МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ 2019 ОН 4 САР
Батмөнх Ш.,Жамбалдорж Ж.,Цэрэнбат О. Статистик судалгааны арга зүй, програм хангамж/Ред.Д.Энхболд.-УБ.,2019.-69х. ISBN: 978-99973-3-271-4 Агуулга: Энэ номонд судалгааны ажилд өргөн хэрэглэгддэг түүвэрлэх, зэрэглэл тогтоох, гистограмм байгуулах, корреляци бодох зэрэг энгийн аргуудаас гадна тодорхой хүчин зүйлүүдийн нөлөөллөөс болон өөрчлөгддөг зүй тогтолт өөрчлөлтийг тодорхойлох дисперсийн шинжилгээний аргуудыг тодорхой жишээнд тулгуурлан тайлбарласан. Бат-Отгон Б. Электроникийн үндэс.-УБ.,2017.-219х. ISBN: 978-99929-901-7-1 Агуулга: Номонд аналог электроник болон тоон электроникийн үндсийг хамруулсан бөгөөд эсэргүүцэгч, конденсатор, индукцлэлийн ороомог, хагас дамжуулагч диод, транзистор зэрэг дискрет элементүүдийн шинж чанар, ажиллах зарчмуудаас гадна үйлдлийн өсгөгч, тоон логик хэлхээнүүд тэдгээрийг ашиглан электрон хэлхээнүүдийг хэрхэн бий болгож байгаа тайлбарласан.
Эрдэнэбат Б. Хугацаан цуваан эконометрик.-УБ.,2017.-316х. ISBN:978-99978-1-798-2 Агуулга: Энэ номонд эдийн засагчдын түгээмэл хэрэглэх болсон хугацаан цуваан эконометрикийн загвар, техникүүдыг тайлбарлаж, сүүлийн үед гарч байгаа ололт дэвшлүүдийг тусгасан.
1990-ээд оноос хойших монголын философийн амьдрал / Ред. Б.Дагзмаа., М.Отгонбаяр.-УБ.,2019.-546х. ISBN:978-99978-4-676-1 Агуулга: Монголын философийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийг түүхчлэн авч үзсэн нь энэ номын нэг чухал ололт юм.
Мандах их сургуулийн номын сан
2019 он 4-сар