Санхүүгийн бүртгэлийн онол MBA-1

Page 1

Мөнгөн гүйлгээ Аж ахуйн нэгжийн мөнгөн гүйлгээний талаарх мэдээлэл нь санхүүгийн тайланг хэрэглэгчдийн хувьд аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх, тухайн аж ахуйн нэгжийн хувьд өөрийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлоход ашиглагдана. Хэрэглэгчдийн гаргаж буй эдийн засгийн шийдвэр нь аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадвар, хугацаа, тэдгээрийн бий болгох магадлалыг үнэлэхийг шаарддаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь санхүүгийн бусад тайлангийн хамт аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн өөрчлөлт, түүний санхүүгийн (өр төлбөр болон төлбөрийн чадвар гэх мэт) бүтэц өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, тохиолдолуудад зохицохын тулд мөнгөн гүйлгээний дүн болон цаг үетэй нийцэх чадвар зэргийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг хэрэглэгчдэд гаргаж өгдөг. Мөн гүйлгээний талаарх мэдээлэл нь аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадварыг үнэлэхэд ашигтайн зэрэгцээ хэрэглэгчдэд янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнийг үнэлэх болон харьцуулах загвар боловсруулах боломжийг олгодог. Түүнчлэн энэ нь ижил ажил гүйлгээ болон үйл явцад бүртгэлийн ялгаатай аргуудыг хэрэглэснээс үүсэн үр нөлөөг арилгадаг учраас янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлагналыг харьцуулах боломж олгодог. Өмнөх тайлант хугацааны мөнгөн гүйлгээний мэдээлэл нь ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа болон үнэн байх магадлалыг тодорхойлоход байнга ашиглагддаг. Мөн энэ нь ирээдүйн мөнгөн гүйлгээг үнэлсэн үнэлгээний зөв эсэхийг шалгах, ашигт ажиллагаагаа цэвэр мөнгөн гүйлгээ болон үнийн өөрчлөлтийн нөлөөлөл зэргийн харилцан хамаарлыг судлахад ашиглагдана. Энэ стандартад ашигласан нэр томъѐо нь дараах утгаар хэрэглэгдэнэ. Үүнд: Бэлэн мөнгө Гар дээрх мөнгө болон хугацаагүй хадгаламжаас бүрдэнэ. Мөнгөтэй адилтгах хөрөнгө Үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт юм. Мөнгөн гүйлгээ урсгал.

Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн

Үндсэн үйл ажиллагаа Аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа, мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагаа


Санхүүгийн үйл ажиллагаа Аж ахуйн нэгжийн өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийн бүтэц хэмжээн дэх өөрчлөлтийн үр дүн болж байгаа үйл ажиллагаа юм. Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн хугацааны туршид гаргасан үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг харуулдаг. Аж ахуйн нэгж үндсэн ба хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагааныхаа мөнгөн гүйлгээ тухайн бизнест хамгийн тохиромжтой байдлаар тохируулдаг. Үйл ажиллагааны энэ ангилал нь мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал болон мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээнд үйл ажиллагааны төрлүүдийг үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд шаардагдах мэдээллээр хангадаг. Энэ мэдээлэл нь эдгээр үйл ажиллагааны харилцан хамаарлыг судлахад бас ашиглагдана. Нэг ажил гүйлгээг мөнгөн гүйлгээнд өөр өөрөөр ангилж болно. Жишээлбэл: Зээлийн төлбөр капитал болон хүүг агуулж байвал, хүү нь үндсэн үйл ажиллагаанд, капитал нь санхүүгийн үйл ажиллагаанд ангилагдаж болно гэсэн үг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний хэмжээ нь аж ахуйн нэгж зээлээ төлөх, тухайн аж ахуйн нэгжийн бүтээмжийн төвшинг хангах, ногдол ашиг төлөх, шинээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт шаардагдах мөнгөн хөрөнгийг санхүүжилтийн гаднын эх үүсвэр ашиглахгүйгээр төвлөрүүлэх өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ашигт байдлыг харуулдаг гол үзүүлэлт юм. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний талаарх өмнөх мэдээлэл нь бусад мэдээллийн хамт ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг урьдчилан тодорхойлоход ашиглагддаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаанаас бий болдог. Иймээс энэ нь цэвэр ашиг, эсвэл алдагдлыг тодорхойлоход оролцдог ажил гүйлгээ болон бусад үйл явцын үр дүн байдаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд дараах төрлийн ажил гүйлгээ орно. Үүнд: - Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мөнгөн орлого - Зохиогчийн шагнал, төлбөр, хураамжийн орлого - Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн мөнгөн төлбөр - Ажиллагчдад төлсөн мөнгөн төлбөр - Даатгалын аж ахуйн нэгжид төлсөн болон авсан мөнгө - Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үл хамаарах орлогын татварын мөнгөн төлбөр


