БНЭШХурлын эмхэтгэл 2018

Page 1

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


ГАРЧИГ ӨМНӨХ ҮГ………………………………………………………………………………………4 1.МЕТАФОР ХЭРЭГЛЭЭГ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ҮНДЭСНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ХЭВ ШИНЖЭЭР ИЛЭРХИЙЛЭХ ТУРШИЛТ СУДАЛГА С. Ганцэцэг, Т. Сумъяа, Э. Оюун-Эрдэнэ ………………………...………………………..…..5 2.ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ИННОВАЦИ БОЛОН ГАДААД ХУДАЛДАА Б.Нацагдорж С.Цолмон Л.Дансранбавуу……………………............…………………………11 3.ХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТЭНД АНХААРАХ АСУУДЛУУД М.Энхсүрэн, Б.Ганбагана ...................................................................................................Error! Bookmark not defined. 4. ОЮУТНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫН АЧААЛЛЫН ТАЛААРХ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СУДАЛСАН НЬ Б. Цэнд-Аюуш, Н. Ринчмаа ……………………………………………….....................………………Error! Bookmark not defined. 5. ЦАХИМ ИХ УНШЛАГЫН ПРОГРАМЫГ МБИС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД НЭВТРҮҮЛЭХ НЬ Н.Ариунаа, Ш.Нандинцэцэг ………………………………..............................................................36 6.ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ТҮҮНД ГАРЧ БУЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТҮҮД С.Цолмон, Ж.Гантулга , Г.Эрдэнэцогт …………………………..……………………………………44 7. ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АШИГЛАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАНДЛАГЫГ СУДЛАХ НЬ: КВАНТИЛЬ РЕГРЕССИЙН АРГА Ц. Номин…………………………………………………………………..……………………………..…….Erro r! Bookmark not defined.7 8. СУРАЛЦАГЧИЙН СУРАХ АРГА БАРИЛЫН ТӨЛӨВШЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА Ж.Төгсөө , С. Намуун…………………………………………………………………………..…………... Error! Bookmark not defined.8 9. ӨГӨГДӨЛ ЦУГЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ М. Очирболд, П. Зоригтбаатар......................................................................................................................76


Эмхэтгэсэн: Хянасан:

Б. Нацагдорж /Доктор, профессор/ Ч.Төрбадрах /Доктор, дэд профессор/


Өмнөх үг Эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач, ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор ийн судлаач профессор багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай. Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 01 сарын 25 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар харилцан мэдлэг туршлага солилцох, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих таатай нөхцөл бүрдүүлж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 4 –н судалгааны багаас шалгарсан 11 илтгэлийг тавиулж хэлэлцүүллээ. МБИС багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судалгааны баг, багш нарыг тодотговол: I.Эдийн засаг, бизнесийн судалгааны баг - “ХАА – н салбарын инноваци болон гадаад худалдаа “ Б.Нацагдорж / Доктор (PhD), профессор/, С.Цолмон /Доктор, дэд профессор/, Л.Дансранбавуу/Багш/ - “Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд гарч буй зарим өөрчлөлт” С.Цолмон /Доктор, дэд профессор/, Ж.Гантулга /Багш/, Г.Эрдэнэцогт/Багш/ - “Монголын их, дээд сургуулиудын чансаан дээр тулгуурлан өрсөлдөөний чиг хандлагыг тодорхойлох нь” С.Энхтуяа /Дэд профессор/, П.Насанжаргал /Багш/ II. Бүртгэл, санхүүгийн судалгааны баг - “ХХОАТ – ын тухай хуулийн шинэчлэлт, хэрэгжилтэнд анхаарах асуудлууд” М.Энхсүрэн / Ахлах багш /, Б.Ганбагана /Багш/ -“ Топ 20 индексийн өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” Б.Бадрал / Ахлах багш / -“ Цахим дуудлага худалдааг ашиглах хэрэглэгчийн хандлагыг үнэлэх нь: квантиль регрессийн арга” Ц. Номин /Багш/ III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны баг - “Метафор хэрэглээг гадаад хэлний сургалтанд үндэсний сэтгэлгээний хэв шинжээр илэрхийлэх туршилт судалгаа” С. Ганцэцэг / Доктор(PhD), дэд профессор/, Т. Сумъяа / Дэд профессор/, Э. Оюун-Эрдэнэ / Ахлах багш / - “ Суралцагчийн сурах арга барилын төлөвшлийг тодорхойлох зарим хүчин зүйлийн судалгаа” Ж.Төгсөө / Ахлах багш /, С. Намуун /Багш/ - “Цахим их уншлагын програмыг МБИС – ийн англи хэлний сургалтанд нэвтрүүлэх нь” Н.Ариунаа /Багш/, Ш.Нандинцэцэг /Багш/ IV. Инженер, мэдээллийн технологийн судалгааны баг - “Оюутны бие даалтын ажлын ачааллын зарим тулгамдсан асуудлыг судалсан нь” Б. Цэнд-Аюуш / Ахлах багш /, Н. Ринчмаа /Багш/ - “Өгөгдөл цуглуулах үйл ажиллагааны тухай” М. Очирболд /Багш/, П. Зоригтбаатар /Багш/ Эдийн засаг, бизнес, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага гэсэн чиглэлүүдээр 2017-2018 оны хичээлийн жилд ЭШБХ-д тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн олны хүртээл болгож байна.


МЕТАФОР ХЭРЭГЛЭЭГ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ҮНДЭСНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ХЭВ ШИНЖЭЭР ИЛЭРХИЙЛЭХ ТУРШИЛТ СУДАЛГАА Санжмятавын Ганцэцэг1, Түвдэннямын Сумъяа2, Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ3 1,2,3 Мандах Бүртгэл Их Сургууль 1 s.ganaa05@gmail.com, 2suugii_t99@yahoo.com, 3 oyunaa_nomin@yahoo.com Хураангуй Метафорыг илэрхийлэгч үгс дангаараа обьектив утгатай үгсийн сангийн нэгж юм. Харин нийлэмжийн түвшинд утгын сэтгэлгээний субьектив чанарыг салбар шинжлэх ухаануудын уулзварт судлах асуудлыг эрдэмтэд сонирхсоор байна. Метафорын энэхүү концептлаг шинж нь гадаад хэлийг сурч байгаа хүний сэтгэлгээний хэв шинжийг тэрхүү хэлээр илрэх соѐлын менталитэд1 уусгаж таниулах хэрэгцээ зайлшгүй урган гарч байна. Тиймээс бид судалгааны ажилдаа Мэргэжлийн англи хэлэнд илэрч буй метафор шинжийг үндэсний сэтгэлгээний хэв шинжийн үүднээс судалж, англи хэлний заах арга зүйг боловсронгуй болгох санал дэвшүүлж байна. Түлхүүр үгс: мэргэжлийн англи хэл, заах арга зүй, метафор, сэтгэлгээний субъектив чанар, үндэсний сэтгэлгээний хэв шинж, Өнөөгийн хүн төвтэй нийгэмд конструктивизм, когнитивизм2, прагматизм, экзистенциализмын онолуудыг их, дээд сургуулийн сурганы арга зүйд баримталж, хөгжүүлэх сургалт, оюуны хөгжлийн суурь чиг хандлага болж байна. Эдгээр үзэл баримтлалууд нь суралцагчдын сонирхол, сэдлийг хөгжүүлэх, тэдний бодит хэрэгцээнд тулгуурласан шинжлэх ухаан хоорондын уялдаат зарчим бүхий сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрийн уян хатан боловсруулалт, арга технологийн оновчтой хэрэглээг хангахад ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс үндэстнүүдийн соѐлын ялгаа, орон зай, цаг хугацаа, эдийн засаг, нийгмийн амьдралын хэв маяг, үндэсний сэтгэлгээний онцлогийг метафороор илэрхийлэх хандлагыг төрөл бус хэлний зэрэгцүүлсэн судалгаанд авч үзэх шаардлага тулгарч байна. Метафорийн тухай ойлголтыг хамгийн анх Грекийн философич Аристотель “Туурвилзүй”бүтээлдээ чухалчлан авч үзсэн бөгөөд метафор нь эртнээс өрнө дорнын утга уянгын зохиол бүтээлд түгээмэл хэрэглэгдсээр иржээ. Түүнчлэн 1980-аад оноос хэл шинжээч Ж.Лакоф, М.Жонсон нар метафорын тухай онол үзэл баримтлалыг хэл шинжлэлийн судалгаанд дэвшүүлсэн. Тэд ерөнхий хэл шинжлэлийн үүднээс метафорын мөн чанар нь нэг юмны гол шинжийг өөр зүйлд оноож, ойлгож, хүлээж авахад оршдог бөгөөд энэ нь зөвхөн хэлэнд буюу өөрөөр хэлбэл үгэнд хамаарах төдий зүйл биш юм гэж тодорхойлж байжээ. (2002) 20-р зууны сүүлээс метафор судлалыг сэтгэц, танин мэдэхүй, бүтэц хэл шинжлэл гэх мэт салбар шинжлэх ухаануудын өргөн хүрээнд судлах болжээ. Сэтгэц хэл шинжлэлийн үүднээс хүний сэтгэхүйн үйл явц нэлэнхүйдээ метафорчлагдсан байдаг (Lakoff) гэж үзсэнээр бүтээлч сэтгэлгээ бол мэдээлэл авахаас эхлээд шийдэлд хүрэх хүртэл үргэлжлэх сэтгэхүйн нийлмэл үйл юм гэж тодорхойлдог (Ц.Оюунчимэг, 2012).

1 2

Менталит-үндэсний сэтгэлгээний төлөвшил Когнитивизм-танин мэдэхүйн онол


Өөрөөр хэлбэл үйл явдлыг ахуй, юмс, үзэгдэл гэх мэт бодит ойлголтод тулгуурлан зүйрлэх, ѐгтлох, тойруулах зэрэг хийсвэр аргаар бодьжуулж, илэрхийлэх явдал нь сэтгэхүйн үйлдлүүдтэй холбоотой байдаг. Метафорыг когнитив хэл шинжлэлийн концептуаль метафорын хүрээнд судлах болсон ба энэхүү онолыг анх Ж. Лакофф, М. Жонсон нар 1980 онд “Mеtaphore dans la vie quotidienne” номондоо тусгаж, метафорын тогтолцоо нь когнитив механизм мөн гээд хүний сэтгэхүйн явц их олон тохиолдолд метафорлог гэж үзсэн. Үүнээс үзэхэд ухахуун концепт3 нь ухагдахуунаас үндэсний онцлогийг агуулснаараа ялгагддаг байна. Өөрөөр хэлбэл ухагдахуун нь уг юмны гол шинжийг заадаг бол ухахуун нь гол бус шинж (сэтгэл хөдлөл, дүрслэл, үнэлэмж)-ийг агуулсан байдаг гэж Ю.С.Степанов, В.А.Маслова (2007) нарын эрдэмтэд үздэг. Харин эрдэмтэн Ц.Магсар (2016) когнитив онолын үүднээс метафорыг тодорхойлохдоо бодит байдлыг танин мэдэх хэрэгсэл, хүний туршлагыг эрэмбэлж, ертөнцийн талаарх мэдлэг төсөөллийг бүтэцчилэх багаж хэмээн онцгойлон үзсэн. Энэ нь метафорыг бүтээгч үгс дангаараа бие даасан объектив утгатай, үгсийн сангийн нэгж хэдий ч нийлэмжийн түвшиндээ сэтгэлгээний субъектив чанарыг агуулж байдгийн хувьд суралцагчийн танин мэдэх үйл ажиллагааг бүтээлч шийдлээр зохион байгуулах, сэдэлжүүлэх, тэдний бие даасан бүтээлч үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн орчин үеийн чиг хандлагатай нийцэж байгаа юм. Үндэсний сэтгэлгээний хэв шинжийн үүднээс авч үзвэл судлаач Чантал, Крозет нарын “Соѐл хоорондын харилцааны чадамж-Хэлний боловсрол” бүтээлд гадаад хэлийг эзэмшиж байгаа хүмүүс зорилтот хэлээр (англи хэл) илэрч буй аспектүүдийг ойлгож, тэдгээрийг олон соѐлын харилцаанд ашиглахад зорилтот хэл ба соѐлын шүтэлцээт байдлыг ойлгосноор соѐлын мэдлэг бүтээж, соѐлын үнэлэмж төлөвшиж, улмаар соѐл хоорондын харилцааны чадамж эзэмшдэг хэмээн судлаачид томъѐолжээ ( 1995). Тухайлбал эрдэмтэн Ж.Баянсан (2002) соѐл-хэлт үндэстний эртнээс нааш аж төрж ирсэн нутаг орон, түүний байгалийн байдал, эрхэлж буй аж ахуй, аж төрөх ѐс буюу амьдралын хэв маяг, ѐс заншил, шашин шүтлэг тэргүүтний өвөрмөц онцлогоос үүдэж тухайн юмс үзэгдэл, үйл явдал, шинж чанар, нөхцөл байдал зэргийг үнэлэх үнэлэмжийн жишиг хэмжүүр эталонийг4 бий болгосон байдаг гэж үзжээ. Жишиг хэмжүүр нь харьцууллаас үүсч, харьцуулалт нь хэл шинжлэл, уран зохиол судлалын үндэс цөм нь зүйрлэл үүсэх гол арга учир тойруулал, егөөдөл, ѐгтлол, хэтрүүлэл нь эдгээрээс сурвалжтай нь тухайн үндэстний сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлох гэрч баримт болдог гэж эрдэмтэд үздэг байна. Энэ талаас нь авч үзвэл дэлхийн улс үндэстэн далд утгатай шууд бус нэрлэлт үүсгэх тухайлбал зүйрлэх, тойруулах, егөөдөх, зэрэг олон аргаар метафорыг хэрэглэдэг бөгөөд үүнийг хэрхэн ойлгох нь харилцагчийн суурь мэдлэгтэй холбоотой байдаг. Судалгааны хэсэг Мандах Бүртгэл их сургуулийн мэргэжлийн англи хэл-2 хичээлийг судалж байгаа оюутнуудаас тандалтын болон туршилт судалгаа авч, анализ хийж дүгнэлээ. Тандалт судалгааны үр дүнг график 1,2-оор харуулав.

3 4

Концепт-ухахуун(үндэсний онцлогийг агуулсан шинж ) Эталон-үндэсний соѐлын үнэлэмжийн жишиг хэмжүүр

6


1-р даалгаварт “eat-away at profit” метафор (зүйрлэл)-ыг хэлц үйл үг, өвөрмөц хэлц, үйл үгийн алинд нь хамааралтайг сонгох асуулт оруулсан нь оюутнуудын англи хэлний үгзүйн болон хэлзүйн мэдлэгийг тандах зорилготой байлаа. Энэ даалгаварт “Хэлц үйл үг” гэсэн хариултыг нийт судалгаанд оролцогчдын 40%, “Үйл үг” гэсэн сонголтыг 14% тус тус сонгосон нь суралцагчид үйл үг, хэлц үйл үгийг өвөрмөц хэлцээс нарийвчлан ялгаж мэдэхгүй байгаа нь харагдаж байна. 2-р даалгавраар мэргэжлийн англи хэлний агуулгын хүрээнд судлагдаж буй англи метафорыг ( зүйрлэлийг) монгол хэлэнд зүйрлэх утгатай нь тохируулах асуулга нь төрөл бус хэлийг зэрэгцүүлэн судлаж байгаагийн хувьд эх хэл болон үндэсний сэтгэлгээний онцлог хэрхэн илэрч байгааг тандахыг зорьсон. Даалгаврын гүйцэтгэлийн дүнгээс нийт 5 оноо буюу бүх хэллэгийг зөв тохируулж чадсан суралцагч 32%, 4 оноо 14% 40% авсан суралцагч 0%-тай, 3 оноо авсан суралцагч Хэлц үйл үг 27%, 2 оноо авсан Өвөрмөц хэлц суралцагч 8%, 1 оноо Үйл үг авсан суралцагч 14%, 0 46% оноо авсан нь 19%-ийг тус тус эзэлж байна. Энэ үр Зураг 1. Судалгааны асуулгын 1-р даалгаврын үр дүн дүн оюутнуудын сэтгэхүйн үйл харьцангуй метафорчлагдсан (32%) байгааг илэрхийлж байна. Нөгөө талаас метафорын талаарх ойлголтгүй хэдий ч үндэсний сэтгэлгээний онцлог шууд бусаар илрэх хандлагатай 14%, огт ойлголтгүй (19%) байгаа нь оюутнууд эх хэлний суурь мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Иймд багш нар гадаад хэлний 0 оноо 5 оноо заах арга зүйд үндэсний соѐлын 19% 32% менталитийг хөгжүүлэх аргыг ашиглах 1 оноо шаардлага гарч байгаа юм. 14% Туршилт судалгаа. Туршилт судалгааг 4 оноо оюутны танин мэдэхүйн чадварт тулгуурлан 0% өвөрмөц хэлц нь үгийн утга шилжиж өөр нэгэн ухахуун, утга санааг илэрхийлэх ба 2 оноо тухайн ард түмний сэтгэлгээ нэвт шингэсэн, 3 оноо 8% 27% нийлэмж үг юм гэсэн ойлголтыг өгсөнөөр оюутан өвөрмөц хэлцийг үйл үг, хэлц үйл Зураг 2. Судалгааны асуулгын 2-р үгээс ялган таних чадвар (65%) өссөн байна. даалгаврын үр дүн (график- 3) Хэл шинжлэлийн үүднээс өвөрмөц хэлцийн талаар ерөнхий ойлголт өгөөгүй тохиолдолд түүнийг үгсийн сангийн утгын хувьд хольж будилах нь энгийн үзэгдэл юм.

7


Туршилт судалгааны 2-р даалгаварт гадаад хэл заах (сонсох ба хэл ярианы, харааны төсөөллийн, биеийн хөдөлгөөн, оролцоонд суурилсан) аргуудыг ашиглан оюутнуудад зүйрлэлүүдийг тохируулах хэлбэрээр (Pigs get fat, hogs get slaughtered -Шунал ихэдвэл шулам болно, Fat cat-нударган баян) өгч метафорыг (зүйрлэл) хэрхэн ойлгож байгааг авч үзэв. Үүнээс үзэхэд туршилт хичээлд оролцсон нийт оюутнуудын 3% хангалтгүй үнэлгээ авсан нь тэдний үндэсний соѐлын суурь үнэлэмж /мэдлэг/ дутмаг мөн тухайн ухахууныг хэрхэн хүлээж байгаа нь хийсвэрлэн сэтгэхүйн хурд харилцан адилгүй байгааг илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр оюутнуудын 97% нь өвөрмөц хэлцийн утгыг эх хэл, үндэсний Өвөрмөц Хэлц үйл үг Үйл үг хэлц сэтгэлгээний онцлогт Тандалт судалгаа 40% 46% 14% тулгуурлан таньж Туршилт судалгаа 30% 65% 5% мэдэснээр төрөл бус хэлний ижил ба Зураг 3. Тандалт болон туршилт судалгааны үр дүнгийн харьцуулалт ялгаатай талыг таниж ойлгох, улмаар хэрэглээнд оруулах чадвар төлөвших хандлагатай байна. Оюутны танин мэдэхүйн чадварт тулгуурлан зорилтот буюу англи хэлний өвөрмөц хэлцийг тогтоох, бодит харилцаанд хэрэглэхэд тухайн хүний ерөнхий суурь мэдлэг болоод зорилтот болон төрөлх хэл, соѐлын шүтэлцээт байдалтай салшгүй холбоотой байна. Зураг 5-аар туршилт хичээлд оролцсон оюутнуудын 92% нь метафорыг ойлгож хэрэглэхэд а) сонсох ба хэл ярианы арга (audio-lingual method), б) харааны төсөөллийн арга, в) биеийн хөдөлгөөн, оролцоонд суурилсан (kinesthetic) аргуудыг илүү үр дүнтэй гэж үзсэн бол 8% нь сэтгэхүйн хурд удаан, сурахуйн үйлд хандах хандлага сул, ерөнхий суурь мэдлэг хангалтгүй байна.

Тандалт судалгаа Туршилт судалгаа

5 оноо 32% 97%

4 оноо 0% 0%

3 оноо 27% 0%

2 оноо 8% 0%

1 оноо 14% 3%

0 оноо 19% 0%

Зураг 4. Тандалт болон туршилт судалгааны үр дүнгийн харьцуулалт

8


Туршилт судалгаандаа сургалтын сонсох ба хэл ярианы арга (audio-lingual method), харааны төсөөллийн арга (visual method), биеийн хөдөлгөөн, оролцоонд суурилсан (kinesthetic) аргуудыг 3% 5% 0 Метафор /зүйрлэл/-ийг ойлгож хэрэглэхэд хослуулан ашигласан нь үр дүнтэйн дээр харааны төсөөллийн (visual method) Тийм арга нь метафорыг ойлгоход арай дөхөм нь Үгүй судалгааны үр дүнгээс Мэдэхгүй 92% харагдаж байна. Тиймээс Ойлгомжгүй багш нар зорилтот хэл, соѐлын салшгүй уялдааг тусгасан сургалтын арга, Зураг 5. Гадаад хэлийг заах аргын сонголт технологийг сургалтанд бүтээлчээр ашиглах мэргэжлийн хариуцлага хүлээхийн зэрэгцээ Биеийн багшийн хөгжлийн Сонсох ба хөдөлгөөн, хэл ярианы асуудлууд ч хамтдаа оролцоонд арга суурилсан шийдэгдэх онцлогтой юм. арга 32%

33%

Харааны төсөөллийн арга 35%

Зураг 6. Сургалтын арга ашиглалтын

Дүгнэлт Гадаад хэл сурахад оюутнаас сэтгэхүйн хурд, хүлээж авах чадварыг шаардаж байдгийг судалгааны үр дүн харуулж байна. Үндэсний сэтгэлгээний хэв шинжийн үүднээс зорилтот хэлийг сурахад үндэсний соѐлын үнэлэмжийн жишиг хэмжүүр /эталон/-ийг харгалзах нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, оюутны сурах идэвхийг сайжруулах давуу талтай нь тандалт болон туршилт судалгаанаас харагдаж байна. Мэргэжлийн англи хэлний хичээлийг заахад тааралддаг метафорыг хэл соѐлын шүтэлцээнд тулгуурлан сургалтын холимог арга, технологийг ашиглах нь оюутны гадаад хэл сурах бодит хэрэгцээг хангахад зохих нөлөө үзүүлэх нь бидний туршилт хичээлээр батлагдлаа.

9


Номзүй Byram, M. (1988). Cultural Studies in Foreign Language Education. The University of Michigan: Multilingual Matters. Kramsch, C. (1 June, 1995). Context and Culture in Language Teaching. Applied Linguistics, Volume 16, Issue 2, 264-267. Lakoff, G. (3002). Metaphors we live by. The university of Chicago Press. Б.Сумъяа. (1998). Нүүдэлчид ба соѐл. Б.Сумъяа-Д, Монголын нүүдэлчдийн соѐл (хуудсд. 101-106). Улаанбаатар хот: Адмон ХХК. В.А.Маслова. (2007). Введение в когнитивную лингвистику. Москва. Ж.Баянсан. (2002). Соѐл,хэл,үндэсний сэтгэлгээ. Улаанбаатар. Ц.Магсар. (2016). Цаг үе ба метафорчилах сэтгэлгээ. Ц.Оюунцэцэг, Ж. (2016). Гадаад хэл соѐл, даяарчлал. Гадаад хэл заах арга зүйн асуудал, 47-49. Ц.Оюун (2012). Их, Дээд сургуулийн заах арга зүйн ухаан. Улаанбаатар: Соѐмбо Принтинг.

10


ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ИННОВАЦИ БОЛОН ГАДААД ХУДАЛДАА Л.Дансранбавуу1a*, Б.Нацагдорж2b, С.Цолмон 3c 1 2

Докторант, Багш, Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол Улс

Доктор (Ph.D), Дэд профессор, Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 2

Доктор (Ph.D), Профессор, Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс a

dansranbavuu@mandakh.mn , b natsagdorj@mandakh.mn , c tsolmon@mandakh.mn

Хураангуй Монгол Улсын бодит эдийн засаг нь 2009 онд -1.3%-иар буурсныг эс тооцвол 20002016 оны хооронд 1.1-17.3%-иар буюу дунджаар 7.0%-иар өсөж ирсэн. Улс орны эдийн засгийн энэхүү бодит өсөлт нь ард иргэдийн амьдралд тэгш бусаар нөлөөлж, орлогын ялгаа нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжсэн ЖДҮ-үүдийг хөгжүүлэх бодлогууд төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа нь 2017 онд ядуурлын түвшин 2014 оны түвшнээс 8 пунктээр нэмэгдэж, 29.6%-д хүрсэн, 2013 оны жилийн эцэст 7.8%-тай байсан ажилгүйдлийн түвшин 2016 жилийн эцэст 8.6%, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 9.1% болж нэмэгдсэнээс харагдана. Гадаад худалдааны нийт эргэлт 2012 оны жилийн эцэст 11.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны жилийн эцэст 8.3 тэрбум ам.доллар болж 2.8 тэрбум ам.доллараар буюу 25.6%-иар унасан байна. Бид энэхүү судалгааны ажлаараа эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ХАА-н салбарын хувь нэмрийг судалсан бөгөөд, эдийн засгийн бодит өсөлтийн үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд экспортод чиглэсэн ажлын байруудыг олноор үүсгэх хөгжлийн бодлого явуулах, үүнд ХАА-н салбарыг бодлогоор хөгжүүлэх, инновацийг ашиглах талаар санал зөвлөмж боловсруулсан. Түлхүүр үг: Эдийн засгийн өсөлт, хэмжээний хэмнэлт, даяарчлал, инноваци, экспорт Оршил Эдийн засгийн тогтвортой, жигд хөгжил нь хүн амын амьжиргааны түвшнийг сайжруулж, ирээдүйдээ итгэх итгэлийн суурь нөхцөл болдог. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах үүднээс, ядуурал, өлсгөлөнг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг 8 зорилго, 18 зорилт бүхий Мянганы хөгжлийн зорилтуудыг дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүн оролцсон НҮБ-ын Мянганы дээд хэмжээний уулзалтаар 2000 онд баталсан (UN, 2000) бол байгаль орчны өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдал, инноваци, зохистой хэрэглээ зэрэг 17 зорилгуудыг агуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг дэвшүүлэн дэлхий нийтээр хэрэгжүүлэн ажиллаж байна (UN., 2015). Үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” (УИХ., 2008)-ыг, 2016 оны 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг тус тус батллаж, мөрдөн ажиллаж байна (УИХ.., 2016). Дээрх бодлогын баримт бичгийг батлан гаргах зэргээр эдийн засгийн зорилгыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, томьѐолон гаргасан ч хэрэгжүүлэх тал учир дутагдалтай байна. Бидний судалгааны ажил нь нэг хүнд ноогдох ДНБ-ийг хэрхэн өсгөх, нэг хүнд ноогдох хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, уул уурхайн бус үйлдвэрлэл, 11


түүний дотор ХАА-н салбарын үйлдвэрлэлд инновацийг нэвтрүүлэх, сүүлийн үеийн технолгиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд борлуулах гадаад худалдааг авч үзсэн болно. 1.

Эдийн засгийн хөгжил, даяарчлал, ХАА-н кластер, гадаад худалдаа

Сүүлийн жилүүдэд, эдийн засгийн хөгжил гэж юуг ойлгох, өрсөлдөх давуу талуудаа хэрхэн тодорхойлох, улс орны хөгжлийг даяарчлалтай хэрхэн үр дүнтэй уялдуулах вэ, улс орны хөгжилд гадаад худалдааг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ зэрэг асуудлууд нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг байнга татаж байна. Энэхүү бодлогын уялдааг хангах цорын ганц боломж нь компаниудын үр ашигтай хамтын ажиллагаа буюу кластерт суурилсан бодлого болж байна [Williams, 2000]. 1.1.

Эдийн засгийн хөгжил

Улс орны эдийн засгийн өсөлтийг хэмжих, үүнийг нь бүс нутгийн хэмжээнд харьцуулахад тухайн улсын эдийн засгийг дотоод хэрэглээний болон экспортын гэж хоѐр хувааж авч үздэг онол юм (Isaro, 1965). Энэхүү онолоор экспорт нь тухай бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн суурь болж, ажил эрхлэлтийг дэмжин, хөгжлийн онцлог шинж чанарыг харуулж чаддаг. Экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа эдийн засгийн салбарууд болон компаниуд нь дотоод зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болон үйл ажиллагааны хамаарал бүхий эдийн засгийн салбаруудад хүчтэй үржүүлэх нөлөөлөл үзүүлж, хамтдаа хөгжих үндсийг бүрдүүлдэг [Alicja, 2009]. Тогтвортой хөгжил гэдгийг [Dagsupta, 2007] одооны болон ирээдүйн үеийнхний амьдралын дундаж түвшин ямар ч үед буурахгүй байхыг хэлнэ гэж тодорхойлсон бол, хүртээмжтэй өсөлтийг [Ali, 2007] нийгмийн баялгаас тэгш хүртэх байдал гэж тодорхойлжээ. Азийн орнуудын хөгжлийн түүхээс харахад эдийн засгийн өндөр өсөлт нь иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй байна. Иймээс эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нь чухал (Л.Дансранбавуу Б. Г., 2017). Дэлхийн банкны [World Bank, 2009] судалгааны тайланд хүртээмжтэй өсөлтийг эдийн засгийн олон салбарыг хамрах өсөлт (broad based growth), үр өгөөжийг хуваалцдаг өсөлт (shared growth), өргөн хүрээг хамрах өсөлт (broad based growth)-ийн аль алины шинж чанарыг хадгалж байдаг гэж тодорхойлсон. Хурдтай, тогтвортойгоор ядуурлыг бууруулах нь хүн болгонд хүртээмжтэй байх, үүний тулд хүн болгон ажил эрхэлж, хувь нэмрээ оруулах эдийн засгийн өсөлтийг шаарддаг. Ялангуяа илүү олон хүнийг ажлын байраар хангах боломжтой, хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудад буюу ХАА, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна. 1.2.

Даяарчлал

Орчин үед эдийн засаг жилээс жилд улам бүр даяарчлагдаж, улс дотроо өрсөлдөх бус дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боллоо. Үүнд мэдээллийн технологи, тээвэр ложистикын хурдтай хөгжил, тээврийн зардлын бууралт нөлөөлж байна. Даяарчлагдсан эдийн засаг нь зөвхөн өрсөлдөөн, аюул ослыг үүсгэгч биш бөгөөд хамтрах, зах зээлээ тэлэх урьд өмнө байгаагүй өргөн боломжуудыг олгож байна (Л.Дансранбавуу, 2017). Даяарчлалыг амжилттай ашиглаж, үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн улсуудын тоонд 1980-аад оноос эхлэн бодит ДНБ-ээ жилд 10 орчим хувьтай өсгөж ирсэн БНХАУ, 8 орчим 12


хувиар жил бүр өсгөсөн Азийн 4 бар гэгдэх Гонконг, Сингапур, Тайван, Өмнөд Солонгос зэрэг орнууд ордог бол 1965-1980 онуудад бодит эдийн засаг нь жил бүр 6 орчим хувиар өсөж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан Латин Америкын орнуудын бодит өсөлтийн дундаж хувь 1980-аад оноос эхлэн 1.6 хувиас хэтрэхээ байж, эдийн засгийн хямралд орж эхэлсэн. Сингх Зүүн Азийн орнуудтай харьцуулахад Латин Америкын хөгжлийн бодлогын алдааг дараах байдлаар тайлбарласан. Нэгдүгээрт, Латин Америкын орнууд гадаад зээлийг ирээдүйд ашиг олох, үйлдвэрлэлийн зориулалтаар бус төсвийн урсгал алдагдлыг хаах зэрэгт түлхүү ашигласан. Хоѐрдугаарт, үйлдвэрлэлийг дэмжин олгох зээлийн бодлогоо экспортод чиглүүлэх бус, импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглүүлсэн. Энэ бүхний эцэст, Латин Америкын орнууд зээлийг эргэн төлөх 1980-аад оны үеэс гадаад өрийн дарамтад орж, эдийн засгийн өсөлт нь саарсан (Singh, 1994). Даяарчлалыг ашиглах, ялангуяа импорт орлох бүтээгдэхүүнд суурилж хөгжих гэсэн манайхаас хэдэн 10 дахин олон хүн амтай ч гэсэн мухардалд орсон Латин Америкын орнуудын алдаатай бодлогыг давтахгүй байх дараагийн нэг шалтгаан бол эдийн засгийн ухааны “хэмжээний хэмнэлт”-ийн тухай ойлголт юм. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлснээр компани нэгжийн зардлыг бууруулж хэмжээний хэмнэлтийг ашиглаж болох тухай анхны тодорхой ойлголтыг А.Смит, К.Маркс нарын бүтээл, санаанууд дээр тулгуурлан 1977 онд Ж.Панзар, Р.Виллиг нар анх гаргасан [Panzar, 1977].

