346 хонь 135 хонь (тухайн малчин 1 адуу, 2 тэмээ, 15 үхэр, 135 хонь, Ямаа 81 хонь 90 ямаа, 4 тугал, 48 хурга, 36 ишиг нэмэгдэл тэжээлд оруулах тооцоо байна.) төл гарчБойжуулах 23 хонь Бүгд 346 хонь (тухайн малчин 1 адуу, 2 тэмээ, 15 үхэр, 135 Өвөлхонь, хаврын улиралд 1 хонин нэгжид 5.5 МДж солилцлын тэнцэхгарч ерөнхий 90 ямаа, 4 тугал, 48 хурга, 36 ишиг нэмэгдэл тэжээлдэнергитэй оруулах тооцоо байна.)

шимт чанартай тэжээлийг хоногт нэг хонин шилжүүлсэн нэг малд өгөх шаардлагатай. Өвөл хаврын 1 хонин нэгжид МДж солилцлын энергитэй тэнцэх Тэгвэл 346 хонин нэгжидулиралд шилжүүлсэн малд 1903 5.5 МДж солилцлын энергитэй тэнцүү ерөнхий шимт чанартай тэжээлийг хоногт нэг хонин шилжүүлсэн нэг малд өгөх ерөнхий шимт чанартай тэжээл нэг хоногт шаардлагатай гэсэн үг. Тэгвэл нийт шаардагдах шаардлагатай. Тэгвэл 346 хонин нэгжид шилжүүлсэн малд 1903 МДж солилцлын тэжээлийг дараах томъёогоор олно. энергитэй тэнцүү ерөнхий шимт чанартай тэжээл нэг хоногт шаардлагатай гэсэн үг. Тэгвэл нийт шаардагдах тэжээлийг дараах томъёогоор олно.

Шт =

Мт ∗ 5.5 ∗ Тх 1х

Шт – шаардагдах МДжтэжээл, МДж Шт –тэжээл, шаардагдах Мт – тэжээх малын тоо хонин толгойд шилжүүлснээр Мт – тэжээх малын тоо хонин толгойд шилжүүлснээр 5.5 – нэг хонин толгойд шаардлага нэмэгдэл, СоЭ, МДж СоЭ, МДж 5.5 – нэг хонин толгойд шаардлага нэмэгдэл, Тх – тэжээх хоног Тх – тэжээх хоног 1х- 1 хоног 1х- 1 хоног Бидний жишээ болгон авч буй өрх айл хээрийн бүсэд нутагладаг тул 90 хоног 22 нэмэгдэл тэжээлээр тэжээхээр тооцно. Тэгвэл өвөл хаврын улиралд нийтдээ 171.270 МДж Бидний жишээ болгон авч буй өрх айл хээрийн бүсэд нутагладаг тул 90 хоног 22 солицлын энергитэй тэнцэх ерөнхий тооцно. шимт чанартай шаардлагатай гэсэн тооцоо нэмэгдэл тэжээлээр тэжээхээр Тэгвэл тэжээл өвөл хаврын улиралд нийтдээ гарч байна. МДж солицлын энергитэй тэнцэх ерөнхий шимт чанартай тэжээл 171.270 шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

Шт =

346 ∗ 5.5 ∗ 90 хоног = 171.270 СоЭ, МДж 1 хоног

Үүнийг өвсөнд шилжүүлж тооцъё.

Үүнийг өвсөнд шилжүүлж1 тооцъё. Байгалийн хадлангийн кг өвсний ерөнхий шимт чанар дунджаар 4.95 МДж

солилцлын энергитэй тэнцүү гэж үздэг. Тэгвэл:

Байгалийн хадлангийн 1 кг өвсний ерөнхий шимт чанар дунджаар 4.95 МДж солилцлын энергитэй тэнцүү гэж үздэг. Тэгвэл: 171.270 МДж солилцлын энергитэй тэжээл нь хичнээн кг өвстэй тэнцэх вэ?


1 хоног Байгалийн хадлангийн 1 кг өвсний ерөнхий шимт чанар дунджаар 4.95 МДж солилцлын энергитэй тэнцүү гэж үздэг. Тэгвэл: өвсөнд шилжүүлж тооцъё. 171.270Үүнийг МДж солилцлын энергитэй тэжээл нь хичнээн кг өвстэй тэнцэх вэ?

Байгалийн хадлангийн 1 кг өвсний ерөнхий шимт чанар дунджаар 4.95 МДж II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ солилцлын энергитэй тэнцүү кг гэжөвс үздэг. Тэгвэл: ���.��� СоЭ, МДж∗�

= 34600 кг буюу 35 тн өвс

х=

�.�� СоЭ, МДж энергитэй тэжээл нь хичнээн кг өвстэй тэнцэх вэ? 171.270 МДж солилцлын 171.270 МДж солилцлын энергитэй тэжээл нь хичнээн кг өвстэй тэнцэх вэ? шаардлагатай. ���.��� СоЭ, МДж∗� кг өвс

х= 34600 Д. Байран тэжээлээр тэжээх малд шаардагдах= тэжээл �.�� СоЭ, МДж

кг буюу 35 тн өвс

Намрын үзлэгээр хонь, ямааны 10 хувь шаардлагатай. нь дундаас доош тарга хүчтэй байсан тухай дээр өгүүлсэн билээ. Иймд дундаас доош тарга хүчтэй бүх малыг хээрийн бүсэд 240 хоног Байран тэжээлээр тэжээх малд шаардагдах тэжээл байранД. тэжээлд байлгахаар тооцож тэжээлийг бэлтгэнэ. Д. Байран тэжээлээр тэжээх малд шаардагдах тэжээл

Намрын үзлэгээр ямааны 10ямааг хувьбайран нь дундаас хүчтэй байсан Хонь, ямааны 10 хувь хонь, буюу 30 хонь, 20 тэжээлд доош байлгахтарга тэжээлийн Намрын үзлэгээр хонь, ямааны хувь нь доош дундаас доош хүчтэй тарга хүчтэй байсан тухай тухайгаргая. дээр өгүүлсэн билээ. Иймд 10 дундаас тарга бүх малыг хээрийн тооцоог дээр өгүүлсэн Иймд дундаасбайлгахаар доош тарга хүчтэй бүх тэжээлийг малыг хээрийн бүсэд 240 хоног бүсэд 240 хоногбилээ. байран тэжээлд тооцож бэлтгэнэ. байран тэжээлд байлгахаар тооцож тэжээлийг бэлтгэнэ. 30 хонь * 10 1 =хувь 30 хонь Хонь, ямааны буюу 30 хонь, 20 ямааг байран тэжээлд байлгах тэжээлийн 20 ямаа * 0.9 =1018хувь хоньбуюу 30 хонь, 20 ямааг байран тэжээлд байлгах тэжээлийн тооцоог гаргая. Хонь, ямааны дүн= 30+18= 48 хонь тооцоогНийт гаргая. 30 хонь * 1 = 30 хонь 20 ямаа * 0.9 = 18 хонь 30 хонь * 1 = 30 хонь Байран байлгах 1 хонин толгой малд хоногт 13.2 МДж солилцлын энергитэй Нийт тэжээлд дүн= 30+18= хонь 20 ямаа 48 * 0.9 = 18 хонь

тэнцэх ерөнхий шимт чанартай, өөрөөр хэлбэл 2-3 кг өвсөөр тэжээнэ. Нийт дүн= 30+18= 48 хоньтолгой малд хоногт 13.2 МДж солилцлын Байран тэжээлд байлгах 1 хонин Байнгын тэжээлд малд шаардагдах тэжээлийн энергитэй тэнцэх байлгах ерөнхий шимт чанартай, өөрөөрхэмжээг хэлбэлдараах 2-3 кгтомъёогоор өвсөөр тэжээнэ. олно. Байнгын байлгах малд шаардагдах тэжээлийн хэмжээг дараах Байрантэжээлд тэжээлд байлгах 1 хонин толгой малд хоногт 13.2 МДж солилцлын энергитэй томъёогоор олно.шимт чанартай, өөрөөр хэлбэл 2-3 кг өвсөөр тэжээнэ. тэнцэх ерөнхий

Мт ∗ 2 ∗ Тх

Байнгын тэжээлд байлгах Шт =малд шаардагдах тэжээлийн хэмжээг дараах томъёогоор 1 хоног олно.

Шт – шаардагдах тэжээл Мт – тэжээх малын Мт шилжүүлснээр ∗ 2 ∗ Тх Шт – шаардагдах тэжээл тоо хонин толгойд Шт = нэмэгдэл тэжээл, кг 2 – нэг хонин толгойд шаардагдах Мт – тэжээх малын тоо хонин толгойд шилжүүлснээр 1 хоног 2 –Тхнэг толгойд – хонин тэжээх хоног шаардагдах нэмэгдэл тэжээл, кг Тх1х– тэжээх хоног 1 хоног 1х- 1 хоног

Шт =

23

23

48 хонь ∗ 2 кг ∗ 240 хоног = 23040 кг буюу 23 тн өвс 1 хоног

Ерөнхийд нь нь дүгнэхэд малынбайран байранбаба Ерөнхийд дүгнэхэдбидний биднийжишээ жишээболгон болгон авч авч үзсэн үзсэн суурийн суурийн малын нэмэгдэл тэжээлийн хэрэгцээнд өвөл, хаврын улиралд бүгд 58 тн өвс шаардлагатай нэмэгдэл тэжээлийн хэрэгцээнд өвөл, хаврын улиралд бүгд 58 тн өвс шаардлагатай юм. юм. Энэхүү тооцоог өвсөөр Ер нь шаардлагатай нийт тэжээлийн Энэхүү тооцоог зөвхөн зөвхөн өвсөөр хийв. Ер ньхийв. шаардлагатай нийт тэжээлийн 30 орчим хувь нь 30 орчим хувь нь хүчит тэжээл байх нь зохимжтой. Хэрвээ малчин хүчит тэжээл хүчит тэжээл байх нь зохимжтой. Хэрвээ малчин хүчит тэжээл тодорхой хэмжээгээр тодорхой хэмжээгээр худалдан авсан нөхцөлд шаардагдах өвсний хэмжээ багасах худалдан авсан нөхцөлд шаардагдах өвсний хэмжээ багасах юм. юм. 7. Зарим тэжээлийн шимт чанар, 1 кг-д Тэжээлийн нэр