- Дилерын болон худалдааны зорилгоор хийгдэж буй мөнгөн орлого болон төлбөрүүд Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах аргуудыг ашиглан тайлагнана. Үүнд: - Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх шууд арга - Мөнгөн бус ажил гүйлгээ үндсэн үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаанаас үүссэн, өнгөрсөн үйл ажиллагаанаас бий болсон эсвэл дараагийн тайлант хугацаанд бий болохоор тооцоолсон ажил гүйлгээ түүнчлэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээтэй холбоотой орлого ба зардлаар цэвэр ашиг эсвэл алдагдлыг зохицуулан харуулдаг шууд бус арга байна. Аж ахуйн нэгж нь шууд арга ашиглан үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээ тайлагнахыг илүүд үздэг. Шууд арга нь шууд бус аргаар тодорхойлох боломжгүй ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллийг бий болгодог. Шууд аргаар тодорхойлсон нийт мөнгөн орлого болон мөнгөн зардлын үндсэн төрлийн талаарх мэдээллийг: - Аж ахуйн нэгжийн НББ тайлангаас - Борлуулалт, борлуулалтын өртөг (хүү болон түүнтэй адил төстэй орлого мөн хүүгийн зардал, санхүүгийн аж ахуйн нэгжид төлсөн адил төстэй зардал) орлогын тайлан дахь бусад зүйлүүдийг зохицуулснаас - Бараа материал, үйл ажиллагааны авлага, өглөгийн тайлант хугацааны турш дахь өөрчлөлт - Бусад мөнгөн бус зүйлс зэрэг мөнгөн гүйлгээний дүн зэргээс авч болдог. Нэгж хувьцаанд ногдох ашиг /НХНА/ НХНА гэдэг нь нэгж энгийн хувьаа бүрт ногдох компанийн олсон ашгийн дүн юм. Энэ нь татвар болон давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийг хуваарилсны дараах ашгийн дүн болно. 1.1 Зорилго Аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг өмнөх тайлант үеийнхтэй өөр аж ахуйн нэгжийн тухайн үеийнхтэй харьцуулахыг сайжруулах явдал бөгөөд ингэхдээ нэгж хувьцаанд ногдох ашгийн тооцоололд ашиглах хувьцааны тоо болон бусад нэгж хувьцаанд ногдох дүнгүүдийг тодорхойлох аргуудыг тайлбарлах, тайлагнах явдал юм. 1.2 Тодорхойлолтууд