Зураг 1. Хэмжээний хэмнэлт (Эх сурвалж: www.wikipedia.org ) Урт хугацаанд, ямар нэгэн бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэвэл бүтээгдэхүүний нэгжийн өртөг нь үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд оновчтой хэмжээний ойролцоо(Q2 хэмжээтэй ойролцоо үйлдвэрлэгдэж) байгаа, дэлхийн хаа нэгтээ ажиллах үйлдвэрийн нэгжийн өртгөөс өндөр гарна. Улаанбаатар хотод Монгол улсынхаа 3 сая хүрэхгүй хүний зах зээлд зориулж үйлдвэрлэж байгаа хувцас Вьетнам, Бангладеш, Хятад зэрэг аль нэг улсад үйлдвэрлэгдсэн, даяарчлагдсан зах зээлд зориулж, массаар үйлдвэрлэгдсэн хувцаснаас үнэтэй гарна. Даяарчлагдсан зах зээл дээр нэгжийн өртгөөр, чанараар өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн улсын онцлог дээр, ялангуяа ХАА-н салбарт тулгуурлан бий болгох, үүний тулд компани хоорондын хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, кластерийг ашиглах нь манай улсын хөгжлийн гарц юм. 1.3.

ХАА-н кластер

13


Кластерыг хялбараар “Хоорондоо ойр оршдог байршлаар дамжуулан давуу талуудыг үүсгэдэг үйлдвэрүүдийн газар зүйн нэгдэл” гэж тодорхойлсон байдаг [Bosworth, 1996]. Кластерыг арай өргөн хүрээнд Портер “Бизнесийн тодорхой нэг салбар дахь өөр хоорондоо үйл ажиллагааны уялдаатай компани болон институцуудын газар зүйн нэгдэл” гэж тодорхойлсон (Porter, 1998). Хөгжиж буй ихэнх орны ХАА-н салбарт хөгжлийн асар их боломж байдаг. Өндөр хөгжилтэй улсуудын хөгжлийн суурь нь ХАА-н салбар байдгийг санах хэрэгтэй. Гэлээ гэхдээ хөгжиж буй орнуудын ХАА-н салбарт ажиллагсадын ядуурлын түвшин их, дундаж орлого байх нь нийтлэг байдаг. ХАА-н салбарын кластерыг хэвтээ, босоо чиглэлийн болон тэдгээрийг дэмжих холболтуудыг үүсгэсэн нэмүү өртгийн сүлжээ гэж тодорхойлж болдог бөгөөд дараах байдлуудаар ангилан үзэж болдог. Нэгдүгээрт, даяарчлагдсан нэмүү өртгийн сүлжээ нь даяарчлагдсан эдийн засагт бүс нутгийн хөгжлийн ач холбогдлыг харуулна. Хоѐрдугаарт, ХАА-н бизнесийн цогцолбор нь ХАА-н тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түүнийг зах зээлд гаргахад шаардагдах өөр хоорондоо хамааралтай бүхий л үйл ажиллагааг хамаарах бөгөөд цогцолборын гишүүд нь бусдаасаа байнга хамаарч байхыг илэрхийлдэг (Simons, 1992). Гуравдугаарт, ХАА-н үйлдвэрлэлийн парк нь зөвхөн ХАА-н бүтээгдэхүүнүүдийг боловсруулах зорилготой тээвэр, агуулах, савлагааны үйлчилгээ, үйлдвэрийн байр зэргийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр хамтран ашиглах боломжтой цогцолбор юм. Дөрөвдүгээрт, ХАА-н бүтээгдэхүүний экспортын бүсүүд гэж ХАА-н экспортыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдах кластеруудыг хэлнэ. Тавдугаарт, ХАА-н бүтээгдэхүүн, хүнсний экспортын консорциум нь ЖДҮ-үүдийг өөртөө нэгтгэдэг бөгөөд хамтын хүчээр, гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хилийн чанадад борлуулж, зах зээлээ тэлэх зорилготой байдаг (UNIDO, 2003). Зургадугаарт, “Нэг тосгон-Нэг бүтээгдэхүүн” арга нь Япон улсаас гаралтай бөгөөд нэг тосгон нэмүү өртөг бүтээх нэг л бүтээгдэхүүний үйлдвэрэлээр төрөлжиж, үүн дээрээ маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэмжлэг авч төгөлдөржүүлдэг. Долдугаарт, улс доторх инновацийн систем(Subnational Innovation System) гэдэг нь үйлдвэрлэлийн кластераас хил хязгаараараа ялгагддаг. Тухайлбал улс доторх инновацийн систем нь засаг захиргааны хилээр зааглагдах нь олонтаа байдаг (Galvez-Nogales, 2010). ХАА-н кластерийг сайтар хөгжүүлсэн улсын жишээнд Чили болон Малайз улсууд ордог. Хөгжлийн эхэн үедээ байгалийн эрдэс баялгийн үйлдвэрлэлд суурилж эдгээр улс өнөөдөр эрэлт нь байнга нэмэгдэж байгаа, үнэ өндөртэй ХАА-н бүтээгдэхүүнүүдийн томоохон үйлдвэрлэгчид болоод байна. Энэ 2 улсын туршлагаас харахад, дэд бүтэц, бизнесийн үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлэх болон экспортын туслалцаа үзүүлэх зэргээр дамжуулан Засгийн газар нь үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна [the UN, 2007]. 2.

Монгол Улсын эдийн засгийн болон гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал

Сүүлийн жилүүдэд, дэлхий дахинд, ялангуяа БНХАУ-д эрдэс, түүхий эдийн зах зээлийн эрэлт, үнэ буурч байгаа нь Монгол Улсын төсвийн орлого бүрдэлтэд хүндрэл учруулж, гадаад өрийн хэмжээг өсгөн, эдийн засгийн өсөлт буурахад хүргэсэн. Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр илэрхийлэгдсэн бодит ДНБ 2010-2016 оны хооронд 9.8 их наяд төгрөгөөс 16.0 их наяд төгрөг болж, 63.3 хувиар өссөн. Сангийн Яамны мэдээллээс харахад Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2016 оны жилийн эцэст 5,852.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 131.3 тэрбум төгрөгөөр буюу 2.2 хувиар буурчээ. Үүнд макро эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа эдийн засгийн өсөлт 2015 онтой харьцуулахад 1.4 пунктээр саарсан, ам.долларын ханшийн өсөлт, импортын тоо хэмжээ, экспорт буурсан зэрэг нь голлон нөлөөллөө. Төсвийн орлогын бууралттай холбоотойгоор төсвийн зардлыг 14


хэмнэлттэй зарцуулах, зарим ажил үйлчилгээг ирэх оны төсөвт тусган хойшлуулах шаардлага үүссэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд банкнаас зээл аван гүйцэтгэсэн ажлын хөлсийг төсвөөс авч чадахгүйд хүрч, ажилчдаа цомхотгох, банкны чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна. Энэ бүхнээс харахад төсвийн буруу төлөвлөлт, зарцуулалт болон эрдэс түүхий эдийн үнийн савлагаанаас хамаарч Монгол Улсын эдийн засаг хямралд ороод байна. Энэ бүхнийг залруулах, төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрүүдийг бий болгох үүднээс Монгол Улсын Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн батлан даалтын санг бий болгох, төсвийн худалдан авалт дээр дотоодын үйлдвэрлэгчдэд давуу тал олгох зэрэг олон ажлуудыг хийгээд байна. Энэ бүхний үр дүнд, 2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 53 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхлэгчид ажиллаж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь 1-9 ажиллагсадтай байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлд 2009-2016 оны хооронд 745.5 тэрбумыг зарцуулсан байна (ХХААХҮЯ, 2017). Дэлхийн дундажаар улс орнуудын гадаад худалдааны ДНБ-д эзлэх хувь хэмжээ 29.4% байгаа бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 50.8% байна. Энэ үзүүлэлтээр дэлхийн дундажаас өндөр байгаа сайн талтай ч нийт экспортод зөвхөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 71.0-89.2%-ийг дангаараа эзэлж, төдийлөн буурахгүй байгаа нь манай улсын төсвийн орлогод дэлхийн зах зээлийн үнээс хамаарсан эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байна. Хүснэгт 1. Монгол Улсын гадаад худалдааны зарим үзүүлэлтүүд, сая ам.доллар Үзүүлэлтүүд 2012 2013 2014 2015 2016 Нийт эргэлт 11,123.0 10,626.9 11,011.0 8,466.8 8,274.5 Экспорт 4,384.7 4,269.1 5,774.3 4,669.3 4,916.3 Импорт 6,738.4 6,357.8 5,236.7 3,797.5 3,358.1 Тэнцэл -2,353.7 -2,088.8 539.2 871.8 1,558.2 Уул уурхайн экспорт 3,909.6 3,495.5 4,791.5 3,678.2 3,484.1 Эх сурвалж: ҮСГ 3.

Судалгааны арга зүй

Судалгаанд Кehinde болон бусад судлаачдын хамтарсан судалгааны ажилд тулгуурлан олон хүчин зүйлийн регрессийн загвар (OLS method), гранжерийн тестүүдийг ашиглав (Kehinde, Jubril, Felix, & Edun, 2012). Нигери улсын жишээн дээр хийсэн тус судалгаанд ашигласан дараах хүчин зүйлс дээр бид ХАА-н салбарын бодит ДНБ-ийн өсөлтийг нэмж оруулав. Үүнд: a. Хамаарах хувьсагч:  RGDP- Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хувиар b. Үл хамаарах хувьсагчид:  RAGDP- ХАА-н салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хувиар  EXPT- Ний экспорт, сая ам.доллар  IMPT- Нийт импорт, сая ам.доллар  FDI- Гадаадын нийт хөрөнгө оруулалт, сая төгрөг  GDPCBP- Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн, сая төгрөг.  INFRAT- Инфляцийн түвшин, хувиар  EXCRAT- Америк доллартай харьцах төгрөгийн ханш 15


 OPNSS- Эдийн засгийн нээлттэй байдлын үзүүлэлт, хувиар 4.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан хүчин зүйлсийн сүүлийн 23 жилийн тодорхойлох статистик үзүүлтүүдийг хүснэгт 2-т харуулав. Тухайлбал, бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2011 онд хамгийн их, 17.3 хувь, 2009 онд хамгийн бага, -1.3 хувь утгаа авч байсан бол тус хугацаанд дунджаар 6.1 хувийн өсөлттэй байжээ. Гэвч стандарт хазайлт нь 4.4 хувь байгаагаас үзвэл тогтвортой бус болох нь харагдаж байна. Хүснэгт 2. Хүчин зүйл тус бүрийн тодорхойлох статистик, 1994-өөс 2016 он

Mean Median

RGD P 6.1

RAGD P 3.7

GDPCB P 7233277

INFRA T 15.5

EXCRA T 1185.9

OPNS S 86.6

6.4

4.7

3041406

10.0

1170.4

87.8

17.3

21.1

646635 0

2393585 4

66.3

2145.5

109.7

-1.3

-19.2

356.1

258.4

30100

382103

1.1

409.3

61.1

4.4

10.9

2167. 8 1.0

181990 3 1.9

8173387

16.8

429.9

12.1

-0.6

1842. 1 0.8

0.6

1.0

1.9

0.3

-0.5

3.0 1.3

2.9 1.6

2.0 3.2

2.7 4.0

5.6 20.4

2.5 4.4

5.7 21.2

3.2 0.3

2.9 0.9

0.5

0.5

0.2

0.1

0.0

0.1

0.0

0.9

0.6

Maximu m Minimum Std. Dev.

Skewness Kurtosis JarqueBera

EXP IMPT T 2025. 2248. 7 0 1063. 1177. 9 3 5774. 6738. 3 4

FDI 124438 4 394494

Probabilit y Эх сурвалж: Судлаачдын тооцоолол Хугацаан цуваан өгөгдөл ашиглаж байгаа үед тогтвортой эсэхийг нь шалгах шаардлага гардаг бөгөөд судлаачид голчлон Augmented Dickey-Fuller тестээр шалгадаг. Тус судалгаанд ашиглаж буй үзүүлэлтүүдээс RAGDP буюу ХАА-н салбарын ДНБ-ны бодит өсөлтөөс бусад хүчин зүйлс нь хэвийн түвшиндээ тогтворгүй гарсан. Харин эдгээр үзүүлэлт нь 1 дүгээр эрэмбийн ялгавар авсаны дараа 90-95 хувийн ач холбогдлын түвшинд тогтвортой гарлаа. Хүснэгт 3. Юнит Рүүт тестийн үр дүн (Аugmented Dickey Fuller test) ADF Тестийн утга Шалгуур утга, Prob.* Хүчин Хэвийн Нэгдүгээр Хэвийн Нэгдүгээр зүйс үед ялгавар үед ялгавар RGDP -2.639351 -4.381151 0.1005 0.0029*** RAGDP -3.182401 -3.805269 0.0356** 0.0096*** EXPT 0.121350 -4.163426 0.9587 0.0063*** IMPT -1.148355 -3.333963 0.6772 0.0261** FDI -1.249540 -4.622439 0.6314 0.0018*** GDPCBP 0.158410 -6.163214 0.9627 0.0001*** 16

Хоцролтын зэрэг I(1) I(0) I(1) I(1) I(1) I(1)


INFRAT EXCRAT OPNSS

-1.148355 0.237266 -2.300555

-3.333963 -3.467659 -5.060108

0.6772 0.9687 0.1817

0.0261** 0.0198** 0.0007***

I(1) I(1) I(1)

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

*MacKinnon (1996) one-sided p-values.

Хүснэгт 4. Регрессийн загварын үр дүн /хамгийн бага квадратын арга-OLS method/ Variable C RAGDP LOG(EXPT) LOG(IMPT) LOG(FDI(-1)) LOG(GDPCBP) LOG(INFRAT) D(EXCRAT) D(OPNSS) RGDP(-1)

Coefficient Std. Error

t-Statistic

Prob.

28.74784 0.216374 2.883290 2.940321 3.033832 -6.796238 0.240051 -0.022726 0.085562 -1.106691

0.980157 3.138034 0.547708 0.596696 2.009310 -1.500906 0.282819 -4.028038 1.712051 -4.673584

0.3464 0.0086 0.5939 0.5618 0.0675 0.1592 0.7821 0.0017 0.1126 0.0005

29.32982 0.068952 5.264288 4.927672 1.509887 4.528091 0.848779 0.005642 0.049976 0.236797

Тайлбар: ***= 1%-, **=5%, *=10%-хувийн ач холбогдолын түвшин R2 = 0.907514; Adj. R2 = 0.838149; F-statistics = 13.08323; Prob (F-statistic) = 0.000063; DW stat = 1.823714; D(RGDP) = 28.7478431155 + 0.216373528906*RAGDP + 2.88328997351*LOG(EXPT) + 2.9403212574*LOG(IMPT) + 3.03383166291*LOG(FDI(-1)) 6.79623809865*LOG(GDPCBP) + 0.240050962323*LOG(INFRAT) 0.022725813931*D(EXCRAT) + 0.0855621952728*D(OPNSS) - 1.10669093856*RGDP(-1) Регрессийн загварын үр дүнгээс харвал бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт (хугацааны 1 үеийн хоцролттой) эерэг нөлөөлж байгаа бол ам.доллартай харьцах төгрөгийн ханш болон эдийн засгийн бодит өсөлтийн өмнөх 1 үеийн утгууд сөрөг нөлөө үзүүлж байна. Бусад хүчин зүйлсийн хувьд хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа ч эдийн засгийн нээлттэй байдлын үзүүлэлт нь 89 хувийн ач холбогдолын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна. Бидний судалгааг Нигери улсын жишээн дээр хийсэн Kehinde нарын судалгаатай харьцуулбал маш ойролцоо үр дүнтэй гарсан. Гол ялгаа нь манай улсын эдийн засгийн бодит өсөлтөд INFRAT буюу инфляцийн түвшин нөлөөлөөгүй ч, бидний судалгаанд нэмэлтээр оруулсан RAGDP буюу ХАА-н салбарын бодит өсөлт хүчтэй, эерэг нөлөө үзүүлж байна. Регрессийн загварын найдвартай байдлыг бид шалгаж үр дүнг хавсралтаар оруулав. Тухайлбал, үлдэгдэл хувьсагчийн утга нь хэвийн тархалттай эсэхийг шалгах Jarque Berra статистик нь 0.26 буюу хэвийн тархалттай байх магадлал 87.7 хувь гарсан (хавсралт 1), үлдэгдэл хувьсагч нь авторкорреляцтай эсэхийг тогтоох Q статистикийн коррелограмын функцаас харвал өмнөх аль ч үетэйгээ мэдэгдэхүйц корреляц хамааралгүй гарсан (хавсралт 2), хэсгийн буюу сериал корреляцтай эсэхийг шалгах Breusch-Godfreyийн LM тестийн F статистикийн утга 0.49 буюу магадлал нь 62.4 хувьтай (сериал корреляц байхгүй гэж) гарсан (хүснэгт 3) болон гетеростатистик шинж тэмдэг илэрсэн эсэхийг шалгах Breusch-Pagan-Godfrey тестийн F статистик утга 0.9158, түүний магадлал нь 0.54 17


хувь гарсан (хүснэгт 4) зэргээс үзвэл бидний тооцоолсон OLS загвар нь статистик ач холбогдолтой үнэлгээ болж чадаж байгааг харуулж байна. Эцэст нь бид эдгээр үзүүлэлтүүдийн хооронд урт хугацааны хамаарал байгаа эсэхийг Коинтэгрэшн (Johansen&Juselius, 1990) болон Гранжер учир шалтгааны тест ашиглан үнэлгээ хийв. Коинтегрэшн тестээс үзвэл эдгээр хүчин зүйлийн хооронд урт хугацааны хамаарал байж болох нь харагдав. Харин Гранжерийн тестийн үр дүнгээс харвал ДНБ-ны бодит өсөлт нь ХАА-н салбарын бодит өсөлтийн /F стат=19.8798, prob=0.0003/, валютын ханш нь ХАА-н салбарын бодит өсөлтийн /F стат= 9.24635, prob=0.0070/, гранжер шалтгаан болж байлаа. Өөрөөр хэлбэл, ДНБ-ны бодит өсөлт болон валютын ханш нь нэг жилийн дараа хоцролттойгоор ХАА-н салбарын бодит өсөлтөд нөлөөлж байна. Энэхүү нөлөө нь 2 жилийн дараа мөн тодорхой хэмжээгээр үйлчилж байгаагаас гадна гадаадын хөрөнгө оруулалтад гарсан өөрчлөлт нь 2 жилийн дараа бодит ДНБ-ны өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлдэг /F стат=2.91686, prob=0.0832/ болох нь тогтоогдов. Дүгнэлт, зөвлөмж Өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн эхний үе шатандаа ихэвчлэн ХАА-д суурилж хөгжсөн байдаг. Учир нь ХАА-н салбар нь бага хөрөнгө оруулалтаар олон хүнийг ажлын байраар хангадаг, ажиллах хүчний багтаамж ихтэй салбаруудын нэг юм. Монгол Улсад одоо хэрэгжүүлж байгаа ЖДҮ-ийн бодлого нь нийгмийн боломжит нөөцийг хэт жижиглэн, нийт үр өгөөжийг бууруулж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийн үүднээс судалгааг эхэлсэн. Судалгаанд Кehinde болон бусад судлаачдын хамтарсан судалгааны ажилд тулгуурлан олон хүчин зүйлийн регрессийн загвар (OLS method), гранжерийн тестүүдийг ашигласан (Kehinde, Jubril, Felix, & Edun, 2012). Эдгээр эрдэмтдийн судалгаандаа ашигласан хүчин зүйлс дээр бид ХАА-н салбарын бодит ДНБ-ийн өсөлтийг нэмж оруулсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад, манай улсын эдийн засгийн бодит өсөлтөд RAGDP буюу ХАА-н салбарын бодит өсөлт, LOG(FDI(-1)) буюу 1 жилийн өмнөх ГШХО-д гарсан өөрчлөлт хүчтэй, эерэг нөлөө үзүүлж байна. Цаашид ГШХО болон ХАА-н бодит өсөлтийг зэрэг хангах, даяарчлагдсан зах зээлд чиглэсэн ХАА-н чиглэлийн цөөн кластерийг төрийн бодлогоор дорвитой дэмжих нь ажлын байруудыг олноор үүсгэж, иргэдийн ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг бодитойгоор бий болгох, улмаар ДНБ-ийн бодит өсөлтийг эрчимжүүлэх үндсэн бодлого болно. Өөрөөр хэлбэл, манай улс харьцангуй давуу тал болох ХАА-н салбартаа суурилан, хамтын хүчээр хэмжээний хэмнэлтэд дөхсөн, цөөн хэдэн салбарт төвлөрч хөгжих шаардлагатай байна. Ашигласан материал Ali, I. a. (2007). Measuring Inclusive Growth,. ADB, Asian Development Review, Vol 24. Alicja, S. (2009). Theories of regional and local development – Abridged review,. Bulletin of Geography, Socia-Economic Series, No 12. Bosworth, B. a. (1996). Connect the dots: using cluster-based strategies to create. Firm Connections, 4(2),, 1-6. Dagsupta, P. (2007). Measuring Sustainable Development: Theory and Application, . ADB, Asian Development Review, Vol 24. Galvez-Nogales, E. (2010). Agro-based clusters in developing countries: staying competitive in a globalized economy. Agricultural Management, Marketing and Finance. Isaro, P. a. (1965). General social, political, and economic equilibrium for a system of regions. Papers of the Regional Science Association. 18


Kehinde, A., Jubril, A., Felix, A., & Edun, F. (2012). Foreign trade and economic growth in nigeria: An empirical analysis. American Academic and Scholarly Research Journal, vol.4.no.5. Panzar, J. a. (1977). Economies of Scale in Multi-Output Production. The Quarterly Journal of Economics, Volume 91, Issue 3., 481-493. Porter, M. (1998). Clusters and the New Economics of Competition. . Harvard Business Review, 77-90. Simons, A. H. (1992). Management of agribusiness complexes. European Workshop on Integrated Systems in Agricultural Informatics, . Bonn, Germany.: ILB. Singh, A. (1994). Asian Economic Success and Latin American Failure in the 1980s: New Analyses and Future Policy Implications. . The Helen Kellogg Institute for International Studies. the UN, .. (2007 оны July). Agro-based industries and growth: prospects for Sub-Saharan Africa. хуудсд. 1-13. UN. (2000). Millenium Development Goals. Washington: The United Nations. UN. (2015). Sustainable Development Goals. Washington: The United Nations. UNIDO. (2003). Development of clusters and networks of SMEs: The UNIDO programme. A guide to export consortia. . Vienna,: United Nations Industrial Development Organization. . Williams, I. &. (2000). Local Partnership, Clusters and SME Globalization. Conference for Ministers responsible for SMEs and Industry Ministers. Milan, Italy. World Bank. (2009). What is Inclusive Growth?. Washington: World Bank. Л.Дансранбавуу. (2017). 21 дүгээр зууны эдийн засагт анхаарах зүйлс,. Хэрэглээний эдийн засаг сэтгүүл, Улаанбаатар. Л.Дансранбавуу, Б. Г. (2017). Орон нутгийн өсөлт, түүний боломжууд. МУИС-ийн Орхон ИС. УИХ. (2008). Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого. Улаанбаатар: УИХ-ын тогтоол. УИХ.. (2016). Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. Улаанбаатар: УИХ-ын тогтоол. ХХААХҮЯ. (2017). Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар хийсэн мэдээлэл. Улаанбаатар: ХХААХҮЯ.

19


ХХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТЭНД АНХААРАХ АСУУДЛУУД 1

М.Энхсүрэн1а*, Б.Ганбагана2b Ахлах багш, Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 2 Багш , Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс a Е-майл: enkhsuren@mandakh.mn b Е-майл: ganbagana@mandakh.mn

Хураангуй Монгол улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл бий болсон тул ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд зарим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсны нэг нь ХХОАТ болон НДШ юм. Уг өөрчлөлтийн хүрээнд ХХОАТ хамгийн багадаа 1.6%, даатгуулагчаас төлөх НДШ 2.5%-иар нэмэгдэхээр байна. Монгол улсын хувьд ХХОАТ-ыг шатлалтай болгож, орлогыг тэгшитгэх гэсэн оролдлого нь нэг талаасаа дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн зөв бодлого боловч нөгөө талаас зөвхөн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа тогтмол цалингийн орлоготой иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн нь татварын тэгш шударга байх зарчмыг гажуудуулсан хэрэг юм. Мөн орлогыг тэгшитгэх, баян ядуугийн ялгааг арилгах зорилгодоо хүрч чадахааргүй зөвхөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн болхи, алсын хараагүй, иргэдийн худалдан авах чадвар, амжиргааны түвшинг харгалзан үзээгүй буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Судалгааны үр дүнгээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлтийг олон хүн дэмжихгүй байгаа нь харагдсан бөгөөд энэ нь тэдний хувьд татвараас зугтах аргыг судлах нөлөөлөл үүсгэж байна. Түлхүүр үгс: татварын хувь хэмжээ, бодит татвар, цалингийн орлого, шаталсан хувь хэмжээ

Оршил Ямар ч төрийн тулгамдсан асуудал нь татварын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. Татварыг ямар хувь хэмжээгээр, хэнд ногдуулах нь засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос хамаардаг. Монгол улсын хувьд улс төрийн тогтолцооноос шалтгаалан татварын бодлого төдийлөн тууштай биш байгаа юм. Намын мөрийн хөтөлбөрт тусгагдагдсан татварын бодлого ихэнхдээ татварын ачааллыг бууруулахад чиглэгддэг боловч бодит байдал дээр хэрэгжих боломж нөхцөл нь бүрдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсад татварын хууль тогтоомжуудыг шинэчлэх, өөрчлөх ажил эрчимтэй өрнөж байна. Уг өөрчлөлтийн хүрээнд татварын бааз суурь өргөжин тэлж, улсын төсвийн орлого бүрдэлтэнд эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч татварыг зөвхөн улсын төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа төрийн бодлого нь иргэдийн дүргүйцэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тухайлбал он гарснаар татварын хувь хэмжээний шинэчлэлтэй холбоотой УИХ, Засгийн газарт иргэдээс 20


9000 гаруй өргөдөл гомдол ирээд байна. Татварын бодлогын нэг зарчим бол зөв санаачлага, зөв үйл ажиллагаанд татвар ногдуулах бус, харин нийгэмд сөрөг үр дүн, сөрөг хандлага, сөрөг үзэгдлийг бий болгох үйл ажиллагаанд илүү татвар ногдуулах явдал юм. Дэлхийн улс орнууд төдийгүй Монгол улсад баян ядуугийн ялгаа ихсэж, нийгэмд тэгш бус байдал бий болж байгаа нь яалт ч үгүй сөрөг үзэгдэл мөн. Иймд баячууд буюу орлого ихтэй хэсгийг татварт илүү хамруулах нь тэгш шударга байх зарчимд нийцэх боловч Монгол улсын хувьд ХХОАТ-ын тухай хуульд орсон өөрчлөлт нь гэрээгээр хөдөлмөр эрхлэгч, цалингийн орлоготой, нийгмийн дундаж давхаргын халаас руу гар дүрсэн, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй үзэгдэл юм. ХХОАТ-ын тухай хуулийн шинэчлэлт, хэрэгжилтийн талаар МУИС-ийн багш Д.Сувдаа, Т.Мөнхзаяа нарын хамтарсан судалгаанд орлогын хэт ялгаатай байдал ихсэж байгаа бөгөөд үүнийг татварын бодлогоор зохицуулж бууруулах боломжтойгоос гадна цалин түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулахад ажил эрхэлж буй нэг хүнд ногдох тэжээлгэгчийн тоог авч үзсэн байна. [1] Мөн “Хүлэг” ХХК-ийн татварын судалгааны багийн “Татварын бодлогыг боловсронуй болгож шинэчлэх асуудал” бүтээлд ХХОАТ-ын орлого цуглуулах үүрэг, орлогын дахин хуваарилалт хийх үүрэг, “Pay As You Earn” буюу өндөр орлоготой нь ихийг төлөх зарчим хэрэгжихгүй байгаа тул ХХОАТ-ыг өсөн нэмэгдүүлэх шатлалтай болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна. [2] Харин бид энэхүү судалгаагаараа ХХОАТ, НД-ын тухай хуульд орсон өөрчлөлтийг хүлээн авч байгаа татвар төлөгчдийн хандлага, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байсан эсэх, төрөөс баримтлах татварын бодлого, хэрэгжүүлэх механизмыг оновчтой болгох арга зам байгаа эсэхийг тодорхойлохын тулд нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, ажиглах, асуулга авах аргуудыг ашигласан болно. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Дэлхийн улс орнуудын болон Монгол улсын ХХОАТ ногдуулалт Орчин үед дэлхийн ихэнх улс орнуудад ХХОАТ-ыг шаталсан буюу өсөн нэмэгдэх хувь хэмжээгээр ногдуулах хандлага давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, хэр их орлого олсноос нь шалтгаалж, татварын хувийг ялгаатай тогтоож, өндөр орлоготой иргэд их татвар төлөх зарчим хэрэгжиж байна. ХХОАТ-ын хувь хэмжээ 150 100 50 0

33.16 40.88 27.96 2012

33.1

33.2

41.78

41.78 27.64

27.07 2013

2014

34.3

35.4

дэлхийн дундаж

41.02

42.23

42.48

ЭЗХАХБ-ын дундаж

28.63

28.88

29.9

33.4

2015

2016

Азийн дундаж

2017

Зураг 1.ХХОАТ – ын хувь хэмжээ Эх сурвалж: KPMG (2017). Individual Income tax rates table Дэлхийн ихэнхи улс орнуудад шатлалтай буюу өсөн нэмэгдэх татварын систем нэвтрээд байгаа хэдий ч шатлалын хэмжээ, шатлалд ногдуулж байгаа татварын хувь хэмжээ, хэлбэр нь өөр өөр байна. Тухайлбал БНХАУ-д 0-45%-иар шаталсан татвар ногдуулдаг. Харин АНУ-д хувь хүмүүс нь “ганц бие, “өрх толгойлсон”, “гэрлэсэн” 21


“гэрлэсэн тусдаа” гэсэн төрлөөр 10- 39.6%-иар шаталсан татвар төлдөг байна. Мөн өмнөд Солонгост 6-40%, Японд 5-45%-ийн татвар төлдөг байна. Хүснэгт №1. ХХОАТ-ыг шатлалтай ногдуулдаг зарим улс орнууд Япон /JPY/ Солонгос /KRW/

Хятад /¥/

0-1950000 5% 0-12000000 6% 0-1500 0% 1950001-3300000 10 12000001-46000000 15 1501-4500 10 3300001-6950000 20 46000001-88000000 24 4501-9000 20 6950001-9000000 23 88000001-150000000 35 9001-35000 25 9000001-18000000 33 150000001-500000000 38 35001-55000 30 18000001-40000000 40 500000001-с дээш 40 55001-80000 35 40000001-с дээш 45 80001-с дээш 45 Эх сурвалж: KPMG (2016). Individual Income tax and Social Security Rate Survey Мөн зарим улс орнуууд тогтмол татварын системийг ашиглаж байна. Энэ нь хувь хүний бүх орлогод нэг хувь хэмжээгээр татвар ногдуулах арга юм. Энэ үед татвар хураах, цуглуулах нь энгийн бөгөөд үр ашгийг дээшлүүлдэг ч татвар төлөгчдөд татварын ачааллыг шударга хуваарилж чаддаггүй гэж үздэг байна. Хүснэгт №2. ХХОАТ-ыг тогтмол хувиар ногдуулдаг улс орнууд № Улс орны нэр Хувь хэмжээ № Улс орны нэр Хувь хэмжээ 1 Андора 10% 5 Мавритан 15% 2 Болгар 10% 6 Свазиланд 33% 3 Латви 23% 7 Украйн 18% 4 Македон 10% 8 Монгол 10% Эх сурвалж: KPMG (2016). Individual Income tax and Social Security Rate Survey Монгол улсын ХХОАТ-ын хувь хэмжээний өөрчлөлт нь дараах байдалтай байгаа юм. 19922006

шатлалтай

20072017

тогтмол

2018 оноос

шатлалтай

Зураг 2. ХХОАТ ногдуулах хэлбэр Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Монгол улс 1992-2007 он хүртэл шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулж байгаад 2007-2018 он хүртэл тогтмол хувиар татвар ногдуулах систем рүү шилжсэн байсан хэдий ч 2018 оноос буцаад шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулахаар болоод байгаа билээ. Монгол улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл бий болсон тул ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Монгол улсын засгийн газар төлөвлөсөн юм. Уг бодлогын хүрээнд ХХОАТ болон НДШ-ийн хувь хэмжээ дараах байдлаар шинэчлэгдэн батлагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт ороод байна. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хувь хэмжээ 2018-2020 он хүртэл нийт 5 хувиар нэмэгдэнэ.