Хошуу будаа

МДж

Хуурай бодис, кг

Шингэх протеин, г

Кальц,г

11

0.85

85

1.5

СоЭ,

Фосфор, г

Каротин, мг

3.4

1.3

23


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

7. ЗАРИМ ТЭЖЭЭЛИЙН ШИМТ ЧАНАР, 1 КГ-Д Тэжээлийн нэр

МДж

Хуурай бодис, кг

Шингэх протеин, г

Кальц,г

Фосфор, г

Каротин, мг

11

0.85

85

1.5

3.4

1.3

Буудай

12.7

0.85

115

0.7

4.3

10.2

Арвай

13.5

0.85

89

2.0

3.9

0.5

Вандуй

13.2

0.85

160

2.0

4.3

0.2

Буудайн хивэг

8.6

0.85

97

1.7

11.3

2.6

Хаягдал будаа

9.9

0.85

90

0.7

4.3

5.1

Ногоон тэжээл, дунджаар

6.5

0.83

70

5.2

2.0

15

Өвс, дунджаар

5.0

0.85

36

7.2

2.2

15.0

Витаминт өвс

8.8

0.90

110

5.8

3.1

120

Буудайн сүрэл

2.2

0.84

13.0

3.3

0.9

5.0

Халтар хомоол

3.8

0.85

35

-

-

-

Дарш дунджаар

2.0

0.25

14

3.6

1.6

17

Спиртийн шаар, шингэн

1.1

0.10

28

0.2

-

-

Мах-ясны гурил

9.9

0.90

400

143

74

-

Ясны гурил

12.1

0.90

520

16.5

4.5

-

Шингэн сүү

2.2

0.09

31

1.4

1.0

-

Үетэн-алаг өвс

6.4

0.80

46

4

1.5

60.0

Наранцэцэг+үр тарианы холимог дарш

2.5

0.25

20

8.8

2.4

40

Нунтаг багсармал тэжээл

8.4

0.85

84

2.3

3.5

3

Хорголжин тэжээл

11.5

0.87

115

2.0

2.4

4

Халгайн гурил

7.2

0.90

80

3.5

3.0

170

Хошуу будаа

24

СоЭ,


II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ

2.3. ТӨРӨЛ БҮРИЙН МАЛЫН УСАЛГАА 2.3.1 Малд усны хэрэгцээ, ач холбогдол Малын зүй бус хорогдлыг багасгаж, авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд өвс тэжээлээс гадна усан хангамж маш чухал. Малын биед хэрэгцээтэй ус нь дараах гурван үндсэн эх сурвалжаас бүрддэг байна. Үүнд: • Малын уусан ус • Малын идсэн өвс тэжээлийн агуулагдах ус, чийг • Малын биеийн дотор бодисын солилцоо явагдах үед үүсдэг ус Малын биед шаардлагатай усны хэрэгцээ нь уусан ус ба идсэн өвс тэжээлд агуулагдаж байсан ус чийг хоёрын нийлбэртэй тэнцдэг. Чийг ихтэй ургамал, сөлөрхөг өвс идсэн мал ус бага уудаг байхад хуурай өвс, тэжээл идсэн мал ус их уудаг. Мал өөрийн биед хэрэгцээтэй усныхаа 65-70 хувийг уусан уснаасаа, 30-35 хувийг идсэн өвс тэжээлд агуулагдаж байгаа ус, чийгнээс хангадаг байна. Мал хоногт биеийнхээ шингэний 5-7 хувийг арьс, амьсгал, ялгадсаар гадагшлуулж тийм хэмжээний усыг өдөр бүр ууж бодисын солилцоогоо хэвийн түвшинд байлгана.

Амьсгалаар

Биеэс уурших хөлрөх замаар

Тэжээл

Баас

Уух

Шээс

Бодис солилцлын ус

Сүү

Үнээний усны солилцол

Малын уух усны хэмжээ нь бэлчээрийн өвсний чийг, шимт чанар, хур тунадасны уналт, агаарын чийглэг, халуун хүйтэн, бороотой, цастай, бүрхэг, нартай салхины хурд зэргээс хамаарч өдөр бүр 10-15 хувиар хэлбэлздэг. Харин саалийн үнээ, бордооны мал, төллөсөн төрөл бүрийн малын өдөрт уух усны хэмжээ 25-30 хувь хүртэл нэмэгдэнэ.

25


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

8. МАЛЫН ХОНОГТ УУХ УСНЫ ХЭМЖЭЭ, Л Малын төрөл

Зун

Намар

Өвөл

Хавар

Тэмээ

45-50

50-55

20-25

30-35

Адуу

23-30

30-35

15-20

25-30

Үхэр

25-35

30-40

15-20

25-30

3-4

4-5

2-3

2-3

Бог мал

Бэлчээрийн нөхцөлд нэг кг хуурай тэжээл тутам зарцуулах усны хэмжээ хавар хамгийн их, өвөл хамгийн бага байна. 2.3.2. Уух усны хэм, хэмжээ, халуун хүйтэн Малын уух усны хэмжээ, ашиг шимийн гарцад усны халуун хүйтэн багагүй нөлөөг үзүүлдэг. Хүйтний улиралд малыг услахгүй, цасаар ундаалах нь түүнийг тураах шалтгаан болдог. Бог малын өвлийн улиралд өдөрт дунджаар 1.7 кг өвс тэжээл олж иддэг бөгөөд 3 литр орчим ус уудаг. Малыг услалгүйгээр зөвхөн цасаар ундаалахад өдөрт 15 шоо.дециметр цас иддэг бөгөөд биеийн доторх цасыг хайлуулж бүлээтгэхэд шаардлагатай 716 килокалори дулааныг үүсгэхийн тулд 130-150 грамм тарга хүчийг нэг хоногт алддаг ажээ. Нэг сарын турш ус уулгүй цас идсэн малын амьдын жин 4-5 кг-аар багасдаг. Үхэр 20С хэмтэй хүйтэн 20 литр ус ууснаа биеийнхээ халуунд хүртэл бүлээсгэхийн тулд 200 грамм өөх махаа задалж тарга хүч нь буурдаг. Их хүйтэн ус уусан юм уу цас идсэн малын хоол боловсруулж шингээх булчирхайн ажиллагаа сааталд ордогоос идсэн өвс тэжээл нь дутуу боловсордог. Хашир туршлагатай, ажилсаг малчид өвлийн улиралд малыг цасаар ундаалахыг эрс цээрлэдгээр барахгүй хүйтэн усны жаврыг гаргаж бүлээсгэсний дараа малаа усалдаг тул мал нь тарга хүчээ алдахгүй онд ордог.

26


II БҮЛЭГ | МАЛ СҮРГИЙГ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛЭЭР ТЭЖЭЭХ

Малын уух усны хэмжээнд хүйсийн ялгаа онцын нөлөө үзүүлдэггүй. Зөвхөн төллөсөн эх мал ижил насны эр сувай малаас арай илүү ус уудаг. Өсвөр насны мал нас гүйцсэн малаас илүү их ус уудаг. Жишээлбэл намрын улиралд төлөг нас гүйцсэн хониноос дунджаар 46 хувиар илүү, зуны улиралд 18 хувиар илүү ус уудаг. Бага насны болон нас гүйцсэн залуу мал хөгшин малыг бодвол илүү цангадаг. Ус дутагдсан үед бага насны залуу мал тарга хүчээ амархан алдаж, ашиг шим нь буурдаг. 2.3.3. Мал услах горим, норм Малын усалгааны горим гэж малыг хоногийн ямар цагт, хооронд нь ямар зайтаагаар хэдэн удаа, хэдий хэр хугацаатай услахыг хэлнэ. Усалгааны хэм хэмжээ гэж нэг малын хоногт уух усны хэмжээг хэлнэ. Малын усалгааны горим, хэмжээ нь дараах хүчин зүйлсээс хамаардаг байна. Үүнд: Тухайн өдрийн цаг агаарын байдал, идсэн өвс тэжээлийн хэмжээ, агаарын чийгшил, малын төрөл, нас хүйс, тарга хүчний байдал зэрэг болно. Малын усалгааг гурван төрөлд хувааж үздэг. Ханатал услах: Хоногт ногдох өвс тэжээлийн гуравны нэгийг идсэний дараа анхны удаад услаж, гуравны хоёрыг, эсвэл бүх тэжээлийг идсэний дараагаар дахин услаж өдөрт нийтдээ 2-3 удаа услахыг хэлнэ. Дутуу услах: Малын хоногт идсэн өвс тэжээлийн жинтэй тэнцүү хэмжээний усаар өдөрт нэг удаа услахыг хэлнэ. Цангааж услах: Малыг нэг буюу хоёр хоног өнжөөд нэг удаа услахыг хэлнэ. Малыг өглөөгүүр услахад хичнээн цангаж байсан ч ханатлаа ус ууж чаддаггүй. Мал нэг удаад ус ууж ханах дундаж хугацаа тэмээнд 5, үхэрт 3, бог малд 3 минут байна. Олон малыг цөөн цөөнөөр нь таслаж онгоцноос услаж байгаа тохиолдолд нэг хэсэг малын ус ууж ханах хугацаан дээр тэдгээрийг тууж онгоцонд хүргэх, онгоцноос тууж гаргах хугацааг бас нэмж тооцно. Энэ нийлбэр хугацааг малыг хэсэглэн тасалсан тоогоор үржүүлж тухайн сүргийн услаж дуусах нийт хугацааг олдог. Малыг услахаар тасдах, тууж онгоцонд ойртуулах, онгоцноос тууж гаргах хугацааг дараах байдлаар тооцдог. Үүнд: Бог малд 6, адуунд 8, үхэр, тэмээнд 10 минутаас багагүй байна. Сүрэг малыг онгоцноос услахдаа нэг малын онгоцонд эзлэх зайг бог малд 0.35, үхэр, адуунд 0.85, тэмээнд 0.95 метрээр тооцож нэг удаа услах малынхаа тоог тохируулах хэрэгтэй. Хот айлын малыг услах хугацааг дараах байдлаар тооцоолж гаргана. Жишээ нь:

Хот айлын малын тоо 560 бог Худгийн онгоцны урт 9 метр Худгаас секундэд 800 грамм ус гарна. Бог мал нэг удаад 3 литр ус ууна.

9 метр урттай онгоцноос нэг зэрэг ус уух малын тоог олохдоо:

9 м * 2 тал = 18 м урт онгоцонд 18 : 0.35 м = 51 мал нэг ээлжинд ус ууна. 560 : 51 = 11 малыг тасдах хэсгийн тоо

27


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

9 метр урттай онгоцонд 1 секундэд 800 грамм ус худгаас юүлэх бөгөөд түүнийг 51 хонь хувааж ууна. Нэг хонинд ногдох усыг олохдоо:

800 : 51 хонь = 16 гр

Хонь нэг удаад 3 литр ус уудаг бөгөөд ундаалж ханах хугацааг олбол:

3000 гр : 16 гр = 190 сек 190 сек : 60 сек = 3.2 минут орчим байна.

Нэг ээлжийн 51 хонь 4 минутанд ус ууж ханана. 560 хонийг 11 хувааж услах бөгөөд хот айлын бүх малыг услаж дуусах нийт хугацааг дараах аргаар тооцож олно. • Усалгааны хугацаа 4 мин * 11 хэсэг = 44 мин • Ээлж солиход 6 мин * 11 хэсэг = 66 мин • Бүгд хугацаа 44 + 66 = 110 минут буюу 1 цаг 50 минут Малын усалгааны горим, хэмжээг зөв мөрдөх нь малын тарга хүч авалтад, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй зохистой ашиглахад сайнаар нөлөөлнө. Нэг худаг, уст цэгээс услах малын тоог хоёр мянгаас хэтрүүлэхгүй хязгаарлалт хийж зохицуулбал бэлчээр талхагдалд орохгүй, малд унд усаар дутагдаж ашиг шим нь буурахгүй, өвчлөл хорогдол гарахгүй байх нөхцлүүд бүрдэнэ.

28

Мал услах зориулалттай гүн өрмийн худаг


III БҮЛЭГ. МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ 3.1. ҮХРИЙН ТЭЖЭЭЛЛЭГ Малын төрөл нас, хүйс, ашиг шимийн чиглэл, физиологийн онцлог үе шатуудтай уялдан тэжээлийн жорын шимт , эрдэс, биологийн идэвхт бодисууд ялгаатай байна. Үүнийг тэжээллэгээр зохицуулна.

Шүүст тэжээл, кг

Эрдэс тэжээл, г

680

8.0

3.0

5.0

45

Үнээ, гунж

180

66

600

6.0

2.0

10.0

40

Өсвөр үхэр

150

33

360

4.0

1.5

-

35

Бяруу

150

22

240

2.5

1.0

-

25

Тугал

150

17.6

200

2.0

0.5

-

20

Бүдүүн тэжээл, кг

74.8

Шингэх протеин, г

180

Солилцлын энерги, МДж

Бух

Малын төрөл

Тэжээх хоног

Хүчит, багсармал,кг

9. НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛИЙН НОРМ, ЖОР

Мах, мах- сүүний үхэр

Монгол үхэр, сарлаг

30

Бух

150

39.6

360

6.0

2.0

-

40

Үнээ, гунж

150

33

300

5.0

1.5

-

40

Өсвөр үхэр

120

23.1

230

3.0

1.0

-

30

Бяруу

120

13.2

150

1.5

0.5

-

20

Тугал

120

11

120

1.2

0.5

-

20

3.1.1. Үржлийн бухны тэжээллэг Үржлийн бухны тэжээллэгийг жилийн хугацаанд хээлтүүлэгт хээлтүүлгийн ба хээлтүүлгийн бус үеийн тэжээллэг гэсэн 3 үед хуваана.