Энгийн хувьцаа: эздийн өмчийн бусад бүх хэрэглүүртэй хамааралтай өмчийн хэрэглүүр юм. /энгийн хувьцааны олон ангилал байж болох ч ижил ангиллын энгийн хувьцаанууд ногдол ашиг хүртэх ижил эрхтэй байдаг ба энгийн хувьцаа цэвэр ашгийн хуваарилалтанд бусад хувьцааны төрлүүдийн(давуу архийн хувьцаа г.м) дараа ордог./ Боломжит энгийн хувьцаа: өөрийн эзэмшигчиддээ энгийн хувьцаа худалдан авах эрхийг олгодог санхүүгийн хэрэглүүр буюу бусад гэрээ юм. (хувьцааны эрх, опцион, хувьцааны баталгаа, хөрвөх давуу эрхийн хувьцаа г.м) Опцион, хувьцааны баталгаа болон тэдгээртэй адилтгах бусад санхүүгийн хэрэглүүрүүд: энгийн хувьцаа худалдан авах эрхийг эзэмшигч талдаа олгодог санхүүгийн хэрэглүүрүүд юм. Санхүүгийн хэрэглүүр: нэг аж ахуй нэгжийг хувьд санхүүгийн хөрөнгийг, нөгөө аж ахуй нэгжийн хувьд санхүүгийн өр төлбөрийг эсвэл өмчийн хэрэглүүрийг үүсгэж байдаг аливаа гэрээ юм. Өмчийн хэрэглүүр: бүх өр төлбөрийг хассаны дараа аж ахуйн нэгжийн хөрөнгөөс үлдэх хувь оролцоог нотлох аливаа гэрээ юм.

1.3 Хамрах хүрээ  Зөвхөн энгийн хувьцаа нь олон нийтэд арилжаалагддаг, НХНА- ийг толилуулах хэрэгцээтэй байгууллагуудын хувьд  Зөвхөн нэгтгэсэн санхүүгийн үр дүнд (толгой компанийн үр дүн мөн тусгагдсан) НХНА-ийг толилуулах шаардлагатай үед  Хэдийгээр арилжаалагдаж буй энгийн хувьцаагүй ч, НХНА-ийг толилуулахаар шийдсэн байгууллагын хувьд 2. Суурь НХНА Суурь НХНА-ийг олохын тулд энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарагдах тайлант хугацааны цэвэр ашиг эсвэл алдагдлыг тайлант хугацааны энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоонд хуваана. Суурь НХНА = Суурь ашиг гэдэг нь ашгийн тооцоололд бүх орлого зарлагын зүйлс багтана, үүнээс давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд хамаарагдах ашгийг хасна. Цэвэр ашгаас хасагдах давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь дараахаас бүрдэнэ: 

Давуу эрхийн хувьцаа нь хуримтлалгүй бол зөвхөн тайлант хугацаанд ногдол ашиг зарласан үед


Давуу эрхийн хувьцаа нь хуримтлалтай бол тайлант хугацаанд ногдол ашиг зарласан эсэхээс үл хамааран зөвхөн тухайн тайлант хугацааны ногдол ашгийг тус тус хасна.

Хувьцааны тоо гэдэг нь суурь нэгж хувьцаанд ногдох ашгийг тооцоолоход авч үзэх энгийн хувьцааны тоо нь тайлант хугацааны турш эргэлтэнд байсан энгийн хувьцааны тоо байна. Тайлант хугацааны энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоо нь хөрөнгийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр эргэлтэнд байгаа энгийн хувьцааны тоонд өөрчлөлт оруулах, боломжит энгийн хувьцааны хөрвүүлэлтээс бусад үйл явдлын хувьд тохируулагдсан байх хэрэгтэй. Жинэлэх хугацаа гэдэг нь энгийн хувьцааны эргэлтэнд байсан өдрүүдийг тайлант хугацааны нийт өдрийн тоонд харьцуулсан харьцаа юм. Энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоог тооцоолоход хувьцаа гаргалтын огноог ашиглахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд хувьцаа гаргалттай холбоотой дараах тусгай нөхцөл заасан байж болно: Анхаарах зүйлс Бэлэн мөнгөөр хувьцаа гаргах үед Өрийн хэрэглүүрийг энгийн хувьцааруу хөрвүүлэх үед Санхүүгийн хэрэглүүрийн хүүний оронд хувьцаа гаргах үед Өр төлбөр хаах зорилгоор хувьцаа гаргах үед Мөнгөнөөс бусад хөрөнгө худалдан авахад зориулж хувьцаа гаргах үед Үйлчилгээ авахад зориулж хувьцаа гаргах