22


18% 16% 14% 12% 10% 8% 6% 4% 2% 0% даатгуулагчаас ажил олгогчоос( ҮОМШӨД доод хэмжээгээр ) ажил олгогчоос (ҮОМШӨД дээд хэмжээгээр)

2017 10%

2018 11%

2019 11.50%

2020 12.50%

11%

12%

12.50%

13.50%

13%

13.50%

14%

15.50%

Зураг 3. НДШ ногдуулах хувь хэмжээний өөрчлөлт Эх сурвалж: [5] Цалин хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018.01.01-ээс эхлэн 10-25 хувиар ногдуулж шатлалтай болгохоор хуульд өөрчлөлт орсон байна. Уг татвараар 2018 онд төсвийн орлого 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоо хийгдсэн байна. Хүснэгт№3. 2018.01.01-нээс цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулах татвар №

Татвар ногдуулах Албан татварын хувь хэмжээ жилийн орлого /₮/

1 2

18 000 000 хүртэл 18 000 000 ба түүнээс дээш 30 000 000 хүртэл 30 000 000 ба түүнээс дээш 42 000 000 хүртэл

3 4

Бодит татвар

10 хувь 9.3% 1 800 000 төгрөг дээр 18 000 000 төгрөгөөс 11.6% дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ. 3 600 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгөөс 14% дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.

42 000 000 ба түүнээс 6 000 000 төгрөг дээр 42 000 000 төгрөгөөс 14%-с дээш дээш дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ. Эх сурвалж: [6] Mongolian Customsand Taxation Page

Мөн 84,000 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт энэ жилээс дараах байдлаар өөчрлөгдөхөөр байна. 2021 он

240000

2020 он

200000

2019 он

160000

2018 он

120000 0

50000

100000

150000

200000

250000

300000

Зураг 4. ХХОАТ-ын хөнгөлөлтийн өөрчлөлт Эх сурвалж: [7] Өөрийн боловсруулалт

23


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХХОАТ-ын тухай хуулийн шинэчлэлт, хэрэгжилтэнд хийсэн судалгаа Өндөр хөгжилтэй орнуудад хувь хүний орлогын албан татвар нийт татварын орлогын 30-аас дээш хувийг эзэлдэг бол Монгол улсад 10 орчим хувь байна. ХХОАТ-ын тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн ба хөрөнгө борлуулсны орлого болон бусад орлого гэх мэт нийт 8 төрлийн орлогод татвар ногдуулахаар заасан боловч 2012-2016 оны байдлаар ХХОАТ-ын нийт орлогын 88-92%ийг цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого эзэлж байгаа юм. 91.4%

86.8%

71.8%

87.1%

70.9%

87.3% 73.3%

69.3%

87.9% 78.3%

татварын орлогод эзлэх ХХОАТ ХХОАТ-т эзлэх цалингийн орлого

8.5% 2012

9.2% 2013

9.8%

2014

10.2%

2015

11.0%

Өрхийн татвар ногдох орлогод эзлэх цалингийн орлого

2016

Зураг 5. ХХОАТ-т эзлэх цалингийн орлого, өрхийн орлогод эзлэх цалингийн орлого Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхэтгэл 2016 Дээрх дүрслэлээс ХХОАТ-ын дийлэнх ачаалал тогтмол ажлын байртай, гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг иргэдэд ногдож, бусад төрлийн орлогоос татвар цуглуулж чадахгүй байгааг харж болно. Учир нь цалингийн орлогод ногдох татварыг ажил олгогчоор дамжуулан хураан авдаг бол бусад төрлийн орлогод ногдох татварыг цуглуулах механизм, татварын албаны чадамж муу байгаа юм. ХХОАТ-ын тухай хуульд заасан үйл ажиллагааны орлого олдог /лангуугаар худалдаа эрхлэгч, үсчин, гоо сайхны салон, гуталчин, хувцас захиалга, PC, интернет кафе гм/ иргэдийг татварт бүрэн хамруулж чадахгүй байгаа учраас цалингаас бусад орлого цуглуулалтын түвшин муу байгаа юм. Энэ хэрээр далд эдийн засаг үүсч, төсвийн орлого буурч байна. Цалингаас бусад ХХОАТ-т хамрагдах боломжтой орлогын хэдэн хувийг цуглуулж чадахгүй байгааг тодорхойлохын тулд дараах таамаглалыг дэвшүүлсэн. FR=PR бол PRw=FRw; PRo=FRo      

Өрхийн татвар ногдох орлого= FR ХХОАТ ногдох орлого= PR ХХОАТ-т эзлэх цалингийн орлого= PRw Өрхийн татвар ногдох орлогод эзлэх цалингийн орлого=FRw ХХОАТ-т эзлэх бусад татварын орлого = PRo Өрхийн орлогод эзлэх цалингаас бусад татвар ногдох орлого =FRo

2016 оны байдлаар: PRw=87.9% FRw=78.3% PRo=12.1% FRo=21.7% буюу PRW>FRW; PRo<FRo байгаа нь 21.7-12.1= 9.6 хувьд нь ногдох хэмжээний далд эдийн засаг оршин байж, энэ хэмжээний орлогод ногдох татварыг улсын төсөвт цуглуулах боломж байсаар байхад цуглуулахад хялбар байдлаар нь зөвхөн цалингийн орлоготой иргэдээс авах 24


татварыг нэмэгдүүлж байгаа нь гэрээгээр хөдөлмөр эрхлэгч, цалингийн орлоготой иргэдийн халаас руу гар дүрсэн, эдийн засгийн хүчирхийлэл юм. Хөдөлмөр эрхлэгчдийг цалингийн орлогоор нь бүлэглэж үзвэл:

10% 12% 14% 27%

1 500 001 төгрөгөөс дээш 300000 төгрөг хүртэл 300 001-700 000

37%

700 001-1100 000 1 100 001- 1 500 000

Одоогийн байдлаар 1 500 001-с дээш орлоготой, шатлалд хамрагдан 15%-иас дээш хэмжээгээр татвар төлөх иргэд 12%-ийг буюу маш бага хувийг эзэлж байгаа хэдий ч ирээдүйн тодорхой хугацаанд Монгол улсын дундаж цалин хөлс нэмэгдэж, үүнийг дагаад уг шатлалд хамрагдах иргэдийн тоо ч мөн өсөх болно.

Зураг 6. Хөдөлмөр эрхлэлтийн орлого Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхэтгэл, 2016 ХХОАТ-ын тухай хуулийн шинэчлэлт, үр дүнгийн талаар судлахын тулд 174 иргэнээс асуулгын аргаар судалгаа авсан. Энэхүү судалгаанд 140 эмэгтэй, 24 эрэгтэй хамрагдсанаас 62% нь 25-35 насны залуучууд, 72% нь 1 500 000 хүртэлх, 16% нь 2 500 000 хүртэлх, 6% нь 3 500 000 хүртэлх, 0.5% нь 3 500 001-с дээш цалингийн орлоготой үлдсэн 5.5% цалингаас өөр төрлийн орлоготой иргэд байсан. ХХОАТ, НДШ-ын хэмжээ нэмэгдэж байгааг дэмжиж байна уу? гэсэн асуултанд 89% нь дэмжихгүй байна гэж хариулсан байна. ХХОАТ-н тухай хуульд орсон өөрчлөлтийг дэмжиж байна уу 120% 100% 80% 60% 40% 20% 0% 1500001 2500001 03500000 1500000 -с дээш 2500000 3500000 тийм үгүй

11% 89%

18% 82%

0% 100%

0% 100%

цалинги йн орлого олдоггү й 0% 100%

Зураг 7. ХХОАТ –н тухай хуульд орсон өөрчлөлтийн талаарх санал Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Уг асуултын хариултыг цалингийн бүтцээр ангилбал, татварын нэмэгдэлд хамрагдахгүй иргэдийн 11%, 15%-ийн шатлалд хамрагдах иргэдийн 18% нь татварын нэмэгдлийг дэмжиж үлдсэн хэсэг нь огт дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, төлөх татварын хувь хэмжээ нь өөрчлөгдөөгүй болон бага хэмжээгээр өөрчлөгдөж байгаа хэсэг нь тодорхой хэмжээнд хуулийн өөрчлөлтийг дэмжиж байхад бусад хэсэг нь огт дэмжихгүй байгаа юм. 25


Татвар, НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь таны хувьд орлогоо нуух сэдлийг төрүүлж байна уу? 37 63

61 39

40 60

тийм

Татвар, НДШ-ийн хэмжээ нэмэгдэж байгаа нь таны хувьд орлогоо нуух сэдлийг төрүүлж байна уу? гэсэн асуултанд ХХОАТ-ын хуульд орсон өөрчлөлтийг дэмжиж байгаа иргэдийн 39%, нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 60% нь тийм гэж хариулсан байна.

Зураг 9. ХХОАТ –н тухай хуульд татвар, НДШ- ийн талаарх орсон өөрчлөлтийн талаарх санал. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт НДШ-ийн хувь хэмжээний өсөлт нь таны НД-аас хүртэх ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна уу? гэсэн асуултанд эмэгтэйчүүдийн 84%, эрэгтэйчүүдийн тийм үгүй 91%, нийт судалгаанд хамрагдагсдын 85% нь үгүй гэж хариулсан байгаа нь НД-ийн үйлчилгээнд иргэд сэтгэл 84% 85% 91% дундуур байгааг харуулж байна. Нөгөө талаар, Засгийн газар НД-ыг татвартай 16% 15% 9% адилтган үзэж төсвийн орлого эмэгтэй эрэгтэй нийт бүрдүүлэх хэрэгсэл болгосон нь ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байна. Зураг 10. НДШ –ийн өөрчлөлтийн санал. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт НДШ-ийн хувь хэмжээний өсөлт нь таны НД-с хүртэх ирээдүйн өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна уу

ХХОАТ-ын өөрчлөлт таны өрхийн орлогод хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуултанд 72% нь буурна гэж хариулсан байна. Хариултыг цалингийн бүтцээр ангилбал, 1 500 000 хүртэл орлоготой иргэд 66.4%, 1 500 001-2 500 000 хүртэл орлоготой иргэд 19.2%, 2 500 001-3 500 000 хүртэл орлоготой иргэд 8%, цалингийн орлогогүй иргэд 6.4% байна. Хэдийгээр 1 500 000 хүртэл цалинтай татварын нэмэгдэлд хамрагдахгүй иргэд 70%-ийг эзэлж байгаа хэдий ч, тэдний хувьд гэр бүлийн гишүүд нь уг нэмэгдэлд хамрагдаж, улмаар ямар нэг байдлаар өрхийн орлого буурна гэж үзсэн байна.

ХХОАТ-ын өөрчлөлт таны өрхийн орлогод нөлөөлөхгүй

буурна

0.0%

0%

75%

85%

4% 12.5%

19.2% 12.5% 66.4%

өснө

2.5% 10%

8% 0%

6.4% 2.5%

72% 24%

Зураг 11.ХХОАТ ба өрхийн орлого.

Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 26


ДҮГНЭЛТ, САНАЛ ХХОАТ-ын шинэчлэлт, хэрэгжилтэнд хийсэн судалгааг нэгтгэн дүгнэвэл:  Монгол улсын ХХОАТ ногдуулах хувь хэмжээ нь дэлхийн дунджаас /35.4%/ доогуур байгаа хэдий ч бараа үйлчилгээний үнэ өндөр, цалин бага, худалдан авах чадвар муу учир иргэд өндөр татвар төлөхийг хүсэхгүй байна.  ХХОАТ-ыг шатлалтай болгох шийдвэр Монгол улсын хувьд цоо шинэ зүйл биш бөгөөд 2007 он хүртэл шатлалтай ногдуулж байгаад 2007 оноос тогтмол татварын систем рүү шилжин ХХОАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулж байсан юм. Үүний үр дүнд цалингийн орлогоо нуух, 2 тайлан гаргах явдал багасч, хөдөлмөр эрхлэгчдийн хувьд зээл авах, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг бодит орлогоосоо төлөх зэрэг олон эерэг нөхцөл бий болж байсан юм. Одоогийн байдлаар татвар төлөгчдийн 88% нь татварын нэмэгдэлд хамрагдахааргүй байгаа боловч тодорхой хугацааны дараа цалин хөлс нэмэгдсэнээр татварын нэмэгдэлд хамрагдах иргэдийн тоо өснө.  Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Иргэдийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа хэдий ч түүний үр шимийг хүртэж чадахгүй гэж үзэж байна.  ХХОАТ-т эзлэх цалингийн орлого 90 орчим хувь байгаа нь хөдөлмөрийн гэрээгээр ажил хийдэг хүмүүс энэ төрлийн татварын ачааллыг үүрч, бусад төрлийн орлогод татвар ногдуулалтын түвшин бага байгаа ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг иргэдийн татварыг нэмэгдүүлсэн нь татварын тэгш шударга байх зарчмыг гажуудуулж байна.  Иргэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг дэмжихгүй байгаа бөгөөд уг нэмэгдэл нь өрхийн орлогыг бууруулахаар байгаа тул тэднийг орлогоо нуух сэдлийг төрүүлэн, татвараас зугтах арга замыг хайхад хүргэж байна. Санал:  Хуулийн хэрэгжилтийг сайжруулах. Хөдөлмөр эрхлэлтийн орлогоос бусад төрлийн ялангуяа хувь хүний үйл ажиллагааны орлогод ХХОАТ-ыг бүрэн ногдуулах, цуглуулах механизмаа сайжруулах. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс ebarimt өгөхийг шаардах  Татварын шатлалд хамрагдах орлогын хязгаарыг судалгаа, тооцооллын үндсэн дээр зөв тогтоох  Өрхийн нэг гишүүнд ногдох орлогод үндэслэн татвар ногдуулах Ашигласан ном, хэвлэл [1] Д.Сувдаа, Т.Мөнхзаяа (2016). ХХОАТ-ын шинэчлэл, хөгжлийн чиг хандлага [2] “Хүлэг” ХХК-ийн татварын судалгааны баг (2012) Татварын бодлогыг боловсронуй болгож шинэчлэх асуудал [3] KPMG (2017). Individual Income tax rates table. [4] KPMG (2016). Individual Income tax and Social Security Rate Survey. [5] Нийгмийн даатгалын тухай хууль [6] ХХОАТ-ын тухай хууль [7] МУ-ын статистикийн эмхэтгэл (2016). [8] Mongolian Customsand Taxation Page

27


ОЮУТНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫН АЧААЛЛЫН ТАЛААРХ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СУДАЛСАН НЬ Б. Цэнд-Аюуш1а*, Н. Ринчмаа2b Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 2 Багш Н. Ринчмаа , Мандах Бүртгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс a Е-майл: tseka5@yahoo.com b Е-майл: rinchmaa1227@gmail.com 1

Хураангуй

Оюутан хүний гол үүрэг бол суралцах, ялангуяа энэ нь тэдний эрхэм зорилго, үүрэг хариуцлага гэж ойлгож болно. Сургалт хүнийг төлөвшлүүлдөг болохоор ямартаа ч чөлөө заваараа хэрэгцээтэй сургалтанд хамрагдаж, өөрийн чадварыг хөгжүүлж байх нь зүйтэй юм. Чөлөөт цаг ихсэх тусам бие дааж сурсан хүн өөртөө болоод нийгэмд ашигтай ажиллана. Өнөө үед оюутан бие даалтын ажлаар мэдлэгийг хэрхэн олж авдаг, түүнд хэрхэн бүтээлчээр ханддаг, түүнийг хийж гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудалууд , ачаалалын талаарх судалгаа хийж , судалгааны үр дүнд тулгуурлан багш нарт зориулсан санал зөвлөмжийг хүргэхийг зорилоо. Түлхүүр үгс: Арга барил, цагийн хуваарилалт , боломжит хугацаа 1. Оршил Оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх нь өнөө үеийн сургалтын гол зорилго болж байна. Манай орны их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оюутны бие даалтын ажил нь бие даан суралцах арга барил эзэмшүүлэх, бүтээлчээр ажиллах, аливаа асуудалд хариуцлагатай хандах чадвар, дадалтай болгох, өндөр бүтээмжтэй мэргэжлийн ур чадвар, дадал эзэмшсэн байхаар зохион байгуулагдахад чиглэгдэж байна. Суралцагчидын бие даалтын ажил нь онол болон туршилт судалгааны үндсэн дээр асуудлын мөн чанар, зүй тогтлыг нээн шийдвэрлэх, мэдээллийг цуглуулан олж авч, мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх, боловсруулах судалгааны арга барил эзэмшүүлэх, мэдээлэл боловсруулах, эргэцүүлэл хийх, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зэрэг танин мэдэхүйн болон сэтгэхүйн олон талт үйлийн нэгтгэл шингэсэн үйл явц юм. (Буянжаргал.А, 2014)  Энэ нь нэг талаас сургалтын стандарт, шаардлагыг: оюутны сонирхол, чадавхыг харгалзан хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлаган дор оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа юм.  Нөгөө талаас оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар дадал эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго Оюутан бие даах арга барилд суралцахдаа: • Суралцах идэвхи санаачлага, сурах хэрэгцээ, зорилгоо тодорхойлох • Сурах үйлд шаардлагатай материаллаг болон бусад нөөцийг таних • Оновчтой суралцах арга барилуудыг сонгон хэрэглэх • Суралцах үйл ажиллагааны үр дүнгээ үнэлэн дүгнэх • Өөрийгөө удирдан жолоодох, хянах, үнэлэх 28


Өөрсдийн сурах үйлд илүү хариуцлагатай байх чадварыг эзэмших нь чухал юм. (Буянжаргал.А, 2014) Оюутныг шууд цээжлэх биш харин идэвхитэй бүтээлчээр задлан шинжилж, амьдралын жишээ баримтаар мэдлэгээ баяжуулж сурах нь чухал. Оюутны бие даалтыг 3 түвшинд хуваан үздэг. Үүнд : 1. Сэргээн хуулбарлах 2. Өөрчлөн хувиргах 3. Бүтээлч 1. Сэргээн хуулбарлах нь бие даасан ажлын мөн чанарыг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Түүнд дасгал гүйцэтгэх бодлого бодох, мэдээлэл хийх, хүснэгт бөглөх гэх мэт ажил багтана. 2. Өөрчлөн хувиргах: оюутан эзэмшсэн мэдлэгийг өөр шинэ нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадвар болгох явдал юм. Жишээ нь эссэ бичих, бодлого зохиох, реферат бичих гэх мэт. 3. Бүтээлч түвшний: тодорхой үзэгдэл , асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг бие даан шийдвэрлэх, шинэ мэдлэг бүтээж буй болгох гэх зэрэг арга барилыг эзэмшүүлнэ. (Даваасүрэн.Б, 2017) Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ МБИС –ийн МТС-ийн нягтлан бодох бүртгэл – мэдээллийн систем, програм хангамж , мэдээллийн системийн I-IV ангийн 210 оюутныг судалгаанд хамруулж дараах үндсэн зорилтуудыг тавьж, судалгааны үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон. Үүнд: • Бие даалтын ажлын гүйцэтгэх цагийн тооцоолол хийх • Суралцагчийн гүйцэтгэвэл зохих бие даалт • Оюутны бие даалтын ажлын ачааллын талаарх санал асуулгын судалгаа хийх 2. Судалгааны үр дүн Бие даалтын ажил нь мэргэжлийн онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд сургалтын агуулга, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан агуулгын хүнд хөнгөнийг тохируулсан байдаг. Хугацааны хувьд дунджаар 14-21 хоног байдаг. Оюутны нэг бие даалт хийж гүйцэтгэх хугацааг тооцох зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилийн I улиралд орох хичээлүүдээр өдрийн нягтлан бодох бүртгэлмэдээллийн систем- II, програм хангамж- II, мэдээллийн систем- II ангиудыг сонгон авч, түүнд харгалзах бие даалтын тоог дараах байдлаар гаргаж, тооцоолол хийхэд ашиглав. Хүснэгт 1. 2017-2018 оны хичээлийн жилийн I улиралд бакалаврын хөтөлбөрийн II курсын хичээлүүдийн бие даалтын байдлыг харуулсан ерөнхий үзүүлэлт №

Хичээлийн нэр

1 2 3 4 5 6 7 8 9

Өгөгдлийн сангийн зохиомж Эконометрикс СДШНББ Санхүүгийн англи хэл Менежментийн үндэс Техникийн англи хэл Объект хандалтат програмчлал Санхүү бүртгэл – II Санхүү үндэс

Кредит цагийн задаргаа 3 (2:0:1:0) 3 (2:1:0:0) 3 (2:1:0:0) 3 (0:0:3:0) 3 (2:1:0:0) 3 (0:0:3:0) 3 (2:0:1:0) 3 (2:1:0:0) 3 (2:1:0:0)

29

Нийт гүйцэтгэвэл зохих бие даалтын тоо 2 2 1 2 2 2 3 2 2


Бизнесийн эрх зүй 3 (2:1:0:0) 2 10 Математик логик 3 (2:1:0:0) 2 11 Статистикийн үндэс 3 (2:1:0:0) 2 12 36 24 Нийт Эх сурвалж: МБИС-ийн 2014 оны сургалтын төлөвлөгөө (МБИС, 2015)

Мөн нэг өдрийн бие даалт гүйцэтгэх боломжит хугацааг тооцохдоо хоногийн 24 цагийн хуваарилалтыг ойролцоогоор баримжаалан дараах байдлаар хуваарилж, түүнээс нэг өдөрт бие даалт хийж гүйцэтгэх цагийн хуваарийг гаргавал:

Зураг 1. Цагийн хуваарилалт (Түвшинлхагва.Н, 2015) Суралцагч 3.5 цагийг бие даалтын ажлыг гүйцэтгэхэд зарцуулах боломжтой боловч тухайн цагийн менежментийг хувь суралцагч өөрөө зохицуулна. Бие даалтыг нэг 7 хоногт гүйцэтгэх боломжит хугацаа (цагаар) тооцвол: Хүснэгт 2. Бие даалтыг нэг 7 хоногт гүйцэтгэх боломжит хугацаа (цагаар) Өдөр

I

Хугацаа

II III IV V Хичээлийн өдөр 3.5 3.5 3.5 3.5 3.5

VI

VII

Нийт

3

3

23.5

Хүснэгт 2-оос бие даалтыг нэг долоо хоногт гүйцэтгэх боломжит хугацаа нь 23.5 цаг болж байна. Тэгвэл суралцагчийн нэг бие даалтын ажилд зарцуулах хугацаа (цагаар)- г дээрх өгөдлүүдийг ашиглан тооцоолбол 15.7 цаг гэж гарч байна. I улирлын нийт 7 хоног

I улиралд нэг суралцагчийн бие даалтад зарцуулах хугацаа (цагаар)

7 хоногт суралцагчийн бие даалтхугацаа(цагаар гүйцэтгэх боломжит) {16 x 23.5 =

= 376}

I улиралд нэг суралцагчийн гүйцэтгэвэл зохих бие даалтын тоо

I улиралд нэг суралцагчийн бие даалтад зарцуулах хугацаа (цагаар)

=

Суралцагчийн нэг бие даалтад зарцуулах хугацаа (цагаар)

{376:24 = 15.7} Зураг 2. Суралцагчийн нэг бие даалтад зарцуулах хугацаа(цагаар)

30


Эндээс үзэхэд гурван мэргэжлийн ангийн I улиралд сургалтын хөтөлбөрт тусгагдсны дагуух 24 бие даалт хийж гүйцэтгэхээс гадна оюутан нэг бие даалтыг хийж гүйцэтгэх хугацаа харьцангуй өндөр гарч байгаа нь харагдаж байна.

7% НББ-МС 19% Програм хангамж 74%

Мэдээллийн систем

Энэ судалгаанд нийт 210 оюутан хамрагдснаас ба 74 хувь нь нягтлан бодох бүртгэл – мэдээллийн системийн мэргэжлийн ангийн оюутнууд байна. Энэ нь мэргэжлийн ангийн оюутны тооноос шалтгаалсан үзүүлэлт юм.

Зураг3. Асуулгад хамрагдсан байдал /мэргэжлээр/ . Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт

I-р курс

21% 36%

Энэхүү асуулгад нэг ба хоѐрдугаар курсын оюутнууд идэвхитэй хамрагдсан байна.

II-р курс III-р курс

12%

IV-р курс 31%

Зураг 4. Асуулгад хамрадсан байдал курсээр. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 7% Тийм Үгүй 93%

Багш хичээлийн жилийн эхэнд тухайн хичээл дээр хэдэн бие даалтыг ямар хугацаанд хамгаалах талаар тодорхой танилцуулдаг байна.

Зураг 5.Улирал бүрийн эхэнд хичээл бүр дээр хэдэн бие даалт, ямар хугацаанд хамгаалах зэргийг багш нар хичээлийнхээ эхэнд танилцуулдаг эсэх. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Бусад:Зарим нь хоорондоо Хийж гүйцэтгэх хугацаа боломжийн ойрхон давхацдаг нь хийхэд тавигддаг 3% хүндрэлтэй байдаг. 10% Хичээл бүрийн бие даалтыг хийж -Ихэнхидээ давхацдаг болохоор гүйцэтгэх хугацаа богино байдаг хийхэд хугацаа бага байдаг. Хичээл тус бүрийн бие даалтыг хийж 30% 57% гүйцэтгэх хугацаа хэт урт байдаг. - Нэгэн зэрэг өгөөд бүгд Дараагийн бие даалтуудтай давхацдаг Бусад давхцаад хийхэд хүндрэлтэй байдаг гэсэн онцлох нэмэлт саналуудыг бичсэн байна. Зураг 6. Бие даалтын ажлын хийж гүйцэтгэх хугацаа Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт

31


5% 10% 38%

47%

Ихэнхи хичээлийн бие даалт хамгаалах өдөр нь зэрэг таардаг Ихэнхи хичээлийн бие даалт хамгаалах өдөр нь өөр өөр хугацаанд таардаг Өөр өөр хугацаанд хамгаалах боловч багш нар хойшлуулсаар давхцал үүсгэдэг Бусад

Бусад: тохиолдолд үүсдэг ч төвөг байдаггүй

Зарим давхцал тийм их болоод

Зураг 7. Хичээл бүрийн бие даалтын ажлын хамгаалах хугацааны давхцал Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Үүнээс үзэхэд судалгаанд хамрсагдсан оюутнуудын 63% нь өгөгдсөн өдрөөс бие даалтын ажлыг хийдэггүй 15% хойшлуулдаг нь бие даалтын ажил 22% хийхэд ачаалал болж, гүйцэтгэл муу Тийм хийх нөхцөл бүрдэж болзошгүйг Үгүй харуулж байна. Бусад Бусад: - Тулгах юмуу 7 хоногийн дараагаас хийж эхэлдэг -Ойлгохгүй, хийхгүй байгаа 63% хүүхдүүдээс болж түрүүлж хийсэн нь хохирдог, хийгээгүй гэж хэл гэх мэт. Иймд аль болох тус тусад нь өөр өөр бие даалтыг давхцалгүй өгөх - Хугацаа давчуу байгаагаас нь эхэлж хийдэг гэх мэт саналууд ирсэн байна. Зураг 8. Бие даалтын ажлыг өгөгдсөн өдрөөс эхлэн хийдэг эсэх. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Энэ асуулгаас харахад багш нар хоорондоо ярилцан, хуваарь гаргах Цикл хэлбэрээр орох тал дээр анхаарч ажиллавал уг 6% 15% хичээлийн давхцал гарахгүй байх Багш нар хоорондоо 23% ярилцан хуваарь гаргах гэсэн санал 56%-ийг эзэлж байна. Давхцал үүсээд байдаггүй Иймд эхнээс нь багш бүр бие даалтын хамгаалуулах хугацааг 56% Сайн мэдэхгүй байна тодорхой болгож, түүнийг нэгтгээд, нэгдсэн хуанли гаргаж мэдээллийн самбарт ил болгож оюутнуудад түгээх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Зураг 9 . Хичээл бүрийн бие даалтын ажлын хамгаалах хугацааны давхцалыг шийдвэрлэх зохимжтой байдал. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт

32


Асуулганд оролцсон нийт оюутнуудын 46% нь бэрхшээл Бэрхшээл тулгардаггүй 9%7% 31% тулгардаггүй гэж хариулсан боловч 7% 31% нь бэрхшээл тулгардаг гэж Хийх явцдаа багшаас лавлаж асуудаг хариулсанд харьцангуй ойролцоо 46% Ном сурах бичиг, эх хувь гарчээ, үүнд багш бүр анхаарлаа сурвалж хомс Хэт их юм өгдөг хандуулж дүн шинжилгээ хийх хэрэгтэй байх гэсэн дүгнэлтэд хүрч байна. Зураг10. Бие даалтын ажлыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэхэд бэрхшээл тулгардаг эсэх. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Нийт оюутны 56% бие даалтыг Бусдаар хийлгэдэг хийснээр тодорхой хэмжээнд миний хөгжих зүйл учраас өөрөө хийдэг 4% Багаар хийдэг болохоор бусад 24% 16% нь хийчидэг хандлагаар хийдэг Миний хөгжих зүйл учраас байна.Нөгөөтэйгүүр 44% нь “бусдаар өөрөө хийдэг 56% Зайлшгүй хийх /дүн авах/ хийлгэдэг, багаар хийдэг болохоор шаардлагатай учраас хийдэг бусад нь хийчихдэг дүн авах шаардлагатай учраас хийдэг” гэсэн хариулт өгсөн байгаа нь бие даалтыг хийснээр тодорхой хэмжээгээр хөгжинө, Зураг11. Оюутнууд бие даалтын ажлыг хийж гүйцэтгэж буй байдал. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Асуултанд хариулсан байдлаас дүгнэвэл бие даалтын ажлыг хийж Мэдлэгээ баталгаажуулдаг гүйцэтгэсний давуу талыг 77 % нь 8% Хичээлээ илүү ойлгодог 9% мэдлэгээ бататгаж, хичээлээ илүү 39% 8% Мэдлэг чадвараа ойлгодог гэсэн хариултыг өгчээ. хөгжүүлдэг Мөн бие даан эрэл хагуул хийж Бие дааж эрэл хайгуул хийж 36% сурна мэдлэг чадвараа хөгжүүлж, юмыг Юмыг цаг хугацаанд нь цаг хугацаанд хийж гүйцтгэх арга хийх чадвартай болдог барил эзэмшиж байгаа нь бие даалтын ажил хийж гүйцэтгэхийн ач холбогдол оршино. Зураг12. Бие даалтын ажлыг хийж гүйцэтгэсний давуу тал , ач холбогдол Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Асуулгад хариулсан байдлаас Хийх ажил нь тодорхой ойлгомжтой байдаг дүгнэвэл багшийн өгсөн бие Бие даалтыг хийх, хамгаалах даалтын удирдамжид хийж 11%3% хугацаа нь тодорхой 30% гүйцэтгэх ажлуудыг тодорхой Үнэлэх шалгуурууд нь тодорхой 17% тусгаж өгсөн байдаг нь харагдаж Ашиглах ном материалын байна. Бусад санал дээр жагсаалт 39% компъютерийн мэргэжлийн хичээл Бусад дээр ашиглах ном сурах бичиг ховор байдаг талаар дурьдсан байна. Зураг13. Бие даалтын ажлын удирдамжид хийж гүйцэтгэх зүйлийг тодорхой тусгадаг эсэх. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Бэрхшээл тулгардаг

33


4% 4%

НББ-ийн мэргэжлийн хичээлүүд

6% 8%

36%

Компьютерийн мэргэжлийн хичээлүүд Англи хэлний хичээлүүд Ерөнхий эрдмийн хичээлүүд Эдийн засгийн хичээлүүд

42%

Бусад

Энэ асуултын 70% нь компъютерийн мэргэжлийн хичээлүүд дээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэхэд илүү их цаг хугацаа зарцуулснаас бусад хичээлийн бие даалтын ажил хийж гүйцэтгэхэд ачаалал үүсдэг гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Зураг14. Бие даалтын ажлыг хийж гүйцэтгэхэд их хугацаа зарцуулдаг хичээлүүд Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 15%6% 32%

3-5 цаг

5-7 цаг

7-9 цаг

Бусад

47%

Асуултаас харахад нэг бие даалтыг хийж гүйцэтгэхэд 7-9 цаг зарцуулдаг гэдэг нь дээр тооцоолсноос өдөрт 3.5 цаг зарцуулдаг гэдэгээс ойролцоогоор 2 дахин их хугацаа зарцуулдаг нь бие даалтын ажлыг оюутан цаг тухайд нь хийхгүйгээс ачаалал үүсдэг болох нь харагдаж байна.