бэлтгэх,

Хээлтүүлгийн үеийн тэжээллэгийг хээлтүүлэгт дунд зэрэг, эрчимтэй ашиглаж байгаа үеийн тэжээллэг гэж ялгаварлаж болно. Хээлтүүлэгт дунд зэрэг ашиглана гэдэг нь долоо хоногт 1, эрчимтэй гэдэг нь 2-3 удаа 30 минутын зайтайгаар 2 дахин үр авахыг хэлнэ. Үржлийн буханд шаардагдах энерги, протеин болон бусад шимт бодисын хэмжээ нь тэдгээрийн амьдын жин, үржилд ашиглаж байгаа байдлаас хамаарч янз бүр байна.


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

Хээлтүүлгийн бус үед бухны амьдын жингийн 100 кг-д 8.8-12.1 МДж СоЭ, 100 г шингэх протеин, хээлтүүлэгт дунд зэрэг ашиглаж байхад 9.9-13.2 МДж СоЭ, 125 г шингэх протеин, эрчимтэй ашиглаж байвал 11-14.3 МДж СоЭ,145 г шингэх протеин оногдохоор тооцно. Тарга хүчээр дутмаг буюу өсвөр насны бухыг тэжээхэд үндсэн нормыг, 1 кг нэмэгдэл жин тутамд 2.2 МДж СоЭ, 24 г шингэх протеин байхаар бодож нэмэгдүүлнэ. Бухны тэжээллэгийн жорын хэв шинж Өвөл

Бүдүүн тэжээл 24-40 хувь Шүүст тэжээл 20-30 хувь Хүчит тэжээл 40-50 хувь

Зун

Бэлчээрийн ногоо 70-80 хувь Хүчит тэжээл 15-20 хувь

Өвсийг бухны амьдын жингийн 100 кг-д өвлийн улиралд хоногт 0.8-1.2 кг, зун 0.5 кг, үндэс үртэнг 1-1.5 кг, дарш, өвсөн даршийг 0.8-1.2 кг, хүчит тэжээл 0.3-0.5 кг-ийг өгнө. Жишээ нь: 550 кг амьдын жинтэй буханд 4.4-6.6 кг өвс, 5.5-8.25 кг үндэс үртэн, 4.4-6.6 кг дарш, өвсөн дарш, 1.65-2.75 кг хүчит тэжээл өгөхөөр тооцно. Буханд өгч байгаа өвс чанар сайтай байхаас гадна үндэс үртнээс ихэвчлэн манжин лууванг өгнө. Үр тариа ялангуяа хошуу будаа, арвайг няцалж өгөхөөс гадна зориулалтын багсармал тэжээлийг хэрэглэнэ. Харин пивоны болон спиртийн шаар зэргийг өгч болохгүй. Хээлтүүлэгт эрчимтэй ашиглаж байгаа буханд жорын төгс чанарыг сайжруулах зорилгоор амьтны гаралтай тэжээл, эрдэс бодис, витамины нэмэгдлийг ашиглана. Үүнд мах, мах-яс, цусны гурил, хатаасан шингэн сүүг 50-400 г, шинэхэн шингэн сүүг 2-3 л, тахианы өндөг 3-5 ширхэгийг өгч болно. Эрдэс бодисоос хоолны давс, тэжээлийн фосфат, жорд дутагдаж байгаа микроэлемент зэргийг өгдөг. Тэжээлийн жорыг витаминаар баяжуулахын тулд ногоон ургамлын гурил, соёолуулсан арвай, гэрэлд шарж боловсруулсан хөрөнгө өгөхөөс гадна шаардлагатай бол А, Д, Е витамины бэлдмэл өгнө. 3.1.2. Хээлтэй ширгэсэн үнээний тэжээллэг: Үнээг ирэх жилийн сааманд бэлтгэх, эрүүл чийрэг төл авах зорилгоор саалийн үнээг тугаллахаас 60 хоногийн өмнө ширгээж тэжээллэг, арчилгааг өөрчилнө. Энэ үед үнээний биед явагдах бодис солилцол 20-40 хувиар нэмэгдэж уураг, эрдэс бодисын хуримтлал ихэснэ. Хээлтэй үнээнд эдгээр бодис дутвал өөрийн бие дэхь нөөцийг задалж зарцуулах тул турж эцэх төдийгүй хэвлий дэх болон гарсан төлийн өсөлт хөгжилт гажих, сүү шим муутай байх зэрэг сөрөг нөлөөтэй. Хэвлийн доторхи төлийн биеийн хуурай бодисын 70 хувь нь уургаас тогтох тул уурагт тэжээл ихээр шаардагдах төдийгүй А ба Д витамин их шаардагдана. Ялангуяа каротин дутагдснаас хээл хаях, хаг саатах, сул дорой тугал гаргах зэрэг сөрөг үр

31


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

дагавар гардаг. Иймээс үнээ, гунжны тарга хүч нь төллөх үедээ дундаас дээш байх шаардлагатай. Хээлтэй ширгэсэн үнээнд хамгийн тохиромжтой тэжээл нь үетэн-буурцагтант өвс, дарш, өвсөн дарш, үндэс үртэн, хүчит ба багсармал тэжээл байдаг. Бүдүүн тэжээлийг үнээний 100 кг амьдын жинд 1.5-2 кг, ногоон өвсний гурил 1 кг, сайн чанарын даршийг 3-4 кг, хоногт 8 кг тэжээлийн манжин өгөхөөс гадна жорыг протеин, фосфороор тэнцүүлэх зорилгоор үр тариа, хивэг, багсармал тэжээл оруулна. Хүчит тэжээлийн хэмжээ хоногт 1-2.5 кг-аас илүүгүй байна. Жишээ нь: 400 кг амьдын жинтэй үнээнд сайн чанарын өвс 6-8 кг, ногоон өвсний гурил 4 кг, дарш 12-16 кг-ийг дээр өгүүлсэн хэмжээний тэжээлийн манжин, хүчит тэжээлийн хамт өгнө. Хээлтэй ширгэсэн үнээний идэж байгаа өвс, дарш, өвсөн дарш зэрэг нь дээд зэргийн чанартай байвал зохино. Хээлтэй ширгэсэн үнээг байран маллагааны үед өдөрт 2-3 удаа тэжээж 8-10 хэмийн бүлээн усаар тогтмол хангаж, 2-3 цаг зугаалуулна. Хээлийн сүүлийн 7-10 хоногт тэжээлийн жороос шүүст ба хүчит тэжээлийг хасаж, тугаллах өдөр зөвхөн сайн чанарын өвсийг дураар нь идүүлнэ. 3.1.3. Саалийн үнээний тэжээллэг Саалийн үнээг ихэвчлэн өвс, дарш, хүчит тэжээл, дарш-өвс, дарш-үндэс үртэн, дарш-хүчит тэжээлээр тэжээнэ. Зуны улиралд бэлчээрийн ногооны болон бэлчээрийн ногоо-хүчит тэжээлэн хэв шинж голчилдог. Саалийн үнээний тэжээлийн норм: -Саалийн үнээнд шаардагдах шимт бодисын хэмжээ түүний нас, физиологийн онцлог, саамын хэмжээ зэргээс шалтгаалан янз бүр байдаг. Сүү ихтэй үнээнд саалийн эхний хагаст хүчит тэжээл, ногоон өвсний хэрчдэс буюу гурил, үндэс үртэн зэрэг энерги ихтэй тэжээл өгөх шаардлагатай. Саалийн хоёрдугаар хагаст хэвлийн доторхи үр төлийн өсөлт хөгжилтөд шимт бодис ихээр зарцуулагдах тул тэжээллэг нь жигд хангалуун байвал зохино.

32

Саалийн үнээ тэжээж буй байдал


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

Саалийн үнээнд төгс чанартай уургийн бодис ихээр шаардагдах бөгөөд 10 кг хүртэл сүү өгдөг үнээний идэж байгаа тэжээлийн 11 МДж СоЭ-д 95 г, 20 кг-аас дээш сүү өгдөг бол 105-110 л шингэх протеин шаардагдана. Саалийн үнээний тэжээлийн жорыг кальци, фосфор, натри, хлор, магни, кали, хүхэр зэрэг макро, манган, иод, кобальт, зэс, цайр зэрэг микроэлемент, А, Д, Е витаминаар балансжуулах нь чухал. Саалийн үнээг тохиромжгүй байранд байлгаж хэвтэр усаар дутагдуулах, зуны улиралд нэг нутаг бэлчээрт хэт олноор бөөгнөрүүлэх, бэлчээр, байрыг байнга солих, нэг сүргээс нөгөөд шилжүүлэх зэргээр тав тух алдуулвал хэрэгцээт тэжээлийн чанарт тавих шаардлагыг улам нэмэгдүүлж тэжээл төлцийг бууруулна. Саалийн үнээний өвлийн улирлын тэжээлийн жорд сайн чанарын өвс оролцуулах нь түүнийг протеин, чихэр, эрдэс бодис, витаминаар хангах эх үүсвэр болдог. Тэжээлийн жорд дарш оролцуулаагүй үед үнээний амьдын жингийн 100 кг-д 3 кг, дарш өгч байвал 2-2.5 кг, манжинтай бол 1.5-2 кг өвс өгнө. Даршийг үнээний амьдын жингийн 100 кг-д 4-5 кг, манжин лууванг 1.8-2.5 кг хүртэл өгөх ба бүдүүн, шүүст тэжээлээр жорын үндсэн хэсгийг бүрдүүлж протейн, фосфор болон бусад бодисоор жорыг балансжуулах зорилгоор хүчит тэжээл өгдөг.

33

Саалийн үнээ тэжээж байгаа байдал

Зуны улиралд саалийн үнээний үндсэн тэжээл нь бэлчээр юм. Сайн чанарын ургамал бүхий бэлчээрийг зохистой ашигласан нөхцөлд хүчит тэжээл шаардагддаггүй. Зуны улиралд саалийн үнээ хоногт 35-45 кг хүртэл ногоог бэлчээрээс идэх ба бэлчээрийн ургац ургамлын бүрэлдэхүүн, идэмж зэргийг харгалзан хоногт 1-2 кг хүртэл хүчит тэжээлийг нэмэгдэл болгон өгч болно.