Тооцоололд оруулах огноо Мөнгө орж ирсэн огноо Хүүний хуримтлал зогссон огноо Хүүний хуримтлал зогссон огноо Өр хаасан огноо Хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн огноо Үйлчилгээ авсан огноо

3. НХНА-т үзүүлэх хувьцаат капиталын өөрчлөлтийн нөлөө Өмнө нь бид шинээр хувьцаа гаргалтын суурь НХНА-т үзүүлэх нөлөөг ажигласан. Энэ тохиолдолд өмнөх жилийн НХНА-ийг энэ жилийн НХНА-тай харьцуулах боломжтой байна. Учир нь ЭХЖДТ өсөхийн хэрээр мөн хөрөнгө адил хамааралтай өсдөг. Хувьцаа гаргах үед мөнгө хүлээн авсан, хувьцааг зээлийн үнээр гаргасан гэж үзнэ. 4. Хорогдуулсан НХНА Тайлант хугацааны эцэст, тухайн компани энгийн хувьцааны тоо хэмжээнд нөлөөгүй боловч ирээдүйд нөлөөлж болохуйц зарим үнэт цаасыг эзэмшиж байдаг. Эдгээр нь ирээдүйд эргэлтэн дэх энгийн хувьцааны тоог өсгөснөөр НХНА-ийг бууруулж болох юм. Өөрөөр хэлбэл энгийн хувьцааны ирээдүйн өсөлт нь НХНА багасах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хорогдуулсан НХНА-ийг тооцоолох боломжтой (жш: тайлант хугацаанд


хорогдуулга үүссэн бол НХНА ямар байдалтай байх байсныг тооцох). Энэ тооцоолол нь Орлого хөрөнгө оруулагчдад ирээдүйд боломжит хорогдуулгын нөлөөг илрүүлэхэд тустай. Орлого гэдэг нь тайлангийн хугацаанд байгууллагын ердийн үйл ажиллагааны үр дүнд орж ирж байгаа бөгөөд өмчлөгчдөөс оруулах нэмэгдэл хөрөнгө оруулалтаас бусад цэвэр хөрөнгө/өмчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхиас орох нийт орлогын урсгал юм. Дараах ажил гүйлгээ болон үйл явдлаас бий болох орлогыг бүртгэхэд стандартыг мөрдөнө.  Бараа борлуулалт (Sale of good)  Үйлчилгээ үзүүлэх (Rendering of services)  Аж ахуйн нэгж нь хүү, эрхийн төлбөр, ногдол ашиг бий болгогч хөрөнгөө бусдад ашиглуулах (Use by others of entity assets yielding interest, royalties and dividends) Орлого: Аж ахуйн нэгжийн тайлант хугацаан дахь ердийн үйл ажиллагаанаас бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал. Бодит үнэ цэнэ: Холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн. Орлогыг хүлээн авсан эсвэл хүлээн авахаар хүлээгдэж буй төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ.

1.1 Санхүүгийн тайланд Орлого, үр дүнгийн тайлан нь тайлангийн хугацааны аж ахуйн үйл ажиллагааны үр дүнг харуулдаг санхүүгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд орлого, зардал, олз, гарз гэсэн үндсэн элементүүдээс бүрдэнэ. Ашиг нь үйл ажиллагааны үр дүнг хэмждэг үндсэн үзүүлэлт юм. Борлуулалтын ажил гүйлгээг бүртгэлд тусгах

Орлого тооцох аргачлалаар тооцсон тайлангийн хугацааны үндсэн борлуулалтын Нэг. Борлуулалтын орлого Борлуулалт

51

01 ..

Борлуулалтын хөнгөлөлт

52

01 ..