Зураг15. Нэг бие даалтын ажлыг хийж гүйцэтгэхэд өдөрт зарцуулах дундаж хугацаа Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт www.claasroom.google.com сайт 7%5% 12%

Бусдаас хуулбарлан авдаг

76%

\\192.100.0.12 /сургуулийн сервер/ Бусад

Уг асуултад бие даалтын ажлын удирдамжийг хэвэлмэл бус цахим хэлбэр буюу classroom.google.com сайтаас түлхүү авч ашигладаг 76%-ийг эзэлж байна. Эндээс бие даалт болон лекц, семинар, лаборатрийн ажлуудыг classroom.google.com сайтад бүрэн байршуулснаар оюутан цаг хугацаагаа төлөвлөн аливаа ажлыг урьдчилан хийх боломж бололцоог олгоход дөхөмтэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Зураг16. Бие даалтын ажлын удирдамжийг авч ашиглаж буй эх сурвалжууд. Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Дүгнэлт Оюутан бие даалтын ажлаа амжилттай хийж гүйцэтгэх нь зөвхөн сурлагын ерөнхий амжилтанд эергээр нөлөөлөөд зогсохгүй ирээдүйд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байр сууриа илэрхийлж чадахуйц дадлага туршлага, сэдэл тэмүүлэл бүхий нийгмийн нэгэн идэвхитэн гишүүн болж төлөвшихөд чухал үүрэгтэй. Мөн бие даалтын ажлын гүйцэтгэл нь оюутны сурлагын ерөнхий амжилтанд ихээхэн нөлөөлдөг бөгөөд дараах хэд хэдэн хүчин зүйлүүдээс шалтгаалан оюутнууд бие даалтаа амжилтгүй хамгаалдаг. Үүнд:  Нэг өдөр хэд хэдэн хичээлийн бие даалт давхцдаг.  Сургалтын хэрэглэгдэхүүн, материалын олдоц муу,  Бие даан суралцах арга барил, туршлага дутуу  Оюутнууд бие даалтаа тухайн өгсөн өдрөөс хийж эхэлдэггүйгээс дараагийн бие даалтууд нэмэгдэн ачаалал үүсгэдэг Эдгээр сөрөг хүчин зүйлүүдийг залруулахын тулд багшийн зүгээс оюутнуудад бие даан хийлгэх ажлын зорилго, оюутны бие даалтын ажлын тоо, бие даалтанд тавигдах 34


шаардлага,хичээл хоорондын болон багш хоорондын уялдаа холбоо сайн байх, хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх заавар зөвлөгөөг тодорхой өгөх, хийж дүгнүүлэх хугацаа, үнэлэх үнэлгээ оноо нь оюутанд ойлгомжтой байх, багш хичээлийн бус цагаар бие даалтын ажлын явцыг хянах, удирдан чиглүүлэх тодорхой цагийн хуваарьтай байх гэсэн дүгнэлтийг хийлээ. Санал, зөвлөмж Оюутны бие даалтын ажлыг хэрхэн үр өгөөжтэй, бүтээлчээр зохион байгуулахыг бид судлан үзээд дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:  Бие даалтын ажлын хэмжээ нь гүйцэтгэх хугацаатайгаа тохирсон байх, бусад хичээлийн бие даалтыг хийхэд давхцахгүй байх нэгдсэн ерөнхий хуваарь гаргаж өгөх хэрэгтэй байна.  Хичээлүүдийн хөтөлбөр, лаборатори, семинар, бие даалтын удирдамж зэргийг Classroom-д байршуулах нь оюутнуудад ачаалал үүсгэхгүйгээр тухай бүр хийгээд явах боломжтой болно.  Бие даалтын ажлын удирдамж тодорхой байх, хийх даалгаваруудыг жишээ болгон тайлбарлаж оруулах нь оюутан цагийн менежментээ зөв төлөвлөн аливаа ажлыг хугацаа алдахгүйгээр хийх боломж бололцоог олгоход дөхөм юм.

Ном зүй: 1. Даваа.Ж (2012). Сурган хүмүүжүүлэх зүй. Улаанбаатар хот. 2. Даваа.Ж, Сарантуяа.Г (2007). Дээд сургуулийн сургалтын технологи.Улаанбаатар хот. 3. МУБИС. (2003). Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй. Улаанбаатар хот. 4. “Мандах Бүртгэл” Их Сургууль. (2015). Оюутны хөтөч. Улаанбаатар хот. 5. Буянжаргал.А, Даваасүрэн.Б (2014). Хичээлүүдийн хамтарсан бие даалтын ажлыг хэрэгжүүлэх нь илтгэл. http://www.maher.org.mn/index.php/higher-education/researchconference. Улаанбаатар хот. 6. Түвшинлхагва.Н, Цэрэннадмид.Ш (2015).Бие даалтын ажлын менежмент илтгэл. Улаанбаатар хот. 7. Даваасүрэн.Б (2017). Харилцан уялдаатай хичээл дундын бие даалтыг сургалтад нэвтрүүлсэн дүн илтгэл. Боловсрол судлал сэтгүүл. Улаанбаатар хот. 8. Цэрэндолгор.Г, Дэлгэрхишиг.С (2014). Оюутны бие даалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах асуудалд илтгэл. http://www.maher.org.mn/index.php/highereducation/research-conference. Улаанбаатар хот.

35


ЦАХИМ ИХ УНШЛАГЫН ПРОГРАМЫГ МБИС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД НЭВТРҮҮЛЭХ НЬ Н. Ариунаа1,a ахлах багш Ш.Нандинцэцэг2,b 1,2 Гадаад Хэлний Тэнхим, МБИС a

ariunaa@mandakh.mnbnandintsetsegmbu@gmail.com

Хураангуй Өнөө үед техник технологи хурдацтай хөгжихийн хирээр оюутан суралцагсад өөрсдийн сурах үйлдээ түүний давуу талыг өргөнөөр ашиглах хандлагатай болж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан бид МБИС-ийн нэг, хоѐр болон гуравдугаар дамжааны 121 оюутанд цахим их уншлагын аргыг ээлжит хичээлд 3-4 удаа туршиж үзсэний үндсэн дээр суралцагчдаас цахим хэрэглээний талаар судалгаа авч тэдний хэрэгцээ сонирхлыг дүгнэж үзлээ. Мөн цахим их уншлагын програмыг сургалтад нэвтрүүлэхэд хамгийн бэрхшээлтэй тал нь судлаач бидний хувьд төлбөрийн асуудал байсан бөгөөд сарын хугацаанд туршилтын журмаар ашиглах хязгаарлагдмал эрхийн хүрээнд арван оюутныг сонгон цахим их уншлагын анги үүсгэсэн болно. Энэхүү туршилтын богино хугацаанд суралцагсдад зорилтот хэлээр унших сэдэл тэмүүлэл бий болох, тэдний цахим хэрэглээг англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд чиглүүлэх, туршилтын ангид үр дүн гарч буй эсэхийг энэхүү судалгааны ажлаараа гаргахыг зорилоо. Уг программ нь суралцагч өөрийн хүсэл сонирхол, хэлний түвшиндээ нийцсэн ном зохиолыг цахим хэлбэрээр уншсанаар үгсийн сангаа баяжуулж цаашлаад унших, сонсох, бичих, ярих чадвараа нэгэн зэрэг хөгжүүлэх сургалтын идэвхтэй програмуудын нэг юм. Түлхүүр үг: хэрэгцээ, цахим орчин, уншлагын арга, суралцагчийн сонирхол, хэлний хэрэглээ ОРШИЛ Гадаад хэл заах арга зүйн чиг хандлагад техник технологийн дэвшлийг ашиглах олон арга нэвтэрч байгаагаас “Plickers”, “Nearpod”, “WordArt”, “Kahoot” зэрэг программуудыг бид англи хэлний сургалтад өргөнөөр ашиглаж байна. Үүнээс гадна суралцагчийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, унших үйлд шимтүүлэх цаашлаад уншлагаар дамжуулж хэлний бусад чадваруудыг хөгжүүлэх боломж бүхий “Xreading.com” буюу “Цахим Их Уншлагын Програм”-ыг англи хэлний сургалтад нэвтрүүлэх үүднээс энэхүү програмыг сургалтад нэвтрүүлэх боломжыг эрэлхийлж судалгааны ажлын сэдэв болгон сонгосон болно. Хэл суралцагч зорилтот хэлээр ном уншихдаа өөрийн хүсэл сонирхол хийгээд хэрэгцээндээ тулгуурлан уншин байж бүтээлч идэвхитэй үйл ажиллагаатай болох нь дамжиггүй. Тэгвэл англи хэлээр ном унших хэрэгцээг суралцагчийн цахим хэрэглээтэй ойртуулах замаар гар утас болон компьютерээ ашиглан дуртай номоо хаана, хэзээ ч унших боломжтой энэ програмыг олон оронд тухайлбал Япон, Тайван, Өмнөд Солонгост өргөнөөр ашиглаж байна. ЦАХИМ ИХ УНШЛАГЫН ПРОГРАМ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

36


Орчин үед суралцагсдыг бүтээлчээр сэтгэж, бие даан суралцах чадвартай хүн болгох гол түлхүүрийг тэдний унших чадвараас хайх нь зүйтэй гэсэн чиг хандлагад дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. (У.Наран, 2015) “Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш, оюуны нарийн төвөгтэй процесс мөн. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшсэнээс тухайн суралцагчийн оюуны хөгжил шууд хамаардаг” хэмээн алдарт сурган хүмүжүүлэгч В. А. Сухомлинский хэлжээ. “Бүтээлчээр унших чадвар” гэдэг нь эхийг уншаад ойлгох, хэрэгтэй зүйлээ ялган тогтоох, өөрийн зорилгод бүтээлчээр ашиглах, нийгмийн амьдралд оролцохын тулд уншсан зүйл, олж авсан мэдээлэлээ эргэцүүлэн бодох, бүтээлч уншлагаар дамжуулж бие даан суралцах арга барил эзэмших явдал (Н.Нарантуяа, 2014) хэмээн тодорхойлжээ. Ном уншихын давуу талыг товч дурдвал байнгын ном унших нь тархины гимнастик болдог, хамгийн сайн стресс тайлагч, үгийн баялгийг нэмэгдүүлдэг, бүтээлч үйл ажиллагаанд суралцдаг, уншиж байж бичнэ, уншиж буй хүн сэтгэж чадна, ой тогтоолт сайжирна, анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ зэрэг олон талтай. Цахим их уншлагын програмын талаар Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа нь өнөөгийн бидний амьдралд нөлөөлж хаана ч мэдээллийг цахим хэлбэрээр авахад илүү хялбар болсоор байна. 2007 онд Амазон сайтаас “Kindle” цахим номыг гаргасан нь онлайн хэлбэрээр ном унших ойлголтыг олонд түгээсэн ба тэр цагаас хойш е-ном өргөн дэлгэрсэн байна. (Doiron, 2011) Цахим ном унших, түүний хүртээмж, техник технологийн давуу талыг ашиглах хэрэгцээ шаардлагын улмаас өнөөдөр олон их дээд сургуулиуд өөрсдийн гадаад хэлний сургалтад цахим их уншлагын програмыг өргөнөөр ашиглаж байна. (Gerlich R. B., 2011) Цахим их уншлагын програм нь суралцагч өөрийн гар утас болон компьютерээ ашиглан англи хэлээр олон зуун сонголт бүхий цахим номын сангаас өөрийн сонирхол хийгээд хэлний түвшинд нийцсэн ном зохиолыг хаана ч, хэзээ ч уншиж ашиглах боломжтойгоос гадна аудио хэлбэрээр сонсох, уншсан номынхоо талаар дасгал ажиллан үгсийн сангаа баяжуулах, хэлний бусад чадваруудаа зэрэг хөгжүүлэх боломж бүхий цахим сайт бөгөөд суралцагчийн унших үйлийг хязгааргүй дэмжих гол зорилготой. Энэхүү арга суралцагчийн цаасан ном унших сонирхлыг үл хязгаарлах ба уншсан тохиолдолд өөрийн номын түүхэндээ багтаан бүртгүүлж явах боломжтойгоороо давуу талтай. Xreading.com буюу Цахим их уншлагыг програмын үүсгэн байгуулагч Паул Голдберг Японд анх өөрийн англи хэлний сургалтад нэвтрүүлснээс хойш арван хоѐр жил өнгөрсөн байна. Одоогийн байдлаар энэхүү цахим номын санд нийт арван нэгэн хэвлэлийн компаны 800 гаруй ном зохиол байгаа бөгөөд жил бүр номын сангаа баяжуулан ажиллаж иржээ. Гадаад хэлний сургалтад зорилтот хэлээр ном унших нь хэлний дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлэх боломжтой тухай “Үгсийн санг баяжуулах нь” (Chen, 2013), “Унших чадварыг хөгжүүлэх нь” (Mason B. , 1997), “Бичгийн чадварыг хөгжүүлэх нь” (Krashen, 2014), “Ярианы чадвар” (Kyung-Sook Cho, 1994) зэрэг бүтээлд тус тус бичсэн байна. Цахим их уншлагын програмыг англи хэлний сургалтад нэвтрүүлснээр суралцагсдын ном унших сэдэл тэмүүллийг төрүүлэх, тэдний уншиж ойлгох чадвар хийгээд үгсийн санг эрчимтэй баяжуулах боломж бүхий шилдэг арга болохыг олон 37


судлаач нар судалсны нэг нь Чен юм. Тэрээр цахим ном уншснаар суралцагчийн үгсийн сан хийгээд уншиж ойлгох чадвар цаашлаад ном унших хүсэл тэмүүлэл маш хурдацтай нэмэгддэг болохыг өөрийн судалгааны ажилдаа нотолжээ. (Chen, 2013) Xreading.com програмын нэг онцлог нь суралцагч өөрийн хэлний түвшин хийгээд сонирхолдоо тохирсон номоо зөв сонгож уншихад нь дөхөм болох үүднээс багшийн зүгээс тус програм дээр тохиргоо хийж болдог байна. Доорх хүснэгтээр суралцагчийн хэлний түвшинг “Xreading.com” програмд хэрхэн тодорхойлсныг харуулав. Хүснэгт 1 Цахим их уншлагын түвшин ба түвшин бүрт унших үгийн тоо

Түвшин

Эхлэн суралцагч /Beginner/

1 (51-100)

2 (101-200)

3 (201-300)

Анхан /Elementary/

4 (301-400)

5 (401-600)

6 (601-800)

Анхан дунд /Intermediate/

7 (801-1000)

8 (1001-1250)

9 (1251-1500)

Анхан дээд 10 /Upper intermediate/ (1501-1800)

10 (1501-1800)

12 (2101-2400)

14 (3001-3600)

15 (3601-4000)

Ахисан /Advanced/

13 (2401-3000)

Эх сурвалж: Xreading.com ЦАХИМ ИХ УНШЛАГЫН ПРОГРАМЫГ СУРГАЛТАД НЭВТРҮҮЛЭХ НЬ Энэхүү судалгааны ажлаараа бид цахим их уншлагын програмын албан ѐсны эрх бүхий байгууллага “Xreading.com” сайтын үүсгэн байгуулагч Паул Голдберг болон Монгол Улс дахь төлөөлөгч Том Коч нартай холбогдож төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, бэлтгэл ажил /уншигч болон багшийн зүгээс/-ыг хангахад дараах алхамуудыг хийж гүйцэтгэв. Багшийн зүгээс бид төлбөрийн асуудлаар тус программын захиралтай майлээр харилцаж арван оюутантай туршилтын ангийг сарын хугацаатай үнэгүй ашиглах эрхийг авав. Үүний үндсэн дээр туршилтын анги үүсгэн уншигчдыг бүртгэж, өөрсдийн судалж мэдсэний дагуу оюутнуудад цахим их уншлагын програмыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгч, фэйсбүүк групп үүсгэв. Туршилтын хугацаанд уншигч бүрийн уншсан номын тоо, номын дундаж түвшин, нийт унших үгийн тоо, уншсан үгийн тоо, тухайн сонгосон номын уншсан хувь, зарцуулсан цаг, нэг минутад уншсан үгийн тоо, сорил асуулгын дундаж дүн, уншсан номд өгсөн үнэлгээ зэргийг багш нарын зүгээс хянаж, зөвлөгөө өгч ажиллаа. Суралцагчийн хувьд багшийн үүсгэсэн эрхээр нэвтэрч, програмын номын санд байх 800 гаруй номын сонголтоос өөрсдийн сонирхол, түвшиндээ тохируулан сонгон авч, гар 38


утас болон компьютерээ ашиглан цахимаар, давхар аудио хэлбэрээр сонсож, уншихын зэрэгцээ өөрсдийн унших үйл явцаа багшийн адил хянах боломж бүрдсэн. Тухайлбал нийт хэдэн ном уншсан, үүнээс одоо уншиж байгаа, бүрэн уншсан буюу цахим номын сангийн фонд руу буцаагдсан номын тоо, нийт болон нэг минутад уншсан үгийн тоо, уншсан цаг, сорилын дүн, номд өгсөн өөрийн үнэлгээ зэрэг мэдээллээ харах, бусадтайгаа уншсан номын талаар санал бодлоо хуваалцах, санал болгох давуу талтай. Гэвч төлбөрийн бэрхшээлээс шалтгаалан анги тус бүрээс нэг оюутан хамруулсан учраас уншигч хоорондын хамтын бүтээлч идэвхтэй үйл ажиллагаа дутмаг байсныг онцлох нь зүйтэй. Цаашид цахим их уншлагын програмыг МБИС-ийн англи хэлний сургалтад нэвтрүүлэх, ашиглахын тулд албан ѐсны эрх бүхий байгууллагад дараах төлбөр төлөхийг тодруулав. Үүнд:  нэг уншигч- 6 сарын хугацаатай 25,000 төгрөг  нэг уншигч- 1 жилийн хугацаатай 40,000 төгрөг Цахим их уншлагын програмыг англи хэлний сургалтад нэвтрүүлэх боломж, цаашдын хандлага Энэхүү судалгааны ажлаараа бид цахим их уншлагын програмыг Мандах Бүртгэл Их Сургуулийн англи хэлний сургалтад ашиглах талаар суралцагчдын хандлагыг тодруулах үүднээс ерөнхий болон мэргэжлийн англи хэл судалж буй нэг, хоѐр, гуравдугаар курсын нийт 121 оюутнуудаас ээлжит хичээлд 3-4 удаа туршиж үзсэний дараа зургаан асуулга бүхий судалгааны үр дүнг дараах байдлаар харуулбал:

Та англи хэлээр ном унших дуртай юу? 28%

тийм үгүй хааяа

9%

63%

Судалгаанаас харахад суралцагчдын 28% нь ном унших дуртай, 9% буюу 11 оюутан үгүй, харин 63% нь хааяа уншдаг гэжээ. Үүнээс харахад суралцагсад англи хэл дээр хангалттай ном уншдаггүй болох нь харагдаж байгаа бөгөөд энэ байдлыг цахим хэрэглээтэй нь холбох мөн ном унших нөхцөлөөр хангаж өгөх нь зүйтэй гэж бид үзэж байна.

Зураг 1. Ном унших сонирхол Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Та цаасан ном, цахим ном хоѐрын сонголтоос алийг нь сонгож унших вэ? 60% 40% 20% 0%

42% 30%

28%

цаасан

цахим хоѐуланг нь

Цахим их уншлагын програмыг ээлжит хичээлд 3-4 удаа туршиж үзсэний дараа энэхүү судалгааг авсан ба цахим ном унших сонирхол нийт судалгаанд оролцсон суралцагсдын дийлэнх буюу 42% нь байсан бол 30% цаасан ном үлдсэн 28%-ийг хоѐуланг нь сонгоно гэсэн байна.

Зураг 2. Ном сонголт Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 39


Хэрэв цахим ном бол ямар шалтгааны улмаас/эрэмбэлж бичнэ үү? 7%

чирэгдэл бага

8%

сонирхолтой бөгөөд… гар утас болон…

23%

хаана ч хэзээ ч…

23%

өөрийн түвшин… 0%

хэзээ ч гар утас болон компьютерээсээ унших боломжтой, 9% нь чирэгдэл бага, 8% нь сонирхолтой бөгөөд шинэлэг, номын хүртээмж сонголт сайн гэж 7% нь хариулсан байна. Үүнээс харахад суралцагсдын ном уншихад тулгарч буй хамгийн том бэрхшээлд суралцагч бүрт тохирсон номын сонголт муу байгаа нь харагдаж байна. Үүний нэг шийдэл энэ цахим их уншлагын програмыг англи хэлний сургалтандаа нэвтрүүлэх боломж юм.

9%

30% 10%

20%

30%

Зураг 3. Цахим ном унших шалтгаан Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Цахим ном сонгох шалтгаанд суралцагсдын 30% нь өөрийн түвшин сонирхолд нийцсэн номтой гэж хариулсан бол 46% нь хаана

Судалгаанаас харахад 64 оюутан буюу 53% нь өдөрт 4-5 цаг түүнээс дээш, 47 буюу 39% нь 2-3 цаг үлдсэн 8% буюу 10 оюутан 1-2 цаг ашигладаг гэснээс харахад гар утас болон компьютерийн хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Суралцагсдын энэ хэрэглээг англи хэлний чадвараа хөгжүүлэхэд тодорхой хувиа зарцуулахад нь багш бидний зүгээс анхаарч чиглүүлж өгөх шаардлагатай байна.

Та өдөрт хэдэн цаг гар утас болон компьютер ашигладаг вэ? 8% 1-2 цаг 2-3 цаг

53%

39%

4-5цаг

Зураг 4. Цахим хэрэглээ Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Та гар утас болон компьютерээ ашиглан англи хэл дээр ном уншиж байсан уу? 21.4%

тийм үгүй 78.6%

Зураг 5. Цахим ном уншиж байсан туршлага Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 40


Өнөө үед цахим ном унших сонголт хэдий байгаа ч сургалтын зорилгоор ашиглах боломжтой баталгаатай эх үүсвэр бүхий сонголт суралцагч нарт төдийгүй багш бидэнд хомс байгааг судалгаанд оролцогчдын 78,6% нь үгүй гэсэн хариултаас харж болно. Тиймээс энэ програмыг сургалтад нэвтрүүлэхийг хүссэн суралцагчдын хүсэл, хандлага өндөр байна. Англи хэл дээр ном уншихад тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал юу вэ? англиар ном уншихад суралцагч бүрт тохирсон номын хүрэлцээ хангамж муу гэж 29%, уншиж ойлгох хэлний чадвар сул гэж 32.2%, бусад гэж 38.8% хариулжээ. Бусад гэсэн хариултанд үгийн сангийн баялаг дутмаг-27, унших ном Бусад 38.8% сонирхолгүй зураггүй-10, авч явахад бэрхшээлтэй-5, түвшинд таарсан ном Уншиж ойлгох олох хэцүү-5 гэсэн хариултыг тус тус хэлний чадвар сул 32.2% өгчээ. Эдгээр олон бэрхшээлийг шийдэх Суралцагч бүрт гарцыг цахим их уншлагын програмыг тохирсон номын хүрэлцээ… сургалтад нэвтрүүлэхийг хүссэн 29.0% суралцагчдын хүсэл хандлага өндөр байгаагаас харж болно гэж бид үзэж байна.

Уншлага

11

4.4 50702

2 3 4 5 6 7

9 8 7 6 5 4

2 3 3 2 3 3

Уншлага Уншлага Уншлага Уншлага Уншлага Уншлага

14 19 8 8 6 5

3.1 2.8 2.8 3.4 7.2 5.8

10795 19593 15163 10182 42039 14734

41

276 10795 7179 11376 1276 23161 10059

Зарцуулса н цаг Унших хурд /нэг минутад хэдэн үг/ Сорилын дундаж дүн Уншсан номд өгсөн үнэлгээ

3

Уншсан хувь

Уншлагы н анги

10

Уншсан үгийн тоо

Уншлагы н түвшин

1

Уншсан номын тоо Програмы н түвшин Нийт унших үгийн тоо

Бүртгэлий н дугаар

Зураг 6. Ном уншихад тулгардаг бэрхшээл Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Дээрх зургаан асуулгаас харахад оюутнуудын цахим хэрэглээ өндөр буюу өдөрт 4 ба 5 цагаас дээш гар утас болон компьютерээ ашигладаг боловч энэ цагийг англи хэлээ хөгжүүлэхэд буюу англиар ном уншихад зарцуулдаггүй байна. Үүний шалтгаан нь тэдний хэрэгцээ сонирхол түвшинд таарсан номын хүрэлцээ хангамж муу, номын сангаар үйлчлүүлэхэд чирэгдэл их, сонирхолгүй зураггүй ном байдаг учраас унших сэдэл тэмүүлэл төрдөггүй болохыг харуулж байна. Харин энэ програмыг сургалтад туршиж үзэхэд англи хэлний мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжтой сонирхолтой шинэлэг арга болохыг илэрхийлж сургалтад нэвтрүүлэх талаар хүлээлттэй байгаа нь харагдаж байв. Цахим уншлагын туршилтын ангийн явцыг харуулбал: Хүснэгт 2. Туршилтын ангийн үр дүн

77.40% 0:08:51 87.6

30

0

61.3 85.7 129.1 38.1 121.5 85.8

90 40 80 57 75 56

1 1 0 5 3 0

100.00% 89.50% 100.00% 76.30% 72.50% 100.00%

3:06:00 1:27:37 1:29:21 0:42:12 4:17:33 2:11:57


8

3

2

Уншлага

5

5

25563

2022

68.10% 0:28:32 325.6

20

5

9

2

2

Уншлага

4

2.5

1045

1045

100.00% 0:15:15 70.2

70

1

10

1

2

Уншлага

6

1.8

5529

1035

87.50% 0:38:51 38.5

47

4

Дундаж Нийт

8.6 86

3.9 19535 6822 195345 68224

87.10% 1:28:36 104.3 56.5

2.9

Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Туршилтын ангийн нэг сарын хугацаанд улирлын шалгалт, шинэ жил, өвлийн амралттай давхацсан хэдий ч оюутнуудын идэвхи оролцоо сайн байсныг дээрх үр хүснэгтээс харж болохоор байна. Судлаач бидний зүгээс оюутан бүр долоо хоногт нэг ном унших хүлээлттэй байсан хэдий ч дээрх хүснэгтээс харахад нийт 86 ном буюу дунджаар нэг суралцагч 8 ном уншсан ба хамгийн ихдээ 19 ном уншсан байна. Мөн уншлагын түвшинг өөрсдийн сонирхол хийгээд хэлний чадвартаа нийцүүлж ахиулан уншсан байгаа нь сайшаалтай. Үзүүлэлт нэг бүрийг цааш тодруулахад нийт 195 мянган үг уншихаас 68 мянган үгийг ойролцоогоор 13 цагт, минутанд дунджаар 104 үгийг, уншиж ойлгох сорилын дүн 56%-тайгаар уншсан байна. Туршилтын богино хугацаанд цахим их уншлагын програмыг хэрэгжүүлсэн хэдий ч оюутнуудын идэвхи оролцоо өндөр, тэдний хүсэл сонирхолд нийцсэн, тодорхой үр дүн гарсан байгаа нь харагдаж байгаа бөгөөд цаашид англи хэлний сургалтад нэвтрүүлэхэд практик ач холбогдолтой болохыг харуулж байна. ДҮГНЭЛТ Бид бүхний өдөр тутмын амьдралд ухаалаг утас, компьютерийн хэрэглээ, social media хүчтэй орж ирсэн өнөө цагт эдгээр давуу талыг сургалтын хүчтэй зэвсэг болгон ашиглах бодит хэрэгцээ шаардлага бий болсныг бидний судалгааны ажил харуулж байна. Цаашид цахим их уншлагын програмыг нэвтрүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэсэн тохиолдолд МБИС-ийн англи хэлний сургалтад нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд практик ач холбогдолтой болохыг бидний судалгааны ажил батлав. НОМ ЗҮЙ Chen, C. C. (2013). The Effects of Extensive Reading via E-books on Tertiary Level, EFL Students' Reading attitude, reading comprehension and vocabulary. Educational technology . Doiron, R. (2011). Using E-Books and E-Readers to Promote Reading in School Libraries. Gerlich, R. B. (2011). E-readers on campus. Higher Education Theory and Practice. Krashen, S. (2014). Extensive Reading in English as Foreign Language by Adolescents and Young Adults. International Journal of Foreign Language Teaching . Kyung-Sook Cho, S. D. (1994). Acquisition of vocabulary from the Sweet Valley Kids series: Adult ESL acquisition. Journal of reading. Mason, B. (1997). Extensive reading in English as a foreign language. Paul, C. (огноо байхгүй). Xreading. Tokyo. Wikipedia. (2010). Extensive reading. 42


Монсудар. (2017). Ном унших 10 шалтгаан. УБ: Монсудар хэвлэлийн компани. Н.Нарантуяа, Х. (2014). Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр. Улаанбаатар: Сэлэнгэпресс ХХК. У.Наран. (2015). Хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь. УБ.