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Саалийн үнээг байран маллагааны нөхцөлд өдөрт 3 удаа тэжээж 8-12 хэмийн бүлээн усаар тогтмол хангаж, нар салхинд 2-3 цаг зугаалуулна. 3.1.4. Саалийн үнээний тэжээлийн хэв шинж, шимт бодисыг тооцох аргачлал Үнээний хоногийн саамын хэмжээнээс хамаарч амьдын жингийн 100 кг тутамд 2.8-3.2 кг хуурай бодис, 1 кг хуурай бодисын ерөнхий шимт чанар 8.0-9.0 МДж солилцлын энергитэй байна. Жишээ 400 кг амьдын жинтэй, хоногт 3.8 хувийн тослогтой 6 литр сүү өгдөг, дунд зэргийн тарга хүчтэй үнээнд 80 МДж солилцлын энерги, 730 г ингэх протейн, 45 г давс, 45 г кальци, 35 г фосфор, 270 мг каротин хоногт шаардлагатай гэж үзье. Тухайн аж ахуйд наранцэцэг+үр тарианы холимог дар, улаанбуудайн хивэг, үетэн зонхилсон байгалийн өвс байна гэж бодъё. А. Саалийн үнээнд шүүст тэжээл зонхилсон тэжээллэгийн хэв шинж илүү тохиромжтой байдгийг үндэслэн тэжээлийн жорын шимт чанарын 50 хувьд нь шүүст тэжээл, 30 хувьд нь бүдүүн, 20 хувьд нь хүчит тэжээл өгнө гэвэл 50 хувийн шүүст тэжээл хичнээн хэмжээний солилцлын энергитэй тэнцэхийг олъё. Тэгвэл:

А. 80 МДж СоЭ- 100% Х МДж СоЭ – 50 % Х= (70 МДж * 50 МДж) / 100 = 40 МДж СоЭ

Нэг кг наранцэцэг + үр тарианы холимог дарш 2.5 МДж солилцлын энергитэй гэвэл 40 МДж солилцлын энерги хэдэн кг биет дарштай тэнцэхийг тэгшитгэлээр тооцвол:

1 кг дарш – 2.5 МДж Х – 40 МДж Х = (1.0 кг дарш * 40 МДж ) / 2.5 МДж = 16 кг дарш

Б. Үнээнд өгөх бүдүүн тэжээлийн хэмжээг олохын тулд эхлээд солилцлын энергийг тооцож олоод дараа нь солилцлын энергийн хэмжээг үндэслэн биет өвсний хэмжээг олно. 34

80 МДж солилцлын энерги – 100 % юм бол жорын 30 хувьд бүдүүн тэжээл оруулахаар тооцсон учраас энэ хувь хэмжээтэй тэнцэх СоЭ-ийг олбол

Х= (80 МДж * 30) / 100 = 24 МДж солилцлын энерги

Хүчит тэжээлийн хэмжээ нь 80 МДж СоЭ – 100 %, 20 хувьтай тэнцэх солилцлын энергийг олбол

Х= (80 МДж СоЭ * 20) / 100 = 16 МДж солилцлын энерги

1.0 кг буудайн хивэг 8.0 МДж СоЭ байдаг бол 16 МДж солилцлын энергитэй улаан буудайн хивэг хичнээн биет тэжээлтэй тэнцэхийг тооцож гаргана.

Х= (1.0 кг хивэг * 16 МДж) / 8.0 МДж = 2.0 кг хивэг

Дээрх жорыг нэгтгэн үзвэл 400 кг амьдын жинтэй 3.8 тослогтой 6 литр сүү өгдөг үнээнд тэжээлийн жорын 50 хувийг шүүст, 30 хувийг бүдүүн, 20 хувийг хүчит тэжээл эзэлсэн байхаар жор зохиовол хоногт 16 кг дарш, 3.9 кг өвс, 2.0 кг хивэг өгөх бөгөөд


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

энэ нь шүүст тэжээллэгийн хэв шинж голлосон тэжээллэг юм. Жорын доторх шимт бодисын хэмжээг дараах аргаар тооцож олж болно. Саалийн үнээний тэжээлийн шимт бодис, тэжээлийн жорыг зохиоход ашиглах хүснэгтийг оруулав. 10. 400 КГ ЖИНТЭЙ, 4 % ТОСЛОГТОЙ СҮҮ ӨГДӨГ ҮНЭЭ ТЭЖЭЭХ НОРМ Хоногийн саам, кг

Үзүүлэлт Солилцлын энерги, МДж

8

10

12

14

95

106

117

127

Шимт бодис Хуурай бодис, кг

10.7

11.6

12.5

13.3

Шингэх протейн, г

760

880

1000

1160

Нийт эслэг, г

3000

3250

3380

3590

Цардуул, г

900

1125

1350

1485

Чихэр, г

600

750

900

990

Тослог, г

225

270

320

350

Эрдэс бодис Давс, г

52

60

68

76

Кальци, г

36

42

48

54

Фосфор, г

36

42

48

54

Зэс, мг

65

77

87

100

Цайр, мг

440

520

600

660

Кобальт, мг

4.8

5.9

7.0

7.7

Манган, мг

440

520

600

660

Витамин Каротин, мг

320

385

450

495

Д витамин, мг

8

9

10

11

Е витамин, мг

320

360

400

440

3.1.5. Өсвөр үхрийн тэжээллэг Тугал, өсвөр үхрийг хүйтний улиралд байран маллагаанд байлгаж, хоногт 3 удаа тэжээж, 2-оос доошгүй услаж, байр дэвсгэрийг өдөр бүр цэвэрлэж, байр дулаан, харьцангуй чийг, агаарын солилцоо зэргийг тохируулж, байрны агаарт байх хорт хийн хэмжээг нормоос хэтрүүлэхгүй байлгавал зохино.

35


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

11. ӨСВӨР ҮХЭР ТЭЖЭЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖОР Хоногт нэг үхэрт шаардагдах

Хугацааны эцэст байх амьдын жин

СоЭ, МДж

Шингэх протейн, г

Бүдүүн тэжээл, кг

Дарш, кг

Хүчит тэжээл, кг

Эдэс тэжээл, г

6-12

215

42.9

425

3.0

12.0

2.0

30

13-18

250

52.8

500

4.0

18.0

2.5

40

18-с дээш

350

62.7

620

4.5

22.0

3.0

50

Нас, сараар

Үржлийн тугалыг багаас нь бүдүүн, шүүст, ногоон тэжээлээр тэжээж тэжээл бүрэн ашиглах чадварыг тогтворжуулна. Сүүн тэжээлийн үед тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт орж ургамлын гаралтай шимт бодисыг шингээх чадвар бий болж уураг, эрдэс бодис, усны солилцоо хүчтэй явагддаг онцлогтой. 3.2. ХОНИНЫ ТЭЖЭЭЛЛЭГ Хонины шимт бодисын хэрэгцээ үүлдэр, нас, хүйс, амьдын жин, тарга хүч, физиологийн онцлог, улирал, ашиг шимийн чиглэл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй байдаг. Иймээс тэжээлийн норм нь дунд зэргийн тарга хүчтэй хонинд идэмж, чанар сайтай тэжээл ашиглахаар тооцон зохиогддог. Мөн хонины физиологийн болон тэжээл боловсруулах эрхтний онцлогийг харгалзан тэжээллэгийн хэв шинжийг тогтооно. Хонины тэжээллэгийн жорын ерөнхий шимт чанарын 30-35 хувийг бүдүүн, 40-50 хүртэл хувийг шүүст, 15-20 орчим хувийг хүчит тэжээл эзэлж байх нь тохиромжтой. Хонины тэжээллэгийн жор нь үндсэн шимт, эрдэс, биологийн идэвхит бодисуудаар тэнцвэржсэн байх шаардлагатай.

36


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

Шүүст тэжээл, кг

Эрдэс тэжээл, г

210

18

170

2.0

0.5

2.0

20

Эм хонь

180

8.8

80.0

1.0

0.3

1.0

15

Төлөг

150

4.4

50.0

0.5

0.2

1.0

15

Хурга

150

3.3

42.0

0.5

0.1

-

10

Бүдүүн тэжээл, кг

Хуц

Малын төрөл

Шингэх протеин, г

Хүчит, багсармал, 00кг

Солилцлын энерги, МДж

Тэжээх хоног

12. ХОНИНЫ НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛИЙН НОРМ, ЖОР

Нарийн, нарийвтар ноост хонь

Ширүүн ширүүвтэр ноост хонь Хуц

150

9.9

90.0

1.0

0.5

-

20

Эм хонь

150

5.5

50.0

0.5

0.2

-

15

Төлөг

120

3.3

42.0

0.5

0.1

-

15

Хурга

120

2.2

24.0

0.3

0.1

-

10

Орой малаа хотлуулсны дараа тэжээх малаа ялган хашиж өвсийг сараалжинд хийж нэг удаа өгөх бөгөөд тэжээлийн хашаанд хужир, давс зэрэг эрдэс тэжээл тогтмол байлгана. Хүчит багсармал тэжээлийг өглөө бэлчээрт гаргахын өмнө өгөх ба тэжээлийг жигд сайн идэж чадсан эсэхийг нэг бүрчлэн ажиглаж, зарим сул дорой буюу жижиг малыг тусад нь ялган тэжээх, хошуувчаар өгөх нь ашигтай.

37

Хонь тэжээж байгаа байдал


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Тэжээлийг бүрэн гүйцэд идэлгүй үлдээсэн байвал өдөрт өгөх хэмжээг багасгах, тэжээлийн чанар муугаас голж идэхгүй байвал сайн чанарын тэжээлтэй хольж өгөх, жор хэмжээг өөрчлөхөөс гадна урьдчилан дэвтээх буюу сайн чийглэж өгөх зэрэг арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ. Нэмэгдэл тэжээлд байгаа малыг хэрвээ задгай усгүй бол цас, мөс хайлж усалж, хүйтний эрч нэмэгдэж бэлчээрийн ургац муудаж, цас их орсон үеэс эхэлж тэжээлийг хоёр удаа, өглөө, оройд өгч, харин өдөр нь ойрын бэлчээрт гаргаж байх нь чухал. Малыг ган зудаас хамгаалах үндэсний хөтөлбөрт малчин бүр байгалийн гэнэтийн аюул тохиолдсон үед малаа 15 хоног байран тэжээхэд шаардлагатай хэмжээний тэжээлийн нөөцтэй байх ёстой гэж заасан байна. Иймд өөрсдийн амьдралын эх үүсвэр болсон малынхаа бэлчээрийг ариг гамтай ашиглаж, тэжээлийн нөөцийг арвин ихээр бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. 3.2.1. Үржлийн хуцны тэжээллэг Хуцыг хээлтүүлэг эхлэхээс 45-60 хоногийн өмнөөс эхлэн хээлтүүлгийн үеийн тэжээлийн жороор тэжээнэ. Хуцны тэжээлийн жорд хялбар боловсорч шингэдэг, шимт чанар, идэмж сайтай олон төрлийн тэжээл оролцуулна. Хуцны тэжээллэгт буурцагт ургамлын өвс, улаан, шар лууван, арвай, хошуу будаа, эрдэнэшиш илүү тохиромжтой. Намар нийлүүлгийн үед соргог бэлчээрт хариулахаас гадна хоногт 600-800 г хүчит тэжээл өгнө. Тэжээлийн жорд амьтны гаралтай тэжээл оруулж өгөхөд үрийн чанар сайжирна. Хуцыг нийлүүлгийн үед чанар муутай тэжээлээр тэжээвэл бэлгийн идэвх сулрах, үрийн хэмжээ багасах, эр эсийн тоо цөөрөх, эмгэгтэй эр эс илрэх зэрэг сөрөг үзэгдэл илэрнэ. Зун ба намрын эхэн үед хуцыг соргог бэлчээрт оторлон таргалуулах ба нийлүүлгийн үед хагас байран болон байран маллагаанд оруулан тэжээвэл зохино. Хуцыг хагас байран маллагаанд байлгах үед өгөх тэжээлийн харьцаа

38

Бэлчээрийн ногоо Сайн чанарын өвс Хүчит тэжээл Амьтны гаралтай тэжээл

15-20 хувь 15-20 хувь 40-50 хувь 5-10 хувь

Хуцыг байран маллагаанд байлгах үед өгөх тэжээлийн харьцаа

Сайн чанарын буурцагт ургамлын өвс Хүчит тэжээл Амьтны гаралтай тэжээл Шүүст тэжээл

30-40 хувь 40-50 хувь 5-10 хувь 5-10 хувь

Хэрэв хуц дундаас доош тарга хүчтэй байвал амьдын массыг хоногт 1 кг-аар нэмэгдүүлэхийн тулд 55 МДж СоЭ бүхий тэжээлийг өгвөл зохино.