хэмжээгээр хийгдэх бүртгэлийн үндсэн бичилт: Дт Дансны авлага/Мөнгө

Борлуулсан бараа, бүтээгдэхүүний нэр төрөл болон гадаад, дотоод борлуулалт, агентийн борлуулалт гэх мэтээр ангилна. Борлуулалтын буцаалт, борлуулалтын хөнгөлөлт гэх мэт төрлөөр ангилна.


Кт Борлуулалт Нийт борлуулалтын дүнгээс борлуулалтын хөнгөлөлт, буцаасан борлуулалт, элдэв хорогдлыг хасч, цэвэр борлуулалтыг гаргана. Дансны бичилт нь: Дт Борлуулалтын хөнгөлөлт Дт Буцаасан зүйлс, гологдол Дт Борлуулалтын хорогдол Кт Дансны авлага Үйл ажиллагаатай холбогдсон гуанз, амралт, засварын цех гэх мэт бусад нэгжүүдийн олсон орлогын дүнгээр: Дт Мөнгө/Авлага Кт Гуанзны орлого Кт Засварын цехийн орлого Орлогын тайланг бэлтгэх Тайлангийн хугацааны орлогын тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд хамрагдах орлого, зарлагын ажил гүйлгээг аккруэл зарчмаар бүртгэнэ. Энэ зарчмаар орлогыг орлого олсон бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зардлыг зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэдэг. Бүтээгдэхүүнийг нийлүүлж, гадагш ажил үйпчилгээ үзүүлсэн үед орлого мөнгөөр орсон, зардал нь төлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр орлого ба зардлыг ажил гүйлгээ гарсан тухайн үед нь хүлээн зөвшөөрдөг.

1.2 Татвар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна. Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно: Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3,0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна. 17.2.1.ногдол ашгийн орлогод 10 хувиар; 17.2.2.эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар; 17.2.3.энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар; 17.2.4.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар; 17.2.5.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар; 17.2.6.хүүгийн орлогод 10 хувиар; 17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар;


17.2.8.гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар; 17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар: 17.2.10.Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар. Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө. Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчээс бусад хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна. Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна. Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн нь оршин суугч бус албан татвар төлөгч байна. Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна. Д/д Албан татвар ногдуулах жилийн Албан татварын хувь хэмжээ орлогын хэмжээ /төгрөгөөр/ 1

18 000 000 хүртэл

10 хувь

2

18 000 000, түүнээс 30 000 000 хүртэл

3

30 000 000, түүнээс дээш 42 000 3 600 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгөөс дээш 000 хүртэл орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.

4

42 000 000, түүнээс дээш

дээш 1 800 000 төгрөг дээр 18 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ.

6 000 000 төгрөг дээр 42 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ.


Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.

1.3 Е-Баримт E-баримт хэвлэж эxэлснээс хойш татвараас улсын төсөвт төвлөрсөн орлого эрс нэмэгдсэн гэж Татварын Ерөнxий Газар мэдээллээ. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн болон аж ахуй нэгж байгууллага нь ебаримтаар борлуулалтын орлогоо тодорхойлж хүчин төгөлдөр баримт үйлчлүүлэгчиддээ өгөх болсон. 2016 онд НӨАТ-аа төлсөн аж ахуйн нэгж болон иргэдэд албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгож эхлээд байна. Нийт 620,409 иргэнд 35.6 тэрбум төгрөгийг олгохоор болжээ. Худалдан авалт хийсэн худалдааны газар юм уу, үйлчилгээний газар НӨАТ төлөгч биш бол тухайн иргэнд зөвхөн сугалаанд л оролцох эрхтэй. 50 саяас дээш борлуулалттай, татварын албанд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгч байгууллага, үйлчилгээний газар иргэдээс 10 хувийн татвар суутгадаг. Тэр суутгасан татварын хорь хүртэлх буюу 2 хувийг иргэд буцаан авах боломжтой. НӨАТ-ыг суутгана гэдэг нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд тасалбарыг нь олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол хуульд заасан хариуцлагын арга хэмжээг татварын албанаас авдаг. Хэрэв бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын дүнгийн хоѐр хувиар, бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй болгосон бол орлогын дүнгийн 20 хувиар гэх мэтчилэн хариуцлага тооцно. Санхүүгийн хэрэглүүр тодруулга Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь /financial instrument/ нэг аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн хөрөнгийг, нөгөө аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн өр төлбөрийг эсвэл өмчийн хэрэглүүрийг үүсгэж байгаа гэрээ юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Хамрах хүрээ СТОУС-д заагдсан хүлээн зөвшөөрөгдсөн болон хүлээн зөвшөөрөгдөөгүй бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрүүдийн талаарх мэдээллийг тайлагнах болон нэмэлт тодруулга хийхэд чиглэгдэнэ.