43


ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ТҮҮНД ГАРЧ БУЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТҮҮД С.Цолмон1, a *, Ж.Гантулга2,b Г.Эрдэнэцогт3,c 1 Мандах бүртгэл Их сургууль, 40б 2 Мандах бүртгэл Их сургууль, 40б 3 Мандах бүртгэл Их сургууль, 40б a tsolmon@mandak.mn, bj_gantulga@mandakh.mn, cerka_barclay@yahoo.com

Хураангуй Аливаа улсын ажиллах хүчний гол нөөцийг залуучууд бүрдүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаагийн дийлэнх хувийг 15аас 35 насны залуус эзэлж байна. Залуусын ажилгүй байгаа шалтгаан нь хөдөлмөрийн зах зээл дээрх зарим ажил, мэргэжлийн илүүдэл, боловсролын салбарын шинэчлэл, нийгэм эдийн засагт гарч буй өөрчлөлт, ажил олгогчдын тавьж буй шаардлага болон тухайн хувь хүний ѐс зүй, хүмүүжил, төлөвшилт, хандлага зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байна. Ойрын ирээдүйд бий болох аж үйлдвэрийн 4-р эринд хүний хийдэг маш олон ажлыг хиймэл оюун ухаантай машинууд орлох болсонтой холбоотойгоор цаашид ажилгүй залуучуудын тоо улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ ажил олгогчдоос тавьж буй нийтлэг шаардлагад гарах томоохон өөрчлөлтүүд нь залуучуудад учрах гол эрсдэл болоод байна. Түлхүүр үг: Хиймэл оюун ухаан, хөдөлмөр эрхлэлт, ажлын туршлага, ажилгүйдэл 1. Залуучуудын ажил эрхлэлт болон хөдөлмөрийн зах зээлийн төлөв, хандлага Манай улсад 2016 оны жилийн эцсийн байдлаар 15-34 насны ангилалд хамаарах хүмүүсийн (залуучууд) нийт хүн амд эзлэх хувь 34.6 буюу 1,080 мянга байна. Харин энэ үзүүлэлт нь 2020 онд 31.4 хувь /988,8 мянга/, 2030 онд 28.7 хувь /1,026,6 мянга/, 2040 онд 29.3 хувь /1,156,6 мянга/-д хүрэх төлөвтэй байгааг ҮСХ-оос гаргасан байна5. 2016 он, нийт хүн ам 3,119,935 70+ 60-64 50-54 40-44 30-34 20-24 10-14 0-4

2020 он, нийт хүн ам 3,151,086 80+ 70-74 60-64 50-54 40-44 30-34 20-24 10-14 0-4

Эрэгтэй Эмэгтэй

2030 он, нийт хүн ам 3,576,877

Эрэгтэй Эмэгтэй

2040 он, нийт хүн ам 3,946,997

5

Тооцоололыг “Төрөлтийн дундаж бууралттай үеийн хүн амын тоо, насны бүлгээр, хувилбар 1Б”-д үндэслэв

44


80+ 70-74 60-64 50-54 40-44 30-34 20-24 10-14 0-4

Эрэгтэй Эмэгтэй

80+ 70-74 60-64 50-54 40-44 30-34 20-24 10-14 0-4

Эрэгтэй Эмэгтэй

Зураг 1. Хүн ам зүйн цонхны үе буюу нас, хүйсийн суварга, 2016, 2020, 2030, 3040 он Эх сурвалж: Үндэсний Статисикийн Хороо, www.nso.mn Хүн амын насны бүтцийн онцлогоос шалтгаалж нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зүй ѐсоор шаардаж байна. Хүснэгт 1. Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний үндсэн үзүүлэлт Үндсэн үзүүлэлтүүд 2013 2014 2015 2016 Эдийн засгийн идэвхтэй хүн ам, мян.хүн 1125.5 1127.7 1164.1 1239.8 Ажиллагчид, мян.хүн 1038.2 1049.7 1067.6 1132.8 Бүртгэлтэй ажилгүй ирдэг, мян.хүн 42.8 37.0 32.8 34.4 Эдийн засгийн идэвхгүй хүн ам, мян.хүн 721.4 742.5 761.5 814.1 Ажиллах хүчний оролцооны түвшин, хувь 60.9 60.3 60.5 60.4 Хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хувь 56.2 55.6 55.4 55.2 Ажилгүйдлийн түвшин, хувь 7.8 7.7 8.3 8.6 Ажлын байрны захиалгын тоо, мян.хүн 219.0 114.4 77.7 57.9 Ажилд зуучлагдсан иргэдийн тоо, мян.хүн 65.6 54.4 49.7 35.8 Ажлын шинэ байранд орсон иргэдийн тоо 59.8 55.9 50.7 34.5 Ажилгүйдлийн тэтгэмж авсан хүн, мян.хүн 15.9 16.6 18.7 23.1 Ажилгүйдлийн тэтгэмж, тэрбум.төгрөг 14.9 17.8 22.1 31.6 Эх сурвалж: ХНХЯам, НДЕГазар, ҮСХороо 2017 оны III улирлын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүд 34.4 мянга байгаагаас 57.6 хувь нь 15-аас 35 насны залуучууд байна. Харин ажилгүй байгаа иргэдийн 45.4 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байгаа бол 31.2 нь дипломын /бакалавр/ боловсролтой залуучууд байна. Хөгжиж буй орнуудад гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд илүү ажилгүй байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш өссөн, тэр дундаа 15-аас 24 насны залуучуудын эзлэх хувь хамгийн ихээр өссөн нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд гол шалтгааны нэг нь эрэлт багатай мэргэжлээр, мэдлэг чадвар муутай, ажлын байранд тавигдаж буй үндсэн шаардлагуудыг ханган ажиллах чадваргүй залуу боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзэж байна. Ажилгүйдлийн түвшин, улсын эхмжээнд 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 3.6 3.6

3.3 3.3

3.2 3.2

2.8 3.2

2.8 3.0

2004

2005

2006

2007

2008

22.0 19.5 11.6

2009

9.9

2010

18.2

17.9

17.4

16.6

15.6

14.0 10

7.7

8.2

7.9

7.9

7.5

2011

2012

2013

2014

2015

Зураг 2. Ажилгүйдлийн түвшин, хувиар /2004-өөс 2016 он/ Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, www.nso.mn 45

2016


Залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурсаар байгаа нь эцэстээ ажилгүйдлийн тэтгэмж авах хүн болон тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар улсын төсвийн зардалд хүнд ачаа нэмэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг ар араасаа дагуулсаар байна. Тухайлбал, 2013 онд 14.9 тэрбум төгрөг байсан ажилгүйдлийн тэтгэмж 2016 онд 31.6 тэрбум төгрөг болж 4 жилийн дотор 2.12 дахин өссөн бол тэтгэмж авч буй хүний тоо 1.35 дахин өссөн байна. Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийн нэг хүн амын боловсролын түвшний индекс нь 2011 оноос өмнөх жилүүдэд 90 гаруй хувьтай байсан бол 2012 оноос хойш дунджаар 72 хувь байгаа нь хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүн болох залуучуудын боловсролын түвшин ямар байдалтай байгааг харуулж байна. Салбар тус бүрд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн бүтээмж мөн жил ирэх тусам буурсаар байна. Тэр дундаа төрийн албанд ажиллаж буй залуусын хөдөлмөрийн бүтээмж нь муу үзүүлэлттэй байгаа нь тэдний мэдлэг чадвар, туршлага зэргээс гадна засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотойгоор ажлаас ойр ойрхон халагдах, өөрт тохирсон ажил, албан тушаалдаа томилогдохгүй байх зэрэгтэй холбоотой байна (хавсралт 1). 2017 оны байдлаар Монгол улсад нийт 95 их дээд сургууль, коллежид 157.1 мянган оюутан суралцаж байгаагаас худалдаа, бизнес, багш боловсрол судлал, анагаах ухаан зэрэг мэргэжлээр хамгийн их суралцаж байна (хавсралт 2). Ажил хайж буй иргэдийн дийлэнх хувийг 25-аас 35 насны залуус бүрдүүлжээ. Ажиллах хүчний эрэлтийг салбараар нь үзвэл үйлчилгээ, уул уурхай, барилга зэрэг салбаруудад ажлын байрны захиалга их гарчээ. Эрэлт өндөртэй байгаа мэргэжлүүд дотор мэргэжлийн ур чадвар эзэмшсэн буюу богино хугацааны сургалтад хамрагдан эзэмшиж болох мэргэжил, мэргэжлийн болон техникийн сургалтаар бэлтгэгддэг мэргэжлүүд зонхилж байна. Дээд боловсролоос илүү мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжлийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч нийлүүлэлтэд дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Манай улсад ойрын ирээдүйд хамгийн их эрэлттэй байх 20 мэргэжлийг ХНХЯ-аас сүүлийн жилүүдэд гаргах болсон билээ. Эдгээр мэргэжлийн эрэлт нь нийт ажиллах хүчний эрэлтийн 52.8 хувийг эзэлж байна. Үүнд, төрөл бүрийн салбарын жолооч, үйлчилгээний ажилтан, тогооч, хамгаалагч зэрэг ажил мэргэжил буюу тусгайлан мэргэжил шаардахгүй ажлын байр давамгайлж байна. Харин энэхүү эрэлттэй ажил мэргэжлийн 24.0 хувийг дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэгддэг ажил мэргэжлийн эрэлт эзэлж байна. Ажилгүй иргэдийн шалтгааныг авч үзвэл, 53.3 хувь нь ажил хайгаад олдохгүй, 8.1 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 6.2 хувь нь дадлага туршлага байхгүй, 5.4 хувь нь цомхтголд орсон зэрэг хариултууд өгсөн байна. Гэвч нийт ажлын байрны захиалга нь бүртгэлтэй ажилгүй иргэдийн тооноос 1.6-аас 1.8 дахин их байна. Өөрөөр хэлбэл, тус зах зээл дээр хангалттай их ажлын байр байгаа ч ажил олгогчдын шаардлагад 46


нийцсэн мэдлэг ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй байгаагаас шалтгаалан зах зээлийн хомстол зарим ажил, мэргэжил болон салбаруудад үүсээд байна. Ажил олгогч байгууллагуудын хувьд шинээр ажилтан авах, ажиллуулахад тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээлийн 31.5 хувийг ажлын туршлага, 23.5 хувийг мэдлэг боловсрол, 13.2 хувийг ажлын байрны нөхцөл, 6.3 хувийг гадаад хэлний мэдлэг, чадвар эзэлдэг зэрэг хариулт өгсөн байгаагаас харвал их, дээд сургуулиуд, түүнээс хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар нь хэрэглэгч болох ажил олгогчдын тавьж буй эрэлт, хэрэгцээ, шаардлага зэрэгтэй нийцэл муутай байгаа нь цаашид ажилгүй залуусын тоог улам бүр нэмэгдүүлэх бас нэгэн эрсдэлийг бий болгож байна. 2. Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухаан бүхий машинуудын үзүүлж буй нөлөө Өнөөгийн 21-р зуунд техник технологи асар хурдацтай өсч байна. Тийм ч учраас автомат машинууд хөдөлмөрийн зах зээл дээр ихээр хэрэглэгдэж түүнийгээ дагаад ажилчдын ажиллах хүчний бүтцэд өөрчлөлт оруулж, ирээдүйд тоон технологи болон роботууд дээр суурилсан ажлын байр ихээр гарч ирэх төлөвтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Oксфордын их сургууль, “Прайсуотер Хауз Куперс” аудитын компани зэрэг байгууллагуудын судалгаагаар хиймэл оюун ухаан бүхий машинууд буюу автоматжуулалтаас үүдэн 2020-2030 онд дэлхийн улс орнуудын нийт ажлын байрны 30-40 орчим хувь нь устах аюултайгаас гадна эдийн засгийн зарим салбарт 50 орчим хувь нь устах эрсдэл өндөртэй болохыг тогтоожээ. Дээрх судалгааны хүрээнд автоматжуулалт хийгдэх өндөр эрсдэлтэй ажлын байрыг салбараар, ажил мэргэжлээр тодорхойлон гаргасан бөгөөд үүнээс үэзэхэд ЭЗХАХБ-ын гишүүн орнууд дахь ажлын байр ойрын 5-10 жилд автоматжуулагдах нь тодорхой болж байна. Хүснэгт 2. Автоматжуулах эрсдэлийн магадлал өндөртэй салбарууд Боломжит эрсдэл Эдийн засгийн үйл ажиллагааны салбар Бөөний болон жижиглэнгийн худалдаа 44% Үйлдвэрлэл 46% Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 37% Тээвэрлэлт ба хадгалалт 56% Мэргэжлийн шинжлэх ухаан болон техник 26% Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа 17% Байр, сууц болон хоол хүнс 26% Барилга 24% Төрийн удирдлага ба батлан хамгаалах 32% Харилцаа холбоо 27% Санхүү ба даатгал 32% Боловсрол 9% Урлаг, үзвэр, тоглоом наадам 22% Бусад үйлчилгээ 19% Үл хөдлөх хөрөнгө 28% Усан хангамж, бохир ус, хог, хаягдалын менежмент болон 63% цэвэрлэгээ Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт 19% Цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамж 32% Уул уурхай, олборлолт 23% Хүн хөлслүүлэн ажилладаг өрх 8% Эх сурвалж: UK Economic outlook, 2017

47


ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад дахь ажлын байрны автоматжуулалт хийгдэх эрсдэлийг салбараар нь авч үзвэл салбар бүрт харилцах адилгүй байна. Эрсдэлд хамгийн их өртөх магадлал өндөртэй салбаруудад маягт бөглөх, энгийн асуудал шийдвэрлэх зэрэг байнгын гар ажиллагаа шаардсан тээвэр, үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, санхүү ба даатгал зэрэг салбарууд орсон байна. Харин нийгмийн болон бичиг үсгийн чадварыг илүү шаардсан эрүүл мэнд ба нийгмийн тусламж үйлчилгээ, боловсролын салбаруудын хувьд эрсдэл харьцангуй бага байна.

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа Урлаг, үзвэр, тоглоом наадам Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа Боловсрол Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн… Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа Мэдээлэл, холбоо Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа Тээвэр болон агуулахын үйл ажиллагаа Бөөний болон жижиглэн худалдаа: машин, … Барилга, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа Усан хангамж: бохир ус, хог, хаягдалын менежмент … Цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамж Боловсруулах үйлдвэрлэл Уул уурхай, олборлолт Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур

0% Ажиллах хүчний эрэлт, салбарт эзлэх %

10%

20%

30%

Ажиллагчидын салбарт эзлэх %

40%

50%

60%

70%

Автоматжуулалтын эрсдэлийн %

Зураг 3. Автоматжуулалтын эдийн засгийн салбаруудад үзүүлэх нөлөө Эх сурвалж: PwC, ҮСХ, ХНХЯ Хөдөлмөр эрхэлж буй хүн амын дийлэнх хэсэг нь хөдөө аж ахуй, ой, загас агнуур, худалдаа, үйлчилгээ, мэргэжилтэн, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний чиглэлээр ажил эрхэлж байгаа бөгөөд эдгээр салбаруудын ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй ажил мэргэжлүүдийг тодорхойлж байгаа юм. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад дахь ажиллагчдын дийлэнх хэсэг нь жижиглэн худалдаа, орон байр, хоол хүнс, үйлчилгээний салбаруудад ажиллах хандлагатай байгаа бол манай орны хувьд хөдөлмөр эрхэлсэн нийт хүн амын 31.1% нь хөдөө аж ахуйн салбарт, 18.5% нь үйлдвэрлэл, 50.4% нь үйлчилгээний салбарт тус тус ажиллаж байна. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын эдийн засгийн салбаруудаар тооцож гаргасан автоматжуулалт хийгдэх эрсдэлийн хувийн үзүүлэлтийг ашиглан манай орны хувьд автоматжуулалт хийгдэх эрсдэл аль салбарт илүү өндөр байгааг харж болохоор байна. Энд ажиллах хүчний эрэлт ихтэй тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарууд голчлон орсон байгаа нь манай орны ажиллах хүчний дийлэнх хувь нь ажилгүй болох эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.

48


Эдгээр тооцоолсон салбарын нөлөөллүүдийг үндэслэн эдийн засгийн үйл ажиллагааны салбарууд дахь ажилчидад үзүүлэх үр нөлөөг тооцож болох юм. Ингэхдээ 2017 оны хөдөлмөрийн зах зээл дээрх эдийн засгийн үйл ажиллагааны салбарууд дахь ААНБ-ын ажиллагсдын тоог ирээдүйд 2030 онд хэвээр байна гэж үзээд уг салбарт ажиллаж байгаа ажиллагсадын автоматжуулалтын нөлөөгөөр устах эрсдэлийг тооцоход 55196 ажиллагсад ажилгүй болох ба энэ нь нийт ажиллагсдын 30,3%-ийг эзэлж байгаа юм. (Хавсралт 12) Хүснэгт 3. Автоматжуулалт хийгдэх магадлал өндөр, бага байх ажил мэргэжил Устах эрсдэл багатай Магадл Устах эрсдэл өндөртэй мэргэжил Магадлал мэргэжил ал Телемаркетер 99% Сувилагч 0.3% Гар оѐдолчин 99% Механик зохион бүтээгч 0.3% Даатгалын судалгааны ажилтан 98.9% Онцгой байдлынхан 0.3% Хуульчийн туслагч 98.9% Сэтгэцийн эмч 0.3% Цаг засварчин 98.8% Мэргэжлийн эмч 0.3% Эрүүл мэндийн нийгмийн Дэлгүүрийн худалдагч 98.7% 0.4% ажилтан Татварын газрын ажилтан 98.7% Мэс заслын эмч 0.4% Инженер, зураг зүйн техникч, газар зохион байгуулагч, 98.7% Гал сөнөөгч 0.4% барилгын оператор Номын санч 98.6% Менежер 0.4% Дата өгөгдөл оруулагч 98.5% Бүжиг дэглээч 0.4% Гар утас, камерийн засварчин 98.5% Борлуулалтын инженерүүд 0.4% Даатгалын менежер, бичиг Дижитал мөнгөн дэвсгэртийн 98.4% 0.4% хэргийн ажилтан мэргэжилтэн Брокерын ажилтан 98.4% Цагдаа 0.4% Зээлийн ажилтнууд 98.4% Сэтгэлзүй судлаачид 0.4% Спортын шүүгч 98.3% Бага сургуулийн багш нар 0.4% Хар тамхи, мансууруулах Теллер 98.3% 0.5% бодисын эсрэг ухуулагч Боловсролын ажилтан, дунд Сийлбэрчин 98.2% 0.5% сургуулийн багш Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч 98.0 % Эрүү нүүр, чих, дотрын эмч 0.5% Зээлийн картын шинжээч 97.9% Сэтгэлзүйч 0.5% Даавуу, хувцасны загвар Буудал, рестораны ресепшн 97.8% 0.5% зохион бүтээгчид Үзвэр үйлчилгээний цэгийн 97.8% Загвар өмсөгч 0.5% мэдээлэгч Жолооч, борлуулалтын ажилтан 97.8% Хүний нөөцийн ажилтан 0.5% Сургалт, хөгжлийн Радио операторууд 97.7% 0.6% менежерүүд Эх сурвалж: Digitalisation, deindustrialisation and the future of work, Berger.T, C.Frey, 2016 Английн Оксфордын их сургуулийн гаргасан судалгааны үр дүнгээс үзэхэд ирээдүйд автоматжуулалт ихээр хийгдэж устах ажил мэргэжлүүдэд банкны зээлийн ажилтан, теллер, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, буудал, рестораны ресепшн, даатгалын судалгааны ажилтан, дэлгүүрийн худалдагч, үзвэр үйлчилгээний цэгийн мэдээлэгч, тасалбар борлуулагч, цаг засварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл 49


оруулагч, номын санч, гар утас, камерын засварчин, инженер, зураг зүйн техникч, газар зохион байгуулагч, барилгын оператор гэсэн мэргэжлүүд багтсан байна. Харин ирээдүйд бүтээлч байдлыг дэмжсэн, урлаг, соѐл, уран сайхны мэргэжлүүд илүү эрэлттэй болохоор харагдаж байна. Тодруулбал дижитал мөнгөн дэвсгэртийн мэргэжилтэн, боловсролын ажилтан, бага сургуулийн багш, гал сөнөөгч, цагдаа, хүнс тэжээлийн мэргэжилтэн, мэс заслын эмч, дотрын эмч, эрүү нүүрний эмч, сэтгэл зүйч, чихний эмч, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг ухуулагч зэрэг мэргэжлүүдийг роботууд орлон гүйцэтгэх магадлал тун бага байгаа юм. 3. Ажил олгогчдоос тавигдаж буй шаардлага, түүнд гарч буй өөрчлөлт Боловсрол олгох гэдэг нь өргөн агуулгатай ч угтаа хүнийг сайн хүн болгох тухай ойлголт юм. Сайн хүнийг бий болгохын тулд гэр, цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль зэрэг бүх шатны боловсрол олгох үйл ажиллагааг системтэйгээр, харилцан уялдаатай зохион байгуулж цогц чадамжтай буюу мэдлэгтэй, сэтгэлтэй, чадвартай иргэнийг бий болгох ѐстой. Одоогийн /уламжлалт/ сургалт талаас нь харвал сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүдээр голлон мэдлэг олгох, зарим нэг чадвар эзэмшүүлэхэд түлхүү анхаарч ирсэн байдаг. Гэвч хандлага буюу төлөвшилт нь хувь хүний чадамжийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд их дээд сургуульд ч оюутан энэ чиглэлд тасралтгүй суралцах ѐстой. Хөтөлбөрийн сургалтын үр дүнг мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван зүйлээр тодорхойлох ѐстой. Хувь хүний хандлага, төлөвшлтийг орчин үед либерал арт боловсрол, уян хатан чадвар гэх мэт хэд хэдэн янзаар тодорхойлсон байдаг. Практик судалгаагаар хувь хүний боловсролыг 100% гэж үзвэл мэдлэг, чадвар 15%-20%, хандлага төлөвшилт 80%-85% гэж үздэг. Хүснэгт 4. Төгсөгчдийн чадварыг ач холбогдлоор нь үнэлсэн байдал6 № Чадвар 1 Бичгийн харилцааны ур чадвар 2 Үнэнч, шударга, зарчимч байдал 3 Багаар ажиллах ур чадвар 4 Харилцааны ур чадвар 5 Ёс зүй 6 Санаачлагатай шийдмэг байдал 7 Уян хатан, зохицох чадвар 8 Задлан шинжлэх ур чадвар

Оноо 4.69 4.59 4.54 4.50 4.46 4.42 4.41 4.36

№ 9

Чадвар Компьютерийн ур чадвар

Оноо 4.21

10 Зохион байгуулах ур чадвар 11 Манлайлах ур чадвар 12 Нөхөрсөг зан чанар 13 Голч дүн 14 Бүтээлч байдал

4.05

15 Хошин шогийн мэдрэмж

3.25

3.97 3.82 3.68 3.59

Дээрх хүснэгтээс харахад бичгийн харилцаа, ѐс зүй, багаар ажиллах, аман харилцаа гэх мэт уян хатан чадвар буюу хандлага, төлөвшилт талын чадваруудыг хамгийн чухал гэж үзсэн байна. Харин зөвхөн мэдлэг, чадварын үнэлгээгээр тодорхойлж байгаатай холбоотойгоор голч дүн нилээд доогуур байна. Юнескогоос шинэ зууны иргэний боловсролыг 4 тулгуурт зарчмаар тодорхойлсон байдаг бөгөөд энд тодорхойлсноор иргэн хүн шинийг мэдэхийн тулд, хүн байхын тулд, нийгэмшиж амьдрахын тулд, аливааг бүтээхийн тулд насан туршдаа суралцах 6

Дээд боловсролын шинэчлэлийн төсөл – АХБ, БСШУЯ (2017)

50


шаардлагатай гэж үздэг.7 Бид судалгааны энэ хэсэгт хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажил хайгч болон ажилтан бэлтгэж буй талуудын хооронд мэдлэг, чадвар, хандлагыг хэрхэн ойлгож, хүлээж авч буй талаас нь судлахыг зорилоо. Өнөөдөр ажлын байрны зах зээлд амжилтанд хүрэхийн тулд юу шаардлагатайг мэдэж, талуудын ойлголтын зөрүү хэр байгааг тодорхойллоо. Дараах графикт асуулгын аргаар ажил хайгч 16-35 насны 392 иргэд, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэгч тал болох их, дээд сургуулийг төлөөлүүлж 40 багш нараас авсан судалгааны үр дүнг харуулав. Эрсдэл даах чадвар Гадаад хэлний мэдлэг Системийн сэтгэлгээ Удирдах ур чадвар Бүтээлч байдал Байгууллагын нөхцөл байдал Нарийн мэргэшил Компьютертэй ажиллах чадвар Хувийн ур чадвар Ажлын байрны хөрвөх чадвар Дүн шинжилгээ хийх чадвар Санаачлагатай байх Ачаалал даах чадвар Асуудал шийдвэрлэх чадвар Харилцааны соѐл Багаар ажиллах чадвар Манлайлах чадвар 0%

10%

20%

1

2

30%

3

40%

4

5

50%

6

7

60%

70%

80%

90%

100%

8

Зураг 4. Асуулгын судалгааны үр дүн Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх графикаас ажил хайгчид ажлын байрын шалгуур, шаардлага үзүүлэлтэд хамгийн их нөлөөлөх зүйлийг харилцааны соѐл, ачаалал даах чадвар, багаар ажиллах чадвар болон компьютер дээр ажиллах чадвар зэрэг хэмээн үзэж байгаа нь харагдаж байна. Харин санаачлага, дүн шинжилгээ хийх чадвар зэрэг шалгуур дээр тун бага ач холбогдол өгдөг нь харагдаж байна. Олон улсын түвшинд хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг хөндсөн судалгааны байгууллагуудын багагүй судалгаа байдаг. Эдгээр судалгааны зарим үр дүнг өөрсдийн судалгааны үр дүнтэй харьцуулан дэлгэрэнгүй байдлаар дараах хүснэгтэд харуулав. Хүснэгт 5. Судалгааны үр дүнгүүд №

7 8

Чадвар, мэдлэг, хандлага

1

Манлайлах чадвар

2

Багаар ажиллах чадвар

Олон улсад8 Ажил олгогч Эрэмб э Хувь 80.10 1 % 78.90 2 %

Ажил олгогч Эрэмб э Хувь

Монгол улсад Ажил хайгч Эрэмб э Хувь

ИДС багш нар Эрэмб э Хувь

12

2.99%

17

3.87%

10

5.26%

7

6.72%

2

7.53%

2

9.94%

Education principles: The four pillars of education – Jacques Delors, UNESCO (1996) АНУ-ын Nace Center судалгааны байгууллагын ажил олгогчдоос авсан судалгааны үр дүн /2016/

51


3 4

Харилцааны соѐл Асуудал шийдвэрлэх чадвар

4 3

5

Ачаалал даах чадвар

6

Санаачлагатай байх Дүн шинжилгээ хийх чадвар Ажлын байрны хөрвөх чадвар

5

Хувийн ур чадвар Компьютертэй ажиллах чадвар

8

7 8 9 1 0 1 1 1 2 1 3 1 4 1 5 1 6 1 7 1 8 1 9 2 0 2 1 2 2 2 3

Нарийн мэргэшил Байгууллагын нөхцөл байдал

6

9

7

Бүтээлч байдал

13

Удирдах ур чадвар

10

68.90 % 70.20 %

65.80 % 62.70 %

59.60 % 55.30 %

60.90 % 23.60 % 48.40 %

9

5.22%

1

8.39%

12

4.09%

15

2.24%

6

6.02%

1

10.53 %

1

12.31 %

4

6.45%

13

3.51%

17

1.12%

7

6.02%

8

6.43%

13

4.95%

4

8.77%

6

7.09%

9

5.38%

14

2.92%

16

1.12%

8

5.81%

7

7.02%

3

8.21%

5

6.24%

9

5.85%

16

4.30%

17

1.17%

14

4.52%

16

1.75%

11

2.99%

12

4.95%

3

9.36%

14

2.61%

15

4.52%

15

2.34%

18

3.87%

11

4.68%

10

5.16%

5

8.19%

11

4.95%

18

0.58%

3

7.10%

6

7.60%

Системийн сэтгэлгээ Гадаад хэлний мэдлэг

11

Эрсдэл даах чадвар

15

35.40 % 18.60 %

4

8.21%

13

2.99%

10

4.48%

Нямбай

8

6.34%

Ажлын туршлага

2

12.31 %

Тогтвортой ажиллах

5

7.09%

Голч дүн Хариуцлагатай байдал Стратеги төлөвлөгөө гаргах

14 12

20.50 % 26.70 %

Ажил хайгч авсан асуулгын судалгааны үр дүнгээс харахад харилцааны соѐл, багаар ажиллах чадвар, идэвхи санаачлага болон хувийн ур чадвар зэргийг тэргүүн эгнээнд тавьж үзэж байна. Харин олон улсын түвшинд тэргүүн зэрэгт тавьж байгаа манлайлал, ажлын ѐс зүй зэрэг шалгууруудыг чухал биш хэмээн үздэг. Энд их, дээд сургуулиуд оюутанд манлайлах чадварын тухай ойлголт, ач холбогдол, илрэл зэрэг ойлголтыг эзэмшүүлж, төлөвшүүлдэггүйг илтгэж байна. Мөн ажил горилогчид нь манай улсад нэн чухалд тооцогддог боловсрол болох гадаад хэлний мэдлэгийг төдийлөн ойшоодоггүй болох нь ажиглагдаж байна. Ажил олгогчид ажлын туршлага, ачаалал даах чадвар, гадаад хэлний мэдлэг болон компьютерийн хэрэглээний болон ажил, мэргэжлээс хамаарсан бусад программ дээр ажиллах чадваруудыг нэн түрүүнд чухал гэж үздэг байна. Мөн үндсэн ажлаас бусад нийгмийн үйл ажиллагааны оролцоо, тус ажлын байран дээр тогтвор суурьшилтай 52


ажиллах, боломж, хандлагуудыг илүүд үзэж байгаа нь манай улс дах ажиллах хүчин нэг ажлын байран дээрээ удаан тогтдоггүй, ажлын байраа орхин байгууллагын үйл ажиллагааг цалгардуулах явдал багагүй байдагтай холбоотой. Ажил хайгчдын зүгээс гадаад хэлний мэдлэгийг ойшоох нь бага, ажлын туршлага муутай бөгөөд ачаалал даах чадвар сул зэрэг дутагдлууд нь ажилгүйдэл газар авах нэг гол үндэс нь болж байна. Энэ нь их, дээд сургуулиудын сургалтын чанар, оюутны мэргэжлийн дадлагын гүйцэтгэл муу байгаа зэрэгтэй холбоотой. Мөн манай улсын ажил олгогчид бусад хөгжингүй орнуудын ажил олгогчидтой харьцуулахад туршлага сайтай бэлэн бүтээгдэхүүнийг ажилдаа шууд авч ашиглан, бага зардлаар их хөдөлмөр эрхлүүлэхийг зорьдог гэсэн дүгнэлтийг мөн хийж болохоор байна. Статистикийн ерөнхий хорооны тайланд дурдсанаар Монгол улс хүний нөөцийн зардалдаа жил бүр 1.4 их наяд төгрөг зарцуулдаг байна.9 Үүнээсээ 2.9% буюу 40 тэрбум орчим төгрөгийг ажилчдын хөгжүүлэлт, сургалтанд зориулдаг ба үүний 80 орчим хувь нь үр ашиггүй зарцуулагддаг талаар хүний нөөцийн хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг NPC&Mandal -ийн гаргасан судалгааны тайланд онцолсон байдаг.10 Тус компанийн тайланд ажилчид ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж багийг бутаргадаг гэсэн үр дүнг гаргасан байдаг бол бидний судалгаанаас үзэхэд ажил олгогчид одоог хүртэл хариуцлагатай байдлыг сул анхааран ажил горилогчдоос сонголт хийдгээрээ бусад орны байгууллагуудаас мөн дутагдалтай байдаг нь анхаарал татаж байна Бусад улс орнуудад ажил олгогчид манлайлах, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг чадваруудыг нэн тэргүүн авч үзэж байна. Тэд хамт олны нэг хэсэг байж манлайлах чадвартай нэгнийг хайдаг байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчдын 80-аас илүү хувь нь ажил горилогчийн хувийн мэдээлэл дээрээс түүний манлайлах ур чадварыг нотлох зүйлсийг эрэлхийлдэг байна. Бусад улс орнуудад ажил олгогчид манлайлах, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг чадваруудыг нэн тэргүүн авч үзэж байна. Тэд хамт олны нэг хэсэг байж манлайлах чадвартай нэгнийг хайдаг байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчдын 80-аас илүү хувь нь ажил горилогчийн хувийн мэдээлэл дээрээс түүний манлайлах ур чадварыг нотлох зүйлсийг эрэлхийлдэг байна. Мөн бусад улс орнуудад ажиллагсдад байх ѐстой мэдлэг чадвар хандлагыг дараах 3 бүлэгт авч үздэг байна.11 Үүнд: Хамгийн чухал чадварууд: 1. Олон төрлийн хүмүүстэй харилцах чадвар 2. Цагийн менежмент хийх чадвар 3. Бизнесийн үйл ажиллагаан дах дижитал нөлөөг ойлгох чадвар 4. Хамтран ажиллагчдын сүлжээг бий болгох, бэхжүүлэх, өргөжүүлэх 5. Асуудлыг цогцоор нь шийдэх чадвар Байх ёстой чадварууд: 1. Маркетинг хийх чадвар 2. Статистикийн цогц чадвар 3. Байгаль орчны менежмент хийх чадвар 4. Мэргэжлийн программууд дээр ажиллах чадвар 9

www.nso.mn www.npcmandal.mn 11 www.ft.com 10

53


5. Мэргэжлийн санхүүгийн чадвар Хамгийн хүнд чадварууд: 1. Бизнесийн үйл ажиллагааг өгөөжтэй байлгахад сошиал медиа ашиглах чадвар 2. Бусдыг сургах чадвар 3. Санхүүгийн таамаглал хийх чадвар 4. Өргөн хүрээний мэдээлэлд анализ хийх чадвар Өнөөгийн хамгийн зорилтод, нэн тэргүүний арга хэмжээ бол ирээдүйд баталгаат ур чадвартай ашиглах хүчнийг бий болголгүй ойрын зорилтод ажилчдыг бүрдүүлэх болсон бөгөөд энэ нь ажилгүйдэл, тэгш бус байдал нэмэгдэх шалтгаан болно.12 Компьютер, техник технологийн хурдацтай хөгжилтэй холбогдуулан математикийн ур чадварууд шаардагддаг ажлуудаас эхлэн программчлагдаж хүний үйл ажиллагаа хөнгөрсөн тул тус ажлыг гүйцэтгэж байсан боловсон хүчнүүд харьцангуй хөрвөх чадвартай байх асуудал чухлаар тавигдаж байна. Иймд хөгжингүй орнуудын нэгэн адил манай улсад мөн ажлын техник чадвар бус хувь хүний хүмүүжил, төлөвшилт, бичгийн болон аман харилцаа, өөрийгөө илэрхийлэх зэрэг харилцаанд суурилсан чадвар, хандлагууд илүүтэй үнэлэгдэх нь харагдаж байгаа юм. Хүснэгт 6. Дэлхий нийтийн судалгаагаар ирээдүйн ажилтнуудад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагууд № Чадварууд Тайлбар Хийж буй ажлаа цогцоор нь шинжлэх, ажилдаа тохирсон Асуудлыг цогцоор 1 бодит, шинэ, өвөрмөц асуудлыг шийдэх чадвар юм. нь шийдвэрлэх Тулгарсан асуудалд шүүмжлэлтэй хандаж сурах, асуудлыг Шүүмжлэх чадвар 2 шийдэх төрөл бүрийн шийдлүүдийг олох чадвар Өөрийн хийж буй ажилд анхаарч, бусад зүйлд хэрэггүй цаг Бүтээлч байдал 3 алдалгүй хийж буй ажлын бүтээмжийг өндөр түвшинд байлгах чадвар. Техник, технологи хөгжиж байгууллагын үйл ажиллагаанд Менежмент хийх чухал байр суурийг эзлэх болсноос үл хамааран хүн капитал 4 чадвар компанийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө байсаар байх болно. Уг нийгмийн талын чадвар нь ажилтнуудад илүү анхаарал Бусадтай харилцах 5 хандуулдаг компаниудын ирээдүйн чиг хандлагыг чадвар тодорхойлно. Хүмүүс өөрсдийн оюун ухаанаараа харилцдаг. Нийгмийн Оюун ухаан 6 нарийн төвөгтэй байдлыг даван туулах, эерэг үр дүнд хүрэх хувийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Байгууллагын тоо баримтыг нарийвчлан судлах, бизнес Шийдвэр гаргах эрхлэх стратеги боловсруулж, шийдвэр гаргахад уг чадвар 7 чадвар ихээхэн нөлөөтэй. Чиглүүлэх хандлага Хэрэглэгчиддээ анхаарал хандуулж, тэдний хэрэгцээ 8 цаашид хэрхэн өөрчлөгдөх болоод, компани үүнд ямар арга хэмжээ авахыг тодорхойлох чадвар. Хүмүүсийн хоорондын өрсөлдөөн их болох тул хамтран Хэлэлцээр хийх ажиллаг, баг хамт олон, харилцагч үйлчлүүлэгчтэйгээ 9 чадвар тохиролцон ажиллах чадвартай байх ѐстой. Илүү их мэдээлэлтэй болж, цоо шинэ санаа, шинэ 10 Уян хатан байдал. 12

World economic forum – CEO Klaus Schwab

54


загваруудыг олж харах, санаа бодлын хооронд өвөрмөц холбоо үүсгэх чадвар.