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

13. ХУЦНЫ ТЭЖЭЭЛИЙН НОРМ Хээлтүүлгийн бус үе Үзүүлэлтүүд

Хээлтүүлгийн үе Амьдын жин, кг

70

80

90

70

80

90

СоЭ, МДж

17

18

19

22

23

24

Хуурай бодис

1.7

1.85

1.95

2.2

2.3

2.4

Нийт протейн, г

225

242

247

340

350

360

Шингэх протейн, г

145

155

160

225

235

245

Хоолны давс, г

10

11

12

15

16

17

Кальци, г

9.5

10

11

12.1

12.6

13.2

Фосфор, г

6

6.4

6.8

9

9.5

9.9

Магни, г

0.85

0.9

0.95

1

1.1

1.2

Хүхэр, г

5.25

5.55

5.85

7

7.35

7.75

Төмөр, г

65

70

74

84

87

91

Зэс, мг

12

13

14

15

16

17

Цайр, мг

49

54

57

64

67

70

Кобальт, мг

0.6

0.7

0.7

0.3

0.8

0.8

Марганец, мг

65

70

74

84

84

91

Иод, мг

0.5

0.5

0.6

0.7

0.7

0.7

Каротин, мг

17

19

21

27

32

37

500

540

580

780

820

860

51

54

57

63

66

72

Витамин D, ОУН Витамин Е, мг

Хуцыг хээлтүүлэгт ашиглаж байгаа үед өдөрт 3-аас дээш удаа үрийг нь авч байгаа бол хоногийн нормыг 8-10 хувиар нэмэгдүүлнэ. 3.2.2. Эм хонины тэжээллэг Эм хонинд шаардагдах шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хэрэгцээнд түүний үүлдэр нас, тарга хүч, амьдын жин, физиологийн онцлог, жилийн улирал, байгаль газар зүйн байршил зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Хээлтүүлгийн үед сайн тарга хүчтэй байсан эм хонины төлөрхөг чанарыг 100 хувь гэж үзвэл дунд зэргийн тарга хүчтэй хониных 85-90 хувь, дундаас доош тарга хүчтэй хониных 60-65 хувь байх тул тарга хүчний байдалд онцгой анхаарах хэрэгтэй.

39


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

14. ЭМ ХОНИНЫ ТЭЖЭЭЛИЙН НОРМ Сувай ба хээлийн тэргүүн хагаст байгаа хонь Үзүүлэлтүүд

Хээлийн хоёрдугаар хагаст байгаа хонь

Амьдын жин , кг 40

50

60

70

40

50

60

70

СоЭ, МДж

10

12.5

13.5

14.5

12.5

14.5

16.5

17.5

Хуурай бодис, кг

1.4

1.75

2.0

2.0

1.6

1.9

2.1

2.3

Нийт протейн, г

150

160

170

185

170

200

215

220

Шингэх прoтейн,г

85

95

105

115

115

135

145

155

Хоолны давс, г

9

10

11

12

12

13

14

15

Кальци, г

6

6.5

7

7.5

7.5

8

9.0

9.5

Фосфор, г

4

4.4

4.8

5.0

5.0

5.5

5.8

6.2

Магни, г

0.5

0.6

0.7

0.8

0.9

1.0

1.1

1.2

Хүхэр, г

3.5

4.0

4.5

4.7

4.3

4.6

5.0

5.3

Төмөр, мг

48

54

62

70

58

68

78

88

Зэс, мг

10

12

14

16

12

14

16

18

Цайр, мг

34

40

46

52

46

54

62

70

0.43

0.5

0.58

0.65

0.55

0.65

0.75

0.85

53

60

69

75

69

81

93

106

Кобальт, мг Марганец, мг Иод, мг

0.43

0.5

0.57

0.64

0.47

0.55

0.63

0.72

Каротин, мг

10

12

15

15

12

14

17

20

Витамин Д, ОУН

500

600

700

800

750

850

1000

1150

Хээлтүүлэг эхлэхээс 40-60 хоногийн өмнө хургыг эхээс ялгаж, эм хонины суурийг соргог бэлчээрт оторлон таргалуулж хээлтүүлэгт сайтар бэлтгэх, туранхай хонинд хоногт 3.3-4.4 МДж СоЭ-тэй тэнцэх шимт чанар бүхий тэжээлийг хоногийн норм дээр нь нэмэхээр тооцно. 40

3.2.3. Хээлтэй хонины тэжээллэг Хонины сүүний гарц болон төлийн чанар нь хээлтэй үеийн тэжээллэгээс шууд хамаарна. Иймд эм хонины тэжээллэг нь төгс чанартай, хоногийн нормтойгоо сайтар тохирсон байвал зохино. Хээлийн эхний 12-13 долоо хоногийг тэргүүн хагас, сүүлийн 7-8 долоо хоногийг хоёрдугаар хагас гэж үзнэ. Хээлийн тэргүүн хагаст биед шаардагдах шимт, эрдэс, биологийн идэвхт бодисын хэрэгцээ сувай хониныхтой ойролцоо байдаг. Харин хээлийн хоёрдугаар хагаст бодисын солилцол эрчимжиж шимт, эрдэс, биологийн идэвхт бодисын хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Энэ үед хонины биед шимт, эрдэс, биологийн идэвхт бодис дутагдахад төлийн өсөлт, сүү болон ноосны гарц, чанарт сөрөг нөлөө үзүүлдэг.


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

Хээлийн хоёрдугаар хагаст байгаа зусаг хонины тэжээлийн нормыг бүдүүн хониныхтой харьцуулахад 20-25 хувиар илүү байдаг. Мөн ихэр хурга гаргадаг, арвин ноос өгдөг хонины хоногийн тэжээлийн нормыг 10-12 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. 15. ХЭЭЛИЙН ЭХНИЙ ХАГАСТ БАЙГАА 40 КГ ЖИНТЭЙ ХЭЭЛТЭЙ ХОНИНЫ ТЭЖЭЭЛИЙН ЖОР

Хоногт идэх тэжээлийн хэмжээ

1.7

0.3

0.15

Зөрөө

Бүгд

Улаан буудайн хивэг

Үетэн алаг өвст хадлан

Норм

Үзүүлэлтүүд

Өвлийн бэлчээр

Нэмэгдэл тэжээл

Солилцолын энерги. МДж

10

6.46

2.15

1.39

10

0

Хуурай бодис, кг

1.4

1.19

0.25

0.13

1.57

+0.38

Нийт протейн, г

150

105.4

25.2

22.7

153.3

+ 3.3

Шингэх протейн, г

85

35.7

12.3

14.5

62.5

-26.8

Хоолны давс, г

9

-

-

-

-

-

Кальци, г

6

1.87

2.07

0.3

4.24

-2.37

Фосфор, г

4

0.68

0.51

1.44

2.63

- 1.37

Каротин, мг

10

7.5

0.39

7.89

- 2.11

Хонь бэлчээрээс өвлийн улиралд дунджаар 1.7 кг хагд өвс олж идэж байгаа нь түүнд шаардлагатай энергийн 64.6, протейны 70.3 хувийг л хангаж байна. Иймээс малд өдөрт хадлангийн өвс 0.3 кг, улаан буудайн хивэг 0.15 кг өгөхөд түүний энергийн болон шимт бодисын хэрэгцээ хангагдах юм. Бэлчээрийн ногоо, хагд нь эрдэс бодисоор дутагдалтай байдаг тул эрдэс тэжээл өгөх шаардлагатай. Дээрх жороор малаа тэжээхэд 300 хоньтой айл хоногт 90 кг, сард 2700 кг буюу 135 боодол өвс, харин хивэг хоногт 45 кг, сард 1350 кг хэрэгтэй болно. 3.2.4. Хөхүүл хонины тэжээллэг Хөхүүл хонины сүүний гарц, чанар нь тэжээлийн жорын төгс чанар, тэнцвэржилтээс шууд хамаарна. Дутмаг тэжээллэгийн үед сүүний гарц багасаж чанар муудахын зэрэгцээ амьдын жин буурч, ноосны ургалт саатаж, технологийн чанар нь алдагдана. Хөхүүл хонины шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хоногийн хэрэгцээ нь үүлдэр, нас, тарга хүч, сүүний гарц, хөхүүлж байгаа хурганы тооноос ихээхэн хамаарна. Хөхүүл хонины тэжээлийн жорд байх нүүрс усны хэмжээ нь хээлтэй хониныхоос илүү байдаг. Хээлтэй хонины тэжээлийн хуурай бодисын 22-24% нь эслэг, хялбар задрах нүүрс ус 16-18% байхад тохиромжтой. Хөхүүл хонины жорын хуурай бодисын 24-27% нь хялбар задрах нүүрс ус байх нь тохиромжтой гэж үздэг. Мөн чихэр протеины харьцаа 0.5-0.6 байна.

41


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

3.2.5. Жилбэгүй төллөсөн малыг тэжээх Хээлтэгч мал төллөсний дараа төлөө цатгах хэмжээний сүүгүй байхыг жилбэгүй төллөлт гэнэ. Хэт турж доройтсон малыг жилбэтэй төллүүлэхийн тулд нэмэгдэл тэжээл өгөх зайлшгүй шаардлагатай. Юуны өмнө байнгын тэжээлд оруулж өдөрт гурав, дөрвөн удаа сайн чанарын ногоон өвс, хүчит багсармал тэжээлээр тэжээж, хоёроос доошгүй удаа давстай бүлээн усаар усална. Малыг төллөх үед нь мөн төллөхөөс өмнөх саруудад усаар дутагдуулахгүй байх нь жилбэгүй төллөхөөс сэргийлэх гол аргын нэг болдог. Өвсийг тэжээлийн хашаанд сараалжинд хийж байнга идүүлж байхаас гадна хүчит, багсармал тэжээлийг халуун усаар зуурч зутан хийж өгөх нь илүү сайн. Шар будааг хар цай, шөлөнд чанаж, өдөрт 0.5-1.0 литрийг 2-3 удаа өгөх, буйлсны буурцаг, хөх таана, хөмөл, мангирын зоодой, дарш, ногоон өвс, халгайн ханд бэлтгэж 1-2 удаа уулгах хэрэгтэй. Хүчит багсармал тэжээлийг зутан болгож өгөх боломжгүй үед сайн дэвтээж давс хужраар амтлан өдөрт 2-3 удаа өгч болох ба бог малд өдөрт 0.5-1 кг, бод малд 3-4 кг-ыг өгвөл зохино. Жилбэгүй төллөсөн малын хоногт идэх тэжээлийн хэмжээ нь байнгын тэжээлд байгаа малынхтай адил байх ба хэтэрхий бага тэжээл өгвөл сүү орохдоо удаан байдаг. 3.2.6. Нялх төлийн тэжээллэг Уураг сүү бол хялбар шингэж боловсрох уураг витамин, нүүрс-усаар баялаг бөгөөд төлийн гэдэс дотрыг цэвэрлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эх малыг төллөснөөс хойш 30 минутаас нэг цагийн дотор дэлэн хөхийг чийгтэй, цэвэр даавуугаар арчиж эхний дуслыг сааж бөглөөг гаргаад, нялх төлийг эхэд нь амлуулна. Төлийг эхээс нь тусгаарлаж бойжуулж буй нөхцөлд өдөрт 3-4 удаа уураг сүүнд нь цадтал хөхүүлж байвал зохино. Олон мал жилбэгүй төллөж сүү дутагдалтай байгаа нөхцөлд хиймэл уураг, хуурай ба өтгөрүүлсэн сүү, сүү орлох тэжээл, сүүнд агшаасан хүүхдийн будаа, шар будаа зэргийг найруулан бэлтгэж өдөрт 3-4 удаа угжина. Долоо хоносноос хойш төлийг навчирхаг ногоон өвс идүүлж сургах ба эрдсийн зоодой, жамц давсыг байнга байлгаж долоолгоно. 42