Санхүүгийн байдлын тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч гэж ангилна. Аж ахуйн нэгж бүр өөрийн үндсэн үйл ажиллагааны шинж чанарт үндэслэн хөрөнгө, өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд ангилан, тодорхой хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон толилуулна. Аж ахуйн нэгж нь хөрөнгө төлбөрийн дансны үнийг дараах ангиллуудаар тодруулна. -

Бодит үнэ цэнээр бүртгэсэн санхүүгийн хөрөнгө

-

Дуусгавар хугацаа хүртэл нь эзэмших хөрөнгө оруулалт

-

Зээл ба авлага

-

Борлуулах боломжтой санхүүгийн хөрөнгүүд

-

Зах зээлийн үнээрээ бүртгэгдсэн санхүүгийн өр төлбөр

-

Хорогдуулсан өртгөөр хэмжигдсэн санхүүгийн өр төлбөр

Санхүүгийн тайлангийн тодруулгад дараах зүйлсийг тусгана -

Санхүүгийн тайлан бэлдэхэд ашигласан хэмжилтийн суурь, холбогдох НББийн бодлого тодруулга

-

Хейджийн нягтлан бодох бүртгэл

-

Бодит үнэ цэнийн тооцооллын арга зүй болон тооцоолох боломжгүй тохиолдол зэргийн талаарх тайлбарыг тусгаж өгдөг. Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан ба түүний тодруулгыг сангийн сайдын 2012

оны 77 тоот тушаалын хавсралтаар батлагдсан маягтаар гаргаж байгаа. Энэ нь үндсэн 5 хэсэгтэй. Санхүүгийн байдлын тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч гэж ангилна. Аж ахуйн нэгж бүр өөрийн үндсэн үйл ажиллагааны шинж чанарт үндэслэн хөрөнгө, өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд ангилан, тодорхой хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон толилуулна 1. Санхүүгийн байдлын тайлан 2. Орлогын дэлгэрэнгүй тайлан 3. Өмчийн өөрчлалтийн тайлан 4. Мөнгөн гүйлгээний тайлан 5. Санхүүгийн тайлангийн тодруулга


Санхүүгийн хэрэглүүрээс бий болох эрсдлийн мөн чанар, цар хүрээ, аж ахуйн нэгж ийм эрсдлийг хэрхэн удирдаж байгаа талаар Тайлант хугацааны эцэст санхүүгийн хэрэглүүрээс аж ахуйн нэгжид учирч болох эрсдлийн мөн чанар, цар хүрээг үнэлэх боломжийг санхүүгийн тайлан хэрэглэгчдэд олгохуйц мэдээллийг аж ахуйн нэгж тодруулах ѐстой. /СТОУС7,31/ Тоон болон чанарын шинжтэй тодруулгууд нь мэдээллийн тодруулгыг мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжид учрах эрсдлийг илүү сайн үнэлэх боломжтой болгох замаар нөлөөлдөг. /СТОУС7,32А/ Чанарын шинжтэй тодруулгын тусгай шаардлага Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэг тал нөгөө талаа санхүүгийн алдагдалд оруулах эрсдлийг зээлийн эрсдэл гэнэ. Үүнтэй холбоотой дараах тодруулгыг хийнэ. -

Эзэмшиж байгаа барьцаа хөрөнгө, зээлийн бусад баталгаа тооцоололгүйгээр зээлийн эрсдэлд өртөх хамгийн их эрсдлийг төлөөлж чадах дүн.