Дүгнэлт Энэхүү судалгаагаараа бид манай улсын хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, тэр дундаа залуучуудын оролцоо, зарим ажил мэргэжлийн зах зээлийн тэнцвэр болон ажил олгогч байгууллагуудаас тавьж буй шаардлагуудыг харьцуулан судлахаас гадна ойрын ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд гарах томоохон өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүдийг тодорхойлохыг зорьсон бөгөөд дараах дүгнэлт, зөвлөмжийг боловсруулав. Үүнд: 1. Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаагийн дийлэнх хувийг бакалаврын боловсролтой залуучууд бүрдүүлж байгаа нь хэд хэдэн үндсэн шалтгаантай бөгөөд энэ нь ажил олдохгүйдээ биш харин ажлын байранд тавигдаж буй нийтлэг шаардлагуудыг хангаж чадахгүй байгаатай ихээхэн холбоотой байна. - Тиймээс их, дээд сургуулиуд, боловсролын яам нь нийлүүлж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд хэрэглэгчийн хүсэж буй хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадваруудыг түлхүү олгож байхаас гадна эрэлт ихтэй байгаа ажил, мэргэжлийн тоог нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй; - Барилга, уул уурхай зэрэг зарим салбарын түр зуурын өсөлтөөс шалтгаалсан мөчлөгийн ажилгүйдэл ихсэх төлөвтэй байгаа тул мэргэжил сонголт хийж буй залуусын хувьд өнөөгийн төлөв байдалд бус дунд, урт хугацаанд нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтөд тулгуурлан шийдвэр гаргадаг байх; 2. Дэвшилтэт технологийн шинэчлэлийн үр нөлөөгөөр хиймэл оюун ухаан бүхий машинууд хөдөлмөрийн зах зээлд чухал байр суурийг эзлэх хандлагатай болжээ. Өнөөдөр хиймэл оюун ухааныг асар өндөр төвшинд хөгжүүлж, хүний бүхий л хэрэгцээнд ашиглаж, аливаа үйлдлийг автоматжуулахыг эрмэлзэж байна. Дэлхийн ихэнх улс оронд тээвэр болон агуулах, үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг голлох байр суурьтай эдийн засгийн салбаруудад автоматжих эрсдэл хамгийн өндөр байгаа бөгөөд хөдөлмөрийн нийт хүн амын дийлэнх хэсэг нь уг салбарт ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. - Нийтээрээ ажилгүй болж, хүн амын дундах тэгш бус байдал улам газар авахаас сэргийлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулах, хөдөлмөрийн хүчээ хөрвөх чадвартайгаар бэлтгэх, ажлаа алдах эрсдэлтэй мэргэжилтнүүдийг дахин сургах, ур чадварыг нь сайжруулах; - Автоматжуулах эрсдэл багатай шинжлэх ухаан болон технологийн салбаруудад залуучуудыг бэлтгэх, сурталчилах, ирээдүйн ажиллах хүчийг ажлын байраар хангах талаар төрөөс баримтлах бодлогыг оновчлох; 3. Манай улсын ажил олгогчид бага зардлаар их хөдөлмөр эрхлүүлэх сонирхолтой, ажил горилогчид тав тухтай ажлын байранд ямар нэг зүйлд баригдаж, хумигдалгүй өөрийн хүслээр ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг зэргээс үүдэн судалгаагаар авсан ажил олгогчдын хүсэж, хайж, эрэлхийлдэг боловсон хүчин 55


тэдний хүсэл сонирход нийцдэггүй байна. Тэгэхээр ажил олгогч, ажил горилогч болоод ажиллах боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгч албан байгууллагууд болох их, дээд сургуулиуд нь бие биетэйгээ уялдаа холбоотой ажиллах шаардлага тавигдаж байна. - Их, дээд сургуулиуд хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг маш зөв тодорхойлсон байх ѐстой боловч манай улсад уг үр дүнг мэдлэг, чадвар, дадал хэмээн хэт ерөнхий тодорхойлсон байгаа нь төгсөгчдийн ажлын байранд тавигддаг шаардлагуудыг хангаж чадахгүйд хүргэж байна. Тиймээс үүнийг дэд бүлэгт задлан үзэж шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчинд шинэчлэгдэж буй дэлхийн түвшний мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй байна; - Ажил олгогчид оюутан залуусыг дадлагажуулахад өөрсдийн оролцоог илүүтэйгээр нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэгтэй мэдээллээр бүрэн хангаж ажлын байран дээр шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх чиглэлээр дадлагажуулах нь тус оюутан хөдөлмөрийн зах зээлд хурдан уусч, амжилтад хүрэх боломжийг олгох болно; - Ажил хайгчид өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр маш сайн анхаарах. Харилцаанд суурилсан хандлагуудыг өөрсөддөө төлөвшүүлэх зэрэг шаардлагууд байна. Ашигласан материал 1. БСШУСЯ, (2017). Боловсролын салбарын статистикийн эмхэтгэл. Улаанбаатар хот 2. World Economic Forum, (2017). The human capital report-2016. ISBN 978-1-944835-02-6 3. World Economic Forum, (2016). The Future of Jobs: Employment, Skills and Workforce Strategy for the Fourth Industrial Revolution. 4. ҮСХороо, (2017). Ажиллах хүчний судалгаа 2016 оны 4-р улирал. Улаанбаатар хот 5. ХНХЯам, ХНХСИ, (2017). Барометрийн судалгааны тайлан. Улаанбаатар хот 6. ХНХЯам, ХЭБХЗГазар, (2017). Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн танилцуулга. 7. ХНХЯам, МХШҮгазар, (2011). Хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт. “Эх орны хөгжил-Бидний оролцоо” чуулга 8. ОECD, (2017). The Risk of Automation for Jobs in OECD Countries 2016. Social, Employment and MigrationWorking Papers No. 189 9. ОECD, (2017). Digitalisation, deindustrialisation and the future of work 2016. Social, Employment and MigrationWorking Papers No. 193 10. PwC, (2017). Young Workers Index 11. PwC, (2017). UK Economic Outlook 12. Carl Benedikt Frey and Michael A.Osborne, (2013). The future of employment: How susceptible are jobs to computerisation? 13. АХБ, БСШУЯ, (2017). Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 14. UNESCO, (1996). Education principles: The four pillars of education – Jacques Delors, 15. АНУ-Nace Center судалгааны төв (2016). Ажил олгогчдоос авсан судалгааны үр дүн 16. World economic forum – CEO Klaus Schwab 17. Research of Courses and Career resources, www.careerfaqs.com

56


ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АШИГЛАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАНДЛАГЫГ СУДЛАХ НЬ: КВАНТИЛЬ РЕГРЕССИЙН АРГА Yen-Chun Chena, Hsun-Chi Chub, Jyun-Yi Wuc, Nomin Tsembeld* & Yung-Cheng Shenge Department of International Business Administration, College of Business, Chinese Culture University, Taipei, Taiwan; b Commerce Development Research Institute, Taipei, Taiwan; c Central Bank of the Republic of China, Taipei, Taiwan; e Graduate Institute of Management, National Taiwan Normal University, Taipei, Taiwan * үндсэн зохиогч

a,d

Хураангуй Энэхүү судалгаа нь технологийг хүлээн зөвшөөрөх загварыг квантиль регрессийн аргаар өргөтгөн цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглахад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж үр дүнг нь уламжлалт шугаман болон бүтцийн тэгшитгэлийн аргуудтай харьцууллаа. Yahoo!Auction вэбсайт дээр борлуулалт хийж байсан туршлагатай 476 хэрэглэгчээс асуулгын аргаар судалгаа авч үр дүнд нь мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал нь тухайн сайтын талаар эерэг хандлагатай хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал үзүүлэлт байна гэж дүгнэлээ. Харин мэдрэгдсэн хэрэгцээт байдал нь дундаж хандлагатай хэрэглэгчдийн хувьд тухайн вэбсайтыг ашиглах хандлагыг сайжруулахад хамгийн их нөлөөтэй хүчин зүйл нь байна. Түлхүүр үг: квантиль регресс; технологийг хүлээн зөвшөөрөх загвар; мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал; мэдрэгдсэн хэрэгцээт байдал; мэдрэгдсэн зугаатай байдал Оршил Сүүлийн 10 жилд интернэт худалдааны зах зээлд цахим дуудлага худалдааны үйлчилгээ нэгэн бие даасан чухал бизнесийн загвар болсон. Yahoo!Auctions, Amazon, Ebay зэрэг хэд хэдэн томоохон цахим дуудлага худалдааны вэбсайтууд дэлхийн зах зээлд эрчимтэй өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөнт бизнесийн орчинд цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах эерэг хандлагыг бий болгох нь парктикт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамгийн гол зорилгуудын нэг юм. Энэ талаарх мэдлэгийг илүү дэлгэрүүлэх зорилгоор хэрэглэгчид цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах талаарх шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ гэсэн үндсэн асуултын хүрээнд гүнзгийрүүлсэн ойлголтыг өгөх болно. Энэ зорилгын улмаас судалгаандаа Технологийг Хүлээн Зөвшөөрөх Загвар (ТХЗЗ, Technology Acceptance Model)-ыг ашиглан Тайваний Yahoo!Auction дуудлага худалдааны вэбсайтыг сонгон авч тоон судалгааны аргаар загвараа бататгасан юм. ТХЗЗ нь интернэт худалдаа, үйлчилгээний маркетингийн онол ба судалгаанд интернэт худалдааны технологийг ашиглах хэрэглэгчдийн цахим хандлагыг тайлбарлахад хамгийн түгээмэл ашиглагддаг парадигмуудын нэг юм (Davis, 1986 ; Luarn & Lin, 2005 ; Ahn, Ryu, & Han, 2004 ; Venkatesh, 2000 ; Islam, Low, & Hasan, 2013 ). Энэ төрлийн судалгаанд хэрэглэгчдийн цахим хандлага нь мэдрэгдсэн ашиглахад хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдал болон мэдрэгдсэн зугаатай байдлуудаар тодорхойлогддог гэж үздэг (Ha & Stoel, 2009 ; Van der Heijden, 2003 , 2004 ; Monsuwe´, 57


Dellaert, & de Ruyter, 2004 ). Хэдийгээр энэхүү судалгаа нь цахим дуудлага худалдааны сэдэвт ТХЗЗ-г ашиглаж буй анхны судалгаа биш боловч энэхүү судалгаа нь тус судалгааны чиглэлд хэд хэдэн суурь ач холбогдолтой гэдэгт итгэж байна. Онолын зүгээс авч үзэхэд цахим орчинд хэрэглэгчдийн хандлага бий болох үйл явц нь хэрэглэгчдийн хандлагын түвшнээс хамаарсан тэгш бус зүйл юм хэмээн саяхны судалгаанд дурджээ (Tsai & Huang, 2009 ). Энэ нь дараах судалгааны асуултуудад хүргэж байна. Үүнд:  Мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдал болон мэдрэгдсэн зугаатай байдал нь өөр өөр цахим дуудлага худалдааны талаарх хандлага бүхий хэрэглэгчдэд өөрөөр нөлөөлдөг үү (жишээ нь: сөрөг/бага, хэвийн эерэг/хэвийн, эерэг/хүчтэй хандлага)?  Хэрэв тийм бол эдгээр гурван төрлийн хэрэглэгчдийн мэдрэмж хэрхэн үйлчилдэг вэ? Хэдийгээр ТХЗЗ-ын өргөтгөсөн судалгаанд энэхүү хэрэглэгчдийн гурван мэдрэмж нь мэдээллийн технологийг ашиглах, хэрэглэх хэрэглэгчдийн хандлагад хувь хүний зарим онцлог эсвэл тухайн нөхцөл байдлаас хамааран өөрөөр нөлөөлдөг (Van der Heijden, 2004 ; Venkatesh & Bala, 2008 ) гэж онцолсон байдаг ч бидний судалснаар энэхүү асуултанд тоон судалгаан дээр үндэслэн хариулт өгсөн нь цөөн байна. Үүн дээр үндэслээд ТХЗЗ-ыг судалж үзэхэд тоон судалгаануудын дийлэнх хэсэг нь шугаман регрессийн арга (OLS regression) болон бүтцийн тэгшитгэлийн арга (structural equation modeling)-ыг ашигласан байгаа бөгөөд эдгээр аргууд нь тархалтын дундаж утгыг илэрхийлэх боловч тухайн цэг дээрх өөр өөр хандлагын түвшнүүдийг илэрхийлдэггүй байна. Эдгээр регрессийн төрлийн аргууд нь муруй тархалтыг илэрхийлж чадахгүй учраас судлаачид дээрх асуултанд хариулт өгч чадахгүй байна (Benoit & Poel, 2009 ). Тиймээс энэхүү судалгаа нь хэрэглэхэд хялбар байдал, хэрэгцээт байдал ба зугаатай байдлуудын нөлөөллийг квантиль регрессийн аргаар судлахаас гадна үр дүнг нь уламжлалт шугаман регрессийн аргуудтай харьцуулснаараа хэрэглэгчдийн цахим хандлага бий болох талаар онолын хувьд ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр удирдлагын ухааны зүгээс авч үзэхэд зах зээлийн хэсэгчлэл бол хэрэглэгчдийн стратегийн үндэс юм (Payne & Frow, 2005 ; Zikmund, McLeod, & Gibert, 2003 ). Зан төлөвийн хэсэгчлэл бол хэрэглэгчдийн зах зээлийн хэсэгчлэлийн томоохон стратегуудын нэг. (Beane & Ennis, 1987 ). Практикт ажиллаж буй хүмүүс зах зээлийн хэсэгчлэлийг хийхдээ зан төлвийн хэсэгчлэлийг эхлэлийн цэгээ болгон авдаг (Armstrong, Adam, Denize, & Kotler, 2014 ; Tynan & Drayton, 1987 ). Зан төлвийн судалгаанд хэрэглэх хандлага гэдэг бол хэсэгчлэлийн хамгийн их хэрэгцээт хэсэгчлэлийн хувьсагч юм. Учир нь энэ нь байгууллага ашиг бүхий хэрэглэгчдийн хэсэгчлэлийг тодорхойлох, авч үлдэхэд нь тус болдог (Zikmund et al., 2003 ; Dick & Basu, 2 Y.-C. Chen et al. 1994; Oliver, 1999 ). Dick, Basu (1994) нар илүү эерэг хандлагатай хэрэглэгчид нь бага хандлагатай хэрэглэгчдидтэй харьцуулахад өөр орлуулах зүйлийг хайх сонирхол багатай байдаг ба өрсөлдөгчдийн ятгалганд бага өртдөг гэж үзжээ. Хэрэглэгчид санал болгож буй зүйлд илүү эерэг хандлагатай байгаа бол ашигтай, урт хугацааны хэрэглэгч-байгууллагын харилцаа илүү хялбар төлөвшдөг (Bandyopadhyay & Martell, 2007 ; Zikmund et al., 2003). Үүнтэй холбоотойгоор онолын хувьд ТХЗЗ-ыг сонгон авч квантиль регрессийн аргыг ашиглан тоон туршилт судалгаа хийснээр удирдлагууд эерэг хандлагатай хэрэглэгчдийнхээ цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах хандлагыг сайжруулахын тулд хэрэглэхэд хялбар байдал, хэрэгцээт байдал, 58


зугаатай байдлуудын үүргийн талаар нарийн мэдээлэлтэй болоход нь тус болно. Үүнчлэн удирдлагууд хэрэглэгчийн стратегээ боловсруулах илүү чадвартай болох юм. Онолын үндэслэл Цахим дуудлага худалдааны үйлчилгээ Мэдээллийн технологийн хөгжил дэвшил нь интернэт худалдааны шинэ бизнесийн загварыг бий болгоод байна. Энэхүү хөгжил нь компани, хэрэглэгчид хоорондоо харилцах аргыг өөрчилж байна (Rowley, 2006 ). Үүнтэй холбоотойгоор мэдээллийн технологид тулгуурласан зах зээл дээр уламжлалт зах зээлийн харилцаанд байгаагүй шинэ болон хуучин барааны солилцоог хайлтын болон солилцооны өртгийг бууруулсан хэрэглэгчдээс хэрэглэгчид (С2С) гэсэн интернэт худалдааны загвар нь хамгийн түгээмэл загваруудын нэг юм (Ghose, Telang, & Krishnan, 2005 ). Ebay, Taobao, Etsy зэрэг цахим худалдааны талбар нь С2С интернэт худалдааны энгийн жишээ юм. Учир нь дурын этгээд болон компаниуд энэхүү цахим талбарыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ худалдан авч борлуулж болно. Жишээлбэл дэлхийн тэргүүлэх С2С дуудлага худалдааны талбар болох eBay-ийн үйлчилгээний цар хүрээ нь үнэ хаялцах, худалдан авах, бүтээгдэхүүний байршуулах (интернэтэд), борлуулах, хүргэлтийн үйлчилгээ, хэлний орчуулга, хэрэглэгчид хоорондоо харилцах болон борлуулагчдад зориулж өгөгдлийг шинжлэх үйлчилгээнүүдийг хамаардаг. Компанийн нийтэд нээлттэй мэдээлэлд дурдсанаар eBay дэлхий даяар 155 сая идэвхтэй хэрэглэгчидтэй бөгөөд 2014 онд гэхэд хэрэглэгчид нь 82.95 тэрбум долларын гүйлгээ г хийжээ. Уг борлуулалтын 61% нь Америкийн Нэгдсэн Улсаас гаднах бусад улсуудын гүйлгээ байжээ. С2С цахим дуудлага худалдаа нь хамгийн амжилттай интернэт худалдааны хэлбэр бөгөөд ирээдүйн интернэт худалдаа хөгжих гол үндэс юм (Chang, 2008 ). ТХЗЗ нь хэрэглэгчдийн хандлагыг тайлбарлах түгээмэл онолын ойлголт юм. Технологийг хүлээн зөвшөөрөх загвар ТХЗЗ-н үндэслэл нь шинэ технологийг хэрэглэх зан төлвийн сэдэл нь хувь хүний тухайн технологийг ашиглах хандлагаар тодорхойлогддог гэсэн үзэл санаа юм (Davis, 1989 ; Monsuwe´ et al., 2004 ). ТХЗЗ-н анхны хувилбарт аливаа хүний шинэ технологийг хэрэглэх хандлага нь мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдлуудаар тодорхойлогддог хэмээн авч үзсэн (Davis, 1989 ). Хэрэглэхэд хялбар байдал гэдэг нь аливаа хүн шинэ технологийг хэрэглэх нь түүнээс хүчин чармайлт шаардахгүй гэсэн итгэл үнэмшил дээр суурилдаг бол мэдрэгдсэн хэрэгцээт байдал гэдэг нь аливаа хүн шинэ технологийг түүний ажлын гүйцэтгэлийг сайжруулна гэсэн итгэл үнэмшилтэй байх явдал юм (Davis, 1989 ; Monsuwe´ et al., 2004 ). ТХЗЗ-д хүний ухамсрын болон нийгмийн хүчин зүйлүүд агуулагдаагүй учраас Venkatesh болон Davis (2000 ) нар ТХЗЗ2-ыг гаргасан бөгөөд энэ нь анхны загварт ухамсрын болон нийгмийн нөлөөллийг нэмсэн байна. ТХЗЗ2-т мэдрэгдсэн хэрэгцээт байдалд дөрвөн ухамсрын хүчин зүйл нөлөөлдөг. 2008 онд Venkatesh, Davis нар 2008 онд ТХЗЗ-3-ыг танилцуулсан байна. ТХЗЗ нь түгээмэл хэрэглэгддэг ч хүний сэтгэл хөдлөлийг технологийг ашиглах хандлагыг тодорхойлогч хүчин зүйл гэж авч үздэггүй юм (Bagozzi, 2007 ). Онолын энэхүү судлагдаагүй хэсгийг нөхөхийн тулд Davis, Bagozzi, Warshaw (1992 ) нар 59


мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал дээр нэмээд мэдрэгдсэн зугаатай байдлыг дотоод сэдэл, мэдрэгдсэн хэрэгцээт байдлыг гадаад сэдэл хэмээн ангилсан байна. Мэдрэгдсэн зугаатай байдал гэдэг нь шинэ технологийг хэрэглэх үйл ажиллагаа нь технологийг ашигласнаас гарах үр дүнгээс үл хамааран зугаатай байгаа нь мэдрэгдэхийг хэлнэ (Davis et al., 1992 ; Venkatesh, 2000). ТХЗЗ-д үндэслээд энэхүү судалгаа нь мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдал болон мэдрэгдсэн зугаатай байдал нь цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах хандлагыг үндсэн тодорхойлогч хүчин зүйлсүүд юм гэж дэвшүүлж байна. Цахим дуудлага худалдааны хүрээнд мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал гэдэг нь хэрэглэгч цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах нь хүчин чармайлт шаардахгүй (ж нь: удирдаж ашиглахад хялбар, логик дараалалтай) гэж итгэх юм. Харин мэдрэгдсэн хэрэгцээт байдал гэдэгт хэрэглэгч цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах нь түүний борлуулалтыг нэмэгдүүлдэг хэмээн итгэх юм (Monsuwe´ et al., 2004 ). Мэдрэгдсэн зугаатай байдал нь цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах үйл ажиллагаа нь дангаараа зугааатай гэж мэдрэгдэх байдал юм. Өөрөөр хэлбэл цахим дуудлага худалдааны вэбсайтууд хэрэглэхэд хялбар бөгөөд хэрэглэгчдийг хүссэн борлуулалтын үр дүндээ хүрэх боломжийг олгож ашиглах явцад нь зугаатай байлгаж чадвал хэрэглэгчдэд өөрийн вэбсайтын талаарх эерэг хандлагыг нэмэгдүүлэх юм. Интернэт үйлчилгээний хүрээнд ТХЗЗ-ыг ашигласан судалгаануудыг Хүснэгт 1-т тоймлон харуулав. Квантиль регресс, шугаман регресс, бүтцийн тэгшитгэлийн загварын харьцуулалт Квантиль регресс, шугаман регресс, бүтцийн тэгшитгэлийн загварын харьцуулалтыг Хүснэгт 2-т харуулав. Шугаман регресс болон бүтцийн тэгшитгэлийн загваруудын үндсэн санаа нь хоорондоо ижил. Квантиль регресс, шугаман регрессийн гол ялгаа нь шугаман регрессээр зөвхөн тархалтын дундаж зан төлвийг хэмждэг бол квантиль регресс нь медан болон бусад квантилуудад голлон анхаардаг (Tsai & Huang, 2009 ; Barreto & Hughes, 2004 ; Dufrenot, Mignon, & Tsangarides, 2010 ; Chuang, Kuan, & Lin, 2009 ). Эмпирик судалгаа Судалгааны загвар Энэхүү судалгаанд Тайвань улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг Yahoo!Auction Taiwan (http://tw.bid.yahoo.com/) вэбсайтыг сонгон авлаа. Судалгаанд оролцогчид цахим орчин, цахим дуудлага худалдааны талаар мэддэг байх шаардлагатай учраас судалгаандаа интернэтэд суурилсан асуулгуудыг ашигласан. Тайваньд цахим асуулга, судалгаа явуулахад түгээмэл ашиглагддаг томоохон вэбсайтуудын нэг болох Youthwant вэбсайт (http://survey.youthwant.com.tw/) -ыг ашиглан судалгаанд оролцох сонирхолтой гишүүдээс судалгаагаа авч мэдээллээ цуглуулав. Судалгааны албан ѐсны хуудас нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт судалгааны зорилгыг тайлбарлаж зөвхөн Yahoo!Auctions-ыг ашиглан борлуулалт хийж байсан хүн оролцох эрхтэй гэдгийг дурдсан. Судалгааг дуусгасан оролцогт 30 Youthwant оноо авах юм. Хоѐрдугаар хэсэгт оролцогчдын нас, хүйс зэрэг хүн амзүйн асуулгууд багтсан. Гуравдугаар хэсэгт судалгаанд оролцох эрхтэй оролцогчдыг шалгах гурван асуулт багтсан. Үүнд: эхний асуулт нь оролцогчийг Yahoo!Auction-оор борлуулалт хийж байсан туршлагатай эсэхийг тодорхойлох асуулт байсан (Та Yahoo!Auction дээр худалдаа борлуулалт хийж байсан уу?), хоѐрдугаар асуулт нь оролцогч хэдэн удаа борлуулалт хийж байсныг тодруулсан бол гуравдугаар асуулт нь Yahoo!Auction-ы 60


бүртгэлийн үйл явцын талаарх мэдлэгийг баталгаажуулах асуулт байсан (Yahoo!Auctionы борлуулалт хийхээр бүртгүүлэхэд кредит карт, гар утасны баталгаажуулалт шаарддаг бөгөөд борлуулалтын 3%-ын шимтгэл авдгийг мэдэх үү?) Энэ хэсэгт нэг болон гуравдугаар асуултанд тийм, хоѐрдугаар асуултанд нэг болон түүнээс дээш гэсэн хариултыг өгсөн оролцогч дараагийн үндсэн асуултуудад хариулахаар баталгаажсан. Дөрөвдүгээр хэсэгт мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн зугаатай байдал болон хэрэглэх хандлагыг тодорхойлох 13 асуултыг оруулсан. Асуулгын хариултын төвшинг нэмэгдүүлэхийн тулд энэхүү судалгаандаа тус сайтын цахим оноог худалдан авч түүнийг судалгаанд оролцогчдыг урамшуулахад ашигласан. Асуулгыг амжилттай бөглөсөн оролцогч бүрт 30 оноо (ойролцоогоор US$1) хүлээн авч түүнийгээ цахим хадгалах багтаамж болгон ашиглах эсвэл Youthwant-ын бусад үйлчилгээг авахдаа ашигладаг. Нийт 476 хүчинтэй хариулт хүлээн авч 51 хүчингүүй хариултыг хассан. Оролцогчдын 50.4% буюу 240 эрэгтэй, 49.6% буюу 236 нь эмэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын нас нь 20-оос доош нас (15.5%), 21-30 нас (53.6%), 31-40 нас (21.4%), 41-50 нас (7.8%) ба 51-ээс дээш нас (1.7%) байсан. Хэмжүүр Судалгааны үндсэн загварын хүйс ба туршлагаас бусад бүх хувьсагчууд олон төрлийн асуулгуудаар хэмжигдсэн. Оролцогчдын хоорондын ялгааг гаргах, дундаж утга дээрх бөөгнөрлөөс ангид байхын тулд асуулгуудыг 6 онооны “бүрэн санал нийлж байна” (1 оноо) –оос “огт санал нийлэхгүй байна” (6 оноо) гэж Likert хуваариар хэмжсэн. Хувьсагчийн хүчин төгөлдөр, найдвартай байдал Судалгааны загварынхаа чанарыг үнэлэхийн тулд хүчин зүйлийг батлах шинжилгээ буюу confirmatory factor analysis (CFA) аргыг ашигласан. CFA загвар нь үндсэн дөрвөн хувьсагчийн хүчин зүйлийн бүтцийг шалгаж үздэг шинжилгээ юм. Үр дүн нь сайн гарсан бөгөөд үүнд: x2=.180.81, p < .01, чөлөөний зэрэг= . 0.54, Goodness-of-Fit Index = 0.95, Comparative Fit Index =0.98, Incremental Fit Index = 0.98, and root mean squared error of approximation . 0.07. Хэмжүүрийн вариацын дундаж утгаар нь Загварын тооцоолол ТХЗЗ-ын дагуу хандлагын нөлөөллийг үнэлэхэд дараах томъѐог ашиглав. y = x′ + u, (1) Үүнд y нь хамаарагч хувьсагчуудын (ж нь: хэрэглэх хандлага) N  1 вектор, х нөхцөлт хувьсагчуудын (мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн зугаатай байдал) матриц бөгөөд u нь ажиглагдаагүй алдаа. Koenker болон Bassett (1978 ) нарын тодорхойлсон квантиль регрессийн нь: y = x′bq + uq, (2) y нь q-р квантильд (0<q<1) хамаарах мэдэгдээгүй параметрын вектор, uq нь мэдэгдээгүй алдааны утга юм. uq нь Quantq( uq| X) = 0 хязгаарыг хангана гэж үзэж байна.