Тугал тэжээж байгаа байдал


III БҮЛЭГ | МАЛ ТЭЖЭЭХ ТЕХНОЛОГИ

Төлийн байранд түмпэн саванд цэвэр ус үргэлж байлган уулгаж сургах бөгөөд усанд бага зэрэг давс нэмвэл амтархан ууж сурна. Хоёр долоо хоногийн настайгаас нь эхлэн төлд хивэг, няцалсан будаа, багсармал тэжээл зэргийг сайн дэвтээж давс хужраар амтлан онгоц, түмпэн саванд хийж нэг хурганд 30-50 г орчмоор өгч идэж сурмагц 100 г хүртэл нэмэгдүүлнэ. Мөн энэ үеэс эхлэн таана хөмөөлийн зоодой, дарш, агь, шаваг, бударганы сорс, ногоон өвс зэргээр ханд бэлтгэн өдөрт 1-2 удаа уулгаж болно. Ингэж тэжээхэд төл амархан махалж хөрөвжинө. 3.2.7. Төлд зориулсан тусгай тэжээл Хиймэл уураг: Ингэний буюу үнээний дөнгөж саасан нэг литр бүлээн сүүн дээр хоолны давс 10 г, загасны тос 15 г, тахианы түүхий өндөг 3-5 ширхэг, хэрэв өндөггүй бол өндөгний хатаасан шар уураг 200-300 г, загасны түрс 300 г-ыг хольж сайтар хутган найруулж 36-40 градус болтол халаана. Хиймэл уургийг нэг удаад бог малын төлд 50 г-аар өгч дасгасаар 300-500 г, бод малын төлд 200 г-ыг өгч дасган 2-4 литр хүртэл өгнө. Харин бод малын төлийг угжихаас 15-20 минутын өмнө 50-100 г бүлээн усаар угжих нь уургийн шингэцийг сайжруулах нөлөөтэй байдаг. Ходоодны хиймэл шүүс: Нялх төлийн шүлс, ходоодны хоол боловсруулах шүүс, түүний бүрэлдэхүүнд байдаг давсны хүчил маш багаар найрагдсан байдгаас төлийг цаг тухайд нь хөхүүлж байхгүй бол хоол боловсруулах шүүс ашиггүй зарцуулагдаж хөхсөн уураг сүү боловсорч чадалгүй ялгаран хордлого үүсч ходоод гэдэсний өвчнөөр өвчлүүлэхэд хүргэнэ. Иймд ходоодны хиймэл шүүсийг эрүүл төлд урьдчилан сэргийлэх, өвчтэй төлийг эмчлэх зорилгоор өгнө. Хиймэл шүүс бэлтгэхийн тулд нэг литр худаг буюу харзны буцалгасан зөөлөн ус, эсвэл нэрмэл усанд 1.19 хувийн жинтэй 5 г цэвэр давсны хүчил нэмж дээр нь 10 г пепсин хийгээд сайтар зайлж найруулна. Бэлтгэсэн хиймэл шүүснээс нэг удаа хөхүүлэхээс 10-15 минутын өмнө тугалд 60-100 г, хурга, ишгэнд 5-10 г-ыг цутгаж өгнө. Хуурай сүү: Хуурай сүүг төлийн тэжээлд хэрэглэхдээ 1 кг-д нь 30 литр бүлээн цэвэр ус хийж сайн уусаж найртал нь самарч бүлээтгэх журмаар хөөсрүүлж 2-3 ширхэг ёотон нэмнэ. Хурга, ишгэнд 3-4 цагийн завсартайгаар 60-100 г-аар өгнө. Ингэж бэлтгэсэн хуурай сүүг 48 цагаас илүү хугацаагаар хадгалж боломжгүй. Хиймэл хуурай сүү: Том ширмэн тогооны дунд хүртэл ус хийж гал дээр тавиад түүндээ 10-15 см гүн түмпэн суулгаж багтаамжийн нь хирээр сүү хийж 1 литр сүүнд 200 г гурил, 100 г элсэн чихэр оногдохоор хийж таглаад 4-5 цаг буцалгахад сүү өтгөрдөг. Үүнийг хатааж нунтаглаад хуурай сүү болгоно. Төл тэжээхдээ бүлээн усанд сүүтэй цай шиг болтол хийж буцалгаад 30-40 градус болтол хөргөж богийн төлд өдөрт 300- 450 г, тугалд 1,5—2 литр өгч болно.

43


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Өтгөрүүлсэн сүү: Нэг лааз өтгөрүүлсэн сүүг 5 литр усанд хийж 5 г давс нэмж буцалгаад хөргөж хурга, ишгэнд 100-150 г-аар өдөрт 3 удаа өгнө. Хиймэл сүү: Хиймэл сүүг хэд хэдэн янзын аргаар бэлттэж болно. Үүнд: • Хуурай сүү 87 г, гурил 5 г, давс 3 г, загасны тос 2 г, элсэн чихэр 3 г-ыг 1 литр усанд хольж найруулан бог малын төлд 200-300 г-аар, бодын төлд 0,5-1 литрээр өгнө. • Өөхгүй хар мах 100 г-ыг машиндаад 1 литр усанд,чанаж дээрээс нь гурил 100 г хийж самарна. Дараа нь загасны буюу ургамлын тос 20 г, элсэн чихэр 30 г, хоолны давс 15 г, хийж 0,5-1 цаг болгосны дараа төлд дээрхийн нэгэн адил өгнө. • Сайн чанарьн ногоон өвс, оготнын хөеө буюу улиас, хайлаас, бургас, тооройн навчны хандыг шөлний оронд хэрэглэж бусдыг дээрхийн адил хэрэглэнэ. Ханд бэлтгэхдээ өвс, навчаа 3 см-ээс уртгүйгээр хэрчиж 200 г-ыг 10 литр бүлээн усанд хийж 18-24 цаг дулаан байлгана. • 10 литр усанд 150 г хүүхдийн будаа хийж зөөлөн галаар буцалгаад 1 литр тутамд 10 г элсэн чихэр, 5 г тос нэмнэ. Үүнийг сая гарсан бодын төлд 200-250 г, богийн толд 100-150 г өгнө. • 250 г гурил дээр 10 литр ус хийж хутган 30 минут буцалгаад 1 литр тутамд 10 г элсэн чихэр, 5 г тос нэмнэ. Үүнээс бод малд 250-500 г, бог малд 100-200 г, бодын төлд 150-250 г, богийн төлд 100-200 г өгнө. • 10 литр усанд 50 г хуурч нүдсэн хошуу будаа буюу 500 г хивэг хийж 0,5-1 цаг буцалгаж хөргөөд өтгөн хэсгийг нь шүүж том малд өгөх ба шингэний нь бодын төлд 500 г, богийн төлд 100 г өгнө. Сүүнд агшаасан будаа: Үхэр хонины 10 литр сүүнд буцалгаж агшаасан шар будааг бага багаар ширгээсээр 1,5-2 кг-ыг хийж 1,5-2 цаг буцалгаж ээзгий маягийн өтгөн болгоод дэлгэц дээр нимгэн тарааж хатаана. Төлд өгөхдөө хиймэл хуурай сүүтэй адил аргыг хэрэглэнэ. Сүү орлох тэжээл:

44

Нэг кг тэжээл бэлтгэхийн тулд хошуу будаа 250 г, улаанбуудай 250 г, шар будаа 200 гр, арвай 140 г, хуурай сүү 100 г, шар буурцаг 40 г, давс 20 г тус тус шаардагдана. Арвай, хошуу будаа, шар будааг гэрийн нөхцөлд гар тээрмээр тээрэмдэх буюу ууранд нунтаглаж болно. Нэг кг хошуу будаанаас 500-600 г, арвайнаас 700-800 г, шар будаанаас 800-900 г гурил гардаг. Сүү орлох тэжээлд олон төрлийн витамин, бичил язгуур махбод, шүвтэн хүчил байдаг учраас нялх төлийн бие махбодын шаардлагыг хангаж чадна, Төл тэжээхийн тулд нэг литр буцалгасан халуун ус буюу хар цайнд 130-200 г сүү орлох тэжээл хийж найруулан сайтар хутгаж бага зэрэг буцалгасны дараа 28-30 градус болтол хөргөнө. Ийм тэжээлээр жилбэгүй төллөсөн хонь, ямааны төлийг өдөрт 2-3 удаа угжина. Тэгэхдээ эхлээд 100-150 г буюу бага шиг хэмжээтэй угжиж аажмаар нэмэгдүүлэн 200-250 г хүргэх нь зүйтэй. Сүү орлох тэжээлээр төл угжих үед төлийг аль болохуйц дулаан хэвтрээр хангаж элгэвчтэй байлгавал зохино.


IV БҮЛЭГ. МАЛ БОРДОХ ТУХАЙ


Өсвөр малын эрчимтэй өсөлтийн үеийг ашиглан бордолтыг явуулснаар өртөг мдтай мах үйлдвэрлэх таатай нөхцлийг бүрдүүлж чадна. Эрчимтэй бордолтын үр дүнд Өсвөр малын эрчимтэй өсөлтийн үеийг ашиглан бордолтыг явуулснаар өртөг өр малын бие өргөн, гүн, уртын хэмжээ огцом нэмэгдэж, зөөлөн эдийн бүтэц, найрлага мдтай мах үйлдвэрлэх МАЛ ТЭЖЭЭХ, таатай БОРДОХ нөхцлийг бүрдүүлж чадна. Эрчимтэй бордолтын үр дүнд рчлөгдөж, махны амт чанар мэдэгдэхүйц сайжирдаг. Ийнхүү мах булчин, өөхний эдийн өр малын бие өргөн, гүн, уртын хэмжээ огцом нэмэгдэж, зөөлөн эдийн бүтэц, найрлага жилт эрчимжихэд ясны эзлэх хувь багасч нэг кг ясанд оногдох зөөлөн эдийн хэмжээ рчлөгдөж, махны амт чанар мэдэгдэхүйц сайжирдаг. Ийнхүү мах булчин, өөхний эдийн мэгдэнэ. МАЛясны БОРДОХ ТУХАЙ жилт эрчимжихэд эзлэх хувь багасч нэг кг ясанд оногдох зөөлөн эдийн хэмжээ мэгдэнэ. вөр малыг бордсноор махны эдийн эрчимтэй хөгжих зүй тогтолыг ашиглан богино

Өсвөр малын эрчимтэй өсөлтийн үеийг ашиглан бордолтыг явуулснаар өртөг

ацаанд хамгийн зөөлөн шүүслэг амтлаг мах үйлдвэрлэх бололцоотой юм. Энэ үед хямдтай мах үйлдвэрлэх нөхцлийг чадна. ашиглан Эрчимтэй бордолтын вөр малыг бордсноор махны эдийн таатай эрчимтэй хөгжихбүрдүүлж зүй тогтолыг богино лчингийн багцуудын хооронд өөхний эд хуримтлагдснаар махыг зөөлөнзөөлөн амтлаг үр дүнд өсвөр малын бие өргөн, гүн, уртын хэмжээ огцомилүү нэмэгдэж, эдийн ацаанд хамгийн зөөлөн шүүслэг амтлаг мах амт үйлдвэрлэх бололцоотой юм. Энэ үед мах бүтэц, найрлага өөрчлөгдөж, махны чанар мэдэгдэхүйц сайжирдаг. Ийнхүү лгодог учир хамгийн эрэлт хэрэгцээ бүхий махыг өсвөр малыг бордох аргаар лчингийн багцуудын хооронд өөхний эд хуримтлагдснаар зөөлөннэг амтлаг булчин, өөхний эдийн хөгжилт эрчимжихэд яснымахыг эзлэх илүү хувь багасч кг ясанд лдвэрлэж болно. зөөлөн эдийн хэмжээ бүхий нэмэгдэнэ. лгодог учироногдох хамгийн эрэлт хэрэгцээ махыг өсвөр малыг бордох аргаар лдвэрлэж болно.Өсвөр малыг бордсноор махны эдийн эрчимтэй хөгжих зүй тогтолыг ашиглан

богино хугацаанд хамгийн зөөлөн шүүслэг амтлаг мах үйлдвэрлэх бололцоотой

рдсон малын жингийн өөрчлөлт тооцохөөхний эд хуримтлагдснаар махыг илүү юм.амьдын Энэ үед булчингийн багцуудын хооронд

зөөлөн амтлаг болгодог учир хамгийн эрэлт хэрэгцээ бүхий махыг өсвөр малыг бордох аргаар үйлдвэрлэж болно.