-

Баталгаа болгон эзэмшиж байгаа барьцаа хөрөнгө зээлийн бусад баталгаа

-

Гэрээнд заасан хугацаа нь дууссан ба үнэ цэнэ буурсан санхүүгийн хөрөнгийн мэдээлэл

-

Хугацаа дууссан эсвэл үнэ цэнэ буурсан учраас нөхцлийг нь дахин тохиролцсон санхүүгийн хөрөнгийн дансны үнэ

-

Өмчилж авсан барьцаа хөрөнгө, зээлийн бусад баталгаа зэргийг тодруулна.

Санхүүгийн өр төлбөрт хамаарах үүрэг хариуцлага биелүүлэхэд хүндрэл гарсантай холбоотойгоор аж ахуйн нэгжид үүсч байгаа эрчдлийг төлбөрийн чадварын эрсдэл гэнэ. Үүнтэй холбоотойгоор дараах тодруулгыг хийнэ. Үүнд: -

Санхүүгийн өр төлбөрийн гэрээний үлдээж буй хугацааг харуулсан төлбөр хугацааны шинжилгээ

-

Уламжлалт төлбөрийн чадварын эрсдлийг хэрхэн удирдаж буй талаар тодруулга хийж өгнө.

Жишээ авч үзвэл: аж ахуйн нэгж арилжаалагддаггүй 15,0 сая төгрөг бүхий хөрөнгийг худалдан авсан. Гүйлгээний дүн болох 15,0 сая төгрөгийн хөрөнгө нь тодорхой хугацааны


дараа бодит үнэ цэнийг тогтооход 14,0 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь бодит үнээс 1,0 төгрөгийн зөрүүтэй тусгагдсан

Санхүү байдлын тайлантай холбогдуулан дараах тодруулгыг бэлтгэнэ. -

Санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн тайлангийн тэмдэглэлд харуулсан хөрөнгө өр төлбөр, өр төлбөрийн төрөл тус бүрийн үнэ цэнэ

-

Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэгдсэн санхүүгийн хөрөнгө ба өр төлбөр

-

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэгдсэн санхүүгийн хөрөнгө

-

Ангиллыг өөрчилсөн санхүүгийн хөрөнгө

-

Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг нэгтгэж цэвэр дүнгээр харуулах

-

Барьцаа хөрөнгө байдлаар эзэмшиж буй санхүүгийн хөрөнгө болон барьцаанд тавьсан санхүүгийн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл

-

Зээлийн алдагдлын хасагдуулга дансанд хийсэн тохируулга

-

Гэрээний үүргээ үл биелүүлэх болон зөрчсөн тохиолдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Орлогын дэлгэрэнгүй тайлантай холбоотой дараах тодруулгын бэлтгэнэ. -

Дэлгэрэнгүй орлогын тайлан, санхүүгийн тайланд харуулсан олз гарзын төрөл тус бүрийн дүн.

-

Үр ашигт хүүгийн аргаар тооцсон нийт хүүгийн орлого ба нийт хүүгийн зардал

-

Үр ашигт хүүгийн түвшинг тодорхойлоход оруулж тооцоогүй хураамжийн орлого зардал

-

Үнэ цэнэ буурсан санхүүгийн хөрөнгийн хуримтлуулан бүртгэсэн хүүгийн орлого

-

Санхүүгийн хөрөнгийн ангилал бүрээр гаргасан үнэ цэнийн бууралтын гарзын дүн

-

Хорогдуулсан өртгөөр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгийг данснаас хасахтай холбоотойгоор хүлээн зөвшөөрсөн бусад дэлгэрэнгүй орлогоын дүн, уг хөрөнгийг үл хүлээн зөвшөөрөх шалтгаан


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.