61


OLS регресс ба SEM аргуудын үр дүн Цахим дуудлага худалдааны вэбсайтыг ашиглах хандлагад нөлөөлөх мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн зугаатай байдлуудын нөлөөллийг эхлээд OLS ба SEM аргуудаар үнэлж үзлээ. OLS ба SEM шинжилгээний үр дүнгүүд төстэй байгаа нь Хүснэгт 4-т харууллаа. Хоѐр аргын коэффицентууд өөр хэдий ч хандлагад нөлөөлөх (ß=0.35, p <.01; ß = 0.17, p <.01; ß=0.26, p <.01). Эдгээр үр дүнгүүд өмнөх судалгааны үр дүнгүүдтэй нийцэж байгаа бөгөөд эдгээр аргуудын тодорхойлж чадахгүй байгаа хэсгийг тодорхойлохын тулд квантиль регрессийн аргыг дараагийн хэсэгт ашиглалаа. Квантиль регрессийн арга Хүснэгт 5-д хоорондоо хамаарал бүхий таван квантиль дээрх коэффициентуудын (q = 0.1, 0.25, 0.5, 0.75, 0.90) тооцоолол болон холбогдох статистикуудыг, мөн Зураг 1-3-т мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн зугаатай байдлуудын нөлөөллийг хэрэглэх хандлагатай нь дүрслэн харууллаа. Таван квантилаар үнэлэх нь квантиль регрессийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг юм (e.g., Buchinsky, 2001 ; Machado & Mata, 2001 ; Canarella & Pollard, 2004 ; Coad & Rao, 2006 ). Хүснэгт 5-д харуулснаар мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал нь тухайн сайтын талаарх эерэг хандлагатай хэрэглэгчдийн дунд цахим дуудлага худалдааны талаарх хандлагыг бий болгоход хамгийн их нөлөөтэй гэдэг нь харагдаж байна. 0.1, 0.25, 0.50, 0.75, 0.9 квантиль дээрх мэдрэгдсэн хэрэгцээт байдлын коэффициент нь харгалзан 0.50, 0.16, 0.34, 0.12, 0.11 байна. Зураг 2-т харуулснаар мэдрэгдсэн хэрэгцээт байдлын коэффициент (ß . 0.34, p , .01). нь хандлагад эерэг нөлөөтэй байгаа юм. Судалгааны үр дүнд хэрэгцээт байдлын хувьд  хэлбэрийн хамаарал дундаж квантиль дээр ажиглагдлаа. Энэ нь цахим дуудлага худалдааны вэбсайтын талаар дундаж хандлагатай хэрэглэгчдийн дунд мэдрэгдсэн хэрэгцээт байдал нь тэдний хандлагыг улам нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэдгийг харуулж байна. Зураг 3-т харуулснаар сөрөг нөлөөл ажиглагдаж байна. Үүнд зугаатай байдлын квантиль нь 0.5-аас 0.95 руу буурсан. Дүгнэлт Энэхүү судалгааны ажлын зорилго нь ТХЗЗ-н талаар шинэ мэдлэгийг бүтээх, тухайн нэг цахим дуудлага худалдааны вэбсайтын талаарх хэрэглэгчдийн хандлага бий болгох талаар илүү ойлголттой болох байлаа. Квантиль регрессийн аргыг хэрэглэснээрээ мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал, мэдрэгдсэн хэрэгцээт байдал, мэдрэгдсэн зугаатай байдлын сайтын талаарх хандлагад нөлөөлөх нөлөөлөл нь өөр өөр бөгөөд хэрэглэгчдийн хандлагын төвшнөөс хамаардаг гэж дүгнэлээ. Квантиль регрессийн шинжилгээний үр дүнд мэдрэгдсэн хэрэглэхэд хялбар байдал нь дундаж хандлагатай хэрэглэгчдийн хандлагыг сайжруулахад хамгийн их нөлөөтэй гэж үзэж байна. Ашигласан материал 62


Ahn, T., Ryu, S. & Han, I. (2004). The impact of the online and offline features on the user acceptance of Internet shopping malls, Electronic Commerce Research and Applications, 3(4), 405–420 Ahn, T., Ryu, S., & Han, I. (2007). The impact of Web quality and playfulness on user acceptance of online retailing. Information & Management, 44(3), 263–275. Ajzen, I., & Fishbein, M. (1980). Understanding attitudes and predicting social behavior. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall. Anderson, J. & Gerbing, D.W. (1988). Structural equation modeling in practice: A review and recommended two–step approach. Psychological Bulletin, 101(3), 411–423. Armstrong, G., Adam, S., Denize, S., & Kotler, P. (2014). Principles of marketing. Australia: Pearson. Bagozzi, R. P. (2007). The legacy of the technology acceptance model and a proposal for a paradigm shift. Journal of the Association for Information Systems, 8(4), 3. Bandyopadhyay, S., & Martell, M. (2007). Does attitudinal loyalty influence behavioral loyalty? A theoretical and empirical study. Journal of Retailing and Consumer Services, 14(1), 35–44. Barreto, R. & Hughes, A.W. (2004). Under performers and over achievers: A quantile regression analysis of growth. Economic Record, 80(248), 17–35. Beane, T. P., & Ennis, D. M. (1987). Market segmentation: a review. European Journal of Marketing, 21(5), 20–42. Benoit, D.F. & Poel, D.V.N. (2009). Benefits of quantile regression for the analysis of customer lifetime value in a contractual setting: An application in financial services (Working paper). Retrieved from IDEAS website: https://ideas.repec.org/s/rug/rugwps.html Bhattacherjee, A. (2001). Understanding information systems continuance: an expectationconfirmation model. MIS Quarterly, 25(3), 351–370. Bhattacherjee, A., & Sanford, C. (2006). Influence processes for information technology acceptance: An elaboration likelihood model. MIS Quarterly, 30(4), 805–825. Buchinsky, M. (1994). Changes in the US wage structure 1963-1987: Application of quantile regression. Econometrica: Journal of the Econometric Society, 405-458. Buchinsky, M. (1998). Recent advances in quantile regression models: A practical guideline for empirical research. Journal of Human Resources, 88-126. Buchinsky, M. (2001). Recent advances in quantile regression models. The Journal of Human Resources, 46, 88–126. Canarella, G., & Pollard, S. (2004). Parameter heterogeneity in the neoclassical growth model: a quantile regression approach. Journal of Economic Development, 29, 1–32. Chang, H. H. (2008). Intelligent agent's technology characteristics applied to online auctions’ task: A combined model of TTF and TAM. Technovation, 28(9), 564–577. Chau, P.Y.K. (1996). An empirical assessment of a modified technology acceptance model. Journal of Management Information Systems, 13(2), 185–204. Chernozhukov, V. & Hansen, C. (2006). Instrumental quantile regression inference for structural and treatment effect models. Journal of Econometrics, 132(2), 491–525.

63


Chesney, T. (2006). An acceptance model for useful and fun information systems. Human Technology, 2(2), 225–235. Childers, T.L., Carr, C.L., Peck J. & Carson S. (2001). Hedonic and utilitarian motivations for online retail shopping behavior. Journal of Retailing, 77(4), 511–535. Chtourou, M.S., & Souiden, N. (2010). Rethinking the TAM model: time to consider fun. Journal of Consumer Marketing, 27(4), 336–344. Chu, H.C., Chen, Y.C. & Wu, J.Y. (2012). Towards a better understanding of factors influencing the usage of an online auction website: A quantile regression approach. in 2012 Taiwan Institute of Marketing Science (TIMS) Annual Conference in Taipei, Taiwan. Chuang, C.C., Kuan, C.M. & Lin, H.Y. (2009). Causality in quantiles and dynamic stock return–volume relations. Journal of Banking and Finance, 33(7), 1351–1360. Coad, A., & Rao, R. (2006). Innovation and market value: a quantile regression analysis. Economics Bulletin, 15(13), 1–10. Davis, F. D. (1986). A technology acceptance model for empirically testing new end-user information systems: Theory and results (Unpublished doctoral dissertation). Massachusetts Institute of Technology, United States. Davis, F. D., Bagozzi, R. P., & Warshaw, P. R. (1992). Extrinsic and intrinsic motivation to use computers in the workplace1. Journal of Applied Social Psychology, 22(14), 1111–1132. Davis, F.D. (1989). Perceived usefulness, perceived ease of use, and user acceptance of information technology. MIS Quarterly, 13(3), 319–340. Davis, F.D., Bagozzi, R.P. & Warshaw, P.R. (1992). Extrinsic and intrinsic motivation to use computers in the workplace. Journal of Applied Social Psychology, 22(14), 1111–1132. Dick, A. S., & Basu, K. (1994). Customer loyalty: toward an integrated conceptual framework. Journal of the Academy of Marketing Science, 22(2), 99–113. Dolan, R. J. (2002). Emotion, cognition, and behavior. Science, 298, 1191–1194. Dufrenot, G., Mignon, V. & Tsangarides, C. (2010). The trade–growth nexus in the developing countries: A quantile regression approach. Review of World Economics, 146(4), 731–761. Eckert, J.A. & Goldsby, T.J. (1997). Using the elaboration likelihood model to guide customer service-based segmentation. International Journal of Physical Distribution & Logistics Management. 27(9), 600 – 615. Eide, E. R., and Showalter, M. H. (1999). Factors affecting the transmission of earnings across generations: A quantile regression approach. Journal of Human Resources, 34, 253–267. Elliott, M. & Speck, P. (2005). Factors affect attitudes toward a retail web site. Journal of Marketing Theory and Practice, 13(1), 40 –52. Fornell, C. & Larcker, D.F. (1981). Evaluating structural equation models with unobservable and measurement error. Journal of Marketing Research, 18(3), 39–50. Ghose, A., Telang, R., & Krishnan, R. (2005). Effect of electronic secondary markets on the supply chain. Journal of Management Information Systems, 22(2), 91–120. Ha, S. & Stoel, L. (2009). Consumer e-shopping acceptance: Antecedents in a technology acceptance model. Journal of Business Research, 62(5), 565–571. Hung, S. W. & Cheng, M. J. (2013). Are you ready for knowledge sharing? An empirical study of virtual communities. Computers & Education, 62, 8–17. 64


Islam, M., Low, P.K.C. & Hasan, I. (2013). Intention to use advanced mobile phone services (AMPS). Management Decision, 51(4), 824 – 838. Kim, H. W., Chan, H. C. & Chan, Y. A. (2007). A balanced thinking-feelings model of information system continuance. International Journal of Human-Computer Studies, 65, 511 – 525. Koenker, R. & Bassett, G.S. (1978). Regression quantile. Econometrica, 46(1), 33–50. Koenker, R. & Hallock, K. (2001). Quantile regression: An introduction. Journal of Economic Perspectives, 15(4), 43-56. Kuo, R.Z. & Lee., G.G. (2009). KMS adoption: the effects of information quality, Management Decision, 47(10), 1633–1651. Kuo, R.Z., Lai, M.F. & Lee, G.G. (2011). The impact of empowering leadership for KMS adoption, Management Decision, 49(7), 1120–1140. Lai, V. S. & Li, H. (2005). Technology acceptance model for Internet banking. Information & Management, 42(2), 373–386. Lee, B. C., Yoon, J. O., & Lee, I. (2009). Learners’ acceptance of e-learning in South Korea: Theories and results. Computers & Education, 53(4), 1320–1329. Lin, C. S., Wu, S., & Tsai, R. J. (2005). Integrating perceived playfulness into expectationconfirmation model for web portal context. Information & Management, 42(5), 683–693. Lu, H. P., & Yu-Jen Su, P. (2009). Factors affecting purchase intention on mobile shopping web sites. Internet Research, 19(4), 442–458. Luarn, P. & Lin, H.H. (2005). Toward an understanding of the behavioral intention to use mobile banking. Computers in Human Behavior, 21(6), 873–91. Machado, J. A. & Mata, J. (2001). Earning functions in Portugal 1982–1994: Evidence from quantile regressions. Empirical Economics, 26(1), 115–134. Monsuwé, T.P., Dellaert, B.G.C. & de Ruyter, K. (2004). What drives consumers to shop online? A literature review. International Journal of Service Industry Management, 15(1), 102– 121. Moon, J. & Kim, Y. (2001). Extending the TAM for a world-wide-web context. Information & Management, 38(4), 217–230. Oliver, R. L. (1999). Whence consumer loyalty? The Journal of Marketing, 63, 33–44. Oliver, R.L. (1980). A cognitive model of the antecedents and consequences of satisfaction decisions. Journal of Marketing Research, 17(4), 460–469. Padilla-Meléndez, A., del Aguila-Obra, A. R., & Garrido-Moreno, A. (2013). Perceived playfulness, gender differences and technology acceptance model in a blended learning scenario. Computers & Education, 63, 306–317. Payne, A., & Frow, P. (2005). A strategic framework for customer relationship management. Journal of Marketing, 69(4), 167–176. Petty, R.E. & Cacioppo, J.T. (1986). Communication and Persuasion: Central and Peripheral Routes to Attitude Change, Springer-Verlag, New York, NY. Petty, R.E., Unnova, R.H. & Strathman, A.J. (1991). Theories of attitude change, in Robertson, T.S. and Kassarjian, H. (Eds), Handbook of Consumer Behavior, Prentice-Hall: Englewood Cliffs, NJ, 241–80. 65


Romer, P. M. (2000). Thinking and Feeling. American Economic Review, 90(2), 439–443. Schiffman, L.G. & Kanuk, L.L. (2003). Consumer Behavior, Upper Saddle River, Prentice Hall, NJ. Shishido, K., Iwai, N., & Yasuda, T. (2009). Designing response categories of agreement scales for cross‐national surveys in East Asia: The approach of the Japanese general social surveys. International Journal of Japanese Sociology, 18(1), 97–111. Si, S. X., & Cullen, J. B. (1998). Response categories and potential cultural bias: Effects of an explicit middle point in cross-cultural surveys. The International Journal of Organizational Analysis, 6(3), 218–230. Stern, B. B., Royne, M. B., Stafford, T. F., & Bienstock, C. C. (2008). Consumer acceptance of online auctions: An extension and revision of the TAM. Psychology & Marketing, 25(7), 619– 636. Taylor, S. & Todd, P. (1995). Assessing IT usage: the role of prior experience. MIS Quarterly, 19(4), 561–570. Teo, T. S., Lim, V. K., & Lai, R. Y. (1999). Intrinsic and extrinsic motivation in Internet usage. Omega, 27(1), 25–37. Tsai, H.T. & Huang, H.C. (2009). Online consumer loyalty: Why e-tailers should seek a highprofile leadership position. Computer in Human Behavior, 25(6), 1231–1240. Tynan, A. C., & Drayton, J. (1987). Market segmentation. Journal of Marketing Management, 2(3), 301–335. Tzou, R. C., & Lu, H. P. (2009). Exploring the emotional, aesthetic, and ergonomic facets of innovative product on fashion technology acceptance model. Behaviour & Information Technology, 28(4), 311–322. Van der Heijden, H. (2003). Factors influencing the usage of websites: The case of a generic portal in The Netherlands. Information & Management, 40(6), 541–549. Van der Heijden, H. (2004). User acceptance of hedonic information systems. MIS Quarterly, 28(4), 695–704. Venkatesh, V. (2000). Determinants of perceived ease of use: Integrating control, intrinsic motivation, and emotion into the technology acceptance model. Information Systems Research, 11(4), 342–365. Venkatesh, V. & Davis, F.D. (2000). A theoretical extension of the technology acceptance model: Four longitudinal field studies. Management Science, 46(2), 186–204. Venkatesh, V. & Bala, H. (2008). Technology acceptance model 3 and a research agenda on interventions. Decision sciences, 39(2), 273–315. Venkatesh, V., Morris, M.G., Davis, G. B. & Davis, F.D. (2003). User acceptance of information technology: Toward a unified view. MIS Quarterly, 27(3), 425–478. Venkatesh, V., Speier, C. & Morris, M.G. (2002). User acceptance enablers in individual decision making about technology: Toward an integrated model. Decision Sciences, 33(2), 297–316. Wanger, J. (2007). Export and productivity: A survey of the evidence from firm-level data. World Economy, 30(1), 60–82. 66


Wood, L. (2000). Brands and brand equity: definition and management. Management Decision, 38(9), 662–669. Zikmund, W.G., McLeod, R. Jr. & Gibert, F.W. (2003). Customer Relationship Management, John Wiley & Sons, New York, NY.

67


СУРАЛЦАГЧИЙН СУРАХ АРГА БАРИЛЫН ТӨЛӨВШЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА Жаргалын Төгсөө1, Сэргэлэнгийн Намуун2 1

Мандах Бүртгэл Их Сургууль

2

Мандах Бүртгэл Их Сургууль

1

jtugsuu@mandakh.mn, 2namuun_4006@yahoo.com

Хураангуй Бие хүний өөрчлөгдөн хөгжих зохион байгуулалттай хамтын үйл ажиллагаа буюу сургалт нь суралцагчийн сэтгэлзүй, хувь хүний хүсэл сонирхол, хөгжих хэрэгцээ, чадварыг харгалзсан технологи, аргазүйд суурилсан байх нь илүү үр нөлөөтэй гэж үзэх хандлага сүүлийн үед түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл сургалтын чанарыг сайжруулахад багшийн үүрэг чухал гэж ярьдаг ч сайтар судлаад үзвэл дан ганц багшийн мэрийлтээр чанарыг бий болгох нь өрөөсгөл гэдгийг бидний өдөр тутмын туршлага сануулан байна. Нөгөө талаасаа багш нь бэлэн мэдээллийг дамжуулагч, олгогч бус хүний сурахуйг судлаач, өргөн утгаараа суралцагчдынхаа онцлог, хэрэгцээг судалж тэдний талаар хуримтлуулсан мэдлэгтээ тулгуурлан сургалтын үйл ажиллагааг оновчтой удирдан чиглүүлэгч гэж үзэх нь зүйтэй юм. Нөгөө талаасаа сурах арга барил нь төлөвшөөгүй оюутанд хичнээн ч мэдлэг мэдээллийг янз бүрийн арга технологи ашиглан зааж, дамжуулаад суралцагч тэр бүхний өчүүхэн бага хэсгийг өөрийн болгож, нэг үгээр хэлбэл эрдэм боловсрол хэмээх том мөсөн уулын ил буй хэсгийг өнгөцхөн харж, далд буй мэдлэг, чадвар, дадлыг төдийлөн ухаж ойлгох чадвар дутмаг суралцсаар өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр гологдол бүтээгдэхүүн болж гарах нь олонтаа байна. Иймээс бидний зохион байгуулж буй танхимын сургалтаар суралцагч өөрт тохирсон сурах арга барил эзэмших, түүнийгээ тасралтгүй хөгжүүлэгч нэгэн болж төлөвшихөд нь сургалтын агуулга, арга зүйг чиглүүлэн туслах нь аливаа сургалтын салшгүй нэгэн хэсэг болох учиртай юм. Энэхүү судалгаа нь суралцагчийн сурах арга барил, сурахуйн гарцыг тодорхой хүрээнд судалж, тэдний сурах арга барилын төлөвшилд нөлөөлж буй дотоод хүчин зүйлс, түүний хамаарлыг тодорхойлж багш бид сургалтын явцад суралцагчийг өөрийгөө таних, өөртэйгөө ажиллах замаар тасралтгүй суралцагч, хөгжигч нэгэн болон төлөвшихөд нь анхаарч үзэх санал, зөвлөмжийг дэвшүүлэхэд чиглэгдсэн юм. Түлхүүр үг: суралцах чадвар, хувь хүний онцлог, сурахуйн гарц, сэтгэл хөдлөлийн ухамсар Оршил С.Выготский оюун ухааны үйл ажиллагааг гадаад нийгмийн харилцаанаас дотоод хөгжлийг хөтлөх механизм хэмээн үзэж өөрийн “Суралцахуйн үйл ажиллагааны онол”-д 68


эзэмшихүй, суралцахуй, үйлийн баримжаа гэсэн ухагдахууныг чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Энэ онолд суралцахуй нь эзэмшихүйгээр дамжин сэрэл, сэтгэц, хандлагын шинэ бүрдэл төлөвших танин мэдэхүйн өвөрмөц үйл явц гэж үздэг. Сургалт хэмээх хамтын үйл ажиллагаанд багш суралцагчийн хэн хэнийх нь үйлийн баримжаа чухал үүрэгтэй байдаг. Аливаа үйлийг материаллаг ба материалжсан хэлбэрээр сэрж мэдрэх түвшинд, дараа нь бусадтай буюу өөртэй нь яриулах хэлбэрээр гадаад ярианы түвшинд, эцэст нь эргэцүүлэн бодох дотоод ярианы хэлбэрээр эзэмшүүлэх ѐстойг тогтоожээ. Суралцахуйн мөн чанар нь хувь хүн өөрийнхөө идэвхтэй үйл ажиллагаагаар мэдлэгээ бүтээж, түүнийгээ хэрэглэх чадвартай болоход орших бөгөөд харин сургахын мөн чанар нь энэхүү үйл явцыг дэмжсэн үйл ажиллагааны менежментэд оршино. Өөрөөр хэлбэл аливаа сургалтын үйл явц нь суралцагч бүр өөрт тохирсон сурах арга барил олж эзэмших таатай хөрс буюу орчин байхад бид анхаарч ажиллах нь чухал байна. Үүний тулд суралцагчийг өөрийгөө олох, ойлгох, таних, бусдад ойлгуулах, алдаагаа өөрөө олж харах, шалтгааныг нь эрж хайж өөрийгөө өөрчлөхөд нь дэмжлэг болох арга барил, технологиор сургалтаа хөгжүүлж чадаж байгаа эсэхээ эргэж нэг харах нь зүйтэй юм (Пүрэвдорж.Ч., 2010). 1. Суралцагчийн мэдлэг бүтээх үйл ажиллагааны онолын үндэслэл Суралцахуйн үйл ажиллагааны онол, үзэл баримтлалын үүднээс мэдлэгийг тодорхойлбол, мэдлэг нь нэг субьектээс нөгөөд дамждаггүй харин субьектээр өөрөөр нь бүтээгдэнэ. Мэдлэг бол бодит байдлын энгийн нэгэн тусгал биш харин субьектийн бодит байдлыг бүтээх үйл ажиллагааны үр дүн мөн. Субьект нь танин мэдэхүйн бүдүүвч, ангилал, зарчим, бүтцүүдийг бүтээгч байдаг. Мэдлэг хувь хүнээр бүтээгдэж хамтын ажиллагаагаар нийгэмчлэгддэг. Мэдлэг нь тухайн хүний өмнө хуримтлуулсан туршлага ба өмнөх төсөөлөлд тулгуурлан үйл ажиллагааны явцад шинээр бүтээдэг учраас хөтөлбөрийг боловсруулахдаа суралцагчийн талыг үл ойшоосон дан ганц шинжлэх ухааны зарчмыг чухалчлан үзэх бололцоогүй. Иймд конструктив хөтөлбөр нь аливаа мэдлэг, чадварыг суралцагчаар өөрөөр нь бүтээлгэх, гүйцэтгүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх ажлын удирдамж юм (Доржбадам.Ц, 2011). Тиймээс бид суралцагчаа судалж тэдэнд дутаад байгаа сурах арга барил, бие дааж хөгжих чадвар дадал төлөвшихөд нь дэм болсноор сурах сонирхолтой, арга барилтaй шавь нарт сургалт явуулахад илүү урам зоригтой ажиллах нөхцөл багш хүний хувьд бүрдэх нь ойлгомжтой юм. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд туршлагатай багш нарын суралцагчийг өөрийг нь өөртэй нь ажиллуулдаг үнэтэй арга туршлагаас суралцах, арга барилыг нь түгээн дэлгэрүүлэх, хамтарч арга зүй боловсруулах, турших зэрэг нь сургалтын гарц үр дүнг сайжруулах таатай хөрс болох юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шинэ зууны боловсролын томоохон зорилтуудын нэг болох суралцагчдад өөрөө өөрийгөө таньж нээх, өөртэйгөө ажиллах орчин, хэрэгцээг бүрдүүлж өгөх нь тэдэнд үйлийн баримжаа суух, өөрт тохирсон сурах арга барилыг олж авах, өөрийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, суралцах үйл ажиллагаагаа хянах, үнэлэх цогц чадвар эзэмшихэд чухал нөлөөтэй субьект бол багш гэсэн санаа юм.

69


Сургалт нь хоѐр талтай үйл явц учраас зөвхөн нэг тал - багшийн идэвхтэй үйл ажиллагаа нь түүний үр дүнгийн хангалттай нөхцөл болж чаддаггүй буюу нөгөө тал - суралцагчийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой (Криймерс.Б., 2016). Суралцагчийг суралцах үйл ажиллагааны арга барилд нь сургах нь сургалтын зорилгын нэг чухал хэсэг болоод байна. Чухамдаа суралцахын утга учир сурахын арга ухаанд суралцахад оршдог. Сурахын арга ухаанд суралцаагүй хүүхэд амжилттай суралцаж чаддаггүй нь амьдралаас тодорхой харагддаг. Иймээс багш бид өөрийн зааж буй судлагдахуунаар дамжуулан суралцагчийг сурах арга ухаанд хэрхэн хөтлөх гэдэг нь дараах зорилтуудын аль нь тухайн суралцагчийн хувьд нэн чухал байгааг тодорхойлохоос эхэлнэ. Үүнд: 1. Оюуны үйлийн арга барилууд 2. Сурах үйл ажиллагаагаа төлөвлөж, зохион байгуулах арга барил 3. Мэдээллийн эх үүсвэртэй ажиллах (сурах) ерөнхий арга барил 4. Шинжлэх ухааны мэдээлэлтэй ажиллах (сурах) тусгай арга барил Нөгөө талаасаа амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл болох сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санах чадваруудын цогцыг сурах арга барил гэдэг. Тэгвэл эдгээр арга барил нь хувь хүний өөрийн үйл ажиллагаагаар дамжин төлөвшихийн зэрэгцээ биологийн суурь өгөгдлөөс шууд шалтгаалдаг гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан маш олон талаас нь онолын түвшинд баталсан байдаг. 2. Сурах арга барилыг тодорхойлох зарим хүчин зүйлийн талаарх судалгаа Бидний хэрэгжүүлж буй сургалтын үйл ажиллагааны үр дүнд нөлөөлдөг нэгэн чухал зүйл бол хүний төрөлхийн онцлог, зан төлөв, нийгмийн харилцаанд илрэх хэв маяг, амьдрал үйл ажиллагааны тулгуур биологийн суурь үндэс буюу темперамент юм. Темпераментыг анх эртний грекийн эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгдэх Гиппократ анх нээж сүүлд нэрт эрдэмтэн И.П.Павлов темпераментын физиологи үндсийг тархины хөөрөл саатлын процесстой холбон тайлбарласнаар өнөөг хүртэл аливаа хүний хөгжлийн хүчин зүйлсийг дараах 4 шинж чанараас салангид авч үзсэн тохиолдол алга байна.  Флегматик хэв шинжийн хүн  Сангвеник хэв шинжийн хүн  Холерик хэв шинжийн хүн  Меланхолик хэв шинжийн хүн Өнөөдөр темпераментын үр нөлөө, түүний илрэх хэв шинжийг олон зүйлд ашиглаж байгаагийн жишээ нь хүний нөөцийн оновчтой сонгон шалгаруулалт, ажилтны ажил үүргийн хуваарь, удирдлага болон ялангуяа боловсролын салбарт өргөн хэрэглэж байна. Темпераментэд сайн, муу гэсэн шалгуур байхгүй, бүгд өөрсдийн давуу тал, сул талтай байдаг. Зарим хүмүүс сангвеник эсвэл флегматик нь сайн хэв шинж, үлдсэн нь муу гэсэн ташаа ойлголт илэрч байгаа тал ажиглагддаг. Дэлхийн агуу эрдэмтэд, тэрбумтан хүмүүс гол төлөв меланхолик, олимпийн аваргууд холерик хэв шинжтэй байдаг тухай энд дурдъя. Мөн эдгээр 4 темперамент хүнд их бага хэмжээтэй хослон оршиж байдаг. Тиймээс хүний хөгжлийн зохион байгуулалттай үйл ажиллагаа болох сургалтын үйл явцад оролцогч талууд түвшин бүртээ үүнийг тооцож хөдөлмөрлөх нь олон талын ач холбогдолтой болохыг боловсрол судлалын суурь болох сэтгэл 70


Зураг 1. Темперамент

судлалын шинжлэх ухаанд тодорхой авч үзсэн байдаг. Темперамент нь хүний бүх үйл ажиллагаанд зохих хэмжээгээр нөлөөлнө. Тухайн хүний чиг зорилт, мэдлэг чадвар, дадал зүй, дадлага зэрэг нийгмийн туршлагаас хамаарч темпераментийн байдал, гаднах илрэлд өөрчлөлт орж болдог. Гэхдээ темперамент бүрийн ерөнхий онцлогийг урьдчилан мэдэх нь чухал. Тиймээс бид НББТатварын 3-р дамжааны 19 оюутанг хамруулан сурах арга барилын төлөвшилд хүний төрөлхийн онцлог, зан төлөв зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг хэрхэн тооцож байгааг тандах зорилготой дараах судалгааг авч үзэхэд бидний суралцагчид дараах байдлаар хандаж байгаа нь харагдаж байна. Өөрт тохирсон сурах арга барил эзэмшихэд багшийн дэмжлэг чухал. Сургалтын үйл явц надад сурах арга барилаа олоход дэмжлэг болж чаддаг. Би өнөөдрийн сурахуйн гарц үр дүндээ сэтгэл хангалуун байна. Сурах үйл ажиллагаагаа зохион байгуулахад био хэмнэлийн онцлогоо тооцох нь маш чухал. Би өдрийн аль цагт хичээллэвэл үр дүнтэй болохоо тодорхой мэддэг. Сурах арга барилаа тодорхойлоход миний хувийн зан чанарын темпрамент чухал нөлөөтэй. Би өөрийн хувийн зан чанарын темпраментийг тодорхой мэддэг. Амжилттай суралцахад миний сурах арга барил маш чухал нөлөөтэй.

16 4

2 10

3

5 14

2

15

1

7

6 14

3

3 6

2

3

12

4

17

Би өөрт тохирсон сурах арга барил эзэмшиж чадсан.