рдсон малын амьдын жингийн өөрчлөлт тооцох 

Бордооны үр дүнг тооцох

Бордооны үр дүнг тооцох • Бордооны үр дүнг тооцох

Бордсон малын амьдын жингийн өөрчлөлт тооцох

� � �� � �� � � �� � ��

W-нэмэгдсэн жин, кг W1-бордолтын эцсийн жин W -жин, нэмэгдсэн жин, кг W-нэмэгдсэн кг W0- бордолтын эхний жинэцсийн жин W бордолтын W1-бордолтын 1 эцсийн жин W - бордолтын W0- бордолтын эхний жин эхний жин 0 

Харьцангуй өсөлт тооцох, % • Харьцангуй өсөлт тооцох, %

Харьцангуй өсөлт тооцох, %

W ∗ 100 � W� �� ∗ 100 B - харьцангуй B-харьцангуй өсөлт, % өсөлт, % �� ��

W - жин, нэмэгдсэн W- нэмэгдсэн кг жин, кг B-харьцангуй өсөлт, % 46 W - бордолтын эхний жинэхний жин W0- бордолтын W- нэмэгдсэн0 жин, кг эхний жин W - бордолтын • нэмэгдэл Хоногийн нэмэгдэл жин тогтоох  0Хоногийн жин тогтоох

‫ܦ‬ൌ

ܹଵ െ ܹ଴ ‫ݐ‬

48 48

D - хоногийн нэмэгдэл жин, гр W1нэмэгдэл - бордолтын жин, гр D – хоногийн жин,эцсийн гр W0 - бордолтын эхний W1 – бордолтын эцсийн жин, гр жин t - бордсон тоо W0 – бордолтын эхний хоногийн жин

t – бордсон хоногийн тоо

Нас гүйцсэн малыг бордоход өөхний эдийн хөгжилт давамгайлдаг тул хэрэглэгчийн шаалд төдийлөн нийцэхгүй байх магадлалтай. Заазласан мал зэрэг, нас гүйцсэн малыг


IV БҮЛЭГ | МАЛ БОРДОХ ТУХАЙ

Нас гүйцсэн малыг бордоход өөхний эдийн хөгжилт давамгайлдаг тул хэрэглэгчийн таашаалд төдийлөн нийцэхгүй байх магадлалтай. Заазласан мал зэрэг, нас гүйцсэн малыг бордоход өөх ихтэй мах үйлдвэрлэх талдаа илүү үр дүнд хүрч чадна. Мах-сүүний, сүүний чиглэлийн өсвөр үхрийн бордох аргаар мах үйлдвэрлэх бололцоотой юм. Мал бордолтын үр дүнг эцсийн бүтээгдэхүүний чанараар тогтоодог. Тухайлбал, дотор, гадар өөх багатай, гүйцэд боловсорч алагласан мах үйлдвэрлэхэд махны төрөлжсөн малыг эрчимтэй өсгөн бойжуулж бордох аргыг дэлхийн хөгжингүй улс орнууд өргөн хэрэглэдэг байна. Иймд өсвөр үхрийн мах хамгийн эрэлт хэрэгцээ ихтэйд тооцогдох болжээ. Бордолт бол мах үйлдвэрлэх чиглэлээр өсвөр малыг өсгөн бойжуулах эцсийн шат юм. Мал бордох ажлын амжилтын үндэс нь тухайн малын тэжээл идэх дуршлаас ихээхэн хамаарна. Иймд бордох малыг төл байхаас нь төрөл бүрийн тэжээлд дасгаж, идүүлж сургавал зохино. Бордох ажлын үр дүнд тухайн малын тарга хүч болон бордолтын хугацаа нөлөөлнө. 4.1. Үхэр бордох тухай Нутаг бэлчээрийг зөв сонгон бордох үхрийг соргог бэлчээрт оторлон таргалуулах ба эцэст нь эрчимтэй бордох шатанд шилжинэ. Нас гүйцсэн үхрийг 2-3 сарын хугацаанд бордох бөгөөд дарш, өвсөн дарш, спиртийн ба манжингийн шаар, үндэс үртнийг ихэвчлэн ашиглана. Үхэр бордоход хамгийн тохиромжтой тэжээл нь ногоон тэжээл байх ба хүчит тэжээлийг жорын шимт чанарын 35 хувиас илүүгүй зарцуулбал зохино. Харин өсвөр үхрийг бордоход үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шатыг харгалзан сүүн ба сүүн тэжээллэгийн дараах, эрчимтэй өсөлтийг хангах, бордолтын гэсэн 4 үед хуваана. Энэ үеийн гол зорилт нь хоногийн нэмэгдэл жинг хамгийн их байлгахад оршино. Иймээс махны гарц, чанарыг сайжруулах зорилгоор энерги, шимт бодисоор хангалуун, хялбар шингэх, чанар сайтай тэжээлээр хангана. Энэ үеийн гол зорилт нь хоногийн нэмэгдэл жинг хамгийн их байлгахад оршино. Иймээс махны гарц, чанарыг сайжруулах зорилгоор энерги, шимт бодисоор хангалуун, хялбар шингэх, чанар сайтай тэжээлээр хангана.

47


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

16. ХОНОГТ 700-800 Г НЭМЭГДЭЛ ЖИНТЭЙ БАЙХ ӨСВӨР ҮХРИЙН БОРДОХ ТЭЖЭЭЛИЙН НОРМ Үзүүлэлтүүд

48

Амьдын жин , кг 180

228

276

324

372

Хуурай бодис, кг

6.5

7

7.6

8.2

8.9

СоЭ, МДж

58

63

68

79

80

Нийт протейн, г

812

859

914

971

1008

Шингэх прoтейн,г

532

564

592

634

654

Нийт эслэг, г

1495

1680

1862

2000

2180

Цардуул

715

770

836

902

973

Чихэр, г

377

406

441

476

507

Нийт тослог, г

180

196

213

230

258

Хоолны давс, г

30

33

35

38

40

Кальци, г

33

36

39

42

45

Фосфор, г

23

25

27

30

32

Хүхэр, г

16

18

20

22

24

Төмөр, мг

335

361

392

423

459

Зэс, мг

55

60

65

70

76

Цайр, мг

233

251

272

294

319

Манган, мг

278

299

324

350

380

Кобальт, мг

4.6

5.0

5.4

5.8

6.2

Иод, мг

2.3

2.5

2.7

2.9

3.1

Каротин, мг

140

152

165

175

195

3

3.2

3.4

3.6

3.8

Витамин Д, ОУН

Үхэр бордохын өмнө бэлтгэл ажлыг сайтар хангавал зохино. Хамгийн гол бэлтгэл ажил бол зун 8-р сарын дунд үеэс өвс ногоог ид цэцэглэлтийн дараа үед нь хадаж мөрөн дээр нь 5-7 хоног хатааж, дараа нь 100-200 кг бухал хийж нуруулдах замаар хүрэлцэхүйц хэмжээний сайн чанарын ногоон /витаминт/ өвс бэлтгэж нөөцлөх явдал юм.


IV БҮЛЭГ | МАЛ БОРДОХ ТУХАЙ

Нуруулдсан өвсөн дээр бага зэрэг давс цацсанаар түүний халгалагдах хугацаа уртсах төдийгүй амт, үнэр, шингэц нь сайжирдаг. Бордож буй үхрийн хэвтэрийг дулаан байлгахын тулд шургаагаар ховдол хийж түүндээ үхрийн баасаа хийж, нөөцөлж хангалттай бууц бэлтгэнэ. Бордох үхрийг өвөлд хэт их турааж эцээлгүй хур тарга хүчтэй онд оруулахын тулд намар орой 11 сарын сүүлээс эхлэн бага багаар өвс тавьж өгөх буюу нэмэгдэл тэжээлд дасган оруулна. Холын буюу өндөр уулын бэлчээрт явуулахгүй, аль болох нам дор газар бэлчээж, задгай усаар тогтмол усалж тарга хүчийг нь тогтоох арга хэмжээ авна.

Өсвөр үхрийг тэжээж байгаа нь 49

Манай орны нөхцөлд үхрийг өвөл хаврын аль ч үед бордож болох боловч голдуу цагаан сарын дараачаас 2-р сараас эхлэн 45-60 хоногийн хугацаанд бордож таргалуулдаг. Энэ нь хавар ид мал турах үеэр үхрийн тарган шинэ махыг хэрэглэгчдэд нийлүүлэх болон мах ховор үед зах зээлд өндөр үнээр борлуулж арвин ашиг олох зорилготой юм. Бордох үхрийг задгай саравч бүхий хашаанд тэжээдэг бөгөөд үхрийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс аль болох давчуу хашаанд бордох нь тохиромжтой. Ингэснээр булчин махны хөдөлгөөнд зарцуулагдах энергийг аль болох хэмнэж, түүнийг мах өөх хуримтлуулахад зориулах нөхцөл бүрдүүлдэг.


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

БНХАУ-ын Далиан хот дахь үхэр бордох цогцолбор

17. МАЛ БОРДОХ АЖЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЦАГИЙН ХУВААРЬ Д/д

50

Ажлын нэр

Ажиллах цаг Эхлэх

Дуусах

1

Бүлээн усаар услах

6.00

18.00

2

Хүчит тэжээлээр тэжээх

6.30

6.50

3

Өвсөөр тэжээх

7.00

8.30

4

Үхрийн байр цэвэрлэх, дэвсгэр хэвтрийг хуурайлах

10.30

12.00

5

Даршаар тэжээх

14.00

15.30

6

Өвсөөр тэжээх, хүчит тэжээлийн үлдсийг өгөх

15.30

16.00

7

Дулаан байранд хотлох

18.30

19.00

Өвс тэжээлийн олдоцоос хамаарч дан өвс буюу өвс голлосон хүчит тэжээл оролцсон тэжээлийн жороор дараах аргаар тэжээх буюу шахаж бордоно. Үхрийн нас, хүйс, бордох хугацаанаас нь хамаарч хоногт 20-25 кг сайн чанарын витаминт ногоон өвсийг нэг үхэрт өгдөг бөгөөд тэжээлийн боломжтой бол 4-5 кг


IV БҮЛЭГ | МАЛ БОРДОХ ТУХАЙ

хүчит тэжээлийг бүлээн усаар дэвтээж исгэн 2-3 удаа тусгай саванд хийн өгч, гол, булгийн /худгийн байж болно/ задгай усаар өдөрт 2 удаа усалдаг байна. Хүчит тэжээл өгч буй нөхцөлд өдөрт өгөх өвсний хэмжээг бага зэрэг бууруулж болно. Бордож буй үхэрт өвс идэх дуршлыг байнга төрүүлэх үүднээс өвсийг аль болох бага багаар /өдөрт 6-8 удаа/ олон дахин тавьж өгөх бөгөөд гишгэж бохирдуулсан өвсийг дор бүр хаман цэвэрлэж бусад малд нэмэгдэл болгон өгдөг бөгөөд бордооны үхэрт шинээр өвс тавьж өгдөг байна. Ингэснээр өвсний хаягдал гардаггүй, мал тэжээлдээ дуртай болж, шингэц сайжирдаг сайн талтай. Үхрийн жинг огцом нэмэгдүүлэхийн тулд бордооны сүүлийн хагаст 30 орчим хоногийн хугацаанд тэжээлийн жорд хүчит тэжээл /давстай бүлээн усаар исгэсэн хивэг буюу буцалгаж дэвтээсэн будааны хаягдал 4-5 кг/ оролцуулан шахаж бордоно. Энэ үед бордооны үхрийн хоол боловсруулах, өвс, тэжээлийн шингэцийг сайжруулах зорилгоор үхрийг аль болох бага хөдөлгөж, хэвтүүлэхгүй байлгах үүднээс хөлдүү газар буюу мөсөн дээр уях зэрэг аргыг хэрэглэдэг байна. Мөн энэ үед үхрийг үргээж цочоож болохгүй аль болох тайван байлгах хэрэгтэй. 4.1.1. Эдийн засгийн үр ашиг Дунджаар 300 кг намрын жинтэй үхэр шахаж бордох хугацаанд амьдын жингээ 80-100 кг нэмж таргалдаг тэгвэл бэлчээрийн ердийн маллагаанд байгаа үхэр намрын амьдын жингээ 30 хувиар буюу 90 кг-аар алдаж турдаг байна. Өөрөөр хэлбэл бордсон үхрийн амьдын жин 390-400 кг-д хүрч дунджаар 210 кг мах өгч байхад ижил насны адил жинтэй байсан бэлчээрээр малласан үхэр мөн энэ үед дөнгөж 210 кг амьдын жинтэй байх бөгөөд дөнгөж 100 кг мах өгөх юм. Эндээс тооцоо хийж үзвэл бордсон үхрийн нэг кг махыг 6500 төгрөгөөр борлуулна гэж үзвэл 1.365.0 мянган төгрөг болно. Дээр нь дотор өөх, гэдэс, ширийг 45.0 мянган төгрөгөөр борлуулна гэвэл нийт 1.410.0 мянган төгрөгийн орлого олох юм. Үхрийг бордоход дунджаар 1350 кг өвс, 270 кг хүчит тэжээл зарцуулсан бол өвс худалдан авахад 324.0 мянга, хүчит тэжээл авахад 113.4 мянга бүгд 437.4 мянган төгрөг зарцуулсан байна. (нэг кг хүчит тэжээлийг 420 төгрөг, нэг боодол өвсийг 6.000 төгрөгөөр тооцов.) Бордсон үхрийн махнаас олсон 1.410.0 мянган төгрөгөөс тэжээлийн зардлын 437.4 мянган төгрөгийг хасвал 972.6 мянган төгрөгийн ашиг олохоор байна. Хэрвээ өвсийг өөрсдөө бэлтгэх буюу орон нутгаасаа хямд үнээр авсан бол тэжээлийн зардлыг хэмнэж илүү ашиг олох боломж байна. Үхрийг тэжээж арчлан маллахад малчин хүний нөр хичээнгүй хөдөлмөр шаардагдах бөгөөд үүнийг бид үнэлж тооцсонгүй. Харин ижил насны намар адилхан 300 жинтэй байсан бэлчээрийн үхрийг хавар нядлахад /100 кг * 5500/ 550.0 мянган төгрөгний орлого олохоор байна. Учир үхэр өвөл хаврын улиралд бэлчээрээр малласан үхрийн мах харьцангуй туранхай байх тул нэг кг-ийн үнэ нь бага байна.

51


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

Энэхүү тооцооноос үзэхэд ижил насны бордсон болон бэлчээрийн маллагаанд байсан үхрийг нядлахад бордсон үхрээс 422.6 мянган төгрөг илүү олох боломж байна. 4.2. Хонь бордох тухай Чанар сайтай махыг арвин ихээр үйлдвэрлэхэд хонь бордох ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай. Хонийг бэлчээрээр таргалуулахаас гадна байранд бордох аргыг өргөн хэмжээгээр ашиглана. Байранд хонийг бордоход ихэвчлэн өсвөр хонийг сонгох ба бордох хугацаа 100-110 хоног байх боловч үүлдрийн онцлог тухайн жилийн цаг агаарын байдал тэжээлийн нөөц зэргээс шалгаалан 45-60 хоног бордож болно. Өсвөр хонийг хурга ялгах үеэс эхлэн тэжээлийн тусгай нормыг баримтлан бордоно. Өсвөр хонь бордох тэжээлийн норм нь хонины үүлдрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг. Махны болон мах-өөхний хонинд дээрх нормыг ашиглана. Өсвөр хонийг бордоход зун намрын улиралд бэлчээрийг сайн ашиглаж хүчит тэжээлээр нэмэгдэл өгөх ба өвөл хаврын улиралд сайн чанарын өвс, бүдүүн ба шүүст тэжээлийг хүчит тэжээлтэй хослуулан ашиглана. Хонь бордоход хорголжилсон холимог тэжээлийг өргөн ашиглах ба 3-5 сартай хурганд хоногт 1.2-1.4 кг, 5-7.5 сартай өсвөр хонинд 1.8-2 кг, нас гүйцсэн хонинд 2.52.7 кг-ийг хоногт өгнө. Холимог тэжээлийн бүрэлдэхүүнд бүдүүн тэжээлийг 60-70 хувьд нь оруулах боловч хонины нас хүйсний ялгааг харгалзан 40-45 хувьд нь сүрэл өгч болно. Тэжээлийн эслэгийн жорын хуурай бодисын 20-22 хувийг эзэлж байх нь тохиромжтой. Эслэгийн хэмжээ 24 хувиас их буюу 15 хувиас бага байвал шимт бодисын шингэц багасна. Бордож байгаа хонинд өглөө 7-8 цагт, хоногт өгөх бүх өвсийг, өдрийн 11-13 цагт дарш, хүчит тэжээл, орой 17-18 цагт хоногт өгөх сүрлийг тус тус өгөх нь зохимжтой. 4.2.1. Хонийг бордох үеийн тэжээллэг 52

Өсвөр хонийг хурга ялгах үеэс эхлэн тэжээлийн тусгай нормыг баримтлан бордоно. Өсвөр хонь бордох тэжээлийн норм нь хонины үүлдрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байна. Нас гүйцсэн хонь бордоход ихэвчлэн бэлчээр ашиглах ба 2-3 сарын хугацаа шаардагдана. Өвөл хаврын улиралд хонийг ихэвчлэн өвс, дарш, хүчит тэжээлээр бордох ба тэжээлийн жорд дарш ихээр оруулж байгаа үед жорыг хуурай бодис, түүний дотор протейн, хялбар уусдаг нүүрс ус болон эслэгээр тохируулах шаардлагатай. Иймээс хонины амьдын жингийн 100 кг тутамд 2.1-2.7 кг хуурай бодис оногдож байвал тохиромжтой гэж үздэг боловч шаардлагатай бол 3 кг хүртэл өгч болно.


IV БҮЛЭГ | МАЛ БОРДОХ ТУХАЙ

18. ӨСВӨР ХОНИЙГ БОРДОХ НОРМ Нас сараар 4

5

6

7

8

42

45

Амьдын жин, кг

Үзүүлэлт

26

32

37

Хоногийн дундаж өсөлт, г 200

180

170

130

130

Солилцлын энерги, МДж

10.0

12.1

14.3

15,4

16.5

Хуурай бодис, кг

1.0

1.25

1.5

1.65

1.8

Нийт протеин, г

170

205

240

245

250

Шингэх протеин, г

110

130

150

155

165

Давс, г

7

8

9

9.5

10

Кальци, г

5.5

6.3

7.2

8.6

10

Фосфор, г

3.6

4.4

5.2

5.6

6.0

Магни, г

0.6

0.6

0.6

0.6

0.7

Хүхэр, г

3,1

3.6

4.2

4.7

5.3

Каротин, г

8

9

10

10

10

Д витамин, ОУН

360

400

450

455

460

53

Хонь тэжээж нэмэгдэл тэжээлээр тэжээж байгаа байдал


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

19. НАС ГҮЙЦСЭН ХОНИЙГ БОРДОХ НОРМ Ноос, ноос- махны Үүлдэр

Мах- ноосны үүлдэр

Мах-өөхний үүлдэр

Каракуль Хонь

Амьдын жин, кг Үзүүлэлт

40

80

50

80

50

80

40- 50

50- 60

Хоногийн дундаж өсөлт, г

54

150

180

170

190

160

200

170

200

Солилцлын энерги, МДж

15

19

16

19

16

21

12

18

Хуурай бодис, кг

1.6

3,1

1.9

2.6

1.9

3.0 1

1.9

2.2

Нийт протеин, г

182

240

200

230

180

230

195

220

Шинг. протеин, г

117

150

130

150

120

130

120

130

Дàвс, г

15

20

16

20

12

17

13

15

Кальци, г

7.8

10

9

10

9

11

8

9

Фосфор, г

5.2

6.8

4.5

5,3

3.8

4.8

4.2

4.8

Магни, г

0.6

1.0

0.5

0.7

0.5

0.7 0

0.5

0.6

Хүхэр, г

4.5

6,0

3

4,2

3

3,8 2

2.8

3.2

Каротин, мг

10

14

12

14

10

14

11

13

Д витамин, ОУН

585

760

500

520

500

700

650

700

Манай оронд ихэвчлэн 5-6 сартай өсвөр хонийг сонгон авч 11 дүгээр сараас эхлэн 45-60 хоног бордоно. 4.2.2. Хурга бордох тухай Уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас бэлчээрийн доройтол жилээс жилд ихсэж, даац багтаамж нь багассаар байна. Мөн өсвөр малын зөөлөн, амт чанартай махны эрэлт хэрэгцээ нэмэгдэх боллоо. Иймд хургыг тухайн жилд бордож борлуулах нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Манай орны нөхцөлд хонийг ихэвчлэн гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр төллүүлж, хургыг нь наймдугаар сар хүртэл эхтэй нь хамт бэлчээрээр малладаг уламжлалтай.


IV БҮЛЭГ | МАЛ БОРДОХ ТУХАЙ

Хурга бордохын тулд бэлтгэл ажлыг сайн хийх шаардлагатай. Малчин бүр наймдугаар сарын дундуур бүх хургандаа үзлэг хийж охин хургаа сүрэг сэлбэхээр үлдээж, эр хургаа бордохоор бэлтгэл хангах нь зүйтэй. Бордох хурга нэг бүрт үзлэг хийж, амьдын жинг нь тодорхойлсны дараа туршлагатай малчинд хариуцуулж соргог бэлчээрт 11 дүгээр сар хүртэл маллах хэрэгтэй. Харин 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн нэмэгдэл тэжээл өгч дасган өдөр бүр усалж маллана. Харин тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан 12 дугаар сарын дунд юмуу сүүлчээс эхлэн тусгай зориулалтын хашаанд байлгаж өсвөр хонь бордох норм жорын дагуу /хүснэгт 18/ тэжээж маллавал зохино. Бордолтын хугацаа 45-60 хоног байх нь зохимжтой. Жишээ нь намар дунджаар 30 кг амьдын жинтэй хургыг 45 хоног бордоход хоногт 200 граммаар жингээ нэмж / 45 * 0.2 кг/ энэ хугацаанд 9 кг–аар таргалж 39 кг жин татах юм. Хурганы нядалгын гарц 44 хувь гэж тооцвол нэг хурганаас 17.5 кг мах гарна. Намар 30 кг амьдын жинтэй хурга нядалсан бол 13.5 кг мах гарна. Ийнхүү хургыг бордож маханд хэрэглэх нь эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна өвөлжиж, хаваржих малын тоог цөөлдгөөрөө бэлчээрийн талхагдлыг бууруулах ач холбогдолтой юм.

55


МАЛ ТЭЖЭЭХ, БОРДОХ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ: 1. Х.Гэндарам. “Мал амьтдыг тэжээхүйн ухаан” Улаанбаатар 2009 он 2. Н.Тогтохбаяр. “Монгол орны ойт хээрийн бүсэд малын тэжээл үйлдвэрлэх боломж” Улаанбаатар 2005 он 3. Ё.Доржбат., Б.Мандах. “Үхэр бордох Буриадын арга” Улаанбаатар 2004 он 4. “Малчдын гарын авлага” Улаанбаатар 2012 он 5. “Монгол малчны судар оршивай” Улаанбаатар 2008 он 6. “Саалийн үнээний тэжээл бэлтгэл, тэжээллэг” Хот орчмын бэлчээрийн төсөл., Улаанбаатар 2011 он 7. “Нэмэгдэл тэжээл” Тогтвортой амьжиргаа- II төсөл., Улаанбаатар 2011 он

56


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.