1

6

0 2 8

5

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90%100% Санал нийлж байна

Санал нийлэхгүй байна

Мэдэхгүй

Зураг 2. Суралцах хандлага ба бодит байдлын харьцуулалт

Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт Дээрх графикаас харахад суралцагчдын 90 орчим хувь нь “амжилттай суралцахад миний сурах арга барил маш чухал нөлөөтэй гэж үзэж байгаа хэдий ч өөрт тохирсон сурах арга барил эзэмшиж чадсан гэж үзэж байгаа суралцагч дөнгөж 30 орчим хувийг эзэлж байна. Мөн өөрийн хувийн зан чанарын темпераментийг тодорхой мэддэг гэж хариулсан нь 20 хүрэхгүй хувийг эзэлж байгаа боловч “Сурах арга барилаа тодорхойлоход миний хувийн 71


зан чанарын темперамент чухал нөлөөтэй.” гэж дийлэнх буюу 80 орчим хувь нь үзэж байгаа нь нэлээд зөрчилтэй үзүүлэлт юм. Судалгаанд оролцогчдын дөнгөж 40 орчим хувь нь өдрийн аль цагт хичээллэвэл үр дүнтэй болохоо тодорхой мэддэг гэж хариулсан байгаа нь их сургуульд 3 дахь жилдээ суралцаж байгаа суралцагчдын хувьд нэлээд доогуур үзүүлэлт болох нь харагдаж байгаа боловч “Сурах үйл ажиллагаагаа зохион байгуулахад био хэмнэлийн онцлогоо тооцох нь маш чухал” гэж бараг дийлэнх нь үзэж байгаа нь бас сонирхол татаж байна. Судалгаанд оролцогчдын 20 хүрэхгүй хувь нь өнөөдрийн сурахуйн гарц үр дүндээ сэтгэл хангалуун бус байгаагаас харахад тэд өөрсдийн гарц үр дүнг өөр байх бололцоотой гэж үзэж байгааг харуулж байна. Бидний анхаарлыг татаж байгаа асуулгын үр дүн бол “Сургалтын үйл явц надад сурах арга барилаа олоход дэмжлэг болж чаддаг.” гэдэгтэй дөнгөж 20 орчим хувь нь санал нийлж байгаа бөгөөд өөртөө тохирсон сурах арга барил эзэмшихэд багшаас үзүүлэх дэмжлэг хүлээдэг болохыг харуулж байна. Дээрх судалгаагаар бидний суралцагчид өөрсдийн сурах үйл ажиллагааны үр дүнг төрөлхийн онцлог, зан төлөвтэйгөө багагүй холбож үздэг болох нь харагдаж байна. Үүний зэрэгцээ бид дээрх судалгаанд хамрагдсан НББТатварын 3-р дамжааны 19 оюутанг оролцуулан 2 долоо хоног тэдний танхимын сургалтанд оролцож байгаа хандлагыг ажиглан зарим үзүүлэлтийг сурахуйн гарц үр дүнтэй ямар нэгэн хамаарал байгаа эсэхийг судалж үзэв. Үүнд ирц, хоцролт, хичээлийн оролцоо буюу багш, хамт олонтой харилцах харилцаа, гэрийн даалгаварын гүйцэтгэл, өглөөний хоолоо идэж ирсэн байдал зэргийг Бизнесийн англи хэл хичээлийн явцад ажиглан бүртгэж үр дүнг нэгтгэж үзэхэд дараах үзүүлэлт гарлаа. C01 C19100% C18

C02 C03

80%

Ирц

60%

C17

C04

40% 20%

C16

C05

0%

Гэрийн даалгаврын гүйцэтгэл Харилцаа Голч дүн

C15

C06

C14

C08 C13

C09 C12

C10 C11

Зураг 3. Суралцах хандлага, сурахуйн гарц үр дүнгийн хамаарал тооцоолол

Эх

сурвалж:

Судлаачдын

Зурагт оюутнуудын ирц, хамт олонтой болон багштай харилцах харилцаа, гэрийн даалгаврын гүйцэтгэл, голч дүн зэрэг харилцан уялдаа бүхий хүчин зүйлүүдийг харьцуулан харуулав. Тус графикаас дараах дүгнэлтийг хийх боломжтой байна. Үүнд:  Ирц хангалтгүй, хичээлийн идэвх, багштай болон хамт олонтой харилцах харилцаа сул, өглөөний цайгаа уудаггүй, гэрийн даалгаврын гүйцэтгэл муу байдлаас хамааран оюутнуудын голч дүн харьцангуй доогуур байна. 72


Ирц хангалттай сайн хэдий ч гэрийн даалгаврын гүйцэтгэл хангалтгүй оюутнуудын голч дүн мөн тааруухан байгаа нь тэд танхим дахь цагаа үр дүнгүй, идэвхгүй өнгөрөөж байгааг харуулж байна.  Гэрийн даалгаврын гүйцэтгэл сайн, ирц хангалттай оюутнуудын үнэлгээний голч дүн өндөр, хамт олонтой харилцах харилцаа сайн байна. Үүнээс үзэхэд оюутан хүн хувийн зохион байгуулалт сайтай байж, өөрийн гэсэн суралцахуйн арга барилыг оновчтой тодорхойлж чадвал амжилттай суралцах бүрэн боломжтой юм. Иймд багш бидний зүгээс тэдэнд сургах гэхээс илүүтэй өөрсдийн сурах арга барилаа олоход нь туслах, чиглүүлэх хэрэгтэй гэж дүгнэж болохоор байна.

C01 C19 100%

C02

80%

C18

C03

60%

C17

C04

40%

Голч дүн

20%

C16

Эрүүл мэндийн асуудал

C05 Стресс дарамт

0% C15

C06

C14

C08 C13

Шалгалтын өр Сургалтын төлбөрийн асуудал

C09 C12

C10 C11

Зураг 4. Сурахуйн гарц үр дүн ба зарим хүчин зүйлсийн хамаарал тооцоолол

Эх сурвалж: Судлаачдын

Тус график нь оюутнуудын эрүүл мэндийн байдал, ямар нэг сэтгэл санааны дарамт, сургалтын төлбөрийн асуудал зэрэг нь тэдний сурлагын голч дүнтэй урвуу хамааралтай болохыг харуулж байна. Тухайлбал, сурлагын голч дүн өндөртэй оюутнуудын хувьд ямар нэг сэтгэл санааны дарамт, асуудал байхгүй, харин ямар нэг шалгалтын өртэй, эрүүл мэндийн байдал тааруу, стресс дарамт ихтэй оюутнуудын голч дүн 2.5-аас доош байгаа нь тэдний биеийн болон сэтгэл санааны байдал сурлагын амжилтанд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөгийг харуулж байна. Сургалтын үйл ажиллагаа нь хүний идэвхжилийн өвөрмөц арга хэлбэр бөгөөд хүрээлэн байгаа орчин болон амьдралын нөхцөл байдал, өөрийгөө танин мэдэх, өөрчлөн хувиргах цогц үйл явц юм. Хүний үйл ажиллагааны үрээр материаллаг болон оюун санааны соѐл бий болж, хүн өөрийн авъяас боломжийг нээн хөгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өөрчлөн сайжруулах, нийгмээ цогцлуулах, шинийг зохион бүтээх гэх зэргээр байнгын өөрчлөлт хөдөлгөөнийг өрнүүлнэ. Хүмүүсийн гэр орон, ажил, сургуулийн 73


орчинг тав тухтай, өнгө үзэмжтэй болгож байдаг бүх юмс бол тухайн хүний өөрийн төрөлх авьяас боломжийн амьд бодит биелэл, тусгал гэж үздэг. Хүний үйл ажиллагааны үндсэн нэгж нь үйлдэл. Үйлдэл нь зорилго чиглэл, сэтгэл зүйн агуулгаараа хөдөлгөөний, оюуны, мэдрэмжийн гэх мэт олон янз байдаг. Тэдгээр үйлдлүүд нь хүний үйл ажиллагааг зохицуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг тодорхой чиг үүрэгтэй. Тэгэхээр эдгээр үйлдэл бүрээ хүн гадаад орчны нөлөөнд хэт автахгүйгээр зөв залах чадвар нь

Сэтгэл хөдлөлийн ухамсар (EQ) 80%

Танин мэдэхүйн чадвар (IQ) 20%

Амжилт 100% Зураг 5. Сэтгэл хөдлөлийн ухамсар ба танин мэдэхүйн чадвар

өөрийн дотоод ухамсар, орчинтой хэр ойлголцож өөрийгөө хэр зэрэг мэдэрч байгаагаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл амжилттай суралцах үйл ажиллагааны үзүүлэлт нь санаатай болон санамсаргүй хийж буй цаг мөч тутмын үйлдлүүдийн үр дүн байдаг гэдгийг суралцагч ухамсарлах явдал юм. Тиймээс бид судалгаандаа хүн өөрийн болон бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг танин мэдэж, өөрийгөө болон бусдыг өдөөн сэдэлжүүлэх, нийгмийн харилцаанд оролцохдоо сэтгэл, үйл хөдлөлөө зөв удирдан залах чадвар болох сэтгэл хөдлөлийн ухамсар буюу EQ нь багш бидний сургалтын үйл ажиллагааны анхаарлын төвд байх чухал асуудал гэж үзсэн болно. Энэхүү чадвар нь суралцах, хөгжих боломжтой чадвар төдийгүй дараах шинжүүдийг өөртөө агуулсан байдаг.  Сэтгэл хөдлөлийн ухамсар нь үргэлж сайн сайхан, нинжин байх тухай ойлголт биш бодитой, жинхэнээр орших тухай ойлголт  Сэтгэл хөдлөлийн ухамсар нь хэт нээлттэй, илэн далангүй байх тухай ойлголт биш харин бусдын болон өөрийнхөө мэдрэмжийг таних тухай ойлголт  Сэтгэл хөдлөлийн ухамсар нь сэтгэлийн хөөрөлтэй байх тухай ойлголт биш харин ухаалаг сэтгэл хөдлөлтэй орших тухай ойлголт юм. Танин мэдэхүйн чадвар (IQ) нь юмс үзэгдлийг задлан шинжлэх, математик, логик учир шалтгааныг тооцоолох чадамж, генээр дамждаг, тухайн хүний оюун ухаан, чадамжийг тодорхойлдог бол сэтгэл хөдлөлийн ухамсар (EQ) нь сэтгэл хөдлөлөө ашиглах чадвар, сайжруулах, хөгжүүлэх боломжтой. Амьдралын аз жаргал, амжилттай илүүтэй холбогддог, багийн гишүүн байх, хүнд нөхцөлд хэрхэн хариу үйлдэл хийхийг тодорхойлдогоороо өнөөдөр хүний хөгжил, төлөвшлийн талаарх асуудлын гол цөм болоод байгааг бид өнөөдөр хайхрахгүй байж болохгүй юм.

74


Дүгнэлт Эцэст нь дүгнэхийн өмнө сургалтын чанар үр өгөөжийг тасралтгүй сайжруулах үүрэгтэй багш бидний хувьд “Өөрчлөхийг хүсч байгаа өөрчлөлт нь Бид өөрсдөө болох ѐстой” хэмээсэн М.Гандигийн үгийг ишлэхийг хүслээ. Өөрөөр хэлбэл бид суралцагчаа өөрсдийн боловсруулсан хөтөлбөр, агуулга, арга зүйд зохицон суралцахыг шаардахаас гадна тэдэнд өөрийгөө таньж нээхэд нь шинжлэх ухаанч байр сууринаас хандаж зөвлөж чиглүүлэхэд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг бидний судалгааны үр дүн харуулж байна. Бид суралцагчийг өөртөө тохирсон сурах арга барил олж авахад нь дэмжихийн тулд сэтгэл хөдлөлийн ухамсрын дараах бүрдэл хэсэг бүрийг ойлгуулж өгч ажиллавал сургалтын чанар буюу сэтгэл ханамжийг бий болгох гэсэн зорилгодоо хүрэхэд илүү дөхөмтэй байх юм.  Өөрийгөө танихуй / Self awareness - Өөрийнхөө дотоод мөн чанар, давуу тал, нөөц бололцоо, зөн билгээ мэдрэх, ойлгох чадвар  Өөрийгөө удирдахуй / Self-regulation - Өөрийнхөө дотоод мөн чанар, импульс, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар  Өөрийгөө өдөөхүй / Motivation - Зорилгоо биелүүлэхэд дэмжих, чиглүүлэх сэтгэл хөдлөлийн эрмэлзлэл, чиг хандлага  Бусдыг мэдрэхүй, ухаарахуй / Empathy - Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмж, хэрэгцээг ойлгож мэдэх  Бусадтай харилцахуй / Social skills - Бусадтай хамтран ажиллах, харилцах, харилцааг удирдах Тухайн суралцагч сургалтын явцад хэдий чинээ өөрийгөө таних боломжтой орчинд суралцана төдий чинээ өөрт тохирсон сурах арга барилыг хурдан олж авч өөрийгөө удирдан залах чадвартай болж амжилттай суралцах боломж бүрдэнэ. Ашигласан ном зүй 1.Anderson L.W., K. D. (2001). A Taxonomy for Learning, Teaching and Assessing; A Revision

of Blooms Taxonomy of ducational Objectives . New York: Longman. 2.Доржбадам.Ц. (2011). Оюутны сурлагад нөлөөлөх сэтгэц-физиологийн зарим онцлогийг судалсан нь . Улаанбаатар: Диссертаци (Ph.D.),. 3.Криймерс.Б., К. (2016). Багшлахуйн чанарыг сайжруулахад-Багшийн хөгжилд . Улаанбаатар. 4.Пүрэвдорж.Б. (2015). CDIO syllabus-т суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн асуудалд. Улаанбаатар. 5.Пүрэвдорж.Ч. (2010). Багшлахуйн менежмент. Улаанбаатар: Монсудар.

75


ӨГӨГДӨЛ ЦУГЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

М. Очирболд1а*, П. Зоригтбаатар2b Мандах Бүрдгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 2 Багш П. Зоригтбаатар , Мандах Бүрдгэл Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 1

a

Е-мэйл: ochirbold@mandakh.mn

b

Е-мэйл: zorigtbaatar@mandakh.mn

Хураангуй Нийгмийн харилцаа нь шинэ үе эхлэн нийгмийн салбар бүрд хүчтэй нөлөө үзүүлэн салаалсаар амьдралын шинэ өнгө төрхийг нээн харуулж байна. Мэдээлэл технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээ дэлгэрч олон талт чадвартай болж байгаа энэ үед хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн үйлчилгээнүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чадамжийн талаар дотоодын зах зээлд судалгаа хийн нэгдсэн дүгнэлт гаргахаар зорин ажилласан үр дүнгээ танилцуулж байна. Судалгааны ажлаар мэдээлэл, түүний төрлүүд, мэдээллийн хүч чадал, нээлттэй мэдээллийн хяналт болон хаалттай мэдээллийн аюулгүй байдлын хяналт бас зарим зөвлөгөө агуулан нэгтгэсэн болно. Түлхүүр үг [1] Мэдээлэл – Англи хэлэнд information гэсэн үг байдгийг шууд орчуулга ба судалгааны ажлын хүрээнд Англи хэлэнд дэх data гэсэн үгийн шууд орчуулгатай давхцаж болно. [2] Нээлттэй мэдээлэл – Англи хэлэнд шинэ тутамд түгээмэл хэрэглэгдэж хэвшсэн Open information нийлмэл үгийн шууд орчуулгыг сонгон авсан. Олон нийтэд шууд түгээгддэг мэдээллийн нэгэн төрөл. [3] Хаалттай мэдээлэл – Англи хэлэнд шинэ тутамд түгээмэл хэрэглэгдэж хэвшсэн Private information нийлмэл үгийн шууд орчуулгыг сонгон авсан. Олон нийтэд түгээхээс зайлсхийн хамгаалсан хувь хүн болон хуулийн этгээдэд хамаарах мэдээллийн нэгэн төрөл. [4] Мэдээллийн технологи – бүх төрлийн мэдээ болон мэдээлэл дээр боловсруулалт хийн шийдвэр гаргах болон олон нийтэд мэдээлэл түгээх зориулалттай бүтээгдсэн програм хангамжийн бүтээгдэхүүн түүнийг дэмжин ажиллах орчинг бүрдүүлж байгаа дэд бүтэц. Оршил Хувь хүнд хамааралтай хаалттай мэдээллээ өөрийн зөвшөөрлөөр өөр хуулийн этгээдэд дэлгэх нь түгээмэл бас зайлшгүй болсон ба тус мэдээллийн эзэд харилцан адилгүй итгэл үнэмшлийн хувьд харилцан адилгүй байдлаар тохиролцоонд хүрч өөрийн эрхээ хуваалцах болсон. Банкны аливаа үйлчилгээ авах үедээ хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлд хамаарах гарал үүсэл, орших суух хаяг, орлогын эх үүсвэр түүний хэмжээ зэргийг зайлшгүй шалтгаанаар банктай хуваалцдаг. Банкны зүгээс хувь хүний болон хуулийн этгээдийн мэдээллийг сайн чанарын арга технологиудаар баталгаатай хамгаалахаа илэрхийлдэг. Банкны харилцагчийн хувийн дансны мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан хариуцлагагүй үйлдэл зарим тохиолдолд ажиглагддаг ч банкнуудын дотоод үйл ажиллагаатай холбоотой алдаа байх нь элбэг байдаг нь хувийн мэдээллийн аюулгүй 76


байдлыг хангасанд тооцож болно. Банкны үйл ажиллагааны доголдлын тухай мэдээлэл нийгэмд том хэмжээгээр тархаадаггүй ба тодорхой хугацааны дараа намждаг. Энэ нь банкны үйл ажиллагаа нь хувийн мэдээллийг аюулгүй хамгаалдаг найдвартай илэрхийлэл биш юм. Хэрэглэгчидтэй шууд харилцах замаар маркетингийн идэвхжүүлэлт хийх арга нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин, веб хуудас, телевиз, радиогоор хийдэг реклам зар сурталчилгаанаас илүү өр өгөөжтэй ба үйл ажиллагааны үр дүнг дүгнэн нэгтгэх боломжоор дүүрэн байдаг. Тус сурталчилгааны ажил нь хэрэглэгчээ сонгохдоо тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ болоод худалдан авах чадамж нь хэрэглэгчийн туршлага, дадал зуршилтай уялдсан байдлыг урьдчилан судалсны дараа бий болсон нийлмэл өгөгдлүүдийг ашиглан явагддаг онцлогтой. Хэрэглэгчийн талаар их хэмжээний өгөгдлүүдийг олон төрлийн эх үүсвэрүүдээс цуглуулан хиймэл оюун ухаан! бүхий хүчин чадалтай тооцоолон бодогч ашиглан боловсруулан зорилтот хэрэглэгч болон зах зээлээ сонгон маркетингийн идэвхжүүлэлтийн төлөвлөгөө гаргадаг байна. Тус үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орохыг нарийн мэдэрч идэвхжүүлэлтийн төлөвлөгөө нь өөрчлөгддөг нь бидний хувийн мэдээллийн аюулгүй, хаалттай бах шинж чанар алдагдаж байна гэсэн таамаг төрүүлж, судлаачийн зүгээс сонирхлыг татаж лавлан судлах сэдлийг төрүүлсэн болно. 1

Боловсруулсан мэдээ бол мэдээлэл

1.1 Мэдээллийн цуглуулга Нийгмийн харилцаа болон зах зээлийн харилцаанд шийдвэр гаргах түгээх үйл ажиллагаанд их хэмжээтэй мэдээ болон боловсруулсан мэдээллийн орц их байхыг шаарддаг болсон. Олон нийтийн сүлжээний нэг төлөөлөл нийгмийн сүлжээ мэдээллийн технологийн жишээг авч үзье. Нийгмийн сүлжээний тархац цар хүрээ болон мэдээний эх үүсвэрийн бааз бүрдүүлэхэд ашигладаг туршлагыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр төрөн гарсаар байна. Нийгэм болоод зах зээлийн харилцаанд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн хурдацтай хөгжил үйлвэрлэлд хэрэглэгчийн дадал зуршил болон сонирхлыг тусган нийцүүлэх нь мэдээллийн технологийг бүтээх гол хүчин зүйл юм. Өөр хоорондоо харилцан адилгүй дадал зуршилтай хэрэглэгчид нийцсэн мэдээллийн технологийг бүтээхдээ хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулахад уламжлал мэдээлэл цуглуулах арга технологи нь төдийлөн зохимжгүй болно. Уламжлал мэдээлэл цуглуулах арга болох анкет боловсруулан хэрэглэгчээс мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь цаг хугацаа, зардал их шаарддаг болно. Мэдээлэл технологи хөгжүүлэгчид бүтээгчид нь өмнө дурдсан уламжлалт аргуудыг орхин урьдчилан боловсруулсан их хэмжээтэй мэдээллүүдийг олж авахыг илүүд үздэг болсон. Тус шаардлагын хүрээнд олон улсын зах зээлд шинэ үйлчилгээ гарсан нь өгөгдлийн удирдлагын маркетинг болно. Дэлхийн мэдээллийн технологийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэдэг Amazon, Alphabet, Facebook, Twitter гэсэн байгууллагуудын бүтээсэн үйлчилгээнүүд нь нийт хэрэглэгчидийнхээ нээлттэй мэдээлэл дээр дүнг шинжилгээ хийн олон төрлийн тайлан [trends.google.com, twitter.com/whatstrending, youtube -> views] гаргаж хэрэглэгчидэд нээлттэй түгээдэг нь хэрэглэгчийн зүгээс тухайн мэдээллийн технологиудад бүрдгүүлсэн нээлттэй мэдээллүүд дээр боловсруулалт хийн гаргасан үйлчилгээнүүд байдаг. Энгийнээр тайлбарлавал нэгдсэн олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид нээлттэй мэдээллээ өөрийн хүслээр бас санамсаргүй тохиолдлоор мэдээллүүдээ нийлүүлдэг. Нийгмийн сүлжээний хэрэглэгчийн цагийн амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, улс төрийн байр суурь, шашин шүтлэгийн талаар мэдээллийг нийгмийн сүлжээний хувьд нээлттэй мэдээлэл гэж ангилагддаг. Хэрэглэгчийн дадал зуршил мэдээлэл технологийн 77


хэрэглээний туршлагыг нээлттэй мэдээллүүд дээр боловсруулалт хийх замаар тооцоолон гаргаж ирэх боломжтой нь харагдаж байна. 1.2 Мэдээллийн хүч Хувийн нууцад хамаарах зүйлийг хөндлөнгийн итгээд мэддэг нь мэдээллийг олж авсан талд давуу талыг авчирдаг. Нууц мэдээллийг олж авах гэж бас түүнийгээ ашиглан давуу тал олж авах гэсэн сонирхол ямагт өрсөлдөөнтэй байсаар ирсэн. Энэ өрсөлдөөн нь одоо үед өнгө төрхөө өөрчилж шинэ эх үүсвэр шинэ зорилгын хэрэглэгдэхүүн болж хувирсан байна. Мэдээллийн технологийн хэрэглэгчийн сонирхол, дадал зуршил, орлогын эх үүсвэр болон хэмжээг мэдэж авсанаар тухайн нэг хэрэглэгчийн шийдвэрт хүчтэй нөлөөлөх болсон. Хүмүүсийн амьдралд мэдээлэл технологийн эзлэх байр ихсэхийн хэрээр түүгээр дамжуулан олон төрлийн суртал ухуулга явуулан сонирхол, зан үйл, шийдвэр гаргахад нь нөлөөлөхийг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс эрмэлзэх болсон. Хэрэглэгч бүр зөвхөн өөрөө ашиглах гар утас, компьютер, ухаалаг төхөөрөмжийн хүрэлцээ сайн болсноор тухайн төхөөрөмжийг бүрдгэн авч үйл хөдлөл болгоныг нь мөрдөн тэмдэглэж авах боломж бүрдэнэ. Интернетийн сувгуудаар түгээгдэж байгаа олон нийтийн сүлжээгээр хэрэглэгчид хүрэх мэдээ, мэдээлэл, санал болгох үйлчилгээнүүд нь харилцан адилгүй байдаг. Нэг системээс өгөх мэдээлэл нь хэрэглэгчийн сонирхол, дадлаас хамааран чиглэл нь харилцан адилгүй байх боломжийг мэдээлэл технологийн тусламжтай хэрэгжүүлж байна. Жишээ нь:  Онлайн дэлгүүрээс санал болгож байгаа бараа бүтээгдэхүүн харилцан адилгүй үзэмж хийгээд үнэ төлбөртэй байна. Санал болгосон бүтээгдэхүүний үнэ хямдралын хувь хэмжээ нь тухайн хэрэглэгчийн орлогын хэмжээ худалдан авах чадвартай нягт уялдсан байдаг. Мэдээлэл технологийн үйлчилгээ эцсийн хэрэглэгч бүрд хүрч байгаа нь сайшаалтай ч хэрэглэгчийн өөрийн хувийн мэдээллийг өөрийн өмнө нь харилцаж байгаагүй үйлчилгээнд мэдүүлж байгаагүй нь олон асуултыг дагуулж болно. Хувь хүн, байгууллагын нууц мэдээллийг сувгаар дамжуулан олж авч болох, бусад хэрэглэгчдийг хууран мэхлэх зэрэг муу үр дагавартай үйл ашиглах боломжтой эсэх талаар хариулт авахад хүндрэлтэй асуултууд үүсэх юм.

Зураг 1: Онлайн дэлгүүрийн Поп-ап цонх. Хэрэглэгч бүрд үзүүлэх цонхны үнийг мэдээлэл харилцан адилгүй ( www.optimonk.com ) 

Мэдээлэл технологийн үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хувийн мэдээллээс бүрдсэн том санг өндөр үнээр худалдан авдаг ил болсон ба тухайн хувийн нууцад хамааралтай мэдээллүүдийг ямар эрх мэдэлтэй албан тушаалтан ямар замаар борлуулдаг нь хаалттай байдаг нь их хэмжээний ашигтай далд эдийн засгийн хэлбэр оршин байгааг илэрхийлж байгаа юм. 78


Facebook, Twitter, Google search engine зэрэг мэдээлэл технологийн салбарын голлох үйлчилгээнүүд нь хэрэглэгчийн сонирхол, дадал зуршлаас хамааран мэдээллээ бүлэглэдэг нь хэрэглэгчийн хандлагыг тодорхойлох боломжийг бүрдүүлж байдаг. Хэрэглэгч өөртөө хамааралтай мэдээллийг Хандлага нь үргэлж хувьсан өөрчлөгддөг тогтвортой биш тул олж авсан их хэмжээний мэдээллийг ашиглан зохиомол мэдээллийн үер үүсгэх цаашлаад хуурамч мэдээ, мэдээлэл ашиглан хэрэглэгчийг бодит байдлаас ташаа чиглүүлэх сөрөг үр дагаврыг дагуулж болно. Нийгмийн харилцаан дээр хувийн нууцад хамаарах мэдээллийг олж авсан тал цаг ямагт давуу байдлыг олон авч энгийн эрх тэгш харилцааны тэнцвэрийг алдагдуулж байдаг. Судлаачийн мэдлэг туршлага олж авсан мэдээллээс хамаарсан дээр дурдсан жишээ нь мэдээлэл технологийн зах хязгааргүй үйл ажиллагаа, үйлчилгээнүүдийн ил таамаглаж болох жижиг төлөөлөл юм. 2

Хувийн нууцад хамаарах мэдээллээ алдах сул орон зайнууд

Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн санхүү чадвараа нэмэгдүүлэх сонирхол дээр үндэслэн хувийн нууцад хамаарах мэдээллүүдийг хэрэглэгчийн мэдлэг туршлагаас өөр уламжлал бус арга технологи ашиглан цуглуулдаг. Хэрэглэгчдийн дадал туршлага, мэдлэг нь харилцан адилгүй байдаг нь дээрх шинэлэг аргуудын сул талыг харах боломжийг хязгаарлаж байдаг. Судалгааны ажлын хамрах хүрээг Монгол улсад мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн зарим үйлчилгээний хэрэглэгчээс хүсдэг дараах шаардлагуудыг сонгон авлаа. 2.1 www.sportlotto.mn сайтад гишүүн болж бүрдгүүлэх хэсэг.

Зураг 2: Шинэ хэрэглэгч хувийн мэдээлэл оруулах цонх (www.sportlotto.mn) Регистрийн дугаар, утасны дугаар, имэйл хаяг гэсэн хувийн мэдээллийг бүрдгэж авахаас гадна мөнгө хожсон тохиолдолд хожлын мөнгө шилжүүлэх дансны дугаар бүрдгэж авна. Эдгээр хувийн мэдээллийг хадгалах ямар ч баталгаа байхгүй нь үйлчилгээний ерөнхий нөхцөл хэсэгт энэ талаар ямар мэдээлэл тусгаж өгөөгүй байна. Жишээ нь: Үйлчлүүлэгчийн бүрдгүүлсэн хувийн мэдээллийг тухайн сайт нь зөвхөн өөрсдийн сайтын хэрэгцээнд ашиглаад зогсохгүй бусдад энэ тухай мэдээллийг дамжуулан бүрэн боломжтойгоос гадна ингэж дамжуулсан тохиолдолд ямар ч хариуцлага хүлээхгүй юм. 79


Зураг 3: Нийт цугларсан бооцооны хэмжээ харуулсан цонх ( www.sportlotto.mn ) Зурагт харуулсан нөхцөлтэй тус сайт үйл ажиллагаагаа явуулж байхад зөвхөн 1 долоо хоногийн 1 төрлийн таавар дээр 1,160,000₮ шагналын санд хуримтлагдсан байгаа нь дор хаяж 232 хэрэглэгч (1 тасалбар 5000₮) бүрдгүүлсэн байгааг илтгэж байна. 2.2 www.1xbet.mn сайт мөн адил хувийн мэдээлэл бүрдгэж авахаас гадна дансандаа мөнгө байршуулахын тулд картны дугаар, CVN код болон бусад цахим хэтэвч, банкны дансны дугаар зэргийг бүрдгэж авна. Эдгээр мэдээллийг цааш гуравдагч этгээдэд дамжуулах худалдан борлуулах талаар ямар ч заалт байхгүй.

Зураг 4: Төлбөрийн нөхцөл баталгаажуулах цонх (www.1xbet.mn) 2.3 www.lend.mn сайт нь хэрэглэгчийн дансны дугаар болон нууц үгийг бүрдгэн авч дансны бүх мэдээллийг 1 удаа авдаг. Эдгээр мэдээллийг цааш гуравдагч этгээдэд дамжуулах худалдан борлуулах талаар ямар ч заалт байхгүй. Бүх төрлийн банкны харилцагч болоход хэрэглэгчийн хувийн мэдээллийг маш дэлгэрэнгүй бүрдгэж авдаг. Эдгээр мэдээллийг цааш гуравдагч этгээдэд дамжуулах худалдан борлуулах талаар ямар ч заалт байхгүй. Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авхаар бүрдүүлж өгөх материал нь тухайн хүний санхүүгийн маш дэлгэрэнгүй мэдээллийг 80


шаарддаг. Эдгээр мэдээллийг цааш гуравдагч этгээдэд дамжуулах худалдан борлуулах талаар ямар ч заалт байхгүй нь ажиглагдаж байна. Дүгнэлт Мэдээллийн эрэн зуун гэж нэрлэгдэж бидний хүрээлэн буй орчин, өдөр тутмын амьдралын хэв маягт орлуулж болохгүй их зайг эзлэх болсон мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний далд хүч чадлыг танин мэдэж нээн илрүүлэхэд таамаглалыг төвшинд тодорхой алхам хийлээ. Мэдээллийн технологийн эрчимтэй өрсөлдөөний энэ үед хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн хувийн нууцын аюулгүй байдалд тулгамдсан асуудлыг судлан дараах дүгнэлтэд хүрлээ. 1. Мэдээлэл технологийн хэрэглээг дэмжихгүйгээр бизнесийн болоод бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээх өрсөлдөөнд амжилтад хүрэх хүндрэлтэй. 2. Бидний бизнесийн болоод өдөр тутмын ажилд чухал нөлөө үзүүлэх шийдвэр гаргахад тусалдаг мэдээллийн технологиуд их хэмжээтэй өгөгдлүүдийг боломжит бүх сувгаар олж боловсруулах шаардлагатай болдог. 3. Дэлхий ертөнцийн бүхэлд нь хамарсан интернетийн сүлжээнд хэрэглэгчид бид өөрсдийн хувийн нууц мэдээллээ хараа хяналтгүй түгээж байдаг. 4. Хувийн мэдээллийг баталгаатай хадгалж чадах үйлчилгээг сонгон хэрэглэх шаардлагатай. 5. Мэдээллийн технологийн суурь мэдлэг, ололт амжилтын талаар хэрэглэгч мэдээллээ баяжуулах хэвшил өөртөө бүрдүүлэх. Дээрх дүгнэлтийг нэгтгэсэн ба судлаачийн хувьд таамаглаж байсан ойлголтоо тодорхой төвшинд ахиулах боломж байсан болно. Энэ ажлыг үргэлжлүүлэн мэдээллийн нууцын зэрэглэл сайн бүрдсэн арилжааны банкнуудын хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалаж байгаа талаар судлан дэлгэрүүлэх боломжтой. Ашигласан ном зүй 1. Elizabeth Denham (2017). Big data, artificial intelligence, machine learning and data protection. Лондон хот, Нэгдсэн вант улс 2. Chris O’Neal (2012). Data-driven decision making. Вашингтон хот, АНУ

81


82


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.